ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга...

31
Улаанбаатар хот 2019 он ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛАВ

Upload: others

Post on 25-Dec-2019

19 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Улаанбаатар хот 2019 он

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮНӨӨРИЙН БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГХАНГАХ ЗӨВЛӨМЖ ХАМТАРСАН БАГИЙН

ГИШҮҮДЭД ЗОРИУЛАВ

Page 2: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ

ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛАВ

Улаанбаатар хот2019 он

Page 3: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

АГУУЛГА

БҮЛЭГ 1: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ ЗӨВЛӨМЖ 4

• Хамтарсан багийн гишүүний аюулгүй байдал 4• Хамтарсан багийн гишүүдэд тохиолдож болзошгүй эрсдэл, сэргийлэх

арга зам 10• Хамтарсан багийн удирдлага ба засаг даргын үүрэг 12• Хамтарсан багийн ахлагч засаг даргын зохион байгуулах

шаардлагатай зүйлс 14• Уулзалт, ярилцлага хийх өрөөний аюулгүй байдал 17• Үйлчлүүлэгчийн зан байдлыг анхаарах тухай 19• Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд аюулгүй

байдлыг хангах нь 21• Стресс бухимдлаас сэргийлэх зөвлөгөө 24

БҮЛЭГ 2: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ 29• Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал 29• Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах хүрээнд мөрдөх зарчмууд 36• Үйлчлүүлэгчийг хүчирхийлэл, дарамтад өртөж байгаа эсэхийг

мэдэх аргууд 39• Үйлчлүүлэгчээс /хүүхдээс гомдол хүлээн авах тухай 40• Мэдээлэл, баримтын нууцлал 43• Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах 44• Хамтарсан багаас хүүхдийн оролцоог дэмжих тухай 46

ХАВСРАЛТУУД: 48ХАВСРАЛТ 1: “Хамтарсан багийн гишүүд болон үйлчлүүлэгчийн

өмнө хүлээх ёсзүйн дүрэм” 48ХАВСРАЛТ 2: Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх тухай мэдээлэл

өгөх хуудас 49ХАВСРАЛТ 3: Хамтарсан багаас хүүхдийг тодорхой үйл ажиллагаанд

хамруулахад эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах маягт 50

ХАВСРАЛТ 4: Хүүхэд оролцуулсан үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх маягт 51

ХАВСРАЛТ 5: Жолоочийн мөрдөх дүрэм 53

Хүүхдийг Ивээх Cан нь дэлхийн 120 улсад хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага юм. Монгол Улсад 1994 онд салбараа нээсэн ба Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал, Боловсрол, Хүүхдийн ядуурал, Хүмүүнлэг, Эрүүл мэнд хөтөлбөрүүдийн хүрээнд хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт хийхийн төлөө ажиллаж байна.

© Хүүхдийг Ивээх Сан, 2019 он

Боловсруулсан: Э.Дуламсүрэн

Хянан тохиолдуулсан: Ч.Амарбаясгалан Б.Дарьханд Б.Халиун Г.Ойнбаяр

Гарын авлагын зураг: Г.ГанбаярЭх бэлтгэл: Х.Балдандорж

“МОНГОЛ УЛСАД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хоёрдугаар үе (2018-2022) шатанд боловсруулав.

3

Page 4: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хамтарсан багийн гишүүд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Төрийн албан хаагчийн хувьд албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх тангараг өргөдөг. Хамтарсан багийн гишүүн нь өөрөө аюулгүй байдлаа ханган ажиллаж байж, үйлчлүүлэгчдэд чанартай бөгөөд хуулийн дагуу үйлчилгээ үзүүлнэ.

2008 онд батлагдан хэрэгжиж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай1 Монгол Улсын хуульд үйлдвэрлэлийн хүнд аюултай, хортой нөхцөлийг авч үздэг, түүнд тохирсон стандарт, зохицуулалтууд хэрэгждэг.

1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 2008 он 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;3.1.2.“хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг;

Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс хамгаалах үйлчилгээг үзүүлэх хамтарсан багийн гишүүд болох цагдаагийн байгууллагын ажилтан, засаг дарга, нийгмийн ажилтан нь аюулын зэргийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ хийх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажлын байрандаа болон, үйлчлүүлэгчийн хаана амьдарч, оршин суугаа орчин нөхцөлд нь очиж, ажиллах шаардлагатай болдог. Энэ үед багийн гишүүдийн буюу үйлчилгээ үзүүлж буй ажилтны аюулгүй байдлыг хангах нь тун чухал юм.

Хамтарсан багаар ажиллахад багийн гишүүд одоогийн хэрэгжиж буй хууль, журам, бодлогыг сахин биелүүлж, өөрсдийн аюулгүй байдлаа хангах шаардлагатай.

Хамтарсан багийн гишүүд өөрийн болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хэрэгжүүлснээр тэднийг ажил үүргээ гүйцэтгэх явцад гарч болох аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажлаа төлөвлөх, гүйцэтгэхэд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хамтарсан багийн гишүүд үйлчилгээ үзүүлэхдээ хувь хүний өөрийн санал санаачилга, мэдрэмж, дадлага туршлага дээр тулгуурлан хамгаалалтын арга хэмжээг авна.

4 5

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

БҮЛЭГ 1

Page 5: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багийн бүтэц нь өөрөө салбар дундын бүтэц тул багийн гишүүн бүр босоо удирдлагын хувьд өөр өөр салбарт харьяалагдаж, мэргэжил болоод аргазүйн удирдамжаа авдаг. Салбар бүрт гарах асуудал нь мэргэжлийн онцлогоос хамааран ялгаатай.

36 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг

36.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж баталгаажуулна.

Төрийн албаны тухай хууль, 2017 он

... Хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1 дүгээр заалт

Хамтарсан багийн гишүүдээ удирдаж байгаа Засаг даргын үүрэг оролцоо тун чухал. Засаг даргын зөв чиглүүлэг, удирдамж, дэмжлэг нь багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангана. Энэ нь үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээг аюулгүй байдлаар авах нөхцөл болно.

6 7

Page 6: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багийн гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний онцлог нөхцөл байдал, хаана үйлчилгээ үзүүлж байгаагаас хамааран гэр хороолол, байшин хороолол, малчны хот, орц хонгил, хогийн цэг дээр ажиллах шаардлага гардаг.

Үйлчлүүлэгчийн насны бүлгийн хувьд бүх насныхантай, нийгмийн янз бүрийн бүлэгтэй, жирийн иргэнээс тусгай, онцлог хэрэгцээтэй хүнтэй хүртэл ажиллах шаардлагатай.

Хамтарсан багийн үйлчилгээг хүчирхийлэл дарамтад өртсөн, өртөж болзошгүй хүүхэд, насанд хүрсэн хүн бүр авна.

Үйлчлүүлэгчдийн хувьд зарим нэг нь хүчирхийллийн хохирогч байдаг бол нөгөө хэсэг нь хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй этгээд байдаг. Тэдний дотор зан үйлийн өөрчлөлттэй, эсвэл харилцааны хувьд бэрхшээлтэй, сэтгэцийн хувьд ямар нэгэн асуудалтай, хөгжлийн бэрхшээлтэй, ховор тохиолдолд өөрт тулгарсан асуудлаа давуу тал болгож ашиглах гэсэн үйлчлүүлэгч таардаг.

Ийм олон бүлэгтэй, янз бүрийн орчин нөхцөлд ажиллах хамтарсан багийн гишүүний өөрийн аюулгүй байдлыг хангаж байж үйлчлүүлэгчтэй ажиллаж хамгааллын үйлчилгээг үзүүлнэ.

Хамтарсан багийн гишүүд нь хувь хүний болон гэр бүлийн хүрээнд нэвтрэн, зарим нэг бусдаас нууцалдаг асуудлыг мэдэх ёстой болдог.

Үйлчлүүлэгчээ хүчирхийлэл үйлдэгчээс хамгаалах шаардлага нь хүний эрхийн хамгаалагчийг өөрийг нь ч мөн адил эрсдэлд оруулж болно гэдгийг тооцоорой.

Үйлчлүүлэгч хүүхдүүдийн хувьд нас, насны байхаас гадна, эцэг эх, гэр бүлийн байдлаас болж янз бүрийн зан үйлтэй болсон байх нь ч бий.

8 9

Page 7: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДЭД ТОХИОЛДОЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

№ ХААНАХАМТАРСАН БАГИЙН

ГИШҮҮДЭД ТОХИОЛДОЖ БОЛОХ ЭРСДЭЛ

СЭРГИЙЛЖ БОЛОХ АРГА ЗАМ

1. Ажлын байран дээр

o Үйлчлүүлэгч архи уусан байх, агсам тавих

o Хууль бус санал тавих (Хүчирхийллийн асуудлыг нуун дарагдуулах зорилгоор, хэрэг үүсгэхгүй байхыг хүсэх, танил хүнээр чинь “яриулах”, мөнгө, эд зүйл амлах гэх мэт)

o Гүтгэх (Үйлчилгээ үзүүлэхгүй байна гэх мэтээр гүтгэх)

o Гутаах, доромжлох (Хувь хүний хувьд болон албан тушаалтай холбоотойгоор)

o Буруутгах (Ялангуяа гэр бүлийн хохирогч нартай ажиллах үед гэр бүлийг нь салгах гэж буй буруутан гэж харах, бурууг үйлчилгээ авч байгаа хамтарсан багийн гишүүнд тохох)

o Дарамтлах (Даргаа дууд, гомдол мэдүүлнэ, ТВ дуудна гэх мэт)

o Айлган сүрдүүлэх (Ална шүү, хараал хийлгэнэ, “бөөдүүлнэ” гэх мэт)

o Эрэгтэй болон эмэгтэй хүний чинь хувьд янз бүрийн санал тавих

o Хувийн мэдээллийг чинь ашиглан нэр хүндийг унагах, сүрдүүлэх

o Хувийн эд зүйлд чинь халдах (Машины чинь дугуйг хагалах, эд зүйлийг чинь авч шидэх гэх мэт)

o Бие махбодид халдах (цохих, зодох, улмаар амь насанд халдах гэх мэт)

o Бусад

o Хамтарсан багаараа ажилла, бусад гишүүдтэйгээ хамтар!

