near news vol.51 (mng)

20
Vol. 51 NEAR News Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2013 онь ו5-6 сар 51 дэх дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Тусгай нийтлэл Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ | Гишүүн байгууллагуудын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Тусгай нийтлэл NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013 Гишүүн байгууллагатай танилцахуй Японы улсын Киото муж | ОХУ-ын Камчатк хязгаар Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

Upload: neargov

Post on 27-Jul-2016

245 views

Category:

Documents


9 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.51 (MNG)

Vol. 51

NEARNewsЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2013 онь5-6 ו сар 51 дэх дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Тусгай нийтлэл Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ | Гишүүн байгууллагуудын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Тусгай нийтлэл NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

Гишүүн байгууллагатай танилцахуй Японы улсын Киото муж | ОХУ-ын Камчатк хязгаар

Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

Page 2: NEAR news vol.51 (MNG)

Vol. 515 12 16

Сүнчоний булан

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудийн мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд сэтгүүл нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Page 3: NEAR news vol.51 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.51 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Өнгөрсөн 4 сарын 23-ны өдөр Хятад улсын Тяньжин хот дахь Нанкайн их сургуулийн Жоу Энь Лайн нэрэмжит төрийн захиргаа, удирдлагын институтийн дэд захирлал Ян Рун Холбооны хэрэг эрхлэх газраар айлчлав. Хятадын орон нутгийн харилцааны чиглэлээр голчлон судалгаа хийдэг Ян професстор Солонгост газар дээр нь ирж судалгаа хийхийн далимд тус газраар айлчилж ерөнхий нарийн бичгийн даргатай уулзан хятадын орон нутгийн захиргаадын тогтолцооны талаар яриа өрнүүлж, санал бодол солилцов. Тэрээр Тяньжин хотыг Холбоонд гишүүнээр элсэх талаар санал тавих, мөн Холбоог сурталчлан таниулах болно гэдгээ амлав.

Өнгөрсөн 5 сарын 2-ны өдөр Холбооны Хэрэг эрхлэх газар байгуулагдсаны 8 жилийн ойг угтан энэ жил тус газарт ажиллахаар ирсэн гишүүн орон нутгийн албан хаагчдад зориулж Кёнжү хотын Яндун тосгон, Угсан эртний күнз судлалын сургууль музейг үзүүлэв.

Кёнжү хотын Яндун тосгон 2010 оны 7 сард Юнескогийн дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн. Хэдэн зуун жилийн турш оршин тогтносон шавар байшин, чулуун замаа тэр чигээр нь хадгалж үлдсэн гэдгээрээ алдартай. Дараагаар нь 16-р зууны үед амьдарч байсан Солонгосын нэртэй күнз судлаачийн байгуулсан Угсан эртний күнз судлалын сургуулийн музейг үзэв. Хэдий богино хугацааны аялал ч гишүүн орон нутгаас ирсэн төрийн албан хаагчдад солонгосын түүх соёлтой танилцах завшаан болсон юм.

Тус холбооны Хэрэг эрхлэх газарт 1 жилийн хугацаатай ажиллах гишүүн орон нутгийн төлөөлөгчдийг танилцуулж байна.

Зүүн гар талаасХятад улсын төлөөлөгч Еэ Жиэн Вөн/Утас +82-54-223-2326Монгол улсын төлөөлөгч Ш. Ариунзул/Утас +82-54-223-2327Орос улсын төлөөлөгч Ондар Саян /Утас +82-54-223-2325Япон улсын төлөөлөгч Икэгами Такахиса/Утас +82-54-223-2386

Нанкайн их сургуулийн професстор Ян Рун Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав

Холбооны Хэрэг эрхлэх газрын гишүүн орон нутгийн төлөөлөгчид Солонгосын соёлтой

танилцах аялал хийв.

2013 онд Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллах гишүүн орон нутгийн төрийн албан хаагчид

NEAR NEWS Vol. 514

Page 5: NEAR news vol.51 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Кёнсанбүг мужийн ИТХ-ын эдийн засгийн хорооны дарга Пак Жин Хён тэргүүтэй тэргүүлэгчид Холбооны Хэрэг эрхлэх газарт 1 жилийн хугацаатай ажиллаж буй Монгол, Орос, Япон, Хятадын гишүүн орон нутгийн төрийн албан хаагчдийг хүлээн авч өдрийн зоог барин халуун дулаан яриа өрнүүлэв.

Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан тус газрын төлөөлөгчид Хэнан мужийн захиргааны урилгаар 5 сарын 17-20-ны өдрүүдэд Жөнжөү хотноо болсон Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны 8-р үзэсгэлэнд оролцов. 17-ны өдөр Ким Жэ Хю дарга Хэнан мужийн захирагч Шэ Пү Жантай уулзан 3 сард мужийн захирагчаар томилогдсонд мөн энэ удаагийн үзэсгэлэн амжилттай зохиогдсон явдалд баяр хүргэв. 18-ны өдөр төлөөлөгчид үзэсгэлэнгийн үеэр болсон форумд оролцож, хятадын орон нутгийн захиргаадын хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагааг газар дээр нь судалж танилцсан юм.

※ Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэнХятадын худалдааны яам зэрэг төрийн захиргааны 9 төв байгууллага, Шааньси хот, Анхүй, Жанши хотууд, Хэнан, Хубэй, Хүнан мужууд зэрэг төвийн бүсийн 6 мужийн захиргаанаас жил бүр ээлжлэн зохион байгуулдаг хятадын төвийн бүсийн хамгийн том арга хэмжээ юм.

▶ Хэнаний телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөв.▼ Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хэнан мужийн захирагч Шэ Пү Жаны

хамт/дунд талд

Кёнсанбүг мужийн ИТХ-ын тэргүүлэгчид гишүүн орон нутгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Хятадын төвийн бүсийн 8 дахь удаагийн хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэнд оролцов.

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.51 (MNG)

Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Ниншя Хуйн ӨЗО-Хятад улсНиншя-Олон улсын соёл урлаг, аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо.

5 сарын 12-ны өдөр Ниншя-Олон улсын соёл урлаг, аялал жуулчлалын 5-р үзэсгэлэн болон “Шар мөрний хишиг” хэмээх арга хэмжээ тус орны Чин Тун Шя хотноо амжилттай болж өнгөрлөө.

Уг арга хэмжээ нь “Шар мөрний ай савд орших хятадын хотон үндэстний нутаг” хэмээх дэд сэдвээр 5 сарын 12-ны өдрөөс 8 сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ниншягийн соёлын онцлогийг харуулахын зэрэгцээ олон улсын соёл урлагийн шинжийг хослуулах, Шар мөрний эргийн нутгийн соёлын өвийг хамгаалах, илрүүлэн гаргах зэрэг хүчин чармайлт гаргасан.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болох “Шар мөрний хишиг” 3-р арга хэмжээ нь эртний түүхт шар мөрний соёлыг дэлгэрүүлэх, хатан мөрөнд талархалаа илэрхийлэх зорилготой байв.

