Улс төрийн систем

27
УЛС ТӨРИЙН СИСТЕМ 1. Улс төрийн систем: ойлголт, бүтэц, үүрэг. Системийн онол ХХ зууны 20-иод оны үеэр биологийн шинжлэх ухаанд анх үүссэн гэж үздэг. Людвиг фон Берталанфи эд эсийг судлан, түүнийг харилцан хамааралтай элементийн нийлбэр цогц буюу гадаад орчинтой холбоотой систем гэж тодорхойлсон байна. Эдгээр элементүүд хоорондоо нягт холбоотой бөгөөд системийг бүрдүүлэгч нэг л элемент солигдсоноор, бусад хэсгүүд нь хувьсаж, улмаар бүтцийг бүхэлд нь өөрчлөгдөхөд хүргэнэ. Социологт судалгааны системийн аргыг хэрэглэсэн эрдэмтэн бол Толкотт Парсонс (1902-1979) юм. Систем оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж байхын тулд тодорхой үүрэг гүйцэтгэх шаардлагатай болдог. Т.Парсонсын үзэж байгаагаар алива систем өөрийн хэрэгцээ, сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн янзын үүрэг гүйцэтгэдэг гэжээ. 1. Адаптацийн үүрэг. Хүрээлэн буй орчинтой холбоо тогтоож, түүнд дасан зохицож мөн өөртөө шаардлагатай нөөцийг түүнээс шавхаж байдаг. Өөрийн хэрэгцээнд нийцүүлэн гадаад системийг хувьсгаж, өөрийн нөөцөөс түүнд өгч байдаг байна. 2. Зорилгод хүрэх үүрэг. Системийн зорилгыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц хүчийг дайчлах явдал юм. 3. Интеграцчлах үүрэг. Системийг бүрдүүлэгч элементийн харилцан уялдааг зохицуулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Ийм зохицуулалт системийг эрс өөрчлөлт, донсолгооноос сэргийлдэг.

Upload: ulambayr92

Post on 28-Jul-2015

1.540 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Улс төрийн систем

УЛС ТӨРИЙН СИСТЕМ

1. Улс төрийн систем: ойлголт, бүтэц, үүрэг.

Системийн онол ХХ зууны 20-иод оны үеэр биологийн шинжлэх ухаанд анх

үүссэн гэж үздэг. Людвиг фон Берталанфи эд эсийг судлан, түүнийг харилцан

хамааралтай элементийн нийлбэр цогц буюу гадаад орчинтой холбоотой систем

гэж тодорхойлсон байна. Эдгээр элементүүд хоорондоо нягт холбоотой бөгөөд

системийг бүрдүүлэгч нэг л элемент солигдсоноор, бусад хэсгүүд нь хувьсаж,

улмаар бүтцийг бүхэлд нь өөрчлөгдөхөд хүргэнэ.

Социологт судалгааны системийн аргыг хэрэглэсэн эрдэмтэн бол Толкотт

Парсонс (1902-1979) юм. Систем оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж байхын

тулд тодорхой үүрэг гүйцэтгэх шаардлагатай болдог. Т.Парсонсын үзэж

байгаагаар алива систем өөрийн хэрэгцээ, сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн

янзын үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

1. Адаптацийн үүрэг. Хүрээлэн буй орчинтой холбоо тогтоож, түүнд дасан

зохицож мөн өөртөө шаардлагатай нөөцийг түүнээс шавхаж байдаг. Өөрийн

хэрэгцээнд нийцүүлэн гадаад системийг хувьсгаж, өөрийн нөөцөөс түүнд өгч

байдаг байна.

2. Зорилгод хүрэх үүрэг. Системийн зорилгыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхэд

шаардлагатай нөөц хүчийг дайчлах явдал юм.

3. Интеграцчлах үүрэг. Системийг бүрдүүлэгч элементийн харилцан уялдааг

зохицуулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Ийм зохицуулалт системийг эрс

өөрчлөлт, донсолгооноос сэргийлдэг.

4. Латентний үүрэг (загварын хэвийн байдлыг хангах). Системийн хэм хэмжээ,

үнэт зүйлсийг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа орно.

Харилцан нөлөө бүхий хоорондоо нягт холбоотой дөрвөн дэд системээс

нийгмийн систем бүрэлддэг гэж Т.Парсонс тодорхойлжээ. Дэд систем бүр нь

өөрийн гэсэн тодорхой үүрэгтэй. Адаптацийн үүргийг эдийн засгийн дэд систем

гүйцэтгэдэг бол улс төр тодорхой зорилгод хүрэх үйл ажиллагааг зохион байгуулж,

түүнд шаардлагатай нөөц, хүчийг дайчлах үүрэгтэй юм. Нийгэмшилтийг

Page 2: Улс төрийн систем

хэрэгжүүлэгч институт-байгууллагууд (гэр бүл, боловсролын систем г.м.) нийгмийн

үйл ажиллагааны зан үйлийн үндсэн шалтгааныг тодорхойлогч хэм хэмжээ, дүрэм

журам, үнэт зүйлсийг ашиглан хүнийг төлөвшүүлэх үүргийг гүйцэтгэнэ.

Нийгмийг интеграцчлах, түүний элементийн хооронд эв нэгдлийн харилцааг

тогтоож, хадгалах үүргийг "нийгмийн" институт (ёс суртахуун, хууль, шүүх г.м.)

хэрэгжүүлдэг.

Т.Парсонс улс төрийн системд гурван институтийг багтаасан байдаг. Үүнд:

хошуучлагч институт, засаглалын байгууллагууд, регламентац (журам тогтоох)

институт. Улс төрийн системийн тогтвортой байдал түүний суурь чанарт Т.Парсонс

их ач холбогдол өгч харин улс төрийн системийн зөрчил, нийгмийн харилцааны

хурцадсан асуудалд бага анхаарсан байдаг. Т.Парсонсийн бүтээсэн загвар нь улс

төрийн салбарт өрнөж буй үйл явцад тайлбар өгөх зорилго агуулаагүй юм. Гэсэн

хэдий ч Т.Парсонсийн дэвшүүлсэн онолын загвар улс төрийн социологийн салбар

судлалд их түлхэц болсон юм.

Системтэй судлан шинжлэх арга зүйн байр сууринаас үзвэл ямар ч систем

(улс төрийн систем ч мөн адил) өөртөө дараах шинжийг агуулна. 1) систем олон

хэсгээс бүтдэг; 2) хэсгүүд нь нэгдмэл нэг бүхэлийг бүрдүүлнэ; 3) систем хил

хязгаартай.

Улс төр нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлдэг, нээлттэй "амьд" систем юм.

Системийн онол харилцан нөлөө бүхий үйл явцыг гурван үед хуваадаг:

оролт/input/; өөрчлөн байгуулалт/conversion/; гаралт/output/. Улс төрийн систем ч

гэсэн ийм гурван үетэй байдаг.

Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн системийн талаар

нэгдсэн тодорхойлолт байдаггүй, байх ч боломжгүй юм. Гэсэн ч улс төрийн

системийн талаар нийтлэг байр суурийг тодорхойлох боломжтой.

