undesnii bichig usgiin bayr2011

9
Монгол бичгийн “Үндэсний хөтөлбөр”-ийн тайлан 2011 2010-2011 оны хичээлийн жилд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын мэргэжлийн баг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.Энэ жилийн “Бичиг үсгийн баяр”-ын үйл ажиллагаа Багш П.Лхагва БСШУЯ-ны “Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч” тэмдэг, үнэмлэхээр шагнуулсан, Баруунтуруун ахлах сургуулийн 11-р ангийн сурагч С.Золзаяа монгол бичгийн улсын олимпиадаас “Мөнгөн медаль” хүртсэн сайхан амжилтын уухайгаар амжилтын түрлэг нэмлээ. 1. Ерөнхий боловсролын сургууль, аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн монгол бичгийн багш нарт 2010 оны 4-р сарын 1, 2010 оны 4 сарын 25, 12 сарын 09-ны өдрүүдэд монгол бичгийн сургалтын чанарыг сайжруулах талаар 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа. 2. 2011 оны 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг нээж БСГ-ын дарга Г.Цэрэндулам, ахлах мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ нар Багшлахуй хийгээд сайн багш болохын тухай зөвлөгөө өглөө. Сургалтанд сууж монгол бичгийн болоод заах аргазүйн зөвлөгөө авсан залуу багш нар

Upload: uvsbsg

Post on 18-Jul-2015

1.267 views

Category:

Technology


0 download

TRANSCRIPT

Page 1: Undesnii bichig usgiin bayr2011

Монгол бичгийн “Үндэсний хөтөлбөр”-ийн тайлан 2011

2010-2011 оны хичээлийн жилд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын мэргэжлийн баг

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бичиг үсгийн баяр”-ын өдрийг

тохиолдуулан дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.Энэ жилийн “Бичиг үсгийн баяр”-ын үйл

ажиллагаа Багш П.Лхагва БСШУЯ-ны “Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч” тэмдэг,

үнэмлэхээр шагнуулсан, Баруунтуруун ахлах сургуулийн 11-р ангийн сурагч С.Золзаяа

монгол бичгийн улсын олимпиадаас “Мөнгөн медаль” хүртсэн сайхан амжилтын

уухайгаар амжилтын түрлэг нэмлээ.

1. Ерөнхий боловсролын сургууль, аймгийн

мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн

монгол бичгийн багш нарт 2010 оны 4-р сарын 1,

2010 оны 4 сарын 25, 12 сарын 09-ны өдрүүдэд

монгол бичгийн сургалтын чанарыг сайжруулах

талаар 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

2. 2011 оны 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш нарын сургалтыг

амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг нээж БСГ-ын дарга Г.Цэрэндулам,

ахлах мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ нар Багшлахуй

хийгээд сайн багш болохын тухай зөвлөгөө өглөө.

Сургалтанд сууж монгол

бичгийн болоод заах

аргазүйн зөвлөгөө авсан

залуу багш нар

Page 2: Undesnii bichig usgiin bayr2011

Сургалтанд оролцсон багш нарт тэргүүний багш нар үзүүлэх хичээл зааж аргазүй, онолын

мэдлэгийг нь дээшлүүллээ.

3. Аймгийн бүх сургуулийн монгол бичгийн багш нар хариуцан сургуулийнхаа бүх

мэргэжлийн багш нарын монгол бичгийн боловсролын түвшинг тогтоон сургалт

явуулж, хуулан бичлэг хийлгэх, МНТ зохиолыг алдаагүй зөв , уран бичих

уралдаан зарлан тусгай хайрцагт байрлуулан сургуулийн хүндэтгэлийн танхимд

тавих зэрэг ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ ажилд Баруунтуруун ахлах

сургуулийн хамт олон тэргүүллээ.

4. Ерөнхий боловсролын 22 сургуулийн 11 ангид монгол бичгийн кабинет байгуулан

кабинет бүрд нэг компьютерийг монгол бичгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг

бэлтгэх, монгол бичгийн хичээлийг цахим хэлбэрээр явуулах, сурагчдыг монгол

бичгийн программ ашиглан бичих, эвхэж бичихэд сургах зорилгоор ашиглаж

байна.

