МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД “ПАРАЗИТТАХ ӨВЧТЭЙ МАЛЫГ … ·...

21
1 МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД “ПАРАЗИТТАХ ӨВЧТЭЙ МАЛЫГ ЭМЧЛЭХ, СЭРГИЙЛЭХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ” БҮТЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР Шинжлэх ухаан технологийн салбарын 2019 оны шагналд нэр дэвшүүлж буй энэхүү бүтээлийн үндсэн суурь дэвсгэр нь манай орны мал сүрэгт шимэгчилдэг 232 зүйлийн паразитын ихэнхийн биологи, экологи, фенологийн онолын суурь судалгааг эхлэн явуулж тодорхой үр дүн гарган авснаар тавигдсан билээ. Хожим 2000 оноос дээрх онолын суурь судалгааг улам гүнзгийрүүлж “Монгол улсын шинжлэх ухаан технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Монгол улсын шинжлэх ухаан технологийн 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” ний тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлсэн юм. Энэ бүхэн нь энэхүү бүтээлийн онолыг ач холбогдлыг тодорхойлж байна. Монгол орны мал сүргийн бие махбодод орогнож паразитлан янз бүрийн өвчин эмгэгийг үүсгэж эдийн засагт байгалийн гамшгаас дутуугүй хохирол учруулдаг олон зүйлийн шимэгчдийн биологи, амьдралын ерөнхий зүй тогтлыг илрүүлж тогтоосноор олон төрлийн паразиттах өвчин тэдгээрийн үүсгэгчдэд нийтлэг үйлчилж тэдний амьдралыг таслан зогсоож чадахуйц эм, бэлдмэлийг үйлдвэрлэх цогц, цуврал технологийг бий болгосонд энэ бүтээлийн онол, практикийн ач холбогдол оршино. НЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИ, ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙН ЖАГСААЛТАД ХАМРАГДСАН БАЙДАЛ: Энэхүү бүтээлийг “Инновацийн тухай” хуулийн 3.1.3-т заасан үйл ажиллагааны хүрээнд шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай эм бэлдмэлийг бий болгож, эмчилгээ сэргийлэлтийн идэвхи нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд батлагдсан хялбар технологи, эрэлт хэрэгцээ ихтэй “Авермонмек”, “Альмонзол” бүтээгдэхүүнүүдийн технологийг бойжуулж өргөнөөр үйлдвэрлэх технологийн үйл ажиллагааг тогтворжуулж, улмаар бөөнөөр үйлдвэрлэж Монгол улсын мал эмнэлгийн практикт бүрэн нэвтрүүлсэн болно. Бүтээлийн зорилго нь “Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай” “Шинжлэх ухаан, технологийн тухай”, “Инновацийн тухай” хуулиуд болон Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Биотехнологи” үндэсний дэд хөтөлбөр, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” мөн Монгол улсын ШУА, ХХААЯ, Монголын их дээд сургуулиудын консерциум болон БСШУСЯ-ны хамтран ажиллах гэрээ,

Upload: others

Post on 30-Aug-2019

16 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

1

МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД “ПАРАЗИТТАХ ӨВЧТЭЙ МАЛЫГ

ЭМЧЛЭХ, СЭРГИЙЛЭХ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ”

БҮТЭЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР

Шинжлэх ухаан технологийн салбарын 2019 оны шагналд нэр дэвшүүлж

буй энэхүү бүтээлийн үндсэн суурь дэвсгэр нь манай орны мал сүрэгт

шимэгчилдэг 232 зүйлийн паразитын ихэнхийн биологи, экологи, фенологийн

онолын суурь судалгааг эхлэн явуулж тодорхой үр дүн гарган авснаар тавигдсан

билээ. Хожим 2000 оноос дээрх онолын суурь судалгааг улам гүнзгийрүүлж

“Монгол улсын шинжлэх ухаан технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний

хөтөлбөр”, “Монгол улсын шинжлэх ухаан технологийн 2007-2020 онд хөгжүүлэх

мастер төлөвлөгөө” ний тэргүүлэх чиглэл болгон дэвшүүлсэн юм. Энэ бүхэн нь

энэхүү бүтээлийн онолыг ач холбогдлыг тодорхойлж байна.

Монгол орны мал сүргийн бие махбодод орогнож паразитлан янз бүрийн

өвчин эмгэгийг үүсгэж эдийн засагт байгалийн гамшгаас дутуугүй хохирол

учруулдаг олон зүйлийн шимэгчдийн биологи, амьдралын ерөнхий зүй тогтлыг

илрүүлж тогтоосноор олон төрлийн паразиттах өвчин тэдгээрийн үүсгэгчдэд

нийтлэг үйлчилж тэдний амьдралыг таслан зогсоож чадахуйц эм, бэлдмэлийг

үйлдвэрлэх цогц, цуврал технологийг бий болгосонд энэ бүтээлийн онол,

практикийн ач холбогдол оршино.

НЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИ,

ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨРИЙН ЖАГСААЛТАД ХАМРАГДСАН БАЙДАЛ:

Энэхүү бүтээлийг “Инновацийн тухай” хуулийн 3.1.3-т заасан үйл

ажиллагааны хүрээнд шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд

оруулах замаар өрсөлдөх чадвартай эм бэлдмэлийг бий болгож, эмчилгээ

сэргийлэлтийн идэвхи нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд

батлагдсан хялбар технологи, эрэлт хэрэгцээ ихтэй “Авермонмек”, “Альмонзол”

бүтээгдэхүүнүүдийн технологийг бойжуулж өргөнөөр үйлдвэрлэх технологийн үйл

ажиллагааг тогтворжуулж, улмаар бөөнөөр үйлдвэрлэж Монгол улсын мал

эмнэлгийн практикт бүрэн нэвтрүүлсэн болно.

Бүтээлийн зорилго нь “Малын эрүүл мэнд, удмын сангийн тухай” “Шинжлэх

ухаан, технологийн тухай”, “Инновацийн тухай” хуулиуд болон Монгол улсын

засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Биотехнологи” үндэсний дэд хөтөлбөр, “Монгол

мал” үндэсний хөтөлбөр, “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020

онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө” мөн Монгол улсын ШУА, ХХААЯ, Монголын их

дээд сургуулиудын консерциум болон БСШУСЯ-ны хамтран ажиллах гэрээ,

2

санамж бичгүүдийн үзэл баримтлалд нийцэж, хэрэгжүүлэх төлөвлөгөө зэргийг

бүрнээ агуулж байгаа болно.

Тухайлбал, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн Гуравдугаар тэргүүлэх

чиглэлийн 6-д “Малын эм, биобэлдмэлийн дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг

одоогийн түвшнээс (70%) 2021 он гэхэд 100%-д хүргэх”-ээр заажээ.

Тэрчлэн уг хөтөлбөрийн 3.3.3.4-т “Малын эм, мал эмнэлгийн хэрэгслийн

ханган нийлүүлэх тогтолцоо, сүлжээ бий болгох” гэж тодорхойлсон байна.

Монгол улсын засгийн газрын 2013 оны 173 болон 174 дүгээр тогтоолуудад

мал эмнэлгийн шинжлэх ухааны цөм технологи, тэргүүлэх чиглэлийг “Малын

төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэх эм, бэлдмэлийн шинэ

технологи боловсруулах, мал эмчилгээний шинэ арга нэвтрүүлэх” гэж заасан нь

энэ бүтээлийг хэрэгжүүлэх үндсэн шаардага, хэрэгцээ болно.

Дээр дурдсан бодлогын баримт бичгүүдэд бидний зохион бүтээсэн

“Авермонмек”, “Альмонзол” бэлдмэлүүд болон тэдгээрийг буй болгосон

технологиуд нь бүрэн дүүрэн, яав цав нийцэж байгаа болно.