Улс төрийн систем гэдэг нь төр, нийгмийн байгууллагын нэгдэл, эрх зүйн

болон улс төрийн хэв журам, нийгэм дэхь улс төрийн засаглалыг зохион байгуулан

хэрэгжүүлэх хэрэгслийн нийлбэр цогц юм. "Улс төрийн систем" гэсэн ойлголт нь

улс төрийн шинжлэх ухааны гол ойлголтын нэг бөгөөд улс төрийн бүтэц,

институжсэн зохион байгуулалт, түүний үүрэгт бидний анхаарлыг хандуулан улс

төрийн амьдрал, улс төрийн үйл явцыг цэгцтэй авч үзэх боломж олгодог. Улс

Page 3: Улс төрийн систем

төрийн системийн хил хязгаар нь өргөжин тэлж, хумигдан багасаж байдаг

хөдөлгөөнтэй зүйл юм.

Улс төрийн системийн бүрдэл хэсгийг эмхлэн зангидаж, бэхжүүлэх чухал

хүчин зүйл бол улс төрийн засаглал юм. Тэр нь улс төрийн системийн гол ноён

нуруу бөгөөд түүний мөн чанар, бүтэц, хил хязгаарыг тодорхойлдог. Нийгмийн

оршин тогтнох эдийн засгийн нөхцөл, нийгмийн ба үндэстний бүтэц, нийгмийн

ухамсар, соёл, олон улсын байдал болон тэдгээрийн төвшин зэрэг нь нийгмийн

бодит байдлыг бүрдүүлж түүнийг нь улс төрийн систем тусгаж байдаг. Улс төрийн

систем нийгмийн үндсэн гол сонирхлыг тодруулан бүлэглэж, түүнийг цэнэглэн улс

төрийн бодлогод тусган бэхжүүлдэг. Нийгэмд хууль ёсоор албадлагын үйл

ажиллагаа явуулах эрх бүхий тогтолцоо гэж улс төрийн системийг тодорхойлж

болно.

Улс төрийн систем янз бүрийн үүрэг гүйцэтгэгч, олон төрлийн бүрдүүлэгч

хэсгээс бүрдсэн бүтэц юм. Үүнд :

- нийгэм-улс төрийн институт, байгууллагаас бүрдсэн институциональ хэсэг

(төр, улс төрийн нам, нийгэм-улс төрийн хөдөлгөөн, байгууллага, нэгдэл, төлөөний

болон шууд ардчиллын байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүм

хийд);

- тодорхой нийгэм-улс төрийн институт болон түүний бүлгийн үйл

ажиллагаагаар хэрэгждэг үүргээс цогцлон бүрддэг функционал хэсгүүд (улс төрийн

үйл ажиллагааны хэлбэр чиглэл, засаглалыг хэрэгжүүлэх арга, нийгмийн амьдралд

нөлөөлөх хэрэгсэл );

- улс төрийн системийн субъектын хоорондох харилцаа холбоог зохицуулах

хэрэгсэл болон улс төр, эрх зүйн хэм хэмжээ болдог регулятив хэсгүүд (Үндсэн

хууль, бусад хууль, уламжлалт зан заншил, улс төрийн зарчим, үзэл санаа);

- засаглал болон улс төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх талаар улс

төрийн системийн субъектын олон төрлийн харилцааны нийлбэр цогц болдог

коммуникатив хэсгүүд;

- улс төрийн үзэл, онол, баримтлалыг цогц байдлаар өөртөө шингээсэн үзэл

суртлын хэсгүүд (улс төрийн ухамсар, улс төр ба эрх зүйн соёл, улс төрийн

нийгэмшилт) ;

Page 4: Улс төрийн систем

Улс төрийн системийг бүрдүүлэгч хэсгүүд нь өөрийн гэсэн онцлог бүтэцтэй

гадаад дотоодын зохион байгуулалтын хэлбэртэйгээс гадна өөрийгөө илэрхийлэх

аргачилалтай байдаг.

Улс төрийн үйл явцад болон нийгэмд үзүүлж буй улс төрийн нөлөөгөөрөө улс

төрийн институтын дундаас төрийг онцлон авч үздэг. Нийгмийн засаглалын цөм

болсон институт нь төр юм.

Нийгмийг бүхэлд нь албан ёсоор төлөөлж буй байгууллага нь төр. Түүний

нэрийн өмнөөс засаглалын шийдвэр гарч нийгмийн иргэд түүнийг зайлшгүй

биелүүлэх болдог. Төр нийгмийн улс төрийн зохион байгуулалтыг хангаж байдгийн

хувьд улс төрийн системд онцгой байр суурь эзэлдэг. Нийгмийг тогтвортой

бүхэллэг байх бололцоог тэрээр хангадаг. Төр нийгмийг удирдан, захирах хүчирхэг

хэрэгсэл юм.

Улс төрийн систем өөрийн бодлогоо хэрэгжүүлэн, үүргээ биелүүлэхэд төр

чухал хувь нэмэр оруулдаг байна. Төрийн засаглал нийгмийн янз бүрийн хүч болон

байгууллагыг өөртөө татаж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах нэг ёсны төв болдог.

Төрийн удирдлагын шинж төрх цар хүрээ харилцан адилгүй байдаг ба төрийн

болон улс төрийн системийн онцлогоос шууд хамааралтай.

Улс төрийн нам онцгой улс төрийн институт хэмээн тооцогддог. Янз бүрийн

нийгмийн нэгдэл, байгууллага, үйлдвэрчний эвлэл, бүтээлч холбоод зэрэг улс

төрийн бус институт улс төрийн системд чухал байр суурь эзэлдэг. Нийгмийн янз

бүрийн давхаргын үндсэн сонирхлыг төлөөлөх явдал улс төрийн институтын гол

зориулалт нь юм.

Улс төрийн системийн бүрэлдэхүүнд улс төрийн харилцаа багтдаг. Улс төр

нь засгийн эрхийн талаар, түүнийг эзэмших, зохион байгуулах, ашиглахтай уялдан

үүсэж бий болсон харилцааг илэрхийлж буй нийгмийн харилцааны нэг төрөл анги

юм. Нийгмийн оршин тогтнож, хөгжих явцад улс төрийн харилцаа нэн хөдөлгөөнтэй

байдаг. Улс төрийн харилцаа нь тухайн улс төрийн системийн агуулга, оршин

тогтнох шинж чанарыг илэрхийлдэг.

Нийгэм-ангийн бүтэц, улс төрийн дэглэм, улс төрийн ухамсрын төвшин, үзэл

суртал болон бусад хүчин зүйлсээс улс төрийн харилцаа тодорхойлогдож түүний

хөгжил хамаарч байдаг.Үүний зэрэгцээ улс төрийн харилцаа улс төрийн туршлага,

Page 5: Улс төрийн систем

уламжлал, улс төрийн соёлын тодорхой төвшинг хадгалан бэхжүүлэх хэлбэр нь

болно. Улс төрийн үйл явцад оролцож байгаа субъектын харилцан хамааралтай

үйл ажиллагааны шинж төрх нь улс төрийн харилцааны хэлбэрийг тодорхойлдог.

Тэдгээр нь албадлагын, зөрчилтэй буюу хамтын ажиллагааны, зөвшилцлийн

хэлбэртэй байж болдог.

