ном унших арга

11
Ном унших арга Улсын тэргүүний 3-р цэцэрлэг

Upload: hurelchuluun-baasansuren

Post on 01-Jun-2015

2.296 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: ном унших арга

Ном унших арга

Улсын тэргүүний 3-р цэцэрлэг

Page 2: ном унших арга

1. Ном уншихын ач холбогдол

-       Сайн мэргэжилтэн болно-       Сайхан амьдрах чадвар эзэмшинэ-       Ном бол мэдлэг эзэмших үндсэн хэрэгсэл

-       Зөв төлөвшилтийг олно-       Чөлөөт цагийг зөв өнгөрөөнө-       Суурь боловсролын хүрээ тэлэгдэнэ-       Ном бол сайн багш

Page 3: ном унших арга

2. Номыг хэрхэн зөв сонгож унших

Дэлхийн сонгодог зохиолуудыг юуны түрүүнд унших хэрэгтэй

-       Шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолуудыг заавал унших ёстой

-       Зорилготой тохирсон номыг сонгож унш-       Хүүхдэд зориулсан уран зохиолын номоос гараагаа эхлэх нь зөв

-       Ном нь уншигчийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх

-       Эх орны түүх, дурсгал, бахархлыг унших нь чухал

Page 4: ном унших арга

3. Номыг зөв унших арга

Уншсанаа тэмдэглэх-       Өөрт сонирхолтойг унших-       Өөрт хэрэгтэй хэсгийг дахин дахин унших-       Албадлагаар унших нь зөв арга биш-       Зөв байрлалаар сууж унших-       Хурдан уншихаас ухаарч уншихын чухлыг анзаарах-       Олон ном унших нь чухал биш-       Гол ойлголтыг хөөж унших-       Шинэ нэр томьёоны тайлбарыг заавал олж мэдэх-       Номын үндсэн агуулгатай эхлээд танилц-       Унших номынхоо талаар эхлээд зөв төсөөлөлтэй бол-       Ойлгоход бэрх байгаа бол догол мөр бүрээр нь тогтож унш-       Уншиж байгаа зүйлээ бодож боловсруул-       Уншиж ойлгосноо дахин тодруулах-       Олсон ойлголтоо өөр номоос харах, харьцуулах, бататгах-       Залхуурах хамгийн хортой гэдгийг цаг ямарт анхаар-       Төвлөрч, тогтож унших-       Тусгай цаг гаргаж унших

Page 5: ном унших арга

4. Номоос авсан мэдлэгээ өөрийн амьдралд хэрэгжүүлэх

-       Уншсанаа үл мартах-       Уншсанаа бясалгах /үйл хэрэг болгох  аргаа хайх, олох/

-       Уншсанаа өөрийн үйлдлээр батжуулах /туршиж үз, дууриахыг оролд/

-       Таньж мэдсэнээ бусдад тайлбарлаж ойлгуулах-       Олж авсан мэдлэгээ бусадтай шүүн хэлэлцэх

Page 6: ном унших арга

Хүүхдээ яаж ном унших дуртай болгох вэ?

• Төрөлхийн номын хорхойтон хүүхдүүд бий. Гэхдээ номонд дургүй ч хүүхэд бий. Хүүхдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж эсвэл албадаж болдоггүй ч “Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Уншихаа больвол сэтгэхээ болино” гэх мэт афоризмууд хүүхдээ уншихад дуртай болгох залйшгүй хэрэгтэйг бидэнд сануулдаг. Хэрэв таны хүүхэд номноос зугтдаг бол дараах зөвлөгөөг дагаарай.

Page 7: ном унших арга

Хүүхэддээ өдөр бүр ном уншиж өг. • Эхэндээ бяцхан үрийнхээ сонирхлыг татахуйц, үлгэрийн эсвэл зурагтай номыг сонгоорой. Дараа нь таны хүүхэд өөрөө номоо өвөр дээрээ тавиад уншихыг тэмүүлж эхэлнэ. Тэр үед нь өөрөө өөртөө чанга дуугаар уншихыг зааж өг. Тэгвэл хүүхэд агуулгыг илүү амархан ойлгох ба аливааг сонсоод бүрэн дүүрэн хүлээж авах чадвар ч дээшилдэг байна. Хэвлийд байхаас нь энэ зуршлыг хэрэгжүүлвэл хүүхэд төрөлхийн “идэвхтэн уншигч” болдог аж.

Page 8: ном унших арга

2. Хүүхдийнхээ хажууд өдөр бүр унш. • Хүүхдийн хувьд та хамгийн сайн сайхны илэрхийлэл, тод жишээ. Тиймээс та л түүнд шилдэг үлгэр дууриалал үзүүлж чадна. Ээж аавынхаа үг үйлдлийг үргэлж сониучхан бяцхан нүдээрээ ажиглаж байдаг тэд таныг байхгүй хоорондуур өчигдөр, эсвэл уржигдрын хийсэн ямар нэг зүйлийг тань даган хийх гэж оролддог.

Page 9: ном унших арга

3. Хүүхэдтэйгээ номын их дэлгүүр лүү орж бай• Тэгээд хэрэв хүүхэд тань ямар нэг ном шохоорхож байвал аль ч салбарын тухай ном байсан түүнийг нь авч өгөөрэй. /Ямар нэг муу зүйл заасан ном л биш бол шүү дээ/ Дараа нь тэр өөрөө номнуудаа сонгоод танд авчирч өгдөг болно. Балчир үрдээ авч өгөх ном түүний оюунд оруулах том хөрөнгө оруулалт юм.

Page 10: ном унших арга

4. Гэр бүлийн уншлагын өдөртэй бол. • Долоо хоногийн нэг өдрийн нэг цагт гэр бүлээрээ ном уншдаг өдөртэй болоорой. Энэ нь төдийлөн боломжгүй эсвэл уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ таны зорилго бол “уншина” гэдэг нойр хүргэсэн залхуутай ажил биш, харин ч толгой сэргээсэн, сонирхолтой шинэ ертөнцийг нээн мэдэх адал явдалтай ажил юм гэдгийг хүүхэддээ ойлгуулах учраас жаахан бүтээлч хандаарай. Хүүхдээ номоо чангаар уншихад нь гэрийхэн нь үйл явдлаар нь бяцхан жүжиг тавьж ч болно шүү дээ.

Page 11: ном унших арга

• Эхлээд уншихын сайхныг мэдрүүлчих. Дараа нь таны хүүхэд юу уншиж, өөрийгөө аль талаар нь хөгжүүлэхээ өөрөө мэднэ. Амжилт хүсье ухаалаг ээжүүд ээ!