орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

25
Төрийн удирдлагын-3 1-р групп ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ШИЛЖҮҮЛЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Upload: buka-king

Post on 20-Jun-2015

272 views

Category:

Economy & Finance


10 download

DESCRIPTION

Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалын бие даалтыг оруулав.

TRANSCRIPT

Page 1: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Төрийн удирдлагын-3

1-р групп

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ШИЛЖҮҮЛЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Page 2: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Эрхзүйн баримт бичгүүдОрон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал нь:Төсвийн тухай хуульЗасгийн газрын 2012 оны 30-р тогтоол-ын 1-р

хавсралтаас бүрдэнэ.

Page 3: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж юу вэ?

Төсвийн тухай хуулийн 4.1.28.“орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;

Page 4: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ?

“Орон нутгийн хөгжийн сан” гэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон орлогын шилжүүлэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлж, хувиарлан зарцуулах хөрөнгийг

Page 5: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орлогын шилжүүлэг гэж юу вэ?

Төсвийн тухай хуулийн 4.1.22.“орлогын шилжүүлэг” гэж орон нутгийн төсвийг дэмжих зорилгоор дээд шатны төсвийн орлогоос орон нутгийн төсөвт тооцож олгох хөрөнгийг;

Page 6: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч гэж хэн бэ?

Төсвийн тухай хуулийн 14-р зүйл. Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна.14.1.15.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;

14.1.16.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн;

14.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн.

Page 7: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэр

Импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь;

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь;

Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив;

Орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг

Page 8: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг;

Аймаг, нийслэл нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгосон шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн хөгжлийн санд 

орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг;татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон

зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;

тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж.

Page 9: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд тооцож олгох орлогын шилжүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний/сангийн сайдын/ баталсан сар, улирлын хувиарын дагуу төсвийн тухай хуулийн 56.3-т заасан зөрчил /56.3.1.төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн; 56.3.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсвөө

үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан; 56.3.3.тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт,

зарцуулалтын нөхцөл, шаардлагыг зөрчсөн; 56.3.4.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний

стандартыг мөрдөөгүйгээс нийт төсөв нь алдагдалтай гарсан; 56.3.5.орон нутгийн төсвийн тогтвортой байдал алдагдсан; 56.3.6.орон нутгийн төсвийг энэ хуулиар тогтоосон хугацаанд

батлаагүй./ үүсээгүй тохиолдолд дараа сарын 5-ны дотор дээд шатны төсвөөс доод шатны төсөвт шилжүүлнэ.

Page 10: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг аймаг, нийслэлийн засаг даргын баталсан сар, улирлын хувиарын дагуу сар бүрийн 10-ны өдрийн дотор хувиарлана.

Page 11: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, орон нутгийн хөгжлийн сангаас орон нутгийн төсөвт

олгох шилжүүлэг тооцох итгэлцүүр, түүнд ашиглах мэдээлэл, мэдээллийн эх

сурвалж

Page 12: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийг дор дурдсан байдлаар хувийн жинд харгалзуулан

олгоно

Орон нутгийн хөгжлийн индексХүн амын тооХүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн

хэмжээОрон нутгийн татварын идэвх санаачлагын

индекс

Page 13: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн индексийг тогтоохдоо

-Дэд бүтцийн хангамж; -Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар; -Соёл, урлагийн байдал; -Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж; -Хүрээлэн байгаа байгаль орчин; -Нийгэм, эдийн засгийн байдал; -Санхүүгийн үзүүлэлт; -Хөгжлийн нөөц, давуу тал; -Хөдөө аж ахуй гэсэн 9 бүлэг 65 зүйлийн шалгуур үзүүлэлтээр тогтооно.

Page 14: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Хүн амын тоог тооцохдоо

Монгол улсын статистикын үндэсний хорооноос зарласан Монголын улсын нутаг дэвсгэрт байгаа хүн амын тоог жишиг болгоно.

Page 15: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээг тооцохдоо дараах эх үүсвэрийг ашиглана

Монгол улсын статистикын үндэсний хорооноос зарласан Монголын улсын нутаг дэвсгэрт байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэслэж нягтралын индексийг тогтооно.

Алслалтыг Засгийн газрын 2010 оны 88-р тогтоолд заасны дагуу Тооцох аргаар буюу “Тухайн орон нутаг нь гадаад оронтой хиллэдэг бол хамгийн ойрын хил хүртэлх зай, хиллэдэггүй бол Улаанбаатар хот хүртэлх зайгаар тооцно.”

Page 16: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн татварын идэвх санаачлагын индексийг тооцохдоо дараах эх үүсвэрийг ашиглана

орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг тооцоход санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нийтэд мэдээлсэн тухайн төсвийн жилийн өмнөх жилийн төлөвлөгөө болон гүйцэтгэл, тухайн төсвийн жилийн эхний хагас жилийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тоон мэдээг;

татвар төлөгчийн татварт хамрагдсан байдлын үзүүлэлтийг тооцохдоо татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нийтэд мэдээлсэн тухайн төсвийн жилийн өмнөх жилийн татвар төлөгчийн тоон мэдээ, тухайн төсвийн жилийн эхний хагас жилийн татвар төлөгчийн тоон мэдээг;

татварын өр барагдуулалтын үзүүлэлтийг тооцоход татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нийтэд мэдээлсэн тухайн төсвийн жилийн өмнөх жилийн урьд оны өр, тайлангийн болон хяналт, шалгалтын барагдуулалтын тоон мэдээ, тухайн төсвийн жилийн эхний хагас жилийн урьд оны өр, тайлангийн болон хяналт, шалгалтын барагдуулалтын тоон мэдээг;

орон нутгийн татварын хувь хэмжээг хуульд заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон үзүүлэлтийг;

Page 17: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Дээрх үзүүлэлтийн үзүүлэх жинорон нутгийн хөгжлийн индекс–харгалзах

хувийн жин 25 хувь;хүн амын тоо–харгалзах хувийн жин 25

хувь;хүн амын нягтрал, алслалт, нутаг

дэвсгэрийн хэмжээ–харгалзах хувийн жин 25 хувь;

орон нутгийн татварын идэвх санаачилга–харгалзах хувийн жин 25 хувь.

Page 18: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Индексэд харгалзах хувиарлалтыг томьёогоор илэрхийлбэл

N=0.25N – индексэд харгалзах хувь

MxN=Md=Mp=Mi=MtM – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгийн нийт дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хуваарилах дүнг хасч тооцсон дүн (импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь;

орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив;

орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлэх дүнгийн нийлбэр)Md – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн индексээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүнMp – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хүн амын тооноос хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүнMi – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүнMt – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн татварын идэвх санаачлагын индексээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн

Page 19: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн хөгжлийн индекс ашиглан орлогын шилжүүлгийн  дүнг тооцох

Орон нутгийн хөгжлийн индексээс хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:

Орон нутгийн хөгжлийн индексээс хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход хөгжлийн индекс багатай орон нутгийн засаг захиргааны нэгжид илүү хөрөнгө хуваарилагддаг байх зарчим баримтална.

i -тухайн аймаг, нийслэлийн харгалзах индекс

n -аймаг, нийслэлийн нийт тоо

Di -орон нутгийн хөгжлийн индексээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Md -орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн индексээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн

Fi -тухайн аймаг, нийслэлийн улсын дундажтай дүйцүүлэх индекс

a -аймаг, нийслэлийн хөгжлийн индексийн арифметик дундаж

di -тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн индекс

Page 20: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Хүн амын тооноос хамаарах шилжүүлгийн дүн тооцохХүн амын тооноос хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:

Хүн амын тооноос хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход хүн ам ихтэй орон нутгийн засаг захиргааны нэгжид  хөрөнгө илүү хуваарилагддаг байх зарчим баримтална.

i –тухайн аймаг, нийслэлийн харгалзах индекс

n –аймаг, нийслэлийн нийт тоо Pi –хүн амын тооноос хамаарч

тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Mp –орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хүн амын тооноос хамаарч, харгалзах хувиар тооцсон дүн

pi -тухайн аймаг, нийслэлийн хүн амын тоо

Page 21: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарах шилжүүлгийн дүнг тооцох

Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:

Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлд хуваарилах дүнг энэ аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан эх үүсвэрээс бүрдэх орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийн уг индекст харгалзах  25 хувиар тооцно.

Li –хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Ci –хүн амын нягтралын урвуу индексээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Vi –алслалтын индексээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Gi -нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Page 22: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн татварын идэвх санаачилгаасхамаарах  шилжүүлгийн дүнг тооцох

Орон нутгийн татварын идэвх санаачилгаас хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:

 Орон нутгийн татварын идэвх санаачилгаас хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход орлогын төлөвлөгөөний биелэлт, татвар төлөгчийн татварт хамрагдсан байдал, татварын өр төлбөрийн барагдуулалт, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон татварын хувь хэмжээ нь хуульд заасан доод хувь хэмжээнээс нэмэгдсэн буюу татварын идэвх санаачилга өндөртэй орон нутгийн засаг захиргааны нэгжид хөрөнгө илүү хуваарилагддаг байх зарчим баримтална.

Ti –татварын идэвх санаачилгаас хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн

Mt –орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас татварын идэвх санаачилгаас хамаарч, харгалзах хувиар тооцсон дүн

ti -тухайн аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс

Page 23: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Орон нутгийн  хөгжлийн  нэгдсэн  сангаас  ашигтмалтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын

         дүнг хуваарилах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувиас

орж ирсэн орлогыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа нийт хүн амын тоонд харьцуулж нэг хүнд ногдох дүнг тодорхойлно.

нэг хүнд ногдох дүнг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамгийн их төвлөрүүлсэн орон нутгийн засаг захиргааны нэгжид ногдох хэмжээ нь тухайн орлого төвлөрүүлээгүй орон нутгийн засаг захиргааны нэгжид ногдох хэмжээнээс 10 хувиар их байхаар тооцож нэмэгдүүлнэ.

Ашигт малтмал олборлодоггүй орон нутгийн засаг захиргааны нэгжийн нэг хүнд ногдох дүнг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт дүнд харьцуулсан харьцаагаар тооцож, 10 хувь хүртэлх хэмжээнд багтаан нэмэгдүүлнэ.

Аймаг, нийслэлд ногдох нийт дүнг тогтоохдоо ҮСХ-ноос мэдээлсэн хүн амын тоог эх үүсвэртэй тэнцүү байхаар хувьчлан, ижил харьцаагаар аймаг, нийслэл бүрээс бууруулан тооцно.

Page 24: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Аймаг, нийслэлийн хөгжлийн сангаас сум, дүүргийн  хөгжлийн  санд  олгох  орлогын

     шилжүүлгийг тооцох зарчим импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан

татварын орлогын 25 хувиас орж ирсэн эх үүсвэрийг сум, дүүргийн хөгжлийн санд хуваарилахдаа аймаг, нийслэл нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгосон шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн хөгжлийн санд хувиарлана.

сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилах даа орон нутгийн хөгжлийн индекс; хүн амын тоо; хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ; орон нутгийн татварын идэвх санаачилгыг харгалзан хувиарлана.

Итгэлцүүрт ашиглах сум, дүүргийн хөгжлийн индексийг аймаг, нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтэс, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сум, дүүргийн хөгжлийн индекс тооцох нийтлэг арга зүйн дагуу өөрийн аймаг, нийслэлийн хөгжлийн онцлог, тоон мэдээллийн боломжид нийцүүлэн тооцож, гаргана.

итгэлцүүрийг сум, дүүргийн түвшинд ашиглахад хангалттай, үнэн зөв, бодитой тоон мэдээлэлд үндэслэнэ

Page 25: орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал

Жишээлбэл:2014 онд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас

нийслэлд 48760349000 төгрөг шилжүүлжээ. Үүнээс:Хотын шууд 19504141900 /яг 40 хувь/Багануур 2376019000 Багахангай 2148685000Баянгол 3400756000Баянзүрх 5307257000Налайх 2499916000Сонгинохайрхан 4917562000Сүхбаатар 2782620000Хан-Уул 2611950000Чингэлтэй 3211443000Эх сурвалж: НИТХ-ын тогтоол, Дугаар 13/51, 2013 оны 11 дүгээр сарын 28, Улаанбаатар хот, “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай”