buur dooshloh

52
Бөөр, шээс бэлгийн замын эрхтэн системийн эмгэгүүд www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 22-Oct-2014

1.185 views

Category:

Documents


1 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: buur dooshloh

Бөөр, шээс бэлгийн замын эрхтэн

системийн эмгэгүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: buur dooshloh

Бөөр шээлгүүрийн гэмтэл

Ил далд 2 хэлбэрийн байж болно. Хоѐр юмны

хооронд хавчигдах, юмнаас унах, бүслэхүйн

орчимд цохигдох гамшигийн үед нуранганд

дарагдах, бөмбөг дэлбэрэх, хатуу мохоо зүйлд

дайрагдах зэрэг шалтгаанаас бөөрний далд

гэмтэл үүсдэг. Бөөрний далд гэмтэлд:

1. Бөөр гэмтэхгүйгээр бөөр орчмын өөхөн

давхарга, бүрхүүл хальс гэмтэх.

2. Бөөрний тэвшинцэр аяганцар гэмтээгүй байхад

бөөрний цул эд язарч орчимд нь цус хурах.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: buur dooshloh

3. Бөөрний дээд, доод хэсгийн аль нэг нь

тасрах

4. Бөөр бяцарч, бөөр орчмын өөхлөгт шээс

цус хурах

5. Бөөрний судас ба шээлгүүр бүрэн тасран

салах

6. Бөөр доргиж бөөрний цуллага эдэд /

паренхим / олон тооны жижиг шигдээс

/инфаркт/ үүсч, бас цус харвах өөрчлөлт

үүсэх болно.

Ийм гэмтлийн явц маш хүнд байна. Зарим

өвчтөн коллапс, шокийн байдалд орсон

байхын дээр шээс гарахгүй / анури / болдог ч

явдал бий.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: buur dooshloh

Ийм өөрчлөлттэй бөөр, түүний орчмын эс эд

яваандаа соривжин үрчийж үйл ажиллагаа

нь алдагдан бөөрний гаралтай цусны даралт

ихсэх өвчинд хүргэж болно.

Эмнэл зүй: Бөөрний гэмтэл нь эмнэл зүйн

гурвалсан /бүсэлхий орчмоор өвдөх гэмтсэн

талдаа овойх, цусаар шээх / шинжээр

илэрнэ. Гематури нь бөөрний гэмтлийн үед

хамгийн элбэг / 85-90% / үзэгддэг бөгөөд

микроскопоор тодорхойлогдох хэмжээнээс

бүр цусаар шээх хүртэл янз бүрийн

илрэлтэй байж болно. 1-2 хоног буюу зарим

өвчтөнд сар хүртэл үргэлжилж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: buur dooshloh

Бүслэхүйн орчмоор өвдөлт илрэх нь элбэг

үзэгддэг шинж юм. Өвдөлтийн байдал бөөр,

түүний орчмын эдийн гэмтлийн хэмжээ, шээс

ялгаралт, нэвчдэсийн байдлаас ихээхэн

хамаарна. Цус, шээс бөөрний орчим үлэмж

хуримталсан үед бүслэхүйн орчимд овойж

хавагнасанаас асимметри үүсэж болно. Гэмтэл

их цус их алдсан өвдөлт их бол шокийн байдал

илэрнэ. Бөөрний гэмтэл хэвлийн ба цээжний

хөндийн эрхтний гэмтэлтэй хавсарсан байж

болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: buur dooshloh

Онош: Өгүүлэмж, бодит үзлэг, хэт авиа,

экскретор урограммаар оношилно. Өвчтөний

биеийн байдал хүнд биш хир нь цустай шээс

үргэлжилсээр байвал 5-7 хоногийн дараа өгсөх

уретеро-пиелографи хийж болно

Хромоцистоскопи хийвэл гэмтсэн ба эрүүл

бөөрний ажиллагааг тодорхойлж болно. Мөн

онош тавихад өвчтөний өгүүлэл, бөөр орчмын

арьсны шалбархай, хаван зэрэг гэмтлийн шинж

ач холбогдолтой..

