gariin avlaga

5
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс Шалгалтанд oрох хүсэлт илгээх зөвлөмж, заавар

Upload: -

Post on 28-Apr-2015

58 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

uushig

TRANSCRIPT

Page 1: gariin avlaga

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс

Шалгалтанд oрох

хүсэлт илгээх зөвлөмж, заавар

2012 он

Page 2: gariin avlaga

Шалгалтын програмд онлайнаар бүртгүүлэхзөвлөмж, гарын авлага

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын сайт http://www.doh.gov.mn/-н Лицензийн шалгалтын бүртгэл-рүү орох буюу http://license.doh.gov.mn сайтруу зөвхөн Mozilla Firefox интернэт хөтчийн хуучин хувилбарыг ашиглан орно уу. Нүүр хуудас хэсгийг сайтар уншина уу.

Та анх удаа шалгалт өгөх гэж байгаа бол Хэрэглэгч- гэсэн цэсээр орж бүртгүүлнэ.

Page 3: gariin avlaga

Оршин суугаа аймаг, хот, сум, дүүрэг, байгууллагын хэлбэр, албан тушаал, байгууллагын нэрээ сонгоно (Хэрэв ажилгүй бол байгууллагын хэлбэр, нэрийг хоосон орхиж албан тушаалыг ажилгүй гэж сонгоно). Дараа нь та өөрийн тухай мэдээллээ үнэн зөв оруулна Хэрэглэгчийн нэр, нууц үгээр та програмд нэвтрэх учраас давхардахгүй хэрэглэгчийн нэр сонгох хэрэгтэй. Tа мэдээллээ оруулахдаа Хэрэглэгчийн нэр, Е-мэйл болон Дипломын дугаарын үсгийг латин үсгээр бичих ба бусад мэдээллээ монголоор unicode (Ямар нэгэн гарны нэмэлт дравер хэрэглэхгүй)-р бичихийг анхаарна уу.

Бүх мэдээллээ оруулахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Таны бүртгэлийн явцад дараах алдаанууд илэрч болно:

* Таны нэр хамгийн багадаа 3 тэмдэгтээс тогтоно.* Эцэг эхийн нэр хамгийн багадаа 3 тэмдэгтээс тогтоно.* Таны и-мэйл хаяг хамгийн багадаа 8 тэмдэгт байна.* Таны төрсөн өдөр Сар - Өдөр - Он гэсэн хэлбэртэй байна.* Таны төрсөн өдөр Сар - Өдөр - Он гэсэн хэлбэртэй байна. Он нь 4 оронтой тоо байна.* Таны гар утасны дугаар хамгийн багадаа 8 тэмдэгт байна.* Нууц үг хамгийн багадаа 6 тэмдэгт байна.* Таны иргэний үнэмлэхний дугаар хамгийн багадаа 3 тэмдэгт байна.* Таны регистерийн дугаар хамгийн багадаа 6 тэмдэгт байна.* Дипломын дугаар хамгийн багадаа 4 тэмдэгт байна.

Хэрэв алдаагүй мэдээллээ оруулсан бол та “Таны мэдээлэл нэмэгдлээ” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Ингээд та өөрийн оруулсан хэрэглэгчийн нэр болон нууц үгээр системд нэвтрэх эрхтэй болно.

Програмд нэвтэрсний дараа та ямар мэргэжлээр шалгалт өгөх тухай хүсэлт илгээнэ. Хүсэлт илгээхдээ шалгалт өгөх мэргэжил, зөвшөөрлийн төрлийг заавал сонгож өгөх хэрэгтэй. Давтан шалгалт өгч байгаа бол хүсэлтийн төрлийн давтан гэж сонгоно. Хүсэлт илгээх товч дарж хүсэлтээ илгээнэ.

Page 4: gariin avlaga

Хэрэв “Таны шалгалтанд орох хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирвэл амжилттай хүсэлтээ илгээлээ гэсэн үг юм.Таны хүсэлтийг хүлээн авч шалгалт өгөх эсэхэд тань дараах загвартай хариуг 1-3 хоногийн дараа илгээх болно. Та өөрийн хэрэглэгч, нууц үгээр нэвтрэн орж хүсэлтийн хариуг уншаарай.

Анхаарах зүйл: Хэрэглэгчийн нэр өмнө нь бүртгэгдэж байгаагүй давхардахааргүй нэр байх хэрэгтэй(Yahoo ID, Password-оо ашиглан хэрэглэгч болоход давхардал үүсэхгүй дараа нь мартахгүй тохиромжтой байдаг).Та програмд бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ мартахгүй байх хэрэгтэй. Хүсэлтийн хариуг та өөрийн эрхээр нэвтэрч орж харна. Нэг удаа мэдээллээ оруулсан бол дахин оруулахгүй.Анхны бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ дахин програмд хандаж шалгалт өгөх хүсэлтээ гаргана. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ мартсан бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар ирж сэргээлгэнэ үү.

Танд амжилт хүсье.