НИЙГМИЙН СОНИН zgm daily НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг...

24
Энэ дугаарт 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ^1000, 24 НҮҮР НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY Б.Баатархүү: Т.Билэгжаргалын бичлэгийг яагаад цацсаныг тодруулна FULL ENGLISH PAGE INSIDE 3 20-21 НИЙГЭМ Уханьд үлдсэн хоёр оюутан эрүүл мэндээ сайн хамгаалахаа хэлжээ 4 ЗГМ: СУРВАЛЖИЛГА 6 Бусдын сайн, сайханд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ 2751.57 396.67 43.61 2.31 АМ.ДОЛЛАР РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 650.00 1.61% АЛТ 1,587.90 0.08% ЮАНЬ ВОН ЗЭС 5,567.00 0.37% ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 18 Хямд боловч Сайн MBA Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг 12 01301 Өнөөдөр Маргааш -15° C -13° C -24° C -26° C Онлайн хөтөлбөр танхимынхаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ. НЕФТЬ 61.45 0.64% ХУРАЛДАЙ БОНД 113.09 0.12% САМУРАЙ БОНД 103.36 0.60% ЧИНГИС БОНД 101.92 0.13% ГЭРЭГЭ БОНД 103.52 0.12% ТЭДНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ ЗГМ © 5 “Хятад улс тулгарсан энэ аюулыг ялан дийлж чадна. Шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж ДЭМБ-аас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за.

Upload: others

Post on 07-Feb-2020

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

Энэ дугаарт

2020.02.03, ДАВАА~№022 (1301) ^1000, 24 НҮҮР

НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY

Б.Баатархүү: Т.Билэгжаргалын бичлэгийг яагаад цацсаныг тодруулна

FULL ENGLISH PAGE INSIDE

3

20-21

НИЙГЭМ

Уханьд үлдсэн хоёр оюутан эрүүл мэндээ сайн хамгаалахаа хэлжээ

4

ЗГМ: СУРВАЛЖИЛГА

6

Бусдын сайн, сайханд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг

~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

2751.57 396.67 43.61 2.31

АМ.ДОЛЛАР РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

650.001.61%

АЛТ

1,587.90 0.08%

ЮАНЬ ВОНЗЭС

5,567.000.37%

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

18

Хямд боловч Сайн MBA

Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

12

0 1 3 0 1

Өнөөдөр Маргааш

-15°C -13°C

-24°C -26°C

Онлайн хөтөлбөр танхимын хаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ.

НЕФТЬ

61.450.64%

ХУРАЛДАЙ БОНД

113.090.12%

САМУРАЙ БОНД

103.360.60%

ЧИНГИС БОНД

101.920.13%

ГЭРЭГЭ БОНД

103.520.12%

ТЭДНИЙГ БУРХАН ӨРШӨӨГ

ЗГМ ©

5

“Хятад улс тулгарсан энэ аюулыг ялан дийлж чадна. Шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж ДЭМБ-аас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за.

Page 2: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.02.03, ДАВАА~№022 (1301)

УЛС ТӨР

П.Батбөх, ЗГМ сонин

Г.Занданшатар: Үндсэн хуулийн шинэчлэлийг амилуулах чухал хуулиудыг батлах үүрэг хаврын чуулганд оногдож байна

Намрын чуулганы хугацаанд нийт 154 хууль баталжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Норве­гид хийсэн айлчлалаас ирмэгцээ ҮАБЗ­ийг хуралдуулж “Хилийн боомтыг түр хаах тухай” зөвлөмж гаргасан. Түүнтэй холбогдуулж өнгөрсөн баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ҮАБЗ­ийн зөвлөмжийн дагуу Монгол Улс, БНХАУ­ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоож, хилийн боомтыг түр хаах шийдвэр гаргасан юм. Энэ дагуу БНХАУ­тай хиллэдэг агаар, төмөр

Дэд дарга дэгээ зөрчиж, онигоо болов

БНХАУ-д зорчих зайлшгүй шаардлагатай бол нэг удаа хил нэвтрүүлнэ

ПАРЛАМЕНТЫН ЖИГ ЖУГ

ЗАСГИЙН ГАЗАР

ЗГМ: ТОВЧХОН

ЕРӨНХИЙЛӨГЧ Төрийн тэргүүн Х.Баттулга Элчин сайд нарыг томилох саналаа татжээ. Засгийн газар Ерөнхийлөгчийн санал болгосон 11 нэр дэвшигчийг дэмжсэн бол МАН­ын бүлэг есийг нь дэмжихээ илэрхийлээд байсан юм. Харин байнгын хороо, чуулганы хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхээс өмнө Ерөнхийлөгч Элчин сайд нарыг томилох саналаа татсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна.

ПАРЛАМЕНТУИХ­ын дарга Г.Занданшатарт ЗГХЭГ­аас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ­ын тогтоолын төслийг өргөн барив. Тус тогтоолоор есөн суурь зорилго, хөгжлийн 50 зорилтыг 10, 10 жилээр гурван үе шаттай хэрэгжүүлэхээр батлах юм.

ХӨРШ Засгийн газраас шинэ коронавирусийн өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ­д 200 мянган ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болов.

Парламентын түүхэнд тодоор бичигдэх намрын чуулган өндөрлөлөө. Тус чуулганы хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан гавъяаг эхэнд дурдах нь зүй. Мөн намар-хавар-намрын гурван чуулган тасралтгүй хуралдсан нь түүхэн үзүүлэлт байв.

2016 оны сонгуулийн үр дүнд

байгуулсан парламентын от гон намрын чуулган 86 өдөр үргэл­жилж, нэгдсэн хуралдаан 32, байнгын болон дэд, түр хо роод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, 51 тогтоол баталжээ. Мөн хол бог­дох байгууллага, албан тушаал­тан, иргэдийг оролцуулсан нээлт тэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонс голыг гурван удаа зохион байгуулсан байна.

УИХ­ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэ­лэлцэн баталсны дотор Мон гол Улсын Үндсэн хуульд оруул­сан нэмэлт, өөрчлөлт энэ пар­ламентын төдийгүй улсын түү­хэнд тод үсгээр бичигдэн үлдэх нь гарцаагүй... УИХ-ын нам-рын чуулганаар улсын төс вөө баталж, УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэ-дийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Өмгөөллийн тухай, Засгийн газрын тус-гай сангийн тухай, Өргөн

УИХ­ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ парламентын гишүүд эргэж буцсан, элдэвлэж зугтсан зэрэг олон ааш, аяг гаргав. Н.Номтойбаяр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороо түүнийг нь дэмжсэн шийд вэр гаргаад байхад УИХ­ын дэд дарга Л.Энх­Амгалан чуулганы танхимаас зугтаж гарсан нь хувь улстөрчийн төдийгүй парламентын онигоог нэгээр нэмлээ.

УИХ­ын чуулганы дэгийн тухай хуулиар гишүүний чөлөөлөгдөх өргөдөл, түүнийг хэлэлцсэн байнгын хорооны дүгнэлтийг дэд дарга УИХ­д танилцуулах ёстой бөгөөд Л.Энх­Амгалан эл үүргээсээ зугтаж чуулганы танхимыг орхиж гарсан нь гишүүдийн дунд “хэрүүлийн алим” шидсэн. Улмаар УИХ­ын дарга Г.Занданшатар дэд даргынхаа үйлдлийг бойкот хэмээн тооцож Н.Номтойбаярын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг бус санал хураалтаар унаад байсан түдгэлзүүлэх тогтоолоо хүчингүй болгон дахин санал хураалтаар баталснаар эцэслэн шийдвэрлэсэн юм.

зам, автозамын бүх боомтоор БНХАУ­ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг гуравдугаар сарын 2­н хүртэл хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэдийг БНХАУ­д зорчихыг хориглосон. Энэ хориг хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч болон Замын­Үүд­Эрээн чиглэлд ачаа тээвэрлэж буй зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн

багийн гишүүдэд хамаарахгүй юм. Харин энэ шийдвэрийн дараа өнгөрсөн бямба гарагт Улсын онцгой комисс дахин хуралдаж ажлын болон суралцах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагаар явах иргэдийг нэг удаа хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ БНХАУ­д байнга оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг болон тус улсаар дамжин гуравдагч орон руу зорчих Монгол Улсын иргэн,

мөн БНХАУ­ын иргэнтэй гэр бүл болсон, 0­18 насны хүүхэдтэй Монгол Улсын иргэн, манай улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, тэдгээрийн дундаас төрсөн 0­18 насны хүүхэд, БНХАУ дахь хөл хорио тогтоогоогүй бүс нутагт тогтмол эмчилгээ хийлгэдэг, эмнэлгийн хяналтад байдаг, эмнэлгийн төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанд орох Монгол Улсын иргэнийг нэг удаа хилээр нэвтрүүлэхээр болов.

нэвт рүүлгийн тухай, Оюуны өмчийн тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн баталлаа” хэмээн дүгнэсэн юм.

Харин тэрбээр ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар сануулахдаа

“Дөрөвдүгээр сард та бидний бүрэн эрхийн хугацааны отгон чуулган эхэлнэ. Энэ чуулганаар тавьсан зорилго, хүлээсэн үүргийнхээ дутууг хэрэгжүүлж, дундуурыг дүүргэх хариуцлага бидэнд ногдож байгаа. Юуны өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь чухал. Дагалдан гарах хуулиудыг өөрчлөн шинэчилснээр 2020 оны тавдугаар сараас хэрэгжих, бидний баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амилах юм. Тиймээс хаврын чуулганаар УИХ-ын болон Чуулганы хурал дааны дэгийн тухай, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай,

Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлагатай” гэв.

Харин тэрбээр Монгол Улсын зүгээс FATF­ын саарал жагсаалтаас гарахын тулд авч буй арга хэмжээнүүдийн талаар “УИХ ихээхэн хүч чармайлт тавьж байгаа болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцод нэгдсэн нь Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ­ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, FATF­ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах гол нөхцөл бүрдсэн” хэмээн дүгнэсэн юм.

FATF-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС БОГИНО ХУГАЦААНД ГАРАХАД НӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ТОГТООМЖИД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, КОНВЕНЦИД НЭГДСЭН УЧРААС БОЛОМЖ БҮРДСЭН ГЭВ.

Page 3: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

олныг жигшүүлэхийн тулд энэ бичлэгийг нийтэд дэлгэсэн байх. Гэхдээ иргэд арай өөрөөр үзэл бодоо илэрхийлж байв. “Шуугиад байгаа бичлэгийг үзээд ээжийг нь их өрөвдөв. Өөрийнх нь зодуулсан, хүү нь хүмүүст нүд үзүүрлэгдэх болсны аль нь илүү тэр эмэгтэйд шаналал өгөх бол. Хар тамхийг жигшүүлэх зорилгоор хийсэн үйлдэл байж болох ч нууц гэж баймаар юм. Бичлэг бүрхийг задлаад хохирогчийг давхар хохирогч болгоод байх нь мэргэжлийн байгууллагуудын хийх ёстой үйлдэл мөн үү” гэх зэргээр

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 03 2020.02.03, ДАВАА~№022 (1301)НИЙГМИЙН СОНИН

Б.Баатархүү: Т.Билэгжаргалын

бичлэгийг яагаад цацсаныг

тодруулна

Олимп, дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны аваргын төлөө тулалдахад тав хоног үлдлээ. Төгсөө энэ талаар фэйсбүүк хуудастаа “Үндсэн бэлтгэл дууслаа. Удахгүй уулзацгаая” хэмээн бичсэн байв.

32 настай Гэри Рассель, 28­тай Төгсцогт нарын тулаанд хэн нь ялах бол гэдгийг хүн бүр сэтгэл догдлон хүлээж буй. Боксын гурван одтой шүүгч Г.Нандинжав энэ тулаан Төгсөөгийн хувьд өмнөх хэдээс хамаагүй ширүүн тоглолт байх болно хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. “Би Гэри Расселийн хэд хэдэн тулааныг үзсэн. В.Ломаченкотой 12 үе тулалдана гэдэг яах аргагүй сайн боксчны шинж. Сул зайд гоё ажилладаг, т э с р э л т т э й , маш осолтой боксчин байна лээ. Н.Төгсцогтын өмнөх тулаануудтай х а р ь ц у у л а х ы н аргагүй ширүүн тоглолт болно. Х у г а ц а а н а а с нь өмнө цохиж унагана гэдэг хэцүү. Төгсөөгийн хувьд их дайчин, сэтгэл зүй өндөртэй боксчин. Эр зоригоороо ямар

ЦЕ Г ­ ы н Х а р тамхитай тэмцэх газрын фэйсбүүк группт нэгэн баривчилгааны

бичлэг нийтлэгдсэн нь олныг хэсэгтээ шуугиулав. Цагдаа нарт баривчлагдаж буй, мөн төрсөн ээжийгээ зодож буй хүн нь жүжигчин Т.Билэгжаргал байсан юм. Хар тамхинд донтсон хүн ямар муухай авиртай болдог, төрсөн ээжийгээ ч зодож дарамтлах хэмжээнд хүрдийг харуулж,

Такамисакари дэвжээ удирдана

Түймэр Австралийг дахин айлгаж эхэллээН.Төгсцогтын өмнөх тулаануудтай

харьцуулахын аргагүй ширүүн тоглолт болно

Монголчуудын эртний танил сүмоч, цагтаа комүсүби цол хүртэж байсан Такамисакари “Азүмазэки” дэвжээг удирдахаар болжээ. Тус дэвжээг толгойлж байсан экс маэгашира Усиомару өнгөрсөн арванхоёрдугаар сард өвчний улмаас нас барсан юм. Энэхүү золгүй явдлаас хойш тус дэвжээний бөхчүүд “Хаккаку” дэвжээнд түр харъяалагдан бэлтгэлээ хийж байжээ.

“Азүмазэки” дэвжээ 1986

онд байгуулагдсан бөгөөд Хавайн арлаас тодрон гарсан Акэбоно аварга тус дэвжээнд харъяалагддаг байв. Өдгөө 43 настай Такамисакаригийн хувьд их аварга Асашёорү Дагвадоржийн ид хаанчлалын үед дээд зиндаанд барилдаж байсан. “Робот цагдаа” хочтой тэрбээр эв хавгүй хөдөлгөөн, этгээд авираараа алдашрсан нэгэн байв. Харин 2013 онд жюүрёо зиндаа руу уруудах болсны дараа зодог тайлахаа мэдэгдсэн юм. █

Хүчтэй аадар борооны ачаар түр дарагдаад байсан их түймэр Австралийг дахин айлгаж эхэллээ. Нийслэл Канберрагийн өмнөд хэсэгт шинээр дэгдсэн түймэр тухайн бүс нутгийн 20 хувийг үнс нурам болгожээ. Онцгой байдлын албанаас иргэдээ ванн, хувин, угаалтуураа усаар дүүргэхийг сануулж байна. Ингэснээр айсуй галын аюулыг бага ч атугай дарж болох юм. Намадгийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тавны нэг нь галд шатаад байна. “Дараагийн 24 цаг бидний хувьд хамгийн хүнд байх болно” хэмээн Онцгой

байдлын албаны комиссар Жиоржиана Уилан сэтгүүлчдэд ярив.

Шинэ Өмнөд Уэльс мужийн 63 цэгт түймэр ассаар байгаа бөгөөд аврагчид бүхэл шөнийн турш ажиллаж байж 38­г нь цурманд оруулсан байна. Бямба гарагт мужийн өмнөд болон зүүн өмнөд эргийн таван газарт аюултай байдлын түгшүүр зарласан бол орой гэхэд нэгээс бусад цэгийн аюулын түвшинг бууруулжээ. Хамгийн сүүлд 2003 онд нийслэл Канберра хот түймэрт өртөхөд нэг өдрийн дотор 500 гаруй байшин шатаж, дөрвөн хүн нас барж байв. █

Г.Баярсайхан, ЗГМ сонин

Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсний дараа бичлэгийг

устгажээ

бичжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл

мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Жүжигчин Т.Билэгжаргалыг баривчилж байгаа, түүний ээжийгээ зодож буй бичлэгийг нийтэд тараасан нь олон хүнд эвгүй сэтгэгдэл төрүүллээ. Энэ бичлэгийг яагаад тараахаар болсон юм бэ?

­Хаанаас, яагаад цацагдсаныг нь бид тодруулна. Одоохондоо энэ талаар сайн мэдэхгүй байна. Тодруулчихаад албан ёсоор мэдээлэл өгөх болно.

-Жүжигчин Т.Билэгжаргал батлан даалтад гарсан гэж үнэн үү?

­Түүнийг саатуулан шалгаж байгаа.

Хэвлэл мэдээллийн төвийн дарга нь ийм товчхон хариулт өглөө. Дашрамд сонирхуулахад, ЦЕГ­ын Хар тамхитай тэмцэх газрынхан уг бичлэгийг нийтэд дэлгэсний дараа Facebook компаниас хүчирхийллийн агуулгатай бичлэг тараалаа гэж анхааруулга өгсөн байна. Үүний дараа бичлэгээ устгасан байв. Гэвч тус бичлэг одоог хүртэл Youtube сувагт байршсан хэвээр байна. █

“ХАР ТАМХИЙГ ЖИГШҮҮЛЭХ ЗОРИЛГООР ХИЙСЭН ҮЙЛДЭЛ БАЙЖ БОЛОХ Ч НУУЦ ГЭЖ БАЙМААР ЮМ. БИЧЛЭГ БҮРИЙГ ЗАДЛААД БАЙХ НЬ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛ-ЛАГУУДЫН ХИЙХ ЁСТОЙ ҮЙЛДЭЛ МӨН ҮҮ” .

ч хүнээс илүүрхдэг. 17­той жаахан хүүхэд дэлхийгээс медаль авахдаа л ийм байсан. Одоо энэ давуу талаа л ашиглах хэрэгтэй” гэсэн юм.

Түүний өрсөлдөгч 2005 онд 17­той жаахан хүүхэд байхдаа ДАШТ­ээс хүрэл медаль хүртсэн намтартай. Улмаар 2009 оноос хойш мэргэжилд хүч

сорих болсон юм. Энэ хугацаанд дээр дурдсан В.Ломаченкод л шүүгчийн саналаар ганц удаа ялагдаж байв.

Төгсөө мэргэжилд шилж­сэнээсээ хойш 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнийхээ есийг нь хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дуусгаж байв. Түүний хувьд мэргэжлийн карьерийнх нь хамгийн чухал байж мэдэх энэхүү тулаан хоёрдугаар сарын 8­нд АНУ­ын Пенсилван мужийн Алтентаун хотын PPL Center­т болно. █

Төгсөөгийн хувьд их дайчин, сэтгэл зүй өндөртэй боксчин. Эр зоригоороо ямар ч хүнийг илүүрхдэг. 17-той жаахан хүүхэд дэлхийгээс медаль авахдаа л ийм байсан.

Page 4: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.02.03, ДАВАА~№022 (1301) НИЙГЭМ

Эрүүл мэндийн яам корона вирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос анх

удаа давсан талаар дөнгөж сая мэдээлэл өгөв. Өчигдөр өглөөний байдлаар Хятадын 31 мужид коронавирусийн халд­вараар өвчилсөн тохиолдол 14411­т хүрч, 304 хүн нас барсан байна. Харин бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19544 болжээ. Тэгвэл коронавирусийн голомт болох Ухань хотоос манай улс 31 иргэнээ татаж авсан билээ. Гэхдээ хоёр иргэн өөрийн хүсэлтээр тухайн нутагт үлдсэнийг олон нийтэд мэдээлсэн. Дээрх хоёрын нэг нь мастер, нөгөөх нь докторт

Уханьд үлдсэн хоёр оюутан эрүүл мэндээ сайн хамгаалахаа хэлжээ

Үлдэгсдийн нэг нь мастерт, нөгөөх нь докторт суралцдаг бөгөөд Уханьд бүрэн суурьшсан байна

Б.Мөнхзул, ЗГМ сонин

суралцдаг бөгөөд 36-38 орчим насны эмэгтэй аж. Тэд Ухань хотод суурин байдаг бөгөөд “Өөрсдийнхөө эрүүл мэндийг сайн хамгаалж, сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэлтэй байж, эрүүл саруул байх болно. Бидэнд битгий санаа зовоорой” хэмээн эх орон руугаа буцаж буй хүмүүстээ хэлсэн байна. Харин Монголд ирсэн 31 иргэнээс хүүхэдтэйгээ байгаа эмэгтэйд монголчууд санаа зовж байлаа. Тэдэнтэй холбогдох

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ­ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Б.Энхжаргал

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

гэж оролдсон ч “Одоогоор уулзуулах боломжгүй. Эх, хүү хоёр сайн бай гаа. Ямар нэгэн зовиур илрээ гүй байна. Хоол

унднаас эхлээд бүх зүйл дээр бид анхаарлаа хандуулж байгаа тул санаа зовох хэрэггүй. Бид анхнаасаа хэв-лэлийнхэн болон гэр бүлийн хэнд нь анхааруулсан. Ү з л э г , о н о -шилгооны үед

зөвхөн эмч, сувилагч л тэдэнтэй харьцана. Тиймээс хамгийн багадаа 14 хоног

тэдэнтэй уулзах боломжгүй” гэж ХӨСҮТ­өөс мэдэгдэв. Мөн шинжилгээний эцсийн хариу хараахан гараагүй гэв. Харин ой зургаан сартай хүүгийн аав Б.Билгүүн цахим хуудаснаа “Үр зулзага, хань ижил, анд найзуудтайгаа эсэн мэнд, эрүүл энх эх орондоо ирс нийг А.Золбоогийн постоос мэдсэн байх.

Одоо бид тус тусынхаа өрөөн дөө ХӨСҮТ­ийн мундаг эмч нарынхаа хяналтад шинжилгээгээ өгч, асуумж бөглөж байна. Биднийг авч ирэхээр амь биеэ үл хайрлан аймшигт өвчний голомт руу явж, анд найзууд болон гэр бүлийг маань эх нутагт минь авчирсан тэдгээр зоригт, сайн хүмүүст талархаж байгаагаа найзууд, гэр бүлийнхнийхээ өмнөөс дахин дахин илэрхийлье...” гээд хүүгийнхээ зургийг нийтэлжээ. █

Хятадын 31 мужид коронавирусийн халд вараар өвчилсөн то-хиолдол 14411-т хүрч, 304 хүн нас барсан байна.

ЭРҮҮЛ МЭНДБНХАУ­ын Хунань мужийн Шаоян хотын нэгэн фермд “H5N1” буюу шувууны томуугийн вирусийн гоц халдвар дэгджээ. Халдварын голомт болж буй фермд 8000 орчим тахиа байсны 4500 нь шувууны томуугаар үхсэн байна.

ХҮН, АМИрэх зургадугаар сард УИХ­ын ээлжит сонгууль бо лох той холбогдуулан иргэ дийн шилжин суурьших хөдөл гөөнийг түр хугацаанд зогсоолоо.

ДААТГАЛЭрүүл мэндийн даатгал төлөгчид улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөн­гө лөлтийг эрүүл мэн­дийн даатгалын сангаас эдэл дэг байсан бол энэ нь 400 мянган төгрөг болж нэ мэгдэв. Мөн ху вийн хэвшлийн эмнэ­лэгт хэвтэхдээ 175 мян­ган төг рөгийн хөнгөлөлт эдэл дэг байсныг 400 мянга болгожээ.

ТЭТГЭВЭРӨнөөдрөөс тэтгэвэр нэмэгдсэн хэлбэрээр олгоно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлж буйгаар зээлтэй иргэд өнөөдрөөс тэтгэврээ бүтэн авах боломжтой юм.

СПОРТХоёр жилийн өмнө таван бөхөөс допинг илэрсэн бөгөөд дөрвийнх нь эрх өнгөр сөн сард сэргэсэн. Тэгвэл улсын заан Б.Пүрэв­сайханы эрх өчигдрөөс албан ёсоор сэргэлээ.

БОЛОВСРОЛЕрөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл өнөөдөр эхэлнэ. БСШУСЯ­наас өдөрт 2­4 хичээлийг тус бүр 10­20 минутын хугацаатай заахаар баталсан бөгөөд нийт 13 телевизээр дамжуулж, нөхөж үзэх боломжтойгоор зохицуулжээ.

ЗГМ: ТОВЧХОН

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 46 хувьтай байгааг зохион байгуулах ажлын хэсгийнхэн мэдэгдэв. Бүртгэл дөрөв хоногийн дараа дуусах бөгөөд хорооны Засаг даргын ажлын байранд үргэлжилнэ. Гэвч нийслэлийн хэмжээнд ирц тааруу байгааг албаныхан

хэллээ. Цэргийн бүртгэлийн ирц хамгийн идэвхтэй байгаа дүүргээр Багахангай тодорчээ. Тус дүүрэгт бүртгэл 68.9 хувьтай байна. Харин баянголчуудын идэвх хамгийн сул байгаа юм. Уг дүүрэгт 41.3 хувийн ирцтэй байгаа аж. Бусад дүүргийн ирцийг харвал Баянзүрх 46.8, Сонгинохайрхан

44.6, Чингэлтэй 45.7, Сүхбаатар 52.7, Хан­Уул 46.4, Налайх 51.8, Багануур 59.7 хувьтай байна. Бүртгэлд 18­50 насны эрэгтэй­чүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл, дунд офицер, ахлагч нар биечлэн очиж хамрагддаг журамтай. Бүртгэлд

хамрагдах иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэй очих юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. █

Цэргийн бүртгэл 50 хувьд ч хүрээгүй байна

ХӨСҮТ. 2020.02.02

Page 5: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 05 2020.02.03, ДАВАА~№022 (1301)НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Уржигдар Уханьд үлдсэн байсан манай 31 иргэн эх орондоо ирлээ. Бөөн баяр. Манайхан дуу, клип

хүртэл энэ богино хугацаанд ам­жаад хийчихсэн байхыг сонслоо, үзлээ. Зарим нэг маань нулимсаа барьж дийлэхгүй байгаа нь ч харагдлаа. Би ч гэсэн энэ үйл яв далд маш их баярласан. Ойл­гомжтой шүү дээ, тэр аюултай халдварт өвчний голомт дунд үлдчихээд байсан иргэдээ аваад ирлээ шүү дээ. Монгол хүн бүр л сая нэг бүтэн амьсгаа авч байх шиг санагдсан. Ямартаа ч бид ингээд элэг бүтэн болоодохлоо. Юутай сайхан. Гэвч бидний зүрх сэтгэлийн хөндүүр ингээд бүрэн арилчихлаа гэж би хувьдаа бодохгүй байна. Яагаад гэж үү, яагаад гэвэл эмчлэх арга чарга нь олдохгүй байгаа аюултай халдварт вирусийн эсрэг өмнөд хөршийнхөн маань ёстой л эрэгчин, эмэгчнээ үзэн тэмцэж байна. Манай танай,

Уханьчуудад ёстой л тэвнийн тус ч тус болохоор байна даа, монголчууд минь

Тэднийг бурхан өршөөг

Ш.Алтай, ЗГМ сонин

чиний миний гэлтгүй хүн л бол хүн шүү дээ. Уханьд өдөрт хорь, гучаараа хүн үхэж байна. Хэдий хүрч байж энэ аюул зогсохыг бүү мэд. Ёстой л бурхан мэддэг хэрэг байх. Гэхдээ бурхны мэддэг хэрэг гээд бид зүгээр хараад сууж байж боломгүй санагдаад байна. Тэр тусмаа мөнхийн хөрш маань ийм хүнд нөхцөлд орчихоод байхад тэр тусмаа монголчууд бид хамгийн түрүүнд ойлгож, чадах ядахаараа тус дэм болох ёстой улс мөн үү гэвэл мөн гэж бодогдох юм. Энд бид шинээр халдварласан, нас барсан хүмүүсийн статистик л сонсож байгаа болохоос яг үнэндээ тэнд хятадууд ямар хэцүү нөхцөлд, яаж “амь дүйн” тэмцэж байгааг төдийлөн анзаарч, тоохгүй байх шиг санагдсан хэрэг л дээ. Хэн нэгний зовлонг ойлгоно гэдэг тэр хүнд өгч чадах хамгийн том тус, бэлэг гэдэг. Тэгэхээр ядаж л хөршдөө тулгараад байгаа зовлонг бид өөрийн мэт ойлгон хүлээн авч байвал мөн ч тустайяа. Энэ чинь өөрөө хүний ёс шүү дээ.

Уханьд Лян Вудонг хэмээх эмч хүн эмчилж явсаар өөрөө халд вар авч нас барлаа гэсэн мэ дээг өчигдөр сонсоод сэтгэл ихэд эмзэглэж, элдвийг бодоход хүрлээ. Өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан байсан энэ эмч өөрийн биш хүмүүсийн амь насыг чухалчилсан байгаа биз. Үүнтэй зэрэгцэн 86 настай бас нэг эмч халдвараар зовж шаналагсдад туслахаар халаад, малгайгаа өмсөөд эм-нэ лэгтээ эргэн ирж байгааг бид бүхэн харсан. Мэдээж үүн

шиг хэдэн арван жишээ байгаа биз. Зөвхөн эл хоёр жишээнээс өмнөд хөршийнхөн маань хөгшин, залуу гэлтгүй ямар хүнлэг, ямар зоригтой, бие биенээ гэсэн дүүрэн хайр, басхүү бат итгэлтэйгээр энэхүү аюулыг сөрөн тэмцэж байгааг ямар ч хүн ойлгож, ухаарч болохоор... Хүний амьдралын утга учир, үнэ цэн гэдэг чухам энд л оршдог аж.

Шинэ төрлийн корона вирусийн цар тахал дэгдсэнээс хойш яг нэг сар өнгөрлөө. Ази хүн, тэр тусмаа хятад хүнээс дэлхий нийт зайгаа барьж эхэлснийг бид сонсож байна. Илтээр ийн ялгаварлан “гадуурхаж” буйн учир шалтгаан нь ч зөв юм. Энэ аюулт халдварыг голомтод нь дарж авахгүй, алдах юм бол хүн төрөлхтөнд учруулах хөнөөлийг нь төсөөлшгүй. Аймшиг.

Харин Хятад, уханьчуудад нүүр­лэсэн энэ хүнд, хэцүү цаг дор Азичууд хамгийн сайн ойлгож, зов ­лонг нь зүрх сэтгэлээрээ хуваал­цаж байгааг харах хэчнээн дотно байв аа. Энэ өдрүүдэд телевизээр харж байсан мэдээнүүдээс нэгэн дүр зургийг би л лав хэзээ ч мартахгүй ээ!

Японы бүх хотын эмийн сангууд хаалга, цонхон дээрээ “Уханьчууд минь тэсээрэй”, “Бид та нартай хамт шүү” гэсэн бичиг хадсанаас гад на, амны хаалтад дугаарлаж зогс сон япончууд хятад хүнд бүгд найр тавьж өмнүүрээ оруулж бай­гааг харсан юм. Цээж өөд шууд огшоод ирж байна билээ. Энгийн үг, үйлдлээр хүмүүс бие бие сээ хайрлаж, дэмжиж, туслаж бай­гаагаа илэрхийлж болдог байх нь.

Тэгвэл Уханийн ард түмнийг ядарч, зовж байхад нь тавласан эсрэг үйл явдал ч энэ өдрүүдэд бас гарлаа. Хэнээс, хаанаас гээч. Нөгөө хүнлэг, ардчилсан үзэл санааны эх орноос, Төрийн сайдынх нь амнаас!

АНУ­ын Худалдааны сайд

Вилбур Росс гэгч нөхөр “Коронавирусийн халдвар АНУ­д ажлын орон тоо олноор бий болгох боломж авчирч байна” хэмээн хэлсэн нь дэлхий дахины дур гүйцлийг дээд цэгт нь тулгалаа. Учир нь үл олдох халдварт вирус тархан хүн олноороо нас барж, улс орон, тивээрээ бужигнаж, сандарч байхад ийм юм донгосч л байдаг.

Хятадаас өөр оронд энэ ви ру­сийн халдвар гарсан бол яана. Дэлхийн эрүүл мэндийн бай гуул­лагаас яг энэ үгийг хэлнэ билээ.

“Хятад улс энэ тулгарсан аюулыг ялан дийлж чадна. Энэ шинэ төрлийн вирусийн халдварын эсрэг тус улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй тэмцэл ийм итгэлийг төрүүлж байна” гэж тус байгууллагаас мэдэгдсэнчлэн өмнөд хөршийнхөн маань энэ тэмцэлд ялалт байгуулах нь тодорхой буй за.

Харин монголчууд биднээс япончуудаас дутахгүй сэтгэл гарна гэдэгт би итгэдэг. Мэдээж бидний өгөх юмны хэмжээ, боломж хязгаартай. Сэтгэл гаргавал юухнаар ч хүнд нөхцөлд буй уханийн иргэдэд тус дэм үзүүлж чадна шүү дээ. Саяхан түймэрт автсан австраличуудад Засгийн газар маань 45 мянган “ногоон”­оор тусалсан. Ногоон тивийнхэн ямар их баярласан билээ. Ёстой нөгөө тэвдэж явахад тэвнийн тус ч тусад ордог гэдгийг энэ явдал харуулсан шиг одоо Уханийн ард түмэнд ёстой л тэвнийн тус ч тус болохоор байна даа, монголчууд минь. Уханьчуудыг бурхан өршөөг!

ЭНЭ АЮУЛТ ХАЛДВАРЫГ ГОЛОМТОД НЬ ДАРЖ АВАХГҮЙ, АЛДАХ ЮМ БОЛ ХҮН ТӨРӨЛХТӨНД УЧРУУЛАХ ХӨНӨӨЛИЙГ НЬ ТӨСӨӨЛШГҮЙ. АЙМШИГ.

Page 6: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

О.Даваасүрэн, ЗГМ сонин

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ЗГМ: СУРВАЛЖИЛГА

Бид өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учир нэг гэр бүл шиг л дотно

Бусдын сайн, буйдаа

“Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН (Хуулийн фирм) нь Англи улсын Лондон хотод төвтэй ECV Consultancy Ltd (European Construction Ventures Consultancy)­тай хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж буй дараах сургалтад та бүхнийг урьж байна:

• Шинээр 2017 онд танилцуулагдсан ФИДИК гэрээний бүтэц, (Улаан, Шар болон EPC/Turnkey Мөнгөлөг ном) практик хэрэглээний 2 (хоёр) өдрийн сургалт

Энэхүү сургалт нь төсөл хэрэгжүүлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, концесс эзэмшигчид, төсөл санхүүжүүлэгч банк, санхүүгийн байгууллагууд, төслийн удирдлагын баг, инженерингийн, хуулийн, санхүүгийн зөвлөхүүд, гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд зэрэг зам, төмөр зам, барилга, дэд бүтэц, эрчим хүчний

Шинэ ФИДИК (2017) ГЭРЭЭНИЙ СУРГАЛТ

салбарын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцогчдод шинээр 2017 онд танилцуулагдсан ФИДИК гэрээний бүтэц, практик хэрэглээг тайлбарлаж, талуудын эрх, үүргийн хуваарилалт, гэрээний загварыг зөв сонгож хэрэглэх, гэрээний төлбөрийн болон бусад маргаан шийдвэрлэх аргачлалын талаар цогц ойлголтыг өгнө.

ECV ГЭРЧИЛГЭЭ олгоно.(ACCREDITED FIDIC TRAINING CERTIFICATE)

Сургалтын огноо: 2020 оны 3 дугаар сарын 25 – 26 өдөр Хаана: Шангри­Ла Хотел, Улаанбаатар (Лондон өрөө)Холбоо барих утас: 9917­0111; 9900­9860; 7711­9008Цахим шуудан: [email protected]

Accredited FIDIC Training Company

Өрхийн бизнес эрхлэх сонирхолтой эмзэг бүлгийн ээжүүдэд ажлын байр бий болгож буй “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төвийн үйл ажиллагааг зорилоо. Өрх толгойлсон, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй зэрэг хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал эмэгтэйчүүдийг монгол гутал урлах, эсгий, ноосоор бүтээгдэхүүн гаргах зэрэг ур чадварт үнэ төлбөргүй сургаж, ажлын байр олгодог энэхүү төвд нийт 60 гаруй эмэгтэй үйлдвэрлэл эрхэлдэг. Тэднийг үйл ажиллагааг СХД-ийн Засаг даргын тамгын газраас дэмжиж, 145 метр квадрат талбай бүхий гурван өрөө байраар хангажээ.

АЖЛЫН БАЙРАА ХУВИЙН СУУЦ ШИГ ТОХИЖУУЛЖЭЭ

Биднийг зорьсон газраа хүрч,

үүдээр нь ормогц нас, насны эмэгтэйчүүд тус, тусын үйлийг хийгээд, тун завгүй байлаа. Түүнчлэн, ажлын байрныхаа хана, шалыг өнгө, өнгийн эсгий, ноосон хивсээр чимсэн байх бөгөөд сувд, шүр бүхий чамин зүүсгэл энд тэндгүй өлгөсөн харагдана.

Мэнд мэдээд, цааш алхтал ижил өнгийн цамцаар гоёж, эсгий шаахай өмссөн эмэгтэйчүүд “улавч өмсөөрэй” гэв. Ингэхдээ “бид энд гэртээ байгаа юм шиг л тухалдаг учир гаднын гутал, хувцастай байдаггүй юм. Мөн ихэнх нь хүүхэдтэйгээ ирдэг учир ариун цэвэр маш чухал” хэмээн тайлбарлав. Үнэхээр ч тэд ажлын байраа оффис гэхээс илүү гэр орон шигээ тохижуулжээ. Тун тохилог бөгөөд цэвэрхэн энэ байшинд ажилчид өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд усанд орох, угаалга хийх зэрэг ахуйн ариун цэврийг ч мөн сахидаг аж. Энэ талаар “Монгол угалз” урлаачдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Жавзан “Манай ажил-чид ажилдаа их дуртай. Дуртай зүйлээ хийж байгаа тул өглөө ирээд, шөнө л харьдаг. Зарим

үед эндээ хонох нь ч бий. Мөн ихэнх нь үр хүүхэд, ач зээ нараа аваад ирдэг учир хүүхдийн өрөө гаргаж, тохижуулсан юм. Дэвсгэр, хөнжил, тоглоом, наад гай, сандлын бүтээлэг, ханын чимэглэл зэрэг бүх л зүйлийг бид өөрсдөө урлаж, эсгэсэн. Мөн ажилчдад болон хүүхдүүдэд өдөрт гурван удаа хоол хийж өгдөг юм. Үүнээс гадна, угаалгын машин, улавч, шаахай, алчуур саван зэрэг ахуйн хэрэглээний бүх л зүйл

манайд төвд бий. Тиймээс бид эндээ усанд ороод, угаалгаа хийчихдэг. Эгч нь 70 насны босго давсан хүн. Өдий хүртэл ажиллаж, амьдрахдаа ийм ажлын байр, хамт олон үзээгүй. Орчин нөхцөл сайтай тул бид ажлаас хойш суудаггүй. Цаг, нар бүр ч хамаагүй. Хэт оройтчихвол зарим нь эндээ хононо, заримыг нь захирал хүргээд өгчихдөг. Манайхан ажилтай, захиалгатай л бол сайхан гэдэг хүмүүс. Мөн өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учир бид нэг гэр бүл шиг л дотно болчихсон. Хүүхдүүд минь хүртэл бие, биетэйгээ нөхөрлөж, гар урлалтай ойр өсөж байна” хэмээн ажлын байраа танилцууллаа.

Гар урлал хийж буй ажилчид бүтээсэн бүтээл, гаргасан урла­лаараа цалинждаг аж. Тухайлбал, гутлын хээ гаргах, хэв дарах, эсгий өнгө, хэлбэрт оруулах зэрэг үйл бүхэн тодорхой тарифтай. Түүнчлэн хэн юу хийхээ ажилчид өөрсдөө сонгож, санал гаргадаг бөгөөд тогтсон ажлын цаггүй учир аль завтай үедээ ирээд ажиллах боломжтой аж. Харин захиалсан бүтээгдэхүүнийг цагт нь өгснөөр тэдний ажлын бүтээмж хэмжигддэг байна. СХД­ийн 20 дугаар хорооны иргэн Н.Нямсүрэн “Манай гэр эндээс хоёр гудамжны зайд байдаг. Би өглөө зээ охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа ирдэг юм. Одоо сургууль амарчихсан

ОРЧИН НӨХЦӨЛ САЙТАЙ ТУЛ БИД АЖЛААС ХОЙШ СУУДАГГҮЙ. ЦАГ, НАР БҮР Ч ХАМААГҮЙ. МАНАЙХАН АЖИЛТАЙ, ЗАХИАЛГАТАЙ Л БОЛ САЙХАН ГЭДЭГ ХҮМҮҮС.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 7: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 07 2020.02.03, ДАВАА~№022 (1301)ЗГМ: СУРВАЛЖИЛГА

Огноо: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөрТендер шалгаруулалтын нэр: “Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам, төмөр зам доогуур нүхэн гарцын хамт/СХД/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-20/0001Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх

бүхий тендерт оролцогчдоос “Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам, төмөр зам доогуур нүхэн гарцын хамт/СХД/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын

орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГАТүргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой

зээлийн хэмжээ:Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын

мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна. Ижил төстэй ажилд тусгай зөвшөөрлийн хүрээнд хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог:­ЗТХ сайдын 2018 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан

журмынХатуу хучилттай зам барих­2.8.2.3 Бүх төрлийн гүүр, тунель, үерийн хамгаалалтын

далан барих эсвэл:ЗТБХБ сайдын 2012 оны 155 дугаар тушаалын 1 дүгээр

хавсралтынТөмөр замын доод суурь бүтэц барих /далан, хоолой/ Төмөр бетон болон ган хийцтэй гүүр барихХарилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог:­Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт,

засвар үйлчилгээ (Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар),

Эрчим хүчний яамнаас олгодог:­03.2.1 0.4­10кВ­ын цахилгаан дамжуулах шугам, дэд

станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 63,000,000 /жаран гурван сая / төгрөг

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 10 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох

бусад материалыг www.tender.gov.mn, www.ub­procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,

Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,Утас: 75757810.

тул охиноо авч ирээд ажиллаж байна. Заавал өглөө 9:00 гэж ирээд орой тарах ёстой гэсэн дүрэм, журамгүй учир их амар. Зарим захиалга цагтаа багтахгүй болчихвол гэрлүүгээ авч яваад хийх нь ч бий” гэлээ.

1000 ГАРУЙ ХҮНД ӨӨРИЙН УР ЧАДВАРЫГ ӨВЛҮҮЛЭН,

ЭЗЭМШҮҮЛСЭН

60 орчим хүнийг ажлын бай­раар хангаж, олон мянган ээжийг урлах, эсгэх эрдэмд сургаж буй тус төвийн захирал М.Сувд­Эрдэнэ гар урлалын чиглэлээр мэргэшээд 20 ор­чим жил болж байгаа аж. Түүнч лэн энэ хугацаанд 1000 гаруй хүнд өөрийн ур чадварыг өвлүүлэн, эзэмшүүлсэн төдийгүй “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд ч ажил, орлогын шинэ боломж нээж өгдөг байна. Түүний нө­хөр Я.Баттулга шинэ зүйл сурахаар ирсэн бүсгүйчүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн урлахыг заадаг бөгөөд загвар зохион бүтээдэг байна. Автын инженер мэргэжилтэй тэрбээр урлах эсгэх чиглэлээр ажиллаад 10 орчим жил болж байгаа аж. Я.Баттулга “Эхнэрийгээ шөнө, үдэшгүй арьс, эсгий бариад суухад нь дургүйцдэг л байлаа. Гэтэл нэг мэдэхэд өөрөө өглөө, үдшийг ялгалгүй эсгий нухаж, элдэв дүрс зурж суудаг болсон. Бидний ур ухаан, сэтгэл зүрхээ шингээж хийсэн бүтээлийг хүмүүс хэрэглэж, сэтгэлийн таашаал авна гэдэг хамгийн

сайханд хувь нэмрээ оруулж баяртай байдаг

сайхан. Мөн олон шавьтай бол сон. Сургалтад суугаад гар сан шавь нар маань гутал урлаж, эсгийгээр бүтээл хий-гээд борлуулсан мөнгөөрөө ма шинаа томруулсан, малаа өсгөсөн гэх нь л хамгийн сай -хан санагддаг. Бусдын амьд­ралын сайн, сайханд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг юм” хэмээв.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАХ ЗЭЭЛД

НИЙЛҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

“Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төв хэрэглэгчдийн захиалгаар бүтээгдэхүүн урлаад зогсохгүй гадаадын болон орон нутгийн зах зээлд хөл тавиад эхэлжээ. Энэ талаар “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төвийн захирал М.Сувд­Эрдэнэ “Бид зөвхөн нийслэлийн хэрэглэгчдэд бүтээг­дэхүүнээ хүргээд зогсохгүй олон улсын болон орон нутгийн зах зээлд хөл тавиад эхэлсэн. Ингэхдээ хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн, судал­гаанд үндэслэн, бараа бүтээгдэхүүнээ урлаж байна. Жишээ нь Өвөрмонгол хүмүүс ширмэл ширдэг, эсгий гутал хэрэглэх сонирхолтой бай даг бол япончууд өнгө, заг варт нь илүү ач холбогдол өг дөг. Харин БНХАУ­ын иргэд дулаан, тохитойд нь татагддаг. Цаашдаа бид хүрээгээ улам тэлж, илүү олон улсад

хүрэхээр ажиллаж байна. Мөн сургалтад хамрагдах сонир­

хол той хүний тоо ч өссөөр бай на. Бид өмнө нь Баян­хошууны эцэст сур галтаа зохион байгуулж, үйлд­вэрлэлээ эрхэл дэг байсан юм. Харин иргэдээ ажилтай, орлоготой байл­

гах үүднээс дүүр гийн Засаг даргын тамгын газраас биднийг энэ байраар хангасан. Тохилог сууцтай, хү мүүст ойр болчихоор худалдан авалт ч, сургалтад сууж, ажил лах сонирхолтой хүмүүс ч нэ мэгдэж байна” хэмээлээ. “Ховор угалз” төв нь нярай хүүхэдтэй, хөгжлийн

бэрхшээлтэй зэрэг гэрээс гарах боломжгүй эмэгтэйчүүдийг гэртээ ажиллаж, орлого олох боломжоор хангадаг байна. Ингэхдээ, ширдэг ширэх, гутлын хээ гаргах зэрэг гар аргаар үйлдвэрлэх боломжтой зүйлийг гэрт нь хүргэж өгдөг байна.

ХОНИНЫ НООСООР АМНЫ ХААЛТ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

“Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төв амны хаалт үйлдвэрлэхээр туршиж байна. Ингэхдээ эсгий, ноос ашиглаж байгаа аж. Тэд амны хаалтын дотор байрлах шүүлтүүрийг цэнхэр спиртээр ариутган, эсгий­рүүлсэн хонины ноосоор хийжээ. Харин гадна талыг нь давуугаар оёсон бөгөөд урд нь зориулалтын

Xэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн, судалгаанд үндэс, бараа бүтээгдэхүүнээ урлаж байна.

шүүлтүүр байршуулжээ. Энэ нь агаар гадагш нэвтрүүлдэггүй бөгөөд гаднах бохирдлыг шүүж, үлд дэг онцлогтой аж. Энэ талаар М.Сувд­Эрдэнэ “Японд автома­шины агаар шүүгчийг хонины ноосоор хийдэг. Тиймээс амны хаалтын шүүлтүүрийг ч мөн энэ аргаар хийж болох юм гэж бодогдсон. Хонины ноосны бүтэц шигүү хэдий ч агаар нэвтрүүлэх чадвар сайтай. Мөн гаднын үйлдвэрлэж буй амны хаалт агаар нэвтрүүлэх чадвар муу тул дотор тал нь чийгтэх, шил цантах зэрэг хүндрэл үүсдэг. Харин ноосон шүүлтүүртэй маск гадагш агаар нэвтрүүлэх чадвар сайтай тул шил цантахгүй. Бид туршиж үзсэн” хэмээлээ. Тэд энэхүү санаагаа төрийн байгууллагуудад уламжлан, үйлдвэрлэх эрх авахаар ажиллаж буй гэнэ.

Харин одоогоор зах зээлд гаргаж эхлээгүй тул борлуулах үнэ тодорхойгүй байв.

Ажил хийхийг хүссэн хэн хүн бүрд тус төвийн үүд хаалга нээлт­тэй. Түүнчлэн эдгээр хүмүүс олон эмэгтэйд амьдралыг харах өнцөг, хандах хандлагыг өөрчилж, өөртөө итгэх итгэл, өөдрөг алхах даль жигүүр бэлэглэжээ.

Page 8: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.02.03, ДАВАА~№022 (1301)

ЗГМ: ТОВЧХОН

ЭДИЙН ЗАСАГ

Гадаад худалдааны эрч саарч мэдэхээр байна

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин

9 11

11

Хятадын коксжих нүүрсний эрэлт буурах төлөвтэй байна

А.Энхжин: Тэтгэврийн зээл тэглэхэд Монголбанк шууд мөнгө гаргахгүй

Баяртай Британи, зөрчлийн шинэ ертөнцөд тавтай морил

Хятад бус анхны өвчтөн коронавирусээр нас баржээ

10

АРИЛЖААМонголын хөрөнгийн бирж баасан гарагийн үнэт цаасны арилжаагаар 32 компанийн 89,362 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 10 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийнх буурав.

ИНДЕКСТОП 20 индекс 0.37 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг боллоо.

УУЛ УУРХАЙ

56.5 Мянга. “Ногдол ашгаа бэлэн мөнгөөр авъя” цахим бүртгэлийн аян энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд уг аянд нэгдэхийг хүссэн иргэд www.1072.mn сайтад бүртгүүлж, саналаа баталгаажуулах аж. Одоогийн байдлаар 56.5 мянган мянган хувьцаа эзэмшигч дээрх аянд нэгджээ.

ОУВСОУВС­гийн манай улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ирэх тавдугаар сар дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан ОУВС­гийн техникийн багийн ажлын хэсэг ирэх сард Монголд ажиллахаар болжээ.

Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар ням гарагт 2751.57 төгрөгтэй тэнцлээ.

Энэ он гарснаас хойш гадаад валютын дуудлага худалдаагаар 240 гаруй сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн ч төгрөгийн ханш суларсан хэвээр. Төв банкны валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.доллар хүрсэн ч төгрөгийн худалдан авах чадвар буурсаар байна. Манай улс өнгөрсөн онд нийт 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбум нь импорт юм. Нийт бараа эргэлтийн хэмжээ 2018 онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн.

Харин энэ онд гадаад худал-

дааны бараа эргэлт буурч бол зошгүй байна. Өмнөд хөр-шөөс улбаалан дэлхий нийтийг хамарч шинэ төрлийн вирусийн дэгдэлтээс үүдэн олон улсын худалдааны горим алдагдаж, аялал жуулчлал, олон улсын томоохон арга хэмжээ, хурал чуулган цуцлагдах болсон. Манай улсын хувьд бараа, бүтээгдэхүүний импорт, экспортыг хэвээр үлдээж, хилээр зорчих хөдөлгөөнд хориг тавьсан. Өнгөрсөн онд 577.2 мянган жуулчин хүлээн авсан бол үүний гуравны нэг нь өмнөд хөршийн иргэд байв. Тэгвэл дээрх шинэ төрлийн вирусийн улмаас аялал жуулчлалын салбарын орлого 2020 онд хумигдах магадлал өндөр байгааг аяллын бизнес эрхлэгчид хөндөж эхэллээ.

Манай улсад ирж буй жуулчдын тоог голлох орнуудыг авч үзвэл, БНХАУ, ОХУ, БНСУ­аас ирсэн

Төгрөгийн ханшийн уналт суудлын автомашины импортыг хумихаар байна

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 9: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2020.02.03, ДАВАА~№022 (1301) 09

УУЛ УУРХАЙ

Хятадын коксжих нүүрсний эрэлт буурах

төлөвтэй

“Хятадын коксжих нүүрс­ний эрэлт болон импорт 2020 онд удааширч эхэлнэ” хэмээн Asia Mining сэтгүүл хөнджээ. Тодруулбал, Хятадын коксжих нүүрсний эрэл тийн өсөлт энэ онд ердөө 0.1 хувь болтлоо огцом саарах т ө с ө ө л л и й г ш и н ж э э ч и д танилцуулсныг дурдсан байна. 2019 оны дүнгээр 7 .9 хувьтай байсан эрэлтийн өсөлт ийнхүү саарах нь АНУ­ын тарифын бодлогоос шууд хамааралтай гэж үзэж байгаа юм. Хятадын уурхайнуудын төлөвлөгөөнд үндэслэн тооцвол, дотоодын нийлүүлэлт нь энэ онд хоёр орчим хувиар өсөх төлөвтэй ч импорт талд хамгийн гол асуудлууд үүсэхээр байгааг

шинжээчид онцолсон байна. БНХАУ энэ онд жилийн дүнгээр нийт 71.3 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байгаа юм. Ийм нөхцөлд импортын өсөлт 2019 оныхоос 1.3 хувь болтлоо огцом буурна гэсэн

үг. Манай улсын хувьд энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор байгаа. Үүний гуравны нэгийг “ Э р д э н э с Тавантолгой” к о м п а н и бүрдүүлнэ. Хэрэв Тавантолгой­

Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжиж, нүүрс тээвэрлэж эхэлснээр 2021 он гэхэд Хятадын зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтээр манай улс Австралийг гүйцэж түрүүлэх төлөвтэйг Asia Mining сэтгүүл онцолжээ. █

Б.Баяртогтох, ЗГМ сонин

БНХАУ энэ онд жилийн дүнгээр нийт 71.3 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Ном хон Далайн бүс нутгийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч, хатагтай Виктория Кваква Монголын эдийн засгийн нөх­цөл байдлын талаар өөрийн сэтгэгдэл бүхий нийтлэлийг Дэл­хийн банкны цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

Эдийн засгийн тогтвортой сэргэлтийг хадгалахын тулд эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн оновчтой менежмент хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Намайг хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсад айлчилж байх үед тус улсад эдийн засгийн гүнзгий хямрал, төсвийн ихээхэн алдагдал, тогтворгүй өндөр өр нүүрлэсэн байлаа. Түүнээс хойш гайхалтай сайн өөрчлөлтүүд бий болжээ. Үүнд чухал нөлөө үзүүлсэн нэг хүчин зүйл нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг олон улсын байгууллагууд, түншүүдийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж, хүчин чармайлт гаргасан явдал бөгөөд үүнд талархууштай юм. 2017 оноос хойш эдийн засгийн өсөлт дунджаар 6.5 хувьтай байсан ба 2016 онд төсвийн алдагдал ДНБ­ий 15.3 хувьд хүрээд байсан нь эрчтэй буурч харин эсрэгээрээ өнгөрсөн онд 2.6 хувийн ашигтай гарч, өрийн хэмжээ буурчээ. Гэхдээ өрийн хэмжээ өндөр хэвээр байгааг хэлэх нь зүйтэй.

Дэлхийн банк энэхүү ахиц дэвш лийг нөхцөлдүүлэхийн тулд төсвийн алдагдлыг нөхөх, нийг­мийн халамжийн зарцуу лалтыг сайжруулах, хувийн хэвшлийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын орчныг бэх­жүүлэх зорилт бүхий төсвийн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлэн, дэмжлээ. Олон улсын санхүүгийн корпораци болон Хөрөнгө оруу­лалтыг баталгаажуулах олон талт агентлаг дахь бидний хамтран зүтгэгчид санхүүгийн болон уул уурхайн салбарт хамтран ажиллаж, энэхүү ахиц дэвшилд хувь нэмрээ оруулсан. Дэлхийн орлого багатай орнуудад хөн­гөлөлттэй санхүүжилт олгодог Дэлхийн Банкны Группын Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улс удахгүй ахиж дунд орлоготой улс орны статустай болж байгаа нь Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад итгэх итгэлийг бататгалаа.

Эдгээр ахиц, дэвшилд хүрсэн ч гэлээ цаашид хийх зүйл их байна. Олон улсын төлөв байдал улам бүр тогтворгүй, эргэлзээтэй болж байгаа энэ үед тууштай байдлыг хангаж, бодлогын өөрчлөлтөөс зайлсхийж, шаардлагатай шинэч лэл хийхэд олон нийтийн зүгээс өргөнөөр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар гурван гол эрсдэл тулгараад байгааг онцолъё.

Нэгдүгээрт, ядуурал өндөр хэвээр байна. Үндэсний статис­тикийн хорооны урьдчилсан тоо­цооллоос үзэхэд хотын ядуурлын түвшинд ахиц гарахаа больж, зогсонги байдалд хүрчээ. Нөгөө талаас махны үнэ өндөр байгаа нь малчид, хөдөө орон нутгийн иргэдэд эерэгээр нөлөөлж байгаа хэдий ч уул уурхай болон үйлд вэрлэлийн салбарын ашиг нь нийгэмд хүртээмжтэйгээр очихгүй, тэр дундаа хотын хүн амын дийлэнхэд нь орлогын боломжийг бий болгож, хүрэхгүй байна. Тиймээс илүү их, илүү сайн ажлын байр бий болгох нь нэн тэргүүний зорилт хэвээр байна.

Хоёрдугаарт, иргэдийн амь­жир гааны түвшинг тогт вор той­гоор сайжруулахын тулд инс­титуцүүдийг илүү хүчтэй болгож, засаглалыг сайжруулах хэрэгтэй байна. Энэ нь хувийн хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэг дүүлж, төрийн үйлчилгээг илүү чанартай болгох чухал ач холбогдолтой юм.

Гуравдугаарт, санхүүгийн сал бар болон улс орны гадаад тэнц вэр нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлын “Ахиллесийн өсгий” буюу сул тал болсон хэвээр байна.

Эдгээр эрсдэлийг арилгах, өсөлт­уналтын мөчлөгийг зогсоо­хын тулд бодлого боловсруулагчид юу хийж чадах вэ?

Засгийн газраас шинэчлэлийн

чиг хандлагаа хадгалах хэрэг­тэй. Ингэхдээ хувийн секторт ажлын байр, өндөр орлого олох боломжийг бий болгох үйл ажил­лагаанд илүү их анхаарлаа төвлө­рүүлэх ёстой ба төсвийн аливаа шахалтаас зайлсхийж, өмнөх алдаатай туршлагаа давтахгүй байх хэрэгтэй. Үүнд хүрэхийн тулд хөрөнгө оруулалтын орчин ил тод, урьдчилан таамаглаж болохуйц байвал зохино.

Ядуу, эмзэг өрхүүдийг хам­гаалж, дэмжих хэрэгтэй. Үүний тулд нийгмийн хамгааллын сис­темийг улам боловсронгуй болгож, халамжийн бодлогыг илүү оновчтой чиглүүлэх боломжтой. Төсвийн алдагдалд нөлөөлөөд байгаа тэтгэврийн тогтолцооны талаар мөн арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд илүү зоримог шинэчлэл шаардлагатай болов уу.

Санхүүгийн секторт тулгараад буй эрсдэлийг яаралтай шийд­вэрлэх шаардлагатай байна. ОУВС­тай тохиролцсоны дагуу банкны салбарыг амжилттай дахин хөрөнгөжүүлэх нь болзошгүй гадаад сөрөг цочролын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах юм. Монгол Улс энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй. Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)­ын “Саарал жагсаалт”­аас гарахын тулд Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх асуудлаа шийдвэрлэвэл зохих ба энэ нь олон улсын банк

санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татах боломжийг хадгалах юм.

Эцэст нь хэлэхэд, Монголбанк валютын ханшийг илүү уян хатан болгож, интервенцийн хэмжээг хязгаарлах боломжтой. Эдийн засаг харьцангуй тогтвортой хэвээр байгаа энэ үед валютын хан шийн уян хатан байдалд хадга­ламж эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдыг дасгах хэрэгтэй юм.

Сүүлийн гурван жилийн хуга­цаанд олсон ололт амжилтыг үндэслэн эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхэд олон улсын бай­гууллага, орнууд нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 1991 оноос хойш Дэл­хийн банк нь Монгол Улсын байнгын түнш байсан бөгөөд нэг тэрбум гаруй ам.долларын санхүү жилтийг олгожээ. Бид дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн. Өнөөдрийг хүртэл гаргасан ахиц дэвшлийг бид өндрөөр үнэлж байгаа ба ард иргэдийнхээ амьжир гааны түвшинг дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй, дундаж орлого той улс орон болох зорилт бүхий Монгол Улстай түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлнэ гэж найдаж байна.Монгол Улс урт замыг тууллаа.

Эдгээр үр дүнг хамтдаа бэхжүүлье.

МОНГОЛ УЛС УРТ ЗАМ ТУУЛЛАА, ОДОО ОЛОЛТОО БЭХЖҮҮЛЭХЭД ЮУ ШААРДЛАГАТАЙ ВЭ

жуулчид тэргүүлж байна. Ази төдийгүй дэлхийн худалдаа, аялал жуулчлалын салбарт 2020 ихээхэн халгаатай ирэх хоёрдугаар улиралтай золгох нь. Худалдааны салбарыг авч үзвэл, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт иргэдийн хэрэглээг бууруулахаар байна. Тэр тусмаа импорт энэ оны турш агших төдийгүй цаашид төгрөгийн ханш суларсаар байвал өргөн хэрэглээний бараа, бүтээг­дэхүүнээр зогсохгүй автомашины борлуулалт саарах нь.

Монгол Улс 2019 онд нийт 94065 ширхэг тээврийн хэрэгсэл

импортолсноос 69472 нь суудлын автомашин байв. Суудлын авто­машины импорт 2018 онтой харь­цуулахад 5433 ширхгээр буюу 8.5 хувиар өссөн. 2016 оноос хойш тээврийн хэрэгслийн импорт дунд суудлын автомашин хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байна. Харин 2019 оны 11 дүгээр сараас хойш төгрөгийн ханш эрчимтэй суларч байгаа нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үндсэн суурь шалтгаан болж ирлээ.

Валютын ханшийн сунжирсан өсөлт урилгагүй хямралыг дуудагч шинэ нөхцөлд тооцогдож байна. 2008, 2015 онд төгрөгийн ханш хамгийн их суларч байсан бөгөөд энэ үед импорт, тэр тусмаа тээврийн хэрэгслийн импорт эрс буурч байжээ. Энэхүү зүй тогтол 2020 онд дахин тохиож магадгүй нь. █

Эх сурвалж: ҮСХ

Тээврийн хэрэгслийн импортын хэмжээ(Ширхгээр)

2016 2016 2018 2019

Суудлын автомашин Ачааны автомашин

2008, 2015 онд төгрөгийн ханш хамгийн суларч байсан бөгөөд энэ үед импорт, тэр тусмаа тээврийн хэрэгслийн импорт эрс буурч байв.

37,73848,871

6,83514,155

22,257 23,050

64,039 69,472

Page 10: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ЭДИЙН ЗАСАГ

Тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдлийг өнгөрсөн оны12 дугаар сарын 31-нд тэглэх тухай ҮАБЗ-

ийн зөвлөмж гарсан. Үүнээс улбаалан УИХ-д хуулийн төсөл санаачилж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгдүгээр сарын тэтгэврийн зээлийн хүү хасагдсан мөнгө ахмадуудын дансанд ороод эхэлжээ.

Харин Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдсантай холбогдуулан тэтгэвэр баьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ. Үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлнэ” гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

Үүнийг ямар зохицуулалтаар төлөх талаар Монголбанкнаас хийсэн мэдээллийн үеэр төв банкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс тодруулсан юм.

Б.Дашням, Шинжээч

А.Энхжин: Тэтгэврийн зээл тэглэхэд Монголбанк

шууд мөнгө гаргахгүй

ЗУРГААН ХУВИЙН ХҮҮГ БАНКНЫ СИСТЕМД

СӨРӨГ НӨЛӨӨГҮЙГЭЭР ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРНА

А.Энхжин:­Монгол банк дотоодын зах

зээлээс үнэт металл худалдаж

авдаг. Тиймээс “Эрдэнэс Монгол” ХХК­ийн Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгийг Монголбанк худалдаж авч цэвэршүүлнэ. Ингээд Монголбанкинд худалдсан эх үүсвэрээс Салхитын мөнгөний

Coca­Cola компанийн орлогын өсөлт зах зээлийн хүлээлтээс өндөр гарснаар хувьцааных нь ханш өслөө. Гадаад зах зээлд бүтээгдэхүүнийх нь эрэлт нэмэгдэж байгаагаас гадна АНУ­д сахар багатай ундааны эрэлт өсжээ. Тоон үзүүлэлтийг харвал IV улиралд цэвэр орлого нь 16 хувиар өсөж, 9.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. Ийнхүү Coca­Cola сахартай,

Эрсдэлийн улмаас алтны үнэ өсөж байгаа ч 2019 онд дэлхийн алтны биет эрэлт нэг хувиар буурсан байна. Ийнхүү буурахад үнэт эдлэлийн эрэлт суларсан, зоосны эрэлт буурсан зэрэг нь голлон нөлөөлжээ. Мөн БНХАУ болон Энэтхэгт худалдааны маргаан болон бусад хүчин зүйлийн улмаас үнэт эдлэлийн худалдан авалт буурсан нь голлон нөлөөлжээ. Харин нийлүүлэлт

хоёр хувиар өсөж, 4,776 тонн хүрсэн байна. Үүнээс 3,463 тонныг нь уурхайн олборлолт бүрдүүлсэн бол үлдсэнийг нь дахин боловсруулалт бүрдүүлж байгаа аж. Дахин боловсруулах ажиллагаанаас гаргаж авсан алтны хэмжээ 11 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй амжилт болжээ. Алтны ханш олон улсын зах зээлд өссөн нь ийнхүү дахин боловсруулалт нэмэгдэх гол шалтгаан болсон байна. █

ордын “Эрдэнэс Монгол” ХХК­ийн гаргасан бондын эргэн төлөлтийг хийх юм. УИХ­аас баталсан хуулийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тоон мэдээгээр “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана. Тус бондыг банкуудад шилжүүлж өгөх замаар иргэдийн тэтгэврийг тэглэнэ. Монголбанк шууд мөнгөжүүлэхгүй, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу оролцоно. Дагаж мөрдөх журмын тухай хуульд, “Эрдэнэс Монгол ХХК таван жилийн хугацаатай 900 тэрбум төгрөгийн дүнтэй бондыг зургаан хувийн хүүтэйгээр гаргана” гэж заасан. Зургаан

хувийн хүү нь зах зээлийн хүүнээс доогуур үзүүлэлт юм. Үүнийг яаж банкны системд сөрөг нөлөөгүйгээр банкуудад шилжүүлэх вэ гэдэг дээр ажиллана. Шийдвэрлэх хэд хэдэн хувилбарыг ярилцаж байна. Төв банк үүнийг хуульд зааснаас өөр хэлбэрээр шилжүүлж авахгүй. Төв банкны тухай хуулиа батлагдсан хоёр хуультайгаа нийцүүлээд явна.

Гэрэл зургийг С.Батсайхан

Гэхдээ одоо тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16.9 хувь байгаа

Coca-Cola Zero Sugar-ийн эрэлт хоёр оронтой тоогоор өсөв

Алтны үнэ өсөж, хэрэглээ нь буурлаа

Б.Энхжин, Шинжээч Б.Дашням, Шинжээч

ХАНШӨСӨЛТ

УЧИР НЬ ОЛОН УЛСЫН БОЛОН АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД САХАРЫН АГУУЛАМЖ БАГАТАЙ ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ЭРЭЛТ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАТАЛГААТАЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БОНД ГАРГАНА. ТУС БОНДЫГ БАНКУУДАД ШИЛЖҮҮЛЖ ӨГӨХ ЗАМААР ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ ТЭГЛЭНЭ.

байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, Coca­Cola Zero Sugar­ийн хувьд 2019 он дахин хоёр оронтой тоогоор өссөн жил байжээ. Учир нь олон улсын болон АНУ­ын зах зээлд сахарын агууламж багатай хийжүүлсэн ундааны эрэлт өсөн нэмэгдэж байна. 2020 онд Coca­Cola­ийн смүти болон жүүсний брэндүүдийн нэг болох Innocent олон улсын зах зээлд хамрах хүрээгээ тэлэх юм байна. █

хийжүүлсэн ундаанаас хальж, бүтээгдэхүүнээ төрөлжүүлж

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг нэг их наяд гаруй төгрөг. Тиймээс энэ тооцоогоор нийт нэг тэрбум ам.долларын борлуулалтыг хийж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Татварын өмнөх ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ ашгаар бонд гаргах бөгөөд Хөгжлийн банк баталгаа гаргана. Ингээд арилжааны банкуудад байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох, өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаарх 743 тэрбум төгрөгийг хаана. Зургаан хувийн хүүтэй, хямдруулсан үнийн бонд гаргаж, банкууд бонд эзэмшигч болж, тэтгэврийн зээл тэглэх юм. Гэхдээ банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 16.9 хувь байгаа. Энэ активаа зургаан хувийн хүүтэй бондоор солих нь банкны хувьд алдагдалтай. █

Эх сурвалж: Монголбанк

5%4%

7%

Банкуудын зээлийн үлдэгдэл Иргэдэд

Хувийн хэвшилд

Зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт(хувиар)

Нийт зээл ₮17.9 их наядад хүрлээ.

Page 11: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ДЭМБ­ын мэдээгээр Фи­лип пинд 44 настай эрэгтэй ко­ро на вирусээр нас барсан бай­на. Тэрбээр Уханийн оршин суугч бөгөөд уг халдвараар Хятадаас гадна нас барсан анх ны хүн болов. Уг өвчтөн тус улсад короновирустэй гэж бүртгэгдсэн анхны хү­ний ойрын контакт бөгөөд хоёр дахь тохиолдол юм. Филип пиний засгийн газар халдвараас сэргийлэхийн тулд Хятадаас ирэгсдийг улсынхаа хилээр нэвтрүүлэх­гүй байх шийдвэр гаргав.

Улс орнууд халдвараас болгоомжлон хилийн хаалт,

хяналтаа чангатгахын сацуу Хятадад нас барагсдын тоо 300­аас давлаа. Европ, Ази, Ойрх Дорнодын агаарын компаниуд эх газрын Хятад руу нислэгээ зогсоожээ. ОХУ Хятадаас ирдэг визгүй жуулчдыг оруулахаа зог­соосны дээр Монголоор дам­жин ирэх Хятадын иргэдийг мөн нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. Хятадын Эрчим хүчний газар халдварт өвчинд тархсан мужуудыг түлшээр хангах үүднээс нүүрсний уурхайнууд бо-лон улсын үйлдвэрүү дийг нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг даалгасан байна. █

Таваарын зах зээлийн хэлбэлзлээс ашиг хийж сурсан хедж сангийн арил­жаачид зэсийн хувьд хоёр зүйл тодорхой гэж үзэж байна. Нэгдүгээрт, зэс хямдарна. Хоёрдугаарт, худалдан авахаас айдаг болсон. Улбар металл 13 өдөр дараалан унасан боловч Хятадад коронавирусийг хяналтдаа авлаа гэсэн мэдээгээр буцаад сэргэх төлөвтэй байна. Гэвч халдвар дахин дэгдэх аюулаас болгоомжлон зарим арилжаачид зэсээс зайлсхийж буй. Дэлхийн

зэсийн 50 хувийг хэрэглэдэг Хятадын эдийн засгаас чухал хүчин зүйл байхгүй.

Вирус намдвал зэсийн эрэлт сэргэнэ гэдэг дээр бүгд санал нийлж байгаа авч вирус цаашид хэрхэхийг хэн ч мэдэхгүй байна. Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ нэгдүгээр сард 9.8 хувиар доошилж, тонн нь 5567 ам.доллар болсноор 2015 оноос хойш хамгийн доод үзүүлэлтийг давтлаа. Цаашлаад Хятадад олон үйлдвэр зогссон тул ойрын хэдэн долоо хоногт таваарын үнэ өсөх төлөвгүйг шинжээчид таамаглав. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2020.02.03, ДАВАА~№022 (1301) 11

Баасан гарагт Брюс­селийн цагаар шөнө дунд Их Британи удтал дуншсаны эцэст Европын хол­

бооноос албан ёсоор гарлаа. Хэвлэлүүдэд гунигтай салалтын талаар дурдсан боловч уг шийдвэр юунд хүргэх талаар дүгнэлт хийсэнгүй. Брексит бол дайны дараах эвслээс чухал гишүүн хийгээд эдийн засгийн гурван тулгуурынхаа нэгийг алдаж буй анхны тохиолдол. Сэтгүүлчид Британид ирэх бэрхшээлийг онцолсон боловч Европт юу тохиолдохыг онц сонирхсонгүй. Жишээ нь, Гер­маны Tagesspiegel "Британийн эмгэнэл” гэжээ.

Британи АНУ, Хятадтай ху­далдаагаа өргөжүүлэх талаар ярьсан авч тус улсын 10 том худалдааны түншийн найм нь Европт байгааг үл анхаарав. 2016 оны санал асуулгаар ард иргэд Английн банк, ОУВС эцэст нь Барак Обамагийн сэрэмжлүүлгийг үл харгалзан Европын холбооноос гарахын төлөө саналаа өгсөн юм. Гэвч одоо юунд тулж ирчихээд байгааг анхаарах нь чухал. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон арваххоёрдугаар са-рын сонгуульд “Даяаршсан Британи” гэдэг уриа дэвшүүлж, Брекситийг батлахад хангалт-тай ялалт байгууллаа.

Алан Кроуфорд

Марк Бартон

Bloomberg News

Өөрөөр хэлбэл, Брюссель ба Европын холбооны бусад 27 гишүүнээс үл хамааран өөрийн нөхцөлөөр худалдааны гэрээ байгуулна гэсэн үг. Үүнд хүнд сонголтууд гарах ба Жонсоны засгийн газар тав дахь үеийн утасгүй сүлжээ нэвтрүүлэхэд Хятадын Huawei­г үл оролцуулах АНУ­ын шаардлагыг няцаагаад буй. Нөгөө талаар эдийн засгийн хоёр их гүрний зөрчил дунд Британи өөрийн анжсаар шан татах шаардлага тулгарав.

зорилготой, Засгийн газрын бодлогын үргэлжлэл болохоос тусгаарлал байх ёсгүй” хэмээн бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лондонтой худалдааны гэрээ байгуулахад бэлэн гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч Ва шингтон худалдааны асууд­лаар Бээжинтэй төдийгүй Ев­ропын холбоотой сөргөлдөх байр суурьтай байгаа тул ал­тан дунджийг олоход нэн бэрх. Түүнчлэн Ираны цөмийн асууд­лаар ч санал зөрөлдөж буй. Дээр нь Британийн эзэнт гүр­ний хэсэг байсан Энэтхэг, Канад, Австралитай харилцаагаа зохи­цуулах зорилт бий. Англи хэлт эдгээр орон Британид хөнгөлөлт үзүү лэхээр гүйлдэхгүй нь мэ­дээж. Мөн Орос, Турк улсууд Ойрх Дорнод, Хойд Африкт хүч нөлөө гөө зузаатгахын сацуу Лон доноос улс төрийн буулт хийхийг шаардаж магадгүй. Япон Бри танитай эдийн засгийн нягт харил цаатай боловч Брекситэд цочирд сон хэвээр байна. Энд байрлаж, 160 000 орчим бри­тани чуудыг ажлаар хангадаг Японы 1000 орчим компанид өртөг, зардлын хохирол учрах нь гарцаагүй. Энэ бүх асуудлын зангилааг шинээр шийдэхийн тулд дотоодын зөвшилцөл, буулт шаардлагатай. Харин ард иргэд маш муу бэлтгэлтэй байгааг ноён Лоуи санууллаа. Түүхэн салалт дөнгөж шийдэгдсэн боловч үр дагавар нь үзэгдэж эхэллээ. █

Баяртай Британи, зөрчлийн шинэ ертөнцөд

тавтай морилХедж сангууд

зэсийн үнэ буурч, арилжаа муудахыг таамаглав

Хятад бус анхны өвчтөн коронавирусээр нас баржээ

Вашингтон худалдааны асуудлаар Бээжинтэй төдийгүй ЕХ-той сөргөлдөх байр суурьтай байгаа тул алтан дунджийг олоход нэн бэрх.

Лондонд төвтэй Европын шинэчлэлийн төвийн судлаач Сэм Лоуи “Британи бие даасан худалдааны шинэ бодлого явуулахыг хүсэж байгаа бол үзэл санаагаа тодруулах ёстой. Худалдааны гэрээ бол зөвхөн улс төрийн олз биш. Тэдгээр нь эдийн засгийн хийгээд геополитикийн

ХЭВЛЭЛҮҮДЭД ГУНИГТАЙ САЛАЛТЫН ТАЛААР ДУРДСАН БОЛОВЧ УГ ШИЙДВЭР ЮУНД ХҮРГЭХ ТАЛААР ДҮГНЭЛТ ХИЙСЭНГҮЙ. БРЕКСИТ БОЛ ДАЙНЫ ДАРААХ ЭВСЛЭЭС ЧУХАЛ ГИШҮҮН ХИЙГЭЭД ЭДИЙН ЗАСГИЙН ГУРВАН ТУЛГУУРЫНХАА НЭГИЙГ АЛДАЖ БУЙ АНХНЫ ТОХИОЛДОЛ.

Page 12: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

MB A б у ю у б и з н е с и й н м а г и с т р и й н зэрэг авснаар карьераа хур­

дац тай ахиулж болохыг бид мэддэг. Бизнесийн магистрийн хөтөлбөр нь залуусыг менежер, стратегич, удирдагч болгож бэлдэх үндсэн зорилготой. Энэ утгаараа хөтөлбөр нь корпорацийн карьерист, энтрепренер, улстөрч, старт­ап эрхлэгч, нийгмийн салбарын зүтгэлтэн гээд бүх салбарынханд хэрэг болно. Мөн энэ хөтөлбөрт ямар ч мэргэжилтэй

хүн хамрагдаж болдгоороо онцлог. Тухайлбал, эмнэлэгийн дарга болох амбицтай эмч залуу бизнесийн магистрийн хөтөлбөрийг дүүргэснээр удирдахуйн арга барилд суралцана гэсэн үг.

Миний хувьд 20 гаруй настай байхдаа барууны нэр хүндтэй бизнесийн магистрийн хөтөлбөрт суралцахыг мөрөөдөж, идэвхтэй судалдаг байлаа. Барууны топ хөтөлбөрүүдийг та бидний мэдэх Харвард, Стэнфорд, Вартон, Беркелей, Оксфорд зэрэг алдартай их сургуулиудын бизнес сургуулиуд санал

болгодог. Эдгээр сургуулийн бизнесийн магистрийн зэргийг авч чадвал зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд гарч өрсөлдөх боломж нээгдэх нь ойлгомжтой. Гэхдээ нэг талаас эдгээр сургуулийн шалгуурыг давж, тэнцэж орно гэдэг нь туйлын бэрхшээлтэй бол нөгөө талаас нийт хөтөлбөрийн зардал 200,000 ам.доллар өлхөн давдаг. Энэ нь хэн хүний барж идэх хоол биш юм.

Төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа энэ үед бараг 600 сая төгрөгийн төлбөртэй магист­рийн диплом өртгөө нөхөж чадах

Хямд боловч Сайн MBA

Иллинойсийн их сургуулийн бизнесийн магистрийн хөтөлбөр нь шилдэг 50-д багтдаг учир яах аргагүй нэр хүндтэй, чанартай юм

хөтөлбөр учраас Америк руу зорчих шаардлагагүй, ажлынхаа хажуугаар дүүргэх боломжтой гээд давуу тал олонтой. Иллинойсийн Их Сургууль дэлхийд тэргүүлэгч бусад их сургуулиас анх удаа ийнхүү бүрэн онлайн бизнесийн магистрийн хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд хэдэн жилийн дараа танхимын хөтөлбөрөө бүр мөсөн хаахаа зарласан билээ. Түүнчлэн ийм төвшний хөтөлбөрийн хувьд үнэ ханш нь үнэхээр боломжийн санагдаж

байгааг нуух юун. Хүмүүс онлайн

х ө т ө л б ө р б а танхимын сургалтыг х а р ь ц у у л ж бодохдоо онлайн хөтөлбөр нь чанар муутай байдаг болов уу гэж төсөөлдөг. Миний хувьд ч бас ийм төсөөлөл байсан. Ингээд би 2019 онд Беркелейн их сургуульд с э т г э л з ү й н хичээлүүд авахдаа

заримыг нь онлайнаар, үлдсэнийг нь танхимын сургалтаар авсан юм. Үүнээс онлайн хөтөлбөр танхимынхаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ. █

Өлзийбаярын ГАНЗОРИГ зөвлөж байна

Онлайн хөтөлбөр танхимын-хаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ.

болов уу гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь манайхтай ижил хөгжиж

буй орнуудад зориулж Австрали, Англи зэрэг орны засгийн газраас тэтгэлэгт магистрийн хөтөлбөрүүд зарладаг ч үүнд нь бизнесийн магистрийн хөтөлбөр ихэвчлэн хамрагддаггүй нь харамсалтай.

Ингээд би хэд хоногийн өмнө залуустаа зориулж “Хамгийн Хямд хан бөгөөд Хамгийн Сайн” гэсэн хоёр эсрэг тэсрэг шалгуураар дэлхийн бизнесийн магис трийн хөтөл бөрүүдийг шүүж үзлээ.

“ Я л а г ч ” ­ а а р Иллиной сын Их Сур гуулийн (Uni­versity of Illinois) Gies бизнесийн сургуулийн онлайн MBA хөтөлбөр т о д о р л о о . И л л и н о й с и й н их сургуулийн бизнесийн магист­рийн хөтөлбөр нь шилдэг 50­д багтдаг учир яах аргагүй нэр хүндтэй, чанартай, сайн хөтөлбөр мөн юм. Нөгөө талаас Харвардын бизнесийн магистрийг дүүргэхэд 200 гаруй мянган ам.доллар хэрэгтэй бол Gies онлайн MBA хөтөлбөр нь ердөө 22 мянган ам.долларын өртөгтэй. Онлайн

Төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа энэ үед бараг 600 сая төгрөгийн төлбөртэй магистрийн диплом өртгөө нөхөж чадах болов уу гэдэг асуулт гарч ирнэ.

Page 13: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | СУРТАЛЧИЛГАА 2020.02.03, ДАВАА~№022 (1301) 13

Page 14: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.02.03, ДАВАА~№022 (1301) БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ

crosoft шиг болно хэмээн бодож зүтгэж байв. Ингээд 2011 оноос hostmongol гэж нэрээр Монголд анх удаа .MN домэйн нэрийг 25 ам.доллараар худал даалах боломжийг нээж, хоёр жил шахуу энэ үйл

ямар ч байсан өнөөдөр бол Хятадын зах зээлийг ойлгох ойлголт, арга зам, гарц, хэл ус, дадал зуршил маань хамаа гүй дээрдсэн шүү. Ер нь үйлдвэрлэгч, бүтээгч, экспорт-логч тэр дундаа олон улсад худалдаа хийж суръя гэвэл бид Америк, Орос, Европ гэхээсээ илүүтэй хятадуудаас л сурах хэрэгтэй юм шиг санагддаг” гэлээ.

Монголын технологийн салбарт цахиур хагалах бараа бүтээг дэхүүн үйлдвэрлэж, дэлхий дахинд “Made in Mongo­lia” ­г таниулах хүсэл зорилготой бизнесээ эхлүүлжээ.

Түүнийг анх бизнесээ эхэлж байхад санхүү, хөрөнгө босгох амаргүй байсан ч хичээл зүт­гэлийн хүчээр хүнд үеийг давж гарчээ. Тэрбээр “Манай улс нүүрс, алт, зэс, ноос ноолуурын чиглэлээр дэлхийн зах зээлд танигдсан хэдий ч голдуу түүхийгээр нь олон улсад гаргаж байна. Их хэмжээгээр

Монгол чанарыг дэлхийд

мэдрүүлэхээр зорьж буй

“Эхлэл”-ийнхэн

ЗАЛУУС “ЭХЛЭЛ”-ИЙНХНИЙ ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ ЧИХЭВЧ, ЗӨӨВРИЙН ЦЭНЭГЛЭГЧ, ГАР УТАСНЫ ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙГ ИХ ХЭРЭГЛЭХ БОЛЖЭЭ. ҮЗЭМЖ ДАВГҮЙ, ЧАНАРЫН ХУВЬД Ч ГАЙГҮЙ САНАГДСАН ТАЛААР ЗАЛУУС СОНИРХУУЛЖ БАЙЛАА.

ажиллагаагаа эрхэлжээ. Энэ бүхэн өнөөдрийн электроникийн үйлдвэр байгуулах шат гишгүүр болсон байна. Ч.Батзаяа “Би багаасаа л Солонгосын Sam­sung, LG, Японы Toyota, Honda, Германы Benz, Хятадын Lenovo шиг брэндийг Монголдоо бий болгоно гэж мөрөөдөж явсан. Үүнийгээ бодит болгох нь миний зорилго, тэмүүлэл. Тийм ч учраас брэндийнхээ уриаг see your dream come to life буюу мөрөөдөл тань амьдрал дээр хэрхэн биелэхийг хар гэсэн утгатайгаар өгсөн. 2016 оны аравдугаар сард компаниа байгуулж, оюуны өмчөө бүртгүүлэх, худалдаалах зүйлсээ үйлдвэрлэх, Aliba­ba­гийн хятад сапплэйр эрх авах зэрэг ажлуудаа маш нарийн хийсэн. Хятадын зах зээл, биз несийн орчин, бизнесийн соёл нь миний бодсоноос тэс өөр байсан болохоор түүнийг ойлгох, мэдрэх гэж, бага биш хугацаа зарцуулсан. Наад зах нь хэлний бэрхшээл. Гэвч

“Дуслуулсан хөлс бүр чинь үр дүн авчирна”. Ийн хэлэх эрхэм бол “Эхлэл” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа гэх 30 эргэм насны залуу юм. Тэрбээр таван жилийн өмнө хуушуур хийж, захиалгаар хүргэж өгдөг байжээ. Тэр үед Монголд анхны электрон хэрэгслийг үйлдвэр байгуулах том зорилго сэтгэлдээ тээж, бизнесээ босгох шат өөд зугуухан алхаж явснаа дурсав. Тэрбээр “Амжилтын түлхүүр хүн бүрийн гарт анх төрөхөд л атгаатай байдаг. Тэр бол зүтгэл. Амжилтыг холоос хайх хэрэггүй. Зүтгэл бай сан цагт чиний амжилтад хүрэх тасалбар хүчинтэй гэсэн үг” хэмээн хэлэх дур-тай. Монголчууд гар утас, компьютер үйлдвэрлэнэ гэхээр зарим хүний санаанд багтдаггүй. Тэртээ тэргүй улс орнууд хийж байгаа зүйлийг бид хийж яах юм бэ, тэгээд ч бидний хийсэн бүтээгдэхүүн төгс байж чадах уу гэж эргэл-зэх хүмүүс бий. Гэвч бид бусад үндэстнүүдтэй л ижилхэн зүрх, тархитай төрсөн. Тиймээс агуу зүйлийг бүтээх, дэлхийг байлдан дагуулах авьяас билиг ч бидний дотор оршиж буй. Хүн бүр хичээл зүтгэл гаргаж, зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал бүхнийг бүтээнэ гэж Ч.Батзаяа үздэг аж.

Залуус “Эхлэл”­ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, повер зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг ихээр хэрэглэх болжээ. Үзэмж давгүй, чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар тэд сонирхуулж байлаа. Тэрбээр компани байгуулсан түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. “Эхлэл”­ийн түүх 2007 оноос бичигджээ. Хоёрдугаар курсийн оюутан залуу цагийн ажил хийхийн хажуугаар Amjilt.com Ehlel.com Miniih.com зэрэг сайт ажиллуулж эхэлсэн байна. Бүх төрлийн программ татдаг варез сайт болохоор тухайн үеийн залуусын сонирхлыг татаж чаджээ.

Эдгээр сайтыг ажиллуулж байх даа тэрбээр дотроо Mi­

гаргасан нөхцөлд эдийн засгийн үр өгөөж гайгүй байдаг ч багаар экспортлоход ашиг нь буурдаг. Тиймээс хүмүүсийн орчин үеийн хэрэглээн дээр тулгуурлаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийцүүлэхээр зорьсон. Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа.

Технологийн бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэж бай-на. Ойрын 10 жилд илүү өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр би зах зээлээ зөв мэдэрч үйлдвэрлэл явуулж байгаа гэж боддог. Манай компани одоогоор 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлд-вэрлэж байна. Үүнээс долоон

Сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд экспортолж байна

Б.Гандолгор , ЗГМ сонин

лектроникийн чиглэлээр бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг

зорьж буй хүмүүст “Эхлэл”-ийнхэн зам гаргагч нь болж байна.

Э

Page 15: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | 15 2020.02.03, ДАВАА~№022 (1301)БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ

Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээг-дэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна.

Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэлээд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа.

нэр төрөл нь гар утасны дагалдах хэрэгсэл.

Монголчуудын хувьд импор тын бүтээгдэхүүн давамгайлсан байдаг учраас зах зээлд үнэтэй байгаа юм. Гэхдээ өөрсдөө дотооддоо үйлд вэрлэдэг уч раас гаалийн татвар, тээврийн зардал багасдаг тул өртөг хямд б а й д а г . Э х орондоо үйлд-вэрлэхээр үнэтэй байдаг гэж иргэд ойлгодог. Тийм биш. Бид чанарт илүү анхаарал хандуулж байна. Гар утасны хол-богч л гэхэд тас рахгүй бат бөх байж удаан эдэлгээ даахуйц байлгахад анхаар-даг” гэж ярилаа.

“Эхлэл” ком па­нийнхан Энэт хэг, ОХУ, Казахстан руу бараа гаа экс ­портлох гэрээ хэлэлцээр хийгээд байгаа аж. Том зах зээлд хөл тавихын тулд үйлдвэрийн хүчин чадал сайн байх ёстой. Үүнд ихээхэн анхаар даг ч нарийн мэр гэжлийн боловсон хүчин дутагддаг хэмээсэн юм.

Чадалтай залуус өөрсдийгөө үнэл дэг гадаад зах зээлд ажил­ладаг болохоор Мон голоос сайн мэр гэ жилтэн олно гэдэг амар биш гэдгийг тэд хэлж байв. Тиймээс залуусыг сургаж, тогтвортой ажиллуулахаар зорьж буй аж. Одоогоор сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд энэ хүчин чадлынхаа хүрээнд олон улсын

зах зээлд бараагаа нийлүүлж байна. Дараагийн үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсны дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзжээ. Дахин хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа дуулгасан.

Эхний ээлжинд Энэтхэгийн Бан -га лор руу бүтээг-дэхүүн гаргаж буй юм байна. Тус хот 20 сая хүн амтай болохоор овоо дориун зах зээл бий гэж “Эхлэл”-ийнхэн онцолж байв.

Энэ жишгээр Мон голын биз-несмэнүүд дэл-хийн зах зээлд гарах гэж чармайж байна. Гэхдээ олон бичиг баримт б ү р д ү ү л э х э э с эх лээд тийм ч амар байдаггүйг Ч.Батзаяа хэлж байв. Бизнесийн орчин хэт нүсэр байхаар цаг хугацаа алддаг, энэ нь бүтээм жийг хойш татаж байна хэмээн

тэрбээр нэмж хэлсэн юм. Бизнес эрх лэгч дэд тулгамддаг

асуудал нь хаана, бооно, торгоно гэсэн эрх зүйн санкцууд байдаг аж. Төрийн энэ дарамт бизнесийн орчныг сулруулж байдгийг тэрбээр шүүмжилж байлаа.

Ч.Батзаяа “Манайх төрөөс элдэв хөнгөлөлттэй зээл, дэмж­лэг авч байсангүй. Өөрийн боломжоо ашиглаад л зүтгэж байна. ЖДҮ­ийг дэмж зээл, элдэв татаас төрөөс үзүүлэхгүй байж болно л доо. Харин

бизнес эрхлэгчдэд илүү чөлөөт өрсөлдөөнийг л бий болгож өгөх хэрэгтэй. Гадаад зах зээлд гарахад чөлөөтэй байлгамаар байна” гэлээ.

Өмнө нь Монголд элект­роникийн үйлдвэрлэл эрхэлж байсан туршлагатай бизнесмэн байдаггүй болохоор амаргүй байсныг дурдаж байв. Түүнчлэн хамтраад ажиллах, туршлага солил цох нөхцөл боломж

хязгаар лагдмал байдгийг ч нуусангүй.

Электроникийн чиглэлээр бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг зорьж буй хүмүүст “Эхлэл”­ийнхэн зам гаргаж өгөгч нь болж байна. Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө

бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна. Ч.Батзаяа “Бизнесийг хүн баяжих гэж хийдэггүй юм. Бусдыг идэх хоолтой, өмсөх хувцастай байлгах, сайн сайхан амьдруулах гэж хийдэг юм” хэмээн ярьдаг. Тиймээс ч ажилгүйдлийг бууруулж, баялаг бүтээхэд хүчин зүтгэж яваа ажээ.

ХЭР ИХИЙГ УНШИХ НЬ БУС ЮУГ СОНГОЖ УНШИХ НЬ ЧУХАЛ

www.zgm.mn Утас: 70103131

НӨХӨРСӨГ ФОРМАТ - АЖИЛ ХЭРЭГЧ НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО - ОЛОН ТАЛЫН МЭДЭЭЛЭЛ

Та QR кодыг уншуулан гүйлгээний утга хэсэгт и-мэйл хаяг, утасны дугаараа бүртгүүлж, “Засгийн газрын мэдээ” сониныг захиалаарай.

Page 16: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.02.03, ДАВАА~№022 (1301) СУРТАЛЧИЛГАА

ЯЛДА

М БҮ

СГҮЙ

Б.ХУ

ЛАН

Page 17: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 2020.02.03, ДАВАА~№022 (1301) 17

ЯЛДА

М БҮ

СГҮЙ

Б.ХУ

ЛАН

• Биеийн жин: 43кг• Биеийн өндөр:160см• Биеийн харьцаа: 83:53:83• Биеийн дуртай хэсэг: Бэлхүүс • Орд: Үхэр• Төрсөн он, сар, өдөр: 05.06• Үсний өнгө: Хар• Нүдний өнгө: Бор • Төгссөн сургууль: Оюутан• Ажил: Бариста• Мэргэжил: Аудитор• Идэх дуртай хоол: Европ хоол• Дуртай өнгө: Завсрын өнгө• Дуртай брэнд: Брэнд сонирхдоггүй• Дуртай сүрчиг: Marc Jacobs Daisy• Хобби: Зураг зурах• Зорилго: Салбартаа амжилт гаргах• Баримталдаг зарчим: Тэвчээртэй байх,

аливаад хүлээцтэй хандах• Нууц авьяас: Гар урлал хийдэг• Үзэх дуртай кино: Адал явдалтай кино• Багын хоч: Том Хулан• Хэлэх дуртай үг: Баярлалаа• Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ: Утсаа

оролддог• Instagram хаяг: khulanivy

Энэ удаагийн гоо сайхан буландаа Б.Хуланг танилцуулж байна. Гоолиг бие, гоо төрхөөрөө бусдаас ялгарч, фото моделийн салбарт хүч үзэж буй тэрбээр аудитор мэргэжилтэй. Ур чадвараа сорьж, олон зүйл шинээр сурахыг зорьдог тэрбээр чөлөөт цагаараа кофе шопд бариста хийдэг төдийгүй дотуур хувцасны брэндийн нүүр царайгаар ажилладаг.

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Page 18: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ИХЭНХ ЭМЭГТЭЙЧҮҮД НҮҮРЭЭ БУДАХЫН ӨМНӨ СУУРЬ ТАВИХДАА ТОСОН СУУРЬТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТҮРХЭХ, ФАУНДЕЙШН, КРЕМ ХОЁРОО ЯЛГАХГҮЙ ХЭРЭГЛЭХ, СҮҮДЭР МАШ БАГА АШИГЛАХ ГЭХ МЭТ АЛДААГ ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ. БАС АЗИ ХҮМҮҮС СЭЛХГЭР НҮДТЭЙ. ГЭТЭЛ ЕВРОП БУЮУ ХҮНХЭР НҮДЭНД ТОХИРСОН БУДАЛТ ХИЙЖ БАЙГАА НЬ ЗОХИМЖГҮЙ ХАРАГДДАГ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ЗАЛУУС

Өнөө цагт эмэгтэй хүний гоо сайхныг н ү ү р б у д а х у р л а г г ү й г э э р т ө с ө ө л ш г ү й

болжээ. Тэгвэл энэ салбарт өнгө нэмж явж яваа, цөөн хэдэн эрэгтэй make up art-ist-ын нэг Б.Энхбаатартай ярилцлаа. Тэрбээр Сити их сургуульд загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцдаг бөгөөд нүүр будалтаас гадна нүүр хувиргалтын чиглэлээр өөрийгөө хөгжүүлж яваа шинэ цагийн залуусын төлөөлөл юм. Түүнийг цахим орчинд “Make up artist Эрка” нэрээр нь охид бүсгүйчүүд хэдийн мэдэх болсон.

-Нүүр будах урлагийг хэзээнээс сонирхох болсон бэ. Будаж сурсан түүхээсээ хуваалцахгүй юу?

­Наймдугаар ангиасаа хойш нүүр будаж эхэлсэн. Бичлэг үзэж, ангийнхаа охидын нүүрийг будаж, дадлага хийдэг байлаа. Бага багаар чадвараа ахиулсаар төгсөх ангид ороод захиалга авч, үйлчлүүлэгчтэй болж эхэлсэн. 2017 оноос ур чадвараа дээшлүүлэх үүднээс Diva professional make up stu­dio­н мэргэжлийн make up art­ist бэлтгэх сургалтыг төгсөөд, тэндээ хоёр жил багшилсан. Үндсэндээ нүүр будалтын чиглэлээр өөрийгөө хөгжүүлээд найман жил болж байна. Гэхдээ миний үндсэн мэргэжил загвар зохион бүтээгч.

-Манайд эрэгтэй гоо сайханчид тун цөөхөн. Яагаад энэ салбарыг сонгосон бэ?

­Загвар, make up хоёр салшгүй холбоотой. Загвараа make up­аар дамжуулж, нээн харуулах, илүү амилуулах боломжтой. Мөн үс засалт чухал учраас өөрийнхөө хэмжээнд гоёлын засалтууд хийж эхэлсэн. Цаашид цогцоор нь хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Өсвөр насны эрэгтэй хүүхэд make up сонирхоод эхлэхээр хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

­Багаасаа л хүний гадаад төрх, хувцаслалтыг өөрчлөх, засаж янзлах дуртай байсан. Нүүр будаж эхэлснээс хойш ангийн маань охид “Хөмсгөө засуулъя” гээд л гүйдэг байлаа. /инээв/

Анх гэрийнхэнтэйгээ зөрчилдөж байж, мэргэжлээ сонгосон ч одоо намайг маш сайн дэмждэг.

-Нүүр будах бол нэг төрлийн урлаг. Эмэгтэй хүний өөрийгөө тодотгох, хүчирхэг харагдуулах зэвсэг ч гэж хэлж болно. Гоо сайханч хүний хувьд нүүр будах урлагийг тодорхойлж хэлбэл?

­Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам, үзэсгэлэнтэй байх хэрэгтэй. Зарим тохиолдолд хүлцэнгүй байх үе ч бий. Энэ бүхнийг илэрхийлэх зэвсэг нь нүүр будалт гэж ойлгож болно.

Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн

төвшний маш том зэвсэг

Т.Намуунболор, ЗГМ сонин

Нүүр будалтаар өөрийгөө ямар л бол ямар харагдуулах боломжтой. Тиймээс өөрийгөө өөр талаас илэрхийлэх харааны болон сэтгэхүйн түвшний маш том зэвсэг гэж хэлмээр байна. Будалтаа сэтгэл хөдлөлтэйгөө нийцүүлэх ч боломжтой.

-Эрэгтэй make up artist байхын давуу тал нь юу вэ?

­Эрэгтэй хүнд гоё харагддаг, эмэгтэй хүний төрх гэж бий. Тухайн эмэгтэйг хараад яг юуг нь тодруулж өгвөл илүү үзэсгэлэнтэй харагдах вэ, ямар төрлийн будалт нүүрний онцлогт нь нийцэх вэ гэдгийг олж харж чаддаг юм болов уу. Мөн хэлбэрт баригдахгүй ажиллаж чаддаг гэж боддог.

-Тэгвэл таны нүүр будах арга

барил ямар онцлогтой вэ? ­Миний будалтуудын бусдаас

ялгарах онцлог нь арав, хорь магадгүй түүнээс олон хүн нэг дор будсан ч нэгэн хэвийн бус, хэрэглэж байгаа бүх техник, арга барил маань өөр өөр байдаг. Ганц, хоёрхон будалтаа бүх хүнд

нялахыг хүсдэггүй. Т у х а й н х ү н д байгалиас заяасан гоо үзэсгэлэнг нь тодотгож, нэг хүн шиг харагддаггүй өөр төрхийг бий болгох, өөрөөр нь дамжуулж, ү й л ч л ү ү л э г ч э э

төгөлдөржүүлэх нь миний зорилго. Мөн artist хүн зохиомжийн мэдрэмж сайн байх ёстой. Тиймээс өнгөний зохиомж, халуун, хүйтний зохиомж гэх мэтчилэн зохиомжийг орхигдуулахгүй

Байгалиас заяасан гоо үзэсгэлэнг тодотгож, тухайн хүнийг өөрөөр дамжуулж төгөлдөржүүлэх зорилготой

ажиллах гэж хичээдэг. -Бүсгүйчүүд нүүр будалт

хийхдээ ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?

­Бүх л make up artist­ууд нүүр будалтын тогтсон дараалал баримталдаг. Ихэнх эмэгтэйчүүд

нүүрээ будахын өмнө суурь тавихдаа тосон суурьтай бүтээгдэхүүн түрхэх, фаундейшн, крем хоёроо ялгахгүй хэрэглэх, сүүдэр маш бага ашиглах гэх мэт алдааг түгээмэл гаргадаг. Бас Ази хүмүүс сэлхгэр нүдтэй. Гэтэл Европ буюу хүнхэр нүдэнд тохирсон будалт хийж байгаа нь зохимжгүй харагддаг. Ер нь гэрэл, сүүдэр тавих, нүүрний хэлбэржүүлэлт хийхдээ өөрийнхөө онцлогт тохируулж чаддаггүй.

-Та загвар зохион бүтээгч. Загвартайгаа хослуулж, нүүр будалт хийх, хувиргалт болон шинэ загварын санаа олох,

үйлчлүүлэгчийнхээ онцлогийг тусгасан будалт хийх гээд цаг минут тутам уран бүтээлийн эрэл хайгуулаар амьсгалж байдаг байх. Уран бүтээлийн сэдлээ юунаас авдаг вэ?

­Уран бүтээлийн сэдлээ хайлт дундаасаа олдог. Дизайнер гэдэг утгаараа байнга шинэ содон зүйл хайж, аливаа зүйлийг нарийн ажиглаж, анзаардаг болохоор сэдэл, санаагаа олоход хурдацтай байдаг байх. Ер нь уран зураг, уран баримал, тансаг хэлбэр, хийц, нарийн элементтэй барилга, өнгө тэдгээрийн хослол зэрэг цогц зүйлсээс санаагаа авах нь элбэг. Түүнээс биш бусдын аль хэдийн хийчихсэн зүйлсээс тэр бүр санаа аваад байдаггүй.

-Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл улам бүр тэлж байна. Үүнийгээ дагаад төрөл бүрийн бүтээгдэхүүн шинээр гарч ирж, олны танил хүмүүс сурталчлах болсон. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Натурал буюу төрөлхийн мэт нүүр будалт өнгөрсөн жил болон энэ жил тренд болох төлөвтэй байна.

­Миний тогтсон үйлчлүүлэгчид надаас будаг сонгохдоо зөвлөгөө авахыг хүсвэл би хамт явж сонгодог. Тэр хүнд даатгаад “тэгээрэй, ингээрэй” гээд хэлэхээр заримдаа бүтээгдэхүүний найрлага, онцлогийг нь ойлгохгүй байх тохиолдол гарна. Тиймээс аль болох хамт явах нь зүйтэй гэж боддог. Гэхдээ энэ нь тухайн нүүр будагч болоод үйлчлүүлэгчийн сонголт л доо. Сурталчилгаагаар үйлчилгээ нь

Page 19: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗАЛУУС 2020.02.03, ДАВАА~№022 (1301) 19

тодорхой бус, яг өөрөө хэрэглэж үзсэн эсэх нь эргэлзээтэй бүтээгдэхүүнүүд маш их харагддаг. Бүх бүтээгдэхүүн нэг хүнд тохирно гэж байхгүй. Арьсны онцлог, нүүр будах, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн дадал зуршил гээд олон хүчин зүйлс нөлөөлнө. Тиймээс олны танил хүмүүс ч бас ямарваа нэг бүтээгдэхүүн сурталчлахдаа шүүлтүүртэй хандах нь зүйтэй болов уу. Мөн охид бүсгүйчүүд маань өөрийнхөө онцлогийг мэдэрч, гоо сайхны бүтээгдэхүүний найрлага, төрлийн талаар мэдлэгтэй болох нь чухал. Буруу арьс арчилгаа, буруу

будалтаас болоод арьс хордож, өнгөө алддаг.

-Эрэгтэй хүн нүүрээ будах шаардлагатай юу?

­Одоо үед хүйс үл хамааран будах шаардлагатай. Би өөрөө нүүрэндээ хөнгөн тонн тавьсан байгаа. Мэдээж гэрэл сүүдэр тавьж, эмэгтэй хүн шиг цогц будна гэсэн үг биш. Арьсаа хамгаалах, нар салхины үйлчлэл, хөгшрөлтөөс сэргийлэх зорилгоор зохицуулж хэрэглэнэ гэсэн үг. Хөнгөн суурь тавих төдий.

-Нүүр будалтаар дамжуулж хүн өөрийн өө сэвээ далдлах боломжтой. Гэхдээ гоо сайхны мэс засал хийлгэж өөрчлөх тохиолдол ч байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

­Би давхраагүй нүдтэй болохоор “давхраа хийлгэдэг ч юм бил үү” гэж бодож байсан. Тэгэхээр өөртөө итгэлгүй хүн гоо сайхны мэс засал хийлгэдэг гэж боддог. Ур чадвар дутаад будалтаар засаж чадахгүй байгаа бол, эсвэл нүүр будалт хийгээд ч далдалж чадахгүй байгаа бол орох хэрэгтэй. Ганц л амьдрах учраас өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрлаж амьдрах хамгийн чухал. Би өөрийнхөө давуу талыг олж харсан болохоор энэ бодлоо хаясан.

-Арьсаа яаж арчилдаг вэ. Баргийн эмэгтэй хүнээс гоё арьстай харагдаж байгаа болохоор асуухгүй өнгөрч болохгүй санагдлаа.

­ Б а я р л а л а а .Арьсаа чухалчилж анхаардаггүй байж байгаад сүүлийн үед эрчимтэй арчлах болсон. Эрэгтэй хүний хайнга ч гэх үү тийм шинж давамгайлаад арчлахгүй орхидог байлаа. Загасчны морь усгүй гэдэг шиг. /инээв/ Цэвэрлэгээгээ сайтар хийж, орчны бохирдлоос сайтар хамгаалдаг. Арьсны бохирдол ихсэх тусам арчилгаандаа илүү их цаг, мөнгө зарцуулах

шаардлагатай болно. -Энэ жил ямар төрлийн

өрөлтөөс эхлээд жижигхэн алдаа гаргахад л нүүрний харьцаа өөр болж харагддаг. Би хоёр настайгаасаа зураг зурж, баримал хийж эхэлсэн болохоор гарын ур байсан байх. Гарын ур дүй байхгүй, ямар нэг байдлаар будалтын талаар мэдлэггүй ч гэдэг юм уу тийм хүмүүс бичлэг үзэхээс илүү сургалтад суувал үр дүнтэй. Харин зураг зурах авьяастай, харааны баримжаа сайтай хүмүүс бичлэг үзээд өөрийгөө х ө г ж ү ү л э х э д гэмгүй.

-Та мэргэжлийн нүүр будгийн студид хоёр жилийн турш багшилж байсан. Н ү ү р б у д а х сургалтууд маш олон болсон байна. Эрэлт хэрэгцээ, хөгжил д э в ш и л т э й холбож ойлгож болох ч хэт олон болоод байгаа нь шүүмжлэлтэй санагддаг уу. “Нэрийнхээ ард make up artist гэж бичээд л нүүр будагч” гэх хошигнол хүртэл бий.

­Надад харамсалтай санагддаг зүйл гэвэл зарим хүн дөнгөж сургалтад сурч төгсөөд салон нээж, сургалтын төв ажиллуулж байгаа нь учир дутагдалтай

санагддаг. Эргээд сургалтад суусан хүмүүст ямар үр өгөөж өгөх вэ, ямар үр дүн гарах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр сургалтуудыг чанаржуулах, хэмжээ хязгаартай болгох ёстой. Би чанарыг эрхэмлэх гэж хичээдэг. Яагаад

гэвэл бид хүний гоо сайхан, хүний нүдэнд хамгийн түрүүнд өртдөг хэсэгтэй ажиллаж байна.

-Манай гоо сайхан , нүүр будалтын салбар дэлхийн хөгжилтэй харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

­Гоо сайхны шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд дор хаяж нэгээс хоёр жилээр хоцорч орж ирдэг учраас хоцрогдолтой гэж хэлж болно. Хэдэн жилийн өмнөөс л илүү нээлттэй,

сонголтын хувьд өргөн болж байна. Харин make up art­ist­уудын ур чадварын хувьд дутаад байх зүйлгүй.

-Монголд эрэгтэй make up artist-ууд хэр олон байдаг вэ?

­Тийм ч олон биш. Тодорхой хэмжээнд олонд танигдсан хүмүүс гэвэл миний мэдэхээр тав, зургаа бий. Яг нарийвчилсан тоо хэлж мэдэхгүй байна. █

Ганц, хоёрхон будалтаа бүх хүнд нялахыг хүсдэггүй. Тухайн хүнд байгалиас заяасан гоо үзэсгэлэнг нь тодотгож, нэг хүн шиг харагддаггүй өөр төрхийг бий болгох, өөрөөр нь дамжуулж, үйлчлүүлэгчээ төгөлдөржүүлэх нь миний зорилго.

будалт тренд болох төлөвтэй байна?

­Аливаа нэг чиг баримжаа, трендүүд нэр бүхий хүмүүсийн бүтээл болон түүнийг хөгжүүлж буй байдлаас ихээхэн хамаардаг. Натурал буюу төрөлхийн мэт нүүр будалт өнгөрсөн жил болон энэ жил тренд болох төлөвтэй байна. Хэт тод биш, өөрийн гоо сайхнаа тодруулсан будалтууд гэж хэлж болно.

-Хөгжилтэй асуулт тавъя. Нүүр будаж буй видео хичээл үзээд дагаад будахаар амжилтгүй болох тохиолдол их байдаг. Энэ ямар учиртай вэ?

­Харааны баримжаа их шаарддаг. Учир нь контурын

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

Page 20: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

Copper price slumps on rising supply concernsCopper, which consists of almost 60 percent of Mongolia’s total exports, fell to USD 5,569, posing risk to the country’s economy and budget.

Freight transportation not to be banned amid border restriction to ChinaMongolia is closing all ports of entry from and into China until March 2 in an effort to prevent the spread of coronavirus epidemic, the Parliament said on Friday.

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.02.03, МОNDAY~№022 (1301)

Central bank held its monthly press conference on Friday, presenting statistics on external sectors

BoM: Fx reserves rose to USD 4.35 billion in 2019

The Bank of Mongolia (BoM) held its monthly press conference on Friday, presenting the statistics on monetary

and external sectors as of the end of 2019. Foreign currency exchange reserves rose to USD 4.35 billion as of December 2019, the report said.

According to the statistics, the net internal assets of the central bank and depository institutions totaled MNT 17.9 trillion, and the net external assets MNT three trillion during the reporting period. As of the end of 2019, the annual rise in the money supply has reached MNT 20.8 trillion.

“Financial accounts profit

increased by USD 200 million to USD 20.3 billion. As a result, the total balance of payments reached USD 453 million by the end of 2019, and foreign exchange reserves increased to USD 4.35 billion as of December 2019,” highlighted Director General at BoM’s Research and Statistics Department.

Director­General at Reserve Management Financial Markets Department of the Bank of Mongolia, Enkhjin Atarbaatar said, “The Government explicitly outlined the central bank's role when approving the bill on pension loan repayment. BoM purchases precious metals from the domestic market. Therefore, it will buy Erdenes Mongol LLC's silver from the Salkhit deposit. In other words, Erdenes Mongol will pay the bond repayment from this source.” █

Image by Batsaikhan.S

FX MARKET

MNT/CNY rate(one month to date)

MNT/USD rate(one month to date)

MNT/RUB rate(one month to date)

2750

2730

396

394

392

390

Dec 23 Dec 23 Dec 23

Jan 31 2751.57 Jan 31 396.67 Jan 31 43.61

Jan 16 Jan 16 Jan 16

Source: BoM

43.0

42.0

Aminaa.U, ZGM Daily

Page 21: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ZGM: HIGHLIGHTS

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM DAILY 21 2020.02.03, МОNDAY~№022 (1301)

MARKETS

Tenuun.A, ZGM Daily

Copper price slumps on rising supply concerns

Copper, which consists of al­most 60 percent of Mongolia’s total exports, fell to USD 5,569, posing risk to the country’s econ­omy and budget. The metal has tumbled for 14 straight weeks in London, the longest retreat in more than three decades of data.

The 2020 State Budget es-timated the copper price to be around USD 5,991, aiming to attract over MNT 1.1 trillion from copper export alone. Con-

Mongolia is closing all ports of entry from and into China until March 2 in an effort to prevent the spread of coronavirus epidem­ic, the Parliament said on Friday.

However, import and export will not be restrained.

During the period, citizens of China and foreigners who are traveling through China will not

be allowed to enter Mongolian borders. It will give its citizens currently in China until Feb. 6 to return home, however, though non-Chinese foreign nationals traveling to Mongolia will not be able to do so via China. Mongo-lian citizens from China will be entered only by Buyant-Ukhaa and Zamiin-Uud port.

Thus, the ports including Dayan­Khunshanzyu, Baitag­Ul­iastai, Burgastai­Laoemyo, Sum­ber­Rashaan as well as Khavir­ga­Arkhashaat will be closed during the period. However, trans­

FOREIGN TRADE

Freight transportation not to be banned amid border restriction to China

Copper (LME)(USd/lb.)

sidering the current situation in which copper price is expected to decline further, economists are raising concerns.

Copper’s slide underscores just how crucial China’s manufactur­ing engine has become to glob­al commodities markets. Since January 20 when the outbreak in China entered a new phase of se­verity, copper has tumbled 11 per­cent, making it the hardest­hit by the spreading pandemic among all the major commodities. █

Source: LME

6200

6000

5800

5600

5400

Jan 02 Jan 13 Jan 27

portations and commodity ship­ping through ports of Bulgan­Taka­shikent, Shiveekhuren­Sekhee, Gashuunsukhait­Gantsmod, Khangi­Mandal, Zamiin­Uud­Er­lian, Bichigt­Zuunkhatavch, and Bayankhoshuu­Uvdug will not be restricted.

Also, cargo trains from Zami­in­Uud to Erlian will travel regular­ly and staff of railway and aircraft will be irrelevant with the restraint of movement. Additionally, Mon­golia announced to grant USD 200,000 bailout to China to help prevent coronavirus. █

POLITICSParliament adopts the resolution on announcing the regular parliamentary elections beginning on February 1, 2020, and the ballot will be held on June 24, 2020. The polling day will be declared as a public holiday.

ECONOMYTop 20 index falls 0.37 percent, to 18,828.56 points. MSE A index increases 0.25 percent, to 9,332.39 points. MSE B index decreases 0.35 percent, to 7,768.11 points. Market cap stands at MNT 2.66 trillion.

Top 20 index(by units)

18,828.5610k

15k

20k

25k

30k

SOCIETYThe Minister of Health, Sarangerel Davaajantsan receives 12,000 disposable surgical masks and delivers to hospital staffs who work on emergency preparedness along with several organizations.

The completion of installing 70,000 CO detectors to Ger districts reaches 98 percent, according to the National Emergency Management Agency (NEMA). During inspections, 1.6 tons of raw coal transportation was detected and imposed fines.

Page 22: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

20-45 насандаа хараа тэглэх хагалгаа хийлгэхэд

тохиромжтой Олон шаттай шинжилгээний дараа хагалгаа хийлгэж болох уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ЗГМ ЗӨВЛӨЖ БАЙНА

Сүүлийн үед ухаалаг гар утасны хэрэглээ ихэс сэнээс болж хараа муу дах эмгэг олон ний тийн

дунд түгээ мэл байгаа учраас хараа тэглэх хагалгааг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж. Энэхүү хагалгааг хийлгэхийн тулд юуг ан хаарах, хэрхэн гам барих талаар “Бо лор мэлмий” нүдний эмнэлгийн их эмч Б.Цэцэгжаргалаас тод рууллаа.

-Манай улсад хэзээнээс ха раа тэглэх хагалгаа хийж эхэлсэн бэ. Энэ нь яг ямар төр лийн хагалгаа вэ?

­Хараа тэглэх гоо сайхны хагалгааг 2005 оноос хийж эхэл­сэн. Энгийн үгээр тайлбарлавал нүдний хамгийн гадна талын эвэрлэг бүрхүүл гэрлийг ху галж нэвтрүүлж байгаа хэлбэрийг өөрчлөнө гэсэн үг. Ингэхдээ торлогийн наана юм уу цаана тусаж байгааг л торлог бүрхүүл дээр нь тусгадаг болгож засна. Ерөнхийдөө лазераар эвэр лэг бүрхүүлийн гадна бүр хүүлийг хавтгайлж өөрчилж байгаа үйл явц юм.

-Хараа тэглэх хэдэн төрлийн хагалгаа хийж байгаа вэ?

­Хоёр төрлийн хагалгаа хийдэг. Тодруулбал, хоёр сая төгрөгийн хагалгаа тусгай хутгаар зүслэг хийж шарх үүсгэнэ. Харин дөрвөн

сая төгрөгийн үнэтэй хагалгаа мэс ашиглахгүйгээр лазерын технологийн тусламжтай хийдэг.

-Энэхүү хагалгааг хэзээ хийлгэх нь тохиромжтой вэ. Улирал заадаг уу?

­Хэзээ ч хийлгэх боломжтой. Улирал заадаггүй.

-Бүх хүмүүс хийлгэх боломж-той юу. Хориглох зүйл бий юу?

­Хараа тэглэх хагалгааг 20­45 насныхан хийлгэх нь тохи­ромжтой байдаг. Гэхдээ бүх хүнд хийж болдог гэж ойлгож бо лохгүй. Эхлээд нарийн шин­жилгээ өгөх ёстой. Олон шаттай шинжилгээний дараа хийлгэж болох уу, үгүй юу гэдэг нь мэдэгддэг. Зарим шаардлагатай тохиолдолд шинжилгээний дараа эмчилгээ хийлгэж байгаад хийлгэх боломжтой. Энэхүү хагалгааг жирэмсэн, хөхүүл хүнд хийхгүй. Мөн нүдний зарим нэг хавсарсан эмгэгийн үед эсрэг заалттай байдаг. Хагалгаа хийх хэсэг сорвитой, хэт нимгэн, судас­жилттай, нүдний даралттай, болор цайсан, хэт хуурайшилттай болон нүдний үрэвсэлт өвчинтэй бол боломжгүй. Үүнээс гадна, хэт өндөр хараатай буюу хасах 14­өөс дээш бол лазер хагалгаа хийхгүй.

-Мэс засал хийлгэсэн эмэг-тэй дараа нь төрөхөд хараанд өөрчлөлт орох уу?

­Хагалгаа хийлгэснээс хойш зургаан сарын дараа жирэмслээд төрж болно. Төрөхөд ямар нэгэн асуудал байхгүй.

-Хагалгаа хийлгэсний дараа хэрхэн гам барих вэ?

­Идэх хоол унд огт хорихгүй. Хориглох зүйл нь саун, бассейн болон фитнест явахыг нэг сар

хориглоно. Мөн гүйж харайж, нүдийг доргиож болохгүй гэсэн энгийн зарчмыг баримтлах ёстой. Харин өдөржин компьютерийн дэлгэц ширтдэг хүмүүст 3х20­ийн зарчим болон компьютер дээр сууж ажиллах эрүүл ахуйн дэглэмийг баримтлахыг зөвлөдөг. 3х20­ийн зарчим гэдэг нь 20 минут компьютер харлаа, 20 секунд нүдээ амраагаад, 20 фитийн зайтай буюу зургаан метрийн алсын зайг харахыг хэлнэ.

-Хүмүүсийн хараа 20 нас хүрээд тогтдог гэж эмч нар хэлдэг. Гэвч харааны шил зүүгээд байхад нас ахих тусам хараа нь улам муудаад байдаг шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

­Ойрын зайнд хэт ачаа лахаар хуурамчаар хараа мууддаг. Тиймээс 20­оос дээш насныхан жилд нэг удаа, 20­оос доош насныхан 6­8 сард нэг удаа на рийн мэргэжлийн эмчид үзүүлж байж, хараа гаа тогтсон эсэхийг мэдэх боломжтой. Харааны шил тааруулдаг газрын үзлэг зөв хяналт бо лох гүй. Тухайн үед хуурамч хараа муу далт мэдэг­дэхгүй учраас шилээ нэмж зүү­хийг зөвлөдөг. Манай эмнэлгээр үйлчлүү лэхээр ирсэн хүмүүсийн 70-80 хувь нь өөрт тохироогүй харааны шил зүүсэн байдаг. Тухайн хүний харааг зөв тодор­хойлохын тулд эхлээд эм дусааж, ажиллаж байгаа булчинг бүрэн суллах ёстой. █

ЗӨВЛӨГӨӨ ЭРҮҮЛ МЭНД

ХАРАА САЙЖРУУЛАХ ДАСГАЛ НҮДЭЭ ДАРАХ

Тохойгоо ширээн дээр тавин, нүдээ гарынхаа алгаар хааж, зөөлөн дарж өгөөрэй. Энэхүү дасгалыг 3­5 минут хийхэд болно.

НҮДЭЭ ХОЁР ТИЙШ ХӨДӨЛГӨХ

Толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдээ ээлжлэн зүүн, баруун тийш болгоорой. Ингэхдээ харсан зүйлээсээ харцаа салгалгүй 1­2 минут байлгах хэрэгтэй. Уг дасгалыг өдөрт гурван удаа хийнэ.

НҮДЭЭ ДЭЭШ, ДООШ БОЛГОХ

Эхлээд доош харж, дараа нь дээш харна. Ингэхдээ мөн дээр дурдсанчлан, харсан зүйлээсээ харцаа бүү салгаарай. Энэ дасгалыг хийхдээ дээш, доош тус бүрт нь таван удаа харах хэрэгтэй.

НҮДЭЭ ТАШУУ БОЛГОЖ ХАРАХ

Толгойгоо эгц байлгана. Нүдээ доошлуулж, зүүн тийшээ хараарай. Дараа нь нүдээ доошлуулж, баруун тийшээ харна. Харж байгаа зүйл рүүгээ сайтар төвлөрөхөө мартуузай. Нэг хийхдээ таван удаа хийх бөгөөд өдөрт гурван удаа давтаж, хийгээрэй.

НҮДЭЭ ЭРГЭЛДҮҮЛЭХ

Сууж, амьсгаагаа сайтар аваарай. Нүдээрээ зүүн тийш харж, цагийн зүүний дагуу нар зөв таван удаа тойруулж эргүүлнэ. Үүний дараа эсрэг чигт нь мөн таван удаа нүдээ тойруулж, эргүүлээрэй. Өдөрт гурван удаа хийнэ.

ХОЛ, ОЙР ЗҮЙЛ ХАРАХ

Нүднээсээ 20­30 см зайтай байгаа ямар нэгэн эд зүйл рүү төвлөрч харна. Дараа нь илүү хол байгаа зүйл рүү харж, нүдэнд харагдаж байгаа зүйлсийг бүгдийг нь нэгд нэгэнгүй харах гэж хичээгээрэй. Ингэж хол, ойр байгаа зүйлийг тус бүрт нь таван удаа ээлжилж харах хэрэгтэй бөгөөд өдөрт гурван удаа хийнэ.

ХАРЦАА ТӨВЛӨРҮҮЛЭХ

Нуруу болон толгойгоо эгцэлж сууна. Нүдээ хөмсөг рүүгээ чиглүүлж, дээш болгон харна. Харж буй зүйлээсээ харцаа салгахгүй цөөн хэдэн секунд байлгаад урагшаа шулуун хараарай. Дараа нь нүдээ хамар руугаа чиглүүлж, дээш болгон, харна. Харж буй зүйлээсээ харцаа салгахгүй цөөн хэдэн секунд байлгаад дахин урагшаа шулуун харах бөгөөд тус бүрт нь таван удаа уг дасгалыг ээлжлэн хийнэ.

НҮДЭНДЭЭ МАССАЖ ХИЙХ

Нүдээ анихдаа 2­3 секундын хугацаанд анисан чигээрээ нүднийхээ булчинг чангалаарай. Дараа нь нүдээ нээнэ. Энэ дасгалыг өдөрт 10 удаа хийгээрэй. Дараа нь нүдээ аниад, гарынхаа долоовор болон дунд хуруунуудын тусламжтайгаар цагийн зүүний дагуу зүүнээс баруун тийш нүдэндээ массаж хийж өгнө.

Г.Санжааханд, ЗГМ сонин

Хагалгаа хийх хэсэг сорвитой, хэт нимгэн, судас-жилттай, нүдний даралттай, болор цайсан, хэт хуурай-шилттай болон нүдний үрэвсэлт өвчинтэй бол боломжгүй.

Гэрэл зургийг С.Батсайхан

Page 23: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2020.02.03, ДАВАА~№022 (1301)

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

3

64

7

9

5

2

8

2

9

3

15

4

264

8

491

5

7

8

687312594

763185429

925748631

549273186

431569872

812694357

374956218

296831745

158427963

Өмнөх дугаарын хариу

Жинлүүрийнхэн санхүүгийн хямралд орно

Наран ургах, шингэх: 08:18­17:54 цагБарилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Ус

Аргын тооллын хоёрдугаар сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан хулгана өдөр.

Өдрийн наран 08:18 цагт мандан, 17:54 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс засуулбал өвчин ирнэ

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/Та олон хоног амралтгүй ажил­

ласан учир ядаргаа тань тайлагдахгүй хэвээр л байна. Энэ байдал нь таны ажилд ахиц гарахад ихэд нөлөөлж цаашлаад эрүүл мэндэд тань хор учруулж болзошгүй. Хамгийн амарч болох тааламжтай газар бол гэр юм. Ямар ч нөхцөл байдалд орсон бай та ажлаа умартаж орхино гэж байдаггүй, тууштай зүтгэгч, хөдөлмөрч нэгэн юм. Ийм зан чанар тань таныг амжилт руу хөтлөх болно.

Энэ өдөр та хийж буй ажлаасаа залхсан мэт нэг л шинэ зүйл рүү хэзээ л бол хэзээ хөрвөж мэдэхээр тогтворгүй байна. Шинэ хобби, шинэ соргог зүйлийг эрэн хайсан, өөрчлөлтийг хүссэн мөрөөдөл дүүрэн өдөр байх болно. Бүсгүйчүүд өөрийн ажил мэргэжлийн ур чадвараа шалгуулна. Тэд энэ тал дээр хэний ч дор орохгүй чадвартай гэдгээ батлан харуулж чадна.

Ажил ахиц муутай байх бөгөөд цаашид өгөх үр өгөөж, ашиг орлогыг эргэн харах болно. Хэт сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн болохоор санхүү тал дээр эрсдэл үүрч мэдэх ямар нэгэн асуудал тулгарна. Бүгдийг сайн тооцоолж хамтрагчтайгаа зөвлөлдөж аль ашигтай хувилбарыг сонгоорой. Бүтээлч, авьяас билэгт нэгэнд уран бүтээл арвинтай байх болно. Төлөвлөж, бодож байсан зүйлээ амжилттай хийж чадна.

Олон нийтийг хамарсан ажил ялангуяа үндсэрхэг үзэл, жалга довны ялгаа гэх мэт нийтийг хамарсан ажил, хөдөлгөөн ихэд өрнөнө. Өөрийн үзэл бодолдоо хэт автагсад болон огцом түргэн ууртай нөхдүүд олны хөлөөс зайлсхийхийг зөвлөж байна. Энэ ордны бүсгүйчүүд ихэвчлэн тайван амгалан байдлыг эрхэмлэдэг нэгэн.

Ажлын эхний өдөр сонин содон мэдээгээр дүүрэн угтана. Хамт ажиллагсдын дундаас эерэг хандлагыг мэдэрнэ. Ажлын үйл явцыг дүгнэн хэлэлцэх, дараагийн ажлыг төлөвлөх гээд хамт олноороо шийдвэрлэх ажил өнөөдөр нэлээдгүй байна. Аливаа зүйлд ухаалгаар хандаж, бодож гаргасан шийдвэр тань дэмжлэг авна.

Хууран мэхлэлт, далд явуулга гээд муу энерги давамгайлна. Хэн нэгэнд залилуулж ихээхэн хэмжээний мөнгөө алдаж болзошгүй. Энэ өдөр азын тэнгэр таныг ивээхгүй нь бололтой. Өдрийн таагүй энергиэс болоод ажил хэрэг урагш муутай, ажил гараас гарахгүй таныг бухимдуулна. Чухал шийдвэр, бичиг баримт боловсруулах, гэрээ хэлэлцээр хийсний хэрэггүй.

Энэ өдөр од гарагс таны эсрэг байна. Хэн нэгэнд дэмий итгэж найдах, худал амлалт өгөх хэрэггүй. Удаан хүлээсэн, авахыг хүссэн зүйлээ олсон боловч энэ өдөр танд түүнийг авах мөнгө, санхүүгийн боломж тун тааруу байна. Том жижиг гэлтгүй худалдан авалт нь таныг санхүүгийн хямралд оруулах болно.

Өөрийнхөө дотоод эрх чөлөөг дээд зэргээр мэдэрсэн, ёс суртахуун, хэм хэмжээг чандлан баримталж төвийг сахисан өдөр. Хийж буй ажлаа үр дүнгээ өгсөнгүй гэж гонсойх хэрэггүй. Аливаа зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа хэрэгтэйг сана. Авьяас чадвараа бусдад нээн харуулах, уран бүтээлээ шинээр эхлүүлэхэд таатай үе тохионо. Ганцаар амьдардаг бүс­гүй чүүд ижлээ олох боломж гарч ирнэ.

Өнөөдөр танд үл хөдлөх хөрөнгө, эсвэл томоохон худалдан авалттай холбоотой ажил өрнөнө. Та үүнийг хэний ч тусламжгүйгээр гүйцэтгэж чадна. Таны сонголт олон хүний хувь заяаг шийдэж магадгүй юм. Бичиг баримт, их мөнгөний баримттай холбоотой зүйл дээр гарын үсэг зурах бол маш хянамгай бай. Хэн нэгний санаатай санаандгүй алдаанаас болж та хохирч мэдэх юм.

Оюуны хөдөлмөр эрхэлдэг мөн шинжлэх ухааны ажилтнууд ачаалал өндөртэй байх бололтой. Аливаа харилцаа холбоо тэдний хувьд хоёрдугаарт тавигдах болно. Эрчүүдэд эрүүл мэндтэй холбоотой багахан асуудал үүснэ. Тэд сэтгэл санааны хямрал, багахан хэмжээний бэртэл авч болзошгүй. Ажил хэрэгч хүмүүс бичиг цаасны, гэрээ хэлэлцээрийн ажил бүтэмжтэй байх болно.

Дэргэдүүр болж өнгөрөх атаа жөтөө, хэрүүл маргааныг үл тоон өмнөх ажлаа идэвхтэй ахиулахыг хичээ. Танд шинэ боломж ирэх, эхлүүлсэн ажил тань үр дүнг авчирна. Сул дорой нэгнийг өргөн дэмжих нь таны хийж ирсэн ажил тул түүнийгээ ч мөн хийж амжуулна. Энэ өдрийг та аль болох үр ашигтай өнгөрүүлэхийг хичээгээрэй. Шинэ хамтрагчид санал тавих, хөрөнгө оруулалт татах зэрэгт та амжилт олно.

Эрч хүч дүүрэн, бүхий л хүч чадал гарт тань орсон мэт ажиллах болно. Амьдралдаа сэтгэл хангалуун байж нууцхан мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөхийг зорино. Ихэнх хүмүүс гүн бодолд дарагдах ба гадаад илрэл нь тод өнгө, гял цал зүйл рүү тэмүүлнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ сайхан эерэг харилцааг үргэлжлүүлнэ.

1. Билгийн тооллын 29­нд сүм хийдүүдэд уншдаг ном

7. Финландын алдартай гар утас үйлдвэрлэдэг компани

9. Зөрөг зам11. Нарны аймгийн наранд

хамгийн ойр орших гариг12. Манж Чин улсын

эзэрхийллийн дараа бий болсон урд хөршийн улс (товчилсон нэр)

14. Их дээд сургууль төгсөгчдөд олгодог дүрсээрээ нэрлэгдсэн тэмдэг

15. Ирвэсний гол идэш хоол

БОСООГООР:

2. Аялал3. Өвлийн спортын нэгэн

чухал төрөл4. Хойд Америкийн үндэсний

сагсан бөмбөгийн холбоо6. Өвөрхангай аймгийн

рашаан сувилал, хүчит бөхчүүдээр алдартай сум

8. "Тунгалаг тамир" романы тахар

10. Эртний Египетийн хаадын занданшуулсан шарил

11. Өвөрхангай аймгийн сум12. Сондуул13. Налархай

ХӨНДЛӨНГӨӨР:

ТАШУУГААР:

Өмнөх дугаарын хариу 01.31

1. Монгол Алтайн нурууны нэгэн оргил

5. Дарханы багж

Э

М

Э

Э

А

З

А

А

Р

И

Й

Ө

Р

А

Т

Ч

А

А

Х

Ө

Д

Н

И

Л

Д

А

А

А

Г

Д

Ө

А

Л

И

Д

И

Ү

Ү

Н

Ч

В

МБ

Й

М

Р

Ү ДЭЭГ

ЭЭ

Э

Т

С

А

Т

Л

1

6 7 8

9 10 11

12 13

14 15

2 3 4 5

Page 24: НИЙГМИЙН СОНИН ZGM DAILY НИЙГЭМ ЗГМ: … · Нүүр будах урлаг хараа болон сэтгэхүйн төвшний маш том зэвсэг

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2020.02.03, ДАВАА~№022 (1301) ГАЛ ТОГОО

Өвлийн жавар тачигнаж өвчлөл газар аваад байгаа энэ үед уургаар баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжих хэрэгтэй. “Ningbo international young chefs challenge 2019” тэмцээний хүрэл, “Chinggis xaan challenge cup”, “Chinese Potato champion” тэмцээний аварга Caelum Caferante рестораны Ерөнхий тогооч О.Цэнгүүний “Рагу” хийх жорыгсанал болгоё.

ОРЦ: ХЭРХЭН ХИЙХ ВЭ:

Үхрийн мах­300 гр Гахайн өөх­60 гр Бөөрөнхий сонгино­200 гр Төмс­100 гр Лууван­200 гр Манжин­100 гр Улаан дарс­250 мл Томатны паст­50 гр Давс­30 гр Хар перец­20 гр Оливын тос­50 гр Ясны шөл­400 гр

Үхрийн махаа том дөрвөлжин хэрчээд дарсандаа 20­30 минут байлгана.Махаа давс болон перцээр амталж, зөөлөн гал дээр борлотол нь шарна. Бага зэрэг шарсан махаа шүүс болон тосыг нь шүүлгүйгээр саванд хийж ясны шөлөө хийж нэг цагийн турш жигнэнэ. Ногоогоо том, дөрвөлжин хэрчиж, чанаж болгоно. Махаа гаргахаас 10 минутын өмнө чанаж бэлтгэсэн ногоо болон, томатны паст, гахайн өөхөө хийж буцалгаарай.

ШИМ ТЭЖЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

Нийт калори: 550 ккал Уураг: 287 гр Нүүрс ус: 325 гр Өөх тос: 210 гр

АМТАТ РАГУ