Улс төрийн харилцаа нь нийгмийн чиг хандлагаараа тогтнож буй улс төрийн

системийг бэхжүүлэх гэсэн эсвэл сөрөг хүчний сонирхлыг илэрхийлсэн харилцаа

гэж ялгагдана.

Улс төрийн системийн чухал бүрдэл хэсэг бол улс төрийн хэм хэмжээ болон

зарчмууд юм.Тэдгээр нь нийгмийн амьдралын үндсэн хэм хэмжээг бүрдүүлнэ. Хэм

хэмжээ нь улс төрийн системийн үйл ажиллагаа, улс төрийн харилцааны шинж

төрхийг зохицуулан түүнд дэс дараалал бий болгож, тогтвортой байдалд хүргэхэд

чиглүүлдэг. Улс төрийн хэм хэмжээ, зарчмын агуулга нь нийгмийн хөгжлийн зорилт,

иргэний нийгмийн хөгжлийн төвшин, улс төрийн дэглэмийн төрөл анги, улс төрийн

системийн түүхэн ба соёлын онцлогоор тодорхойлогддог. Улс төрийн хэм хэмжээ,

зарчмаар дамжуулан тодорхой нийгмийн сонирхол болон улс төрийн байгуулалт нь

албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөн, бэхжиж байдаг. Үүний зэрэгцээ эдгээр зарчим,

хэм хэмжээний тусламжтайгаар улс төр, засаглалын бүтэц хуулийн хүрээнд

нийгмийн хөгжлийг хангах асуудлыг шийдэж, өөрийн зорилго, санаагаа нийгэмд

уламжлан хүргэж, улс төрийн амьдралд оролцогчдын зан үйлдлийн өвөрмөц

загварыг тодорхойлдог байна.

Улс төрийн системийн бүтцэд улс төрийн ухамсар, улс төрийн соёл багтдаг.

Улс төрийн харилцаа, сонирхлыг хүмүүс тусгаж авсанаар улс төрийн ухамсар

төлөвших эхлэл болдог. Улмаар хүмүүс улс төрийн үзэгдэл, үйл явцыг дүгнэж тэр

нь тодорхой үзэл санаа, онол болон төлөвшин улс төрийн ухамсар бий болон

бүрэлддэг. Улс төрийн амьдралд оролцогсдын төсөөлөл, үнэт зүйлсийн чиг

баримжаа, зорилго нь юуны өмнө тодорхой нийгэм, улс төрийн практикийн нөлөөнд

төлөвшиж түүний зан үйл болон улс төрийн бүхий л хөгжилд тэдгээрийн сэтгэл

хөдлөл, зуршил хүчтэй нөлөөлдөг.

Page 6: Улс төрийн систем

Улс төр судлаач, америкийн эрдэмтэн Д.Истон, Г.Алмонд нар улс төрийн

системийн мөн чанар, үйл ажиллагааг ойлгоход нэмэр болгох зорилгоор загвар

боловсруулан бүтээсэн байна.

Д.Истон "Улс төрийн систем" (1953), "Улс төрийн шинжилгээний концептуаль

бүтэц" (1965), "Улс төрийн амьдралыг судлах системийн шинжилгээ " (1965) зэрэг

өөрийн бүтээлдээ улс төрийн систем бол хүрээлэн байгаа орчноос ирж буй

импульс-командад идэвхитэй "хариу барьдаг" өөрийгөө зохицуулагч, хөгжиж буй

тогтолцоо гэж тодорхойлжээ.

Д.Истоны улс төрийн системийн загвар

(Easton D. A Framework for Political Analysis. Englewood Cliffs, 1960)

ЭРГЭХ ХОЛБОО

Нийгмийн орчин

Шаардлага Шийдвэр УЛС ТЄРИЙН

Дэмжлэг СИСТЕМ Їйл ажиллагаа

"input" "output"(оролт) CONVERSION (гаралт)

Page 7: Улс төрийн систем

Байнга өөрчлөгдөж буй орчинд улс төрийн систем өөрийн тогтвортой байдлыг

ханган, хадгалагдаж үлдэх нь түүний гол зорилт юм гэдгийг Д.Истон онцлон

тэмдэглэж байв. Улс төрийн систем нь өвөрмөц хэрэгсэл ба түүний

тусламжтайгаар нийгэмд материаллаг болон оюун санааны үнэт зүйлсийг албадан

хуваарилсны үр дүнд нийгмийн гишүүдийн хооронд байгаа зөрчил мөргөлдөөн,

түгшүүртэй байдлыг арилгаж болно гэж тэрээр үзэж байв. Улс төрийн системийн

өөр нэг чухал чанар бол тухайн хуваарилалтыг зайлшгүй ингэж хийгдэх ёстойг

иргэдэд итгүүлэх чадвар юм (Easton D. A Systems Analysis of Political Life. Second

Edition. N.Y., 1967, P.21). Эдгээр чанарууд нь улс төрийн системийг нийгмийн

бусад системээс ялгаж байдгаас гадна нийгмийн системийг тогтворжуулдаг байна.

Улс төрийн систем өөрийгөө шинэчлэн, хүрээлэн байгаа орчинг өөрчлөн

төгөлдөржүүлэх нэн чухал зорилго агуулдаг юм.

Д.Истоны үзэж байгаагаар системд оролт гэсэн суваг байдаг бөгөөд

шаардлага, дэмжлэг гэсэн хэлбэртэйгээр гаднаас мэдээ түүгээр орж ирдэг.

Шаардлага нь засаглалын субъект зүй ёсны хуваарилалт хийх учиртайг үүрэг

болгосон илэрхийллийн хэлбэр гэж Д.Истон тодорхойлжээ. Шаардлага хүрээлэн

буй орчноос ирж байгаа гадны, системээс өөрөөс нь гарч байгаа дотоод гэсэн хоёр

хэсэгт хуваагддаг. Шинж чанар, чиг хандлагаараа шаардлага нь бүтээлч, үр

өгөөжгүй гэж, агуулгаараа зохицуулагч, хуваарилагч, коммуникатив гэж хуваагддаг

байна. Дэмжлэг бол системийг хүрээлэн буй орчинтой холбож байгаа чухал хүчин

зүйл гэж Д.Истон үзэж байв. Дэмжлэг нь материаллаг (татвар төлөх, хандивлах

г.м.) материаллаг бус (хууль сахих, сонгууль, санал асуулганд оролцох г.м.)

хэлбэрээр илэрдэг.

Д.Истон дэмжлэгийн гурван объектыг тодорхойлсон. Үүнд: улс төрийн

нийгэмлэг (тодорхой улс төрийн үйл ажиллагаа эрхлэн, хоорондоо холбогдож нэг

бүтцэд нэгдсэн бүлэг хүмүүс), дэглэм (түүнийг бүрдүүлэгч үндсэн хэсэгт

засаглалын үнэт зүйлс, хэм хэмжээ, бүтэц ордог), удирдлага (улс төрийн

системийн үйл ажиллагаанд шууд оролцож түүний төлөө хариуцлага хүлээсэн

гэдгийг иргэдийн олонхи хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг түүнд хамааруулдаг).

Page 8: Улс төрийн систем

Шаардлага, дэмжлэг нь улс төрийн системийн нэгэн чухал хэсэг бөгөөд

засаглагч үйл ажиллагаагаа явуулахдаа үүнийг тооцоолох нь зүйтэй юм.

Шаардлага улс төрийн системийг сулруулах хандлагатай байдаг бол дэмжлэг

түүнийг хүчирхэг болгодог талтай. Дэмжлэг өөртөө улс төрийн системд таатай

нөлөөлөх бүх л хүчин зүйлсийг нэгтгэдэг.

Хүрээлэн байгаа орчноос ирж буй олон тооны нөлөөнд улс төрийн систем

өртөнө. Эдгээр нөлөө нь янз бүрийн чиглэл, хүчин чадалтай. Хэрвээ эдгээр нөлөө

нь хүч султай байвал улс төрийн систем шийдвэр гаргах хангалттай мэдээлэлгүй

байна гэсэн үг. Заримдаа нөлөө нь хүчтэй байж болох боловч тэр нь өрөөсгөл

байж, засаглалын бүтцээс гаргасан шийдвэр нь ямар нэгэн давхарга, бүлгийн

сонирхолд нийцэж, улс төрийн системийн тогтворжилтыг алдагдуулдаг. Гадаад

орчноос эрчимтэй ирж байгаа мэдээлэл системд хэт ачаалал өгснөөр алдаатай

шийдвэр гарах тохиолдол бий.

Мэдээллийн гаралт гэдэг нь систем хүрээлэн байгаа орчинд болон өөртөө

нөлөөлөх арга юм. Шийдвэр, улс төрийн үйл ажиллагаа гэсэн хоёр хэлбэрээр улс

төрийн системд орж ирсэн мэдээлэл "гадагшилж" байдаг. Энэ нь улс төрийн

засаглалын мөн чанараар нөхцөлдөж байдаг бөгөөд улс төрийн системийн гол

зорилго нь юм. Хэрвээ шийдвэр, үйл ажиллагаа нийгмийн олон тооны давхрагын

шаардлага, эрэлт хүсэлтэнд нийцсэн тохиолдолд улс төрийн системийг дэмжих нь

ихэсдэг. Засаглал нийгмийн гишүүдийн шаардлагад хайхрамжгүй хандаж, зөвхөн

өөрийн шаардлага үзэл бодолд анхаарснаар шийдвэр, үйл ажиллагаа дэмжлэг

авах нь ихээхэн төвөгтэй болдог. Иймэрхүү явцуу улс төрийн шийдвэр нь таагүй үр

дагавартай ба улс төрийн системийн хэсэгчилсэн буюу бүрэн хямралд хүргэж

болно. Улс төрийн системийг энэ хүнд байдлаас гаргах үндсэн хэрэгсэл бол дасан

зохицох, үйл ажиллагаандаа зохицуулалт хийх, зорилгоо өөрчлөх явдал юм гэж

Д.Истон үзэж байв. Энэ бүхэн "эргэх холбооны" тусламжтайгаар хийгддэг. Эргэх

холбоо нь хямрал ба хямралын өмнөх үеийн байдлаас гарах арга хэрэгсэл болдог

байна.

Д.Истоны үзэж байгаагаар улс төрийн систем байнга өөрчлөгдөн хөгжиж

байдаг динамик систем юм.

Page 9: Улс төрийн систем

Америкийн эрдэмтэн Г.Алмонд үүнээс өөр хандлагаар улс төрийн системийг

судлаж үзсэн. "Хөгжиж буй бүс нутгийн бодлого" (1966), "Харьцуулсан улс

төр: хөгжлийн концепци" (1968), "Өнөөгийн харьцуулсан улс төр" (1988)

зэрэг бүтээлд улс төрийн систем нийгэмд ямар үүрэгтэйг авч үзсэн байдаг. Улс

төрийн системийг хадгалан авч үлдэх, зохицуулах аргыг судлах явцдаа тэрээр

функциональ хандлагыг ашиглажээ.

Нийгэм оршин тогтнож, зорилгодоо хүрэхэд шаардлагатай тогтолцооны нэг

хэсэг гэж Г.Алмонд улс төрийн системийг тодорхойлжээ (Almond G. (ed).

Comparative Politics Today. N.Y.,1988. P.3). Г.Алмондын дэвшүүлсэн улс төрийн

системийн загвар нь улс төрийн харилцан үйл ажиллагааны сэтгэл зүйн ба бие

хүний онцлого талыг болон ард түмний зүгээс төдийгүй эрх баригч элитээс ирж буй

мэдээллийг тооцон авч үздэг байна. Түүний үзэж байгаагаар улс төрийн системийг

судлах явцад аливаа систем өөрийн гэсэн бүтэцтэй байдаг боловч систем болгон

нэг л үүргийг гүйцэтгэж, өөртөө холимог соёлыг багтаасан байдагт түүний онцлог

оршино гэжээ.

Гаднаас орж буй мэдээлэл өөртөө олон зүйлийг багтаадаг байна. Нэгд, хүн

амын улс төрийн нийгэмшилт ба идэвхижилтийн байдал; хоёрт, нийгэмд байгаа

янз бүрийн сонирхлын судлагдсан, нэгтгэн дүгнэгдсэн байдал орно. Сонирхлыг

артикуляцлах ба агрегацлах үүргийг улс төрийн систем гүйцэтгэж байдаг.

Парламент, улс төрийн нам, намын систем, нийгмийн байгууллагууд, сонирхлын

янз бүрийн бүлгүүд эдгээр үүргийг хэрэгжүүлэхэд идэхтэй оролцдог. Эдгээр

үүргийн тусламжтайгаар иргэдийн шаардлагыг төлөвшүүлэн, ач холбогдол,

зорилго чиглэлээр нь хуваарилан бүлэглэдэг байна. Энэ нь хувийн явцуу

сонирхол, шаардлагыг нэгтгэж түүнийг нийт нийгмийн хэмжүүрт оруулан

системийн тогтворжилтыг хангах явдал юм.

Улс төрийн системийн элементийн хооронд, улс төрийн систем болон

хүрээлэн буй орчны хооронд улс төрийн мэдээллийг тарааж, хүргэх зорилготой

улс төрийн систем нь коммуникацийн үүрэг гүйцэтгэдэг.

Гаднаас (хүрээлэн буй орчноос) орж буй мэдээлэл дээр тулгуурлан

конверсийн үйл ажиллагаа явагдаж байдаг. Үүнд дараах зүйл багтана. Нэгд, юуны

өмнө хэм хэмжээ тогтооно (хууль тогтоох үйл ажиллагаа), хоёрт, хэм хэмжээг

Page 10: Улс төрийн систем

хэрэгжүүлнэ (засгийн газрын гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагаа), гуравт, хэм

хэмжээг хэлбэржүүлнэ (хууль зүйн хэлбэрт оруулна) эцэст нь мэдээллийн

гадагшилт (гадаад дотоод улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой засгийн

газрын практик үйл ажиллагаа). Хуультай холбоотой хэм хэмжээ, түүний

биелэлтэнд хяналт тавьж, түүнийг үл биелүүлэн, зөрчиж байгаа үйл ажиллагааг

таслан зогсоож, улс төрийн мөргөлдөөнийг зохицуулан, шийтгэл ноогдуулж байх

нь улс төрийн системийн гүйцэтгэж байдаг нэн чухал ажил, үүрэг юм.

