20-р зууны урлагийн шинэ урсгалууд

9
20-Р ЗУУНЫ УРЛАГИЙН ШИНЭ УРСГАЛУУД By Astro

Upload: nasa

Post on 16-Jun-2015

3.797 views

Category:

Social Media


10 download

TRANSCRIPT

20-Р ЗУУНЫ УРЛАГИЙН ШИНЭ УРСГАЛУУД

By Astro

АГУУЛГА

Реализм Сюрреализм Импрессионизм Авангардизм Абстрактионизм Экспрессионист кино урлаг Дүгнэлт

РЕАЛИЗМ

Реализм гэдэг нь шинэ цагийн “сэргэн мандалтын үед анх үүссэн.XIX-XX зууны реализмын гол зарчим бол зохиогчийн үзлээс үнэнд нийцүүлж амьдралын чухал талыг бодитойгоор тусган илэрхийлэх, түүхэн хэв маяг, зөрчил, зан авир нөхцөл байдлыг нөхөн сэргээж, уран сайхны аргаар дүрслэх, ялангуяа үндэсний , түүхэн, нийгмийн онцлог шинжийг тодорхой харуулах, бие галбир, оюун санаа, сэтгэл санааны онцлогийг харуулах юм. 20-р зуунд “амьдралын хэлбэрийг” дүрслэхдээ болзолт хэлбэр (домог, билэг тэмдэг, үлгэр, этгээд урлаг) зэргийг ашиглахын зэрэгцээ “бие хүн ба нийгмийн” асуудалд (ялангуяа хувь хүн ба нийгэм, домгийн ухамсар, нийгмийн зүй тогтол ба ёс суртахууны чин эрмэлзлийн эсрэг сөрөг зогсох зэрэг асуудалд голлон анхаарах болжээ.)

20-р зууны реализмын томоохон төлөөлөгчид нь зохиолч Стендаль, О.Бальзак, Ч.Диккенс, Г.Флобер, Л.Н.Толстой, Ф.М.Достоевский, М.Твен, А.П.Чехов, Т.Мани, У.Фолкнер, А.И.Солженицын, О.Домье, Г.Курбе, зураач И.Е.Репин, В.И.Суриков, хөгжмийн зохиолч М.Мусоргский, М.С.Щепкин, К.С.Станиславский нар юм.

СЮРРЕАЛИЗМ

Сюрреализм нь XX-р зуунд урлагийн эх булаг бол далд ухамсар (зөн билэг, зүүд, хий үзэгдэл) гэж зарлан тунхаглаж гарч ирсэн урлагийн урсгал чиглэл юм. Тэд урлагийн аргыг чөлөөт төсөөллөөр сольж логик сэтгэлгээнээс татгалзах болжээ. Сюрреализм 1920-иод оноос үүссэн.

Гол төлөөлөгчид нь зохиолчид А.Бретон, Ф.Супо, Т.Тцара, зураачид М.Эрнст, Ж.Арп, Ж.Миро нар юм. 1930-аад оноос зураач С.Дали, П.Блум, И.Танги нар сюрреализмын үндсэн шинж нь юмс үзэгдлийг логик дэс дараалалгүй, гаж буруу байдлаар үнэн бодитой, урнаар дүрслэхэд анхаарсан юм.

ИМПРЕССИОНИЗМ

Импрессионизм нь 19-р зууны эцэс 20-р зууны эхэнд үүссэн урлагийн шинэ урсгал юм. Гол төлөөлөгчид нь уран бүтээлдээ гадаад ертөнцийг хөгжил хөдөлгөөнд нь, агшин зуурын сэтгэл хөдлөл, урьдчилан бодолгүйгээр тусган харуулдгаараа онцлогтой юм.

Цэвэр өнгөнд нарийн төвөгтэй өнгийн задаргааг чөлөөтэй оруулж, өнгө сүүдэр зэргийг хослуулан чөлөөтэй нялж зурсан зургууд нь сэтгэл хөдлөм, гэрэл гэгээтэй болж байлаа.

Америкт Д.Цистнер, Германд М.Либерман, Л.Коринт, Оросын К.А.Коровин, И.Э.Грабарь нарын зэрэгцээ импрессионизм Францын уран барималч О.Роден, Италийн М.Россо, Оросын П.П.Трубецкой нарын бүтээлд тусгалаа олжээ.

Хөгжмийн зохиолчдын уран бүтээлд ялангуяа 19-р зууны эцэс 20-р зууны эхэнд Францын К.Дебюсси, М.Равель, П.Дюк нарт импрессионист зураачдын бүтээл хүчтэй нөлөөлж байсан нь тэдний уран бүтээлд тод харагддаг.

19-р зууны эцэст Европын утга зохиол, яруу найрагт Норвегийн К.Гамсун, Орост И.Ф.Анненский нарын бүтээлд импрессионист арга барил зонхилсон байдаг.