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: buur dooshloh

Эмчилгээ: Өвчтөний биеийн ерөнхий байдлаас

хамаарна. Биеийн ерөнхий байдал хүнд биш

агаад их бус цусаар шээж буй үед өвчтөнийг

эмнэлэгт хэвтүүлэн, ажиглахын зэрэгцээ цус

тогтоох, шокоос гаргах чиглэлтэй эмчилгээ

хийвэл зохино. Үүний тулд зүрх судас,

амьсгалын системийн ажиллагааг сайжруулах,

өвдөлтийг намдаах халдвар эсэргүүцэх эмчилгээ

хийхийн зэрэгцээ цус, шингэн юүлэх

шаардлагатай. Дотуур цус алдалт нэмэгдэх

шинжгүй боловч цустай шээх нь их бол

хагалгаанд бэлтгэж хүлээх тактик баримталбал

зохино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: buur dooshloh

Бөөрний гэмтлийн үед хийх мэс заслын

эмчилгээ нь бөөрний гэмтлийн хэлбэр

хэмжээнээс хамаарах бөгөөд бөөрний зах хэсэг

их биш гэмтсэн үед гялтангийн арын зайг нээж

чихээс, гоожуур тавина. Бөөр тасарсан бол

анхдагч цэгцлэлт хийж цус тогтоон, викрилээр

оѐдол тавиад шарханд гоожуур, чихээс хийвэл

зохино. Бөөрний гэмтэл хэвлийн эрхтний

гэмтэлтэй хавсарсан шинжтэй үед хэвлийн

хөндийг нээх хагалгаа хийх нь гэмтсэн

эрхтнийг илрүүлэхийн зэрэгцээ бөөрний

гэмтлийн байдлыг мэдэх бололцоотой учир

эхлээд хэвлийг нээх хагалгаа хийх нь зүйтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: buur dooshloh

Бөөрний гэмтэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: buur dooshloh

Бөөрний ил гэмтэл:

Галт зэвсгийн хатгагдсан, зүсэгдсэн хоѐр янз

байж болно. Мөн тусгаарлагдсан, хавсарсан

байж болно. Бөөрний тусгаарлагдсан гэмтэл

ховор, ихэвчлэн өөр эрхтний гэмтэлтэй

хавсарсан байх нь элбэг. Бөөрний гэмтэл нь

шүргэсэн, нэвтэлсэн, болон өнгөц давхраас

хэтрэхгүй битүү байж болно. Дан судас гэмтэх

нь тохиолдоно. Тайван цагт бөөрний ил гэмтэл

ховор. Дайны гамшигтай цагт бөөр халуун

зэвсгээс гэмтэх нь нилээд элбэг тохиолдох

бөгөөд нийт шархдагчдын 5%-ийг эзлэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: buur dooshloh

Бөөрний ил гэмтлийг дор дурдсан байдлаар

ангилна. Үүнд:

1. Бөөрний орчмын өөхөн эд

2. Бөөрний өнгөц давхарга

3. Бөөрний цуллага эд ба тэвш

4. Бөөрний томоохон судас гэмтэх бөгөөд дээр

дурдсан гэмтлүүд ихэвчилэн хавсарсан байдаг.

Эмнэл зүй, оношлогоо:

Цустай шээс гарах нь хамгийн элбэг / 80% / илрэх

бөгөөд энэ шинж нь бөөрний тэвшинцэр, аяганцар

гэмтсэнийг илчлэх чухал илтгүүр болно. Мөн

хэвлийн арын зайд, бөөрний өөхөнд цус хурах,

үүссэн шархаар цус шээс гарах байдлаар илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: buur dooshloh

Зарим өвчтөнд оношийг тодруулах зорилгоор

венийн судсанд индигокармины уусмал тарихад

шархаар цэнхэр өнгөтэй шингэн гарч болно. Энэ

нь бөөрөнд хүнд гэмтэл тохиолдсоны гэрч болно.

Мөн шаардлагатай үед өгсөх уретеро-

пиелографи, экскретор, урографи хийж болно.

Эмчилгээ:

Бөөрөнд мэс засал хийхдээ бөөрийг авах, тайрах

болон чихээс, гоожуур тавих зэрэг мэс заслын

эмчилгээ хийнэ. Дээр дурдсан мэс заслын

хагалгааны аль ч аргыг хэрэглэхийн өмнө

өвчтөнийг шокоос гаргах арга хэмжээ авах ба

хагалгааны дараа үрэвслийн хордлогын эсрэг

хавсарсан эмчилгээ хийх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: buur dooshloh

Бөөрний гэмтлээс гадна шээлгүүр, давсаг

ялангуяа эрэгтэй хүний шээс дамжуулах сүв

гэмтэж болно. Дээр дурдсан гэмтэл нь

ихэвчлэн ил буюу бусад эрхтэнтэй хавсарсан

байдаг тул оношлоход төдий л төвөгтэй бус.

Шээсний сүв гэмтэж тасарсан тохиолдолд сүв

залгах пластик хагалгааг яаралтай буюу

төлөвлөгөөт журмаар хийнэ. Гэмтлийн улмаас

сүв нарийссан үед дурангаар уретротоми хийж

болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: buur dooshloh

Давсагны гэмтэл:

Давсагны гэмтэл нь ховор биш тохиолддог эмгэгийн

нэг, бөгөөд далд, ил гэмтэл гэж ялгадаг. Тайван цагт

далд гэмтэл тохиолдож байна. Давсаг дүүрэн шээстэй

байх үед юмнаас унах, хатуу мохоо зүйлд цохигдох,

авто осол аваарт орох, нурангид дарагдах гэх мэт

шалтгааны улмаас давсаг хагарч гэмтдэг. Давсагны далд

гэмтлийг хэвлий рүү, хэвлийн хажуугийн зай руу,

хавсарсан болон давсаг хүзүүвчээрээ тасарсан гэх

мэтээр ангилдаг. Хэвлий рүү хагарсан үед гялтангын

түгээмэл үрэвслийн шинж илэрнэ. Хэвлий гэдэс дүүрч

цардайна. Шээс хүрсэн хэдий ч бага зэрэг цустай шээж

болно, бүр шээс гарахгүй ч байж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: buur dooshloh

Хэвлийн хажуугийн зай руу хагарсан

тохиолдолд умдагны дээгүүр, цавь, салтаа,

шодой, хуйхнаг гуяны дотор талаар шээстэй

цусан хураа гүйж, /урогематоми/ хуралдаж,

хавагнаж хүрэнтэж шээс тархана. Давсаг

хагарсан тохиолдолд аарцаг ясны, бусад

эрхтэний гэмтэл хавсран тохиолдох талтай.

Асуумж, бодит үзлэг, багажийн шинжилгээг

давсаг, сүв дурандах бөгөөд, дурандах

бололцоогүй үед чанд авиан болон экскретор

урограммын шинжилгээ, бусад өвөрмөц

шинжилгээнүүд ашиглаж оношлоход хүндрэл

багатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: buur dooshloh

Эмчилгээ: Мэс заслын эмчилгээ хийнэ.

Давсагыг уусдаг утсаар 2 давхарлан оѐж,

бололцоотой бол экстраперитонизац-гялтан

хальсны гадна оѐдолыг нь гаргаж бэхлээд

урсгуур тавьж, давсагт гуурс үлдээнэ. Үжил

эсэргүүцэх бусад шинж тэмдгийн эмчилгээ

хийх нь зүйтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: buur dooshloh

Бөөр доошлох / унжих /

Хэвийн нөхцөлд эрүүл бөөр нь эргэнтойрондоо фиброз эд, өөхөөр хүрээлэгдэнбайралж сүүж, хэвлийн өмнөд ханынбулчингийн чангарал, сулрал, амьсгалынхөдөлгөөнийг дагаж дээш доош шилжиххөдөлгөөнтэй бөгөөд баруун бөөр нь зүүнталаасаа арай доор байрлалтай, учир ньдээрээс нь элэг дарсанаас. Хэрэв бөөрөөрийн байрлалаас нэг нуруу ясныөндрийн хэмжээгээр доошилболнефроптоз гэж үзнэ. Туранхай хүмүүсттэмтрэх аргаар бөөр доошилсон эсэхийгтодорхойлж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: buur dooshloh

Нефроптоз

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: buur dooshloh

Бөөр доошлох нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд

тохиолдох өвчин бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн

сүүж ясны өргөн, баруун бөөр арай дор байрладаг

онцлог, бөөрний хальс фиброзон бүрхүүл 2-н

завсар орших холбогч эдийн бэхэлгээ сулрах,

хярзан ба хэвлийн өмнөд талын булчин суларч

хэвлийн хөндийн даралт багасах үед үүсдэг гэж

үздэг. Доошилсон бөөр нь шинэ байрлалд

наалдан тогтож хөдөлгөөнгүй болох буюу

үргэлж хольхиж хөдөлгөөнтэй байх нь

цөөнгүй. Туранхай хүний бөөр, дотор эрхтэн

нийтдээ доошилдог ѐс бий.

.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: buur dooshloh

Бөөр доошлох эмгэг зүйн процесст нуруу,

өгзгөөр цохигдож унах, бэртэх зэрэг гэмтэл

ихээхэн нөлөөтэй юм.

Бөөрний доошлох хэмжээг 3 зэрэгт хуваадаг.

Үүнд: 1-р зэргийн доошлолтын үед бөөрний

доод тал бүхэлдээ тэмтрэгдэнэ. Гэхдээ

өвчтөнийг амьсгаа гаргахад бөөр нь хавирганы

цаагуур талд орж үл тэмтрэгдэх болно.

