vol. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга...

16
Living the Lotus 2014.10 1 Та бусдын ачийг хэр хариулсан бэ? Өөрийнхөө хийж байгаа зүйлийг магтаж, зарлан тунхагладаг мөртлөө хажуугийн хэлтсийн хийж байгаа юм бүхнийг л “утгагүй зүйл хийж байна” гэж бусдаас өө сэв эрж хайдаг хүн бас байдаг юм аа. Тэр хүн тэгэж бусдыг мушгиж ёжлохоос өөрөөр юмыг харж чаддаггүйдээ өөртөө дургүй нь хүрэх үе ч байдаг байх. Энэ бол өөрийгөө хамгийн мундаг нь гэж боддог шалтгаанаар үүсдэг зан. Сэтгэцийн анагаах ухаанд тухайн хүн эцэг эх, дарга, ажилтнуудаасаа ямар тусламж авч, тэдэнд ямар хариу барьсан болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн аргагүй олон хүний ач тусыг авсан мөртлөө ямар ч хариу бариагүй байснаа яах ч аргагүй ойлгож, олон зүйлийн ачаар амьд явж байгаадаа талархах сэтгэл оргилон гарч ирдэг байна. Энэ бол манай байгууллагаар бол хооза дээр алдаа дутагдлаа ойлгож гэмшихтэй адил юм даа. Өөрийгөө далдалж, хааж боогдуулж байсан багаа аваад хаячих юм бол өөрийн жинхэнэ дүр төрх тодрон харагдах болно. Өөрийгөө эгцлэн жинхэнэ дүр төрхөө сайтар харвал Цагаан лянхуа сударт “Миний орон амар баясгалангаар бялхан, тэнгэр хүмүүн даган баясаж” гэж гардаг шиг бидний эргэн тойрон тайван амгалан харагдах болно. «Үүсгэн байгуулагчийн үг» 7 P250-251 Living the Lotus—Buddhism in Everyday Life ( Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байгаа ч, улс орноосоо шалтгаалаад тогтмол гардаггүй, эсвэл зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг орчуулан нийтлэдэг улс ч бий. Бид сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно. VOL. 109 VOL. 109 Living the Lotus 2014.10Vol.109Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami- ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk- [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёокоо Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Болдын Мөнхцэцэг ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛ СУРГААЛ СУРГААЛ

Upload: others

Post on 05-Jan-2020

21 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

Living the Lotus 2014.10 1

Та бусдын ачийг хэр

хариулсан бэ?

Өөрийнхөө хийж байгаа зүйлийг магтаж, зарлан тунхагладаг

мөртлөө хажуугийн хэлтсийн хийж байгаа юм бүхнийг л “утгагүй

зүйл хийж байна” гэж бусдаас өө сэв эрж хайдаг хүн бас байдаг юм

аа. Тэр хүн тэгэж бусдыг мушгиж ёжлохоос өөрөөр юмыг харж

чаддаггүйдээ өөртөө дургүй нь хүрэх үе ч байдаг байх. Энэ бол

өөрийгөө хамгийн мундаг нь гэж боддог шалтгаанаар үүсдэг зан.

Сэтгэцийн анагаах ухаанд тухайн хүн эцэг эх, дарга,

ажилтнуудаасаа ямар тусламж авч, тэдэнд ямар хариу барьсан

болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр

хүн өдийг хүртэл илэрхийлэхийн аргагүй олон хүний ач тусыг

авсан мөртлөө ямар ч хариу бариагүй байснаа яах ч аргагүй

ойлгож, олон зүйлийн ачаар амьд явж байгаадаа талархах сэтгэл

оргилон гарч ирдэг байна.

Энэ бол манай байгууллагаар бол хооза дээр алдаа дутагдлаа

ойлгож гэмшихтэй адил юм даа. Өөрийгөө далдалж, хааж

боогдуулж байсан багаа аваад хаячих юм бол өөрийн жинхэнэ дүр

төрх тодрон харагдах болно. Өөрийгөө эгцлэн жинхэнэ дүр төрхөө

сайтар харвал Цагаан лянхуа сударт “Миний орон амар

баясгалангаар бялхан, тэнгэр хүмүүн даган баясаж” гэж гардаг шиг

бидний эргэн тойрон тайван амгалан харагдах болно.

