haan tuuh-01

25
1 С.Жаргалсайхан ХААН ТҮҮХ /I анги/ www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

128 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Haan tuuh-01

1

С.Жаргалсайхан

ХААН ТҮҮХ /I анги/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Haan tuuh-01

2

ГАРАХ ДҮРҮҮД

/Тайзнаа гарах дарааллаар жагсаав/

Хаан

Чөтгөр

Цоонг – хааны шадар хүн

Саргуун – хаан хүү

Дэлүүр – Саргүүний үнэнч анд

Сүрааз – Саргүүний сэтгэлтэй бүсгүй

Сүраазийн дүү

Нүүнж – зүүн гарын сайд

Эрхээш – баруун гарын сайд

Ордны харуул, аягач нар

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Хааныг чөтгөр барьж хорьжээ.

Чөтгөр ээлжит байцаалтаа хийхээр арайхан ирээгүй байлаа. Хаан сэтгэл түгшсэн,

гансарсан янзтай торныхоо цаана холхино.

Хаан – Тэнгэр минь чи намайг эндээс суллаач. /пауз/ Чи юунд чимээгүй байна. Би

хаан байна. Би энд чөтгөрийн шоронд хоригдож, улс омгоороо гаслагдан тарчилж байгааг

харахгүй байна уу? /пауз/ Миний улс одоо яаж байна. Намайг эрж хайж ийш тийшээ цэрэг

мордуулаагүй гэж үү. Мордуулсан бол цэргүүд яагаад ирэхгүй байна. Аль эсвэл тэд

намайг ор тас мартлаа гэж үү. /пауз/ Үгүй ээ ... миний улс намайг мартах ѐсгүй. Би бол

тэдний хаан... би бол хаан. /гэнэт ямар нэгэн чимээ гарч дуугүй болно. Чөтгөр ирнэ/

Чөтгөр – Хаан чи одоо хэнийг ч дуудаж гуйж гувшаад хэрэггүй ээ. Энэ орчлонд чи

бид хоѐр л байгаа. Чиний улс омог, шадар түшмэлүүд бүү хэл төрсөн хүү чинь ч чамайг

мартсан.

Хаан – Худлаа. Чөтгөр чи худлаа хэлж байна. Миний улс намайг мартах ѐсгүй.

Чөтгөр чи мэдэж ав. Удахгүй миний их цэрэг ирж намайг суллана. Тэр цагт би чиний амийг

өршөөхгүй. Чөтгөр чи мэдэж ав.

Чөтгөр –/их л даажигнан хөхрөв/ Хаан чи наад хөгийн зүүднээсээ сэр. Одоо бол чи

хаан биш. Бүр юу ч биш. Харин би чиний хаан.

Хаан - /арга барагдан/ Чөтгөр... чөтгөр... Чи аан гэж бай. Би чамд юу хэрэг вэ? Би

чамд юу хүссэнийг чинь өгье ... Чи намайг сулла... Улс омогт минь буцаа... Чи сонс ... Би

чиний бүх хүслийг биелүүлье. Юу хүссэнийг чинь өгье...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Haan tuuh-01

3

Чөтгөр – Хаан чамд юу байгаа юм ... Чамд одоо өмссөн дээлнээс өөр юу ч үгүй

байна.

Хаан – Надад бүхэл бүтэн улс, уул тал, ус горхи, хүн ам бүгд бий. Чи юу авах вэ? ...

Хэлээч. Харин чи ганцхан намайг сулла. Тэгвэл ... тэгвэл ...

Чөтгөр – Хаан чи сонс. Чи эндээс гарч яах гэсэн юм. Чамд энд юу дутагдаав. Хаан

байхдаа иддэг байсан хоол, өмсдөг байсан хувцас чинь байна. Чамд өөр юу хэрэгтэй юм

бэ? ...

Хаан - Чөтгөр чи намайг ойлго

Чөтгөр – Чи өлсөхгүй байна, даарахгүй байна. Өөр юу хэрэгтэй юм ...?

Хаан - Чөтгөр чи даанч хаан байгаагүй учраас намайг ойлгохгүй байна ... Даанч чи

хаан байж үзсэнгүй. /хаан аргаа барав/

Чөтгөр – Чи буцаж очвол дахин хаан болно гэж бодоогүй биз?

Хаан - /айв/ Чөтгөр чи юу ярина вэ? Яагаад би хаан болохгүй гэж...

Чөтгөр – Танай улс өөр хаантай болсон ... /хаан таг болов пауз/

Хаан – Намайг амьд байхад уу? ... /пауз/ Чи зөвшөөрөхгүй... /пауз/ Энэ бол

хуйвалдаан /пауз/ Би одоо ойлголоо. Чи намайг яах гэж энд авчирсаныг ойлголоо. Чиний

миний дайснуудтай хуйвалджээ. /пауз/ Намайг амьд байгаа цагт миний улс орон өөр

хаантай байх ѐсгүй. /биеэ барьж чадахыг болив/ Чөтгөр ... чөтгөр чи намайг одоо сулла.

Одоохон сулла. Би тэр өөдгүй амьтадтай тэр хуурамч хаантай нэгийгээ үзье ... Чи хэл...

тэр өөдгүй амьтны нэрийг хэл ... Би тэрнийг өөрийн гараар цавчин ална. Чи хэл ... /пауз/

Аа чи мэдэж хэлэхгүй л дээ... хэрэггүй. Би мэдэж байна ... Чөтгөр тэр чинь Нүүнж үү? ... Чи

дуугараач ... Тэр хүний үг дагуулан бялдуучилж, нэг их үнэнч хүний царай гаргасан амьтан

байдаг юм. Нүүнж... Нүүнж би чамайг өөрийн гараар цавчин ална гэж тангаргалъя ....

тангаргалъя.... /пауз. Чөтгөр үл дуугарна/ Аль эсвэл Эрхээш үү? Юм л бол өөдөөс сөрж

элдэв шалтгаан, ѐс зүй ярьсан тэр их мэдэмхий амьтан уу? Хэн бэ чи хэлээч ... Чөтгөр чи

намайг битгий ингэж тарчлаа. Миний тэсвэр алдагдлаа. Би гуйя. /гэнэт өвдөг сөхрөн/ Би

гуйя. Чи миний оронд хэн хаан болсныг хэлчих. Түүний нэрийг хэлчих.

Чөтгөр – Чиний оронд хэн ч хаан болсон тэр одоо чамд хамаагүй. Нэгэнт чи дахин

тэнд очихгүй.

Хаан - /босон харайв/ Би ... би яагаад улсдаа очихгүй байдаг билээ. Хэн намайг улс

омогтоо очихыг хориглож, хаан ширээнээс минь зайлуулав? Хэлээч.

Чөтгөр – Би ... надаас өөр хэн ч биш ... /хаан бачимдан нэг юм хэлэх гэснээ гацаж

орхив/ Хаан чи тайвшир. Чамгүйгээр улс омог чинь тэртээ тэрэнгүй болно. Чамаас сайн

хаан олдоно. Энэ ертөнцөд төрсөн хүн болгоны сэтгэлд хаан болох хүсэл бий. Тийм

учраас хаан хаанаас ч хэзээ ч олдоно. Хаан чи түүнд санаа бүү зов...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Haan tuuh-01

4

Хаан - /гэнэт аяархнаар/ Чөтгөр чи намайг сонс. Чи намайг сулла. Би буцаж очоод

хаан ширээгээ эргүүлж авна. Тэгээд улсынхаа дөрөвний нэгийг чамд өгье. Чи зөвшөөр ...

Чөтгөр – Хаан чи жаахан хүлээ. Би бодъѐ.

Хаан - /баярлан/ Чөтгөр чи сайн бод, сайн бод. Бүтэн улсыг дөрөв хуваасны нэг

гэдэг том шүү. Надад яахав үлдсэн нь болно.

Чөтгөр –Чиний санаа ер нь надад таалагдаж байна. /пауз/ Гэхдээ миний хувьд арай

бага юм шиг санагдахгүй байна уу? Хаан чи жаахан шударга бай.

Хаан - Чөтгөр чи ... дөрөв хуваасны нэг гэдэг ерөөсөө бага юм биш. /пауз/ Гэхдээ

яахав, би чамд өгөөмөр загнаж байна шүү... Харин намайг суллана гэдгээ амла. ...

Чөтгөр – Үгүй ээ чи эхлээд өөрийнхийгөө амла. Үгүй бол ... эндээ үлд. /явах гэнэ/

Хаан – Хүүе Чөтгөр чи хүлээ... Би чамд улсынхаа талыг өгье. Тэгээд тохироѐ ...

Чөтгөр – Хаан чи ерөөсөө энд үлд. Би чамтай дэмий наймаа хийж байх шиг байна.

Зүгээр байж байгаад бүтэн улсын талыг авна гэдэг шударга бус явдал. Би ерөөсөө

болилоо.

Хаан - Чөтгөр чи их зальтай амьтан юм. Чи миний улсын дөрөв хуваасны гурвыг ав.

Тэгээд намайг сулла.

Чөтгөр – За тэгвэл хоѐулаа ингэж тохиръѐ. Хаан чи улсаа надад бүтнээр нь өг.

Хаан - Чөтгөр чи солиороогүй биз. Намайг бүр шулж цөлмөх гэж санаа юу. Би

улсаа чамд бүтнээр нь өгчихөөд юундаа хаан суух юм бэ? Чи яачихсан арилчихсан

дотортой чөтгөр вэ? Би чам шиг ийм чөтгөр хэзээ ч үзээгүй... /бачимдав/

Чөтгөр – Чи заавал хаан байж яах юм бэ?

Хаан – Би бол хаан ... Надаас өөр хэн ч хаан байх ѐсгүй ... Би бол хаан ... Би бол

хаан ... /бахирав. пауз/

Чөтгөр – Хаан чи сонс. Би чиний улсыг ч авахгүй. Чамайг ч хаан ширээнээс чинь

зайлуулахгүй. /хаан үл итгэх өндийв/ Тэртээ тэрэнгүй миний оролцоогүйгээр чи хаан

ширээнээс хальж, хамаг улс чинь мөхөх цаг ирнэ.

Хаан - Чөтгөр чи бүү муу ѐрло. Түй, түй, түй.

Чөтгөр – Би чамд нэгэн зүйлийг аминчлан хэлье... Чи ойрт ... Хаан чи удахгүй

улсдаа буцна. /пауз/ ... Хаан чи удахгүй сэнтийдээ заларна. /пауз/ Хаан чи удахгүй үхнэ.

Хаан - Чөтгөр чи надаар тоглоом даажин бүү хий. Би үхлээс айдгаа өнгөрсөн

хүн...Ганцхан чи намайг буцаа.