“Шар мөрний эргийн хишиг” 3-р арга хэмжээ

Ховор эд цуглуулагч Рю Ри үзэсгэлэнд тавигдсан бүтээлийг урлагийн үнэ цэнэ талаас нь тайлбарлаж буй нь

Хунан муж-Хятад улсХунан муж ОХУ-ын Приволжийн холбооны тойрогтой хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Тояама муж-Япон улсХятад, Солонгос, Япон 3 улсын орон нутгийн захиргаадын харилцааны 15-р хурал болно.

Өнгөрсөн 5 сарын 15-16-ны өдрүүдэд ОХУ-ын Приволжийн холбооны тойргийн ерөнхийлөгч М. Вавич Хунан мужийн төрийн захиргаа удирдлагын тэргүүний тогтолцоо болон хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх туршлагаас судлахаар Хунан мужид айлчилжээ. Сүүлийн үед Хятад, Орос 2 улс “Стратегийн хөршийн харилцаа”-ны хүрээнд төрийн албан хаагч харилцан солилцох, соёл боловсролын салбарт идэвхтэй харилцаа явуулж буй бөгөөд эдийн засаг худалдааны салбарт ч хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна.

Энэ жилийн 11 сард Тояама мужид Хятад, Солонгос, Япон 3 улсын орон нутгийн захиргаадын харилцааны хурал болно. Энэхүү хурал нь 3 улсын орон нутгийн захиргаадын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр улсуудад ээлжлэн зохиогддог. Орон нутгийн захирагч нар голчлон оролцдогын хувьд дээд түвшний санал бодол солилцох боломжтой өргөн хурал юм.

5 сарын 14-ний өдөр Вүхань хотно зохиогдсон Хятад, Оросын орон нутгийн захиргааны албан хаагчдийн уулзалт хурал

Хубэй муж-Хятад улсХятадад анх удаа биет бус соёлын өвийн үзэсгэлэн Вүхань хотноо нээгдлээ.

5 сарын 8-ны өдөр Хятад улсад анх удаа “Хан Цу дуурь” биет бус соёлын өвийн үзэсгэлэн Хубэй мужийн музейд нээгдэв. Уг үзэсгэлэнд Хан Цу дуурийн үүсэл, соёл, урлаг гэсэн 3 ангилалаар олон төрлийн эд хэрэглэл, эртний гэрэл зураг, ном хэвлэл, дуу бичлэгийн материал зэрэг үнэтэй ховор зүйлүүдийг үзүүлэн тавьсан байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр 32 удаагийн бага хэмжээний тоглолт, 6 удаагийн лекц сонсгол болжээ.

Өнгөрсөн жилийн хурал

Гишүүн байгууллагуудын мэдээ

NEAR NEWS Vol. 516

Page 7: NEAR news vol.51 (MNG)

■ Хугацаа : 2013 оны 11 сарын 10-11-ний өдрүүд 11 сарын 12-13-ны өдөр аялал

■ Болох газар : Тояама мужийн олон улсын хурлын газар■ Агуулга : Орон нутгийн онцлогыг гаргах, Зүүн хойд Азийн харилцан хөгжил”

хэмээх сэдвээр илтгэл тавигдах ба гол сэдэв болон аж үйлдвэр, соёл, урлаг, байгаль орчин гэсэн дэд сэдвээр хэлэлцүүлэг болно.

■ Зохион байгуулагч : Тояама муж, Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэг, Хятадын иргэдийн гадаадтай харилцах нөхөрлөлийн нийгэмлэг, Солонгосын хот мужийн захирагч нарийн зөвлөл

■ Лавлах : Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэгийн харилцаа, нөхөрлөлийн хэлтэс Утас : 03-5213-1723 мэйл : [email protected]

※ K2H(Korea heart to heart) хөтөлбөр : Солонгосын хот мужийн захирагч нарийн зөвлөлөөс зохион явуулдаг бөгөөд гадаадын орон нутгийн захиргаадтай нөхөрлөл хамтын ажиллагааг бэхжүүлж, гадаадын боловсон хүчнийг хөгжүүлэх зорилготой. Уг хөтөлбөрийн дагуу Солонгосын 37 орон нутагт гадаадын төрийн албан хаагч дадлагаждаг.

Кёнсанбүг муж-Солонгос улсГадаадын орон нутгийн төрийн албан хаагчдийн дадлагийн баг Пухан хотноо айлчлав.

Нигата муж-Япон улсНигата-Сакэ фестиваль 2013 зохиогдов.-Нигата нутгийн 500 гаруй төрлийн сакэний наадам-

Инчон хот-Солонгос улсНҮБ-ын салбар байгууллага Солонгост үйл ажиллагаа явуулж эхлэв.

Өнгөрсөн 3 сарын 16-17-ны өдрүүдэд “Нигата-Сакэ” фестиваль болж өнгөрлөө. Энэ жил 10 дахь удаагаа зохиогдсон бөгөөд сакэтэй холбогдох баяраас хамгийн том арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээнд 86125 хүн ирж оролцсон байна.

Японы дотоодод төдийгүй олон улсад чанараар үнэлэгддэг Нигата мужийн архины 500 гаруй төрлийг олон янзын хоолны хамтаар нийтэд төлбөртэй худалдаа үйлчилгээ үзүүлсэн байна. Сүүлийн үед гадаадад Нигата мужийн сакэ наадам танигдах болсноор гадаадын зочид төлөөлөгчид олноор ирж сонирхох болсон. Сакэний экспорт ч жилээс жилд нэмэгдэж байна

Өнгөрсөн 5 сарын 31-ний өдөр Инчон хотын Сунду дахь I-TOWER-т НҮБ-ын салбар байгууллагуудын нээлтийн ажиллагаа болов. Үүнд НҮБ-ын нийгмийн хороо(UN ESCAP), Ази Номхон далайн мэдээлэл харилцаа, технологийн сургалтын төв(UN APCICT), НҮБ-ын гамшгийн аюулыг бууруулах байгууллага(UN ISDR)-ын Зүүн Азийн салбар, НҮБ-ын олон улсын худалдааны хороо(UN CITRAL)-ны Ази, Номхон далайн төв зэрэг байгууллага багтжээ. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын 2-р нарийн бичгийн дарга Ноэлин Хэйзер, Инчон хотын захирагч Сун Ён Гил, NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй удирдах албаны хүмүүс оролцлоо

Нигата сакэ наадмыг нээснийг мэдэгдэж архины лонх хагалах арга хэмжээ

НҮБ-ын салбарын нээлтийн ажиллагаа

Пухан хотын захирагч гадаадын төрийн албан хаагчдийн дадлагын багийн бүрэлдэхүүний хамт

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Гадаадын төрийн албан хаагчдийн дадлагийн хөтөлбөр(KH2)-т оролцож буй 11 орны 50 төрийн албан хаагч солонгосын орон нутгийн захиргааны тэргүүний туршлагаас судлах, уламжлалт соёлтой танилцах зорилгоор 4 сарын 23-ны өдөр Кёнсанбүг мужийн Пухан хотноо айлчлав.

Тэд орон нутгийн захиргааны хөгжлийн туршлагийг газар дээр нь судлахаас гадна Пухан хотын захиргааны ордонд айлчлан хотын захирагч Пак Сэн Хутай уулзан хотын гол бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн байдалтай танилцав.

Пухан хотын захирагч Пак Сэн Ху “Пухан хот өнөөдөр дэлхийн чанартай төмөрлөгийн Поско компани, далайн боомт, дэвшилтэт шинжлэх ухааны хот болтол хөгжсөн нь төрийн албан хаагчдийн

тууштай бодлого боловсруулалт, идэвхтэй хүчин чармайлтын үр дүн” гэж хэлэв. Мөн иргэд нь аз жаргалтай хотыг бий болгохын тулд өнгөрсөн жилээс явуулах болсон “талархалаа илэрхийлэх хөдөлгөөн”-ий талаар тайлбарлаж, Солонгост байх хугацаандаа сурч мэдэж авсан зүйлээ эх орондоо буцаж очоод ашиглан улмаар Пухан хоттой харилцаатай байхыг хүсье.” гэв.

Дараагаар нь Пухан хотын олон нийттэй харилцах алба, интернет телевизийн газар, захиргааны ордны 16 давхарт гарч хотыг ерөнхийд нь харахаас гадна Поско төмөрлөгийн үйлдвэртэй танилцаж, 24-ний өдөр тус хотын уламжлалт соёлын төвд уламжлалт аргаар даавууг өнгө оруулах, Жүгду зах, худалдааны төв гудамж зэрэгтэй танилцсанаар хөтөлбөр өндөрлөв.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.51 (MNG)

Канвон муж-Солонгос улс

Төв аймаг-Монгол улс

Пусан хот-Солонгос улс

GTI Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн болно.

Төв аймагт олон улсын нисэх онгоцны буудал баригдана.

“Цэвэр агаар” олон улсын форум Пусан хотноо зохиогдоно.

6 сарын 9-12-ны өдрүүдэд Солонгос улсын Канвон мужийн Каннэн хотноо Зүүн хойд Азийн шинэ үе-хамтын ажиллагаа, хөгжил, хамтдаа хөгжих хэмээх сэдвээр GTI Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн болно. GTI буюу Түмэн бүс санаачлага нэртэй Түмэн голын бүсийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан улс болох Монгол, Орос, Хятад, Солонгос, Японы төр засаг болон орон нутаг бүсийн компаниудийн оролцоотойгоор Зүүн хойд Азийн бүс хооронд шинэ хамтын ажиллагааны төсөл явуулдаг. Өнөөг хүртэл дотоод гадаадын 500-гаад компани уг төсөлд оролцсон төдийгүй 100.000 худалдан авагч ирж, 800.000 хүн үзэж сонирхжээ.

Гол арга хэмжээ 6 сарын 9-ний өдөр нээлтийн ажиллагаагаар эхэлж, худалдаа хөрөнгө оруулалтын уулзалт, Түмэн бүс хамтын ажиллагааны форум болсон бол 6 сарын 10-ны өдөр жижиг дунд аж үйлдвэрийн нийгэмлэг, Ханмаэм бүх орон нутгийн наадам, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх тухай танилцуулга, 6 сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын танилцуулга, 6 сарын 12-ны өдөр шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулах болон эдийн засгийн чөлөөт бүсээр айлчлах зэрэг төрөл бүрийн хөтөлбөр багтжээ. Канвон муж Түмэн бүсийн олон улс худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнг анх удаа зохиож, Солонгосын компаниудад Зүүн хойд Азийн 180 сая хүн амын шинэ зах зээлийг нээх боломжийг ханган Зүүн хойд Азийн бүсийн бодит харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх төдийгүй Солонгосын Зүүн тэнгисийн бүсийн эдийн засгийг идэвхжүүлснээр улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийд барих Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажил гараанаас гарч, талууд ажил гүйцэтгэх гэрээгээ үзэглэлээ. 5 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ИНЕГ болон Мицубиши-Чиёда түншлэл хооронд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-нд ИНЕГ-ын дарга С.Буяндалай, Японы Мицубиши корпорацийн Байгаль орчин, дэд бүтэц, бизнес хөгжлийн хэсгийн газрын дарга Мориваки нар гарын үсэг зурлаа. Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэ нисэх буудал барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Японы “Мицүбиши-Чиёда” компаниудын хамтарсан түншлэл шалгарч, нисэх буудлын цогцолборыг нийт 49,4 тэрбум иенийн өртгөөр гүйцэтгэхээр болоод байгаа. Шинэ нисэх буудлын цогцолбор нь жилд гурван сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн зорчигч үйлчилгээний барилга, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт, гаралттай зурвас, орчин үеийн техник хэрэгсэл, төхөөрөмжөөр тоноглогдсон нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжуудаас бүрдсэн иж бүрэн цогцолбор байх юм. Япон талын гүйцэтгэгч шинэ нисэх буудлын барилгын ажлыг гэрээнд заасны дагуу буюу 2016 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ батлан хэлсэн.

Олон улсын байгаль орчныг хамгаалах холбоо(IUAPPA) ба Солонгосын агаарын нийгэмлэгээс зохион байгуулах “Цэвэр агаар” олон улсын их хурлыг Пусан хотноо 2016 онд зохион байгуулахаар болов.

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

※ “Дэлхийн цэвэр агаар” их хурал(World Clean Air Congress) : 1966 онд Англид анх зохиогдсоноос хойш Америк, Канад, Герман, Франц, Австрали зэрэг голлох байгаль орчны салбарт манлайлах улсад 3 жил тутамд зохиогдсон ба Солонгост Нобелийн химийн ухааны салбарын шагналтан, байгаль орчны яамны сайд оролцож байсан 2001 оны Сөүлийн их хурлын дараагаар 2 дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм.

Агаарын чиглэлийн хамгийн том арга хэмжээ болох энэхүү хуралд холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, Нобелийн шагналтан, төрийн байгууллагын хүмүүс зэрэг 50 гаруй орны 1500-гаад хүн оролцох юм. Уг хурлыг зохиох эрхийг авахын тулд Солонгосын агаарын нийгэмлэг өнгөрсөн 9 сард Турк, Сингапур улстай өрсөлдсөний эцэст улсдаа зохион байгуулах эрхийг авч, дараагаар нь Солонгосын аль хотод зохиох талаар судлах явцад Пусан хот дэд бүтэц сайн хөгжсөн туршлага ихтэй гэдгээр шалгарчээ. Өнгөрсөн жил дэлхийн усны салбарын 7100 мэргэжилтэн оролцсон “Дэлхийн усны форум-ыг Пусан хотод амжилттай зохион байгуулсаны хувьд энэ удаагийн арга хэмжээг зохиох эрхийг авснаар ус ба агаарын салбарт олон улсад Пусан хотын нэр хүнд өснө гэдэгт найдаж байна.

NEAR NEWS Vol. 518

Page 9: NEAR news vol.51 (MNG)

Тувагийн БНУ-ОХУ Красноярск хязгаар-ОХУ5 сарын 9-ний өдөр-Ялалтын баярын өдөр Христ дахин амилсны баяр ОХУ-д болж өнгөрөв.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн цэргүүд герман цэргүүдийг эзлэн дийлснээр 5 сарын 9-ний өдөр дайн төгсгөл болсон. Жил бүр эл өдөр Оросын бүх орон даяар цэргийн жагсаал болж, дайнд амь үрэгдэгсдийг дурсдаг.

