kim de jun book

43
.Дуртай...Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай... Огторгуй шиг уужим билээ Би, Оосоргүй нэгэн хүслэн билээ Би, Бижийтэл ярайсан одод билээ Би, Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух "... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа. Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой." Хамгийн хайртай номныхоо хэсгийг саяхан олж уншаад, хэсэгхээныг нь ч гэсэн хүмүүст бас уншуулах хүсэл төрлөө. Уншаагүй хүн бараг бхгүй байх...ааа гэхдэээ...дахин дахин унших ёстойгоо мартчихдаг олон хүн байгаа байх. Дахин нэг сануулахыг хүссэн юм зүгээр. Энэ ном бол Ким Ү Жүн-ны гэхээр л шууд мэдэж байгаа бх, "Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна" ном билээ. ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА. .... Би vргэлжид ядуу зvдvv байсан хирнээ харин тvvндээ гуньж гутарч байгаагvй. Надад юу юунаас vнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд тvvний минь билэг тэмдэг болсон аугаа их хvсэл тэмvvлэл байлаа. Залуу хvнд зайлшгvй байх ёстой эрхэм чухал зvйл бол мөрөөдөл юм. Хорвоог элээж өнгөрөөхдөө хvнд хэцvv зvйлтэй бишгvйдээ тохиолдож байсан хэдий ч тэр бvрийд би өөдрөг сэтгэлээ орхисон удаа vгvй билээ. Болох л юм бол юуг ч бай болох талаас нь vзэх хэрэгтэй. .... Мэргэжиж сур. Юу ч хийсэн, ямар ч салбараар мэргэшсэн хэн бvхний мэдвэл зохих нийтлэг зvйл бий. Юм хийдэг хvнд сайхан санаа арга ухаан, нэвтэрхий чадвар аяндаа төрнө. Шинэ зvйл vнэндээ яльгvй юмнаас эхэлдэг боловч тvvний нөлөө асар их. .... Бидний “одоо” гэж хэлдэг тэр хором зөвхөн ганц удаа л тохиолдоно. Тэр хормыг алдваас дахин vл олдоно. Хөрөнгө зоорь, ажил төрлөөс цаг хугацаа илvv эрхэм. Цагийг хайрлаж, харин хөлс хvчээ хайрлах хэрэггvй. Чухамдаа цагийг хэр зэрэг ашиглаж чадсанаас дэвжих доройтох хоёр ихээхэн шалтгаалдаг. Учир утгагvй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Хэдхэн минут байна, яасан ч яах вэ гэж бvv бодогтун. Тэр vл тоомсорлох өчvvхэн бага хугацаанууд чинь нийлж ажил амжуулах цаг болдог хуультай. Цаганд гамгvй хандах нь мөнгийг хамаа намаагvй зарцуулснаас долоон дор. .... Хvнд хэцvv vе бол боломж завшаан байдаг. Аюул дотроос боломжийг ялган олж харж чадаж хэрэгтэй. Бэрхшээлээс бvv эмээгтvн. Хохирол амсахаас бvv айгтун. Хэнтэй ч тохиолдсон хvч тvрэгдэхээргvй чадал чадвар, ямар ч нөхцөлд vндэс сууриараа vл ганхахуйц өөртөө итгэх итгэл найдвартай бай. .... Ажил хийвэл эрч хvч ундарна. Харин шахалт шаардлагаар хийж буй

Upload: batsuuri-ch

Post on 22-Feb-2015

481 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

.Дуртай...Сэтгэл хөдөлгөх юм бүхэнд дуртай... Огторгуй шиг уужим билээ Би, Оосоргүй нэгэн хүслэн билээ Би, Бижийтэл ярайсан одод билээ Би, Биеэрээ дүүрэн гэрэл билээ Би... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух"... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа.  Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой."

Хамгийн хайртай номныхоо хэсгийг саяхан олж уншаад, хэсэгхээныг нь ч гэсэн хүмүүст бас уншуулах хүсэл төрлөө.Уншаагүй хүн бараг бхгүй байх...ааа гэхдэээ...дахин дахин унших ёстойгоо мартчихдаг олон хүн байгаа байх. Дахин нэг сануулахыг хүссэн юм зүгээр. Энэ ном бол Ким Ү Жүн-ны гэхээр л шууд мэдэж байгаа бх, "Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна" ном билээ.

ХОРВОО ДЭЛХИЙ УУЖИМ, ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА.  .... Би vргэлжид ядуу зvдvv байсан хирнээ харин тvvндээ гуньж гутарч байгаагvй. Надад юу юунаас vнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд тvvний минь билэг тэмдэг болсон аугаа их хvсэл тэмvvлэл байлаа. Залуу хvнд зайлшгvй байх ёстой эрхэм чухал зvйл бол мөрөөдөл юм. Хорвоог элээж өнгөрөөхдөө хvнд хэцvv зvйлтэй бишгvйдээ тохиолдож байсан хэдий ч тэр бvрийд би өөдрөг сэтгэлээ орхисон удаа vгvй билээ. Болох л юм бол юуг ч бай болох талаас нь vзэх хэрэгтэй. .... Мэргэжиж сур. Юу ч хийсэн, ямар ч салбараар мэргэшсэн хэн бvхний мэдвэл зохих нийтлэг зvйл бий. Юм хийдэг хvнд сайхан санаа арга ухаан, нэвтэрхий чадвар аяндаа төрнө. Шинэ зvйл vнэндээ яльгvй юмнаас эхэлдэг боловч тvvний vр нөлөө асар их.

.... Бидний  “одоо” гэж хэлдэг тэр хором зөвхөн ганц удаа л тохиолдоно. Тэр хормыг алдваас дахин vл олдоно. Хөрөнгө зоорь, ажил төрлөөс цаг хугацаа илvv эрхэм.  Цагийг хайрлаж, харин хөлс хvчээ хайрлах хэрэггvй. Чухамдаа цагийг хэр зэрэг ашиглаж чадсанаас дэвжих доройтох хоёр ихээхэн шалтгаалдаг. Учир утгагvй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Хэдхэн минут байна,  яасан ч яах вэ гэж бvv бодогтун. Тэр vл тоомсорлох өчvvхэн бага хугацаанууд чинь нийлж ажил амжуулах цаг болдог хуультай. Цаганд гамгvй хандах нь мөнгийг хамаа намаагvй зарцуулснаас долоон дор. .... Хvнд хэцvv vе бол боломж завшаан байдаг. Аюул дотроос боломжийг ялган олж харж чадаж хэрэгтэй. Бэрхшээлээс бvv эмээгтvн. Хохирол амсахаас бvv айгтун. Хэнтэй ч тохиолдсон хvч тvрэгдэхээргvй чадал чадвар, ямар ч нөхцөлд vндэс сууриараа vл ганхахуйц өөртөө итгэх итгэл найдвартай бай.

.... Ажил хийвэл эрч хvч ундарна. Харин шахалт шаардлагаар хийж буй ажил хvнийг ядрааж дургvй хvргэн улмаар эрvvл мэндийг муутгана. Ажил бол биеийн тамир юм. Ажилд улайран зvтгэснээс болж хохирсон нэг ч хvнийг би мэдэхгvй. Голж шилэлгvй сайн гэгч нь идчихээд яваад байвал зориуд эм уух хэрэг байхгvй. Ямар ч хоолыг амтархан идэх хэрэгтэй. Амьдрал ахуй улам сайжирч нийгмийн өөрчлөлт хурдсах тусам хvмvvсийн оюун санаа ядуурах нь амархан байдаг. .... Чин сэтгэлээсээ ямар нэг ажлыг хийгээд дуусчихлаар сэтгэл догдлон юутай ч зvйрлэшгvй бөөн баяр хөөр болдог. Мөнгөөр vл хэмжигдэх эрхэм нандин vнэ цэнэ ажил хөдөлмөрт бий. Сурагч хvн шимтэн суралцах ёстой. Бие сэтгэлээ зориулж дээд зэргээр мэрийсэн хvн л тэр салбартаа тэргvvлж чадна.  Гайхамшиг зvгээр хvрээд ирдэггvй. Ажил хийхэд саад бэрхшээл, хохирол дагалдаж гаралгvй яах вэ.

.... Хvний амьдрал өнөө маргаашаар төгсдөггvй. Итгэж дагах vлгэр дуурайлалгvй vе хэврэг байдаг. Vндсэн чиг шугамгvй болохоор гуйвж дайван, vндэс суурьгvй болохоороо ганхдаг. Сурах бичиггvй болохоор сурах юм тодорхой бус болдог. Өрсөлдөхдөө шударга өрсөлдөх хэрэгтэй. Ялах нь чухал боловч тvvнээс чухал нь шударга, нэр төртэй тэмцэлдэх явдал мөн. Та нарт жинхэнэ сайн өрсөлдөгч бий юу. Чамд нөлөөлж хvчийг чинь сэргээж улам шамдан сурч, улам мэрийн ажиллахад хvргэдэг өрсөлдөгч бол элдэв

дэмий юм ярьж явдаг найзааас чинь хавьгvй илvv найз чинь болно. .... Юуны өмнө мөнгийг зайлшгvй хэрэгцээтэй юманд л зарцуулах хэрэгтэй. Хичнээн бага мөнгө орох байсан ч зайлшгvй биш бол зарах хэрэггvй. Ямар ч хэрэггvй юманд мөнгө vрэх нь хамгийн тэнэг хэрэг. Өөрийнхөө ирээдvйн төлөө эсвэл ойр дотныхондоо тус болох юм бол мөнгө ахиухан зарахдаа гонсойх хэрэггvй. Сурах, эмчлvvлэх, эсвэл ядарсан хvнд туслахдаа гар татах хэрэггvй. Мөнгө зарах, зарахгvй байх тохиолдлыг сайн ялгадаг байх хэрэгтэй. Хялбархан аргаар олдсон мөнгө амархан vрэгддэг. Мөнгө олох хэцvv бөгөөд бусдаас илvv зовж зvдэрч байж олно. Мөнгө олоод хэрэггvй юманд бvл цvл vрчихдэг хvн бизнесмэн болж чадахгvй..... Удирдах хvн бусдаас илvv чадвартай байх хэрэгтэй. Удирдах хvнд байх чухлаас чухал шинж бол өөрөө хохирол амсахаас айхгvй байх vзэл бодолтой байх явдал юм. Тэгэхээр ямар нэгэн хамт олныг толгойлно гэдэг бол өргөстэй замаар хөл нvцгэн явна гэсэн vг. Хувийн амьдрал, сонирхдог зvйл, тэр байтугай гэр бvлээ ч хохироох хvн л дарга болж чадна. Ямар ч асуудал бай явж явж эцсийн шийдвэрийг удирдах хvн өөрөө гаргадаг. Өч төчнөөн хамтран зvтгэгчидтэй атлаа миний хамгийн их ганцаарддаг мөч vнэндээ энэ эцсийн шийдвэрийг гаргах тэр vе байдаг. .... Амьдралаас сурах хамгийн шууд vр дvнтэй арга нь туршлага юм. Өөрөө биеэрээ амсаж мэдэрнэ гэдэг бол амьдралын хамгийн сайн цорын ганц сурах бичиг мөн. Цаг л гарвал явж юм vзэж бай. Нvдний чинь өмнө тусаж буй шинэ юмыг сайтар хар. Ном санй уншиж бай. Ном уншина гэдэг бол хvнтэй нөхөрлөхтэй адил.

.... Хорвоод хамгийн хэцvv юм гэвэл зvгээр суух гэж би боддог. Юу ч бай хийх л хэрэгтэй. Хэний ч хийгээгvй ажлыг хийх хэрэгтэй. Орчлон хорвоо уудмыг бодож их vйлс бvтээхийн төлөө тэмvvлцгээ. Хохирохоос бvv айцгаа.  Мэдээж шинийг эрэлхийлэн тэмvvлэгчид ганцаарддаг тал бий. Энэ л жинхэнэ амьдрал болой. Ихээхэн юмтай гэж бодох тусмаа эгэл жирийн байх хэрэгтэй. Бусдаас илvv ажиллаж бусдаас даруу амьдарч нийгмийн урсгалыг эрvvл чиглэлээр хөтөл. .... Амь насаа алдах нь тухайн хувь хvний л амьдрал дуусаж буй хэрэг,  харин нэр хvндээ алдана гэдэг бол нийгмийн гишvvний хувьд мөхөж байгаа хэрэг. Нэр гэдэг бол тэр хvн өөрөө л гэсэн vг. Би ажлаа больж жаахан амрах санаа байвч харамсалтай нь “Ким V Жин” гэдэг нэрнээс болоод тэгэж болдоггvй. “Ким V Жин” гэж босгосон хөшөө маань нурчих вий гэхээс айдаг. Би туршлагадаа тулгуурлан аль болох хvмvvсийг их шагнаж урамшуулах хэрэгтэй гэж vздэг. Хvн ер нь ялихгvй юмаар ч шагнуулсан сэтгэл нь сэргэж амны уншлагын төдий магтаалд ч баярладаг. .... Байгаа байдалдаа сэтгэл нь ханаж тайвшран, Зорьсондоо хvрлээ гээд сэтгэл ханах мөч хамгийн аюултай. Бусдаас илvv гарахын тулд асар их хvч чармайлт шаардагдана. Гэхдээ онцыгоо хамгаална гэдэг онц сурахаасаа улам  хэцvv. Тайвшрал бол мөхөл. Юмыг ямагт шинээр эхэлж байгаа тийм урам зоригтойгоор дайчин давшингуй хандагтун. Аргагvй эрхэнд ажилласан болох юм бол урам ч vгvй, бvтээл ч vгvй болно. Хvн ер нь чадавхийнхаа 15%-иас илvvг ашиглаж чаддаггvй гэнэ. 20%-ийг ашиглавал гоц авъяастан гэгдэж 30%-ийг ашиглавал нэгэн vеийн баатар болдог. Өөрийгөө дийлдэг хvн өрөөлийг ялж чадна.

.... Маргаашийнхаа өдөрт бэлтгэх шилдэг арга бол  өөрийнхөө хvч чадлыг өнөөдрийнхөө асуудлыг шийдвэрлэхэд төвлөрvvлэх явдал юм. Биднийг өглөө босох бvрд л өнөөдөр амжуулах ёстой vй тvмэн ажил хvлээж байдаг. Хэрэв бид эдгээр ажлыг нэг нэгээр нь тодорхой хугацаанд гvйцэтгэлгvй бvгдийг нэг зэрэг хийх гэвэл өөрсдийнхөө бие бялдар, сэтгэл санааг эвдлэх болно. .... Гэв гэнэт та бvтэлгvйтвэл “тэд” юу гэх нь хамаагvй, яагаад гэвэл “тэд” бvтэлгvйтэл бvрд төдий хэмжээний амжилтын vр хөврөл байдаг гэдгийг мэдэхгvй. Эмх цэгцтэй байж эцэс төгсгөлгvй аяны замд гарсан хvн шиг л ажилла. Өөр нэг зvйлийг хэлэхэд хvний амьдралын жинхэнэ утга учир нь туулж өнгөрvvлсэн он жилvvддээ биш, хийж бvтээсэндээ байгаа юм. Сайхан амьдарна гэдэг бол тооны ойлголт биш, чанарын ойлголт бөгөөд хөрөнгө гол нь биш, сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал юм.Ким  V  ЖvнАМЬДРАЛ бол АЯЛАЛ, бас СОНГОЛТ юм.Зарим үед хүсээд ч олдохгүй зүйл зарим үед зүгээр л хүрээд ирдэг нь гайхалтай. Тэр үед

нь харин хамгийн чухал зүйл СОНГОЛТ болж хувирдаг. СОНГОЛТ гэдэг тэр чигээрээ боломж, аз завшаан эсвэл алдагдсан боломж. Өдөр бүр тулгарч байдаг түм буман

сонголтууд дундуур туучиж гарах ухаан, арга мэх, хүсэл сонирхол, мөрөөдөл нь ЧИ ӨӨРӨӨ.

