yНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага...

12
YНЭ: 600₮ ZASAG.CO 2017.04.14, баасаН ~ №069 (615) бүрэлдэхүүн компани АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2408.75 349.87 42.54 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 94.790 0.04% 5628 2.41% 99.950 0.04% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД Энэ онд Монголын эдийн засгийн өсөлт тэгтэй тэнцэнэ. Ирэх оноос үл ялиг сэргэлт ажиглагдана гэж Дэлхийн банкнаас үзэж байна. 11 С.Батсайхан /ЗГМ© З.Нарантуяа: Төсвийн алдагдал нэмэгдвэл хямрал үргэлжилнэ 2018 оны төсөвт хүүхдийн мөнгийг бүтнээр нь оруулж ирэхийг АН шаардах болно. >2 Эдийн засгаа эрүүлжүүлэхэд ОУВС-гийн хөтөлбөр чухал үүрэгтэй Түүхий эдийн үнэд хэт найдах нь өрөөсгөл. > 12 Сайхан машин унахыг хүсдэггүй эр хүн байхгүй Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа илүү хашир байхыг боддог. >7 ЗГМ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ~ THE OFFICIAL GAZETTE ~ ОНцлОх ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © улс төр УИх-ын дарга МҮхАҮТ-ын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчидтэй уулзаж ойлголцолд хүрчээ. АН-ыг бүлэг төсвийн тодотголыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийллээ. Казахстанд суух Элчин сайд Л.Баттулга Нурсултан Назарбаевт итгэмжлэх жуухаа барив. Оффшор бүсэд байршуулсан мөнгөө гурван сарын дотор татахаар хуульчлав. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд 21 мянган албан хаагч ажиллуулахаар болов. эдийн засаг Валютын дуудлага худалдаагаар Монголбанк 45.7 сая ам.долларыг худалдаж авлаа. Улсын хэмжээнд 5.5 сая төл бойжиж байгааг салбарын яамнаас мэдээлэв. Алтны ханш 0.1 хувиар суларч, олон улсын зах зээлд унци нь 184 ам.доллартай тэнцэж байна. Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны хуваарь гарлаа. Валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурчээ. нийгэм Шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ. Дүүргүүдийн өрсөлдөх чадвараар Баянгол тэргүүлж, Налайх сүүл мушгилаа. Дорноговь, Сүхбаатар, Дорнодод шүлхий өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв. Он гарснаас хойш анхны гурван ихэр хүүхэд ЭХЭМҮТ-д мэндэлсэн байна. Энэ жилийн баяр наадмын нийт төсвийг хоёр тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. дэлхий Бээжин, Пхеньяны харилцаа таамаглаж байснаас нь түвэгтэйг Трамп зөвшөөрлөө. Гүрж ОхУ-аас шатдаг хий худалдаж авахаас энэ он дуустал татгалзаж байна. United Airlines-д тохиолдсон шиг хүчирхийлэл Японд болохгүйг JAL, ANA мэдэгдэв. Британийн эрдэмтэд идэж болдог лонхны эцсийн хувилбарыг бүтээлээ. Жуулчид Ром хотын Треви усан оргилуурт өнгөрсөн онд 1.4 сая евро үлдээжээ. ЦАГ АГААР улаанБаатар 2017.04.14 17° Багавтар үүлтэй 00615 3 Хамгаалал “хүссэн” хаягдал ус ЗГМ: СЭДЭв З.Цэлмэг @tselmegZGM Дэлхийн хүн төрөлхтний бохирдолгүй амьдрах гэсэн хүсэл шинжлэх ухаан, техник техно- логийн дэвшил болон хөгжлийн тухай нийгмийн ойлголтыг ч өөрчилж байна. Тиймдээ ч нэг ширхэг мод, нэг дусал усыг ч үр ашигтай зарцуулахад засгийн газруудын бодлого чиглэж, байгалийн нөөц баялгийг дахин ашиглах, байгальд бохирдолгүй хаягдал нийлүүлэхэд анхаарч буй. Өнөөдөр 1.2 тэрбум хүнд ямар нэг байдлаар нүүрлээд буй усны хомсдол монголчуудад ч гэсэн ойрхон байгааг салбарынхан анхааруулсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Үнэндээ, усны нөөц хамгийн багатай 20 орны тоонд ордог манай улс өнөөг хүртэл усыг зүй зохистой ашиглах дадалд хэвшээгүй байна. Гэхдээ усны салбарт техно логийн дэвшил гарч, хууль эрх зүйн тодорхой орчин бүрдэж эхэл- жээ. Монголын уур амьсгалд тохирсон ус цэвэршүүлэх технологийг монгол эрдэмтэн нээсэн, усны хэрэглээ өндөртэй аж ахуйн нэгжүүд ч ашигласан усаа цэвэршүүлж байгаа талаар сүүлийн нэг сарын хугацаанд манай сонин хоёр ч нийтлэл гаргасан. Гэхдээ баяртай мэдээг үргэлжлүүлж, соёлт амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн тулд монголчуудад хийх ажил их байна. Тэгтэй тэнцэх төлөв Оффшор данстай монгол хүн байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй ХүМүүС Р.Оюунцэцэг @oyuntsetsegZGM ХБНГУ-ын Шөнефелд хотын захирагч Удо Хаазетай ярилцлаа. Гунбольтын нэрэмжит Бер- линий их сургуулийн Ази ухааны салбарын Монгол судлалын ангийг 1976 онд төгссөн тэр- бээр хэзээнээсээ л Монголд элэгтэй нэгэн. Зүүн Германы, нам бус дипломатч Удо Хаазе хоёр Германыг нэгдсэний дараа 1991 онд Шөнефелд хотын захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулснаасаа хойш гурван удаагийн сонгуульд иргэдийн саналыг авч, өнөөг хүртэл уг албыг хашиж буй. Мөн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоосон төдийгүй ирэх онд 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байна. “Хамтын ажил- лагааны хүрээнд их зүйл хийх хэрэгтэй байгаа ч харамсалтай нь төр захиргааны тогтвортой, тогтмол ажиллагаа өнөөг хүртэл алга” хэмээн ноён Удо Хаазе өгүүлсэн юм. -Тэртээ 1970 оны дунд үед Монгол судлалын ангид су- ралцахаар шийдэхэд түүхч мэргэжилтэй аав тань нөлөөл- сөн болов уу? -Манай аав надад үнэхээр их нөлөөлсөн юм билээ. 5 1286.10 0.04% 837.43 0.61%

Upload: others

Post on 25-Dec-2019

22 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

YНЭ: 600₮

zasag.co

2017.04.14, баасаН ~ №069 (615)

бүрэлдэхүүнкомпани

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2408.75 349.87 42.54

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

94.7900.04%

56282.41%

99.9500.04%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

Энэ онд Монголын эдийн засгийн өсөлт тэгтэй тэнцэнэ. Ирэх оноос үл ялиг сэргэлт ажиглагдана гэж Дэлхийн банкнаас үзэж байна. 11

С.Батсайхан /ЗГМ©

З.Нарантуяа: Төсвийн алдагдал нэмэгдвэл хямрал үргэлжилнэ2018 оны төсөвт хүүхдийн мөнгийг бүтнээр нь оруулж ирэхийг АН шаардах болно. >2

Эдийн засгаа эрүүлжүүлэхэд ОУВС-гийн хөтөлбөр чухал үүрэгтэйТүүхий эдийн үнэд хэт найдах нь өрөөсгөл. > 12

Сайхан машин унахыг хүсдэггүй эр хүн байхгүйМиний хувьд туршлага хуримтлуулах тусмаа илүү хашир байхыг боддог. >7

ЗГМ

~ T H E o F F I c I a L g a z E T T E ~~ T H E o F F I c I a L g a z E T T E ~

ОНцлОх

ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

улс төрУИх-ын дарга МҮхАҮТ-ын Удирдах зөвлөл, Тэргүүлэгчидтэй уулзаж ойлголцолд хүрчээ. АН-ыг бүлэг төсвийн тодотголыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийллээ. Казахстанд суух Элчин сайд Л.Баттулга Нурсултан Назарбаевт итгэмжлэх жуухаа барив.Оффшор бүсэд байршуулсан мөнгөө гурван сарын дотор татахаар хуульчлав. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд 21 мянган албан хаагч ажиллуулахаар болов.

эдийн засагВалютын дуудлага худалдаагаар Монголбанк 45.7 сая ам.долларыг худалдаж авлаа. Улсын хэмжээнд 5.5 сая төл бойжиж байгааг салбарын яамнаас мэдээлэв. Алтны ханш 0.1 хувиар суларч, олон улсын зах зээлд унци нь 184 ам.доллартай тэнцэж байна. Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны хуваарь гарлаа. Валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурчээ.

нийгэмШархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ. Дүүргүүдийн өрсөлдөх чадвараар Баянгол тэргүүлж, Налайх сүүл мушгилаа. Дорноговь, Сүхбаатар, Дорнодод шүлхий өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв. Он гарснаас хойш анхны гурван ихэр хүүхэд ЭХЭМҮТ-д мэндэлсэн байна. Энэ жилийн баяр наадмын нийт төсвийг хоёр тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ.

дэлхийБээжин, Пхеньяны харилцаа таамаглаж байснаас нь түвэгтэйг Трамп зөвшөөрлөө. Гүрж ОхУ-аас шатдаг хий худалдаж авахаас энэ он дуустал татгалзаж байна. United Airlines-д тохиолдсон шиг хүчирхийлэл Японд болохгүйг JAL, ANA мэдэгдэв. Британийн эрдэмтэд идэж болдог лонхны эцсийн хувилбарыг бүтээлээ. Жуулчид Ром хотын Треви усан оргилуурт өнгөрсөн онд 1.4 сая евро үлдээжээ.

ЦАГ АГААР

улаанБаатар2017.04.14

17° 0°Багавтар үүлтэй

0 0 6 1 5

3

Хамгаалал “хүссэн” хаягдал усЗГМ: СЭДЭв

З.Цэлмэг@tselmegZGM

Дэлхийн хүн төрөлхтний бохирдолгүй амьдрах гэсэн хүсэл шинжлэх ухаан, техник техно­логийн дэвшил болон хөгж лийн тухай нийгмийн ойлгол тыг ч өөрчилж байна. Тиймдээ ч нэг ширхэг мод, нэг дусал усыг ч үр ашигтай зарцуулахад засгийн газруудын бодлого чиглэж, бай галийн нөөц баялгийг дахин ашиг лах, байгальд бохирдолгүй хаяг дал нийлүүлэхэд анхаарч буй.

Өнөөдөр 1.2 тэрбум хүнд ямар нэг байдлаар нүүрлээд буй усны хомсдол монголчуудад ч гэсэн ойрхон байгааг салбарынхан анхааруулсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Үнэндээ, усны нөөц

хамгийн багатай 20 орны тоонд ордог манай улс өнөөг хүр тэл усыг зүй зохистой ашиг лах дадалд хэвшээгүй байна. Гэхдээ усны салбарт техно логийн дэвшил гарч, хууль эрх зүйн тодорхой орчин бүрдэж эхэл­жээ. Монголын уур амьсгалд тохирсон ус цэвэршүүлэх тех но логийг монгол эрдэмтэн нээсэн, усны хэрэглээ өндөртэй аж ахуйн нэгжүүд ч ашигласан усаа цэвэршүүлж байгаа талаар сүүлийн нэг сарын хугацаанд манай сонин хоёр ч нийтлэл гаргасан. Гэхдээ баяртай мэдээг үргэлжлүүлж, соёлт амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн тулд мон гол чуудад хийх ажил их байна.

Тэгтэй тэнцэх төлөв

Оффшор данстай монгол хүн байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй

ХүМүүС

Р.Оюунцэцэг@oyuntsetsegZGM

ХБНГУ-ын Шөнефелд хотын захирагч Удо Хаазетай ярилцлаа. Гунбольтын нэрэмжит Бер-линий их сургуулийн Ази ухааны салбарын Монгол судлалын ангийг 1976 онд төгссөн тэр-бээр хэзээнээсээ л Монголд элэг тэй нэгэн. Зүүн Германы, нам бус дипломатч Удо Хаазе хоёр Германыг нэгдсэний дараа 1991 онд Шөнефелд хотын захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт бай гуулснаасаа хойш гур ван удаагийн сонгуульд иргэ дийн саналыг авч, өнөөг хүр тэл уг

албыг хашиж буй. Мөн Баянгол дүү рэгтэй хамтын ажиллагаа тогтоосон төдийгүй ирэх онд 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байна. “Хамтын ажил-лагааны хүрээнд их зүйл хийх хэрэгтэй байгаа ч харамсалтай нь төр захиргааны тогтвортой, тогтмол ажиллагаа өнөөг хүртэл алга” хэмээн ноён Удо Хаазе өгүүлсэн юм.

-Тэртээ 1970 оны дунд үед Монгол судлалын ангид су-рал цахаар шийдэхэд түүхч мэргэжилтэй аав тань нөлөөл-сөн болов уу?

­Манай аав надад үнэхээр их нөлөөлсөн юм билээ.

5

1286.100.04%

837.430.61%

Page 2: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

­Оффшор бүсэд байгаа мөнгө бол тэр чигээрээ хууль бус мөнгө. Улстөрчид нь авлигын мөнгөө нуух зорилгоор, биз нес эрхлэгчид нь татвараас хөрөнгөө зугатаалгах зорилгоор, мөнгө

угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг маш олон шалтгаанаар хөрөнгө

байршуулдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс руу орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 75 хувь нь оффшор бүсээс байна гэж албаны зарим хүмүүс оффшорыг хамгаалах маягтайгаар хэлж байсан. Энэ бол буруу. Хамгаалж, хаацайлах юм байхгүй. Улсаа худалдаад, байгалийн баялгаа худалдаад авсан хууль бус авлигын бохир мөнгөө оффшорт хийчихээд хөрөнгө оруулалт нэрээр Монгол руу буцааж байршуулж байна. Энэ бол мөнгө угаах гэмт хэрэг юм. Монгол Улсад хэд дахин мянган хор хохирол учруулж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

Улс төр

2 ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ 2017.04.14, баасаН ~ №069 (615)

ТОвЧХОН » СОНГОлТ-2017 Мянга. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар хуульд заасан. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа. Эдгээр хороонд 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

» хАМТыН АЖИллАГАА Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тус улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах Монголын талын саналыг Армяны зүгээс дэмжиж өгөхийг хүсэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт итгэмжлэх жуух бичгээ барив.

» ТОО

18.6Их наяд төгрөг. Засгийн газрын өрийн өнөөгийн үлдэгдэл 18.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 76.9 хувьд хүрчээ. Зээлийн хүүгийн зардалд 2017 оны төсвийн жилийн батлагдсан зардлын 16 хувийг буюу 1.3 их наяд төгрөг төлөх аж.

» цЭцҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Хурлаас дээрх заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргав.

» АЖлыН хЭСЭГ Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.

» НАМУУД Хэнтий аймагт зүүн бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн” зохион байгуулагдав. Энэхүү зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, намын гишүүддээ үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах ёстойг сануулжээ.

УЛСыН ИХ ХУРАЛ

Б.Даваатогтох@datoZGM

Цаашдын хамтын ажиллагаанаас бүх зүйл шалтгаална

Олон улсын валютын сангийн тусгай хөтөлбөрт хамрагдахын тулд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Зас­гийн газраас төсөвт тодотгол хийхдээ долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр болсон. Гэвч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас татвар нэмэгдүүлэхээр бол­сонд шүүмжлэлтэй хандаж, албан шаардлагыг УиХ­д хүргүүлээд байсан юм. Уг шаардлагад төсвийн зардлыг 2017 оны баталсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байхыг тусгасан. Мөн төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах ёстой хэмээн үзсэн. ингэснээр хагас их наяд төгрөгийн хэмнэлт бий болно хэмээн тооцсон юм. Үүнээс гадна тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зах зээлийн зарчмаар тэгш шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байхыг шаардсан. Түүнчлэн төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, хувьцаат компани болгох, татан буулгах асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн найман төрлийн шаардлагыг тавиад байсан юм.

МҮХаҮТ­ын ерөнхийлөгч б.Лхагважав “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨаТ­ын тухай хууль хэрэгжсэнээр 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа

Зөвшилцлөөр өндөрлөсөн уулзалт

татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 1­нээс өнөөг хүртэлх хугацаанд татварын орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт” хэмээн мэдэгдсэн удаатай. алдаатай шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийг боомилохгүй байхыг бизнесийнхэн хатуу сануулсан. Хэрэв төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмбэл нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ ч илэрхийлсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10­нд төлөх ёстой НӨаТ, дөрөвдүгээр сарын 15­нд төлөх нэгдүгээр улирлын ааНОаТ, тавдугаар сард төлөх Нийгмийн даатгалын

шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүй гэсэн нэгдсэн байр суурьт хүрээд байсан юм.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт УиХ­ын дарга М.Энхболд МҮХаҮТ­ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонсжээ. Уулзалтад УиХ­ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УиХ­ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УиХ­ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр, Ж.Мөнхжаргал, МҮХаҮТ­ын

ерөнхийлөгч б.Лхагважав, “Макс” группийн ерөнхий лөгч Д.Ганбаатар, “бсб сервис” ХХК­ийн ерөнхий захирал б.Жаргалсайхан, “барс групп” ХХК­ийн ерөнхий захирал Ч.амар баатар, “Мобиком” корпорацийн Хууль эрх зүй, бодлогын газрын захирал Ц.Энхбат оролцжээ. Энэ удаа­гийн уулзалтаар талууд санал нэгдэж, тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар МҮХаҮТ­ын ерөнхийлөгч б.Лхагважав “бид хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд харилцан ярилцаж, дүгнэлтэд хүрлээ. Танхимаас тавьж байсан найман шаард лагын тав нь төрийн менеж менттэй холбоотой. Төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн зардал, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд гэх мэт. Энэ асуудлаар ажлын хэсгүүд гаргаж, харилцан ярилцахаар болсон. УиХ­ын дарга М.Энх­

ТОДРУУлГА & ЗАлРУУлГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

бол дын онцолсноор Монгол Ул сын Засгийн газар ОУВс­тай гэрээ хийж чадвал сангийн яам, Монголбанк, Хөгжлийн бан кинд аудит оруулна. Үүний дараа нийтийн мөнгө, нийтийн санхүү, татварын бодлогыг ши нээр хийх загвар дээр МҮХаҮТ, Засгийн газар, УиХ хамтран ажиллах шийдэлд хүрч байна. бид ний тавьсан шаардлага арав дугаар сарын 1­н гэхэд үйл ажил­лагаагаар баталгаажих ёстой. Дөрөвдүгээр сарын 28­нд ОУВс­гийн өмнө очихдоо монголчууд нэгдэлтэй, нэг ойлголттой байх ёстой гэдэг асуудлыг байгаа. бидний үйл ажиллагаа цаашдын хамтын ажиллагаа ямар байх вэ гэдгээс шалтгаална” гэлээ.

Товчхондоо, төсвийн то дот­голын хүрээнд төр засаг болон хувийн хэвшлийн хооронд үүсээд байсан үл ойлголцол ийн хүү зөвшилцлөөр өндөрлөж бай на.

УиХ дахь ардчилсан намын бүлгээс 2017 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг өнгөрсөн лхагва гарагт УиХ­ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээс өмнө тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч гурван цагийн завсарлага өгсөн юм. иймд тус намын бүлэг төсвийн тодотголыг яаран хэлэлцэж буй нь буруу гэсэн байр суурьтай байгаа аж.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсвийн тодот­голыг ОУВс­гийн шаардла гаар гэж батлах гэсэн шалтгаар байна. Эрх баригчид үүнд бүгд санал нэгдсэн учраас шууд батлах бололтой. Эдийн засаг, санхүүгийн бодит байдлыг зөв үнэлж дүгнэхгүйгээр яаран бат­лах хэрэг байна уу, үгүй юү гэж бодож байна. Үүнд л ардчил­сан нам анхаарлаа хандуулсан. Энэ удаагийн төсвийн тодот гол нийгмийн бүх давхаргыг хамарсан асуудал боллоо. Төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд олон төрлийн татвар нэмж байгаа нь үүнийг илтгэж буй. Татвар нэмэхийн хажуугаар зардал нь нэмэгдэж байгаа нь буруу. Манай намын бүлэг завсарлага авах хүсэлт гаргахдаа ОУВс­гийн шахалт, эсвэл Засгийн газрынхаа мөрийн

хөтөлбөрөөр явж байгаа, эсэхийг нь тогтоох зорилго тавьсан юм. Харамсалтай нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөр биш ОУВс­гийн шахалтаар төсвөө тодотгож байгаа юм байна. 2018 оны төсөвт хүүхдийн мөнгийг бүтнээр нь оруулж ирэхийг ардчилсан нам шаардах болно. Тэтгэврийн нас дэлхийн жишгээр 65 нас байна гэж мэдэгдсэн. Монголчууд дэлхийн жишгээр амьдарч байгаа юу гэдгийг бодох хэрэгтэй. Мон­голчуудын дундаж наслалт 65. ийм байтал 65 настайд нь тэт гэ­вэрт гаргана гэдэг буруу. Нөх цөл байдлаа буруу үнэлсэн шийдвэр гаргах гэж байна” гэлээ.

Харин УиХ­ын гишүүн З.На­рантуяа “Төсвийн тодотголыг ир гэдийн одоогийн орлогын хэмжээг бууруулах төлөвтэй оруулж ирж байна. Шатахууны онц гой албан татвар өргөн хэрэг­лээ ний барааны үнэд нөлөөлнө. Улс өөрөө хуримт лалтай болох бодлого байх ёстой. Нэгэнт ОУВс­

гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа бол зэрэгцүүлээд улс өөрийн хуримтлалаа өсгөх бодлого баримтлах нь зөв. Харамсалтай нь, Тогтворжуулалтын сан, ирээдүйн өв санд байгаа бүх мөнгөө төсвийн алдагдлыг нөхөхөөр, 2024 он хүртэл энэ хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, сандаа хуримтлал үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр улс өөрөө ч хуримтлалгүй болж, иргэдэд хуримтлал үүсгэх бо­ломж олгохгүй болно. ийм ал даатай бодлого төсвийн багц хуулийн эцсийн үр дүнд гарахаар байна. Гарцаагүй байдалд ор­сон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал цаашид удаан үргэлжилнэ. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай явъя гэж байгаа бол алдагдлаа нэмэхгүй, зарла­гаа бууруулж, орлогоо нэмсэн тодотгол батлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Б.ТогтохЗГМ

БүЛЭГ

З.Нарантуяа: Төсвийн алдагдал нэмэгдвэл хямрал үргэлжилнэ

­аН­ын сөрөг хүчин үүргээ хангалттай биелүүлж байгаа. аН­ын бүлэг ес, эрх баригчид 65­уулаа шүү дээ. Манай есөн гишүүн сөрөг хүчнийхээ үүр­

гийг хангалттай биелүүлсэн, бие лүүлсээр ч байгаа. Өнгөрсөн

оны наймдугаар сард УиХ­ын ээлжит бус чуул ганаар эрх баригчдыг мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг буюу иргэдийн халаасыг тэмтэрсэн эдийн засгийн бусармаг үйл ажиллагаа явуулахаар санаархаж байс ныг таслан зогсоолоо. Олон түмэнд ил тод нээлттэй болгож, зарлалаа. Эсэргүүцэл, мэдэгдлүүдээ гаргаж байсан. Гэхдээ улс төрийн хүчний хувьд хэдийгээр сөрөг хүчин ч гэлээ улс төрийн соёл байх хэрэгтэй л дээ. Нэгэнт ард түмэн итгээд, хэт олонх болгоод сонгочихсон улс төрийн хүчинд ажиллах боломжийг нь олгох ёстой гэж үзсэн. Тэр ч утгаараа юм болгоныг эсэргүүцээд байх нь утгагүй. Эрх баригчдыг тодорхой хугацаанд ажиллах боломжоор нь хангаж, аль болох зөв зүйлийг нь дэмжиж, хамтарч ажиллах байр суурийг барьж ажилласан.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ

ЭшЛЭЛ

Санхүү, татварын бод-логыг шинээр

хийхээр хамтарч ажиллана

Б.Ганбаяр / ЗГМ©

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 3: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

3

ЗГМ: Сэдэв

2017.04.14, баасаН ~ №069 (615) ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ

ДЭЛХИйН УЛС ОРНы УСНы ДУНДАж ТАРИф

(1м3/төгрөгөөр)

Австрали

5496

БНСУ

1549

Хятад

1985

Япон

4019

Орос

1162

АНУ

5011Монгол

726

Туул голын ай сав газрын усны экологи, эдийн засгийн суурь

үнэлгээ(1м3)

Гадаргын ус

Гүний ус

2,651

9,440

www.usug.ub.gov.mn©

Хамгаалал “хүссэн” хаягдал ус

Саарал усыг эргэлтэд оруулах цэг нь барилгын зураг төсөл

1ЦЭвЭршүүлСЭн

уСыг хЭрЭглЭх САлбАр олон бАйнА

Өмнө нь бид өндөр үнээр цэвэршүүлсэн ус нийтийн шугам сүлжээнд шууд урсаж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа энэ усыг ашиглах боломжийг эрэлхийлсэн юм. Хамгийн эхний уулзсан хүн бол нийслэлийн Хот тохижилтын ногоон байгууламжийн албаны дарга Н.билэгсайхан. Тэрбээр ус, ундааны үйлдвэрүүдээс гарч буй стандартын шаардлагад нийцсэн цэвэршүүлсэн усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиг лахаар гэрээ хийж эхэлс­нээ хэллээ. Нийслэлийн ногоон байгууламжийн усалгаа, тохи­жилтын тэн хагасыг хариуцдаг тус газарт өдөртөө 700 тонн

эрдэнийг хэмнэх байв. Мөн цэвэр усны төлбөрт ч хэмнэлттэй. Гэвч манай шугам сүлжээнүүд шигүү баригдсан учраас одоо ийм боломж эрэлхийлэх аргагүй болсныг УсУГ­ын инженерийн байгууламжийн хэлтсийн цэвэр усны хангамжийн инженер р.атарсайхан хэлсэн юм.

арьс, ширний үйлдвэрүүдийн ажлын оргил үе арваннэгдүгээр сараас эхэлж өвөл дуустал үргэл жилнэ. Харин ус, ундааны үйлд вэрүүдийн хаягдал ус яг энэ саруудад хэрэглэгчгүй, үндсэндээ шууд хаягдаж байна.

хЭрЭглЭСЭн уСАА ЦЭвЭрлЭх нь

бүгдийн үүрЭгУс хэрэглэж л байгаа бол

байгальд хамгийн бага бохир­долтой нийлүүлэх нь хэн бүхний үүрэг гэдгийг “Ус” судалгааны төвийн захирал Д.басандорж анхааруулав. Гэвч, энэ жишиг олон хүчин зүйлээс болж нэвтэрч чадахгүй байна. санхүүгийн боломжтой, нийгмийн хариуц­лагаа ухамсарласан компаниудын хүрээнд л нэвтэрч буйг Туул

лэх байгууламжаа угаалтын машины дараагийн дамжлага дээр суурилуулжээ. Өдөрт нэг тонн ноолуур угаах бөгөөд үүнд 32 тонн ус зарцуулдаг. Гэхдээ тавдугаар онгоцны усыг эхнийх рүү буцаан хийж хэрэглэдэг тул цэвэрлэх байгууламж 27 тонн ус л цэвэршүүлдэг байна.

италийн хөрөнгө оруулалттай тус компанийн цэвэрлэх бай­гууламж 400 мянган еврогоор боссон. “Цэвэрлэх байгуу лам­жаас гарсан ус Монгол Улсын MNs 6561:2005 стан дартыг бүрэн хангасан. УсУГ­ын хяналтынхан ирж дээж авч өөрийн лабора­торидоо шинжилдэг” хэмээн б.Цэрэннадмид ярилаа. их өндөр үнээр боссон байгууламж байна. Зардлыг хэдий хугацаанд нөхөхөөр төлөвлөсөн бэ гэхэд “Энэ тийм чухал биш ээ. Харин усаа хэр зэрэг цэвэршүүлж чадаж байна вэ гэдэг бидний хувьд чухал. Манайх усыг маш ихээр бохирдуулдаг. бууц, шороо, элс гээд малын үс, ноолуурт шигдсэн бүхий л бохирдлыг цэвэрлэдэг. Нэг тонн ноолуурыг угаахад 30 хувь нь хог, шороо, бохирдол

байдаг” гэв.Эднийх гүний ус хэрэглэдэг.

Хашаан дотроо худагтай. Худгаас цэвэр ус ашигласны төлбөрт нэг шоо метр усыг 1500 төгрөгөөр тооцож улсад төлдөг. Харин цэвэрлэх байгууламжийн өртөг зардал, элэгдэл хорогдлыг тооцох юм бол үүнээс бараг 10 дахин өндөр буюу 14290 төгрөгөөр нэг шоо метр усыг цэвэршүүлж буй аж. Компанийн ерөнхий менежер “Манайх усаа стандартад нийцсэний дагуу, төв цэвэрлэхийн ачааллыг нэмэхгүйгээр цэвэрлээд, төвийн шугамд нийлүүлдэг. Гэхдээ ус бохирдуулсны төл­бөрөөс чөлөөлөгддөггүй. Уг нь дараа дараагийн компаниудыг хэрэг лэсэн усаа цэвэршүүлж нийлүү лэхэд нь уриалах, урам өгөх зорилгоор тодорхой хэмжээ­ний хөнгөлөлт үзүүлэхийг УсУГ, салбарынханд жил бүр л хэлдэг юм” хэмээв.

уСны САлбАрын ТАвАн чухАл АСуудлын

нЭг нь СААрАл уСсаарал ус манай усны салбарын

хувьд хэр зэрэг чухал вэ гэдэг асуултад Туул голын сав газрын захиргааны дарга Я.болдбаатар “Нэн түрүүнд анхаарах ёстой таван асуудлын нэг” гэж нэрлэв. Түүний тайлбарыг тодотгохын тулд Монгол орны усны нөөц хаанаас бүрддэг вэ гэдгийг эхлээд сонирхоё.

Манай улсын усны нөөцийн гол эх үүсвэр үндсэндээ мөнх цэвдэг. Мөнх цэвдгээс гадар­гуугийн болон газрын гүний ус тэжээгддэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас 1971 онд хийсэн судалгаагаар нийт нутгийн 63 хувьд тархсан цэвдэг 2015 онд 29 хувь болтлоо агшсаныг манай цэвдэг судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчимтэй явагдаж буй манай улсын хувьд цэвдэг цаашид ч эрчимтэй буурах прогнозыг гаргасан. Гадаргуугийн ус нийт усны нөөцийн 98.1 хувийг эзлэх хэдий ч нийт урсацын 66 орчим хувь ОХУ, Хятад руу урсан оддог. Үлдсэн 30 гаруй хувийнх дийлэнх нь өмнө болон баруун бүсийн гол, нууруудын эх үүсвэр болдог.

Харин гүний ус нийт усны нөөцийн ердөө 1.9 хувь. Энэ багахан нөөцийн ачаар 100 орчим жилийн хотжилтын түүх тэй монголчууд ангаж, цан гахын зовлон амсалгүй өдий хүрчээ. бОаЖЯ­ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Л.Эрдэнэбулган “Гүний ус говийн бүсийн усны хэрэглээний 100, баруун болон зүүн бүсийн 95, төвийн бүсийн 65 хувийг хангадаг” гэв. Харин гадаргуугийн усаар усны хэрэг­лээгээ хангах боломж нь өнөөгийн нөхцөлд газар тариалан, мал аж ахуйн усалгаа наас хэтрэхгүй гэдгийг тэрбээр онцолсон юм.

Манай улсын нийгэм эдийн засгийн үйл ажиллагааны усны хэрэг лээ ний 80 хувийг газрын гүний усаар хангадаг гэсэн ерөн хий тоо бий аж. Тиймдээ ч

улаан баатарынхны хувьд усыг зүй зохис той ашиглах, хэмнэх нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг. УсУГ­ын тоон мэдээллээс харахад 2015 оны байдлаар хоногт шахсан цэвэр усны 74 хувь нь орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний конторуудад түгээгддэг. Өөрөөр хэлбэл, айл өрх, сургууль, цэцэрлэгийн усны хэрэгцээнд очдог аж. Тиймээс саарал усыг эргэлтэд оруулах ажил эдгээр барилгын төлөв­лөлтөөс эхлэх учиртай аж. Тэгээд ч хамгийн хэмнэлттэй, зардал багатай шийдэл гэж дэлхий дахинд үздэг байна.

СААрАл уСны дЭд бүТЭЦ бАйТугАй зурАг ТөСөл ч АлгА

Уг нь манай улсын усны бод­логод саарал усыг дахин ашиглах талаар тусгасан. Энэ талын зарим нэг зохицуулалт ч хуулийн хүрээнд бий. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд саарал ус гэдгийг “ахуйн хэрэглээнээс гарсан бохир ус” хэмээн тодорхойлж, хэрэглээнд нэвтрүүлэх болом­жийг ч тусгаж өгчээ. Тухайлбал, тус хуулийн 11.1.4 дүгээр заал­тад шинээр баригдах барил га байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримт­луулах, цэвэрлэх, дахин ашиглах боломжийг техникийн нөхцөлд тусгасан байхыг шаардсан байна. Харамсалтай нь “2011 онд баталсан энэ хуулийн хэрэгжилт одоог хүртэл хангагдахгүй байна” хэмээн УсУГ­ын горимын инженер Х.Чимэгээ ярилаа. Уг нь үүнийг хэрэгжилтийг хангахад барилгын салбарынхан нэн түрүүнд анхаарах ёстой аж.

Энэ талаар барилга хот байгуулалтын яамны барилгын машин механизм, барилгын зураг төслийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.бат­цэндээс тодруулахад “барилгын зураг төсөл хийхэд зураглал боловсруулах даалгавар, дүрэм гэж бий. Энэ хоёрт орон сууцны барилгын доор саарал ус цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах байгууламжийг тусгадаг” гэв.

Гэвч зургаан жилийн өмнө гарсан хуулийн дагуу өнөөг хүртэл яагаад нэг ч орон сууцны барилга доороо ийм байгууламжгүй байгааг лавлахад хуулийг дагалдаж гарах норм, дүрмийг боловсруулах шатанд явж байна. Одоо барьж буй барилгууд бол 2000­аад оны эхээр гарсан нормын дагуу явж байгааг Т.батцэнд хэллээ. Уг нь холбогдох дүрэм журмыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан гаргана гэсэн төлөвлөгөөтэй юм байна. Гэхдээ эдгээрийг барилгын тухай хууль зэрэг холбогдох баримт бичигтэй уялдуулах ажил хараахан дуусаагүй гэнэ.

бохирдуулбАл Төлбөр, ЦЭвЭршүүлбЭл урАМшуулАл

Төвлөрсөн шугам сүлжээгээр түгээгдэж буй цэвэр усны 26 хувийг үйлдвэрлэгчид эзэл­дэг хэдий ч төв цэвэрлэх бай гууламжид хамгийн их ачаа­лал нэмдэг. арьс ширнээс гадна машин угаалга, ноос ноолуур, махан бүтээгдэхүүн үйлдвэр­лэгчид гол бохирдуулагч гэдгийг салбарын яамны мэр гэ жилтэн хэлэв. Тиймээс хэрэглэсэн усаа цэвэршүүлэн байгальд болон ариутгах татуургад нийлүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Гэхдээ үүний биелэлтийг хангахын тулд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний хөшүүрэг хэрэгтэй гэдгийг үйлдвэрлэгчид он цолж байсан билээ. Харин үүнийг Ус бохирдуулсны төл бөрийн тухай хуулиар зохи цуу лахаар ажиллаж байна. Энэ талаар Л.Эрдэнэбулган “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдаад 2­3 төрлийн хуульд бага зэрэг өөрчлөлт оруулж байгаа. Өөрчлөлтийн гол агуулга нь хариуцлагыг нэмэг дүүлэх. Үйлдвэрээс гарч байгаа бохирд­лын асуудлыг нэн түрүүнд шийдэх нь усны салбарын тул гамдсан асуудал болоод байна” гэв.

Тиймээс ус цэвэрлэх байгуу­ламжийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай зүйл заалт оруулахаар ярьж буй аж. Мөн цэвэрлэх байгууламж суурилуулаад хэрэглэсэн усаа хаягдал усны стандартад ний­цүүлэн шугамд нийлүүлэх юм бол цэвэрлэх байгууламж суури­луулсан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд ус бохир­дуулсны төлбөрөөс чөлөө лөх тухай ярилцаж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, ахуйн хэрэг­лээний саарал ус болон цэвэр шүүлсэн усыг ямар төрлийн үйл ажиллагаанд хэрэглэж болох талаар стандартыг боловсруулж буйг усны мэргэжилтнүүд хэлсэн юм. стандартгүй, зөв төлөвлөлтгүй бол цэвэршүүлсэн усны нөөц хэр зэрэг их байгаад ч эргэлтэд орж чадахгүй, тэр хэрээр усны нөөцийг хэмнэх боломжгүй нь тодорхой. Тиймээс бОаЖЯ, бХбЯ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, УсУГ зэрэг байгууллагын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн ойлголтод хүрэх гээд хийх ажил их байгааг Я.болдбаатар хэлж байлаа.

ЗГМ: ИНфОГРАфИк

ус хэрэгтэй аж. Цэвэршүүлсэн усыг ашиглах нь нийгмийн сайн сайхан, экологийн бохирдолгүй амьдрах сонголт гэдгийг онцолсон тэрбээр “Хөгжиж байгаа хотууд цэвэршүүлсэн усыг цэвэрлэх байгууламж, үйлдвэрлэгчээс авч ногоон байгууламждаа ашигладаг. бид ч гэсэн энэ чиглэл рүү орж байна гэж ойлгох хэрэгтэй. их хэмнэлт авч байгаадаа гол нь биш. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө гэсэн утгаар цэвэршүүлсэн усыг ашиглая. байгалийн гүний усыг ингэж хайр найргүй хэрэглээд байхыг хүсэхгүй байна” гэсэн юм.

Харамсалтай нь, ногоон байгууламжийн усалгааны систем байхгүй тул цэвэршүүлсэн усыг машинаар зөөж буй. “Нийслэлийн зүүн бүсээс ус авч баруун бүсэд усалгаа хийнэ гэдэг оновчтой шийдэл биш. Тиймээс бид бүсчилсэн байдлаар усаа зөөж эхэлсэн. Төвийн бүсийг аПУ­аас, зүүн бүсийг “Мси­Эс Кока­Кола” ХХК­ийн үйлдвэрээс хангахаар болсон. баруун бүсэд ч гэсэн үйлдвэр хайж байна. Цэвэршүүлсэн усаа нийлүүлэх сонирхолтой компанитай бид дуртайяа хамтран ажиллана” хэмээн Н.билэгсайхан өгүүлэв. Түүний онцолж буйгаар ер нь нэгдсэн системд холбогдож байж л усалгаа хамгийн хэмнэлттэй, бас цэвэршүүлсэн усыг үр ашигтай эргэлтэд оруулах зөв технологи болох аж.

Цэвэршүүлсэн усыг хэрэглэх өөр нэг боломжтой салбар нь экологийн хувьд муу нэртэй, луу данстай арьс ширний үйлдвэрүүд юм. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд ихээхэн ачаалал үүсгэдэг арьс, ширний үйлдвэрүүд нэг шоо метр усны зардалд 6765 төгрөг төлдөг. Үүний 55 хувь нь урьдчилан цэвэрлэх буюу “Харгиа” байгууламжийн цэвэрлэгээний төлбөр. “Харгиа” ачааллаасаа хамаарч хоногт 1000­2000 тонн ус цэвэршүүлдэг. Усны зардал багагүй нэрмээс болдгийг хэлж буй Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.баярсайхан “арьс, шир боловсруулахад орчин нь 6­7 pH­тай усыг хэрэглэдэг. Гэтэл түүхий эдээ хөөлгөж, дэвтээж, нимгэрүүлэхэд технологийн дагуу хэрэглэх химийн бодист шаардлагатай усны орчин 2­13 pH­ын хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, усны хүчил, шүлтийн хоёр туйлын хооронд л химийн урвалаар “тоглох” замаар арьс ширийг боловсруулдаг. Үйлдвэрийн цэвэршүүлсэн, саарал усыг арьс ширний үйлдвэрт хэрэглэх бүрэн боломжтой. Харамсалтай нь, манайд өнөөдөр саарал ус байхгүй байна. саарал усыг хэрэглэдэг механизм алга гэж бид ойлгож байгаа” гэв.

Үнэндээ арьс, ширний үйлдвэрүүдийн урдхан талд аПУ гэх цэвэршүүлсэн ус үйлдвэрлэгч бий. Дэд бүтэц байвал эндээс гарсан цэвэршүүлсэн ус арьс, шир боловсруулах хэрэгцээг хангаж, тэр хэрээр чандмань

голын сав газрын захиргааны дарга Я.болдбаатар хэлж байсан юм.

Нийслэлийн усны бохирдолд жин дардаг ноос ноолуурын үйлдвэрүүдийн нэг болох “Лоро Пъяна Монгол” ХХК үйлд вэрийг манай сурвалжлах баг зорив. Манай улсад 20 жилийн өмнөөс ноос, ноолуур боловсруулах үйл ажиллагаа эрхэлж буй тус үйлдвэр 2012 оноос усаа цэвэршүүлж эхэлжээ. Тус компанийн ерөнхий менежер б.Цэрэннадмид биднийг угтан, “Улирлын чанартай учир дөрөв дүгээр сараас ноолуур угаах ажил эхэлдэг” гэсээр үйлдвэртээ дагуулан оров.

Эднийх ноолуур угаах таван том онгоцтой. Гурван хатаах камертай аж. бага оврын цэвэр­

"Цэвэрлэх байгуу лам жаас гарсан ус Монгол Улсын MNS 6561:2005 стан дартыг бүрэн хангасан. УСУГ-ын хяналтынхан ирж дээж авч өөрийн лабора торидоо шинжилдэг".

» Үйлдвэрийн цэвэршүүлсэн, саарал усыг арьс ширний үйлдвэрт хэрэглэх бүрэн боломжтой.

» Төвлөрсөн шугамаар түгээгдэж буй цэвэр усны 74 хувийг үйлдвэрлэлээс бусад салбар хэрэглэдэг.

» 2011 онд баталсан хуулийн хэрэгжилт одоог хүртэл хангагдахгүй байна.

Туул голын сав газрын гүний нэг

тонн усны үнэ 9440 төгрөг

төгрөг

төгрөг

ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

Судлаачийн үг

4 ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ 2017.04.14, баасаН ~ №069 (615)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас. 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас. 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас. 99901532

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас. 99901621

Г.ЛхагвасүрэнУтас. 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас. 70103131, Факс. 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Гандолгор

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч

үзлийг илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний

ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 6 1 5

РЕДАКцИ

ЗАР СУРТАлчИлГАА

хАЯГ

цАхИМ хУВИлБАР

Олхонуд Д.Баярхүүпрофессор

араб ертөнцийг нэрвэсэн “арабын хавар” гэх хувьсгал 2011 оны эхээр Тунист эхэлсэн, залгуулаад Египетийг нэрвэж, сири, Ливи, йемен, бахрейн руу түргэн зуур халдварласан. Энэ явдал ёозгүйгээр дуусна, гай гамшгийг нь ганц арабчууд гэхгүй дэлхий нийтээрээ амсана хэмээн Мубарак, Каддафи нар ёр юм шиг хэлж байсан нь тод­хон санагдаж байна. Тэр тухай талаар үед Каирт хөтлөж байсан тэмдэглэлдээ би ийнхүү бичиж үлдээжээ.

хосни Мубарак яг огцрохынхоо өмнө:

Ойрхи Дорнодод ардчилал ял тал мөдгүй, бараг ялах ч үгүй, ардчилал ялна гэсэн ху дал хуурмаг ярианд итгэх хэрэг гүй. америкийн хүсээд бай гаа тэр ардчилал бол худал хуур маг зүйл. Ойрхи Дорнодод явуулж аНУ­ын бодлого эц сийн бүлэгтээ экстремизм, ра ди кал лалын ялалтад хүргэнэ. иранд Засгийн газрыг солих гэж орол­доод лалын диктатур л тогтоосон, Газын зурваст сонгууль явууллаа гэсэн чинь террорист ХаМас байгууллагыг ялуулчихсан.

би өөрөө уулзаж, итгэмжлэх жуух бичгээ гардуулж байсан тэр лут эрхэм тэгж яриад улс төрийг үүрд орхисон билээ.

ливид бослого тэмцэл өрнөж эхэлж байх үед Муамар Каддафи:

Лалын эсрэг загалмайтан

каддафи мөн айхтар ёрлож байжээ

тун мэднэ.бослого хөдөлгөөнд цэргүүд

өөрийнхөө тааллаар очоод нийл­чихсэн юм биш ээ. Терро ристууд тэдэнд сонголт өгөөгүй юм. Тэд армийн хаурангуудыг гэнэт дайрч эзэлчихээд цэргүүдэд нэг бол биднийг дага, эсвэл бид Та нарын хоолойг огтоллоо гэсэн юм. Гэхдээ тийшээ урваад ор чих­сон цэрэг нэг их биш ээ, ихэнхи нь наашаа зугтааж амжсан.

Муаммар Каддафи тулал-даанаас айж хулчийж бай сан гүй, харин ч бүр уриа-лан дуудагч байлаа. Тэрээр:

Та нар дайнд бэлэн биш, ха­рин бид бэлэн байна. ийм цаг үе ирсэнд бид баяртай байна. Та нарыг Гитлер, Муссолины хувь төөрөг хүлээж байгаа. Та нар бол түрэмгийлэгч, Та нар бол адгуусан амьтад. бүх тиранууд эрт орой хэзээ боловч ард түмний шахалтаар унадаг юм. Лалын эсрэг энэ хүйтэн дай наа загалмайтан шашинтан дайс нууд Та нар яаж ч зөвтгөж чадахгүй. Ливийн ард түмэн бол нэг юм, нэгдмэл юм. Эрчүүд, эмэг тэйчүүдэд зэвсэг гранат тарааж өгөгтүн! бид тулалдааны талбараас ухрахгүй. Яагаад гэвэл манай орны тусгаар тогтнол, манай орны нэр төр энд байна. Каддафи шаардлага тулгалт гэдгийг доозыг нь хэтэртэл тавьж байлаа. хэлэх хэлэхгүй үгээр шүршиж байлаа. Жишээ нь:

Ливид үйлдэж байгаа зэрлэг, шударга бус халдлагаа зогсоо. Ливийг ливичүүдэд нь үлдээ. ард түмнийг алж хөнөөх, хөг­жиж байгаа улс орныг устгах операцыг Та нар явуулж байна шүү дээ!

Энэ тэнэгүүд дундад зуунд биднийг аваачиж, байдлыг хур­цатгахыг хүсч байна. аюултай дайн өдөөлөө. Өөрсдөө ч мөд­хөн түүнийгээ хянаж хүчрэхгүй болно. Улс хоорондын харил цааг хүндэтгэдэг, олон улсын ха рил­цаа, олон улсын эрх зүй гэд гийг ойлгодог тэр шинэ удирдагчдаа өөрсдөө олж сонгооч ээ, барууны орнуудын ард түмээн! Хэрэв тэгж чадах гүй бол мөдхөн энэ дэлхий чинь мусульман, христосын хоо­рон дын аймшигт дайны гэрч болох нь байна шүү дээ!

Ямар үнэн үг хэлж байж вэ? “Өөрсдөө ч мөдхөн түү ний­гээ хянаж хүчрэхгүй болно”, “Мөдхөн энэ дэлхий чинь му­суль ман, христосын хоо рон дын аймшигт дайны гэрч болох нь байна шүү дээ!” гай хамшигтай

үнэн үг, мэргэ төлөг гэлтэй.

хүчний тэнцвэргүй тэгш бус дайнд тэр ялахгүйгээ бас мэдэж байсан:

Ливи эвлэрэхэд одоо ч хүртэл бэлэн байна. Гэхдээ эвлэрэл ганц талаасаа байж таарахгүй ээ. НаТО ливийн нутаг дэвсгэрийг агаараас дайрч байгаа учраас Ливид гал зогсооход саад болж байна. Та нар агаарын дайралтаа зогсоож, дотоод асуудлаа өөрсдөө бие дааж шийдвэрлэх боломж Ливийн ард түмэнд олгохыг би уриалж байна.

НаТО­гийн ажиллагаа чинь НҮб­аас олгосон мандатын хүрээнээс халиад гарчихлаа шүү дээ. НҮб­ын аюулгүйн Зөвлөлд шахалт үзүүлж, тэр тогтоолыг нь эргэн авч үзэхийг Орос, Хятад, африк, Латин америкийн найр­саг харилцаат орнууддаа би уриалж байна.

би иргэддээ хандаж зэвсгээ хураалгахыг уриалж байна. Ливичүүд бид өвөр хоорондоо байлдаж байх ёсгүй шүү дээ!

орчин цагт нАТо-той хар хүчээрээ, ялагдталаа тулал-даад түүнийхээ золиосонд амиа өргөсөн XXI зууны ганц зүтгэлтэн нь Каддафи одоогоор байна. Тэрээр:

НаТО онгоцуудаа зайлуу­лаагүй цагт би огцрох ч үгүй, эх орноосоо зайлах ч үгүй ээ, гэхдээ би гал зогсоож, хэлэлцээ хийхэд бэлэн байна.

бид гал зогсоохоор тохи ролц­сон анхны тал нь болмоор байна л даа. Даан ч НаТО­гийн загал­майтнууд дайралтаа зогсоох гүй юм.

бид тэдэн рүү халдан довт­лоогүй, бид далай гатлаагүй шүү дээ. Гэтэл тэд яахлаараа би дэн рүү халдаж байгаа юм бэ? Хэлэл­цээ хийе л дээ.

Энгийн номхон иргэд олноо­роо үхэж үрэгдсэн гэдэг шал худал. Харин бид НаТО­гийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан, иргэний дайнд алагдсан мянга мянган хүний шарилыг НаТО­д өгье л дээ.

Хэрэв НаТО энхийн хэлэлцээ хийх саналаас татгалзвал, хэ­лэл цээгээ эхлүүлэхгүй бол Ливийн ард түмэн байлдаанаа үргэлжлүүлэх болно. Гэхдээ бид ялна. Хэрэв газраар операц хийж эхэлбэл эвслийн цэрэг ялагдах болно.

Хэн ч намайг эх орноо орхиж гарахыг албадаж чадахгүй ээ. Эх орныхоо төлөө чи тэмцэх ёсгүй гэж миний талаар ярих эрхийг хэнд ч олгоогүй ээ. Эрх чөлөө, эсвэл үхэл! бууж өгөхгүй! айх ч үгүй! Эх орноосоо явахгүй ээ! ингэж хэлсээр тэрээр нохойн үхлээр үхсэн дээ.

бүхэлд нь “арабын хавар” хэмээн нэрлэгдсэн үйл явдлын торгон агшнаас дээр цухас дурд­лаа. Ливид яг л ингэж дуус сан, одоо бүр дордсон. “ара бын хавар”­ыг хэд хэдэн үе шат бол­гон түүхчилж болмоор санагдана.

Хувьсгалын романтик үе­энэ нь Тунис, Египетэд эрх баригч дэглэмийг нураасан хувьсгалын ид эрчтэй, халуун үе ба үүнийг эхний үе шат гэж үзэж болно.

Ливид өрнөсөн тэмцэл, тэр нь иргэний дайн болж даамжирсныг дараагийн үе шат гэе. Энэ бол романтик үеэ халж, реалист үе рүүгээ шилжсэн үе шат болно.

сири, йеменээр жишээлээд, Ливийн дотоод хямрал олон улсжаад ирснээр прагматик гурав дахь үе нь үргэлжилжээ.

Дөрөв дэх үе шат нь тэр чиг­тээ гутранги, бүр хар өдрүүд. Хувьсгал нь шашин хоорондын дайн болж даамжраад төр ул саа дампуурууллаа. йеменд төр засаг гэж алга боллоо. Еги петэд цэргийн эргэлт хийж исла мис­туудаа хүчээр хөөж буулгалаа. сирид Оросын цэрэг очиж байж дэглэмийг тогтоож үлдлээ. Ли­вид хоёр засаг тогтож байна, өвөр хоорондоо дайтаж байна. Тунис таг чиг. ийм дүр зураг төсөөлөгдөнө.

Шилдгүүдийг нэг дороос...

Блю Скай тауэр, 4 Давхар, № 407, Энхтайваны өргөн чөлөө 17, 1-р хорооСүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, И-мэйл: [email protected]

Утас: +976 70103131, Факс: +976 70106065, Вэб: ubinfo.mn

Засгийн Газрын Мэдээ сонины2017 оны II улирлын нэмэлт захиалга

үргэлжилж байна.Улиралд

44 дугаар

Захиалгын үнэ: 21,000₮

орнуудын өдөөсөн шинэ тулалдаан болж байна. Газар бүрт лал мандтугай! Лалын орнуудын бүх армиуд энэ тулаанд оролцох ёстой. ази, африк, америк, Европт хаа л бол хаана эсэргүүцлийн тэмцэл эхлүүлэх ёстой. Яагаад гэвэл хаа л бол хаана ард түмнүүд Засгийн газрынхаа эсрэг байна. Харин бидэн рүү фашистуудын өчүүхэн нэг бүлэг дайрлаа. Эцсийн бүлэгт бид ялалтаа тэмдэглэнэ. Ялалт манай талд, бид ялна!

Муаммар Каддафийн хүү Саиф аль-ислам Каддафи:

Дайснууд Ливийг хэд хэдэн лалжсан улс болгон хэсэглэн хуваахыг хүсч байгаа. Тэд бенгазид Засгийн газар байгуу­лахыг хүсч байна. Нөгөө нэг хэсэг нь аль­байда хотод лалын эмирт улс байгуулна, бүгд л дор дороо хуйвалдаж байна. Хэрэв жагсагчид ялах аваас Хойд, Өмнөд солонгос шиг хуваагдаж таарна. Ливи орон иргэний дайны босгон дээр тулж ирлээ.

Муаммар Каддафи: британи гэж хойшдоо байх­

гүй болсон. Хэрэв өмнө ямар байсантай нь харьцуулах аваас одоо зөвхөн сүүдэр нь л үлдсэн. британи Ливи рүү дайрахыг уриалан дуудаж байна. Хаашаа юм бэ, бид чинь нэг хилтэй юм уу? Эсвэл британи биднийг хамгаалдаг юм уу? Тийм эрх түүнд хэн өгчихсөн юм бэ? би ливичүүдэд ямар эрх чөлөө олгосон билээ, тийм эрх чөлөөг Та нар ард түмэндээ олгооч.

Манай Ливид чинь сөрөг хүчин гэж байдаггүй юм шүү дээ. Ганц нэг хотод ганц нэг гудамж, ганц нэг байшинг эзэлж авсан зэвсэглэсэн бүлэглэлүүд л байгаа. Нэгэнт ялагдаж байгаа зэвсэглэсэн босогчидтой ямар нэг хэлэлцээ хийж, нялцганахгүй!

босогчдын толгойлогч гэж хэн ч биш, ёстой өрөвдмөөр амьтан. Энэ амьтад юу ч бодохгүйгээр Египет рүү зугтаана л даа. би мэдэж байна. Өчигдөр Египетийн хилээр 1000 орчим хүн, гадаадынхан, египетчүүд, афганчууд, пакистанчууд, мөн ливичүүд нэвтэрнэ билээ.

Миний зорилго бол тодорхой. бенгазийг эзэлж авсан зэвсэгт дээрэмчдээс хүн амыг чөлөө­лөх. Гэхдээ эрсдэл байна. Энэ босогчид энгийн оршин суугч­даар амьд бамбай хийнэ. Тэд оршин суугчдыг алчихаад ли­вийн армид ялыг нь наачихаж

Ливи иргэний

дайны босгон дээр тулж

ирлээ

BBM©

Page 5: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

майг баянгол дүүргийн хүн дэт иргэн, Найрамдлын медаль, алтангадас одонгоор шагнасан. Мөн 2008 онд Монгол Улсын хүнсний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг минь үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан.

баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсний 19 жи­лийн ой энэ жил тохиож байгаа. с.Эрдэнэ, с.Одонтуяа бид гурав ирэх оны 20 жилийн ойг маш өргөн хүрээнд тэмдэглэхээр тохиролцсон. Ойн арга хэмжээ арай өөр түвшинд болох байх. Монгол, ХбНГУ­ын хамтын ажиллагааны 25 жилийн ойг дөнгөж сая Улаанбаатар хотод очихдоо би онцлон тэмдэглэсэн. бид галын 14 машин бэлэглэсэн.

-хамтын ажиллагааныхаа хүрээнд цаашид хийхээр төлөв-лөсөн томоохон ажил бий юү. Тийм ажил хийчих юмсан гэх хүсэл тээдэг үү, та?

­Хамтын ажиллагааны талаар хийх юм маш их байна. Гэхдээ урт хугацааны төлөвлөгөө хийх ёстой гэж бид боддог. Хүүхэд залуучуудыг солилцох, дунд болон дээд сургуулиуд яаж хамтарч ажиллах мэтээр урт удаан хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Харамсалтай нь, монгол дарга нар зөвхөн дөрвөн жил ажиллаад дахиад л шинэ дарга солигддог. Үүнээс болоод тогтвортой, тогтмол ажиллагаа өдий болтол алга. Шинэ нам засгийн эрх авахад бүх дарга, ажилчид солигдчих юм. Дандаа шинэ улсууд. Тэр болгонд ажил явуулахад хэцүү болдог.

бас оффшор данстай мон­гол хүн байдаг гэж би хэзээ ч бодож байгаагүй. Тэр тухай ерөө сөө миний санаанд ороогүй. Монгол Улс хөгжиж байгаа нь мар гаангүй. Гэвч байгалиас өгөгд сөн баялгийг хүн бүхэнд хүртээх ёстой. Гуравхан сая мон гол чууд өргөн уудам, үзэс­гэ лэнтэй, нарлаг газар нутагт амьдарч байгаа. ашигт малт ­ма лын арвин нөөцтэй учраас мон голчууд бүгдээрээ сайн амьд рах ёстой. сайхан амьдрах бү рэн дүүрэн бололцоотой гэж би итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

түүхэн сурвалж бичиг, мэдээлэл бэлтгэж байсан түүхтэй.

-Анх таныг Монголд хөл тавьж байхад ямархуу улс угтаж байсан дурсамжаасаа ярихгүй юу?

­Тухайн үед шал өөр Монгол орон намайг хүлээж байсан. автомашин тэр үед маш ховор. Хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг. Гар утас, компьютер мэдээж байгаагүй. Мөн сүхбаатарын талбай дээр хааяа нэг морьтой цагдаа явах нь содон. ресторанууд тэр үед их ховор. Хувийн өмч, газар огт байгаагүй. Нийгмээрээ тэгш амьдралтай, баян хоосны ялгаа бараг үзээгүй. Өнөөгийнх шиг хашаажсан Монгол орон угтаж байгаагүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

бас нэг зүйл санаанаас ерөөсөө гардаггүй юм. 1980 оны эхээр Улаанбаатар хотод гэнэт үер бууж, маш хүчтэй аадар бороо орсноос 200 гаруй хүн амиа алдсан. бид тэр үед олон арга

5

хүмүүс

2017.04.14, баасаН ~ №069 (615) ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ

МУИС-ийн гурван Лу хэмээх суут багш нараар заалгасан нь том завшаан

Сүхбаатарын талбай дээр

хааяа нэг морьтой цагдаа

явах нь содон

Оффшор данстай монгол хүн байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй

1би түүхийн номонд бүр ба гаа ­

саа л сонирхолтой болсон. Тийм учраас Чингис хааны түүх миний амьдралд онцгой байр суурь эзэлдэг. Энэ нь Мон гол судлалын ангийг сонгож шалт гаан байсан. Энэ ангийг сонгон суралцсан нь миний хувьд маш их аз. би үргэлж сэтгэл хангалуун байдаг. би маш олон монгол найзтай гэдгээ онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

-Монголд бас суралцсан гэ лүү. докторын зэргээ энд хамгаалсан гэсэн байх аа?

­Тийм ээ. Монгол ардын үл­гэрийг би маш их сонирхож, олон айлаар орж, настайчуудын ярьсан үлгэрийг сонсож, бичиж авна. Дипломын ажлаа энэ сэд­вээр хийсэн. берлинд Монгол судлалаар суралцахаасаа өмнө би 1974­1976 онд МУис­д су ралц­сан юм. МУис­ийн Хэл бичгийн факультетэд сурал цахаар 22 настай залуу бер ли нээс Улаан баатар руу галт тэргээр ирж байлаа. Оюутны дотуур байранд орж, Япон, Франц, Вьетнам, Орос, болгар, румы­ний оюутнуудтай хамт байсан. Пүрэв багш там хиа татаад л бидэнд хичээл зааж байсныг би амьдралдаа мартдаггүй юм.

Тэр үед МУис­ийн гурван Лу багш гэж Лувсанвандан, Лувсан, Чойлувсанжав гэсэн гурван суут багш байсан. Тэр гурван багшийн дор суралцсан нь маш том завшаан. Мөн сурч байхдаа бямбын ринчен, Цэндийн Дамдинсүрэн гуайтай уулзаж байлаа. ринчен гуайнх МУис­ийн Оюутны II байрнаас холгүй, хэдхэн алхмын зайтай. Хааяа нөхөр зам дээр маш гоё дээлтэй, дэгжин гуталтай явах нь бидэнд их сонирхолтой. Тэр мундаг хүнтэй хоёр ч удаа уулзсан. Харин Дамдинсүрэн гуайтай бол олон удаа уулзаж байсан. Түүнийг Германд ирэ хэд нь дагуулж хамт явж бай лаа. Ямар ч гэсэн энэ түүхэн хүмүүстэй учирсан нь миний амьдралын мартагдахгүй түүх. Хожим нь олон жилийн дараа Лувсанвандан багшийн хүү болд, ринчен багшийн хүү барсболдтой янз бүрийн тохиолдлоор хамтран ажиллаж байсан.

-Та Монголд хэр олон удаа ирсэн бэ?

­бараг 100 гаруй удаа ирсэн. Гэхдээ гуравт нь удаан хуга цаа­гаар амьдарсан юм. Эхний удаа сурал цахаар ирсэн бол дараа нь 1981 онд ирээд Мах консервийн комбинатад орчуулагч, зохион байгуулагчаар гурван жил ажилласан. Энэ хугацаандаа ажилч дад герман хэл заасан. Тэр үед эхнэртэйгээ хамт ирсэн. Эхнэр маань хүний их эмчээр ажиллаж байсан, манай 300 гаруй албан хаагчийн төлөө. Тус үйлдвэрт ажиллаж байхдаа Жамьянсүрэн, орлогч дарга Дариймаа, гаражийн дарга Найданжав гэх мэт олон хүнтэй танилцсан. 3­4 айлтай маш дотно харилцаатай байлаа.

Харин гурав дахь нь, эхнэр бид хоёр 1988­1990 онд Монгол дахь Германы ЭсЯ­нд ажилла сан он жилүүд. Эхнэр маань эмчээр, би дип ломат албанд ийнхүү ажил лаж байхдаа Д.баярхүүтэй та нилц сан. би яамны хэвлэл мэдээ лэл хариуцаж байсан учраас сурвалж лагчаар байсан баярхүүтэй хамтран ажилладаг байлаа. Тэгээд үнэхээр сайн найз болсон. би 1990 онд намуудын бараг бүх анхны их хуралд оролцож байв. Улс төрийн эргэлтийн дараа Монголд дахин ирж, Германы хэвлэл мэдээл­лийн шугамаар шинэ эрин үеийн

Чингис хааны түүх миний амьдралд онцгой байр суурь эзэлж байсан

хэмжээ авч, хэд хэдэн хүний амийг аварсан. Мах комбинатын зойронд ус дүүрч байсныг бид нүхэлж, хүмүүсийг гаргасан юм. Үүнийг маань үнэлж Германд биднийг төрийн том шагналаар шагнасан. Тухайн үед богд уулын Зайсан толгойн ард хэдэн айл байлаа. богд ууланд амьдарч болохгүй байсан үе. Хүмүүсийг нүүхийг шаардсан. Тэр айлууд мах комбинатын тийш нүүгээд, гэр барьж амьдарсан. Тэр хүмүүсийг үерийн үеэр хүнд байдалд ороход нь бид тусалсан юм. Энэ үйл явдал яг л кино мэт нүдний өмнө тодхон харагдаж байна.

-одоо улаанбаатар та ниг-дахын аргагүй өөр болсон байгаа биз. Сүүлд нь манай нийслэлд ирэхэд ямар сэтгэг-дэл төрөв?

­Ер нь би жил болгон 1­3 удаа Монголд ирдэг. Монголд ирэхэд үзэх шинэ юм ихтэй болсон. Гэвч сэтгэл эмзэглэх зүйл бас их харагдах юм. Жил болгон хашааны тоо нүдний өмнө ихсэж байна. баян, хоосны ялгаа улам их тод харагдах бол­жээ. ийм сайхан баян Монгол нутаг хямралд орсныг хараад их харамсаж байна.

Германд намайг хотын дар­гаар сонгоход би найман жил энэ албан тушаалыг хаших эрх тэй болдог. Гэтэл Монголд зөвхөн дөрвөн жил л ажиллаж байна. Тийм учраас тууштай,

тогтвортой, урт удаан хугацааны төлөвлөгөөтэй ажил лахад бэрх. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд миний мэдэ хээр баянгол дүүр­гийн нэг ч Засаг дарга дөрвөн

жилээс илүү хугацаагаар ажил­лаж чадаагүй. Дөрвөн жилийн дараа зөвхөн даргаар тогтох­гүй маш олон шинэ хүн орж, өөрчлөгдсөн байдаг. Энэ нь маш хэцүү.

-Тэгвэл та улаанбаатарт ирэх бүртээ их эмзэглэдэг байх нь ээ?

­Эмзэглэх зүйл бий. Юуны өмнө зам тээвэр, хотын барилга байгууламжийн төлөвлөгөө байхгүй байна. Хотын хөгжил үнэхээр эрчимтэй өрнөж байгаа мэт харагдаж байгаа ч нөгөө талаар олон өндөр байшин, орон сууцнууд хоосон байгааг би нүдээр үзсэн. Яагаад ийм болсныг гайхаад олохгүй байгаа. Төр засгаас, эсвэл Уланбаатар хотын засаг захиргаа цаашдаа үүнд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Хүрээлэн буй орчныг хамгаа­лах асуудал өнөөдрийн байд лаар улам их анхаарах шаард лага тай болсон. Хог боловсруу лах, ус ны хангамж, бохир ус бо­ловс руулах асуудалд улам их анхаа рах ёстой гэж бодож байна. Хэдийгээр энэ нь дэлхийн том хотуудад тулгардаг бэрхшээл боловч шийдвэрлэх хэрэгтэй. Гэр хороололд амьдрах нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай байх. Зам тавих, усны хэрэгцээг хангах, бохир усыг шийдвэрлэх нь гол асуудал гэж бодож бай на. ингээд харахаар Улаан баатар хотод хийх ажил маш их байна.

Уг нь Улаанбаатар сайхан. Гэхдээ замын хөдөлгөөн ямар хэцүү юм бэ. Зам гатлахад хүнд­рэл тэй болсон байна. Машинууд тасар даггүй. Тийм олон машин хаа наас гарч ирдэг байна аа, яагаад Улаанбаатарт тийм олон машин байдаг байна аа гэж гайх­маар.

-хүмүүсийн хувьд ямар нэ-гэн өөрчлөлт анзаарагддаг уу таньд?

­Гуравдугаар сард би Монголд хоёрхон хоногийн хугацаатай очсон. Тэр зочломтгой, дотно харилцаа, биднийг хүлээж авч байгаа нь яг л хуучин шигээ санагдсан. Монгол орны зоч­ломтгой зан чанар даян дэлхийн өөр хаана ч байхгүй. Энэ бол онцгой зан чанар.

-Таны удирддаг шөнефелд хот баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоогоод удаж байгаа. Энэ дүүргийн хөгжилд таны оруулсан хувь нэмэр мэдээж их байх. Энэ талаараа ярихгүй юу. Яагаад заавал баянгол дүүрэгтэй хамтран ажиллах болов?

­Миний оруулсан хувь нэмрийн талаар с.Эрдэнэ, Л.амгалан, Д.Оросоо, с.Одонтуяа нараас асуух ёстой байх(инээв). бГД­ийн саналын дагуу ямар нэгэн хувь нэмэр оруулсан байх. На­

Монголчуудын зочломтгой зан чанар даян дэлхийн өөр хаана ч байхгүй. Энэ бол онцгой чанар.

Хувийн архиваас©

Page 6: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

Амьдралын хэв маяг

6 ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ 2017.04.14, баасаН ~ №069 (615)

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэ-жилтэн, цагдаагийн дэд ху ран даа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.

-Цагдаагийнхан шинэчлэн батлагдсан хуулиа ёслол төгөлдөр хүлээн авч, хэрэг-жүүлж эхэллээ. өмнөх хуулиас онцлог, давуу тал нь юу вэ?

­Цагдаагийн албаны тухай өмнөх хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1­нээс хэрэг­жүүлж эхэлсэн. анх өргөн мэ дүү лэх дээ цагдаагийн ал ба хааг чийн эрх зүйн байд­лыг зохицуулсан Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хамт барьсан. Гэвч батлагдаагүй. Харин Цагдаагийн албаны тухай хууль батлагдаад алба хаагчтай холбоотой үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолоор баталсан журам болон Хууль зүйн сайд, цагдаагийн төв байгууллагын даргын баталсан дүрэм, журам, заавраар зохицуулж ирсэн. Энэ зохицуулалт нь хууль зүйн хүчин чадлын хувьд хуульдаа суугаагүй учир дутагдалтай байсан. алба хаагчийн бүх үйл ажиллагааг зохицуулах боломжгүй байв. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харил цааг Хөдөлмөрийн ту­хай хуулиар, төрийн алба хаах болон бусад сахилга, ёс

зүйтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулж ирсэн. иймээс шинэч лэн найруулах зайлшгүй шаардлагатай байсан. Шинэ хуульд алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой олон эрх зүйн зохицуулалт тусгасан. Жишээлбэл, цагдаагийн алба хаагч иргэнд яаж шаардлага тавих, бичиг, баримт, тээврийн хэрэгсэл хэрхэн шалгах, жагсаал, цуглааныг албадан тараах гэх мэт зохицуулалтуудын үндэслэл, журмыг зааж өгсөн. Мөн албад лагын арга хэмжээ буюу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл журмаас гадна эрх зүйн, хууль зүйн, нийгмийн, эдийн засгийн баталгааг тусгасан.

-Цагдаагийн албаны тухай хуулийн дагалдах журмууд эхнээсээ гарч байгаа. хэдэн юм батлагдах вэ?

­Цагдаагийн албаны тухай хуульд нийцүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарли­гаар гурав, Засгийн газрын тогтоолоор 15, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтран батлах 12, цагдаагийн төв байгууллагын даргын батлах 21 дүрэм, журам, заавар, стандарт батлагдах ёстой. Тэдгээрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, мөрдөнө. Журмыг боловсруулж дууссан. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, бүтэц, цол олгох, бууруулах, хураан авах, цагдаа­гийн байгууллагын бэлгэ тэмдэг, тугийн загвар, хэрэглэх журам

зэрэг эрх зүйн актыг батлуулаад байна.

-бүтцэд чинь өөрчлөлт орсон. Энэ тухай тодруулаач?

­Хуулиараа цагдаагийн бай­гууллага нь төв байгууллага харьяа алба, нэгж, нутаг дэвс гэр хариуцсан цагдаагийн байгуул­лага гэсэн бүтэцтэй байна. Мөн төрөлжсөн болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөрдөх болон гүйцэтгэх албатай байхаар хуульд тусгаж өгсөн. Үүний дагуу Засгийн газраас цагдаагийн байгууллагын орон тооны дээд хязгаар, бүтцийг баталж өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаарт багтаан бүтэц, стратегийн зорилтуудыг батал­сан.

Эдгээр бүтэц зохион бай­гу ула лтын өөрчлөлт тэй холбогдуулаад цагдаагийн төв байгууллагын дарга өөрийн харьяа нэгжүүд, албадын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хийсэн. Нийс­лэлийн хэмжээнд нэгжүүд болон төв байгууллага албадын бүтэц, зохион байгуулалт хий гээд дуусаж байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгуул лагын бүтэц зохион байгуулалтыг хийж байгаа.

-үндсэн чиг үүрэг, үйл ажил-лагааг хэрхэн тусгасан бэ?

­Шинэ хуульд цагдаагийн алба хаагчийн хийж байсан үйл ажиллагаа хэвээр хадгалагдаж байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх,

нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон захиргааны хянал­тын чиг үүрэг гүйцэтгэнэ.

-Цолтой холбоотой өөрчлөлт гарсан уу?

­2013 онд албан тушаалын цол гэж байсан. Харин ангилал, зэрэглэлээс гадна ажилласан жил, ажлын үр дүнг харгалзан алба хаагчийг цолыг олгоно. Тухайлбал, цагдаагийн дэслэг­чээс ахлах дэслэгч хүртэл гурван жил шаардлагатай. Хугацаанаас гадна ажлын үр дүн, сахилга хариуцлага, үр бүтээл ямар байгааг харгалзана. Хуучин Цагдаагийн байгууллагын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 222 дугаар зарлигаар баталсан Цагдаагийн цол олгох журамтай холбоотой албан тушаалын цолны зохицуулалтыг оруулсан. Мөн бага цол дээр сургагч ахлагч, тэргүүн ахлагч цолыг нэмж оруулсан.

-Тэгвэл нийгмийн батал-гааны талаар хэрхэн тусгасан бэ?

­Олон зүйлийг тусгасан. Нэгдүгээрт, цагдаагийн алба хаагч Төрийн албаны тухай хуульд заасан нийгмийн батал­гаагаар хангагдана. Хууль зүйн, улс төрийн, нийгмийн, эдийн засгийн болон бусад баталгаа гэдэг байдлаар оруулж, хуульд төрөлжүүлэн тусгасан. Улс төрийн баталгаа гэхэд, цагдаагийн алба хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд хуульд заасан албан үүргээс гадуур дайчлахыг, цагдаагийн алба

Ажилласан нэг жилийг 1.3 жилээр тооцно

хаагч улс төрийн намын бэлгэ тэмдэг агуулсан текник, эд зүйл хэрэглэхийг хориглох гэх мэт. бусад баталгаатай холбоотой гэвэл, цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь нас нь хохирвол ар гэрт нь 10 жилийн хугацааны цалин хөлсийг /дунд­жаар/ нэг удаа олгох, эргүүл, харуул, жижүүр, улсын онц чухал объектын хамгаалалт, замын хөдөлгөөн зохицуулах албанд ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно. Мөн цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сараар тооцох юм. Түүнчлэн цагдаагийн алба хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь болон хэргийн газрын нотлох баримтаар барьсан тохиолдолд удирдах даргад 24 цагийн дотор мэдэгдэх, алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж явхад төрийн эрх бүхий байгууллагаас

шалгах, цагдан хорих, биед болон орон байранд нь үзлэг нэгжлэг хийх тохиолдолд шууд удирдах даргад даруй мэдэгдэх гэх зэргээр зохицуулсан.

-Алба хаагчийн сахилга, хариуцлагыг тодруулья?

­Зөрчлийн хэм хэмжээ, анхан, давтан, эсэхийг харгалзаж сануулах, сарын үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах, албан тушаал, цол бууруулах, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оног­дуулна. Мөн албанаас шууд халах зохицуулалтыг тусгасан. Цагдаагийн алба хаагчийн өргө сөн тангараг, сахилга ёс зүйн ноцтой зөрчил, дутагдал гаргасан, Монгол Улсын давхар иргэншилтэй болон харьяатаас гарсан, гэмт хэрэг үйлдэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх мэт үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг албанаас халах болсон.

Б.ХалиунЗГМ

Нохой тэжээдэг хүн ихэвчлэн хариуцлагатай, халамжтай, нээлттэй, гаднаа ч, дотроо ч хайрладаг нэгэн байдаг. Гэрт нь гөлөг хүлээж байгаа хүн гадуур романтик болзоонд яваад байж чадахгүй нь ойлгомжтой. Харин бусдаар бол тэд хамгийн сайн найз залуу, найз охин, нөхөр, эхнэр байдаг.

Нохой тэжээгсэд халамжтай байдаг

Нохойтой хүнтэй суусан бол та азтай юм

Г.Сайнзаяа@sainzayaZGM

ТЭд АМлАлТ өгөхөөС АйдАггүй

Гөлөг үрчилж авна гэдэг бол дараагийн 10 гаруй жил тухайн амьтныг хайрлаж, халамжлахаар ам гарлаа гэсэн үг. Эрх чөлөө, цаг хугацаа, мөнгө, эрч хүчээ золиосолж гөлгөндөө урт удаан, аз жаргалтай амьдрал өгөхөд бэлэн байгаа хүн сайн хань болж чадна.

ТЭд зАМбАрААгүй бАйдАлд ТАйвАн

хАнддАгГөлөг хайр хүрэм, энхрий

амьтан ч гэсэн маш замбараагүй гэдэг нь үнэн. Нохой тэжээдэг хүн нохойн өтгөн, хивс, шал гээд хаа сайгүй байх шавартай хөлийн мөрийг сайн мэднэ.

Тэд уурлаж, тавьтаргүй зан гаргахын оронд биеэ барьж, тайван ханддаг. Гүнзгий амьсгаа аваад л цэвэрлэж гарна. Тиймээс хамтран амьдрагчдын маргааны эх үүсвэрүүдийн нэг болсон замбараагүй байдалд тайван хандах тэвчээртэй, тэд.

ТЭд ЭнхрийлЭлд дурТАй

ажлын урт өдрийн төгсгөлд тэд буйдан дээрээ суугаад гөлө­гөө эрхлүүлэхийг юу юунаас ч илүүд үздэг.

ТЭд АМьдрАлын идЭвхТЭй

Нохойг салхилуулж, алхуулж байх хэрэгтэй. Тиймээс нохой тэжээдэг хүн өдөрт дор хаяж хоёр

удаа нохойгоо салхилуулахаар гардаг. Түүнчлэн тэд амралтын өдрүүдээр Монголын нохой сонирхогчдын нэгдсэн груп­пийн хантай богд уул руу алхдаг. Тийм болохоор нохой тэжээгчтэй үерхвэл эдгээр эрүүл зуршил таны ч зуршил болж мэдэх юм.

ТЭвчЭЭрТЭйНохой тэжээнэ гэдэг асар их

тэвчээр шаардсан ажил. Өглөө сайхан унтаж байтал нохой тань учир зүггүй хуцна, хамаг л өнгөтэй өөдтэй тавилгаар тань амны зугаа хийчихнэ. аль нэг хайртай гуталдаа баяртай гэж хэлэх шаардлага хэзээ нэгэн цагт гарах л болно. Гэрээс ханхлах өтгөн, шингэн, үсний үнэр гээд л нохой тэжээх амаргүй. Гэхдээ л нохой тэжээдэг хүн энэ бүхнийг тэвчиж, гарах арга зам хайдаг нь сайшаалтай. Учир нь нохой ч бай, хань ч, хүүхэд ч бай тэвчээр шаардах л болно.

хАлАМЖТАйНохой тэжээдэг хүн бусдад

халамж тавьж сурдаг. Өглөө бүр сэрээд нохойгоо хооллоно, салхилуулна, бие засах үед нь дахиад л гаргана. Зөвхөн ажил­даа явахаасаа өмнө л энэ бүхнийг амжуулдаг. Гудамжинд өвчтэй гөлөг тааралдвал тэд гэртээ авчирч, усанд оруулаад арч­лахаас буцахгүй. Хэн нэгнийг халамжлах нь тэдний хувьд зуршил болсон байдаг.

хөгЖилТЭйНохой тэжээгчид албархуу,

уйтгартай зан чанартай байх нь ховор. Тэд нохойтойгоо тог лож, элдэв янзын тоглоом хүр тэл зохионо. Энэхүү гэрэл гэгээ цац­руул сан сайхан аура нь роман тик харилцаанд ч илэрч магадгүй.

ТЭд нөхЦөлгүй хАйрыг МЭддЭг

Нохой хүнийг нөхцөлгүйгээр хайр лахаар бүтээгдсэн. Нялуун сонсогдож байж мэдэх ч энэ үнэн. Нэгэн охиноос "Хайр гэж юу вэ?" гэж асуухад "Нохойгоо өдөржин ган цааранг нь үлдээгээд явсан ч эр гээд ирэхэд баярлаж, эрхэлдэг. Үү нийг хайр гэнэ" гэсэн байдаг.

Тиймээс нохой тэжээдэг хүн өдөрт дор хаяж хоёр удаа нохойгоо салхилуулахаар гардаг. Түүнчлэн тэд амралтын өдрүүдээр Монголын нохой сонирхогчдын нэгдсэн группийнхантай Богд уул руу алхдаг.

1. LumosItyЭнэхүү тоглоом таны ой тогтоолт,

анхаарал, асуудал шийдвэрлэх чадвар, сэтгэн бодолтын уян хатан байдал, хурдыг дээшлүүлэхэд тустай. Lumosity цагтай уралддаг бөгөөд байнга шинэчлэгддэг. Өдөрт нэг бүлгийг тоглоход л оюун ухаан сайжирна гэж апп хөгжүүлэгчид нь

хэллээ.

2. CognIFIt BraIn FItnessТанин мэдэхүйг сайжруулах

тархины фитнесс. Ой тогтоолт, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх зорилготой, хөгжилтэй, донтуулмаар уг тоглоомыг мэдрэл судлаачид бүтээжээ. Өдөрт 20 минутаар 2­3 удаа тоглосон хэрэглэгчдээс эерэг үр дүн ажиглагдсан байна.

3. PersonaL ZenНью йорк хотын их сургуулийн

эрдэмтдийн бүтээсэн уг апп хүний уураг тархийг илүү сайн сайхан зүйлд анхаарахад сургах замаар айдсыг үгүй хийдэг аж. Нэг удаа тоглоход л хэдэн цаг эерэг хандлагатай байх боломжтой гэв.

4. HaPPIFyТархийг аз жаргалтай байлгахад

сургаж болдог. судалгаагаар зарим нэг үйлдлийг хийснээр тархи сөрөг бодлуудыг ялж, талархах сэтгэлтэй болгох, стрессийг ялан дийлэх чадвар нэмэгддэгийг тогтоожээ. Happify тэгвэл хувь хүнийг эерэг хандлагатай байлгахад тустай.

5. eIdetICЭнэхүү апп таныг чухал утасны

дугаар, сонирхолтой үг, баримт цээжлэхэд дэмжлэг болох тусгай аргыг ашигладаг. Мөн бусад ижил төрлийн аппаас арай өөрөөр, утга, хам утгаар дамжуулж ой тогтоолтыг сайжруулдаг.

6. reLIeFLInkДоктор Каслов амиа хорлолтоос

сэргийлэх үүднээс апп бүтээсэн нь шагнал хүртээд буй. Энэхүү апп хүний сэтгэл санааны байдлыг хянах, стресстэй тэмцэх, тархиа амраах дасгал, сэтгэцийн өвчин эмчлэх зэрэг ид шидийг өөртөө багтаажээ.

7. BraIn traIner sPeCIaLLumosity­гийн адилаар үсгийн

дараалал, утасны дугаар цээжилж, математикийн сорилтуудыг давах замаар тархийг хөгжүүлдэг.

Оюун ухаанд ээлтэй аппликэйшнүүд

Page 7: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

7

Авто

2017.04.14, баасаН ~ №069 (615) ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ

Эко гэдэг үг байгаль орчинд хоргүй гэсэн утгатай. Харин автомашины тухайд эко жолоодлогыг бензин бага зарцуулж жолоодоход хэрэглэдэг. Жолооч та дараах зөвлөмжийг мөрдсөнөөр эко жолоодлогыг хэвшүүлж, шатахуунаа 30 хувь хүртэл хэмнэх боломжтой.

хөдөлгөөнөө бАгА хААзААр ЭхлүүлЭх

Хөдөлгөөнөө таван секундэд 20 км/цаг хурдлахаар тооцож эхлүүлбэл шатахуунаа 11 хувиар хэмнэх боломжтой.

огЦоМ хААзАлЖ, ТоорМоС лохгүй бАйх

Урд яваа автомашины зайг хянах, хоорондын зайг барих, жолоодох явцдаа огцом хаазалж, тоормослохгүй байвал шатахуун зарцуулалтыг зургаан хувиар бууруулна.

хөлөө хААзны дөрөөнөөС САлгАх

Шууд тоормос гишгэлгүйгээр наана нь хаазнаас хөлөө салгаж, хөдөлгүүрийн тоормосыг ашиглавал хөдөлгүүрт шаардах шатахууны хэмжээ хоёр хувиар багасна.

Кондишны хЭрЭглЭЭг бАгАСгАх

аагим халуун зун кондишны үлээх хэмийг гадна орчны тем­пературт тохируулж өөрчилнө. иймд гадаа халуун байхад хэт хүйтнээр үлээлгээд байвал шатахуун зарцуулалт 12 хувиар нэмэгддэг.

шААрдлАгАгүй АчАА Ачихгүй бАйх

100 кг шаардлагагүй ачаанаас болж шатахуун зарцуулалт гур­ван хувиар ихэсдэг тул илүү ачаагаа буулгаад, аль болох сэлүүхэн явах хэрэгтэй.

зАМын хөдөлгөөний дүрМЭЭ биелүүлЭх

Машинаа бусдад саад учруу­лах газар байрлуулбал түгжрэл

үүсч, дунджаар 40 км/цаг хурдтай явж байсан автомашины хурд хоёр дахин буурахад шатахуун зарцуулалт 31 хувиар нэмэгддэг.

АвТоМАшинАА АСААгААд

(норМАлдАх) удААн зогСохгүй бАйх

Хүн хүлээх, ачаа буулгах зэргээр түр зогссон л бол авто­машинаа унтрааж байх хэрэгтэй. суудлын автомашиныг 10 минут унтраалгүй орхиход 130 мл шатахуун зарцуулсан байдаг.

ТүгЖрЭл, орон нуТгийн зАМын

МЭдЭЭллийг АшиглАхТүгжрэлд орох, холын замд

төөрч илүү явах нь мэдээж шатахуун зарцуулалтад сөргөөр нөлөөлнө. Тиймээс замын хөдөл­гөөний мэдээлэл болон газрын зураг зэргийг сайн ашиглаад сурчихвал түлшээ үнэт цагийн хамт хэмнэх болно. Тооцож үзвэл буруу замаар ороод 10 минут давхихад 14 хувийн илүү шатахуун зарцуулдаг байна.

хАлААх хугАЦААг ТААруулАх

Хэдийгээр автомашинаа халааж байж хөдөлгөөнд орол­цох нь явдал дундах бензин идэлтийг багасгадаг боловч таван минут халаахын тулд 160 мл шатахуун шаардлагатай байдгийг мэдэхэд илүүдэхгүй.

дугуйн хийн дАрАлТыг ТогТМол

шАлгАхДаралт муутай автомашин

нэлээд их бензин иддэг тул дугуйн даралтыг үйлдвэрлэгчээс заасан стандартын дагуу зохих хэмжээнд байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм. Даралт хэвийн хэмжээнээс 50 кра бага байх нь хотын замд 2.5, орон нутгийн замд 4.3, хурдны замд 4.8 хувиас илүү шатахуун зарцуулахад хүргэдэг аж.Монголын авто ертөнцийн

талаар рэппер Gee хэрхэн ярьсныг сонирхуулья.

-Социализмын үед авто ертөнцийг тээвэрчин жолооч нараар төсөөлж, кино урлагаар харуулдаг байсан. Ялангуяа “өндөр ээж” кино олны сэтгэлд хамгийн ойр байдаг. харин та орчин цагийн кино урлагт “Микроны босс” уран бүтээлээрээ дэлгэцэнд тод гарч ирсэн. гэтэл энэ онд “Приусны босс” нэртэй хоёрдугаар анги нь гарлаа. Яагаад “Приусны босс”-ыг хийхээр болсон юм бэ?

­Энэ бол манай зохиолч Д.Мөнхбатын санаа. бид “Микроны босс”­ыг хийж дуусгаад хоёрдугаар анги руу нь орно доо гээд маазардаг байлаа. Дээхнэ үед эргэн тойронд дэл гэрч байсан Excel шиг одоо “Приусны босс” хийнэ гэсээр байгаад сүүлдээ кино болсон доо.

-рэп дуучдын клипэнд

Сайхан машин унахыг хүсдэггүй эр хүн байхгүйМиний хувьд туршлага хуримтлуулах тусмаа илүү хашир байхыг боддог

айхав тар машинууд гарч бай гаа харагддаг. Монголын рэп перүүдийн машин ер нь ямархуу вэ?

­Нөгөө хэд маань ямар машин унадагийг сайн мэдэхгүй. Манай Десант бол ерөөсөө Benz шүү дээ. Тэр дундаа бух Benz. би ч гэсэн нэгмөсөн гоё болгож байгаад унана гэж бодсон 80­аад оны өвгөн Вenz­тэй. Өдөр тутамдаа бол 180 кузовтой crown унадаг. Өөр машин унадаггүй. Миний машин надад эвтэйхэн, найдвартай. Янз бүрийн юм хийлгүүлэхгүй болохоор зарья гэж боддоггүй.

-gee-гийн мөрөөдлийн машин юу вэ?

­Нэг их машин мөрөөдөөд байдаггүй юм аа. Гэхдээ сайхан машин унахыг хүсдэггүй эр хүн гэж хаана байхав. Дээхнэ үед Benz g­500 унана даа гэж боддог байлаа. Одоо бол сонирхол өөрчлөгдсөн. би хөдөө гадаа нэг их явдаггүй болохоор аятайхан седан машин байхад л болчихдог юм.

-хэдэн оны жолооч вэ?­2005 оны төгсөгч. Excel

бариад л эхэлж байлаа. Дараа нь нэг хэсэг явган таваргаж байгаад гүйдэг хаалгатай Toyota Raum унасан. Дараа нь улаан хүрэн сонгодог өнгөтэй, мундаг гялгар өвгөн Benz­ийнхээ моторыг нь Toyota VVTi 2500 болгож байгаад хоёр жил

хөл залгуулсан. Түүнээс хойш энэ crown­ийг унаж байна. Эвдрээд зогсчихгүй л бол ямар ч машиныг унаад явахад гоё шүү дээ. Гэтэл гадаадын рэпперүүд нэг төрлийн стандарт, босго тогтоогоод байна. Миний хувьд тийм юм одоогоор алга. Яг гоё машины хэрэг гарч, клипэнд оруулах бол нэг өдөр найз нөхдийнхөө машиныг гуйчихдаг.

-Та 2005 оноос Монголын авто ертөнцөд орсон байна. Монголын авто ертөнцийн одоогийн нөхцөл байдлыг уран бүтээлч хүний нүдээр харахад юу бодогддог вэ?

­Машин тэрэгтэй холбоотой дуу нэлээн хийж байсан. V6 клубийн захиалгаар спорт машин сонирхогч залууст зориулсан дуу байна. Десанд бид хоёр “Микроны босс”­д зориулж “Унаа” гэдэг дуу хийж байсан. сүүлд “Хурдаа нэм” зэрэг хэд хэдэн дуу гаргасан.

Улаанбаатарын замд түгжрэл

бол арай их байна. Гэхдээ машинаа хаяад явалтай биш, олуулаа сайхан түгжирнэ шүү дээ. Харин замын хөдөлгөөнд хэтэрхий бүдүүлэг оролцдог, урсгал сөрж дайрдаг, урдуур чихээд байдаг амиа хичээсэн нөхдүүдэд дургүй хүрдэг юм. Магадгүй энэ нь хэвшмэл зүйл болчихсон болохоор тод томруунаар хүлээж авдаггүй байх.

Өөр нэг онцлог гэвэл манай киноны гол баатар Приус машин маш их болжээ. Хот, хөдөөгүй л байдаг энэ машин үнэ, бензин идэлт гээд бүх талаараа шалгараад байхад үүнийг шүүмжилж, буруутгах нь утгагүй биз дээ.

-Жолооч нарт хандаж хэлэх зүйл юу байна вэ?

­Жолооны курс төгсөөд л жолооч болчихдог юм биш л дээ. Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа илүү хашир байхыг боддог. Гэтэл зарим жолооч яг эсрэгээрээ байдаг. Туршлагатай ч бай зам дээр хашир зан хэзээ ч илүүдэхгүй шүү гэж жолооч нарт хэлмээр байна. бид аян замаас ирсэн хүнийг “сайн явж ирэв үү” гэдэг болохоос “Хурдан явж ирэв үү” гэдэггүй шүү дээ. Тэгэхээр замын хөдөлгөөнд хашир бас соёлтой оролцохыг уриалж байна.

Эко жолоодлого

Би 2005 оны жолооч.

Хамгийн анх Excel бардаг байлаа

Замын хөдөлгөөнд хэтэрхий бүдүүлэг оролцдог, урсгал сөрж дайрдаг, урдуур чихээд байдаг амиа хичээсэн нөхдүүдэд дургүй хүрдэг юм.

Зарулем

Зарулем

Хувийн архиваас©

Page 8: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

ОНЦЛОХ үЗвЭР

Цохивор хөгжмийн аялгуу эгшиглэнэ

ЗГМ: СүДОкү

(Өмнөх дугаарын хариу)

21

8

8

5

4

5

4

6

1

4

35

946

3

7

15

8

17

3

2

4

7

3

9

4

247139685

986275143

513486729

794853216

628914537

351762498

832647951

475391862

169528374

Г.ТөгсЗГМ

ЦАГ АГААР

УЛААНБААТАРIV.14 17o

0o

IV.1515o

1o

IV.16 8o

1o

IV.17 9o

-3o

IV.18 12o

-2o9м/с

6м/с

9 м/с

6 м/с

8 м/с

6 м/с

9 м/с

8 м/с

8 м/с

8 м/с

Хур тунадастайБагавтар үүлтэй Багавтар үүлтэй Үүлшинэ Үүлшинэ

УВС14o

1o

ХОВД 15o

1o

ЗАВХАН12o

-3o

БАЯНХОНГОР14o

-1

ГОВЬ-АЛТАЙ 9o

-5o

ӨВӨРХАНГАЙ 15o

1

АРХАНГАЙ 14o 0o

ХӨВСГӨЛ 15o

0o

БУЛГАН 17o

-2o

ТӨВ 14o

-2o

ДУНДГОВЬ 18o 0o

ӨМНӨГОВЬ19o

4o

ГОВЬ-СҮМБЭР 17o

-1o

ДОРНОГОВЬ19o

3o

СҮХБААТАР17o

-2o

ХЭНТИЙ 17o

-3o

СЭЛЭНГЭ 18o

1o

ОРХОН15o

0o

ДАРХАН-УУЛ18o

2o

ДОРНОД16o

-1o

БАЯН-ӨЛГИЙ13o

0o

Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн 80 жилийн ойн хүрээнд цохивор хөгжмийн шилдэг уран бүтээлчид хамгийн шилдэг 20 бүтээлээ сорчлон сонгож "Найруулга 2007-2017" хүндэтгэлийн гала концертоо энэ сарын 21,22-нд 17.45 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулахаар болжээ. Энэхүү тоглолт нь цохивор хөгжимчдийн ур чадварыг хөгжүүлж, уран бүтээлийн санг баяжуулах зорилготой бөгөөд холливудын алдарт киноны хөгжим, орчин үеийн урсгал, бөмбөрийн шинэ үзүүлбэр зэрэг маш өргөн хүрээг хамарсан, өвөрмөц хөгжмийн аялгуугаар үзэгчдийнхээ сонорыг мялаах аж. Цохивор хөгжимчдийн ур чадварыг хослуулсан уг тоглолтод хөгжим бүжгийн коллежийн оюутнууд болон, тус сургуулийг дүүргэсэн уран бүтээлчид оролцоно.

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

10:00 Нүүдэлч-дийн өв соёл: Монгол зураг

11:00 “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр

14:00 “Замд гаръя” нэвтрүүлэг

18:50 “Амрыг эрье” Дуудлага студи

21:05 “Баасан гараг” цэнгээнт нэвтрүүлэг

23:00 Монгол дархан

08:00 "Bloomberg Daybreak Asia"

11:00 Made in Mon-golia: "Трансвест Монголиа" ХХК нэвтрүүлэг

14:00 "Япон контент"

17:00 "Bloomberg Surveillance"

20:00 "Ногоон хот" нэвтрүүлэг

22:30 "Шилдэг санаа" нэвтрүүлэг

08:05 ЕБС-ийн Теле хичээл

13:00 Кино миний амьдрал

14:10 "Ялалт" ток шоу нэвтрүүлэг

18.05 "Дэлхийн атлас" танин мэдэхүйн нэвтрүүлэг

20:40 Аугаа уран зургууд

22:00 "Хайр эргэсэн хавар" ОАК

11:40 "Гурван баавгай" хүүхэлдэйн кино

14:00 Спортын шинжлэх ухаан

19:00 "Чассс..." COOK SHOW

21:00 "Оёдлын газрын боловсон эрчүүд" СОАК

23:30 Үдшийн мэдээ

MNB Bloomberg Боловсрол Монгол Тв09:30 "Тог тог тог" хүүхдийн нэвтрүүлэг

Тв ХӨТӨЛБӨР

ЗГМ: үГИйН СүЛжЭЭ

УЛААНБААТАР

Зуух солих ажил эхлээгүй

БОСООГООР.1. Викиликсийг үндэслэгч2. Дэлхийн хамгийн нам дор буюу далайн ёроол дахь хонхор3. Галт тэрэгний чирэгч толгой4. Эмчилгээний мөөг5. NBA-д тоглож байсан,

Литвийн алдарт сагсан бөмбөгч11. Чингис хааны худ... сэцэн12. "Морь унасан толгойгүй хүн" романы зохиолчХӨНДЛӨНГӨӨР:3. Гурван настай эм бог

Өмнөх дугаарын хариу / 04.13

Гэрийн зуух болон усан халаал тын жижиг зуухны стандарт энэ оны дөрөвдүгээр сарын 1­нээс эхлэн хүчин төгөлдөр мөр дөг дөхөөр болсон. Гэтэл одоог хүр тэл энэ ажил эхлээгүй нам гүм байгаа. ингээд бид шинэ зуух ны стандартын талаар НбОГ­аас тодруулахад, “50.41.2001, 50.43.2001 болон 545720015 гэсэн стан дар тыг нэгтгэж 50.41.2016 хэмээх агаар бохирдуулагч хорт боди сын ялгарлын стандартыг ши нээр тогтоосон. Өнөөдрийн байд­лаар шинэ стандартыг мөрдөх үйл ажиллагаа эхлэсэн боловч одоогийн байдлаар хяналт шалгалт хийгээгүй байна. Цаашид Ха лаал тын асуудлыг Цахилгаан эр чим хүчний газартай хамтарч шийдэхээр төлөвлөсөн” гэв. Түүнч лэн НМХГ­ын 400 гаруй бай цаагч 152 хороонд хя налт тавьж, хэсгийн ахлагч нартай хамт ран ажиллах аар болжээ.

ЗУРХАй

Билгийн тооллын 18Хаврын дунд харагчин туулай сарын зургаан цагаан мэнгэтэй цагаагчин өдөр.үс засуулбал. Эд малын гарлагатайНаран ургах, шингэх. 06.08-19.40Барилдлага. Шидшүтэн барилдлага. Мунхрахуй

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, ца-гааг чин хонь өдөр.

Өдрийн наран 06.08 цагт мандан, 19.40 цагт жаргана. Тухайн өдөр га-хай жилтнээ аливаа үйлийг хий хэд эерэг сайн ба бар, туулай жилт нээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянам гай хандаж, биеэ энхрий-лүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худал даа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огтор гуйн үүдийг боох, их хүмүүнтэй уул захад сайн. Сахил санваар авах, ха нуур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туу лай, могой, бич, нохой, гахай бо лой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

НИСЛЭГИйН ЦАГИйН ХУвААРЬ

УБ-Хонконг 06.20 10.50 Хонконг-УБ 12.00 16.40УБ-Токио 07.55 13.40Токио-УБ 14.40 19.10 Сөүл-УБ 14.20 16.50УБ-Сөүл 08.45 12.50УБ-Ханбумбат 13.50 15.00Ханбумбат-УБ 15.50 16.55УБ-Бээжин 17.55 20.10Бээжин-УБ 21.10 23.40

УБ-Москва 15.22 13.58УБ-Эрээн 20.45 11.25Эрхүү-УБ 16.32 05.50УБ-Эрхүү 20.35 02.15УБ-Сайншанд 10.10 19.50Сайншанд-УБ 21.15 07.15Сүхбаатар-УБ 07.15 16.30УБ-Сүхбаатар 10.45 19.39Замын-Үүд-УБ 18.05 08.45

ГАЛТ ТЭРЭГНИй ЦАГИйН ХУвААРЬ

үЗвЭР

УДБЭТЖ.Вердигийн “Травиата” дэлхийн сонгодог дуурийг энэ сарын 15-нд 19.00 цагт толилуулна.

УЛСыН фИЛАРМОНИУдирдаач СТА Д.Түвшинсайхан, УГЗ Ч.Чинбат болон морин хуурын чуулгын хамтарсан “No melody” хөгжмийн концерт энэ сарын 16-нд 19.00 цагт болно.

Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойд зориулсан “Алтан өргөө” Монголын кино хөгжмийн бүтээлийн нэгдсэн концертыг энэ сарын 27-нд 19.00 цагт толилууна.

IMAXЗалуучуудыг байлдан дагуулдаг “Галзуу хурд-8” адал явдалт кино баасан гаригт нээлтээ хийх гэж байна.

УДЭТЗохиолч Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын бүтээл “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг энэ ням гаригт 11.00 цагт тоглоно.

ХүүХЭЛДЭйН ТЕАТРБагачуудад зориулсан “Алтанхан залаат азарган тахиа” жүжгийг энэ сарын 29, 30-нд тоглоно. ОХУ-ын зохиолч Алексей Николаевич Толстойн уг зохиолыг орчин үеийн нийгэм, хүүхдийн сэтгэхүйд тохируулан өөрчилснөөрөө онцлог юм. Жүжгийн тасалбар 5000 төгрөгийн үнэтэй.

ЗГМ: кОМИкС

Mr. Баагийгийн ПАЯН....

лавлах

8 ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ 2017.04.14, баасаН ~ №069 (615)

АВ АМ Х Үр ҮрТ

ОБ

У

В ЛЭВө ө Г Ц ГЭ ЭАУ А ЭйЦ А рөөХС Хр өА өА

ИөН

ЭАС

М ТЭГЭ р

ТН өЭЛ

р ө өН

1

3 4

6

7

10 11 12

1413

8 9

5

2үйЛЧИЛГЭЭ

ТүЦ машины мэдээллийг шинэчилдэг

Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг орон нутагт 28, нийслэлд 80 цэгт байршуулан иргэдэд шуур хай үйлчилгээ үзүүлээд нэ лээд хугацаа өнгөрсөн. Гэ тэл шуурхай үйлчилгээний ТҮЦ машины мэдээллийг ши нэч ил­дэг эсэх талаар эргэлзээ төрдөг. сүү лийн үед иргэдээс ч энэ талаар багагүй гомдол ирээд байгаа аж. Тиймээс мэдээл лийн шинэчлэлийн талаар “Үндэс­ний дата” төвөөс тодруулахад “Тө рийн үйлчилгээний ТҮЦ ма ши ны мэдээллийг өдөрт нь шинэ чил дэг. Зарим үед тухайн иргэ ний мэ дээ лэл өөрчлөгдвөл тэр дор нь ши нэч лэх тохиол­дол ч бий. Тиймээс мэдээллийн шинэч лэлийн тал дээр манай бай гуул лагын зүгээс ямар ч асуу дал гүй ажилладаг” гэсэн юм. Хэр вээ иргэн таны мэдээлэл ТҮЦ ма шин дээр шинэчлэгдээгүй хуучнаараа байвал иргэний бүртгэл мэдээл лийн төвд хан­даарай.

Хүүхдийн өсөлтийн эмгэг эмчлэгддэг

ЭРүүЛ МЭНД

Хүүхдийн өсөлтийн эмгэгийг тодорхойлох цогц эмчилгээг клиникийн аргаар хийдэг болжээ. бага насны хүүхдэд тохиолддог уг эмгэгийн эмчилгээг “Тоди­Эйч” хүүхдийн өсөлтийн клиникт хийдэг байна. Жилд дөрвөн см­ээс бага өсч буй хүүхдийг хэт удаан буюу эмгэгтэй гэж үздэг. Тодруулбал, хүүхэд гурван нас хүртлээ хоол тэжээлээсээ шалтгаалаад өсөлт нь янз бүр явагддаг бол гурваас дээш насандаа жилд дунджаар 5­7 см өсөх ёстой. Түүнчлэн тухайн хүүхэд өсөлтийн эмгэгтэй, эсэ­хийг гурван насанд нь илрүүлдэг. Гэтэл эцэг эхчүүд янз бүрийн өсөлтийн эм, витамин хүүхдэдээ их уулгадаг. Энэ бол маш буруу. Эргээд энэ нь тус эмгэгийг дэм жих муу талтай. Тиймээс заа вал бага дээр нь оношлуулж, эмч лүүлэх шаардлагатай гэж “Тоди­Эйч” өсөлтийн клиникийн эмч нар хэллээ. Уг эмгэгийг илрүү лэ хэд хэд хэдэн шинжилгээ шаардлага­тай аж.

Ясны нягтшил, хүүхдийн ясны нас тодорхойлох шинжилгээ Өсөлтийн зон шинжилгээ сээр, нуруу, үе мөчний

“рентген” оношилгоо биеийн ерөнхий бүтцийн

шинжилгээ спорт оношилгоо

8. Тайж, ноёдын зэрэг дэв9. Мэргэжлийн сүмод Аматай цуг нэг дэвжээнд очиж барилдсан монгол бөх10. Жамухагийн овог аймаг

13. Зууван бөмбөгөөр тоглодог спорт тоглоом14. Олон улсын эдийн засгийн чуулган зохиогддог, Швейцарийн хот

мал4. Германы нэрт7. Хамгийн хаан, улсын эзэн байж, охиноо өөрөө хүргэхийг надаар гэсгээгтүн хэмээн гэрээс лээд харам салтай-гаар алагд сан, Хамаг Монголын хаан

Тэтгэвэртээ гараад л хоёр дахь номоо

дуусгахаас...

Яая. Ном бичиж байгаа

юм уу?

Үгүй ээ, уншиж байгаа

юм аа.

Page 9: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

Мал барьцаалж зээл өсгөх найдвар

United Airlines-ийн бүдүүлэг авир аялагчдыг үргээв

Телекомын компаниуд хамгийн муу үйлчилгээтэй

Зимбабвед зээлийн хомсдол үүссэн тул Ерөнхийлөгч Мугабе зээлийн барьцаанд мал байршуулах хууль санаачлав. > 10

United Airlines-ийн зорчигчийг нислэгээс хүчээр үлдээснээс хойш АНУ руу аялах тоо цөөрөх магадлалтай. > 10

Британийн өргөн зурвасын интернет компаниуд үйлчилгээний түвшинг санаатайгаар доошлуулжээ. > 10

Люси Хорнбиангамал хуурай өрнөд

Хятадын нутагт асар их ус хэрэг­лэдэг нүүрс хувиргах төслүүд хэрэгжиж эхэлснээр явцуу салбарт тооцогддог байсан бизнес өргөн цар хүрээтэй нийтлэг үйлд вэрлэл болж хувирах эхлэл тавигдав. Үнэ нь гурван жил дараалан унасны ачаар нүүрсийг авто машины шатахуун, нефть химийн түүхийн эд, шатдаг хий болгон хувиргах төслүүд сэргэлээ. Эдгээр төслийг усны хангамж, байгаль орчин бохирдууулах эрсдлээс шалтгаалан аль 2008 онд зогсоосон юм.

Дотоодын технологийн эрчим­тэй хөгжил нь нүүрс боловс руулах технологи экспортлох үүд хаалгыг Хятад оронд нээж өгсөн ч, нүүрстөрөгч зэрэг хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах олон улсын хүчин чармайлтад саад учруулж байна. Нүүрс хувиргах технологи нь онцгой бохирын зэрэгцээ асар их ус хэрэглэдэг.

“Хятадад тавьсан зорилго байгаа нь андашгүй. Эрчим хүчний эх үүсвэр төрөлжин салбарлаж, олборлогчдод учруу­лах шахалт ихсэх хэрээр нүүрсийг

өөрөөр ашиглах арга эрэлхийлэх нь ихэслээ” хэмээн Дэлхийн нүүрсний холбооны захирал бенжамин спортон өгүүлсэн юм.

Хятадын нүүрс хувиргах төслүүдийг байсхийгээд зогсоож, байсхийгээд сэргээсээр олон жил өнгөрлөө. Төслүүдийг технологийн хүндрэл, олон тэрбум ам.долларын алдагдал, хүнд суртлын саад бэрхшээл байнга нэрвэж иржээ. Тус улсын дарга Ши Жиньпин дэлхийн нүүрсний хамгийн арвин нөөцтэй ордын нэг, Нинся­Хуйн өөртөө засах орны цөлд нүүрсийг газрын тос болгох аварга үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсний дараахан, нэгдүгээр сард нүүрс хувиргах шинэ зорилтыг тус улс дэвшүүллээ.

Энэхүү зорилт нь Хятадын нүүрсний нөөцийн амин зүрх болсон бүс нутаг дахь усны хомс нөөцийг улам шавхана. Нүүрс шингэлэх үйлдвэр нь гаргаж буй тонн шатахуун бүртээ 13 тонн ус зарцуулдаг. Төрийн өмчийн shenhua компани Өвөр Монголын Ордост хэрэгжүүлсэн туршилтын төслийн эхний шат хэрэгжсэн ганц жилд орон нутгийн гүний

цэвэр усны нөөц даруй дөрвөн метрээр багасчээ. Энэ оноос хэрэгжүүлж эхлэх хоёрдугаар шатанд хотын болон уурхайн хаягдал ус ашиглах талаар shenhua­гийн нүүрс хувиргах төслийн удирдагч Жан Чуньжян саяхан болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн. Тус компани үйлдвэрлэх шингэн түлшнийхээ тонн тутамд хэрэглэх усны хэмжээг зургаан тонн хүртэл бууруулахаар төлөвлөж байгааг тэрбээр тайлбарласан юм.

Шар мөрнөөс ус татаж дам жуулах нарийн төвөгтэй тогтолцоо ажиллуулах эрх олгосны ачаар усны нөөц хомс бүс нутагт нүүрс хувиргах төсөл хэрэгжих боломж бүрд жээ. Нийт 28.5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил төсөл хэрэгжүүлэх гэж буй Шиньжян­Уйгурын өөртөө засах орны zhundong компани ч ус татаж дамжуулах эрх авахаар хөөцөлдөж байна.

Урьд нь Нинся­Хуйн өөртөө засах орны 2000 жилийн түүхт тутаргын тариаланд зориулдаг байсан, Шар мөрнөөс ус дамжуулах эрхийг shenhua группын Nindong үйлдвэрт

шилжүүлсэн талаар төслийн дэд удирдагч Яо Мин тайлбарлав.

Хятадын уул уурхайн аварга компаниуд нүүрс хувиргах технологио хилийн чанадад, ялангуяа “Нэг бүс, нэг зам” санаачилгад багтаж буй улсуудад нэвтрүүлэх сонирхолтой. “бид нүүрсний үнэ хямд төсөр улсуудад төсөл хэрэгжүүлэхээр чармайж байгаа” хэмээн ноён Жан өгүүллээ. Төрийн өмч давамгайлсан эдийн засгаас хэрэгжүүлдэг хятад төслүүд нь гаднын улсад өгөөж тааруу байх магадлал өндөр. Нүүрс хэт хямд, төрөөс бензин, шатдаг хийн үнийг тогтоодог Хятад орны нөхцөлд л нүүрс хувиргах технологи хэрэгжүүлэх нь ашиг орлоготой бизнес болж чадна. Ердийн нөхцөлд нүүрс хувиргах төсөл нь газрын тосны үнэ өндөр, нийлүүлэлт бага нөхцөлд л ашигтай. Уг технологийг нацистын Герман анх санаачилж, Өмнөд африкийн апартейд дэглэм арилжааны өгөөжтэй болгосон түүхтэй. Төв азиас Хятадын дорнод хэсгийн хүн ам нягт суурьшсан хэсэг хүртэл татсан олон мянган километр

дамжуулах шугам хоолойн өртгийг нөхөх үүднээс байгалийн хийн үнийг Хятадад зориуд өндөр тогтоосон. Чухам энэ нөхцөл нь нүүрснээс шатдаг хий гаргах нөхцөл болж байгаа юм. бНХаУ нь 2020 он гэхэд шатдаг хийн нийт хэрэглээнийхээ 12 хувийг нүүрснээс гаргах зорилттой. Шатдаг хийн хэрэглээг ихэсгэх нь 2030 оны орчимд оргилдоо тулах Хятадын хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх бээжингийн амлалтын бүрдэл.

Үүний зэрэгцээ, төрөөс үнэ тогтоодог тогтолцоо нь газрын тосны үнэ унасан үед төрийн өмчийн үйлдвэрүүд нүүрснээс шатахууныг ашиг орлоготойгоор гаргаж авах нөхцөлийг бүрдүүлж байна. Нүүрс хувиргах үйлд­вэрээс гаргаж буй нэг тонн шатахууны суурь зардал ойрол­цоогоор 3000 юань буюу 435 ам.доллар. Харин Хятадын хам гийн шинэлэг технологитой нефть боловсруулах үйлдвэр нэг тонн шатахууныг 5000 юанийн зардлаар гаргаж байгаа юм.

Туркэд тогтвортой байдлыг эргүүлэн авчрах горьдлого

Мехул шриваставаМcVitie’s жигнэмэгийн ком­

панийн Турк дэх салбарын эзэн дөрөв дүгээр сарын нэг ний наргиа болгон хошин сур талчилгаа өрнүүлжээ. Гэтэл түүний суртал­чилгаа Туркийн эрх баригч Хууль зүй, хөгжлийн нам (aKP), тус намыг үндэслэгч режеп Тайип

Эрдоаныг хилэг нүүлсэн үйлдэл боллоо. “Одоо л тагнуул хийх цаг” гэсэн суртал чилгааны хэллэг нь төрийн эргэлтэд уриалсан утга агуулж буйг парламентын гишүүн тайлбарлаж өгөв.

Yildiz Holding­ийн мэдэлд байдаг Ulker Biskuvi компанийн хувьцааны үнэ таван хувиар

унаж, конгломерат тусгай тайл бар нийтлэхэд хүрэв. Yildiz Holding “Дөрөвдүгээр сарын нэгэнд зориулсан манай суртал чилгааны агуулгыг бүлэг хүмүүс санаатай гуйвууллаа” хэмээн мэдэгдэв.

Энэ хэрэг нь өнгөрсөн дол­дугаар сард бүтэлгүй төгссөн төрийн эргэлт хийх оролдлогоос

хойш ноён Эрдоаны хайр найргүй хэлмэгдүүлэлтэд Туркийн том, жижиг компани өртсөн олон жишээний ердөө ганц нь. Зуу зуун компанид нэгжлэг явуулж, төрийн эргэлт хийх оролд логыг зохион байгуулагч гэгдэж буй санваартан Фетхулла Гюле ний хамсаатан гэсэн сэж гээр олон

арван захирлыг шоронд хориод байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруу лах асуудлаар ням гарагт болох чухал санал хураалт ноён Эрдоаны ялалтаар төгсөж, хөгжиж буй зах зээл дотроо хамгийн сайн үзүүлэлттэй Тур кэд амгалан тайван байдал эргэн тогтоно хэмээн бизнесийн удирдагчид горьдож байгаа. Өөрийнх нь төлөө санал өгвөл улс оронд тогтвортой байдлыг хангах боломж бүрдэх талаар Ерөнхийлөгч тайлбарладаг. Гэхдээ том компаниудын удирд­лагуудад чухал асуудал болох, өнгөрсөн долдугаар сард зарласан онц байдлыг хэзээ цуцлах талаар Ерөнхийлөгч дуугарсангүй.

“Ноён Эрдоан онц байдлыг үргэлжлүүлэх тохиолдолд эдийн засаг суларна. Цуцлах аваас иргэдийн сэтгэл санаа өөдрөг болж, хөрөнгөө хураалгахаас эмээхээ болино” хэмээн сира­кузын их сургуулийн профессор, эдийн засгийн шинжээч Майкл Харрис өгүүллээ.

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгжүүлэх замаар эрх мэд­лээ бэх жүүлэгч ноён Эрдоа ны

төлөв лөгөөг Туркийн иргэд хүлээн зөвшөөрөхөөс татгал зах тохиолдолд улс төрийн тодор­хой бус байдал, зах зээ лийн бужиг наан гаарна хэмээн зарим нь болгоомжилж байна. Лир нь хөгжиж буй зах зээлийн валют дотроо хамгийн сул үзүүлэлттэй мөнгө боллоо. Төрийн эргэлт хийх оролдлогоос хойш лирийн ханш 27 хувиар унажээ. Урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл Эрдоаныг дэмжигчдийн тоо үл ялиг давуутай ч санал хураах өдөр бараг л тэнцсэн дүн гарах болов уу хэмээн зарим нь таамаглаж байна. “санал хураалт Эрдоанд ашиггүй эргэвэл Туркийн улс төрийн нөхцөл цаашид ч удаан хугацаанд хямарна. сонгуулиар одоогийн эрх баригч ялах эсэх нь ч бүрхэг болно” хэмээн globalsource Par tners­ийн атилла йесилада лхагва гарагт тайлбарлав. Улс төрийн нөхцөл хүндэрч, хөрөнгө оруулалт багасаж, хэрэглэгчийн итгэл буурсантай террорист халдлага давхцсаны улмаас 2016 оны сүүлийн улиралд Туркийн эдийн засаг сүүлийн долоон жилд анх удаа бууралттай гарсан. Эдийн засаг энэ оны эхний улиралд 3.5 хувиар өссөн дүнтэй байгаа нь хэрэг дээрээ Засгийн газар тооцоолох аргаа өөрчилснөөс голлон шалтгаалжээ.

Урсгал дансны асар их ал­дагд лаа богино хугацаат хөрөнгө оруу лалтаар нөхөж ирсэн Туркийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдаас тус улсыг үнэлэх үнэлэмж амин чухал ач холбогдолтой. Туркийн ком­паниуд ч ихээхэн гадаад өр зээлтэй. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, лирийн ханш уналтыг торгоох зорилгоор засгийн газар валютын урсгалыг хязгаарлаж, бодлогын хүүдээ засвар оруулж байна. Гэсэн ч инфляцын хэмжээ хэвийн бус их буюу 11 хувьтай, ажилгүйдлийн түвшин арванхоёрдугаар сарын байдлаар 12 хувь давлаа.

санал хураалтын дүн Эрдоаны талд гарч, зах зээл, лирийн ханш тогтворжлоо ч удаан үргэлжлэхгүй хэмээн шинжээчид анхааруулав. Улс оронд сүүлийн хэдэн жил үргэлжилсэн эдийн засгийн өсөлтийг хэвээр хадгалахын тулд засгийн газар шинэчлэл өрнүүлэх амлалтаа хэрэгжүүлэх нь чухал. Гэвч улстөрчид эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж чадахь эсэх нь тодорхойгүй хэвээр.

“ажилгүйдэл, инфляц хоёрыг цагийн уртад шийдвэрлэж болно. Гэхдээ зөвхөн зөв бод­лого хэрэгжүүлэх нөхцөлд. Засгийн газар урьд нь зөв ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ эдийн засаг засгийн газрын эн тэргүүний асуудал хэвээрээ юу гэдэг л ойлгомжгүй” хэмээн бөс даавууны томоохон компанийн эзэн нэрээ нууцлан өгүүллээ. “Одоо засгийн газар эдийн засагт бус, улс төрд л анхаараад байх шиг” хэмээн тэрбээр нэмж тайлбарласан юм.

“санал хураалтад Эрдоаныг дэмжих тохиолдолд хэвлэл мэдээллийнхний бай болж магадгүй” хэмээн 10 мянга гаруй ажиллагсадтай компанийн эзэн болгоомжилж байлаа. “санал хураалтад Эрдоаны эсрэг санал өгвөл шоронд сууж таарна. Тэгэхлээр ерөөсөө зөнгөөрөө болог гээд оролцохгүй байх нь хамгийн зөв ч юм шиг” хэмээн тэрбээр өгүүлэв.

Туркийн эдийн засаг ням гарагт болох санал хураалттай уялдан улс төрийн тодорхойгүй байдлын золиос болж байна.

кэтрин Хилласадын дэглэмд аНУ пуужин­

гийн цохилт өгсөнтэй уялдан, Трампын засаг захиргаатай ОХУ­ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа ноцтой яриа хэлэлцээг лхагва гарагт өрнүүл­сэний дараа, сирийн асуудлаарх Вашингтоны бодлогыг тодорхой болгох шаардлагыг Кремлиэс тавилаа. рекс Тиллерсон аНУ­ын төрийн нарийн бичгийн даргын хувиар Москвад анх удаа айлч­лах үеэр ОХУ­ын гадаад хэргийн сайд сергей Лавров “Та бүхний байр суурь, аНУ­ын байр суурь, танай засаг захиргааны үнэн зорилгыг ойлгож авах нь бидний хувьд маш чухал” хэмээн мэдэгдэв.

Дональд Трамп өнгөрсөн онд аНУ­ын ерөнхийлөгч болсон явдлыг Москвад засгийн газрын

хүрээнд ихээхэн нааштай хүлээн авсан. Гэвч ОХУ­тай түншлэх нь гэсэн дотоодын хардлагыг дарахад Цагаан ордон чармайлт тавьж, ноён Трамп гадаад бод ло­годоо зарчмын эргэлт хийсэн тэй уялдан Кремль шинэ ерөнхий­лөгчид болгоомжтой ханддаг болжээ.

Эрх баригч дэглэм үйлдсэн хэмээн сэжиглэж буй химийн зэвсгийн халдлагын хариуд сирийн агаарын хүчний баазад аНУ Томагавк пуужингаар цохилт өгсөн нь асадыг дэмжигч Москва болоод Вашингтоны хооронд үүссэн хүйтэн харьцааг хурцатгав. Пуужингийн довтол­гоо нь сирийн дайнд аНУ өргөн цар хүрээтэй оролцох нь гэсэн түгшүүрийг Кремльд үүсгээд байна. аНУ цаашид сирийн нутагт бие даан цохилт өгөх

явдлыг “зарчмын хувьд зөвшөөрч болохгүй” хэмээн Москва үзэж байгааг ноён Лавров уламжилсан юм. сирийн мөргөлдөөнд орол­цогч Вашингтоны байр суурь, зорилгын талаар аНУ­ын албаны хүмүүс хоорондоо зөрчилтэй мэдэгдэл цувруулан гаргасан нь Москвагийн хардлагыг ихэсгэлээ.

Трампын үед ОХУ, аНУ­ын харилцаа дордсоныг ноён Путин дурдаж байлаа. “ажил хэрэгч, харилцан итгэх түвшинд, ялан гуяа цэргийн түвшинд байдал сайжраагүй төдийгүй, хуучнаасаа дордлоо” хэмээн ноён Путин Кремльд аНУ­ын төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авахынхаа өмнөхөн мэдэгдсэн.

Хоёр улсын харилцаа хур­цадсан нөхцөлд ОХУ­ын Ерөн хийлөгчтэй хийх уулзалт

товын дагуу болохь эсэхэд зарим нь эргэлзэж байв. Зөвхөн хоёр талыг бус, олон талыг хамарсан асуудлаар аНУ, ОХУ хоёр санал нэгдмэл бус төдийгүй, эсрэг тэсрэг байр суурь баримтлаж байгааг нуух аргагүй талаар ноён Лавров өгүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон химийн зэвсгийн халдлага нь сирийн босогчдын зүгээс аНУ­ыг асадын дэглэмийн эсрэг тэмцэлд татан оролцуулах зорилго той “явуулга” байсныг ноён Путин мэдэгдсэн. Харин Цагаан ордон асадын химийн зэвсгийн дайралтыг нуун дараг­дуулахад ОХУ тус дэм үзүүллээ хэмээн зэмлэв. ОХУ нь сирийн ирээдүйг өөрөөр шийдвэрлэх үйлсэд “чухал үүрэг гүйцэтгэх боломж той”­г ноён Тиллерсон айлчлал хийхээсээ хэдхэн цагийн

өмнө дурдаж байлаа. “Кремль одоо гийн хоо эвсэлд хэвээр үлдэх нь хэтийн хугацаандаа ОХУ­ын ашиг сонирхолд харш” хэмээн Цагаан ордон үзэж байгааг тэрбээр мөн мэдэгдсэн.

Хариуд нь ноён Лавров Кремль ямарваа тулган шаард сан нөх­цөлийг хүлээн авахгүй гэдгийг анхаарууллаа. Мөн Вашингтон, Москва хоёр тулгараад буй маргаантай асуудлаар чин сэтгэлээсээ ярилцах шаард­лагатайг цохон тэмдэглэв. Ноён Тиллерсоны айлчлал нь “Мар­гаантай асуудлаар, ялангуяа терроризмыг эсэр гүүц сэн өргөн фронт бай гуулах асуудлаар хоёр ерөн хий лөгч илэн далангүй яриа хэлэл цээ өрнүүлэх боломж бүрдүүлж өгнө” хэмээн найдаж байгаагаа ноён Лавров мэдэгдлээ.

вашингтоны байр суурийг Москва шүүмжлэв

Хятадад нүүрс хувиргах төслүүд “амь орлоо”

Page 10: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

Мал барьцаалж зээл өсгөх найдварТони Хокинс, жозеф коттерилл

Зимбабве улсын эдийн засагт зээлийн хомсдол үүссэн тул Ерөнхийлөгч роберт Мугабегийн Засгийн газар зээлийн барьцаанд мал байршуулах тухай хууль санаачлав. Энэ долоо хоногт пар­ламентад оруулсан уг хуулийн төсөлд зээлдэгчид “хөдлөх” хөрөнгөө төв банкинд барьцаа болгон бүртгүүлэхийг зөвшөөрөх заалт оржээ. Түүнчлэн арил жаа­ны банкууд үхэр, ямаа, хо нийг зээ лийн баталгаа гэж үзэх ёстой.

сангийн сайд Патрик Чинамаса хууль тогтоогчдод ярихдаа “Хө рөнгийн жагсаалтад машин техник, моторт тэрэг, мал авах ёстой” хэмээн тодот гов. Тэрбээр цааш нь “Энэхүү ши нэчлэл нь жи жиг, дунд үйлдвэрүүд, за луус, эмэг тэйчүүд болон банк ны үйл­чил гээнээс доогуур үзүүлэлт тэй бүлгүүдийн сан хүүгийн орол­цоог дэмжих болон зээлийн хүр тээмжийг нэмэгдүүлэх

зорил готой” гэсэн юм. Гэвч банкныхан үнэ нь түргэн унах эрсдэлтэй хөрөнгийн тухайд сэтгэл түгшиж байгаа аж. 20 жилийн өмнө ноён Мугабегийн газрын шинэчлэлийн ачаар газартай болсон фермерүүд газраа барьцаалан зээлд хам­рагдахад төвөгтэй байгаа. Учир нь газар эзэмших эрхийн бичиг нь хуучин эздийнхээ нэр дээр байдаг аж.

африкийн Нигери, Гана, Мала ви зэрэг улсад мал болон хөдлөх хөрөнгөөр баталгаажсан зээл олгодог туршлага бий. Гэвч Зимбабвейн хувьд гол гүйлгээ­ний хэрэгсэл болсон ам.долла рын хомсдол нүүрлэсний улмаас ийм арга хэмжээ хэрэг жүү лэ хээр төлөвлөжээ. Гипер инф ляци, эдийн засгийн уналтад нэр­вэгдсэн энэ улсад 100000 Зимбабве доллар бараг хэвлэсэн өртөгтэйгээ тэнцдэг болсон гэнэ. Тус улс 2009 онд эдийн засгаа

долларжуулсны үр дүнд түр зуур тогтворжиж, өсөлт ажиглагдсан байна.

Гэтэл ам.долларын хомсдол, 1980 оноос хойш төр барьж буй 93 настай Мугабегийн залгамжлал, гадаадын хөрөнгө оруулалтыг үл дэмждэг Засгийн газар гэх мэт асуудлын улмаас эдийн засаг нь бараг зогсолтод оржээ. Ноён Мугабегийн захиргаа өнгөрсөн онд бэлэн мөнгөний эргэлтийг сайжруулахын тулд бонд, мөнгөн тэмдэгт гаргах арга авсан ч үр дүнд хүрсэнгүй. 110 сая ам.долларын өртөгтэй бонд эргэлтэд орсон боловч үйлдвэрлэл нь унаж, импортоос хамааралтай болсон тус ул саас валютын гадагш урсгал таср ах­гүй байгаа юм.

банкны зээллэг мөн унаж, улсын сектороос гадуур зээлийн эрэлт хямрал дагаад эрс буурчээ. 2014 оны байдлаар Зимбабвейн иргэдийн дөнгөж дөрвөн хувь

нь зээл авчээ. Өмнөх жил нь хүн амын гуравны нэг нь зээлтэй байсан гэж Дэлхийн банкны тайланд дурдсан байна. бизнест олгодог банкны зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд 3.6 тэрбум ам.доллар дээр зогсчээ. Дотоодын нийт зээл дэх хувийн салбарын зээлийн хэмжээ 90 хувьтай байснаа мөн хугацаанд гуравны хоёрт ч хүрэхгүй шахам болж унасан юм.

Уг тайланд бизнесийн зээлийн эрэлт суларснаас гадна банкууд эдийн засгийн төлөв, мөнгөний хомсдолын улмаас зээл олгохдоо нэн болгоомжтой болсныг тэм­дэглэжээ. Харарегийн нэг банкны ажилтан “бид сар бүр олон сая ам.доллар оруулж ирдэг. Гэтэл хувийнхны хуримтлал буюу гадагш урсгал тэдгээрийг үгүй хийдэг” хэмээв. Зимбабвед нэг удаад аТМ­ээс 50­иас дээш ам.доллар авахыг хориглоод байгаа аж.

Ник филдсбританийн өргөн зурвасын

интернет компаниудад хандаж, хэрэглэгчийн үйлчилгээгээ шинэ шатанд гаргахыг зохицуулагч агентлагаас анхааруулав. ofcom агентлагийн шалгалтаар зарим компани 2016 онд үйлчилгээгээ санаатайгаар доошлуулсан нь илэрсэн байна. агентлагийн тэргүүн Шарон Уайт BT, Voda­fone, TalkTalk компаниудыг нэр зааж “Тэд хамгийн муу үйл­чилгээтэй компаниудын эхэнд жагсаж, банкуудаас ч доо гуур үзүүлэлттэй гарлаа” гэжээ. Түү ний хэлснээр өргөн зурвас хэрэг лэгчдийн 13 нь хувь муу үйл чилгээтэй тулгарч байсан гэнэ.

Хатагтай Уайт цааш нь “Теле комын салбар ийнхүү хоцрогд сон нь бүхний анхаарлыг татах асуудал” гэсэн юм. ofcom өмнө нь тайлан гаргахдаа тухайн ком панийг шүүмжилж байсан бо­ловч бүхэл тасалбарыг зэмлэсэн түүх байхгүй. британийн өргөн зурвас ашиглагчид төлбөртэйгээ дүйх хэмжээний үйлчилгээ авч чадахгүй байгаа талаар гомдол мэдүүлж, сулжээний хурд унадаг, мобайл холбоо тасалддаг зэргийг жишээ татсан байна.

By sky, Talk Talk, Voda­fone­ийн түгээлтийг дамжуулдаг openreach сүлжээг ажиллуулдаг ВТ компани энэ жил өрсөлдөгч сүл жээний дамжуулалтыг хий гээ гүй тул 42 сая паундын

тор гууль хүлээсэн юм. Гэвч ofcom­ын шинэ судалгаанаас үзэхэд 2016 онд зарим компани үйлчил гээ нийхээ түвшинг санаатайгаар доошлуулсан байна. Засварын стандарт хугацаа хоёр өдөр байдаг бол openreach бөөний худалдан авагчдад сүлжээний алдааг ажлын нэг өдөрт засах урамшуулал олгодог. sky, TalkTalk компаниуд 2016 онд олон хэрэглэгчдээс түргэн засах төлбөр авсан боловч оны эцсээр хоёр өдрийн хуваарьт шилжжээ. Харин ВТ өөрийн үйлчлүүлэгчдийг илүү түргэн засварын хуваарьт оруулсан

байна.TalkTalk зардлаа хэмнэхийн

тулд үйлчилгээгээ удаашруул­сан гэх шүүмжлэлийг няцаагаад оношлогооны чадамжаа дээш­лүүл сэн учир openreach­ийн ин жене рүүдийг байнга дуудах шаардлагагүй болсон гэжээ. Тэд “алдаа гарахад хэрэглэгчид биднийг асуудлыг нь түргэн оношилж, шууд засварлах чад­вартай гэдэгт ит гэж байгаа нь маш чухал” хэмээ сэн аж. ofcom­ын тайлангаас үзэхэд 17 Mbps­ын хурдтай доод багцыг худалдан авагчид дунджаар 9.8 Mbps авч байгаа бөгөөд энэ нь тэдний

хэрэгцээг хангахгүй байгаа гэнэ. супер түргэн өргөн зурвасын хурд сурталчилгааныхтай бараг адил боловч оргил ачааллын үеэр гацах явдал гардаг.

Жишээ нь 2016 оны есдүгээр сарын байдлаар 20­22 цагийн хооронд Virgin Media­гийн 50 Mb ба 100 Mb багцын хэрэглэгч­дийн үйлчилгээний хурд 10 Mbps хүрэхгүй байсан аж. ВТ хам­гийн олон гомдол хүлээн авсан компани болсныг энд дурджээ. Эднийх бас дуудлагад хариу өгөхдөө хамгийн удаан буюу нэг опера тор нь дунджаар 2.51 минут дуу дуулдаг байна. Гэх­дээ үүнээс ч дор үзүүлэлт бий агаад тухайлбал, Plusnet­ийнхэн хэрэглэг чийн дуудлагыг дунд­жаар 7 мин 27 сек хүлээлгэж байж утсаа авдаг зуршилтай.

ofcom­ын тайланд бичсэнээр мобайлын зах зээл өргөн зурва­сынхаас сайн ажиллаж бай гаа бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ха нам жийн түвшин дунд жаар 92 хувьд хүрсэн байна. Өргөн зурвасын хэрэглэгчдийн гэрээ ний хугацаа дуусахад үйл чил гээний хөлсийг 43 хувь нэмэх шийд­вэр гарсан үед дээрх судалгаа нийтлэгдсэн юм. ВТ компанийн хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн тэргүүн Жон Петтер хэлэхдээ зохицуулагч арга хэмжээ авахаас өмнө салба­рынхан нэгд сэн алхам хийх шаард лагатай хэмээн мэдэгдэв.

Лорен ЛитербиUnited airlines­ийн зорчиг­

чийг суудлаас нь хүчээр чирж буй дүрс бичлэг онлайнаар тарс наас хойш аНУ­ын агаарын зам найрсаг бус орон зай хэмээх айдас газар авлаа. Гадаадын зорчигчид аНУ­д нэвтрэхийн тулд гар утасны контакт, сан­хүүгийн тайлан, нийгмийн сүл жээний түлхүүр үгээ заавал гаргаж өгөхийг шаардаж буй цаг үетэй дээрх явдал давхацсан юм. Түүнчлэн хил, гаалийн ажилт нууд тухайн хүний итгэл үнэмш лийн талаар асуулт тавьж болзошгүй.

ийм арга хэмжээнүүд 2016 онд аНУ­ын ДНб­ий 8.1 хувийг эзэлж, 1.5 их наяд ам.долларт эргэлддэг аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн түгшүүр үүсчээ. Дээр нь Дональд Трампын захирамжаар исламын шашинт долоон улсаас аялагч ирэхийг хориглосон. Нислэгийн үнэд анализ хийдэг Hopper төвийн тооцоогоор захи­

рамж гарсны дараа аНУ руу ирээд буцах нислэгийн интернет хайлт эрс багассан байна.

аНУ­ын хил, гаалийн алба­ныхан Трампыг албан тушаалаа орохоос өмнө нь ч хянал таа чангатгасан бөгөөд ялангуяа гадаадынхныг нарийн шал гаж байв. ажилтнууд 2013 онд 24000 цахим хэрэгсэлд шалгалт хийсэн бол 2015 онд энэ тоо 4764 байжээ. Нэгдүгээр сард аялал хориглосон захирамж гарсны дараагаас уг мэдээлэл­тэй холбоотой нислэгийн хайлт буурч эхэлснийг Hopper фир мийн мэдээллийн ерөнхий судлаач Патрик сарри ярилаа.

Тэрбээр “бид урьд нь мэдээлэл ийм сөрөг нөлөө үзүүлж бай сан тохиолдлыг хараагүй. Тер ро­рист халдлага мэтийн үйл явдал болоход хүмүүс нислэгээ бат лах, өөрчлөх, цуцлах зэргээр сүл­жээнд орох нь хэвийн үзэгдэл байдаг” хэмээв. Үндэсний аялал жуулчлалын газын мэдээгээр аНУ­д ирэгсдийн худалдан авдаг жуулчлалтай холбоотой бараа, үйлчилгээний борлуулалт нэгдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс нэг хувиар буурсан байна. Энд дурдсанаар гадаадын зочдын аНУ­ын агаарын компанийн тасалбарыг худалдан авах хэмжээ мөн нэг хувь багасчээ.

америкийн гурван том агаа рын тээврийн компанийн гадаад зорчигчдоос олох орло­го хоёрдугаар сард 2.6 хувь буурсан байна. Hopper­ийн су­дал гаанд арваннэгдү гээр сарын сонгуулиас хойш аНУ­ыг чиг­лэсэн хоёр талын нис лэ гийн хайлт бусад чиглэлтэй харь­цуулахад 14 хувь багассаныг тэмдэглэв. Гадаадын жуулчид

хувийн цахим хэрэг сэл болон санхүүгийн мэдээллээ аНУ­ын албаныханд заавал гар гаж өгөх шаардлагатай бол бол дээрх хандлага цаашид улам үргэл жилнэ гэж тус төвөөс анхаа рууллаа.

Ерөнхийлөгчийн захирамжид хамрагдсан орнууд төдийгүй бусад улсаас аНУ руу хийх хоёр талын нислэгийн хайлт буурсныг Hopper тооцож гаргасан байна. Эдний мэдээгээр Трампын сонгуулийн өмнөх шүүмжлэлд ихээхэн өртсөн Хятадын иргэдийн хайлт 49.5 хувь унасан бол Европ, Латин америкт мөн ижил хандлага ажиглагдсан гэнэ. Канадын дараа аНУ руу жуулчлалын хоёр дахь том сурвалж болох Мексикийн иргэдийн нислэгийн хайлт 16 хувь буурсныг Худалдааны яамны тайланд дурджээ. Гэтэл захирамжийн дараа Оросын талаас аНУ руу хийх нислэгийн интернет хайлт 60 хувь өссөн баримт бий.

аяллын судалгаа хийдэг Phocuswright компани Европын 1500 хүнээс санал асуухад Трампын ялалтын дараа аНУ­д амрахаар ирэх сонирхол буурсан нь харагдав. Хариулт өгсөн британи, Францын аялагчдын тавны нэг нь аНУ руу аялах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бол Германчуудын гуравны нэг нь ийм саналтай байв. Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсад бизнесийн зорил гоор ирэх аялалд аНУ­ын шинэ бодлого бас нөлөөлж магад гүй. Европын бизнес аял лын мэр­гэжилтнүүдийн дунд Дэлхийн бизнес аяллын ний гэм лэгээс гуравдугаар сарын эхээр явуул­сан санал асуулгаас үзэхэд за хи рамжийн улмаас тэдгээрийн 50 орчим хувь нь бизнес аяллаа цөөлөхөөр төлөв лөж байна гэжээ. Түүнчлэн асуулгад орол­цогчдын 45 хувь нь аНУ­д биз несийн уулзалт, үйл явдал зохион байгуулахаас зайлсхийх боломжтой гэсэн хариулт өгсөн юм.

аНУ­ыг чиглэсэн аялал буурч байгаа нь өөр үр дагаварт хүр­гэж болзошгүй. Тухайлбал, аме рикийн бизнес аяллын мэр­гэ жилт нүүдийн аравны дөрөв нь Ерөн хийлөгчийн хоригийн улмаас тэдний компаниуд га­дагш явах аяллаа цөөлөх болон гадаа дад аялж буй аНУ­иргэдэд учрах аюул, эрсдэл нэмэгдэж магад гүй хэмээн түгшиж буйгаа илэр хийлсэн байна. Hopper­ийн мэ дээ гээр Обамагийн захиргааны сүүлийн долоо хоногуудтай харь­цуулахад аНУ­ын гадаад руу аялагчдын нислэгийн хайлт 10 хувиар буурсан ажээ.

United Airlines-ийн бүдүүлэг авир аялагчдыг үргээв

Телекомын компаниуд хамгийн муу үйлчилгээтэй

ВВМ©

ВВМ©

ВВМ©

Page 11: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

11

Эдийн засаг

2017.04.14, баасаН ~ №069 (615) ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ

ЗГМ ТОвЧХОН

АНУ доллар 2408.75

Евро 2564.60

Япон иен 22.11

ОХУ рубль 42.54

БНХАУ юань 349.87

БНСУ вон 2.13

вАЛЮТыН ХАНш

» ВАлюТ

45.7сая ам.доллар. Монголбанк пүрэв гарагт арилжааны банкуудаас 45.7 сая ам.доллар худалдаж авлаа.

» ТЭЭВЭР

16 Хувь. Авто тээврээр энэ оны гуравдугаар сард 5.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 44.3 сая хүн тээвэрлэжээ. Ачааны дүн 96 хувиар өсөж, зорчигчид 16 хувиар буурчээ. » хөДөө АЖ АхУй

98.5Хувь. Улсын хэмжээнд төл бойжилт 98.5 хувьтай байна. 5.5 сая төл бойжиж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

» МөНГөНИй НИйлҮҮлЭлТ

12.2Их наяд төгрөг. Мөнгөний нийлүүлэлт оны эхний гурван сард 12.2 их наяд төгрөг болж, хоёрдугаар сарынхаас 0.6 хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн байна.

» ТҮҮхИй ЭД

0.1Хувь. West Texas төрлийн газрын тосны ханш 0.1 хувиар буурч, баррель нь 53.05 ам.долларт хүрлээ.

1284Ам.доллар. Алтны ханш 0.1 хувиар суларч, олон улсын зах зээлд унци нь 1284 ам.доллартай тэнцэж байна. Шар металлын ханш одоогоор таван сарын дээд түвшиндээ хэлбэлзэж байгаа юм. » хөРШ

16.4 Азийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын экспорт гуравдугаар сард 16.4 хувиар нэмэгдсэн байна.

» ДЭлхИйД “BHP Billiton” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Маккензи газрын тосны нэгжээ бие даасан компани болгон тусгаарлах саналаас татгалзлаа. Тэрбумтан Пал Сингерийн “Elliot Manage-ment” групп АНУ дахь газрын тосны нэгжээ тусгаарлах саналыг “BHP Billiton”-д тавьсан юм.

2.15 Тэрбум евро. Германы автомашин үйлдвэрлэгч "Daimler" корпорацийн татварын өмнөх орлого өнгөрсөн улиралд дөрвөн тэрбум еврод хүрч, өссөн байна. Тус үзүүлэлт 2.15 тэрбум евротой тэнцэж байжээ.

ТӨЛӨв

Дархлаагаа сэргээ гэж Дэлхийн банк зөвлөж байна. Тодорхойгүй, барьцгүй нөхцөл байдал газар авсаар байгаа. Энэ бүүдгэр байдлаас эдийн засгаа хамгаалахыг Вашингтонд төвтэй тус банк санууллаа. Тиймээс улс орнууд дор бүрнээ хямралаас хамгаалж, дархлаагаа дээшлүүлэхийг зөвлөв.

Энэ онд Монголын эдийн засгийн төлөв тэгтэй тэнцэнэ. ДНб 2017 онд дунджаар 0.2 хувиар хумигдана гэж Дэлхийн банкны шинжээчид тооцжээ. Харин ирэх оноос үл ялиг өсөлт ажиглагдах төлөвтэй. Гэхдээ өслөө гээд одоогоос 6­7 жилийн өмнөх шиг 10 давсан хувиар

Тэгтэй тэнцэх төлөв

Г.Байгал @baigalZGM

Бүүдгэр байдлаас эдийн засгаа хамгаалахыг зөвлөв

С.Батсайхан / ЗГМ©

» Бүүдгэр байдлаас эдийн засгаа хамгаалахыг Вашингтонд төвтэй тус банк санууллаа.

» ДНБ 2017 онд дунджаар 0.2 хувиар хумигдана гэж Дэлхийн банкны шинжээчид тооцжээ.

» 2018 онд гэхэд манай макро эдийн засаг дунджаар 1.9, 2019 онд найман хувиар тэлэх хүлээлттэй байна.

тэлэхгүй гэдгийг тэд сануулж байна. 2018 онд гэхэд манай макро эдийн засаг дунджаар 1.9, 2019 онд найман хувиар тэлэх төлөв ажиглагджээ.

Дэлхийн банкны энэ мэдэгд­лээс хэдхэн хоногийн өмнө азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийн төсөөллийг танилцуулсан. 2017 онд нүүрсний ханш чангарч, экспортын орлогыг тэтгэснээр манай эдийн засаг 2.5 хувиар өснө гэж таамагласан юм. Тэгвэл нүүрсний үнийн талаар Дэлхийн банкнаас тодруулахад ирэх онуудад хар алтны ханш огцом биш ч алгуур өснө гэж тэд үзэж байна. Гэхдээ нүүрсний зах зээл бас хэлбэлзэлтэй байх нь. ингэснээр үнийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс эрсдэлийг тооцож, эдийн засгийн таамаглал дэвшүүлснээ Дэлхийн банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Таехуин Ли өгүүлэв.

Монголын сул өсөлттэй зэрэгцээд манай гол худалдан авагчийн хэтэвч ч нимгэн байх нь. бүтцийн өөрчлөлтөөс үүдэн

урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, эрэлт удаашрах төлөвтэй байна. Хятадын эдийн засаг энэ онд 6.5, ирэх онд 6.3 хувиар дээшлэх хүлээлттэй. бНХаУ­ын Засгийн газар үйлдвэрлэлийн хэт тэлэлт, зээлийн өсөлтийг хумих бодлого баримталж байгаа. иймээс үл хөдлөх хөрөн гийн салбарт удаашрал ажиглагдана. Тус улсад амьд ралын өртөг нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид Хятадыг орхин, Вьетнам руу шилжих үйл явц үргэлжлэх зураглал тодорч байгаа ажээ.

Тэгвэл манай бүс нутгийн тухайд хүчирхэг хэвээр байна. Зүүн ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт хадгалагдана. ирэх жилүүдэд ч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг тэргүүлнэ гэж олон улсын шинжээчид үзэж байна. Зүүн азийн хөгжиж буй орнуудын дотоодын эрэлт харьцангуй өндөр байгаа. бас дэлхийн эдийн засаг болон түүхий эдийн үнэ алгуур сэргэж буй нь тус бүс нутгийн хөгжиж

буй орнуудын өсөлтийн төлөвт эерэг нөлөө дагуулж байгаа аж.

Гэхдээ эрсдэл бий. аНУ­ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын хурдтай хумьж магадгүй байгаа нь

зээл, санхүүгийн өртөг өсөхөд нөлөөлж болзошгүй. Ялангуяа өрийн дарамт өндөр орнууд макро эдийн засгийн мэргэн бодлого хэрэгжүүлбэл зохистой бөгөөд дунд хугацаанд төсвийн тэнцлийг хадгалахад анхаарах хэрэгтэй аж.

Тогтвортой өсөлт хадгалагдаж, хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаа нь тус бүс нутгийн ядуурлыг бууруулахаар байна. Тиймээс дэлхийгээр тэнэж байгаа эрсдэлээс дор бүрнээ хамгаалахыг зөвлөв. Үүнийг өчигдөр бүс нутаг даяар зэрэг танилцуулсан эдийн засгийн тайлангийнхаа гол мессеж болголоо. “бүс нутгийн эдийн засгийн төлөв эерэг байгаа.Гэхдээ өсөлтийн дархлаа нь бодлого боловсруулагчдын дэлхийн тодорхойгүй байдлыг хэрхэн үнэлэх, дотоодын эмзэг байдлаа хэрхэн бууруулах зэргээс хамаарна” гэж Дэлхийн банкны Зүүн ази, Номхон далайн бүсийн хариуцсан ахлах эдийн засагч судхир Шэтти хэлж байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чад­варын анхны тайланг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чад варын судалгааны төвөөс пүрэв гарагт танилцууллаа. Нийслэл хот болон дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн энэхүү бүрэн хэмжээний судалгаа 150 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварыг хэмжжээ. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон байна.

судалгаагаар баянгол дүү­рэг өрсөлдөх чадварын индекс хамгийн өндөр үнэлгээ авсан бол Налайх, багануур дүүргийн өрсөлдөх чадвар сул гэж гарсан байна. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индексээр үнэлэн, давуу болон сул талыг ийнхүү нэрлэжээ. амьдралын чанарын үзүүлэлтээр баянгол тэргүүлж байгаа бол амьдрах орчны эрэмбээр багахангай дүүрэг хамгийн өндөр үнэлгээ авсан байна. 2015 оны статистик мэдээ гээр Монгол Улсын нийт хүн амын 68 хувь нь хот суу­рин газарт, үүнээс 46 хувь нь

азийн хамгийн том эдийн засаг бНХаУ­ын экспорт гуравдугаар сард 16.4 хувиар нэмэгджээ. Энэ нь хоёрдугаар сард 1.3 хувиар буурч байсантай харьцуулахад эерэг үзүүлэлт боллоо. Харин тус улсын импорт 20.3 хувиар өссөн байна.

бНХаУ­ын импорт нэмэгдэхэд газрын тосных 15, төмрийн хүдрийнх 12.2 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Гэхдээ импорт хоёрдугаар сард 38.1

хувиар өссөнтэй харьцуулахад тэлэлтийн хурд нь саарсан байна. Харин байгалийн хийн импорт 4.3 хувиар дээшилжээ. Үүнээс гадна бНХаУ­ын гадаад худалдааны тэнцэл гуравдугаар сард 164.3 тэрбум юанийн буюу 23.93 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Хэдийгээр азийн хамгийн том экспортлогч улсын худалдааны үзүүлэлт эерэг гарсан ч геополитикийн хурцадмал байдал эрсдэл учруулж болзошгүй гэж салбарын шинжээчид таамаглаж байна.

өрийн дарамт өндөр орнууд

макро эдийн засгийн мэргэн

бодлого хэрэгжүүлбэл

зохистой бөгөөд дунд

хугацаанд төсвийн

тэнцлийг хадгалахад

анхаарах хэрэгтэй.

УУЛ УУРХАй

“Rio Tinto” хэлэлцээ хийж байна

“Rio Tinto” групп Гвиней, Мозамбекийн эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа гэж мэдэгдлээ. Одоогоор хяналт, шалгалтын үр дүн болон хууль, шүүхийн маргаан тодорхойгүй байгааг “Rio Tinto” группийн ерөнхийлөгч Жан Ду Плессис хэлсэн. Удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй тэрбээр “бид авлигыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй” хэмээн өгүүлжээ.

Тус групп 20 тэрбум ам.дол­ларын, Гвиней дэх төмрийн хүдрийн симандоу уурхайн төсөлтэй холбоотой сэжиг бүхий гүйлгээ хийсэн байж болзошгүй байгаа. Тиймээс австралийн эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сараас хяналт, шалгалтыг эх­

лүүлсэн юм. Өнгөрсөн онд аНУ­ын Хууль зүйн яам, их брита нийн албаныхан энэ асуудлыг анхааралдаа авсан.

“Rio Tinto”­гийн Гвинейн ерөнхийлөгч алфа Кондетэй хэлэлцээ хийх үеэр гаднын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанид 10.5 сая ам.долларын төлбөр шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа. Энэ хэрэг олны анхаарлыг татаж эхэлсний дараа “Rio Tinto” групп хоёр ч удирдах албан тушаалтнаа ажлаас нь чөлөөлжээ.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сард симандоу төслийг бНХаУ­ын “chinalco” компанид ху далд сан байна. Үүний зэрэг цээ дөрвөн жилийн өмнө Мозамбек дэх нүүрсний уурхайн үнэ цэнийг гурван тэрбум ам.доллараар бууруулсныг аНУ­ын хууль хяналтынхан шалгаж эхэлсэн юм.

Т.ЭлисаШинжээч

ГАДААД ХУДАЛДАА

Урд хөршийн импорт 20.3 хувиар өсчээН.АлтанШинжээч

Хотын хөгжлийг тольдох боломж

ӨРСӨЛДӨХ ЧАДвАР

П.Цагаан: Дүүргүүд өрсөлдөх чадвараа хэмжих хөгжлийн хэмжүүртэй боллоо

Б.МөнхЗГМ

Улаанбаатар хотод төвлөрсөн. Олон улсын түвшинд нийт хүн

амын 50­иас дээш хувийг хотын хүн ам эзэлж байвал хотжилт өндөр гэж үздэг. Монгол Улс бусад улсуудтай харьцуулахад хотжилтын түвшингээрээ харьцангуй өндөр байгаа юм. Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэх нийслэл хотын хүн амын тоо жилд дунджаар 3­4 хувийн өсөлттэй байгаа ажээ. Энэхүү өсөлт цашид ч төдий лэн саарахааргүй бай гааг Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланд тэмдэглэсэн байна.

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 62 хувийг Улаанбаатар хотод бүтээж буй. Өөрөөр хэлбэл, нийслэл Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдрал, хөгжлийн гол цөм болоод байна. судалгааны таван үндсэн бүлгийн нэг нь амьдралын чанар. Тус бүлэг дүүргийн ир гэ дийн амьжиргааны түв шин, эрүүл мэнд, боловс­ролын үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх 29 шалгуур үзүүлэлттэй аж. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг үнэлэх

150 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор гуравны нэг нь статистик мэдээлэл байна. судалгааны мэдээллийг дүүр­гүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуул­гаас бүрдүүлжээ.

Хамгийн засаглал сайтай нь багахангай бол эдийн засгийн үзүүлэлтээр сүхбаатар дүүрэг тэргүүлж байна. Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлангийн нээл тэд азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэло­ни Линдберг оролцсон юм. Энэхүү судалгааг тус сан болон Нийслэлийн иргэдийн төлөө лөгчдийн хурлын дэмж­лэг тэйгээр гүйцэтгэжээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Улаанбаатар хот, дүүр гүүдийн өрсөлдөх чадварыг зөвхөн амьдрах орчин, эсвэл эдийн засгийн үзүүлэлтээр бус олон талыг харж цогцоор үнэлсэн, бодитой мэдээллийн сан бүрдүүлэхийг бид хичээж байна” хэмээн тодотгов.

Page 12: YНЭ: 600₮ Тэгтэй тэнцэх төлөв · Миний хувьд туршлага хуримтлуулах тусмаа ... орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум

Эдийн засаг

12 ЗасГийН ГаЗрыН МЭДЭЭ 2017.04.14, баасаН ~ №069 (615)

Ам.долларын ханш суларч байна Дэлхийн тэргүүлэх эдийн

засгийн валютын ханш суларч байна. “Bloomberg”­ээс тооцдог ам.долларын спот индекс гэхэд пүрэв гарагт 0.2 хувиар буурчээ. ингэснээр тус индекс сүүлийн нэг сарын дээд цэгт хүрээд байна. иентэй харьцах ам.долларын ханш гэхэд сүүлийн гурван өдөр 0.3 орчим хувиар сулраад байгаа юм. Японы мөнгөн тэм дэгттэй харьцах ам.долларын ханш

арваннэгдүгээр сараас хойших доод цэгт хүрээд байна. аНУ болон бНасаУ­ын харилцаа улам хөндийрч байгаа нь олон ул сын зах зээлд хүчтэй нө лөөлж эхэл лээ. Тиймээс тус ул сын мөн­гөн тэм дэгтийн ханш буур лаа. Ха рин америкийн хувь цааны зах зээл харьцангуй тогт вор той байна. s&P 500 индекс гэхэд яль гүй суларсан. Мөн Dow Jones ин декс 0.3 хувиар доошилжээ.

ТҮҮхИй ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1285.29 +0.75% 4/13/2017

ЦАГААН АЛТ PLA унци 977.3 +0.97% 4/13/2017

МӨНГӨ SIA унци 18.515 +1.17% 4/13/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 257.6 +1.22% 4/13/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 73.43 -1.95% 4/13/2017

WTI ТОС CLA баррель 53.07 -0.08% 4/13/2017

БРЕНТ COA баррель 55.86 +0.02% 4/13/2017

БЕНЗИН XBA 174.29 +0.07% 4/13/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.159 -0.88% 4/13/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 +0.21% 4/13/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 84.55 -0.35% 4/13/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 16.74 -0.12% 4/13/2017

БУДАА RRA центнер 10.095 -0.83% 4/13/2017

БУУДАЙ WA бушель 448 +0.39% 4/13/2017

КАКАО CCA тонн 1967 -1.06% 4/13/2017

КОФЕ KCA фунт 140.6 -1.26% 4/13/2017Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

мОнгОлд үйл аЖиллагаа Явуулдаг гадаад КОмПаниуд

59.15 -4.43% 4/13/2017

0.035 +2.94% 4/13/2017

28 -1.75% 4/13/2017

0.022 +4.55% 4/13/2017

0.013 -7.69% 4/13/2017

3.85 +6.35% 4/13/2017

3.92 -3.21% 4/13/2017

0.4 +9.59% 4/13/2017

0.21 -6.67% 4/13/2017

0.65 -4.41% 4/13/2017

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

мОнгОлЫн хөрөнгийн БирЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5836.16 -30.61 -0.52% 4/13/2017DAX INDEX DAX 12119.86 -34.84 -0.29% 4/13/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15648.4 -78.71 -0.5% 4/13/2017S&P/ASX 200 AS51 5889.898 -44.06 -0.74% 4/13/2017S&P 500 INX 2344.93 -8.85 -0.38% 4/13/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3275.96 +2.13 +0.07% 4/13/2017DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 20591.86 -59.44 -0.29% 4/13/2017TOP 20 MSETOP 13112.58 -55.24 -0.42% 4/13/2017FTSE 100 UKX 7323.97 -25.02 -0.34% 4/13/2017HANG SENG HSI 24213.8 -99.7 -0.41% 4/13/2017NIKKEI 225 NKY 18426.84 -125.77 -0.68% 4/13/2017

▼▼▼ ▼▼▲

▼▼ ▼▼ ▼

ДЭлхИйН ГОллОх ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АПУ ХК APU 340.34 0.56% 4/13/2017ГОВЬ ХК GOV 12900 -0.23% 4/13/2017МАХ ИМПЕКС ХК MMX 2404 -3.84% 4/13/2017СҮҮ ХК SUU 130.01 0.02% 4/13/2017ТАЛХ ЧИХЭР ХК TCK 23020 7.07% 4/13/2017АДУУН ЧУЛУУН ХК ADL 2350 -7.84% 4/13/2017БАГАНУУР ХК BAN 1670 -7.17% 4/13/2017БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК BNG 39500 0% 4/13/2017ГЕРМЕС ЦЕНТР ХК HRM 155 1.09% 4/13/2017ЖЕНКО ТУР БЮРА ХК JTB 56.5 -0.70% 4/13/2017МОНГОЛ ШУУДАН ХК MNP 383.29 0.80% 4/13/2017РЕМИКОН ХК RMC 44.23 -3.85% 4/13/2017ШИВЭЭ ОВОО ХК SHV 2100 -5.28% 4/13/2017ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ ХК SUL 52100 -0.10% 4/13/2017ТАХЬ-КО ХК TAH 18500 -14.27% 4/13/2017ТАВАНТОЛГОЙ ХК TTL 5425 -3.56% 4/13/2017

▲▼▼▲▲▼▼

◄►▲▼▲▼▼▼▼▼

Mse ALL 99903584, 99903581

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Гангэрэлтэй 2017 оны төсвийн тодотгол болон ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ярилцлаа.

-хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь банк-ны салбарт хүндрэл үүсгэх эрсдэлтэй юу?

­Огт байхгүй зүйлийг өнөөдөр шинээр бий болгож, хад га­ламжийн хүүгийн орлогоос тат вар авах гэж байгаа юм биш. Энэ нь дэлхийн улс орнуудад түгээ мэл хэрэглэдэг татварын нэг тө рөл. Хадгаламжийн орлогоос тат­вар авах нь нийгмийн орлогыг тэнц вэржүүлэх, улмаар тэгш хуваарилах бололцоог олгох юм. Манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж байна. Үлдсэн тав хүрэхгүй хувийг нь хөрөнгийн зах зээл эзэлж байгаа. Энэхүү харьцааг дунд болон урт хугацаанд тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага их бий. Тиймээс санхүүгийн зах зээлээ эрүүл бүтэцтэй, цаашид зөв хөгжүүлэхэд хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авс­наар хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг өөрчлөлт гарах давуу талтай. банкуудын нийт хадгаламжийн 98 хувийг нийт хадгаламж эзэмшигчдийн хоёр хувь нь эзэмшиж байгаа. Үлд сэн хоёр хувь нь бусад иргэ дийн хадгаламж. Энэхүү хадгаламжийн төвлөрлийн харь цаанаас харахад баялгийн тэгш бус байдал маш

өндөр байгааг харуулж байна.-хадгаламжийн орлогоос

тат вар авснаар банкнаас мөн гө зугтах, зээл дутах эрсдэлтэй юу?

­Эрсдэл харьцангуй бага гэж таамаглаж байна. Учир нь, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө, бонд, Засгийн газрын үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтын хэ рэгслүүд бий. Эдгээрээс манайд хамгийн өргөн ашиг­лаж буй хөрөнгө оруулалтын хэрэг сэл нь банкны хадгаламж. Хадгаламжтай харьцуулахад хамгийн өрсөлдөхүйц хөрөнгө

оруулалтын хэрэгсэл нь Засгийн газрын үнэт цаас. сүүлийн үед Засгийн газрын үнэт цаасанд иргэд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдсэн. Өөр өгөөж өндөр хэрэгсэл бага байна. Өвлүүлэх боломжтой гэж үзвэл үл хөдлөх хөрөнгийн зах зээл орно. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан тул өгөөж нь бага байна. Валютын хадгаламж буурч байна. Ханш тогтворжиж эхэлсэн. Товчхондоо, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх хэмжээнд хүндрэл үүсэхгүй.

-оувС-гийн хөтөлбөрт хам рагдах зайлшгүй шаард ла-га тай юу. уул уурхайн түүхий эдийн үнэ өсөж эхэлсэн. Энэ нь төс вийн хүндрэлийг давахад нө-лөөлөх үү. зарим эдийн засагч дотоод нөөц боломж, болол-цоогоо бүрэн дүүрэн ашиг лах хэрэгтэй гэж үзэж байсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

­УиХ­ын хаврын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг одоо хэлэлцэж байна. Энэ үеэр зарим гишүүн таны хэлж бай­гаа асуудлыг хөндөж байсан.

Уул уурхай түүхий эдийн үнэ тогтвортой бус их хувьсамтгай. Тухайлбал, коксжих нүүрсний үнийг аваад үзвэл, сүүлийн саруудад огцом өсөж байна. Гэхдээ хэр тогтвортой байх, эсэх нь тодорхой бус байгаа. Түүхий эдийн үнэд хэт найдаад санхүүгийн хүндрэлээ давна гэдэг хэцүү. Нөгөө талаас, манайх шиг уул уурхайн баял гаас орлого олдог орнууд тогтвор жуу­лалтын сан, баялгийн сандаа тодор хой хэмжээний хуримтлал үүсгэж чадсан байдаг. Үүгээрээ дамжуулж эдийн засгийн хүнд­рэлийг давж туулдаг. Манай баял гийн санд ямар ч хуримтлал алга. ийм шалтгаанаас болж ОУВс­гийн хөтөлбөрийг авах хэрэгтэй болж байна.

-оувС-гийн хөтөлбөрт орс ноор үүсээд буй ямар хүнд рэ -лийг шийдэх боломж бүрдэх үү?

­банкны салбарын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэг­дэл, гадаад өрийн эмзэг байдал эдийн засгийн гол сорилт болж байна. Үүнийг шийдэхийн тулд ОУВс­гийн хөтөлбөрт хам рагдах шаардлага үүсэж байгаа юм. Гадаад өрийг өрөөр бус төсвийн илүүдэл үүсгэж төлөх хэрэгтэй болж байна. банкны салбарт хугацаа хэтэрсэн зээ лийн үзүүлэлт өндөр дүнтэй байгаа. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг нийлүүлээд эргэн төлөлтийн доголдолтой зээл гэж шинээр нэрлэх болсон. Энэ үзүүлэлт 16 хувьд хүрсэн. Чанаргүй зээл олон улсын жи шигт таван хувь. Гэтэл манай улсад энэ үзүүлэлт 8.8 хувьд хүр чих сэн. банкны салбарт чанаргүй зээл тулгамдсан асуудал болж бай гааг эндээс харж болно. Энэ хүү үүссэн хүндрэлээс гара хад ОУВс­гийн хөтөлбөрт орс ноор бусад донор орнуудаас хөрөн гө оруулалт татах, хямд эх үүс вэр авах боломж бүрдэх юм. Макро эдийн засгийн орчин тааруу бай гаа гаас үүдэж зээлийн чанар

муудсан. Зээлийн чанар муу даад ирэхээр банкуудын шинээр зээл олгох сонирхол нь хумиг даад эхэлж байна. Зээл олгох сонирхол багасна гэдэг нь эдийн засагт эргэлдэх цусны хэмжээ багасч байгаа хэрэг. ингэснээр зээл шаардлагатай иргэн, аж ахуйн нэгж мөнгөний дутагдалд орж, эдийн засаг зогсонги бай далд орох аюул бий. банкны сал­барт учирсан доголдлыг засах хэрэгтэй.

-банкуудын эрүүл байдлыг оувС-гаас үнэлж тогтоох уу, эсвэл хөндлөнгийн байгуул-лагын дэмжлэг авах уу?

­ОУВс­гийн хөтөлбөрт орвол азийн хөгжлийн банкны дэмж­лэг тэйгээр банкны салбарыг эрүүл жүүлэх тусгай хөтөлбөр авна. Энэ хүрээнд банкны сал барт тулгамдаж байгаа ча­нар гүй зээлийг шийдвэрлэх актив удирдлагын компани бай гуу лах хууль эрх зүйн орч­ныг бүрдүүлэхээр зорьж бай на. Мон голбанк, сангийн яам, сан ­хүү гийн зохицуулах хороо ны хамтарсан ажлын хэсэг бай­гуулсан. Хуулийн төсөл бэ лэн болсон. актив удирдлагын ком пани арилжааны банкуудаас муу зээлийг нь хямдруулсан үнээр худалдаж авна. ингэснээр муу зээл арилж, зээл олголт эргээд өсөх нөхцөл бүрдэнэ. Мөн арил жааны банкуудыг акти вын ча нарын үнэлгээнд оруу лахаар болсон. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөнд лөнгийн байгууллагаар хийл гэхээр төлөв­лөж байна.

Эдийн засгаа эрүүлжүүлэхэд ОУвС-гийн хөтөлбөр чухал үүрэгтэйБ.Баяртогтох@bayartogtokhZGM

Түүхий эдийн үнэд хэт найдах нь өрөөсгөл

Санхүүгийн тогтвортой

байдалд хүндрэл үүсэхгүй

Манай баялгийн санд ямар ч хуримтлал алга. Ийм шалтгаанаас болж ОУВС-гийн хөтөлбөрийг авах хэрэгтэй болж байна.

С.Батсайхан / ЗГМ©

"Bloomberg"-ээс тооцдог ам.долларын спот индекс сүүлийн нэг сард (нэгжээр)04/13 100.040

99.000

99.500

100.000

101.000

101.500

100.500