«Үүсгэн байгуулагчийн үг» 7 P250-251

Living the Lotus—Buddhism in Everyday Life

(Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын

сургаалыг өдөр тутмынхаа амьдралд

хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн

билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг

булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байгаа ч, улс орноосоо

шалтгаалаад тогтмол гардаггүй, эсвэл зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг орчуулан нийтлэдэг улс ч бий.

Бид сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж,

үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар

хүлээн авах болно.

VOL. 109 VOL. 109

Living the Lotus

2014.10(Vol.109)

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын

хэлтэс Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124

FAX: +81-3-5341-1224

Email: living.the.lotus.rk-

[email protected]

Ахлах редактор: Мизүтани Шёокоо

Редактор: Накамүра Эцүко

Орчуулсан: Ж.Гэрэлтуяа, М.Алимаа

Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми,

Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма

Ёшихиро, Болдын Мөнхцэцэг

ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛСУРГААЛСУРГААЛ

Page 2: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

2 Living the Lotus 2014.10

どんな

ことな

の?

«А

рван

ертө

нц

»

ба

«1

бодол 3

000ер

төн

ц»

Хутагтын дөрвөн үнэн

“Зовлонгоос ангижруулж, хүсэл мөрөөдөл, эрч хүчийг өгөх

сургаал”

Зовлонгийн шалтгаан үнэн—3: «Арван ертөнц»

Өвгөний

хэлсэн жинтэй

үг эзэгтэйд ч,

Хачи гуайд ч

нэгийг

бодогдуулсан.

Зовлон-

гийн

шалтгаан

өөрт

байгаа.

Гэвч хүний сэтгэл

гэдэг аливаа

зүйлийг тийм

амархан хүлээгээд

авчихдаггүй нь

харамсалтай.

За тэгэхээр

Зовлонгийн

шалтгаан

үнэний

талаар

яриад

зогссон

байх аа.

Өөрөө

өөрчлөгдөх

юм бол

Күма гуай ч

аяндаа

өөрчлөгдө-

нө.

Фүрүяа Мицүтоши

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Зовлон

үнэн

Зовлон-

гийн

шалт

гаан

үнэн

Зовлонг

гэтлэх

үнэн

Зовлонг

гэтлэх

арга

зам

үнэн

Page 3: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

Living the Lotus 2014.10 3

Тийм

болохоор

өвгөн

«Арван

ертөнц»

сургаалыг

эзэгтэйд

зааж

За тэр яахав. Энэ нь

хүний сэтгэлд 10

ертөнц байдаг гэсэн

үг л дээ.

Дисней ланд

шиг олон

ертөнц байдаг

гэсэн үг биз

дээ.

Хөөх,

мэддэг

юм уу?

За тэгэхээр,

та хоёр

Арван

ертөнц гэж

мэдэх үү?

Аан,

тийм.

Үгүй ээ,

анх удаа

сонсож

байна.

Өө, сүрхий

хариулахаар чинь

мэддэг юм байх гэж

бодлоо.

Сэтгэл

гэдэг

ямар

байдгийг

харуула-

хаар

шийд-

жээ.

Уучлаарай,

мэддэг царайлах

гээд л …

Хөөх,

ямар

сайхан

юм бэ

Сайхан

гэсэн чинь

юу гэсэн

үг вэ?

Өвгө

ни

й гэр

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Үрэглжлэл 8-р нүүрт

Page 4: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

Японд жилд нэг хүн 60 удаа идэх хоолтой тэнцэх

хэмжээний хоол хүнс (дунджаар 15кг)-ийг хаядаг

гэсэн тооцоо гарсан ба үүнийг “Хүнсний хаягдал”

гэж нэрлэж эхэлсэн бололтой. Хаягдал хоол хүнс

дотор хэрэглэж болохоор зүйл ч их байдаг нь тун

хайран. Ингэж цамаархасныхаа төлөөсөнд ч гэх юм

уу таргалах, амьдралын буруу хэвшлээс үүсэх

өвчнөөр шаналж буй хүн ч олон байна.

Ийм яриа байдаг. Нэгэн улсын хаан хоолоо

хэтрүүлж идсэнийхээ дараа хөдөлж чадахгүй болж,

уртаар санаа алдсан гэнэ. Гэтэл хажууд нь байсан

мэргэн ухаантан ийн хэлжээ. “Сэтгэлээ үргэлж

тайван байлгаж, хэмжээгээ тааруулж иддэг хүн эрүүл

энх байж, байгалийн жамаар алгуурхан нас нэмж, урт

насалдаг юм”.