БИ ХЭН БЭ? гэдгийг ойлгохын тулд яг одоогийн, өнөөдрийн амьдралаасаа холдоод, хол яваад эсвэл дотогшоо чимээлээд нэг үздээ. Яг одоо намайг тойрсон олон асуултууд, олон ажилуудыг бүгдийг нь орхиод өөрийгөө чөлөөлөөд, энэ биеэ, оюунаа суга татаад нэг зугтаачихвал буруудах юун. Ингэсний дараа бүх зүйл дараагийн алхамд шилжиж, хэтэрхий амархан зүйлд гашилж явсанаа мэдрэнэ. АМЬДРАЛ бол АЯЛАЛ, СОНГОЛТ бас АМЖИЛТ юм.  Гэгээн Валентины өдрийг манайхан тэмдэглэдэг болоод нилээн олон жил болж байгаа ч үнэндээ надад огт таалагддаггүй юм. Гэгээн хайрын өдөр гэдэг утгаараа сайхан ч......уг нь зүгээр л дээ. Гэхдээ л би Валентин гуайг танихгүй гэмээр санагдаад байдаг юмоо. Ер нь бол сэтгэл хөдөлдөггүй юм. Энэ жил гэнэт дээрээс гэдэн хөдлөөд      Сүмийн зуны дүр төрх нь гоё ч өвлийх нь бас өвөрмөц л байсан

Яагаад заавал танихгүй тэр хүнийг дурсаад л...байснаас өөрийсдийнхөө түүхээс,  ойроос хайрын тухай сайхан дурсамж хайя гэж бодсон юм. Би "Гүнж"-ийн сүмд анх очиж үзсэнийхээ дараагаас боломж л олдвол энд ирж амар, амгаланг мэдэрч байя гэж боддог болсон. Тэгээд саяхан найзууд, найзуудынхаа дүү нарыг дагуулаад тийш хөдөлсөн юм. Бас болоогүй ээ Пагмаа найзтайгаа ярьж тодорхой зорилготой аялал хийе гээд дүү нараа дагуулж явсан юм. Тэдэнд  Хичээнгүй-Амирлангуй гүнжийн түүх болон эх орныноо захиас даалгавараас илүү хайр сэтгэлдээ үнэнч байж, монгол ноёнд үнэнч байсан түүхээс ойлгуулая, тэр орчины сайханг мэдрүүлэе гэж л зорисон юм.    Хэдийгээр хүйтэн, жавартай, заримдаа хүчтэй салхитай байсан ч мартагдахааргүй сайхан дурсамжийг дүү нарт маань болон найзуудад маань үлдээж чадсайн байх гэж төсөөлж байна.                    Б.Ринчен ''ГYНЖ'' Хэрлэн-Барс хотоос тэр жилХэдийн санасан сvм юутай холНамрын өдөр даан ч богиноНамайг яаран довтолж явтал, Гvнж чиний сvмийн тэнд Гvн шөнө vvлэн чанадаасЭвдэн нураасан хэрэмЭзэнгvй өнчин хуучин сvм Шуугих хөгшин модонШуналт хар харгисыгзvхэж, Сvvмэлзсэн саран гэрэлдСvмийн нураг тvмэн гунил, Хааны хатуу зарлигаар Харгис төрийн бодлогоорГаслангаар нөхцсөн гvнж, Гашуун тvvхээс чинь дурдаж, Эзэрхэг харгис төр сөнөж, Эрх чөлөөтэй монгол vvсэнАлсын Кремлийн уриа цууриатаж, Ард тvмэн ард тvмэндээЭв хамт ёсыг туслан бvтээж, Эгэл олны зориг бадарсанYнэгэн харанхуйгаар гараадYзэж дайрахыг зорьтолТvлээний балар замаарТvнэр харанхуй болж, Санасанчилан хvрвээс, Саран гэнэт гарч гийлээ

Ухаж бузарласан булшУнаж хөсөрдсөн хөшөөШирчигнэх шөнийн жаварШийтгэхийг нэхэх мэт, Юутай гашуун vзэгдэлЮутай гаслантай вэЭр нөхрөө хороолгосон, Зовлонт эх хань чамайгЗовон энэлснийг санан бодоходYvрдийн жаргалын нар мандан Yнэн ёсыг дээдлэн хvндэтгэжХvн хvндээ нөхөр хань Хvсэлт ах дvv болжСанаа хvч нэгтгэн байгуулахСайхан эрин юутай бахтай Өгvvлэх ину: тотгоны бvслvvрээс өрхийн оосор аяархан тайлах шиг болж дээвэр дээгvvр нэг хоёрын зэрэг пид пад хийгээд, уг татсан хvн хэдий болгоомжловч, баахан чимээ эрхгvй гаргаад, өглөө бvр тогтмол гардаг тэр дуу чимээнээ гvнж хэдийн дассан тул сэрээд нvдээ нээлгvй чагнан хэвтэж байлаа.Уудам их хээр талын монголчууд, хан харцгvй эртлэн босдог тул, манж дайчин улсын богд эзэн хааны гvнж ч гэсэн, монгол газраа Дархан чин ван Дондубдоржийн хатан болж, их ямба эрхтэй хvрч ирсэн авч, улс монголын тэр ёсыг зөрчилгvй, өглөө эрт өргөөний өрх сөхөхөд татгалздаггvй, аягач хаалгачийг манасан гал тvлэхэд хориглон хойшлуулдаггvй, газрын ёс, нутгийн заншилд нийлvvлэн дагах тул, шаа хөшгийн цаанаас чагнан хэвтвээс, өрх аяархан сөхөгдөж, торгоор бvрхсэн эсгий vvдийг хvн чимээгvй өргөсхийн орж ирэх шиг боллоо.Зөөлөн ултай монгол гутал ширдэг хивс дээгvvр гишгэлэхэд шар шар хийх чимээ, их өргөөний мөөрөн шалын мод, гэрийн ханын мод, сайхан сийлбэртэй зандан монгол орны модоор дамжин, гvнжийн чихнээ дэр нэвт нэн тодхон сонсдож, алхах хөдлөх тэр чимээгээр хайртай аягачин Сувд хvvхнээ хэдийн таньжээ.Эр нөхөр, энхрий vрээ гашуунаар алдаж бие сэтгэлийн зовлонд нэрвэгдсэн эзэгтэйгээ ээлж жасаа оногдсон хоногтоо нэнд хичээнгvйлэн vйлчилдэгий нь гvнж эс андах тул, өрх сөхөж гал тvлэхийн өмнө, дээрээс буух жигvvн хийд цохиулуузай гэж, хөнжил унжсан байвал алгасалгvй vзэн засдаг заншилтайг мэдэх учир, нvд анин, унтагч болон хvлээдэг vнээр, чимээ гаргаж сэрээхгvй гэж машид болгоомжлон гvнжийн лавиртай орны өмнө хvрч ирээд, шаа хөшигний хормойноос дарамт болгож зvvсэн алтан чимэг аяархан хангинасхийж, торгон хөнжлийн унжсаныг чимээгvй засах байдал мэдэгджээ.Тэгээд нэгэн хэсэг чимээгvй болсонд, чагнатал гvнжийн өөрийн амьсгаа, Сувдын зогсож аяархан амьсгалах чимээ сонсдож, гvнж өөрийн богино амьсгалыг тvvний талбиун амьсгалж байгаатай зэрэгцvvлж бодвол, юутай урт уужим амьсгаатай хvн бэ. Тийм сайхан цээж хэнхдэгтэй хvн, ийм сайхан амьсгаатай байх нь аргагvй, тvмэн зvй гэж бодонгуут, тvг-тvг тvг-тvг тvг гэж жигдгvй цохилох зvрхнийхээ цохилтыг дэрэндээ наалдуулан хэвтсэн чихэндээ сонсож, Сувдын эрvvл эсэн зvрх, өвчин зовлонд нэрвэгдсэн миний энэ хөөрхий муу зvрхний тvгшиж байгаагийн дэргэд том хэнгэрэг цохиж байгаатай адил байна даа гэж бодтол, модон шал, модон ороор дамжиж гvнжийн зvрх цохилох чимээний хажуугаар бас нэг юм лvг, лvг лугшиж байх мэт. Атар газрын цэцэг, арван тавны сар шиг энэ сайхан монгол охины эрvvл саруул биеийн цэвэр сайхныг бодоход чийрэг эсэн зvрхний нь лугшин цохилох нь санаа дагаж чихэнд минь дуулдав уу? гэж бодож хэвтэхэд нь тэр маш гоо сайхан биетэй, бундгар сайхан хөхтэй цогтой хvрэн улаан царайтай, интоор мэт улаан уруултай, гялалзсан галтай торомгор хар нvдтэй зурмал мэт сайхан хөмсөгтэй ихэмсэг мэт бөгөөд хөөрхөн сайхан монхор хамартай, хvсэх мэт орь залуугийн vзэсгэлэнт төгс Сувдын бие, аниатай, нvдэнд нь ив илхэн vзэгдэх мэт санагдаж энэ жаал хvvхэд хvртэл намайг өрөвдөн харж байна гэж бодохунаа хvнд муугаа vзvvлж муухайгаа дуудуулах дургvйих төрийн эм хvний сэтгэл нь хөдөлж, Сувд, намайг бvv хар, намайг бvv хар бvv өрөвд! гэж хашгирмаар авч биеэ, барьж огт ажиггvй болбаас, Сувдын сэмхнээ сvvрс алдах чимээ сонсдож, шаа хөшгийн хормойн алтан чимэг vл мэдэг хангинасхийгээд ширдэг хивс аяархан ширчигнэж алхах чимээ гарч, тулганд аргал өрж сэмхэн vлээх чимээ гарлаа.Тэгтэл удалгvй аргалын vнэр ханхалсхийгээд, өргөө гэрийн том vvд сөхөсхийн өргөгдөөд,

босгоноо аяархан пад хийж буух чимээ гарсанд, шаа хөшгийг халхлан сvvдэрлэсэн хvvшнээс харваас, их өргөөнөө нэг ч хvн vгvй. Ган тулганд аргалын гал чимээгvй бадран асаж илч нь гvнжийн орноо шаа нэвт харван тусах нь мэдэгдэм бөгөөд маш таатайхан ажам.Их өргөөний баруун талд Дархан чин ван Дондубдорж агсаны суудаг асан олбог ширээний цаана цацагт лавирын дор гоё монгол ор, малгайн тавиур эзэнгvй өнчрөн, дэрийн дэргэдэх бяцхан ширээнээ баримтагтай дугтуйтай хэдэн ном, мөнгөн дугтуйтай бийр, бэхийн зууруул, бичгийн мод хураалтай байгааг vзвэл, эзэн нь гар хvрээгvй удсан шинжтэй.Өргөөний хойморт таван өнгийн торгоор тун чадалтай зохицуулж хийсэн лавирын дор гайхам уран сийлбэр таван өнгийн будаг, алтаар янзалсан vзэсгэлэн төгөлдөр монгол гvнгэрваанаа өвгөн хутагт өндөр гэгээний өөрийн мутраар бvтээсэн цутгамал зурмал нандин бурхан цөм гэгээнээс Дархан чин ванд бэлэглэн өгсөн зvйл! Бас өвгөд дээдсээс уламжлан ирсэн монгол, нангиад, энэтхэг, төвд, Балба, Мармаа солонгос урчуудын бvтээсэн алтан суварга чодан монгол батад агч буюу Ставира ч хэмээн энэтхэгээр нь нэрлэдэг бөгөөд, хожим лам нар монгол хэлээ хоёрдугаар зэргийн хэл гэж нэрлэдэг болсон арван зургаан архадын гайхам уран цутгамал дvр, гоё хvрд, наймантахил, хонх очир, гал мандал бадарсан гурван толгойтой гурвалжин суурь тосгууртай, орой дээрээ очиртой тагтай алтан гавал хас тэнигэр, алтан мөнгөн хvрэл, зандан зааны соёогоор хийсэн найман тахил, есөн эрдэнэ, хvжний онгоц, боипор, хvлис, бумба, хажуу талаас нь ташуурлан харвал догшидын дvр маш нарийн сийлсэн нь vзэгдээд, эгц урдаас нь харахад шулга гилгэр өнгөтэй хvрэл толь, дуугаа хэд дахин авалцдаг сонин хийцтэй монгол дэншиг, есөн эрдэнийн шигтгээтэй, бишгvvр зэрэг тахилын хэрэгсэл зарим нь Дархан чин вангийн орчим vеийн урлал боловч хоорондоо бахтай гайхам зохилдож их өргөөний сонин гоё чимэг болсон нь хэдийвээр азийн өөр хэл сурталтай, харилцан алсалсан улсад урьд хожим бvтээсэн зvйл боловч уг сурвалж нь нэгэн их төвөөс тэдгээр бvх улсад цацран тvгэж нийтийн соёлын хvртээл нь болоод, vлгэр сайхан домог ариун санаа, чин зорилоор тэдгээр улсын олон vеийн уран бvтээлч авъяас их билэгтийн уран сэтгэлийг хөгжөөж саналыг бадруулсан сонин шинж байдал илэрхий бөгөөд тэр олон vеийн улсын урчуудын өв тэгш сайхан бvтээлийн дээжээс ингэж хооронд нь бахдам таатайгаар зохилдуулан нэгэн бvрэн бvтэн иж болгож өргөө гэрээ чимсэн эзэн нь улс тvмний урлагийн зvйлийг танин эрхэмлэдэг сvрхий өндөр их соёлт улсын бичгийн хvн байж дээ гэж таашаан vзмээр.Гагцхvv, тэр өргөөг тэргvvлж байгаад эзэнгvй болсны хачин шинж, юм юманд нь vзэгдэн, гал голомтондоо аргалын гал бадраасан ган тулгатай, хоймортоо ном тахилтай, авдар vхэгтэй зvvн баруунаа ор, олбог суудалтай vvдний зvvн талд сонин сайхан эргэнэг, угаагуур баруун талдаа эзний эмээлийн тавиур сэлт тохилог өргөө гэрийн хэрэгсэл буй авч, амь оруулдаг сvнс нь vгvй болсон юм шиг Гvнжийн нvдэнд аа хулхаа, хангай хоосон болсон ч юм шиг өргөө дvvрэн юм бvр нь эзнээ vгvйлэн өнчирсөн ч юм шиг, санагдаж аягvй эвгvй мэт vзэгдэж, зvрх шимшрэх мэт болжээ.Өглөөний намуун сайхан тэр vеэс, их өргөөнөө шаа хөшгийн цаана хэвтэж байгаа гvнжийн бие туранги болсон нь хөнжлийн цаанаас мэдэгдэж сэтгэлийн зовлон биеийн өвчнөө нэрвэгдсэн бөгөөд, нар салхи ерөөс төдий л vзээгvй хот суурин газрын хvний байдалтай ядарсхийсэн цонхигор цагаан царайд нь урьд сvрхий vзэсгэлэнтэй асан шинж илэрхийн дээр хөмсөг, аньсан нvд, жимийсэн нарийн уруул, монхордуу шиг хамрын нарийн самсаанаа vе улиран хvн захирч сурсан удамтай шинж бvхvйг нарийчлан ажиглах ахуул, монгол vлгэр туульд Дайван хаан гэж гардаг нангиад Дайман улсын төрийг мөхөөж, улсын цолыг дайчин гэж халсан хамниган гаралт манж нарын хаад, луугийн ширээнээ сууж, төр эзэлсэн цагаас хойш эртний монгол хаадын Алтаг ураг гэдэг Хийод яст Боржгин омогтны vр нь бөгөөд нангиад тvмний олон мужийн аль цэвэр эмс охидоор эхнэр хийж, vе дамжсаар урьд цагт Хянган нуруу Голмин шаньян алин гэдэг Урт цагаан уулын хөвч сарьдгаар хэрэн нутаглаж, урцад оршин суудаг асан өвгөд дээдсийнхээ ан занг халж, нангиадын хөх шавар тоосгон орд харшид суух болсоор, урьд зуны ээм халуунд халж, өвлийн тасхийм хvйтэнд хөрж урцан дахь задгай гал, ойн цоорхой тvvдгийн утаанд нялх нярай, vйсэн өлгийтэйгээс утуулж байдаг хөрстэй хvрэн царай нь давуу соёлт нангиад монгол нагац нараа даган өөрчлөгдөж, алах талах ан олз шагайж явдаг ойн гөрөөчний номгvй догшин ширvvн нvvр, нvд нь ондоо болж ирээд ямба нь хэтэрч яс нь зөөлөн булбарай, эрх танхил бол болсоор, манж хааны ураг төрөл, дайчин улсын нагац гэж Айсан Гиоро омогтонд охид эмсээ хатан татвар болгодог манжийн сурвалжит

омог Йехе нарын зээ нь байна гэж гvнжийг Айсан Гиоро омогтой хvрэн бvстэн, Йехерана омогтой улсын нагац нарыг vзсэн хvн андахгvй таних асанжээ. Yvнийг vл өгvvлэн, өгvvлэх ину:Их өргөөнөө гоё ган тулганд хөх аргал дvрэлзэн асан, таатай халуун илч нөлөө нь зvг бvр тvгэн өрхөөр гаднаас атар монгол хээрийн өглөөний өвс навчны vнэр ханхлан орж ирээд, алсын адууны унгалдах, болжморын жиргэх нь гvнжийн чихнээ сонсдож монгол газар он удаж, хэдийн дасал болсон эл дуун чимээний зvйлийг чагнанхан, хагас зvvрмэглэн, хагас сэрvvн ах байдалтай, нvд аньсан хэвээр хэвттэл, хөндий цээжнээ элдэв бодол төрж зvvдэн адил юм санагдаж, алин ану зvvд, алин ану цээжний болохыг ялгахуйяа бэрх болжээ. Yvнээ эртний нангиад гvн ухаантан Жуанз, эрвээхэй болж нэгэн өдөр зvvдлээд, сэрэнгvvт эрвээхэй нь бий юv? би нь эрхээхэй юv? гэсэнтэй адил болох нь шив дээ гэж бодтол зvvднээ мэт инээмсэглээд Жуанзыг санасны замаас бага насаа Бээжин дэх орд харшид өдөр бvр тайлбарласан дөрвөн бичиг Амбалингу эмэг эхийн авгаар заалгаж байсан нь гvнжийн сэтгэлд нь оржээ.Том усан болор шил зvvж, бичгийн хvний малгай өмссөн тэр өвгөн багшийн хичээл зааж суухад хvр хорхой хэвтсэн адил өтгөн хөмсөгтэй, ширvvн царайтай, ихэмсэг сvрлэг байдалтай эмэг эх хааяа орж ирээд ач охиноо сvрхий хардаг байсныг бодоход, хөшгийн цаанаас одоо чиг ширтэн харж байгаа юм шиг дотор сонин боллоо. Yvнээ гайхаж, нvд нээсхийтэл, орон дээрхи лавири, орны хажуу дахь шаа хөшиг, тvvний цаагуур улаан унь, цагаан эсгий дээвэр харагдаад, аль хэдийн нас элэгдсэн Амбалингу эмэг эхийн сvртэй дvр, нvд ирмэх зуур vл vзэгдэх болбай. Гvнжийн сэтгэл элий балай мэт болж, элдэв шалдав эрт дээр өнгөрсөн юм санаанд ор орсоор, насан залуу, гэнэн цагаан ах vес, дөрвөн бичиг таван номын vсэг утгыг авга багшаар заалгаж, бичгийн сурлагаар бусад олон эхийн гvнжийг огт дагуулахгvй болсондоо бахдаж явсан нь саяхан шиг санагдах бөгөөд, богд эзний хувийн өтгөс сайд, гадаад Монголын төрийг засах бодлогонд хэрэглэсээр санал нийлэн, айлтгаж, зарлиг ёсоор болгосон мэдээ сонсонгуут эцэг эхийн ач хариулж, өвгөд дээдсийн өмнө шударга журмыг гvйцэтгэнэ гэж бодон явснаа нэхэн санахад юутай гашуун. Биеийг бусад олон гvнжээс илvv хувьтай гэж бодсон юутай эндvvрэл.Ордон дахь манж эмэгтэйчvvд нангиадыг бодвол, ой хөвч, тайга сарьдагийн хамниган манж гөрөөчин аймгийн эрхтэй чөлөөтэй байдлаас нилээд vлдэцтэй нангиад эмэгтэйн адил, хөлөө бага бачраас боохгvй, явах харьцах нь хvртэл илvv чөлөөтэй авч, Мин улсын хаадын ордон дахь журам нангиад гэр бvлийн чанд ёс, мөн нөлөө vзvvлж, ордноо хааны өчнөөн төчнөөн бага хатан Фэй, татвар эмс, тайган хэмээх агт хvмvvсээр харгалзуулан дэмий л уйтгарлан сууж, ордны гортигоос гадагш гарахгvй, юм vзэхгvй идэх уух, энэ тэр дотоод гэрийн хов жив хөөцөлдөх төдийхөн хөл хорьсон битvv аж байдал, бvрхэг явцуу мэдлэгтэй агаад, олон эхийн гvнж дотроос ямар нэгийг эзний хувийн сайдын, санал төрийн бодлогоор дайчин улсын ямар нэгэн гадаад аймгийн төрийн эрс зvтгэлтнээ сэтгэлий нь нааж татах буюу эрхшээлдээ оруулах гэж гэргий болгон төрийн барилдлагаар атган баримтлахыг тогтмогц тэр далд мэдээ эчнээ шийдвэр төдхөн задарч дотоод ордноос нэг хэсэг гагц шивэр авир ярилцдаг байжээ. Оюун царай болхидож, төрийн бодлогоноо vл хэрэглэх учир ордны ёроолд нас өтөлж эр ч олдохгvй, тайганд ээрvvлэн өдөр хэрхэн өнгөргөхийг мэдэхгvй, дэмий л сэм, тайгачуулыг хахуулилан заяа бодогч төлөгч эмсээр зvvдээ тайлуулж, заяагаа бодуулж сэтгэлээ сэргээн, энэ тэр арга дом хэрэглэн цаг тvлхэж, өдөр өнгөрөөж төлөгч заяа бодооч эмсээс шар хотын хэрмийн цаана, дөрвөн далайн хооронд юу болж байгаагийн элдэв цуурхал сонсож тvvгээрээ дэлхий дахины байдлыг танин мэдэв гэж суудаг ордны ёроол сахисан хөгшин гvнж, өтөлж яваа олон бага хатад цөм өдрийн од мэт ховор тэр тохиол, гvнжийг гадаад аймгийн сурвалжтанд бэр буулгах явдлыг их л шохоорхдог ажээ.Залуу гvнж цөм тэр хөгшин гvнж, эмгэрч яваа бага хатны хvрээнд орших тул, тэдний адил ордны хоригдол болохгvй асан, гадагш гарч хvн болж төрсөн завшаанаа бvрэн эдлэх асан гэж, ордны дотоод байдал суудалтай танилцаж юм ухаарах оюуны ам нээгдэх бvр хvсэн байдаг байжээ.Монгол сайд Дархан чин ван Дондубдоржид гvнжийг хатан болгож сайдыг, дайчин улсын дөрөвдvгээр тавнан "Гvрэн -и эфv болгох чимээ ордноо цахилгаан мэт хурдан тvгэж, бага хатад, гvнжийн эх Амбалингу эмэг эхэд нь баяр хvргэцгээж, тэр монгол сайд ямар хvн бол? Залуу сайхан эр vv? Тэгвэл гvнж их заяатай ажээ. Хөгшин бөгөөд царай муутай муухай хvн vv? Тэгвэл гvнж хөөрхий болжээ: Зарлиг дагахгvй байж vл болно. Хөгшин эрийг голох эрх ордны дотоод журамд байдаггvй гэж шив шивнэлдэн гvнжээс тэр хувь

заяат хvнээ vзэв vv? Yзэж бараагий нь харж, дөрөвдvгээр эфvгийн байдлы нь мэдэх өдөр ойр уу гэж дотоод ордноо өдөр тутмын уйдам тогтмол хэмжжээт байдал, залхууравч зайлшгvй хэвшлээс ангид сонин явдал тохиолдсонд хатан Фэй, бусад гvнж сонирхоцгоосонд, гvнж өөрөө ч сэтгэлы нь орчин олны эрхшээл нөлөө vvсэж бас л тэр монгол сайд ямар хvн байдаг бол? хэмээн vдэш өглөө бодох болж, дvр бараагий нь vзэх хvсэл төржээ.Ингээд тэр хvсэлт өдөр тохиолдож монгол сайдын хатан зоригт сайхан царай зусардахыг мэдэхгvй бөгөөд бvргэд адил ширтэж сурсан ер хvнийг нэвт харж цээжин доторхи бодлыг ганц ширвэнгvvт мэдэх адил хурц харцтай маш сэргэлэн галтай нvд цог жавхлант сайхан тэгш бие цогцы нь шаа хөшгийн чандаас харахдаа, өөрийн эрхгvй бахархан бас бахархсандаа ичингvйрч, ийм хvнийг зарлигаар сэтгэл явдлы нь дайчин улсын төрийн бодлогонд нийцvvлэх vvрэг хvлээн авсандаа баярлах эмээх сэтгэл хослон vймцэж ах vес Амбалингу эмэг эхийн зvг эргэж харваас, царай дор маш сонин байдал илтгэгдэж, гvнжийн баярласанд буруушаах мэт эмээсэнд өрөвдөх мэт битvvлэг гашуунаа мэшээсхийж орчлонд удаж, юм их vзсэн нvдэнд нь энгvvн өдөр энхрийлдэг ач охиноо тэр өдөр их л хайрлан, төлөөнөө ийн зовнисон шинжтэй асан ажээ.Тэр орой унтаар одохын өмнө гvнжийн баруун хацрыг vнсэхдээ-Төр төмөр нvvртэй шvv, хvvхэн хонгор минь гэж хэлснийг нэхэн санаваас урт насалсан уужим саруул ухаант буурал эмэг эх нь хашир ухаан хайртай сэтгэлээрээ гvнжийн нас явдлын хэтийн төлөвийг зөгнөн мэдсэн ажээ.Дөрвөн ном, таван бичиг зааж, тvvний доторхи ёс журмыг тэсгэлгvй бахдан биширч хvний гол эш ёс нь тэр гэж vздэг бөгөөд, хvний чанар язгуураас сайн гэж хvнийг маш эрхэм болгодог агаад, бичиг шунаг учир эзний алба хаахгvй Иехенара омгийн өвгөд дээдсийн буян, богд эзний хишиг миний насанд бардаагаар хvрэлцэм алван тушаал, ашиг завшаан эрж орчлонгийн улаан тоосонд хутгалцалгvй сайд эрдэмтэн ихэс хvмvvсийн бичиг зохиол vзэж, сурлага асуулага нэмэгдvvлж, хvн болсон хэргээ бvтээсvгэй гэж ярьдаг авга багшийн оронд нэгэн өдөр гvнжид эзний хуувийн сайд Айсан Гиоро омгийн ихэс өвгөн ван, тусхайлан гvнжтэй сурсан уулзаар ирж, бишрэм ихэмсэг төв байдал эрхэм ёсны vгсээр залуу гvнжийн төрөд зvтгэх санааг урамшуулан хөгжvvлээд, их хvрээнээ суугаа зарлигийн манж амбан бол тvvний дэд болох монгол сайд Дархан чин вангийн хатан тэр бvр уулзаж байх нь эвгvй.Yvнд зарлигийн амбан гvнж хоёрын хооронд төрийн төмөр шижим болох нэгэн итгэмжит сайдыг гvнжийн бие сувилах эмч Дайфvvгийн тэргvvн их эмч хэмээн явуулж, чухал яаралтай зvйл гарвал гvнжийн бие сувилах ховор эмийн зvйл нийслэлээс ирvvлэх нэрээр тэр гvнжийн /шадар эмчийн тэргvvн/ шууд нийслэлийн газар, богд эзний хуувийн сайдууд уламжилж, харилцан тогтоох зvйлийг гvйцэтгэнэ. Богд эзний төрийн бодлогыг гадаад аймагтаа нэвтрvvлэх зарлигийн амбан ч гэсэн далдуур илэрхийгээр эзний нууц хувийн сайд бөгөөд эмчийн тэргvvн ие Дайфvvгийн vгнээс хэрхэвч гарах эрхгvй тул тvvний vг зарлигийн адил болно. хэрхэвч тэр нууц хувийн сайдын заавраас зөрчиж болохгvй сvслэн дагаж гvйцэтгэн гvйцэтгvvлбээс зохино. Тэр ие Дайфvv, эмийн зvйлийг мөн сайн төсөөлөх бөгөөд, богд эзэн ч гэсэн төрийн их нууц хувийн тэр сайдын vгнээсvл гарна. Бас тvvгээр ч vл барам, ие омогт хvн тул, гvнж чиний нагац даруй мөн гэж сvр ихэмсэг өвгөн сайдын танилцуулсан тэр ие дайфvvг санахад, яс хавтайх шиг болох ажээ. Гvнжийн сэтгэл зоригийг алхам алхамаар атгаж эрхэндээ хураасан нь, өөшинд орсон загас жараахай өөшнөөсөө гарч vл чадахын адил, хичнээн оролдовч гагц эмэгтэй хvн нарийн бодож боловсруулсан төрийн эчнээ далд аргын эрхшээлээс мултарч чадахгvй. Ие дайфvv, гvнжийн vг хэлэх байтугай, дугуй чимээгvй болох буюу яахийн хариулахыг vл мэдэх байдлаас хэдийн учрыг мэдэж өөрөө өөртөө зохих гаргалга хийж авдаг бөгөөд сайн ааш сайхан оёг орох vеэс, гvнжийн авга багшийг шоолон өгvvлэх нь:Чиний авга багш бид хоёр, цөм нэгэн Йехенара омгийн хvн, Ганц чиний авга биш vнэнийг хэлбэл бичгийн vvднээс vзэж, кvнз багшийг заан эртнийг дууриах ёстой гэж бусдыг сургах дуртай. Бид эртнийг дууриахгvй биш, дууриах газар дууриалгvй яах вэ. Ганц дууриахад учир бий.Тэр учрын тухай би хэдийн чиний авга багштай нэгэн омгийн хvн авч, санал нийлэхгvйтөрийн vvднээс vзнэ.Манай дайчин улсын тулгар төр байгуулсан тайзv, хаас, ионголын Их Юуан улсын судрыг тусгайлан манж болгон орчуулж, Мин улсын төрийг халахад Юуан улс урьд Алтан улс сvн улсын төрийг хэрхэн халсан дууриалыг vзсэн билээ.Төр төмөр нvvртэй гэж монголчууд хэлдэг. Тэр тvмэн vнэн vг, чиний авга багш санго

уншвал санаа муутай болно гэж инээнэм билээ. Төрийн хvн төмөр нvvртэй, санаа муутай, ер төрөл садан амраг янаг хvний ёс хоёр хоорондоо нийлдэггvй vхрийн эвэр мэт хоёр тийшээ чиглэсэн ёс. Чиний төрийн гvнж болсон тул төрийн ёсны зарим зvйлийг эрхгvй төсөөлбөөс зохимой.Төрийн алба хаадаггvй чиний авга багш, эртнийг дууриана гэж, сархад халаалган сайхан цэцэрлэгт сарын гэрэлд шvлэг зохиол эртний хан улсын Ли тай бо мэтсийг дууриах дуртай боловч, тэгж тэгж /эртний дууриан/ жаргадаг нь хvний vнэргvй болсон санаа муутай гэж хараадаг бидний ачаар тэгж жаргаж байгааг бичгийн тэр тэнэг яахан бодож олох ажээ.Төрийн vнэргvй авга багш чинь биднийг тэгж бодох нь нэг ёсонд бас зөв. Төрийн хvн, төрийн vнэр алдах хvний vнэргvй болбол төрийн хvн биш болно гэдгийг тэр бичгийн тэнэг ухаарахгvй байгаа хэрэг. Тэр хvн, төрийн хvн болохоос айдаг бол төрийн хvн бид чиний авга багш шиг бичгийн тэнэг буюу тvмэн иргэн шиг хvн болохоос айдаг. Төрийн хvн биднийг vгvй болоход Манж дайчин гvрэн vгvй болно.Тvvнийг тэр бичигийн тэнэг ухаарахгvй байна.Эртнийг дууриахдаа, бид санго гэдэг гурван улсын бичгийг бахдан vзэж, Цооцоог ихэд сайшаадаг. Гvнж авга багшийн сургаалыг дагаж тэр сонин сайхан бичиг vэдэггvй ч байж болно. Гэвч зарлигаар тvvнийг манж vгээр орчуулсныг бодохул, манж бичгийн утгач сайдын дотор гvнж чиний авга байгаа нь илэрхий багштай энэ тухай санаа нийлэхгvй хvн байгаа нь илэрхий Гурван бичигт, цооцоогийн нэгэн явдлыг дурдсан нь тvvний цэрэг дарагдаж, амуу цалинг удтал олгосонгvйд цэрэг сэтгэл хувьсхад хvрсэнд Цооцоо сангийн сайдыг амуу будаа талбин олгож олон цэргийн санаа тайтгаруул хэмээвээс сангийн сайд байлданы ашиг алдаж, амуу будаа цэргийн цалинд хvрэлцэхгvй ажээ.Чингэхэд Цооцоо будаа хэмжих дvvг бага болгож амуу талбин олго гэж бага дvvгээр амуу хэмжиж олтосонд цэргийн ард хорсож самууран хөдөлөхөд хvрч, Цооцоогоос амуу будаа нэхвээс өгvvлрvvн: Би та нарт олговоос зохих амуу цалинг саадгvй олго гэсэн. Одоо vзвэл сангийн сайд шудрагагvй тул, танай амуу цалинг завсраас завшин идэж сvйтгээд миний тушаасныг цалгайдуулан та нарыг мэхэлж, бага дvvгээр хэмжин олгож миний олон цэргийг хохируулжээ.Одоо надад тэр шударгагvй сайдын vрж дутаасан амуу будааг нөхөн олгох аргагvй, Байлдаанд ашиг алдаж амуу хураан олгох нөхцөл одоохон надад байхгvйг та нар мэднээ.Хойч өдөр би та нарын хvчин өгч зvтгэснийг хэрхэвч мартахгvй. Одоо тэр шударгагvй сайдын толгойг олгож та нарын хорслыг тvр тайлж амууны дутууг тvvгээр нөхвөл ямар? гэсэнд олон цэрэг бидний хохирсон нь сангийн сайдаас болсон ажээ. тvvний толгойг бидэнд олговоос хорсол тайлагдана гэж, Цооцоогийн тушаал гvйцэтгэсэн сайдын толгой авч Цооцоод хvчин өгсөн тэр бол цооцоогийн төрийн мэргэн бодлогын чадал.Чиний сайхан санаат авга багш тарийн чимэг байж болно.Манай Йехенара омог дотроос ийм бичгийн утгач хvн гарсанд бид бахдаж ч болно. Гагцхvv төр тогтохдоо, төрийн чимгээр тогтдоггvй төрийн тvшээ батаар тогтдог. Тvшээ нь төрийн хvн бид юм шvv. Төрийн төлөө төмөр нvvр нvvрлэж өршөөх нигvvлсэн энэрэх өрөвдөхийн зэрэг хvний ёс ч илvv болгож, төрийн хvн бидний зvтгэдэг хvчинд богд эзэн хаан луугийн ширээнээ сэтгэлийн чилээгvй тэнгэрийн бошгоор цагийг эзлэн суудаг юмаа.Тvшээнийхээ хvйгээр манж хааны төр тогтож, тэр төрийн тvшээ бологсод төрийн төлөө vргэлж зvтгэж хар цагаан гэж болохгvй, төрийн бодолд хар юмсыг цагаан vзэх нь ашигтай бол хав харыг ч цав цагаан гээд, тийм биш гэсэн хvний төрийн хvн бид төрийн дайсан гэж vзнэ. Цагааныг хар гэж vзэх нь богд эзний төрд ашигтай бол, цав цагаан юмыг ч хараас хар юм гэж дэлхий дахинд ухуулан тийм биш гэсэн бvгдийг vгvй хийх нь тvмэн наст богд хааны төрийн ашгийн ёс. Тэр төрийн ашгийн vvднээс гадаад нэг аймгийн нэгэн эзэн ноён байтугай, тэр аймгийг ч хvйс тэмтрэх нь манж хааны төрийн ашигт хэрэгтэй юм бол vгvй хийхээс буцахгvй Галдан бошготын Зvvн гарын улсыг даран сөнөөсөн Энх амгалан хааны бодлогоос мэдэж болно. Гvнж чи богд эзний угсаатны хvн. Богд эзний төрийн нууц албаны хvн болсон учир, эзэн тvшмэл эцэг хөвгvvн нөхөр ханийн гурван товчоог төрийн vvднээс ухаарч эзэн тvшмэлийн ёсыг богд эзний төрийн өмнө гvйцэтгэж Айсан Гиоро эрхэм омгийн хvн тул богд эзний өмнө эцэг хөвгvvний ёс гvйцэтгэж нөхөр ханийн ёсыг тэр хоёр зvйлд захируулан зохицуулах ёстой. Энэ тухай чамайг зуун овогт эгэл иргэн буюу эзэн төрд тушаал авга багштай адилтгаж vл болно.Чамайг эзэн богд тvшмэл гэж vзэж, эцэг богд хөвгvvн гэж vзэж дайчин улсын төрийн бодлогын vvднээс төрийн хvн бид чамайг гадаад аймгийн хvнд хань болгосон нь, энгvvн