2-р зэргийн доошлолтын үед бөөр бүхэлдээ

доошилж хөндлөн байдлаар буцаж байрандаа

орно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: buur dooshloh

3-р зэрэгт бөөр тэмтрэгдэхээс гадна дээш

доош, дотогшоо чиглэлээр чөлөөтэй холбирон

маш их хөдөлгөөнтэй байхын дээр зарим үед

их, бага аарцаг руу орж болно.

Бөөр доошлох хирээр бөөрний артери, мэдрэл

сунаж нарийсна.

Эмнэл зүй: олон янз бөгөөд өвчтөний

шаналгаа, доошлолтын зэргээс

хамаарагддаггүй нэгэн онцлогтой. Бөөр үлэмж

доошилсон байхад өвчтөнд ямарваа зовлон

шаналгаагүй байж болно. Бөөр доошлолтын

үед доорхи 3 шаналгаа үзэгдэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: buur dooshloh

Үүнд:

1. Өвдөлт нь хэвтэж амрахад багасч биеийн

байдал засарна.

2. Хоол боловсруулах эрхтний талаас хоолонд

дургүй болох, бөөлжис хүрэх, өвдөх зэрэг нь

эмэгтэйчүүдэд илүү ажиглагдана. Өвдөлт нь

сунаж татагдсан мэдрэлээс хамаарна. Зарим

өвчтөний бөөр орчмын өвдөлт нь хэвлий,

бүслэхүй, нуруу, цавь, давсаг руу дамжиж

болно.

3. Сэтгэл гутрах, дур зориг мохох, хөдөлгөөн

муу болох зэрэг мэдрэлийн шаналгааны илрэл

нь уг өвчтөний мэдрэлийн системээс

хамаардаг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: buur dooshloh

Бөөр доошлоход бөөрний хатгаа маягтай

өвдсөний дараа шээсэнд микрогематури,

альбуминури гарахаас өөр эмгэг өөрчлөлт

үзэгдэхгүй, хоѐрдахь халдвар нэмэгдээгүй бол

шээсэнд идээний шинж байхгүй байна.

Доошилсон бөөрөнд хоѐрдогч халдвар

хавсарсан бол цочмогоор үрэвсэх үед биеийн

халуун нэмэгдэнэ. Бөөр доошилсны улмаас

шээлгүүр нугарч шээс саатан бөөр усжих /

гидронефроз / улмаар идээт /пиелонефрит/

хүндрэл гарч болно. Бас бөөрний артери

нарийссантай холбогдон толгой өвдөх, ядрах

уцаарлах, чих шуугих, артерийн даралт ихсэх

зэрэг хүндрэлийн шинж илэрч болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: buur dooshloh

Бөөр доошилсон үед онош тавихад төвөгтэй биш.

Бөөрийг босоо, хэвтээ, хажуу янз бүрийн байрлалд

тэмтэрч доошлолтыг тодорхойлж болно.

Бөөр доошлолтын хэмжээ байрлал бөөрний үйл

ажиллагааг тодруулах хэвлийн хөндийн

өвчнүүдээс ялган оношлохын тулд чанд авиа,

компьютер томограмм шинжилгээ, шээлгүүрийг

бургуйдаж, өгсөх уретеро-пиелограмм хийх, тойм

зураг авах, экскретор урографийн шинжилгээний

аль шаардлагатайг нь хийх хэрэгтэй. Рентген

шинжилгээг босоо хэвтээ 2 янзын байрлалд хийвэл

доошлолтын хэмжээг тогтоож болно. Сүүлийн үед

ялангуяа бөөрний гаралтай цусны даралт ихэссэн

хүмүүст ангиографи чухал болохыг судлагч нар

дурьдсаар байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: buur dooshloh

Эмчилгээ: Бөөр доошилсон үед эмийн ба мэс

заслын эмчилгээ хийнэ. Өвчтөнд шаналгаа

зовиур өгөхгүйн дээр өөр хүндрэлгүй бол

онцгой эмчилгээ шаардагдахгүй. Бөөр бусад

дотор эрхтэний хамт нийтдээ доошилсон буюу

нэг талын бөөр доошилсон үед даруулга

хэрэглэж болно. Цочмог өвдөлттэй үед өвчин

намдаах анальгин, баралгин, но-шпа уулгах

буюу тариагаар хийнэ. Халдвараас УС

антибиотик, уроантисептик хэрэглэнэ. Нэг

талын бөөр доошилсон боловч өвдөлт ихтэй,

бөөрний хатгаа өгдөг, уул өвчин өвчтөний

хөдөлмөрийн чадварыг алдагдуулж байвал

доошилсон бөөрийг сойж бэхлэх хагалгаа

/нефропекси/ хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: buur dooshloh