o Гарч буй асуудлыг хамтарсан багийн ахлагч болох засаг даргадаа хэлж, мэдэгд. (Шаардлагатай тохиолдолд цагдаагийн ажилтанд бичгээр мэдэгд)

o Ажлын орчноо камержуул.o Өөрийн чадах чинээгээр

үйл явцыг баримтжуул! o Гэр бүлийн хүчирхийллийн

дуудлагад хамтарсан багийн гишүүн-цагдаагийн ажилтны хамт яв.

o Айлаар зочлох, үйлчилгээ үзүүлэхээр явахдаа хамтарсан багийн 2-оос доошгүй хүн явахаар төлөвлө.

o Ажлыг ажлын цагтаа хий, цаг сунгаж ажиллахаар бол хамтарсан багийн ахлагчдаа мэдэгдээрэй.

o Гэр бүлийн хүндээ өөрийн ажил, үйлчилгээний онцлогийг танилцуулж, шаардлагатай хамгааллын орчинг бий болго.

o FB-ээр өөрийн хувийн мэдээллээ өгөхгүй байх, үйлчлүүлэгчтэйгээ хувийн FB-ээр харилцахгүй байхад анхаар.

o Ажил, амьдралаа тусад нь байлга.

2. Ажлын байрнаас бусад орчин

o Айлд согтуу хүн байх эсхүл гэрийн эзэд согтуу байх

o Нохойд уруулахo Хулгайд эд зүйлээ алдахo Харуй бүрийд явбал нүх,

шуудуу зэрэгт унах ойчих, бэртэх гэмтэх

o Дээрэмдүүлэхo Хүчирхийлэлд өртөхo Эд зүйлээ хулгайд алдахo Үнэлгээ хийх явцад харилцааны

зөрчил гарах гэх мэтo Хүчирхийлэгчийн зүгээс гарах

халдлага, заналхийлэлд өртөхo Бусад

o Хамтарсан багийн ахлагчдаа хаашаа, хэнтэй явж, ямар кейс дээр ажиллаж байгаагаа мэдэгдэх, айлаас гараад мөн мэдэгд.

o Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу ажиллахдаа цагдаагийн ажилтантай хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран ажилла.

o Ямар нэгэн зүйл тохиолдвол хамтарсан багийн ахлагчдаа яаралтай хэлж мэдэгдэх, тусламж аваарай.

o Тохиромжтой хувцасла. (намхан ултай гутал өмсөх, үнэт эдлэл зүүхгүй байх буюу хүний анхаарал татахгүйгээр хувцаслах)

o Гар утсандаа нэгжтэй, утсаа цэнэгтэй байлгаарай.

o Аль болох харуй бүрийд явахгүй байхаар ажлаа төлөвлөж, үйлчилгээгээ хүргээрэй. (Яаралтай, өндөр эрсдэлтэй кейс дээр цагдаагийн байгууллагын ажилтантай хамт явах)

o Гудамжаар явахдаа хүн ихтэй, гэрэлтэй газраар явахыг хичээгээрэй.

o Нохойноосболгоомжил. (нохой дайрвал цүнх өмнөө барих гэх мэтээр хамгаалах арга хэмжээг авахаа мэддэг байх)

10 11

Page 8: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ХАМТАРСАН БАГИЙН УДИРДЛАГА БА ЗАСАГ ДАРГЫН ҮҮРЭГ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу бүх шатны засаг дарга хамтарсан багийг ахалж, нэгдсэн удирдлагаар хангах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн хамтарсан багийн гишүүдээ аюулгүй, үр бүтээлтэй ажиллахад онцгой анхаарал тавих шаардлагатай.

3. Бусад o Хувь хүний чинь хувьд сонирхох, оролдох

o Эхнэр нөхөр, эсхүл хамтран амьдрагчтайгаа хардах

o Гэмт хэрэгт буруутган гүтгэх (хүчирхийлэл болоод хулгайн хэрэгт буруутгах)

o Заналхийлэхo Бусад

o Ямар нэгэн асуудал гарвал хамтарсан багийн ахлагч Засаг даргад мэдэгдэх, туслалцаа аваарай.

o Хувийн мэдээллээ бүү өг, алд.

o Ажил, амьдралаа салгаарай.

o Гүтгэх, буруутгалаас сэргийлэхийн тулд баримтжуулалт, кейс файл бүрдүүлэлтээ сайн хийгээрэй.

o Цагдаагийн байгууллагын ажилтанд мэдээлэх, зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд хууль эрхзүйн туслалцаа аваарай.

19 дүгээр зүйл. Бүх шатны Засаг даргын чиг үүрэг

19.1.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

19.1.2.хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

19.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

19.1.4.орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

19.1.5.хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

19.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

19.1.7.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

19.1.8.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа этгээд, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;

19.1.9.хуульд заасан бусад.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2016 он

12 13

Page 9: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багийг ахалж буй засаг дарга нь багийн гишүүдээ хуулийн дагуу үүргээ биелүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, удирдлагаар хангах ёстой.

Багийн гишүүддээ “Хамтарсан багийн гишүүд болон үйлчлүүлэгчийн өмнө хүлээх ёсзүйн дүрэм”-ийн жишиг баримтыг (Хавсралт 1) –г танилцуулж, зөвшилцөн, гарын үсэг зурж албажуулахыг Засаг даргад зөвлөж байна. Ингэснээр:

Хамтарсан багийн гишүүд үзэл санаа, үнэт зүйлсээ тодорхой болгоно. Хамтарсан багийн гишүүд юу хийж болох юу хийж болохгүйн ёсзүйн

ижил ойлголттой болно. Ямар нэгэн зөрчил, ёсзүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд мэдээлэх,

авах арга хэмжээ тодорхой болно.

Жич: Хамтарсан багаараа хэлэлцэн ёсзүйн дүрэмд нэмж тодорхой асуудлыг оруулж болно. Гэхдээ үндсэн санаа, агуулгыг өөрчлөхгүй байхыг хүсье!

“Хамтарсан багийн гишүүний бусад гишүүд болон үйлчлүүлэгчийн өмнө хүлээх ёсзүйн дүрэм”-ийг албажуулснаар, хамтарсан багийн гишүүн үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад гарч болох асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар болдог. Тодруулбал, хүний эрхийг зөрчсөн, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг зөрчсөн гэх мэт мэдээлэл, асуудал гарвал дүрмийн дагуу хэлэлцээд, хууль зөрчсөн бол хуулийн дагуу шийдүүлэхээр холбогдох байгууллагад хандана.

Ёсзүйн хариуцлага тооцохоор бол хамтарсан багаараа хэлэлцэж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Хамтарсан багийн гишүүд өөрийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд гишүүд нэгдсэн ойлголтод хүрвэл багийн гишүүд бие биедээ итгэх итгэл нэмэгдэнэ.

4 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.2.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;

4.1.3.хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах;

4.1.4.нууцлалыг хамгаалах;4.1.5.салбар хоорондын

хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх;

4.1.6.хүчирхийллийг үл тэвчих.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2016 он

ХАМТАРСАН БАГИЙН АХЛАГЧ ЗАСАГ ДАРГЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Багийн гишүүддээ ажлын орчныг зөв төлөвлөхөд, тохижуулах нь дэмжлэг үзүүлнэ. (Үйлчлүүлэгчтэй ярилцах, ажиллахад тохиромжтой сандал ширээ бүхий уулзалтын өрөө, орчин, кейс файлын хадгалалт, хамгаалалт гэх мэт)

Ганцаарчилсан болон бүлгийн уулзалт, гэр бүлийн хурлыг хийхэд анхаарах зүйлсийг сануулж, хэзээ, хэрхэн хийх талаар нарийн төлөвлөхийг сануулах, аюулгүй ажиллагааны чиглэл, заавар өгнө.

Журмын дагуу Гэр бүлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийхэд хамтарсан багийн 2-оос доошгүй гишүүнийг явуулна.

Засаг даргад хамтарсан багийн гишүүдийнхээ ажиллах нөхцөлийг хангах, аюулгүй ажиллахад нь өгөх зөвлөмж

14 15

Page 10: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багийн гишүүний эрүүл мэнд, амь насанд аюул, осол тулгарвал шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авна. Тухайлбал: Гэмт халдлагад өртвөл цагдаагийн байгууллагад хандах, эмнэлгийн тусламж авахуулах гэх мэт.

Ярилцлагыг үр дүнтэй хөтлөн явуулах, чиглүүлэх, хангалттай мэдээлэл авахад ярилцлага хийж буй орчин маш чухал. Манай улсын нөхцөлд төрийн анхан шатны нэгж болох сум, баг, хорооны байр, ажилтнуудын өрөөний зохион байгуулалт, төлөвлөлт нь ганцаарчилсан ярилцлага хийх, баримтжуулах, ярилцлагыг хөндлөнгөөс хянахад хүндрэлтэй байдаг гэдгийг анхаарах ёстой.

Уулзалт, ярилцлагын өрөөг хүүхдийн насны онцлог, үйлчилгээний онцлогт тохируулан тусгайлан зориулж

тохижуулдаг.