ХОЁР. БҮТЭЭЛИЙН ГОЛ АГУУЛГА, ҮР ДҮН, БАТАЛГААЖУУЛАЛТ

Энэ бүтээлийн мөн чанар нь нэг нь нөгөөгийнхээ үр дүнг нөхөн улам бүр

лавшруулан залгамжит байдлыг хангасан иж бүрдэл, үйлчилгээний өндөр

идэвхитэй эм бэлдмэлийг үйлдвэрлэх хэд хэдэн цуврал технологи юм. Тэдгээр

технологи тус бүрийн гол агуулга, бүрэлдэхүүн хэсгүүдийг доорхи байдлаар

тодорхойлов.

2.1. Гадар, дотор шимэгчийг хам устгах, тэдгээрээс сэргийлэх

үйлчилгээтэй “Авермонмек” тарилгын бэлдмэл. Мал амьтны гадар, дотор

шимэгчийн эсрэг сонгомол үйлчилгээтэй, хүн мал, хүрээлэн байгаа орчинд хоргүй,

“Авермонмек” тарилгын бэлдмэлийн технологи боловсруулав. Үүнийг үйлдвэрлэх,

бэлтгэх арга, шалгах арга ажиллагаа (технологи), хэрэглэх заавар, улсын

стандартыг цогц боловсруулан баталгаажуулав. ХХААЯ-ны Мал эмнэлгийн

газрын дэргэдэх малын эмийн зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдийн

хурлаар энэхүү тарилгыг Монгол улсын малын эмийг бүртгэлд бүртгэн авснаар

манай орны мал эмнэлгийн практикт нэвтэрч, даруй 19 дэх жилдээ хэрэгжиж, эх

орны хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, ижил төстэй импортын эм бэлдмэлийг

орлож байна.

2.2. Цагаан хорхой туулгах, мал эрүүлжүүлэх үйлчилгээтэй

“Альмонзол” туулгын бэлдмэл. Энэхүү бэлдмэл нь мал, амьтанд шимэгчлэгч

бөөрөнхий, хавтгай, туузан хорхойд сонгомол үйлчилдэг бөгөөд хүн, мал хүрээлэн

байгаа орчинд хоргүй юм. “Альмонзол” туулгын бэлдмэлийг үйлдвэрлэх түүнийг

3

бэлтгэх, шалгах арга ажиллагаа(технологи), хэрэглэх заавар, улсын стандартыг

боловсруулан баталгаажуулав. ХХААЯ-ны Мал эмнэлийн газрын дэргэдэх малын

эмийн зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар “Альмонзол”

бэлдмэлийг Монгол улсын малын эмийн бүртгэлд оруулснаар сүүлийн 19 жилийн

турш хэрэглэж, эх орны хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахын зэрэгцээ ижил

төстэй импортын эм бэлдмэлийг орлох болжээ.

2.3. Эх орны эм бэлдмэлийн үйлдвэрийн технологи. Судлаачид “Цагаан

залаа агвет” ХХК-ийг 1996 од малын өвчнийг оношлох, эмчлэх, малын эм

бэлдмэл үйлдвэрлэх үндсэн зорилготой байгуулсан юм. Тус компани нь

гадаадаас өндөр үнэтэй худалдан авдаг байсан малын олон төрлийн эм

бэлдмэлийг үйлдвэрлэж байгаа үндэсний, импортыг орлох үйлдвэрлэгч юм. Энэ

компани нь малын эмийн үйлдвэрийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, малын

бүх төрлийн паразиттах өвчнийг эмчлэх сэргийлэх эм бэлдмэл үйлдвэрлэж, эх

орны хэрэгцээг хангах бүрэн хүчин чадалтай.

“Цагаан залаа агвет” ХХК нь биобэлдмэл ба тарилгын эмийн хэсэг, цийдмэг

буюу туулгалтын эмийн хэсэг, мөхлөг буюу шахмал эмийн хэсэг, хуурай нунтаг,

цацлаган эмийн хэсэг, ариутгалын бэлдмэлийн хэсэг гэсэн үндсэн 5 цехтэй

бөгөөд дээр дурдсан эм, тарилга, туулга, цацлага, ариутгалын бэлдмэл зэргийн

лабораторид бий болгосон технологийг үйлдвэрийн технологид шилжүүлэн,

бэлдмэл тус бүрийг технологийн дагуу үйлдвэрлэн мал эмнэлгийн хэрэгцээнд

нийлүүлэн гаргаж байна.

Энэхүү дээр дурдсан эмийн үйлдвэрт малын гадар, дотор паразитаас

эрүүлжүүлэх, сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”, “Альмонзол” бэлдмэлүүдийн

технологийг “үйлдвэрлэлийн технологид” шилжүүлэн бойжуулж, улмаар 2000

оноос хойш өдгөө хүртэл бөөнөөр үйлдвэрлэн Монгол улсын мал эмнэлгийн

практикт бүрэн нэвтрүүлжээ.

Дүгнэж үзвэл, малын эм бэлдмэлийг зохион бүтээх, туршин

шинжлэх, технологийг боловсруулах, үйлдвэрлэл, практикийн өргөн

туршилт хийх, эцэст нь тэдгээр эм бэлдмэлийг үйлдвэрлэж хэрэглээнд

гаргах үндэсний дэвшилтэт цогц технологийг бий болгосон юм.

ГУРАВ. ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН ШАГНАЛД ДЭВШҮҮЛЖ БУЙ

ЭНЭХҮҮ БҮТЭЭЛИЙН ЧАНАР, ОНЦЛОГ.

3.1. Бүтээлийн үнэ цэнэ нь дэлхийн тэргүүний технологи, техник хэрэгсэл,

ноу-хауг ашиглан, эх орны байгаль эдийн засгийн өвөрмөц нөхцөлд тохируулан

4

нутагшуулах замаар монгол орны мал сүргийн эрүүл мэндийг паразиттах өвчин

эмгэгээс хамгаалах, үндэсний дэвшилтэт технологийн цогц цувралыг анх тутам

бий болгох замаар эх орныхоо оюуны үнэт зүйл, үндэсний баялагыг улам

баяжуулсанд оршино.

3.2. Бүтээлийн шинэлэг санаа. Монгол орны мал сүрэгт шимэгчлэн

амьдарч, үхэл хорогдол ба эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг гадар 54,

дотор 178 зүйлийн шимэгчдээр үүсгэгддэг паразиттах өвчтэй малыг эмчлэх,

сэргийлэх цогц, цуврал технолгийг бий болгохдоо тэдгээр бүх шимэгчдийн

биологийн онцлог, оршин амьдрах ерөнхий зүй тогтлыг нээн илрүүлснээр

амьдралыг нь малын бие махбодод таслан зогсоох онолын шийдлийг олж

тогтоосонд бүтээлийн шинэлэг санаа байгаа юм.

3.3. Бүтээлийн давуу тал. Манай улсад энэхүү бүтээлтэй харьцуулах

сэдэв ойролцоо бүтээл одоогоор байхгүй байна. Харин гадаад орны сэдэв

ойролцоо, адил чиглэлийн бүтээлүүдтэй зэрэгцүүлэн харьцуулахад паразиттах

өвчин үүсгэгчдийн биологийн онцлогыг үндэс болгон, өөрийн орны өвөрмөц

байгаль, цаг уурын нөхцөлд тохируулсан, эдийн засгийн үр ашиг бүхий цогц

цуврал “дэвшилтэт технологид” суурилсан, паразит шимэгчдийн эсрэг эм

бэлдмэлийн “үйлдвэрийн технологийг” шинээр буй болгосон, аль ч технологи нь

дэлхийн жишигт хүрсэн зэрэг давуу талуудтай.

3.4. Бүтээлийн чанар, хамрах хүрээ, ач холбогдол. Энэхүү бүтээлийн

бүрэлдэхүүнд багтах тарилга ба туулгалтын бэлдмэлүүдийн нэг бүрийн найрлага,

үйлчилгээ, үйлдвэрлэлийн технологи зэргийг Монгол улсын “малын эм,

биобэлдмэлийг шалгах улсын нэгдсэн лабораторид” болон “дэлхийн референт

(лавлагаа) лабораторид” хянан магадлагаа хийлгэж, оюуны өмчийн газраар

патентжуулсан, үйлдвэрлэлд өргөн нэвтэрч, үр өгөөжөө өгч буй тул уг бүтээлийг

сайн чанартай гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно (Хавсралт үзнэ үү)

Бүтээл нь эх оны хэрэгцээг бүрэн хангаж байгаа бөгөөд улмаар экспортын

бүтээгдэхүүн болох боломжтой зэргээс үзэхэд хамрах хүрээ өргөн дэлгэр байна.

Энэхүү бүтээлийн ач холбогдол нь үндэсний баялаг болсон мал сүргийг

паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй паразит зооноз, (бэтэг, финоз гэх мэт)

хэд хэдэн аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах, монгол улсын төрөөс үндэсний

үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, импортын барааг орлох бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлого болон холбогдох

хууль тогтоомжийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх, мал эмнэлгийн шинжлэх

ухааныг дэлхийн жишигт хүргэх, эх орныхоо үндэсний баялаг (оюуны үнэт зүйл,

мал сүрэг, үндэсний эмийн үйлдвэр гэх мэт)-ийг арвижуулах, эдийн засаг, хүн

5

амын аюулгүй байдлыг хангах, малчдын амьдралыг сайжруулахад гойд хувь

нэмэр оруулсанд оршино.

Багцлан базаж хэлбэл, энэхүү бүтээл нь нийгэм, эдийн засаг,

шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн цогц үйл ажиллагааг

хослуулснаараа онцгой ач холбогдолтой байна.

ДӨРӨВ. ДЭВШҮҮЛЖ БУЙ БҮТЭЭЛ ОЛОН УЛСЫН ТЕХНИК

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮНИЙ

ТӨВШИНГ ХАНГАСАН БАЙДАЛ.

Мал амьтны гадар, дотор паразитын эсрэг хам үйлчилгээтэй тарилгын

“Авермонмек” бэлдмэл, цагаан хорхой туулгалтын “Альмонзол” бэлдмэлийг

үйлдвэрлэх технологи нь түүхий эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат

эмийг буй болгох орчин үеийн технологийг ашиглан, олон талт хосолмол

үйлчилгээтэй туулга ба тарилгын бэлдмэлийг үйлдвэрлэх үжилгүй цэвэр нөхцөлд

үйл ажиллагаа явагддаг, бусад ижил төрлийн гадаадын бүтээгдэхүүнтэй

харьцуулахад үнэ нь 30%-иас 8 дахин хямд төсөр, технологийн шийдэл нь илүү

хялбар, олон улсын техник, технологийн хөгжлийн тэргүүний төвшинг хангасан,

хүн ам, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, ямар ч хаягдалгүй нь бусдаас

онцлог давуу тал болно.

“Альмонзол”, “Авермонмек” бэлдмэлүүдийн технологи нь шинжлэх ухаан,

технологийн хөгжлийн орчин үеийн тэргүүний төвшинд зохион бүтээгдсэнийг

Монгол улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын

лаборатори (Хавсралт үзнэ үү), дэлхийн референт (лавлагаа )лаборатори

(Хавсралт үзнэ үү)-д хянан магадлагаа хийж тогтоосон юм.

Улмаар дээрх бэлдмэлүүдийн технологийг Монгол улсын оюуны өмчийн

газраар патентжуулсан (Хавсралт харна уу) билээ.

Гадаад орны мэргэжлийн байгууллагууд эрдэмтэд “Авермонмек”,

“Альмонзол” бэлдмэлийн технологи нь дэлхийн шинжлэх ухааны өнөөгийн

төвшинд боловсрогдож, технологийн хөгжлийн тэргүүний төвшинийг хангасан,

мал эмнэлгийн практикт хэрэглэхэд өндөр үр дүн, ач холбогдолтой болох талаар

өөрсдийн байр сууриа албан ёсоор илэрхийлсэн байдаг. Тухайлбал, ОХУ-ын

Буриад улсын их хурлын Хөдөө аж ахуй, шинжлэх ухааны байнгын хорооны

дарга, Буриад улсын ХАА-н Академийн дэргэдэх мал эмнэлгийн салбарт шинжлэх

ухааны докторын зэрэг хамгаалуулах төрөлжсөн зөвлөлийн дарга, ОХУ-ын дээд

боловсролын гавъяат зүтгэлтэн доктор (Sc.D) профессор А.С.Попов, Буриад

улсын ХАА-н Академийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, мал эмнэлгийн

шинжлэх ухааны доктор, А.М.Третьяков, ОХУ-ын Иркутскийн ХАА-н улсын их

6

сургуулийн захирал, доктор, профессор Ю.И.Вашукевич, ОХУ-ын ШУА-ийн

Сибирийн салбарын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, ОХУ-ын шинжлэх

ухааны академийн Сибирийн салбарын тэргүүлэгч гишүүн, академич

А.С.Дочинко, ОХУ-ын Новосибирскийн ХАА-н Академийн захирал академич

Н.А.Денисов, ОХУ-ын Москва хот дахь Мал эмнэлэг биотехнологийн академиийн

лабораторийн эрхлэгч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн,

доктор, профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн А.С.Девришов зэрэг

эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас санал дүгнэлт гаргасан байна.

(Хавсралт харна уу)

ТАВ. ЭКОЛОГИЙН ХУВЬД ЦЭВЭР, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ,

НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ НЬ АМЬДРАЛ ДЭЭР

НОТЛОГДСОН БАЙДАЛ.

Монгол орны нөхцөлд бэлчээрийн мал аж ахуйд, мал сүрэгт элдэв төрлийн

паразиттах өвчин өргөн дэлгэр тархаж, малын үхэл хорогдлын үндсэн шалтгаан

эдийн засгийн хохирол үзүүлэх томоохон хүчин зүйл болж буйг дээр өгүүлсэн

билээ.

Хэдийгээр малын гадар, дотор паразитын эсрэг хэрэглэх зарим эм

бэлдмэлүүдийг гадаад орноос импортлон авч, мал эмнэлгийн практикт хэрэглэж

байгаа боловч тэдгээр эм бэлдмэлийн чанар, идэвхи нь тодорхой бус, ганзгын

наймаа маягаар хийгддэг. Энэ нь хүнсний аюулгүй байдал, эх орны эдийн засагт

нэн тааламжгүй нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Иймд бид энэхүү бусармаг үйл

ажиллагааг зогсоох, хүн амыг экологийн хувьд цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр

хангах, мал сүргийг найдвартай эм бэлдмэлээр гадар, дотор паразитаас

эрүүлжүүлэх, эмчлэх, сэргийлэх зорилгоор орчин үеийн шинжлэх ухаан

технологийн ололтод тулгуурлан тарилгын ба туулгын бэлдмэлүүдийг зохион

бүтээсэн юм.

5.1. Бидний зохион бүтээж Монгол улсын малын эмийн практикт бүрэн

нэвтрүүлсэн “Авермонмек”, “Альмонзол” бэлдмэлийн технологи нь хүн ам,

байгаль орчинд сөрөг нөлөөгүй, экологийн хувьд цэвэр, ямар ч хаягдал гардаггүй

юм. Учир нь дээрх тарилгын болон туулгын бэлмэлийн технологийг зохион

бүтээхдээ шинжлэх ухаан, технологийн өнөөдрийн төвшинд буй болсон түүхий

эдийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм бэлдмэлийг зохион бүтээх орчин

үеийн технологийг ашигласанд оршино.