Бие нь сульдаж, ядарч таагүйтэн байсан хаан

өөрийнхөө бурууг ихэд ухаарч, хооллох үедээ мэргэн

ухаантны хэлсэн үгийг байнга санан, бага багаар

хоолоо багасгасаар, цоо эрүүл болсон гэдэг.

Үнэндээ энэ яриа бол зүгээр нэг үлгэр домог биш

2500 жилийн тэртээ Шагжамүни будда ба Косала

улсын хаан нарт тохиолдсон явдал бөгөөд өнөөгийн

хүмүүс бидэнд ч гэсэн сургамжтай үйл явдал билээ.

Жишээлбэл, зоогийн газар “тодорхой мөнгө төлөөд

хүссэн хэмжээгээрээ идэж болно” гэсэн зарыг хараад

баярлаж хөөрдөг бид нар ч гэсэн дээрх хаанаас

ялгаагүй хүссэнээрээ идэх шуналд автагдсан байдаг.

Учир иймээс л чухам, “хэмжээгээ мэдэж, хэт их

идэхгүй байх нь зөв амьдралын үндэс” гэж

Шагжамүни бурхан багш сургажээ. Түүнчлэн, бага

идэх нь эрүүл мэндэд тустай болохыг сүүлийн үеийн

олон янзын статистикийн судалгаа харуулж байна.

Тавин настан ходоодныхоо 60 хувьд, жаран настан 50

орчим хувьд тааруулан идэх нь хамгийн

тохиромжтой гэсэн судалгаа ч байдаг юм байна.

Гэхдээ хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, бага

идэж занших нь хэдий эрүүл мэндэд тустай ч, үргэлж

ийм хоол идээд байх юм бол шим тэжээлийн

Та хэдий хэмжээний хоол иддэг вэ?

4

“Хооллохын өмнөх талархалын үг”-г хэлж занших нь Дээр дурдсан Шагжамүни бурхан багшийн

айлдварт “Сэтгэлээ үргэлж тайван байлга” гэсэн

хэсэг байсан. Энэ бол янз янзын юм бодож

сатаараад байлгүй, сэтгэл санаагаа тайван намуун

байлгавал “аливаа зүйлийг зөв олж харж, олон

талаас бодож тунгаах Бурханы оюун ухаан бий

болдог” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

дутагдалд орох магадлал байдаг тул ялангуяа 75-аас

дээш настнууд энэ тал дээр анхаарах хэрэгтэй

гэдгийг ч бас онцолсон байна.

Living the Lotus 2014.10

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч

Нивано Ничико

Бага идэх эрүүл мэндэд тустай

Page 5: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

«Косэй» сэтгүүл, 2014 оны 10 сарын дугаараас

Тэгвэл идэх гэж байгаа хоолоо ийм Бурханы

оюун ухаанаар “харвал” юу харагдах бол?

Юуны өмнө бид байгаль дэлхийн хишиг,

ургамал, амьтдын “амь нас”-г хүртэж байгаа маань

харагдана. Улмаар түүнийг боловсруулж,

бүтээгдэхүүн болгож бидэнд хүргэж байгаа

хүмүүсийн хүч хөдөлмөр, мөн тэрхүү хоолыг хийсэн

хүний сэтгэл ч харагдах болов уу.

Нэгэн хүн өмнөө байгаа аяга мисо шөл(шар

буурцгийг исгэж гаргаж авдаг шөл)-г харах

тоолондоо ээжийнхээ сайхан сэтгэлийг санадаг

хэмээн дурссан байдаг. Тэднийх ядруухан

амьдралтай байсан ч бие султай түүнд шим тэжээл

өгөхийн тулд ээж нь өдөр бүр гараа гарган мисо шөл

хийж өгдөг байсан байна.

Хоолны ширээний ард суугаад өмнөө байгаа

хоолоо харахад хүмүүст янз бүрийн мэдрэмж төрдөг

байх. Өөрийн эрхгүй хоолны дуршил хөдөлж эрүүл

энх байгаадаа баярладаг хүн байхад, бас, өдөрт нэг

удаа ч хоол идэх боломжгүй хүмүүс байдгийг санаж,

тухайн үед өөрийгөө ямар азтай байгааг мэдрэх хүн

ч цөөнгүй байх. Тэгэхээр эдгээр хоол ундаар

дутагдаж буй хүмүүсийн төлөө би юу хийж чадах

вэ? Хоол ундаа зүгээр л, зажлаад залгиад явуулчих

биш, олон зүйлийг тайвнаар бодож эргэцүүлэнгээ

идэж уух юм бол талархах сэтгэл өөрийн эрхгүй

төрөөд ирнэ.

5

Түүнчлэн, идмээр байгаа зүйлээ хүссэн

хэмжээгээрээ идэх нь сөрөг талтай гэдгийг анзаарч,

идэх хэмжээгээ багасгаснаар эрүүл мэнд ч сайжирна.

Талархах сэтгэл нь амь насны үнэ цэнийг эрхэмлэх

сэтгэлийг бий болгоод зогсохгүй сэтгэл санаа

ариусан эрүүлжих үндэс тулгуур болдог юм.

Дашрамд дурдахад, дээр өгүүлсэн “Хүнсний

хаягдал”-ыг багасгахын тулд манай гэр бүл хадгалах

хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг худалдаж

авахыг хичээж байгаа. Ингэж бид, хадгалах хугацаа

нь дуусч устгалд орох хүнсний бүтээгдэхүүнийг

багасгахад өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулж

байгаа нь энэ л дээ. Иймэрхүү, өчүүхэн төдий хичээл

зүтгэл нь хоол хүнсний үнэ цэнийг бидэнд ойлгуулан

ухамсарлуулж, хэмжээгээ тохируулан бага идэхэд

түлхэц болох учиртай. Түүнчлэн манай байгууллагад

хоол идэхийн өмнө “Бурхан тэнгэр, байгалийн

хишиг, хүмүүст талархан хүртэцгээе” хэмээх

талархалын үгийг хэлдэг уламжлал бий. Энэ нь юм

болгоныг авах, идэх шуналд автамтгай хүмүүс

бидэнд “амьдралд чухам юу чухал вэ” гэдгийг эргэн

бодож санах боломж олгодог.

Хоолоо идэхийнхээ өмнө дээрх үгийг хэлж,

сэтгэлээ төвшитгөн, хоолоо амтархан зооглоцгооё.

Өдөр бүр ингэж хэлж заншиж, амьдралын зөв хэвшил

тогтоох нь чухам эрүүл энх байхад тустай билээ.

Living the Lotus 2014.10

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СУРГААЛ

Page 6: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

6

Өнгөрсөн амьдрал минь миний эрдэнэ

Хавай нийгэмлэг Лаура Мэя

Living the Lotus 2014.10

Энэхүү илтгэл нь 2014 оны 9 сард «Косэй» сэтгүүлийн «Далайн чанд дахь санга» буланд хэвлэгдсэн болно

Миний аав филиппин, ээж япон хүн. Би 17

нас хүртлээ Японд өсөж торнисон ба аав

тэтгэвэрт гарснаар гэр бүлээрээ Хавай руу

нүүхээр болов. Тухайн үед би Японд их

сургуулийн шалгалтанд тэнцэж, шинээр эхлэх их

сургуулийн амьдралыг тэсэн ядан хүлээж байсан.

Гэвч эцэг эх маань “Охин хүүхдийг ганцааранг

нь үлдээж чадахгүй” гээд Японд үлдэхийг минь

зөвшөөрөөгүй юм. Хавайд ирээд мөрөөдөж

байсан амьдралыг минь үгүй хийсэн мэт

санагдаж эцэг эхдээ эсэргүүцэл илэрхийлж

зөрчилдөх болов. Цэргийн хүн байсан аав минь

гэртээ бараг байдаггүй байсан учраас “Хавай руу

хүчээр авчирлаа” гэж ээждээ гомдоллодог байв.

Заримдаа өлсгөлөн зарлах гэх мэтээр ямар нэг

зүйлийг дахин дахин сэдэж ээждээ эсэргүүцлээ

илэрхийлдэг байв. Тэр үед миний сэтгэлд том

шарх үүссэн байсан юм.

