trive for l.i.f.e СЭТГҮҮЛ - leighton asia | home€¦ · Химийн бодис ......

8
Энэхүү дугаарт бид: Хувийн Хамгаалах Хэрэгслийн талаар онцлон ярилцах болно S trive for L . I . F . E СЭТГҮҮЛ 2012 оны 3-р дугаар

Upload: ngomien

Post on 29-Aug-2018

230 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

Энэхүү дугаарт бид: Хувийн Хамгаалах Хэрэгслийн талаар онцлон ярилцах болно

Strive for L.I.F.E СЭТГҮҮЛ2012 оны 3-р дугаар

Page 2: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

Strive for L·I·F·E аюулгүй ажиллагааны хөтөлбөр, санаачилгын хүрээнд Бизнес 2-ын бүх төслүүд ирэх 1-1,5 жилийн хугацаанд аюулгүй ажиллах дадлыг үргэлжлүүлэн хэвшүүлэх, аюулгүй ажиллагааны манлайллыг үзүүлж ажиллахад анхаарч ажиллана

ЛАЭО-ын бусад салбаруудын адил Бизнес 2 нь аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ бахархдаг юм. Манай ХАБЭАБО-ны соёлыг “Бизнес 2-ын хэмжээнд бидний ажиллах арга барил”-ыг тодорхойлдог хандлага, үнэт зүйлс, итгэл үнэмшил хэмээн тодорхойлж болно. Энэхүү ХАБЭАБО-ны эерэг соёлыг бий болгож, хэвшүүлэхэд нэлээдгүй хугацаа шаардлагатай. Мөн бид удирдах ажилтнууд аюулгүй ажлын байрыг бий болгоход идэвхтэй оролцох зэргээр аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн манлайллыг үзүүлж ажиллахад анхаарч ажиллах болно. Төслийн талбаруудад ажиллаж байгаа удирдах ажилтнуудыг эрүүл мэнд аюулгүй ажиллагааны манлайлал үзүүлж ажиллахад шаардлагатай ур чадвар, мэдлэг, туршлагыг олж авах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх явдлыг манай Бизнес 2-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч, дэмжсээр ирсэн. Бид үргэлж ажлын байран дах аюул эрсдлийг тодорхойлж, тэдгээрийг багасгах тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйтай холбоотой эрсдлээ зөв удирддаг байнгын хичээл зүтгэлтэй ажилтнуудтай байхыг хүсэж байдаг юм.

Цаашид ХАБЭАБО-ны гүйцэтгэлээ ахиулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө бүгд хамтран ажиллацгаая.

Бидний хэрэгжүүлж байгаа Strive for LIFE буюу Аюул Осолгүй Ажиллахын Төлөө хөтөлбөрийн үр дүнд компанийн хэмжээнд ХАБЭАБО-ны үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирч байгаа билээ. Бид байгууллагын хэмжээнд төслийн талбайд ажиллах ажилчдаас эхлэн удирдах ажилтнууд хүртэлх бүх хүн аюулгүй ажиллагааны ач холбогдлыг ойлгохын зэрэгцээ аюулгүй ажиллах соёлыг бий болгохын төлөө ажиллаж байна. Бидний хэрэгжүүлдэг 1-р зэргийн ослоос сэргийлэх зорилт бүхий Эрсдлийн үнэлгээний арга нь 1-р зэргийн осолд хүргэж болох эрсдлүүдийг арилгах хяналтыг боловсруулж, хэрэгжүүлэх боломжийг олгож байдаг. Түүнчлэн ажилтнууддаа аюулгүй ажиллах дадлыг хэвшүүлэхийн тулд аюулгүй ажиллагааны мэдлэг, боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүдийг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлсээр ирсэн.

Аюул осолгүй ажиллахын үндэс суурь болох эдгээр хөтөлбөр, арга хэмжээнүүд нь ЛАЭО-ийн хэмжээнд ХАБЭАБО-ны гүйцэтгэлийг хангах арга зам болдог. Энэтхэгт явуулж байгаа манай үйл ажиллагааны хүрээнд “Strive for LIFE” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд тун удаагүй байгаа хэдий ч тэднийг ЛАЭО-ийн бусад салбар нэгжүүдийн үнэтэй туршлагаас суралцан, аюулгүй ажиллагаагаа бүрэн хангаж ажиллана гэдэгт би итгэлтэй байна.

ЛАЭО-ийн хэмжээнд бид ажилтан нэг бүрийг өдөр тутам ажлаа аюул осолгүй гүйцэтгэж, гэртээ эсэн мэнд харьж байхад анхаарч ажилладаг. Иймд би та бүхнийг өөрийн ажиллаж буй төслийн хүрээнд энэхүү зорилтод хүрэхийн төлөө бидэнтэй хамтран аюул осолгүй ажиллахыг уриалж байна.

Уэйн Бержис Лейтон Азиа, Энэтхэг, Офшор болон Бизнес 2-ийн ХАБЭАБО-ны Менежер

>> Ерөнхий Захирлын Илгээлт

>> Аюулгүй ажиллагааны манлайлагчийн илгээлт

Иан Эдвардс Лейтон Азиа, Энэтхэг, Офшорыг

хариуцсан Ерөнхий Захирал

Page 3: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

>> Хувийн Хамгаалалтын талаар

Олон улсад танигдсан Хяналтын Шатлалын дагуу Хувийн Хамгаалах Хэрэгсэл (ХХХ) нь аюул эрсдлээс хамгаалах хамгийн доод түвшний хяналт гэдгийг та мэдэх үү?ХХХ-ийг зөвхөн хамгийн эцсийн хамгаалалт болгон ашиглах эсвэл бусад хамгаалалтын аргыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэхийн өмнө богино хугацаанд ашиглаж болно. Бусад хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй буюу бусад өндөр түвшний хамгаалалтын арга хэмжээ (эрсдлийг арилгах болон эрсдэлгүй зүйлээр орлуулах гэх мэт) –г хэрэгжүүлж байгаа үед тохирох ХХХ-ыг хамтад нь ашиглаж болно.

Сайт дээр аливаа төлөвлөсөн ажлыг гүйцэтгэхийн өмнө Ажлын Аюул Эрсдийн Үнэлгээ хийж, тухайн ажлыг гүйцэтгэхэд гарч болох аюул, мөн ажлыг гүйцэтгэхэд тохирох ХХХ-ийг тус тус тодорхойлох шаардлагатай.

Хувийн хамгаалах хэрэгслийн зориулалт Ажлын байранд хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэснээр доорх эрсдлүүдээс хамгаалах боломжтой:

Химийн бодис – aмьсгалын замаар орох, арьс өртөхХэт халуун/хүйтэн байх – түлэгдэх эсвэл хайрагдах гэх мэтХэт ягаан туяа – гадаа удаан ажиллахАгаарын замаар дамжих бохирдол – тоос, бодис, ууршилтцацраг туяаӨвчний халдвар – бактери, мөөгөнцөрБиеийн гэмтэл – зүсэгдэх, унах, дээрээс унаж байгаа зүйлд цохиулахТоног төхөөрөмж ашиглах үед гарч болзошгүй эрсдэл – цахилгаан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжЦахилгааны гэмтэл – цахилгаанд цохиулах, кабельтай харьцах үеийн эрсдэлДуу чимээӨндөрт ажиллах үед унах, хальтрах

Хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд Нүд – хамгаалалтын шил, өргөн хүрээтэй нүдний шил, нүүрний халхавч

Чих – чихний бөглөөс, чихэвч

Амьсгалын зам – маск, хорт хийн баг, шүүгчтэй бортого

Толгой – каск

Бие – комбинзон, хамгаалалтын бүс, гэрэл ойлгогчтой хувцас, бээлий

Хөл – урд хэсгээрээ төмөр хамгаалалттай гутал

Өндрийн аюулгүй байдал – өндрийн бүс (татлага, гогцоо, бэхэлгээ), дээврийн ирмэгийн хаалт

