posporiin ergelt

8
Фосфор нь хүн ба амьтны яс, булчин, шүд, уураг тархи, нервийн эд эсэд органик ба органик бус нэгдлийн хэлбэрээр агуулагдана. Хүний биед агуулагдах эрдэс бодисуудаас фосфор нь хэмжээгээрээ кальцийн дараа 2- рт ордог бөгөөд биеийн жингийн 20 ба түүнээс дээш хувийг эзэлдэг. Хүний араг яс, шүдийг кальцийн фосфат голлон бүрдүүлэх ба хүнд агуулагдах нийт фосфорийн 85 хувийг эзэлдэг байна.

Upload: bilegdemberel-magadaa

Post on 12-Jul-2015

403 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Posporiin ergelt

Фосфор нь хүн ба амьтны яс, булчин, шүд, уураг тархи, нервийн эд эсэд органик ба органик бус нэгдлийн хэлбэрээр агуулагдана.

Хүний биед агуулагдах эрдэс бодисуудаас фосфор нь хэмжээгээрээ кальцийн дараа 2-рт ордог бөгөөд биеийн жингийн 20 ба түүнээс дээш хувийг эзэлдэг. Хүний араг яс, шүдийг кальцийн фосфат голлон бүрдүүлэх ба хүнд агуулагдах нийт фосфорийн 85 хувийг эзэлдэг байна.

Page 2: Posporiin ergelt

Ясны найрлага дахь кальцийн

фосфат нь ясны бат бэх чанарыг

хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг

учраас хүний биед фосфор дутагдвал

яс сийрэгжих өвчин үүсдэг.

Уураг тархи болон мэдрэлийн эсийн

үйл ажиллагаа, булчингийн агшилт зэргийг зохицуулахад фосфорт органик нэгдлүүдийн химийн хувирлын гүйцэтгэх үүрэг их байдаг.

Хэрэв фосфор дутагдвал хүч чадал доройтох, амархан ядрах, авир зан хувирамтгай болох, чихрийн шижин өвчин үүсэх зэрэг эрсдэлийг бий болгодог.

Page 3: Posporiin ergelt

Мөн амьтдын физиологийн процесст

фосфор чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь

тухайн амьтдыг фосфор дутагдахаас

сэргийлэн өвчлөхөөс хамгаална.

Иймд фосфор нь хүн амьтан, ургамлын

биологийн, физиологийн үйл ажиллагаанд

зайлшгүй чухал элементүүдийн нэг нь юм.

Page 4: Posporiin ergelt

Хүн фосфорынхоо хэрэгцээг хүнс тэжээлийн байдлаар ургамал, үр тариа болон амьтны гаралтай бусад хүнсний бүтээгдэхүүнээс авч хангана.

Ургамал, үр тариа, хүнсний ногоо, тэжээвэр амьтад фосфорын дутагдалд орох нь хүмүүс мөн фосфорын дутагдалд орохын эх үүсвэр болно.

Байгалийн гаралтай хоол хүнсэнд сүү, сүүн бүтээгдэхүүн, тахиа шувууны мах, загас, өндөг, үр тариа, эрдэнэ шиш зэрэг орно.

Фосфор нь шош мэтийн буурцагт ургамал болон бусад ургамлын үрэнд ч бас агуулагдана.

Page 5: Posporiin ergelt

Зарим хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах фосфор (P2O5)-ын

хэмжээ г/ кг

Бяслаг 11.6 Улаанбуудайн талх 3.4

Улаанбуудай 7.8 Вандуй 1.7

Цагаан будаа 6.0 Цэцэгт байцаа 1.4

Загас 5.7 Шош буурцаг 1.0

Мах 4.7 Төмс 1.0

Өндөг 4.1 Лууван 0.7

Фосфороор баялаг хоол хүнс элбэг байдаг учраас хүмүүс хоол хүнсээр

дамжуулан фосфорын өдрийн хэрэгцээгээ хангаж, фосфорын дутагдалд

өртөхгүй байх боломжтой. Харин хоол хүнсээс олж байгаа фосфороо өөр

бусад шалтгаанаар (бөөрний замын өвчин гэх мэт) алдаж байгаагаас

фосфорын дутагдалд өртөх нь элбэг байдаг байна.

Page 6: Posporiin ergelt

Ургамал фосфорыг газрын хөрсөн дэх

фосфатын давснаас фосфорын оксид

байдалтайгаар шимэн авч хэрэглэх бөгөөд

улмаар ургамлаар хооллох үед дамжин

фосфор нь хүн ба амьтны биед шилждэг.

Ургамал, амьтан үхэж ялзрахад фосфор

эргээд хөрсөнд шингэнэ. Ийм замаар

фосфорын эргэлт явагдана.

Page 7: Posporiin ergelt

Фосфорын

эрдэс

Фосфорын

уурхай

Шимэгдэлт

Хөрс

Амьтдын ялгадас далай

Ууссан

фосфат

Далайн амьтад

Далайн амьтад үхэж ялзран эргээд

фосфорын эрдсийг үүсгэнэ

Бордоо

Page 8: Posporiin ergelt