Хам - web viewИндукцийн Библи судлалын арга. inductive bible study...

13
Индукцийн Библи судлалын арга Inductive Bible Study Methods By Roxanne Lee (http://jroxlee.wordpress.com) Христтэй хамт амьдран явахад хамгийн их сэтгэл сэргээсэн бодит мэдрэмжийн нэг нь библиэс үнэнийг олж мэдэх явдал байдаг. Бурхан Өөрийн үгээр дамжуулан Танд үгээ хэлэхийг хүсдэг. Эзэн бүхий л үнэн рүү таныг удирдахын тулд Ариун Сүнсийг өгсөн. Индукцийн Библи судлалын арга нь Ариун Сүнсний үүргийг орлуулж байгаа хэрэг биш. Тодруулж хэлбэл, энэ нь библийг анхааралтай сайн ажиглан судлахад тусалдаг. Ариун Сүнс танд хүчийг өгдөг шиг энэ нь таныг суралцах зам руу удирдаж өгөх болно. Тиймээс хичээлээ эхлэхдээ Ариун Сүнсний туслалцааг гуйгаасай гэж хүсэж байна. Түүнчлэн чимээгүй цаг(Quiet Time)-аа хийхдээ аль ишлэлийг сонгосноос шалтгаалахгүйгээр миний зөвлөж буй энэхүү аргыг ашиглан тухайн ишлэлээ судалж үзээсэй гэж хүсэж байна. Индукцийн Библи судлалын аргаар библийг ажиглан судлах дадалтай болж чадвал Бурханы үгийг тунгаан бодсоноос олж авдаг баяр хөөр чинь улам бүр нэмэгдэх болно. Нэгтгэн дүгнэх библи судлалын аргаар библийг тайлбарлах дадал хэвшилтэй болж чадвал Бурханы хүслийн тухай таны ойлголт улам бүр нэмэгдэх болно. Түүнчлэн нэгтгэн судлах аргаар дамжуулан библийг хэрэгжүүлэх дадал хэвшилтэй болж чадвал Бурханы үгийг дагах таны дуулгавартай байдал ч бас улам бүр нэмэгдэх болно. Хичээнгүйлэн үгийг судалдаг Таныг Бурхан ерөөгөөсэй гэж хүсэж байна.

Upload: lytuong

Post on 08-Mar-2018

245 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

Индукцийн Библи судлалын аргаInductive Bible Study Methods By Roxanne Lee

(http://jroxlee.wordpress.com)

Христтэй хамт амьдран явахад хамгийн их сэтгэл сэргээсэн бодит мэдрэмжийн нэг

нь библиэс үнэнийг олж мэдэх явдал байдаг.

Бурхан Өөрийн үгээр дамжуулан Танд үгээ хэлэхийг хүсдэг. Эзэн бүхий л үнэн рүү

таныг удирдахын тулд Ариун Сүнсийг өгсөн. Индукцийн Библи судлалын арга нь

Ариун Сүнсний үүргийг орлуулж байгаа хэрэг биш.

Тодруулж хэлбэл, энэ нь библийг анхааралтай сайн ажиглан судлахад тусалдаг.

Ариун Сүнс танд хүчийг өгдөг шиг энэ нь таныг суралцах зам руу удирдаж өгөх

болно. Тиймээс хичээлээ эхлэхдээ Ариун Сүнсний туслалцааг гуйгаасай гэж хүсэж

байна. Түүнчлэн чимээгүй цаг(Quiet Time)-аа хийхдээ аль ишлэлийг сонгосноос

шалтгаалахгүйгээр миний зөвлөж буй энэхүү аргыг ашиглан тухайн ишлэлээ судалж

үзээсэй гэж хүсэж байна.

Индукцийн Библи судлалын аргаар библийг ажиглан судлах дадалтай болж чадвал

Бурханы үгийг тунгаан бодсоноос олж авдаг баяр хөөр чинь улам бүр нэмэгдэх болно.