Монгол бичгийн багш нараараа дамжуулан иргэдийн монгол бичгийн боловсролыг

дээшлүүлэх бие даан сурахад нь дөхөм болгох зорилгоор монгол бичгийн VERTNOTE

программ болон монгол, тод бичгийн толь бичгийг CD-ээр хүргүүллээ. Монгол бичгийн

программ ашиглах, монгол бичгийн VERTNOTE программын тусгай тэмдэгтүүдийг хэрхэн

бичих талаар комьпютерийн сургалтыг зохион байгууллаа. Монгол бичгийн багш бүр

Page 3: Undesnii bichig usgiin bayr2011

эртний болон орчин үеийн зохиолуудыг монгол бичгээр бичиж хэрэглэгдэхүүн болгон уран

зохиолын болон монгол бичгийн хичээлдээ ашиглаж хэвшлээ.

Албан ба албан бус сургалтаар монгол бичгийн сургалтыг үе шаттай хэрэгжүүлж

байна.Аймгийн хэмжээнд 11 ба 12 жилийн 7-11 ангид монгол бичгийн хичээлийн

хичээлийг заах жишиг хөтөлбөрийн боловсруулан 4 дэх жилдээ мөрдөж бөйгаа бөгөөд

жил бүр тухайн жилийн хөтөлбөртөө үнэлгээ хийн илүү боловсронгуй болгон мөрдөж,

сайхан бичүүлэх, зөв бичүүлэх, уран бичүүлэх, эвхэж бичүүлэх, комьютерт бичих

чадварыг хичээл болон хичээлээс гадуурх ажлаар тодорхой төлөвлөгөөгөөр зохион

байгуулж байна.

Монгол бичгийн заах аргыг боловсронгуй болгон багш нарын хичээл заах ур чадварыг

дээшлүүлэх зорилгоор тэргүүний багш нар үзүүлэх

хичээл заах, туршлагаа дэлгэрүүлэх, ажлын тайлан

тавих зэрэг ажлыг жил бүрийн “Эх хэлний баяр”-аар

зохион байгуулж хэвшснээр ялангуяа залуу багш нарын

монгол бичгийн мэдлэг, хичээл заах ур чадвар дээшилж

тодорхой байдлаар мэргэшиж байна.Монгол бичгийн

уламжлал, шинэчлэлийн асуудлаар судалгааны ажил

хийж багш нарт дэлгэрүүлэх ажлыг Увс Эрдэм ахлах

сургуулийн монгол бичгийн багш П.Лхагва ахлан хийж

байна.

Аймгийн боловсрол, соѐлын газраас орон нутгийн “САМА” телевизтэй гэрээ

байгуулан “Монгол бичиг” булан нээн монгол бичгийн хичээлийг заах, “Тунгаамал” эх

хэлний танин мэдэхүйн хичээлийг 2 жилийн хугацаанд тогтмол явуулж байна.Монгол

бичгийн хичээлийг цахим хэлбэрээр бэлтгэн заах, интернет ашиглан монгол бичигтэй

холбоотой материалыг олж сургалтанд ашиглах, монгол бичгийн сургалтын чанарыг

сайжруулах, монгол бичгийн орчин бүрдүүлэх ажлыг монгол бичгийн хичээл заагч багш

бүр үр дүнтэй хийж байна.Дэлхий хэлний баяр

2 сарын 21-ний өдрөөр эх хэлээ хайрлах, эх хэлээ сурталчлах, хэрэглээ болгох талаар

орон нутгийн “МВС” телевизээр шууд ярилцлага явууллаа.

Page 4: Undesnii bichig usgiin bayr2011

Мîíãîë õýëíèé áàãø íàð áèå äààí àéìàã, óëñûí îëèìïèàäàä ººðèé㺺 áîëîí ñóðàã÷äàà

áýëòãýõ ÿâöäàà ìîíãîë áè÷ãèéí ìýäëýã, ÷àäâàðàà äýýøë¿¿ëýí àæèëëàæ áàéíà.Албан болон албан

бус сургалтаар Увс Эрдэм ахлах сургуулийн үндэсний сургагч багш П.Лхагва орон нутгийн “САМА”

телевизээр монгол бичгийн хичээлийг 7 хоногт 1 удаа тогтмол зааж байгаа бөгөөд хичээлийг DVD-

нд бичиж мэргэлийн залуу багш нар болон иргэдийн хүртээл болгох юм. Монгол бичгийн үндэсний

хөтөлбөрийн хүрээнд, “Үндэсний бичиг үсгийн баяр”-н төлөвлөгөөт ажлын Давст, Түргэн, Сагил,

ховд сумын сургууль бага ангийн 15 багшид монгол бичгийн хичээл, Зүүнхангай ахлах сургуулийн

өндөр настан ахмад багш Шонтгор “Эх хэлний баяр”-г угтаж бүх багш нартаа монголчуудын

хэрэглэж байсан бүх бичиг үсгийн талаар, сумын албан байгууллагын ажиллагсдад монгол

бичгийн хичээлийг 3 сарын туршид зааж таниуллаа.