Энэ талаар энэхүү дэлгэрэнгүй тайлбарын “Дөрөв” дүгээр хэсэгт тодорхой

тусгаж өгсөн билээ. (Дөрөвдүгээр хэсэгт хамаарах хавсралтыг үзнэ үү)

7

5.2. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлсэн “Үхрийн арьсны

гууртай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн дагуу 2002-2007 онд жил бүр арьсны

гууртай бүх (3 сая орчим) үхэрт “Авермонмек” тарилгыг толгой дараалан

хэрэглэсний үр дүнд үхэр сүрэг гуураар 70 гаруй хувийн халдварлалттай, гуураас

үүдэн бий болдог арьсны гэмтэл (нүх) хэдэн арваас хэдэн зуугаар тоологддог

байсан гуурын халдварлалтыг 12,2% болтол бууруулж, гуураас үүдэн бий болдог

арьсны гэмтэл (нүх) 1-2 оос хэтрэхгүй болж үхэр сүрэг гуураас үндсэндээ

эрүүлжсэн билээ. Энэ нь жил бүр 500 гаруй сая төгрөгийн хэмнэлтийг Монгол

улсад өгч байгаа юм. (Хавсралт үзнэ үү)

5.3. Дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн “Авермонмек”,

“Альмонзол” бүтээгдэхүүнүүдийн жилийн борлуулалтын орлого, улсын

захиалгаар болон шууд зах зээлд (2002-2018 он) нийлүүлсэн тоо хэмжээ,

үнийн дүнг дараах байдлаар үзүүлэв. (Хүснэгт 1 ба 2)

Технологийн дэвшлийн шагналд нэр дэвшүүлж буй бүтээгдэхүүнүүдийг

үйлдвэрлэж улсад болон шууд

зах зээлд нийлүүлсэн жагсаалт

Хүснэгт1

Бэлдмэлийн

нэр

Гэрээ хийсэн

байгууллага

Нийлүүлсэн

он

Нийт

хэмжээ

(тонн)

Нийт үнэ

(мян.төг)

0 1 2 3 4 5

1 Авермонмек ХХААЯ 2002 12.0 211 200.0

2 Альмонзол ХХААЯ 2002 46.0 373 000.0

3 Альмонзол ХХААЯ 2003 36.0 211 000.0

4 Авермонмек ХХААЯ 2003 10.0 300 000.0

5 Альмонзол ХХААЯ 2004 28.0 179 816.0

6 Авермонмек ХХААЯ 2004 8.0 225 000.0

7 Альмонзол ХХААЯ 2005 26.5 162 000.0

8 Авермонмек ХХААЯ 2005 5.4 92 000.0

9 Авермонмек ХХААЯ 2007 5.0 149 991.0

10 Авермонмек Европын холбоо 2009 1.0 99 786.0

11 Альмонзол Европын холбоо 2009 5.0 104 510.0

12 Авермонмек МУ-ын засгийн

газар ХХААЯ

2011 45.7 2 684 000.0

13 Авермонмек Зах зээлд 2012 3.0 90 000.0

14 Альмонзол Зах зээлд 2012 2.0 30 000.0

15 Авермонмек Зах зээлд 2013 2.0 60 000.0

8

16 Алвмонзол Зах зээлд 2013 2.0 30 000.0

17 Авермонмек Зах зээлд 2014 8.0 240 000.0

18 Альмонзол Зах зээлд 2014 6.0 90 000.0

19 Авермонмек Зах зээлд 2015 7.0 210 000.0

20 Альмонзол Зах зээлд 2015 4.0 60 000.0

21 Авермонмек Зах зээлд 2018 3.0 90 000.0

22 Алвмонзол Зах зээлд 2018 2.0 30 000.0

23 Альмонзол Зах зээлд 2019 4.0 60 000.0

24 Авермонмек Зах зээлд 2019 2.0 90 000.0

Нийт 273,6 5 842 393.0

Дээрх жагсаалтаас харахад нийт 273,6 тонн бүтээгдэхүүн буюу

5.842.323.000 төгрөгийн үнэ бүхий туулгалтын “Альмонзол”, тарилгын

“Авермонмек” бэлдмэл үйлдвэрлэн Монгол улсын мал эмнэлгийн хэрэгцээнд

нийлүүлснээс улсын захиалгаар 4.792.303.000 төгрөг, шууд зах зээлд

1.050.000.000 төгрөг, нийт 5.842.323.000 төгрөгийн бүтээгдэхүүн тус тус

нийлүүлсэн байна. (Хавсралт 2 дугаар хүснэгтийг үзнэ үү)

ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН

2019 ОНЫ “ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН” ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖ БУЙ

БҮТЭЭГДЭХҮҮН, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЬ ПАТЕНТ, ЭРХ БҮХИЙ ГАДААД

ДОТООДЫН БАЙГУУЛЛАГУУДААР БАТАЛГААЖСАН БАЙДАЛ.

6.1. Авермонмек тарилгын бэлдмэл нь дараах улсын бүртгэлийн

гэрчилгээ, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл, улсын стандарт, чанар

идэвхийг шалгах заавар, хэрэглэх заавар, шинэ бүтээлийн патент, Дэлхийн

мал амьтдын эрүүл мэндийг хамгаалах байгууллагын хянан магадлагаа,

тарилгын бэлдмэлийг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд, эм урвалжын

эмийн бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын малын эмийн сорилт,

баталгаажуулалтын лабораторийн дүгнэлт, дэлхийн оюуны өмчийн

байгууллагын алтан медаль, гэрчилгээ зэрэг баримт бичгүүдээр

баталгаажсан болно.

9

Технологийн дэвшлийн шангалд нэр дэвшүүлсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж

улсад болон шууд зах зээлд нийлүүлсэн нийт хэмжээ, үнийн дүнгийн товчоо (2002-2018 он)

Хүснэгт 2

Бэлдмэлийн

нэр

Улсад

нийлүүлсэн

хэжээ (тн)

Мөнгөн дүн

(мян.төг)

Шууд зах

зээлд

нийлүүлсэн

хэмжээ (тн)

Мөнгөн дүн

(мян.мөг)

Нийт

хэмжээ

(тн)

Нийт мөнгөн

дүн (мян.төг)

0 1 2 3 4 5 6=2+4 7=3+5

1 Авермонмек

тарилгын

бэлдмэл

87,1 3 761 977.0 25.0 750 000.0 112.1 4 511 997.0

2 Альмонзол

туулгын

бэлдмэл

141,5 1 030 326.0 20.0 300 000.0 161.5 1 330 326.0

3 Дүн 228,6 4 792 303.0 45.0 1 050 00.0 273.6 5 842 303.0

Тайлбар. Энэхүү хүснэгтээс харахад дэвшилтэт технологиор малын гадар, дотор паразитийг устгах, тэдгээраас

сэргийлэх үйлчилгээтэй тарилгын болон туулгын бэлдмэлийг нийт 2002-2018 онд 273,6 тн үйлдвэрлэж,

5.842.323.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлжээ.

10

1. “Авермонмек” тарилгын улсын бүртгэлийн гэрчилгээ QL-18-0523-P-P-

0053 2018-05-03

2. Мал эмнэлгийн эм бэлдмэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл

№2 2015/038, 2015-03-25

3. “Авермонмек” тарилгын уусмалын улсын стандарт MNS5009:2005

2005.01.27 №01

4. “Авермонмек” тарилгын уусмалын чанар, идэвхийг шалгах заавар

2000.11.15

5. “Авермонмек” тарилгын уусмалыг хэрэглэх заавар 200.02.15 №10\4

6. “Авермонмек” тарилгын уусмалын шинэ бүтээлийн гэрчилгээ 2004.07.07

№3276

7. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн хамгаалах байгууллагаас

“Авермонмек” тарилгын бэлдмэлийн чанар, идэвхийг баталгаажуулсан

албан тоот 2004.11.11 №2466\1

8. “Авермонмек” тарилгын бэлдмэлийг буй болгоход ашигладаг зарим түүхий

эд, эм урвалжыг Монгол улсын малын эмийн бүртгэлд оруулсан

гэрчилгээ.

8.1. Ивермектин FQ-032, 2018-05-03

8.2. Авермиктин FQ-033, 2018-05-03

8.3. Бензилийн спирт FQ-001, 2018-05-03

8.4. Пропилин гликол FQ-004, 2018-05-03

8.5. Глицерол формаль FQ-003, 2018-05-03

8.6. Твин 80 FQ-006, 2018-05-03

9. “Авермонмек” тарилгын бэлдмэлийн чанар, стандартыг Монгол улсын

малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори хянан

магадлага хийж баталгаажуулсан дүгнэлтүүд

9.1. 2004 он

9.2. 2005 он

9.3. 2006 он

9.4. 2007 он

9.5. 2008 он

9.6. 2009 он

9.7. 2010 он

11

9.8. 2011 он

9.9. 2012 он

9.10. 2014 он

9.11. 2015 он

9.12. 2016 он

9.13. 2017 он

9.14. 2018 он

10. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн

ерөнхий газар, Цагаан залаа Агвет ХХК, Нар-уст ХХК, гарааны Праймер

компани зэрэг байгууллагуудын албан тодорхойлолтууд

11. ХХААХҮЯамны 2003 оны “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал, Шинжлэх

ухааны 2003 оны шилдэг бүтээл-ээр шалгарч байв. (Хавсралт харна уу)

12. Монгол улсын стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөлийн

“Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх олгох тухай тогтоол (Хавсралт

үзнэ үү)

13. Казахстан улсын ХААЯамнаас “Авермонмек” тарилгын бэлдмэлийн

Казахстан улсын малын эмийн бүртгэлд оруулсан гэрчилгээ (Бүргэлд

оруулсан гэрчилгээний дугаар №PK-BП-4-1091-09) (Хавсралт үзнэ үү)

14. ОХУ-ын малын эмийн бүртгэлд “Авермонмек” тарилгын бэлдмэлийг

оруулсан ГЭРЧИЛГЭЭ, серийн дугаар 496-2-3.8-2849, бүртгэлийн дугаар

ПВИ-2-3.8/02543 (Хавсралт үзнэ үү)

15. ОХУ-д тарилгын “Авермонмек” бэлдмэлийг “үхэр, хонь, гахайн паразит

өвчний үед хэрэглэх заавар” ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналт

шинжилгээний албаны орлогч дарга Н.А.Власовын 2008 оны 9 дүгээр

сарын 15-ны өдөр баталснаар (Хавсралт харна уу)

16. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, гэрчилгээ

(Хавсралт харна уу)

6.2. “Альмонзол” туулгын бэлдмэл нь дараах улсын бүртгэлийн

гэрчилгээ, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, улсын стандарт, чанар идэвхийг

шалгах заавар, Дэлхийн мал амьтдын эрүүл мэндийг хамгаалах

байгууллагын хянан магадлагаа, тарилгын бэлдмэлийг үйлдвэрлэхэд

ашигладаг түүхий эд, эм урвалжын эмийн бүртгэлийн гэрчилгээ, Монгол

12

улсын малын эмийн сорилт, баталгаажуулалтын лабораторийн дүгнэлт

зэрэг баримт бичгүүдээр баталгаажсан болно.

1. “Альмонзол” туулгалтын цийдмэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ QL-18-

0523-P-P-0054, 2018-05-03

2. Мал эмнэлгийн эм бэлдмэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл 2015/038, 2015-

03-25

3. “Альмонзол” туулгалтын цийдмэгийн улсын стандарт MNS5008-200

2005.01.27 №01

4. “Альмонзол” туулгалтын цийдмэгийн чанар, идэвхийг шалгах заавар

2000.11.05 №10\3

5. “Альмонзол” туулгалтын бэлдмэлийг хэрэглэх заавар 2000.02.15 №10\3

6. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн хамгаалах байгууллагаас

“Альмонзол” туулгалтын бэлдмэлийн чанар, идэвхийг баталгаажуулсан

албан тоот 2004.11.04 №2465\1

7. “Альмонзол” туулгалтын цийдмэгийн шинэ бүтээлийн гэрчилгээ

2004.07.07 №3277

8. “Альмонзол” туулгалтын цийдмэгийг үйлдвэрлэхэд ашигладаг зарим

түүхий эд, эм урвалжыг Монгол улсын эмийн бүртгэлд оруулсан

гэрчилгээ

8.1. Альбендазол FQ-033, 2018-05-03

8.2. Бензилийн спирт FQ-001, 2018-05-03

8.3. Давсний хүчил FQ-028, 2018-05-03

8.4. Натрийн шүлт FQ-029, 2019-05-03

8.5. ОР-10 FQ-018, 2018-05-03

9. “Альмонзол” туулгалтын цийдмэгийн чанар, стандартыг Монгол улсын

малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори хянан

магадлага хийж баталгаажуулсан дүгнэлтүүд

9.1. 2005 он

9.2. 2006 он

9.3. 2007 он

9.4. 2008 он

13

9.5. 2009 он

9.6. 2010 он

9.7. 2011 он

9.8. 2012 он

9.9. 2017 он

9.10. 2018 он

9.11. 2019 он

10. Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн

ерөнхий газар, Цагаан залаа Агвет ХХК, Нар-уст ХХК, Праймер гарааны

компани зэрэг байгууллагуудын албан тодорхойлолтууд

11. Хөдөө аж ахуйн салбарын 2003 оны “Шилдэг технологи” ГЭРЧИЛГЭЭ

(Хавсралт харна уу)

12. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, гэрчилгээ

(Хавсралт харна уу)

Ийнхүү бүтээлийн дэлгэрэнгүй тайлбарын “Дөрөв” ба “Зургаа” дугаар

хэсэгт баталгаажуулсан бүгдээс үүдэн “Авермонмек”, “Альмонзол”

бэлдмэлүүд, тэдгээрийн технологи нь оюуны өмчийн хувьд

баталгаажсан (патент) болон гадаад, дотоодын эрх бүхий

байгууллагуудаар хангалттай баталгаажсан гэж дүгнэж болно. (Дөрөв ба

Зургаа дугаар хэсгүүдийн хавсралтыг харна уу)

ДОЛОО. МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН 2019 ОНЫ

ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖ БУЙ “ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИД” СУУРИЛАН

БУЙ БОЛГОСОН “АВЕРМОНМЕК” ТАРИЛГЫН БЭЛДМЭЛ “ЭКСПОРТЫН”

БҮТЭЭГДЭХҮҮН БОЛЖ БУЙ ТУХАЙД

Олон жилийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд мал, амьтныг

гадар, дотор паразитаас эрүүлжүүлэх, сэргийлэх үйлчилгээтэй “Авермонмек”

тарилгын бэлдмэлийг ОХУ болон Киргиз улсад экспортлох тохиролцоонд хүрч

хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүнд:

1. Худалдах ба худалдан авах гэрээ, №МК01, Киргиз улс, Бишкек хот

2017.06.09 (Хавсралт харна уу)

2. Худалдах ба худалдан авах гэрээ, №МА181017, ОХУ, Буриад улс, Улан-Үдэ

хот 2017.10.18 (Хавсралт харна уу)

14

Дээр дурдсан худалдах, худалдан авах хоёр гэрээг хэрэгжүүлснээр

Монгол улс малын эм бэлдмэл зохион бүтээж үйлдвэрлэн гадаад улс

оронд экспортолдог шинэ түүх эхлэж байна.

НАЙМ. БҮТЭЭГДЭХҮҮН ТЕХНОЛОГИ НЬ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН

СТАНДАРТЫН ШААРЛАГЫГ ХАНГАСАН, ИЖИЛ ТӨСТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН,

ТЕХНОЛОГИТОЙ ХАРЬЦУУЛАХАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР ДАВУУ БОЛОХ

НЬ ЧАНАР СТАНДАРТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА

БОЛОН ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ 2-ООС ДООШГҮЙ

ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОДОРХОЙЛОЛТООР ТУС ТУС

ТОГТООГДСОН БАЙДАЛ

8.1. Дээрхи заалтын хүрээнд бүтээгдэхүүн, технологи нь олон улсын чанарын

стандартын шаардлагыг хангасан, ижил төстэй бүтээгдэхүүн, технологитой

харьцуулахад өрсөлдөр чадвараар давуу болох талаар энэхүү дэлгэрэнгүй

тайлбарын ”Гурав” “Дөрөв” “Тав” “Зургаа” дугаар хэсгүүдэд болон тэдгээрийн

хавсралтуудад дэлгэрэнгүй тодорхой тусгасан болно. (дээрхи 3,4,5,6 дугаар

хэсгүүдийг болон хавсралтыг харна уу)

