Дотоодын нийт бүтээгдэхүүн

24
Дотоодын нийт бүтээгдэхүүн Илтгэгч: Б.Ням – Очир (МУИС-ШУС)

Upload: nyam-ochir-bold

Post on 15-Apr-2017

330 views

Category:

Economy & Finance


0 download

TRANSCRIPT

Page 1: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Илтгэгч: Б.Ням – Очир (МУИС-ШУС)

Page 2: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Агуулга

• Оршил

• “Эргэх урсгал” загвар

• Дотоодын нийт бүтээгдэхүүн, түүнийг хэмжих аргууд.

• Үндэсний тооцооны систем ба бусад үзүүлэлтүүд.

• Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн болон дотоодын нийт бүтээгдэхүүний дефлятор.

• Дотоодын нийт бүтээгдэхүүний хязгаарлагдмал талын тухай мэдлэг олж авна.

• Дүгнэлт

Page 3: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Оршил

• Аливаа улсын нийт эдийн засгийн байдал, цар хүрээ, ард түмний амьжиргааны түвшинг илэрхийлэх макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт болох дотоодийн нийт бүтээгдэхүүн (ДНБ) өсөх нь улс орны эдийн засгийн байдал сайжирч буйг илэрхийлнэ. Эдийн засгийг уналттай байгааг бүр цаашилбал хямралтай байгаа эсэхийг тодорхойлох гол хэмжигдэхүүн нь ДНБ юм.

Page 4: Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ- буюу дотоодын нийт бүтээгдэхүүн

• Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт үнэ цэнийг дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ) гэнэ.

Page 5: Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ нь дараах 4-н чухал хэсгээс бүрдэнэ

• Зах зээлийн нийт өртөг буюу үнэ цэнэ – Нийт үйлдвэрлэл, үйлчилгээг тооцоход маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хооронд нь нэмэх шаардлагатай болно.

• Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний – ДНБ–г тооцоолоход зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг авч үзнэ.

• Тухайн улсын хил хязгаар дотор - Зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрт, хил хязгаарын дотор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ л ДНБ ордог.

• Тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн – ДНБ-ийг цаг хугацааны тодорхой үед(жилд, улиралд гэх мэт) үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгөөр тооцдог.

Page 6: Дотоодын нийт бүтээгдэхүүн

“Эргэх усргал” загвар

• Нийт орлого, нийт зарлагын хамаарлыг тодруулахын тулд эргэх урсгалын загварыг авч үзье.

• Эдийн засаг нь хүчин зүйлийн, бүтээгдэхүүн үйлчилгээний ба санхүүгийн зах зээл дээр арилжаа хийдэг аж ахуйн нэгжүүд, өрх гэрүүд, засгийн газар болон бусад улс орнуудын оролцогчдоос бүрдэнэ.

Page 7: Дотоодын нийт бүтээгдэхүүн

“Эргэх урсгал” загвар

Өрх гэрүүд

Аж ахуйн нэгжүүд

Гадаад сектор

Засгийн газар

Хүчин зүйлийн зах зээл Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл Санхүүгийн зах зээл

S

T

Зээл, зээл

төлөлт

Зээл, зээллэг

C G

C

I

I

G

Y

Y

X =M

X =M

Аж ахуй нэгжүүдийн зээллэг

Page 8: Дотоодын нийт бүтээгдэхүүн

“Эргэх усргал” загвар

• Y = C + I + G + X – M – ДНБ –г зарлагаар тооцох

• Y – Өрх гэрүүдийн авч буй нийт орлого(цалин)

• I – Хөрөнгө оруулалт

• G – Засгийн газрын худалдан авалт

• T – Татвар

• X – экспорт

• Т – импорт

• NX = X – M Цэвэр экспорт Y = C + I + G + NX гэж бичиж болно

Page 9: Дотоодын нийт бүтээгдэхүүн

“Эргэх урсгал” загвар

• Өрх гэрүүд хүчин зүйлийн зах зээл дээр хөдөлмөр, капитал, газар зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг худалдаж, аж ахуй эрхлэгчид худалдан авна.

• Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүний зах зээл дээр хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх ба өрх гэрүүд худалдан авна.

• Засгийн газар болон ОНЗЗ-ны байгууллагууд бүтээгдэхүүний зах зээлээс бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авна.

• Гадаад сектор нь манай улсын эдийн засагт оролцож буй гадаад улс орнуудыг ( Гадаадын аж ахуйн нэгжүүд, өрх гэрүүд, засгийн газрууд) нэгтгэсэн гадаад оролцогчид юм.

Page 10: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Монгол улсын ДНБ нийт зарлага

Нийт зарлага тэрбум төгрөгөөр, 2009 онд Нийт зарлага хувиар, 2009 ондY = 3621 Y =100%

Үүнд: Үүнд:

C = 1973 C = 54.5%

G = 656 G = 18.1%

I = 1559 I = 43.6%

X – M = -587 X – M = -16.2%

Page 11: Дотоодын нийт бүтээгдэхүүн

“Эргэх урсгал” загвар

“Эргэх урсгал” загвараас нийт орлого, нийт зарлагын урсгал,хамаарлын зэрэгцээ санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын санхүүжилттэй холбогдсон урсгалыг харах боломжтой. Өрх гэрүүд орлогоосоо татвар төлөөд, хэрэглээнд зарцуулаад үлдсэн хэсгийг нь хадгалах бөгөөд S гэж тэмдэглэлээ.

Y = C + T + S өрх гэрүүдийн орлого хэрэглээ, татвар, хадгаламж гэсэн 3н зүйлүүдэд хуваагдаж байна. Үүнийг ДНБ –г зарлагаар тооцох тэгшитгэлтэй тэнцүүлбэл: T+S = I+G+X-M I = S +(T-G)+(M-X)

Хэлбэртэй бичиж болно. (T-G)-Засгийн газрын төсөвийн тэнцэл

(M-X)-дэлхийн бусад орнуудаас буюу гадаадаас авах зээлийг илэрхийлнэ.

Page 12: Дотоодын нийт бүтээгдэхүүн

• Манай улсын хувьд маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортолдог боловч эргээд маш цөөхөн төрлийн бүтээгдэхүүн экспортолдог энэ нь (Уул уурхайн бүтээгдэхүүнүүд(Зэс, Нүүрс, алт ... гэх мэт), Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн(Ноос, ноолуур, мах, ... гэх мэт) ...) болно

• Хувийн хадгаламж дээр засгийн газрийн төсвийн илүүдэл буюу засгийн газрын хадгаламжийг нэмснийг үндэсний хадгаламж гэнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалт нь үндэсний хадгаламж болон гадаадын зээллэгээр санхүүждэг ажээ...

Page 13: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Урсгал ба нөөц хэмжигдэхүүн

• Тодорхой хугацаанд(жил, улирал, сар гэх мэт) тооцоологдох хэмжигдэхүүн буюу үзүүлэлтийг урсгал хэмжигдэхүүн гэнэ. Жишээлбэл: Тухайн хичээлийн жилд худалдан авсан номны тоо, тухайн сард авах цалин, жилээр болон улирлаар тооцсон ДНБ бүгд урсгал хэмжигдэгхүүн юм.

• Харин нөөц хэмжигдэхүүн нь тухайн цаг хугацааны мөч хүртэл хуримтлагдсан хэмжээг илэрхийлнэ. Жишээ нь Таны номын санд өнөөдөр байгаа номын тоо, хэн нэгэн хүний дансанд байгаа мөнгөний хэмжээ зэрэг нь нөөц хэмжигдэхүүн мөн.

