reach САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар...

8
1. REACH ТӨСӨЛ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл энэ удаад Чингэлтэй дүүргийн Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Бизнес Инкубатор Төвтэй хамтран ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Уулзалт “Санхүүжилтийн Бизнес Төсөл Боловсруулах Аргачлал” сэдвээр зохион байгуулагдаж Чингэлтэй дүүрэгт харьяалалтай бизнес эрхлэгчид оролцлоо. Энэхүү уулзалт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд хэрэгцээ шаардлага өндөр байдаг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт, зээл хүсэхэд бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд бизнес төсөл бичих хэрэгцээ шаардлага байнга гардаг. Харин бизнес эрхлэгчдийн хувьд бизнес төслийн талаар мэдлэг байдаг ч санхүүжүүлэгчийн шаардлагад нийцүүлэн бэлтгэх, бизнесээ оновчтой төлөвлөх, үнэн зөв тооцоолол хийх зэрэг тал дээр мэдлэг дутмаг байдгаас зээл нь гарахгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Энэ удаагийн REACH Төслийн уулзалт эдгээр асуудлуудад хариулт өгсөн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. 1 1. REACH Төсөл Чингэлтэй Дүүрэгт Ажил Хэрэгч Уулзалт Зохион Байгууллаа 2. Амжилтын Түүх 3. Зээлийн Боловсрол: Муу зээлдэгч-Муу хүн биш 4. Таны Мэдлэгт Булан: Та Үүнийг Мэдсэн үү? 5. Монгол Улсад Хэрэгжиж Буй Төслийн Зээл: “Органик Монгол” Зээлийн Хөтөлбөр 6. Таны Санхүүгийн Боловсролд: Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүгийн Тайландаа Гаргадаг Алдаа, Түүнд Өгөх Зөвлөгөө 7. Салбаруудад Болсон Онцлох Үйл Явдлуудаас 8. Маркетингийн Зөвлөгөө: Ялгарал Үүсгэхүй ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23 REACH Төслийн оффис: № 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс +(976) 7722-2210 [email protected] www.dsmongolia.org www.facebook.com/REACHProject ХОЛБОО БАРИХ: Баян-Өлгий Оффис: № 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг Утас: 7042-2080 Дорнод Оффис: № 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг Утас: 7058-2030 Дундговь Оффис: № 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг Утас: 7059-2209 Сэлэнгэ Оффис: № 1 тоот, Алтан Булаг Төв Сүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Upload: others

Post on 31-Aug-2019

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

1. REACH ТӨСӨЛ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл энэ удаад Чингэлтэй дүүргийн Жижиг, Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Бизнес Инкубатор Төвтэй хамтран ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Уулзалт “Санхүүжилтийн Бизнес Төсөл Боловсруулах Аргачлал” сэдвээр зохион байгуулагдаж Чингэлтэй дүүрэгт харьяалалтай бизнес эрхлэгчид оролцлоо.

Энэхүү уулзалт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд хэрэгцээ шаардлага өндөр байдаг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт, зээл хүсэхэд бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд бизнес төсөл бичих хэрэгцээ шаардлага байнга гардаг.

Харин бизнес эрхлэгчдийн хувьд бизнес төслийн талаар мэдлэг байдаг ч санхүүжүүлэгчийн шаардлагад нийцүүлэн бэлтгэх, бизнесээ оновчтой төлөвлөх, үнэн зөв тооцоолол хийх зэрэг тал дээр мэдлэг дутмаг байдгаас зээл нь гарахгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Энэ удаагийн REACH Төслийн уулзалт эдгээр асуудлуудад хариулт өгсөн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.

1

1. REACH Төсөл Чингэлтэй Дүүрэгт Ажил Хэрэгч Уулзалт Зохион Байгууллаа

2. Амжилтын Түүх

3. Зээлийн Боловсрол: Муу зээлдэгч-Муу хүн биш

4. Таны Мэдлэгт Булан: Та Үүнийг Мэдсэн үү?