Бөөр доошилсны улмаас шээсний хэвийн

урсгал саатаж архаг пиелонефритээр үгдрэх,

бөөр усжих зэрэг хүндрэл тохиолдвоос мэс

заслын эмчилгээ хийвэл зохино. Доошилсон

бөөрийг сойх мэс заслын олон арга дотроос

доошилсон бөөрний хальсыг хагаслан авч 12-р

хавирганд бэхэлдэг Феодровын арга, бөөрний

суурины доод хэсгийг оѐж тогтоох Горашийн

аргыг өргөн хэрэглэнэ. Мөн булчингаас

хэсэглэн салгаж бөөрийг дагуулан бэхлэж дээш

сойх арга бий. Мэс заслын эмчилгээний дараа 6

сарын турш даруулга хэрэглэж сойсон бөөрийг

шинэ байранд наалдан сорвижих боломж олгох

хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: buur dooshloh

Бөөр усжих

Гидронефроз гэдэг нь хуримталсан шээсэнд

бөөрний тэвш, аяганцар нь тэлэгдэн бөөрний

хөндий зогсолтгүй сунаж өргөсөн, бөөрний цуллаг

эд нэмгэрч хатингаршиж сорвижиж холбогч эдээр

солигдох өвчин юм. Уг өвчин үүсэх гол шалтгаан

нь бөөрний артери, венийн цусны эргэлтийн

алдагдал мөн. Цаашид гидронефрозын явц ахих

тутам артери, венн тунгалагийн эргэлтэд үлэмж

өөрчлөлт гарч бөөрний эс эд хүчилтөрөгчөөр

дутагдаж /гипокси/ эхлэнэ. Гидронефроз нь

гарлаараа төрөлхийн, олдмол байх бөгөөд шинж

төрхөөрөө халдваржсан, халдваржаагүй, хаалттай,

нээлттэй гэх зэрэг хэлбэрүүдэд хуваагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: buur dooshloh

Төрөлхийн гидронефроз хөгжлийн гажгийн

улмаас үүснэ. Мөн шээлгүүрийн түвшний

хэсэгт гажиг хөгжилтэй судас дарснаас

шалтгаалан үүсэж болно. Олдмол

гидронефрозыг бөөр доошилж шээлгүүр

нугарах, жижиг чулуу тээглэх, сорвижих,

нарийсах, хавдар зэрэг шалтгаан үүсгэнэ.

Гидронефрозтой бөөрний хэлбэр үлэмж

өөрчлөгдөн, хана нь нимгэрч бэржгэр

гадаргуутай болох бөгөөд зүсэж үзвэл нимгэн

ханаар тусгаарлагдсан шингэн агуулсан том

хөндийтэй болсон байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: buur dooshloh

Гидронефрозын эхний үед бөөрний тэвш

аяганцрын булчингийн элемент зузаарч /

гипертрофи/ цаашид бөөрний дотоод даралт

улам нэмэгдэж удалгүй тэвш, аяганцар, бөөрний

цуллаг эд хатингаршиж нимгэрч сүүлдээ үлэмж

шингэн агуулсан холбогч эдээс тогтсон гөлгөр

гадаргуутай гэрэлтсэн уут мэт болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: buur dooshloh

Гидронефроз

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: buur dooshloh

Эмнэл зүй: Гидронефроз янз бүрийн шинжээр

илэрч болно. Хамгийн олон илэрдэг гол шинж

нь өвдөлт бөгөөд энэ шинж цорын ганц шинж

нь ч байж болно. Зарим өвчтөнд томорсон бөөр

тэмтрэгдэх, гематури илэрч болно. Өвдөлтийн

хүч, шаналгах байдал нь янз бүр. Ихэвчлэн үе

үе янз бүрийн хугацаатай маш хүчтэй хатгуулж

өвчтөнийг ажил хөдөлмөрөөс гаргана.

Өвдөлтийн хүч оройн цагаар нэмэгдэж, шөнө

намдана. Цавь гуяруу дамжих явдал

ажиглагдаж болно. Хүчтэй өвдөлт нийт

өвчлөгсдийн 50 орчим хувьд ажиглагдана.

