ДҮГНЭЛТ - mne.mn · стратегийн болон хуримтлагдах...

15
ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН ДҮГНЭЛТ

Upload: others

Post on 08-Mar-2020

30 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

ДҮГНЭЛТ

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-i

Агуулга ДҮГНЭЛТ ........................................................................................................................... XI-

БОНЧБХ 1 – АГААРЫН ЧАНАР ................................................................................ XI-2

БОНЧБХ 2 – УСНЫ НӨӨЦ ........................................................................................ XI-2

БОНЧБХ 3 – ГАЗАР БА ХӨРСӨН БҮРХЭВЧ ............................................................... XI-6

БОНЧБХ 4 – БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ...................................................... XI-6

БОНЧБХ 5 – ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД .......................................................................... XI-8

БОНЧБХ 6 – НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСАГ ..................................................................... XI-9

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт XI-1 Сонгогдсон БОНЧИБХ-ийн хуримтлагдах нөлөөллийн товч дүгнэлт.......................... XI-1 Хүснэгт XI-2. Агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл .............................................................................. XI-2 Хүснэгт XI-3. Түр зуурын урсацтай голын сайруудад үзүүлэх нөлөөлөл ......................................... XI-3 Хүснэгт XI-4. Бага гүний газрын доорх усны түвшинд үзүүлэх нөлөөлөл ....................................... XI-4 Хүснэгт XI-5. Газрын доорх усны түвшинд үзүүлэх нөлөөлөл ......................................................... XI-4 Хүснэгт XI-6. Газрын доорх усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл ........................................................... XI-5 Хүснэгт XI-7. Газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөлөл ............................................................ XI-5 Хүснэгт XI-8. Газрын гадарга, хөрсөнд үзүүлэх нөлөөлөл ............................................................... XI-6 Хүснэгт XI-9. Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөө .............................................................. XI-8 Хүснэгт XI-10. Хүний эрүүл мэндийн нөлөөлөл ................................................................................ XI-9 Хүснэгт XI-11. Орон нутаг болон бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ............................ XI-11 Хүснэгт XI-12. Хүн амын амьжиргаанд үзүүлэх нөлөөлөл ............................................................. XI-11 Хүснэгт XI-13. Газар ашиглалт болон нүүлгэн шилжүүлэлтэд үзүүлэх нөлөөлөл ......................... XI-11 Хүснэгт XI-14. Шилжилт хөдөлгөөний нөлөөлөл ........................................................................... XI-11

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-1

“Таван Толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ”-ий тайланг 2015 онд “Байгаль-Экологи” ХХК-аар удирдуулсан “ЭС И СИ” ХХК болон ОS MT ХХК нарын түншлэл анх боловсруулсан бөгөөд оролцогч талуудтай хийсэн эхний хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг тусган, хянан шинэчлэх ажлыг “Грийнтрендс” ХХК нь “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэв.

“Таван Толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ”-ий тайланг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-117 (2014) тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал, Дэлхийн Банк Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорацаас гаргасан “Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ ба менежмент: Хөгжиж буй зах зээлийн хувийн хэвшилд зориулсан удирдамж” сайн туршлагын гарын авлага, Канадын Байгаль орчны үнэлгээ хариуцсан агентлагаас гаргасан Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага зэрэг баримт бичгүүдийг баримтлан боловсруулав.

Гэрээт ажлын хүрээнд суурь судалгааны нэмэлт мэдээ цуглуулах, боломжит төслүүдтэй холбоотой мэдээллийг нэгтгэх, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг сонгогдсон зургаан (6) Байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр хийх ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нөлөөллийн үнэлгээний үр дүнг Хүснэгт XI-1 Сонгогдсон БОНЧИБХ-ийн хуримтлагдах нөлөөллийн товч дүгнэлт. Хүснэгт XI-1-д үзүүлэв.

Хүснэгт XI-1 Сонгогдсон БОНЧИБХ-ийн хуримтлагдах нөлөөллийн товч дүгнэлт.

Байгаль орчин, нийгмийн

чухал бүрэлдэхүүн хэсэг

Агаарын

чанар

Усны нөөц Газар болон

хөрсөн

бүрхэвч

Биологийн

олон янз

байдал

Хүний

эрүүл мэнд

Нийгэм-эдийн

засаг /Их хэрэглээний

хувилбар/

/Оюу толгой уурхайг тооцоогүй

хувилбар/

Уурхай

Авто зам, тээвэрлэлт

Цахилгаан станц

Нүүрс боловсруулах

үйлдвэр

Дэд бүтэц

Газар тариалан

Мал аж ахуй

Сум суурин

Бусад аж үйлдвэр

Орон нутгийн болон бүс

нутгийн эдийн засаг

Газар ашиглалт, нүүлгэн

шилжүүлэлт

Шилжих хөдөлгөөн

Хүн амын амьжиргааны

түвшин

Ач холбогдол

Их Их Дунд Дунд Их Их Их

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-2

Сонгогдсон зургаан (6) Байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дараах хэсэгт орууллаа.

БОНЧБХ 1 – АГААРЫН ЧАНАР

Дүгнэхэд, агаар бохирдуулагчид нь бүс нутгийн хэмжээнд тархаж болзошгүй ба Монголын говийн бүсийн байгалиас үүсэж буй тоосжилт нь зүүн өмнөд Ази, Номхон далай хүртэл тархдаг болохыг нэлээдгүй олон судалгаанд дурдсан байдаг. ХНҮ-ний зорилгын хувьд загварчлал болон судалгааны дүнд агаарын тархалтын байгалийн хилд тулгуурлан 5 чухал байршлыг тодорхойлсон. Хуримтлагдах нөлөөлөлд оролцох оролцооны магадлалтай бүс нутгийн хэмжээн дэх эх үүсвэрүүдийг нүүрсний уурхай, нүүрс тээвэр, нүүрс коксжуулах үйлдвэр болон нүүрс угаах үйлдвэр гэж тодорхойлов. Бүс нутгийн хэмжээнд явагдаж буй бүтээн байгуулалтаас хуримтлагдах нөлөөлөл нь нүүрс тээврээс ялгарах тоосжилт (TSP, PM10, and PM2.5) -оос үүдэлтэй хүний эрүүл мэндийн нөлөөлөл юм. Одоогоор мэдэгдэж байгаа мэдээллээр агаар дах тоосжилтын агууламж нэмэгдэх ба бохирдлын эх үүсвэрээс 3-11 км радиуст (хамгийн ихдээ 25 км) тархаж болзошгүй байна.

Хүснэгт XI-2. Агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Агаарын чанарт үзүүлэх гол хуримтлагдах нөлөөлөл нь тоосжилт буюу нийт хатуу бодис, PM10 тоос байна.

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн зарим хэсэг

Уурхайгаас хэдэн км радиуст тархах ба зайны хувьд 3-11 км-ээр хязгаарлагдана.

Хугацаа Урт хугацааны Дор хаяж төслүүдийн хэрэгжилтийн хугацаанд үргэлжилнэ.

Давтамж Үргэлжилсэн Газар ашиглалт тасралгүй үргэлжилнэ.

Сэргээх боломж Магадлалтай Ялгарал зогсоход агаарын чанар сайжирна.

Хэмжээ Их

Үр дагавар Их

Таван толгойн дулааны цахилгаан станц ба бусад бага оврын бойлеруудын нүүрсний шаталтаас үүссэн хүлэмжийн хийн ялгарал нь хатуу түлшний шаталтаас үүдэлтэй нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.53 хувийг эзэлж байв. Агаарын бохирдлыг бууруулах технологи нэвтрүүлж, хөдөлгүүрийн үр ашигтай ажиллагааг хангах, тоосжилт бууруулах арга хэмжээ болон эрчим хүчний үр ашигтай хэрэглээг бий болгосноор орчны тоосжилт, хүлэмжийн хий, NOx, SOx -ийн ялгарал буурах боломжтой.

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-3

БОНЧБХ 2 – УСНЫ НӨӨЦ

Газрын доорх усанд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн хэд хэдэн төсөл давхцах буюу нэг газрын

доорх уст үеэс ашиглах тохиолдолд тооцсон болно. Бүс нутгийн хэмжээнд уул уурхайн төслүүдээс

газрын доорх усанд нөлөөлөх нөлөөлөл Дунд зэрэг байх боловч хуримтлагдан нөлөөлөл нь Их

зэрэгт үнэлэгдсэн. Учир нь ирээдүйн ус ашиглалтын хэрэгцээнд тулгуурлан өнөөгийн газрын доорх

усны нөөц хүрэлцэхээргүй нөхцөлд байгаа юм.

Дараах дөрвөн төрлийн хуримтлагдах нөлөөлөл үүсэж болзошгүй гэж тодорхойллоо: • Түр урсацтай хуурай сайр болон гадаргын урсцын формац, усны нөхөн сэргэлт болон

• Газрын доорх усны түвшин бууралт

• Ирээдүйн усан хангамжийн дутагдал

• Газрын доорх усны бохирдол

Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл гадаргын усанд үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл Дундаас их гэж үнэлэгдлээ. Харин газрын доорх усны түвшинд үзүүлэх нөлөөллийг загварчлалын үр дүнд тулгуурлан үнэлэв. Дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт D-ээс харж болно. Загварчлалын дүнд газрын доорх усны түвшинд, ялангуяа малчдын худагт үзүүлэх хуримтлагдах нөлөөлөл ИХ гэж үнэлэгдсэн.