Олон янзын сонирхлыг харгалзан тодорхой улс төрийн нөхцөл байдалд

хандах улс төрийн байр суурь, чадварын нийлбэр цогц гэж улс төрийн системийг

Г.Алмонд өөрийн загвартаа харуулсан. Тогтворжсон итгэл үнэмшил, үзэл бодол

тэр бүү хэл домог бий болгон хөгжүүлж тэдгээрийн тусламжтайгаар улс төрийн

системийн үйл ажиллагаа нь үр ашигтай үүргээ биелүүлж, зайлшгүй шаардлагатай

легитимт чанараа хадгалах нь системийн гол зорилго юм.

Өөртөө ноогдсон үүргээ үр өгөөжтэй гүйцэтгэж байгаа тохиолдолд улс

төрийн систем амжилттай оршин тогтнож байна гэж үзэж болно. Хүрээлэн буй

орчинтой харьцаж байгаа системийн бодит байдлыг хадгалан хөгжүүлэхэд нэмэр

болохуйц бүхий л үйл ажиллагааг үүрэг гэсэн ойлголтонд багтаадаг. Үүрэг нь олон

янз, хувирамтгай, тодорхой түүхэн байдлаас шалтгаалан динамик байна. Эдгээр

үүрэг нь харилцан уялдаатай, нэг нь нөгөөгөө баяжуулж байдаг ч харьцангуй бие

даасан шинжтэй юм.

Улс төрийн системийн үүргийг олон янзаар ангилж авч үзсэн байдаг. Улс

төрийг зорилгоор тодорхойлох байр сууринаас хандвал үүрэг нь дараах улс

төрийн зорилго чиглэл байдалд хуваагдана (үйл ажиллагааны зорилго, зорилт,

мөрийн хөтөлбөрийг тодорхойлох); нөөцийг дайчлах; нийгмийг ойртон нягтруулах;

нийгэм-улс төрийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулах; үнэт зүйлсийг

хуваарилах; легитимчлэх. Нэг хэсэг судлаачид системийн гадуурх үүрэг (улс

төрийн төлөөлөл, зорилго чиглэлт байдал, интеграци, зохицуулалт, коммуникаци)

ба системийн дотоод үүрэг (чиглүүлэх, хүмүүжүүлэгч, санаачлагч) гэж ангилсан

байна. Д.Истон, Дж.Пауэлл болон бусад судлаачид улс төрийн систем

зохицуулагч, экстракци (дайчлагч), дистрибут (хуваарилагч), реактив гэсэн үндсэн

Page 11: Улс төрийн систем

дөрвөн үүрэгтэй гэж үзжээ (Comparative Politics Today: A World View / Ed. By

G.Almond, G.Powell. Gienviw, 1988.).

Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн системийн үүргийн

талаар гүнзгий судалгаа хийсэн эрдэмтэн бол Г.Алмонд юм. Түүний үзэж

байгаагаар улс төрийн систем гурван янзын төвшинд өөрийн үйл ажиллагаагаа

явуулдаг.

Юуны өмнө системийн боломж юм. Боломж гэдэг нь нийгмийн үйл явцыг

засгийн газар мэдэлдээ байлгаж, төрийн бодлого хэрэгжүүлэх санаа бодолтой

хүмүүсийн улс төрийн ухамсар, зан үйлд нөлөө үзүүлэх төвшин юм. Г.Алмондын

үзэж байгаагаар таван өөр янзын боломж байдаг (дайчлагч, зохицуулагч,

хуваарилагч, реактив-хариулагч, билэгдлийн). Шийдвэрлэж байгаа зорилт, нийгэм-

эдийн засгийн бүтцийн байдал, улс төрийн дэглэмийн төрөл анги, легитимийн

төвшин зэргээс шалтгаалан тэдгээр боломжыг үйл ажиллагаанд хамруулдаг.

Энэхүү судалгааны төвшинд улс төрийн систем нийгэмд хэр зохицож байгааг

тодруулахаас гадна, бусад системтэй харьцах улс төрийн системийн идэвхийг

тодорхойлох явдал юм.

Дараагийн төвшинд систем доторхи дотоод үйл явц тусгагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл конверсийн үйл явц юм (оролтын хүчин зүйлсийг гаралтын хүчин

зүйл болгон хувиргах аргачилал). Энэ төвшинд аливаа нэг зорилгын хэрэгжилтийг

технологоор хангах үүргийг улс төрийн систем гүйцэтгэнэ.

Гурав дахь төвшинд тухайн загварыг дэмжих, дасан зохицох үүрэг ордог.

Эдгээр үүргийн зорилго нь улс төрийн нийгэмшилт, төлөвшилтийг хэрэгжүүлэх үйл

явц юм. Улс төрийн үйл ажиллагаа ба улс төрийн хөгжлийг үндсэн зарчимд

тохируулж, зан үйлийн болон хэм хэмжээний дэгийг байнга нөхөн сэлбэж тогтоох

нь энд нэн чухал юм. Засаглалд харьцах иргэдийн тогтвортой харьцаа болон

дэмжлэгээр оновчтой төвшинг тогтоож болно.

Улс төрийн хүч, сонирхлын харьцаа байнга өөрчлөгдөж байдаг нөхцөлд

оршин байгаа улс төрийн систем тогтвортой байдал, хууль дээдлэхийн хүрээнд

нийгмийн хөгжлийг хангах асуудлыг шийдвэрлэдэг юм. Улс төрийн систем

нийгмийн дэг журмыг тогтоож, улс төрийн тогтвортой байдлыг хангаж байдаг.

Page 12: Улс төрийн систем

Дэлхийн улс орнуудад мэдээллийн технологи шуурхай нэвтэрч,

компьютержих үйл явц эрчимжсэнээр нийгмийн системийг судлан шинжлэхэд

механик загварыг бүтээж, өргөн ашиглах болсон байна.

Кибернетик хүний зан үйлийн загварыг "техникийн" үйлдэлтэй зүйрлэсэн

байдаг. Үүний учир гэвэл өөрийгөө зохион байгуулагч систем мэдээлэлд бие даан

"хариу" барьж, өөрийн үйл ажиллагаа, байршлыг өөрчлөх чадвартай байна гэсэн

үг юм. Хэрэв энэхүү өөрчлөлт үр дүнтэй байж, систем зорилгодоо хүрсэн

тохиолдолд дотоод хурцадмал байдал намжиж, нийгэм тайвширна.

Системийн үйл ажиллагааны үр ашиг байнга өөрчлөгдөж байдаг хоёр хүчин

зүйлээс хамааралтай. Үүнд:

1) цагаа олсон бүрэн мэдээллээс;

2) үйл явдлыг чиглүүлэн хянах, тушаал өгөгдөх механизмаас.

