Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг,...

18

Upload: lut-ochir-vanganjil

Post on 22-Jul-2016

324 views

Category:

Documents

8 download

DESCRIPTION

"алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл

TRANSCRIPT

Page 1: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх
Page 2: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

Page 3: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

1

Б.Лхамноржмоо

МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОНМОНГОЛ ХЭЛ 3-1

Улаанбаатар 2014

Хянан тохиолдуулсан Д.Гүндэгмаа

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд

эцэг эхийн ашиглах ном

Page 4: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

2

ГАРЧИГ

1. МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН ........................................ 4 2. МОНГОЛ БАХАРХАЛ ............................... 7

3. МОНГОЛЫН УЛИРАЛ ..............................12

4. ҮНЭЛГЭЭ............................................ .......16

Page 5: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

2

ГАРЧИГ

1. МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН ........................................ 4 2. МОНГОЛ БАХАРХАЛ ............................... 7

3. МОНГОЛЫН УЛИРАЛ ..............................12

4. ҮНЭЛГЭЭ............................................ .......16

3

Санамж

Энэхүү гарын авлагыг “Миний эх орон Монголын сайхан орон” гэсэн номоор гэрээрээ суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эх ашиглана. Зорилго нь хүүхдийнхээ монгол хэлээрээ зөв ярих, бичих, унших, сонсох чадварыг дээшлүүлэх ялдамд унасан газар угаасан ус, эх орноо хайрлан дээдлэх, бахархах сэтгэл төрүүлэхэд оршино.

“Миний эх орон Монголын сайхан орон” хүүхдийн ном Миний эх орон Монголын сайхан орон, Монгол бахархал, Монголын улирал гэсэн 3 бүлэгтэй бөгөөд 1 бүлгийг 10-12 цаг, 1 сар гаруй үзэхээр баримжаалж боловсруулсан болно. Хэрвээ танай хүүхэд арай удаан эсвэл хурдан үзмээр байвал өөрөө зохицуулаарай.

• Хичээлийн 35 минутад ярилцах, ойлгуулах зүйлийг нэг бүрчлэн сайн хийлгээрэй. Бичих, чээжлэх даалгаврыг хүүхэд чинь бие даан гүйцэтгээд танд шалгуулж байвал цаг ашиглалт сайн байх болно.

• Сурагчийн номын эхэнд байгаа таних тэмдгүүдийг хүүхэд чинь, эцэг эх та ч гэсэн маш сайн нүдэлж тогтоох хэрэгтэй. Энэ бол та хоёрын “залуур” гэсэн үг. АЖИГЛААРАЙ, ЯРИЛЦААРАЙ, БҮТЭЭГЭЭРЭЙ гэсэн заавраар хүүхэд хийх юмныхаа талаар баримжаа авна. Та түүнийг нь “Эцэг эхийн ном”-оосоо харж байгаад тодруулж тайлбарлаж өгнө.

• Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгээд тавь. Хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно.

• Танай хүүхдийн үзэх Монгол хэлний цуврал ном Амар, Лувсан, Туяа, Энхээ гэсэн дөрвөн баатартай. Энэ хүүхдүүдийн танилцуулгыг цуврал номын хамгийн эхний “Анхны хичээл” номд өгсөн байгааг хүүхэд чинь ч, та ч хараарай.

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Page 6: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

4

1. МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛЫН САЙХАН ОРОН

Эх орон

1. Номын баатруудын бодлыг хүүхэд чинь уншина.

Дараа нь эцэг эх таны асуух асуулт:- Чиний бодлоор Лувсан, Энхээ, Туяа нарын аль нь зөв бодож байна вэ?- Эх орон гэж юу вэ? Чи юу гэж бодож байна вэ?

2. а) Хүүхэд “Миний эх орон” сэдвээр өгсөн загварыг үргэлжлүүлэн бичнэ.

б) Хүүхдийнхээ бичсэнийг хараад эхний хэсгийг шууд хуулж бичсэн байна уу, эсвэл өөрийнхөө сумын нэрийг оруулж бичих гэх мэтээр өөрчилж бичсэн байна уу гэдгийг хянаарай.

