стратегийн удирдлага нэгдсэн сургууль

23
Будрагчаа Шинэбаяр Сувдаа Батмэнд Цэвээнпүрэв Очирпүрэв

Upload: buka-king

Post on 20-Jun-2015

452 views

Category:

Economy & Finance


1 download

TRANSCRIPT

Page 1: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Будрагчаа

Шинэбаяр

Сувдаа

Батмэнд

Цэвээнпүрэв

Очирпүрэв

Page 2: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Баг бүр өөрсдийнхөө дүрсийг тайлбарлана уу.2 минутад

Page 3: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Нэгдсэн сургуулийн гол онцлог нь:

Нэгдсэн сургууль нь стратегийн сургуулиудийн санаа бүрийг нэгтгэхийг эрмэлздэгийг зэрэгцээ бүгдээрээ эвлэрч хөгжлийн нэгдсэн замыг сонгохыг уриалдагаараа онцлогтой.

Page 4: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Нэгдсэн сургуулийн үзэл санаа

Тус сургууль нь аливаа байгууллага бүтцийн хувьд тогтвортой байхыг чухалчилдаг. Бүтцийн бат бөх хэлбэр дүрсээ олж нэгдэл нягтралд хүрч чадсанаар дараа дараагийн шинэ өөрчлөлтүүд аяндаа гарна гэж үздэг.

Page 5: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Стратеги бүрдүүлэх үйл явц

Нэгдсэн сургуулийн онолчид:Аливаа байгууллага нэгдүгээрт “бүтэц”, “загвар”, “төгс хэв шинж”-ээ эхлээд ол.Үүнийхээ дараа аливаа томоохон өөрчлөлтийг хийхийн тулд цаг хугацааны үечлэл, амьдралын мөчлөгийг олоод хүчтэйхэн сэгсрэхийг зөвлөдөг.

Page 6: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Хуваагдмал ба нэгдмэл шинж чанар

Гадаад орчны сургууль

Тус сургууль аливааг эд эс бүхнээр нь задлан шинжилж, тус бүрт нь дүгнэлт гаргахыг эрмэлздэг.

Нэгдсэн сургууль

Статистик тооцооны зарим нэг алдаа дутагдлыг орхигдуулж зөвхөн үндсэн чиг хандлагыг тогтоохыг эрмэлздэг

Page 7: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Жишээлбэл: 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3%-д хүрлээ

Гадаад хэргийн сургуульМонгол Улсын дотоодын нийт

бүтээгдэхүүн (ДНБ) 2011 онд 17.3% өссөн. Гэвч инфляц өнгөрсөн жил 15 хувиар өсөж, 2012 онд энэ түвшингээ хадгалах нь тодорхой байна. Монгол хүний худалдан авах чадвар нь бодитойгоор ноднин 2.3 өссөн бол энэ жил тэг хувиар л өсчээ. Бодит орлого нь тун бага өөрчлөгдсөн тул эдийн засгийн өндөр өсөлтийг тэр хүн бараг анзаарахгүй.

Эх сурвалж:http://economics.gogo.mn/news/print/112214

Нэгдсэн сургуульДотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)

өнгөрсөн онд нэрлэсэн дүнгээр 10.8 их наяд төгрөгт (7.8 тэрбум ам.доллар) хүрч өмнөх оноос 28.7 хувиар өсөв. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэн хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн байна.

Эх сурвалж: http://economy.news.mn/content/96093.shtml

Page 8: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Нэгдсэн сургуулийн үндсэн бодомжууд

Нэгдсэн сургуулиудын үндсэн бодомжууд нь бусад сургуулиудынхаа үндсэн бодомжуудыг өөртөө агуулдаг бөгөөд тэдгээрийг нэг цэгт нэгтгэн тайлбарладагаараа онцлогтой.

Page 9: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Нэгдсэн сургуулийн бодомжууд

Байгууллага нь нэгж хэсгүүдийн нэгдэл учраас стратегидээ зохицсон бүтэцтэй байна.

Байгууллагын удирдлагын зорилго нь тухайн байгууллага аль болох урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлого барина. Мөн бүрдүүлсэн стратегийнхээ хүрээнд ажиллана.