Хүснэгт XI-3. Түр зуурын урсацтай голын сайруудад үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Түр урсацтай голын сайруудад нөлөөлж, улмаар гадаргын урсац бүрэлдэх үйл явц саарна. 92,843 км2 талбайг хамрах түр зуурын урсацтай 70 голын сайраас 11 нь эвдэрч доройтсон (нийт талбайн 21%), 50 сайр буюу 7,463 км2 талбай тээврийн хэрэгслийн нөлөөлөлд өртсөн (нийт талбайн 8%).

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийг хамарсан

Нөлөөлөл нь бүсийн үнэлгээний талбайг хамарна.

Хугацаа Урт хугацааны Нөлөөлөл нь цөөн хэдээс зуу хүртэл жил үргэлжлэх магадлалтай.

Давтамж Үргэлжилсэн Үргэлжилсэн үйл ажиллагаа.

Сэргээх боломж Магадлал бага Нөлөөллийг буцаах нь өртөг ихтэй үйл явц болно.

Хэмжээ Дунд зэрэг Нөлөөлөлд өртсөн талбайд тулгуурлав.

Үр дагавар Дунд зэргээс их

Судлаачдын өмнө хийсэн судалгаанаас харахад уурхайн ус шүүрүүлэлт нь газрын доорх усны түвшинг бууруулж улмаар Таван Толгой орчмын 3-7 км радиус бүхий 31.4 мянган га газарт газрын худгийн усны түвшин буурч болзошгүйг таамагласан байдаг. Тухайлбал, Наймантын газрын доорх усны нөөц бүхий газраас 25 жилийн турш 53л/с буюу 4579.2 м3/өдөр хэмжээний ус ашиглахад Наймантын хөндийд орших 9 малчны худгийн усны түвшин 2-14 метрээр буурч болзошгүй байна.

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-4

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-5

Хүснэгт XI-4. Бага гүний газрын доорх усны түвшинд үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Малчдын худгуудын усны түвшин буурна.

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн Уурхайгаа цөөн хэдэн километр радиусыг хамарна.

Хугацаа Урт хугацааны Дор хаяж төслүүд хэрэгжилтийн хугацаанд үргэлжилнэ.

Давтамж Үргэлжилсэн

Сэргээх боломж Сэргэх боломжтой

Бага гүний уст давхарга усны түвшин бууралт эргэн сэргэх магадлалтай.

Хэмжээ Дунд

Үр дагавар Их Нөлөөлөлд өртөгчид нь өөрчлөлтөд эмзэг өртөмхий.

Наймантын хөндийн газрын доорх усны нөөц 117.0 л/с (3.69 сая.м3) буюу төслийн 23 жилийн хэрэгцээнд хүрэлцээтэй бөгөөд нөөцийн 30 орчим хувь (9.93*106 м3) нь байгалиараа нөхөн сэлбэгдэнэ гэж тооцсон. Усны түвшний бууралт 23 жилийн дараа 80 м байна гэж үзсэн. Харин Наймдайн уст давхаргын нөөц 112.5 л/с (3.5 сая.м3) буюу төслийн 20 жилийн хэрэгцээнд хүрэлцээтэй бөгөөд усны түвшний бууралт 20 жилийн дараа 35 м байна гэж тооцоолсон. Балгасын улаан нуурын уст давхаргын нөөц 404.21 л/с (12.7 сая.м3) ба усны түвшний бууралт 25 жилийн дараа 6 м байна.

Хүснэгт XI-5. Газрын доорх усны түвшинд үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Бага гүний уст давхарга усны түвшин буурна.

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн зарим хэсэг

Бүсийн үнэлгээний талбайг хамарна.

Хугацаа Урт хугацааны Дор хаяж төслүүдийн хэрэгжилтийн хугацаанд үргэлжилнэ.

Давтамж Үргэлжилсэн

Сэргээх боломж Тийм Уст үеийн усны түвшний бууралт эргэн сэргэх магадлалтай.

Хэмжээ Дунд зэрэг

Үр дагавар Дунд зэрэг

Усны нөөцийн хамгийн чухал асуудал бол газрын доорх усны хүрэлцээ юм. Төсөл тус бүрийн ус ашиглалтыг салгаж үнэлэхэд Дунд зэргийн нөлөөлөлтэй гэж гарч байгаа хэдий ч бүс нутгийн хэмжээнд усны нөөцөд үзүүлж болзошгүй хуримтлагдах нөлөөлөл Их гэж үнэлэгдсэн.

Одоогоор Таван толгой, Оюу толгойн бүс нутгийн төслүүд жилд 27.05 сая м3 усыг газрын доороос татан авч ашиглаж, тэр хэмжээгээр усны нөөц буурч байна. Цаашлаад шинээр хэрэгжих төслүүдийн үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд одоогийн нээн илрүүлсэн ГДУ-ны ордуудын нөөц хүрэлцэхгүй ба бүс нутгийн хэмжээнд усны нөөцийн хомсдол үүсгэх ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй байна. Иймд шинээр төлөвлөгдөж байгаа төслүүдийг эргэж харах, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэхдээ усны хэрэглээг бууруулах, хэмнэлттэй технологиудыг нэвтрүүлэх чиглэлээр бодлого баримтлах шаардлага үүсч байна.

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-6

Оюу Толгойн зэсийн баяжуулах үйлдвэр болон Ухаа Худагийн нүүрс угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эхэлснээр тус бүсийн усны хэрэглээ нэмэгдсэн. 2025 он гэхэд бүх томоохон уурхайнууд болон үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэнэ гэж тооцож байгаа бөгөөд 2030 оны усны хэрэглээ 2025 оны усны хэрэгцээнээс маш бага ялгаатай байна.

Хүснэгт XI-6. Газрын доорх усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Газрын доорх усанд үзүүлэх үндсэн хуримтлагдах нөлөөлөл нь усны хэрэглээ бөгөөд цаашид одоо байгаа болон ирээдүйн газрын доорх усны хэрэглэгчдийн хувьд усны хомсдол үүсгэх эрсдэлтэй

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн Нөлөөлөл нь уурхайгаас хэдэн км радиуст тархана

Хугацаа Урт хугацааны

Нөлөөлөл нь хамгийн багадаа төслийн үйл ажиллагааны явцад үргэлжилнэ.

Давтамж Үргэлжлэх Ус ашиглалт үргэлжилнэ

Сэргээх боломж Бараг боломжгүй

Ашиглагдсан газрын доорх уст давхрагуудын усны хэмжээ төслүүдийн ашиглалтын явцад болон түүнээс цаашхи хэдэн жилд нөхөн сэргээгдэх боломжгүй

Хэмжээ Их

Үр дагавар Их

Бохирдлын үүсгэж болох үйл ажиллагаа нь бага гүний усны системд илүү их нөлөөлдөг. Илүү гүнд орших газрын доорх усны системүүдийн уст давхаргууд нь тусгаарлагдсан бөгөөд газрын гадаргын агуулах дэд бүтцээс аюултай материал, ус асгарах сөрөг нөлөөнд өртөх магадлал бага байдаг. Түүнчлэн асгарсан тохиолдолд бохирдуулагч нь эх үүсвэрээс өөр чигт шилжих магадлалтай. Газрын гүний бохирдлын үйл ажиллагаа нь бүх газрын доорх усны системд нөлөөлж болно, өөрөөр хэлбэл босоо өрөмдлөг нь уст давхаргыг бохирдуулж болзошгүй юм.

Хүснэгт XI-7. Газрын доорх усны чанарт үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Газрын доорх усны системийг бохирдуулах эрсдэлтэй

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн зарим хэсэг

Нөлөөлөл нь уурхайгаас хэдэн км радиуст тархана

Хугацаа Урт хугацааны

Нөлөөлөл нь хамгийн багадаа төслийн үйл ажиллагааны явцад үргэлжилнэ.

Давтамж Тохиолдлын

Сэргээх боломж Бараг боломжгүй

Бохирдлыг арилгах нь маш хүндрэлтэй

Хэмжээ Их

Үр дагавар Их

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-7

БОНЧБХ 3 – ГАЗАР БА ХӨРСӨН БҮРХЭВЧ

Бүс нутгийн хэмжээнд бий болж буй бүтээн байгуулалттай холбоотой гол хуримтлагдах нөлөөлөл нь газар ашиглалтын өөрчлөлт, ялангуяа бэлчээрийн газрын ашиглалтад үүсэж буй өөрчлөлт болж байна. Ихэнх төслүүдийн барилгажилт, ашиглалтын үйл ажиллагаатай уялдан бэлчээрийн газар түр болон эргэж сэргэхээргүй болж өөрчлөгдөнө. Хуримтлагдах нөлөөллийн анхдагч шалтгаан нь газрын гадаргыг хөндөх юм. Дэд бүтцийн төслүүдийн хувьд барилгын шатанд газрын гадаргыг их хэмжээгээр хөндөх боловч ашиглалтын шатанд энэ хэмжээ буурна. Харин уурхайн хувьд төслийн барилга болон ашиглалтын шатуудад газар хөндөх байдал буурахгүй. Хучмал замын хувьд нөлөөлөл бага бол харин хөрсөн замын хувьд газрын гадаргыг ихээр талхалж байна.

Бэлчээрийн газрыг уул уурхайн зориулалттай ашигласнаар тухайн газрын өөрчлөлт уурхайг хааж, анхны төлөвт хүртэл нөхөн сэргэтэл хадгалагддаг. Нөхөн сэргээлтийг амжилттай болсонг тодорхойлдог анхдагч хүчин зүйлүүд нь гадаргын усны горим, хөрсний шинж чанар, тэдгээрийн хими, биологийн үйл ажиллагаа болон газрын даац, бүтээмж юм.

