монголын шинэ үеийн урлаг

15
Хичээлийн сэдэв: Монголын шинэ үеийн дүрслэх урлаг

Upload: tand-amjilt-husie

Post on 02-Aug-2015

119 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: монголын шинэ үеийн урлаг

Хичээлийн сэдэв:Монголын шинэ үеийн

дүрслэх урлаг

Page 2: монголын шинэ үеийн урлаг

Ээлжит хичээлийн зорилго:

монголын шинэ үеийн дүрслэх урлагийн

хөгжил, түүний арга ажиллагаатай танилцаж

судлах.

Page 3: монголын шинэ үеийн урлаг

Зорилт: -Монголын уламжлалт дүрслэх

урлагийн тухай мэдэх.-Зураачдын намтар, бүтээлтэй

танилцах.-Дүрслэх урлагийн орчин цагийн

өвөрмөц шинэ арга ажиллагаатай танилцан мэдлэг

эзэмших.

Page 4: монголын шинэ үеийн урлаг

19-р зууны үеийн Монголын дүрслэх урлагийн тухай.

• Монголчууд уран зургийн төрөл зүйлүүдийг хөгжүүлэн амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж байсан. Үүний нэг нь монгол хөзөр, мөн үйчүүр зураг юмаа. Эрт дээр цагаас хөзөр, үйчүүр зэрэг зурагт тоглоом монголчуудын дунд дэлгэрч тэдгээрийг хэвлэлэийн аргаар биш гараар зурж олшруулдаг байсан нь уг тоглоомын хуудас бүр зураачдын ур чадварыг шалгасны хувьд ардын зургийн хамгийн сонирхолтой хэсэг болдог байсан байна. Монголчуудын аж байдлын сэдэвт зурагт орон зай, дүрсийн хэмнэл, өнгийн хоршилоор тухайн зурагт утга санааг нь илэрхийлдэг онцлогтой. Нэгэн хавтгайд голцуу ижил хэмжээгээр давтагдан орших дүрсийн хэмнэл, тэгш хэмт өнгийн дан ба давхар дагнаасаар өгөгдсөн орон зайд амьдарлын олон үйл хөдлөлийг багтаадаг нь монгол зургийн зохиомжийн өвөрмөц арга, уламжлал юмаа. Монголчуудын амьдралд хээ угалз нь чухал үүрэгтэй. Чимэглэхэд ашиглахаас гадна үндэстэн ястаны уламжлат аж байдал, сэтгэлийг илэрхийлдэг тодорхой шугаман дүрслэлийн сүлжээс өнгийн бэлгэдэл юмаа.

Page 5: монголын шинэ үеийн урлаг

Монголын шинэ үеийн урлаг• Монгол түмний дүрслэх урлаг нь нэн өвөрмөц баялаг түүхтэй бөгөөд

нийгмийн хөгжлийн олон үеийг туулахдаа уламжлал, нийтлэг зүй тогтлын хэлбэр, агуулгын хувьд улам бүр боловсрон тэлсээр олон талт урлаг соёлын том салбар болтлоо хөгжиж улмаар хүн төрөлхөтний соёлын санд зохих байр сууриа эзэлсэн.

• ардын урлагийн баялаг өв, дүрслэх урлагийн олон зууны түүх уламжлалаас дэвшилттэй бүхнийг тусган авч шинэ үеийн дүрслэх урлаг хөгжсөн байна. 1920-1930 оны үед Балдуугийн шараваар манлайлуулан А.Соёлтой, О.Санжжав, С.Баваасан нарын залуучууд хувьсгалын үйл хэрэг, ач холбогдлыг таниулах зорилгоор зурагт хуудсуудыг бүтээхээр ажиллаж байлаа. Жишээ нь: “Петроградын цуврал” хэмээн нэрлэгддэг зурагт хуудсууд зурагдаж байсан. Энэ бүтээлд хувсгалын өмнөх болон хувьсгал ялсны дараах монголын нийгмийг дүрслэн харуулсан цуврал шог зургуудаас бүрдэнэ. 1942 онд улсын уран сайхны хэрэг эрхлэх газрын харъяанд зураг урлалын газрыг байгуулжээ. 1945 онд зургийн дунд сургууль, 1946 оноос аймгуудад уран зургийн газаруудыг байгуулжээ. 1940, 1950-иад оны үеийн төлөөлөгчид нь Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, О.Цэвэгжав, Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Д.Чойдог, Н.Жамба, Н.Цүлтэм, Г.Одон, Ц.Доржпалам нарын зураачид тайз дэлгэцийн урлаг, хөрөг зураг, бодит уран зургийн төрлүүдээр уран бүтээлээ чиглүүлж иржээ. 1950-иад оноос монголын дүрслэх урлаг илүү сэргэн хөгжиж цаг үеийн бүхий л сэдвийг тусгаж байв.