Хавайд ирээд дахин их сургуульд орсон

боловч дундаасаа гарчихсан. 20 настайдаа

гэрлэж, жилийн дараа хүүхэдтэй болсон ч гэр

бүл салав. Амьдрал хувьсан өөрчдөгдөж байсан

хэдий ч, 17 настайдаа авсан сэтгэлийн шарх юу ч

хийсэн эдгэж өгөхгүй байв. Сэтгэл тогтворгүй

болж, өдөр бүр л сэтгэлээр унадаг байв.

Нэгэн өдөр гэнэт “Би ч гэсэн Хавай

нийгэмлэг рүү нэг очиж үздэг юм бил үү” гэсэн

бодол толгойд орж ирэв. Японд байхдаа Ёкохама

нийгэмлэг рүү дуртай дургүй ээжийгээ дагаад

очиж байсан удаатай. Гэвч Хавайд ирснээс хойш

ээж салбарын ахлагчийн үүргийг гүйцэтгэж

байсан ч би өөрөө нийгэмлэг рүү явъя гэсэн

бодол тэр үед анх удаа төрсөн юм.

Ганцаараа автобусанд сууж, гэнэт нийгэмлэг

рүү очсон намайг тэргүүн Масада Шюүичи

халуун дулаанаар угтан авч 17 наснаас хойш

эдгэж өгөхгүй байсан сэтгэлийн шарх, зовлон

гуниг, гомдоллыг минь юу ч хэлэлгүй

анхааралтай сонссон. Тэргүүний тэр байдлыг

хараад зовлонг минь ойлгож байгаа мэт

санагдаж, сэтгэл тайвширсан. Намайг ойлгосон

гэсэн баяр хөөр сэтгэлд минь хоногшин үлдсэн

юм.

Тэргүүн 2 цаг орчим миний яриаг сонссоны

дараа надад нэг ном өгөөд “Нэг бүлгийг уншаад

маргааш хүрээд ирээрэй” гэж хэлэв. Тэр ном бол

үүсгэн байгуулагчийн бичсэн «Цагаан Лянхуа

судрын шинэ тайлбар» байсан юм. Маргааш нь

нийгэмлэг ортол миний уншсан хэсгийг

тайлбарлаж өгөв. Анх удаа сурсан бурханы

сургаал сонирхолтой санагдаж улам суралцмаар,

сонсмоор санагдав. Ялангуяа “Цэнгээнт бүжиг

бүжиглэхэд шал нь хэтэрхий гялтганаж толийсон

байвал гутал халтираад сайн бүжиглэж чадахгүй

шиг хүний амьдралд зовлон бэрхшээл байх

тусмаа сайхан амьдралыг туулна” гэсэн үг миний

сэтгэлд үлдсэн. Мөн юунаас ч илүү яриаг минь

маш анхааралтай сонсож байсан тэргүүний хүн

чанарт татагдан нийгэмлэг рүү явсан билээ.

Өдөрт нэг бүлгийг уншиж судалсаар, нэг мэдсэн

чинь өдөр алгасалгүй 1 сар нийгэмлэг рүү очсон

байв. Үүний ачаар сэтгэлээр унасан байсан би Лаура Мэя

Page 7: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

7 Living the Lotus 2014.10

илэрхийлж байсан миний төлөө ээж минь

хичнээн их сэтгэлээ чилээж байсан бол? Би

хүүгээрээ дамжуулж мэдэрсэн шиг ээж ч гэсэн

юуны түрүүнд намайг аз жаргалтай байгаасай

гэж гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулж байжээ

гэж бодох агшинд сэтгэл минь уужрах шиг

болсон. Энэ бол гишүүний тангарагт гардаг

“жинхэнэ аврал” байсан юм. Баригдмал

сэтгэлээсээ салах үед сэтгэл уужирч, 17 настайд

минь үүссэн сэтгэлийн шарж анив.

Том хүүгийн хэргийн дараа салбарын маань

нэг гишүүнд бас хүүхдийн асуудалтай тулгарсан

юм. Ингэж эцэг эх, хүүхдийн харилцаагаар

дамжуулан хүүхдийн байр суурь, эх хүний байр

суурьнаас амссан зовлон бэрхшээл гэдэг ухаарал

юм байна гэдгийг олж анзаарав.