Монгол бичгийн сургалтын орчинг сайжруулж, хэрэглээг өргөтгөх чиглэлээр

сургууль бүр монгол бичгийн хичээлээр кабинет тохижуулж, хэрэглээг өргөтгөх зорилгоор

сурагчдын сэтгэхүйн бүтээлээр булан байгуулан ажиллаж байна.

Page 5: Undesnii bichig usgiin bayr2011

Үндэсний бичиг үсгээ хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сургах чиглэлээр

мэргэжлийн багш нар орон нутагтаа албан газар, сургууль, анги кабинетийн хаягийн

монгол бичгээр бичиж байрлууллаа.

Иðãýä, ñóðàëöàã÷äàä ìîíãîë áè÷ãèéã ñóðòàë÷ëàõ, çààõ, ñóðàõ õ¿ñýë çîðèãèéã íýìýãä¿¿ëýõ,

ìîíãîë áè÷ãèéí óðàí áè÷ëýãèéí áîëîí ñàéõàí áè÷ëýãèéí áóëàíòàé áàéõ, áîñîî áè÷ãýýðýý

áàõàðõàæ îìîãøèõ, ìîíãîë ñýòãýëãýýã äýýäëýõ àæëûã ¿ð ä¿íòýé, ÷àíàðòàé çîõèîí áàéãóóëæ

áàéíà.Кабинетээ тохижуулан, тулгуур бичиглэлийн схем, тарааж өгөх материалаар сургалтын

хэрэглэгдэхүүнээ баяжуулан тохижуулж байна. Дүрс, утга ялган бичих үгсийг түүвэрлэн зурагт

үзүүлэн, уран бичлэгийн болон таталган бичлэгийн хэрэглэгдэхүүнийг хийж сургалтандаа

ашиглан, төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явуулсан.Монгол бичгийн

кабинетдээ “Монгол бичгийн анхны бүтээлүүд” булан байгуулан ховор номын цуглуулга хийж,

үзэсгэлэн гаргажээ.Үүнд: “Эрдэнийн товч”, “Гучин зургаатын тайлбар толь”, “Эрт эдүгээгийн

гайхамшиг”, “Заяын Гэсэрийн тууж”, “Номч хатны Гэсэр” зэрэг ном тавигдсан бөгөөд дугуйлангийн

сурагчдадаа сонирхуулан уншуулж байна.

Page 6: Undesnii bichig usgiin bayr2011

Ìîíãîë áè÷ãèéí õýðýãëýýã ºðãºòãºõ çîðèëãîîð “Õ¿ì¿í áè÷èã” ñîíèíû çàõèàëãûã íýìýãä¿¿ëæ,

íèéò ìýðãýæëèéí áàãø, ñóðàã÷äûí 90 õóâü íü çàõèàëàí óíøäàã áîëñîí.

Монгол бичгийн судалгаа, сурталчилгааг дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох,

иргэд, олон нийтийн монгол бичгийн хэрэглээг өргөтгөх зорилгоор “Тунгаамал”

танин мэдэхүйн нэврүүлгийг орон нутгийн “МВС” телевизээр 14 хоногт нэг удаа

тогтмол явуулж хэвшлээ.

