· web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг...

12
“Оюуны зураглал арга”-аар сурагчдыг хөгжүүлэх нь Нийслэлийн 37 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Э.Болорцэцэг “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” Сурагчийн хандлага, оролцоог хөгжүүлэхээр “ Оюуны зураглал хийх арга”-ыг хэрэглэж туршсан нь үр дүнтэй байлаа. Өөрөөр хэлбэл сурагчдын хөгжил төлөвшил, хандлага оролцоог дээшлүүлэхэд “Оюуны зураглалын аргыг сургалтанд ашиглах нь” суралцагчийн суралцах идэвх сонирхолд нийцэж байна. Оюуны зураглалын аргыг ашигласнаар сурагчдын сурч хөгжих хэрэгцээ, идэвх оролцоонд багагүй өөрчлөлтүүд гарч буй байна. Хүүхдийн сурах хэрэгцээ шаардлагад шинэ зүйлс нэмэгдсээр байгаа бөгөөд сурагчийн хандлага, оролцооны цоо шинэ арга зүй өнөөдөр дэлхийн практикт дэвшигдэн гарч байна. Үүнд: Орчин үеийн хандлага, төлөвшил бүхий идэвхтэй оролцогч иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэхэд нэгэн өндөр үр дүнтэй арга нь “Оюуны зураглалын арга” болж байна. Оюуны Зураглал арга” нь хамгийн энгийн “бичиж – тэмдэглэх” систем бөгөөд бүтээлч сэтгэлгээнд зориулсан маш хүчирхэг хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон төрөл зорилгоор ашиглаж болно. “Оюуны зураглал” хийх арга зүйн онол: Уг арга зүй нь цацарган дүрслэлээр тархин дахь бүх мэдээлэл шавхан боловсруулагдаж сурагчийн бүтээлч сэтгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог ажээ. Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой

Upload: others

Post on 07-Jan-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

“Оюуны зураглал арга”-аар сурагчдыг хөгжүүлэх нь

Нийслэлийн 37 дугаар сургуулийн түүх нийгмийн багш Э.Болорцэцэг

“Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг”

Сурагчийн хандлага, оролцоог хөгжүүлэхээр “ Оюуны зураглал хийх арга”-ыг хэрэглэж туршсан нь үр дүнтэй байлаа. Өөрөөр хэлбэл сурагчдын хөгжил төлөвшил, хандлага оролцоог дээшлүүлэхэд “Оюуны зураглалын аргыг сургалтанд ашиглах нь” суралцагчийн суралцах идэвх сонирхолд нийцэж байна.

Оюуны зураглалын аргыг  ашигласнаар сурагчдын  сурч хөгжих хэрэгцээ, идэвх оролцоонд багагүй өөрчлөлтүүд гарч буй  байна. Хүүхдийн сурах хэрэгцээ шаардлагад шинэ зүйлс нэмэгдсээр байгаа бөгөөд сурагчийн хандлага, оролцооны цоо шинэ арга зүй өнөөдөр дэлхийн практикт дэвшигдэн гарч байна. Үүнд: Орчин үеийн хандлага, төлөвшил бүхий идэвхтэй оролцогч иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэхэд нэгэн өндөр үр  дүнтэй арга нь “Оюуны зураглалын арга” болж байна. “ Оюуны Зураглал арга” нь хамгийн энгийн “бичиж – тэмдэглэх” систем бөгөөд бүтээлч сэтгэлгээнд зориулсан маш хүчирхэг хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх, хичээл давтах, багаар ажиллах, мэтгэлцээн, илтгэлд бэлдэх зэрэг олон төрөл зорилгоор ашиглаж болно.