Нэгтгэн дүгнэх библи судлалын аргаар библийг тайлбарлах дадал хэвшилтэй болж

чадвал Бурханы хүслийн тухай таны ойлголт улам бүр нэмэгдэх болно. Түүнчлэн

нэгтгэн судлах аргаар дамжуулан библийг хэрэгжүүлэх дадал хэвшилтэй болж чадвал

Бурханы үгийг дагах таны дуулгавартай байдал ч бас улам бүр нэмэгдэх болно.

Хичээнгүйлэн үгийг судалдаг Таныг Бурхан ерөөгөөсэй гэж хүсэж байна.

Page 2: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

Индукцийн Библи судлалын арга (Inductive Bible Study Methods)

Индукцийн арга болон дедукцийн арга (Inductive Verses Deductive)

Индукцийн арга

Бодит жишээ тус бүрээс (particulars)

гаргасан нэгдсэн дүгнэлтийг нягтлан

судлахыг хэлнэ.

Нэгтгэн дүгнэх библи судлалын арга

нь библиэс олж мэдсэн зүйлс нь

хоорондоо холбогдон итгэлээр босгон

байгуулагдсан байхын тулд маш нарийн

зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлдэг.

Дедукцийн арга

Бодит жишээ тус бүртэй холбоотой

дүгнэлтийн гаргалгаа (inference) нь

зайлшгүй бүхэлд нь хамарсан, нийтлэг

таамаглалаас (premise) үүдэлтэй байдаг.

Эсвэл гаргалгаагаар (reasoning) эцсийн

дүгнэлтэнд хүрдэг.

Дедукцийн Библи судлалын арга нь

библийг тогтсон үзэл бодол эсвэл онолд

тааруулахыг хичээдэг.

Тайлбар) Энэхүү индукцийн Библи судлалын аргын хичээл нь дедукцийн аргыг буруу эсвэл муу гэж оюутнуудад хэлж байгаа хэрэг биш билээ.

Заримдаа дедукцийн аргаар хэцүү сэдвийг дүгнэх үед, эсвэл аль хэдийн нэгтгэн дүгнэх аргаар анхааралтай шинжилж дуусгасан байгаа болон

Бурханы үгийг ойлгон баттай онолтой болсон байгаа тохиолдолд зайлшгүй хэрэгтэй байдаг. Гэвч “бүх”, “христэд итгэгчид” “заавал” гэсэн

худал хуурмаг бөгөөд гажуудсан буруу сургаалиуд болон хэрэгжүүлэлтийг эсэргүүцэхийн тулд индукцийн Библи судлалын аргаар зэвсэглэсэн

байх хэрэгтэй.

1

Page 3: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

Номлох арга болон үг судлал нь индукцийн аргыг хийх харилцан өөр аргууд юм. Эдгээр онолын аргуудын

ангилал нь зөвхөн “индукцийн Библи судлалын аргын гурван асуулт”-ыг л тавьж буй хэрэг байдаг.

1. Юу хийж байна вэ? – ажиглалт

2. Юу гэсэн утгатай вэ? – тайлбар

3. Надад юу гэсэн утгыг

илэрхийлж байна вэ? –

хэрэгжүүлэлт

Доорх тайлбар нь

баруун талд байгаа

цаасан дээрх

агуулгатай адил.

Та долоо хоног бүр

судлах библийн ишлэл

бүхий хэвлэмэл материалыг

хүлээн авах ба хоосон

зайг нөхөж бичих хэрэгтэй.

Хам сэдэвт ангилнах (Contextualization )

Судалгаагаа эхлэхийн өмнө библийн ишлэлээ доорх агуулгуудын дагуу хам сэдэвт ангилна.

Жанр (Genre) – утга зохиолын хэлбэр

- түүхэн өгүүлэмж (3-р биеийнн өгүүлэмж)

- хууль

- илтгэл

- эш үзүүллэг

- яриа (1-р биеийнхээр бичигдсэн, жишээлбэл “би” эсвэл “бид” г.м)

- шүлэг

- сургаалт үг

- хувийн захидал (нэг хүнээс өөр нэг хүнд)

- хамт олонд бичсэн захидал

Зохиогч /түүхэн нөхцөл байдал

- Сар өдөр/ газар /зохиогчийн амьдарч буй орчин.

