reach САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар...

8
1 11. Онцлох Үйл Явдлуудаас 1.1 REACH Төсөл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран ажиллана. 1.2 REACH Төсөл “Америкийн Өдрүүд 2016” үзэсгэлэнд оролцлоо 2. Амжилтын Түүх 3. Таны Мэдлэгт Булан 4. Зээлийн Зуучлал 4.1 Зээлийн Үйл Ажиллагааны Дараалал, Үе Шат 4.2 Монгол Улсад Хэрэгжиж Буй Олон Улсын Байгууллагуудын Төслүүд 5. Зээлийн Боловсрол 6. Бизнес Зөвлөгөө 7. REACH Төслийн 3 Сард Зохион Байгуулах Үйл Ажиллагааны Хөтөлбөр ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: 1. САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС Ахисан шатны сургалт зохион байгуулагдлаа REACH Төсөл өнгөрсөн 1 сард жижиг, дунд бизнесүүдэд зориулагдсан “Бизнест амжилт дагуулах Ялгарах стратеги” /2017.01.18/, “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам” /2017.01.19/ сэдэвт ахисан шатны сургалтуудаа амжилттай зохион байгууллаа. “Бизнест амжилт дагуулах Ялгарах стратеги” сэдэвт сургалт нь, Ялгарах стратегийг судалснаар зах зээлийн өрсөлдөөний үед амжилттай бизнес эрхэлж, зах зээлд өөрийн бизнесийн байр суурийг улам бататгаж, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлж, цаашид хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нараас хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага гарах үед өөрийн бизнесийн онцлогт тохирсон стратеги загвар боловсруулж хүссэн санхүүжилт авах онол болон практик хосолсон сургалт юм. Харин “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам” сэдэвт сургалт нь, Төсөв гүйцэтгэлээ тогтмол хянах, зардлыг бүрэн гүйцэт тогтоож чаддаггүй байсан бол энэ тал дээр анхаарч ажиллах, маркетингийн судалгаа, шинжилгээ, бизнес төлөвлөгөө, зорилгоо тодорхой болгох, өөрийн санхүүгийн тайлангаа задалж үзэх, бүтээгдэхүүнээ хүмүүст ойртуулах зэрэг аргуудыг зааж сургах агуулга бүхий үр дүнтэй сургалт болов. Газар дээрх Зээлийн зуучлалын өдөрлөг REACH Төсөл жижиг, дунд бизнесүүдийн зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллаж буй арилжааны банкнуудтай хамтран Газар дээрх Зээлийн зуучлалын өдөрлөг зохион байгуулж эхэллээ. 2017.01.25- нд уг арга хэмжээг ХасБанкны Ард салбартай хамтран зохион байгуулж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид ХасБанкны зээлийн эдийн засагч нартай ганцаарчлан уулзаж, бизнесийн шинжилгээ хийлгэж, зээлжих чадвараа тодорхойлуулан, дараагийн уулзалтаа товлов. Энэхүү арга хэмжээ REACH Төслийн бүх салбаруудад зохион байгуулагдах тул өдөрлөгт хамрагдах хүсэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчид урьдчилан бүртгүүлэн хамрагдах боломжтой юм. REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10 REACH Төслийн оффис: № 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс +(976) 7722-2210 [email protected] www.dsmongolia.org www.facebook.com/REACHProject ХОЛБОО БАРИХ: Баян-Өлгий Оффис: № 302 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг Утас: 7042-2080 Дорнод Оффис: № 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг Утас: 7058-2030 Дундговь Оффис: № 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг Утас: 7059-2209 Сэлэнгэ Оффис: № 1 тоот, Алтан Булаг Төв Сүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Upload: others

Post on 02-Sep-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

1

11. Онцлох Үйл Явдлуудаас 1.1 REACH Төсөл Жижиг, дунд

үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран ажиллана.

1.2 REACH Төсөл “Америкийн Өдрүүд 2016” үзэсгэлэнд оролцлоо

2. Амжилтын Түүх3. Таны Мэдлэгт Булан4. Зээлийн Зуучлал 4.1 Зээлийн Үйл Ажиллагааны Дараалал,

Үе Шат 4.2 Монгол Улсад Хэрэгжиж Буй Олон

Улсын Байгууллагуудын Төслүүд5. Зээлийн Боловсрол6. Бизнес Зөвлөгөө7. REACH Төслийн 3 Сард Зохион

Байгуулах Үйл Ажиллагааны Хөтөлбөр

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: 1. САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

Ахисан шатны сургалт зохион байгуулагдлаа

REACH Төсөл өнгөрсөн 1 сард жижиг, дунд бизнесүүдэд зориулагдсан “Бизнест амжилт дагуулах Ялгарах стратеги” /2017.01.18/, “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам” /2017.01.19/ сэдэвт ахисан шатны сургалтуудаа амжилттай зохион байгууллаа.

“Бизнест амжилт дагуулах Ялгарах стратеги” сэдэвт сургалт нь, Ялгарах стратегийг судалснаар зах зээлийн өрсөлдөөний үед амжилттай бизнес эрхэлж, зах зээлд өөрийн бизнесийн байр суурийг улам бататгаж, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлж, цаашид хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нараас хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага гарах үед өөрийн бизнесийн онцлогт тохирсон стратеги загвар боловсруулж хүссэн санхүүжилт авах онол болон практик хосолсон сургалт юм.

Харин “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам” сэдэвт сургалт нь, Төсөв гүйцэтгэлээ тогтмол хянах, зардлыг бүрэн гүйцэт тогтоож чаддаггүй байсан бол энэ тал дээр анхаарч ажиллах, маркетингийн судалгаа, шинжилгээ, бизнес төлөвлөгөө, зорилгоо тодорхой болгох, өөрийн санхүүгийн тайлангаа задалж үзэх, бүтээгдэхүүнээ хүмүүст ойртуулах зэрэг аргуудыг зааж сургах агуулга бүхий үр дүнтэй сургалт болов.

Газар дээрх Зээлийн зуучлалын өдөрлөг

REACH Төсөл жижиг, дунд бизнесүүдийн зээл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллаж буй арилжааны банкнуудтай хамтран Газар дээрх Зээлийн зуучлалын өдөрлөг зохион байгуулж эхэллээ. 2017.01.25-нд уг арга хэмжээг ХасБанкны

Ард салбартай хамтран зохион байгуулж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид ХасБанкны зээлийн эдийн засагч нартай ганцаарчлан уулзаж, бизнесийн шинжилгээ хийлгэж, зээлжих чадвараа тодорхойлуулан, дараагийн уулзалтаа товлов. Энэхүү арга хэмжээ REACH Төслийн бүх салбаруудад зохион байгуулагдах тул өдөрлөгт хамрагдах хүсэлтэй жижиг, дунд бизнес эрхлэгчид урьдчилан бүртгүүлэн хамрагдах боломжтой юм.

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10

REACH Төслийн оффис:

№ 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

+(976) 7722-2210

[email protected]

www.dsmongolia.org

www.facebook.com/REACHProject

ХОЛБОО БАРИХ:

Баян-Өлгий Оффис:

№ 302 тоот, Гурван-Эрдэнэ Төв5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг

Утас: 7042-2080

Дорнод Оффис:

№ 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг

Утас: 7058-2030

Дундговь Оффис:

№ 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг

Утас: 7059-2209

Сэлэнгэ Оффис:

№ 1 тоот, Алтан Булаг ТөвСүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Page 2: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

2

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10

АМЖИЛТЫН ТҮҮХ

АНУ-ын ОУХА-ийн REACH Төслийн сар бүр бэлтгэн гаргадаг энэхүү сонингийн “Амжилтын түүх” булангаар дамжуулан Үндэсний хувцасны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Флай Хай ХХК-ийн захирал Ү.Эрдэнэцэцэгийн амжилтын талаар эрхэм уншигчиддаа хуваалцаж байна.

Ү.Эрдэнэцэцэг 1994-1998 оны хооронд ОХУ, Манжуур хот хоёрын хооронд бэлэн хувцас зөөх буюу ганзагын наймаа эрхэлж байгаад, 1998-2010 оны хооронд хүүхдийн комбинзон, эмэгтэй 4-н хос костюм оёж, Нарантуул зах дээр худалдаалах бизнес эрхэлж байгаад 2011 оноос эхлэн үндэсний хувцасны үйлдвэрлэлээр дагнан бизнесээ явуулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд үндэсний хувцасны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж болон хувь хүмүүс жижиг цехүүд олон байдаг. Харин Ү.Эрдэнэцэцэгийн бизнес, үндэсний хувцасны үйлдвэрлэлийн зах зээлд байгаа үйлдвэрлэгчдээс олон нэр төрөл, жилийн 4-н улирлын онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үндэсний хувцасны онцлогийг шингээсэн орчин үеийн хийц дизайнтай төрөл бүрийн плате, кашмер загвар, чанар, бүтээгдэхүүний биед эвтэйхэн байдал, размерчилсан сонголт зэргээрээ ялгардаг.

Бизнесийн салбар: Үндэсний хувцасны үйлдвэрлэл, худалдаа

Бизнесийн нэр: Флай Хай ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр:Үндээжав Эрдэнэцэцэг

Тэрээр бараа бүтээгдэхүүнүүдээ захиалгаар болон Дүнжингарав худалдааны төвд байнга худалдаалж байна. Түүнчлэн Үндэсний хувцасны цехийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүнүүдээ таниулан сурталчлах зорилгоор Эрээн, Хөх хотын үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог юм.

Ү.Эрдэнэцэцэг бизнесээ өргөжүүлэн сайжруулах тал дээр үргэлж эрэл хайгуул хийж, бизнесийн мэдлэг боловсролоо ч дээшлүүлэх тал дээр анхаардаг нэгэн. Түүний үргэлж шинийг эрэлхийлдэг энэхүү чанар нь АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөлтэй холбогдох боломжийг бий болгосон юм.

Учир нь Ү.Эрдэнэцэцэг хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байсан ч өөрийн бизнесийн үйл ажиллагаа, онцлогт тохирох хөнгөлөлттэй зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл думтаг байсан. Харин REACH Төсөлд хандсанаар зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч, санхүүжилт авах эх үүсвэрээ тодорхойлж чадсан ба бизнес төслөө бичүүлж, зээлийн хүсэлт гаргаснаар санхүүжилт нь шийдэгдсэн юм. Тэрээр үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах хүчин нэмэх, түүхий эд материалын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг хангаж, өөрийн гэр бүлээс гаднах 4 ажлын байрыг хадгалан үлдэж, 4 ажлын байр шинээр бий болгож чадсан амжилттай бизнес эрхлэгч юм.

Ү.Эрдэнэцэцэг цаашид бизнесээ өргөжүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээний гарцыг нэмэгдүүлж, өөрийн үйлдвэрийн байртай болох төлөвлөгөөтэйгөөс гадна үйлдвэр дотроо болон хэрэглэгчдэд хүрэх боломжтой газруудад нэрийн дэлгүүртэй болох төлөвлөгөөтэй юм. REACH Төсөлтэй хамтран ажиллаж буй Ү.Эрдэнэцэцэг танд бизнесийн өндөр их амжилтыг хүсэж байна.

Page 3: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

3

2017 оны 02 сар №10 REACH САР ТУТМЫН СОНИН

3. ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАН

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 мянган төгрөг боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардахгүй энгийн ажил хийж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн дөрвөн хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа байдаг.

Эх сурвалж.http://www.legalinfo.mn/law/details/566

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд орсон өөрчлөлт

Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм. Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурна.

Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Гэхдээ Улаанбаатар хотоос 550 болон 1000 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Учир нь, хуульд үйл ажиллагааных нь чиглэлийн дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахгүй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан зааж өгсөн юм. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэхүү хөнгөлөлт нь хоёр жил буюу 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үйлчлэх юм Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/33?lawid=33

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэллээ

Органик хүнсний тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлжээ. http://www.legalinfo.mn/law/details/11884?lawid=11884

ТА ҮҮНИЙГ МЭДСЭН ҮҮ?

Page 4: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

4

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10

4.БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨБАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН БОДЛОГООР ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТАТАХ

Бизнес эрхлэгч таны бараа үйлчилгээгээ үнэлэх үнэ таны эрхлэж буй бизнест хамгийн чухал үүрэгтэй. Үнийг зөв тооцоолж чадах эсэхээс хамааран тухайн бизнес хэр ашигтай эсвэл алдагдалтай ажиллах нь шалтгаалдаг. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээг зөв таниулах үнийг зөв тогтооход тань туслах товч зөвлөгөөг хүргэж байна.

Нэгж бүрийн өртгийг тодорхойлох

Бизнес төлөвлөгөө бичихээс эхлэн таны бүтээгдэхүүний үнэ аль хэдийн гарчихсан байх ёстой. Хэрэглэгч татах зорилгоор бага үнэ санал болговол та алдагдал хүлээх шууд эрсдэлттэй тулгарна. Иймд үнэ тогтоохдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйличилгээний зардал болон хэрэглэгчийн хоёр талаас нь харж, тооцоолох хэрэгтэй. Үүнд зах зээлйин судалгаа хийх зайлшгүй хэрэгтэй гэдгийг санаарай.

1. Үнээр давамгайлж зах зээлд байр сууриа олох бодлого

Үнээр давамгайлах бодлого нь бага үнэ санал болгохыг хэлэх бөгөөд энэ нь таны гол өрсөлдөгчдийн үнээс хамааралтай байна. Хэрэглэгчид үнийн хувьд маш мэдрэмтгий байдаг болохоор худалдан авалт мэдээж ихэснэ. Гэвч энэ нь тийм ч байнга хэрэгжүүлэх бодлого биш юм. Учир нь бага үнийг санал болгоно гэдэг та илүү бага зардлаар үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулна гэсэг үг. Тэгэхээр бүхий л үйл ажиллагаандаа эрсдэл хүлээж байгаа хэрэг.

2. Өндөр үнээр үнэлэх бодлого

Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулан чанараар давамгайлах бодлого юм. Чанарыг бусад өрсөлдөгчидтэйгөө харьцуулан гаргаж ирдэг. Нөгөөтэйгүүр хэрэглэгч бүр хямд бараанд татагдаад байдагүй учраас энэ төрлийн үнийн бодлого хэрэгжсээр байна. Худалдааны байгууллагын хувьд хямд үнэтэй барааг өндөр зэрэглэл тогтоон үнэтэй барааны худалдаанд мөн оруулж ч болдог.

3. Бөөний үнэ тогтоох

Худалдан авалтыг нэг дор хийлгүүлэх идэвхжүүлэлт болдог. Түүнчлэн багцийн худалдан авалтын үед худалдааны төв дээр ирж хэт их төвлөрөл үүсгэх талтай байдаг тул интернет, утсаар захиалга авах зэрэг нэмэлт үйлчилгээ гаргаж хэрэглэгчдэд үйлчилгээгээр мөн танигдах хэрэгтэй. Энэ нь худалдааг нэмэгдүүлэхээс гадна байнгын хэрэглэгчийг бий болгох, худалдан авалтан дээр гарах зардал болох хүргэлт хадгалалтын зардал багасгах зэрэг олон давуу байдлыг бизнес эрхлэгчдэд бий болгодог гэдгийг санаарай.

4. Шинэ хэрэглэгчдид зориулсан үнэ тогтоох бодлого

Шинэ хэрэглэгчдэд зөвхөн хямд үнийг санал болгож өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх арга юм. Энэ нь нэг удаагийн үнэ байх бөгөөд бүтээгдэхүүн хэрэглэх хугацаанд чанарыг мэдэрсэн бол хэрэглэгчид ямар ч өртөгөөр худалдан авахад бэлэн байдаг. Үүнийг купон олгох хэлбэрээр явуулж болно.

Эх сурвалж:www. Bizguide.mn

Page 5: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

5

2017 оны 02 сар №10 REACH САР ТУТМЫН СОНИН

5.МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛҮҮД

Монгол улсад хэрэгжиж байгаа ЗГ болон ОУ-н төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг харьцуулсан байдлаар уншигч танд хүргэж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь өөр өөрийн онцлогтой Монгол улсад үр ашгаа өгөх нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн бий болгох төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Эдгээр төслийн зээлүүд нь арилжааны банкуудаар дамжин олгогддог.

ТА ХАМГИЙН БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХААНА ОЛГОЖ БАЙГААГ МЭДЭХ ҮҮ.

Төсөл хэрэгжүүлэгч

Төслийн зээлийн нэр Зориулалт Зээлийн хэмжээ

Хүүжилээр

Хугацаа

Үндсэн төлбөрөөс

чөлөөлөгдөх хугацаа

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах II үе шаттай төсөл

Үйлдвэрлэлийн барилга тоног төхөөрөмж

400,000.0 ам.доллар түүнтэй тэнцэх төгрөг хүртэл

Төгрөг-8% Доллар-5.89%

10 жил хүртэл

3 хүртэлх жил

Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил төсөл

ХАА-н нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн бий болгох

150,000-3,000,000 ам.доллартүүнтэй тэнцэх төгрөг хүртэл

Төгрөг-8% Доллар-7%

7 жил хүртэл

3 хүртэлх жил

КFW банкны төслийн зээл

Экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих

250.000 хүртэл EUR буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг

Төгрөг-15.8% Eвро-8.5% жил

5 жил хүртэл

ЖДҮ-ийг хөгжүүлэх төслийн зээл

ЖДҮ-ийн бүх төрлийн зээл

Төсөл сонгон шалгаруулах комиссоос дэмжигдсэн дүн

Төгрөг-9% 5 жил 12 сар

IFC (ОУ-ын санхүүгийн корпораци) төслийн зээл

Эмэгтэйчүүдийн оролцоотой бизнесийг дэмжих

25.000.000-2.500.000.000 төгрөг

16.8-22.8% 5 жил

Монголын тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төслийн зээл

Тоног төхөөрөмж, Үйлдвэрийн шугам, Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох

2.500.000 доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг

18% 5 жил

Page 6: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

6

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10

Та өөрийгөө уншигчдад танилцуулаач.

REACH төслийн сонингийн уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Аюурзанын Батсүх гэдэг. ХасБанкинд жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтэн, сегмент менежер болон бизнес менежерээр нийт 8 дахь жилдээ ажиллаж байна. Бизнес менежерийн үндсэн ажил үүрэг нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагын хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээ үзүүлэх, тэдний хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, ЖДБ-ийн зах зээл дээр ажиллаж буй ажиллагсадын сургалт хөгжүүлэлт болон Монгол улсын засгийн газрын бодлогын хүрээнд болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй ЖДБ-ийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, болон ЖДБ-ийн дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилладаг. Тухайлбал: АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖДБ-ийн санхүүжилтийг дэмжих REACH төсөлтэй 2016 оны 6-р сард ХасБанк хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанаар хамтран ажиллаж байна.

ЖДБ эрхлэгч нар гол төлөв ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүн сонирхдог вэ?

ЖДБ-ийн сонирхож буй бүтээгдэхүүнүүд банкны зээлийн бүтээгдэхүүнүүд хир нийцдэг вэ? ЖДБ эрхлэгч нар хүү багатай, хурдан шийдэгдэх зээлийг бүтээгдэхүүнийг маш их сонирхож ханддаг. Сүүлийн жилүүдэд МУ-ын засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд болон Олон улсын байгууллагууд хөнгөлөлттэй хүүтэй ЖДБ-ийг дэмжихэд чиглэсэн төслийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа нь ЖДБ эрхлэгчдэд томоохон боломж болж байна. Гэвч тухайн санхүүжилтын процесс шийдвэрлэгдэх хугацаа урт байдаг нь ЖДБ нарт тийм ч тохиромжтой байж чадахгүй байна. Иймээс бизнес эрхлэгч нар хүүнээс илүү түргэн шуурхай үйлчилгээ түлхүү хүсдэг.

БИЗНЕСҮҮД БАГА ХҮҮТЭЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ТҮРГЭН ШИЙДВЭРЛЭГДДЭГ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН СОНИРХДОГ.

Бизнесийн зээл авахад ЖДБ нарт гол төлөв ямар төрлийн асуудал тулгардаг вэ? Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ХасБанкны зүгээс ямар төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг вэ?

ХасБанк олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ЖДБ эрхлэгчдэд санхүүжилт авахад тулгамдаж байгаа асуудлыг илрүүлэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ явуулах судалгааг хийсэн бөгөөд судалгаанаас харахад дараах асуудлууд хөндөгдөж байсан. Үүнд:

• НББ, санхүүгийнудирдлагынмэдлэгдутмагаасбанкны шаардлагын хүрээнд орлого ашиг, үр дүнгээ тайлагнаж чадахгүй байх

• Төсөл боловсруулах шаардлагатай санхүү,бизнесийн орчин, маркетингийн судалгаа хэрхэн хийх, хэрхэн төсөл боловсруулах талаар мэдлэг хангалтгүй байх

• Бизнесийн зээлээс бусад санхүүжилтынболомжуудын талаар мэдлэг хангалтгүй байх гэх мэт түгээмэл асуудлууд байсан. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх үүднээс ХасБанк ЖДБ эрхлэгч харилцагчиддаа зөвхөн санхүүгийн үйлчилгээ бус санхүүгийн бус үйлчилгээ буюу сургалт, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.

Зээлийн боловсрол олгох чиглэлээр танай банкнаас ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна. Салбар нэгжийн ажилтнуудаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй санхүүгийн бус үйлчилгээ буюу зөвлөгөө, эдийн засгийн мэдээллээр хангах байдлаар ажиллаж байна. Мөн харилцагч нартаа REACH төсөл хөтөлбөрөөр дамжуулан зээлийн боловсрол олгох сургалт, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.

REACH төслийн сонингийн уншигч бизнес эрхлэгчдэд зориулаад бизнесийн зээл авахад анхаарах тал дээр юу гэж зөвлөх вэ?

Банк, банкны ажилтантай нээлттэй харилцаа үүсгэж өөрийн бизнесийн онцлогыг ойлгуулах, санхүүгийн төлөвлөлттэй, бүртгэл хөтлөлт сайтай байх хамгийн чухал гэж миний хувьд бодож байна. Хэрэв та төсөл болон төсөлт хөтөлбөрийн зээл санхүүжилт авах гэж буй төслөө өөрийн оролцоотой, бодит үр дүн судалгаатай боловсруулах нь чухал юм.

5. ЗЭЭЛИЙН БОЛОВСРОЛ

Page 7: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

7

2017 оны 02 сар №10 REACH САР ТУТМЫН СОНИН

7. САЛБАРУУДАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

БАЯН-ӨЛГИЙ САЛБАР

2017.01.12-ны өдөр Баян-Өлгий салбар “Стандарттай Баян-Өлгий” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр REACH төлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартын талаарх мэдээлэл өгөх, мөн орон нутагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх талаар санал бодлоо хуваалцав. Хэлэлцүүлэгт аймгийн засаг даргын орлогч Ш.Хавал, ИТХ-ын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Серикболат, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Пернебек болон тус хэлтсийн мэргэжилтнүүд, хувиараа бизнес эрхлэгчид гээд нийтдээ 30 гаруй хүн оролцлоо.

ДУНДГОВЬ САЛБАР

2017.01.17 Дундговь салбарт “Санхүүгийн тайланг уншиж ойлгох нь” сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтаар бизнесүүдэд санхүүгийн анхан шатны баримтыг хэрхэн хөтлөх, бүрдүүлэх болон санхүүгийн тайланг хэрхэн боловсруулах, юуг анхаарах зэрэг санхүүгийн данс хоорондын уялдааны тухай ойлголт өглөө. Сургалтанд Төрийн банкны ТТХМенежер Х.Отгонбаяр оролцож санхүүгийн тайланг гаргахад түгээмэл тохиолддог алдаа дутагдал, татвар шимтгэлийн тухай бодит жишээ татаж тайлбарлаж өгсөн нь тухайн сургалтыг илүү ойлгомжтой болгосон байна.Санхүүгийн тайлан зөв эмх цэгцтэй байх нь бизнесийн үйл ажиллагаа эрүүл тогтвортой байх үндэс нь юм.

СЭЛЭНГЭ САЛБАР

2017.01.09-ны өдөр “Бизнес загвар” сэдвийн хүрээнд ЖДБ эрхлэгч нарт бизнес загварыг сайн боловсруулж төлөвлөж явууласнаар зах зээлийн өрсөлдөөний үед амжилттай бизнес эрхлэж зах зээлд өөрийн бизнесийн байр суурийг улам бататгаж, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлж, цаашид хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нараас хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага гарах үед өөрийн бизнесийн онцлогт тохирсон бизнес загвар боловсруулж хүссэн санхүүжилт авах боломж бүрдүүлсэн сургалт боллоо.

ДОРНОД САЛБАР

Дорнод аймаг аялал жуучлалыг хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд REACH Төсөл болон ХАҮТанхим хамтран сар бүр аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийн салбар салбараар нь уулзалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2017.01.24 нд болсон “Жижиг, дунд бизнесийн санхүүжилт дэмжих нь, үндэстэн ястны брэндийг бий болгох” сэдэвт уулзалтаар Дорнод аймаг нь цагаан зээрийн өлгий нутаг гэдэг утгаараа зээрийн логотой жижиг бэлэг дурсгалын бэлэгдэлтэй брэндийг бий болгох тухай ярьлцаж, 2017.01.31 нд болосн уулзалтад жижиг, дунд бизнесүүд зээрийн логотой бүтээгдэхүүн , зураг төслүүдийг танилцууллаа.

Page 8: REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/10th-2017.02.pdf · маркетингийн судалгаа, шинжилгээ,

8

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 02 сар №10

Та дээрх сургалт, уулзалтанд бүртгүүлэх бол:

• Улаанбаатар Оффис:№: 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Утас: 7722-2210, И-мэйл: [email protected]

• Баян-Өлгий Салбар№ 302 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг.Утас 7042-2080

• Дундговь Салбар№ 205 тоот Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан Сум, Дундговь аймаг.Утас 7059-2209

• Дорнод Салбар№11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг. Утас 7058-2030

• Сэлэнгэ Салбар№1 тоот, Алтан Булаг Төв, Сүхбаатар сум, 2-р Сэлэнгэ аймаг.Утас 7036-3440

"Энэхүү сониныг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Aгентлаг (ОУХА)-аар дамжуулан Америкийн ард түмний өгөөмөр дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Хөгжлийн Шийдэл ТББ нь сонинтой холбоотой хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд үүнд АНУ-ын Засгийн Газар болон АНУ-ын ОУХА-ийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно."

9. REACH ТӨСЛИЙН 3 САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

• 2017.03.22-24 Улаанбаатар хот “Бизнес Төсөл Боловсруулах Аргачлал”, “Санхүүгийн Тайланг Уншиж ойлгох нь”, “Санхүүгийн Тайлангийн Шинжилгээ ба Хэрэглээ”, “Зээлийн Боловсрол” сэдвээр сургалт

• 2017.03.30 “ЖДБЭ-н санхүүгийн үйлчилгээ авах боломж” уулзалт /Чингэлтэй Дүүрэг/

• 2017.03.14 Сэлэнгэ салбарт “Зээлийн боловсрол” сэдвээр сургалт

• 2017.03.21, Сэлэнгэ салбарт, 2017.03.28 Дорнод салбарт “ЖДБЭ-н санхүүгийн үйлчилгээ авах боломж”сэдэвт уулзалт.

• 2017.03.16 Дорнод, Дундговь салбарт, “Зээлийн боловсрол” сэдвээр сургалт

• 2017.03.06 Баян-Өлгий салбарт “Зээлийн боловсрол” сэдвээр сургалт

• 2017.03.14 Дундговь салбарт “Татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж” сэдвээр уулзалт

• 2017.03.13 Баян-Өлгий салбарт “Барилгын салбарын зээлжих чадавхийг нэмэгдүүлэх нь” сэдвээр уулзалт