8.2. Бидний зохион бүтээж, буй болгосон бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн технологи

нь олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан, ижил төстэй

бүтээгдэхүүн, технологитой харьцуулахад өрсөлдөх чадвараар давуу болох

талаар гадаад орны мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн дүгнэлт, Монгол улсын

засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газар, малын

эмийн үндэсний үйлдвэр болох Цагаан залаа агвет ХХК, Нар-уст ХХК, Праймер

гарааны компани зэрэг байгууллагуудын албан тодорхойлолтод тус тус дүгнэлт

өгсөн болно. (“Дөрөв” ба “Зургаа” дугаар зүйл түүний хавсралтыг харна уу)

ЕС. “АЛЬМОНЗОЛ”, “АВЕРМОНМЕК” БЭЛДМЭЛҮҮДИЙН

ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД

9.1. “Авермонмек” бэлдмэлийн тухайд. АНУ-ын бүтээгдэхүүн болох Голланд

улсад үйлдвэрлэсэн “Ивомик” бэлдмэлийг Монгол улс 1989-1996 он хүртэл жилд

7-10 тонныг гадаад орнуудын зээл, тусламжийн мөнгөөр худалдан авч байв. Уг

бэлдмэлийн үнэ өндөр, улсын хэмжээгээр мал эмнэлгийн практикт нийлүүлж

эмчилгээ сэргийлэлтэд ашиглах шаардлага их байсныг харгалзан үзэж 1989 онд

15

Монгол улсын засгийн газраас Мерк Шарк Доум пүүсэд хамтарсан үйлдвэр

байгуулахыг санал болгож байсан боловч зөвшилд хүрч чадаагүй юм. Уг

бэлдмэлийг үйлдвэрлэх дээрх пүүсийн давуу эрх 1990-ээд оны эхээр дуусгавар

болж дэлхийн олон оронд “Авермектиний” гомологуудыг гарган авах, мөн химийн

үйлдвэрээс үйлчлэгч бодисыг худалдан авч “Ивомектэй” төстэй бэлдмэлүүдийг

зохион бүтээх болсон байна. Тухайлбал, энд монгол улсын малын эмийн бүртгэлд

орсон Польш улсын Биовит-Гожув пүүсийн “Биотектин” (Ивермектин 1%), ОХУ-ын

Фармацист пүүсийн “Аверсект”, БНХАУ-ын “Авермектин 1%” бэлдмэлүүдийг

нэрлэж болох юм.

Өдгөө монгол эрдэмтдийн боловсруулсан технологиор АНУ-ын “Ивомек”

тарилгын бэлдмэлээс аль ч үзүүлэлтээрээ дутахгүй “Авермонмек “тарилгын

бэлдмэлийн үйлдвэрлэл явуулж эх орны хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад

оронд экспортлох боломжтой болоод байна. Ийнхүү гадаад орноос 1980-аад оны

сүүлээр өндөр үнээр буюу 1 литрийг нь 230 ам.доллараар худалдан авч байсан

мөн сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлд 1 литр нь 30-100 ам.долларын

ханштай байгаа уг бэлдмэлийг бид 10-11 ам.доллар болгон үнийн хэт их

хөөрөгдлийг бууруулж эх орны хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын зэрэгцээ улс

орны эдийн засагт үлэмж хэмжээний хэмнэлт гаргаж чадсан юм. Жишээлбэл,

зөвхөн 2012 онд тендерт ялснаар монгол улсын мал эмнэлгийн хэрэгцээнд 13 тн

гаруй тарилгын бэлдмэл нийлүүлсэн нь уг тарилгын зах зээлийн ханштай

харьцуулахад Монгол улсад 1тэрбум 400 гаруй сая төгрөгийн ашиг өгсөн юм.

Уг бэлдмэлийг үйлдвэрлэж байгаа технологи нь дэлхийн жишигт хүрсэн

төдийгүй хүн, мал амьтны бие организмд ямарч хор нөлөөгүй орчин үеийн

шинжлэх ухааны ололт амжилтанд тулгуурлан цэвэршүүлсэн, чанарын

баталгаатай түүхий эдээр хийдэг учраас дээд зэргийн чанартай, импортыг бүрэн

орлохуйц бөгөөд үнийн хувьд гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнтэй

харьцуулахад хямд хэрэглэгчдийн эрх ашигт нийцэж байгаа юм. Тус “Авермонмек

1%” бэлдмэлийг үйлдвэрлэж эхэлснээс хойш дотоодын хэрэгцээнд улсын

захиалгаар 87,1 тн буюу 3,761,977,000 мянган төгрөгийн, шууд зах зээлд 25

тн буюу 750,000,000 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд энэ нь

манай улсын бүх аймаг сумдын малчдад тус бүтээгдэхүүн хүрч мал эмнэлгийн

практикт хэрэглэгдсэн гэсэн үг юм. Ийм ч учраас бүх аймгийн мал эмнэлгийн

газрын удирдлага болон хэрэглэгчдээс зохиогч болон үйлдвэрлэгч компанийн нэр

дээр удаа дараа талархал хүсэлтүүд ирж байгаа юм. (Хавсралт харна уу)

Дээрхи бэлдмэлийг хэрэглэснээр малын тарга хүч 1,2-8,5 кг, ямааны

ноолуурын гарц 12,5-62,8 граммаар тус тус нэмэгддэг болох нь эрдэмтдийн

судалгаагаар батлагдсан төдийгүй, малын элдэв паразит өвчнөөс бүрэн

ангижрснаар малын онд оролт, малаас авах ашиг шим үлэмж нэмэгддэг учир

бэлдмэлийн эдийн засгийн үр ашиг маш өндөр юм.

16

9.2. “Альмонзол” туулгалтын бэлдмэлийн тухайд. Мал, амьтны цагаан

хорхой туулгалтын арга хэмжээнд хлор болон фосфор органик нэгдлийг 1950-иад

оны үеэс 1990 он хүртэл хэрэглэж байгаад хүн, мал, байгаль орчинд сөрөг

нөлөөтэйг судлан тогтоож улмаар мал эмнэлэг, ер нь хөдөө аж ахуйн салбарт

хэрэглэхийг хориглосон билээ.

Дэлхий нийтийн чиг хандлага шинжлэх ухаан, технологийн орчин үеийн

ололтод тулгуурлан явуулсан олон жилийн судалгаа, туршилт сорилтын үр дүнд

шинэ үеийн, дэлхий нийтэд өдгөө ашиглагдаж байгаа эм бэлдмэлтэй эн зэрэгцэж

дүйцэхүйц мал амьтны цагаан хорхойг малын биеэс гадагшлуулах үйлчилгээтэй

туулгалтын “Альмонзол” бэлдмэлийн технологийг шинэ тутам боловсруулсан юм.

Гадаад орноос 1литрийг нь 20-30 ам.доллараар худалдан авч мал

эмнэлгийн хэрэгцээнд ашигладаг байсан Унгар улсын “Вермитан”, Польш улсын

“Вермал”, БНХАУ-ын “Альбен 10%” зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын зах

зээлээс үндсэнд нь шахан гаргаж сүүлийн 17 жилийн турш мал эмнэлгийн

салбарын эрэлт хэрэгцээг “Альмонзол” туулгалтын бэлдмэл хангаж байна. Энэхүү

бүтээгдэхүүн нь өндөр технологиор бүтээгдсэн, үнийн хувьд гадаадын ижил

төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад үндсэндээ 2 дахин хямд, хэрэглэгчдийн

эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ.

“Альмонзол 10%” туулгалтын бэлдмэлийг эх орны мал эмнэлгийн

хэрэгцээнд зориулан улсын захиалгаар141,5 тн буюу 1 030.0 сая төгрөгийн,

шууд зах зээлд 20 тн буюу 300,0 сая төгрөгийн нийт 1,3 тэрбум төгрөгийн

бүтээгдэхүүнийг тус тус үйлдвэрлэн бүх аймаг, сумдад нийлүүлжээ. Энэ нь

тухайн бүтээгдэхүүн Монгол орны өнцөг булан бүрт, малчид малын эмч нарын

гарт хүрч мал эмнэлгийн үйлдвэрлэлд нэвтэрсний баталгаа юм.

Ийм ч учраас “Альмонзол” бүтээгдэхүүний зохиогч болон үйлдвэрлэгч

компанийн нэр дээр хэрэглэгчдээс талархал хүсэлтүүд байнга ирдэг. (Хавcралт

харна уу)

9.3 “Авермонмек” тарилгын, “Альмонзол” туулгалтын бэлдмэлүүдийг

(бүтээгдхүүн) эдийн засгийн үр ашгийг ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн

багш, эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран тооцоолж гаргасан юм. (Хавсралт,

хүснэгт 1)

Мөн тус сургуулийн 2004 онд гаргасан тооцоо, дүгнэлтээс үзэхэд

Паразиттах өвчнөөс болж хорогдох боломжтой байсан малын тоог бууруулж

зөвхөн 2002 онд 1,1 тэрбум 2003 онд 176,9 сая төгрөгийн хохирол учирахаас

сэргийлж чадсан байна.

Дээрх тооцоонд малын амьдын жин, төл бойжилт, ашиг шимийн гарц зэрэг

шууд бусаар тойруу замаар бий болсон ашгийг оруулаагүй болно. (Хавсралт

харна уу)

17

9.3. Авермонмек тарилгын, Альмонзол туулгалтын бэлдмэлийн эдийн засгийн

зарим үр ашгийн тооцоог хүснэгтээр харуулав.

“Паразиттах өвчинтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи”

бүтээлийн эдийн засгийн үр ашгийн тооцоо

Хүснэгт 3

Эм

бэлдмэлийн

нэр

Хэмжих

нэгж

Импортоор

авах дундаж

үнэ (мян.төг)

“Цагаанзала

а агвет” ХХК

дундаж үнэ

(мян.төг)

Улсын

нийт

хэрэглээ

(тн)

(2002-

2019)

Бэлдмэлийн

импортын

үнийн дүн

(сая төг)

Бэлдмэлийн

дотоодын

үнийн дүн

(сая төг)

Импортын

болон

дотоодын

үнийн зөрүү

(сая төг)

1 Авермонмек

тарилга

Литр 128.7 30.0 112.1 144.481.7 4.511.9 -139.969.8

2 Альмонзол

туулга

Литр 23.4 15.0 161.5 8.815.7 1.330.3 -7.485.4

3 Дүн 273.6 153.297.4 5.842.3 -147.455.1

Дээрхи хүснэгтээс харахад Авермонмек тарилгын, Альмонзол туулгалтын бэлдмэлүүдийг 2002-2019 онд

үйлдвэрлэж Монгол улсын мал эмнэлгийн хэрэгцээнд 273,6 тонн буюу 5,842,3 сая төгрөгийн бүтээгдэхүүн

нийлүүлсэн нь гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдан авах үнэтэй (153,297,4сая) харьцуулахад даруй

147,4 тэрбум төгрөгийн үр ашгийг Монгол улсад оруулсан байна.

18

Технологийн дэвшил, нийгэм эдийн засгийн үүднээс авч үзэхэд

“Авермонмек 1%”, “Альмонзол 10%” бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх

технологи нь түүхий эд, эм урвалжийн шилэн сонгогдсон шинж чанарт

үндэслэн, олон найрлагат эм, бэлдмэлийг буй болгох орчин үеийн

дэвшилтэт технологийг ашиглан, олон талт хосолмол үйлчилгээтэй туулга

ба тарилгын бэлдмэлийг үйлдвэрлэх үжилгүй цэвэр нөхцөлд үйл ажиллагаа

явагддаг, бусад ижил төрлийн гадаад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад

үнэ нь 30%-8 дахин хямд төсөр, технологийн шийдэл нь илүү хялбар, олон

улсын техник, технологийн хөгжлийн тэргүүний төвшинг хангасан, хүн мал,

байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ямар ч хаягдалгүй нь бусдаас давуу тал

болно.

Дээр дурдсан бүгдийг нь нэгтгэн зангидаж үзвээс “Авермонмек” тарилгын,

“Альмонзол” туулгалтын бэлдмэлүүдийг 2002-2018 онд үйлдвэрлэж Монгол

улсын мал эмнэлгийн хэрэгцээнд 273,6 тонн буюу 5,842,3 сая төгрөгийн

бүтээгдэхүүн нийлүүлсэн нь гадаад орнуудын ижил төстэй бүтээгдэхүүн

худалдан авах үнэтэй (153,294,4 сая) харьцуулахад даруй 147,4 тэрбум

төгрөгийн үр ашгийг Монгол улсад өгсөн байна. (Хавсралт, харна уу)

Монгол улсын шинжлэх ухаан технологийн салбарын 2019 оны шагналд дэвшүүлж буй

“Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх, дэвшилтэт технологи”

бүтээлийн тухайд (Тодорхойлолт)

Энэхүү цуврал технологиудаар үйлдвэрлэсэн тарилга, туулгын бэлдмэлүүд нь Монгол оронд гүйцэд танигдаж паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх хэрэгцээг бүрэн хангаж, экспортыг орлож байгаа өндөр чанартай, үнэ хямд, хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн юм.

Эдгээр бэлдмэлүүд нь шийдлийн хувьд бусад ижил төстэй технологиудаас зарчмын томоохон ялгаатай болохыг гэрчилж Оюуны өмчийн газраас тарилга туулгалтын бэлдмэл тус бүрд шинэ бүтээлийн патент олгосон бөгөөд монгол улсын малын эмийн бүтээлд орсон, улсын стандарт, бэлтгэх, хэрэглэх, шалгах заавруудыг сайтар боловсруулан баталгаажуулсан болно. /Шинэ бүтээлийн патентууд, эмийн бүртгэлийн улсын гэрчилгээ, улсын стандарт, бэлтгэх, хэрэглэх шалгах заавар зэргийг хавсаргав/

ДОТООДОД ҮНЭЛЭГДСЭН БАЙДАЛ

Улаанбаатар хотноо 2003 онд зохиогдсон “Улаанбаатар түншлэл 2003” Олон улсын намрын үзэсгэлэн яармагаас “Авермонмек” тарилгын

19

бэлдмэл нь Хүнс хөдөө аж ахуйн яамны “Шилдэг бүтээгдэхүүн” шагнал, мөн ондоо “БСШУСЯ-ны 2003 оны Шилдэг бүтээл” – ийн тусгай шагналыг тус тус хүртсэн юм. /Сертификатуудыг хавсаргав./

Мөн “Альмонзол” туулгын технологи нь 2003 оны “Хөдөө аж ахуйн салбарын шилдэг технологи” – иор шалгарчээ. /Диплотыг хавсаргав/

Дээр дурьдсан хоёр бэлдмэл үйлдвэрлэл стандартын шаардлагад бүрэн нийцэж, чанарын шаардлага байнга хангаж байдаг тул Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс “Үндэсний тохирлын гэрчилгээ” олгосон юм. /Тохирлын гэрчилгээг хавсаргав/

Малын гадар, дотор паразитын эсрэг үйлчилгээтэй Авермонмек, цагаан хорхой туулгын Альмонзол бэлдмэлүүд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдээс байнга өндөр үнэлгээ авдаг бөгөөд үүнийг зарим аймгийн мал эмнэлгийн албад хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтүүд гэрчилж байгаа юм. /Зарим албан тоотуудыг хавсаргав/

Зохиогчийн оюуны бүтээл болон эдгээр технологиудыг үйлдвэрлэлд нэвтрүүлж эх орны хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүргэх асуудал туйлын чухал байв. Малын эмийн үндэсний үйлдвэрийн суурь хөрс огт байгаагүй нөхцлөлд зохиогч өөрийн хүч чадал, авьяас билгээ дайчлан ажиллаж өдгөө паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх бэлдмэлүүдээр Монгол орны хэрэгцээг бүрэн хангахуйц хүчин чадалтай үндэсний малын эмийн үйлдвэрийг цогцлоон буй болгосон бөгөөд өдгөө монголын бүх малын эмч, малчид энэ дэвшилтэт технологийн үр шимийг хүртэж байгаа гэж дүгнэж болно. Ийм ч учраас малын эмийн үйлдвэрийн хамт олонд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” өргөмжлөл олгожээ. /Өргөмжлөлийг хавсаргав/

ГАДААДАД ҮНЭЛЭГДСЭН БАЙДАЛ

Энэхүү бүтээл нь зөвхөн өөрийн оронд төдийгүй бусад орны хэрэглэгчид, судлаачдын дунд өндөр үнэлэгддэг юм. Тухайлбал Оросын холбооны улсын Шинжлэх ухааны Академийн мал эмнэлгийн чиглэлийн салбар хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд энэхүү ажлыг сайн мэддэг, өндрөөр үнэлдэг бөгөөд үүний тод жишээ нь ОХУ-ын ШУА–ийн Сибирийн салбар, ОХУ – ын Буриад дахь хөдөө аж ахуйн Академи, Новосибирск хот дахь ОХУ – ын хөдөө аж ахуйн их сургууль, Иркутск хот дахь ОХУ–ын хөдөө аж ахуйн их сургууль, Москва хот дахь Мал эмнэлэг, биотехнологийн Академи зэрэг байгууллагуудаас энэхүү бүтээлийн талаар дүгнэлт саналаа ирүүлэн байна. /Саналуудын хавсаргав/

Энэхүү цогц бүтээл нь зөвхөн судлаачлын түвшинд үнэлэгдээд зогсохгүй гадаадын зарим орны мал эмнэлгийн сургалтад ашиглаж байна. Тухайлбаол ОХУ – ын Мал эмнэлэг биотехнологийн Академийн сургалтын програмд оруулан ашиглаж байгааг тус академийн албан ёсны саналд дурьдсан байна.

Судалгааны үр дүнг ашиглахын зэрэгцээ бэлэн бүтээгдэхүүн нь гадаадын олон оронд өндөр үнэлэгдэж байгаа бөгөөд ОХУ, Киргиз зэрэг

20

улсууд худалдан авахаар гэрээ хэлэлцэл байгуулаад байна. (Гэрээнүүдийн хавсаргав)

Энэхүү технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн чанар идэвхийг гадаад, дотоодын лавлагаа (итгэмжлэгдсэн) лабораториудаар шалгуулж байдаг. Авермонмек ба Альмонзол бэлдмэл Дэлхийн мал амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллагын лавлагаа лаборатори болох Бүх Оросын мал эмнэлгийн эм бэлдмэлийн хяналт, үнэлгээ хийж, сертификат олгох хүрээлэн (ВГНКИ) шалгаж дэлхийн жишигт хүрсэн чанартай бүтээгдэхүүн болохыг тогтоосон юм. /Шалгалтын дүнгүүдийг хавсаргав/

Академич Б. Бямбааг Европ-Азийн олон улсын шинжлэх ухааны академи, ОХУ–ын Шинжлэх ухааны Академи, ОХУ-ын хөдөө аж ахуйн Академи, ОХУ-ын Мал эмнэлгийн Академи өөрсдийн гадаад гишүүн буюу акадимичаар, Буриадын ХАА-н академи, Бүх Оросын Шинжлэх ухааны Академийн Сибирь Алс Дорнодын салбарууд өөрийн хүндэт доктороор, Красноярск хот дахь ОХУ-ын хөдөө аж ахуйн их сургууль, Өмнөд Солонгос улсын Чонбукын их сургууль, Лаос, Тайландын их сургуулиуд өөрийн хүндэт профессороор өргөмжлөн сонгосон нь “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх, дэвшилтэт технологи” бүтээлийг ийнхүү гадаад оронд таньж мэдэн, өндөр үнэлдгийн нэг гэрч, баримт гэж үзнэ.

НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙД

Малын гадар, дотор паразитийн эсрэг хам үйлчилгээтэй тарилгын Авермонмек 1% бэлдмэлийг үйлдвэрлэж эхэлсэнэээс хойш дотоодын хэрэгцээнд улсын захилгаар 87,1 тн буюу 3.761.997.0 мянган төгрөгийн, шууд зах зээлд 2 тн буюу 750,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд энэ нь Монгол улсын бүх аймаг, сумдын малын эмч, малчдад тус бүтээгдэхүүн хүрч мал эмнэлгийн практикт хэрэглэгдсэн гэсэн үг юм. Ийм ч учраас бүх аймгийн мал эмнэлгийн газрын удирдлага болон хэрэглэгчдээс зохиогч болон үйлдвэрлэгч компанийн нэр дээр удаа дараа талархал хүсэлтүүд ирж байгаа юм. (Санал хүсэлтийг хавсаргав)

Дээрх бэлдмэлийг хэрэглэснээр мал сүрэг эрүүлжиж улмаар малын тарга хүч 1,2-8,5 кг, ямааэы ноолуурын гарц 12,5-62,8 граммаар тус тус нэмэгддэг болох нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан төдийгүй, малын элдэв паразит өвчнөөс бүрэн ангижирснаар малын онд оролт, малаас авах ашиг шим үлэмж нэмэгддэг учир бэлдмэлийн эдийн засгийн үр ашиг маш өндөр юм.

Малын цагаан хорхой (гельминт) туулгалтын Альмонзол 10% бэлдмэлийг эх орны мал эмнэлгийн хэрэгцээнд зориулан улсын захиалгаар 141,5 тн буюу 1.030.0 сая төгрөгийн, шууд зах зээлд 20 тн буюу 300,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн тус тус үйлдвэрлэн бүх аймаг, сумдад нийлүүлжээ. Энэ нь тухайн бүтээгдэхүүн Монгол орны өнцөг булан бүрт, малчид малын эмч нарын гарт хүрч мал эмнэлгийн үйлдвэрлэлд нэвтэрсний баталгаа юм.

21

Ийм ч учраас Альмонзол туулгалтын бүтээгдэхүүний зохиогч болон үйлдвэрлэгч компанийн нэр дээр хэрэглэгчдээс талархал хүсэлтүүд байнга ирдэг юм. (Хавсралт харна уу)

Дээр дурдсан бүгдийг нэгтгэн зангидаж үзвээс нийт 273,6 тонн бүтээгдэхүүн буюу 5,842,232,000 төгрөгийн үнэ бүхий тарилгын Авеомонмек 1%, туулгалтын Альмонзол 10% бэлдмэл үйлдвэрлэн Монгол улсын мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлжээ.

Технологийн дэвшил, нийгэм эдийн засгийн үүднээс авч үзэхэд Авермонмек1%, Альмонзол 10% бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх технологи нь түүхий эд, эм урвалжийн шинж чанарт үндэслэн, олон найрлагат эм, бэлдмэлийг буй болгох орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан, олон талт хосолмол үйлчилгээтэй туулга ба тарилгын бэлдмэлийг үйлдвэрлэх үжилгүй цэвэр нөхцөлд үйл ажиллагаа явагддаг, бусад ижил төрлийн гадаад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ нь 30%-8 дахин хямд төсөр, технологийн шийдэл нь илүү хялбар, олон улсын техник, технологийн хөгжлийн тэргүүний төвшинг хангасан, хүн мал, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ямар ч хаягдалгүй нь бусдаас онцлог давуу тал болно.

Дээр дурдсан бүгдийг нь нэгтгэн зангидаж үзвээс Авермонмек тарилгын, Альмонзол туулгын бэлдмэлүүдийг 2002-2018 онд үйлдвэрлэж Монгол улсын мал эмнэлгийн хэрэгцээнд 273,6 тонн буюу 5,842,3 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь гадаад орнуудын ижил төстэй бүтээгдэхүүн худалдан авах үнэтэй (153,294,4 сая) харьцуулахад даруй 147,4 тэрбум төгрөгийн үр ашгийг Монгол улсад өгсөн байна.

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН (САЛБАРЫН) ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