Одоо ч гэсэн залуу ээж нартай долоо

хоногийн мягмар гараг бүр хооза хийдэг.

Хоозанд гишүүн, гишүүн бус янз бүрийн

асуудалтай хүмүүс оролцдог. Би өөрийн

туршлага болоод сурсан зүйлээ аль болох олон

хүнд дамжуулахыг хүсэж байна. Үүгээр

дамжуулж намайг хайрлаж хамгаалж байсан

олон хүний ачийг хариулж байна гэж боддог.

өөдрөг тэмүүлэлтэй болсон юм. Сургаалтай

учирсанаар тэрхэн үедээ сэтгэлийн минь шарх

аниагүй байсан ч амьдрал дахин эхэлсэн мэт

санагдаж байв.

Түүнээс хойш арван хэдэн жил өнгөрч 1998

онд Япон гишүүдийн салбарын ахлагчийн

үүргийг хүлээж аваад байх үед том хүү минь

нэгэн хэрэг гаргав. Хэргийн талаар сонсоод шууд

л “Энэ бол бурхан багшийн надад айлдаж буй

сургаал” юм байна гэж бодогдсон. Учир нь тэр

үед том хүү минь намайг Хавайд ирж байсан

үетэй ижилхэн 17 настай байв. Эх хүний хувьд

хүүгээ буруутгах сэтгэл огт төрөөгүй. Харин ч

хүүдээ санаа зовж, буцаад хэвэндээ орж зөв

сайхан болоосой гэж сэтгэлээ чилээж байв.

Эх хүн гэдэг хүүхэд нь ямар ч зүйл хийсэн

хүүхдийнхээ аз жаргалыг нэгдүгээрт тавьж,

хайрлаж байдаг. Би өөрийгөө үүнийг ойлгож

байгаа гэж бодож байсан боловч, тэр үед л ой

ухаанд буутал ойлгосон юм. Би хүүдээ санаа

зовдог шиг ээж минь надад бас ингэж санаа

зовдог байжээ. Ээжийн минь сэтгэлийг надад

ойлгуулахын тулд Бурхан ийм зүйлтэй

учруулжээ гэж бодсон.

Хавайд ирснээс хойш янз бүрийн эсэргүүцэл

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны

гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Мэя (зүүн талаас 4 дэхь нь) лидер гишүүдийн хамт Хавай нийгэмлэг дээр болсон чөлөөт худалдааны бэлтгэл хийж байгаа нь

Page 8: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

8 Living the Lotus 2014.10

10 ертөнц дотор сур-

гаалыг сурч ойлгодог

Ширвагын ертөнц,

сургаалыг хэрэгжүүлж

ойлгодог Брадэбуда-

гийн ертөнц, нийг-

мийн сайн сайхны

төлөө гэсэн Боди-

садвагийн

ертөнц,

Ах та ийм чухал царай

гаргаад байлгүй 10

ертөнцийн талаар

яриад өгөөч дээ.

Тэр мэдээж, дээд

хүмүүний ертөнц юм

чинь. Гэхдээ

хичээвэл ийм болж

болно.

Бидний үед чинь тийм

юм байгаагүй.

Дээр нь тийм сайхан

зүйл ч биш.

Үлдсэн 6

ертөнц нь

юу юм бэ?

Заа да,

над шиг

хүнд ч

тохирохгүй

ертөнц

байна даа.

хүмүүсийн аз

жаргалын

төлөө гэсэн

Бурханы

ертөнц гэж

байдаг. Энэ

дөрвийг дээд

хүмүүний

ертөнц гэнэ.

Түү-

нийг 6

ертөнц

гэнэ.

Юу !

Сайхан

зүйл

биш

юм уу?

Уур

Там

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Зурагт

Буддизмын

Үндсэн Сургаал

Page 9: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

9 Living the Lotus 2014.10

Бирд

Шунал

Адгуус

Хэрүүл

тэмцэл Асур

Мунхаг

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 10: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

私的使用を除き、無断で複製・

転載をしないでください

10 Living the Lotus 2014.10

Хүн

Зөв

шударга

Адгуус

Нэг л

аймар

ертөнц

байх

нь ээ.

Жаргал

цэнгэл

… Архи л

уугаад, ажлаа

ч хийхгүй.

Юу?

Миний

сэтгэлд

хүртэл

үү?