АВАНГАРДИЗМ Авангард гэдэг нь  тэргүүн хэсэг гэсэн утгатай цэрэг улс төрийн хэллэгээс үүссэн 

/avant-garde/ франц гаралтай үг.

Авангардизм нь 1900-аад оны уран сайхны урсгал чиглэлүүдийн ерөнхий нэр гарч ирсэн бөгөөд  хүрээлэн байгаа нийгмийн хуучин хэв маяг болон хуучин уламжлалд өөрийгөө  сөргүүлэн тавьсан  уран бүтээлийн урсгал болон гарч иржээ. Авангард бол хүний ухамсрыг уран сайхны аргаар үндсээр нь өөрчлөхөд чиглэсэн  урсгал юм.  Энэ урсгалыг оршин байгаа нийгмийн оюун санааны хоосрол, хөшүүн царцанги байдлыг эвдсэн гоо сайхны хувьсгалыг авчирсан гэж үздэг. Авангардизмын уран сайхны зөгнөлт үл гүйцэлдэх бодлого тактик нь илүү шийдвэртэй, үймээн самууны шинж чанарыг  агуулж байсан.Утга зохиолын авангардизмийн гол төлөөлөгчдөд оросын Велимир Хлебников, Владимир Маяковскийнар ордог. Сальвадор Дали /THE PERSISTENCE OF MEMORY / бол сонгодог авангардист зураач, Оросын В.В.Кандинский, К.С.Малевич нар абстракт, авангард чигэлэлээр зурдаг байжээ.

АБСТРАКЦИОНИЗМ

Абстракционизм нь дүрслэх урлаг дахь кубизм, экспрессионизм, футуризмын чиглэлүүд хоорондоо  ялгарах үйл явцад үүссэн уран сайхны нэг чиглэл юм.Урлагийн уламжлалт хэлбэрээс татгалзаж  тавилт шугам, будаг, хэлбэр, өнгөний чөлөөт тоглолт, тавилтыг бий болгосон.

Абстракт урлагийн гол төлөөлөгчид нь Оросын  В.В.Кандинский, К.С.Малевич, голландын зураач П.Мондриан, Т.ван Дусбюрг нар юм. Харин 1930-аад онд Францад абстракт зураачдын бүлэглэлүүд үүссэн.

ЭКСПРЕССИОНИСТ КИНО УРЛАГ Экспрессионизм нь 20-р зууны эхэн үеийн уран зураг,

уран зохиолд анх биеллээ олсон урсгал билээ.. Эскпрессионизмын гол ялгарах чанар нь бодит

байдлыг шууд дүрслэхээс илүүтэй хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн харанхуй талыг илүү харуулахын төлөө бодит байдлыг эвдэж, өөрчлөхдөө байдаг. Мөн уран зохиол, кино урлагт энгийн эхлэл, өрнөл, төгсгөлийн тогтсон уламжлалыг эвдсэн тохиолдол олон. Экспрессионист жүжгийн зохиолын төлөөлөгчдөөр Георг Кайзер, Эрнст Толлер, Вальтер Хазенклевер нарыг дурдаж болно. Энэхүү жүжгийн зохиол нь илүү сэтгэхүйн хар барааныг тодотгосноос гадна тайз заслаараа ялгарч байжээ. 1920-иод онд Германд энэхүү урсгал нь уран зураг болон кинонд их хүчээ авч дэлхий дахины анхаарлыг татаж байсан билээ.

Германы кино урлагийн экспрессионист чиглэл нь Роберт Вине (Robert Wiene)-ийн Доктор Калигарын өрөө (1919) 

Гэрэл болоод харанхуйн хүчтэй контраст,Ер бусын визуаль дизайн,Абстракт форм,Зураг авалтын өвөрмөц хазайлтын өнцөг, Бодит бус, сэтгэхүйн цаадтай руу чиглэсэн киноны хүүрнэл. Ихэвчлэн нэгэн өвөрмөц хувь хүний дотоодыг илэрхийлсэн өрнөлтэй.

Гэвч Германы экспрессионист кино урлагийн оргил үе 1919-1924 оныг хүртэлх богинохон хугацаанд өрнөсөн байна

ДҮГНЭЛТ

20-р зууны эхэн үед урлагийн шинэ шинэ урсгалууд маш олноороо үүсч хөгжиж байсан ба өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байжээ. Реализм домог, билэг тэмдэг, үлгэр, этгээд урлаг зэргийг ашигладаг, Сюрреализм нь далд ухамсрыг бүтээлдээ тусгадаг байсан бол Авангардизм нь хүний ухамсрыг уран сайхны аргаар үндсээр нь өөрчлөхөд чиглэсэн этгээд урсгал байсан байна. Авангардизмын гол төлөөлөгч Сальвадор Дали зөвхөн энэ урсгалаар төдийгүй сюрреалст бүтээл мөн туурвидаг байсан нь эдгээр 20-р зууны урлагуудыг яг тогтсон хэлбэргүй олон төрлийн санаа, сэтгэхүйн үйл явцын илрэл гэдгийг баталж байна.