zahirgaa bodlogo

22
ОУЭЗ-4 Д. БИЛЭГСАЙХАН Бодлого:10 УИХ-аас төрийн бусад байгуулага, албан тушаалтныг байгуулах, томилох

Upload: sainbileg-ochirpurew

Post on 14-Apr-2015

156 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: zahirgaa bodlogo

ОУЭЗ-4 Д. БИЛЭГСАЙХАН

Бодлого:10

УИХ-аас төрийн бусад байгуулага, албан

тушаалтныг байгуулах, томилох

Page 2: zahirgaa bodlogo

БОДЛОГЫН НӨХЦӨЛ

Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Монгол банкны шинэ ерөнхийлөгч ажил үүрэгтэй томилогдсоны дараа МБ-ны дэд ерөнхийлөгчийг өөрийн сонголтоор сонгосны үндсэн дээр томилж болно гэж үзээд А-г томилжээ. Гэтэл дэд ерөнхийлөгч А нэгэн арилжааны банкны хувьцаа эзэмшигч байв. Энэхүү үйлдлийг УИХ-ийн зарим гишүүд хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ.

Хууль зүйн дүн шинжилгээ хийнэ үү?

Page 3: zahirgaa bodlogo

БОДОЛТ Аргачлал сонгох үндэслэл Бодлогын нөхцөлөөс үзэхэд төрийн байгууллагуудын

хоорондох харилцаа буюу УИХ болон Монгол банкны хоорондох маргааны асуудал бөгөөд үндсэн хуулиар заасан УИХ-н бүрэн эрхтэй холбогдох асуудлаар маргаан үүссэн байна.

Мөн хүний үндсэн эрх зөрчигдсөн болон үндсэн хуулиар шууд зохицуулах боломжтой харилцаа биш байна.

Ерөнхий асуулт тавигдсан байна. Иймээс 5н алхамт аргыг сонгож байна.

Page 4: zahirgaa bodlogo

Аргачлал сонгох үндэслэл Уг бодлогыг 5 алхамт аргыг сонгон

бодох нь зөв. 5 алхамт аргачлалыг Нэг талаас төрийн байгууллага, албан

тушаалтан, нөгөө талаас иргэний хооронд төрийн байгууллагын бүрэн эрхтэй холбоотой харилцаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэхэд

Мөн бодлогын төгсгөлд ерөнхий асуулт тавигдсан тохиолдолд сонгон авдаг.

Page 5: zahirgaa bodlogo

Аргачлал сонгох үндэслэл

Төрийн байгууллага түүний албан тушаалтан буюу Монгол банкны ерөнхийлөгч нь тус банкны дэд ерөнхийлөгчийг томилсон нь түүний бүрэн эрхэд хамаарах эсэхийг шалгах шаардлагатай харилцаа үүссэн байна.

Бодлогын нөхцөлөөс үзэхэд төрийн байгууллагуудын хоорондох харилцаа буюу УИХ болон Монгол банкны хоорондох маргааны асуудал бөгөөд үндсэн хуулиар заасан УИХ-н бүрэн эрхтэй холбогдох асуудлаар маргаан үүссэн байна.

Page 6: zahirgaa bodlogo

Аргачлал сонгох үндэслэл

Энэхүү бодлогын тохиолдолд хүний үндсэн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагагүй, мөн хүний үндсэн эрх зөрчигдсөн талаар тодорхой асуулт тавигдаагүй учир 6 алхамт аргаар бодох нь тохиромжгүй юм.

Мөн хүний үндсэн эрх зөрчигдсөн болон үндсэн хуулиар шууд зохицуулах боломжтой харилцаа биш байна.

Page 7: zahirgaa bodlogo

1-Р АЛХАМ С / ЭНЭХҮҮ АЛХАМААР ТОВЧ ДҮГНЭЛТ ХИЙХ, ТУХАЙН ТОХИОЛДОЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА МӨН ЭСЭХИЙГ АГУУЛГА СУБЬЕКТЭЭР НЬ ШАЛГАН ТОГТООХ ЮМ./

Агуулгын хувьд: МУ-н Их хурлын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй холбогдох асуудлаар маргаан үүссэн байна. Иймээс ҮХ-ийн эрх зүйн маргаан байна. /МУ-н ҮХ 25-р зүйл/

Субьектын хувьд:

-Нэг талаас МУ-н ҮХ-н 3-р бүлгийн нэгдүгээр зүйлд заасанаар үндсэн хуулийн эрх зүйн субьект болох УИХ.

-Нөгөө талаас ЗХХШтХ-н 4.1.7-д зааснаар захиргааны байгууллага болох Монгол банк оролцож байна.

Товч дүгнэлт: Монголбанкны ерөнхийлөгч, УИХ хооронд төрийн байгууллагын бүрэн эрхтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байгаа учир энэхүү харилцаа нь төрийн эрх зүйгээр зохицуулагдах харилцаа байна. Иймд цаашид шалгах шаардлагатай.

Page 8: zahirgaa bodlogo

1-р алхам: товч дүгнэлт Хэний хооронд:

-монгол банкны ерөнхийлөгч

-монгол банкны дэд ерөнхийлөгч

-УИХ-н гишүүд Ямар харилцаа:

-Монгол банкны ерөнхийлөгч –Монгол банкны дэд ерөнхийлөгчийг дур мэдэн томилсон

-УИХ-н гишүүд-Монгол банкны ерөнхийлөгчийн дээрхи шийдвэрийг хууль зөрчсөн гэж мэдэгдсэн

Онолын тодорхойлолт:

-Монгол банк /Төв банк/ - Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага юм.

Page 9: zahirgaa bodlogo

1-р алхам: товч дүгнэлт

Агуулгын хувьд: Монгол банкны ерөнхийлөгч тус банкны дэд ерөнхийлөгчийг дур мэдэн томилсон нь УИХ-н Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг зөрчсөн байж болзошгүй маргаантай харилцаа үүссэн байна. Иймээс агуулгын хувьд үндсэн хуулийн эрх зүйн маргааан мөн байна.

Агуулгын хувьд: МУ-н Их хурлын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй холбогдох асуудлаар маргаан үүссэн байна. Иймээс ҮХ-ийн эрх зүйн маргаан байна. /МУ-н ҮХ 25-р зүйл/

Page 10: zahirgaa bodlogo

2-Р АЛХАМ I /АСУУДАЛ ДЭВШҮҮЛЭХ/

Үндсэн хуулиар олгогдсон УИХ-н бүрэн эрх хөндөгдсөн эсэх? Хэт өргөн хүрээтэй асуулт байна. Учир нь УИХ-н яг ямар бүрэн эрхийг гэдэг нь тодорхойгүй байна.

УИХ болон МБ-ны үйл ажиллагааны харилцан хамаарал гэж юу вэ? Найруулгын хувьд буруу асуулт байна.

МБ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхэд бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудал хамаарагдах эсэх? Бодлогын өгөгдөлтэй хамааралтайгаар шууд тодорхой асуулт байх хэрэгтэй.

Монголбанкны дэд ерөнхийлөгч арилжааны банкны хувьцаа эзэмшигч байж болох уу?

УИХ-н гишүүд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй эсэх?

Page 11: zahirgaa bodlogo

2-р алхам: Асуудал дэвшүүлэх

УИХ болон Монгол банкны үйл ажиллагаа хоорондын харилцан хамаарал ямар байдаг вэ?

Монгол банкны ерөнхийлөгч тус банкны дэд ерөнхийлөгчийг өөрөө томилох эрхтэй эсэх?

ҮХ-н 25.6-д заасан УИХ-н онцгой бүрэн эрхийг хөндсөн эсэх?

Монгол банкны дэд ерөнхийлөгч арилжааны банкны хувьцаа эзэмшигч байж болох уу?

УИХ-н гишүүд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй эсэх?

Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлж дэд ерөнхийлөгчийг дур мэдэн томилсон Монгол банкны ерөнхийлөгчид ямар хариуцлага хүлээлгэж болох вэ?

Page 12: zahirgaa bodlogo

3-Р АЛХАМ R /ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ/

Монгол улсын үндсэн хууль, 1992 он

-25.1.4, 25.1.6, Монгол улсын их хурлын тухай хууль, 2006 он

- 20.7.4, 7.1.11, 7.1.12, 7.1.13, 11.1.6, 19.2 Төв банкны тухай хууль, 1996 он

- 26.1, 26.2, 26.6.1, 28, 42, 30.1 УИХ-н чуулганы дэгийн тухай хууль

- 45.1, 45.2

25.1.7

11,1,6

Page 13: zahirgaa bodlogo

4-Р АЛХАМ А /ДҮН ШИНЖИЛГЭЭ/

Монгол улсын үндсэн хууль

-25.1 Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

-25.1.4. Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

-25.1.6. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;-25.1.7. төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах эрхтэй

Page 14: zahirgaa bodlogo

Монгол улсын их хурлын тухай хууль

-20.7.4 төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа /эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудал/

Төв банкны тухай хууль.

-30.1. Монголбанк төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаар Улсын Их Хуралд улирал тутам танилцуулна.

МУ-н ҮХ болон улсын их хурлын тухай хуулиар олгогдсон УИХ хурлын бүрэн эрхэд болон төв банкны тухай хуульд зааснаар Монгол банкны үйл ажиллагааг чиглүүлэх, бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх, томилох зэрэг асуудал хамаарагдаж байна.

МУ-н Үндсэн хууль, Улсын их хурлын тухай хууль, Төв банкны тухай хуулиудад зааснаар Монгол банк үйл ажиллагаагаа УИХ-д шууд хариуцан тайлагнах бөгөөд түүний бүтэц бүрэлдхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах зэрэг асуудал нь УИХ-н онцгой бүрэн эрхийн хүрээнд хадгалагддаг ажээ.

Page 15: zahirgaa bodlogo

Төв банкны тухай хууль 26 дугаар зүйл.

Монголбанкны удирдлага

-26. 2. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан. Харин өгөгдөлд монгол банкны ерөнхийлөгч өөрөө дэд ерөнхийлөгчөөр А-г сонгон томилсон. Мөн хуулийн

26. 6. Улсын Их Хурал Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг зохицуулсан ба 26.6.1-тарилжааны банкны хувьцаа эзэмшигч болсон бол албан тушаалаас нь огцруулахаар заасан.

Page 16: zahirgaa bodlogo

УИХ-ИЙН ТУХАЙ ХУУЛЬ МУИХтХ – 11.1.6 , 11.1.16-т УИХ-н даргын бүрэн эрхийг

хуульчилсан бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийг сонгосон саналаа УИХ-д ирүүлж УИХ-н дарга байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх

МУИХтХ-н – 19.2 байнгын хороодууд нь тус тусын эрхлэх асуудлын хүрээнд 19.2.6 –д зааснаар Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах нийтлэг бүрэн эрхтэй байдаг.

УИХ-н нэгдсэн чуулганаар уг байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн А-г томилох эсэх асуудлыг шийдвэрлэх байсан. Гэтэл ерөнхийлөгч нь өөрөө дур мэдэн томилсон.

Page 17: zahirgaa bodlogo

УИХ-Н ТУХАЙ ХУУЛЬ 7 ДУГААР ЗҮЙЛ. ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

7.1.11. Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;

7.1.12. Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах...

7.1.13. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;

Тиймээс УИХ-н гишүүд энэ МБ-нь ерөнхийлөгч хууль зөрчсөн талаар, түүнийг эргүүлэн татах, огцруулах талаар УИХ хуралд санал оруулах эрхтэй ба УИХ-ийн гишүүдийн үйлдэл нь хууль ёсны байна.

Page 18: zahirgaa bodlogo

УИХЧ-НЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МУИХЧДтХ-н 45-р зүйлд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журмыг хуульчилсан. Үүнд хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

Нэгдсэн хуралдаан холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно. Өөрөөр хэлбэл УИХ-д шууд ажилаа хариуцан тайлагнадаг байгууллагын албан тушаалтныг томилох чөлөөлөх тогтоол гаргаж байгаа юм

Page 19: zahirgaa bodlogo

5-Р АЛХАМ С /ДҮГНЭЛТ/

УИХ нь үндсэн хуульд зааснаар МБ-г удирдлагаар хангах эрх бүхий байгууллага бөгөөд ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нарыг томилох эрхтэй байна.

Харин Монгол банкны ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгчийг томилох эрхгүй бөгөөд томилох саналыг УИХ-д гаргадаг .

Мөн МБ-ны гүйцэтгэх, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нь тухайн хуульд зааснаар арилжааны банкны хувь эзэмшигч байх эрхгүй байна. Гэхдээ А-г томилсон томилгоо хуулийн дагуу хийгдээгүй учир түүнийг арилжааны банкны хувьцаа эзэмшигч хэмээн албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдахгүй харин энэхүү томилгоог хүчингүй болгуулах юм

МБ-ны ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхэд хамаарагдахгүй үүргийг гүйцэтгэснээр УИХ-н бүрэн эрхэд халдсан байна.

Page 20: zahirgaa bodlogo

5-Р АЛХАМ С /ДҮГНЭЛТ/

УИХ-н гишүүд нь МБ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг бүрэн эрхийнхээ хүрээнд эргүүлэн татах, огцруулах, өөрчилж, томилох саналыг УИХ-д оруулах эрхтэй байна.

УИХ-н эдлэх онцгой бүрэн эрхийг эдлэсэн Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ өөрчлөх юм уу огцруулж хариуцлага тооцох эрхтэй ба түүний энэхүү үйлдэл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ

Page 21: zahirgaa bodlogo

5-р алхам: Дүгнэлт Төв банкны тухай хуульд зааснаар Монгол банк нь ажлаа УИХ-д

улирал тутам танилцуулдаг учраас Монгол банк нь УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага юм.

Монгол банкны ерөнхийлөгч нь тус банкны дэд ерөнхийлөгчийг томилох эрхгүй харин түүнийг томилох саналыг л гаргах эрхтэй.

ҮХ-н 25.6-д зааснаар Төв банк нь УИХ-д ажлаа шууд тайлагнах үүрэгтэй байгууллага учир түүний бүтэц бүрэлдхүүнийг томилох, огцруулах эрх УИХ-д хадгалагдах бөгөөд улмаар Монгол банкны дэд ерөнхийлөгчийг УИХ-с томилох ёстой. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгч нь өөрөө дэд ерөнхийлөгчийг томилсон нь УИХ-н онцгой бүрэн эрхэнд халдсан хэрэг болжээ.

Төв банкны тухай хуульд зааснаар Монгол банкны дэд ерөнхийлөгч нь арилжааны банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй.

УИХ-н гишүүд нь МБ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг бүрэн эрхийнхээ хүрээнд эргүүлэн татах, огцруулах, өөрчилж, томилох саналыг УИХ-д оруулах эрхтэй байна.

Төв банкны тухай хуульд зааснаар Төв банк /Монголбанк/-ны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээд буюу Монгол банкны ерөнхийлөгчид Монголбанкны хянан шалгагч хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ

Page 22: zahirgaa bodlogo

Анхаарал тавьсанд баярлалаа