Тухайлбал, сэтгэлзүйчийн өрөө нь сэтгэлзүйн үнэлгээ хийхэд шаардлагатай асуулга, тест зэргийг бэлэн байлгадаг. Ингэснээр ярилцлагын явцад гарч орохгүй байж, үйлчлүүлэгчтэй холбоо тогтооход тустай. Гэмтлийн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээнд үйлчлүүлэгчтэй ярилцах, бичлэг хийх, бичлэгийг харж, кейс хуралдаан хийх зэрэг боломжит өрөөг тохижуулсан байдаг.

Уулзалт, ярилцлагын явцыг бичиж тэмдэглэх, хөндлөнгөөс хянах, ашиглах боломжийг хамтарсан багийн гишүүдэд олгох нь үйлчлүүлэгчийн эрхийг хүндлэх, түүнд тухтай байхад тустай. Мөн ярилцлагын бичлэг, тэмдэглэлийг шүүхийн шатанд ашиглах, мэргэжлийн зөвлөхүүдийн зөвлөгөөг авахад хэрэглэдэг. Жишээлбэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчийг тухайн асуудлаар дахин дахин яриулах нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаанд нөлөөлж, хямрахад хүргэдэг тул ярилцлагын бичлэг дээр мэргэжилтэнгүүдийн зөвлөгөөг авах нь үйлчлүүлэгчээ хүндэлсэн хүний эрхэд суурилсан аргазүй юм.

Нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид уулзалт хийх өрөөндөө хүүхдийг саатуулах, ярилцлагыг дэмжих хүүхэлдэй, зөөлөн чихмэл тоглоом байлгах нь ярилцлагыг үр дүнтэй хийхэд тус болдог.

УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ХИЙХ ӨРӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛГэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ”-г хамтарсан багийн 2-оос доошгүй хүн хийнэ гэж Хамтарсан багийн үйлчилгээний журамд заасныг дахин сануулж байна.

Үйлчлүүлэгчтэй уулзах, ярилцлага хийхэд аюулгүй ажиллагаандаа анхаарахыг сануулна. Ярилцлага хийх явцад иртэй зүйл, ялангуяа цаас зүсэгч, гортиг зэрэг хурц үзүүртэй зэвсэг болгон ашиглахаар зүйлийг ил байрлуулаагүй байх, ярилцлага хийх орчин нь болж өгвөл камертай, яриаг бичиж авах боломжтой байхад анхаарна. Архидан согтуурсан, мансуурсан, сэтгэцэд нөлөөлөх эм, тариа хэрэглэсэн, эсхүл биеэ удирдах чадваргүй байгаа үйлчлүүлэгчтэй ярилцлага хийхгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь хамтарсан багийн гишүүнийг буруутгах ямар нэгэн шалтаг, шалтгаан хайж байж болох юм. Тухайн кейс дээр ажиллаж буй багийн гишүүнийг чинь буруутгах, шүүмжлэх, гомдол гаргавал асуудлыг олон талаас харж, үйлчлүүлэгчээ тайвшруулан, асуудлыг бодлого журмын дагуу асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлээрэй. Харин гарсан асуудлыг тухайн нөхцөл байдлаас хамааран багийн гишүүнтэйгээ хувьчлан ярилцах, багаар хэлэлцэх зэрэг аргыг хэрэглээрэй.

Жич: Хамтарсан багийн гишүүд нь зөвхөн багийн ахлагч болох Засаг даргаасаа удирдамж хүсэх биш өөрсдийн аюулгүй байдлын хангах, багийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллаж, ажлаа төлөвлөх, төлөвлөгөөний дагуу үйлчилгээгээ аюулгүй үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай.

АНХААРУУЛАХ ЗҮЙЛ:

Улаанбаатар хотын ихэнх хороонд хувь хүнтэй ажиллах нийгмийн ажилтныг “нэг цонх”-ны үйлчилгээний ажилтны байдлаар суулгадаг нь маш буруу юм. Хувь хүн өөрийн нууц, шаардлагатай тусламжийг хүний хажууд хэлэхээс эмээх, нууцлал задрахаас айдаг.

16 17

Page 11: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Засаг дарга хамтарсан багаа ажиллах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн ажилтнаа үйлчлүүлэгчтэй уулзалт хийх, орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх нь зүйтэй. Нийгмийн ажилтандаа хуулийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг хангаж, хүлээсэн үүргээ биелүүлээрэй.

19 дүгээр зүйл. Бүх шатны Засаг даргын чиг үүрэг

19.1.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

19.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2016 он

Үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах уулзалтын өрөө нь наад захын дараах нөхцөлийг хангасан байвал зүйтэй. Үүнд:

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгааны дотоод тохижилт, гэрэлтүүлэг, сандал ширээ нь ярилцлага хийх, зөвлөгөө өгөхөд тохиромжтой байх

Ярилцлага хийх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Боломжтой бол өрөөг камержуулвал сайн. Ярилцлага хийгчийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан

байх. Уулзалтын өрөөнд олс уяа, хурц иртэй зүйлс болох цаасны хутга, хайч гэх мэт иртэй зүйлсийг байлгахгүй байх нь зүйтэй.

Жич: Санаж байгаа бол кинон дээр уулзалтын өрөөнд ширээ болон сандлаас өөр ямар ч эд зүйл байдаггүйг сануулъя! Энэ бол олон улсад тавигддаг наад захын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлага юм.

Үйлчлүүлэгчээ эхний уулзалтаар таньж мэдэхэд хүндрэлтэй. Нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, олон эх үүсвэрээс зөв үнэлгээ хийх шаардлагатай тул хөрш, ах дүү хамаатан садан болон бусад оршин суугчдаас мэдээлэл авч болно.

Үйлчлүүлэгчийн гэрт нь ганцаараа орох нь эрсдэл авчирч магадгүй. Учир нь тухайн үйлчлүүлэгчийн зан байдал болоод сэтгэлзүйн байдлыг мэдэхгүй тул гарах эрсдэлийг тооцоход хүндрэлтэй байдаг. Тиймээс гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ хамтарсан багийн 2-оос доошгүй гишүүн орохыг журмаар зохицуулж өгсөн.

Байнга архидан согтуурдаг, архи уусан үедээ түрэмгий зан байдал гаргадаг үйлчлүүлэгчтэй ажиллахдаа хамтарсан багийн гишүүн цагдаагийн ажилтны тусламжийг авах ба хууль, журмын дагуу ажиллана. Ийм үйлчлүүлэгчтэй харилцах, ажиллахдаа архидан согтуураагүй үед нь харилцахыг зөвлөж байна.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг үйлчлүүлэгчтэй ажиллахад маш төвөгтэй. Анхлан уулзаж ярилцах үед мансуурсан эсэхийг ялгаж тогтооход бэрх байдаг. Энэ үед гэр бүлийн гишүүдээс нь мэдээлэл авах, ярилцах аргыг хэрэглэж бодит байдлыг тодруулна. Хуулийн хувьд өндөр хариуцлага тооцдог учраас гэр бүлийнхэн нь ийм асуудлыг нуун дарагдуулах нь бий.

Сэтгэцийн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгчтэй ажиллахад: Өрхийн эмнэлэгт сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хандаж байсан,

өмнө нь энэ талын эмчилгээ хийлгэж байсан эсэхийг эрүүл мэндийн төвийнхөө, хариуцсан эмчээс асууж тодруулах, шаардлагатай мэдээллийг авч кейс файлд нь хавсаргаарай.

Сэтгэцийн тулгамдсан асуудалтай болох нь тогтоогдсон эсвэл илтэд мэдрэгдэх бол үйлчлүүлэгчийн болон ажилтан та өөрийн аюулгүй байдлаа ханган мэргэжлийн байгууллагад холбон зуучилж, зөвлөгөө авна. Мөн хороо, сум, багийнхаа өрхийн эмнэлэгт мэдэгдэж эмнэлгийн үйлчилгээ авахад туслалцаа үзүүлнэ. Энэ тухайгаа кейс файлд мэдээлэл болгож оруулах нь хамгааллын үйлчилгээ үзүүлэх дараагийн ажилтнуудад анхаарах асуудал бөгөөд үйлчилгээний төлөвлөгөө боловсруулахад дөхөм болно.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗАН БАЙДАЛД АНХААРАХ ТУХАЙ

18 19

Page 12: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Үйлчлүүлэгчийг сэтгэцийн хувьд асуудал бэрхшээлтэй болохыг зөвхөн мэргэжлийн эмч, байгууллага оношилно гэдгийг дахин сануулъя. Хамтарсан багийн гишүүний хувьд тэмдэглэлдээ үйлчлүүлэгчийн гаргаж буй зан араншин, хийж буй үйлдэл, гэр бүлийн бусад гишүүдийн хэлсэн үг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байдал зэргийг бичиж, баримтжуулна.

Хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Өрхийн эмчтэйгээ хамтран байнгын хяналтад байлгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн зааврын дагуу эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийг тусгаарлах гэх мэт шат дараалсан арга хэмжээг авна.

Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн тулгамдсан асуудалтай үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах, анхаарах зүйл юу байдаг талаар хамтарсан багийн гишүүн болох өрхийн эмчээсээ зөвлөгөө дэмжлэг авах нь зөв юм.

Нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ хамтарсан багийн 2-оос доошгүй гишүүд оролцохоор журамласан. Ингэснээр нэг хүний саналаар тухайн гэр бүлийн асуудлыг дүгнэхгүй байх, асуудлыг олон талаас нь харах боломжийг өгөхөөс гадна энэ нь хамтарсан багийн гишүүдийг элдэв аюул, эрсдэлээс хамгаалах зорилготой.

Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээг хийхдээ, журмын 2.4-т заасанчлан тухайн гэр бүл, хүүхдийн амьдарч буй орчинд нь очиж хийх ба үнэлгээнд хамтарсан багийн 2-оос доошгүй хүн оролцоно.1

Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийхээр явж буй гишүүд хамтарсан багийн ахлагч Засаг даргадаа мэдэгдэж, явсан болон ирсэн цагаа мэдээлж, товч тайлагнах нь зүйтэй.

