хөрөнгө оруулалтын журам

20
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА МОНГОЛ УЛС НИЙСЛЭЛЦЙН ЗАСАГ ДАРГА 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31, ННр://ш\АЛ№.и1аапЬаа(аг.тп танай -ны № г Журмын төсөл өргөн барих тухай Монгол ^Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулий^ 20 дугаар зүйлийн 129.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, 28 дугаар зүйлийн 28.2, 65 дугаар зүйлийн 65.1.1, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дэх заалтыг тус тус үндэслэн, Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай ашиглалтад оруулах, батлагдсан хөрөнгийг бүрэн үр дүнтэй зарцуулах ажлын хүрээнд “Хөрөнгө оруулалтын үйл ажиллаганы журам”-ыг боловсруулан Удирдлагын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн хүргүүлж байна. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ Д/ БӨГӨӨД УЛААНБААТДР ХОТЫН ЗАХИРАГЧ 111020000164

Upload: evsel-nith

Post on 20-Jul-2015

177 views

Category:

Law


8 download

TRANSCRIPT

Page 1: хөрөнгө оруулалтын журам

Г НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

МОНГОЛ УЛС НИЙСЛЭЛЦЙН ЗАСАГ ДАРГА

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7,

Утас: 32-71-99, Факс: (976-11) 32-43-31, ННр://ш\АЛ№.и1аапЬаа(аг.тп

танай -ны № -т

г Журмын төсөл өргөн барих тухай

Монгол ^Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулий^ 20 дугаар зүйлийн 129.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, Төсвийн тухай

хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, 28 дугаар зүйлийн 28.2, 65 дугаар зүйлийн65.1.1, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дэх заалтыг тус тус үндэслэн, Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай ашиглалтад оруулах, батлагдсан хөрөнгийг бүрэн үр дүнтэй зарцуулах ажлын хүрээнд “Хөрөнгө оруулалтын үйл ажиллаганы журам”-ыг боловсруулан Удирдлагын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн хүргүүлж байна.

Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ Д/ БӨГӨӨД УЛААНБААТДР ХОТЫН ЗАХИРАГЧ

111020000164

Page 2: хөрөнгө оруулалтын журам

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИИН ХУРЛЫН тэргүУлэгчдийн тогтофлын ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД

САНАЛ ^ВАХ ХУУДАС

2014 оны 01 дүгээр сарын 07 Дугаар 21

Тогтоолын төслийн нэр: “ Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам батлах” тухайБоловсруулсан ажилтны албан тушаал: Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар Л * *

№ Санал өгөх газар, хэлтэс

Сонирхльизөрчилтэй

эсэх

Санал

- •—-------------

Гарын үсэг

1 X 1 -

Он, сар, өдөр

1 Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс

-ү-------" С

2 Хууль, Эрх зүйн хэлтэс 1 ся/Х

3 Санхүү, төрийн сангийн хэлтэс

Хуралд өргөн барих, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах, захирамж гаргах фаналыг дэмжиж зөвщөөрсөн№ Санал өгөх Нийслэлийн

Удирдлагын зөвлөлийн гишуүд________

Засаг дарга Э.Бат-Үүл

2 -Засаг даргын Орлогч Н.БатааЗасаг даргь!н Орлогч С .О ч и р б а т ____________Засаг даргын Орлогч Н.Гантөмөр ____________Засаг даргын Орлогч Ц.Буяндалай____________Засаг даргын Орлогч Т.Бат-Эрдэнэ____________Засаг даргын Орлогч Ц.Энхцэнгэл ___________

Сонирхлынзөрчилтэй

эсэх

'Ы -

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөрлөгөөний газрын ? дарга Н.Нацагдорж <\ ________Улаанбаатар хотынЕрөнхий мөнөжөр бөгөөд Захирагчийн ажлын

Санал

Page 3: хөрөнгө оруулалтын журам

албаны дарга Б.Бадрал10 Нийслэлийн Засаг Даргын

Тамгын Газрын Дарга Ё.Гэрэлчулуун

Тайлбар:Сонирхлын зөрчилтэй эсэх гэсэн хэсэгт “Тийм” гэсэн тэмдэглэгээ хийсэн албан тушаалтан захирамжийн төсөлд санал өгөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан загвары|н дагуу “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мрдэгдэл”-ийг бөглөж дээд шатны албан тушаалтандаа хүшгүүлж шийдвэрлүүлнэ.

Page 4: хөрөнгө оруулалтын журам

төсөл

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН тө лөө лөгчд и йн ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН то гто о л

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 29.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, 2ё дугаар зүйлийн 28.2, 65 дугаар зүйлийн 65.1.1, 67 дугаар зүйлийн 67.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дэх заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.Хөрөнгө оруулалтын үйЛ ажиллагааг оновчтой төлөвлөх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажпын уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын ажпыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай ашиглалтад оруулах, батлагдсан хөрөнгийг бүрэн үр дүнтэй зарцуулах ажпын хүрээнд “Хөрөнгө оруулалтын үйл ажиллаганы журам”-ыг гаргахыг зөвшөөрсүгэй.

2.“Хөрөнгө оруулалтын үйл ажиллаганы журам” төслийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

З.Энэхүү журмын хэрэгжилтыг хангуулж, нэгдсэн удирдпага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д, хянхалт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б. Энхболд/-д тус тус даалгасугай.

ДАРГА Д.БАТТУЛГА

Page 5: хөрөнгө оруулалтын журам

Нийслэлийн иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын Тэргүүлэгчдийн 2015 о ны ....сарын....ны өдрийн......дугаартогтоолын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон түүнтэй адилтгах

хөрөнгө/түүнтэй адилтгах хөрөнгө гэдгийгорон нутгийн хөгжлийн сан, концесс, Монгол улсын Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө болон бусад эх үүсвэрийг ойлгоно/-өөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламж, их засварын ажил, худалдан авах тоног төхөөрөмж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл /цаашид “хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ” гэх/-ийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, санхүүжүүлэх, ашиглалтанд хүлээн авах, бүртгэх, тайлагнах, үйл явцыг шуурхай, үр ашигтай зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журам нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Авто замын тухай хууль, Концессын тухай хууль, Инновацийн тухай хууль, Газрын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагдана.

1.3. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөх, батлуулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах, санхүүжүүлэх, ашиглалтанд хүлээн авах, тайлагнах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, мэдээлэл ил тод нээлттэй райна.

1.4. “Улаанбаатар хотыг 2020 он хүртлэх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулна.

Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үе шат• Урт хугацааны төлөвлөлт 8-15 жил• Дунд хугацааны төлөвлөлт 4 жил• Тухайн жилийн төлөвлөгөө 1 жил

Урт хугацааны төлөвлөлт:“Улаанбаатар хотыг 2020 он хүртлэх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийньчиг хандлага” бодлогын баримт бичиг болон ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллаганы төлөвлөгөөг /Эдийн засгийн хөгжлийн стратеги/ ойлгоно.

Дунд хугацааны төлөвлөлт:Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх салбар тус бүрийн мастер төлөвлөгөөг ойлгоно.

1

Page 6: хөрөнгө оруулалтын журам

Тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт:Дунд хугацааны төсөл хөтөлбөрүүдээс тухайн жилд хэрэгжүүлэхээр сонгогдсон төсөл хөтөлбөрүүдийг ойлгоно.

ХОЁР. ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ

2.1 Дунд хугацааны төсөл хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа боловсруулан баталж, жил бүр тодотгож болно.

2.2 Нийслэлийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдсан байна.

ГУРАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1 Нийслэлийн Засагдарга хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Хөрөнгө оруулалтын удирдах хороо, түүний дэргэдэх техникийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн жилийн 03 сарын 15 ны дотор Нийсэлийн удирдлагын зөвлөлөөр хурлаар хэлэлцүүлж шинэчлэн батална.

3.2Төхникийн зө^лөл нь инженерийн шугам сүлжээний хангагч, ашиглагч байгууллага, барилга хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага болон өмчийн асуудал хариуцсан байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн байна.

3.3 Хөрөнгө ор^улалтын удирдах хорооны техникийн зөвлөл нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Хүнд:3.3.1 Төсөл арга хэмжээ бүрийн газар, газрын хэмжээ, нөхөн олговорын хэмжээг

тогтоох,3.3.2 Төсөл арга хэмжээ бүрийн Инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоо,

хүчин чадлын тооцооллыг гаргах,3.3.3 Дээрх шаардлагыг хангасан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний

жагсаалтыг Удирдах хороонд танилцуулна,3.4 Хөрөнгө оруулалтын удирдах хороо нь дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.4.1 Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ нэг бүрийг хэлэлцэн дүгнэлт гаргах,3.4.2 Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрүүдийг

тодррхойлох,3.4.3 Төсөл арга хэмжээ нэг бүр нь ТЭЗҮ, судалгаа, иргэдийн саналд үндэслэсэн

эсэхэд дүгнэлт гаргах,3.4.4 Төсөл арга хэмжээ нэг бүр нь амьдрах орчны зураглалд суурилсан эсэхэд

дүгнэлт гаргах,3.4.5 Төсөл арга хэмжээ нэг бүр нь Эрүүл аюулгүй байдлын индексд суурилсан

эсэхэд дүгнэлт гаргах,3.4.6 Батлагдсан Хөрөнгө оруулалтын төслүүдийн сонгох шалгуур үзүүлэлтийн дагуу

эрэмбөлсэн эсэхийг хянах,3.4.7 Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжиснээр гарах үр дүн, үйл

ажиллагааны урсгал зардал болон тухайн хийгдсэн хөрнгө оруулалт нь эргэн төлөгдөх үидэслэлийг тооцсон эсэхэд дүгнэлт гаргах, »

3.4.8 Удйрд&х хорооны санал дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хуралд оруулна.

2

Page 7: хөрөнгө оруулалтын журам

ДӨРӨВ. ТУХАЙН ЖИЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН төлөвлөгөө

4.1 Бэлтгэл үе шат4.1.1 Бэлтгэл үе шатны зохион байгуулагч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудал

хариуцсан нэгж байна.4.1.2 Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөний төсөл боловсруулах удирдамж болон саналын маягтыг хөрөнгө оруулалтын удирдах хороогоор батлуулан хэвлэмэл болон цахим хэлбэрээр 04 дугаар сарын 01-ний дотор дараах газруудад хүргүүлнэ.Үүнд:

- Нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид,-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд,

4.1.3 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах аргачлалын сургалтыг 04 дугаар сарын ч5-ны дотор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөвлөлт хариуцсан ажилтнуудын дунд зохион байгуулж, гарын авлагаар хангана

4.2 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд санал авах үе шат

4.2.1 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд санал авч, нэгтгэн боловсруулах үйл ажиллагааг Нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж нь үйл ажиллагааг зохион байгуулж хариуцан ажиллаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжид хүргүүлнэ.

4.2.2 Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүжилт, хяналтын нэгдсэн програмтай байна.

4.2.3 Иргэдиин саналыг цахим хэлбэрээр жилийн 365 хоног 24 цагийн турш нээлттэй хүлээн авч тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг 06 дугаар сарын 01-ний өдрөөр ргасалбар болгоно.

4.2.4 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын саналыг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авч тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг 06 дугаар сарын01 -ны өдрөөр тасалбар болгоно.

4.2.5 Хөрөнг^ оруулалтын төсөл арга хэмжээ нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

4.2.5.1 Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын төслүүд байх;

4.2.5.2 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх;

4.2.5.3 Гадаадын орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн Улаанбаатар хотын хүлээсэн үүргийг биелүүлэхэд чиглэх;

4.2.5.4 Амьдрах орчны зураглалд суурилсан байх;4.2.5.5 Эрүүл а|Ьулгүй байдлын индексд суурилсан байх;4.2.5.6 Төсви^н тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан нийслэл өөриун төсвөөр бие

даан хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх;

4.2.5.7 Үр ашгийн тооцоо болон ашиглалтын үеийн зардал, төсөвт үзүүлэх ачааллын тооцоог ирүүлэх;

3

Page 8: хөрөнгө оруулалтын журам

4.2.6 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь дараах тусгай шаардлагыг хангасан байна.4.2.6.1 Зураг төсөл, ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хувьд:

4.2.6.1.1 Газрын байршил шийдвэрлэсэн, газар чөлөөлөх шаардпагатай бол нөхөн олговрын зардлыг шийдвэрлэсэн байх

4.2.6.1.2 Инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын хувьд трасс тодорхойлж, холбогдох газруудаар зөвшилцсэний дараа газар чөлөөх нөхөн олговорын асуудлыг шийдвэрлэсэн байна.

4.2.6.1.3 Инженерийн шугам сүлжээний анхан шатны судалгаатай байх

4.2.6.2 Шинээр эхлэх барилга байгууламжийн хувьд:4.2.6.2.1 Газрын байршил, газар чөлөөлөх шаардлагатай бол нөхөн

олговрын зардлыг шийдвэрлэсэн байх;4.2.6.2.2 Техникийн нөхцөлтэй байх;4.2.6.2.3 Магадлал хийгдсэн зураг төсөлтэй байх.

4.2.6.3 Тоног төхөөрөмжийн хувьд:4.2.6.3.1 Техник, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, техникийн

тодорхойлолтыг ирүүлэх;4.2.6.3.2 Үр ашгийн тооцоо болон ашиглалтын үеийн зардлын тооцоог

ирүүлэх;

4.2.7 Хөрөнгө оруулалтын эрэмбэлэх аргачлалыг тухай бүрд нь хөрөнгө оруулалтын Удирдах хороо, Нийслэлийн Засаг даргын Удирдпагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан мөрдөж ажиллана.

ТАВ. ХӨРӨНГӨ ОРУУЛАПТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ ҮЕ ШАТ

5.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах батлуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна.

5.2. Хөрөнгө оруулалтын удирдах хороо болон техникийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан нийслэлийн төсвийн хөрөнгөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх саналыг нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгахаар, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын саналыг салбарын яамдууд болон санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.3. Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд тусгахаар, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын саналыг эрэмбэлэн салбарын яамдууд болон санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. *

5.4. Дүүрэг, хорроны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт^н төсөл, арга хэмжээний саналыг тухайн дүүргийн Засаг дарга нар болон ашиглалтанд хүлээн авсаны дараа ашиглагч хуулийн этгээдийн удирдлагатай зөвшилцөн төлөвлөгөөний төсөлд тусгана.

5.5. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжиж дууссан үед тухайн жилд холбогдон гарах үйл ажиллагааны урсгал зардлыг эзэмшигч болон ашиглагч

4

Page 9: хөрөнгө оруулалтын журам

5.6.

5.7.

5.8.

5.9.

5.10.

5.11.

5.12.

5.13.

5.14.

6 .1.

6.2.

6 .3.

хуулийн этгээдийн төсөвт тусгуулах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд туссан төсөл, арга хэмжээ нэг бүрийг хөрөнгө оруулалтын Удирдах хорооны техникийн зөвлөлийн хурлаар 06 дугаар сарын 15-ны дотор хэлэлцүүлнэ.Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг 06 дугаар сарын 20-ны дотор Хөрөнгө оруулалтын Удирдах хороонд, 07 дугаар сарын 01-ний дотор Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлнэ.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан саналыг тусган 08 дугаар сарын 01-ний дотор салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад, 08 дугаар сарын 15-ны дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагад 09 дүгээр сарын 01-ний дотор багтаан хүргүүлж тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулна.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төл өеш өл тийн хэлтэс нь тухайн жилийн нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж 11 дүгээр сарын 01-ний дотор Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлнэ.Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн төслийг Иргэний танхимаар хэлэлцүүлэн, нийслэлийн иргэдийн саналыг авч тусган 11 дүгээр сарын 10-ны дотор нийслэлийн Аудиторт хүргүүлнэ.Нийслэлийн төсвийн өрөнхийлөн захирагч нь төсвийн төслийг 11 дүгээр сарын 20- ны дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.Нийслэлийн төсвийн өрөнхийлөн захирагч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвийн сар улирлын санхүүжилтийн хуваарийг 12 дугаар сарын Й5-ны дотор баталж, 12 дугаар сарын 31-ний дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгж, хэвлэл мэдээллийн алба хамтран батлагдсан төсвийг иргэдэд ил тод нээлттэй мэдээлнэ.

ЗУРГАА. ХУДАПДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгж нь нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний задаргааны болон нийслэлийн төсвийн ерөнхиилөн захирагчаас худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх захирамжийг нийслэлийн төсөв баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол баталгаажсанаас хойш ажлын 15 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргаар батлуулна.Нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж нь худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх захирамж батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Хөрөнгө оруулалтын ажлын график төлөвлөгөөг хийж Нийслэлийн Засаг даргаар батлуулна.Худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллага нь Нийслэлийн Засаг Даргаас эрх шилжсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн болон орон

5

Page 10: хөрөнгө оруулалтын журам

нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйл болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн акгыг үндэслэн үнэлгээний хороо байгуулна.

6.4. Хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасан үнэлгээний хороонд оруулах Нийслэ||ийн Засаг даргын тамгын газрын төлөөллийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл гэж ойлгоно.

6.5. Нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг нийслэлийн төсөв батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор боловсруулж Нийслэлийн Засаг даргаар батлуулан Санхүү төсвийн асуудал эрхэлсзн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6.6. Худалдан авах ажиллагааны мэргэжпийн байгууллага нь тухайн төсвийн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хэлбэрээр нийтэд зарлан мэдээлнэ.

6.7. Нийслэлийн захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага болон тухайн бараа, ажил, үйлчилгээг захиалсан захиалагч буюу ашиглагч байгууллагууд нь захиалагчийн дүрмийн дагуу техникийн нөхцөл сунгуулах, өөрчлүүлэх, газрын байршил, трассыг өөрчлөх, солих, шилжүүлэх, зураг төсөвт өөрчлөлт оруулах, бусад төсөл, арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

6.8. Хөрөнгө оруулалтын зураг төсөл, төсвийг захиалсан захиалагч байгууллага эсвэл тухайн барааг захиалсан ашиглагч байгууллага нь Нийслэлийн Засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш ажлын 7 хоногийн дотор худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагад дараах материалыг хүргүүлнэ. Үүнд:6.8.1. Төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт;6.8.2. Техник эдийн засгийн үндэслэл, магадлал хийгдсэн зураг төсөл;6.8.3. Ажлын тоо хэмжээ, ажлын даалгавар;6.8.4. Хот байгуулалтын норм дүрэмийн дагуу газрын зөвшөөрөл;6.8.5. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний тусгай нөхцөлд оруулах

шаардлагын талаархи мэдээлэл;6.8.6. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар санал болгож байгаа

захиалагчийг төлөөлж ажиллах албан тушаалтан түүний талаарх мэдээлэл;6.8.7. Бусад шаардлагатай мэдээлэл.

6.9. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын хувьд бэлтгэл ажлыг хангахдаа дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:6.9.1. Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн

байгууллага нь дүүрэг, агентлагаас ирүүлсэн барилга байгууламж барих хүсэлтийг НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.

6.9.2. ^ахиалагч байгууллага нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийн дагуу техникийн нөхцөлтэй холбоотой асуудлыг инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагууд, Захирагчийн ажлын албаны тухайн асуудлыг хариуцсан нэгжид хүргүүлж ажлын 15 хоногт багтаан шийдвэрлүүлнэ.

6

Page 11: хөрөнгө оруулалтын журам

6 .10.

6.11.

7.1.

7.2.

7.3.

6.9.3. Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлийг хүлээн авсанаас хойш зөвлөх үйлчилгээний зургийн даалгаврыг ажпын 30 хоногийн дотор боловсруулан баталж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагад хүргүүлнэ. Үүнд:6.9.3.1. Захиалагч нь ажлын зургийн даалгаварын төслийг боловсруулж

ажпын 10 хоногийн дотор албан тоотоор Барилга хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага, ашиглагч, хангагч, Захирагчийн ажлын албаны холбогдох нэгжүүд рүү санал авахаар хүргүүлнэ.

6.9.3.2. Зургийн даалгаварт өгөх саналыг ажлын 10 хоногийн дотор хүлээн авч, саналаа тусган буцаан захиалагчид хүргүүлсэн байна.

6.9.3.3. Захиалагч уг санапыг хүлээн авч эцэслэн боловсруулж, санал хүргүүлсэн байгууллагын эрх бүхий мэргэжилтэнүүдээр баталгаажуулж, батлах ажпыг ажлын 10 хоногийн дотор зохион байгуулна.

6.9.3.4. Батлагдсан ажлын зургийн даалгаварыг Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага, нэгжид ажпын 2 хоногийн дотор хүргүүлнэ.

6.9.3.5. Зургийн даалгаварт санал өгөх байгууллагууд нь уг зургийн даалгаварт санал өгөхтэй холбоотойгоор судлах, газар дээр очиж тодруулга хийх зэрэг асуудлыг хариуцна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажил төрийн захиргааны төв байгууллагаас эрх шилжин ирсэн тохиолдолд, албан бичгээр эрх шилжин ирсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд хариуцсан нэгж захирамжийг боловсруулан Нийслэлийн Засаг даргаар батлуулна.Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага болон газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжлийн байгуулпагууд нь төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх газрын байршил болон трассыг мэдээллийн санд ажлын10 хоногг багтаан бүртгэж, хамгаалах ажпыг хариуцна.

ДОЛОО. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

Төсвийн хөрөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулна.Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуула^ эрхийг дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчид шил>күүпж болно. Худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллага, албан тушаалтан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцана.

7

Page 12: хөрөнгө оруулалтын журам

НАЙМ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ8.1. Үнэлгээний хороо нь зөвлөмж, холбогдох материалыг захиалагчийн хяналт тавих

мэргэжлийн байгууллагад тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас 10-аас доошгүй хоногийн өмнө ирүулнэ.

8.2. Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь үнэлгээний хорооны зөвлөмж, холбогдох материалыг хянаж үзээд хууль журамд нийцсэн тохиолдолд гэрээ байгуулах мэдэгдпийг гүйцэтгэгч байгууллагад хүргүүлэн ажлын 5-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж шалгарсан байгууллагатай гэрээ байгуулна. Шаардлагад нийцээгүй тохиолдолд зевлөмжийг хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногт багтаан үнэлгээний хороонд зөвлөмжийг албажуулан хүргүүлнэ.

8.3. Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь гэрээний хуулбарыг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Үнэлгээний хороонд хүргүүлнэ.

8.4. Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага нь баримт бичгийн бүрдэл болон барилгын талбайн хяналтыг гүйцэтгэсний үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын дагуу гүйцэтгэгч байгууллагаас хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан олгоно.

8.5. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авснаас хойш захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь гэрээний дагуу барилга угсралтын ажлыг ажлын 3 хоногт багтаан эхлүүлнэ.

8.6. Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь барилга байгууламж, авто зам, их засварын ажлын гүйцэтгэл, чанарт байнгын, шууд хяналтыг тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр арилгуулах арга хэмжээ авч, ил далд ажлын акгыг баталгаажуулна.

8.7. Зөвлөх үйлчилгээний ажлын тухайд барьцаа хөрөнгийг гэрээт ажил дуусаж захиалг!гч хүлээн авсанаас хойш нэг жилийн дараа захиалагчийн хүсэлтийг үндэслдн чөлөөлнө.

8.8. Барилгын тухай хуулийн хэрэгжилт, гэрээгээр гүйцэтгэсэн ажилд гарсан гологдол зөрчилд дутуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл зэргийг захиалагчийн шаардлагын дагуу хийж гүйцэтгээгүй тохиолдолд захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжийц хамтарсан шийдвэрээр уг барьцаа хөрөнгөөр өөр гүйцэтгэгч сонгон тухайн ажлыг гүйцэтгүүлж болно

ЕС. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТ9.1 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгж нь

төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын ажил, зураг төсөв, техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг холбогдох хууль, журам, батлагдсан төсөв, санхүүжилтийн сар, улирлын хуваарь болон гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу дор дурдсан баримт, материалыг үндэслэн ажлын 3 хоногийн дотор захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллагын дансанд шилжүүлнэ. Үүнд:9.1.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан

авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах тухай эрх олгосон албан бичиг, үнэлгээний хорооны зөвлөмж болон хурлын тэмдэглэл,

9.1.2 Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээ9.1.3 Тендерт шалгарч гэрээ байгуулсан этгээдийн

Page 13: хөрөнгө оруулалтын журам

9.1.3.1 Зураг төсөл, ТЭЗҮ, Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хувьд:9.1.3.1.1 Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө9.1.3.1.2 Ерөнхий төлөвлөгөө9.1.3.1.3 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө9.1.3.1.4 Барилгажилтын төсөл9.1.3.1.5 ТЭЗҮ судалгаа9.1.3.1.6 Эскиз, ажпын зураг

9.1.3.2 Барилга угсралт, их засварын ажлын хувьд:9.1.3.2.1 Тендерт шапгарч гэрээ байгуулсан этгээдийн барилга угсралт,

их засварын ажлын төлөвлөгөө, түүнийг төсөвт өртөгт эзлэх дүнгээр тодорхойлсон санхүүжилтийн хуваарь /Сангийн сайдын тушаалаар батлагдсан маягтын дагуу гаргана/

9.1.4 Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллагын санхүүжилт хүссэн тухай албан бичиг,

АРАВ. ХӨРӨНГИЙГ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ

10.1 Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага нь гүйцэтгэгч байгууллагаас ирүүлсэн барилгын болон инженерийн гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг төслийг барилга байгууламжийн байнгын ашиглалтад оруулах комисс ажиллахаас өмнө хот байгуулалтын мэдээллийн санд ажлын 5 өдөрт багтаан бүртгэнэ.

10.2 Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажпын гүйцэтгэлийн акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар явцад зохиогчийн болон техникийн хяналт тавьсан дүгнэлт болон бусад баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн акт баталгаажсанаас хойш ажлын 14 хоногийн дотор холбогдох архивын байгууллага болон эзэмшигч байгууллагад шилжүүлнэ.

10.3 Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь гүйцэтгэлийн эцсийн тайлан, техникийн бичиг баримт, комиссын акт, шаардагдах бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор нийслэлийн өмчийн асуудал хариуцсан байгууллагад хүлээлгэж өгнө. Үүнд10.3.1 Нийслэлийн өмчид бүртгүүлэх тухай албан бичиг10.3.2 Шинээр ашиглалтанд орсон барилга байгууламж болон худалдан авсан эд

хөрөнгийн үүсвэр, санхүүжилтийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэр

10.3.3 Ашиглалтанд оруулсан комиссын акт10.3.4 Ажпын гэрээ10.3.5 Гүйцэтгэлийн төсөв

10.4 Нийслэлийн өмчийн асуудал хариуцсан байгууллага нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд ажиллахдаа дараах материалыг бүрдүүлж актыг баталгаажуулна. #10.4.|| Эд хөрөнгө хүлээлцсэн акт1Ю.4.2 Шинээр бий болсон өмч хөрөнгийн талаархи танилцуулга, фото зураг,

бусад шаардлагатай баримт бичиг10.5 Нийслэлийн өмчийн асуудал хариуцсан байгууллага нь шинээр бий болсон өмч

хөрөнгийг бүртгэлд тусгах тухай хүсэлтийг хүлээн авч, НИХТ-н Тэргүүлэгчидийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-

9

Page 14: хөрөнгө оруулалтын журам

д заасны дагуу үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулж, бусад эд хөрөнгийг данс бүрт11элдээ бүртгэх тухай албан бичгийг эзэмшигч байгууллагад нь хүргүүлнэ. Эзэмшигч байгууллага нь бүртгэх тухай шийдвэр, албан бичгийг хүлээн авсны дараа эд хөрөнгийг данс бүртгэлдээ тусгана.

10.6 Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бусад өмч, хөрөнгийг эзэмшигч байгууллага нь холбогдох хууль, журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэж авна.

АРВАН НЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТАЙЛАГНАХ11.1 Нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь нийслэлийн

хэмжээний худалдан авах ажиллагааны мэдээ, тайланг батлагдсан маягт зааврын дагуу нэгтгэн гаргаж улирал бүрийн дараа сарын 15-ны дотор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрх шилжүүлсэн салбарын төрийн захиргааны төв байгууллагад, мөн нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, Санхүү төсвийн асуудал хариуцсан нэгж, Дотоод аудит хариуцсан нэгж, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан нэгжид сар бүрийн 10-ны дотор тус тус хүргүүлнэ.

11.2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү төсвийн асуудал хариуцсан нэгж нь Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийн мэдээ, тайланг батлагдсан маягт зааврын дагуу нэгтгэн гаргаж сар бүрийн 05-ны дотор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрх шилжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжпийн бодпого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, Дотоод аудит хариуцсан нэгж, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ.

11.3 Захиалагчийн хяналт тавих мэргэжлийн байгууллага нь улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ, тайланг батлагдсан маягт зааврын дагуу нэгтэн гаргаж сар бүрийн 05-ны дотор нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, Дотоод аудит хариуцсан нэгж, санхүү төсвийн асуудал хариуцсан нэгж, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан нэгжид тус тус хүргүүлнэ.

11.4 Нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нь тухайн жилд худалда|н авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, ерөнхийлөн захирагч нь дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

11.5 Нийслэлийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан нэгж нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллээр Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөл болон холбогдох байгууллагуудыг хангаж ажиллана. <■■

11.6 Нийслэлийн дотоод аудитын нэгж нь Төсвийн тухай хуулийн 39.5-д заасны дагуу гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулна.

10

Page 15: хөрөнгө оруулалтын журам

АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА

12.1 Нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж нь журмын 4.1.2, 4.1.3,4.2.4,-д заасан хугацаанд төлөвлөлтийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулаагүй бол Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т / албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.2 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь журмын 4.2.4 д заасан хугацаанд тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд саналаа өгөөгүй бол Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.3 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон НИТХ нь 4.2.5, 4.2.6-д заасан шаардлагуудыг хангаагүй төсөл арга хэмжээг төсөвлөж баталсан тохиолдолд Төсвийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.4 /НИТХ-аас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно/-т заасны дагуу тоггоол шийдвэрээ хүчингүй болгоно.

12.4 Энэхүү журмын 6.7 дугаар хэсгийн худалдан авах үйл ажиллагааний бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон бэлтгэл ажлыг ажлын 7 хоногт заасан хугацаанд гүйцэтгээгүй бол асуудал хариуцсан хөрөнгө оруулалтын зураг төсөл, төсвийг захиалсан захиалагч байгууллага эсвэл тухайн барааг захиалсан ашиглагч байгууллагийн албан тушаалтанд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.5 Энэхүү и^урмын 6.9 дугаар хэсгийг заасан хугацааны хувьд,12.5.1 Захирагчийн ажлын албаны тухайн асуудлыг хариуцсан нэгж нь техникийн

нөцөлтэй холбоотой асуудлыг ажлын 15 хоногт багтаан шийдвэрлээгүй бол Мрнгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2. -д заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.5.2 Захиалагч нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлын зургийн даалгаварын төслийг боловсруулж ажлын 10 хоногийн дотор албан тоотоор холбогдох нэгжүүд рүү санал авахаар хүргүүлээгүй бол Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2. -д заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.5.3 Барилга хот байгуулалтын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага, ашиглагч, хангагч, Захирагчийн ажлын албаны холбогдох нэгжүүд нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлын зургийн даалгаварт өгөх саналыг ажлын 10 хоногийн дотор хүлээн авч, саналаа тусган буцаан захиалагчид хүргүүлээгүй бол албан тушаалтанд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2. -д заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.5.4 Захиалагч байгууллага нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлын зургийн даалгаварын саналыг хүлээн авч эцэслэн боловсруулж, ба|галгаажуулах ажлыг ажлын 10 хоногийн дотор зохион байгуулаагүй бол хариуцсан албан тушаалтанд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн

< 26.1.2. -д заасан хариуцлага хүлээлгэнэ. *

12.5.5 Батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлын зургийн даалгаварыг Худалдан авах ажиллагааг зохион баигуулах газар, нэгжид ажлын2 хоногийн дотор хүргүүлээгүй бол албан тушаалтанд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.5.6 Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ажлын зургийн даапгаварт санал өгөх байгууллагууд нь уг зургийны даалгаварт санал өгөхтэй холбоотойгоор

11

Page 16: хөрөнгө оруулалтын журам

судлах, газар дээр очиж тодруулга хийгээгүй бол холбогдох албан тушаалтанд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.6 Холбогдох байгууллага албан тушаалтан энэхүү журмаар хүлээсэн үүргээ биөлүүлээгүй нь баримтаар нотлогдвол тухайн байгууллагаас учирсан хохиролыг нөхөн төлүүлж, удирдах эрх бүхий албан тушаалтанд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

12.7 Энэ журмыг зөрчсөн байгууллага албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

12

Page 17: хөрөнгө оруулалтын журам

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Нэг. Журмын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Нийслэлиин хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын төсөл боловсруулах хууль эрх зүйн болон пракгик дараах шаардлага байгааг үндэслэл болголоо.

1.1. Хууль зуйн шаардлага1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай

хуулийн:

• 29.1-т “нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн болон туүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхтэй”,

• 35.1.4-т “нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн хүч, хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурал, Засгиин газар, төрийн захиргааны төв байгууллагад саналаа уламжлах”,

2. Төсвийн тухай хуулийн:

• 14.2.4-т “нийслэлийн Засаг дарга нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах”,

• 28.2-т “Төсвийн өрөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”,

• 65.1.1-т “нийслэлийн Засаг дарга нь тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах эрхтэй”,

• 67.1-т “нийслэлийн Заса гдарга орон нутгийн төсвийн төслийг боловсруулж тухайн шатны иргадийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”,

3. Төрийн ролон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн:

• 48.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг нэгтгэн гаргаж, төсвийн төслийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж' тус тус заасан.

1.2. Практик ундэслэл. шааояпага* I г

Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, санхүүжүүлэх, тайлагнах, ашиглалтанд хүлээн авах, бүртгэх журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчлагдсаны дагуу дараах журмууд гарч улсын хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Үүнд:

Page 18: хөрөнгө оруулалтын журам

• “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам батлах тухай” Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал,

• “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам" Сангийн сайдын 2012 оны 264 дүгээр тушаал

• “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам” Сангийн сайдын 290 дугаар тушаал

• “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, жишиг бичиг баримт батлах тухай” Сангийн сайдын 2013 оны 39 дүгээр тушаал,

• “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар батлах тухай” Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаал,

• “Тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлал батлах тухай” Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаал,

• “Ерөнхий гэрээ байгуулах журам батлах тухай” Сангийн сайдын 2013 оны 213 дугаар тушаал,

• “Цахим хуудаст худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам” Сангийн сайдын 2013 оны 84 дүгээр тогтоол,

• “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам” Сангийн сайдын 2013 оны 84 дүгээр тушаал,

• “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам” Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаал,

• “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” Сангийн сайдын 2013 оны 301 дүгээр тушаал,

Хэдийгээр дээрх журмуудыг нийслэлд хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч нийспэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, батлагдсан хөрөнгийг үр ашигтай бүрэн зарцуулахад шаардлагатай зохицуулалтаар хангах зайлшгүй шаардпага тулгараад байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд 166,4 тэрбум, 2013 онд нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 247,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн бол 2014 онд нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 259,7 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн нь 2011 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 1,5 дахин, 2013 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 1,1 дахин нэмэгдсэн байна.

Хэдийгээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа боловч хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу, ажил үүргийн хуваарь тодорхой бус, хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх үе шатанд хугацаа их алддагаас төлөвлөсөн ажлууд хугацаандаа ашиглалтад ордоггүй, батлагдран хөрөнгийг тухайн санхүүгийн жилд нь бүрэн зарцуулдаггүй он дамжууДцаг асуудал байсаар байна. Тухайлбал:' е

* 2013 онд нийслэлийн төсөв, орон нутгййн хөгжлийн сангийн хөрөнгөөр 247,1тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч 97,5 тэрбум төгрөгийн 57 төсөл, арга хэмжээг 2013-2014 онд он дамжуулан хэрэгжүүлэхээр болсон байна.

Page 19: хөрөнгө оруулалтын журам

Дээрх ажлуудын хугацаа алдсан шалтгааныг судпан үзэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг, төсөлгүй төсөл арга хэмжээ тусгагдсан, үнэлгээний хороо байгуулахад

/ хугацаа алдсан, захиалагч байгууллагуудаас ажпын задаргаа, тоо хэмжээ, техникийн / тодорхойлолтыг хугацаандаа ирүүлээгүй, зургийн даалгавар, архитектур төлөвлөлтийн

даалгавар боловсруулах, батлуулах болон газар чөлөөлөх ажлууд хугацаандаа хийгдээгүй зэрэг нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй,

/ хариуцлагагүйгээс болсон байна.

Мөн нийслэлийн төсвөөс дараа төлөгдөх нөхцлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын хувьд ч эрх зүйн зохицуулалт байхгүй, эргээд төсөвт ачаалал болдог учраас

төсвийн эх үүсвэртэйгээ заавал уялдуулах шаардлага гарч байна.

Иймд нийслэлд хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, санхүүжүүлэх, тайлагнах, ашиглалтанд хүлээн авах, бүртгэх бүхий л үйл явцыг цагалбарт

оруулан эзэнжүүлж, ажил үүргийн хуваарийг тодорхой болгон давхардлыг арилгах, хариуцлагын тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа туп нийслэлийн

херөнгө оруулалтын үйл ажиллагааны журмыг боловсруулан хэлэлцүүлж байна.

/ Журмын 1 дүгээр зүйлд уг журмын зорилго, холбогдох хууль тогтоомж, журмын/ үйлчлэх хүрээг, 2 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд нийслэлийн нутгийн / захиргааны байгууллагуудаас санал авах үе шат, цагалбар, хөрөнгө оруулалтын

/ төлөвлөгөөнд тусгах төсөл, арга хэмжээнд тавигдах ерөнхий шаардлага, нөхцлийг, / 3 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, батлуулах үе шатны

/ цагалбарыг, 4 дүгээр зүйлд худалдан авах ажиллагааны бэлтгэл үе шатанд нийслэлийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоо, хоорондын уялдааг, 5 дугаар зүйлд худалдан

/ авах ажиллагааг зохион байгуулах болон эрх шилжүүлэх тухай, б дугаар зүйлд хөрөнгө оруулалтын ажлын захиалагчийн хяналтын талаар, 7 дугаар зуйлд хөрөнгө оруулалтын

I ажлын санхүүжилтийн үе шат, санхүүжилт авахад бүрдүүлэх баримт, материалын талаар, 8 дугаар зүйлд хөренгө оруулалтаар бий болсон хөрөнгийг хүлээн авах, бүртгэх үе шат,

нийслэлийн өмчид бүртгүүлэх, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт материал, санхүүгийн тайланд тусгах талаар, 9 дүгээр зүйлд хөрөнгө оруулалтын

ажлын худалдан авах ажиллагааны, санхүүжилтийн, ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг ямар хугацаанд, ямар байгууллагуудад хүргүүлэх талаар, 10 дугаар зуйлд журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тус тус заасан.

Энэхуүжурмыг боловсруулан батлуулж, мөрдөж ажилласнаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо

сайжирч, хэрэгжүүлэх үе шатанд хугацаа алдах, ажил эзэнгүйдэх байдал арилж, хөрөнгө руулалтын ажлыг төлөвлесөн хугацаанд нь гчанартай ашиглалтад оруулан, батлагдсан ренгийг бүрэн үр дүнтэй зарцуулах нехцел бүрдэнэ.

Дөрөв. Журмын төсөл нь Монгол Улсын үндс эн хууль, бусад хуультай хэрхэн уялдах түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр

боловсруулах буюу нжлторуулах, хучингүй болгох хууль журмын талаар

Хоёр. Журмын төслийн ерөнхий бүтэц, агуулга

Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам нь 10 зүйлтой. Үүнд:

Гурав. Журмын төсөл батпагдсаныдараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаврын талаар

Page 20: хөрөнгө оруулалтын журам

Энэхүү Ж) хөрөнгөөр бараа замын тухай хуул Нягтлан бодох хурээнд зохицуул

урам нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль, Авто ь, Концессын тухай хууль, Инновацийн тухай хууль, Газрын тухай хууль,

бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн агдана.

Журам батлагдсанаар нэмэлт өөрчлөлт орох, хүчингүй болгох хууль, журам байхгүй.