5 сарын 4-ний өдрөөс 5-ны өдрийг хүртэл Красноярск хязгаарын 56 хот, тосгон суурингийн 32000 хүн, 76 сүм, 3 мөргөлийн газарт Оросын үнэн алдартны шашны Христ дахин амилсаны баярт зориулсан мөргөл үйлдэв.

Орост Христ дахин амилсны баяр тогтсон өдөр байдаггүй жил бүр өөр байдаг ба 4 сарын 4-ний өдрөөс 5 сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд бүтэн сар гарснаас хойш эхний бүтэн сайн өдөр тэмдэглэдэг. Оросын үнэн алдартны шашныхан Христ дахин амилсаны баярыг Христ мэндэлсэн өдрөөс илүү чухалд тооцдог.

ОХУ-д 7 өдрийн турш мацаг барих, гэм нүглээ наминчилсний дараа дахин амилсны баярын ёслол болдог. Энэ үеэр айл бүрт үндэсний хоолоор ширээ засч будсан өндөг, талх идэн Есүс дахин амилсаныг тэмдэглэдэг. Уламжлал ёсоор дахин амилсаны баярт зориулсан өндөгийг улаанаар буддаг ба энэ нь Мария Магдаллина Есүсийг амилсаны дараа цагаан өндөг барин Ром руу явж, Тиберий эзэн хаантай уулзан Есүс дахин амилсаныг мэдэгдсэн ч хаан үүнд итгэхгүй “наад барьж байгаа цагаан өндөг чинь улаанаар өөрчлөгдөх боломжгүйн адил дахин амилна гэж байж боломгүй зүйл” гэж хэлтэл өндөг улаанаар хувирсанаас үүдэлтэй гэдэг.

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

The Association of North East Asia Regional

Governments

Тува улсын “Мөнхийн цэргийн хороо”Монгол улстай хиллэдэг Тувагийн БНУ ЗХУ-ын тусгаар тогтнолын төлөө

дэлхийн 2-р дайнд оролцсон юм. Тува улс албан ёсоор 1941 онд нацист Германд дайн зарлан тулаанд гарч байсан. Тувагийн ардын цэргийн хороо 1943 оноос дэлхийн 2-р дайнд оролцсон бөгөөд тэрхүү цэргүүд тува улсын гавьяаны одонгоор шагнуулж байсан. 2010 оны 5 сарын 9-ний өдөр Тува улсын Кызыл хотноо дэлхийн хоёрдугаар дайнд оролцогсдын ордон баригдсан. Энэ жилээс Тува улс “Мөнхийн цэргийн хороо” төсөл явуулж байна. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон тува гаралтай цэрэг амь үрэгдсэний дараа түүний үр хүүхэд “Мөнхийн цэргийн хороо“-нд бүртгүүлж дараа дараачийн хойч үе нь ээлж дараалан элсэж, мөнхийн багана бүтээх төсөл юм. Өнгөрсөн 5 сарын 9-ний өдөр Тува улсын Кызыл хотын төв гудадмжнаас ялалтын талбай хүртэл “мөнхийн цэргийн хороо “ жагсаал болсон. Уг жагсаалд 100 гаруй хүн оролцох хүсэлтээ өгсөн ч бодит байдалд албан бусаар сэтгэлээрээ олон хүн нэмэгдэж, эл өдөр 500 гаруй хүн оролцжээ.

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.51 (MNG)

• ангилал : Хабаровск хязгаар• Арга хэмжээний нэр :

“Зүүн хойд Азийн интеграцийн хамтын ажиллагаанд Оросын үүрэг” Солонгос, Оросын симпозиум • Хугацаа : 8.11~8.15• Болох газар : Хабаровск хот• Харилцах хаяг :

ОХУ-ын шинжлэх ухааны академийн алс Дорнодын цэргийн бүсийн эдийн засгийн судалгааны институтТ.+7-4212-72-48-88, F.+7-4212-72-48-07, E-mail:[email protected]

• ангилал : Хөвсгөл аймаг• Арга хэмжээний нэр : Цаатан наадам• Хугацаа : 7.2~7.4• Болох газар : Хатгал тосгон• Харилцах хаяг : T. +976-11322878

F. +976-11310200

• ангилал : Жэжү муж• Арга хэмжээний нэр :

2013 дэлхийн байгалийн өв сан Гомүн уулан дахь аялал

• Хугацаа : 7.21~8.20• Болох газар : Гомүн уул ба Бэндүй агуй• Харилцах хаяг : Дэлхийн өв сангийн баг

T.+82-64-710-6988

• ангилал : Өвөрхангай аймаг• Арга хэмжээний нэр : Сарлагын баяр • Хугацаа : 7.23• Болох газар : Өвөрхангай аймаг• Харилцах хаяг :

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын газарT.+976-1322-22360

•회원자치단체명 : 한국 부산광역시

•행사명 : 제27차 세계인구총회(IUSSP)

•기 간 : 8.26 ~ 8.31

•장 소 : 벡스코

•연락처 : 부산광역시 국제협력과 T.+82-51-888-3541

• ангилал : Пусан хот• Арга хэмжээний нэр :

Дэлхийн хүн амын 27-р форум(IUSSP) • Хугацаа : 8.26~8.31• Болох газар : : Бэкско арга хэмжээний төв• Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T.+82-51-888-3541

July2013.7.

Sunday Monday Tuesday

August2013.8.

1 2

21 22 23

4 5 6

11 13

7 8 9

18

25 26

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

8

5

2013. 8. 26-31 Пусан хот

NEAR NEWS Vol. 5110

Page 11: NEAR news vol.51 (MNG)

• ангилал : Пусан хот• Арга хэмжээний нэр :

Олон улсын илбэ 8-р фестиваль• Хугацаа : 8.2~8.5• Болох газар : Хэүндэ далайн эрэг, соёлын ордон• Харилцах хаяг : Пусан хотын олн улс,

хамтын ажиллагааны хэлтэс T.+82-51-888-3541

• ангилал : Шиманэ муж• Арга хэмжээний нэр :

2013 NEAR боловсрол, соёлын харилцааны хорооны хурал

• Хугацаа : 8.2~8.7• Болох газар : Шиманэ муж• Харилцах хаяг :

Боловсрол, соёлын харилцааны хорооны зохицуулагчT.+81-852-22-6464, F.+81-852-22-6412

• ангилал : Шаньдун муж• Арга хэмжээний нэр :

Ентай олон улсын виноны үзэсгэлэн• Хугацаа : 7.5~7.7• Болох газар : Ентай хот• Харилцах хаяг : Үзэсгэлэн зохион байгуулах хороо

T.+86-535-6280001F.+86-535-6280003

• ангилал : Красноярск хязгаар• Арга хэмжээний нэр : Олон улсын

үндэсний хөгжим, гар урлалын наадам

• Хугацаа : 7.10~7.14• Болох газар : Шушенское тосгон• Харилцах хаяг : Красноярск хязгаарын соёлын яам

T. (391) 211-43-05

• ангилал : Өвөрхангай аймаг• Арга хэмжээний нэр : Хонь, ямааны баяр• Хугацаа : 7.12• Болох газар : Өвөрхангай аймагт• Харилцах хаяг :

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын газарT.+976-1322-22360

• ангилал : Ниншя Хуйн ӨЗО• Арга хэмжээний нэр :

Олон улсын автомашин, мотоцикль аялалын 10-р фестиваль

• Хугацаа : 8.8~8.16• Болох газар : Инчүан хот• Харилцах хаяг :

Инчүан хотын аялал жуулчлалын газарT.+86-951-6889282

• ангилал : Хёго муж• Арга хэмжээний нэр :

Гонконгийн хүнсний бүтээгдэхүүний экспо 2013 • Хугацаа : 8.15~8.17• Болох газар : Гонконгийн арга хэмжээний төв• Харилцах хаяг :

Гонконгийн худалдаа хөгжлийн газарT.+852-25844333

• ангилал : Пусан хот• Арга хэмжээний нэр :

Пусан-Олон улсын зар сурталчилгааны наадам • Хугацаа : 8.22~8.25• Болох газар : Бэкско арга хэмжээний төв• Харилцах хаяг : Пусан хотын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс T.+82-51-888-3541

• ангилал : Дэжон хот• Арга хэмжээний нэр :

Дэлхийн тэаквандогийн наадам • Хугацаа : 8.28~8.31• Болох газар : Чүнмү биеийн тамирын ордон• Харилцах хаяг :

Дэжон хотын биеийн тамирыг дэмжих хэлтэсT.+82-42-270-4481

• ангилал : Гуанжү хот• Арга хэмжээний нэр :

Олон улсын уур амьсгал байгаль орчны аж үйлдвэрийн үзэсгэлэн

• Хугацаа : 8.28~8.31• Болох газар :

Ким Дэ Жүний нэрэмжит арга хэмжээний • Харилцах хаяг :

Гуанжү хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэсT.+82-62-613-3923

• ангилал : Жэжү муж• Арга хэмжээний нэр :

Жэжү-Олон улсын үлээвэр хөгжмийн 8-р уралдаан

• Хугацаа : 8.10~8.18• Болох газар : Жэжү далайн эрэгт болон

мужийн бусад газарт• Харилцах хаяг : Соёлын бодлогын хэлтэс

Т.+82-64-710-3417

Wednesday Thursday Friday Saturday

3 4 5 6

24 25 26 27

7 8 9 10

14 15 16 17

10 11 12 13

2

21 22 24

28 31

Энэ сарын мэдээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

25

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.51 (MNG)

Тусгай нийтлэл

Жил бүрийн 5 сард 2 хоног 3 өдрийн хугацаатай зохиогддог энэхүү арга хэмжээнд гишүүн орон нутгийн гадаад харилцааны мэргэжилтнүүд оролцож, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцэж, илтгэл тавив.

5 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл Кёнсанбүг мужийн Пухан хотод зохиогдсон энэ удаагийн хуралд Хятадын 6 орон нутаг, Японы 13, Солонгосын 12, Монголын 12, Оросын 4 орон нутаг буюу нийт 5 орны 48 орон нутгийн 103 төлөөлөгч оролцлоо.

Хурлыг нээж Солонгосын Нанүм-Чэгим судалгааны институтийн захирал Ким Ён Чоль “Нийгмийн хариуцлагатай компаний тухай ойлголт” сэдвээр илтгэл тавьж, дараагаар нь гишүүн орон нутгуудаас нийгмийн хариуцлагатай компаний талаар илтгэл тавив.

Мөн Зүүн хойд Азийн бүсийн хөгжлийн талаар Холбооны зүгээс бодитой төсөл явуулах санал гарсан. Хурлын дараагаар төлөөлөгчид 2014 онд Холбооны ээлжит бүгд хурлыг зохиох Жолланам мужид айлчлан “Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн”-г үзэж сонирхсоноор арга хэмжээ өндөрлөв.

Ерөнхий зүйл

NEAR Working-level Workshop 2013

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн

хурал 20132013. 5. 28 ~ 30

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

NEAR NEWS Vol. 5112

Page 13: NEAR news vol.51 (MNG)

Тусгай нийтлэл

5 сарын 28-ны өдөрМонгол, Орос, Хятад, Япон, Солонгос 5

орны гишүүн орон нутгийн төлөөлөгчид Кёнсанбүг мужийн Пухан хотын Филлос зочид буудалд бууцгаав. Оройн хүндэтгэлийн хүлээн авалтад ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю баярын мэндчилгээ дэвшүүлж Нэгдүгээр өдөр гишүүн орон нутгуудийн төлөөлөл үг хэлж хундага тулгав. Зочид хоол идэнгээ солонгосын үндэсний дэвүүрт бүжиг, бөмбөрийн тоглолт үзсэнээр эхний өдрийн арга хэмжээ өндөрлөв.

Day-11

3 4

5

6 7

2

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

1. Хүндэтгэлийн хүлээн авалт Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээгээр эхлэв.

2. Хүлээн авалтын өмнөх бүртгэл 3~5. Хүндэтгэлийн хүлээн авалт 6~7. Зочдод зориулсан урлагийн тоглолт

5 сарын 28-ны өдөр

Нэгдүгээр өдөр

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.51 (MNG)

Тусгай нийтлэл NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

5 сарын 29-ний өдөрЕрөнхий нарийн бичгийн дарга хурлыг нээж

үг хэлэхдээ “Энэ удаагийн хурал гишүүн орон нутгуудийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн харилцааг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд Холбооны Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй залуучуудыг гадаадад дадлагажуулах хөтөлбөрт гишүүн байгууллагуудын зүгээс идэвхтэй оролцохыг хүсье” гэв: Дараагаар нь Пухан хотын захирагч Пак Сэн Ху Солонгос улсын эдийн засгийн түшиг болж буй төмөрлөгийн аж үйлдвэрийн хот болох Пухан хотноо болж буй хуралд баярын мэндчилгээ дэвшүүлснээр хурал эхлэв.

Эхлээд тус Холбооны өнгөрсөн жилийн ажлын тайлан тавихаас гадна энэ жил хийж гүйцэтгэх ажлын талаар Холбооны Хэрэг эрхлэх газраас танилцуулав.

Дараагаар нь Солонгосын “Нанүм-Чэгим” судалгааны институтийн захирал Ким Ён Чоль “нийгмийн хариуцлагатай компаний тухай ойлголт” хэмээх сэдэвт илтгэлдээ компаний үүрэг, чиг хандлагын талаар тайлбарлав. Нийгмийн хариуцлагатай компани анх нийгэм эдийн засгийг эрчимжүүлэгч гэдэг утгаар нэвтэрч байсан боловч ажлын байр гаргагч зүйл болж ирсэн. Иймд нийгмийн хариуцлагатай компани гэдэг нь зөвхөн ажилчдийн тоог нэмэгдүүлэхэд л анхаарах бус нийтийн хоршоолол, харилцан ашигтай байдлыг бий болгоход чиглэх хэрэгтэй гэж онцлон хэлэв. Түүний дараагаар Солонгосын гадаад харилцааны яамны Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны тасгийн дарга Хан Сан Гүг Хятад, Солонгос, Япон 3 улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар илтгэв. Одоо Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагаа Зүүн хойд Азийн энхтайван, хамтын хөгжлийн тулд ирээдүйтэй механизмаар хамтын ажиллагааг нэмэгдүүлж байна. Иймд Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагаанд NEAR Холбооны үүрэг чухал болохыг онцлов.

Дараагаар нь Ниншя Хуйн ӨЗО-ны төлөөлөгч хувийн хэвшлийн хөгжлийн өнөөгийн байдал ба үүргийн талаар танилцуулж, Японы Тояама мужаас нийгмийн хариуцлагатай компаний өнөөгийн байдал, ба бодит жишээгээр илтгэл тавив. Говьсүмбэр аймгаас компаний нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх төр засгийн үүргийн талаар илтгэсэн бол Дорноговь аймгаас гадаад хамтын ажиллагааны өнөөгийн байдлаас танилцуулав.

Сахалин мужаас Солонгос ба Сахалин мужийн харилцааны түүхийн талаар илтгэж, Алтайн Хязгаараас нийгмийн хариуцлагатай

Day-25 сарын 29-ний өдөр

Хоёрдугаар өдөр

11

8

9

10

12

13

14

NEAR NEWS Vol. 5114

Page 15: NEAR news vol.51 (MNG)

Тусгай нийтлэл NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал 2013

компанид дэмжлэг үзүүлэх бодлогын талаар илтгэв. Сахагийн БНУ-аас “Азийн спорт” хэмээх сэдвээр илтгэл тавьж Холбооны харьяа спортын хороо байгуулах санал гаргав. Мөн Тувагийн БНУ-аас гадаад харилцаа, эдийн засгийн харилцааны яамны хэлтсийн дарга Чилгич Ондар Холбооны хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлэх залуучуудыг гадаадад дадлагажуулах хөтөлбөрийн дагуу солонгос хэл заах хүн хүчийг явуулах тухай хүсэлт тавив. Жолланам мужаас ирэх 9 сард зохиогдох Холбооны ажлын хорооны 9-р хурал болон газар тариалангийн хорооны хурлыг зарласан бол Шаньдун мужаас 10 сард зохиогдох далай загасны аж ахуйн хорооны хурлын арга хэмжээг танилцуулснаар хурал өндөрлөв. Хурлын дараагаар төлөөлөгчид дэлхийд 6-рт орох Поско төмөрлөгийн үйлдвэртэй танилцав.

Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэн

Сүнчоны булан-Олон улсын цэцэрлэгийн үзэсгэлэнд хүрч ирсэн зочид үзэсгэлэнгийн хөтөч тайлбарлагчийн хамтаар солонгосын уламжлалт цэцэрлэг, дэлхийн улс орнуудын цэцэрлэг, дэлхийд нэртэй цэцэрлэгжүүлэлтийн дизайнер Чарльз Женксийн бүтээсэн Сүнчоны нуурт цэцэрлэг, Английн Чельси цэцэрлэгийн шоуд 2 жил дараалан шагналт байр эзэлсэн Солонгосын цэцэрлэгийн дизайнер Хуан Жи Хэгийн бүтээл болох төөлүүр хорхойн зам, дэлхийн хүүхдүүдийн мөрөөдлийг шингээсэн 14000 гаруй зургаар чимэглэсэн мөрөөдлийн гүүр хэмээх байгууламжийг үзсэнээр арга хэмжээ өндөрлөв.

NEAR Working-level Workshop 2013

Day-3

5 сарын 30-ны өдөр

Гуравдугаар өдөр

15 16

17

20 2119

18

8. Пухан хотын захирагч Пак Сэн Ху9. NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 10. Хурал 11. Нанүм-Чэгим судалгааны институийн захирал Ким Ён Чоль нийгмийн харуицлагатай компаний тухай ойлголт

сэдвээр илтгэл тавив.12. Нанүм-Чэгим судалгааны институтийн захирал 13. Тояама мужийн төлөөлөгч “Нийгмийн хариуцлагатай компаний өнөөгийн байдал” сэдвээр илтгэв.14. Алтайн хязгаарын төлөөлөгч Алтайн хязгаарын нийгмийн хариуцлагатай компанийг дэмжих бодлогын талаар

танилцуулав.15. Тува улсын гадаад харилцаа эдийн засгийн яамны хэлтсийн дарга(баруун талаас) Ерөнхий нарийн бичгийн дарга

Ким Жэ Хюгийн хамт16. Поско төмөрлөгийн үйлдвэрийн музей үзэж буй нь17. Хүндэтгэлийн хүлээн авалт

18. Дэлхийн олон орны хүүхдүүдийн зурсан зургаар чимэглэсэн мөрөөдлийн гүүр туннель

19. Солонгос, Ороссын төлөөлөгчид20. Хятадын төлөөлөгчид21. Японы төлөөлөгчид

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.51 (MNG)

Японы улсын Киото муж

“Далайн Киото” төсөл

Ерөнхий зүйлЯпоны арлуудын төв хэсэгт орших Киото муж 461321км² газар

нутагтай босоо чиглэлд сунаж тогтсон. Хойд хэсгээр Японы тэнгист ойрхон ба төв хэсэгт орших Танба уулын бүсээр зааглагдснаас уур амьсгал нь далайн болон эх газрын холимог хэлбэртэй. Хойд нутгийн далайн эргийн шугам нь Риа хэлбэртэй, нэртэй газар, боомтоос бүрдэнэ.

Sea side of Kyoto

Land side of Kyoto

Японы улсын Киото мужГишүүн байгууллагатай танилцахуй

Мияц хотын “Аминухашидатэ” далай дундах хошуурсан элс

NEAR NEWS Vol. 5116

Page 17: NEAR news vol.51 (MNG)

Олон улсын харилцааКиото муж өөр хэл, зан заншил, соёлтой хүмүүстэй харилцан ойлголцлыг нэмэгдүүлж,

дэлхийн энхтайвны үйлсэд хувь нэмэр оруулахын тулд ард иргэдтэй хамтран олон улсын харилцааг явуулж байна. Одоо Хятадын Шааньси муж, Индонезийн Ёгякарта муж, Америкийн Оклахама, муж, Оросын Ленинград хот, Америкийн Эдэнбург хоттой шууд харилцаатай бөгөөд соёл урлаг, хүүхэд залуучуудын үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагаатай. Түүнээс гадна Хятадын Бээжин, Дайлень, Солонгосын Пухан, Оросын Нахотка хотуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт голчлон харилцааг өрнүүлж байна.

“Далайн Киото” төсөлЯпоны тэнгист ойр орших Киото мужийн хойд нутаг(Фүкүчияама, Майцрү, Аяабэ, Кютангу

хотууд, Юүсану, Инэ суурин) нь эртнээс эх газар руу гарах гарц болж байсны хувьд Япон улс байгуулагдсан тухай домогт гардаг. Мөн Японы 3 үзэсгэлэнтэй газрын нэг болох Аминухашидатэ буюу далай дундах хошуурсан элс, кино зураг авалтын газар “Инэй Хүнэяа”, геологийн музей болох Саниний далайн эргийн геопарк, Зүүн хойд Ази ба Кинки нутгийн зүүн тэнгисийн боомт болох “Киото Майцрү” боомт зэргээс авахуулаад үзэсгэлэнт далайн элсэн эрэг, халуун рашаан, жилийн дөрвөн улиралд идээ унд элбэг дэлбэг нутаг юм. Гэхдээ Киото хотын төвтэй харьцуулахад дотоод гадаадад бүрэн танигдаагүй бөгөөд Киотод далай байдгийг ч мэддэггүй хүн олон бий. Тиймээс 2014 он гэхэд босоо чиглэлийн авто зам, Майцрү Вакаса авто зам ашиглалтад орох ба Киотогийн Майцрү боомтыг шинэчлэн засч, Хойд Кинтанку төмөр замыг сэргээснээр Киотогийн хойд нутагт хуурай болон далайн замаар хоёр талаас зорчигч, бараа тээвэрлэлт нэмэгдэх төлөвтэй байна. Киото муж энэ боломжийг дээд зэргээр ашиглан Хойд нутгийг Японы өрсөлдөх хүчтэй аялал жуулчлалын бүс болгохын тулд “Далайн Киото” гэх уриан дор “аялал жуулчлалын хотыг бий болгох” юм.

Далайн Киото төслийн анхан шатны үйл ажиллагаа бол стратегийн суурь баазыг бүрдүүлэх юм. “Далайн Киото” төслийн гол нь болох аялал жуулчлалын баазыг бүрдүүлэхийн тулд эхний ээлжинд 1 хот, сууринг сонгон зам, буудлын гадаад байдал зэргийг түүх соёлын онцлогыг тусган тохижуулах болно.

Дараагийн шатанд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Нэг өдрийн богино аялалаас эдийн засгийн үр ашигаар илүүтэй олон өдрийн аялалыг хөгжүүлэхийн тулд стратегийн суурь газартай холбогдох аялалын систем(зам тээврийн дэд бүтцийг бий болгох, шатахуун түгээх газар байгуулах, аялал жуулчлалын төлөвлөгөө боловсруулах зэрэг) ажилууд явагдана.

Гуравдугаарт, стратегийн аялал жуулчлалын сурталчилгааны үйл ажиллагаа юм. “Далайн Киото” төслийн дагуу нэгдсэн нэг сэдвээр аялал жуулчлалын сурталчилгаа хийх, хот суурин болон гадаадын жуулчдийн эрэлтэд нийцсэн аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах болон стратегийн сурталчилгааны үйл ажиллагааг идэвхтэй явуулах болно.

Нөгөө талаар тодорхой ажлууд цэгцэрч байна. Өнгөрсөн 4 сарын 14-ний өдөр Хойд Кинкитангу төмөр замд Митуока Эйжигийн зохион бүтээсэн шинэ галт тэргийг нэвтрүүлсэн. Японы тэнгисийн цагаан элс, ногоон нарс модыг бэлгэдэн загварыг нь гаргасан шинэ галт тэрэг нутгийн ард иргэдэд таалагдсан. Мөн хойд нутгийн байгаль, түүх соёлыг жуулчдад таниулах дизайныг сурталчилгаанд ашиглаж байна.

4 сарын 21-ний өдөр Киотогийн 2-р хурдны тойрог зам ашиглалтад орж, Киотогийн босоо тэнхлэгийн авто зам ба Мэйшин хурдны замтай холбогдсоноор Киотогийн төвийн замтай холбогдох болсон. Баруун Японы хурдны замын компани ба Киото муж босоо тэнхлэгийн авто зам “Юшину Аманхашидатэ хурдны замын сүлжээ-Гютанбаучи хурдны замын сүлжээ” ба Майцрү Вакаса авто зам, “Фүкүчима хурдны замын сүлжээ-Майцрү хурдны замын сүлжээ” гэсэн замаар жилд 3 өдрийн турш төлбөргүй явж болох(дамжин өнгөрөх төлбөр дундажаар 3900 иен байдаг) “Далайн Киото” кампанит ажлыг 7 сарын 21-ний өдрийг хүртэл өрнүүлөхээр төлөвлөөд байна. Мөн Киото мужийн хойд нутгийн аялал жуулчлалын газрыг танилцуулах, хоолны газар, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний дэлгүүр зэрэгт хямдралтайгаар үйлчлүүлэх эрхийн бичиг, гаргаж замын дагуух зорчигч түр амрах газруудад тарааж байна.Түүнээс гадна Майцрү боомтыг 2011 оны 11 сард олон улсын далайн контейнерэн усан онгоц, олон улсын аялагчийн усан онгоц хүлээн авах болсон бол 5 сарын 15-ны өдөр хамгийн том олон улсын аялагчийн усан онгоцыг арваас дээш удаа тээвэрт гаргах шийдвэр гарсан. Ийнхүү зам тээврийн дэд бүтцийг шинэчлэхийн хажуугаар нутгийн ард иргэдийн оролцоотой аялал жуучлалын хотыг бий болгох үйл ажиллагааг 2015 он хүртэл явуулах ба Киотогийн хуурай газар, мөн Киотогийн хойд нутгийг Японы аялал жуулчалын бүс болгохын төлөө хичээж байна.

1

2

3

4

Гишүүн байгууллагатай танилцахуй Японы улсын Киото муж

1. Хойд Кинкитанги галт тэрэгний шинэ загвар2. Майцрү боомт дахь аялагчийн усан онгоц3. Гютангү хотын Күмихама далайн эрэг4. “Далайн Киото”

төлбөрийн хөнгөлөлтийн эрхийн бичиг

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.51 (MNG)

ОХУ-ын Камчатк хязгаарГишүүн байгууллагатай танилцахуй

Хөрөнгө оруулалтын боломж бүрдсэн газар

ОХУ-ын Камчатк хязгаар

Тус хязгаар яргай загас, халуун рашаан, Камчаткийн хойгийн эрдэс баялаг, онгон байгальтайн хувьд хөрөнгө оруулалтын асар боломжтой. Энэ мэт байгалийн баялагт суурилсан аж үйлдвэр, газарзүйн өвөрмөц хэлбэрийг ашигласан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нөхцөл бүрдсэн. Загасны аж үйлдвэр, ашигт малтмал олборлолт, барилга, аялал жуулчлал, цахилгаан эрчим хүч, хэвлийн дулааны эрчим хүчийг ашигласан зам тээвэр, харилцаа холбоо тус хязгаарын эдийн засгийн гол салбар. Одоо хамгийн ирээдүйтэй салбар бол эрдэс баялаг, аялал жуулчлал, дэд бүтэц юм. Загасны аж үйлдвэр нь эртнээс тус нутгийн эдийн засгийг авч ирсэн. ОХУ-ын нийт загас агнуурын 25 хувийг эзэлдэг. Одоо загас, загасны гаралтай бүтээгдэхүүн боловсруулахад ихээхэн ач холбогдол өгч байна. Тиймээс ч сүүлийн 4 жилд загасны аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, 7.5 тэрбум рубльд хүрээд байна. Энэ хугацаанд шинэ бүтээгдэхүүнийг тээвэрлэх усан онгоц нэвтрүүлж, өдөрт 2600 тонноос дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах, 30000 тонн загасан бүтээгдэхүүн хадгалах том оврийн хөргүүртэй агуулах бүхий сүүлийн үеийн технологотой 13 боловсруулах үйлдвэр барьж, 1500 гаруй ажлын байрыг гаргасан.

Одоо эцсийн бүтээгдэхүүн 350, 280 тонныг тус тус үйлдвэрлэх 2 үйлдвэр баригдаж удахгүй ашиглалтад орох гэж байна.

Мөн цаашид Ази, Номхон далайн бүсийн улсуудын эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох загас, далайн ургамлыг үржүүлэн боловсруулалт хийх хөрөнгө оруулалтын төслийг явуулахаар төлөвлөөд байна.

Камчаткийн хойгийн олонх нутагт их хэмжээний халуун рашааныг ашиглан жилийн турш ногоо тариалах боломжтой. Түүний нэг жишээ бол Эко Бистринскийд 60000м²талбайд хүлэмж барих ба ингэснээр рашаан усыг ашиглан жилд 3 удаа ургац авах боломжтой.

Мөн байгальд халгүй органик бугын мах боловсруулах үйлдвэр барихаар бэлтгэл ажил хийж байна. Бугын мах их тэжээллэг бөгөөд Солонгос тэргүүтэй олон улсад эрэлт нэмэгдэж байгаа тул их хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай байна.“Красная Сопка” цанын бааз

Камчатк хязгаар

NEAR NEWS Vol. 5118

Page 19: NEAR news vol.51 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-ын Камчатк хязгаар

Камчатк хязгаарын аялал жуулчлалын салбарын тухай танилцуулья. Камчаткийн хойг нь галт уул, оргимол булаг, өвөрмөц газрын төрх байдал бүхий балар эртний байгалийн хэлбэрийг хадгалсан дэлхийд цөөхөн үлдсэн газрын нэг юм. Өвөл урт болохоор уулын цанын спорт, аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой.

Камчатк хязгаар Орост өвлийн спортоор хичээллэж, цагаа өнгөрүүлж болох төлөөлөх газрын нэг болно. Камчатк хязгаарын өмнөд хэсгийн 4 газарт цана, сноубордын мэргэжлийн болон сонирхогчийн тамирчдад зориулсан орчин үеийн хотхоныг байгуулахаар төлөвлөөд байна. Мөн эмчилгээний аялагчдад зориулж халуун рашаанд түшиглэсэн нөхөн сэргээх эмчилгээний төвийг барина. Канадын Экосайн компанитай хамтран хэрэгжүүлэх уг төсөлд зочид буудал, лифт барих, Камчатка хотын төвд байх ууланд цанын бааз байгуулах, уулын халуун рашаантай Паратунск амралтын газар, Абачинск галт уулын халуун рашааны амралтын газар барих юм. Эдгээр барилгууд ашиглалтад орвол цана, сноубордын Оросын шигшээ багийн тамирчдийн бэлтгэл сургуулилалтын газар болох ба халуун рашаан, шавар, минерал рашаан нь нөхөн сэргээх төвийн гол бааз байх юм.

Бас нэг том төсөл бол халуун рашаанд түшиглэсэн 360 гектар газарт Паратунка сувиллын газар барих төсөл юм. Уг газар хөрөнгө оруулалтын 7 бүсэд хуваагдсан. Бүс бүрт эмчилгээ сувиллын байгууламж, бааз, цанын бааз багтсан. Эдгээрийн нэгд нь далайн эргийн наран шарлага бүхий усан парк, зочид буудал, копешоп, машин зогсоолын газар, хүүхэд залуучуудын амралтын төв баригдана. Зам тээвэр, нийтийн байгууламж, цахилгаан станц зэрэг дэд бүтцийг Камчатк хязгааын захиргаа ба Холбооны төсвөөс гаргана.

Камчатк хязгаарт алт, цагаан алт, мөнгө, хий, никель зэрэг ашигт малтмалын нөөц их. Сүүлийн үед уул уурхайн салбар ажлын байр гаргах шинэ механизм болж байна. 2018 он хүртэл тус хязгаарт алт, мөнгө олборлолт хийхээр төлөвлөсөн. Хамгийн нэртэй төслийн нэг нь жилд 600.000 тонн үйлдвэрлэх хүчин

чадалтай Аметист алт мөнгөний баяжуулах үйлдвэр юм. Бас нэг шинэлэг төсөл бол Камчаткийн халуун рашаанаас нано

нунтаг диоксид силикон гаргаж үйлдвэрлэх юм. Нано нунтагыг барилга, будгийн материал, уусгагч, бордоо тэжээлийн нэмэгдэлд ашигладаг. Одоо “Наносилка” компаний гаргасан санал РУСЬНАНО шинжлэх ухаан, технологийн хорооноос нааштайгаар үнэлэгдсэн.

Мэдээж дээр дурьдсан хөрөнгө, оруулалтын төслийг явуулахын тулд зам тээврийн дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Камчаткийн зам, агаарын тээврийг хөгжүүлэх нь Камчатк хязгаарын захиргааны үүрэг юм. Петропавловск-Камчатский хот руу зөвхөн онгоцоор хүрч чадна. Учир нь газар нутгийн ихэнх нь Камчаткийн хойгт хамаарна. Иймд онгоцны буудалд 2.5-3.4км урттай ямар ч төрлийн онгоц бууж хөөрч болох замыг шинэчлэн барьж байна. Мөн төр, хувийн хэвшил хамтран онгоцны буудлын орчнийг тохижуулах ажил хйиж буй бөгөөд ингэснээр олон улсын шаардлагад нийцсэн цагт 600 хүн хүлээж авах боломжтой болно.

Түүнээс гадна Петропавловск-Камчатксий хотод далайн тээвэр хийх боломжтой шинэ боомт барихаар төлөвлөөд байна. Боомт баригдснаар дэлхийн түвшинд хүрсэн аялагчийн усан онгоцны зогсоолтой болно. Түүгээр ч зогсохгүй Камчаткийн хязгаарын алслдагдсан тосгоны болон Алс Дорнодын Холбооны тойргийн оршин суугчдийг далайгаар тээвэрлэх боломжтой.

Энэ төсөл нь анхан шатны бөгөөд олон улсын түвшний худалдаа, бизнес, үйлчилгээний орчин үеийн тээврийн товчоо баригдана. Камчатк хязгаарын газарзүйн байршил нь Европ, Америк, Зүүн Азид гарах гарц болно. Эдийн засгийн хөгжлийн тулд хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай ба үүний тулд Камчатк хязгаарын захиргаанаас нутагтаа ашигтай хөрөнгө оруулалтын орчнийг бий болгохын тулд хичээн чармайх болно.

Одоо хөрөнгө оруулагчдад засгийн газраас дэмжлэг үзүлж байна. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны тулд улсын дэмжлэгийн цогц системийг бий болгож, төр хувийн хэвшилийн түншлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж байна

1

4

2

5 6

3

7

1. Абачинскийн булан 2. Жировая булан 3. Мутновскийн газрын хэвлийн дулааны цахилгаан станц4. Асанчинскийн алт олборлолтын газар 5. “Витяз-Авто” Загас боловсруулах үйлдвэр 6. Блючинскийн галт уулан дахь цанын гулгалт

7. Уул уурхай олборлолтын төхөөрөмж

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.51 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments