isu - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

28
International School of Ulaanbaatar

Upload: isu-international-school-of-ulaanbaatar

Post on 12-Jul-2015

2.281 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

International School of

Ulaanbaatar

Page 2: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Та бүхний анхааралд

Та бүхэнд хүргэх гэж байгаа дараах

товчилсон хураангуй мэдээлэл нь Эцэг эх,

Сурагчдын Гарын Авлагад бүрэн эхээрээ,

дэлгэрэнгүй багтсан байгаа.

Page 3: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Сургуулийн түүх Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

нь (ОУДС) хувийн, ашгийн бус, боловсролын байгууллага юм.

Олон Улсын Дунд Сургууль 1992 онд байгуулагдсан.

Бид одоогийн байрандаа 2007 онд шилжин орсон.

Page 4: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Бүтэц

Сургуулийн Зөвлөл

Олон Улсын Дунд Сургуульд сурч байгаа

сурагчдын эцэг эх болон албан ѐсны асран

хамгаалагчид нь сургуулийн зөвлөлийг

бүрдүүлдэг.

ЖЕХ (Жилийн Ерөнхий Хуралдаан)

Энэ хуралдаанаар сургуулийн Удирдах

Зөвлөлийг сонгодог.

Page 5: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Удирдах Зөвлөл

Удирдах Зөвлөл нь санал өгөх эрхтэй 5-11 тооны гишүүдээс бүрдэнэ. АНУ-ын Элчин Сайдын Яам санал өгөх эрхтэй нэг гишүүнийг томилж ажиллуулдаг.

Удирдах Зөвлөл нь ОУДС-ийн захирлыг сонгон шалгаруулж томилдог. Мөн сургуулийн төсөв, хэтийн төлөв, сургалтын төлбөрийг хэлэлцэн баталдаг.

Page 6: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Засгийн Газрын Хэлэлцээр

ОУДС нь ашгийн бус олон улсын сургууль бөгөөд дэлхийн олон орны хүүхдүүд суралцдаг. АНУ-ын Засгийн Газраас Монголын Засгийн Газарт хандан тус сургуулийн хууль эрхийн статусыг тодорхойлох хүсэлт тавьсан. Улмаар хоѐр улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээрт 2 тал 2004 оны 5 сарын 26-нд гарын үсэг зурж энэхүү хэлэлцээр нь УИХ-ын 2005 оны 10-27-ны тогтоолоор хуульчлагдан батлагдсан.

Page 7: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Магадлан Итгэмжлэл

ОУДС-нь Зүүн Азийн Бүсийн Олон Улсын Сургуулиудын Зөвлөл (EARCOS), Олон Улсын Сургуулиудын Зөвлөл (CIS) Хятад Монголын Олон Улсын Сургуулиудын Зөвлөлийн гишүүн (ACAMIS) сургууль юм.

ОУДС-нь олон улсад нэр хүндтэй хоѐр байгууллага болох Олон Улсын Сургуулиудын Зөвлөл (CIS) болон Нью Ингландын Сургууль ба Их Дээд Сургуулиудын Холбооны магадлан итгэмжлэлтэй. (NEASC)

Page 8: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Магадлан итгэмжлэлийг шалгах

айлчлал

Магадлан итгэмжлэлийг баталгаажуулах 10

жилийн шалгалт буюу Олон Улсын

Баклавриатын Байгууллагын хөтөлбөрийг

хэрэгжүүлэх эрхийг дахин олгох айлчлал энэ

10 сард болно.

Page 9: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Хөтөлбөр

ОУДС-нь дэлхийн Олон Улсын

Баклавриатын байгууллагын гурван

хөтөлбөрийг бүхэлд нь хэрэгжүүлдэг 161

сургуулийн нэг нь юм.

PYP (Бага Сургуулийн Хөтөлбөр) PK-G5

MYP (Дунд Сургуулийн Хөтөлбөр) G6-10

DP (Дипломын Хөтөлбөр) G11-12

Page 10: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Үнэлгээ ба Сурлагын Дүнг тайлагнах

Сурах үйл явцын үнэлгээ

Рубрик

Шалгуур дээр суурилсан үнэлгээ

Гэрийн даалгавар (Бага сургуулийн сурагчдын өдрийн тэмдэглэл дээр гэрийн даалгаврыг ангийн багш болон туслах багш нар бичиж өгдөг бол дунд сургуулийн сурагчид өөрсдөө тэмдэглэдэг)

Даалгаварын хамт үнэлгээний рубрик болон гүйцэтгэх хугацааг зааж өгдөг

Бага Сургуулийн сурагчдын сурлагын дүн

Дунд Сургуулийн сурагчдын сурлагын дүн

Page 11: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Сурлагын Дүн

Бага сургуулийн сурагчдад 1-р семестр; 2-р

семестрийн хоѐр дүн гардаг.

Дунд Сургуулийн сурагчдад 1-р Семестрийн эхний

хагас буюу намрын улирлын дүн; 1-р семестрийн дүн;

2-р Семестрийн эхний хагас буюу хаврын улирлын

дүн; 2-р семестрийн дүн нийт 4 дүн гардаг.

Сурагчдын сурлагын дүнгийн жагсаалт нь маш чухал

баримт бичиг байдаг тул та бүхэн заавал хадгалах

ѐстой. Тодорхой хугацаа өнгөрмөгц сургууль дүнгийн

хуулбарыг гаргаж өгөх боломжгүй болдог.

Page 12: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Бага Сургуулийн Хөтөлбөрийн Үнэлгээ

Сурагчдын сурлагын амжилтын түвшинг 1-4 гэсэн үнэлгээгээр тодорхойлдог:

1Ангид тавигддаг шалгуурын түвшинд хүрэхэд дэмжлэг авч суралцаж байна.

2Ангийн шалгуурын түвшинд хүрэхээр суралцаж байна.

3Ангийн шалгуурын түвшинд суралцаж байна.

4Ангийн шалгуурын түвшингээс дээш суралцаж байна.

Page 13: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Оролцооны түвшинг үнэлэх

Оролцоо сайтай сурагч гэж хичээлд идэвхтэй оролцдог, хамтран ажиллахдаа санаачлага гаргадаг, хариуцлагатай, сорилтыг эрэлхийлдэг, сониуч зан чанартай сурагчийг хэлдэг. Сурагчийн оролцоог дараах байдлаар үнэлдэг:

1 = Бараг оролцдоггүй 2 = Заримдаа оролцдог

3 = Ихэвчлэн оролцдог 4 = Ихэнхдээ оролцдог

Page 14: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Дунд Сургуулийн Хөтөлбөрийн Үнэлгээ

(6-9)

Сурагчдын мэдлэгийг тодорхой тогтсон

шалгууруудын дагуу үнэлдэг.

Хичээл тус бүр өөрийн тогтсон

шалгууруудтай.

6-9-р ангийн үнэлгээний шалгууруудыг

сурагчдын нас сэтгэхүйн онцлогт

тохируулсан байдаг.

Page 15: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Үнэлгээний жишээ – Технологийн хичээл Технологийн хичээлийг 6 өөр

шалгуур, тус бүрийг нь 6 баллын системээр дүгнэдэг

Хэрвээ сурагч тухайн семестрт дараах үнэлгээнүүдийг шалгуур тус бүрээр авсан бол

A (судлах) - 4/6

B (загвар гаргах) - 3/6

C (төлөвлөх) - 5/6

D (хийж бүтээх, урлах) - 4/6

E (үнэлэх) - 3/6

F (технологийн хандлага) – 5/6

Нийт = 24

Энэ сурагчийн ерөнхий дүн 5 байна

Дүн Хязгаар

1 0-5

2 6-9

3 10-15

4 16-21

5 22-26

6 27-31

7 32-36

Page 16: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Суралцах Арга Барилын үнэлгээ Сурагчийн суралцах арга барилыг үнэлэхдээ багш дараах зан

чанаруудын төлөвшилтийг харгалзаж үнэлнэ.

Хичээлийн цаг баримталдаг эсэх

Ангид байгаа сургалтын тоног төхөөрөмж, эд хогшлыг эмх замбараатай байлгадаг эсэх

Сурагчийн тэмдэглэл, хувийн зохион байгуулалт

Ангийн ажил болон гэрийн даалгаврын гүйцэтгэл

Амжилт гаргах эрмэлзэл

Ганцаарчлан болон бүлгээрээ ажиллах тохиолдолд хичээлд хувь нэмэр оруулдаг эсэх

Сурагчийн өдрийн тэмдэглэлээ үр дүнтэй ашигладаг эсэх

Багшийн өгсөн зөвлөгөөг тусгаж авч хэрэгжүүлдэг байдал

Бие даан суралцах хариуцлагаа сайтар ухамсарласан эсэх

Page 17: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Суралцах арга барилын үнэлгээ

Суралцах арга барил нь сурагчийн сурах хэвшил, хандлага юм.

Энэ нь дараах үнэлгээгээр илэрхийлэгдэнэ:

E (Exceeds-шаардлагуудыг давж гарах) – үнэлгээний шалгууруудаас илүүг гүйцэтгэх

M (Meets-шаардлагуудыг хангаж байна) -үнэлгээний шалгууруудыг хангадаг

B (Below-шаардлагуудаас доогуур байна) – олон талаар шаардлагуудыг хангах байдал дутагдалтай байна

Page 18: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Дипломын Хөтөлбөрийн Үнэлгээ

Үнэлгээ—сурагчийн амжилтыг үнэлэх олон аргуудыг нийтэд нь илэрхийлдэг нэр томъѐо.

Үнэлгээг дараах аргуудаар хийж болно:

Төрөл бүрийн тестүүд

Шалгалт

Дадлагын ажил

Төрөл бүрийн төслүүд

Сурагчийн хийсэн бүтээлүүд болон тайлан илтгэл

Page 19: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Дипломын Хөтөлбөрийн Үнэлгээ (үргэлжлэл)

Албан ѐсны үнэлгээ өгөх олон хариултаас сонгох

тестүүдээс гадна сурагчийн хийж буй төсөл,

дадлагын ажлын явцыг дүгнэх зэргээр бусад олон

төрлийн аргуудаар багш үнэлгээг хийдэг.

Энэ бүх аргуудаар багш сурагчдын мэдлэгийг үнэлж

тухайн хичээлийн ерөнхий дүнг хичээл тус бүрийн

үнэлгээний стандартын дагуу 1-7 баллын системээр

дүгнэдэг.

Page 20: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Хүүхдийнхээ сурлагын дүнг ойлгоход туслах зөвлөмжүүд

Хүүхдээр өөрөөр нь дүнгий нь тайлбарлуулах

Бага сургуулийн хүүхэд тань 1 буюу 2 гэсэн үнэлгээ

авсан бол мэдлэг нь ангийнхаа түвшинд байж

чадахгүй байна гэсэн үг

Дунд сургуулийн хүүхэд тань 1 буюу 2 гэсэн үнэлгээ

авсан бол стандартаас нэлээд доогуур үнэлэгдсэн

бөгөөд энэ тохиолдолд та зайлшгүй багштай нь

уулзах шаардлагатай; хэрвээ 3 авсан бол тухайн

хичээлээр цаашид ахиц гаргах байдал нь эрсдэлтэй

байна гэсэн үг.

Page 21: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Хичээлийн Ирц

ОУДС сурагчдын хичээлийн ирц дээр маш хатуу бодлого

баримталдаг.

Сурагчид хичээлийн жилийн туршид буюу элсэж орсон

өдрөөс эхлэн нийт хичээллэх өдрийн 90%-с доошгүй хувьд

хичээлд сууж байж анги дэвших шаардлагыг хангадаг.

Өөрөөр хэлбэл нийт хичээллэх өдрийн 10%-д нь сурагч

шалтгаантай болон шалтгаангүй, хүндэтгэх шалтгаангүйгээр

хичээлд суугаагүй байх боломжтой гэсэн үг. Нэг хичээлийн

жилд бид 180 өдөр хичээллэдэг бөгөөд сурагч 18 хүртэлх

өдөр хичээлд суугаагүй байж болно.

Page 22: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Хичээлийн Ирц (үргэлжлэл)

Хичээллэх нийт өдрийн 90%-д суух шаардлагыг хангаагүй ямар ч сурагч анги дэвшихгүй байх буюу төгсөлтийн шаардлагыг хангахгүй байх эрсдэлд орно.

Хичээлд өглөөний 8:20-с хойш ирсэнсурагчид хоцорсонд тооцогдоно.

5 удаа хоцорвол = 1 бүтэн өдөр тасалсанд тооцогдоно.

Page 23: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Өвчлөл/Эм

Хэрвээ хүүхэд тань өвдсөн бол сургуульд заавал

мэдэгдэнэ

Эцэг эхийн зөвшөөрөлгүй ОУДС сурагчдад ямар ч

эм өгөхгүй

Элсэлтийн эрүүл мэндийн хуудас, аялалд явах

зөвшөөрлийн хуудсыг бөглөхдөө тухайн сурагч ямар

нэг харшилтай эсэх мэдээллийг бүрэн бүтэн, үнэн

зөв өгөх хэрэгтэй. Сурагчийн эрүүл мэндэд

өөрчлөлт гарсан тохиолдолд заавал мэдэгдэх

шаардлагатай

Page 24: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Эцэг эхийн оролцоо

Баасан гараг бүрт сургуулийн Мэдээ болон бусад

мэдээлэл, захидлыг бид та бүхэнд явуулдаг. Сургуулийн

Мэдээ болон бусад мэдээллийг тогтмол унших.

Хэрэгтэй бол бидэнтэй холбоо барьж тодруулга хийж байх

Вэб хуудсанд байгаа сургуулийн хуанлийг шалгах

Зөвшөөрлийн хуудсуудыг уншиж гарын үсгээ зурж

хугацаанд нь ирүүлж байх (Жишээ нь: Хэрвээ та

зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зураагүй бол хүүхэд

тань хичээлээс гадуурх аялалд явах боломжгүй)

Page 25: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Эцэг эхийн оролцоо (үргэлжлэл)

ЭББ (Эцэг эх Багш нарын Бүлэг) сард нэг удаа уулзаж сурагчдын суралцах боломжийг нэмэгдүүлэхэд сургуульд туслах зорилгоор хандив цуглуулах олон төрлийн ажлуудыг зохион байгуулдаг

Хөтөлбөрийн талаар мэдээлэл хийх уулзалтууд (хөтөлбөрт тавигддаг шаардлагууд болон үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг)

AGM буюу Жилийн Ерөнхий Хуралдаан

Page 26: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Эцэг эхийн оролцоо (үргэлжлэл)

Сурагчдын удирдах хурал (Хичээлийн жилд нэг удаа)

Өдөрлөгүүд (Мэдээнд зарлагддаг)

Сургуулийн бусад арга хэмжээнүүд (Олон Улсын 7

Хоног; Бага, Дунд Сургуулийн сурагчдын

жүжигчилсэн тоглолтууд)

Дунд сургуулийн Сурагчийн Өдрийн Тэмдэглэлийг

долоо хоног бүр шалгаж гарын үсэг зурах

Бага Сургуулийн Сурагчийн Өдрийн Тэмдэглэлийг

өдөр бүр шалгаж гарын үсэг зурж байх шаардлагатай.

Page 27: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Харилцаа Эцэг эх, сурагчдын гарын авлага

Сурагчийн өдрийн тэмдэглэлийн захидлууд

Вэбсайт: www.isumongolia.edu.mn

Мэдээ (Баасан гараг бүрт бүх эцэг эхчүүдэд Англи, Монгол хэл дээр электрон шуудангаар илгээдэг)

Facebook (вэб хуудсаар болон www.facebook.com/isumongolia хаягаар шууд орж болно)

Page 28: ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

Харилцаа (үргэлжлэл)

Хүүхдийнхээ сургалтын хөтөлбөр, сурлагын

талаар та бүхэнд асуулт, санал хүсэлт

байвал хөтөлбөрийн Зохицуулагчидтай

болон хичээлийн Эрхлэгч нартай холбоо

бариарай. Урьдчилж мэдэгдсэн тохиолдолд

бид орчуулагч өгөх боломжтой.

Энэ мэдээлэл манай вэбсайтад тавигдана.