Гидронефрозын 1, 2-р үед цустай шээс /

гематури/ илрэх бөгөөд өвдөлтийн дараа 2-р

байрыг эзэлдэг зовиур юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: buur dooshloh

Дээр дурдсан 2 шинжээс гадна гидронефрозын үед

томорсон гөлгөр гадаргуутай ялихгүй хөндүүр,

хөдөлгөөнтэй бөөрийг тэмтэрч болох бөгөөд сунаж

тэлэгдсэн бөөр 5 литр, түүнээс их хэмжээний шээс

агуулж болдог. Сүврэгдэс орчим тэмтэрч үзэхэд зөөлөн,

бөөрөнхий хэлбэртэй цул эзэлхүүн бүхий зүйл

тодорхойлогдоно. Багажийн шинжилгээ хийж оношийг

нотолно. Юуны өмнө чанд авиан шинжилгээ,

хромоцистоскопи хийвэл гидронефрозтой талын

бөөрний ажиллагаагүй болсон нь илэрнэ. Экскретор

урограмм, өгсөх уретеро-пиелографи цаашилбал цөмийн

онош зүйн шинжилгээ хийж бөөрний эд хэрхэн

өөрчлөгдсөнийг тодруулах бөгөөд үлэмж сунасан

хөндий ба шээлгүүр өргөсөн тэлэгдсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: buur dooshloh

Эмчилгээ:

Бөөрний гидронефрозын үед хийх эмчилгээний

хэлбэр нь үүсгэсэн шалтгаан, бөөрний

ажиллагааны байдал, бөөрний эдийн гэмтлийн

хэлбэрээс хамаарах бөгөөд шээлгүүрт чулуу

тээглэсэн үед чулууг урсган гаргах эмчилгээний

арга үр дүнгүй бол мэс засал хийнэ. Бөөрний

чулуу 0.5 см-ээс бага голчтой гөлгөр

гадаргуутай бол өөрөө шээсээр гарах

магадлалтай байдаг. Бөөр доошилсон бол сойж

бэхэлнэ. Гажиг судсанд дарагдсан шалтгаантай

бол мэс засал хийж уул судсыг чөлөөлж саадыг

арилгахад бөөрний уродинамикийн үйл

ажиллагаа сэргэж бүрэн засрах талтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: buur dooshloh

Бөөрний үйл ажиллагаа үлэмж алдагдсан үед

бөөрийг авах / нефроэктоми / хагалгаа хийх

шаардлагатай. Бөөрний сунасан тэвшийг тайран

нөхөх шээлгүүрийн түвшинд олон төрлийн

пластик хагалгаа хийж бөөрний үйл ажиллагааг

сэргээнэ. Хоѐр бөөр өвдөж гэмтсэн үед хордлого,

халдварыг арилгахад чиглэсэн нянгийн эсрэг

эмийн эмчилгээ хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: buur dooshloh

Бөөрний буглаа:

Бусад эрхтэнд тохиолддогийн адил бөөрний

цуллагт байрласан хэсэг идээг бөөрний буглаа

гэнэ. Бөөрний буглаа нь олон жижиг идээт

голомт нийлж эсвэл мундас, үрэвслийн нэвчдэс

буглаа болж хувирна. Идээ нь бөөрний орчны

өөхөн эд рүү хагарч паранефрит болон бөөрний

дээд булчирхайн идээт үрэвсэл үүсгэх юмуу

эсвэл бөөрний тэвш рүү цоорч болно.

Оношилсоны дараа бөөрний хальсыг хуулах,

идээг нээх, гуурс тавих зэрэг мэс заслын

эмчилгээ хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: buur dooshloh

Бөөрний мундас: /карбункул/

Бөөрний мундсын үед идээт үрэвсэл бөөрний бор

давхрагат орших ба үхжил, идээт үрэвсэл хавсарсан

байдаг. Нэг бөөрөнд олон тооны мундас байж

болох ба хоѐр бөөр зэрэг өвчлөх нь ховор

тохиолддог. Цочмог идээт пиелонефритийн

шинжүүд илэрнэ. Мөн бактериури, микрогематури

цөөнгүй илэрдэг юм. Цээжийг гэрэлд харахад

өвчилсөн талын өрцний хөдөлгөөн хязгаарлагдмал,

синуст шингэн байна. Бөөрний тойм зураг авахад

хэсэг газраа овойсон, бөөр хэмжээгээрээ томорсон

байдаг. Бөөрний хальсыг хуулах, идээг нээх мэс

засал хийх ба нэг талын бөөр олон тооны идээт

голомттой байвал өвчилсөн бөөрийг авах хагалгаа

хийх шаардлага гарч болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: buur dooshloh

Бөөр орчмын идээт үрэвсэл

/паранефрит/

Энэ нь бөөрний эргэн тойронд байгаа өөхөн давхарга

үрэвсэх өвчин бөгөөд анхдагч, хоѐрдогч гэж хоѐр янз.