Чөтгөр – Би чамайг буцаана. Гэхдээ чи миний үгийг сонс. /пауз/ Чи үхнэ. Их удахгүй

үхнэ. /хаан үл тооно/ Их авд мордох цагт чиний үхэл ирнэ. /пауз/ Чи хясаа руу нисэж үхнэ.

Хаан - Чөтгөр чи битгий намайг сүрдүүл. Миний хөх инээд хүрч байна. Би үхлээс

айхгүй. Би хаан хүн.

Чөтгөр – Чи үхнэ ... чи үхнэ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Haan tuuh-01

5

Хаан – Би үхэхгүй ...

Чөтгөр – Чи үхнэ...

Хаан – Би үхэхгүй ... би хаан хүн.

Чөтгөр – Чи үхнэ.

Хаан – Би үхэхгүй.

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ

Хаан унтаж байснаа “Би үхэхгүй ... би үхэгүй” гэж шивнэж байснаа гэнэт чанга хашгиран

сэрэв. Зүүдний болоод жинхэнэ хүн нэг хүн байх албагүй.

Хаан – Ямар муу ѐрын зүүд вэ? ... /маани уншиж бурхан шүтээндээ залбиран удаан

бодол болон алхав/ Хаан ширээнээс хальж хадан гэртээ очих цаг минь ирж байгаа юм

болов уу? Хаан эцгээс хойш 40 жил хаан ширээнд суулаа. Осолдож омог улсаа зовоосон

нь юу билээ. Олон сайн нөхдөө орхиж гомдоосон нь хэн билээ. /пауз/ Яагаад би ийм зүүд

зүүдлэв. Юунд хаан ширээгээ өөр хүнд алдав хэмээн амь тэмцэн бачимдав. Нас өндөр

болж залуугийн цог золбоо хийморь үгүй болсон нь үнэн. Би мөнх биш. Хүү Саргүүнээс

өөр хэн ч хаан ширээг залгахгүй нь үнэн. /пауз/ Энд нэг л муу ѐр байна. Тийм биш бол би

яав ч ийм зүүд зүүдлэхгүй. Хаан ширээг булаах гэж зальхай хүмүүс сэм хуйвалдаж

байгааг би мэдээд байна уу? Тэгээд хаан эцгийн сүнс сануулаа юм болов уу? Тийм бол

тэр хэн байх вэ? Зүүн гарын түшмэл Нүүнж үү? Нүүнж, Нүүнж Нүүнж мянган баатарыг ч

болов уран үгээр илбэдэж сэлмий нь газар тавиулах зальтан. Гэвч түүнд хаан ширээний

төлөө хүн алах зориг дутна. Баруун гарын түшмэл Эрхээш үү? Эрхээш өөрийн санаанд

хүрэхийн төлөө юунаас ч ухрахгүй зүтгэгч зоригтон. Түүнд мянган түшмэлийн толгойг тас

цавчих юу ч биш. Гэхдээ түүнд энэ мэт зүйлийн нарийн ухаан дутна. /пауз/ Тэгвэл хэн байх

вэ? Энэ улсад хаан ширээг булаая гэвэл энэ хоѐроос өөр хүн үгүй. /пауз/ Байз байз энэ

зүүд миний тухай биш байвал яахав. Намайг тэнгэр халивал хууль ѐсоор хүү Саргуун хаан

ширээнд сууна. /пауз/ Хүүгийн эр бие гүйцсэн ч эрдэм ухаан нялх хэвээр байна. Саргуун

хүү үгүй бол хэн хаан суух вэ? Тэр хүү өнөөдөр гоо бүсгүй, хурдан хүлэг хоѐроос өөрийг

шохоорхохгүй байгаа. Хааны ухаан суух хаа ч байсан юм. Шивээ шиг харуул дундаас хэн

намайг хэрхэн хорлох билээ. Харин ... харин ... Саргуун бол дуртай хүлгээ унаж ууланд ан

гөрөө эргүүлж явна. Хүний амь гэгч юу билээ. Нумны хөвчийг эрхий долоовор хуруу

татаад л тавихын төдий үгүй болох эд. /пауз/ Хөгшин миний амь золих юу ч биш. Хаан

төрийн залгамж хүүгийн амийг хамгаалах нь зөв. Хаан үгүй бол хаан ширээ тэртээ

тэрэнгүй хүний болно. Би үхлээ ч хаан ширээнд хүү сууна. Энэ зөв биш үү? /Хаан дохиог

өгнө. Гаднаас цоонг орж ирнэ. Цоонг бол хэлгүй хүн бөгөөд бүгдийг дохио зангаагаар

үзүүлнэ. Харин сонсоно. Хаан Цоонг хоѐрын зангаагаар ярихыг хэн ч үл ойлгоно/

Цоонг – Юу болоов хаантаан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Haan tuuh-01

6

Хаан – Хүүг дууд ...

Цоонг – Энэ шөнө дунд уу? ... /гэх мэтчилэнгээр хааны асуудтанд дохиогоор

хариулан/

Хаан – Дууд ... /Цоонго гарч одов. Хаан гадуур хувцасаа өмсөнө. Саргуун Цоонго

хоѐр орж ирнэ/

Саргуун – Хаан эцэг минь шөнө дунд дуудах ямар хэрэг болоов?

Хаан – Хүү суу. Цоонго чи байж бай. /пауз/

Саргуун – Жа, би таныг сонсож байна.

Хаан – Хүү чи ойрын үед Тэнгэр уулын аймаг руу юуны учир байн байн явна?

Саргуун – Үүний учрыг асуух гэж аав та шөнө дунд дуудах хэрэггүй байж дээ. Цоонг

чи аавд хэлээгүй юм уу? /Цоонг ямар нэгийг дохив/

Хаан – Бүсгүй гэнэ ээ...?

Саргуун –Тиймээ аав минь. Жирийн нэг анчны охин. Нэр нь Сурааз. Үнэхээр

үзэсгэлэнтэй бүсгүй. Хаан аав минь би тэр бүсгүйд сэтгэлтэй юмаа. Би уг нь танд хэлье

гэж шийдээд байсан юм. Аав та өршөө.

Хаан – Залуу байхад бүсгүй хүнй үзэсгэлэн гоо нүдэнд түрүүл тусдаг нь жам. Би

чамайг үзэсгэлэнтэй бүсгүйд сэтгэл алдлаа гэж зэмлэх зүйл үгүй. Хэн чиний зүрх сэтгэлийг

татна түүнээ л ав. Энэ бол чиний зүрх сэтгэл мэдэх хэрэг. Харин огт өөр хэргийг учир би

чамайг дуудсан юм. /хэсэг дуугүй/ Чи бол хаан хүн ...

Саргуун –Юу гэнээ аав аа ... Та намайг хаан гэв үү? ... Хаан аав таныг ...

Хаан - Чи намайг сайн сонс. Би удахгүй тэнгэрт хальж мэднэ... Дуугүй сонс. Би

зүгээр л ярьж байна. Миний дараа чи хаан болно. /пауз/ Тийм учраас ирэх өглөөнөөс

эхлээд миний зөвшөөрөлгүй дураараа сэлгүүцэн явахыг чинь хориглолоо.

Саргуун –Яагаав тэр вэ? Аав аа?

Хаан – Би муу ѐрын зүүд зүүдэллээ. Чамд нэгэн муу юм болж магадгүй.

Саргуун – Хэн надад хор хүргэх вэ. Би түүнийг

Хаан – Дуу! ус үзээгүй гутал бүү тайл. Чи өнөөдрөөс эхлээд өөрийгөө хаан гэж

бодож, хааны явдлаар явж бай.

Саргуун – Жа

Хаан - Чи замд хэнийг дагуулж явдаг хүн бэ?

Саргуун –Би өөрийн нөхөр Дэлүүрийг

Хаан – Эцэг нь надад үнэнч зүтгэсэээр өөд болсон юм. Хүү нь тийм байх гэж бодож

байна. Гэвч хаана ч явсан өөрт үнэнч харуулуудыг дагуулж яв.

Саргуун –Аав минь таны хэлснийг би сайн ойлгохгүй боллоо. Манай улсад хэн

нэгэн хүн миний амийг хорлох гэж байгааг аав та мэдээ юу? Тийм хүн байх ѐсгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Haan tuuh-01

7

Хаан – Надад мэдэх зүйл алга. Зүгээр л муу совин татлаа. Өнөөдөр хүн бүр хаан

болохыг хүсдэг болсон цаг. Хаан болохын төлөө хэн ч юу ч хийж чадна. Би үүнээс л

сэргийлж байна. Энэ улсад ганцхан хаан байх ѐстой. Миний дараа ганцхан чи л хаан

болно. Энэ бол ѐс. Тийм учраас чамайг өнөөдрөөс эхлээд чамайг би хаан мэт хамгаалах

болно. Чи ч хаан мэт бай.

Саргуун – Жа

Хаан – Явж унт

Саргуун – Жа /гарна/

Хаан – Цоонг чи сонсож байж. Намайг үхнэ гэж чөтгөр зүүдэнд ирж хэллээ. Үгүй ээ

энэ бол хоосон зүүд биш. Миний зүрх мэдэрч байна. Миний үхэх цаг ойртсон байна.

Гэхдээ хэн нэгэн хүний суманд өртөх юм шиг совин татаад байна. Тийм учраас Саргууны

амь насыг өөрийнхөөсөө илүү хамгаалах хэрэгтэй боллоо. Би хэн намайг хорлох гэж

байгааг мэдэхгүй байна. Мэдэхийг хичээ. Чи ч хичээ. Би хэн нэгэн хүний суманд биш

өөрийн үхлээр үхмээр байна. Хаан хүн өөрийн үрлээр үхэх нь ховор ч би өөрийн үхлээр

үхэхийг хүсч байна. /пауз/ Цоонг, би айж байна. Гэвч би энэ үгийг чамаас өөр хэнд үл

хэлнэ. Энэ үгийг ганцхан чи л сонссон. Гэвч чи цааш нь хэнд ч хэлэхгүй. /пауз/ Тийм

учраас харуул хамгаалтыг чангатга. Би өөрий амь насыг чамд даатгалаа. Хар нүд бүү

хамхи. Хаалганаас бүү холд. Салхийг ч болов чагна. Хар санаатны нуусан үг сонстож

мэднэ. /хаан босон холхив/ Цоонг би үхмээргүй байна. Мэдэж байна уу? Би үхмээргүй

байна. 40 жил хаан суучихаад хамаг амьдралаа зориулчихаад эцэст нь үхнэ гэдэг. Цоонг

чи бодооч энэ ч тийм сайхан юм биш биз дээ. /пауз/ Миний улсад хаан намайг хорлох

гэсэн атаатан байна гэж үү? Байвал хэн байх вэ? ... Нүүнж үү? ... Эрхээш үү? ... Хүн

болгон хаан болохыг хүсдэг. Үгүй би чадахгүй гэж хэлэх амьтан нэг ч гарахгүй. Би мөрий

тавьсан ч чадна. Тийм хүн гарахгүй. Гэхдээ ... нэгэнт хууль ѐсны хаанаа хороож оронд нь

хаан болох тийм сэтгэлтэн байна гэж үү? ... Яагаад тэр вэ? Би хүмүүс муу юм юу хийлээ?

Яасан гэж намайг хорлох гээв? /Цоонг хоолой засав/ Цоонг чи юу хэлэх гээв? /Цоонг ямар

нэгийг дохив. Хаан түүнийг хараад нэгийг ухааран хэсэг бодол болон суув/ Цоонг чиний

зөв би нэг муу зүүдний төлөө үнэнч нөхдөө юуны учир хардаж сэрдэн мууд үзэв. Хэн ч

намайг хорлох гээгүй байж болно шүү дээ. Тийм биз Цоонг. Миний сэтгэл ѐстой чөтгөр

шүгэлжээ. /хаан Цоонгийг дэргэд очив/ Цоонг чи аан гэж бай. Юутай ч болов. Нүүнж,

Эрхшээш хоѐрыг юу хийж хэнтэй уулзахыг нүд салгахгүй мөрд ... Намайг хорлох энэ хоѐр

л хүн бий. Хэр барагийн хүн намайг хорлож чадахгүй. Хэн ч хорлолоо гэсэн эцсийн эцэст

хаан болж чадах нь энэ хоѐр. Хүн болгон хаан болохыг хүсч болох боловч хүн бүр хаан

болж чадахгүй. Тийм учраас Нүүнж, Эрхээш хоѐроос нүд бүү салга. /пауз/ Өдий жил хаан

суучихаад нэг өдөр хаан ширээнээсээ хаан ширээнээс халина гэж яагаад бодохгүй явсаар

өдий хүрвээ? Би яасан голгүй тэнэг амьтан бэ? Тэгээд би хаан гэж байх ... /пауз/ Ингээд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Haan tuuh-01

8

миний нам тайван амьдрал дуусчээ. Одоо өөрийгөө хамгаалах цаг ирж. /пауз/ Хэн ч

намайг ширээнээс минь зайлуулахгүй. Миний оронд ганцхан миний хүү л хаан болох

ѐстой.... /пауз/ Их авд мордох цагт үхэл чинь ирнэ. /пауз/ Гэхдээ хясаан дээрээс нисч үхнэ

гэл үү. /хаан их л хортойгоор хөхрөв/

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Саргуун, Дэлүүр хоѐр Саргууны сэтгэлт бүсгүй Сураазтай уулзахаар хүлээж байна.

Дэлүүр – Шууд гэрт нь давхиад очвол яасан юм бэ? Зөндөө удлаа. Чи арай хааны

хүү гэдгээ хэлээгүй юм биш биз дээ?

Саргуун – Хэлээгүй бол юу гэж.

Дэлүүр – Хэлсэн бол ингэж удмааргүй юм

Саргуун –Ирнээ ... заавал ирнэ ...

Дэлүүр – Хүүш тэр юун морьтой хүмүүс вэ?

Саргуун – Цоонгийн явуулсан харуулууд л байна.

Дэлүүр – Юун харуул

Саргуун – Би чамд хэлээгүй бил үү? Намайг яг хаан шиг хамгаалж бай гэж аав

зарлиг гаргасан.

Дэлүүр – Хаан шигээ ...

Саргуун – Би хаан хүн шүү дээ. Аавын дараа хаан ширээ залгамжлана.

Дэлүүр – Танай аав нээрэн нас өнөдр болсон шүү. Одоо юу удахав дээ. /хоѐул тус

тусын бодолд автана/ Хөөш

Саргуун –Юу?

Дэлүүр - Чи хаан болоод намайг яах вэ?

Саргуун – Би чамайг өөрийн хамгийн дотно хүнээ болгоно

Дэлүүр – Тэр чинь юу гэсэн үг вэ? Түшмэл үү, сайд уу?

Саргуун –Тэр бол түшмэл ч болохгүй, сайд ч болохгүй. Тэд чинь тусгай хүмүүс ...

Харин чи миний хамгийн үнэнч хүн л болно. Яг аавын Цоонг шиг.

Дэлүүр – Ердөө л энэ гэж үү?

Саргуун –Чамд дэмий санагдаад байна уу? Тэгвэл чи юу болох гэсэн юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Haan tuuh-01

9

Дэлүүр – Би юу ... /пауз/ Би чамайг хаан болохоор чинь хэлье. Харин чи миний

хэлснийг биелүүлэх үү?

Саргуун – Би хаан болоод чиний юу хүссэнийг чинь биелүүлнэ гэж амлая. /хоѐул

батлацгаана/ Чи юу хүсч байгаагаа хэлчихгүй юм уу? Би одоо ч биелүүлчихж болно шүү

дээ.

Дэлүүр - Үгүй ээ, би чамайг хаан болохоор чинь л хэлье.

Саргуун –За за үгүй бол үгүй л биз.

Дэлүүр - Чи битгий уурла. Харин нөгөө үзүүлнэ гэсэн юмаа үзүүлчих. / Саргуун

үзүүлнэ/ Аа... алт уу ...?

Саргуун – Цул алт. Нэгэн дээр нь миний нэр нөгөө дээр нь Сураазын нэр байгаа

юм. Өнөөдөр бэлэглэнэ.

Дэлүүр - Чи энэ бүсгүйгээ хаан болоод мартчихын хооронд энэ их үнэтэй бэлэг

өгөхийн хэрэг юу юун. Дэмий биш үү?

Саргуун – Би мартахгүй ээ. Мартсанд орвол хаан болоогүй нь дээр.

Дэлүүр – Энэ зэргийн хүүхэн хаана мунддаг юм бэ? Ноѐд баядын язгуурт сайтай

бүсгүйтэй гэрлэх нь хааны ѐс. Чи энэ ѐсноос гажих ѐсгүй.

Саргуун – Надад тэр ѐс хамаагүй ээ.

Дэлүүр - Ёсноос гадуур хэн ч явахгүй. Хаан ч явахгүй. Бүгд л тэр ѐсыг дагна. Чи ч

дагана. / Саргуун хөгжилтэй инээнэ/

Саргуун – Чи аргагүй л ядуухан цэргийн жанжны хүү мөн байна. Би хаан болоод тэр

ѐсыг чинь бүгдийг нь хална. Хүн бүр хүссэнээ хийх болно. Гэхдээ миний эсрэг хар муу

санасан бүгдийг цаазлана. Хэнийг ч өршөөхгүй.

Дэлүүр – Тэгвэл энэ улсад хэн ч үлдэхгүй. Ганцхан чи л үлдэнэ ...

Саргуун –Яагаад?

Дэлүүр – Хаанд дуртай хүн гэж хаана ч байхгүй ... Тэгэхээр чи бүгдийг нь цаазлах

болно.

Саргуун – За, за дэмий яриа ч яахав.

Дэлүүр - Чи аан гэж бай. Одоо танай хаан эцгийг бараг хүн бүр л шивэр авир муу

хэлж байна шүү дээ.

Саргуун – Юу гэж?

Дэлүүр –Их авд мордож цэрэг морьдоо давтсангүй олон сар болов гэж хүн бүр л

хэлж байна.

Саргуун – Хэн, хэн тэгж байна ... чи хэлээдэх.

Дэлүүр – Би хэлэхгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Haan tuuh-01

10

Саргуун – Хаан эзнээ муулж хийж үйлдэхийг нь заана гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Чиний хэлдэг сайн болж. Би хаан эцэгт хэлж тэр задарсан хүмүүсийг залхаана. Харин чи

хэн тэгж байгааг надад хэл. Би хаан эцэгтээ айлтгая.

Дэлүүр – Би хэлэхгүй.

Саргуун – Хэлэх л болно

Дэлүүр – Хэлэхгүй

Саргуун – Хэлэх л болно / Сэлэм шүүрч эхэлтэл Сурааз гарч ирэв. Тэд болино/

Дэлүүр чи харуулын тэнд хүлээж бай. /Дэлүүр явж хоѐул үлдэнэ/

Сурааз – Юу болов юугд сэлмээ сугалав?

Саргуун – Юу ч болоогүй. Ялимгүй юмнаас болж маргалдаад /пауз. Их л янаг

уулзана/ Би чамайг зөндөө хүлээлээ.

Сүрааз – Харин би уншссан ноомоо багшдаа шүүлгэх гээд удчихлаа. Чамайг

явчихсан болов уу гэж их айлаа.

Саргуун – Би чамайг хэзээ ч ирсэн хүлээх л байсан.

Сүрааз – Нээрэн үү?

Саргуун – Би худал хэлэхгүй. Чамдаа худал хэлсэнд орвол хэлгүй явсан нь дээр ...

Чи бид хоѐр уулзсангүй бараг 20-иод хоножээ. /тэр хоѐр янаглана/

Сүрааз – Би заримдаа зүүдлэж байна гэж боддог юм. Би хэн билээ. Чи бол хааны

хүү ... Гэтэл би ядуу анчны охин. Нэг л өдөр чи яваад дахин эргэж ирэхгүй юм шиг. Чи бид

хоѐр эцсийн удаа уулзаж байгаа юм шиг санагддаг юм.

Саргуун – Чи одоо санаа зовох юмгүй. Би чиний тухай хаан аавд айлтгачихсан.

Сүрааз – Тэгээд юу гэсэн ...

Саргуун – Хэн чиний сэтгэл зүрхийг татна тэр бүсгүйгээ ав. Өөрөө мэд гэсэн.

Сүрааз – Нээрэн үү?

Саргуун – Өнөөдөр би энийг л хэлэх гэж ирсэн юм. Би хаан болно. Чи хааны хатан

болно.

Сүрааз – Битгий ярь... чимээгүй /амыг нь дарна/

Саргуун – Яасан?

Сүрааз – Би айж байна. Би итгэхгүй байна.

Саргуун –Яагаад. Би чамд хэлж байна. Би удахгүй хаан болно. Тэгээд чи хааны

хатан болно ... Үүнийг би хэнээс ч нуухгүй. /босон харайж хашгирна/ Би хаан болно.

Сүрааз миний хатан болно. Хааны хатан болно. /Сүрааз сандран түүнийг болиулахыг

оролдоно. Гэвч Саргуун хашгирсаар байна. Тэр хоѐр тэврэлдэн унав. Янаглав.

Харанхуйлал. Гэрэл асахад тэр хоѐр сууж байна./

Саргуун – Сүрааз би юу авчирсан бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Haan tuuh-01

11

Сүрааз – Би яаж мэдэх юм бэ? /Саргуун түрүүний алтан бугуйвчийг гаргаж ирнэ/

Юу вэ?

Саргуун – Бугуйвч. Алтан бугуйвч. Энэ дээр чиний нэр. Нөгөө дээр нь миний нэр

байгаа юм. /гарт нь зүүж өгнө/

Сүрааз – Яана даа. Аав ээж үзүүд юу гэх бол ...?

Саргуун – Юунаас айх хэрэггүй. Намайг бэлэглэсэн гэж хэл. Харин чи энэ зүүлтийг

хэзээ ч гарнаасаа бүү салга. Нэг л мөч салгавал чи бид хоѐрт муу юм тохиолдоно гэсэн ...

Чи удахгүй хааны хатан болох юм чинь одоо битгий ингэж айсан бүжин шиг бүлтэгнээд

бай. Мэдэв үү.

Сүрааз – Хааны хатан болно гэхээр нэг л аймаар тэгэхдээ л ... сайхан ... /хоѐул

мөрөөдөл автан сууна/ Саргуун, чи бид хоѐр хүүтэй болохоор тэр бас хаан болох уу?

Саргуун – Тэгэлгүй яахав намайг үхэхээр хаан болно шүү дээ.

Сүрааз – Заавал үхэхээр үү? ... Муу ѐрын юм бэ?

Саргуун – Нэг улсад хоѐр хаан байж болохгүй. Би ч гэсэн хаан аавыг өөд болсны

дараа л хаан болно шүү дээ. /Сүрааз гэнэт цоичн өндийв/ Яав?

Сүрааз – Хүн ирж явна ... /Дэлүүр ирж холхон зогсов/

Саргуун –Юу болоов?

Дэлүүр – Хаан эзэн чамайг яаралтай ир гэж дуудуулжээ.

Сүрааз - Чи яв даа. /тэр хоѐр салж ядав/

Саргуун – Би дараа сарын эхээр ирнээ. Ирээд шууд танайд очно. Битгий

айгаарай...

Сүрааз – Би одоо айхгүй ээ ... /тэд салах ѐс гүйцэтгээд Саргуун явлаа. Сүрааз

хойноос нь харан зогсож байв. Тэгээд бугуйвчаа үзэн баяр хөөр болон зогсож байтал

гэнэт нэг хүн ирэв. Энэ охин дүү нь байлаа. Түүнийг цочоов/

Сүрааз - Ёо ѐо бүр зүрх хагалчих шахлаа. Юу хийгээд яваа юм бэ. Дандаа хүн

мөрдөж мөшгөж байдаг чи ямар хачин амьтан бэ?

Дүү нь – Яадаг юм бэ, таныг хэнтэй уулзахыг мэдэх гэсэн юм.

Сүрааз – Тэгээд мэдэж ава уу?

Дүү нь – Холоос харлаа. Юун залуу вэ? Манай аймгийнх юм уу? Би л лав үзээгүй

юм байна.

Сүрааз – Чи үзээгүй ээ

Дүү - За хэн юм бэ хэлчих л дээ. / Сүрааз хоѐр гараа урагш сунган үзүүлэв. Дүү нь

дуу алдан гайхав/ Юу вэ? алт уу?

Сүрааз – Алт. Цул алт.

Дүү - Нээрэн үү? Алив өг дөө. Би барьж үзье.

Сүрааз – Болохгүй ээ, гараасаа салгаж болохгүй гэсэн юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Haan tuuh-01

12

Дүү - Хэн?

Сүрааз – Энийг надад бэлэглэсэн хүн.

Дүү - Хүүш эгч ээ наад алтан бугуйвчаа ав. Далд хий. Ийм их алт зүүвэл үхнэ.

Сүрааз – Хэн тэгж байна?

Дүү - Ээж тэгж ярьдаг юм.

Сүрааз – Чи яасан муу ѐрын юм ярьдаг юм бэ?

Дүү - Юу муу ѐрын гэж. Та ч гээн өөрөө сонсож л байсан шүү дээ. Таныг алт зүүж

болохгүй амь насанд цөвтэй гээ биз дээ... ав ... ав!

Сүрааз – Би авахгүй ээ.

Дүү - Тэгвэл та үхнэ.

Сүрааз – Юу ч болсон би авахгүй. Авч болохгүй.

Дүү - Тэгвэл би таныг ээжид хэлнэ... Ээж наад муу зүүлтийг чинь хурааж аваад л

далд хийчихнэ биз.

Сүрааз – Хүүш чи ээжид битгий хэл л дээ. Тэгэх үү?

Дүү - Би таныг л бодоод хэлж байна.

Сүрааз – Харин тийм ээ ... Би мэдэж л байна. Гэхдээ би алт зүүж болох арга чарга

хийлгэнэ ээ. Санаа зоволтгүй. Тэгэх үү, чи ээжид битгий хэл л дээ.

Дүү - За яахав, харин та тэр хүнийхээ нэрийг хэлчих. Би хэнд ч хэлэхгүй. Тэгэх үү?

Сүрааз – Саргуун гэдэг юм.

Дүү - Саргуун ... Саргуун ... Би дуулаагүй юм байна. Хаанахын хүн юм бэ?

Сүрааз – Тэр чинь хааны хүү...

Дүү - Юу гэнэ ээ ...

Сүрааз – Хааны хүү ...

Дүү - Одоо энэ хаан эзний хүү юу даа. /үл итгэн шоолон хөхрөв/ Эгч минь та одоо

больж үз. Худлаа ярилаа гэхэд арай ч дээ. Хааны хүү гэнэ шүү ... Очиж очиж таныг тоолоо

гэж үү? Намайг бүр нялх хүүхэд шиг санах нь ээ.

Сүрааз – Хүүш чи наашаа хар ...

Дүү - /инээсэн чигээр/ Юу вэ?

Сүрааз – /хоѐр гараа өргөн/ Тэгвэл энэ алтан бугуйвчийг хаан хүүгээс өөр хэн өгөх

юм бэ? /Дүү нь алтан бугуйвчийг ширтэн гөлрөв/ Удахгүй өөрөө манайд ирнэ гэсэн. Би

хааны хатан болно. Чи үнэмшихгүй байна уу? Би тэгээд хааны ордонд амьдарна. /дүү нь

түүнийг мэлрэн ширтсээр байна/ Би хааны хатан болно ... би хааны хатан болно ...

Дүү - Эгч ээ ... таныг хааны хатан болчихоор би яах вэ?

Сүрааз – Чи юу? Чи яахав дээ ... Чи миний дүү л байхгүй юу ...

Дүү - Үгүй ээ тэрнээс өөр ...

Сүрааз – /гэнэт ухаарав/ За дэмийрхээ болъѐ. Явъя. /явцгаана/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Haan tuuh-01

13

Дүү - Нээрэн таныг хааны хатан болохоор би юу болох юм бэ? /үглэсээр дагаж

явна/

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Хааны өргөө. Хаан, Нүүж, Эрхээш гурав сууна. Цоонг хааны ард зогсоно. Хүүхнүүд таваг

аяга зөөж орж гарна. Ёр нь ордны ѐсны ямар ч үйл хийж болно.

Хаан – Цоонг, Саргуун ирээгүй юу? /Цоонг ирээгүй гэж дохив. Хаан бодолд

дарагдан сууна/

Эрхээш – Хаантан минь, надад танд зориглон айлтгах нэгэн зүйл байна. /хаан

толгой дохив/ Хаантан минь, та ард олондоо гэгээн дүрээ харуулахгүй тун олон хонолоо.

/пауз/ Гадуур орны дунд таныг бие чилээрхсэн гэсэн явган яриа тархаж, элдэв цуу үг

дэлгэрч байна. Энэ ч бас тэдний зөв. Харин хан хүү Саргуун угийн нийтэч, хүүхдээрээ

зангаараа байгаа тул олонтой хэл амаа ололцон тэдний санаа сэтгэлийг бага боловч

тайвшруулж байна. /хаан дуугарсангүй/

Нүүнж – Эрхээш сайдын үг үнэний хувьтай ч хааны юу хийх, яах ѐстойг харц олон

заах учиргүй. Ерөөс харц олны элдэв самуун яриаг дэмжин дэлгэрүүлэх аваас харин чиг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Haan tuuh-01

14

улс үймж, хааны сэнтийг чилээх болно. Манай улс хаан таны ивээл дор хичнээн сайхан

жаргалтай, зовлон гачлалгүй аж төрж байгаа билээ. Үүнийг бид бэлхнээ харж байна. Хаан

эзний төрийн их албыг сайд бид хөнгөлж энэ мэт элдэв хоосон үгийг хор болохоос өмнө

суринуулах дарахыг чармайг ѐстой санагдана. Хаантан минь ийм өчүүхэн зүйлд сэтгэлээ

бүү шаналга. Үүний учрыг би даруй олохоо амлая.

Эрхээш – Нүүнж сайд та түр азнагтун. Харцын үгийг эс сонсвол хаан төрийг хэн

сонсох вэ? Асууж сөргөлзсөн хэнийг ч болов залхааж гэсгээх шиг амархан зүйлгүй. Тэр

бол сэлэм сугалахын төдий л ажил.

Нүүнж – Сайд та чухам хэрхэн саналтайгаа хэлнэ үү. Хаан эзний бие чилээрхэсэн

гэдэг цуу яриа бол төрийн эсрэг зэвсэг барьсантай утга ижил тул үүнийг хэрхэвч зүгээр

орхиж үл болно. Гэвч бас цус урсгаж үл болно. Ардын итгэл сэтгэл алдарч мэдэх аюултай.

Харин Эрхээш сайд та саналаа хэлэгтүн.

Эрхээш – Хаантан минь өршөө /Хаан хүлээ хэмээн дохив. пауз/

Хаан – Сайд та бүхэн юуны учир гэнэт миний бие лагшинг хэлцэн энэ яриаг өднө

вэ? /пауз/ Би үхэх арай болоогүй байна. /сайд нар балмагдан сандрав/

Эрхээш – Хаантан минь өршөө. Би ард олны сэтгэл санаа ямар байгааг л танд

айлтгасан нь энэ боллоо.

Нүүнж – Хаантан та ард олныхоо нүд, сэтгэлд үргэлж ил байх тул бас хүү бид бүхэн

хаан таныгаа хүндэтгэн дээдлэхийн учир ганц хоног болов сураг ажиг алдах аваас ингэж

сэтгэл зовинон хэлцдэг билээ. Өршөөж хайрла.

Эрхээш – Хаантан та сая олон хоног сайд биднийг дуудаж төрийн хэрэг

хэлэлцээгүй. Таг чиг өрөөндөө суулаа. Юуны учир ингэсэн учрыг харц олон бүү хэл сайд

бид ч гайхан алмайрснаа зориглон өчье. Үүнээс өмнө ий явдал болоогүй учраас бид бүр

мэгдэж ний нуугүй хэлэхд элдвээр түгшин айснаа нуух юун.

Нүүнж – Эрхээш сайдын хэлдэг түмэн зөв. Юуны учир ингэх болноо өмнө нь та

сайд бидэнд айлдсан бол өнөөдөр ийн ярьж суухгүй байсныг хаантан та болгоно уу.

Хаан – Энэ хэргийг тэгээд та хоѐр шүүхээр ирээ юу?

Нүүнж – Хаанаас хаантан минь. Өршөөж хайрла

Эрхээш – Хаан таныг шүүх эрх өчүүхэн бидэнд яахан байх билээ. Харин харц олон

зөв ойлгоосой билээ гэж л санаа зовж байна.

Хаан - /босон холхив/ Сайд та бүхний хэлснийг ойлголоо. Намайг хэд хоног

өргөөнөөсөө гаралгүй суухад ард олон үгүйлэн дурсан байгаа болох нь ээ.

Нүүнж – Тэгэлгүй яахав хаанан минь. Манай улс бүхлээрээ хаан таныхаа гэгээн

дүрийг харахыг хүсч байна.

Эрхээш – Бид зүгээр суусар байтал цэргүүд таргалж, морьд атаршлаа. Бид ханхүү

Саргууны зарлиг болгосноор их авд мордохоор цэрэг бэлтгэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Haan tuuh-01

15

Хаан – Их авд мордох оо?

Эрхээш – Тийм ээ, хаантаан. Их авд мордоход цэрэг морьдоо бэлтгэхийг хаан таны

нэрийн өмнөөс ханхүү Саргуун бидэнд зарлиг буулгасан. Тэр дагуу бид цэрэг морьдоо

цуглуулан засаж байна.

Нүүнж – Харин одоо чухам хэзээ, хашааа авд мордох зорлиг буулгахыг хүлээж

байна. /пауз. Хаан удаан бодол болов/

Эрхээш – Хаантан, бид таны зарлигийг хүлээж байна. /пауз/

Хаан – Сайд та бүхэн чухам хаашаа авд мордвол өлзийтэй гэж болгоож байна.

Нүүнж – Бид таны зарлигийг л дагна.

Хаан – Би та бүхнийг сонсмоор байна. Та хоѐр саналаа хэл. /хаан хилгэнэв/

Хоѐул – Жа

Нүүнж – Жа би өөрийн бодлыг танд айлтгая. Энэ жилийг цаг агаарын байдлыг

шинэжиж үзвэл Тэнгэр уулыг арлан Тэнгис голын хөндий чигтэй авд мордвол олз омог их

болов уу гэж би мунхаглан бодно. Учир юу гэвэл Тэнгэр ууланд энэ жил өвс ногоо ургасан

нь тоймгүй тул ан гөрөө бүгд уулаа бараадсан. Ийм учир бид цэргийг гурав хувааж Тэнгэр

уулыг үргээлгэе. Хаан та өөрийн торгон цэргийн хамт уулын аманд отогтун. Бид үргээн

хөөж бүх амьтадыг хаан таны өмнө туун авчиръя. Та торгон цэргийн хамт ан гөрөөсийг

Тэнгис голын өргөн хөндийд дураар хөөн намнагтүн ...

Эрхээш – Нүүнж сайдтай би санал нэг байна. Бид өөрсдийн аймгийн цэргийг авч

Тэнгэр уулыг хоѐр талаас нь бүслэн үргээе. Харин энд эрх биш нэг зүйл анхаарвал

зохилтой мэт, энэ цагт Тэнгис голын хөндий үргэлжийн манан будан хучаастай байдгийг

хаантан та мэдэх буй за. Тэнгис голын эрэг өндөр хясаатай. Олзонд омгойтож, анд

хөөрсөн цэргүүд осолдож, өндөр хясаа руу нисэж үргэдэх бий гэж би хэлэх гэсэн юм.

Үүнээс өөрд би санал нэг байна.

Нүүнж – Тэр үнэн. Үнэхээр тэр жил ийм явдал болсныг би санаж байна. Үүнийг

цэргүүдэд сайтар сануулан хэлье. Хаантан та бидний саналыг болгооно уу.

Эрхээш – Хаантан минь бидний хэлсэн танд таалагдахгүй аваас өөрийн зарлигийг

буулгахтүн /пауз/

Нүүнж – Хаантан минь, энэ их авыг хаан та толгойлон явбаас цэргүүдийн хийморь

сэргэн ангийн тэнгэр ивээж ард олны сэтгэл тайвшран баясах биз ээ.

Эрхээш – Нүүнж сайд та ѐстой мэргэн санаа хэллээ. Их ав хийхийн зэрэгцээ хаан

та ард олны сэтгэл дэхь дэмий хоосон бодлыг үлдэн хөөж, манай улс ахин амар түвшин

болох учир бүрэлдэх мэт. Иймээс та болгоож хаан та ав авлах торгон цэргүүдээ

манлайлан орогтүн. Биднийг олзны тэнгэр ивээх болтугай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Haan tuuh-01

16

Нүүнж – Хаантан минь авд мордох товын зарлиг буулгаж тогтоож хайрла. Тэнгэр

ууланд шивээлсэн ан гөрөөсийг ширхэг тоолон таны мэргэн сум, хурдан хүлгийн өмнө

хөөн авчрахаа амлая.

Эрхээш – Хаантан минь, эргэлзэн төвдөх зүйлгүй. Зарлигаа буулгахтун. Тэнгэр

уулыг дов мэт эргүүлж Тэнгис голын өргөн хөндийд тавьж өгье. Хаантан минь, хамгийн

түрүүчийн ан таных болог. /пауз/ Хаантан минь, та юунд үл дуугарна вэ? Юу таны

сэтгэлийг зовооно вэ? Бидэнд нуулгүй хэлж хайрла.

Нүүнж – Хаан таны сэтгэлийг нэгэн зүйл зовоож байгаа бололтой. Сайд бид буруу

зүйл хэлж таны сэтгэлд сэв хийсэн бол өршөөж хайрла. /пауз/

Хаан – Сайд та бүхэн брууу хазгай санасан зүйлгүй. Тайван байгтүн. Гагцхүү

өдрийн сайн нь л хэзээ билээ гэж би бодож байна. /пауз/ Сайд та нарын ав хийх санал

надад таалагдлаа. Санаснаар дэглэн бэлдэгтүн. Би өөрийн торгон цэргийн хамт Тэнгис

голын эхний өнчин толгойд үлдэе. Нар сар тэнцдэг намрын отгон өдрийн хар үүрээр

мордоѐ.

Хоѐул – Зарлигийг баясан дагая.

Хаан – Авд мордох зарыг олон түмэнд зарлан мэдүүл.

Хоѐул – Жа

Хаан – Ангийн олзыг бүгдэд тэнцүү хуваа

Хоѐул – Жа /пауз/

Хаан – Надад өөр зүйлгүй. /сайдууд ѐслон гарав. Цоонг бас гарав. пауз/ Миний

зүүд үнэн болох нь ээ. Хар нялхаасаа, хаан аавын амьд сэрүүн үеэс үерхэж тоглож, үнэнч

нөхөр явсан хоѐр сайд минь эвсэж, намайг егүүтгэхээр шийджээ. /пауз/ Би улсдаа илүү

хүн боллоо гэж үү? /пауз/ Их авын үед өндөр хясаан дээрээс нисэх ѐстой болжээ. /пауз/

Авд явахгүй байж болох. /пауз/ Тэгвэл эд нар намайг тулга сахисан эмгэн мэт үзэж олны

дунд зарлан мэдэх /пауз. Цоонг орж ирэн нэгийг дохив/ Оруул. /Хааны хилэн бадрав.

Гаднаас Цоонг Саргууныг дагуулсаар орж ирэв/

Саргүүн - Хаан аав таны дуудуулснаар ирлээ. Болгоож хайрла.

Хаан – Нохойн гөлөг чи, хаагуур дэмий тэнээв. Хаан эцгийн чинь зарлиг харцын

хүүхний үгнээс дор оржээ.

Саргүүн – Хаан аав минь, өршөөж хайрла. Би биеэ барьж эс чадаас сэм явсандаа

өршөөл өчье.

Хаан – Хааны зарлигийг эс дагасан бл эцэст нь өршөөл бүү гуй. Хаан эцгийн

өмнөөс зарлиг буулгана гэнээ чи. Чамайг төрийн цаазаар аваачина. Хаан намайг амьд

байхад чи муу нохойн гөлөг зарлиг буулгаж зааж зурна гэнэ ээ... их авын зарлигийг

ганцхан хаан би буулгах ѐстойг чи эс мэдэл үү.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Haan tuuh-01

17

Саргүүн – Аав минь, би таны нэр сүрд хэрэг болов уу гэж таныг их албандаа

түүртэн алмайрав уу гэж санасандаа л их авд бэлдэхийг сайд нар дуулгасан буруугаа

хүлээе. Надад хаан эцгийн зарлиг сургаалаас хазайя гэсэн санаа үгүй гэдгээ батлая.

Өршөөж хайрла.

Хаан - Чи сайхан санасан байж болно. Гэтэл зальхай хүмүүс чиний сайхан санааг

миний эсрэг хутга болгон ашиглаж болох биш үү.

Саргүүн – Хаан аав та юу хэлнэ вэ. Юун хүн, юун хутга ярина вэ?

Хаан - Чи юу ч мэдэхгүй нялх байна. Сайхан хүүхнээс өөр юм олж харахгүй сохор

байна. Чиний хаан болох цаг удахгүй ирж ч мэднэ. Гэтэл чи харц хүүхний хормойд

орооцолдож, хамраасаа цааш харахгүй явна гэдэг хаан удмын гутамшиг. Би чамаас

залуудаа хаан эцгээс хагацаж чиний насан дээр хамаг олныг харцаараа дагуулж,

харвасан сум шиг исгэрч, хатан сэлэм шиг гялалзаж явлаа. Хаан хүнд хатуу сэтгэлээс

илүү сайн нөхөр үгүй. Хүү чи мэдэж ав. /пауз/ Их авын үед хад нурж хаан би осолдож

мэднэ. Тэгвээс сэтгэл бүү төвд. Их авд олныг оройлон оролцсон бүгдийг сайд гэлгүй, сайн

анчин гэлгүй бүгдийг цаазла. Хэнийг ч бүү хайрла. Тэгээд өөрийн итгэлтэй нөхдөө оронд

нь өргөмжил.