Page 7: Undesnii bichig usgiin bayr2011

Бага ангийн багш, дунд ангийн багш, 8, 10, 11-р ангийн

сурагчдын дунд монгол бичгийн олимпиадыг жил бүр тогтмол

зохион байгуулж, өвөрмөц медаль гардуулдаг уламжлалтай.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан БСГ-аас Шуудан

Үйлчилгээний газартай хамтран “Мэдээлэл харилцаа, технологи өндөр хөгжсөн энэ үед

бид захидлаа “message” хэмээн нэрийдэж, гар утас, e-mailаар бие биедээ явуулж байгаа

билээ.Технологийн дэвшлийн эрин үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зайлшгүй

хэдий ч “Өсөхөөс сурсан үндэсний хэл соёл”-оо эрхэмлэн дээдэлж, цаас үзэг, бийр янтай

нийлүүлэн уран цэцэн, эерүү сайхан монгол үг хэллэгээрээ бие биедээ чин сэтгэлийн

үгээ урлан бичиж, нандигнан хадгалж ирсэн уламжлалаа сэргээх, захидал бичих,

захидлаар харилцах соёлыг олон нийтэд дэлгэрүүлэх, сурталчлах” зорилгоор чөлөөт

сэдвээр 3 насны ангиллаар захидлын уралдааныг зохион байгууллаа.Уралдаанд нийт

1600 захидал ирсэн бөгөөд зорилгод нийцсэн 32 захидлыг шалгаруулан урамшуулж,

бусдыгаа манлайлан үлгэр жишээ захидал бичүүлсэн 10 багшийг шалгаруулж

урамшууллаа.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан БСГ-аас ЗДТГ Нийгмийн

хөгжлийн хэлтэстэй хамтран “Бөх цоллооч, “Бөх тайлбарлагч”, “Морь цолооч”, “Морь

тайлбарлагч” хүүхэд шалгаруулах уралдааныг зарлаж, амжилттай зохион байгуулсан

бөгөөд аймгийн шилдэг цоллооч, тайлбарлагчид үлгэр жишээ морь цоллож, бөх

тайлбарлаж үзүүлэн, зөвлөгөө аргачлал өглөө.

Page 8: Undesnii bichig usgiin bayr2011

Жил бүрийн эхний долоо хоногт “Эх хэлний баяр”-ыг аймгийн нийт монгол хэлний

багш нарын дунд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд жилийн ажлын тайлан, үзэсгэлэнг тавих,

тэргүүний, ахмад багш нарын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт зохион

байгуулах, аварга тэргүүний багш нараа шагнаж урамшуулах, үндэсний хувцсаар гоѐх гэх

мэт ѐслол төгөлдөр байдлаар зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн

хэрэгслээр сурталчиллаа.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтан Шинэ Ирээдүй цогцолбор сургуулийн

багш Д.Алтанцэцэг “Багш” шүлгийн уралдааныг зохион байгуулж, тэргүүний багш нарыг

шалгаруулан урамшуулав.Энэ уралдаанд Зүүнхангай ахлах сургуулийн багш

С.Ариунгэрэл оролцож 2-р байр эзэлсэн бөгөөд “Багш” хэмээх сайхан алдрыг зээгт

наамлаар эвхэж бичсэн, шүлгийн хэсгээс даавуун дээр боронзоор бийрээр бичсэн

бүтээлтэй оролцож 2-р байр эзэллээ.

Жил бүр уламжлал болгон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний бичиг

үсгийн баярЭ-ыг орон нутагтаа “Эх хэлний баяр” хэмээн 5 дахь ѐслол төгөлдөр тэмдэглэн

өнгөрүүллээ.Баярын үйл ажиллагааг сургууль бүр бие дааж болон бүсчилсэн байдлаар

зохион байгуулж аймаг орон нутгийн удирдлагаа оролцуулж, тухайн жилдээ хийсэн ажил,

амжилт бүтээлээ дүгнэн, аварга тэргүүнээ шалгаруулан урамшуулж, үйл ажиллагаагаа

орон нутгийн хэвлэл мэдээлээр сурталдаг уламжлалтай.

Page 9: Undesnii bichig usgiin bayr2011

Баярын үйл ажиллагаанд аймгийн тамгын газар, боловсрол соѐлын газар,

сургуулиудын удирдлага оролцож,багш нараа урамшуулан ажлын урам зориг, эрч

хүч өгөв.

Тайлан бичсэн мэргэжилтэн Б.Нийслэлхүү

БСГ-ын дарга Г.Цэрэндулам,

Нийгмйин хөгжлийн

хэлтсийн дарга

М.Жаргалсайхан нар

тэргүүний багш нарт

шагнал гардуулж байгаа нь

Шинэ Ирээдүй цогцолбор сургуулийн монгол хэлний багш нар

“Эх хэл мину” илэрхийлэлт өргөж баярын үйл ажиллагааг

ѐслол төгөлдөр эхлүүллээ.