Анхдагч паранефрит нь бүслэхүйн орчим буу

зэвсгийн шарх буюу далд гэмтлийн дараа үүсдэг бол

хоѐрдогч хэлбэрийн үед бөөр буюу бусад эрхтний

эдэд эхлэн үүссэн идээт халдвараас үрэвсдэг. Мөн аль

нэгэн хэсэгт гарсан хатиг, мундас, мухар олгойн

үрэвсэл зэрэг идээт халдварын голомтоос халдвар

цусаар дамжин паранефрит үүсгэж болно. Идээт

голомтны байрлалаар нь бөөрний өөхний дээд, доод

арын, өмнө талын, бүгдийг хамарсан гэж

паранефритийг ангилна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: buur dooshloh

Хоѐр тал зэрэг өвчлөх нь нэн ховор. Паранефрит

зонхилон цочмог явцтай тохиолдохоос гадна сүрьеэ

мэтийн өвчний үед архаг явцтай тохиолдож болно.

Энэ өвчнийг гэдэсний савханцар, стафилококк,

стрептококк зэрэг нян үүсгэнэ. Паранефритийн

эмнэлзүйн илрэл нь халдвар үүсгэгчийн шинж,

өвчлүүлэх чанар, хаанаас халдвар дамжин орсон,

идээний байрлал, хамрах хэмжээ зэргээс

шалтгаалан олон янз болно. Гялтан хальсны ард

хэвлийн арын зайнд үлэмж хэмжээний идээ

хуралдвал musculus Psoas цочрох шинж илрэнэ.

Өвчтөний биеийн ерөнхий байдал хүнд байх бөгөөд

биеийн халуун эрс нэмэгдэж толгой өвдөх,

бөөлжих, бөөлжис хүрэх зэрэг хордлогын шинж

хавсран илэрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: buur dooshloh

Хүндэрсэн үедээ нурууны шулуун булчин 12-р

хавирга огтолцох хэсэгт бөөрний проекцод

үрэвслийн шинж тод илэрч, хэв гажилт үүснэ.

Паранефрит эхлэх үед хэсэг газрын шинж

төдий л тодорхой бус байх учир холбогдох

шинжилгээ, үзлэг, тогшилтоор онош тавихад

нилээд төвөгтэй хэдий ч чанд авиан

шигжилгээгээр тодруулах боломжтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: buur dooshloh

Эмчилгээ: Нэгэнт паранефрит гэж оношилбол

бүслэхүйн стандарт зүсэлтээр хэвлийн арын

зайг нээж идээг суллан шарханд гоожуурга

тавих хагалгаа яаралтай хийвэл зохино.

Паранефрит бөөрөнд үүссэн идээт голомт,

пионефроз цоорсноос үүссэн бол эхлээд

бөөрний орчимд хуралдсан идээг нээж гаргаад

өвчтөний биеийн байдал сайжирч хордлого

тайлагдсаны дараа дахин хагалгаа хийж

өвчилсөн бөөрийг авах шаардлагатай эсэхийг

шийдвэрлэх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: buur dooshloh

Мөн паранефрит нь архаг явцтай байдаг. Ийм

үед өвөрмөц бус үрэвслийн онош тодорсоны

дараа бүлээн жин тавих, диатерми, шавар,

парафин тосон эмчилгээ хийж өвчтөний

биеийн ерөнхий байдлыг сайжруулах болон

антибиотик, сульфаниламид эмчилгээ хийвэл

үрэвслийн процесс шимэгдэж илааршиж

эдгэрнэ. Эс эдгэрвээс идээ хэлбэршиж

голомтлог шинж шинжилгээгэр илэрвэл мэс

ажилбар хийж голомтыг нээж гоожуурга тавьж

өгнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: buur dooshloh

Паранефрит

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: buur dooshloh

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: buur dooshloh

Бөөр шээсний замын чулуужих өвчин

Бөөр шээсний замын чулуужих өвчин, бөөр

шээс ялгаруулах замын эрхтний нийт

өвчний 30-45 хувийг эзэлдэг. Бөөр, шээс

ялгаруулах эрхтэн тогтолцооны /бөөр,

шээлгүүр, давсаг, шээсний сүв/ аль ч хэсэгт

чулуу байрлаж болно. Энэ өвчин ямар ч

насны хүнд тохиолдож болно. Сүүлийн

жилүүдэд шүр хэлбэрийн чулуу

эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байгаа

судалгаа байна. Гэхдээ эрэгтэйчүүд арай

илүү өвчилдөг юм. Бөөрний чулуу олон,

цөөн, том жижиг янз бүр байж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: buur dooshloh

Бөөр шээсний системийн эрхтнүүдэд чулуу яаж

үүсдэгийг одоо болтол бүрэн тайлбарлаж чадаагүй

бөгөөд чулуу үүсэхийг тайлбарласан физик-химийн,

физиологийн, нян халдварын гэх мэт олон байдаг юм.