Саргүүн – Ааваа та надад учрыг тодорхой хэлээч. Хэн таныг хорлох гээв. Надад

хэлэгтүн. Би тэр бүгдийг хэн ч байлаа гэсэн хаан аавын өмнөөс цааз хэлэлцэе. Хаан аав

минь надад зарлиг буулган зөвшөөрч хайрла.

Хаан – Хүү чи бүү яар. Хэн ч намайг хорлох гээгүй. Би эрэг нурдаг тухай, эр энддэг

тухай л ярьж байна. Намрын отгон өдөр их авд морддог тухай зарлиг би буулгасан. Тэнгис

голын хөндийн битүү манантай. Голын эрэг өндөр хясаатай. Бас хэний ч хэн ч нисгэж

мэднэ. Би энэ тухай л ярьж байна.

Саргүүн – Хаан аав минь, үүнд сэтгэлээ бүү зовоо. Би өөрийн итгэлт нөхдийн хамт

нэг мөч ч болов таны дэргэдээс холдохгүй. Ийм муу ѐрын юм бодож сэтгэлээ бүү зовоо.

Хаан - Чи миний хэлсэн бүгдийг мартахгүй санаж яв. Мартвал Цоонг чамд сануулж

өгөх болно.

Саргүүн – Хаан аав минь, таны хэлсэн үг болгоныг зарлиг болгон санаж яваха

андгайлъя.

Хаан – За миний санаа амарлаа. Цоонг, харуул дууд. /Цоонг гарав/ Хаан шиг байх

сайхан боловч хаан шиг байх хэцүү зүйл энэ ертөнцөд үгүй. Хүү чи хичээ.

Саргүүн – Жа /Цоонг харуулуудын хамт орж ирнэ/

Хаан - / Саргүүныг зааж/ Хааны зарлиг зөрчсөн энэ этгээдийг зуун ташуур занчаад

гянданд хий.

Саргүүн – Аав /босон харайв/

Хаан – Аваад яв!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Haan tuuh-01

18

Саргүүн – Хаан аав та юунд ийм зарлиг буулгав

Хаан – Хаан хүн өөрөө зарлигаа эс дагаваас хэн тэр зарлигийг дагах вэ? Зарлигийг

ѐсоор болго. /Саргүүнийг харуулууд авч явна. Цоонг үлдэнэ/ Цоонг чи Саргүүнийг бүү

өмөөр. Зарлиг зөрчсөн хэний ч болов би өршөөж байгаагүйг чи мэднэ. /пауз/ Цоонг чи

сонс. /пауз/ Их ав дуустал Саргүүнийг гяндангаас бүү гарга. Их аваас намайг эс буцаж

ирвээс Саргүүнийг гяндангаас суллаж миний зарлиг болгосноор бүгдийг хийхтүн.

Эсэргүүцэж элдэвлэсэн бүгдийг хайрлалгүй цаазла. Би бүх эрх мэдлийг чамд өглөө.

Тэнгэр чамайг өршөөнө. Саргүүн залуудаж гэнэдэж осолдож мэднэ. Цоонг би бүү сэрэмж

алд. Зөвхөн энэ цаг мөчийн төлөө би чамайг дэрэгдээ суулгаж, энэ улсад хамгийг айлгагч,

хамгийг чадагч, бүхнээс их мэдэлтэн болгосон. Нүүнж, Эрхээш хоѐр чиний харцнаас чинь

айн чичирдэгийг би мэднэ. Цоонг чи бүү сэрэмж алд. Чамд өрөвч сэтгэл байх ѐсгүй.

Гэмтнээс үг бүү асуу гэж би чамайг хэлгүй болгосон. Миний хойно энэ төр ганцхан

Саргүүнийх болох ѐстой. Миний удам энэ төрийн толгойд байх ѐстой. Цоонг чи үүнийг

мэдэж ав. /пауз/ Зүүдэнд итгэнэ гэдэг зөнөсөн хүний ажил боловч айж явбал аминд

өлзийтэй гэдэг юм. Би өөрөө давхиж очоод хясаа руу нисэх амьтан биш. Би битүү хуягаа

агсаж, бидэрт халиунаа унана. Миний торгон цэргүүд намайг дагна. Харин Цоонг чи

өөрийн цэргийн хамт ордонд үлд. Саргүүнийг хамгаал /пауз/ Цоонг, би мартах шахлаа.

Саргүүнтай уулзаад байгаа бүсгүйг чи мэднэ. /пауз/ Цоонг чи сонс. Саргүүн тэр бүсгүйтэй

дахин хэзээ ч уулзах ѐсгүй. /пауз/ Чи яв /Цоонг гарав. пауз/ Хэрвээ би их аваас амь эргэж

ирвэл тэнгэр намайг битгий буруутгаарай. Би зөвхөн гэмтнийг л гэсгээх болно. /пауз/

Харин үнэн хэлсний чинь төлөө чөтгөр чамд тахил өргөнө.

ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Гянданд Саргүүн бухимдан бодол болон алхана. Дэлүүр ирнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Haan tuuh-01

19

Саргүүн – Ашгүй чамайг яаж оруулаав?

Дэлүүр – Ганцхан намайг орохыг хаантан зөвшөөрсөн

Саргүүн – Цаагуур чинь юу дуулдав?

Дэлүүр – Маргааш үүрээр их авд мордоно. Би хаантаны торгон цэрэгтэй Тэнгис гол

руу явна.

Саргүүн – Манай хаан эцэг зөнөсөн бололтой. Яах гээд, юу хийх гээд байгааг нь би

ерөөсөө ойлгохоо байлаа. Өөрийнхөө ганц залгамжлагч хүүгээ олны нүдэн дээр гянданд

хорилоо. Ганцхан миний эрх мэдлийг хасч, намайг л зовоох боллоо. Намайг яах гээд

байгаа юм бүү мэд. /пауз/

Дэлүүр – Хааны зарлигийг хэн ч зөрчих эрхгүйгээс яая гэхэв дээ Саргүүн минь. Би

чамд энд идэх юм бас дарс авчирсан ... Би эртхэн явъя. Очиж морь, зэвсгээ бэлдье.

Саргүүн – Дэлүүр би чамаас нэг юм гуйя.

Дэлүүр – Юу?

Саргүүн – Чи миний ганц нөхөр. Надад тусла

Дэлүүр - Чи юу хэлнэ. Би чиний хэлсэн бүгдийг биелүүлнэ. Чи бол миний нөхөр.

Түүнээс илүү чи бол хаан. Саргүүн, чи зарлигаа буулга. Би үг дуугүй биелүүлэх болно. Би

Тэнгэр уул орж Сүраазийг чинь авчирч уулзуулсан ч болно. Тушаа. Би бэлэн.

Саргүүн – Тэгвэл чи хувцасаа тайл.

Дэлүүр – Юу гэнээ?

Саргүүн – Хувцаса атайл. /Дэлүүр тээнэгэлзэн гайхав/ Хувцасаа тайл, бушуул.Энэ

бол хааны зарлиг.

Дэлүүр – Саргуун чи юунд маяглана вэ? Зүгээр л юу хийхийг чи хэл.

Саргүүн – Хувцасаа тайл, бушуул! / Саргүүн хувцасаа бас тайлна. Дэлүүр хувцасаа

тайлна. Саргүүн Дэлүүрийн хувцасыг сольж өмсөнө/ Чи миний оронд энд сууж бай. Одоо

бүрэнхий болсон. Харуулууд намайг анзаарахгүй.

Дэлүүр – Хүүш мэдчихвэл яана.

Саргүүн – Чи бид хоѐрыг ялгахгүй

Дэлүүр - Чи яах гэж байна аа...

Саргүүн – Би Сүраазтай очиж уулзана.

Дэлүүр - Чи бид хоѐр хааны зарлигийг зөрчиж байж нэг юм болох бий.

Саргүүн – Чи битгий санаа зов. Хэн ч ирж юу ч асуусан бүү дуугар. Унтсан юм шиг

хэвт. Цоонгоос өөр хүн орж ирэхгүй. Би их авынхнаас түрүүлж ирээд хоѐулаа солигдчихно.

Айлтгүй. За сайн сууж байгаарай. /Саргуун явж одно/

ЗУРГАДУГААР ҮЗЭГДЭЛ ИХ АВ

ДОЛДУГААР ҮЗЭГДЭЛ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Haan tuuh-01

20

Хаан өргөөндөө жинтүү налан их л ядруу царайтай бодолд дарагдан хагас хэвтэнэ. /пауз/

Гаднаас Цоонг чив чимээгүй орж ирнэ.

Хаан – Яав Дэлүүртэй уулзав уу? /Цоонг их л олон зүйлийг дохин хэлнэ. Хаан

анхааралтай харна. Цоонг дуусаж хариу хүлээв. Хаан бодолд дарагджээ. Пауз. Гадаа

чимээ гарна. Цоонг гарав. Орж ирэв. Хаан түүнийг үл анзаарна. Очиж мөрөнд нь хүрэв.

Хаан харна/ Зүгээр Цоонг, зүгээр Цоонг. Би яагаа ч үгүй. Миний бие зүгээр. Санаа

зоволтгүй. /Цоонг инээж бас л зангав. Хаан их хүч гарган өндийж, Цоонг түүний хувцасыг

засаж сэнтийд залав/ Цаадуулаа оруул. /Цоонг гарч Нүүнж Эрхээш хоѐрыг дагуулан орж

ирнэ. Тэд ѐслон хааны ойролцоо сууцгаан./

Нүүнж – Хаантан, таны бие лагшин яаж байна даа?

Эрхээш – Их аваас хойш таныг олон хоног босохгүй хэвтсэнд бид санаа зовоод

танд төвөг удан бараалхах зөвшөөрөл эрсэн нь энэ.

Хаан – Миний бие гайгүй. Харин гадуур сонин юутай байна даа.

Нүүнж – Саяны их авын дуулиан тасраагүй байна. Энэ авын олз омог ихтэйд бүгд

шагиж, их хаандаа баярлан мөргөцгөөж байна.

Хаан – Мэргэн сайд та нар надад зөв зүйл зөвлөжээ. Ард олны сэтгэл санаа

түвшин болсон бол тэр хамгийн их олз. Миний сэтгэл ч амар ч тайвширлаа. Харин миний

энэ бие ганц авын пян даахгүй өмхөрч хоцорлоо.

Эрхээш – Хаантан минь, битгийн ингэж гутар. Та ойрд морь унаж хол яваагүй тул

бяцхан агсдаж булраа биз. Хэд хоног сайхан амарч сувилуул. Улсын албанд сэтгэл бүү

төвд. Бид зарилгаар алзахгүй гүйцэтгэнэ.

Нүүнж – Тэгээд ч удахгүй өвөл болж нам тайван цаг ирнэ. Олз омог ихтэй ан хийж,

өвөл хүнсээр гачигдахгүй болсон.

Хаан – Багана мэт түшигтэй, ухаан ундарсан сайд та нар байхад энэ улс алдах

юун. Харин энэ хэд хоног би олон зүйлийг эрэгцүүлэн бодлоо. Тэгээд та хоѐрын ирсэн

дээр нэгэн зүйлийг та нарт хэлэхээр шийдлээ. Үүнийг та бүгд хааны зарлиг гэж гэнэдэлгүй

дагасугай.

Хоѐул – Жа

Хаан – Миний бие илааршихгүй янзтай. Энэ янзаар удаан хэвтвэл төр улсын алба

цалгардах вий гэж эмээж байна. Иймийн тулд би зарлиг буулгаж, хаан ширээгээ хүү

Саргүүн шилжүүлэхээр шийдлээ. /сайдууд юм хэлэх гэсэн боловч хаан хориглов/ Үг бүү

дуугар, үг дуугүй биелүүл. Маргаашнаас эхлэн Саргүүнийг хаан ширээнд өргөмжилж, олон

ардуудад зарлан тунхагла.

Хоѐул – Жа

Хаан – Саргүүн хаан суух нас нь бол ухаан чадал нь гүйцлээ. Харин та хоѐр надад

зүтгэсэн шигээ түүнд бас хос багана болж зүтгэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Haan tuuh-01

21

Хоѐул – Жа

Нүүнж – Хаантан минь, өршөөж соѐрх. Хаан таны зарилгийг хичээнгүйлэн дагахаас

өөр зүйлгүй. Гэвч миний хувьд төрдөө зүтгэх эрхийг залуу хаантан шийдэх бус уу?

Эрхээш – Би ч бас санал нэг байна.

Хаан - Үүнд бүү зов. Би Саргүүнд энэ талаар зарлиг буулгана. /пауз/ Харин хаанд

өргөмжлөх ѐслолыг дэг журмын дагуу бэлдэгтүн.

Хоѐул – Жа

Эрхээш – Хаантан та болгооно уу. Хаан таны энэ зарилгийг зөв эсэхт би эргэлзэж

байна. Та түр зуурын ядаргаа туйлдалыг насны юм шиг санаж түргэн шүүрхий зарлиг

буулгав у угэж бодож юм. Хаан та ухаан саруул эрдэм төгс хүн. Ан ав зэрэг хүнд хүчир

зүйлд заавал биечлэн морилохын учир юун. Өргөөндөө морилж өргөн олноо удирдан

залсаар байж болох биш үү.

Хаан – Одоо манай улсад залуу, эрч хүч төгс хаан хэрэгтэй байна. Хөгшин хүний

хөдлөх нь удаан, сэтгэх нь шинэгүй тул хүн амьтан надтай адил налайж алба ажил

цалгардах нь олон боллоо. Тэнгэрийн зарилгаар хүү Саргүүн хэзээ нэгэн цагт тэртээ

тэрэнгүй хаан ширээ залгах нь мэдээж. Тийм учраас залуу цагаас хаан сууж хашир үзэг.

Нүүнж – Хаантан минь, таны мэргэн ухаанд биширч байна. Хаан хүү Саргүүн эрдэм

ухаан төгс боловч одоохондоо хаан ураан боловсорч амжаагүй биш үү. Хаантан та юуны

учир ингэж өөрийгөө сайн дураар хаан суудлаас зайлуулна вэ? Энэ шийд тань таны төр

улсын хэрэгт тустай гэдэгт та үнэхээр итгэж байна уу?

Хаан – Би өөрийнхөө зөв итгэхгүй бол ийм зарлиг буулгахгүй гэдгийг та бүхэн

мэднэ. Тийм учраас эргэлзэх зөвдөх зүйлгүй. Зарлигийг хичээнгүйлэн дагагтүн.

Эрхээш – Таны зарлигийг дагах нь мэдээж. Гэвч Саргүүнийг гянданд суулгах

мөртлөө хаан ширээгээ өгнө гэх. ...

Хаан – Энд муу нь юув. Хаан гянданд сууж үзэх нь ер муу юм биш. Ядаж юуны учир

хэнийг хаана суулгаж байгаагаа мэдэж байг.

Нүүнж – Хаан таныг байсаар байгааг харсаар байж бас залуу хааны зарлигийг

дагах нь бидэн тийм амар гэж та бодно уу. Бас залуу хааны зарлиг бүр таны сэтгэлд

нийцэнэ гэж үү. Эцсийн эцэст та хаан хүүтэйгээ харгалдаж, төр улсад зовлон учрахгүй

байгаа. Илүү үг хэлсэнд намайг өршөө.

Хаан - Нүүнж сайд та өршөөл эрэх хэрэггүй. Та хамгийн хэцүү бөгөөд үнэн үг

хэллээ. Гэвч ийм явдал яагаад ч гарахгүй гэдгийг би батална.

Эрхээш – Хэрэв тийм бол бид таны мэргэн ухаанд найдахаас өөр зүйлгүй.

Нүүнж – Таныг чилээж, нуршинн зовоосондоо хүлцэл өгье.

Хаан – Зарлигийг хичээнгүйлэн дагагтүн.

Хоѐул – Жа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Haan tuuh-01

22

Нүүнж – Маргаашнаас таны зарлиг болгосны дагуу ѐсчлон гүйцэтгэе.

Эрхээш – Хаантан та санаа зоволтгүй. Ёсоор болно. /тэд ѐслон гарна. Пауз. Цоонг

зогссоор/

Хаан – Цоонг чи бүү гайх. Ингэхээс өөр арга байхгүй. Миний бие ямар байгааг харж

байгаа биз дээ. Харин чи одоо яв. Саргүүнийг гяндангаас авчир. Тэр хооронд би жаахан

амраатая. Цоонг чи яв. /Цоонг явна. пауз. Хаан бурхандаа очиж мөргөнө/ Бурхан минь,

намайг өршөө. Үнэнч сэтгэлээр зүтгэсэн итгэлт сайд нараа хардаж алдаа хийснийг минь

өршөө. Хас бие, хаан суудал үнэтэй учир ийн гэнэдлээ. Өршөө. Хаан хүүд минь хийсэн

хэргий нь төлөө нүгэл бүү тох. Ганцхан хөгшин надад тох. Хүүг минь өршөө. Тэр хийх

юмаа хийсэн. Тэр чинь хаан хүү ... Бурхан минь хүүг минь өршөө. /Цоонг Саргүүнийг

дагуулсаар орж ирнэ/

Саргүүн – Хаан аав минь. Би таны бие их аваас хойш чилээрхүү гэж сонслоо.

Харин та босчихсон байна гайгүй юу?

Хаан – Одоо зүгээр. Жаахан ядарсан бололтой. Цоонг чи явж бай. /Цоонг гарахгүй

зогсоно/ Цоонг чи одоо явж амар ... /Цоонг зогссоор/ Цоонг чи чинь яав аа /Цоонг зогссоор/

Цоонг чи яагаад зарлиг дагахгүй байна. Яаваач! /хаан бүр дэргэд нь очив. Нүүр тулан

зогсов. Цоонг сандарч ямар нэгэн юм орхин зангасаар байна. Гуйж аргадсан янзтай/ Дуу

чамайг боль гэж тушааж байна. /Цоогийг алгадаад авав/

Саргүүн – Ааваа та яаж байна аа.

Хаан – Дуу чи. /Цоонгд/ Зайл. миний нүднээс далд ор. Дуулж байна уу чи. /Цоонг

уйлж байх шиг. Хаан Цоонгийг түлхэн алгадан хөөж гаргав. Тэгээд уй гашууд автан суув.

Тэгээд орон дээрээ очиж жинтүүгээ налан суув. Саргүүн суухад нь туслав/

Саргүүн – Ааваа та юу болов оо? Та яасан гэж хамгийн итгэлтэй хүнээ зовоов.

Цоонг буруу юм хийв гэж үү? Та чинь уйлж байна уу даа.

Хаан – Хаан хүнд нулимс байдаггүй юм. Хүү чи мэдэж ав.

Саргүүн – Цоонг лав танд гомдсон доо.

Хаан – Хэн ч хаандаа гомдох ѐсгүй. Ганцхан хааны зарлигийг л биелүүлэх ѐстой.

хүү чи одоо жаахан амар. Хоѐул яг шөнө дунд явна.

Саргүүн – Хаашаа?

Хаан – Дуу, нэг ч үг бүү дуугар. Дуугүй л зарлигийг дага.

Саргүүн – Жа. Гэхдээ аав минь ийш тийшээ явах хэрэг байна уу? Таны бие муу

байна. Царай тань хачин цонхигор байна. Яваад хэрэггүй байх аа.

Хаан – Би чамд юу гэж хэллээ /пауз/

Саргүүн – Хаан өөрөө зарлигийг эс дагавал хэн түүнийг дагах билээ.

Хаан – За сайн. Одоо хэсэг амар.

Саргүүн – Би таны дэргэд байя

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Haan tuuh-01

23

Хаан – Өөрөө мэд. Яг шөнө дунд явна. Цоонг морь бэлдсэн байх ѐстой.

Саргүүн – Би шалгах уу?

Хаан – Цоонгод хэлсэн л бол түүнийг давтах хэрэггүй. Ёстой тэгвэл гомдоно.

НАЙМДУГААР ҮЗЭГДЭЛ

Хүрэн хясааны орой. Саргүүн хаан аавын хамт хясааны оройд гарч ирнэ. Хаан юм түшин

суув. Нам гүм. Хол уулын догшин гол шуугина. Хаан унтах мэт сууна.

Саргүүн – Ааваа бид таны хүссэн газар хүрээд ирлээ.

Хаан - /сэрэв/ Өндрийн салхи дотор онгойлгож байна. /пауз/ Сайхан байна. Би

сэтгэл бачимдах үедээ дандаа энд ирдэг юм. Энд ирэхэд дотор онгойж ухаан цэлмэх шиг

болдог юм даа. Хүү чи надаас хойг уймарч сандарвал энд ирээрэй. Тэгээд юу болсноо

ярь. Эцгийн чин сүнс чамд шивнэн ухаан зааж өгөх болно. Чи салхийг энэ голын урсгалыг

чаганаарай. Чиний асуусан бүхэнд хариул хэлэх болно.

Саргүүн – Аав минь та юу ярина вэ? Юун сүнс, юун салхи?

Хаан – Ххүү чи сонс. Ээнд чи бид хоѐрыг салхинаас өөр юу ч сонсохгүй. /пауз/ Хүү

чи сонс. Чи маргааш хаан болно. /Саргуун балмагдав/ Маргаш чи хаан ширээнд

өргөмжлөгдөнө

Саргүүн – Аав минь, та намайг өршөө.

Хаан – Одоо чи дуугүй намайг сонс. /пауз/ Хүү чи бол хаан болох хүсэлтэйгээс илүү

хаан болох эрхтэй хүн. Гэхдээ чи хаан байж үзээгүй учраас юу ч мэдэхгүй байна. Аав чинь

чамд олон юм хэлэхгүй. Тэртээ тэрэнгүй чамд амьдрал өөрөө заагаад өгнө. /пауз/ Хаан

хүнд аймшигтай зүйл гэж нэгээхэн ч үгүй. Айсан ч түүнээс бүү мэдэгд. Өрөвдсөн ч түүнээ

бүү мэдэгд. Уйлсан ч нулимсаа бүү үзүүл. Эргэн тойронд чинь үргэлж нум сум онилоостой

гэж бодож яв. Хэнийг ч бүү итгэ. Итгэл гэдэг сэтгэлийн хулгайч /пауз/ Сайн түшмэлүүдээ

хэн нэгнийх нь дэргэд магтан шагнаж бай. Тэгвэл бусад нь атаархана. Хөхүүлэн шагнасан

ч их багаар хооронд нь ялгаж бай. Хоорондоо булаалдах юмтай бол ноход хүн рүү

дайрдаггүй юм. Хүү чи үүнийг үргэлж санаж яв. /пауз/ Хэрэгтэй бол хамгийн үнэнч нөхрөө

ч цаазаар авч сур. Үнэн үг хэлсэн хүн болгон нөхөр биш. Үзэн ядсан болгон бас дайсан

биш. Хаан хүн хатныхаа үгээр үг хийвэл үхэхийн цондон. /пауз/ Хатан хүн ухаантай байж

болох. Гэвч хаанаас ухаантай байж болохгүй. Тийм учраас чиний ээжийг би цаазалсан. /

Саргүүн боосох гэхэд хаан хорьж суулгав/ Намайг буруутгаж болно. Гэвч энэ бол ямар ч

болов хааны зарлиг. Чи өөрөө хаан болоод үүнийг ойлгоно. Намайг зөв шийдсэнийг чи

ухаарах болно. /пауз/ Чи хаан учраас Тэнгэр уулын аймгийн тэр бүсгүйтэй дахиж

уулзахгүй.

Саргүүн – /тэсэхгүй/ Аав минь та надад зөвшөөрсөн биш үү. Сэтгэл чинь мэдэг

гээгүй бил үү?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Haan tuuh-01

24

Хаан – Хүү чи суу. Бүү бухимд. Хаан хүн ямар ч үед тайван байх ѐстой. Суу!

Саргүүн – Би тэр бүсгүйд хайртай юм. Та ойлгооч. Би хайртай юм. Аав та

Сүраазийг хаашаа аваачсан юм бэ?

Хаан – Би чамд хэлсэн. Чи дахиад тэр бүсгүйтэй уулзахгүй. Тэр бүсгүй хэн ч

олохгүй тийм газар очсон.

Саргүүн – Та түүнийг алжээ. Тийм үү. Та алсан уу. Хэлээч.

Хаан – Бүү орил. Нусгай хүүхэд шиг нулимс урсган бүү орил. Чи бол хаан

хүн. /пауз/ Хайртай гэнэ үү. Хаан хүн хэзээ ч хэнийг чхайрлах ѐсгүй.

Саргүүн – Би таныг үзэн ядаж байна. Юунаас болж тэр гэмгүй бүсгүйг

хороов ... Хэлээ ч ... юуны учир. Тэр бүсгүйн хэвлийд миний хүүхэд байсан юм.

миний хүүхэд. Хаан таны удам ... / Саргүүн бараг муужрав/

Хаан – Харц хүүхнээс хааны удам төрдөггүй юм. Хүү чи мэдэж ав.

Саргүүн – Та яах гэж, яах гэж ... түүнийг алав. Хэлээч. Миний хаан болоход

тэр бүсгүй юунд садаа болов. Юунд ...?

Хаан – Хаан болоод чи өөрөө ойлгоно оо. Ядуу хүн аяганы хэмжээгээр

сэтгэдэг, баян хүн бэлчээрийнхээ хэмжээгээр сэтгэдэг юм. / Саргүүн бүр солиоров.

Хаан үл тоов. Тэгж тэгж Саргүүн тайвшрав/ Суу, битгий хор идсэн оготоно шиг

чарлаад бай. Дэхиад хэзээ ч хэнд ч бүү нулимсаа үзүүл.

Саргүүн – Жа

Хаан – Миний дотор давчдаад байна. Товч тайл. энгэр задгайл /Саргүүн

ѐсоор болгов. Хаан хэсэг хэвтснээ энгэр задгайлж цээжээ нүцгэлэв. Саргүүн дуу

алдан өндийлөө. Хааны зүүн суганд сумны зэв зоогдон цус нь урсжээ/ Таньж

байна уу? /Саргүүн солиорсон мэт гөлрөв/ Чамайг эрийн цээнд хүрлээ гэж

эрдэнийн чулуу шигтгэж хийж бэлэглэсэн сумны зэв. /пауз. Саргүүн гэнэт сөхрөн

суув/

Саргүүн – Аав минь, аав минь өршөө. Би таныг оносонгүй гэж бодсон юм.

Өршөө, та намайг ...

Хаан – Хүү чи бүү сандар. Чиний тавьсан сум чинь хүрсэн газартаа тусдаг

болж. Хүү чамд гомдох, зэмлэх зүйл надад үгүй. Хаан болохын ул хэрээс хэтэрсэн

их хүсэл зориг байх ѐстой юм. Хүү чамд энэ бүхэн байгаад би баяртай байна.

Харин холоос харвасан учраас аз болж би нам үхсэнгүй. Тэгсэн бол би бурханы

өмнө нүгэл хурааж өөр хүн хардах байлаа. Хаан эцгийн чинь үхэл хүү чиний зэвэнд

байж. Энэ хэргийг чи хэн нэгэнтэй зөвлөсөн бол тэр улсыг нэгийг ч бүү амьд үлдээ.

Энэ түүх ганцхан салхи чи бид гурвын хооронд үлдэг. Хүү чи сонсож байна уу?

Саргүүн – Сонсож байна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Haan tuuh-01

25

Хаан – Миний аз ирэхэд хөндлөнгийн хортны сум биш байж. Хүү чи өөрийн

сумаар харвасан чинь юутай сайн. Эс тэгсэн бол би дэмий хардаж олон сайн

нөхдийг дэмий золих байлаа. Хүү чи сайн байна. /пауз/ Нүүнж, Эрхээш хоѐрыг

түшээрэй. Тэд чамд үнэнч зүтгэнэ. Цоонгийг дэрэгдээсээ бүү салга. Тэр чамд зүрх

шиг үнэнч зүтгэнэ. /пауз/ Хүү чамд миний хэлэх үг дууслаа. / Саргүүн өндийв/ Хүү

чи одоо энэ сумаа сугалж ав.

Саргүүн – /учраа олж ядан/ Аав минь болохгүй. Тэгвэл ...

Хаан – Хүү чамайг би өршөөсөн. Элдэв зүйл бодож санаагаа бүү зовоо

Саргүүн – Аав минь би чадахгүй.

Хаан – Хүү чи чадах ѐстой. Чи тэртээ тэрэнгүй л сумаа авах болно. сум

үлдвэл хүн амьтан юу хэлэх вэ? Бидний нууц мэдэгдэнэ. Энэ нууцыг ганцхан

салхинаас өөр юм мэдэх ѐсгүй. сум тавьж сурсан бол сугалж сур. Хүү минь /

Саргүүн бүр уйлж байв./

Саргүүн – Аав минь ... аав минь өршөө. Хоѐул буцъя. Би хаан болохгүй.

Намайг өршөө. Шархыг тань эмчилнэ. Дороо эдгэнэ. Ааваа би гуйя. Аав минь би

хаан болохгүй. Би хаан болохгүй. /хаан түүний гарт сум атгуулж хүчээр сугалуулав.

Саргүүн уйлан эцгийн цээжийг толгойгоороо налав. Хаан хүүгийн толгойг илнэ/

Хаан – Хүү чи өндий ...Бос ... бос ... / Саргүүн өндийв/ Одоо намайг өргө,

босгоодох. Би зогсоѐ. /хааны бие улам мууджээ. Саргүүн уйлан уйлан эцгийн

зарлигийг биелүүлэв. / Би хүүгийн суманд биш өөрийн үхлээр үхэх ѐстой.

Саргүүн – Ааваа та үхэхгүй. Буцаж очоод эмчилнэ.

Хаан - Хүү чи нэг үгийг олон бүү хэлж бай. Хаан хүн ганц удаа л хэлдэг юм.

Харцуул түүнийг сонсох ѐстой. Алив. Жаахан өгсье. /тэд явсаар хясааны ирмэг

дээр ирэв. Салхитай ажээ/ Хүү чи намайг тавь. Битгий зуур. /пауз Салхи амьсгалан

зогсоно/ Хүү чи миний хэлснийг бүү март. Дахин бүү уйл. Эцгийн ясыг үү

өндөлзүүл. /хаан хясааны ирмэгээс нисэн одов. Хашгирах дуу нь хадсаар усанд

унав. Их л өндөр хясаа бололтой. Саргүүн барьж авч чадсангүй. Хясааны ирмэг рүү

цааш тонгойн/ Аав! Аав! /гэж хашгиравч нэмэргүй. Зөвхөн уулын догшин ус л

шуугина. Удаан уйлан хэвтэв. Тэгээд өндийв. Үүр цайж байлаа. Босов. Царай нь

шийдмэг. Харц нь хурц гялалзана. Тэр шийджээ. Ойртон ирэв. Пауз. Хэн нэгнийг

эрэх мэт ширтэнэ/

Саргүүн – /шивнэнэ/ Би хаан, би хаан ... Би хаан. Би хаан ...

Төгсөв

www.zaluu.comwww.zaluu.com