Тэнгэр

Хүний

сэтгэлд

үнэхээр

ийм ертөнц

байдаг

юм уу.

Хүний сэтгэл энэ 6

ертөнцөөр эргэлдэж

байдаг юм.

/Зургаан ертөнц/

Тэгэлгүй

яахав. Та

өнөөг

хүртэлх

өөрийнхөө

сэтгэлийг

бодоод

үз л дээ.

Бодисадва

Бирд

Байлгүй

яахав.

Эзэгтэй

таны

сэтгэлд

ч гэсэн

байгаа

шүү

дээ.

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 11: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

私的使用を除き、無断で複製・

転載をしないでください

11 Living the Lotus 2014.10

Энэ тэрийг

авахад

мөнгө

хэрэгтэй

байхад ер

өгөхгүй юм!

Би л хийдэд

очиж мөргөж

залбирсны

ачаар ажил нь

бүтэмжтэй

байхад,

талархсан

сэтгэл ч

байхгүй.

Ажлаа ч сайн

хийхгүй байж,

байнга согтуу.

Архи байсан ч

гаргаж өгөх ч

үгүй.

Болохгүй

гэдгийг

мэдэж

байгаа

мөртлөө

л уур

хүрээд

явчих

юм.

Хааяа ч

гэсэн

халуун

рашаанд

орж амар-

маар бай-

на шүү

дээ.

Ёох, Сай-

хан

бай-

на шүү.

Нээрэн тийм

байна шүү.

За ямар

байна даа?

Санав уу?

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 12: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

12 Living the Lotus 2014.10

Би гэдэг хүн

ямар аймар

сэтгэлтэй юм

бэ?

Гэхдээ тэгэж

их гайхаад

байх

зүйлгүй.

Ийнхүү 10 ертөнцийн

бүх хүнд 10 ертөнцийн

сэтгэл байдаг ба үүнийг

«Арван ертөнц» гэдэг

юм.

Тэгэхээр

...

Нөхөр архи

уухгүй,

ажлаа л

хийж байвал

би ингэж

уцаарлахгүй

шүү дээ.

Тэр чинь түрүүний 6

ертөнцтэй адилхан

юм шүү дээ.

Наадахыг

чинь сонсоод

жаахан сэтгэл

амарлаа.

Хамгийн эхэнд дурдсан дээд

хүмүүүний 4

ертөнцийн хүмүүст ч

гэсэн энэ 6 сэтгэл байдаг юм

шүү дээ.

Доод хүмүүс

бид ч гэсэн сэт-

гэл ямар байхаас

шалтгаалаад

дээд хүмүүний 4

ертөнц рүү орох

боломжтой

гэсэн үг

л дээ.

Наад бодол чинь

буруу. Шалтгаан

нь таны

өөрийнхөө

хүссэнээр

болгох гэсэн

хувиа бодсон

сэтгэлд байна.

Эзэгтэй та Күма

гуайг архи их

уухад нь биед

санаа зовж

байсан биз дээ.

Энэ чинь

Бурханы

ертөнц

шүү дээ.

Тийм гэж

үү?

6 ертөнцийн доод хүмүүс

бидэнд ч

гэсэн дээд

хүмүүний 4 сэтгэл

байдаг.

Гэхдээ ихэнх

хүмүүс 6

ертөнцөөр

эргэлдэж

байдаг юм

даа.

Бүх юмс үзэгдэл

өөрийн

сэтгэлийн

илэрхийлэл.

Энэ тэгээд

миний сэтгэ-

лээс болж

үүсэж байна

гэсэн үг үү?

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 13: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

13 Living the Lotus 2014.10

Тийм ээ.

Эзэгтэй та

сэтгэлээ

өөрчлөх юм бол

Күма гуай ч

өөрчлөгдөнө.

Тэр нь цаашлаад

эргэн тойрондоо

ямар нөлөө

үзүүлж байгаа

талаар толилуулах

болно. Үйл явдал

ч сонирхолтой

болж ирж байна

шүү.

Ашгүй дээ.

Миний сэтгэл ч

гэсэн амарлаа.

Ойлголоо.

Өнөөдрөөс

эхлээд сэтгэлээ

өөрчлөөд үзье.

Би одоо тэгвэл

яавал дээр вэ?

За ямартай ч

эзэгтэй

ойлгосон

бололтой.