Хүснэгт XI-8. Газрын гадарга, хөрсөнд үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Тийм Газрын гадарга, хөрсөн бүрхэвчид үзүүлэх үндсэн хуримтлагдах нөлөөлөл нь газрын эвдрэл, доройтол байна

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн Нөлөөлөл нь уурхайгаас хэдэн км газарт тархах боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаар ерөнхийдөө хязгаарлагдана

Хугацаа Урт хугацааны Нөлөөллүүд нь хамгийн багадаа төслийн үйл ажиллагааны туршид үргэлжилнэ.

Давтамж Үргэлжилсэн Газар ашиглалт нь үргэлжилсэн шинжтэй байна

Сэргээх боломж Магадлалтай - Магадлалгүй

Газрын төрх, газар ашиглалт, нөлөөллийн төрлөөс хамааран ихэнх бэлчээрийн талбайг анхдагч байдалд нь оруулах боломжгүй байх.

Хэмжээ Бага

Ач холбогдол Их

БОНЧБХ 4 – БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Таван Толгойн бүс нутагт ургамлан нөмрөгийн алдагдал нь голцуу нүүрсний уурхайн бүтээн байгуулалтын явц буюу шимт хөрс хуулах, хөрсний овоолго үүсгэх, хаягдал чулуулгийн овоолго, уурхайн дотоод болон гадаад тээврийн зам, дэд бүтэц, цахилгааны шугам, захиргаа, ажилчдын хотхоны байгууламж, уурхайн тэлэлт болон суурьшлын бүс байгуулахад үүссэн байна. Хөрсөн

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-8

бүрхэвч гэмтсэн газар нутагтай ургамлан нөмрөг алдагдсан газар нутаг давхцаж байгаа. Энэхүү эвдэрсэн талбай нь 2007 онд 875.77 га байсан бол 2015 онд 8,287.07 га болж нэмэгдсэн байна.

Цаашдаа бүс нутагт уурхай, бүтээн байгуулалт, суурин газрын тэлэлттэй холбоотойгоор 10556.86 га газар эвдрэл, талхагдалд өртөж, ургамлан нөмрөггүй болох магадлалтай байна. Гэвч, энэхүү доройтол нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хилээр хязгаарлагдаж байна.

Нүүрс тээврийн зам нь говь, цөлийн ан амьтдын байршилд хэрхэн нөлөөлж болзошгүйг хулан адуу, хар сүүлт зээр, цагаан зээр зэрэг зүйлүүдийн тархац нутгийн 2009 оны судалгааны дүнгээр тогтоов. Таван Толгой-Гашуун Сухайт хатуу хучилттай зам нь зэрлэг хөхтөн амьтдын чухал амьдрах орчин болох Говийн Бага Дархан Газраар дайран өнгөрдөг. Таван Толгой-Гашуун Сухайт нүүрс тээврийн зам нь хулангийн популяцийн амьдрах орчноор дайран өнгөрдөг. Хулангийн нүүдэл нь зүүнээс баруун, тэгээд буцах чиглэлтэй байдаг учир тус замын хулангийн нүүдэлд үзүүлэх нөлөөлөл их байна.

Цагаан зээр (Procapra gutturosa) говь, цөлийн бүс рүү нүүдэллэх нь ховор. Нүүрс тээврийн замын хойд хэсэг нь тус зүйлийн тархац нутагтай давхцаж байна. Ялангуяа, тус замтай давхцаж буй байрлал нь Цагаан зээрийн хавар, өвлийн үндсэн амьдрах орчин юм. Түүнээс гадна замын дагуух худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааны нөлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, орон нутгийн иргэдийн суурьшлын нөлөө аажим өснө. Хар сүүлт зээрийн (Gazella subgutturosa) популяци нь говь, цөлийн бүсэд тархдаг. Нүүрс тээврийн зам нь хар сүүлт зээрийн үндсэн амьдрах орчноор дайран өнгөрч байна. Тиймээс тус замын хар сүүлт зээрийн популяцийн амьдрах орчин, нүүдэлд үзүүлэх нөлөө өндөр байна. Төмөр зам нь зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарлан, амьдрах орчныг нь хуваан, улмаар популяцийн бууралт, доройтолд хүргэдэг талаар олон эрдэмтэд өөрсдийн судалгааны ажлын үндсэн дээр тодорхойлсон байдаг (Лхагвасүрэн, Ито, Петра нар).