Стратегийн удирдлагууд нь ирээдүйгээ бодитойгоор таамаглаж, өрсөлдөх бодлогоо тодорхойлох, зайлшгүй шаардлага үүсвэл цаг хугацаа алдалгүй, асуудлын мөн чанарт тохирсон уран аргын хэлбэртэй байна гэж үздэг.

Page 10: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Улсын ба хувийн аж ахуйн жишээн дээр ярилцъя

Хувийн байгууллага Ажиллах хүч бүхэн байгууллагын

орлогоос чангааж байдаг учраас чиг үүргийн давхардал, сул зогсолт гэж огт байдаггүй. Алба хэлтсүүд нь өөр хоорондоо нарийн нягт уялдаа бүхий зохион байгуулалттай байдаг.

Урт хугацааны стратегитэй, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хүсэл сонирхол давамгайлдаг.

Зайлшгүй үүссэн гэнэтийн нөхцөл байдлыг алдагдал багатайгаар даван гарахын тулд хурдтай уян хатан бодлого баримталдаг.

Төрийн байгууллага Нэгж хэсгүүдийн уялдаа холбоо

сул, бүтцээ томруулах гэсэн удирдлагын туйлын хүслээс үүдэлтэйгээр чиг үүргийн давхардал бүхий алба хэлтэс олон байдаг.

Хууль, дүрэм журмаар тогтоосон чиг үүрэгтэй бөгөөд түүнээс хальж гарах хориотой. Удирдлагууд нь дээд газраас ирсэн бодлого чиглэлийг цаг тухайд нь хэрэгжүүлэх төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарладаг.

Удаан, хөшүүн, хатуу дэг жаягт баригдсан төвлөрсөн удирдлагатайгаас үүдэн асуудлыг алгуурхан шийдвэрлэдэг.

Page 11: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Байгууллагын бүтцийн судалгаа

1970-аад оны үед Макгиллын их сургууль, сүүлийн 30-50 жилд үйл ажиллагаа явуулж байгаа төрөл бүрийн байгууллагуудад бүтцийн хэлбэрүүдийн харилцан уялдаа, стратегийн шинэчлэл хийхэд хүргэх хөдөлгөгч хүчнүүдийн тухай судалгааны томоохон төслийг хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд байгууллага бүр хөгжлийн тодорхой түвшиндээ баримталсан стратегийн схем загварыг гаргаж ирсэн байна.

Page 12: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Энгийн бүтэцтэй байгууллага

Шинэ тутам бий болсон бага хэмжээний байгууллагын загвар. Удирдлага нь ажилтнуудтайгаа шууд харьцаж байгааг бид бүхэн харж байна.

Page 13: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Механик бүтэцтэй байгууллага

Ийм бүтэцтэй байгууллагууд аж үйлдвэрийн хувьгалыг төрүүлжээ. Төлөвлөлт хангамж зэрэг нарийн мэргэжсэн технологийн нэгж хэсгүүдтэй байдаг. Жишээлбэл: автомашины үйлдвэр, шуудангийн үйлчилгээ г.м.

Page 14: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Салбарласан бүтэцтэй байгууллага

Олон тооны бие даасан нэгжүүдийг захиргааны албан ёсны бүтцээр нэгтгэн ажилладаг бүтцийг хэлнэ.

Жишээлбэл: олон охин компани бүхий групп, их сургуулиуд г.м.

Page 15: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Мэргэжлийн бүтэцтэй байгууллага

Өндөр мэргэшсэн ажилтнуудад эрх мэдлийн дорвитой хувийг шууд олгон ажилладаг байгуулла.

Жишээлбэл: клиник эмнэлгийн эмч нар, лабораторийн судлаачид г.м.

Page 16: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Холимог ба чөлөөт бүтэцтэй байгууллага

Олон чиглэлээр нэг зэрэг шинэчлэл байнга хийх шаардлагатай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ийм бүтэцтэй байна.Жишээлбэл: судалгаа шинжилгээний багууд тус тусдаа төсөл хэрэгжүүлдэг ч тэдний уялдааг зохицуулан чиглүүлэх үүргийг удирдлагууд хүлээдэг.

Page 17: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Элчийн үүрэг голлосон бүтэцтэй

байгууллага

Байгууллагын бүх гишүүдийг нэгэн тугийн дор нэгтгэж байх үзэл баримтлал ноёлсон байгууллага ийм бүтэцтэй байна.

Жишээлбэл: шашны байгууллагууд, чөлөөт клубууд, японы ихэнх компани г.м.

Page 18: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Улс төржсөн бүтэцтэй байгууллага

Улс төрийн намууд ийм бүтэцтэй байх бөгөөд задрал бутрал их байдаг.

Page 19: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Нэгдсэн сургуулийн доторх чөлөөт урсгалууд

Стратеги ба бүтэцЭнэ судалгааг анхлан АНУ-ын Чандлер

хийжээ. Түүний томьёолсноор байгууллага нь хөгжлийн 4 үе шатыг дамждаг.1.Компаниа байгуулах, ажилчдаа авах, үйл ажиллагаагаа эхлүүлэх2.Нөөц бололцоогоо оноьчтой томёолж чиг үүргийн ялгаатай хэлтэстэй болох3.Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлж зах зээлийн шинэ орон зайг хайх4.Байгууллага бие даасан салбар нэгж буюу охин компанитай болно.

Page 20: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Тагнуулч ба хамгаалагч Судлаач Р.Майлз, К.Сноу нар ном хэвлэл, электрон бүтээгдэхүүн, хүнсний ба эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад судалгаа хийж байгууллагыг сонгож авдаг 4 зан төлвийг илрүүлжээ.1.“Хамгаалагч”-Үйл ажиллагааны тогтвортой байдал, жижиглэн борлуулагчид бараа нийлүүлэхийг хүсдэггүй, хяналтаа сайжруулж, бүтээгдэхүүнээ сайжруулахыг эрмэлздэг.2.“Тагнуулч”-Шинэ бүтээгдэхүүн ба зах зээлийн эрэлд гарч технологийн болон удирдлагын уян хатан байдлыг эрхэмлэдэг.3.“Шинжээч”-Бага эрсдэл гаргаж өндөр ашиг олохыг хүсэгчид4.“Захирагчдагчид”-гадаад орчинд болж байгаа бүхий л өөрчлөлтүүдийг хурцаар мэдэрч тэр бүрт хариу өгөхөөр оролдогчид

Page 21: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Нэгдсэн сургуулийн давуу ба сул талууд

Давуу талНэгдсэн сургуулийн үзэл

баримтлал бодомж зарчмыг практикт авч хэрэглэхэд хялбар байдаг.

Стратегийн олон сургуулиуд үзэл баримтлалуудыг өөртөө нэгтгэсэн учраас олон шинэ гаргалгааг гаргах, сонголт хийх эрхийг удирдагчид олгодог.

Сул талНэгдсэн сургуулийн бодомж

зарчмыг хэрэгжүүлээд эхлэхээр аливаа байгууллага хар ч биш цагаан ч биш харин саарал болж хувирдаг.

Тэдний томьёолсон бүтцүүд нь өөртөө шийдэгдээгүй олон асуудлыг дагуулж байдаг.

Аливаа өөрчлөлтийг алга урвуулахын дайтай огцом хийнэ гэсэн тэдний баримтлал үнэндээ худал бөгөөд бодит амьдрал дээрх шинэчлэл бүр алгуурхан хийгдсэн байдаг.

Page 22: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Бататгал ярилцлагаНэгдсэн сургуулийн онолоор аливаа байгууллага нэн

тэргүүнд юугаа бэхжүүлэх ёстой байдаг вэ?Бүтцээ бэхжүүлэх /байж болох хамгийн төгс хэлбэрээр/ Энэ бүтэц ямар байгууллагын илэрхийлж байна вэ?

Салбарласан бүтэц буюу групп холдингНэгдсэн сургууль аливаа өөрчлөлтийг алга урвуулахын

дайтай буюу квантлагдсан шинжтэй хийнэ гэж номлодог. Энэ нь амьдралд хэрэгжих боломж байдаг уу?

Бараг байдаггүй. Ихэнх шилжилт алгуур хийгдсэн байдаг.

Page 23: стратегийн удирдлага   нэгдсэн сургууль

Бидний тавьсан семинарт идэвхитэй оролцсон

ангийнхаа хамт олонд баярлалаа.

Мөн Шинэ жилийн мэнд дэвшүүлье.