Page 14: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд

• Үндэсний тооцооны систем(ҮТС) нь хоорондоо уялдаа холбоотой байгуулагддаг макро эдийн засгийн цогц дансууд, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, ойлголт, тодорхойлолт, ангилал болон тооцооны арга зүйд үндэслэн зохиогдох тэнцэл, хүснэтүүдээс бүрдэнэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний данс нь эдийн засаг дахь бараа үйлчилгээний урсгалыг харуулна. Данс гэдэг нь эдийн засгийн аливаа үйл ажиллагааны өгөх, авах үйлдлийг нэгэн зэрэг харуулдаг хэрэгсэл юм. ҮТС-ийн үндсэн үзүүлэлтүүд нь

- Дотоодын нийт бүтээгдэхүүн(ДНБ = ДЦБ + Элэгдэл)

- Үндэсний орлого

- Үндэсний нийт бүрэлдэхүүн

- Дотоодын цэвэр бүтээгдэхүүн(ДЦБ = ҮО + ЦГХЗО + Шууд бус татвар-Татаас)

- Хувийн орлого

Page 15: Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ- г тооцох

• Зарлагаар тооцох арга

• Орлогоор тооцох арга

• Үйлдвэрлэлээр тооцох арга

Page 16: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Бодит ДНБ ба ДНБ-ий дефлятор

• Бид тухайн хугацаанд эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан нийт зарлага нь ДНБ-тэй тэнцүү гэдгийг мэдэх болсон.

• Тухайн жилийн үнээр тооцсон ДНБ-ийг нэрлэсэн ДНБ гэнэ.

- Өмнөх жилээс илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлчилгээ үзүүлэх

- Өмнөх жилээс бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өмнөх өсөх зэрэг

• Тухайн жилд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг суурь болгон авсан оны үнээр тооцсон өртгийг Бодит ДНБ гэнэ.

Page 17: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн

Он

2005 2010

Хэмжээ Үнэ Хэмжээ Үнэ

Талх 1000 500 1320 1000

Ноолууран цамц 20 50000 22 35000

Эхлээд нэрлэсэн ДНБ-ийг 2005 ба 2010 оны хувьд тооцъё.2005: Талхны өртөг = 1000*500= 500000

Ноолууран цамцны өртөг = 20*50000=10000002005 онд нэрлэсэн ДНБ нь 1500000

Үүнтэй адилаар тооцоолбол 2010 онд:Нэрлэсэн ДНБ нь 1320000+770000=1990000

Суурь оныг 2005 он гэж авч үзэж буй учир 2010 оны бүтээгдэхүүн тус бүрийг 2005 оны үнээр тооцоход: Бодит ДНБ

нь 660000 + 1100000=1760000 болж байна эндээс ДНБ-ий дефляторыг олбол:ДНБ-ий дефлятор =

Үнэ 2010 онд 2005 оноос 13.1 хувиар өссөнийг харуулна.

Үнийн ерөнхий түвшинг илэрхийлэх нэг үзүүлэлт нь ДНБ-ий дефлятор юм.

ДНБ-ий дефлятор =

Page 18: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Эдийн засгийн өсөлтийг хэмжих

• Бодит ДНБ-ийг ашиглан эдийн засгийн өсөлтйиг тооцдог. Эдийн засгийн өсөлт нь тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ өмнөх жилээс хэдэн хувиар өөрчлөгдсөнийг илэрхийлнэ.

• ДНБ-ий өсөлт =

• - тухайн жилийн бодит ДНБ

• - Өмнөх жилийн бодит ДНБ

• Жишээлбэл: 2011онд 4891.8 тэрбум төгрөг 2012 онд 5498.5 тэрбум төгрөг байсан эндээс ДНБ-ий өсөлтийг олбол:

ДНБ-ий дефлятор = = 12.4% буюу эдийн засаг ийм хэмжээний өсөлттэй байсан

Page 19: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Бодит ДНБ түүний өсөлтийн хязгаарлагдмал байдал

• Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл өсөх нь эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирч буйг илтгэх боловч бодит ДНБ-ий өсөлт нь эдийн засгийн сайн сайхан байдлын өөрчлөлтийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй.Учир нь бодит ДНБ-ээр илэрхийлэгддэггүй сайн сайхан байдлын өөр олон хүчин зүйлс байдаг. Эдгээрийн заримаас дурдвал:

• Өрхийн үйлдвэрлэл

• Далд эдийн засаг

• Эрүүл мэнд, наслалт

• Чөлөөт цаг

• Байгаль орчны чанар

• Улс төрийн эрх чөлөө нийгмийн шударга ёс гэх мэт байна

Page 20: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Ногоон ДНБ

• Байгаль орчны үнэлгээ буюу нөөцийн хомсдол, байгалийн бохирдлын хохирлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд тусган харуулсан үзүүлэлтийг ногоон ДНБ гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Ногоон ДНБ нь уламжлалт аргаар тооцсон ДНБ-ээс байгалийн нөөцийн хомсдол болон хүрээлэн буй орчны доройтлоос шалтгаалсан эдийн засгийн үйл ажиллагааны нэмэгдэл өртгүүдийг хассан дүн юм.

• Ногоон ДНБ = ДНБ - Байгалийн нөөцийн хорогдол – CD – P10

• CD – Нүүрсхүчлийн давхар ислээс үүдэх хохирол бөгөөд агаарын бохирдлоос үүсэх ахуй хохирлын зардлаар илэрхийлэгдэнэ.

• P10 – Тоосжилтоос үүсэх хохирол

Page 21: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Жишээ:

• Зарим статистик мэдээлэл

• Зээлийн хүү 12, Нийт хөрөнгө оруулалт 55, Цалин 218, Корпорацийн ашиг 113, Шууд бус татвар 22, түрээсийн төлбөр 20, Корпорацийн ашгийн татвар 50, Цэвэр экспорт 11, засгийн газрын хэрэглээ 90, Цэвэр хувийн хөрөнгө оруулалт 45, Өмчийн орлого 21, Төрийн өмчийн үйлдвэрүүдэд үзүүлэх цэвэр мөнгөн тусламж 2, Шилжих төлбөр 23, Хэрэглээний зарлага 260 бол ДНБ-г орлого, зарлагаар тооц. Үндэсний орлогыг тооц.

Page 22: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Бодолт:

• ДНБ-г зарлагаар тооцоолъё. Хувийн хэрэглээ(C), Дотоодын нийт хөрөнгө оруулалт(I), Засгийн газрын худалдан авалт буюу зарлага(G), Цэвэр экспортыг (X-M) нэмдэг тул Y = C+I+G+X-M = 260+55+90+11=416

• ДНБ –г орлогоор тооцоолъё: ДНБ-г орлогоор тооцоход ажиллагсдын нийт цалин, цэвэр хүү, рентийн(түрээсийн) орлого, корпорацийн ашиг, өмчлөгчдийн орлого, элэгдэл, шууд бус татвар, дотоодын цэвэр хүчин зүйлийн орлогыг нэмнэ.Орлогоор тооцоход хэрэглэгдэх элэгдлийн хэмжээг НХО=ЦХО+Элэгдэл тул Элэгдэл= НХО-ЦХО ба элэгдэл нь 55-45=10 байна. Иймд Y= 12+218+20+113+21+10+22=416

• Үндэсний орлогыг олъё: Эхлээд ДЦБ-г олбол ДЦБ= ДНБ-Элэгдэл=416-10=406 ҮО дээр шууд бус татварыг нэмж, татаасыг хассанаар Дотоодын цэвэр бүтээгдэхүүн (ДЦБ) тодорхойлогдох тул ҮО= ДЦБ-Шууд бус татвар+Татаас = 406-22+2= 386

Page 23: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Асуулт? Хариулт:

Page 24: Дотоодын нийт бүтээгдэхүүн

Анхаарал тавьсанд баярлалаа.