Таван толгойн бүс нутагт 2004 оноос хойш эрчимжсэн уул уурхай, тээвэр, үйлдвэрлэл, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг үйл ажиллагаанууд нь тус бүс нутгийн биологийн төрөл зүйлийн амьдрах орчинд ихээхэн хэмжээний нөлөөлөл үүсгэснийг судалгаа, хэлэлцүүлгийн явцад олж тогтоосон байна. Говийн томоохон зэрлэг амьтад тус бүс дэх уурхайн төслүүдийн уурхайлалт, барилгын үйл ажиллагааны улмаас бараг бүгд дайжсан бөгөөд эдгээр төслүүдийг үргэлжлүүлснээр орон нутгийн амьтны аймагт дараах сөрөг нөлөөллүүд мөн үүснэ:

• Дуу чимээ, гэрэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, тэсэлгээний үйл ажиллагааны улмаас

зэрлэг амьтад дайжих;

• Тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс үхэл, хорогдол

• Уурхайн карьер, цооног, сувгуудад мал, амьтан унаж үхэх;

• Уурхайлалтын үйл ажиллагааны дүнд өвсөн тэжээлтнүүдийн бэлчээрийн талбай доройтох,

хязгаарлагдах

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-9

• Уурхайн ажилчид хууль бус ан хийх.

Говийн бүсийн жижиг хөхтөн амьтад голдуу зөвхөн шөнийн цагаар идэвхтэй байдаг учир Говь, цөлийн жижиг хөхтөн амьтадын тархалт, байршил, популяцийн судалгаа хангалттай хийгдээгүй. Эмзэг болон устаж болзошгүй ангилалд багтах хэд хэдэн зүйлүүд тус бүс нутагт тохиолдох боловч холбогдох судалгаа, мэдээлэл дутмаг байна.

Хүснэгт XI-9. Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөө

Үзүүлэлт Хувилбар Тодорхойлолт

Хуримтлагдах нөлөөлөл

Тийм Биологийн олон янз байдалд үзүүлэх үндсэн хуримтлагдах нөлөөлөл нь ховор ургамал, амьтны зүйлүүдийн амьдрах орчны алдагдал, туруутан амьтдын хөдөлгөөний хязгаарлал байна

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутгийн Нөлөөлөл нь уурхайн талбайгаас хэдэн км радиуст болон шугаман дэд бүтцүүдийн дагууд байна

Хугацаа Урт хугацааны

Нөлөөллүүд хамгийн багадаа төслийн үйл ажиллагааны хугацаанд явагдана

Давтамж Үргэлжилнэ Үргэлжилнэ

Сэргээх боломж Магадлалтай Хаалт, нөхөн сэргээлтийн дараа

Хэмжээ Дунд

Үр дагавар Их

БОНЧБХ 5 – ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД

Ханбогд болон Цогтцэций сумдад явагдаж буй бүтээн байгуулалттай холбоотойгоор бүртгэлгүй иргэд болон ажил хайж буй иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, цаашлаад орон нутгийн дэд бүтэц, одоогоор эмч болон чухал шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаа эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээнд дарамт учруулж болзошгүй.

Нас баралтын эрчим Цогтцэций, Ханбогд болон Баян-Овоо сумуудад өндөр байгаа ба Цагаан-Овоо багт нас баралтын эрчим 50% нэмэгджээ.

Тэргүүлэх нас баралтын шалтгаанд амьсгалын зам, зүрх судас, мэдрэл болон арьс өнгөний гаралтай өвлөлүүд багтаж байна. Бусад сумуудтай харьцуулахад халдварт бус өвчнөөс амьсгалын замын өвчин Цогтцэций суманд өндөр байгаа бол халдварт өвчнөөс БЗДӨ Ханбогд суманд өндөр байна. Гэвч дэгдэлтийн эрчим сумуудын хооронд ялгаагүй байна. Мөн Таван Толгойн бүс нутагт амьдрах бүртгэлгүй иргэд ихтэй учир эрүүл мэндийн үзүүлэлтэд ашиглах бодит мэдээлэл дутмаг байна.

Уул уурхайн бүтээн байгуулалтаас шалтгаалж шилжин ирэгсэд нэмэгдсэнээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муудаж, улмаар халдварт бус өвчлөл нэмэгдэж, гэмтэл бэртэл болон

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-10

БЗДӨ нэмэгдсэн гэж орон нутгийн иргэд үздэг байна. Одоогоор, нийт хүн амын 70% орчим нь түр оршин суугчид ба түүнчлэн маш олон бүртгэлгүй иргэд энэ бүс нутагт амьдардаг байна.

Бүс нутгийн бүтээн байгуулалтаас улбаалсан гол хуримтлагдах нөлөөлөл нь эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний хүртээмж муудсан явдал юм. Иргэдтэй уулзсан уулзалт болон байгаа мэдээлэлд үндэслэн дүгнэвэл эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний хүртээмж түр шилжин ирэгсэд болон ажил горилогчдын өсөлттэй хамааралтай буурч, цаашид хүндрэл учруулж болзошгүй байна. Мөн нөлөөллийг бууруулах арга хэмжээ авахгүй бол байгаль орчны бохирдол, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл нэмэгдэж болзошгүй.

