миний шүлгийн анхны ном

9
МИНИЙ ШҮЛГИЙН АНХНЫ НОМ Хөвсгөл аймаг 2-р цэцэрлэг

Upload: hurelchuluun-baasansuren

Post on 01-Jul-2015

797 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: миний шүлгийн анхны ном

МИНИЙ ШҮЛГИЙН АНХНЫ

НОМ

Хөвсгөл аймаг 2-р цэцэрлэг

Page 2: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О.СУНДУЙ

УРАН УНШИГЧ:

ГАНГАН ЗАРАА- /ДУНД “А” БҮЛЭГ/

/ДУНД “Б” БҮЛЭГ/

/ДУНД “В” БҮЛЭГ/

ӨРӨӨСӨН ОЙМС-/АХЛАХ “А” БҮЛЭГ/

БӨӨДИЙ БӨМБӨРСӨН НЬ- -/АХЛАХ “Б” БҮЛЭГ/

НОЙРМОГ ЭГЧ-РЕНЧИНДОРЖ /БЭЛТГЭЛ “А” БҮЛЭГ/

ГЭГЭЭН ӨГЛӨӨНИЙ ДУУ-ДАШДАВАА

/БЭЛТГЭЛ “Б” БҮЛЭГ/

Page 3: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О.Сундуй

ГАНГАН ЗАРАА

Толины өмнө эргэлддэг

Тонтгор зараа байжээ

Өргөс өргөс муухай гээд

Өөрийнхөө өргөсийг голжээ

Бүтэн өдөржин гоѐод

Бүх өргөсөө зулгаажээ

Гангарч гангарч аваад

Гадуур гаран зугаалжээ

Яасан том хулгана вэ? гэж

Тааралдсан амьтад гайхжээ.

Page 4: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О.Сундуй

БАРИЛДААН

Даваа надтай

Барилдах дуртай

Давах болгондоо

Давах хүсэлтэй

Даваад л байвал

Барилдаад л байна

Даага нэхээч гээд

Дэвээд л байна

Өөрөө ойччихвол

Дахиад барилдахгүй

Өө ганцхан л ойчлоо гээд

Яваад л өгнө

Page 5: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О.Сундуй

ШААЗГАЙ

Өнгө нь алаг шаазгай

Өвөлждөг шувуудийн нэг

Өвдөл цөвдөлд дуртай

Өт хорхойн идэштэй

Өвлийн жавартай өдөр

Суурин газар ирдэг дээ

Үдшийн бүрэнхий болохоор

Гэдэс нь цадаад буцдаг даа

Page 6: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О.Сундуй

ОЙМСОО ХАЙСАН НЬ

Өглөө босоод харсан чинь

Өрөөсөн оймс минь алга

Өрөөн дотуураа хайлаа

Өргөн хөнжлөө сэгсэрлээ.

Орон доогуур шагайлаа

Гутал дотроо ч үзлээ

Оймсоо олдоггүй жаал гээд

Хүүхдүүд намайг шоолно доо

Тавиур дээрхи тоглоомуудаас

Та нар түүнийг харвуу гэтэл

Бамбарууш харин оймсийг маань

Баруун хөлдөө углачихаж шүү

Page 7: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О.Сундуй

БӨӨДИЙ БӨМБӨРСӨН НЬ

Бөөдий жаахан зулзага

Бөн бөн бөн бөн гүйгээд

Бөөрөнхий чулуунд тээглээд

Бөмбөрөн бөмбөрөн уналаа.

Зараа ээж нь сандраад

Замыг нь тосож гүйв.

Уруу газар амаргүй

Унах шахам жирийлээ.

Өнхөрч явсан бөөдий

Бутанд тээглээд тогтлоо

Өөдсийн чинээ үр минь гээд

Ээж нь хүүгээ энхрийллээ.

Page 8: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О. Сундуй

НОЙРМОГ ЭГЧ

Томоо болсон эгч маань

Номоо уншаад үүрэглэнэ

Тонгос тонгос хийж

Толгой дохин зүүрмэглэнэ

Барьсан ном нь ойчиход

Ухас хийгээд авна

Бас л дахиж үүрэглэнэ

Номоо дэрлээд унтана

Уншсан энэ ном нь

Нойрсуулах шидтэй юм болов уу?

Угаасаа манай эгч

Нойрмог хүүхэд юм болов уу?

Page 9: миний шүлгийн анхны ном

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ II ЦЭЦЭРЛЭГ

О. Сундуй

ГЭГЭЭН ӨГЛӨӨНИЙ ДУУ

Алтан наран мандлаа

Амьтан бүхэн дууллаа.

Хөөрхөн болжмор жив жив

Хөхөө шувуу гүүг гүүг

Үнээ тугал мөө мөө

Үглээ шаазгай шаг шаг

Хонь ямаа май май

Хоточ нохой хөв хөв

Намгийн мэлхий вааг вааг

Намхан тахиа гоог гоог

Шүүдэрт өглөөтэй мэндлээд

Шүлгээ би уншлаа.