“Оюуны зураглал” хийх арга зүйн онол:

Уг арга зүй нь цацарган дүрслэлээр тархин дахь бүх мэдээлэл шавхан боловсруулагдаж сурагчийн  бүтээлч сэтгэлгээ хөгждөг байна. Оюуны зураглалыг эзэмшсэнээр дараах давуу талууд хүнд бий болдог ажээ.•    Зурах чадвар, харааны мэдрэмж сайжирснаар ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээ,  өөртөө итгэх итгэл дээшилнэ.•    Оюуны дарамт үгүй болж, тархи сэргэлэн цовоо, шинийг хайгч, шийдвэр гаргагч түвшинд хүрнэ.•    Өөрийн оюуны зураглалыг бүтээх, бусдад таниулах, бусдаас суралцах алхамд дадуулна.•    Ойлголтыг зураглалаар илэрхийлэн дахин бүтээлчээр хэрэглэх, хувиргах явцад нийгмийн харилцааны оролцоот идэвхтэй шинжийг өөртөө бий болгоно.  Уураг тархины бодит хэсгүүд болон оюун ухааны чадварууд нь тусгаар байхаасаа илүүтэй өөр өөр хоорондоо нэгэн зэрэг хоршин ажиллавал уураг тархи маш үр нөлөөтэй, маш үр ашигтай ажиллаж болох нь батлагдаж эхэлсэн байна. Тухайлбал, тархины бор гадаргын үгэн болон өнгөний чадварын энгийн хослол нь  сурагчийн тэмдэглэлийг эрс

Page 2:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

өөрчилдөг байна.Тэмдэглэлдээ хоёр өнгө нэмэхэд л хүний тогтоох чадвар 100-аас илүү хувиар илт сайжирч, бүтээлч чадвар өсөн нэмэгддэг. Энэ явц нь хүүхдийн хичээл болон нийгмийн бусад оролцоот үйлүүдэд давтагдсаар хандлага, төлөвшилд эергээр нөлөөлөх зүй тогтолтой ажээ.“Зураг мянган үгнээс үнэтэй” байдаг. Учир нь зураг тархины бор гадаргын чадварыг бүхэлд нь өдөөж өгдөг. Тухайлбал, өнгө, хэмжээс, үг үсэг, харааны хэмнэл, уран сэтгэмж гэх мэт. Дүрс нь хүний оюуны холбох чадвар, ой тойнд үгнээс хэд дахин хүчтэй нөлөөлдөг. Тэгснээр ой тогтоолт, бүтээлч чадвар дээшилдэг. Аливаа тэмдэглэл дүрс зураггүй л бол түүний 95% нь утгаа алддаг байна. Гэтэл ихэнх хүмүүс өөрсдийгөө зураг дүрс зурахдаа тааруу гэсэн ойлголттой байдаг. Үүний улмаас тэд тэмдэглэл хийхдээ зураг дүрс зурахыг огт хүсдэггүй байна.  Сүүлийн 30-аад жилийн турш энэ талаар Английн эрдэмтэн Т.Бьюзан зураач Бэтти Эдвард, Лоррайн Гилл нарын хамт туршилт судалгаа хийсэн бөгөөд уг туршилтаас харахад судалгаанд оролцогчдын 25-аас дээш хувь нь өөрсдийгөө визуал чадвар тааруу, мөн 90-ээс илүү хувь нь өөрсдийгөө төрөлхийн зурж, дүрслэх чадваргүй гэдэгт итгэдэг болох нь нотлогдож байв. Гэтэл  “хэвийн” тархитай  ямарч хүн дүрслэх урлагийн сургуулийн нэлээд сайн зурдаг сурагчийн хэмжээнд зурж чаддаг болохыг уг судалгааны явцад тогтоосон байна. Бьюзан нь  тархи, оюун ухаан, суралцах арга барилын талаар судалдаг, ном зохиогч, багш судалгааны тэргүүлэгч эрдэмтэн юм. Тэрээр дор хаяж 250’000’000 гаруй хүмүүсийн амьдрал ахуйг өөрийн нээн гаргаж ирсэн системийнхээ тусламжтай өөрчилж чаджээ. Энэхүү систем нь “Оюуны зураглал” юм.