- Мэдэгдэж байгаа нөхцөлд зохиогч/сонсогчдын мэргэжил, байршил, туршлагууд (өнгөрсөн/одоо)

Ерөнхий ойлголт (Overview)- Тухайн ишлэлийн сэдэв болон тэнд гарч буй хүмүүс, үйл явдлын гол

зүйлсийг ерөнхийд нь тайлбарлаарай.

- Сонгон авсан библийн ишлэлийн өмнөх болон дараагийн ишлэлийн тухайд ч бас тайлбарлана.

Page 4: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

2

1. АжиглалтТүрүүчийн Принстоны Дээд Сургууль-ийн багш Ховард Кюст (Howard Kuist) ажиглалтын тухай “Эд зүйлсийг

байгаагаар нь харах урлаг” хэмээн тодорхойлжээ. Библи судлалын хувьд сурч, дасгалжсан байх ёстой урлаг бол

ажиглалт байдаг. Гэвч ажиглалт нь үндсэндээ зөв ойлголтыг(awareness) хэлдэг. Бурханы үгэнд заримдаа гайхалтай

түүхэн өгүүлэмжүүд(paradoxes)-ийг голлон өгүүлсэн байдаг. Нэгтгэн дүгнэх судалгааны чухал хэсэг бол тухайн

ишлэлийн дотор байгаа санаанд оромгүй үйл явдлын өрнөлийг(twists) анхааралтай судлан түүний цаад утгыг

гүнзгийрүүлэн тунгаахад оршдог.

Орчин нөхцөл/гарч буй хүмүүс – холбогдох хүмүүс эсвэл газар орны тухай жагсаалтыг гарга. Энэ нь ямар үйл

явдал ямар онцгой арга замаар явагдаж буй учир шалтгааны тухай сэжүүрийг ч гаргаж өгч болох юм. Энэ нь

бас таны уншсан ишлэл дээр гарч буй үйл явдлыг библийн өөр хэсэгт гардаг үйл явдлуудтай холбоход тус

болж ч болох юм.

Давталт – байнга давтагдан гарч буй үг, өгүүлбэр эсвэл үзэл бодол

Харьцуулалт/эсрэгцүүлэл – Та аажим аажмаар төрх байдлыг нь уудлан гаргаж ирэх хэлбэрийн тухай нэг удаа

мэдэж авбал таны төсөөлж чадах бүдүүвч зурганд олон талаас нь өргөжүүлэн харьцуулах эсвэл эсрэгцүүлэх

нь хамгийн гайхалтай төсөөлөл өгч чадах болно. Сэтгэлдээ төсөөллийн зурагаа зурж үзсэнээр хэд хэдэн

хялбархан харьцуулалт, эсрэгцүүллийг ойлгож болно. (эсвэл бодитоор зурж үзэх ч бас сайн талтай.)

Зүй тогтлын уялдаа холбоо – Ярианы жанрын хувьд хэрэглэгдэж буй үгс эсвэл хэлбэрт илэрхийлэгдэж буй зүй

тогтлын тухайд таныг бодох хэрэгтэй гэсэн дохиог өгч байдаг ба зохиогчийн уншигчиддаа хэлэхийг хүссэн

зүйлийг нь та өөрийн сэтгэлдээ яг түүнтэй адилхан холбогдон ойлгох хэрэгтэй гэсэн дохиог өгч байдаг.