в) Хэр зэрэг дэлгэрүүлэн бичсэнийг хянаад санаагаа нэмж туслаарай.

3. “Эх орон” эхийг уншуулаарай. Хүүхдээ уншиж байхад өөрөө анхааралтай сонсоод буруу уншиж байгаа үгийг засч хэлж өгөөрэй. Дараа нь хүүхдийн номын асуултыг хүүхдээсээ асууж ярилцаарай. Асуултууд:

• Чи хаана төрсөн бэ? • Монголчууд “Унасан газар, угаасан ус”-аа яагаад хүндэлдэг вэ?• Эх орон гэж юу вэ?

4. Үгсийг нүдлүүлээд, чээжээр бичүүлж шалгаарай.

5. Өгүүлбэрийг хуулж бичүүлээд зөв бичсэн эсэхийг тулгаж шалгаарай. Та ч гэсэн өөрөө хуулж бичээд хүүхдээрээ шалгуулж болно. Дандаа шалгадаг, хянадаг, заадаг, зөвлөдөг хүн байх нь сайн биш. Хүүхэд өөртөө биш танд хийж өгч байгаа юм шиг хандлагатай болж магадгүй.Хүүхэд бусдын хийснийг шалгаж хянах нь илүү хариуцлага хүлээх, сайн сурах, ажигч гярхай болох нэг арга юм.

Манай сум юм болов уу?

Монгол улс юм болов

уу?

Миний эх орон аль нь юм болоо? Амьдарч байгаа улс маань юм болов уу?

Гадаадад байгаа хүн эх орноо саналаа гэдэг. Тэгэхээр ээж нь юм болов уу?

Миний эх оронМиний эх орон Монгол улс. Бас манай Түмэнцогт сум ч мөн. Манай эх орон уултай, устай, ан амьтантай.......

Нүдлэх үг:төрсөн нутагунасан газар угаасан усэх орон

Page 7: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

5

Хуулан бичих өгүүлбэр:

6. а) “Эх” гэдэг үгийн олон утгыг ярилцаарай.

б) “Эх” гэдэг үгтэй холбоо үг хэлүүлээрэй. Эх дэлхий, эх нутаг, эх унших, эх зохиох гэх мэтээр та өөрөө эхэлж чиглүүлээрэй.

Унасан газар, угаасан ус

1. Унасан газар угаасан ус, төрсөн нутаг, эх орон гэсэн үгсийн ялгааг ойлгуулахад өмнөх зургийг ашиглаарай. “Энэ бол Монгол улсын газрын зураг. Архангай аймаг энд байна” гэж хилийн зураасны дагуу зааж үзүүлээрэй.

Эх орон Монгол улс Чулуут гол

Архангай Чулуут сум Төрсөн нутаг

2. Хүүхдийнхээ унасан газар угаасан ус, төрсөн нутаг, эх орны нэрийг бичүүлээрэй.

Унасан газар угаасан ус: .......................................................Төрсөн нутаг: ...........................................................................Эх орон: ...................................................................................

3. Одоо оршин суугаа газрынх нь нэрийг бичүүлээрэй. Хэрвээ дээр бичсэн нь давтагдаж байгаа бол бичихгүй байж болно.

Миний төрсөн нутаг1. Номын баатрууд (ангийнхан) унасан газар, угаасан ус, төрсөн нутгийнхаа тухай яаж бичсэнийг уншуулаарай. Ямар үгийг том үсгээр эхэлж бичсэнийг ажиглуулаарай.

Миний, чиний унасан газар, угаасан уснаас бидний төрсөн нутаг Монголын сайхан орон бүрдэнэ.

эх орон

эх хэл

ЭХ

эх хүн

голын эх

Page 8: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

6

2. “Миний төрсөн нутаг” загварын дагуу бичүүлээрэй.

а) Эхлээд загвар эхийг сайн уншуулаарай.

б) Дараа нь ярилцаж, өөрөө санаа өгөөрэй. Чиглүүлэх асуулт:

- Манай нутаг юугаараа улсад алдартай гэж чи бодож байна вэ? - Манай нутгийг магтан дуулсан дуу, шүлэг байдаг болов уу? Чи мэдэх үү? гэх мэт

в) Одоо бичиж чадах уу? гэж асуугаад “чадна” гэвэл, 10-15 минутын хугацаа өгч бичүүлээрэй. Бичиж байхдаа загвар эхээ дахин уншиж болно гэж зөвлөөрэй.