“Оюуны Зураглал” хийх нь хүний дүрс зурах, таних энэхүү визуаль чадварыг сэргээн сайжруулдаг. Тиймээс таны уураг тархины дүрстэй ажиллах чадвар дээшилснээр тархины сэтгэн бодох, танин мэдэх, бүтээн туурвих, тогтоон санах, итгэж найдах чадвар, нөөц боломжууд улам нээлттэй болдог байна.Цацаргах Сэтгэлгээний бүх санаанууд нь Оюуны Зураглалын суурь багана болдог. Хэдхэн энгийн дүрмийг баримтлан их хэмжээний бөөн мэдээллийг хурдан хугацаанд нэг цаасан дээр байрлуулах боломжтой. Дэлхийн олон эрдэмтний судалгаагаар хүний тархины бор гадарга хоёр тал бөмбөлгөөс тогтдог болохыг илрүүлсэн.Тархины бор гадаргын баруун болон зүүн тал бөмбөлөг хоорондоо хоршин ажиллаж байж, өндөр хөгжилд хүрдэг байнаБүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвар эзэмшихийн тулд үг, дүрсийг хослуулан оюуны зураглал хийх арга барилд суралцах нь сурах арга барил, мэдлэг чадвараа нэмэгдүүлэх сайхан боломж юм. Тиймээс хичээл зааж буй сурагчиддаа “Оюуны зураглал” аргыг ашиглан хичээлээ зааж байна.

Оюуны зураглалыг зурахдаа дараах зарчмуудыг мөрдөнө. Үүнд:

Онцлог байх:

Page 3:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

-Оюуны зураглалын төвийг ямагт дүрсээр илэрхийлэх-Үгээр бус дүрсээр илэрхийлэхийг хичээх-Дүрсийг дор хаяж 3 өнгөөр будах

-Таван мэдрэхүйг цочроохыг оролдох- Үг, дүрс, мөчрийг янз бүрийн хэлбэр хэмжээгээр зурах

Холбоостой зурах:

-Зураас ашиглах-Өнгө будгаар ялгах-Кодлох

Тодорхой байх:

-Мөчир бүр дээр зөвхөн ганц үг бичнэ-Үгийг том үсгээр, дармалаар бичнэ-Үгийн урт, мөчрийн урт адил байна-Мөчир салаалах бүрд улам нарийсна-Дүрсийг ойлгомжтой зурах-Дэвтэр болон цаасыг хэвтээ чигт зураглалыг хийх-Үсгийг цэх босоо хэлбэрт бичих-Өөрт ойлгомжтой байх гэсэн эдгээр онол, зарчмуудыг сурагчиддаа тайлбарлан ойлгуулсан.

. “Оюуны зураглал арга”-ыг түүх, нийгмийн ухааны хичээлүүдэд ашиглаж байна. “Оюуны зураглалын арга”-ыг  ашигласнаар сурагчдын  сурч хөгжих хэрэгцээ, идэвх оролцоонд дараах   өөрчлөлтүүд гарч байна .

Хичээлийн сэдвийг уншаад чадан ядан ярих биш харин оюуны зураглалаар тэмдэглэл хийн  түүнийгээ харан ярихдаа өөртөө итгэлтэй,  урамтай байгаа байдал ажиглагдаж байсан.

Мөн бодож, эргэцүүлэх, түүнийгээ илэрхийлэн тайлбарлан ярихад их дэмжлэг болсон.

Багшийн хувьд сурагчдынхаа ойлголт мэдлэгийн талаар олж мэдэхэд тустай байлаа. Тухайлбал:

7-р ангийн түүхийн хичээлийн “Цагаадайн улс”, 12-р ангийн “Бизнесийн эрх зүй”, 9-р ангийн “Эдийн засаг” сэдвүүдийг бататган дүгнэхдээ “Оюуны зураглал арга”ыг ашигласан. Аргачлал болон түүний давуу талуудыг сайтар тайлбарласан ба мөнхүү аргыг хэрэглэсэн зургийг үзүүлэн болгон танилцуулсан.

Багшийн тайлбарлахаар бэлтгэсэн үзүүлэн

Page 4:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

Сурагчдын бүтээлээс:

Page 5:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,
Page 6:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,
Page 7:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,
Page 8:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,
Page 9:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

Сурагчдын бүтээлүүдээс ажиглалт болон асуулгын аргаар судалгаа хийж үзэхэд : \Судалгаанд 3 ангийн нийт 70 сурагч хамрагдсан болно.\

1.    Оюуны зураглал хийх нь чамд ямар санагдсан? Яагаад? ..............................................................................................................................

2.   Сэдвийг уншаад ярих нь хялбархан уу, эсвэл уншсан зүйлээ оюуны зураглалын аргаар тэмдэглээд түүнийгээ хараад ярих нь амархан байсан уу?.......................................................................................................................................3.    Оюуны зураглал аргаар цаашид даалгавар гүйцэтгэхийг хүсч байна уу?.......................................................................................................................................

Асуулгын судалгааны үр дүн:

1 дүгээр асуулга:

Таалагддаг, гоё байдаг, хөгжилтэй- 43 сурагч Их юм мэддэг – 16 сурагч Зурж чаддаггүй болохоор хэцүү санагддаг- 11 сурагч тус тус

хариулжээ

2 дугаар асуулга:

Уншаад оюуны зураглалын аргаар тэмдэглээд ярих нь амархан- 35 сурагч

Уншаад шууд ярих нь амархан- 22 сурагч Сайн ойлгож илэрхийлж чадахгүй байна – 13 сурагч тус тус

хариулт өгсөн байна.

3 дугаар асуулга:

Цаашид оюуны зураглал аргаар ажиллахыг хүсч байна- 41 сурагч Энэ аргаар ажиллаж сурна гэсэн- 17 сурагч Хүсэхгүй байна гэсэн нь – 12 сурагч байлаа

Асуулгын хариултуудыг графикаар үзүүлье.

Page 10:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

1-р асуулт 2-р асуулт 3-р асуулт0

5

10

15

20

25

30

35

40

45

50

43

35

41

16

22

17

1113

3

1 2 3

Оюуны зураглал аргаар сурагчдаар ажиллуулж буй болон сурагчдаас авсан судалгаа, ажиглалтаа үндэслээд дүгнэж үзэхэд: 1.    Сурагчдын хөгжил төлөвшил, хандлагад байнгын идэвхтэй сургалт маш их нөлөөтэй юм.2.    Оюуны зураглал арга нь энэхүү бүтээлч арга зүйн нэг мөн бөгөөд зурснаар сурагчдын хөгжил төлөвшил, оролцоот хандлага нь өөрчлөгдсөн гэж үзэж байна. Үүнд:• Тухайн зураглалаа харж зохион бичлэг бичих, төсөөлөх, хэлэлцүүлэгт үзэл бодлоо идэвхтэй илэрхийлэх чадвар нь нэмэгдсэн нь ажиглагдсан.

•    Бусад хүүхдийн зураглал дээр гараагүй санаа ,ойлголтуудыг олж харж нэмэлт санааг өөрийн зураглалдаа илэрхийлж байв.•    Уншсан зүйлээ оюуны зураглалын аргаар тэмдэглээд бусдад ярихад тухайн ангийн нийт сурагчид даалгавраа амжилттай биелүүлсэн ба тухайн сэдвийг ойлгон тогтоож байгаа байдал илт сайжирсан бөгөөд ангийн сурагчид бүхэлдээ завгүй үйл ажиллагаанд хөтлөгдөн хичээлдээ сонирхолтойгоор оролцож байлаа.•    Сурагчид оюуны зураглал зурахдаа өөр өөрийн хэлбэр загвар, өнгө төрхийг эрэлхийлж байсан.3. Сурагчийн танин мэдэх хэрэгцээг хангахад сурагчдын хөгжил төлөвшил, хандлагад багш бүр оюуны зураглал хийх аргыг аль ч мэргэжлийн хичээл бүрд тохируулан  хэрэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.4.    Багш сурагчид хичээлийн цагийг илүү бүтээлч, хөгжилтэй, үр дүнтэй хамтран ажиллахад зарцуулах болно. Уламжлалт сургалтын үед багшийн “заах арга зүйн” (teaching method) талаар илүү ярьдаг байсан бол орчин үеийн сургалтанд “суралцах аргын” (learning method) талаар илүү асуудал дэвшүүлэн хөнддөг болсон Иймд ирээдүйн мэдлэг, чадвар,

Page 11:  · Web viewӨөрөөр хэлбэл “Оюуны зураглал хийх арга”-ыг тэмдэглэл хийх, тэмдэглэл хөтлөх, суралцах, төлөвлөх,

хандлага нь төлөвшсөн, нийгмийн олон талт оролцоот иргэн болж төлөвшихөд бас нэгэн дэмжлэг болно гэж найпаж байна.