Иргэдээс авсан асуулга судалгаагаар тэдний 80 гаруй хувь нь орчны бохирдол нь бүхий л хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж үзсэн. Иргэдийн хувьд Таван толгойн нүүрсний уурхайн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж үзсэн. Тиймээс, хүний эрүүл мэндэд үзүүлэх хуримтлагдах нөлөөллийг сөрөг, Их зэрэгт үнэллээ.

Хүснэгт XI-10. Хүний эрүүл мэндийн нөлөөлөл

Онцлог шинж Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Тийм Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үүсэх гол хуримтлагдах нөлөөлөл (1) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний системийн ачаалал, (2) хүрээлэн буй орчны бохирдлоос халдварт бус өвчин нэмэгдэх, (3) хүн ам ихэссэнээс халдварт өвчин нэмэгдэх

Нөлөөлөл Сөрөг

Цар хүрээ Бүс нутаг Үнэлгээнд хамрагдсан бүс нутгийн хэмжээнд нөлөө нь тархах боловч засаг захиргааны нэгж бүрд харилцан адилгүй байна

Хугацаа Урт хугацаанд Төсөл хэрэгжих хугацаанд нөлөөлөл үргэлжлэх магадлалтай.

Давтамж Үргэлжилнэ Нөлөөлөл нь үргэлжлэх төлөвтэй боловч зарим нь түр зуурынх байна.

Сэргээх боломж Магадлалтай-магадлалгүй

Зарим өвчнийг эмчлэгдэх боломжтой ч өвчний улмаас нас барсан тохиолдолд боломжгүй.

Хэмжээ Өндөр

Ач холбогдол Өндөр

БОНЧБХ 6 – НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСАГ

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний хүрээнд Таван толгойн уурхай орчмын бүс нутагт хийсэн 106 хүн ам бүхий 34 өрхийн 8152 малыг маллахад ашиглаж, эзэмшдэг 30 өвөлжөө, 28 худгийг хамруулан судалбал хүн амын 64.1 хувь, өрхүүдийн 61.7 хувь, өвөлжөөний 56.7 хувь, худгийн 53.6 хувь, малын 68.1 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй нөлөөллийн бүсэд хамаарч байна (1-5 km).

Уул уурхайн зөвшөөрөлтэй холбоотой дэд бүтэц, суурьшлын бүсийн тэлэлт (нүүрс тээвэртэй холбоотой нийлээд тооны зөвшөөрөлгүй суурин, сууц баригдсан) нь бэлчээр газрыг хумьж, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн, малчид уурхайн ус шүүрүүлэх үйл ажиллагааны улмаас усан хангамж болон усны чанарт сөрөг нөлөөлөл үүсэж байна гэж үзэж байна.

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-11

Таван толгойн нүүрсний уурхай орчмын бүс нутгийн малчин өрхүүдийн суурьшлын байдлыг авч үзвэл нөлөөлөлд өртөгчдийн 67.0 хувь нь Ухаа худаг уурхайн, 67.0 хувь нь Эрдэнэс-Тавантолгойн, 44.0 хувь нь орон нутгийн Таван толгойн, 1.0 хувь нь Баруун нарангийн уурхайн нөлөөлөлд, 78.0 хувь нь Ухаа худаг, Эрдэнэс-Тавантолгойн болон орон нутгийн Таван толгойн уурхайн хам нөлөөнд оршиж байна.

Таван толгойн уурхайн бүсийн 5 сумын хүн амын өсөлт харилцан адилгүй байгаа ба Цогтцэций сумын хүн ам 2010 онд 2005 оныхоос 53.7%, 2018 онд 2010 оныхоос 117.7%-иар тус тус өсөж хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин Ханхонгор сумын хүн ам 2010 онд 2005 оныхоос 18.2%, 2018 онд 2010 оныхоос 11.7%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хүн амын ажил эрхлэлтийн хэмжээ нийт бүс нутагт 2000-аас 2010 онд ноцтой өөрчлөгдөөгүй боловч сумдаар авч үзвэл Ханбогд суманд өсөж, Баян-Овоо суманд буурсан байна. Харин 2013 онд бүс нутагт ажил эрхлэлт 2.9 дахин өссөнөөс Цогтцэций суманд 5.1 дахин, Ханбогд суманд 4.6 дахин өссөн байна.

Сумдад хүн амын ажил эрхлэлтийн түвшин харилцан адилгүй байна. Цогтцэций суманд ажил идэвхтэй хайгч 2 хүн тутмын нэг нь ажилд орсон бол Ханбогд суманд 3 хүн тутмын нэг, Баян-Овоо суманд 4 хүн тутмын нэг, Даланзадгад хотод 5 хүн тутмын нэг, Ханхонгор суманд 8 хүн тутмын нэг ажилтай болжээ. Уул уурхайн нөлөөгөөр олон арван ажлын байр бий болж байгаа ч ажилгүйдэл буурахад нөлөө үзүүлэхгүй байгааг орон нутгийн удирдлага хэлж байна.

Бүс нутгийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүн амын дундаж цалин 2007 оноос хойш тасралтгүй өссөн бөгөөд мөн хугацаанд аймгийн хэмжээнд ажиллагсдын авч буй дундаж цалин улсын дунджаас илүү байна. Гэхдээ 2014 оны эхээр нүүрсний экспорт багассантай холбоотойгоор цалингийн хэмжээ буурч эхэлсэн. Үүнээс үзвэл иргэдийн цалин хөлс болон нүүрсний зах зээлийн хооронд шууд хамаарал байгааг харж болно.

Судалгаанд оролцогчдоос уул уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө болон эхэлсний дараа 2015 онд амьжиргааны түвшин ямар байсан талаар асуухад өөрчлөлт гараагүй гэж 36%, бага зэрэг дордсон гэж 27%, сайжирсан гэж 9% нь хариулжээ. 2018 онд энэ асуултыг дахин тавихад судалгаанд оролцогчдын 52.8% нь онцын өөрчлөлт гараагүй хивэндээ байгаа, 6.7% нь бага зэрэг дордсон, 24.7% бага зэрэг сайжирсан, 13.7% нь нэлээн сайжирсан гэж хариулсан байна.

Нийгэм-эдийн засгийн нөлөөллийг үнэлэхэд олон тооны асуудлуудыг авч үзсэн тул тухайн асуудал бүрийг үнэлсэн байдлыг дараах хүснэгтүүдэд харуулав.

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-12

Хүснэгт XI-11. Орон нутаг болон бүс нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Орон нутаг, бүс нутгийн эдийн засагт байгалийн нөөц ашигласны татвар, нийгмийн даатгалын шимтгэл, газрын болон зөвшөөрөл эзэмшсэний төлбөр зэргээр нөлөөлнө

Нөлөөлөл Эерэг

Цар хүрээ Бүс нутаг Нөлөөллийн цар хүрээ нь үнэлгээнд хамрагдсан бүс нутгийн хэмжээнд байна

Хугацаа Урт хугацаанд Байнгын

Давтамж Тасралтгүй Нөлөөлөл тасралтгүй байна

Сэргээх боломж

Магадлалгүй

Хэмжээ Дунд

Үр дагавар Их

Хүснэгт XI-12. Хүн амын амьжиргаанд үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Ажил эрхлэлт, өрхийн орлого, бараа, үйлчилгээний үнэ зэргийн хувьд хүн амын амьжиргаанд нөлөөлөл үзүүлнэ

Нөлөөлөл Ихэнхдээ эерэг

Ажлын байр хайгчдын шилжин ирэх урсгал нэмэгдсэнээр ажил эрхлэлтийн түвшин буурах, уурхайнууд бүтээн байгуулалтаас ашиглалтын шатанд шилжсэнээр ур чадварын шаардлагад өөрчлөлт орох, бараа, үйлчилгээний үнэ өсөх зэрэг эрсдэл бий. Малчдын амьдралд сөргөөр нөлөөлж магадгүй.

Цар хүрээ Орон нутгаас бүс нутагт

Хугацаа Богиноос урт хугацаанд

Давтамж Тасралтгүй Нөлөөлөл тасралтгүй байна

Сэргээх боломж

Боломжгүй

Хэмжээ Их

Үр дагавар Их

Хүснэгт XI-13. Газар ашиглалт болон нүүлгэн шилжүүлэлтэд үзүүлэх нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Тийм Газар ашиглалт болон нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой хүн амын амьжиргаанд нөлөөлнө

Нөлөөлөл Сөрөг Малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлнө

Цар хүрээ Орон нутгийн хэмжээнд

Хугацаа Урт хугацаанд Байнгын

Давтамж Тасралтгүй Нөлөөлөл тасралтгүй байна

Сэргээх боломж

Магадлалгүй

Хэмжээ Их

Үр дагавар Их

Хүснэгт XI-14. Шилжилт хөдөлгөөний нөлөөлөл

Үзүүлэлт Хувилбар Тайлбар

Хуримтлагдах нөлөөлөл

Шилжилт хөдөлгөөн хүн амын амьжиргаанд нөлөөлнө

Нөлөөлөл Ихэнх нь сөрөг

Цар хүрээ Бүс нутаг

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ, 2019 ОН

XI-13

Хугацаа Богиноос урт хугацаа

Давтамж Тасралтгүй Нөлөөлөл тасралтгүй байна

Сэргээх боломж

Боломжгүй

Хэмжээ Дунд

Үр дагавар Их