Би Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Унасан газар угаасан ус Баянзүрх дүүрэг, Туул гол билээ.

Харин би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд

төрсөн.

Би Өвөрхангай аймгийн төвд

төрсөн.

Аймаг, сум, уул нуруу, гол усны нэрийн эхний үсгийг том үсгээр эхэлж бичнэ.

Page 9: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

7

г) Хүүхдийнхээ бичсэнийг уншаад, “Минийхээр бол чиний бичсэн сайн (аятайхан, тааруу) болжээ. Чи өөрөө юу гэж бодож байна? Зарим үгийг том үсгээр эхэлж бичихээ мартжээ. Чи өөрөө ол доо” гэх мэтээр ярилцаж зөвлөөрэй. Гаргасан алдааг нь засуулан дахин сайжруулж бичүүлээрэй.

Халуун элгэн нутаг

1. “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг уншуулаад хэр зэрэг ойлгосныг нь шалгаж ярилцаарай.Чиглүүлэх асуулт:

- Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь гэдгийг чи юу гэж ойлгож байна вэ?- Аль бадагт нь хаврын тухай өгүүлсэн бэ?- Мөрөн гол нь дуугаа дуулж Мөнх сарьдаг нь мишээнэ гэдгийг чи юу гэж ойлгож байна вэ? Гол дуулж, уул инээж мишээдэг үү?

2. Зураг дээр ярилцаарай. Чиглүүлэх асуулт:- Хөшөөний чулуун дээр юу гэж бичсэн байна вэ?- Зураг дээрх хөшөөг юуны хөшөө гэж бодож байна вэ?- Яагаад дуунд хөшөө босгосон юм бол, чиний номд юу гэж бичсэн байна вэ?- Энэ хөшөө хаана байдаг вэ?

3. Үеэр тасалж бичсэн нь зөв эсэхийг өөрөөр нь шалгуулаарай.Э-лэг зүрх-нээс у-яа-тайЭнх-рий Мон-гол ну-таг миньЭ-цэг э-хээс за-яа-тай Эр-дэ-нийн ал-тан өл-гий минь

4. Шүлгийн гуравдугаар бадгийг чээжлээд, дэвтэртээ чээжээр бичсэнийг нь хянаад, алдаатай бичсэн үгийг нь тэмдэглээд, дахин бичүүлж, нүдлүүлээрэй.

5.Танай хүүхэд “Халуун элгэн нутаг” дууг мэддэггүй бол CD сонсгож, эсвэл та өөрөө ч юмуу, эсвэл хэн нэгэн мэддэг хүнээр заалгаж, дуулуулж сургаарай.Хүүхдээрээ цахим хэрэглэгдэхүүнээс “3-1-1“ дасгалыг ажиллуулаарай.

2. МОНГОЛ БАХАРХАЛ

Монгол улсын төрийн далбаа Эцэг эх та анзаарч байна уу? Хүүхдийн номын “Монгол бахархал” сэдэвт “уншаарай”, “бичээрэй” гэх мэт таних тэмдэг тавиад, тайлбар бичээгүй байгаа биз. Энэ нь таны туслалцаа багасч, хүүхдийн чинь бие даан сурах чадвар нэмэгдэж байх ёстой гэсэн үг.

Page 10: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

8

Номынхоо таних тэмдгийг хараад энэ сэдвийн бүх даалгаврыг хийгээрэй. Дараа нь ярилцана. “Монгол улсын төрийн далбаа” гарчгийн өмнө тэмдэг байна. Энэ нь уншина гэсэн үг. Мэдээж сайн ойлгож, тогтоож уншаад, дараа нь асуултад хариулна гэж хэлээд 15-20 минутын хугацаа өгч ажиллуулаарай. Хүүхдээ ажиллаад дууссаны дараа эцэг эх таны хийх ажлын дараалал:

1. Хүүхэд чинь хэр зэрэг зөв сайн уншиж байгааг хянахын тулд уншуулж үзэж болно.

2. Сурагчийн номын асуултын дагуу ярилцана. Асуултын зөв хариуг доорх ярилцлагад тодоор тэмдэглэснийг хараарай.

- Төрийн далбааны хөх өнгө юуны бэлгэдэл вэ?- Мөнх тэнгэрийн бэлгэдэл- Улаан өнгө нь юуны бэлгэдэл вэ?- Мандан бадрахын бэлгэдэл- Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт юу байрладаг вэ?- Алтан соёмбо байрладаг.

3. Зөв хариулж бичсэн эсэхийг хянаарай. Хариу нь:

Төрийн далбаа ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

4. Хүүхдийн номын асуултыг хүүхдээсээ асууж ярилцаад, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын талаар өөрөө мэдэх зүйлээ нэмж, ярилцлагыг улам сонирхолтой болгоорой. Жишээ нь Н.Түвшинбаяр 2013 онд наадмаар барилдсан ... гэх мэт:

Морин хуурын домог Таних тэмдгийн дарааллаар бүх даалгаврыг хийлгээд, эцэг эх та дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

1. Хүүхэдтэйгээ хамт морин хуурын домгийг уншаарай.

2. Асуултын дагуу ярилцаарай.

3. Хүүхдийнхээ асуултад хариулж бичсэнийг шалгаарай. Тулгаж хянах хувилбар:

- Хөхүүдэй хүү жилийн газрыг сараар товчилдог, сарын газрыг өдрөөр товчилдог хүлэг морины эрэлд гарсан.- Хөхүүдэй адууны хоёр хомоолын хооронд тэгнэсэн сүүлний хялгас салхинд чичирхийлэн дуугарч байснаас санаа авч морин хуур хийсэн. - Морин хуурын сайхан аялгууны ид шидээр хөх борлог моринд жигүүр ургасан.- Хүмүүс түүнээс ид шидийн эрэлдээ яагаад явахгүй байгааг асуусан.- Увдис шидтэй, уяхан аялгуут морин хуураас илүү ид шидтэй зүйл байхгүй учраас Хөхүүдэй ид шидийн эрэлд явахаа больсон.

Page 11: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

9

4. Хүүхдийнхээ бичсэн өгүүлбэрийг өөрөөр нь хянуулаарай. Тулгаж хянах хариу:

5. М.Цэдэндоржийн “Морин хуур” шүлгийн хэсгээс чээжлүүлэхээсээ өмнөХосгүй нэгэн үндэстэнАзийн чээжинд нутагтай гэсэн хоёр мөрөн дээр тогтож тайлбарлаарай.

Тайлбар нь:Дэлхийн бөмбөрцгийн хуурай газрыг Ази, Африк, Америк, Антарктид, Европ, Австрали тив гэж ангилдаг. Монгол улс Ази тивд оршдог.

Энэ сэдвийн гол онцлог нь бичих даалгавар ихтэй. Хүүхдэдээ бие даан хийх даалгаврыг бага багаар тасалж өгөөрэй. Дараах хуваарийг харна уу.

Танай хүүхэд, та хоёр энэ номоор ажиллаж нэлээд гаршиж байгаа байх. Энэ удаад цөөн хэдэн зүйлийг анхаарна уу. Үүнд:

1. Монгол наадмын тухай мэддэг зүйлийг нь яриулахдаа ирэх жилийн Наадмаар би хурдан морь унаж түрүүлнэ. Том болоод ... шиг бөх болно гэх мэтээр мөрөөдөж ярьсан ч болно. Аль болох их яриулаарай.

2. “Дэлхийд ганцхан Монгол наадам” эхийг уншаад дууссаны дараа ам авч барилдах, морь уяж сойх зэрэг хэллэгийг өөрийнхөө мэдэж байгаагаар тайлбарлаарай.

3. Эхээс ойлгосон зүйлийг нь дараах асуултын дагуу яриулна. - Юу, юуг эрийн гурван наадам гэдэг вэ?- Бөхчүүд ямар ёс дэгтэй байдаг вэ?- Бөхийн өмсгөлийн талаар мэдэх зүйлээ яриарай.- Сур харвааны талаар шинээр мэдсэн зүйлээ яриарай.

4. “4 б” даалгаврын тулгаж хянах хариу:

Бөхчүүд цолны эрэмбээр ам авч барилддаг. Мөн тусгай өмсгөл болох зодог, шуудаг өмсдөг.

“4 в” даалгаврыг хийхдээ “Дэлхийд ганцхан Монгол наадам” эхийг дахин уншихыг зөвлөөрэй.

Хөхүүдэй хүү увдис эрдэм, ид шидийг сурахаар явсаар ихэд ядрав гэнэ.

Эхний өдөр 1-4 (а, б, в) даалгавар

II өдөр 4 (г, д) даалгавар

III өдөр 4 (ж) даалгавар

Page 12: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

10

5. Өгөгдсөн үгийг ашиглан “Наадам” эх зохиогоод, хүүхэдтэйгээ хамтран сайн хянаад, “сургагч багш”-аа ирэхээр үзүүлж, зөвлөгөө аваарай.

Наадмын нэг өдөр

1. Манай номын баатрууд “Наадмын нэг өдөр”-ийн талаар бичсэнийг сайн уншаад, дуурайлган эх зохиолгоорой.

2. Лувсан, Энхээ нар наадмын нэг өдрийг ингэж өнгөрөөж байгаа юм байна. Харин Солонгост байгаа Туяагийн наадмын нэг өдөр ямар байгаа бол төсөөлөн ярилцаарай.Ашиглах үг: интернетээр наадмаа үзэх, нутагтаа байгаа ах дүүстээ баярын мэнд хүргэх, монгол хоол хийж идэх, монголчуудтайгаа нийлж бэсрэг наадам зохион байгуулах, хүүхдүүдийг барилдуулах, уралдуулах, тэмцээн зохион байгуулах, түрүүлсэн хүүхдийг шагнах

3. Хүүхдээсээ бөхийн барилдааны ямар, ямар мэх мэдэхийг нь асууж, хамтдаа ярилцаарай. Дараагаар нь “Энэ жилийн харцага” эхийг уншуулаад дараах асуултын хариуг олж тэмдэглүүлээрэй.

• Энх өвөөтэйгээ юу хийж байсан бэ?• Энх яагаад нулимсаа гартал инээсэн бэ?• Өвөө бөхийн барилдааныг хэрхэн үзсэн бэ?• Өвөө, ач хүү хоёр хэрхэн барилдсан бэ?• Өвөө, хүү хоёрын барилдааны дүрэм юу вэ?• Ач хүү ямар цол авсан бэ?

Түмний эх дуу үүссэн домог

1. Хүүхдийнхээ уртын дууны талаар мэддэг зүйлсийг нь яриулаарай.

2.Түмний эх дуу үүссэн домгийг 1 удаа уншуулаад зарим үгийг тайлбарлаарай.Тайлбарлах үг:

Долоон хошуу даншиг - Арван зургадугаар зууны үед Батмөнх даян хааны отгон хөвгvvн Гэрсэн залайр хунтайжийн долоон хөвгүүн Халхыг хувааж захирсан үеэс эхэлж, долоон хошууны эрийн гурван наадам үүсчээ. “Долоон хошуу Даншиг” наадмыг 3 жилд 1 удаа хийдэг байжээ. Харин арваннаймдугаар зуунд Богд Жавзандамба хутагтын үед бараг жил бүр Долоон хошуу Даншиг наадам хийдэг болжээ. Хамгийн сvvлийн наадмыг 1922 онд хийсэн баримт байна.Азарга засах - Азарганы засааг авах, хөнгөлөх. Засч хөнгөлсөн малыг хэд хоног хурдан тууж хөөхгүй, ачилга, уналганд хэрэглэхгүй гамтай байлгах ёстой.

2. Эхийг дахин уншуулаад, асуултад хэрхэн хариулахыг шалгаарай. Хариу:

Page 13: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

11

3. “Түмний эх” уртын дууг сонсоод, ямар мэдрэмж төрсөн талаар нь яриулаарай.

4. Тулгуур үгийг нэмж баяжуулсаар өгүүлбэр зохиох аргаар өгүүлбэр зохиолгоорой

Жишээ нь:дуууртын дуууртын дуу сонсохУртын дуу сонсох сайхан.азаргаазарга уралдахазарга уралдахыг хориглохАзарга уралдахыг хориглодог байв.

Хөөмэй үүссэн домог

“Хөөмэй үүссэн домог”-ийг уншихаас өмнө эх уншихын өмнөх болон дараах дасгалуудыг олон удаа хийлгэсэн болохоор тайлбарлах шаардлагагүй, та мэдэж байгаа. Гэхдээ эргэлзэж байвал өмнөх хэсгээс хараарай. Харин 4 дүгээр дасгалыг хийлгэхээс өмнө асуух ба хүүрнэх өгүүлбэрийн төгсгөлд ямар цэг, тэмдэг байдгийг сануулаарай. Дараа нь загварын дагуу өгүүлбэр зохиолгоорой.

Хар азарга яагаад үхсэн бэ?

Өвгөн ямар дуу зохиож дуулсан бэ?

Ямар ёс заншил тогтсон бэ?

Засаад уралдуулсан учраас

Түмний эх

Азарга уралдуулах, Түмний эх дуугаар найр эхлүүлэх

Сэргээн санаарайхүүрнэх өгүүлбэр (.)асуух өгүүлбэр (?)

Байгалийн дуу авианаас ямар дуу авиаг сайн мэдэх вэ? Цуурайг сайн мэднэ.

..............................?.....................

Page 14: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

12

5. Өгсөн үгийг алхах бүртээ баяжуулсаар өгүүлбэр зохиох хөдөлгөөнт дасгал хийхийг дараах зураг дээр тайлбарлаарай. “Дуу авиа гэж хэлээд 1 алхана. Дараагийн алхамд 1 тохирох үг нэмнэ. Жишээ нь, байгалийн дуу авиа. Дараагийн алхамд өгүүлбэр зохиож хэлнэ. Жишээ нь, Байгалийн дуу авиа сонсов. Өгүүлбэр зохиох үг: цуурай, хөөмэй, уул

дуу авиа

байгалийн дуу авиа

Байгалийн дуу авиа сонсов.

3. МОНГОЛЫН УЛИРАЛ

Дөрвөн хүсэл

Таагаарай гэсэн эхний даалгавар нь хүүхдэд үзэх сэдвийн тухай төсөөлөл өгөх зорилготой болно.

1. Оньсогыг хүүхдээр таалгахын тулд давтагдаж буй үгэн дээр төвлөрч,- Жил хэдэн улиралтай байдаг вэ?- Улирал бүр хэдэн сартай байдаг вэ?- Оньсогонд гурван гэж давтагдаад байгаа нь юуг хэлж байгаа вэ? Бод доо гэх мэтээр ярилцаарай. Тааж чадахгүй байвал хариуг хэлж өгөөд оньсогыг чээжлээд, 2-3 хүнд таалгах даалгавар өгөөрэй.

Давхар гурван давааДахиад гурван хөндийБаян гурван төхөмХүйтэн гурван хангай Тэр юу вэ? (жилийн дөрвөн улирал)

2. Оньсогоо таасны дараа “Бид одоо юуны тухай үзэх нь вэ?” гэж асуугаарай.

Зураг бүрийг хүүхэд ямар улирал гэж ойлгож байгааг чиглүүлээрэй. Жишээ нь эхний зургийг хаврын улирал гэж зөв ажиглаж, онцлогийг нь зөв гаргаж ярихын тулд асуултаар чиглүүлж болно. Жишээ нь:

- Эхний зурагт ямар улирлыг дүрсэлсэн бэ?

Page 15: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

13

- Чи яагаад хавар гэж харж байна вэ? Зун ч цэцэг ногоо дэлгэрдэг шүү дээ гэх мэтээр ойртуулсаар нялх хурга байна. Хавар мал төллөдөг гэдгийг хэлүүлнэ.

3. Дуртай улирлынх нь тухай бичүүлэхээс өмнө манай номын нэг баатар Амарын бичсэнийг уншуулаад, дараа нь бичүүлээрэй.

4. Асуултад хариулж бичсэнийг хянаарай. Хүүхдийнхээ бичсэнийг дараах хувилбартай харьцуулаарай.

Ууланд чаргаар, гол дээр тэшүүрээр гулгах гоё байсан учраас Митяд өвлийн улирал сайхан санагдсан.

Митя ногоон нугаар эрээн эрвээхий хөөж, цэцэг түүж дураараа явсан.

Навч яагаад унадаг вэ?

Энэ сэдвээр ажиллахад эцэг эх таны анхаарах зүйл:

1. Навч яагаад унадаг талаар хүүхдийнхээ бодлыг сонсож, хамтран ярилцаарай.2. “Навч яагаад унадаг вэ?” эх нэлээд хүндэвтэр учраас дахин, дахин уншуулаарай.

3. Асуултын хариуг олж тэмдэглэснийг хянаарай. Доор бичсэн хэсэгт ногооноор тэмдэглэсэн нь зөв хувилбар болно.

- Намар болохоор ургамлын навч яагаад хувирдаг вэ?

Хүйтэн сэрүүн болоход навчийг ногоон өнгөтэй болгодог мөхлөг нь задардаг. Навчны эсийн дотор улаан шар өнгөтэй будагч бодис үлдсэнээс навч улайх, шарлах зэргээр хувирна.

- Навч яагаад хөгширдөг вэ?

Хүйтрэхэд ургамал хөрснөөс ус авах нь багасна. Түүнчлэн навч хөгширдөг. Энэ үед навчны эсэд ургамлын амьдралд хэрэггүй эрдэс давс их хэмжээгээр хуримтлагдсанаас навч унадаг.

Би зуны улиралд дуртай. Яагаад гэвэл зун цаг агаар дулаарч, өвс ногоо урган дэлгэрдэг. Мөн зуны улиралд монголчуудын хамгийн дуртай баяр наадам болдог. Зуны улиралд хүүхэд бүр хөгжилтэй байдаг.

Page 16: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

14

- Ургамлын навч яагаад унадаг вэ?

Навчны эсэд ургамлын амьдралд хэрэггүй эрдэс давс их хэмжээгээр хуримтлагдсанаас навч унадаг.

- Ямар ургамлын навч байнга ногоон харагддаг вэ?

Мөнх ногоон ургамлын навч.

4. Энэ номыг намар үзэж байгаа бол навч цуглуулж, хүүхдээрээ зурагт үзүүлсэн маягаар бүтээл хийлгээрэй. Навчгүй улиралд үзэж байгаа бол намар болохоор энэ даалгаврыг хийнэ гэж хэлээд, марталгүй заавал хийлгээрэй. Навчаар бүтээл хийгээгүй ч гэсэн навчин наамал хийх аргачлалыг хэн нэгэнд ярих даалгавар өгөөрэй.

Анхны цас

Энэ сэдвээр ажиллахад эцэг эх таны анхаарах зүйл:

1. Оньсогыг хүүхдээр таалгахын тулд “Анхны цас” сэдвийнхээ нэрийг хэлж, - Хөх үхэр гэж юуг хэлж байна вэ?- Хөөс ямар өнгөтэй байдаг вэ?- Цас ямар өнгөтэй байдаг вэ? гэх зэргээр дөхүүлэх асуулт тавьж ярилцаарай.

Тааж чадахгүй байвал, хариуг хэлж өгөөд оньсогыг чээжлээд, 2-3 хүнд таалгах даалгавар өгөөрэй.

Хөх үхэрХөөсөөр бөөлжинө Тэр юу вэ? (цас орох)

2. Шүлэг чээжлэх аргыг уншуулаарай.

3. Шүлэгт цэнхэр ба ногооноор бичсэн үгс дээр ярилцаарай. Чиглүүлэх асуулт:

- Ямар үг давтагдаж байна вэ?- Давтагдаж байгаа үгийг ямар өнгөөр бичсэн байна вэ?- Ямар үгс ижил төгсгөлтэй байна вэ?

4. Шүлгийг сайн чээжлээд, гэрийнхэндээ уран тод уншиж үзүүлэх даалгавар өгөөрэй.

Анхны цасӨөхөн цагаан цасӨвч дэлхийг бүрхлээӨөхөн цагаан цасӨвлийн өвгөнийг урилаа

Шүлгийг чээжлэх аргаДавтагдаж байгаа үгийг мэдэхИжил төгсгөлтэй үгийг олохХоёр, хоёр мөрөөр нь давтан унших

Page 17: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

15

Сэвсгэр цагаан цасАрван зүгтээ орлооСэвсгэр цагаан цасАнгийн мөрийг гаргалаа.

Анхны орсон цасаарУул болгож наадлаа Өндөр уулан дээрээӨвгөн хийж зогсоолоо.

“Миний эх орон Монголын сайхан орон” гэсэн номоор хичээллээд дууслаа. Танай хүүхэд, та хоёр гэрээр суралцах аргаа олж, хүүхдийн чинь унших, сонсох, ярих, бичих чадвар нь дээшилж байгаа гэдэгт итгэж байна. Одоо хүүхдийн номын ард байгаа үнэлгээний хуудсаар ажлаа үнэлээрэй. Үнэлгээгээ сургагч багшдаа үзүүлэхээр хадгалаарай. Багш нь хүүхдийн чинь сурсан зүйлийг шалгаж магадгүй тул номоо дахин дахин үзэж, мартсанаа сэргээж байгаарай. Үнэлгээний хуудас хүүхдийг тань сургуульд орж суралцахад хэрэг болно гэдгийг анхаараарай.

Page 18: Монгол хэл 3-1. Миний эх орон Монголын сайхан орон /эцэг, эх

16

ҮнэлгээЭнэхүү багцын хүүхдийн номын ард үнэлгээний 3 хуудас бий.

- “Миний эх орон Монголын сайхан орон” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 1-ээр, - “Монгол бахархал” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 2-оор,- “Монголын улирал” сэдвийг үзэж дуусаад үнэлгээний хуудас 3-аар тус тус үнэлээрэй.

Үнэлгээний хуудас 1- ээр үнэлэхдээ дараах зүйлийг анхаараарай.

Даалгавар 2. “Миний эх орон Монголын сайхан орон” хүүхдийн номынхоо 4 дүгээр нүүрийг нээгээд “Эх орон” сэдвийг харж байгаад эцэг эх та хүүхдэдээ асуулт тавиарай. Жишээ нь:

- Чи хаана төрсөн бэ? - Монголчууд “Унасан газар, угаасан ус”-аа яагаад хүндэлдэг вэ? - Эх орон гэж юу вэ?

Даалгавар 4. Нүдлэх үг: уяатай, сарьдаг мишээнэ, ариулсан, сэвсүүлсэн Тодруулсан үгийн утгыг асуугаад, бичүүлж үзээрэй.

Үнэлгээний хуудас 2 - оор үнэлэхдээ дараах зүйлийг анхаараарай.

Даалгавар 1.- Монгол улсын төрийн далбаа- Морин хуурын домог- Дэлхийд ганцхан Монгол наадам- Энэ жилийн харцага- Түмний эх дуу үүссэн домог- Хөөмэй үүссэн домог зэрэг сэдвээс сонгуулан яриулахдаа хүүхдийн сонгосон эхийг хүүхдийнхээ номоос олоод, хэр зэрэг ярьж байгааг нь хянаж, тодруулах зүйлээ асуугаарай.

Үнэлгээний хуудас 3-аар үнэлээд, хүүхдээсээ эргэлзэж байгаа зүйл байгаа эсэхийг тодруулаарай. Хэрвээ байвал, хүүхдийн номын холбогдох сэдвийг эргэж харахыг зөвлөөрэй.

Д.Нацагдорж “Миний нутаг”

Шүлгийг чээжлүүлэхийн өмнө утгыг нь сайн ярилцаж ойлгуулаарай. Шүлэг чээжлэх аргыг сануулаарай.Шүлгийг чээжлэх арга Давтагдаж байгаа үгийг мэдэх, Ижил төгсгөлтэй үгийг олох,Хоёр хоёр мөрөөр нь давтан уншихШүлгийн эхний бадгийг дэвтэрт нь чээжээр бичүүлээрэй. Дараа нь хянаад алдаатай бичсэн үгийг нь тэмдэглээд дахин бичүүлж, нүдлүүлээрэй.