Захиргааны актыг шалгах дараалал

18
ЗАХИРГААНЫ АКТЫГ ШАЛГАХ ДАРААЛАЛ Бэлтгэсэн: Ц.Цэрэнжаргал Б.Сод-Эрдэнэ Б.Халиун 2016-09-23

Upload: umguullin-mongol-umguulugch

Post on 16-Apr-2017

385 views

Category:

Law


0 download

TRANSCRIPT

Page 1: Захиргааны актыг шалгах дараалал

ЗАХИРГААНЫ АКТЫГ ШАЛГАХ ДАРААЛАЛ

Бэлтгэсэн: Ц.Цэрэнжаргал Б.Сод-Эрдэнэ

Б.Халиун

2016-09-23

Page 2: Захиргааны актыг шалгах дараалал

Агуулга

1. Захиргааны актын тухай ойлголт;

2. Захиргааны актын үндсэн шинжийг шалгах;

3. Захиргааны актын алдааг шалгах.

АГУУЛГА АГУУЛГА

Page 3: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны актын тухай ойлголт

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. /ЗЕХ 37.1, 39.2/

Ам Бичиг

Захиргааны актын хэлбэр нь

Цахим Техник

хэрэгсэл ашигласан

Захиргааны актын агуулга: ойлгомжтой, тодорхой байна.

Захиргааны актыг үр дагавараар нь

Эерэг нөлөөлөл

бүхий

Сөрөг нөлөөлөл

бүхий

Page 4: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны актын үндсэн шинж

- Захиргааны байгууллагаас гаргасан;- Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан;- Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн;- Гадагш чиглэсэн;- Эрх зүйн шууд үр дагавар бий болгосон;- Амаар болон бичгээр гарсан;- Захирамжилсан /шийдвэр, үйл ажиллагаа/.

Page 5: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны байгууллага

Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. (ЗЕХ 5.1)

Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд

татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр

дагаврыг хариуцна

Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төвийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа; (ЗЕХ 5.1.4)

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан

байгууллага; (ЗЕХ 5.1.5)

Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх

байгууллага (ЗЕХ 5.1.1)

Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг

Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн

бусад байгууллага; (ЗЕХ 5.1.2)

Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр

шилжүүлэн авсан этгээд; (ЗЕХ 5.1.3)

Page 6: Захиргааны актыг шалгах дараалал

Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан эсэх

Тодорхой нэг тохиолдол нь тухайн үед тодорхойлж болохуйц тооны этгээдэд хандсан, нэг л удаагийн асуудлыг шийдвэрлэж буйгаар илэрдэг.

Өөрөөр хэлбэл тодорхойлж болохуйц тооны этгээдүүдэд хандсан бөгөөд зөвхөн нэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байхыг ойлгоно.

Жишээлбэл: Газар эзэмших эрх олгох, хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл олгох, татварын акт тогтоох гэх мэт.

Page 7: Захиргааны актыг шалгах дараалал

Нийтийн эрх зүйн хүрээнд гарсан

Тухайн байгууллагын гаргаж буй шийдвэрийн үр дагавар чухам ямар эрх зүйн салбарт хэрэгжих байдлаар илэрлээ олно. Ингэхдээ уг байгууллага ямар эрх зүйн хэм хэмжээний дагуу харилцаанд орж буйгаар нь тодорхойлогдоно.

Page 8: Захиргааны актыг шалгах дараалал

Гадагш чиглэгдсэн эсэх

Захиргааны байгууллагаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх байдлаар зөвхөн гадагш чиглэгдсэн /бусдаас/ дагаж мөрдөхийг буюу заавал биелүүлэх шинжийг агуулсан байна.

Page 9: Захиргааны актыг шалгах дараалал

Эрх зүйн шууд үр дагавар бий болгосон

Захиргааны шийдвэрийн үндсэн дээр ямар нэг тодорхой асуудлыг шийдвэрлэж буй буюу тохиолдолыг зохицуулж буйгаар илэрнэ. Захиргааны шийдвэрийн үр дүнд эрх зүйн тодорхой үр дагварт чиглэсэн захиргааны хүсэл зориг хэрэгжих байдлаар тодорхойлогдоно.Энэ нь эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчилөх, дуусгавар болгоход чиглэгддэг захиргааны шийдвэрүүд. Жишээ нь иргэнийг бүртгэх, сонгуулийн эрх олгох гэх мэт.

Page 10: Захиргааны актыг шалгах дараалал

Захирамжилсан

Хориглосон

Зөвшөөрсөн

Журамласан

Тогтоосон

Татгалзсан шийдвэр, үйлдэл.

Эс үйлдэхүй.

Page 11: Захиргааны актыг шалгах дараалал

Дээрх шинж тус бүрээр шалгасаны үндсэн дээр: а/ .... –аас гаргасан; б/ .... захирамжилсан шинжтэй; в/ ..... -д(хэнд эрх үүрэг үүсгэж буйгаар нь); г/ .... ийм эрх зүйн үр дагвар үүсгэсэн

захиргааны акт байна гэж үнэлнэ.

Захиргааны акт мөн эсэх

Page 12: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны актын алдааг шалгах

1. Захиргааны акт гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдсан тухайд

Хуулиар олгогдсон эрх

хэмжээний хүрээнд

гаргасан эсэх;

Захиргааны шийдвэр

гаргах ажиллагаанд

гуравдагч этгээдийг

оролцуулсан эсэх; /ЗЕХ

13.3/

Захиргааны актыг зохих

журмын дагуу мэдэгдсэн эсэх. /ЗЕХ

46.1/

Нөхцөл байдлыг

тогтоосон эсэх. /ЗЕХ 24.1, 25.1/

Page 13: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны актын алдааг шалгах

2. Хэлбэрийн шаардлага хангасан тухайд

Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг зөв

сонгож хэрэглэсэн эсэх;

Акт гаргаж буй субьект нь актын

төрлийг зөв тодорхойлж

хэрэглэсэн эсэх. Жишээ нь Засгийн

газраас тогтоол, Засаг даргаас

захирамж гэх мэт

Бичмэл болон бичмэл бус актад

тавигдах шаардлагыг

хангасан эсэх.

Page 14: Захиргааны актыг шалгах дараалал

Бичгээр гарсан захиргааны актад тавигдах шаардлага

захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;

захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл;

захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;

захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах;

захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.

Page 15: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах

Захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай;

Хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан;

Эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх;

Захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй.

Page 16: Захиргааны актыг шалгах дараалал

Захиргааны актын алдааг шалгах

3. Захиргааны актийн илэрхий алдааны тухайд

Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.

Page 17: Захиргааны актыг шалгах дараалал

4. Илт хууль бус захиргааны актын тухайд • утга агуулгын илэрхий алдаатай;• бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага

тодорхойгүй;• тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл

хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;• захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;• хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;• иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд

халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;• түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.

Захиргааны актын алдааг шалгах

Page 18: Захиргааны актыг шалгах дараалал

Анхаарал хандуулсанд баярлалаа.2