төрийн байгууламжийн хэлбэр нь

2
Нийгмийн ажлын 3-р курсын оюутан О.Батбаяр Даалгавар НА-ын 3-р курсын оюутан О.Батбаяр Төрийн байгууламжийн хэлбэр нь: Төрийн байгууламжийн хэлбэр нь: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиарлалт, төр засгийн дээд, төв, орон нутгийн байгууллагуудын харьцаа нь тухайн улсын төрийн байгууламжийн хэлбэрийг илэрхийлдэг. Төрийг байгууламжийнх хувьд Нэгдмэл, Холбооны, Улсуудын холбоо буюу (конфедераци) гэж ангидаг. Тодруулбал 1 1. Нэгдмэл улс гэдэг нь: хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн нэг тогтолцоотой, улсын хэмжээнд үйлчлэх хүчин чадал бүхий нэг Үндсэн хууль, хууль тогтоомж, санхүү, албан татвар, мөнгөний нэгдмэл нэг тогтоцоотой, өөрийн зэвсэгт хүчинтэй, төрийн бэлгэ тэмдэг болох улсын сүлд, туг, далбаа, дуулал нэгтэй, орон нутгийн төрийн байгууллагууд нь тус тусдаа бие даасан улсын хэлбэрээр биш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваариар зохион байгуулагддаг улс юм. 2. Холбооны улс гэдэг нь: бие даасан байдлаар оршин тогтнож байсан хоёр буюу хэд хэдэн улс нэгдэж харьцангуй бие даасан улсуудын холбооны хэлбэрээр зохион байгуулагдахыг хэлнэ. Холбооны улсад хууль тогтоомж, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоёрдмол тогтолцоо үйлчилнэ. Гадаад улс төрийн бодлогын үйл ажиллагааг холбооны хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэгжүүлдэг. 3. Улсуудын холбоо буюу (конфедераци) хэмээх төрийн байгууламжийн хувьд улсуудын холбоог бүрдүүлэгч улс орнууд улс төрийн хараат бус байдлаа бүрэн хадгалдаг, өөрийн төр засаг, удирдлагын байгууллагуудтай, төрийн төв байгууллагууд нь зөвхөн тодорхой зорилго бүхий (батлан хамгаалах, гадаад бодлого гэх мэт) үйл ажиллагааг зохицуулахын тулд байгуулагддаг. Түүний бүрэлдэхүүнд бүх улсын төлөөлсөн гишүүд, төлөөлөгчид багтаж ордог бөгөөд түүний шийдвэрийг нэгдмэл нэгэн саналаар буюу мэргэшсэн олонхиор баталдаг ба 1 Шутис-ийн философи, улс төр, соёл судлалын проферссорын баг “Улс төр судлал” УБ., 2011. тал 49.

Upload: the-institute-of-social-sciences

Post on 27-Jun-2015

3.540 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: төрийн байгууламжийн хэлбэр нь

Нийгмийн ажлын 3-р курсын оюутан О.Батбаяр

Даалгавар НА-ын 3-р курсын оюутан О.Батбаяр

Төрийн байгууламжийн хэлбэр нь:

Төрийн байгууламжийн хэлбэр нь: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиарлалт, төр засгийн дээд, төв, орон нутгийн байгууллагуудын харьцаа нь тухайн улсын төрийн байгууламжийн хэлбэрийг илэрхийлдэг. Төрийг байгууламжийнх хувьд Нэгдмэл, Холбооны, Улсуудын холбоо буюу (конфедераци) гэж ангидаг. Тодруулбал1

1. Нэгдмэл улс гэдэг нь: хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн нэг тогтолцоотой, улсын хэмжээнд үйлчлэх хүчин чадал бүхий нэг Үндсэн хууль, хууль тогтоомж, санхүү, албан татвар, мөнгөний нэгдмэл нэг тогтоцоотой, өөрийн зэвсэгт хүчинтэй, төрийн бэлгэ тэмдэг болох улсын сүлд, туг, далбаа, дуулал нэгтэй, орон нутгийн төрийн байгууллагууд нь тус тусдаа бие даасан улсын хэлбэрээр биш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваариар зохион байгуулагддаг улс юм.

2. Холбооны улс гэдэг нь: бие даасан байдлаар оршин тогтнож байсан хоёр буюу хэд хэдэн улс нэгдэж харьцангуй бие даасан улсуудын холбооны хэлбэрээр зохион байгуулагдахыг хэлнэ. Холбооны улсад хууль тогтоомж, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоёрдмол тогтолцоо үйлчилнэ. Гадаад улс төрийн бодлогын үйл ажиллагааг холбооны хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэгжүүлдэг.

3. Улсуудын холбоо буюу (конфедераци) хэмээх төрийн байгууламжийн хувьд улсуудын холбоог бүрдүүлэгч улс орнууд улс төрийн хараат бус байдлаа бүрэн хадгалдаг, өөрийн төр засаг, удирдлагын байгууллагуудтай, төрийн төв байгууллагууд нь зөвхөн тодорхой зорилго бүхий (батлан хамгаалах, гадаад бодлого гэх мэт) үйл ажиллагааг зохицуулахын тулд байгуулагддаг. Түүний бүрэлдэхүүнд бүх улсын төлөөлсөн гишүүд, төлөөлөгчид багтаж ордог бөгөөд түүний шийдвэрийг нэгдмэл нэгэн саналаар буюу мэргэшсэн олонхиор баталдаг ба гишүүн бүх улсууд батламжилсны дараагаар хүчин төгөлдөр бодог ажээ. Улсуудын холбооны мөнгөн санхүү нь түүнд багтан орсон улсуудын татвараас бүрдэл болдог. Улсуудын холбоо нь тусгаар тогтносон улсууд болох сонирхсон талуудын хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр байгуулагддаг байна.

Төрийн нэгдмэл, Холбооны болон Конфедерацийн хэлбэрийн хоорондын ялгаанууд нь:Нэгдмэл төр нь:

Төв засгийн газар нь улс төрийн бүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Харин орон нутгийн удирдлага нь төв засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм.Конфедераци буюу улсуудын холбоо нь:

1 Шутис-ийн философи, улс төр, соёл судлалын проферссорын баг “Улс төр судлал” УБ., 2011. тал 49.

Page 2: төрийн байгууламжийн хэлбэр нь

Нийгмийн ажлын 3-р курсын оюутан О.Батбаяр

Хоёр буюу түүнээс дээш биеэ даасан засгийн нь тодорхой зорилгын үүднээс шинэ засгийн газар байгуулна. Шинэ засгийн газар нь иргэдийг шууд удирдахгүй. Зөвхөн конфедерацийн засгийн газраас төв засгийн газруудад арга хэмжээ авах санал тавина. Холбооны төр нь:

Хоёр буюу түүнээс дээш засгийн газар нь эрх мэдлээ хуваан эдэлж, иргэдээ удирдана. Засгийн газар зарим бодлогод шийдвэрлэх эрхээ хадгална.2

2 Дэлгэрмаа Б, Улс төр судлал. УБ., 1997.тал 94