reach САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар...

8
1 1. REACH Төсөл Хамтын Ажиллагааны Хүрээнд ХААН Банкны Харилцагчдад Сургалт Зохион Байгууллаа 2. Амжилтын Түүх 3. Таны Мэдлэгт Булан: Амжилттай Борлуулалт Маркетингийн Удирдлага 4. Зээлийн Зуучлал: Хүлэмжийн Хийг Буруулах Зорилгоор Олгогдох Бизнесийн Зээл 5. Зээлийн Боловсрол: Жижиг, Дунд Бизнес Эрхлэгч Та Зээлийн Эрсдэлд Орохгүй Байх Боломжтой 6. Бизнес Зөвлөгөө: Зах Зээлд Бусдаас Ялгарах 7. Салбаруудад Болсон Онцлох Үйл Явдлуудаас 8. Бизнес Ба Стратеги: Өрсөлдөөнийг Судлах нь 9. REACH Төслийн 10 Сард Зохион Байгуулах Үйл Ажиллагааны Хөтөлбөр ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: 1. REACH ТӨСӨЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХААН БАНКНЫ ХАРИЛЦАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн REACH Төсөл түншлэлийн хүрээнд ХААН Банкны харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгч захирал, менежерүүдэд өглөөний цайн уулзалт бүхий VIP сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай оновчтой гарц шийдлүүдийг олох боломж бүрдүүлснээр онцлогтой сургалт боллоо. Тухайлбал жижиг, дунд бизнес эрхлэгчид ижил төрлийн бизнес эрхэлдэг өрсөлдөгчөөсөө туршлага судалж, хамтран ажиллаж болох түншээ олохоос гадна ахисан төвшний бизнесийн стратеги, ашгаа нэмэгдүүлэх болон загварчлан бүтээх арга хэрэгслүүдэд суралцаж, бизнестээ хэрхэн ашиглаж болох талаар хамтдаа хэлэлцлээ. Түүнчлэн энэхүү түншлэлийн хүрээнд цаашид REACH Төсөл болон ХААН Банк B2B уулзалт, сургалт хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17 REACH Төслийн оффис: № 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс +(976) 7722-2210 [email protected] www.dsmongolia.org www.facebook.com/REACHProject ХОЛБОО БАРИХ: Баян-Өлгий Оффис: № 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг Утас: 7042-2080 Дорнод Оффис: № 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг Утас: 7058-2030 Дундговь Оффис: № 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг Утас: 7059-2209 Сэлэнгэ Оффис: № 1 тоот, Алтан Булаг Төв 2-р баг, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Upload: others

Post on 03-Sep-2019

4 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

1

1. REACH Төсөл Хамтын Ажиллагааны Хүрээнд ХААН Банкны Харилцагчдад Сургалт Зохион Байгууллаа

2. Амжилтын Түүх3. Таны Мэдлэгт Булан: Амжилттай Борлуулалт

Маркетингийн Удирдлага4. Зээлийн Зуучлал: Хүлэмжийн Хийг Буруулах

Зорилгоор Олгогдох Бизнесийн Зээл5. Зээлийн Боловсрол: Жижиг, Дунд Бизнес

Эрхлэгч Та Зээлийн Эрсдэлд Орохгүй Байх Боломжтой

6. Бизнес Зөвлөгөө: Зах Зээлд Бусдаас Ялгарах7. Салбаруудад Болсон Онцлох Үйл Явдлуудаас8. Бизнес Ба Стратеги: Өрсөлдөөнийг Судлах нь9. REACH Төслийн 10 Сард Зохион Байгуулах Үйл

Ажиллагааны Хөтөлбөр

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ:1. REACH ТӨСӨЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ХААН БАНКНЫ ХАРИЛЦАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн REACH Төсөл түншлэлийн хүрээнд ХААН Банкны харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгч захирал, менежерүүдэд өглөөний цайн уулзалт бүхий VIP сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай оновчтой гарц шийдлүүдийг олох боломж бүрдүүлснээр онцлогтой сургалт боллоо. Тухайлбал жижиг, дунд бизнес эрхлэгчид ижил төрлийн бизнес эрхэлдэг өрсөлдөгчөөсөө туршлага судалж, хамтран ажиллаж болох түншээ олохоос гадна ахисан төвшний бизнесийн стратеги, ашгаа нэмэгдүүлэх болон загварчлан бүтээх арга хэрэгслүүдэд суралцаж, бизнестээ хэрхэн ашиглаж болох талаар хамтдаа хэлэлцлээ.

Түүнчлэн энэхүү түншлэлийн хүрээнд цаашид REACH Төсөл болон ХААН Банк B2B уулзалт, сургалт хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17

REACH Төслийн оффис:

№ 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

+(976) 7722-2210

[email protected]

www.dsmongolia.org

www.facebook.com/REACHProject

ХОЛБОО БАРИХ:

Баян-Өлгий Оффис:

№ 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг

Утас: 7042-2080

Дорнод Оффис:

№ 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг

Утас: 7058-2030

Дундговь Оффис:

№ 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг

Утас: 7059-2209

Сэлэнгэ Оффис:

№ 1 тоот, Алтан Булаг Төв2-р баг, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Page 2: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

2

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17

АМЖИЛТЫН ТҮҮХ

АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл энэ удаагийн амжилтын түүх булангаараа Дорнод аймгийн харьяат Мөнхбат овогтой Саруул-Адъяагийн “Саруул Ирээдүй” хүүхэд харах төвийн бизнесийг онцолж байна.

Дорнод аймгийн хүн амын 60 гаруй хувь нь аймгийн төвдөө суурьшдаг тул цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн хүрэлцээ муу, хэрэгцээ шаардлага өндөр байдаг байна. М.Саруул-Адъяа энэхүү асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах үүднээс өөрийн мэргэжлийн дагуу хүүхэд харах төвийг 2014 онд байгуулж байсан.

М.Саруул-Адъяа нь 1999 онд МУБИС–ийн харьяа “Сурган хүмүүжүүлэх ухааны коллеж”-ийг СӨНХ багш , аргазүйчээр төгссөн, бакалавр магистрант зэрэгтэй. “Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш“ өргөмжлөлтэй туршлагатай багш нарын нэг юм. Одоогоор 3 өрөө байранд 6 ажилтантайгаар 50 гаруй хүүхэдтэй өглөө 7.30 цагаас орой 19.30 цаг хүртэл 12 цагаар тасралтгүй ажилладаг. Дотроо хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх гэсэн хоёр хэсэгтэй.

Түүний хувьд энэхүү цэцэрлэгийн байраа томсгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэн 150 хүртэл хүүхдийг хамруулах цэцэрлэг байгуулах бизнес санаатай нэгэн. Бизнес санаагаа хэрэгжүүлэхээр банканд хандахад бизнесийн төсөлтэй байх шаардлагыг хэлсэн бөгөөд REACH Төсөлтэй хамтран бизнесийн төслөө бичихийг зөвлөсөн байна.

Тэрээр төсөлд хандсанаар маш богино хугацаанд бизнес төсөлтэй болж Жайка ОУ-ын төслийн зээлд хамрагдах боломжтой болсон. Бизнес төсөлдөө сургуулийн өмнөх насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн танхим, хөгжмийн боловсрол олгох сургалтын танхимтай томоохон цэцэрлэг болгохоор тусгасан. Энэхүү төсөл хэрэгжсэнээр 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, шинээр 10 гаруй ажлын байр нэмэгдэх юм.

М. Саруул-Адъяа нь REACH Төсөлд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид бизнесээ улам сайжруулан өргөжүүлэхэд төслийн туслалцаа, дэмжлэг маш чухал болохыг онцоллоо.

Бизнесийн салбар: Хүүхэд харах төв

Бизнесийн нэр: Саруул-Ирээдүй ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр:

Мөнхбат овогтой Саруул-Адъяа

Page 3: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

3

2017 оны 9 сар №17 REACH САР ТУТМЫН СОНИН

3. ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАН

Зах зээлд амжилт олохын тулд бизнесийн байгууллага бизнес хийхийг хүсэж буй орчин хэрэглэгчийн бодол, үйлдлийг гүйцэлдүүлэх орчинг ойлгодог байх хэрэгтэй. Маркетингийн орчин гэдэг нь байгууллагын хязгаарлалтаас гаднах ертөнц буюу хэрэглэгчдийн амьдардаг эдийн засгийн төлөв, нийгмийн хандлага, тухайн үед үүссэн асуудал, өрсөлдөгчид, технологийн өөрчлөлт зэргийг агуулсан орчин юм.

Зах зээлийг ойлгох гэдэг нь компани гадаад орчныг бүрэн биш ч ямар нэг хэмжээнд ойлгохын зэрэгцээ хэрэглэгчийн хувийн шинж чанар болон сэтгэл зүйн шинжилгээг мэддэг байх ёстой ба эцсийн зорилго нь хэрэглэгчдэд тулгарах хамгийн том бэрхшээлийг тодорхойлоход оршдог.

1. Мэдээлэл цуглуулахХэрэглэгч үнэ, чанар, дизайнд хэр үнэ цэнэ өгдөг вэ?

нийгэм соёл, санхүү технологийн хүчин зүйлс дундаас аль нь хэрэглэгчид онцгойлон нөлөөлдөг вэ? хэрэглэгч ямар нэг зүйлийг худалдан авахдаа бараа үйлчилгээний талаар бус, өөрсдөд нь ашигтай эсэх талаар боддог учир компани нь хэрэглэгчийн ямар төрлийн бэрхшээлийг шийдэх боломжтой вэ гэдгийг судлах ингэснээрээ зах зээл дээрх “илүүц зүйлийг худалдах” юм.

2. Зах зээлийг мэдэхКомпани нь өөрийн нөөцийг ялгаатай бизнесийн

нэгжүүдэд эсвэл ялгаатай бүтээгдэхүүн рүүгээ хуваарилж байх ёстой. Өрсөлдөгч борлуулагчийн талаарх мэдээлэл болон эдийн засаг, технологи, нийгмийн чиг хандлага зэргийг хамруулсан зах зээлийн орчны шинжилгээ хийж хаана хөрөнгө оруулалт хийх, аль үйл ажиллагаагаа зогсоох зэргийг тодорхойлох ёстой.

Амжилттай бизнес бүр:

• ХэрэглэгчийнталаархөгөгдлийгцуглуулдагБоломжит хэрэглэгчид болон тэдний одоогийн

хэрэгцээний талаарх өгөгдлийг цуглуулж хэрэглэгчийн ямар төрлийн бэрхшээлийг шийдэх боломжтой тодорхойлдог.

• ЗахзээлийнорчнышинжилгээхийдэгӨрсөлдөгч, борлуулагчийн талаарх мэдээлэл

болон эдийн засаг, технологи, нийгмийн чиг хандлага зэргийг хамруулсан зах зээлийн орчны шинжилгээ хийж хаана хөрөнгө оруулалт хийх, аль үйл ажиллагаагаа зогсоох зэргийг тодорхойлох ёстой.

• ОдоогийнэрэлтийгхангахХэрэглэгчид тулгарсан асуудлыг шийдэх, одоогийн

эрэлтийг хангах бүтээгдэхүүнийг хөгжүүлж хэрэглэгчдийн эрэлтийг хангадаг.

Эдгээр 3 төрлийн үйл явцыг зөв тодорхойлж үйл ажиллагаа явуулснаар ХҮМҮҮСИЙН хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн аяндаа зарагддаг.

Эх сурвалж: ”Бизнес” номоос

АМЖИЛТТАЙ БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГИЙН УДИРДЛАГА

Page 4: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

4

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17

4.ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ

Эрчим хүчний хэмнэлттэй эсхүл хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч бизнес эрхлэгч болон уг бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, угсралт суурилуулалтын үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд зориулсан зээл.

Зээлийн нөхцөл:• Зээлийнхүүтөгрөгөөр:1.25%• Зээлийнхүүдоллар:0.75%• Зээлийнхугацаа:5жил• Үйлчилгээнийшимтгэлтөгрөг:1%• Үйлчилгээнийшимтгэлдоллар:0.5%

Барьцаа хөрөнгө:• Үлхөдлөхболонхөдлөххөрөнгө,бусад• Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа12 сар

хүртэл

Бүрдүүлэх материал:• ХасБанкнымаягтындагууанкет• Бизнесийнтанилцуулга• Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн

байгуулсан гэрээ• Санхүүгийнтайлан/1-2жил/• Бизнесийнүйлажиллагаанызөвшөөрөл,лиценз,

патент• Хүлэмжийн хийн ялгарал эсхүл эрчим хүчийг

20-с доошгүй хувиар бууруулж буйг баталсан сертификат эсхүл лабораторийн дүгнэлт бичиг баримт

• Бусадбанксанхүүгийнбайгууллагаасавчбайсансүүлийн зээлийн түүх

• Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаатайхолбоотой гэрээ хэлцэл

• Барьцаахөрөнгөтэйхолбоотойбичигбаримтууд• Бусад

Барилгын засвар, сайжруулалт (цахилгааны хувьд):• Цахилгаанутас• Трансформатор• Цахилгаантоолуур• Эрчимхүчнийхэмнэлттэйгэрэлтүүлэг

(LED, CFL гэрэл)

Барилгын засвар, сайжруулалт (барилгын бүтцийн хувьд):• Барилгындулаанышугамсүлжээгсайжруулах• Барилгындулаалгынматериал• Дулааныхэмнэлттэйвакуумцонх• Гэрийндулаалга

Эрчим хүчний хэмнэлттэй сууц:• Эрчим хүчний хэмнэлтийн паспорт нь A, B, C

ангиллын аль нэгд багтаж буй хашаа байшин, амины орон сууц, нийтийн орон сууц барйх

Халаалтын хөргөлтийн систем:• Халаалт, халуун ус, хөргөлт, агаар сэлгэлтийн

системийн автоматжуулалтын тоноглол• Heat only boiler буюу усан халаалтын зуухыг

засаж сайжруулах болон солих• Эрчимхүчнийхэмнэлттэйзуух• Эйркондейшнийгсайжруулахболонсолих• Цахилгаанболон дулааныг хосолсонбайдлаар

гаргах тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах

Тоног төхөөрөмжийн шинэчлэл:• Үйлдвэрлэлийнтоногтөхөөрөмжийгэрчимхүчний

хэмнэлттэй тоног төхөөрөмж солих• Боловсруулах тоног төхөөрөмжийн шинэчлэл

(усны хэмнэлттэй тоног төхөөрөмж, хаягдал усаа дахин ашиглах төхөөрөмж)

• Супермаркет, худалдааны төвүүд болонагуулахад ашиглах зориулалттай хөлдөөгч, хөргөгчийн систем

Сэргээгдэх эрчим хүч :• Нарсалхи,усныэрчимхүчболонгазрынгүний

дулааны ашигласан тоног төхөөрөмж• Нарнызайнсистем• Нарнызайнусхалаагуур• Нарнызайгааражилладагнасос

Цэвэр түлш :• Хийнтүлш• Хийн түлшээр ажилладаг ахуйн цахилгаан

хэрэгсэл болон нийтийн хоол

Эх сурвалж: www.xacbank.mn

*Эрчим хүчний хэмнэлттэй зуух, сайжруулсан түлш, вакуум цонх, барилгын дулаалгын материал

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУРУУЛАХ ЗОРИЛГООР ОЛГОГДОХ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ

Page 5: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

5

2017 оны 9 сар №17 REACH САР ТУТМЫН СОНИН

5. ЗЭЭЛИЙН БОЛОВСРОЛ

Зээлийн эрсдэл гэдэг нь зээлдэгч банкнаас авсан зээлийн үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрийг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдүүлэгч банкандаа эргүүлэн төлөх төлбөрийн чадваргүй болох магадлалыг хэлнэ.

Зээлдэгчээс хамаарсан зээлийн эрсдэл: Зээлдэгчийн өөрийн буруу шийдвэр, үйл ажиллагаанаас болж зээл эрсдэлд орох нь зээлдэгчээс хамаарсан эрсдэлд ордог.

Үүнд:• Зээлдэгчбанкнызээлийгбанктайзөвшилцсөнөөс

өөр зориулалтаар ашиглах• Зээлдэгчийн санхүү бүртгэл, тайлангийн

эрсдэл(татвар, банканд хэд хэдэн тайлан зэрэг гаргадаг байх)

• Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны буруутөлөвлөлт, шийдвэр

• Банкнызээлтэйдавхардууланөөрийнтөлбөрийнчадвараас хэтэрсэн зээлийг бусад банк санхүүгийн байгууллагаас давхардуулан авах

• Хөрөнгийн удирдлагын зохистой харьцааг зөвхангаж ажиллаагүй

• Зээлдэгчзээлтэйбайххугацаандэрхзүйнмаргаанүүсч, гэмт хэрэгт холбогдож гэм буруутайн тогтоогдож ял шийтгэл хүлээж бизнесийн үйл ажиллагаа зогсох

• Зээлдэгч хөдөлмөрийн чадваргүй болох, насбарах

Хугацаахэтэрсэнболонмуузээлдэгч2төрөлбайдагба үүнд:

• Альчарилжааныбанканддахинзээлийнхүсэлтгаргахад хугацаа хэтэрсэн, муу зээлдэгчийн ангилалтай зээлдэгч

• Зөвхөн өөрийн харьцдаг арилжааны банканддахин зээлийн хүсэлт гаргахад хугацаа хэтэрсэн, муу зээлдэгчийн ангилалтай зээлдэгч

Ямар тохиолдолд хугацаа хэтэрсэн, муу зээлдэгчболох вэ?

• Борлуулалтынашигорлого,ашигбуурсан• Төлөвлөсөнавлагасаатсан• Өрийндарамтадорсон/давхаролонзээлтэй/• Мөнгөнайдваргүйзээлдэгчидзээлүүлсэн• Бизнесийнүйлажиллагаазогссон• Бизнесийнүйлажиллагаазогссон

Арилжааны банкнаас бизнесийн зээл авсан бүхжижиг дунд бизнес эрхлэгч нарт хугацаа хэтэрсэн,муу зээлдэгч болохгүй байх арга бий.Үүнд:

• Зээлийннөхцөлөөрчлөх

• Жижигдундбизнесүүдсанхүүгийнхүндрэлдорсонжижиг дунд бизнесүүд зээл авсан арилжааны банкандаа нэг сарын өмнө болон зээлийн эргэн төлөлт хийх сарын 25-наас өмнө хандан зээлийн нөхцөлөө өөрчилж болох бөгөөд тус боломж нь нэг удаа байдаг.

• Зээл эргэн төлөх боломжгүй гэдэг урьдаастодорхой болоход бизнес эрхлэгч нар санхүү зээлийн мэдлэг дутмагаас болж

Жижиг дунд бизнес эрхлэгч нар зээлийн хугацаа хэтэрсэн үедээ ямар арга хэмжээ авахаа мэддэггүй, зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлж чадахгүйгээс болж барьцаа хөрөнгөө алдах, өрийн дарамт орох, эргэлтийн хөрөнгө багасах, хэрэглэгчээ алдах, борлуулалт буурах, зах зээлд бизнесийн нэр хүнд алдах зэрэг зээлийн эрсдэл орохгүйгээр зээлийн нөхцөл өөрчлөх боломжтой байдаг.

Эх сурвалж: “Зээлийн шинжээчдэд” номоос

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛД ОРОХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

Page 6: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

6

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17

6. БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨ

Маш цөөхөн бизнес л үйл ажиллагаа явуулдаг зах зээл дээрээ монополи байдлыг бий болгосон байдаг.Ихэнх зах зээл улам глобалчлагдаж, улам шавааралдаж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан өрсөлдөөн ширүүссээр буй. Иймд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд компаниуд бусдаас өөр байх хэрэгтэй болдог.

Өвөрмөцборлуулалтынтактик:• Өрсөлдөөнтэй тулгарсан ихэнх компани

бусдаас ялгарах стратегийг баримтална. Энэ нь хэрэглэгчдэд өрсөлдөгч компани санал болгодоггүй эсвэл санал болгож чадахгүй зүйлийг өгнө гэсэн үг юм.

• Компани бараа бүтээгдэхүүн эсвэлүйлчилгээгээ үйлдвэрлэлийн шат болгонд өрсөлдөгчөөсөө ялгаруулж байх хэрэгтэй.

• Бусдаас өвөрмөц байхын гол ашиг туснь илүү үнэнч хэрэглэгчидтэй болохоос гадна үнийн уян хатан байдлыг ихэсгэдэг, бусдаас ялгарах нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ бусад хямд үнэтэй өрсөлдөгчдөөс хамгаалдгаараа давуу талтай.

Онцгойбайхтэмцэл:• Бүх бараа бүтээгдэхүүн өвөрмөц байж

чадахгүй.Бусдаас ялгарах зардал өндөртэй, цаг зав шаардсан хэцүү үйл ажиллагаа бөгөөд мөн үйл ажиллагаа бөгөөд үйл ажиллагааны ялгааг хурдан хуулбарлаж болдог.Үйл ажиллагааны өвөрмөц байдал нь удаан оршиж чаддаггүй учир маркетингийн мэргэжилтэн Филип Котлер Сэтгэл хөдлөлийн борлуулалтын тактикийг бий болгожээ.

• Маркетингийнүүрэгдаалгаварньбрэндтэйхолбоотой брэндтэй холбоотой хүчтэй сэтгэл хөдлөлийн холбоог бий болгосноор хэрэглэгчдэд өрсөлдөгчөөс ялгаатай гэсэн ойлголттой төрүүлэх юм.

Өвөрмөцшинжээхадгалахнь:Маш олон талын компанийн нээж олсон

давуу тал нь дэлгэрч түгээмэл болоход уг ялгарах үнэ цэн буурна. Бусдаас ялгарах шинж нь борлуулалтын аль ч шатанд хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл зөвхөн бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээр хязгаарлагдахгүй агаад энэ нь дотоод үйл ажиллагааны төвшинд хэчнээн ч удаа хамаагүй гарч, улмаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чаддаг.

Бусдаасялгарахшинжээхадгалахнь:

Нэгэнт бий болгосон өвөрмөц шинжийг үйл ажиллагааны юу, сэтгэл хөдлөлийн үү гэдгээс үл хамааран үржүүлж мөн хамгаалах хэрэгтэй болдог.

Компани бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээрээ зах зээлд ялгарахын тулд онцлог чанар болон үйл ажиллагаагаа брэндийн нүүр царай, үйлчилгээ, технологи, хурд эсвэл тохь тух зэргийг ашиглан өвөрмөц шинжийг бий болгох шаардлагатай.Удаан хугацаанд амжилттай байх гол түлхүүр бол энэ бусдаас ялгарах шинжээ хадгалах юм.

Эх сурвалж: “Бизнес” номоос

ЗАХ ЗЭЭЛД БУСДААС ЯЛГАРАХ

Page 7: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

7

2017 оны 9 сар №17 REACH САР ТУТМЫН СОНИН

БАЯН-ӨЛГИЙ САЛБАР

REACH Төслийн Баян-Өлгий салбар нь “Бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтыг 2017-08-07 –нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад аймгийн ХХААГазраас төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой төслийн зээлд хамрагдах бизнес эрхлэгч нар хамрагдаж төсөл боловсруулж сурлаа.

ДОРНОД САЛБАР

REACH Төслийн Дорнод салбар 2017.08.30-нд “Зээлийн боловсрол олгох нь” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад хамрагдсан жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлийн тооцоолол хэрхэн хийх, зээл авхад тавигдах шаардлагуудыг хэрхэн хангах талаар мэдээлэлтэй боллоо.

ДУНДГОВЬ САЛБАР

REACH Төслийн Дундговь салбар нь Дундговь аймгийн Стандарт Хэмжил Зүйн Хэлтэстэй хамтран үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдэд зориулж үйлчилгээний газрын стандарт, чанарын баталгаажилт болон арилжааны банкнаас зээл авахад хугацаатай тохирлын гэрчилгээтэй байх шаардлагын тухай мэдээллийг нийт 30 жижиг, дунд бизнес эрхлэгч нарт мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

СЭЛЭНГЭ САЛБАР

REACH Төслийн Сэлэнгэ салбар нь Сэлэнгэ Аймгийн Сайхан сумын Татварын хэлтэс, ХААН Банктай хамтран “Жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих” ажил хэрэгч уулзалтыг зохион байгууллаа. REACH Төслийн зүгээс төсөл боловсруулах, банкны зээлийн шаардлагын дагуу бизнес эрхлэгчийг чадавхижуулах туслалцаа үзүүлэх үйлчилгээний талаар танилцуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо.

7. САЛБАРУУДАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

Page 8: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/REACH-No-17.pdf · хүүхэд харах төв, өдөр өнжүүлэх

8

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 9 сар №17

8. БИЗНЕС БА СТРАТЕГИ

ӨРСӨЛДӨӨНИЙГ СУДЛАХ НЬ

Оршин тогтноод удаж байгаа эсвэл дөнгөж шинээр байгуулагдсанаас үл хамааран компанийн стратегийн гол асуудал бол бусдаас илүү өрсөлдөх чадвар буюу өрсөлдөөний давуу талыг бий болгох, ойлгох болон хамгаалах цорын ганц зам бол түүнийг судлах юм.

SWOT шинжилгээ

SWOT шинжилгээг бүх л төрлийн бизнесийн байгууллагууд өргөнөөр ашигладаг бөгөөд бизнесийн удирдлагын гол сэдэв. Компанийн одоогийн нөхцөлд түшиглэн боломжит ирээдүйг төсөөлөх боломжийг бий болгодог бүтээлч арга хэрэгсэл юм.

Практик аргачлал:

Маш сайн хийгдсэн SWOT шинжилгээ нь стратеги төлөвлөгөө болон шийдвэр гаргахад зохистой мэдээллээр хангахаас гадна өрсөлдөгчдөөсөө юуг илүү хийж чадахаа аюулыг багасгахын тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэйг болон өрсөлдөх чадвар нь ямар боломжийг бүрдүүлдэг, гадаад болон дотоод орчин нөхцөлийг тааруулах стратегийн гол түлхүүр болдог.

Эх сурвалж: “Бизнес” номоос

9. REACH ТӨСЛИЙН 10 САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Улаанбаатар салбарт:• 2017.10.11-нд “Жижиг, дунд бизнесийн зээлжилтийг

дэмжих нь” ажил хэрэгч уулзалт • 2017.10.17-19-нд “Бизнесийг төлөвлөх нь” сургалт• 2017.10.25-нд “Жижиг, дунд бизнесийн зээлжилтийг

дэмжих нь-2017” сэдэвт форум

Орон нутгийн салбаруудад:• 2017.10.09-нд Баян-Өлгий салбар, “Тооцоолох цаг-

1” сургалт • 2017.10.04-нд Дундговь салбар, “Тооцоолох цаг-1”

сургалт• 2017.10.20-нд Дорнод салбар, “Хөрөнгө

оруулалтын үр ашгийг хэрхэн тооцох вэ?“ сургалт• 2017.10.05-нд Сэлэнгэ салбар, “Нягтлан бодох

бүртгэл” сургалт• 2017.10.12-нд Сэлэнгэ салбар, “Санхүүгийн

бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломж” ажил хэрэгч уулзалт

Тадээрхсургалт,уулзалтандбүртгүүлэхбол:

• УлаанбаатарОффис:№: 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот. Утас: 7722-2210, И-мэйл: [email protected]

• Баян-Өлгий Салбар№ 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг. Утас 7042-2080

• ДундговьСалбар№ 205 тоот Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан Сум, Дундговь аймаг.Утас 7059-2209

• Дорнод Салбар№11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг. Утас 7058-2030

• Сэлэнгэ Салбар№1 тоот, Алтан Булаг Төв, 2-р баг, Сүхбаатар сум, Сэлэнгэ аймаг. Утас 7036-3440

“Хэрэв өрсөлдөгчдийнхөө байгаа яг тэр зүг рүү явах юм бол та дампуурна

Торстон Хайнс”

"Энэхүү сониныг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Aгентлаг (ОУХА)-аар дамжуулан Америкийн ард түмний өгөөмөр дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Хөгжлийн Шийдэл ТББ нь сонинтой холбоотой хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд үүнд АНУ-ын Засгийн Газар болон АНУ-ын ОУХА-ийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно."

SWOT шинжилгээ нь өөрийн байр суурийг ойлгоход тусалдаг.

Гадаад хүчин зүйл

Дотоод хүчин зүйл

• Давуу тал• Сул тал• Боломж• Аюул