1 Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал, А/1201, А/178 2017 оны 7 сарын 4-ны өдөр

ГЭР БҮЛД НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ

20 21

Page 13: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийх тухай мэдээлэл өгөх хуудсыг (Хавсралт 2) бөглөж, хамтарсан багийн хавтсанд хадгалах ба энэ нь хэзээ ямар айлаар явсан баталгаа болохын хамт, хамтарсан багийн ахлагч нь гишүүдийнхээ аюулгүй байдлаа хангасан, сануулсан баримт нотолгоо болно.

Хамтарсан багийн ахлагч Засаг дарга, гэр бүлд үнэлгээ хийхээр зөвшөөрөл хүссэн гишүүнээсээ дараах зүйлийг асууж, аюулгүй байдлаа хангасан эсэхийг шалгаж, зохих шаардлагыг тавихыг сануулж байна. Хэрэв ТИЙМ гэж хариулбал, та болон танай багийн гишүүд гэр бүлд үнэлгээ хийхээр явахдаа, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эхний байдлаар авчээ.

№ БАГИЙН ГИШҮҮНЭЭСЭЭ АСУУХ БА САНУУЛАХ ЗҮЙЛС ТИЙМ ҮГҮЙ ТАЙЛБАР

1. Гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийхээр явахдаа хамтарсан багийн 2-оос доошгүй хүн явж байгаа эсэхийг лавлах (Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын дагуу)

2. Гар утас нь нэгжтэй. Шаардлагатай тохиолдолд хэн рүү хандаж, ямар тусламж хүсэхээ мэднэ. Дугаараа цээжээр мэднэ.

3. Гэр бүлд үнэлгээ хийхдээ тохиромжтой хувцасласан.(Үнэт эдлэл зүүгээгүй, өндөр өсгийтэй гуталгүй, нохой дайрвал хаахуйц цүнх барьсан гэх мэт)

4. Очих гэр бүлд хүн архидан согтуурсан, мансуурсан бол уулзалтыг цуцлах ба шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахуулна гэдгээ мэдэж байгаа.

5. Бусад

22 23

Page 14: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

СТРЕСС БУХИМДЛААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

1 2 3 4

Хамтарсан багийн гишүүд ажлын ачааллаас болж бухимдах, ажил амьдрал нь утгагүй мэт санагдах, ажлаасаа залхах зэрэг асуудлууд гардаг. Ялангуяа шинэ, туршлага багатай ажилтнууд хүчирхийллийн кейс дээр ажиллахад сэтгэл санаа нь хямрах, бухимдах нь түгээмэл. Ажил дээр гарсан саад бэрхшээлээ даван туулах, стресс бухимдлаа зөв тайлж чадахгүйгээс гэр бүл, үр хүүхдэдээ асуудлаа гаргах, уцаарлах, хямралаас гарахын тулд согтууруулах ундаа хэрэглэснээс ажил болоод амьдралд нь сөргөөр нөлөөлөх ч тохиолдол бий.

Хамтарсан багийн гишүүд ажлаа цагт нь хийх, ажил амьдралаа ялгах, гэр бүлдээ цаг гаргах нь тун чухал. Ажлаа хийхдээ бухимдахгүй байх, хямралыг даван туулахад туслах, зөв бөгөөд эерэг үр нөлөөтэй зөвлөгөөнүүдийг өгч байна. Хүн бүрт таарах, тохирох арга ялгаатай тул өөрт чинь таалагдсан, хамгийн их тайвшруулдаг аргуудыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Таны ажил онцгой! Та болон таны багийн гишүүд төрийн нэрийн өмнөөс, хуулийн дагуу үйлчилгээ үзүүлснээр хохирогчийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, авран хамгаална. Танд хүнд хэцүү санагдаж, цөхрөмөөр санагдвал хэнд, ямар тус үзүүлж, яаж авран хамгаалж, дэмжин тусалж байгаагаа бодоорой.

Эртэч бай! Ажилдаа хоцорч ирэх, автобус унаанд түгжрэх мэдрэмж нь ямар ч хүнийг бухимдуулдаг тул аль болох ажлаа эрт төлөвлө. Өглөөг яаж эхэлнэ, тэр нь бүтэн өдрийн ажлын бүтээмж, сэтгэл санаанд нөлөөлдөг нь нууц биш.

Төлөвлөгөөгөө бодитой гарга! Үгүй бол, хийгээд байгаа хэр нь үр дүнд хүрэхгүй байгаа мэт мэдрэмжийг төрүүлж, ажлаасаа авах сэтгэл ханамжийг бууруулдаг. Ялангуяа кейс төлөвлөгөөг гаргахдаа үйлчлүүлэгчийн оролцоотой хийх нь төлөвлөгөө биелэх үндсэн нөхцөл болдог.

Өөртөө тусал! Хүчирхийлэл болоод хамгааллын асуудлыг шийдвэрлэх нь хувь хүнийг маш ихээр түгшээж, бухимдуулж, сэтгэлзүйн хувьд хямралд хүргэдэг. Тиймээс өөрийгөө бие махбодын хувьд болон сэтгэлзүйн хувьд эрүүл байлгаж байж, бусдад тусална. Өөртөө цаг гаргаж, сэргээж байгаарай. Ажилдаа ирэх, буцахдаа дуу, сонсдог ном сонсох, урам зориг өгсөн эшлэлүүдийг уншиж, сонсож болно шүү дээ.

24 25

Page 15: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Шүүмжлэл ч чухал! Санал шүүмж хаана ч байдаг. Хүн өөрийгөө мэддэггүй шүү дээ. Тэгэхээр шүүмжлэлийг өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулах арга хэрэгсэл болго. Бусдын хэлж байгаа үгнээс яг юу хэлэх гээд байгаа санааг нь олж харж, дараагийн удаа дахин алдахгүй байх нь зөв юм. Цаашид ажлын бүтээмж, хамтын ажиллагаанд нөлөөлөх тул асуудлыг эе зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзээрэй.

5 6 7 8

9 10 11 12

Ажлыг цагт нь! Ажлын бүтээмж өндөртэй хүмүүс ажлынхаа төлөвлөгөө, гүйцэтгэлийг сайн хийснээр ажлаа цагт нь амжуулдаг байна. Төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж дуусгах нь хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг төдийгүй гэр бүлдээ өнгөрөөх цагийг нэмэгдүүлнэ.

Дасгал хий! Дасгал хөдөлгөөн хийх нь стрессийг багасгаж, сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, таныг эрүүл чийрэг байлгана. Их ажлынхаа хажуугаар 3-5 минутын завсарлага авч, дасгал хийх, нүдээ амраах, амьсгалын дасгал хийгээрэй.

Хурал, уулзалтыг үр дүнтэй хий! Хамтарсан багийн хуралдааныг үр дүнтэйгээр, төлөвлөсөн цаг хугацаандаа хийх нь ажлын бүтээмжид шууд эерэг нөлөө үзүүлдэг. Хурал хойшлогдох, цагтаа эхлэхгүй байх зэрэг нь багийн гишүүдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэдгийг анхаараарай.

Бүү яар! Яарвал даарна гэдэг. Ялангуяа хүний амь амьдрал шийдэж буй асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна. Хам хум хийсэн ажилд алдаа мадаг гаргах нь бий. Ялангуяа, кейстэй ажиллахдаа тун нухацтай хандаарай.

Өөдрөг бай! Та өөдрөг байж, эерэг хандвал таны эрч хүч, эерэг энерги ажлынханд чинь, багийн бусад гишүүдэд эергээр нөлөөлнө. Бүх зүйл түр зуурынх. Өнөөдөр гарч буй бэрхшээлтэй асуудал, маргааш шийдэгдэнэ гэдэгт итгээрэй.

Өөрийгөө болон бусдыг дэмж! Та, та нар л энэ хүнд тусалж, дэмжиж чадна, айл гэрийн амьдралд гэрэл гэрээ оруулж чадна гэсэн итгэлээр бие биеэ дэмжээрэй. Өөрийгөө, хамтрагчаа, үйлчилгээ авч буй хүнээ ч дэмж!

Сайхан сэтгэл чухал! Магадгүй та өнөөдөр бусдад, үйлчлүүлэгчдээ өгч чадах хамгийн сайхан тус нь таны инээмсэглэл, таны хэлсэн урмын үг байж болно. Үгээр дэмжихэд таниас ямар ч мөнгө болоод эдийн засгийн зардал гарахгүй. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ.

26 27

Page 16: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

БҮЛЭГ 2

НЭГЭН ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭГЭЭРЭЙ.

Хамтар! Хамтарсан баг чинь хамтдаа л үйлчилгээ хүргэх үүрэгтэй. Хамтран ажилласнаар л үр дүнд хүрнэ. Та ганцаараа тухайн асуудлыг бүрэн гүйцэд, цогцоор шийдвэрлэж чадахгүйн нэг адил, багийн бусад гишүүнд ч гэсэн таны тусламж хэрэгтэй. Тиймээс багийнхаа бусад хүнээс тусламж хүс, та ч бас тэдэнд туслаарай.

13ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хамтарсан багаас үйлчилгээ авах үйлчлүүлэгч нар нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй этгээд байдаг. Хохирогчтой ажиллаж буй тохиолдолд ялангуяа хохирогчдыг дахин хохироохгүй байх, гэм хор учруулахгүй байх зарчим баримтлах ёстой. Хүчирхийлэл үйлдсэн хүнтэй ажиллахад ч дахин хүчирхийлэл үйлдүүлэхгүй байхад анхаарч ажиллана.

Хүчирхийллийн хохирогч болсон үйлчлүүлэгчдийг сэтгэлзүйн болон бие махбодын хувьд дахин гэмтэхгүй байх, хүчирхийллийн улмаар үүсэн сэтгэл зүйн хямралыг даван туулах шаардлагатай. Хохирогчтой харилцаж, хамгааллын үйлчилгээ үзүүлдэг, тэдэнд хамгаалагдаж чадах итгэл найдварыг өгөх хүмүүс бол хамтарсан багийн гишүүн та билээ. Тэд танд итгэж байгаа!

28 29

Page 17: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багаас үйлчилгээ авч буй үйлчлүүлэгч, хэн ч гэсэн хүчирхийлэл, зүй бус харьцаа, бэлгийн мөлжлөг, осол гэмтэл, бусад ямар нэг хор хөнөөл үзүүлэхүйц санаатай хийгээд санамсаргүй зөрчил, үйлдлээс бүрэн хамгаалуулна. Хамтарсан багийг ахалж буй засаг дарга үүнд анхаарч, удирдлага болоод аргазүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Энэхүү аюулгүй байдлыг хангах журмыг хэрэгжүүлснээр хамтарсан багийн гишүүд нь үйлчлүүлэгчтэй болон хүүхэдтэй зохисгүй харилцсан гэх буруутгал болон бусад эрсдэлт нөхцөл байдлаас хамгаалж чадна.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд, хуулийн этгээд нь хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг баримтлан ажиллахыг даалгасан ба Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг нийгмийн бүхий л орчинд хүчирхийлэл дарамт, мөлжлөгөөс ангид байхыг зааж иргэн, байгууллагууд үүнийг даган мөрдөх, үйл ажиллагаагаа хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулахыг үүрэгжүүлсэн.

Хамтарсан багийн гишүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн янз бүрийн бүлгийн хүмүүстэй ажиллах үүрэг хариуцлагыг хүлээдэг. Хамтарсан багийн гишүүд үйлчлүүлэгчийн эрх ашгийг бусдаас хүчирхийлэл үйлдэгчээс хамгаалж үйлчилгээ үзүүлж байхдаа зарим тохиолдолд ёс зүйн алдаа гаргах нь бий.

Хүчирхийллийн хохирогч болсон, таниас үйлчилгээ авахаар ирсэн үйлчүүлэгчээ хамгаалах ёстой ажилтан дахин хохироож болохгүй юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд энэ тухай тодорхой заасан.

Та бол хохирогчдод урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч гэдгээ санаарай!

36 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг

36.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж баталгаажуулна.

Төрийн албаны тухай хууль, 2017 он

30 31

Page 18: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

4.1.1.хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.2.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;

4.1.3.хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах;

4.1.4.нууцлалыг хамгаалах;4.1.5.салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц

байх;4.1.6.хүчирхийллийг үл тэвчих.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2016 он

9 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

39.1.Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

39.1.1.албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;

39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх;39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах;39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг

бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах;

39.1.5.улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;

39.1.6.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах;

39.1.7.ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

39.1.8.албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;

39.1.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;

39.1.10.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;

39.1.11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;

39.1.12.Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.5, 4.1.6-д заасан хэлбэрээр иргэнийг ялгаварлан гадуурхах;

39.1.13.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;

39.1.14.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараах;

39.1.15.төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;

39.1.16.хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах;

39.1.17.нийтийн сонсголыг зохион байгуулах болон сонсголд оролцох журмыг зөрчих;

39.1.18.хууль тогтоомжид заасан бусад.

Тайлбар: Энэ хуулийн 39.1.5, 39.1.6, 39.1.13 дахь заалт нь төрийн улс төрийн албан хаагчид хамаарахгүй.

Төрийн албаны тухай хууль, 2017

32 33

Page 19: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багийн гишүүн, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, сайн сайхан байдлыг хангах нь үндсэн үүрэг, хариуцлага билээ. Өөрт буй эрх мэдэл, давуу талаа ашиглан үйлчлүүлэгч болон хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө, гэм буруу учруулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.

Хамтарсан багийн гишүүд нь хуулийг хэрэгжүүлэх, хохирогчийг хамгаалахдаа гарч болох эрсдэлийг бууруулах тал дээр шаардлагатай бүх алхмуудыг авч хэрэгжүүлэн, ямар нэгэн шинж тэмдэг, мэдээ мэдээлэлд дээд зэргээр анхаарал хандуулах шаардлагатай.

Үйлчлүүлэгч бүр зүй бус харилцаа, бэлгийн мөлжлөг, осол гэмтэл, бусад ямар нэг хор хөнөөл үзүүлэхүйц санаатай хийгээд санамсаргүй зөрчил, үйлдлээс бүрэн хамгаалуулах ёстой. Энэхүү үүрэг хариуцлага төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, холбогдох хууль журамтай нарийн уялдсан.

Хүчирхийлэл дарамтад өртсөн иргэн, хүүхэд хамтарсан багийн гишүүдэд онцгой итгэл, найдвар тавьдаг.

Тэрхүү онцгой итгэлийг буруугаар ашигласан, эсвэл үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаагүй, ажилдаа хайнга хандсан үед хохирогчдын амьдралд урт хугацаанд хэмжээлшгүй хохирол учруулна.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн нэг төрийн албан хаагчийн хийсэн алдаа, буруутай үйлдэл нь бусад төрийн албан хаагчдын нэр хүндэд нөлөөлдөг нь нууц биш.

Хамтарсан багийн гишүүд, ерөөсөө төрийн албан хаагчид, хамтрагчид үйлчлүүлэгч болон хүүхэдтэй зүй бус харьцах бүх хэлбэр болон бэлгийн мөлжлөгийг үл тэвчих хандлагыг баримтлах ёстой. Зөрчвөөс үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдаж, хохирогч болон хүүхэд, тэдний гэр бүлд ноцтой хор хохирол учруулна.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах явдал нь дараах хууль эрхзүй, бодлогын хүрээнд уялдаж байна. Үүнд:

1 Хүний эрхийн түгээмэл тунхаглал2 Хүүхдийн эрхийн тухай конвенц3 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль4 Хүүхдийн эрхийн тухай хууль5 Хүүхэд хамгааллын тухай хууль6 Төрийн албаны тухай хууль

Хамтарсан багийн гишүүд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж ажилласнаар 1 төр иргэнээ

хамгаалах үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж байна,2 үйлчлүүлэгчдэд

ч дахин гэм хор учруулахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.

34 35

Page 20: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛУУД

Хамтарсан багийн ахлагч ба гишүүд Хамтарсан багт дэмжлэг үзүүлж буй хорооны хэсгийн ахлагч, багийн

дарга нар Хохирогчид үйлчилгээ үзүүлж буй хамтран ажиллагч байгууллагын

ажилтнууд

ТҮГЭЭМЭЛХаана амьдарч байгаагаас үл хамаарна.

ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА Хамтарсан багийн үйл ажиллагаа нь өөрөө хүний эрхийг хамгаалах, эрхэд суурилсан арга барил юм.

НЭЭЛТТЭЙ БАЙДАЛҮйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн санаа зовоосон зүйл, асуудлыг илрүүлэх, хэлэлцэх орчныг бүрдүүлэхийг багийн гишүүд зорино.

ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА Хүний эрхийн зөрчил гарч болох сөрөг зан үйлийг арилгах, сайн туршлага, санаачилгыг дэмжинэ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА Хамтарсан багаар хамгааллын цогц үйлчилгээ үзүүлснээр үйлчлүүлэгчдийнхээ өмнө илүү хариуцлагатай байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД МӨРДӨХ ЗАРЧМУУД

ХУВЬ ХҮНИЙ ХАРИУЦЛАГАХамтарсан багийн гишүүн бүр ажил мэргэжил хийгээд хувийн амьдралдаа хүний эрх, хүүхдийн эрхийг хангана. Ажил дээрээ хүүхдийн хамгаалагдах эрхийн төлөө ажилладаг хэрнээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг, хүүхдэдээ “гар хүрдэг” байж болохгүй. Хамтарсан багийн гишүүн бүр хүний хамгаалагдах эрхийг хүндэтгэж, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд мэдээлэх, хариу арга хэмжээ авахаа мэддэг байна.

НУУЦЛАЛҮйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил, мэдээлэл, шалгах үйл ажиллагаа нь зөвхөн мэдэх шаардлагатай зүйлийг л асуух зарчмаар хэрэгжих бөгөөд үүнтэй холбогдох бүхий л мэдээллийг нууцална. Үүнтэй адилаар, энэ асуудалтай холбоотой бүхий л харилцаа нууц бөгөөд аюулгүй байна. Хувь хүний нууцыг хамгаалах тухай Монгол Улсын хуулийг даган биелүүлнэ.

ХҮҮХДИЙН ДЭЭД АШИГ СОНИРХОЛХүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн дагуу хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзана. Хүүхдийн сэтгэл санаа, сэтгэлзүй, бие махбодын хэрэгцээг агуулсан аюулгүй байдал, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахыг ямагт эрмэлзэнэ.

ОРОЛЦУУЛНА, ҮЛ ЯЛГАВАРЛАНА Үйлчлүүлэгч өөрийнхөө төлөө шийдвэр гаргахад оролцуулна. Үл ялгаварлана. Үйлчлүүлэгч эрхээ мэддэг байх нь ямар нэг санаа зовоосон зүйл, асуудал гарвал, юу хийхээ мэддэг байна.

ЦАГ ХУГАЦАА Үйлчлүүлэгчийн амь нас, аюулгүй байдал маш чухал бөгөөд хариу арга хэмжээг цаг алдалгүй авна.

ҮЙЛЧЛЭЛ Энэхүү зарчим нь ажил, ажлын бус цагийн аль алинд хамаатай.

ТҮНШЛЭЛ Хамтарсан багийн гишүүд дотроо, бусад байгууллагатай хамтран ажиллана.

36 37

Page 21: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Анхаарал сэрэмж хаана ч илүүдэхгүй, хүүхдийн болоод үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй! Хамгааллын үйлчилгээ үзүүлж буй бүх хүн “сайн хүн биш” байдаг нь харамсалтай.

Хүүхэд хүчирхийлэх сонирхол, гаж зуршилтай этгээд хүүхдийн байгууллага, хүүхэдтэй ойр ажилладаг газар ажиллахаар сонгосон тохиолдлууд байдаг байна. Өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан, үйлчлүүлэгчээ эрхшээлдээ оруулах гэмт хэргүүд сүүлийн үед гарч байгааг санах хэрэгтэй.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ ЯВЦЫН ЗУРАГЛАЛ:

Гэм буруугүйг тогтоож болно.

Хуулийн дагуу шийдвэрлэхээр бол хуулийн

байгууллагад шилжүүлж, шалгуулна.

Хамтарсан багийн хэн нэг гишүүн нь “ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮД БОЛОН

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ЁСЗҮЙН ДҮРЭМ”-ЭЭ зөрчсөн гэж үзвэл, сэжиг таамаг

төрвөл “зөвхөн” Хамтарсан багийн ахлагч Засаг даргадаа мэдээлнэ. Шаардлагатай

тохиолдолд үйлчлүүлэгчийг яаралтай тусламжийн үйлчилгээнд холбоно.

(24 цагийн дотор аман болон бичгээр мэдээлнэ)

Засаг дарга асуудлыг судалж, тогтооно.

Шаардлагатай тохиолдолд хамтарсан багийн гишүүн- цагдаагийн албан хаагчаас хууль, эрхзүйн зөвлөгөөг

авна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДАРАМТАД ӨРТӨЖ БАЙГАА ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГУУД

38 39

Page 22: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Үйлчлүүлэгч/ хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэдгээ танд хэлэх үед таны гаргах хандлага дараа, дараагийн асуудлыг шийдвэрлэхэд шууд нөлөөлнө. Нэн тэргүүнд бодолцож үзэх ёстой асуудал нь үйлчлүүлэгчийн/хүүхдийн аюулгүй байдал болон сайн сайхан байдал юм. Үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг үргэлж хамгийн эхэнд тавих ёстой. Мэдээлэх болон мөрдөн шалгах үйл ажиллагаанаас болж үйлчлүүлэгчид дахин хор хөнөөл учрахгүй байхад анхаарна. Таны авсан арга хэмжээ эсвэл авч чадаагүй арга хэмжээнээс болж үйлчлүүлэгч чинь дахин хохирох, эрсдэлд орох ёсгүй.

Үйлчлүүлэгч/хүүхэд танд хэн нэгний өөрт нь үзүүлж буй зан хандлагын талаар санаа зовж байгаагаа, багийн гишүүний хэн нэгний хүчирхийлэл дарамтад өртөж байгаагаа хэлбэл… дараах зүйлсийг ХИЙ!

Тайван бай, анхааралтай сонс! Юу хэлж байгааг нь ноцтойгоор хүлээн ав. Таны итгэдэг хүний талаар

байсан ч хамаагүй. Итгэж байгаагаа мэдрүүл. Үйлчлүүлэгчийг /хүүхдийг сайтар ажигла.

Дэмжлэг үзүүл.

Хэн нэгэн хүчирхийлэл, дарамтад өртөж байгааг мэдэх боломж бий. Үүнд:

Хүүхэд, үйлчлүүлэгч хүчирхийлэл, дарамтад өртөж байгаагаа хэлэх, мэдээлэх (Өөрөө эсхүл хохирогчийг төлөөлөн хэлэх, утсаар ярих, цахим шуудангаар хэлэх гэх мэт)

Хамтарсан багийн гишүүдийн хэн нэг чинь үйлчлүүлэгч болон хүүхдэд ёсзүйгүй байдлаар хандаж байгаа санагдвал, сэжиг таамаг байвал

Хамтарсан багийн гишүүн үйлчлүүлэгчийг/хүүхдийг хүчирхийлсэн тухай гомдол, мэдээлэл хүлээн авах

Хамтран ажиллаж байгаа өөр байгууллага эсвэл орон нутагт хүчирхийллийн хэрэг харах эсвэл сонсох

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС / ХҮҮХДЭЭС ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Хэт чиглүүлсэн, эсвэл хэтэрхий олон асуулт асуухаас зайлсхий. Жишээлбэл: “Тэр чиний хөхөнд хүрсэн үү?” гэж асуухын оронд “Тэгээд юу болсон вэ?” гэж асуу.

Мэдээллийг цааш дамжуулахын тулд юу хэлж байгаа талаар нь нарийн тодорхой ойлголт авахад хангалттай, цөөн тооны асуулт тавина.

(Юу?, Хэн?, Хаана?, Хэзээ? гэж асууж тодруулаарай). Энэ бүхнээ хэлэхэд зориг, зүрх гаргасан гэдгийг ойлгож ухамсарлаж, үнэл. Болсон явдал өөрийнх нь буруу биш, түүнд тохиолдсон явдалд

хүчирхийлэгч хариуцлага хүлээх ёстой гэж хэлээрэй. Хүнд хэлэх нь зөв байсан гэж хэлээрэй. Гэвч нууцлана гэж бүү амла. Энэ

мэдээллийг ярилцах, мэдээлэх шаардлагатай гэдгээ түүнд тайлбарлаж, зөвхөн “мэдэх шаардлагатай хүнд” хуваалцана гэж тайлбарлаж өгөөрэй.

Хууль, журмын дагуу дараагийн алхмууд юу болохыг хэлж, тайлбарлаарай.

Үйлчлүүлэгчээ сэжиглэгдэж буй хүний хүчирхийлэл, дарамтад дахин өртүүлэхгүй байхад анхаарч, шаардлагатай хамгааллын арга хэмжээг авна.

Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас нь аюулд ороод байгааг илтгэх зүйл байвал нэн даруй яаралтай эмнэлгийн туслалцааг үзүүлээрэй. Жишээлбэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, ихээр цус алдах, үр зулбаж буй үед гэх мэт

Аль болох хурдан, 24 цагийн дотор, юу хэлж ярьсныг бичиж тэмдэглэн, баримтжуулаарай.

Асуудлыг цаг алдалгүй, мэдээлж, хуулийн дагуу арга хэмжээг яаралтай авна.

САЙН СОНСОГЧ БАЙХ

Хэрвээ сэжиглэгдэж буй этгээд гэм буруугүй бол хууль шүүхийн байгууллагаас шалган тогтоох болно. Буруутай бол мөн адил хуулийн дагуу арга хэмжээ авагдана. Та хуулийн дагуу хийх ёстойгоо л хийж байна.

40 41

Page 23: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Мэдээлэл хүлээн авсны дараа хүүхдэд эсвэл үйлчлүүлэгчдэд хүрэгчдэд хэзээ ч битгий мэдээллийг нууцална гэж амла. Аюулгүй байдлыг хангах, дүрэм журмуудыг мөрдөн ажиллах ёстой гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Цаашид гарч болзошгүй асуудлын талаар тэдэнд зөвлөнө. Чиний өгсөн мэдээллийг зайлшгүй мэдэх ёстой хүмүүсээс гадна өөр хэнд ч энэ мэдээллийг хэлэхгүй гэдгийг тэдэнд ойлгуул. Мэдээллийг нь хүлээж авсан насанд хүрсэн хүн эсвэл хүүхдэд мэдээллийн нууцлалын хангах, шаардлагагүй хүмүүстэй хэлэлцэхгүй байхыг сануулна.

Бөглөсөн мэдээллийн маягт, бусад дэмжих бичиг баримтууд нууцлалын чанартай байна. Аман харилцааг ч нууцална.

Хүүхдийн эсвэл насанд хүрсэн хүний өгч буй мэдээллийг тэр дор нь тэмдэглэн авах боломжгүй бол боломжтой болсон даруйдаа мэдээллээ бичиж баталгаажуулна. Танай баг мэдээллийн маягт ашигладаг бол түүнийгээ бөглөнө. Ийм маягт байхгүй тохиолдолд өөрийн хэмжээнд, аль болох тодорхой тэмдэглэн хариуцан ажиллаж буй даргадаа өгнө. Энэ тохиолдолд та тухайн хүнд өөрийн тэмдэглэлийнхээ хуулбарыг явуулах хэрэгтэй бөгөөд эх хувийг өөртөө авч үлдэхийг зөвлөж байна. Цоожтой шүүгээ, шургуулгад тэмдэглэлээ хадгална гэдгийг санаарай!

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаагүй, зөрчигдсөн гэж үзэж байгаа мэдээллийг өгсөн ажилтан албан хаагчийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэсэн баталгааг өөрт нь болон бусад талуудад өгөх хэрэгтэй.

Харин, хэрэв ажилтан, албан хаагч бүрэн бус мэдээлэлтэйгээр эсхүл нэр хүндийг нь унагах зорилгоор өөр нэг ажилтан, албан хаагчийн эсрэг буруу ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авна.

МЭДЭЭЛЭЛ, БАРИМТЫН НУУЦЛАЛ

1

23

4

АНХААР!

Өөрөө биелүүлж чадахгүй амлалт бүү өг. Үйлчлүүлэгчийн хэлж буй зүйлд эргэлзэж байгаагаа харуулах, үгүйсгэж

болохгүй. Хэрэг явдлаа хэлэхэд тэр маш их хэмжээний зориг гаргасан гэдгийг

санаарай. Үйлчлүүлэгчийг хүчирхийллийн хохирогч болсонд нь битгий буруутгаарай. Үйлчүүлэгчийнхээ яриаг сонсоод, та бухимдаж магадгүй юм. Тэгвэл

өөрийгөө барьж, түүнийгээ битгий илэрхийлээрэй. Учир нь үйлчлүүлэгч чинь таныг өөрт нь уурлаж байна гэж бодож магадгүй.

Хэрэв үйлчлүүлэгч чинь ХҮҮХЭД бол, хүүхэд хүчирхийлэл, дарамтын талаарх мэдээллийг өгвөл түүнд тус болох ГУРВАН ҮГийг хэлээрэй!

1. Насанд хүрсэн хүний буруу байна 2. Дараа, дараагийн алхмуудад хүүхэд хариуцлага үүрэхгүй 3. Хүүхдэд туслалцаа үзүүлнэ, мөн ийм явдал дахин хүүхдэд

тохиолдохгүй байхыг хангахаар та хичээх болно.

42 43

Page 24: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ХАНГАХ

Хэрэв гомдол гаргасан хүн нь хүүхэд, хүүхэд дарамт, хүчирхийллийн хохирогч болсон бол онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

Хүүхдийн аюулгүй байдал болон сайн сайхан байдал нь нэн тэргүүнд анхаарах чухал зүйл. Хүүхдийн амь нас аюулд орсон байж болзошгүй гэдгийг илтгэх ямар нэгэн мэдээлэл авсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээрэй. Хохирогч нүдэнд харагдахгүй, мэдэгдэхгүй гэмтэл авсан байж болзошгүй тул сайтар асуу, анхаар. Бэлгийн хүчирхийллийг илтгэх ямар нэгэн мэдээлэл байвал жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх шуурхай эм эсвэл ХДХВ юм уу өөр бусад бэлгийн замын халдвараас сэргийлэх эмчилгээг хамгийн үр дүнтэй байлгахын тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 72 цагийн дотор хүргэх хэрэгтэй.

Танай орон нутгийн хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн аюулгүй байдлыг хангах журамд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, эмнэлгийн ажилтны мэдээлэл багтсан байх ёстой. Байхгүй бол орон нутагт байгаа эрүүл мэндийн мэдлэг туршлагатай эсвэл анхны тусламж сургалтад хамрагдсан хүн яаралтай үед тухайн хүүхдэд анхан шатны тусламжийг хүргэж, эмнэлгийн байгууллагад хүргэнэ.

1

2

Аав эсвэл ээж нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл хийсэн гэж сэжиглэгдэж байгаа бол, хүүхдээ хамгаалж чадаагүй, сэжиг бүхий буруутантай ойр дотныхонтой холбоотой тохиолдолд шууд тэдэнтэй холбоо барьж болохгүй. Асуудлыг сайтар тунгааж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага /мэргэжилтэнд хандаж зөвлөгөө аваарай.

5

3 Хүүхэд бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдолд шүүхийн шинжилгээг мэргэшсэн, шаардлага хангасан, мэргэжлийн дадлага туршлагатай мэргэжилтэнгүүд хийх ёстой. Үгүй бол, хүчирхийлэл, дарамтад өртсөн хүүхдийн сэтгэлзүйд дахин гэм хор нэмж учруулдаг.

4 Сэжиг бүхий буруутны гарт хүүхэд дахин хохирох эрсдэл аюул байгаа гэж тодорхойлсон эсвэл сэжиглэж байгаа үед, эсвэл сэжигтэй хохирогч хоёр хоорондоо таарах нь гарцаагүй гэсэн мэдээлэл авсан тохиолдолд та нэн тэргүүнд дахин холбоо тогтоохгүй байх, уулзалдахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй. Уулзах шаардлагатай бол 2017 оны 3 сарын 13-ны өдрийн Хуульзүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/56, А/35 тоот тушаал болох Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулах журам, бүртгэлийн маягтыг ашиглан уулзалтыг зохион байгуулна. Хэрэв, хүүхэд гэртээ байх нь аюултай гэж гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдвол хамтарсан багийн ахлагч засаг даргын шийдвэрээр хамаатан садны асрамжид түр шилжүүлнэ.

44 45

Page 25: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан баг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг иргэд олон нийтийн дунд зохион байгуулахыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар олгосон.

Хүүхдийг оролцуулсан аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авах ёстойг анхаараарай. Энэ бол эцэг эхийн үүргийг хүндэлж буй хэрэг.

Үүний тулд “Хамтарсан багаас хүүхдийг тодорхой үйл ажиллагаанд хамруулах бол эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах маягт” -ыг (Хавсралт 3) бөглөхийг зөвлөж байна. Тус маягтыг 2 хувь бөглөж 1 хувийг хамтарсан баг үйл ажиллагааны төлөвлөгөөний ард хавсаргана. Нөгөө хувийг эцэг эх, асран хамгаалагчид үлдээнэ.

Хүүхдийн хоол тэжээлийн аюулгүй байдал тун анхаарах ёстой зүйлийн нэг бөгөөд сүүлийн үед олныг хамарсан үйл ажиллагааны эрүүл ахуйн дэглэм алдагдсанаас иргэд, хүүхдүүд хоолны хордлого авах эрсдэл гарч байгааг анхаарна.

Хамтарсан багаас зохион байгуулж буй үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчдэд, хүүхдэд аюулгүй байх бүхий л төлөвлөлтийг тооцоолсон, хүний эрхэд суурилсан байхад анхаарлаа хандуулна.

Хүүхдийг оролцуулсан үйл ажиллагаа нь үүрэг хүлээгчдээс онцгой хариуцлага шаардагддаг. Үүний тул тухайн үйл ажиллагаа болох гэж байгаа орчин, түүний аюулгүй байдлыг үнэлэх нь чухал.

Хамтарсан багийн ахлагч болон гишүүн танд “Хүүхэд оролцуулсан үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх маягт”-ыг (Хавсралт 4) санал болгож байна.

Тус маягтыг ашиглан эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг санал болгож байна. Хамтарсан багаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхэд тээвэрлэх, олноор нь сургалт, уулзалт, ярилцлагад авч явахаар бол жолоочтой тусгайлан Хавсралт 5-аар өгсөн “Жолоочийн мөрдөх дүрэм”-ыг (Хавсралт 5) танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулах ба үйл ажиллагааны төлөвлөгөө болон тайланд хавсаргаж, баримтжуулна. Машины бүрэн бүтэн байдал, даатгал болон зөвшөөрөлтэй эсэхийг шалган тодруулаарай.

Энэ бүхэн нь зохих ёсны шаардлага бөгөөд хуулийн дагуу хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүргийг эцэг эх, асран хамгаалагчтай нь зөвлөлдөн зөвшөөрөл авсан та бүхний үүрэг хариуцлага юм.

ХАМТАРСАН БАГААС ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ ТУХАЙ

Хүүхдийг аливаа үйл ажиллагаанд оролцуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл аваарай!

Энэ бүгд нь хамтарсан багийн гишүүд нь үйлчилгээндээ хамруулж буй хүүхдийн аюулгүй байдлыг хангаж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

46 47

Page 26: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

“ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮД БОЛОНҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ЁСЗҮЙН ДҮРЭМ”

Хамтарсан багийн гишүүн би Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу

1. Би бусдыг хүндэтгэнэ: Хүйс, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг, анги давхарга, хэл, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-тэй эсэх, хувь хүний бусад онцлогийг үл харгалзан хүний эрхийг би хүндэтгэнэ. Хүн бүрийн нэр төрийг эрхэмлэн хүндэлж, шударга, тэгш харьцана. Аль ч хэлбэрийн ялгаварлал, зүй бус харьцаа (доромжлох, үндэслэлгүй гүтгэх, гүтгэлэг тараах, бие махбод, бэлгийн, аман хэлбэрээр зүй бус харьцах), сүрдүүлэг, мөлжлөг болон бусдын эрхийг зөрчих ямар нэг үйлдэл хийхгүй.

2. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг байнга хангаж ажиллана: Хамтарсан багийн гишүүн би үйлчлүүлэгчдэд мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ төрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллахдаа үйлчлүүлэгчийг бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны зүй бус харьцаа, үл хайхрах байдалд оруулахаас урьдчилан сэргийлэхүйц аюулгүй орчин бүрдүүлж ажиллана.

3. Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийн зөрчлийн талаарх ямар нэг сэжиг таамаг, санаа зовоосон зүйл гарвал холбогдох хүнд мэдэгдэнэ: Үйлчлүүлэгч болоод хүүхдийн сайн сайхны төлөөх зорилгоо хангахын тулд ёсзүйн зөрчил, гэм буруу, залилангийн шинжтэй үйл ажиллагааг мэдээлэх, хариу арга хэмжээ авна.

БАТАЛГААЖУУЛАЛТ:“Хамтарсан багийн гишүүний бусад гишүүд болон үйлчлүүлэгчийн өмнө хүлээх ёсзүйн дүрэм”-ийг уншиж судлан, сайтар ойлгосон бөгөөд хамтарсан багийн гишүүний хувьд энэхүү дүрмийг мөрдөн хэрэгжүүлэхээ үүгээр баталж байна.

Хамтарсан багийн гишүүн:Овог, нэр, гарын үсэг: …………………………………………………….. Албан тушаал: ....................................................................................

Хамтарсан багийн ахлагч:Овог, нэр, гарын үсэг: …………………………………………………….. Албан тушаал: ....................................................................................

ХАВСРАЛТ 1

ГЭР БҮЛД НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХУУДАС

Аймаг, нийслэл: ___________________________Хороо, сум, баг: ___________________________Хамтарсан гишүүний нэр, албан тушаал: 1.______________________________ / /2.______________________________ / /Огноо: _____________ цаг: _______________Үнэлгээ хийхээр очих айлын тухай мэдээлэл: _______________Хаяг: ___________________________Хамтарсан багт ямар асуудлаар хандсан, мэдээлэл өгсөн, очих болсон шалтгаан:

Хамтарсан багийн гишүүд дараах хэсгийг шалгах:№ ШААРДЛАГА ТИЙМ ҮГҮЙ ТАЙЛБАР1. Бөглөх маягт болон асуулга бүхий хуудас

авсан

2. Гар утас нэгжтэй, зайтай

3. Зохимжтой хувцасласан- Өсгий багатай гуталтай- Энгэр цээж халхалсан хувцастай- Үнэт эдлэл зүүгээгүй гэх мэт

4. Дуу хураагуур авсан эсэх

5. Ажлын цагаар явж байгаа (нэн яаралтай, үдшийн цагаар бол цагдаагийн байгууллагын ажилтантай хамт явах)

6.

7.

Айлд очсон цаг, минут: ______________ Айлаас гарсан цаг, минут: __________Бусад мэдээлэл: __________________________________________________________________________________________________________________Ярилцлага дууссан, айлаас гарсан гэдгээ хамтарсан багийн ахлагчдаа мэдэгдсэн эсэх: тийм/ үгүй (зур)

Тайлагнасан: _________________________ /___________________/

ХАВСРАЛТ 2

48 49

Page 27: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

ХАМТАРСАН БАГААС ХҮҮХДИЙГ ТОДОРХОЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМРУУЛАХ БОЛ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧААС ЗӨВШӨӨРӨЛ

АВАХ МАЯГТ

/2 хувь үйлдэж, 1 хувийг эцэг эхэд, нөгөө хувийг хамтарсан багт үлдэнэ./Хүүхдийг оролцуулж байгаа үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл1. Үйл ажиллагаа:2. Хугацаа:3. Хаана болох:4 Хамтарсан багаас хариуцан ажиллах албан хаагчийн мэдээлэл:

Нэр:Албан тушаал: Утас:Майл хаяг:Бусад:

Хүүхдийн ерөнхий мэдээлэл1. Хүүхдийн овог, нэр: Нас: Хүйс: эрэгтэй/эмэгтэй (зур)

Хүүхдийн сургууль: 2. Хүүхдийн хооллолтын тухай: Цагаан хоолтон эсэх: Тийм/

үгүйТийм бол:

3. Хүүхдийн эрүүл мэндийн байдал:Ямар нэгэн харшилтай эсэх:

4. Бусад мэдээлэл: (тусгай хэрэгцээтэй болон нэмэлт анхаарах зүйлсийн тухай)Эцэг эх/ асран хамгаалагчийн зөвшөөрөл1. Үйл ажиллагааны талаар танилцсан, мэдээлэл авсан ба тухайн үйл ажиллагаанд

хүүхдээ оролцуулахыг Зөвшөөрсөн/Зөвшөөрөхгүй (зур).Шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны дугаар 1: _________________________Шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны дугаар 2: __________________________Эцэг эх/ асран хамгаалагчийн нэр:Огноо:

Жич: Зөвшөөрөл авахдаа эцэг эх/асран хамгаалагчтай биечлэн уулзаж, зөвшөөрлийг авах хэрэгтэй. Ингэснээр хамтарсан баг нь эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг хүндэтгэж байгаа юм.

Зөвшөөрөл авсан хүний нэр, гарын үсэг: _________________Албан тушаал: ________________Огноо: __________________

ХАВСРАЛТ 3 ХАВСРАЛТ 4

ХҮҮХЭД ОРОЛЦУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНДЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МАЯГТ

№ БЭЛТГЭЛ АЖЛУУД ТИЙМ ҮГҮЙ ТАЙЛБАР

Урьдчилсан зохион байгуулалт буюу бэлтгэл

1.Зохион байгуулах гэж буй, хийж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүүхдэд өгсөн эсэх

2. Эцэг эхээс зөвшөөрөл авах хуудсыг бөглүүлсэн

3. Бусад:

Нийтээр тээвэрлэх, автобус унаагаар зорчих, орон нутагт аялах бол

4. Машины бүрэн бүтэн байдал, даатгал, зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан.

5.Жолоочоор аюулгүй ажиллагааны хувьд баримтлах мөрдөх зарчмыг танилцуулж, гарын үсэг зуруулсан.

6. Бусад:

Сургалт, үйл ажиллагаа зохион байгуулагдах газрын гадаад орчин

7. Оролцогчдын аюулгүй байдлыг хангасан эсэх

8.Хүүхдэд зориулсан/оролцуулсан үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжтой (амралтын газар бол бусад насанд хүрэгчид байхгүй, архидалт зохион байгуулагдахгүй байх гэх мэт)

9. Гадна орчин хангалттай гэрэлтүүлэгтэй.

10.Хаалганы ойролцоо хагарах шилэн эдлэл зэргийг байрлуулаагүй, талбай нь аюулгүй, чөлөөтэй.

11. Байгууламжийн ойр орчинд таглаагүй бохирын нүх, шугам байхгүй.

12.Эрэгтэй, эмэгтэй хүнд тус тусад нь зориулсан бие засах газартай. Гэрэлтүүлэг болон хаалгатай.

13. Бусад:

50 51

Page 28: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Сургалт, үйл ажиллагаа зохион байгуулагдах газрын дотоод орчин

14. Аврах гарц, хаалга чөлөөтэй, орж гарахад саадгүй. Тэмдэг тэмдэглэгээтэй.

15.

Үйл ажиллагаа зохион байгуулагдах газрын талаарх ерөнхий мэдээллийг оролцогчид болон хүүхдүүдэд өгсөн.

(Гол холбогдох хүн, аврах гарц, бие засах газрын талаар мэдээлэл, санамж өгсөн.)

16. Сандал, ширээ, өрөөний эд зүйл хүүхдэд тохиромжтой, хүртээмжтэй.

17. Гал түймрийн үед хэрэглэх багаж хэрэгсэл бүрэн, зохих газраа шаардлагын дагуу байрлуулсан.

18. Амархан шатдаг материал, хэрэгсэл цахилгаан хэрэгслээс хол байна.

19. Өрөө, тасалгаа, үүдний талбай нь хүн халтирч унах аюулгүй.

20. Бусад:

Заавар: Асуулт тус бүрт түүний ард буй “Тийм”, “Үгүй” гэсэн хариултын аль тохироход нь “√” тэмдэг тавих ба шаардлагатай бол тайлбар бичнэ. Бөглөхдөө нөхцөл байдлыг ажиглах, харах, ярилцах аргыг хэрэглэнэ. Үнэлгээг үйл ажиллагааны төлөвлөгөө болон тайланд хавсарган, хадгална.

Үнэлгээ хийсэн хамтарсан багийн гишүүн: __________________Албан тушаал: ___________________________Огноо: ________________

ЖОЛООЧИЙН МӨРДӨХ ДҮРЭМ

1. Жолооч нь хүчин төгөлдөр, зөрчилгүй жолооны үнэмлэхтэй, жолоо барих ур чадвараа шалгуулж, баталгаажуулсан байна.

3. Жолооч нь машинаа жолоодохдоо аюулгүй байдлыг урьдчилан нягталж, аюулгүй ажиллагааны журмыг нарийн баримтална.

5. Жолооч нь хөдөлгөөн эхлэхийн өмнө ба дараа машиндаа техникийн үзлэг хийж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж, машины эд анги, тоног төхөөрөмж, холбоо барих хэрэгсэл бүрэн ажиллагаатай эсэх, эмнэлгийн анхан шатны тусламжийн хайрцагт байх зүйлс жагсаалтын дагуу байгаа, нөөц дугуй, эд анги байгаа эсэхийг шалгасан байна.

6. Бүх зорчигчид суудлын бүсээ бүсэлсэн байх ба бүслээгүй тохиолдолд шаардлага тавих, замын хөдөлгөөнд оролцохгүй.

7. Жолооч нь аян замд явахдаа маш болгоомжтой байж, зөвшөөрөгдсөн хурдны хэмжээг дагана.

8. Жолооч нь зорчигч нарт болон замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч, явган зорчигч нарт хүндэтгэлтэй харилцана.

9. Жолооч нь хүүхэд тээвэрлэхдээ хариуцан ажиллаж байгаа ажилтнаас өгсөн аюулгүй байдлыг сахин мөрдөх ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангана.

10. Машин жолоодож явахдаа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, машин жолоодоход саад болох эм, бодис хэрэглэхийг хориглоно.

11. Жолооны ард гар утсаар ярих, бусад холбооны тоног төхөөрөмж ашиглах, DVD үзэхийг хориглоно. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд чихэвч ашиглана.

Танилцсан, зөвшөөрсөн жолооч: ________________________ /__________ / Огноо: __________________________________________________________Танилцуулсан хүний нэр, албан тушаал: __________________ /__________ /

ХАВСРАЛТ 5

52 53

Page 29: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Хамтарсан багийн гишүүн өөрийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг боловсруулахдаа Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлого, журамд суурилан боловсруулсан болно.

ТЭМДЭГЛЭЛ

54 55

Page 30: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

56 PB

Page 31: ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮН ӨӨРИЙН БОЛОН ... · 2019-09-23 · арга зам 10 ... хамт очих, шалгах, үнэлгээ хийх, хамтран

Улаанбаатар хот 2019

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮНӨӨРИЙН БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН

АЮУЛГҮЙ БАЙДЛЫГХАНГАХ ЗӨВЛӨМЖ ХАМТАРСАН БАГИЙН

ГИШҮҮДЭД ЗОРИУЛАВ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Аризона төв, 4-р давхар +976-11-329365, +976-11-329371 +976-11-329361

[email protected] www.savethechildren.mn Save the Children in Mongolia Save the Children MN