Улс төрийн системийг кибернетикийн машинтай адилтгасан эрдэмтэн бол

америкийн улс төр судлаач Карл Дойч юм. К.Дойчийн үзэж байгаагаар улс төр нь

зорилгодоо хүрэх гэсэн хүмүүсийн хүч чармайлтыг удирдан зохицуулах үйл явц юм

гэжээ. Тухайн зорилгод нийгмийн зүгээс үзүүлж байгаа байр суурийн талаарх

мэдээлэл, түүнд хүрэхэд хичнээн зай үлдсэн, түрүүчийн үйлдлийн үр дүнгийн

талаарх мэдээ зэрэг дээр үндэслэн улс төрийн систем зорилгоо тодорхойлон

төлөвшүүлж, зохицуулна.

Гадаад орчин, нийгмийн дотоод хөдөлгөөнөөс ирж буй мэдээллийн чанар,

хэмжээнээс улс төрийн системийн оршин байх цаашдын хувь заяа ихээхэн

шалтгаалдаг. Улс төрийн коммуникаци гэдэг нь улс төрийн мэдээллийг дамжуулах

үйл явц бөгөөд түүний тусламжтайгаар улс төрийн мэдээлэл улс төрийн системийн

нэг хэсгээс нөгөө хэсэг рүү, мөн улс төрийн систем, нийгмийн системийн хооронд

дамжиж байдаг. Эдгээр мэдээллийн эх сурвалж дээр суурилан улс төрийн

шийдвэр гарч, зорилгодоо хүрснээр нийгэмд динамик тэнцвэржилт тогтож болно.

Гэвч нийгмийн системийн тогтворжилт идеал шинжтэй ба бодит байдалд нийцэх

нь ховор юм.

Улс төрийн систем зорилгодоо хүрэх үйл явц нь харилцан уялдаатай дараах

дөрвөн янзын хүчин зүйлтэй холбоотой:

1) системд үзүүлэх мэдээллийн ачаалал;

Page 13: Улс төрийн систем

2) шинэ зорилго, шинээр үүсэн бий болсон нөхцөл байдалд зохицож

ажиллах чадвар;

3) зорилгодоо хүрэх явцад гарсан өөрчлөлтийг харгалзаж тооцож үзэх;

4) үйл явцын өрнөлтийг урьдчилан харах чадвар.

К.Дойч улс төрийн системийн гол зориулалт нь удирдлагын үр ашигтай

механизм бүрдүүлэх явдал гэж үзжээ. Ийм механизмын үндсэн шийдвэр гаргагч нь

засгийн газар. Шийдвэр гаргах үйл явц хэд хэдэн үе шатанд хуваагддаг байна.

Юуны өмнө гадаад, дотоод орчноос ирсэн мэдээлэл түүнийг хүлээж авах цэгүүдэд

хуваарилагддаг. Тэдгээр нь мэдээллийг ялгаж, боловсруулалт хийж, дугаарлана.

Түүний дараа мэдээлэл нь "санах ой ба үнэлэмжийн" цэгт хүрч, урьд нь

хадгалагдсан үнэтэй мэдээлэлтэй харьцуулалтанд орж ашиг өгөх боломжоо

тогтоолгодог. Мөн энэ цэгт мэдээлэл бөөгнөрч хадгалагдаж байдаг байна.

Зорилгодоо хүрэх боломжийн хувилбар шийдвэр гаргах төвд хүрдэг. Энд шийдвэр

бэлтгэгдэж, гүйцэтгэгч цэгүүд болох "эффекторд" шилжинэ. Тушаал хэрэгжсний

дараа, түүний үр дүн болон системийн өөрийн байдлын талаар эффектор системд

мэдээ өгдөг. Үүний тусламжтайгаар улс төрийн систем цаашдын үйл

ажиллагаандаа тохиргоо хийдэг байна. Эргэх холбооны зарчимд тулгуурлан

шийдвэр гүйцэтгэлийн баримтууд системд шинэ мэдээ болон орж боловсрогдоно

(Deutsch K: The Nerves of Government: Models of Political Communication and

Control. New York, 1963.).

К.Дойчийн улс төрийн системийн загвар (Deutsch K: The Nerves of

Government: Models of Political Communication and Control. New York, 1963.)

Гадаад рецептор

Дотоод рецептор

Мэдээлэл боловсруула

х цэг

Шийд- вэр гаргах тєв

Санах ой ба їнэлэм-жийн цэг

Гадаад эффектор

Дотоод эффектор

Оро

лт

Гар

алт

Page 14: Улс төрийн систем

Улс төрийн амьдралд оролцогчдын хооронд байнга мэдээлэл солилцож

байх нь улс төрийн системийн үр өгөөжтэй оршин тогтноход их хувь нэмэртэй юм.

Ялангуяа удирдаж, удирдуулж буй субъектууд нь улс төрийн зөвшилцөлд хүрэхийн

тулд мэдээлэл тогтмол солилцож байх нь нэн чухал билээ. Нэг талаас засгийн

газар коммуникацийн тусламжтайгаар өөрийн гаргасан шийдвэрийг зайлшгүй

гэдэгт хүн амыг итгүүлэх гэж чармайдаг байна. Нөгөө талаас коммуникацийн

хэрэгслээр дамжуулан удирдуулж буй хүмүүс өөрийн сонирхлоо засаг, төрдөө

танилцуулдаг.

Мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл янз бүр байна. К.Дойч улс төрийн

системд коммуникацийн гурван янзын төрөл байдаг гэж тодорхойлсон. Хамгийн

өргөн суваг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Үүнээс гадна коммуникацийн

хэрэгсэлд улс төрийн нам, дарамтын бүлэг, улс төрийн клуб нийгэмлэгийг багтааж

болно. Коммуникацийн нэг чухал хэрэгсэл бол төр, нам, хөдөлгөөний лидерийн

хоорондын албан бус (хувийн) харилцаа юм. Улс төрийн системийн нэг хэсгээс

нөгөө хэсэгт хүрэх мэдээллийн чиг урсгал, хөдөлгөөн тухайн нийгмийн

төлөвшилтөөс хамааралтай байдаг байна.

2. Улс төрийн системийн ангилал.

Улс төрийн амьдрал олон хэмжүүртэй түүнийг янз бүрийн шалгуураар

шинжлэх нь улс төрийн системийг ангилах үндэс болдог байна.

Нийгэмд хэрэгжиж байдаг улс төрийн засаглалын мөн чанар, хэлбэр түүгээр

тодорхойлогдож буй нийгмийн хөгжлийн шинж төрөх, чиглэл нь улс төрийн

системийг ангилах гол шалгуур юм. Улс төрийн системийг ангилахдаа нийгэм

эдийн засгийн хөгжлийн түвшин, иргэдийн эрх, эрх чөлөөг хангах хэмжээ, арга

боломж, иргэний нийгмийн төлөвшсөн (төлөвшөөгүй) байдал, улс төрийн соёлын

түвшин болон бусад хүчин зүйлсийг нарийвчлан тооцож, чухалчлан үздэг.

ХХ зууны эхэнд нийгмийн бүтцийг шинжлэх марксист болон веберийн гэсэн

байр суурь гарч ирсэн нь улс төрийн системийн бас нэг ангилал бий болгосон

байна. Марксистууд ангийн байр сууринаас улс төрийн системийн оршин тогтнох,

Page 15: Улс төрийн систем

хөгжих зүй тогтлыг тайлбарласан байдаг. Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгслийг

эзэмшсэн ангийн эрх ашигт улс төрийн систем үйлчилнэ гэсэн хатуу онолыг

боловсруулж, улс төрийн системийг формацчилан боолын, феодлын, хөрөнгөтний,

социалист гэж хуваажээ.

Улс төрийн системийг оршин тогтнох хэлбэр, аргаар нь ангилдаг тал бий.

Үүнийг анх М.Вебер хийсэн. Улс төрийг эдийн засгийн хүчин зүйлээр

нөхцөлдүүлэхийг тэрээр үгүйсгэж, эдийн засгийн бүтцэд хэт их ач холбогдол

өгснөөр яагаад нэг төрлийн эдийн засгийн суурь дээр олон янзын улс төрийн

систем үүсэж төлөвшиж болохыг тэр болгон тайлбарлах боломжийг хаадаг юм гэж

үзэж байв. М.Вебер засгийн эрхийг хэрэгжүүлж буй арга, иргэний нийгмийн

хөгжлийн түвшин, элитийн чадавхи, олон түмний шаардлага зэрэг нь улс төрийн

системийн төлөвшилтөнд эерэг нөлөө үзүүлэх чухал хүчин зүйлс юм гэжээ.

Улс төрийн систем ноёрхлын ямар төрөл анги байгаагаас хамааран

уламжлалт, харизматик, рациональ гэж хуваагдана. М.Вебер улс төрийн үйл явц

уламжлалт харизматик системээс, ил рациональ систем рүү шилжих маягаар

явагддаг гэж үзжээ. М.Веберийн байр суурь өнөө үед улс төрийн системийг

ангилахад бодитой хувь нэмэр оруулсан юм.

Францын социологич Ж.Блонделийн улс төрийн системийн ангилал нилээд

нэр хүндтэй юм. Тэрээр улс төрийн системийг агуулга хэлбэрийн хувьд либераль;

радикал-авторитар буюу коммунист (нийгмийн баялгийн тэгштгэсэн хуваарилалт

хийж, түүнд хүрэх либераль хэрэгслийг үл тооцдог); уламжлалт (материаллаг

болон нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтыг дэмждэг, цөөнхи /олигархи/

захирдаг, удирдлагын консерватив арга барилтай); популист (тэгшитгэлийг

удирдлагын авторитар арга, хэрэгслээр шийдвэрлэх); авторитар-консерватив (бий

болсон тэгш бус байдлыг "хатуу" гараар хадгалан барьж байх) гэж ангилсан

байна.

Судалгааны системийн хандлага шинжилгээний чиглэлээс хамааран улс

төрийн системийг янз бүрээр ангилж болдог.

Г.Алмонд нийгэм-соёлын орчинд онцгой ач холбогдол өгч, олон янзын улс

төрийн соёл улс төрийн системийг ангилах үндэс болдог гэж үзжээ. Г.Алмонд улс

төрийн системийн оршин тогтнож, төлөвших үндэс болох үнэт зүйлсийг

Page 16: Улс төрийн систем

тодорхойлон тогтоох нь нэн чухал гээд улс төрийн системийг англи-америкийн; эх

газрын европын; аж үйлдвэржилтийн өмнөх буюу хэсэгчилэн аж үйлдвэржсэн;

тоталитар гэж дөрвөн төрөл болгон ангилсан байна.

Англи-америк системд гомогенни, плюраль улс төрийн соёл ноёрхож

байдаг. Гомогенни гэдэг нь улс төрийн үйл явцад оролцож буй субъектын

дийлэнхи нь улс төрийн системийн суурь зарчмыг болон хэм хэмжээ, үнэт

зүйлсийг хүлээн зөвшөөрсөн байх явдал юм. Хүний эрх чөлөөний үзэл санаан дээр

тулгуурласан улс төрийн соёл нийгэмд байгаа бүхий л сонирхол, байр суурийг

хуулийн өмнө тэгш гэж үзсэнээр нийгэм, элит болон улс төрийн бодлогын хооронд

баттай холбоо тогтох нөхцөл бүрдүүлдэг байна. Нийгэмд бие даасан үүрэгтэй улс

төрийн намууд, сонирхогч бүлгүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг нь

харьцангуй эрх чөлөөтэй байдаг.

Хүн тодорхой нэг цаг хугацаанд нэгэн зэрэг харилцан нэг нэгэнтэйгээ

огтлолцож буй бүлэгт хамааралтай байж болдог. Тухайн систем нарийн нягт

зохион байгуулалттай, тогтворжилт сайтай, үр өгөөжтэй, бюрократчлагдсан

тогтолцоо юм. Системийн элементийн хооронд засаглалын хуваарилалт гүйцэд

хийгдсэн байна. Деэтатизм (төрийн оролцоо багасах), эгалитаризм (тэгш эрхийг

дээдлэх), индивидуализм зэрэг нь англи-америкийн улс төрийн соёлыг

тодорхойлогч шинж юм.

Эх газрын европ систем нийтлэг ерөнхий суурьтай олон төрлийн улс төрийн

соёлоос бүрдэнэ. Өөрийн гэсэн үнэт зүйлс, зан үйлийн хэм хэмжүүртэй янз бүрийн

бичил соёлд нийгэм хуваагдаж шинэ, хуучин уламжлалт соёл хамтран оршино.

Иргэдийн хэрэгцээ шаардлагыг улс төрийн альтернатив (сонголт) болгон хувиргах

боломж улс төрийн нам, сонирхлын бүлгүүдэд хязгаарлагдмал байдаг. Нийгмийн

бусад байгууллагын (шашны, үндэстний) хүчин чармайлт, бололцоо, боломж нь

зэрэгцэн оршиж буй соёлын хоорондох зөрчлийг дэвэргэж хурцатгах шалтгаан

болдог байна. Үүний үр дүнд улс төрийн дэг журам, тогтвортой байдалд хүндрэл

бий болдог. Бүхэлдээ эдгээр системд этатизм, авторитар хүчин зүйлсийн нөлөө

илүүтэй юм /жишээ нь Төв Европын орнууд дахь улс төрийн систем/.

Аж үйлдвэржилтээс өмнөх болон хэсэгчлэн аж үйлдвэржсэн орон дахь улс

төрийн системд холимог улс төрийн соёл зонхилдог. Уламжлагдаж ирсэн үнэт

Page 17: Улс төрийн систем

зүйлс, хэм хэмжээ нь барууны улс төрийн системийн бүрдэл хэсгүүдтэй

(парламент, бюрократ г.м.) зэрэгцэн, хамтран оршин тогтнож байдаг байна. Тухайн

улс төрийн соёл төлөвшилт халдашгүй, мөнхийн гэж үзэж байсан ёс заншил нуран

унах үйл явцтай давхцаж байв. Нийгмийн тогтворжилтонд аюул учирч буй мэт

сэтгэгдэл хүмүүсийн дунд өсөн нэмэгдсэнээр дэг журмыг хүсэмжлэн иргэд

харизматик хошуучлагчийг эрэлхийлэх болов. Энэхүү үйл явц нь нийгмийн

харилцааг улам ээдрээтэй болгож байдаг. Засгийн эрх хуваалцах зарчим нь

туйлын бүрхэг, эрх чөлөөний талаархи ойлголт бүдэг, тодорхой бус,

хязгаарлагдмал, албадлагыг тогтмол хэрэглэдэг зэрэг нь энэ системийн үндсэн

шинж төрх нь юм.

Г.Алмондын үзэж байгаагаар тоталитар улс төрийн систем албадлагын хэв

маягийн улс төрийн идэвхи давамгайлсан үйл ажиллагаа өрнүүлдэг тогтолцоо

гэжээ. Ихэвчлэн нэг намын хатуу чанд хяналтанд систем нь орж, бюрократ

аппарат засгийн эрхийг гартаа авч, нийгмийн гишүүдийн хувийн сонирхлыг нугачин

дарж, сайн дурын нэгдэл байгуулах боломжыг хязгаарладаг байна.

Хүрээлэн байгаа орчинтойгоо хэрхэн харьцаж буй байдлаас үүдэн улс

төрийн системийг нээлттэй, хаалттай гэж ангилж болно. Эрчимтэй өөрчлөгдөж

байгаа орчин үеийн үйл явцтай уялдан хаалттай систем хэтийн төлөв муутай юм.

Нээлттэй улс төрийн систем нь гадны нөхцөл, хүчин зүйлд өртөхийн зэрэгцээ

хариу идэвхтэй нөлөө үзүүлж байдаг динамик, хөдөлгөөнт систем билээ.

Улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, нийгэм дэх улс төрийн

эрх чөлөө, бие хүний эрх зүйн байдал зэргийг үндэслэн улс төрийн системийг

ардчилсан, авторитари улс төрийн систем гэж хуваадаг.

Бүх нийтийн сонгуулийн үндсэн дээр төлөвшсөн төлөөллийн засаглалтай,

иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн байдал нь ардчилсан улс

төрийн системийг тодорхойлдог. Засгийн газрын улс төрийн бодлогыг дэмжиж

байдаг нам, байгууллагууд ил тод үйл ажиллагаа явуулдаг төдийгүй мөн оппозици

хүчин хүртэл хуулийн хүрээнд ийм чөлөөтэй нөхцөлөөр хангагдсан байна.

"Засаглал хуваах" зарчмаар төрийн аппаратыг зохион байгуулж, ажиллуулдаг

бөгөөд цорын ганц хууль тогтоох байгууллага нь парламент юм. Үндсэн хууль,

Page 18: Улс төрийн систем

хуулийн зарчмыг амьдрал дээр хэрэгжүүлэх бололцоог ардчилсан улс төрийн

систем бүрдүүлдэг байна.

Авторитар улс төрийн систем засаглалыг өмчлөн нэгтгэж, түүнийг хуваах

зарчмаас татгалзаж гүйцэтгэх засаглалыг хэт идэвхжүүлэн сонгуулийн эрхийг

хязгаарлан, ардчиллын эрх, эрх чөлөөг үгүй хийж, улс төрийн сөрөг хүчийг

хориглосон байдаг. Авторитар систем зарим тохиолдолд төрийн аппаратыг

цэрэгжүүлж, улс төрийн харгислал тогтоож, удирдлагат авторитар зарчмыг

хэрэгжүүлдэг байна. Энэ нь ихэвчлэн нийгмийн зөрчил хурцдаж, эрх бүхий намын

дотоод хямрал, улс төрийн системийн, ялангуяа төрийн засаглалын бэрхшээлтэй

үед ажиглагддаг.

Авторитар засаглал улс орон бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд

олигархи, монократ, цэрэг-диктаторын, тотилитар гэх мэт ангилж болно.

Улс төрийн системийг ангилах нэг шалгуур бол нийгмийн тогтвортой

байдал ба нийгмийн өөрчлөлт. Тухайн шалгуурыг үндэслэн улс төрийн системийг

консерватив ба трансформатчлагдаж буй гэж ангилж болно. Консерватив улс

төрийн системийн гол зорилго нь улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд бүрэлдэн

тогтсон уламжлалт бүтцийг дэмжих, ялангуяа улс төрийн засаглалыг хэрэгжүүлэх

арга хэрэгсэл, хэлбэрийг сахин хадгалах явдал юм. Трансформатчлагдаж буй улс

төрийн систем реформчлах хандлага бүхий динамик систем. Уг систем дотроо

нийгмийн хөгжлийн зорилго, чиг хандлагаасаа хамааран харгис ба дэвшилтэд гэж

хуваагдаж болдог.

Улс төрийн хөгжлийн үйл явцын байр сууринаас улс төрийн системийг

уламжлалт ба модернчлагдсан гэж ангилах явдал түгээмэл тохиолддог.

Уламжлалт системд иргэний нийгэм гүйцэд төлөвшөөгүй, улс төрийн үүргүүд

нь нарийн зааглагдаагүй, харизматик засаглалын арга ноёлсон байдаг.

Модернчлагдсан системд иргэний нийгэм хүчтэй хөгжсөн байдгаас гадна улс

төрийн үүргүүд нь тодорхой тогтоогдсон байдаг. Засаглал нь нийгмийг үр

өгөөжтэй, зохистой хөгжихөд гойд анхаардагт түүний онцлог оршино.

Page 19: Улс төрийн систем

Дүгнэлт

1. Нийгэмд улс төрийн засаглалыг зохион байгуулан хэрэгжүүлэх улс төр,

эрхийн норм, зарчим, төр, нийгмийн байгууллагын нийлбэрийг улс төрийн

систем гэнэ. Төр, улс төрийн нам нь улс төрийн системийн үндсэн институт

юм.

2. Улс төрийн систем нийгмийн эдийн засаг, улс төр болон бусад салбарын

үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, нөлөө үзүүлдэг.

3. Улс төрийн амьдрал олон хэмжүүртэй түүнийг янз бүрийн шалгуураар

шинжлэх нь улс төрийн системийг ангилах үндэс болдог байна.

Хэрэглэсэн ном

Улс төрийн шинжлэх ухааны үндэс . УБ 1992 ред. Ц.Гомбосүрэн, А.Цанжид.

Улс төрийн шинжлэх ухаан. Ерөнхий ред. Ц.Ганболд. УБ., 2001

Базарпүрэв.С, Улс төрийн шинжлэх ухаан /хураангуй лекц/. УБ., 2005

Базарпүрэв.С, Улс төрийн системийн онол. УБ., 2006

Базарпүрэв.С, Улс төрийн шинжлэх ухаан /мэргэжлийн удиртгал/. УБ., 2007

Ганболд.Ц, Улс төрийн сэтгэл судлал ба хүчирхийллийн сэтгэл зүй. УБ., 2005

Довчин. Ё, Улс төр судлал. УБ., 2002

Довчин.Ё, Улстөрийн үг хэллэг нэр томьёоны толь. УБ., 2005

Довчин.Ё, Харьцуулсан улс төр. УБ., 2006

Содномгомбо. Д, Улс төрийн товч толь. УБ., 1996

Мартин Сланн, Улс төрийн удиртгал. УБ., 2005

Нигроу Ф.А, Нигроу Л.Ж, Орчин үеийн төрийн удирдлага. УБ., 1998

Г.Алмонд, Дж.Пауэлл, К.Стром, Р.Далтон, Харьцуулсан улс төр (онолын хүрээ).

УБ., 2005