Үргэлжлэл бий

Ингээд

зовлонгийн

шалгааныг

тодруулж

дууслаа.

«А

рван

ертө

нц

»

ба

«1

бодол 3

00

0ер

төн

ц»

Үүнийг “1 бодол

3000 ертөнц”

гэдэг ба энэ нь

өөрийн сэтгэл

ямар байхаас

шалтгаалаад

3000 ертөнц

үүсдэг гэсэн

утгатай.

Хувиа бодож байсан

өөрийгөө эргэцүүлэн

бодож, Күма гуайн

сэтгэлийг ойлгохыг

хичээх хэрэгтэй.

Тэгээд түүнийгээ үйл

хөдлөлөөрөө илэрхийлэхгүй

бол үр дүн гарахгүй шүү!

Дараагийн удаа

эзэгтэй сэтгэлээ

өөрчилснөөр / Зовлонг

гэтлэх арга зам үнэн/

Күма гуай хэрхэн

алдаагаа ухаарч

байгаа талаар

«А

рван

ертө

нц

»

ба

«1

бодол 3

000ер

төн

ц»

За

Хувьдаа ашиглахаас бусад

тохиолдолд зөвшөөрөлгүйгээр

засвар оруулах, хэвлэн нийтлэхийг

хориглоно.

Page 14: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

San Jose

Sacramento

Seattle

Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego

Las Vegas

Arizona Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan

Taipei

Singapore

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los Angeles

Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America

Klamath Falls

Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo

Dallas

San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

Irvine

Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко нарын

санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ын сургаалыг

гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл бурхан багшийн

сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн

зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын

Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон

дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

Яг энд байгаа гайхамшиг

Буддизм бидэнд хорвоо ертөнцийг байгаагаар нь харах “ухаан”-г заадаг.

Хүн аливаа зүйлийг өөрийнхөө өнцгөөр харснаар зовдог бол, Бурханы өнцгөөр

харснаар амар амгаланг олдог. Бурханы харах өнцгийг “Зөв үзэл ” гэдэг.

Та ширхэг будаа, тал талхны цаана байгаа “амьдрал”-г олж харж чадаж

байна уу? Тэр будаа, үр тариаг ургуулж байгаа байгаль эхийн ач ивээлийг харж

байна уу? Мөн түүнийг үйлдвэрлэж, түгээсэн хүмүүс, цаашлаад тэдгээр

хүмүүсийн ар гэрийн амьдралыг дэмжиж, тэтгэж байдаг хязгааргүй олон зүйл

харагдаж байна уу? Яг одоо, энд байгаа гайхамшиг танд харагдаж байна уу?

Би энэ хорвоод мэндэлж, амьдарч байгаа бусад бүх зүйлийг л “байх л ёстой

зүйл ” гэж боддог байсан. Гэхдээ Бурхан багшийн сургаалыг суралцаад анх

удаагаа мунхаг байснаа ойлгосон. Гишүүдийн ачаар хорвоо ертөнцийг

байгаагаар нь харж чаддаг болсон. Аливаа зүйлийг “Зөв үзэл”-ээр харснаар яг

одоо энд байгаа гайхамшигийг олж харж чадах болно.

РКК, Олон улсын хэлтсийн дарга Мизүтани Шёокоо

Living the Lotus 2014.10 14

Рисшо Косей Кай

Page 15: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)2707 East First Street Suite #1 Los AngelesCA 90033 U.S.ATel: 1-323-262-4430 Fax: 1-323-262-4437e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Center of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Buddhist Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls1660 Portland St. Klamath Falls, OR 97601, U.S.A.Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton635 Kling Dr, Dayton, OH 45419, U.S.A.http://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, BrasilTel: 55-11-5549-4446/55-11-5573-8377

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2014

Page 16: VOL. 109 · болохыг нь нэг бүрчлэн шалгах эмчилгээний арга байдаг. Гэтэл тэр хүн өдийг хүртэл илэрхийлэхийн

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 15f Express tower, Enkh taiwnii urgun chuluu, 1st khoroo, Chingeltei district, Ulaanbaatar, Mongolia Tel: 976-70006960e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai Dhamma Foundation, Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma Center

Rissho Kosei-kai of West Delhi66D, Sector-6, DDA-Flats, DwarkaNew Delhi 110075, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai