ТӨМӨРТИЙН ОВООНЫ ЦАЙРЫН БАЯЖМАЛЫГ … · i.1 Дэлхийн...

10
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ © Гар бичмэлийн эрхтэй Сосорын МЯГМАРСҮРЭН ТӨМӨРТИЙН ОВООНЫ ЦАЙРЫН БАЯЖМАЛЫГ БОЛОВСРУУЛАХ СУДАЛГАА Мэргэжлийн нэр : Химийн технологи Мэргэжлийн индекс: F442600 Химийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: Доктор (Ph.D), дэд проф. А.Цэцэгмаа Зөвлөх комиссын гишүүд: Доктор (Ph.D), проф. П.Мөнхбаатар Доктор (Ph.D), проф. И.Сүхбаатар Улаанбаатар хот 2016 он

Upload: others

Post on 15-Feb-2020

23 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН СПОРТЫН ЯАМ

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

© Гар бичмэлийн эрхтэй

Сосорын МЯГМАРСҮРЭН

ТӨМӨРТИЙН ОВООНЫ ЦАЙРЫН БАЯЖМАЛЫГ

БОЛОВСРУУЛАХ СУДАЛГАА

Мэргэжлийн нэр : Химийн технологи

Мэргэжлийн индекс: F442600

Химийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг

горилсон нэг сэдэвт бүтээл

Эрдэм шинжилгээний ажлын удирдагч: Доктор (Ph.D), дэд проф. А.Цэцэгмаа

Зөвлөх комиссын гишүүд:

Доктор (Ph.D), проф. П.Мөнхбаатар

Доктор (Ph.D), проф. И.Сүхбаатар

Улаанбаатар хот

2016 он

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн i

ГАРЧИГ

УДИРТГАЛ....................................................................................................................... 1

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ АГУУЛГА............................................................... 2

Судалгаа хийх үндэслэл............................................................................... 2

Судалгааны ажлын зорилго, зорилт............................................................ 2

Судалгааны ажлын ач холбогдол................................................................. 3

Судалгааны ажлын шинэлэг тал.................................................................. 4

Судалгааны үр дүнг хэлэлцүүлсэн байдал.................................................. 4

Судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлсэн байдал....................................... 4

Диссертацийн бүтэц хэмжээ......................................................................... 6

I. БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ........................................................................................ 7

I.1 Дэлхийн цайрын ордууд, олборлолт, хэрэглээ, цайрын зах зээлийн үнэ 7

I.2 Дэлхийн цайр үйлдвэрлэлийн төлөв байдал, технологи.......................... 9

I.3 Монгол орны цайрын хүдрийн нөөц, тархац, шинж чанар....................... 18

I.4 Шатаагаагүй цайрын баяжмалаас хүхэр ялган авах аргын үндэслэл....... 19

II. БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ОБЪЕКТИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ, СУДАЛГААНЫ

АРГА ЗҮЙ .................................................................................. .......................................... 22

II.1 Төмөртийн Oвооны цайрын ордын геологийн тогтоц, нөөцийн

судлагдсан байдал......................................................................................... 22

II.2 Цайрт Минерал ХХК-ийн цайрын баяжмал үйлдвэрлэл......................... 22

II.3 Судалгааны обьектийн талаар манай улсад хийгдсэн судалгааны

ажлууд............................................................................................................ 24

II.4 Цайрын баяжмалаас дээж авах, задаргаа хийх аргачлал.......................... 26

II.5 Зарим элементүүдийг тодорхойлох эзлэхүүний анализын аргууд........... 27

II.5.1 Цайр тодорхойлох комплексонометрийн арга........................................... 27

II.5.2 Төмөр тодорхойлох комплексонометрийн арга......................................... 28

II.5.3 Зэсийг иодометрийн аргаар тодорхойлох................................................... 29

II.5.4 Уусмал дахь Zn2+ болон Ca2+ -ийг эзлэхүүний анализаар тодорхойлсон

арга.................................................................................................................. 30

II.6. Химийн шинжилгээний багажит анализын аргууд.................................... 33

III БҮЛЭГ. ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ХЭСЭГ................................................................ 37

III.1 Судалгаанд хэрэглэсэн тоног төхөөрөмж, судалгааны ажлын бүдүүвч.. 37

III.2 Төмөртийн Овооны цайрын баяжмалын дээж бэлтгэл болон эрдсийн

шинжилгээний дүн........................................................................................ 38

III.3 Төмөртийн Овооны цайрын баяжмалын дулааны задлан

шинжилгээний дүн....................................................................................... 42

III.4 Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалын химийн

шинжилгээний дүн........................................................................................

43

III.5. ТӨМӨРТИЙН ОВООНЫ ЦАЙРЫН СУЛЬФИДЫН БАЯЖМАЛЫГ

ПИРО-ГИДРОМЕТАЛЛУРГИЙН АРГААР БОЛОВСРУУЛАН ZnSO4, ZnO ГАРГАН

АВАХ СУДАЛГАА……………………………………………………………. 48

III.5.1 Цайрын сульфидын баяжмалыг шатаах судалгаа...................................... 48

III.5.2 9000С-д шатаасан баяжмалын шигшүүрийн шинжилгээний дүн............. 54

III.5.3 900-10000C-д шатаасан баяжмалын SEM болон эрдсийн 54

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн ii

шинжилгээний дүн ………………………………………………………..

III.5.4 Цайрын шатаасан баяжмалын химийн шинжилгээний дүн...................... 57

III.5.5 Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмал болон шатаасан

баяжмалын химийн шинжилгээний нэгдсэн дүн....................................... 64

III.5.6 9000С-д шатаасан баяжмалын H2SO4 дэх уусгалтын кинетикийн

судалгаа.......................................................................................................... 65

III.5.7 9000С-д шатаасан баяжмалын H2SO4 дэх уусгалтын математик

загварчлал....................................................................................................... 74

III.5.8 Цайрын сулфатын уусмалыг төмрийн ионоос салгаж, цэвэршүүлэх

судалгаа.......................................................................................................... 82

III.5.9 Уусмал дахь цайрыг гидроксид хэлбэрээр тунадасжуулах судалгаа…... 85

III.5.10 Цайрын сульфидын баяжмалыг пиро-гидрометаллургийн аргаар

боловсруулан ZnSO4 гарган авах судалгаа................................................. 88

III.5.11 Цайрын сульфидын баяжмалыг гидрометаллургийн аргаар

боловсруулан ZnO гарган авах судалгаа..................................................... 92

III.6. ТӨМӨРТИЙН ОВООНЫ ЦАЙРЫН СУЛЬФИДЫН БАЯЖМАЛЫГ

ГИДРОМЕТАЛЛУРГИЙН АРГААР БОЛОВСРУУЛАН S, ZnO ГАРГАН АВАХ

СУДАЛГАА....................................................................................................... 94

III.6.1 Цайрын сульфидын баяжмалыг NaNO3, H2SO4-ийн холимогт уусгах

судалгаа.......................................................................................................... 94

III.6.2 Цайрын сульфидын баяжмал болон шатаасан баяжмалын уусгалтын

судалгааны үр дүнгийн харьцуулалт........................................................... 100

III.6.3 Цайрын сульфидын баяжмалыг гидрометаллургийн аргаар

боловсруулан хүхэр ялган авах судалгаа.................................................... 101

III.6.4 ZnSO4-ын уусмалаас төмрийн ионыг салган цэвэршүүлэх

судалгаа.......................................................................................................... 104

III.6.5 Уусмал дахь цайрыг гидроксид хэлбэрээр тунадасжуулах

судалгаа.......................................................................................................... 107

III.6.6 Цайрын сульфидын баяжмалыг гидрометаллургийн аргаар

боловсруулан ZnO гарган авах судалгаа.................................................... 108

ДҮГНЭЛТ......................................................................................................................... 112

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ.................................................................... 113

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 1

УДИРТГАЛ

Цайр нь дэлхийн цардсын 7∙10-3%-ийг эзлэх ба далайн усанд 0.01 мг/л агуулгатай

байдаг [1]. Зэс цайрын хайлш болох гуулийг эртний Египет, Грект хэрэглэдэг байсан.

Олон зуун жилийн өмнө Энэтхэгт цэвэр цайрыг хайлуулж байсан ба тэндээс Хятад,

дараа нь Европийн улсуудаар тархсан. Германы “Гарца” ууланд XV зуунд цайрын

хүдэр илэрсэн хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Герман, Англи, Бельги, Франц улсад

XVIII зууны дунд үеэс цайрын үйлдвэр байгуулагдаж эхэлсэн. М.В. Ломоносовоор

металлурги заалгасан саксоны металлургич И. Генкель 1721 онд хүдрээс анх цайр

гарган авах аргыг боловсруулсан [2]. Цайр нь хэрэглээгээрээ дэлхийд хөнгөнцагаан,

зэсийн дараа гуравдугаарт ордог хамгийн чухал өнгөт металлуудын нэг юм. Цайрын

хүдэр болон баяжмалаас ZnO, ZnSO4 гарган авах нь түүнээс металл цайр, цайрын

бусад нэгдлүүдийг гарган авах бололцоог бүрдүүлнэ [1, 2, 3].

Дэлхийд үйлдвэрлэгдсэн цайрын 50% нь зэврэлтээс хамгаалах бүрхүүл хийхэд

ашиглагдана. Цайрдсан ган маш их эрэлттэй ба цайр нь төмрийн зэврэлтийг 10

дахин удаашруулдаг. Түүнийг хөдөө аж ахуй, уул уурхай, зам гүүр, барилгын

сантехник, дизайны хийцүүдэд өргөн ашиглана. Мөн задгай цэнгэлдэх хүрээлэн,

гүүрний металл хийцүүдийг цайрдсан гангаар хийдэг. Орчин үеийн нэг автомашинд

ойролцоогоор 15-20 кг цайр зарцуулагдаг [2]. Zn, ZnO, ZnSO4 нь техникийн

зориулалтаар ихээхэн хэрэглэхээс гадна ургамал, амьд организмийн өсөлтөнд их

биш хэмжээний цайр зайлшгүй шаардлагатай [4, 5].

Улс орнуудын цайрын хэрэглээг авч үзвэл Дэлхийн хэмжээнд жилд үйлдвэрлэгдсэн

цайрын 34%-ийг Хятад, 10%-ийг АНУ, 6%-ийг Герман, 5%-ийг Энэтхэг, 4%-ийг

Солонгос улс хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Бидний судалгааны обьект нь Сүхбаатар аймагт байрлах Цайрт Минерал ХХК-ийн

үйлдвэрлэж буй цайрын баяжмал бөгөөд тус компани нь 1997 оноос эхлэн

“Төмөртийн Овоо” холимог металлын ордыг эзэмшиж байна. Одоогоор Төмөртийн

Овооны уулын баяжуулах үйлдвэр нь төслийн хүчин чадлын хүрээнд жилдээ 300

мян.тн (дунджаар 15% цайрыг агуулга бүхий) анхдагч хүдрийг боловсруулж, 90-110

мян.тн 50%-ийн агуулга бүхий цайрын баяжмал үйлдвэрлэж байна [6].

Манай улс жил бүр ойролцоогоор 100000 гаруй тонн цайрын баяжмал экспортлодог

ба түүнийг экспортлохын оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гарган авах нь

чухал гэж үзэж энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв.

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 2

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ АГУУЛГА

Судалгаа хийх үндэслэл: Цайрт Минерал ХХК-ийн Бээжингийн уул уурхай,

металлургийн судалгаа шинжилгээний ерөнхий хүрээлэнгээр 2005 оны 1-р сард

хийлгэсэн “Төмөртийн Овооны цайрын уурхайн туршилтын тайлан”-д цайрын

баяжмалд 56.44% Zn, 0.3% Cu, 4.77% Fe, 0.44% SiO2, 0.031% F, 0.48% CaO, 0.04%

Co, 0.026% AI2O3, 30.68% S, 4.1% Mn, 0.018% Sn, 0.096% In, 0.1% Cd, 58.7 г/тн мөнгө

агуулагддаг гэжээ [7]. Энэхүү баяжмалыг боловсруулан судалгаа хийх дараах

үндэслэлүүд байна. Үүнд:

1. Цайрын баяжмал нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу хими, металлургийн

үйлдвэрийн түүхий эд юм. Иймд манай улсын хөгжлийн хэтийн зорилго нь уул

уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гүйцээн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн

эцсийн бүтээгдэхүүн гаргахад чиглэгддэг. Энэ зорилготой уялдуулан цайрын

баяжмалыг гүйцээн боловсруулах судалгаа явуулах шаардлага зайлшгүй урган гарч

байна.

2. Манай улсад цайрын баяжмалаас цайр, түүний нэгдлүүдийг гарган авах үйлдвэр

байхгүй боловч, байгуулах бүрэн боломжтой юм. Манай улсын гадаад худалдааны

экспортын мэдээнээс харахад 2013 оны 10 сарын байдлаар 112281 тн цайрын

баяжмалыг (1 тонн нь 906.6 US$) экспортлон 101794.9 мян. US$, 2014 оны 10 сарын

байдлаар 87051.5 тн цайрын баяжмалыг экспортлон (1тонн нь 1126.7 US$) 98080.8

мян.US$-ийн ашиг олсон [8]. Тэгвэл баяжмалаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай

улсын эдийн засгийн ашгийг улам нэмэгдүүлэх боломжтой [9].

3. Цайрын баяжмалаас цайр, ZnO гарган авах уламжлалт технологийн эхний шатанд

муу уусдаг сфалерит (ZnS)-ийн эрдсийг шатааж хялбар уусдаг цинкит (ZnO)-ийн

эрдэст шилжүүлдэг. Энэхүү процессийн дүнд дагалдах хий SO2 ялгардаг ба түүнээс

H2SO4 үйлдвэрлэдэг уламжлалтай тул баяжмал боловсруулах үйлдвэрийн зэрэгцээ

H2SO4-ийн үйлдвэр зайлшгүй байгуулах шаардлага тулгардаг. Иймд цайрын

баяжмалаас бүтээгдэхүүн гарган авах эхний шатанд түүнийг шатаахын оронд уусгах

явцад хүхрийг дангаар нь ялган авах асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай

зэрэг нь судалгаа хийх үндэслэл болсон.

Судалгааны ажлын зорилго, зорилт: Судалгааны ажлын гол зорилго нь

Төмөртийн Овооны холимог металлын хүдрийн баяжуулах үйлдвэрийн

бүтээгдэхүүн, цайрын сульфидын баяжмалыг пиро-гидрометаллургийн хосолмол

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 3

болон гидрометаллургийн аргаар боловсруулан ZnSO4, ZnO, хүхрийг дангаар нь

ялган авах технологийн хувилбаруудыг боловсруулах явдал байсан ба энэ нь дараах

зорилтуудаас бүрдэнэ. Үүнд:

1. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг пирометаллургын аргаар

боловсруулах эхний шатны судалгаа болох шатаалтын оновчтой нөхцлийг

тодорхойлж, сульфидын баяжмал болон шатаасан баяжмалын химийн

найрлагын судалгаа хийх

2. Шатаасан баяжмалыг H2SO4-д уусгах оновчтой нөхцлийг тодорхойлж, улмаар

H2SO4 дэх уусгалтын математик загвар боловсруулах

3. Цайрын сульфидын баяжмалыг ердийн даралтанд шууд уусгах тохиромжтой

нөхцлийг тогтоох

4. Шатаасан болон шатаагаагүй баяжмалын уусмалаас төмрийг тунадасжуулан

зайлуулах оновчтой нөхцлийг тодорхойлох

5. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг пиро-гидрометаллургийн

хосолмол аргаар боловсруулан ZnSO4 ба ZnO гарган авах технологийн хувилбар

боловсруулах

6. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг зөвхөн гидрометаллургийн

аргаар боловсруулан дан хүхэр ба ZnO гарган авах технологийн хувилбар

боловсруулах

Судалгааны ажлын ач холбогдол:

1. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг боловсруулах технологийн

хувилбаруудыг жижиг дунд үйлдвэр байгуулахад суурь судалгааны ажил болон

технологийн сонголтонд ашиглах боломжтой.

2. Цайрын сульфидын баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулан

хүхрийг урьдчилан ялгаснаар, шатаалтын үед их хэмжээгээр үүсдэг SO2-ийг

ялгаруулдаггүй тул байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх

боломжийг олгоно.

3. Цайрын сульфидын баяжмалыг боловсруулан ZnO, ZnSO4, S гарган авсан нь

тэдгээрийг цаашид, будаг, гоо сайхан, эмчилгээ, хөдөө аж ахуй, техникийн маш

олон зориулалтаар ашиглах өргөн боломжийг олгож байна.

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 4

Судалгааны ажлын шинэлэг тал:

1. Манай улсын Төмөртийн Овооны цайрын баяжмалыг пиро-гидрометаллурги

болон гидрометаллургийн аргаар боловсруулах судалгааны ажил анх удаа хийгдэж

байгаад оршино.

2. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг гидрометаллургийн аргаар

боловсруулан хүхэр ялган авах технологийн хувилбар боловсруулсан.

3. Цайрын сульфидын баяжмалыг ердийн даралтанд, шууд уусгах замаар ZnO

гарган авах технологийн хувилбар боловсруулсан.

Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байдал:

Энэхүү судалгааны ажлын үр дүнг ШУА-ын Хими, Хими-Технологийн Хүрээлэнд 1

удаа, “Эрдэс түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм

шинжилгээний бага хуралд 2 удаа, “Шинжлэх ухаан ба хэрэглээ” сэдэвт багш нарын

эрдэм шинжилгээний хуралд 2 удаа, ХШУС-ийн Химийн салбарын магистр доктор

оюутны эрдэм шинжилгээний хуралд 2 удаа болон APNN& ICWSTEM олон улсын

хуралд 1 удаа тус тус илтгэл тавьж хэлэцүүлсэн болно.

Судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлсэн байдал:

Шинэ бүтээлийн патент 2, олон улсын эрдэм шинжилгээний бүтээлд бүрэн

хэмжээний өгүүлэл 2, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 4 өгүүлэл, хурлын

эмхэтгэлд 6 өгүүлэл бичиж хэвлүүлсэн.

А. Судалгааны ажлын хүрээнд авсан шинэ бүтээлийн патент:

1. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Мэнд-Амар Л. Цайрын баяжмалаас хүхэр гарган

авах арга. № 4437, (2016).

2. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А. Уусмал дахь кальци ба цайрын агууламжийг

комплексонометрийн аргаар тодорхойлох арга. №4445 (2016).

Б. Гадаад дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл:

1. Myagmarsuren S., Tsetsegmaa A., Leach optimization of “Tumurtiin-Ovoo” zinc

concentrate in sulfuric acid, International Journal of Engineering Research &Technology

(IJERT), ISSN: 2278-0181, Vol. 4 Issue 12, December-2015, Paper ID:

IJERTV4IS120315, page 302-305.

2. Myagmarsuren S., Tsetsegmaa A., Chemical composition of calcined zinc concentration

Tumurtiin-Ovoo, Mongolia, International Journal of Engineering Research &Technology

(IJERT), ISSN:2278-0181, Vol.4 Issue 07, July-2015, Paper ID: IJERTV4IS070173.

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 5

3. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Төмөртийн ордын цайрын баяжмалын шатаалтын

судалгааны дүнгээс, ШУТИС эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, ISBN-978-

99973-71-11-2№2015/01/163, хуудас 161-169.

4. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Цайрын баяжмалд цайр тодорхойлох

комплексонометрийн арга, Journal of Mongolian University of Science and Technology

(JMUST) ISBN-978-99973-71-11-2, 2015 Volume 01, №163, хуудас 194-204.

5. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., 600-8000С-д шатаасан цайрын баяжмалд зэсийн

агуулга тодорхойлох судалгааны дүнгээс, ШУТИС, Эрдэм шинжилгээний бүтээлийн

эмхэтгэл, 2015 он, №12/176, ISBN-978-99973-966-9-3, хуудас 61-64.

6. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Олон компонентот уусмал дахь кальци ба цайрын

агуулгыг комплексонометрийн аргаар тодорхойлох, Химийн нийгэмлэгийн бүтээл

№10, 2015 он, хуудас 46-49.

Б. Хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл:

1. Myagmarsuren S., Tsetsegmaa A., Produce sulfur from non roasted Tumurtiin-Ovoo

zinc concentration, Mongolia. The 11th International Conference of Technology and

Innovation “KHURELTOGOOT-2015”, ISBN 978-99973-3-091-8, page 39-41.

2. Мyagmarsuren S., Tsetegmaa A., XRD investigation of “Tumurtiin-Ovoo” zinc

concentration, Mongolia, Meeting of Asia and Pacific Nation Network and International

Conference of Women in Science, Technology, Engineering and Mathematics (June 25,

2015-June 27, 2015) Ulaanbaatar, Mongolia, page 209-215.

3. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., 600-8000С-д шатаасан цайрын баяжмалд төмрийн

агуулга тодорхойлох судалгааны дүнгээс, ШУТИС-ийн ХШУС-ийн “Шинжлэх ухаан

ба хэрэглээ-2015” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл,

(JMUST) volume 09. №172, 148-151.

4. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Цайрын баяжмалд төмрийн агуулга тодорхойлох

судалгааны дүнгээс, “Материал судлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний

хурлын эмхэтгэл №6/189, ISBN-978-99973-71-60-7, Улаанбаатар хот 2016 он, хуудас

123-125.

5. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Базарсад Я., Цайрын баяжмалыг H2SO4-д уусгах

процессийн оновчтой горимыг сонгох математик загварчлал, “Материал судлал ба

орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл №6/189, ISBN-978-99973-

71-60-7, Улаанбаатар хот 2016 он, хуудас 103-109.

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 6

6. Мягмарсүрэн С., Цэцэгмаа А., Нандинцэцэг Л., Шатаагаагүй цайрын баяжмалын

уусгалтын оновчтой нөхцлийг тодорхойлох, уусгалтын явцад хүхэр гарган авах

судалгаа, “Эрдэс түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм

шинжилгээний бага хурал, ISBN-978-99973-71-60-7, 2016-05-03, хуудас 34-39.

Диссертацийн бүтэц хэмжээ: Судалгааны ажлыг удиртгал, хэвлэлийн тойм,

диссертацитай холбоотой бүтээлийн жагсаалт, түүхий эдийн судалгаа, судалгааны

арга зүй, туршилт судалгааны үр дүн, дүгнэлт, хавсралт зэргээс бүрдэнэ.

Судалгааны ажлын үр дүнг 62 зураг, 71 хүснэгт, ном хэвлэл, интернетийн материал

ашиглан гурван бүлэгтэйгээр, 116 хуудсанд багтаан монгол хэлээр бичлээ.

Төмөртийн Овооны цайрын баяжмалыг боловсруулах судалгаа-2016 он

ШУТИС, ХШУС, С.Мягмарсүрэн 112

ДҮГНЭЛТ

Төмөртийн Овооны холимог металлын хүдрийн баяжуулах үйлдвэрийн

бүтээгдэхүүн болох цайрын сульфидын баяжмалыг пиро-гидрометаллургийн

хосолмол арга болон дан гидрометаллургийн аргаар дахин боловсруулах судалгааг

анх удаа явуулж дараах дүгнэлтэнд хүрлээ. Үүнд:

1. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг 9000С-д 10 цаг шатаахад бүрэн

исэлдэж, 64.071% цайрын агуулгатай исэлдсэн баяжмал үүсдэг болохыг тогтоов.

2. Төмөртийн Овооны шатаасан баяжмалын H2SO4 дэх уусгалтын судалгааг

явуулахад 50 г/л агуулгатай H2SO4-д, 1:20 г/мл Х:Ш харьцаатайгаар 200С-д, 24 цаг

уусгалтыг явуулах нь оновчтой гэж үзсэн ба уусмалын цайр авалт 96% байв.

3. Шатаасан баяжмалын H2SO4 дэх уусгалтын оновчтой нөхцлөөс үндэслэн

математик загвар боловсруулахад, уусгалтын процесст хүчлийн концентраци болон

хатуу шингэний харьцаа нэлээд их харин температур бага нөлөөтэй болохыг

тогтоолоо.

4. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг NaNO3, H2SO4-ийн холимогт

ердийн даралтанд шууд уусгах судалгааны дүнд баяжмал ба Н2SO4-ийн Х:Ш харьцаа

1:20 г/мл, баяжмал ба NaNO3-ын массыг 1:1.02 г/г харьцаагаар авч 600С-д 1 цаг

уусгалтыг явуулах оновчтой хувилбарыг боловсруулснаар уусмалын цайр авалтыг

99.6%-д хүргэх боломжтойг тогтоолоо.

5. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг пиро-гидрометаллургийн

аргаар боловсруулах технологийн хувилбар боловсруулж 99%-ийн цэвэршилтэй

ганнингит (gunningite ZnSO4∙H2O) ба цайрын оксид (ZnO)-ыг гарган авах боломжтой

болохыг тогтоолоо.

6. Төмөртийн Овооны цайрын сульфидын баяжмалыг гидрометаллургийн аргаар

боловсруулах хувилбар боловсруулснаар 99.56%-ийн цэвэршилтэй хүхэр, 99%-ийн

цэвэршилтэй цайрын оксид (ZnO)-ыг гарган авах боломжтой болохыг тогтоов.