5. Монгол Улсад Хэрэгжиж Буй Төслийн Зээл: “Органик Монгол” Зээлийн Хөтөлбөр

6. Таны Санхүүгийн Боловсролд: Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүгийн Тайландаа Гаргадаг Алдаа, Түүнд Өгөх Зөвлөгөө

7. Салбаруудад Болсон Онцлох Үйл Явдлуудаас

8. Маркетингийн Зөвлөгөө: Ялгарал Үүсгэхүй

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ:

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23

REACH Төслийн оффис:

№ 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

+(976) 7722-2210

[email protected]

www.dsmongolia.org

www.facebook.com/REACHProject

ХОЛБОО БАРИХ:

Баян-Өлгий Оффис:

№ 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг

Утас: 7042-2080

Дорнод Оффис:

№ 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг

Утас: 7058-2030

Дундговь Оффис:

№ 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг

Утас: 7059-2209

Сэлэнгэ Оффис:

№ 1 тоот, Алтан Булаг ТөвСүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Page 2: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

2

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23

АМЖИЛТЫН ТҮҮХ

П.Алимаа нь улсын байгууллагад олон жил ажиллаж байгаад өөрийн санаж бодож явсан санааг ажил хэрэг болгох үүднээс анх бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Тэрээр Мон Фабрик Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд төмсний чипсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Одоогоор Мон Фабрик Групп ХХК-ийн чипс 0,35 гр, 100 гр, 200 граммын цаасан аяга хэлбэртэй саванд савлагдаж дотоодын зах зээлийн чипсний өрсөлдөгч үйлдвэрүүдээс сав баглаа боодол, чанараараа ялгарч буй амжилттай яваа бизнесүүдийн нэг болсон байна. Тус үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүнийхээ түүхийг эдийг дотоодоос ханган нийлүүлдэг хэдий ч сав баглаагаа урьд хөршид захиалгаар хийлгэдэг тул эргэлтээ нэмэгдүүлэх нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон байна.

П.Алимаа жижиг, дунд бизнес эрхлэгч дүүгээсээ АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төслийн талаар сонсоод санхүүжилтийн асуудлыг түргэн шуурхай шийдэх гарц хайн REACH Төсөлд хандсан байна.

Түүний хувьд санхүүжилтийн талаар хаашаа хандахаа мэдэхгүй байсан тул ББСБ, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авах бодолтой байсан. Учир нь үйл ажиллагаа явуулаад удаагүй тул банкны шаардлагыг хангахгүй байх гэсэн бодолтой байжээ.

“Богино хугацаанд оновчтой зөвлөмж өгч цаг алдалгүй зээл бүтээж өгсөн REACH Төсөлд баярлалаа”.

Тэрээр REACH Төслийн үр дүнтэй заавар зөвлөмжийн дагуу банканд хандаж, түргэн хугацаанд санхүүжилтээ авсан байна. Энэхүү бизнесийн хувьд байгальд хор нөлөө багатай, хаягдлыг нь дахин боловсруулах, хаягдал тосыг савангийн үйлдвэрүүдэд бүрэн нийлүүлэх боломжтой.

Түүнчлэн цаашид өргөжин дэвжих маш өндөр магадлалтай бөгөөд байнгын шинэчлэл хийгдэж хэрэглэгчдийг хүлээлтийг давуулан биелүүлж ажиллах бүрэн боломж байна. Бизнес эрхлэгч П.Алимаагийн цаашдын бизнесийн зорилго нь дотоодын төмсний чипсний тодорхой хувийг эзэлж импортын чипсний хэрэглээг багасгахад хувь нэмрээ оруулах юм.

Бизнесийн салбар: Хүнсний үйлдвэрлэл, худалдаа

Бизнесийн нэр: Мон Фабрик Групп ХХК

Байршил: Улаанбаатар хот

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Пүрэв Алимаа

Page 3: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

3

2018 оны 3 сар №23 REACH САР ТУТМЫН СОНИН

МУУ ЗЭЭЛДЭГЧ – МУУ ХҮН БИШ

Энэ удаад та бүхэнд Зээлийн боловсрол булангаараа та бүхэнд www.mongo.mn сайтад нийтлэгдсэн “Муу зээлдэгч – Муу хүн биш” нийтлэлийг хүргэж байна.

Муу нэрийг хусавч арилахгүй – Энэ банкны зээлд хамаатай юу?

Банк гэдэг нь энгийнээр хэлбэл иргэдээс хадгаламж цуглуулаад, түүнийгээ буцаан зээлдэж ашиг олдог байгууллага юм. Иргэдэд олгох зээл нь банкнуудын хувьд лангуун дээр байгаа бараа юм. Харин зээл авсан хүн зээлээ төлөхгүй бол анх хадгаламж хийсэн хүнд мөнгийг нь буцааж өгч чадахгүйд хүрнэ. Иймээс өгсөн зээлээ хугацаанд нь буцааж авч байх нь банкны гол ажил юм.

Худалдааны бизнес эрхлэгч хүн миний бараанаас аль сайн зарагдаж байна, аль нь муу зарагдаж байна, аль нь зарагдахгүй байна гэдгийг байнга ажиглаж, бараагаа ангилж байдаг. Үүнтэй адил банк бусад бизнес эрхлэгчдийн адил олгосон зээлээ хэн нь хугацаандаа төлж байна, хэн нь хугацаанаас хэтрүүлэн төлж байна, хэн нь огт төлөхгүй байна гэдгийг ажиглаж, бараагаа ангилж байдаг. Хугацаандаа төлж байгаа нь сайн зарагдаж байгаа бараа, хугацаа хэтрүүлж төлж байгаа удаан боловч зарагдаж байгаа бараа, огт төлөхгүй байгаа нь зарагддаггүй бараа буюу “муу зээл” гэсэн ангилалд ордог ажээ.

Нэгэнт “муу зээл” гэдэг ангилалд орсон бол зарагддаггүй барааг ямар ч бизнес эрхлэгч дахин татдаггүйн адил банк ч дахин тийм зээл олгохгүйг хичээх нь зүйн хэрэг. Өөрөө тийм зээл олгохгүйн зэрэгцээ бусад банкнуудаа мөн тийм зээлээс олгохоос сэрэмжлэхийн тулд зээлээ төлдөггүй иргэний мэдээллийг “зээлийн мэдээллийн сан”-гийн “хар данс”-нд оруулдаг байна. Энэ санд таны зээлийн мэдээлэл хуримтлагдаж, түүх болон хадгалагдана. Энэ түүхийг банкнууд зээл олгохдоо ашигладаг.

Зээлийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээллийг замын хөдөлгөөний дүрэмтэй, зээл авч байгаа таныг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочтой жишиж болох юм. Та дүрмээрээ яваад байвал таныг хэн ч зогсоохгүй, хэн ч саад хийхгүй. Харин зээлээ төлөхгүй бол дүрэм зөрчсөн гэж үзээд шүгэл тас хийнэ. Анх удаа юм уу, бага зэргийн зөрчил гарсан бол зээлийн дүн багасах, хүү өндөрсөх зэрэг нөлөөтэй. Том зөрчил буюу зээл төлөх бүртээ хугацаа хоцроосон, эсвэл 1 удаа ч гэсэн удаан хугацаагаар төлөөгүй бол таны жолооны эрх хасагдах буюу дахин зээл олдохгүй байх магадлалтай. Гэхдээ зөрчил гаргасан бол насан туршдаа зээл авч чадахгүй болно гэсэн үг биш. Жолооны эрхээ хураалгаад, тохирсон шийтгэлээ хүлээгээд, эрхээ сэргээн машинаа дахин барьдагтай адил зөрчил гаргасан ч дараагийн зээлээ аваад, гэрээгээр тохирсон хугацаандаа дуусгасан бол таныг эрхээ сэргээсэн жолоочтой адилтгаж үзнэ.

3. ЗЭЭЛИЙН БОЛОВСРОЛ

Page 4: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

4

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23

ТА ҮҮНИЙГ МЭДСЭН ҮҮ?

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт шатлалтай боллоо

УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан нь 2018 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

Өмнөх хуулиар жилд 84,000 төгрөг/ сард-7,000/ хөнгөлөлт үзүүлдэг байсныг ийнхүү орлогоос хамааруулан шатлалтай болгосон байна.

Д/дАлбан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /

төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /

төгрөгөөр/

2018 он2019 он

ба түүнээс хойш

1 0-6 000 000 хүртэл 160 000 240 000

2 6 000 000-12 000 000 хүртэл 140 000 220 000

3 12 000 000-18 000 000 хүртэл 120 000 200 000

4 18 000 000-24 000 000 хүртэл 100 000 180 000

5 24 000 000-30 000 000 хүртэл 80 000 160 000

6 30 000 000-36 000 000 хүртэл 60 000 140 000

7 36 000 000 ба түүнээс дээш - -

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЛЭЭ

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгож байна. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдлээ.

Мөн өнөөдрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас 1 хувиар нэмэгдүүлж 8 хувь болгож байна. Шимтгэлийн хувь 7 байсан бол 2018 онд тус бүр 8 хувь болсон.

Цаашид тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан.

Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

Эх сурвалж:www.legalinfo.mn

4. ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАН

Page 5: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

5

2018 оны 3 сар №23 REACH САР ТУТМЫН СОНИН

5. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН ЗЭЭЛҮҮД

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, МБИҮНХ, ХасБанктай хамтран байгуулсан гэрээний дагуу жилийн 7%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 60 сая хүртэлх төгрөгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгогдож байна.

Монгол улсад анх удаа хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Петровис, Хасбанк, Капитал банк, Макс групп, Энержи ресурс ХХК хамтран байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2009 оноос эхлэн Органик Монгол бичил зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон алдагдал, хаягдал багатай, байгаль орчны бохирдол доройтлоос сэргийлсэн буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулах замаар санхүүжилт олгох.

ТӨСӨЛД ТАВИХ ШААРДЛАГА• Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тооцоо судалгааг

үнэн зөв хийсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, мөнгөн урсгалын төсөөлөл, үр ашгийн тооцоогоор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх;

•Санхүүжигдэх төсөл нь байгалийн цэвэр хөдөө аж, ахуйн гаралтай хүнсний болон бусад төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлтэй байх;

• Төслийн үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд багтан үр ашгаа өгч чадахуйц байх;

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:•Нэг зээлдэгчид олгох зээл хэмжээ:

– Иргэнд 20,000,000 /хорин сая/ хүртэлх төгрөг, – Хуулийн этгээдэд 60,000,000 /жаран сая/ хүртэлх төгрөгийн зээл олгож эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлнэ;

• Зээлийн хугацаа 3-36 сар;

• Зээлийн хүү сарын 1 хувь. /жилийн 12%/

Эх сурвалж: www.mongolchamber.mn

“ОРГАНИК МОНГОЛ” ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Page 6: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

6

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23

Та бүхэнд АНУ-ын ОХУА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн “Санхүүгийн тайланг уншиж ойлгох нь” сургалтын зөвлөх багш нар бизнес эрхлэгчдэд хамгийн түгээмэл тохиолддог асуудлуудад хариулт өгч зөвлөж байна. A. САНХҮҮГИЙН ТАЙЛАН ЗӨВ ЭСЭХИЙГ

ШАЛГАЖ ЧАДДАГГҮЙН УЛМААС ГАРЫН ҮСГЭЭ ХАРАЛГҮЙ ШУУД ЗУРВАЛ ЯМАР ЭРСДЭЛ ҮҮСЭХ ВЭ?

Компани удирдаж байгаа хүн их бага хэмжээгээрээ орлого зардлаа мэддэг ч тэр болгон санхүүгийн тайлан баланс дээр нягталж зурдаггүй. Энэ нь бизнесийг санхүүгийн эрсдэлд оруулж байдаг. Захирал нягтлан бодогч хоёр НББ-н тухай хуулийн 17.1 дэх заалтын дагуу үнэн зөв буруу гаргавал хариуцлага хүлээнэ гэж зурж байдаг. Гэвч тайлан буруу гарсан, хариуцаж байсан хүн ажлаас халагдсан тохиолдолд тайланг хамгаалж чадаагүйгээс алданги торгууль төлөх эрсдэл үүсдэг. Иймд бизнес эрхлэгч та санхүүгийн тайланг унших сургалтад хамрагдах, эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч энэхүү эрсдэлийг бууруулах шаардлагатай. Торгууль алдангийг хэн төлөх вэ? эцэст нь таны л ашгаас төлөгдөнө..

B. БИЧИГ БАРИМТЫН БҮРДЛИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

НӨАТ-ийн хэрэгжилттэй уялдан байгууллага хуурамч баримт бүрдүүлэх боломжгүй болсон. Иймд орлого зардал бүрийн анхан шатны бичиг баримтыг бүрдүүлэх нь чухал юм. Жишээ нь, бэлэн мөнгийг байгууллагын ажилд зардал гаргасан баримт өгөхгүй нөхөж хий гэж нягтлан, няравтаа даалгах нь бий. Гэтэл тухайн байгууллагад гарсан ажил гүйлгээ бүр анхан шатны баримтаар баталгаажсан байх ёстой.

Эдгээр баримтуудыг бүрдүүлээгүй бол таны санхүүгийн тайлан хэдий зөв хийгдсэн байлаа ч хүчин төгөлдөр

болж чадахгүй. Ингээд тухайн байгууллагад их хэмжээний татварын акт тогтоолгох тохиолдол бий.

C. ТАТВАРАА ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХГҮЙ БОЛ ТОРГУУЛЬ ТӨЛӨХ ҮҮ?

Татварын ерөнхий хуулийн 74.2-т зааснаар татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн торгууль ногдуулна гэж заасан байдаг. Ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран цалин олгож л байгаа бол аж ахуй нэгж НДШ тайлан, ХХАОТ, ААНОАТ гаргаж тайлант хугацаа бүрд гаргаж заавал төлнө. Мөн НӨАТ төлөгч бол тухайн тайланг тушаана. ААН байгууллагуудын сүүлийн үед шаардлага хангахгүй ч НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх болсон нь татварын бааз нэмэгдэх таатай боломж бүрдсэн. Нөгөө талдаа НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхгүй бол харилцагчид хамтран ажиллахаас татгалзах, бараа үйлчилгээг худалдан авахгүй байх нөхцөл үүссэнтэй уялдан татвар төлөгчөөр бүртгүүлж байна.

ДЭЭРХ ЖИШЭЭНҮҮДЭЭС ДҮГНЭХЭД:

Ихэнх байгууллагууд татварын шалгалтаар орж акт тавиулсны дараа л би буруу явж байсан юм байна гэдгээ ойлгодог. Тиймээс таныг дээрх эрсдэлүүдээс сэргийлэхийг урьдчилан анхааруулж байна. Иймд та аль болох мэргэжлийн байгууллагаар тайлангаа гаргуулбал зүйтэй. Эсвэл тогтвор суурьшилтай ажиллах сайн нягтлантай байх шаардлагатай. Сайн нягтлан байснаар санхүүгийн асуудлаа даатгахаас гадна захирал та санхүүгээр нягтлангаасаа суралцах боломжтой юм.

САНХҮҮГИЙНБОЛОВСРОЛД

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСҮҮДИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНДАА ГАРГАДАГ АЛДАА, ТҮҮНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

САНХҮҮГЭЭР БИЗНЕСЭЭ УДИРДАХ НЬ ХАМГИЙН ХЯЛБАР ТҮЛХҮҮР

Page 7: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

7

2018 оны 3 сар №23 REACH САР ТУТМЫН СОНИН

7. САЛБАРУУДАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

БАЯН-ӨЛГИЙ САЛБАР

REACH Төслийн Баян-Өлгий салбар нь 2018.02.09-нд Гурван-Эрдэнэ үйлчилгээний төвд жижиг, дунд бизнесүүдэд “Хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтыг Аймгийн ХХҮГазар, ХХААГазартай хамтран зохион байгуулж, эдгээр байгууллагаар дамжуулан төрөөс олгогдож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдав. Бизнесүүд уг хэлэлцүүлэгт хамтрагдсанаар төрөөс олгогдож буй хөнгөлөлттэй зээлүүд болон төсөл бичих аргачлалын талаарх цогц ойлголттой болов

ДОРНОД САЛБАР

REACH Төслийн Дорнод салбар нь 2018.02.06-ны өдөр Дорнод аймгийн Татварын хэлтэстэй хамтран 2017 онд шинээр байгуулагдсан ААНБ-ын удирдах ажилтнуудад “Санхүүжилтийг дэмжих нь” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар татвар төлөхийн ач холбогдол, татварын тайланг хэрхэн гаргах, татварын хяналт шалгалтын эрсдэлийг хэрхэн бууруулах талаар Дорнод аймгийн Ө.Батболд, С.Сосорбурам, А.Энхцэцэг зэрэг татварын мэргэжилтэн байцаагчид илтгэл тавьж, санхүүжилт олж авах талаар төслийн зүгээс зөвлөгөө мэдээллийг тус тус хүргэлээ.

СЭЛЭНГЭ САЛБАР

REACH Төслийн Сэлэнгэ салбарт “Өглөөний эртэч бизнесмен” уулзалт 2018.02.02-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн эртэч уулзалт “Өөрийн бизнесийг хэрхэн танилцуулах вэ?” сэдвээр зохион байгуулагдаж, 60 секундэд танилцуулга, Бизнес яриаг хэрхэн амжилттай болгох, Хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нарт хэрхэн бизнес санаагаа танилцуулах сэдвүүдээр ярилцаж, туршлага солилцлоо. Тус уулзалтад бизнесийн гараагаа эхлээд удаагүй байгаа А.Хулан хамтран ажиллах түншлэгчээ олж чадсан нь уулзалтын үр дүн байлаа.

ДУНДГОВЬ САЛБАР

REACH Төслийн Дундговь салбарт 2018.02.14-ний өдөр “Бизнес төлөвлөгөө боловсруулах ур чадвар олгох “ сургалт зохион байгуулагдлаа. Сургалтаар “Бизнес төлөвлөгөөгөө хэрхэн зөв танилцуулж , санхүүжүүлэгч олж авах, нийгэмд чиглэсэн бизнесийг хэрхэн хийх талаарх мэдлэгийг олж авлаа. Сургалтыг онол практик хоослуулж өөрсдийн бизнес төлөвлөгөөний танилцуулгыг хийх замаар удирдан явууллаа.

Page 8: REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23dsmongolia.org/wp-content/uploads/2018/03/Newspaper23.pdf · бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд

8

REACH САР ТУТМЫН СОНИН 2018 оны 3 сар №23

СЭДЛЭЭР ДАМЖУУЛАН БРЭНД БҮТЭЭХ ШИЛДЭГ 10 ЗӨВЛӨГӨӨ

Бостонд төвтэй, стратегийн харилцаагаар мэргэшсэн Cone агентлаг нь сэдэлд үндэслэн брэнд бүтээх болон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дагнан эрхэлдэг бөгөөд итгэл үнэмшил төрөхүйц, үндэслэлтэй хөтөлбөр боловсруулах талаар зөвлөмж өгч байна.

1. Танай байгууллагын эрхэм зорилго, ирээдүйн зорилго болон бүтэц зохион байгуулалтад нийцэх асуудлыг сонгох.

2. Удирдлага, бүтэц зохион байгуулалтын чадавх, хүрээ, хүсэл зориг, нөөцөө үнэлж үз. Байгууллагын ажилтнууд, бусад хамтрагчид нь уг хандивыг юуны төлөө, яагаад хийж байгаад итгэж, өглөг хандиваа нэмэрлэхгүй бол та нарыг дагах хүмүүс ч мөн адил байх болно.

3. Танай өрсөлдөгчид шалтгаан, үр дагаврыг арилгах хаана, ямар байдлаар өөрсдийгөө таниулан хоногшуулсныг судалж шинжил. Өргөн цар хүрээтэй, сул чөлөөтэй талбар цөөхөн үлдсэн хэдий ч хууль ёсны нийгмийн хэрэгцээ буюу хэн ч олж хараагүй зах зээлийн сул орон зайг илрүүлэн ажиллахад тустай байх.

4. Түншээ зөв сонго. Үнэлэмж, эрхэм зорилго, хүсэл эрмэлзлээрээ нийцэх хэн нэгнийг эрж хай. Урт хугацааны туршид, олсон амжилтаа жил бүр хамтдаа хэмжиж, тооцож байх тийм түншийг онцолж хай.

5. Хөтөлбөрийн нэрийн ач холбогдлыг дутуу бүү үнэл. Танайх юу хийдэг болохыг онож хэлсэн цөөн үг ол, энгийн боловч хүний ой тойнд үлдэхээр дүрс, дүрслэл бүхий таних тэмдгийг бүтээ.

6. Хэлтэс, нэгжүүдийн төлөөллийг оруулсан стратегийн багийг бүрдүүлсэн, хөгжүүлэхээс эхлэн удаан үргэлжлэх, үр дүнтэй хөтөлбөрийг бий болгох. Мэдээлэл солилцоо, харилцаа муу, хамтын зорилгынхоо төлөө санаа сэтгэл нэгдээгүй бол, төлөвлөсөн зүйлийг ажил хэрэг болгохын тулд бусад хэлтэс нэгжүүдийн хооронд гүүр барихад хэт их хугацаа зарж, үнэтэй цагаа үргүй зарахад хүрнэ.

7. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд өөрийн болон түншүүдийнхээ нөөц бололцоог хөшүүрэг болгон ашиглах. Нөөц бололцоо гэдэгт танилцуулга, сайн дурынхан, маркетинг зар сурталчилгааны дэмжлэг орно. Сэтгэлийг хөдөлгөх нь таны гарт буй хамгийн хүчтэй хөшүүрэг, хэрэглэл, гэдгийг сана. Энэ таныг татах гэж байгаа хүмүүстэйгээ холбогдож, орон зай давчуу байгаа тэрхүү зах зээлд танай байгууллагыг бусдаас ялгаруулан, товойлгоход тусалж чадна.

8. Боломжтой суваг бүрээр мэдээлэл хүргэн харилцах. Сэтгэлийн утсыг хөндөх дүрслэл нь зүрх сэтгэлийн учгийг хөнддөг тул түүнд хүрэх үг, дүрслэлийг урла. Түүний дараа хүргэх санаагаа мэдээллийн уламжлалт хэрэгслээр бус бусад суваг, хэрэгсэл ашиглан хаа сайгүй хүргэ. Тухайлбал, тусгай арга хэмжээ, вэб сайт, ярилцлага сургалт, мэргэжлийн аман мастерууд болон тэр бүү хэл нэр хүндтэй хүмүүсээр дэмжүүлж, яриулах аргыг бодож олоорой.

9. Гүнд нь орж ажилла. Үндэсний хэмжээний хөтөлбөр нь “дээд түвшинд” хүрнэ. Харин өөрчлөлт, шилжилт нь анхан шатнаас эхэлдэг. Орон нутгийн түвшинд зохион байгуулах арга хэмжээний үеэр дайчлан идэвхтэй оролцуулах үйл ажиллагаа, шалтгаан, үр дагаврын талаарх идэвхжүүлэлт, сан босгох чиглэлээр ажилладаг хувь хүмүүс байгууллага арга хэмжээний үеэр дайчлан дамжуулан иргэд/сайн дурынхныг татан ажиллуулах

10. Шинэлгээр ажилла. Сэдэл төрүүлэх ажлыг жинхэнэ ёсоор удирдах манлайлагч нь уг хөтөлбөрт шинэ эрч хүч, бусдыг татан оролцуулах зэрэг шинэ боломжуудыг нээж, агуулгыг ямагт цаг үетэйгээ нийцүүлж, тогтвортой байлгах үүднээс өргөжүүлэн хөгжүүлнэ.

Эх сурвалж: “Маркетингийн удирдлага” номоос

8. МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