• 1970-1980 онуудад уран барималын төрөл болох цэрэг, эх орон, энх тайвны сэдэвт барималууд урлагдаж онцгой байр эзэлж байв. 1970-1980 оны уран зургийн төлөөлөгчид нь Б.Пүрэвсүх, До.Болд, Ё.Өлзийхутаг, Р.Дүйнхэржав, Ц.Энхжин, Ц.Цэгмид, Н.Адъяабазар, Ц.Эрдэнэцог зэрэг уран бүтээлчид өөр өөрсдийн өвөрмөц арга барилтай дээд мэргэжилтэй уран бүтээлчид шинээр төрөн гарч ирсэн.

Page 6: монголын шинэ үеийн урлаг

Шинэ цагийн дүрслэх урлагийн төлөөлөгчид

• Ард түмний дунд “марзан” хэмээн алдаршсан Балдуугийн Шарав нь 20-р зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач юм.

Балдуугийн Шарав “Богд” 1922 он

Page 7: монголын шинэ үеийн урлаг

Бодит хүний хөргийг гэрэл

сүүдрийн ялгарлаар

хэлбэржүүлэн, орон зайн

эзэлхүүнтэй болгон зурдаг

онцлогтой байсан нь тухайн үедээ монгол зургийн

аргад гарсан шинэчлэл байсан.

Балдуугийн Шарав “Эх дагина” 1922 он

Page 8: монголын шинэ үеийн урлаг

Европ зургийн аргаар

тодорхой нэг л газарт өрнөж

буй үйл явдлаар зургийн

өгүүлэмж нь хязгаарлагддаг

бол, монгол зурагт

дүрслэхдээ олон үйлийг нэг зурагт багтаан

дүрслэх боломжтой юм.

Балдуугийн Шарав “Монголын нэг өдөр” 1911-1912 он

Page 9: монголын шинэ үеийн урлаг

Байгалийн шороон будаг, алт оролцуулан

зурсан энэ ховор бүтээл нь одоо урлагийн бүтээл

цуглуулагч А.Алтангэрэлд

хадгалагдаж байна.

Балдуугийн Шарав “Ногоон дарь эх”

Page 10: монголын шинэ үеийн урлаг

Бодит мэт дүрслэх тухай.• Монголын бодит уран зургийн үүсэл

нь Орос улсаас зургийн мастерууд ирж өрнө европын тосон будгийн арга ухааныг зааж, мөн тэд өөрсдөө манай үндэсний уламжлалт зургаас суралцаж байсан н ба энэ нь шинэ зургийн урлагийн чиг зам болжээ. Л.Гаваа, О.Цэвэгжав зэрэг зураачид нь үндэсний уламжлалыг өрнө дорны болон Оросын зураачдын туршлагаар баяжуулан зурж байв.

Page 11: монголын шинэ үеийн урлаг

Төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжав уг зургаа 43 насандаа зурсан байна.Энэ зургийг ажихад малчин монгол хүний баяр бахдал, баяслыг илэрхийлсэн байна.

Page 12: монголын шинэ үеийн урлаг

Г.Одонгийн уг зурагт дүрүүдийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг.Зургийг 1952 онд бүтээжээ.

Page 13: монголын шинэ үеийн урлаг

Зураачийг гэртээ амралтаараа ирээд байхад нь түүний охин нь ээжийгээ тосон гүйх тэр мөчийг зурагтаа буулгасан байна.

Page 14: монголын шинэ үеийн урлаг

Дасгал ажил•Дүрслэх урлагийн орчин үеийн урсгал чиглэлүүд олноороо төрөн гарч байгаа билээ. Эдгээрээс энэ хичээл дээр элсээр зурах урлагийн тухай судлаж танилцанаа.

Page 15: монголын шинэ үеийн урлаг