Үүнд:

а. Бөөрний тахир сувганцрын эхлэх ба төгсгөл хэсгийн

төрөлхийн гажиг гэмтэл

б. Шээсний замын эрхтэний бүтцийн гажиг хөгжил,

в. Удамшлын нефроз, нефрит төстэй хам шинжүүд

чулуу үүсэхэд зонхилох шалтгаан болдог.

Физик-химийн онолоор чулуу үүсэх явдлыг

тайлбарлахдаа шээсэнд байх тусгай хатууруулагч

бодисын нөлөөнд шээсний тундас хоорондоо наалдан

чулууждаг гэж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: buur dooshloh

Мөн Хүний бөөрөнд чулуу үүсэх хэд хэдэн

тохиолдол байдаг. Хэрэв тухайн хүний

төрөлхийн эрдсийн солилцоо алдагдвал бөөрөнд

чулуу үүсдэг. Нэг бол буруу хооллолт, шингэн

зүйл бага уух, кальци, сульфинамид, аскорбины

хүчил зэрэг эм бэлдмэлийг хяналтгүй уух,

зүрхний болон ходоод гэдэсний өвчнөөр өвдөж

байснаас үүдэн бөөрөнд чулуу үүсч болно.

Бөөрний чулуу нь дотроо олон янз байдаг

-Оксалат буюу хурган чихний хүчлийн давснаас

үүссэн чулуу нь бие организмд тахианы мах,

элэг, цагаан будаа, кофе, шош, байцаа зэрэг

хүнсийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд бий

болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: buur dooshloh

-Фосфатын чулуу нь /фосфорын хүчлээс

бүрддэг/ шээсэн дэх фосфатын агууламж нь

өсөх, Д витамин дутагдах, бамбай булчирхайн

идэвхжлийн үед ихэсдэг.

-Уратын /шээсний хүчлийн/ хүчлийн илүүдэл нь

бие организмд шингэн хангалтгүй орох эсвэл

мах, бөөр, улаан виног хэт их хэрэглэснээс

болдог.

-0.5 сантиметр хүртэлх бага хэмжээтэй чулуу

болон элсийг хоолны дэглэмийн тусламжтай

арилгаж болно.

-Харин хэмжээгээр том чулууг мэс заслын

аргаар эсвэл цахилгаан долгионоор бага болгон

буталдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: buur dooshloh

Яс, үе мөч болон бусад эрхтний гэмтлийн

улмаас чулуу үүсэх явдал тохиолдоно. Шээсний

эрхтний чулуу үүсэхэд эрдэс бодисын

солилцоог зохицуулах төв мэдрэлийн системийн

хямрал, өвчтөн нэгэн байдалд удаан байснаас

шээсний замд зогсонги үүсэх болон бие

махбодид буй халдвар цусны ба тунгалгийн

шингэнд кальцийн давс ихэссэн зэрэг шалтгаан

зохих нөлөө үзүүлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: buur dooshloh

Хэрхэн анагаах вэ?

-Хэрэв та зүрх судасны өвчингүй бол өдөрт

хоѐр литрээс багагүй шээс гарахаар шингэн

ууна. Үүнд нохойн хошуу, алимны ханд,

жимсний шүүс, буцалсан ус зэрэг нь

ашигтай.

-Хоолны төрлийг баяжуулж, бага багаар

идэх хэрэгтэй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: buur dooshloh

-Хэрэв шээсний хүчлийн чулуу бол махны

шөл, дотор махан бүтээгдэхүүн, хиам өтгөн

цай, кофе, шоколадны хэрэглээг хязгаарла.

-Хурган чихний хүчлийн давснаас үүссэн

чулуу бол сүүн бүтээгдэхүүн, бяслаг, самар,

шоколадыг бага хэрэглэх шаардлагатай.

-Фосфорын хүчлээс үүдсэн чулуутай бол

сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс ногооноос

татгалзах хэрэгтэй болдог.

-Давс, өөх тосыг аль болох бага хэрэглэвэл

зүгээр.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: buur dooshloh

Ном зүй:

Мэс заслын эмгэгүүдийн нэгдсэн сурах

Ж. Хайрулла Ч. Пунцаг 2009 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: buur dooshloh

Анхаарал тавьсанд

баярлалаа

www.zaluu.comwww.zaluu.com