Харагдах байдал – гэрэл ойлгогчтой хантааз, хүрэм

Багаж хэрэгслүүдБагаж гэдэг бол үндсэндээ таны гарны үргэлжлэл юм. Иймд багаж хэрэгсэлтэй харьцахдаа гартайгаа адил болгоомжтой хандаж ажиллах шаардлагатай:

1. Ажилдаа тохирох зөв багаж сонгох

2. Аливаа багажийг зориулалтын дагуу, аюулгүй, болгоомжтой ашиглах

3. Сайн хийц, чанартай багаж сонгож хэрэглэх

Page 4: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

МОНГОЛШинэ сургалтын төвтэй боллоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Лэйтон ХХК нь Улаанбаатар хотноо сургалтын төвөө байгуулж, өнгөрсөн 7-р сарын эхээр холбогдох эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлийг авснаар тус төвийн үйл ажиллагааг эхлүүллээ. Хангамжийн хэлтсийн агуулахын дэргэд байрлах тус төв нь сургалтын иж бүрэн хэрэгслээр тоноглогдсон, үзүүлэн сургуулилт, аюулгүй ажиллагааны дадлага хийх талбай болон мэргэжлийн ур чадвар олгох, ажиллагсдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтууд явуулах танхимтай, орчин үеийн сургалтын төв юм. Бид эхний ээлжинд компани дотроо уурхайн хүнд даацын өөрөө буулгагч, өрмийн машин, экскаватор, сэрээт ачигч, бульдозер, грейдер зэрэг тоног төхөөрөмжийн операторуудыг сургаж дадлагажуулах зорилт тавин ажиллаж байна.

Монгол улсад хэрэгжүүлж байгаа уул уурхайн төслүүдэд хүнд машин механизмыг жолоодох эрхтэй, чадварлаг оператор байх боломжийг олгохын тулд бид ажиллагсаддаа үе шаттай сургалт явуулдаг юм. Операторын сургалтанд хамрагдагсад нийт 5 сарын туршид 1500 цагийн хичээл үзэх бөгөөд үүнд танхимын сургалт, жолоодлогын дадлага, талбайн ажиглалт, дагалдан сургалт тус тус багтана. 268 цагийн сургалтыг сургалтын төв дээр хийж, үлдсэн хугацаанд төслийн сайтууд дээр дадлага хийнэ.

>> Аюулгүй Ажиллагааны тухай мэдээлэл

ХОНКОНГАюулгүй ажиллагааны талаар ярилцаж үдийн зоог барив Бид Хонконгийн Хөдөлмөрийн яам, Барилгын салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлтэй хамтран төслийн барилгын ажилчдад зориулсан Аюулгүй ажиллагааны сэдэвт уулзалт ярилцлага, үдийн зоогийн арга хэмжээ зохион байгууллаа. 6-р сарын 24-нд болсон уг арга хэмжээ нь аюулгүй ажиллагааны талаарх туршлагаасаа хуваалцах, гэмтэх бэртэх, бүр амь насаа алдахад хүргэж болох аюултай ажиллагаа, үйлдлийг дүгнэн шинжлэх замаар аюулгүй ажиллагааны талаархи ажилчдын мэдлэг, сонор сэрэмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм. Ажлын байранд амь насаа алдсан ажилтны ар гэрийнхэн энэхүү арга хэмжээнд оролцож сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд энэ нь хүмүүст ажлаа хийж байхдаа өөрсдийн амь насыг эрсдэлд оруулах үйлдэл хийлгүй, үргэлж гэр бүлийнхнийгээ бодож, тэднийгээ хайрлахыг сануулсан явдал болсон. Энэхүү арга хэмжээнд манай 4 төслийн 600 гаруй ажилчид оролцлоо.

Page 5: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

СИНГАПУР - Өргөлтийн мэдээллийг бүртгэх шинэ санаачилга гаргалаа

Манай хамтарсан компанийн хэрэгжүүлж буй Жалан Бесар метроны буудал барих төсөл дээр суурин болон хөдөлгөөнт краныг ашиглан гүйцэтгэх өргөлтийн ажлууд нь 1-р зэргийн осолд хүргэж болох эрсдэлтэй ажилд тооцогддог учраас бид энэхүү эрсдлийг бууруулах зорилгоор туслан гүйцэтггэгчтэй хамтран нэг краныг өргөлтийн ажлын өгөгдөл мэдээллийг бүртгэх төхөөрөмжөөр тоноглон туршиж байна. Өгөгдөл бүртгэгч төхөөрөмжийн тусламжтайгаар өргөлтийн ажлын бодит мэдээллийг авах бөгөөд энэхүү мэдээллийг ашиглан дүн шинжилгээ хийж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж, мэдлэгийг дээшлүүлэх боломжтой болох юм. Туршилт амжилттай болж, өгөгдөл бүртгэгчийн мэдээллийн тусламжтайгаар аюулгүй ажиллагааны үзүүлэлт бодитоор сайжирч байгаа нь батлагдвал бид цаашид бусад крануудад ижил төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөж байна.

ИНДОНЕЗ Хөгжөөнт дасгал Бекаси дахь манай засварын төвийн 100 орчим ажилтан нь эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягт суралцахын тулд Бямба гариг бүрийн өглөө аэробикийн дасгал хийж байхаар боллоо. Бид аэробикийн нэгэн багшийг урьж, бидний нэрлэснээр “L·I·F·E дасгал” хэмээх хялбар дасгалуудыг бүх ажилчдын хамт хийсэн юм. L·I·F·E дасгалыг хийхдээ “L·I·F·E” гэсэн үгийн үсэг бүрийг ажилчид биеийн хөдөлгөөнөөрөө дүрслэх ёстой юм. Энэхүү хөгжөөнт дасгалыг хийхэд багийн ажиллагаа, хоорондын итгэлцэл шаардагдах бөгөөд энэ нь ажилтнууд бие биенээ сайн таньж мэдэх, шинэ найз нөхдийн холбоо үүсгэх ач холбогдолтой. Энэхүү санаачлага нийт ажиллагсдын дунд дэлгэрч, “Рамадан” буюу шашны баярын өдрийг үл харгалзан ажилчид дасгалаа хамтдаа хийж байсан.

Байгаль орчны сургалт Байгаль орчны өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан, үүргээ биелүүлэх зорилтын хүрээнд Индонезийн Вахана, Махакам Сүмбэр Жаяа нүүрсний уурхайнуудын ажилчдыг хамруулсан “Хог хаягдал болон нүүрс устөрөгчийн менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Дөрвөн цагийн турш үргэлжилсэн манай байгууллагын дотоод сургалтанд уурхай тус бүрээс 40 орчим ажилчин оролцлоо. Уг сургалтанд PowerPoint танилцуулга ашиглахаас гадна бичгийн шалгалт авсан байна. Энэхүү чухал санаачилга нь Индонезид хэрэгжүүлж байгаа бүх төслүүдэд цаашид байгаль орчны сургалтыг системтэйгээр зохион байгуулах суурийг тавьж өглөө. Бид ажиллагсдын сургалтын матрицын дагуу уг сургалтыг үргэлжлүүлэн зохион явуулах болно.

ИРАК - Аюулгүй ажиллагааны тойрох үзлэг хийв“Аюул Осолгүй Ажиллахын Төлөө” аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Кувэйтийн хилийн ойролцоо байрлах, Ирак улс дахь Фао терминалд хэрэгжүүлж буй манай төслүүдэд Аюулгүй ажиллагааны тойрох үзлэгийг зохион байгууллаа. Энэхүү тойрох үзлэгээр далайн эрэг дээр байрлах тос дамжуулах станцад Төслийн үнэлгээ хийж, ажилчдыг аюул ослоос хамгаалахын тулд зохих хяналтуудыг хэрэгжүүлж байгаа эсэх, мөн ажилчид нь гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй холбоотой эрсдлүүдийн тухай ойлгож мэдсэн эсэхийг шалгахаар Төслийн үнэлгээ хийх зорилготой байсан. Тус тойрох үзлэгийн үеэр Лейтон Офшорын ажилтнууд нь төслийн хэмжээнд үүсч болзошгүй эрсдлүүд болон аюулгүй ажиллагааны талаар хангалттай сайн ойлголттой байгааг харуулсан. Мөн энэ үеэр зарим шилдэг ажилчдыг шагнаж урамшуулсан юм.

Тус үзлэгийн үеэр засаж сайжруулах шаардлагатай хоёр асуудал байгааг онцолсон ба үүнд барилгын угсармал шатан дээр өндөрт ажиллаж байсан зарим ажилчид нь гар утас ашиглаж байсан, мөн хөдөлгөөнт краны операторууд эрсдлийг олж илрүүлэх болон эрсдлийг үнэлэх зэрэг аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад шаардлагатай зүйлийн талаар мэдлэг дутуу байгаа зэрэг орно. Эдгээр дутагдлыг засч залруулах арга хэмжээг танилцуулсан ба Төслийн багийн ажилтнууд энэхүү дэмжлэг туслалцаа авахад нээлттэй байгаагаа илэрхийлж, энэ ажилд идэвхтэй оролцохоо илэрхийлж байсан.

Page 6: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

Нийтлэг шинж тэмдгүүд Нэн даруй авах арга хэмжээ

Толгой эргэх

Толгой өвдөх

Огих

Гуйвах

Сульдах/Ядрах

Булчин зангирах

Халуурах

Биеийн халуун өндөр байх

Ажилтныг тухайн ажлын байрнаас шилжүүлэхЭмнэлгийн тусламж иртэл ажилтныг сэрүүн/сүүдэртэй орчинд шилжүүлэн хөлийг нь дээш өргөх

Мөстэй уут эсвэл мөстэй алчуураар биед нь жин тавих

Өмссөн хувцсыг нь суллах

Ус уулгах

Эмнэлгийн тусламж иртэл ажилтны амьсгалын зам болон амьсгааг нь хянах

Ухаан балартах/цухалдах (сэтгэл санаа тавгүйтэх)

Бөөлжих

Гүйлгэх

Бие хямрах

Судасны цохилт сул эсвэл түргэн байх

Ухаан алдах

Бид халуунаас болж ядаргаанд орох, гэмтэл бэртэл авахаас сэргийлж олон практик арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд ажилчид халуунаас болж ядаргаанд орох үед илрэх нийтлэг шинж тэмдгүүд болон нэн даруй авах шаардлагатай арга хэмжээний талаар мэдлэг олгохоор халууны ядаргааны талаар компанит ажил зохион байгуулж, тэдгээр шинж тэмдэг илэрсэн үед хэрхэн үр дүнтэй хянаж зохицуулах талаар сургалт зохион байгуулсан.

>> Аюулгүй Ажиллагааны Мэдлэгийн Булан

Иракийн хэт халуун зуныг давах Ойрх дорнодын улс орнуудад зуны улирал нь 5-р сараас 9-р сарын хооронд тохиодог ба энэ үеэр агаарын хэм 50°C хүртэл халдаг. Энэ нь далайн эрэг орчим болон далайд гүйцэтгэх манай төслийн багийнхан жилийн ихэнх үед нь хэт хуурай, халуун орчинд ажилладаг гэсэн үг юм.

Page 7: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

ЭНЭТХЭГ - Шинэ Вэйв цогцолбор Энэтхэг улсад хэрэгжүүлж буй худалдаа үйлчилгээний Вэйв II цогцолборыг барих төсөл энэ оны 6-р сарын 5–ны байдлаар 1.1 сая хүн/цагийг аливаа осол, эндэгдэлгүй ажилласан амжилт гаргалаа. Энэ нь уг төсөл бүтэн нэг жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдах аливаа осол эндэгдэл гаргалгүй ажиллалаа гэсэн үг юм. Өндрөөс материал унах, хүнд машин механизм жолоодох, өргөх кран ажиллуулах, өндөрт ажиллах зэрэг 1-р зэргийн осол зөрчил үүсгэж болох олон эрсдлүүд тулгардаг учир уг төслийн хувьд энэ нь маш том амжилтанд тооцогдоно. Төслийн багийнхан төслийн бүх үйл ажиллагааг аюулгүй байдлаар удирдан зохицуулах зорилгоор олон үр дүнтэй аргуудыг нэвтрүүлж, тасралтгүй хэрэгжүүлсээр байна.

ТАЙЛАНД - Конрад 4,5 сая хүн цаг осол эндэгдэлгүй ажилласан

МАСБАТЕ УУРХАЙ - Масбате Уурхай4+ сая хүн цаг, 1028 өдрийг аливаа осол эндэгдэлгүй ажилласан

ИНДОНЕЗЖил бүр 2 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадал бүхий Төв Сулавеси дахь байгууламжийн төслийн сайтын бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа манай төсөл 2 сая хүн цагийг аливаа осол эндэгдэлгүй ажилласан амжилтаа тэмдэглэхэд хувь хүн тус бүр болон баг хамт олноороо хамтдаа гаргасан амжилт хэмээн бахархах сэтгэл төрж байв. Өнгөрсөн 7-р сарын 14-ны өдөр энэхүү амжилтаа тэмдэглэж баярын арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд үүнд орон нутгийн удирдлагууд ажилчид нийлсэн 700 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээ бүтэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд тэд урлагийн тоглолт үзэж, азын сугалааг зохион байгуулсан юм.

СИНГАПУРСингапурын Жалан Бесарт газар доорх метроны буудал барьж буй манай хамтарсан компани нь Сингапурын хотын хөгжил, байгаль орчны зөвлөлөөс анх 2002 онд санаачлан гаргасан байгаль орчинд ээлтэй шинэ санаачлагуудын шагнал болох Эко-Оффис тэмдгийг гардан авлаа. Бид ажилчиддаа өдөр тутмын амьдрал ахуйдаа байгаль орчноо хамгаалж хэвшихийг уриалан ажиллаж байна. Мөн байгаль орчноо хамгаалах үйлсэд оролцож, үүрэг оролцоогоо нэмэгдүүлж ажиллах талаар мэдлэг олгох, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтыг тогтмол явуулж байна.

ХОНКОНГХөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл мэндийн Зөвлөлөөс зохион байгуулсан Барилгын салбарын Аюулгүй Ажиллагааны Форум, Шилдэг Байгууллага Шалгаруулах ёслолын арга хэмжээний үеэр Хонконгийн Сэнтрал Ван Чай тойрог зам - Сэнтрал зогсоол болон арлын метроны зүүн хэсгийн шугам барих төсөл маань Аюулгүй ажиллагааг тасралтгүй хангаж ажилласан төсөл - алтан өргөмжлөл, Ажлын байранд үүсэх хэт халуунаас сэргийлэх шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэгч хэмээх шинээр олгож эхэлсэн шагналаас - мөнгөн өргөмжлөл, Аюулгүй ажиллагааг тасралтгүй хангаж ажилласан шилдэг гүйцэтгэлтэй байгууллага - хүрэл өргөмжлөлийг гардан авлаа. Мөн манай Хаягдлыг цэвэршүүлэх байгууламжийн төслийнхэн маань 2,7 сая хүн/цагийг аливаа осол эндэгдэлгүй ажилласнаа тэмдэглэв.

Туннелийн барилгын ажлыг аюулгүй гүйцэтгэж байнаЭнэ оны 4-өөс 7-р сарын хооронд буюу дөрвөн сарын туршид Энэтхэгийн Гималайн нурууны нам дор бүсэд баригдаж буй газар доорх хамгийн урт зам болох, 9 километр урт Ченани-Нашри туннелийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа төсөл нийт 1.2 сая хүн цагийг осол эндэгдэлгүй ажилласан амжилт гаргалаа. Жамму, Кашмир мужийн нутагт байрлах энэхүү ажлын хүнд хэцүү нөхцөл, олон төрлийн эрсдэл зэргийг тооцсонтой харьцуулахад энэ нь том амжилт юм. Аюулгүй ажиллагааны энэхүү амжилтанд хүрэхийн тулд бид шаргуу хөдөлмөрлөсөн билээ. Мөн өөрийн ажиллагсдад аюулгүй ажиллах зан дадлуудын талаар мэдлэг олгох, сургах тал дээр төслийн багийнхан маань ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байгаа бөгөөд тэд 2 сая хүн цагийг осол эндэгдэлгүй ажиллая гэсэн зорилт тавин ажиллаж байна.

>> Аюулгүй Ажиллагааны Ололт Амжилтуудаас

Page 8: trive for L.I.F.E СЭТГҮҮЛ - Leighton Asia | Home€¦ · Химийн бодис ... Туршилт амжилттай ... хэмээх хялбар дасгалуудыг

n

Àæ

èë

áîë

îí î

ð÷í

û í

ºõö

ºë

ä ò

îõè

ðñî

í á

àãà

æè

éã

ñîíãî

n

Á

àãà

æ í

ü æ

èí,

õýì

æýý

, àþ

óëã¿

é à

æè

ëë

àõ

õÿçã

ààðò

òîõè

ðñî

í á

àé

õ n

À

øè

ãëà

õààñà

à º

ìí

º á

àãà

æàà ø

àë

ãàæ

, ãý

ìòý

ëòý

é á

àé

âàë

ïàé

ç õà

äà

æ ,

òóñ

ãààðë

àõ

n

Ìàø

èí ò

îíî

ã òº

õºº

ðº

ìæ

ºº

ñ õà

ìãà

àë

àë

òûã

á¿¿

àâ,

õàì

ãàà

ëà

ëòã

¿é ì

àø

èí ò

îíî

ã òº

õºº

ðº

ìæ

èé

ã á

¿¿ à

æè

ëë

óóë

n

Õ

ÕÕ

íü

òàíû

ã õà

ìãà

àë

àõ

õàì

ãèé

í ý

öñè

éí à

ðãà

ãýä

ãèé

ã ñà

íà

n

Ëå

éòî

íû

òº

ñºë

ä ç

ààâà

ë õ

ýðýã

ëýõ

øààð

äë

àãà

òàé

ÕÕ

Õ -

êàñê

, ãý

ðýë

îé

ëãî

ã÷òî

é õ

óâö

àñ,

àæ

ëû

í ã

óòà

ë,

õàì

ãàà

ëà

ëòû

í í

¿äíè

é

øè

ë

n

Øààð

äë

àãà

òàé

áîë

áóñ

àä

ÕÕ

Õ-ã

õýð

ýãë

ýõ -

áýý

ëè

é,

ºí

äð

èé

í õ

àì

ãàà

ëà

ëòû

í á

¿ñ,

í¿¿

ðíè

é õ

àà

ëò,

ñî

íñã

îë

ûí õ

àì

ãàà

ëà

ëò,

îñë

ûí

õà

íòà

àç

ã.ì

Õè

éæ

áóé

àæ

èë

äàà

òî

õèð

ñîí

ÕÕ

Õ,

áàã

àæè

éã

àøè

ãëàñ

íàà

ð ã

ýìòý

ë

áýð

òëýý

ñ º

ºð

èé

㺺

õàì

ãààë

íà

Àæ

èë

äàà

òî

õèð

ñîí

ÕÕ

Õ, á

àãàæ

èé

ã àø

èãë

àæ á

àéí

à óó

?