9. хүүрнэмж эх

15
Company LOGO Хүүрнэмж эх зохиох Б.Отгон-Эрдэнэ

Upload: oogii553

Post on 16-Aug-2015

122 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: 9. хүүрнэмж эх

Company

LOGO Хүүрнэмж эх зохиох

Б.Отгон-Эрдэнэ

Page 2: 9. хүүрнэмж эх

Company name

Хүүрнэмж эх гэж юу вэ?

Үйл явдлыг цагийн дарааллаар хүүрнэн бичсэн эхийг хүүрнэмж гэнэ. Жишээ нь:

Хургачин хүү Баяраа хүү өглөө нар тусмагц хургаа туун бэлчээрт гаргав, Үд дунд болохын үед хурга нь тайван идээшилж, Баяраа үлгэрийн номоо амтархан уншлаа. Оройн нар жаргах үеэр Баяраа хүү хургаа туусаар гэртээ ирэв.

Page 3: 9. хүүрнэмж эх

Company name

Эхийн сэдэв, гол санаа

Тухайн эхийн гол санааг гаргахын тулд дэвшүүлсэн асуудал нь эхийн сэдэв болно.

Сэдвээр гаргасан дүгнэлтийг гол санаа гэнэ.

Сэдэв ба гол санааг агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ.

Page 4: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв, гол санаа

Хичээл№

Ээлжит хичээлийн нэр, сэдэв

Гол үйл ажиллагаа Хүрэх үр дүн

1.  Цоорхой хувин Хувингууд хүн байсан бол ...? Хүүрнэмж эхийн онцлогийг сэргээн санах

Сэдэв ба гол санааг оновчтой тодорхойлох

Үйл явдлыг хураан бичих

 2. Эх шувуу Гол санааг тодорхойлон бичих

 3. Бардам гөлөг Сургамжийг өөрийн үгээр бичих

 4. Залхуу зан

Гол санаа

Залхуу зан хортой

Өгсөн сэдэв, гол санааны дагуу 50-70 үг бүхий хүүрнэмж эх зохион бичихдээ

- Мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичих - Жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг нэрийг хэрэглэх, - Эсрэгцүүлэх ба адилтгах утгатай холбоосыг хэрэглэх

 5. Цаг хугацаа Үр дүнгүй өнгөрөөсөн цаг

 6. Цагаан сар Хамгийн хүндтэй баяр

 7. Амжилт Зорилго бол амжилтын үндэс

 8. Цэвэрч нямбай зан Цэвэрч нямбай зан том бахархал

 9. Ном Ном бол мэргэн багш

 10. Эрдэм Эрдмийн ач

 11. Амьтан Амьтад заримдаа хүнээс ч ухаантай

 12. Ус Усыг хэмнэх хэрэгтэй

Page 5: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-1

Сэдэв: Залхуу занГарчиг: ГэмшилГол санаа: Залхуу зан их хортойАгуулга: Би нэг даалгавраа хийлгүй өдөржин тоглож, орой нь зурагт үзэж байгаад унтлаа. Маргааш нь тооны хичээл дээр даалгавар шалгахад –Дэвтрээ мартчихжээ гэж хэлээд аврагдав. Гэтэл багш самбар дээр огт мэдэхгүй бодлого бичээд шалгалт авахад нь: -Заагаагүй шүү дээ гэтэл –Даалгаварт өгсөн. За хийгээрэй! гэв. Би мэдээж муу авсан бөгөөд залхуу зангийн хор уршгийг ингэж мэдэрсэн юм.

Page 6: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-2Сэдэв: Цаг баримтлах тухай

Гарчиг: Харамсал ба хожил

Гол санаа:Үр дүнгүй өнгөрөөсөн цаг ахиж олддоггүй

Агуулга: Маша, Миша нэртэй хоёр хулгана ойн сургуулийн шилдэг сурагчид. Нэгэн өдөр хун багш нь таван хуудас бодлого даалгаварт өглөө.

Маша хичээлээс ирэнгүүтээ л –Даалгавраа орой хийчихнэ гээд DVD-ээр кино үзээд л байв. Харин Миша хамаг бодлогоо бодчихоод гэрээ цэвэрлэж, орой нь гадаа хөл бөмбөг тоглож байтал Маша хүрч ирээд цуг тоглов. Маша бүүр шөнө болсон хойно бодлогоо бодож эхэлсэн боловч нойр нь хүрээд унтчихлаа.

Маргааш нь Маша багшдаа загнуулан ихэд харамсаж, харин цагаа зөв хуваарилсан Миша магтуулав.

Page 7: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-3Сэдэв: Цаг баримтлах тухайГарчиг: Ника засарсан ньГол санаа:Үр дүнгүй өнгөрөөсөн цаг ахиж олддоггүйАгуулга: Манай ангид Ника нэртэй нэгэн хөөрхөн ааштай, эрх бамбарууш байдаг юм. Ганцхан муу тал нь сүүлийн үед цаг баримталж мэддэггүй болчихжээ. Дандаа л хичээлээс хоцорно, тасална. Аажимдаа хичээлдээ муудлаа. Никаг нэгэн өдөр ангийн хурлаар авч хэлэлцэж цаг баримтлахгүй байснаар яаж хохирч байгааг нь найз нөхөд, багш, эцэг эх нь зэрэг зэрэг хэлж аав ээж нь эрт босгож хичээлд нь явуулж байх, багш нь цагийг сайн бүртгэж эцэг эхэд мэдээлж байх, найз нөхөд нь хоцорсон хичээлийг тайлбарлаж өгөх үүрэг авч дор бүрнээ сайн биелүүлэв. Ника удалгүй хичээлдээ сайжирч урьдын шилдэг хөөрхөн бамбарууш төрхөндөө орлоо.

Page 8: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-4Сэдэв: Цагаан сарГарчиг: Ямар сайхан гээч!Гол санаа: Хамгийн хүндтэй баярАгуулга: Цагаан сарын шинийн нэгний өглөө гоёлоо өмсч, мөрөө гаргана. Ширээн дээр зассан таваг, идээ цагаа, хонины ууц гээд бүгд л бид их малтай баян орон гэдгийг харуулдаг. Ахмад настнууддаа золгон амар мэндийг нь мэдэх нь маш том хүндэтгэл. Айл бүр ирсэн зочиндоо бууз чанаж, идээ будаагаа дэлгэх нь найрсаг сайхан сэтгэлийг илтгэнэ. Зочноо явахад нь тус бүрд нь зориулж бэлдсэн бэлгээ өгөх нь авч байгаа хүндээ хэчнээн сайхан санагддаг гээч! Хүн бүр л гардан авсан бэлэгтээ сэтгэл хангалуун сайхан байдаг. Энэ бол цагаан сар.

Page 9: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-5Сэдэв: АмжилтГарчиг: Хичээсний эцэст амжилт!Гол санаа: Зорилготой байж амжилтанд хүрдэг.Агуулга: Намуунаа бол онц сурдаг, үргэлж олимпиадад оролцон амжилт үзүүлдэг охин, Харин тэр маш залхуу найзтай гэнэ. Тэр хоёр гэр нь ойролцоо бөгөөд нэг удаа Намууныг ороход залхуу найз Номуун нь муу авчихаад гэрийнхэндээ загнуулж байв. Энэ өдрөөс хойш тэр хоёр хамтарч хичээлээ хийсээр нэг сар өнгөрлөө. Номуун хичээлдээ маш хурдан сайжирч хамтдаа олимпиадад оролцов. Тэр хоёр алт мөнгөн медаль авлаа. Хичээсний эцэст амжилт ирдэг гэж үнэн ажээ.

Page 10: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-4Сэдэв: АмжилтГарчиг: Амжилтанд хүрэх замналГол санаа: Зорилготой байж амжилтанд хүрдэг.Агуулга: Миний ээж Долгорсүрэн малын их эмч, одоо аймгийн мал эмнэлгийн лабораторын эрхлэгч. Ээж маань анх ХААДС-д элсэн суралцаж байхдаа Орост дадлага хийж, улаан дипломтой төгссөн. Улаанбаатар ажиллаж байгаад аймагт ирж ажилласан. Ээж маань олон удаа хөдөлмөрийн аварга болж байсан. Мөн ажилдаа маш олон амжилт гаргаж шагнал урамшил авсан. Би ээжийгээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо бараг оргилд нь гарч байгаа хүн гэж боддог.

Page 11: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-5Сэдэв: Цэвэрч нямбай занГарчиг: Гялтгануур айл!Гол санаа: Цэвэрч нямбай зан том бахархалАгуулга: Бид гэр бүлээрээ уржнангийн цагаан сараар Өнө-Эрдэнэ гэдэг айлд орсон. Тэднийх гэрээрээ дэлгүүр ажиллуулдаг юм. Ороод суутал загасныхаа усыг солиогүй, хүүхдүүдийнх нь өмд гутал энд тэндгүй байсан учраас хоол унд, бууз нь бүгд л амтгүй муухай мэт санагдаж байв. Харин тэднийхээс гараад Мэндээ ахындаа очтол гэр орон нь шил толь шиг л гялтганаж байсан учраас бүх хоол унд нь хосгүй сайхан амттай мэт санагдаж байсан. Цэвэрч нямбай зан чанар гэдэг үнэхээр том бахархал гэдгийг би ингэж ойлгож авсан.

Page 12: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-6Сэдэв: НомГарчиг: Гэгээрсэн ньГол санаа: Ном бол мэргэн багш Агуулга: Номч гэдэг нэртэй нэгэн өнчин ядуу хүү байжээ. Тэр сургуульд сурах хүсэлтэй ч зардал мөнгө хувцас ... бүгд байхгүй бөгөөд бүх л өдөржин хар бор ажил хийж амиа тэжээдэг ажээ. Тэр эрдэм сурахын тулд идэх хоолныхоо мөнгөнөөс бага багаар цуглуулсаар ном авч эхэллээ. Ингэж бие даан суралцсаар удалгүй их эрдэм суран гэгээрч, баян хүн болжээ. Ийнхүү ном гэдэг мэргэн багшийн ачаар ядуу хүү гэгээрч сайхан амьдралд хүрчээ.

Page 13: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-7Сэдэв: АмьтанГарчиг: Ухаант сармагчинГол санаа: Амьтад заримдаа хүнээс ч ухаантай Агуулга: Дүдү гэдэг амьтны эмч ойд аялж яваад нэгэн хөөрхөн сармагчин гэмтсэн байхыг олж гэртээ авчран эмчилж хүүгийнхээ найз болгов. Дүдүг ажилдаа явсан хойгуур гэрт нь түймэр гарчээ. Яарч сандран гэртээ иртэл хөршийнх нь хүмүүс: –Танай хүүг сармагчин чинь тэврээд түймэр дундаас гарч ирсэн, ёстой ачтай амьтан юм аа гэж хэлжээ. Дүдү энэ явдлаас сэдэвлэн “Амьтад заримдаа хүнээс ч ухаантай” гэдэг нийтлэл бичиж сонинд хэвлүүлжээ. Тийм ээ амьтад заримдаа хүнээс ч ухаантай.

Page 14: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-8Сэдэв: АмьтанГарчиг: Ухаант гөлөгГол санаа: Амьтад заримдаа хүнээс ч ухаантай Агуулга: Ганаа гэдэг нэгэн хүү Борко гэдэг гөлөг тэжээдэг байв. Нэгэн өдөр гөлгөө дагуулаад ой дотор жимс түүгээд аялж явтал амьтны архирах чимээ сонсдон том баавгай гарч ирлээ. Ганаа айсандаа яаж ч чадалгүй чичрэн зогстол Борко гөлөг нь цамцнаас нь зуун чирж эхэллээ. Боркодоо хөтлөгдөн явтал ойрхон агуй харагдав. Тэд маш хурдан гүйсээр агуйд ороод Ганаа- Үнэхээр ухаантай сайн нохой гэж гөлгөө чанга тэвэрлээ. Амьтад заримдаа хүнээс ч илүү ухаантай.

Page 15: 9. хүүрнэмж эх

Company name

Зохион бичих сэдэв-9Сэдэв: УсГарчиг: Аймаар төсөөлөлГол санаа: Усыг хэмнэх хэрэгтэй Агуулга: Оюун гэдэг нэгэн охин нүүр гараа угаах, усанд орохдоо ер нь хэдийд ч усыг хэмнэдэггүй дэндүү их үрдэг ажээ. Ээж нь усаа хэмнэх тухай өчнөөн хэлэвч тоодоггүй ажээ. Бороотой нэгэн өдөр хичээлдээ явах замд нь гудамжны олон нохой замын хонхорт тогтсон заваан шалбааг усыг булаалдан ууж байхыг хараад – Нээрээ бид усаа хэмнэхгүй дуусгачихвал ийм л болох байх даа! Энэ ноход шиг шавхай булаалдан уух цаг ирэх вий дээ! гэсэн аймшигт төсөөлөл гэнэт тархинд нь буулаа. Энэ аймшигт төсөөллөөс хойш Оюун усыг хайрладаг боллоо.