Жишээлбэл, хэрэв та “яг тэр өдөр” гэсэн үгийг олж уншлаа гэж бодоход тэр өдөр энэхүү үйл явдлыг үүсэхэд

хүргэсэн ямар зүйл болсон юм бол? гэж өөрөөсөө асуугаарай. Түүнчлэн “тиймээс” гэсэн үгийг уншвал тэр

үгийн яг өмнө нь зохиогч юуны тухай өгүүлж байсан болон түүний дараагийн арга хэмжээ нь юу байсан

талаар ажиглаад үзээрэй. Тэгвэл та “тиймээс” гэдгийн дараа түүний тушаасан эсвэл дүгнэлт хийсэн зүйлийн

учрыг ойлгох болно. Та өөрийнхөө олж авсан зүй тогтлын уялдааг хооронд нь холбон тайлбарлах үедээ

сумаар заан тэмдэглээрэй.

● Холбоос үг – Тэгэхэд, захирч байсан үед, тэр өдөр, тэр өдрийнхөө орой, дараа нь, тиймээс, түүнийхээ дараа,

тиймийн учир, гэнэт, тийм учраас, даруй, үүнээс болоод, тийм боловч, төстэй, тэгээд, эцэст нь гэх мэт.

● Ярианы жанрын хэлбэрүүд (patterns) – хэрэв тогтсон нэг хэлбэрийг олж уншвал доогуур нь зурах эсвэл

жагсаалт гаргаарай. - Үйл үг – хүч, бүтэлгүйтэл, сэтгэл хөдлөл, тушаал зэргийг илэрхийлсэн үйл хөдлөлүүд

Жишээлбэл, 1Тесалоник 5:12-28 ишлэл дээр “амьдрах, сануулах, зоригжуулах, туслах, байх, өгөх, шалгах, барих,

зайлсхийх, мэндчлэх” зэрэг үгс байна.

-Тэмдэг нэр – Дуулал 147 бүлэгт гарч буй “Бурхан бол Агуу, Хүч Чадалтай, Хязгааргүй, алдаа гаргадаггүй” гэх

мэтийн дүрслэлийн үгс.

-Угтвар үг – утга санааг илэрхийлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, Иохан 15 бүлэгт Христийн дотор

(in) гэдгээр дотор нь байх гэдэгтэй холбогдуулан давтан давтан хэрэглэсэн байна.

Сэдэв/шалтгаан – Давталт харьцуулалт түүнчлэн эсрэгцүүлэл зэргээр зүй тогтлын уялдаа холбоог олж харах үед

зохиолчийн гаргах гэсэн гол санааг ойлгож авахад танд хялбар болох болно. Хоёр гурван өгүүлбэрийг олоод

тэр өгүүлбэрт орсон ямар нотолгоонууд гол сэдэвт гарч буй санааг дэмжиж байгааг бичиж үзээрэй.

Шалтгаан нь сэдэвтэй харьцуулахад хэмжээний хувьд бага боловч сэдвийн гол учир шалтгаан нь болдог.

Жишээлбэл, хааны ордонд байдаг тансаг тавилга болон үнэтэй чимэглэлийн тухай дурьдсан ишлэл байж

болох юм. Энэ ишлэлийн “хааны эрхийн тухай сэдэв”-ийг дэмжиж буй “тансаг байдлын шалтгаан” нь байж

болох юм.

Асуулт/асуудал – ойлгохгүй байгаа зүйлсээ тэмдэглэн бичээд цугларах үедээ ярилцаж болно.

Page 5: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

3

2. Тайлбар

Бодох хэсэг (Thought Unit) – өгүүлбэрээ хэсгээр нь болон сэдвээр нь хуваан бичнэ. Сэдвийн нэрийг богино, бүтээлч

байхаар өгнө. Энд сэдвийн нэр өгч байгаагийн учир нь зөвхөн тогтоож авахын тулд бус ямархуу нэгдмэл элементүүд

өгүүлбэрийг нэгтгэж байгааг гүнзгий тунгаан бодож үзэхийн тулд байдаг болохоор тэгдэг.

● Бодох үед сэдвийг бүтээлчээр өгч болох хэд хэдэн аргыг доор дурьдлаа.

- Сэдвийн нэрийг адилхан үсгээр эхэлсэн байхаар өгнө.

- Сэдвийн нэрэнд орсон үгийн тоо ижил байхаар өгнө.

- Тохирох кино, дууны нэрийг хэрэглэж болно.

- Та өөрийнхөө санаачилсан өөр хэлбэрийн зүйлстэй холбон үзэх боломжтой.

●Энд адилхан ишлэлийг хоёр өөр байдлаар хэлбэрийг нь өөрчлөн харуулав.

1-5 ишлэл Хаан бүхнийг захирдаг. 1-5 ишлэл Захиргаа

6-12 ишлэл Хаан бүгдийг дээрэлхдэг. Эсвэл 6-12 ишлэл Хилэгнэл

13-26 Хаан бүгдийг хаядаг. 13-26 ишлэл Цэвэрлэгээ

Гол үнэний талаар өгүүлсэн өгүүлэмж – ажиглалт болон хэрэгжүүлэлт хоорондын дүгнэлт, холбоо хамаарал нь

эндээс урган гардаг. Бүхий л бодох үе шатуудыг нэгтгэснээр түүний утга санаа, өмнө хойд хамаарал болон үнэнийг

олж гаргадаг. Та өөрийнхөө ажигласан зүйлдээ гаргалгаа хийн нэгтгэн дүгнэж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх

зарчмыг бичих ёстой.

●Үндсэн мөн чанар түүнчлэн/цөм нь болсон үнэн гэдэг нь ишлэлийн товчлолыг хэлдэг юм биш.

Энэ нь сэдвийн өгүүлэмжтэй адилхан; эхний судалгааны үр дүнг онцгой үзэл бодлоор өөрчлөн авч үзэхийг

хэлдэг. Энэ нь индукцийн аргаар дамжуулан таны олж авсан хувийн үзэл бодол юм. Тэр бол таны Бурханы үгийг

хайн, судалсан ишлэлийн дотор Ариун Сүнсний сийлэн үлдээсэн мессэж юм.

●Доорх өгүүлбэрүүдийн нэгийг нь сонгон авч “одоо цаг” дээр өгүүлбэр зохио.

- Хүмүүсийн дуулгавартай дагах ёстой зарчим, эсвэл бидний дагах зайлсхийх ёстой жишээ

- Хүмүүсийн баярлаж байдаг Бурханы тухай үнэн

- Хүмүүсийн зуурах ёстой амлалт

Индукцийн Библи судлалын аргын гол хүч нь оюутнууд багш эсвэл номлогчид найдалгүй өөрөө бие даан

ишлэлийнхээ утга санааг олж авахад нь тустай байдагт оршдог. Ишлэлийг хүчээр албадсанаар утга учир нь гардаг

биш харин тухайн ишлэлээс өөрөөс нь гардаг. Гэхдээ таны туршлага нэмэгдэх тусам улам бүр дедукцийн арга болон

хувирах (түүнчлэн улам бүр бардамнах) хандлага байсаар л байх болно. Энэхүү Индукцийн арга нь библийг өөрийг

нь яриулдаг арга гэдгийг бүү мартаарай.

Гэвч Индукцийн аргаар библийг судалдаг хүмүүс өөрийнхөө дүгнэлтийг даруугаар баримтлан хэрэгжүүлэх

шаардлагатай. Бүх хүмүүс библийн ишлэлийг судлахдаа өөрийнхөө соёл, хувийн туршлагын хязгаарлагдмал

байдлаас болоод нүд нь бүрхсэн байдаг. Тухайн ишлэлийг объектив байдлаар нь задлан шинжилж түүн дотор

агуулагдаж буй бүх зүйлсийг бүгдийг нь олж харж чаддаг хүн нэг ч байдаггүй. “Чухал үнэн” гэдэг нь зарим нэг

талаараа субъектив шинжтэй, өөрчлөн засварлах боломжтой байх хэрэгтэй байдаг. Энэ нь оюутнуудыг уян хатан

болгож, библийг улам бүр судлахад хүргэн, ишлэлийн тухай илүү олон асуулт тавьж илүү олон үнэний давхаргыг

(layers) олж нээхэд хүргэдэг. Үүнд хувь хүн ганцаараа төдийгүй хамт олноороо библи судалдгийн гол учир нь байдаг

юм.

Та өөрийнхөө тайлбарыг шалгаж үзээд, библийн өөр хэсгүүдийг нэмж уншаарай. Түүнчлэн библийг зөв

ойлгосон байхын тулд Бурханы тусламжийг гуйгаарай. Бас та пастор эсвэл итгэж болохуйц итгэлийн найз нөхдөөсөө

асууж ч болох ба библийн ерөнхий тайлбариас унших, үгүй бол тухайн сэдэвтэй холбоотой судалгаануудыг нэмж

судалж болох юм.

4

Page 6: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

3. Хэрэгжүүлэлт

Залбиралдаа хэрэгжүүлэх

Таны уншсан ишлэл доторх тэдгээр үгс үргэлжлэн орж байхаар залбираарай. Бурхан библийг тэмдэглэн бичсэн учир

та урдахаасаа ч илүү агуу итгэлээр тэр үгний үнэнээс зууран залбирах боломжтой.

●Тунгаан бодох (reflect) – Та өөрийнхөө бичсэн зүйлийг ажиглан хараад өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ

эргэцүүлэн нягталж, тунгаан бодоорой.

●Магтаал (adore) – Бурханыг нэрлэсэн тодорхой үгсийг хэрэглэн нийтлэг байдаг бодол санаанд тулгуурлан

тухайн ишлэлээс харагдаж буй Бурханы зан чанарыг та өөрөө олж харснаараа Бурханыг магтаарай.

Тэр чухам ямар Нэгэн болох талаар Өөрийн Үгээрээ харуулж өгсөн Түүгээр дамжуулан Бурханыг

магтаарай. Энэ нь ямар нэгэн зүйлээс үүдэн Түүнд талархахаас өөр зүйл юм. Бурханыг магтахын тулд

чөлөөтэй байдлаар өөрийнхөө амьдралд тохиолдож буй зүйлс болон ерөөлийн тухай бодоход хүрэх

ба энэ нь ч бас сайн зүйл байдаг. Гэвч, та орчин нөхцлөөсөө хамааралгүй, юун түрүүнд Хувирч

Өөрчлөгддөггүй Бурханы онцлогт гол анхаарлаа төвлөрүүлж чадсан үед л ийм байж чадах юм.

● Гэмшил (repent) – тухайн ишлэл дээр онцгой байдлаар эсвэл шууд бус байдлаар илчлэгдсэн зүйлсийн

талаар гэмшээрэй.

● Гуйх (ask) - тухайн ишлэл дээр онцгой байдлаар эсвэл шууд бус байдлаар илчлэгдсэн зүйлсийн талаар

гуйгаарай.

Жишээлбэл, та Үйлс 16:16-40 ишлэлээр дамжуулан ийнхүү залбирч болох юм. “Өө, Хамгийн Дээд Бурхан минь (17

ишлэл), би Таныг магтаж байна. Бүгдийг мэддэг бөгөөд зөвхөн Та л ирээдүйг мэддэг (16 ишлэл). Мэрэг төлөг

болон өөртөө байгаа мухар сүсгийн шинжтэй бодлууддаа анхаардаг намайг уучлан өршөөж өгөөч. Зөвхөн Эзэн

Танд л найдсан байхад минь туслаач. Би дэндүү их цаг мөчүүдэд мөнгөө алдахаас эмээж байсан (16/19 ишлэл) ба

хавчлаганд орох аюул заналаас айж (19 ишлэл) өөрчлөгдөж чадалгүй өдөр бүр л гэм нүгэлтэйгээ нүүр тулж

байна (18 ишлэл). Намайг уучлан өршөөж өгөөч. Эзэн минь, би ____________________асуудлуудаас болоод

зовж байна. Одоо би Есүс Христийн хүч чадалтай нэрээр залбирч байна (18 ишлэл). Хэдийгээр би хувцсаа хүү

татуулан (22 ишлэл) саваагаар жанчуулах боллоо ч (22 ишлэл) гомдоллохгүйгээр залбирал магтаалыг өргөн

бусдад сонсгож (25 ишлэл) тайвшралыг аван, чин сэтгэлээсээ гэмшсэн байхад минь туслаач (30 ишлэл) . Өө, Аав

минь, би одоо _______________тухай бодож байна. Түүнийг Эзэн Есүст итгүүлж өгөөд (31 ишлэл), авралыг

авсан байлгаж өгөөч. Түүнийг гэр бүлийнхэн бүгдээрээ итгэн баптисм хүртсэн байлгаж өгөөч (34 ишлэл). Өө,

Бурхан минь, миний одоо байгаа энэ зовлонгийн хүнд хэцүү байдлууд өөрчлөгдөн Эзэнд алдрыг өргөн, эрх

чөлөөтэй болсон байлгаж өгөөч (35 ишлэл). Тэгснээрээ тасралтгүй үргэлжлүүлэн Эзэн Таны ажлыг хийн бусдад

урам зоригийг өгдөг хүн болгож өгөөч (40 ишлэл).

Амьдралд хэрэгжүүлэх

●Өөрийнхөө олж мэдсэн үнэндээ үндэслэн хэрэгжүүлэх эсвэл өөрчлөх ёстой хандлагууд.

- Бурханы туслалцааг авч шийдвэрлэн, болих ёстой өөрийн гэм

-Миний даган дууриах үлгэр дууриал, хэрэгжүүлэх зарчим, дуулгавартай дагах тушаал

● Өөрийнхөө олж мэдсэн үнэндээ үндэслэн хэрэгжүүлэх үйл хөдлөл

- Энэ долоо хоногт би өөртөө онцгойлон хэрэгжүүлэх зүйл байна уу?

- Тэмдэглэлийн дэвтэр эсвэл өөртөө харагдах газарт хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичиж тавиарай.

Та өөрийнхөө суралцан хэрэгжүүлэх шийдвэр гаргасан зүйлийнхээ тухай найз нөхөд эсвэл хамрагддаг

бүлэгтээ хэлээрэй. Есүс Христийн алдар болон танд өөрт тань тустай байх түүнчлэн бусад хүмүүс таны

Page 7: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

өөрчлөгдсөн амьдралыг харж чадахуйц байхын тулд шийдвэрлэсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх хүчийг

Есүсээс гуйгаарай.

5

Хам сэдэвт ангилнах of the following passage:

Жанр:

Зохиогч:

түүхэн нөхцөл байдал

Before Chapter Ерөнхий ойлголт This Chapter Ерөнхий ойлголт Next Chapter Ерөнхий ойлголт

1. ажиглалт - Юу хийж байна вэ?

Орчин нөхцөл ……………………………………… гарч буй хүмүүс ……...………………………………….…

Давталт ………………………………………………….................………………………………………………….

Харьцуулалт/эсрэгцүүлэл …………….............……………………………………………………………………..

Зүй тогтлын уялдаа холбоо …………………………......…………………………………………………………...

Сэдэв/шалтгаан ………………………………...........………………………………………………………………..

Page 8: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

Асуулт/асуудал …………........................…………………………………………………………………………….

2. тайлбар - Юу гэсэн утгатай вэ?

Бодох хэсэг

Гол үнэний талаар өгүүлсэн өгүүлэмж

3. хэрэгжүүлэлт - Надад юу гэсэн утгыг илэрхийлж байна вэ?

Тунгаан бодох

Магтаал

Гэмшил

Гуйх

…….…..……………………………………………………………………………………………In Jesus’ name, amen.

Өөрийнхөө олж мэдсэн үнэндээ үндэслэн хэрэгжүүлэх эсвэл өөрчлөх ёстой хандлагууд..

Page 9: Хам -    Web viewИндукцийн Библи судлалын арга. Inductive Bible Study Methods. By Roxanne Lee ( ) Христтэй хамт

Өөрийнхөө олж мэдсэн үнэндээ үндэслэн хэрэгжүүлэх үйл хөдлөл.