иргэний нөхөр ханийн ёсон лугаа огт адил vгvй.Энэ учрыг ухаж, гvнж чи төрд гавъяа гvн байгуулбаас дайчин улсын хууль ёсоор чамайг төрийн журамт гvнж гэж насан эцэст болсон хойно бас нэхэн өргөмжилж сvнсий чинь төрийн сахиус болгон, vvрд тахилга vйлдэнэ.Төрд зvтгэх ёс алдаж төрийн нөхөр ханий журмыг алдаж энгvvн зуун овогт иргэний нөхөр ханийн ёсыг тэргvvн боловоос хvний ёсонд тэр хэдvй зөв боловч төрийн ёсонд харшилсан болно. Эзэн төрийн ёс эгэл хvний ёс зөрөөтэй байдаг гэж чиний авга багш огт мэдэхгvй гэдгийг би чамд дахин давтан хэлсvгэй. Хичээнгvйлэн ойлгогтvн. Чиний тэр авга багшийг эгэл иргэий нэгэн адил vзэж гуулин зоос лугаа адилтгаваас болно. Дайчин улсад гуулин зоос хичнээн тvм буйг бод. Төрийг гvнжийг улсын ховор эрдэнэ лугаа адилтгаваас болох нь манай улсад чиний нөхөр болох болох монгол Дархан чин вангийн хамт дөрөвхөн Эфvv байгаагаас мэдэж болно. Гvнж чи энэ учрыг нэвтэрхийлэн мэдвээс зохино.Зуун овогт иргэний өмнө эзэн төрийн гvнж гэдэг эрхэм нэр бузар сэжиг ажиг халдахгvй vvрд өндөр ариун байвал зохих тул төрийн өмнө эндэж ял олсон ч тэр нь төрийн тvшиг бид л мэдэхээс биш гvнж болж төрсөн гавъяа чинь -тvмэн иргэний нvдний өмнө vvрд vлдвээс зохих тул гvнж чи хvний ёсыг тэргvvн болгож төрийн ёсонд тэсэлбээс алдаа хийсэн биеий чинь төрийн тvшээ бологсод эчнээ ял унагаж /нимэ мэ акv охо/ өвчнөөр vгvй болсон хойно чинь сvнсний өмнө гvнжийн эрхийг vзvvлээд бас тvvгээр хvний ёс нөхөр ханийн журмыг хvндэтгvvлж чиний авга багшийн хэлдгээр шударга журмыг чиний сvнсний өмнө нэхэн гvйцэтгэж эрнийг дагана.Баруун хан улсын Хан син гурван улсын Цооцоогийн ээрэг эртний төрийн эрс цаг байдлын улмаас арга буюу санамсаргvй хvнийг хилсээр алснаа хожим сvнсий нь шударга журмыг гvйцэтгэсэн явдлыг чиний авга багш vгvй гэж хэлэхгvй байх.Төрийн тvшээ бид хэдий чиний авга багшийн адил дөрвөн ном таван бичгийг vсэг дараалан цээжлvvлэхгvй боловч эртнийг дууриахдаа чиний тэр авга багшаас хэрхэвч дутуугvй шvv. Эзэн төрийн ёсонд эгэл иргэн эзний гvнж байтугай, эзэн хаан ч гэсэн харшилбал нэгэн адил, эзэн хаан хэрэв төрийн ёсонд эс нийцвээс тэнгэр болж өргөмжлөл тахилгыг өвгөдийн сvмд хvлээн луугийн ширээний тvvний угсааны агь ван залгамжилсан эртний дууриал гурван хуан, таван дийгээс хойших улсын тvvхэнд олон бий. Монголын ван улсын судрыг манжаар орчуулсан бичигт нягтлан vзвэл нэн илэрхий. Төрийн хvн бидэнд төр бат орших нь чухал тул төрийн бат оршлын төлөө тvмэн хvнийг vгvй хийхэд сэтгэл vл зовох болтугай, тvмэн наст богд эзэн ч төрийн ёсноо эс нийцвээс төрийн хvн бид эртнийг дууриал болгох vvрэгтэй. Чамайг бид төрийн гvнж, төрийн хvн гэж vзсэн учраас энэ тэнгэрийн нууцыг хэлж байна. Чи сонсоод дагаж яв. Задруулбаас гэмшивч барахгvй тэнгэр сахиулсун ч гэсэн тэр тухай чамайг хамгаалж vл чадна. Эзэн төрийн сайд тvмэн нvдтэй тvмэн сонортой шvv.Манай манж улсын дотор дагаж орсон нангиад, солонгос, монгол төвд хотон зэрэг vндэстэн, цөм эзэн угсаатай ноёлох vндэстэн манж хvнийг дээд өөрийгөө дорд боол гэж vзвээс зохих тул, адил хэргэм тушаалтай тvшмэлийн дотроос манж хvн, ноён vндэстэн тул, нэр хvнд ихтэй байваас зохих тул дайчин улсын бvгд хуулийн дотор ч тэр нангиад боолчуудыг даруй алах ял шийтгэнэ.Дайчин улсын тvмэн наст Богд эзэн хаан тэнгэрийн бошгоор цагийг эзэлж луугийн ширээнээ суугаа цагт богд эзний нэр, дайчин улсын эзэн төрийн нэр, эзэн угсаатан манж хvний нэр бусад зууны овогт иргэн боолчуудын нvднээ ариун, дээд эрхэм байх ёстой.Богд эзний төрийн бодлогонд буруу ташаа байхгvй. Байвал даруй төрийн бодлого явуулах дорд хаван тvшмэл буруу байх ёстой. Тэр буруутай хаван тvшмэлийг чухам хэн болох нь төрийн тvшээ багана болсон төрийн хvн бид дээрээс тогтоож учры нь олж хужры нь тунгаагаад олонд сая ухуулж эзэн төрийн бодлого хэзээд зөв.Тvvнийг гажуудуулж иргэнийг хэлмэгдvvлсэн гэмтэн энэ гэжзасгийг залаж гажууг хална. Энэ тухай бид ёстой чиний авга багшийн эрхэмлэдэг эртний дагаж Цооцоогийн төрийн бодлого буруугvй, Цооцоогийн сангийн сайд бага дvvгээр амуу талбин олгосон бурууг олонд vзvvлэхийг баримтална.Гvнж чи, эзний угсааны хvн, төрийн гvнж болох тул Дайчин улсын их төрийн дотоодод явуулах нарийн бодлогын нууц учрыг, хойшид гvйцэтгэх ажилд чинь мөрдөх журам болтугай гэж ийнхvv сэнхрvvлэн хэлж өглөө. Гадаад бодлого чиний биед vл хамаарна. Сурган ухуулсныг дотроо чанд журамлан дагаад богд эзний хувийн сайд намайг чамд vvнийг хэлж өгсөн гэж нэгмөсөн март. тэнгэрийн нууцыг задруулбал, яахыг бид дээр дурдсан гэж хvйтнээр инээмсэглэн хэлсэн тэр аймаар vг нь, ихэд сочин имээж, сvрдэн

гайхсан гvнжийн цээжнээ аюун бахардаж амьсгаа тасраагvй цагт хэзээ ч марташгvй хатангадаад багадаа нэг хэлvvлж тогтоосон гурван vсэгт адил нэгэнт нэгэнгvй, сонсонгуут ойд нь шингэж богд эзний төрийн бодлого гэдэг vг сонсох бvр, Йе Дайфvvгийн тэр яс хавтайм айхтар vг санагдаж зэвvvн зэвхий царай нь ярвайж vзэгдэх шиг аварга могойн нvд адил өршөөх энэрэх, хайрлах, өрөвдөхийг огт мэддэггvй тэсгэлгvй хvйтэн харцтай нvд нь элэг зvрхийг цоргих мэт, дотор аягvй болдог нь санаанд орж, хvний амийг юманд тоохгvй хvнийг хvн гэж vзэхгvй нөхрийг нөхөр гэж vзэхгvй шударга vнэн сэтгэлийг шударга vнэн гэж огт vзэхгvй дандаа хvнийг хардаж нөхрий нь эхнэрээр нь, эцгий нь хvvгээр нь багшийн шавиар нь ахы нь дvvгээр нь сайды нь тvшмэлээр нь тvшмэлийг бичээчээр нь тагнуулж өмнөд нангиадыг умарт нангиадтай эвдрэлцvvлж монгол дотор ар өвөр, өөлд торгууд гэж хооронд нь сэм эвдрэл тарьж, эчнээгээр vймvvлэн салгаж илээр бvгд нангиад монгол, солонгос таван угсаа цөм санж богд эзний нэгэн адил харъяат гэдэг боловч, манж тvшмэл цэргийг тушаал зэрэг ав адил нангиад, төвд, монгол солонгосоос илvv vздэг.Йе дайфvvгийн эрхэмлэдэг төрийн тvшээ бодлого тvшмэлийн засаг юутай харгис вэ гэж гvнжийн бодтол, хvрээнээ газар vзсэн хэдэн худалдаа албаны орос хvнийг vзсэнээ санахад vс шар сахал их, хувцас гvнжийн vзсэн таван угсааны хvнээс өвөрмөц боловч, монгол нангиад эгэл жирийн хvнийг өөрийн биеийн нэгэн адил vзэж, ах дvvгийн дунд явж байгаа мэт vнэхээр элэгсэг найрамдуу нь хармагц нь ив илхэн, өвгөн хутагт мэргэн цэцэн хvн тул орос хvн орос улсад элэгтэй байх нь аргагvй байжээ.Гvнж, тэдгээр орос хvнтэй ойр танилцахыг дотроо хvсэвч Төрийн гvнж сайдын хатан гэх зэрэг саад давахуйяа бэрх. Бас зарлигийн амбан монгол албаны хvнийг хар шар хэмээн ялгахгvй оростой найрсаг боллоо гэж хардан хавчих нь санагдаж, Йе Дайфvv гэж сvvрс алдсан нь манжийн төрийн тvшээ бvхэн гvнжийн сэтгэлд ганц Йе дайфvvгийн биеэр дvрслэгдэн сэтгэгдэх мэт.Өглөөний чимээгvй тvвшнээ зэргэлдээ гэрт манж vгээр хэлэлцэх нь дvнгэр дvнгэр дуулдаж, Йе дайфvvгийн нийслэлд эгсэн хойно ирсэн тvvний дайфийн тэргvvн хэмээх тушаалыг залгамжилсан хvн боссоныг мэдэж, өндийн чагнасхийвээс нийслэлийн газар дайфийн довтолгон одуулсан эм найруулагчийн дуу сонсогдох мэт.Хурдлан эгжээ гэж чагнатал, шаа хөшгийг тэртээ гvнгэрваанаа өвгөн хутагтын Дархан чин ванд бvтээж өгсөн бурхан нvднээ тусаж, Сувдын бариад гарсан зулын сvvмэлзэх гэрэлд тусах мэт барайж нэг гэрэл тусаж гунигтай мишээх мэт байдал, хачин бөгөөд, Дайчин улсын төрийн тvшээ сайдын заавраар өвгөн хутагтад тvvний дэргэдийн нэгэн сойвонгоор мэс өгvvлж жанч, халуулсан явдлыг санагдуулан, ханхай их өргөөнд гав ганцаараа хэвтэж байгаа гvнж орчлонд ганцаараа мэт санагдаж, тэргvvнийг дэр дээр талбин хэвттэл, нөхөр юvгээн нийслэлийн газар дуудуулж, тvмэн гашуунаар насан эцэс болсныг гунихран санаж, жагсаалын монгол ноёдын бараа бологч өвгөдийн vг сонссон нь сэтгэд орлоо.Өвгөдийн сэм гашуудан хэлэлцэх нь Дархан чин ван дайчин улсаас монголоо тусгаарлах гэж хэдэн монгол сайдуудтай хөдөө сэм хуралдваас өнөөх Йе дайфvvгийн гар хөл бологсод л мэдээлсэн биз дээ. Тэр хэрэг задарч гvнж яаж ч чадсангvй ван нийслэлд дуудуулаад, нөс нөгцжээ. жагсаалсан ноёны өвгөн хиа нарын гашуудан хэлэлцэх нь эзэнд бараалхсан монгол ноёдыг хуримлах vес, та нар богд эзний төрөөс урваж, монголыг тусгаар тогтнуулах гэж тэрсэлбэл ийм цээрлэл vзнэ. Дархан чин ванг зоосны нvхээр сvвлэж алсан тvмэн шарх болсон хvvрийг сvрдэн хэлмэгдсэн ноёдод vзvvлсэн хуримын эцэст баахан халсан ноёдын согтуу нь цочсондоо гарсан гэж. Тvvнийг яс шижигнэм санахунаа, хайрт нөхрийн гашуун зовлон эдэлж насан эцэслэсэн нь аюумшигтай бөгөөд, бие зарс хийж, өөрийн биеийг зоосоор сvвлvvлснээс илvv сэтгэл чилж шимшрэм ... Бас амраг хайрт нөхрийн яснаас нь тасарсан яс өвгөн хутагтын хойшхи дvр хоёрдугаар богдыг хороолгосон эхийн хорслыг ямар vгээр илтгэн барах вэ? Тvмэн хорслыг тэнгэрт хэлье тэнгэр хол газарт хэлье газар хатуу гэж тэсгэлгvй гашуудан хэвтэхэд нөхрийн өвгөн хиагийн бас нэг зэвvvн vг санагдав.

Тэр буурал өвгөний шулмин царай нvдэнд vзэгдэх шиг болж, хэлсэн vг нь чихэнд сонсдох мэт, өгөөмөрт богд хэдэн итгэлт ноёд хуралдуулж, өвгөд дээдсийг цэргийн их хvчээр даран дагуулсан манж хааны харгис төрөөс гар хөдлөн байлдаж, салан тусгаарлая гэж нэгэн сэтгэлээр тогтжээ. Их хэрэгт цөм халуун амь бvлээн цусаа хайрлахгvй далайсан сэлэм, шагайсан нум буунаас хальтрахгvй гэж тангараглая гэж олон сайд ноёд цөм зvvсэн бурхнаа барьж тангараглахад, өвгөн хиа тушаа болж вангийн ард байжээ.Санамсаргvй харваас, сайд ван, илэрхий хоосон гуу гаргаж, мангараглан адис авсныг

өвгөн хиа тэр vес, учрыг олсонгvй, дэмий л дотроо гайхжээ. Чингэхэд хурад тарсан хойно ноён богд хоёртоо vнэн сэтгэлээс хайртай танил нэг өвгөн малчинд зоригтон сайчуул, харгис манж хааны хатуу хар засгаас салах их хэрэг сэдэвлэн хэлэлцсэнийг дотночлон хэлэлцэж, баяр хуваалцваас өвгөн малчин, тэр их хэрэг сэдсэнд, олон цөм нэгэн сэтгэлээр гар хөдөлнө. Гагцхvv ийм учир хэрэг хэлэлцэхдээ буухиа өртөөгөө татан буулгаж хэлэлцвэл зохих юмсан. Амбан хартай, сэжиглэх сэдэв аваад, нийслэлд мэдээ довтолгож болзошгvй гэхэд нь өвгөн хиа гэнэт, сайд ванг хоосон гуугаар тангарагласныг санан сэтгэл зовж сураглавал, хурал тармагц сайд ван буухиа өртөөнөөс нийслэлийн зvг довтлон мордсон мэдээ өртөөний занги нараас сонсжээ. Яаран хатанд тэр учрыг уйлан хэлээд Богдод мэдээ хvргэе гэхэд хэдийн зарлигийн амбан аван, богдын өргөөг бvслээд дээрхийн лагшин чилээтэй гэж хөл хорьжээ.Йе дайфvvтэй уулзаж, байдлыг заншлан мэдье гэж оролдтол, богдыг бие чилээрхсэн учир уулзах чөлөөгvй Гvнжид эмч хэрэгтэй бол нөгөө шадар эмчээр тvр аргалуул гэж хариу ирvvлсэнд, гvнжийн сэтгэлд хамаг учир тодорхой болж тэр сайд ванг ард тvмнээсээ урваж, угсаагаа тэсэргvvсэн хvн, Йе дайфийн "төрийн тvшээний" гар хөл болсон хvн гэж танин мэдэгч, хvvд туслахын арга тасарч, эцгийн адил боллоо гэж сэтгэлийн зовлон дээр бас нэг зовлон нэмжээ. Богдод тэр vе хоёр удаа элч явуулаад хариу авч чадсангvй, хотгойдын Цэнгvнжав баатар дайчин улсын эсрэг хөдөлж, амбаны цэрэгт дарагдсан учир, нөгчсөн ноёны бага хатан Хотгойдын Даш тавнангийн охин, хотгойд хvн гэж хардуулан өргөөнөөсөө гадагш гаргахгvй болсныг итгэлт аягачнаар гvнжид сэм мэдэгдэн, тусламж гуйсан Йе дайфvvд бас сэжиглэлтэй болсон гvнж яах ч аргагvй байснаа сvvрс алдан бодож гашуудан санаваас аймаг, угсаагаа бодсоноор нvдэн өмнө өвгөн хутагт мэслvvлж, нөхөр зоосны сvвээр сvвvvлж, өвгөн хутагтын хоёрдугаар дvр гэж эзний зарлигаар өргөмжлvvлсэн хvv хор балгуулж насан эцэслэсэн юутай гашуун хорсол. Хотгойдын Цэнгvнжав богдтой нэг жил Йе дайфын эзэн төрийн бодлогонд хохирч Бээжинд цаазаар авахуулжээ. Дайчин улсын төрийн боол болсон нангиад тvмний олон мужид тэдний нэнэг адил, төрийн цаазад амь эрэстэж, гашуунаар vхсэн иргэн хичнээн буйг тоолбоос барахгvй. Тэндий дотор миний адил, амраг нөхөр хайрт vрээ алдсан хань эх хичнээн буй Дайчин улсын эзэн төрийн бодлого гэж улст гэрт багтсан өдий төдий угсаатан зуун овогт иргэний биеийг зовоон, сэтгэлийг дарлаж байгааг бодоход, эдний нууц хувийн сайд, йе дайфын өршөөх энэрэх, хайрлах өрөвдөхийг vл мэдэх завгvй зэвхий хvйтэн царай нь гvнжийн нvднээ харагдах шиг болж, тэсгэлгvй гашуудан шивнэрvvн:Йе дайфvv Йе дайфvv! чиний төрийн ёс-ёс биш байх нээ! Чиний "бичгийн тэнэг" гэдэг хөөрхий миний өвгөн авга багшийн хvнийг хvн гэж vздэг ёс зөв байх нээ. Дайчин улсын эзэн төрийн боол болсон зуун овогт зуун хэлтэн иргэн, та бvхэнд морь нохойн хvч гаргаж vvрд дарлуулан зовох нь худал байх нээ. Та нарыг мянган өдөр мах цусаараа тэжээвч, нэгэн өдөр хариу нэхэх байхнээ. Гаслант хань эмгэнэлт эх, зовлонт гvнж болсон би тvvнийг энэ махбод биеэр эс vзэвч, миний адил хохирогсдын гашуун гомдолт сvнсний хамт хий бие хувилган нvдээр vзэх цаг ирэх бий. Шударга журам, vнэн ёс ялан мандаж сайхан санаат өвгөн авга багшийн хэлдэг ёсоор дэлхий дахин нэгэн гэр, хvн ард ах дvv болох цаг ирэхэд тэр цагийг ойртуулахын төлөө амь нас хохирч тvмэн гашуун эдэлсэн бvгдийн тахилгын сvм босгох цаг бий. гэж сэтгэл хөдлөн, халуурсандаа нvд гялалзан шивнэж, хөндий ханхай их өргөөний шаа хөшгийн цаана хэвттэл, гэнэт, vvд сөхөгдөх чимээ гарч, Сувд домботой цай барин орж иртэл хойноос нь эм найруулагч даган орж, хөшгийн өмнө тоомсоргvй хагас ёслон мэхvйсхийгээд, Нийслэлээс өвгөн сайд дайфvvгийн найруулан явуулсан Гvнжийн чилээг дарж, эмгэнэлийг таглах эм авч ирлээ гэсэнд шаа хөшгийн чанадаас харвал нөхрийн хvv бөгөөд, гvнжийг ээж гэж гvнжид их хайртай байсан богдод чилээг дарах эм өгсөн тэр эм найруулагчийн малгайн жинс өөр болж, отогонд нь нvд нэмэгдсэнийг ажаад, Энэ эм, чиний отгонд нvд нэмvvлэх чадалтай юу гэж асууваас эм найруулагч дуугvй толгой дарав.Сувд, тэр эмий нь аваад өг гэж өндийн суугаад Йе дай фvvгийн бичгийн тэнэг гэдэг өвгөн багшаа дөрвөн ном багадаа шалгуулж, хэмлэлт vргэлжилсэн vгээр зохион бичсэн тэр номын vг vсэг тайлбарлан хариулж байсан vеийн орь залуугийн охь өндөр дуугаар зоригтойео өгvvлрvvн:Надад Нурхац баатар өвгийн чадал байхгvй боловч Нурхац баатар өвгийн зориг бий. Дайчин гvрvн дорой гvнжv нимэнэ акv охо. Дайчин улсын төрийн гvнж өвчнөөр vгvй боллоо.Жаргал зовлонг энэ улстай холбон хамтатгасан зовлогон биеий минь зовлонт боловч

зоригт монголын нутагт оршуул, төр чинь мөнх биш. Тvмэн мөнх юм. гэж тэр өвгөн дайфvvдээ хэлээрэй гээд, найруулагчийн авчирсан эмийг нэгэн амиар ууж, гангар шаазанг таглаад гайхсан Сувдад эргvvлэн өгч, тэнхэл тамир нь тэр хvчдэлд тасарсан мэт, vг дуугvй нvд анин хэвтжээ. Эм найруулагч ихэрхэх байдал хэдийн vгvй болж хариу vг өчихийг эмээн чимээгvй ухран гарч, гагцхvv гvнжийн хайрт аягачин Сувд, учрыг гэнэт ухаараад шаа хөшгийн өмнө, домботой цайгаа газарт тавьснаа мартаад, өргөөний нам гvмд сэмхэн уйлан зогсоход нь, охины амьсгалын хийд шаа хөшиг хөдөлж, алтан чимэг даруулга нь гунигтайяа намуухан жингэнэж байлаа. Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна Номыг бичсэн Солонгосын ДЭҮ-гийн ерөнхий захирал, үндэслэгч Ким Ү Жүн гудамжны сонин худалдагчаас дэлхий даяар алдаршсан том бизнэсмэн болсон нь энэхүү номыг нь унших хангалттай шалтгаан юм. Номын гол хандлага бол залуусыг ажил хөдөлмөрийн амт шимтэнд уриалан дуудах амжилтанд хүрсэн ахын захиас маягтай тун мундаг ном юм. Японы Киосэра группыг үндэслэгч Инамори Казүогийн Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл гээд ном байна. Залуу хүнд, Удирдан манлайлагч хүнд юу хэрэгтэй байдгыг сургасан бас л мундаг сайхан ном. Энэ мэт амжилтанд хүрсэн лийдэрүүд залуу хойч үеийнхэнээ зөв замд уриалан дуудаж амжилтанд хүрэхийн сайхныг өөрийн явдал мөрөөр үлгэрлэн үзүүлсэн жишээ олон байдаг билээ. Одоогоор манайд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ямар нэгэн онцгой гавъяатан алга. Энэ бол муу зүйл биш, харин ч эдгээр мундаг лийдэрүүд шиг хэлсэн үгийг нь залуус амтархан хүлээж авдаг хүн болох боломж япон солонгос залуусаас илүүтэй байна гэсэн үг шүү дээ. Үүнд хүрэхийн тулд эхлээд эдгээр амжилтанд хүрэгсэдийн өөрсдийнх нь бичсэн энэ мэт ном зохиолуудыг зориуд уншиж үзэх хэрэгтэй. Энэ хоёр номыг бичигсэдийн нэг адил чанар бол зөв зорилго тодорхойлох, түүндээ хүрэхээр галзуу мэт гүргэр зүтгэл. Хаш чулуу арьсгүйг бодХамаг амьтан мөнх бусыг бодож хатууж...(Өчигдөр телевизээр тайлбарлаж байсан мөнх бусын тухай их хаадын билэг сургаалиас сэдэвлээд зохиочихлоо. Утга санааг нь л гаргахыг хичээсэн маань энэ.)Хаш чулуу хамгаалах арьсгүй ч хатуу чанарын бэлэгдэл, хүн мөнх бус ч хаш чулуу мэт сэтгэл зүрхээрээ хамгаалагддаг билээ. Нэг л амьдрах амьдралаа зөв зорилгын төлөө зүрх сэтгэлийнхээ хатуу чанараар хальралгүй зүтгэвэл энэ мэт номыг зохиогсдын хүрсэн амжилт, хүссэн хүсэл утга учираа олж байгаа хэрэг билээ.Номын хэсгээс: ...Үргэлжид ядуу зүдүү байсан хэрнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй. Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь бэлгэ тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүллээр буцалж явдаг байсан би. Тийм болохоор би юу боллоо ч гэж сэтгэлээр унах билээ дээ. Залуу хүнд зайлшгүй байх эрхэм чухаг зүйл олон боловч тэмүүлэл мөрөөдөл шиг үнэ цэнэтэй зүйл гэж ер үгүй. Амьдралаар хичнээн ядуу тааруу ч хүсэл тэмүүллээр дүүрэн хүн огтхон ч ядууд тооцогдохгүй. Хүсэл тэмүүлэл ихтэй байх тусам төдийчинээ баян байдаг. Юу ч үгүй атлаа сэтгэлээ тэжээх тэмүүлэл мөрөөдөлтэй, юунд ч үл атаархах тийм үе бол залуу нас... Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчийнх болой...

ene nom my shireenii nom shuu. unendee bol ene nomiig bi bur baga bxdaa (4r angid bsan shuu) aawiinxaa sanal bolgosnoor unshij bsan yum. ter yed medeej tiim ch sain oilgoogui l deee. xarin 2 jiliin umnu unshisan. ene nomiig unshaad barag bux yum uurchlugdsun gej xelj bolno xexe. odoo bol gants shireenii nom maani. "emegtei xun nuxurt garaxaaraa ajildaa sanaa tawix ni bagasdag tiim baij boloxgui. chaddag yumtai bx yostoi" gesen utgatai xeseg ni taalagddag. zarim xumuus nom unshaad l bdag unshaad l bdag zamidral i deeshlej bgaa ni ch medegdexgui. tegsen xirnee iim ch nom bdag tiim ch nom bdag geed uuruu barag amid nomiin san bolchixson bdag yum. ter xumuus shal tenegeee ... unshaad amidraldaa zuwuur xeregjuulj chadwal gants nom ch gantsdaxgui. xeregjuulj chadaxgui bol xairan head memory card. xereggui yumaar tolgoigoo duurgej yadag bna ... uuruu ch uxaaraagui baij xudlaa "tsetserxeed" ... xexe Ном бол зөвхөн амьдралаа дээшлүүлэхийн (хөрөнгө мөнгөний хувьд гэдэг утгаар шүү дээ) тулд унших, эсвэл шинэ чадвар боломжоо ахиулахын тулд л унших ёстой зүйл биш байх өө. Жишээ нь ном унших дуртай хүн өдөржин шүлгийн ном тэврээд тэрнээсээ хамгийн сайхан сэтгэл ханамж авдаг байж болно тэ? Гэхдээ яахав одоо цаг үеийн байдал тэр чигээрээ хөрөнгө бүтээцгээх гэсэн

хандлагаар шуурч байгаа болохоор шал дэмий шүлэг уншаад цагаа үрж хэвтээ нөхрийн өмнөөс харуусах хэн хүн элбэгшээ л дээ. Ном унших гэдэг бол мэргэн зохиогчтой нь уулзах лугаа агаар нэг болой. хэ хэ. Номыг хүн бүр өөр өнцөгөөс харж уншидаг байх л даа. Зүгээр л цагаа өнгөрөөх эсвэл нээг их ухаантай эсвэл лаг “уншдаг” имиж бүрдүүлэх гэж ... Ямар ч байсан би зүгээр л яг энэ тохиолдолд “би тэдэн ном уншисан” гэж зөвхөн уншсан номныхоо тоогоороо уралддаг хүмүүсийг тухайлсан юм. Гэхдээ л номыг цаг нөгцөөх гэж бус бас имиж бүрдүүлэх гэж уншдаг хүмүүсийн тоо цөөхөн байгаасай гэж л хэлэх гэсэн үг. Тэгээд ч ер нь зохиогч шал дэмий хоосноор “хөөрч бус” ямар нэгэн сайхан үр дүн, нөлөөллийг бүтээх гэж бичдэг болов уу. Миний бодол байлаа .... Ахиад хэлэхэд “Хорвоо дэлхий уужим хийх ажил их” гэдэг номны зорилго өөрөө залуучуудад хандсан битгий цагаа хий дэмий үр гэсэн эцсийн санаатай. Гэтэл миний нэг таньдаг хүн “аан наад номыг чинь би уншиж байсан юм за байз 4 удаа шүү” гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл тэр хүн юу авахаа мэдэхгүй дөрвийн дөрвөн удаа уншчихаад өнөөдрийн миний мэддэг тэр “баагий” л байгаа байхгүй юу. Үүнийг л хэлэх гэсэн санаатай. Тийм хүмүүс битгий олон байгаасай л гэж ....

Уужим хорвоо Намайг 8-р ангид байхад миний төрсөн ах 10-р ангийн төгсөлтийн монтажнийхаа зургуудыг үзээд сууж байсан юм. Тэр дунд нь нэг цаас хавчуулчихсан байсныг нь би олж хараад дэлгэн унштал төгсөгчдөөс асуусан нэгэн сонирхолтой асуулт дурсамж болон үлдсэн байх юм. Та ирээдүйгээ ямраар төсөөлж байна? гэсэн асуулт байсан санагдана. Олон хүүхэд их сонирхолтой, гайхалтай хариулт өгсөн байсан. Харин ах юу гэж хариулсан нь их сонирхолтой санагдаж унштал “Би ирээдүйгээ оюуны боолчлолд орохгүйгээр төсөөлж байна” гэсэн зүйл бичсэн байсан. Оюуны боолчлол гэж юу юм бол юуг хэлээд байгаа юм бол гэсэн асуулт тулгарсан цагаас хойш би олон зүйлийн учир шалтгааныг тайлах гэж оролдсоор өнөөдрийн байдлаар сониуч хүн болсон байна. Магадгүй энэ миний амьдралын огцом өөрчлөлт байсан байж мэднэ. Манай үеийнхэн өнөөгийн оюутан залуус бид л хөгжингүй Монгол улсын эхний үеийнхэн болж чадна гэдэгт би итгэдэг. “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэсэн нэртэй номыг солонгосын ДЭҮ компанийн эзэн Ким Ү Жүн бичиж гаргасан билээ. Их сонирхолтой ухаарлыг өгсөн ном. Тэрээр хэлэхдээ “Би юм л хийж байх дуртай. Ерөөс зүгээр сууж чаддаггүй. Хорвоод хамгийн хэцүү юм бол юу ч хийхгүй зүгээр суух гэж би боддог. Зарим хүн зүгээр суухыг “амралт” гэж хэлж магадгүй боловч миний хувьд бол эсрэг байр суурьтай. Юу ч бай хамаагүй хийх л хэрэгтэй. Хийгээд ирэхээр ажил аяндаа ундраад ирнэ” гэж хэлсэн байдаг. Ер нь залуу ажилсаг хүн олон байж түүхийг баяжуулж, хорвоогийн шинэ хязгаарыг нээж чаддаг. Залуу эрч хүчтэй ажилсаг хүн саад тотгор зовлон бэрхшээлээс айдаггүй. Ганц хоёр удаа эндэж буруутсан ч түүнийгээ даван туулах зориг тэвчээртэй байдаг. Хорвоо дэлхий уудам хийх зүйл их байна. Залуухан эрч хүчтэй зориг тэвчээртэй хүн л хэний ч хүрж очоогүй газар очихыг хүсч, хэний ч хийж үзээгүй ажлыг хийхийг хүсдэг. Тийм зүйлийг араас мэрийдэг хүмүүсийн ачаар л түүх алхам алхамаар урагшилж ирсэн. Шинийг эрэлхийлэх үзэл санаагаар найдвартай зэвсэглэгдсэн олон олон ухаалаг залуучуудтай болсон үед л манай улс үндэстний соёл иргэншил цэцэглэн хөгжиж өсөн дэвжинэ гэдэгт би итгэдэг. Харин алмайран залхуурч, шинийг эрэлхийлэн бүтээхээс зайлс хийсэн уур амьсгал газар авсан улс оронд нийгэм торойтож ард иргэд нь ядуурч хоосорч оюуны боолчлолд автаж, соёл ингэншил нь доройтон мөхдөг гэдгийг түүх бидэнд бэлээхнээ гэрчилэн харуулдаг билээ. Эзэн Чингис хаанаараа дэлхий дахинаа гайхуулан бахархаж байдаг олон зуун жилийн түүхтэй Монгол улсын өнөөгийн нийгэмд энэ цаг үед шинийг эрэлхийлэн тэмүүлэх үзэл санаа их дутмаг тал ажиглагдаж байна. Өнөөдөр дэлхий дахинд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж буй хөгжингүй улс орнуудтай өөрийн орныг харьцуулан үзвэл улс орны минь хүч чадал ихээхэн хоцорч яваа гэдгийг ойлгох ёстой. Хүн ер нь хаана хөгжил дэвшил байна, хаана сайхан амьдрал байна тийшээ хуйларч байдгийг буруутгах аргагүй. Гэхдээ ялангуяа залуучууд эх орноосоо харийн оронд сурч боловсрох бус зөвхөн ажил хийж мөнгө олохын тулд явдаг болсон нь миний сэтгэлийг их зовоож байна. Ирээдүйн хөгжингүй Монгол улсын дүр төрхийг маш богинохон хугацаанд залуучууд бид л бий болгож чадна. Бид ч тэгэх ёстой энэ үүргийг МУ-ын иргэн хүн болж төрөхдөө л ухамсарладаг. Энэ улсдаа Монголчууд бид л иргэн л болж эзэн нь суух ёстой. Харин оюутан залуучууд бид маш сайн сурч боловсрох ёстой. Тэр тусмаа дэлхийн хөгжингүй орнуудын соёл иргэншилтэй танилцаж тэднээс суралцаж эргээд эх орондоо

ирээд тухайн улс орныхоо хамгийн ололттой талуудыг хэрэгжүүлнэ гэдэгт би итгэж байна найдаж байна. Залуучууд аа, хорвоо ертөнц уужим, хийх зүйл их байна шүү дээ. Гэвч нэг л замаараа сажилж явдаг, нэг л зүйлийг байнга давтан хийдэг хүнд тийм биш байх л даа. Тийм хүнд өөрийнх нь төсөөлж байгаачлан давчуу, уйтгартай, мөнөөх хийдгээс нь өөр ажил олдохгүй биз. Манай гараг огторгуйн хязгаар уудам дах цэг гэмээр жижиг давчуу хэдий ч хараахан хөл тавиагүй газар олон бий. Хийж бүтээгээгүй, хийж байгаагүй зүйлс төдийгүй хорвоо ертөнцөөс энэ уудам тал нутгаас сурч мэдэх зүйл өч төчнөөн байна. Та хамгийн азтай хүн гэдгээ мэдэх үү?

Энэ хорвоо дэлхий дээр хамгийн азтай хүн хэн бэ? Магадгүй Билл Гейтс гэж хариулах хүн байгаа л байх. Гэхдээ та доорх сонирхолтой зүйлсийг уншиж үзээд арай өөр бодолтой болж магадгүй.Дэлхийн хүн амын одоо байгаа хэмжээг нь 100 хүнтэй жижиг тосгон болгон төсөөлөн үзвэл ийм байх нь. Үүнд : 57 ази, 21 европ, 14 америк, 8 африк хүмүүс байх нь.Эдгээрээс 52 нь эмэгтэй, 4, эрэгтэй, үүнээс дунджаар 30 нь цагаан арьстан , 70 нь өнгөт арьстан байх тооцоо гарч байгаа юм байна. Эдгээр нэг тосгоны 100 хүмүүсээс 6н америк үндэстэн бүх мөнгөний 59% -г эзэмшинэ. 20 нь хувийн байшинд амьдардаг. 30 нь бичиг үсэгтэй. Нэг хүн компьютертэй бас зөвхөн нэг хүн их сургууль төгсдөг байх нь. Хэрвээ та өнөөдөр ямарч өвчингүй сэрж байгаа бол 7 хоногийн цаадахыг харж чадахгүй байгаа 1 сая хүнээс азтай. Аюул , доромжлол, өлсгөлөн, зовлон амсаагүй бөгөөд танай улсад дайн болоогүй, айх айдасгүй амьдарч байгаа бол та дэлхийн 500 сая хүнээс азтай.Хөргөгчиндөө идэх юмтай, мөрөндөө тохох хувцастай, толгой хоргодох гэртэй бол та энэ дэлхийн хүн амын 75%-аас илүү баян хүн юм. Ээж аав тань эсэн мэнд байгаа бол та энэ дэлхийн хамгийн азтай цөөхөн хэдэн хүний нэг. Тиймээ та энэ дэлхийн хамгийн азтай хүн.Учир нь та бичиг үсэг мэдэхгүй 2 тэрбум хүний нэг биш. Бичиг үсэг мэдэж байгаа гэдэг тань богино хугацаанд их зүйлийг сурч эзэмших бүрэн боломжтой гэсэн үг. Сурч боловсорно гэдэг чинь амжилтанд хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Би амжилтанд хүрэхэд хэцүү зүйл байхгүй гэж боддог. Харин амжилтын оргилд удаан тогтож чадах нь чухал хэмээн үздэг.Өнөөдөр бидэнд юу дутаад байгаа юм болдоо?! Хэрэгцээтэй гэсэн бүхэн минь байна шүү дээ. Ялангуяа Монгол хүний генд аливаа зүйлийг хурдан сурах чадвар бусад үндэстнүүдээс хамьгүй илүү байдаг гэж ярьдаг. Манай оюутан залуучууд яагаад ирээдүйрүүгээ, итгэл өөд тэмүүлэхгүй , эрч хүчээр дүүрэн цэл залуу насандаа сурч боловсрохыг эрмэлзэхгүй байна аа. Дэлхийн хамгийн шилдэг Харвард, Станфорд, Кембриж гэх мэтийн их сургуулиудад элсэн суралцъя гэсэн хүслээр дүүрэн байэ эх орондоо төдийгүй дэлхийн хөгжил дэвшилд оюуны том хөрөнгө оруулалтыг хийе хэмээн зорьж болно шүү дээ. Лидер хүнийг яагаад өөрөөсөө биш бусдаас хайдаг байна аа. Идэх хоол, өмсөх хувцас, сурах тохилог орчин, хэрэгтэй ном сурах бичиг гээд л бүгд л бэлэн байна шүү дээ. Хоёр гаргүй хэрнээ усан сэлэлтээр олимпийн аварга болж, хараагүй хүн хөгжим дарж, хөлгүй хүн гүйлтэнд түрүүлж, сонсголгүй хүн симфони зохиож байхад яагаад бид тэрнээс дор, арчаагүй мэт байх ёстой гэж. Өөрийнхөө нөц боломжуудын зөв ашиглаж чадахгүй, түүнийгээ нэг л сайн олж анзаарч харахгүй байгаа юм шиг санагдах юм хэмээн ахын минь хэлж байсан бодогдоно. Тиймээ бид өвчин зовлонтой, бичиг үсэг мэдэхгүй олон сая хүмүүсээс азтай гэдгээ тэр болгон анзаардаггүй бололтой. Монголын бүх оюутан залуус гутранги дорой үзэлтэй өөрийгөө тэньж мэддэггүй хүмүүс гэж байдаг гэж үү? Үгүй биз ээ. Дэлхийн хамгийн шилдэг ихэнх их дээд сургуулиудад Монголын олон олон оюутан залуус суралцаж тухайн суралцаж буй орондоо асар том оюуны хөрөнгө оруулалт хийж байдаг. Тэд Монголдоо буцаж очмооргүй байна тэнд эргээд очвол амьдрал утга учиргүй, ажил хийж, сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй хүн тун ховор, нийтээрээ залхуурлын байдалд шилжсэн байдаг гэж хүртэл ярьцгаадаг. Интернэтээр янз янзын хэлэлцүүлэг, форум уншаад сууж байхад эсвэл оюутан залуустайгаа уулзан ярилцаж байхад нэгэн сонин зүйл ажиглагддаг. Тэд хэлэхдээ Монголчууд яахаараа ийм залхуу байдаг байна аа гээд л ихэнхдээ магтахаас илүүтэйгээр муулах хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл Монголчууд хэмээх ойлголт дундаа өөрсдийгөө огт оролцуулдаггүй. Гудамжинд архи уучихсан согтуу хүн хүртэл ийм зүйл яриад сууж байдаг. Миний бодлоор Монголчуудын гэж хэлээд байгаа бүдүүлэг сэтгэлгээгээ эхлээд өөрөөсөө хайж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Ялангуяа залуучууд бид “унаж яваа аварга хүн” гэгддэг америкийн нэгдсэн улсын өсвөр үеийн залуучуудын тэр бэлэнчлэх сэтгэлгээг киноноос харж дуйрайх биш тэр улсын ололттой, бодит хөгжил дэвшлүүдээс үлгэр дуйраалал авч Монгол орноо болон өөрийгөө хөгжүүлье, гэсэн хүсэл тэмүүлэлтэй байвал зохилтой. Цаг хугацаа хэмжүүргүй

… Жаргалтай хүмүүс цаг хугацааг агшин хормоор тоолдог, золгүй хүмүүсийн хувьд тэр сар жилээр сунжирна. /Фенимор Купер/ Энэ хорвоо дэлхий дээр үнэ цэнэтэй зүйл их олон байдаг. Гэхдээ юу юунаас илүү эрхэмлэн чухалчилах зүйл бол мэдээж цаг хугацаа юм. Цаг хугацаа харвасан сум лугаа адил. Өнгөрөх л юм бол дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Цаг хугацаа бүхнийг түрэн хувиргадаг атлаа өөрөө эс гүйцэгдэнэ. Бидний “одоо” гэж хэлдэг хором зөвхөн ганц удаа л тохиолддог. Биднийг одоо гэж хэлэх зуур л одоо арилаад өгдөг. Бид цаг хугацааг хайрлаж эрхэмлэх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө, ажил төрлийг дахин олж авч болдог бол цаг хугацааг ахин хэзээ ч эргүүлж авч болохгүй шүү дээ. Үүнд л цаг хугацааны үнэ цэнэ оршино. Залуучууд бид цаг хугацаагаа эрхэмлэн нандигнаж байх эрхэм зан чанараа ихэнхдээ мартчихсан байдаг ч юм шиг. Өчүүхэн хэсгийг нь дэмий өнгөрөөлөө гээд хорвоогийн урт насанд юу ч болох юм билээ гэж боддог байж магадгүй. Гэвч энэ бол маш том эндүүрэл. Бид цагийг хайрлах ёстой. Харин хөлс, хүчээ хайрлах ёсгүй. Гагцхүү цагийг хэр зэрэг үр ашигтай ашиглаж чадсанаас л хамааран цаашдын бид бүхний дэвжих доройтох хоёр маань ихээхэн шалтгаалдаг. Адилхан амжилт гаргасан хэдий ч цагийг үнэхээр үр бүтээлтэй ашигласан хүний гаргасан амжилт хийж гүйцэтгэсэн ажлынх нь чанараас л тодорхой мэдэгддэг. Цаг хугацаанд гамгүй хандах нь мөнгийг хамаа замбараагүй зарцуулснаас хамаагүй долоон дор зүйл. Цаг хугацааг худалддаг газар гэж хаа ч үгүй. Өнөөгийн зарим залуус маань хийх зүйл байдаггүй ээ, цагийг нөхцөөж ядан уйдаж үхэх нь ээ гэж ярьцгааж байдаг. Тийм утгагүй хүн аль болох болохгүй байхыг хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй шүү залуусаа. Тийм хүмүүсийг ихэнхи амжилтанд хүрсэн хүмүүс сайн ойлгодоггүй. Тийм хүнтэй эвлэрдэггүй энэ бол ойлгомжтой зүйл. Залуу хүн хайран цагаа харуусмаар дэмий өнгөрөөх нь хүлцэшгүй хэрэг. Бараг бүх ард иргэд нь бичиг үсэг мэддэг дэлхийд ховорхон улсын нэг болох Япон улсын оюунлаг ард иргэд, залуучууд, ахмад үеийнхэн дайны гашуун цаг үеийг туулсан болоод ч тэр юм уу цаг хугацаа гэдэг зүйлийг хамгаас эрхэмлэдэг. Өдөрт 5-н цагаас илүү цагаар унтсан хүнийг ажилгүй залхууд тооцдог. Харин гарт баригдахгүй эргээд ирдэггүй хором бүрээс тогтсон цаг хугацааны үнэ цэнийг арай илүү мэдэрдэг тэр л хүмүүсээ хамгаас илүү хайрлаж хүндэлдэг. Тийм хүнийг л амжилтанд хүрдэг гэдгийг мэддэг учраас залуу үеийнхэндээ цаг хугацааны үнэ цэнийг байнга л ойлгуулж, хэлж, захиж байдаг. Бид хоёр удаа амьдрахгүй. Тиймээс нэг хором ч атугай хий дэмий өнгөрөөхгүй үр ашигтай өнгөрүүлж цагийг хайрлаж гамнаваас зохилтой. Ромын Философич Сенека цагийг ашиглах тухай зөвлөхдөө “хүний амьдрал хангалттай урт”. “Үр ашигтай өнгөрөөж чадваас бидний нас аугаа их үйл хэргийг бүтээхэд чамлахааргүй урт. Гэхдээ сайн үйлсийг бүтээхгүй залхуурч хайран насаа хий дэмий өнгөрөөвөөс нэг л мэдэхэд насны намар ирчихсэнийг сая л ухаарч харамсахад хүрдэг билээ. Бидний нас богинохон бус, харин бид насаа богиносгож орхидог нь энэ биз” гэж хэлсэн байдаг. Утга учиргүй өнгөрөөвөл бидний нас даанч богинохон. Ялангуяа залуучууд бид бүхэн тэгэс ингэс хийж алмайрч өнгөрөөх үнэгүй цаг, нэг минут ч байж таарахгүй ээ. Хэдхэн минут юм чинь яасан ч яахав гэж бодож л болохгүй шүү. Юу ч бай хийх л хэрэгтэй дэмий л өнгөрөөж болохгүй. Залуучууд бид л залуу насандаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах хэрэгтэй. Ингэснээр амжилтын үүд хаалга нээгддэг. Харин тоглоцгооё, наргиж цэнгэцгээе, залуу насанд л жаргаж авъя гэсэн уриалга гадны муу нөлөө, уруу татах хүчинд автаж огт болохгүй. Буурал үстэй болсон тэр цагт гарцаагүй харамсаж гэмших болно гэдгийн буурал түүх бидэнд бэлээхнээ харуулсан билээ. Хорвоод чухал зүйл их байвч юу юунаас илүү эрхэм зүйлийн нэг бол “цаг хугацаа”. Хүн цаг хугацаанд оршдог. Ирээдүй, одоо, өнгөрсөн Ирээдүй бол амьдрал Одоо бол эрх чөлөө Өнгөрсөн гэдэг амьдрал, эрх чөлөөгөөрөө олсон тэр зүйл. Хүн амьдралаа алдвал ирээдүйгээ алдана.Эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана. Амьдрал болон эрх чөлөөнийхөө бүтээлээ алдвал өнгөрсөн цагаа алдана. Аз жаргалтай амьдрал Та амьдралаас юуг хүсч, хүлээж байдаг вэ? гэсэн асуултанд хүн төрөлхтөн нэгэн дуугаар аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж хэлдэг билээ. Тиймээс аз жаргалтай амьдарсан амьдрал л хамгийн үнэтэй амьдрал байдаг. Би хувьдаа аз жаргалыг хувь хүн өөрийнхөө амьдралд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа байдлаас нь хамааран аз жаргалтай байна уу? үгүй юу гэдэг нь хэмжигддэг гэж ойлгодог. Хүн бүр аз жаргалтай сайн сайхан амьдралыг хүсдэг. Аз жаргал нь биднээс хол хөндий байдаггүй. Яг энэ мөчид би хамгийн

их жаргалтай байна гэдгээ мэдрэх үед аз жаргал бидний дэргэд байж харин их ядарч, зовж, зүдэрч байна гэж бодох үед аз жаргал биднээс холдон замхарч үгүй болдог. Одоогоос хэдэн жилийн өмнө аз жаргал гэж яг юуг хэлдэг юм бол гэсэн мэдэх хүсэлдээ дийлдэн өөрийн олж мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцаж байна. Хорвоо дэлхий дээр миний хамгийн хүндэлж явдаг аав маань ах бид хоёрт захиж хэлдэг нэгэн зүйл байсан. Одоо ч хааяа хэлж сануулдаг. Гэхдээ тэр үед л би анх яс махандаа шингэтэл ойлгох шиг болсон “Хүн мөнгөний хойноос биш, мөнгө хүний араас хуйлрах ёстой”. “Ихэнх хүмүүс мөнгөний хойноос гүйсээр байгаад л нэг мэдэхэд амьдралын залуу насныхаа хайран цаг хугацааг хий дэмий өнгөрөөсөн байдаг. Аав нь ч мөн адил тийм замаар явж ирсэн. Харин одоо өөрийнхөө үр хүүхдүүдийг тийм нийтлэг буруу замаар явуулахыг хүсэхгүй байна. Залуу насанд хичээнгүйлэн сурч боловсрох зайлшгүй хэрэгтэй. Хүн ажил дээр гарах юм бол угаасаа хорвоогийн мөнх бусыг үзтэл ажилладаг. Дахин хичнээн ч хүсч байсан өөртөө цаг зав гарган өмнө нь сураагүй зүйлсээ сурч мэдэж чаддаггүй. Олж авч чадсан хэдий ч тэр үеийн үнэ цэнийг илэрхийлж хадгалдаггүй. Дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хол давсан хүмүүсийн бараг дийлэнх хэсэг нь амьдралд мөнгөний хойноос гүйж явсаар хорвоог элээдэг. Нэг ёсондоо амьдралын энгийн урсгалаар урсдаг, эцэс сүүлд нь бүгд л харамсдаг. Тийм ч учраас хүн төрөлхтний буурал түүхийг тэрхүү урсгалыг сөрж амжилтанд хүрсэн, суут нээлтүүд хийж дэлхийн хөгжил дэвшлийн цаашдын ирээдүйг тодорхойлдог цөөхөн хэдхэн хүмүүс л баяжуулсаар ирсэн байдаг. Алийг нь сонгох нь та нарын сонголт. Эхнийх нь дийлэнх хүний амьдардаг өнөө маргаашийг аргацааж, нэг ёсондоо энгийн урсгалаар амьдрах. Нөгөө нь хичээнгүйлэн сурч боловсорч, алсыг харж, цаашид аз жаргалтай, эрүүл, ухаалаг орчинд амьдрах. Хүн бүрт сонголт бий. Өөрсдийнхөө ирээдүйн амьдралыг одоо л шийдэх хэрэгтэй” хэмээн хэлж байсан санагдана. Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Хэн хүнгүй адилхан. Би ч мөн адил. Гэхдээ бид яавал аз жаргалтай болохоо мэддэггүй. Мөнгөөр аз жаргалыг хэмжиж болдог гэж үү? би л хувьдаа үгүй гэж хэлнэ. Хэн нэгэн хүнээс тэр сайхан амьдралтай юу гэж асуувал. Тиймээ тэр баян сайхан амьдралтай. Эсвэл үгүй тэр ядуу тарчигхан амьдралтай гэж хариулт өгдөг хүн олон бий. Мэдээж хүн сайхан амьдрах хэрэгтэй. Гэвч их хөрөнгөтэй хүн чинээлэг амьдралтай боловч сайхан амьдардаг гэсэн үг биш шүү дээ. Сайхан амьдралд хөрөнгө мөнгө нь гол биш сэтгэл ханамжтай байх нь гол байдаг. Хөрөнгө мөнгөний хойноос явдаг хүн амьдралдаа хэзээд сэтгэл дундуур явдаг. Бүхнийг өөрийн болгож авъя гэсэн тэр хязгааргүй шунахай сэтгэлгээнээс болдог байх л даа. Эдийн шунал ханахийг мэддэггүй. Аз жаргалтай сайхан амьдарна гэдэг бол хэмжээлшгүй их эд хөрөнгөтэй болохыг хэлдэггүй гэдэгтэй би санал нэг байдаг. Мөнгийг зөв захиран зарцуулахад ухаан хэрэгтэй. Аль болох залуугаасаа л мөнгөний талаар ойлголттой болж мөнгийг зөв зарцуулж сурах нь чухал. Мөнгө өөрөө сайн ч юм биш муу юм ч биш. Гагцхүү мөнгийг хэрхэн хэрэглэснээс л сайн, муу тал нь илэрдэг. Зайлшгүй хэрэгцээтэй юмандаа л зарах хэрэгтэй. Ямар ч хэрэгцээгүй юманд мөнгө үрэх нь хамгийн тэнэг хэрэг. Жишээ нь сэтгэл хөдлөлөөр ямар нэгэн юм худалдаж авах, юмны хямдыг бодоод авах, эсвэл хүмүүсийг дууриагаад л авчихдаг эдгээр ухаангүй үйлдэл маш муу зүйл. Харин өөрийнхөө ирээдүйн төлөө эсвэл ойр дотныхондоо тус болох юм бол мөнгө ахиухан зарахдаа ч гонсойх хэрэггүй. Сурах эмчлүүлэх эсвэл ядарсан хүнд туслахад гар татахгүй байхад гэмгүй. Өөрөөр хэлбэл аз жаргалтай сайхан амьдрана гэдэг нь тухайн хүн өөрийнхөө амьдралдаа хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа байдлаар хэмжигддэг. Хүн бол тодорхой цаг хугацааны туршид л амьдардаг хязгаартай амьтан. Харин хорвоо ертөнц бол бидний насны хувьд үүрдийнх. Мөнхийн байгалийн өмнө хүн даруухан ухаалаг байх хэрэгтэй. Саяхан би “Эрэгтэйчүүд Ангараг гарагаас ирсэн, эмэгтэйчүүд Сугар гарагаас ирсэн” гэсэн сонирхолтой сургамжтай ном уншсан. Тэр номонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байгалиас заяахдаа өөрсдийн гэсэн төрөлх зан араншинтай байдаг. Хоорондоо өөр өөр хэлээр ярьж тэр болгон хоорондоо сайн ойлголцож чаддаггүй. Ийм шалтгаанаас болоод олон сайхан гэр бүл салж сарниж байна. Нийгмийн үндэс болсон гэр бүлийн ач холбогдлыг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд ч эвсэг гэр бүл аз жаргалын ундарга болдог шүү дээ. Бие биенээ сайн ойлгож бие биендээ итгэх хэрэгтэй. Өөр өөрсдийнхөө хэлээр хоорондоо зөв ойлголцож, харилцаж байх хэрэгтэй. Аз жаргалтай сайн сайхан амьдрахын тулд миний санал болгож буй хүчин зүйлс ихээхэн чухал хэмээн би үздэг. "Хандлагын хүч" Хүний ухамсар, сэтгэл санаа нь аз жаргалд хэдий чинээ бэлэн байна тэр хүн төдий чинээ аз жаргалтай байна. Сайн харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно. Гадаад нөхцөл байдал биш хүний бодол санаа л өөрийг нь зовоож, эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдсанаар та аз жаргалаа удирдана. “Бие махбодын

хүч” Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж биеийг таатай сайхан болгодог. Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно. Хооллолт бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо үр тариа, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ахиухан хэрэглэхийг хичээж, өдөрт заавал 1 цагаас багагүй хугацаанд агаарт гарч салхилж байх хэрэгтэй. “Хором хормоор амьдрахын хүч” Аз жаргал нь жил, сар, долоо хоног тэр байтугай өдөрт ч байдаггүй., харин түүнийг хором бүрээс олж болно. Хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд бид амьдралаас сайн сайхныг олж чадна. Цаг хугацаа гэдэг бол хорвоо дэлхий дээр буцааж авч болдоггүй цорын ганц зүйл. Хүн амьдралаа эргэн нэг харахдаа аз жаргалтай байсан мөчүүдээ л юуны өмнө санадаг. Аз жаргал хором бүрээр илэрдэг. “Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч” Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байдаг. Хүн өөртөө сэтгэл хангалуун биш байвал амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй, хэн нэгний хүн болж төрөх боломж нь гурван зуун мянган тэрбумаас цор ганц байсан учраас хүн бүр ялагч. Бусад хүмүүс бидний толь, гэхдээ нөлөөтэй толинууд байдаг. Өөрийнхөө тухай буруу төсөөлөл, шүүмжлэлт бодлоосоо ангижран өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээж байх хэрэгтэй. “Зорилгын хүч” Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог. Хэрвээ бид зорилготой бол тэр зовлон шаналалаас ангижрахад төдий бус, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна. Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл.Зорилго нь хүнд хэцүү цаг үеийг туулахад хялбар болгож жаргалтай сайн цагийг улам ч таатай болгодог. “Хошигнолын хүч” Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгодог. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлдэг. Инээд хүнд бага ч гэсэн аз жаргалын мэдрүүлж чаддаг. “Өршөөн уучлахын хүч” Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын үүдийг нээх түлхүүр юм. Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүй гэдгийг сана. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж л болдог. Бусдыг уучил өөрийгөө ч уучил. “Өглөгийн хүч” Эд юмсыг олж авсанаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалд хүрэхийн тулд бусдад өгөх, бусдад туслах чадвар оршино. Бид бусдад хэдий хэмжээгээр баяр баясгалан, аз жаргалыг өгнө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бий болгох өдөр тутмын арга юм. “Хамтын харилцааны хүч” Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй_. Робинзон Крузог эс тооцвол. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг хөнгөн болгодог. Бусадтай хуваалцаж буй баяр баясгалан хоёр дахин үржиж бусадтай хуваалцаж буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрдөг. Хэн нэгэн хүнтэй харьцахдаа үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. “Итгэлийн хүч” Итгэл нь аз жаргалтай амьдралын суурь болдог. Бид бүгд жаргалтай байхын тулд төдийгүй зүгээр амьдрахын тулд ч гэсэн ямар нэгэн зүйлд итгэж байх хэрэгтэй. Та өөртөө итгэлтэй байж л ямар нэгэн алхам хийдэг тийм ч учраас тодорхой үр дүнд хүрдэг шүү дээ. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюу ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр уймрал, сандралаас чөлөөлнө. Хүн эхээс төрөхдөө л амьдралын тэмцэл, ширүүн өрсөлдөөн дунд гар бие оролцдог гэж хүмүүс ярьцгаадаг. Ирээдүй яг энэ цаг мөчөөс л эхэлдэг. Тиймээс та яг одоо аз жаргалыг өөртөө бий болгоорой. Аз жаргалаа олж аваарай Амжилт бол бүтээл Амжилт гэнэт өөрөө ургаад гараад ирдэггүй. Амжилт бол бүтээл байдаг. Би номын дэлгүүрүүдээр хэсэх их дуртай дээхнэ үед нэг номын дэлгүүрт “Та ч Ейнштейн шиг сэтгэж чадна” гэсэн их сонирхолтой нэртэй зузаавтар номыг олж харан хармаандаа байсан хамаг мөнгөөрөө авч уншиж байсан. Номны эхлэл хэсэгт нь “Суу билэгтэн тусгай төрдөггүй тэд харин өөрөө өөрсдийгөө бий болгодог” гэсэн утга санаа бүхий зүйлийг агуулсан зүйлс байсан. Амжилтанд хүрсэн хүмүүс цаг хугацааг нарийн мэдэрч өглөө нар мандахаас нар жаргах хүртэл тасралтгүй хөдөлмөрлөсөн хүмүүс байдаг. Нэгэн сонирхолтой туршилтыг нейроанатомист Мариан Диамонд гэдэг нэртэй эмэгтэй хийсэн байна. Харх хүнтэй 90% - иараа төстэй байдаг билээ. Тэр эмэгтэй дээд зэргийн өдөөлттэй орчинд буюу шат, тоглоом, дүүжин гэх мэт зүйлсүүдийг байрлуулсан нэгэн чингэлэгт хэсэг хархнуудыг оруулжээ. Дараа нь юу ч байхгүй хов хоосон жижигхэн чингэлэгт өөр хархуудыг оруулсан байна. Хэсэг цаг хугацааны дараа эцсийн үр дүнд

өдөөгдсөн орчинд амьдарч байсан хархнууд гурван жил амьдарч, тархи нь хэмжээгээрээ томорч, дендрит холбоосууд үүсч мэдрэлийн нэг эсээс (нейрон) нөгөө рүү электрон дамжуулах салбарласан бүтэц бий болсон байхыг судалгааны явцад тогтоожээ. Харин хоосон чингэлэгт байсан хулгануудын тархины хөгжил зогсонги байдалд орж тэд удалгүй залуугаараа үхсэн байсан аж. Өөрөөр хэлбэл тэдний тархинд холбоос үүсээгүй байж. Тэгэхээр орчин гэдэг зүйл ямар их чухал гэдгийг нөгөөтэйгүүр оюун ухаанаа үргэлж ажиллуулж, ачааллуулж, хурцалж байвал хүний ухаан нэмэгдэж урт насална гэдгийг энэ жишээ бэлээхэн харуулсан байна. ХХ зууны хамгийн агуу сэтгэгч хэн байсан бэ? гэж хэн нэгнээс асуувал эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр мэдээж “Ейнштейн” шүү дээ гэж хариулна байх. Агуу суут Ейнштейний амьдралын тухай болоод хэрхэн амжилтанд хүрсэн талаар янз янзын түүхийг хүмүүс ярьж хэлцгээж байдаг. Агуу суут хүмүүс амьдралаас олж мэдсэн зүйлсээ өөрийн туршлагадаа тулгуурлан нимгэн цаасан дээр оюуны их өвийг хойч залуу үедээ түүх болгон үлдээдэг билээ. Эрдэмтэн суут Ейнштейний хэлж байсан үгсүүд дундаас “Би ердөө л сониуч хүн ”гэсэн үг нь миний сонирхлыг өөрийн эрхгүй ихээр татсан юм. Амжилтанд хүрсэн хүмүүст нийтлэг нэгэн зүйл ажиглагддаг. Тэр бол тэд хэзээ ч хийсэн зүйлдээ сэтгэл ханадаггүй. Багш ч гэсэн ангийнхаа оюутан сурагчид дундаас хэн нь хамгийн ирээдүйтэй гэдгийг анзаарч олж харж чадсан байдаг. Өөрийнхөө сурч мэдсэн зүйлүүд дээрээ сэтгэл нь ханадаггүй “Мэдэхгүйтэй” дайн зарлан суугаа хичээнгүй, зүтгэлтэй шавьдаа л багш хамгаас илүү хайртай байдаг билээ. Хүн бодож байгаагаасаа ч илүү ухаантай гэсэн үг байдаг. Би үүнд итгэдэг. Ихэнх хүмүүс жинхэнэ суу билгээ аль багаасаа л гаргахгүй дараад сурчихсан байдаг. Хэрвээ хүн бүр чин сэтгэлээсээ хүсч оюун ухаанаа дайчилж чадвал оюун ухаан задран тэлж, сэтгэхүйн цар хүрээ нь өргөжиж гарцаагүй амжилтын оргилд хүрэх болно. Ейнштейний тухай нэгэн домог байдаг. Нэг удаа түүнээс нэг милд хэдэн фут байх вэ? гэж асуужээ. Ейнштейн “Мэдэхгүй юм. Ямар нэг энгийн номноос хоёрхон минутанд олоод харчихаж болох ийм энгийн зүйлүүдээр би яагаад тархиа дүүргэх ёстой юм бэ?” гэж хариулсан гэдэг. Ейнштейний энэхүү үзэл нь уураг тархиа бодит зүйлийг хадгалах агуулах болгохын оронд түүнийг бодож сэтгэхэд ашиглах нь илүү чухал гэдгийг илүү гүнээ ойлгож “Уран сэтгэмж мэдлэгээс илүү чухал” гэсэн утга санаа нэг бүхий үгсийг олон хэлсэн байдаг биз ээ. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийнхөө хөдөлмөрийн сайхан үр шимийг хүртсэн хүмүүс байдаг. Амжилт бол харьцангуй зүйл. Миний төрсөн ах надад их олон зүйлсийг хэлж сургадаг хүмүүсийн нэг. Ах маань хэлэхдээ: “Чи гудамжаар явж байхдаа энэ үгийг хаа нэгтээ сонсож байсан уу? энэ хүн чинь нэг тийм арчаагүй амьтан байсан чинь одоо томорчихсон байх шив дээ биеэ тоож маяглаад, Энэ хүний хажууд харин би ийм ч байлаа тийм ч байлаа гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй амнаасаа мэдэх мэдэхгүй хараалыг урсгадаг хүмүүсийг нэг удаа ч болов харсан биз. Би ийм хүмүүстэй сайн ойлголцдоггүй. Үнэндээ шалгалт өгсөн хүүхдийн сайн муу дүн нь эцсийн дүн гарахад л мэдэгддэг биш билүү. Түүнээс биш би бодож чадах л байсан даан ч нэг юм болж өгөхгүй байсан юмаа. Энэ хүнийг бодвол би хамаагүй илүү гээд л ярьж байдаг. Амьдралд чадах байсан нь чухал бус чадсан хүн нь чухал байдаг.”Чадвал илүү чухал Мэдлэг чадвар аль аль нь чухал. Нэгхэн жилийн өмнө Монгол Улсын Их Сургуулийнхаа нийт оюутнуудын дунд “21-р зууны мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил дэвшил” гэсэн сэдэвтэй уулзалт ярилцлагыг зохион явуулсан юм. Арваад жилийн өмнө монголд хамгийн анх интернэтийг оруулж ирэн шүүхэд дуудагдаж байсан гэсэн сонирхолтой түүх нь их таалагдаж “DATACOM” компаний захирал ноён Д.Энхбат ( одоо ногоон намын дарга ) гуайг тодруулж хэлбэл монголын үндэсний телевизээс эрхлэн явуулдаг “Форум” нэвтрүүлгийн анхны хөтлөгч гэдгээрээ олноо танигдсан Д.Энхбат гуайг урьж авчирсан юм. Оюутан бидний амьдралд хэрэгцээтэй төдийгүй эрдэм мэдлэгт ч гэсэн чухал үнэ цэнтэй зүйлс багагүй хэлсэний дундаас нэгэн чухал зүйл миний ой санамжнаас хэзээ ч арилхааргүй үлдсэн юм. “21-р зуунд мэдлэг чухал гэхээс илүүтэйгээр мэдлэг, мэдээллүүдийг маш хурдан олж авч түүнийгээ ашиглан хэрэгжүүлж чаддаг тийм чадвар хамгийн чухал болоод байна. Хязгааргүй үргэлжлэх цаг хугацаа, секунд тутамд өсөн нэмэгдсээр л байгаа тэр олон мэдээллүүд дундаас өөрт хэрэгцээтэй хамгийн чухал зүйлсүүдээ олж аван ашиглаж чаддаг, чадварлаг залуус манай нийгэм улс оронд үгүйлэгдэж байна”. Тиймээ ийм л чадварлаг залуус амжилт өөд алхам алхмаар урагшилсаар байна. Залуу насанд сурч боловсрох шиг сайхан зүйл гэж хаана байх билээ дээ. Эд хөрөнгө, элдэв зүйлсийг хэн ч булаан авч болдог харин оюундаа мөнхөлж хадгалсан тэр оюуны эд хөрөнгийг хэн ч булаан авч чаддаггүй билээ. Саяхан телевизээр

МУ-ийн ерөнхий сайд С.Баяр үг хэлэхдээ их сургуульд дөрвөн жил англи хэлийг сурч диплом өвөртлөн төгсчихөөд дахиад хоёр жил англи хэлний сургалтанд суусан хэдий ч одоо хүртэл англиар олигтойхон ярьж чаддаггүй англи хэл мэддэггүй тийм хүмүүс их олширч байна гэж хэлсэн билээ. Зарим оюутан залуус маань өөрийн тухайн мэргэжилдээ эзэн болохгүй мэдлэг чадварыг эрхэмлэн дээдлэхгүй хоосон дүнгийн хойноос хөөцөлддөг болсон гэлтэй. Манай нийгэмд үнэхээр ч тийм байдал ажиглагдаж байдаг. Тийм залуучууд өдөр ирэх тусам багасах нь битгий хэл бүр их олширсоор байгаад миний сэтгэл их зовниж байна. Хүн өөрөө сурч мэдье гэсэн итгэл үнэмшилтэй, хүсэл тэмүүлэлтэй байж чадахгүй бол яаж сурч боловсрох билээ. Хүн өөртөө тийм зан чанарыг бий болгон төлөвшдөг. Харин тухайн оюутныг зөв зам руу нь чиглүүлж сурах хүсэл дүүрэн гал эрмэлзлийг нь бий болгож өгөхийн тулд багш гэдэг хүн ихээхэн чухал юм шиг санагддаг. Дээд сургууль төгссөн хэрнээ ажил төрөл олдохгүй яваа боловсон хүчин учиргүй элбэгшжээ. Ажилд орохын тулд дахин суралцах тохиолдол ч гардаг боллоо. Үүнийг нийгмийн ноцтой асуудал гэхээс өөр юу гэх билээ дээ. “Чи ямар хүний төлөө сурч байгаа биш дээ” гэж ээж минь хэлдэг байсан. Уншигч авхай та ч гэсэн энэ үгийг хаа нэгтээ сонсож байсан биз дээ. Их зүйлийг сурч мэдэж эрдэм номыг эрхэмлэн дээдлэх нь амьдралд хэрэгтэй гэдгийг “Амьдралын туршлага” гэдэг зүйлээр биднээс хамаагүй илүү ахмад үеийнхэн маань биеэрээ үзсэн учраас энэхүү сургааль үгийг үлдээсэн биз. Өнөөгийн ардчилсан нийгэмд их зүйлийг сурч мэдсэн хүн сайн сайхан амьдрах баталгаатай болж байгааг нийгэм тодоос тод харуулж байна. “Мэдлэг бол хүч” залуу нас бол амьдралын алтан үе. Энэ алтан үеийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж чадсанаас хамааран амьдралдаа өөдлөн дэвжих үү, эсвэл азгүйтэж сул дорой явах уу гэдэг нь ихээхэн шалтгаалдаг гэж би үздэг. Харин гэнэтийн сохор аз дайрч орос ардын үлгэрт гардаг шиг тэнэг Иван гэв гэнэт хаан болж, баяжаад амьдрал нь аз жаргалтай төгсөхгүй бол шүү дээ. “Хүний төлөө сурч байгаа биш дээ” гэдэг үгийг шууд утгаар нь ойлгож зөвхөн амин хувиа хичээх нь тусгүй зүйлд хүргэдэг. Зөвхөн сурсан зүйлээрээ хязгаарлагдахгүй өөрийн мэддэг зүйлсээ бусадтайгаа хуваалцаж байх нь ихээхэн чухал билээ. Өөрөө л юм сурч, сайхан амьдарч, аятай тухтай байвал бусад хүн ямар байх нь надад огт хамаагүй гэдэг үзэл бодолтой хүнтэй би эвлэрдэггүй. Тийм хүмүүс араасаа үргэлж муу зүйлийг дагуулж байдаг.Даяаршил Сүүлийн үед хүн бүрийн амнаас даяаршил гэсэн үг гардаг болсон нь энгийн зүйл болсон гэлтэй. Даяаршил зөвхөн өнөөдөр бий болчихоогүй, хүн төрөлхтөний бүхий л үеийн турш үргэлжилж ирсэн үйл явц. Харин сүүлийн үед даяаршил харьцангуй хурдацтай явагдаж байна. Дэлхий бол нэг л гүрэн, хүн төрөлхтөн түүний ард иргэд нь гэсэн үгтэй санал нэг байдаг. Энэхүү асуудлын тухай Дэлхийн даяаршил хурдацтай явагдаж байгаа талаар интернэтэд болон хаа сайгүй хэлэлцүүлгүүд явагдсаар л байна. Ядуу, хөгжил буурай улс орнуудын хувьд даяаршил нь сайн зүйл авчрахаас илүүтэйгээр мууг дагуулах нь элбэг байдаг хэмээн зарим учир мэдэх хүмүүсийн үгийг би хувьдаа зөвтгөдөг. Ядуу буурай улс орнуудын дунд нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг манай улсын хувьд ч тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд халдахад хүрээд байна гэсэн ойлголт ч ард иргэдийн дунд үүсч бий болсон байна. Гэхдээ даяаршил гэрэл гэгээлэг зүйлсийг багагүй авч ирж байгаа юм шиг. Мэдлэг бол хүч байдгийн адилаар 21-р зуунд мэдээлэл асар том хүч болжээ. Өнөөдөр мэдээллээс хоцорсон хүн мэдлэггүйд тооцогдож, нийгмээс бага багаар шахагдсаар л. Даяаршил ид хурдацтай явагдаж буй өнөө үед олон улс үндэстэн хоорондоо үзэл бодлоо нээлттэй солилцох албан ёсны хэлийг англи хэл хэмээн хүлээн зөвшөөрч хоорондоо хэлж ярихыг хүсдэг бүхий л зүйлээ энэ хэлээр дамжуулж ойлголцож тодорхой зөвшилцөлд хүрч байна. Англи хэлийг сурахгүй бол хэцүүхэн болоод байна гэж хэн нэгэн хүн ярьж байхыг та сонсож байсан биз дээ. Үнэндээ хэл гэдэг зүйл бол бид бүгдийн бодол санааг хооронд нь ойлголцуулж байдаг хэрэглээ төдий зүйл шүү дээ. Намайг бага байхад Англи хэлтэй, Орос хэлтэй хүмүүс их мундаг хүн шиг төсөөлөгддөг байсан. Үнэхээр ч тэр үед тийм л байсан байх. Харин одоо бол Англи хэлийг сайн сурч эзэмшсэн хүмүүсийн тоо улам олширч, Hi, Bye гэсэн үгсийг хэрэглэхгүй хүн тун ховор болжээ. Өнөөдөр англи хэлийг сайн сурч эзэмшихгүй бол ямарч амжилтанд хүрэхгүйгээр үл барам ямарч газар тийм хүнийг ажилтнаа болгож авахгүй гэдэгтэй бид эвлэрэхээс өөр аргагүй. Бүх улсын хэлийг сурч эзэмшиж чадахгүй ч гэсэн дэлхийн нийт хүн амын дийлэнх нь хэрэглэдэг тухайн хэлийг зайлшгүй сурч эзэмшихгүй бол нийгмээс хаягдаж хоцроход тун ойрхон байна. Би хувьдаа хорвоогын мөнх бусыг үзэхээсээ өмнө түгээмэл таван улсын хэлийг сурч эзэмшинэ гэж өөртөө ам тангараг өгсөн. Ийнхүү мөрөөддөг,

мөрөөдлөө заавал биелүүлнэ. Эрхэм та мөн адил өөрийнхөө мөрөөдлийг заавал биелүүлээрэй.

Дэлхий хавтгай Хэдхэн жилийн өмнө Компьютер дурын хүн болгонд байдаггүй, хөрөнгө мөнгөтэй чинээлэг хүмүүсийн гангараа төдий зүйл байсан санагдана. Харин одоо мэдээлэл технологи гайхалтай богино хугацаанд хурдацтай хөгжиж буй өнөө үед бидний гангараа мэтээр ойлгож байсан компьютер гэдэг зүйл маань хүн бүрийн зайлшгүй өдөр тутмын хэрэглээ нь болоод хувирчихлаа. Цаашид техник технологи ямар шинэ зүйлийг араасаа дагуулахыг тааж мэдэх аргагүй болоод байна. Компьютерийг дагаад компьютерийн сүлжээ интернэт улам хөгжиж, боловсронгуй болж улмаар интернэтэд дэлхийн хамгийн том мэдээллийн лавлах ертөнц үүсчихлээ. Лавлах ертөнц гээд хэлчихэд бас их хэцүү өөрөөр хэлбэл энэхүү сүлжээг ашигласнаар хорвоо тэр чигээрээ бидний гарт багтчихлаа. Өнөөгийн дэлхий дахинд болж буй цаг үеийн мэдээллүүдийг интернэт хүн бүрт, нас хүйс, арьс өнгө, царай зүс хэнийг ч ялгахгүй эрх тэгш нээлттэй хүргэсээр байна. Мэдээллээс хөндий байна гэдэг маань мэдлэгээс хол хөндий байна гэсэн үг. Интернэт зөвхөн мэдээлэл солилцдог төдий зүйл биш. Өөрөөр хэлбэл тэнд бүхэл бүтэн дэлхийн худалдааны төв бас бий болчихсон байна. Дэлхийн хамгийн томоохон их дээд сургуулиудад суралцах боломж нээгдэж байна. Интернэт хүн бүрт эрх тэгш боломжийг олгож хэн чадаж байгаа нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олон зүйлийг сурч мэдэн түүгээрээ ажиллаж их хэмжээний мөнгө олох боломжийг олгож эхэллээ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын яам ARPANET (Advanced Research Project Agence NETwork ) хэмээх сүлжээг бий болгосон нь өнөөгийн интернэтийн суурь үндэс нь болжээ хэмээн үздэг. Өнөөдөр таны гарт интернэт байгаа бол хил хязгааргүй бусадтай харилцан үзэл бодлоо нээлттэй солилцож, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг уншиж, сонирхдог, дуу болон тоглоомуудыг татан авч хараахан дэлгэцнээ гараагүй киног үзээд сууж байна гэдэг хэтэрхий энгийн болчихож. Хэн байх юу мэддэгээр нь хэмжигдэж байгаа бол өөрийнхөө шинэлэг санааг интернэтээр чөлөөтэй илэрхийлж, та өөрийн санаачилсан зүйлийнхээ оргил өөд ямар нэгэн саадгүйгээр итгэл төгс тэмүүлж чадна. Өөрт хэрэгцээтэй өөрийн хүсэл шаардлагад нийцсэн ямар нэгэн зүйлээ худалдаж авахын тулд хэдэн цагаар дэлгүүр хэсч хайран цагаа алдахын оронд шууд интернэтэд суугаад хайхад секундыг хэдэн зуу хуваасантай адил хугацааны дотор л тухайн хайсан мэдээллийг төрөл бүрээр нь гаргаж ирэх тийм зүйл интернэт ертөнцөд бий. Хаана ч томилолтоор явж байсан ажлынхантайгаа хуралдаж, хүүхэддээ үлгэр ярьж өгнө гэдэг яах аргагүй 21-р зуун билээ. Залуус бид цаг үетэйгээ хөл зэрэгцэн алхах хэрэгтэй байна. Сүүлийн үед нано технологи гайхалтай ололт амжилтыг авч ирсээр л байна. Нано буюу 10-ийн хасах есөн зэрэг. Молекулын ийм өндөр түвшинд хүн үйлдэл хийж чаддаг болсноор мэдээллийн хязгаар үгүй болжээ. Бид бүхний төсөөлж байгаагүй тийм ололт амжилтуудыг маш богинохон хугацаанд авч ирж байна. Ойлгомжтой байдлаар тодруулж хэлвэл хэзээ ч халтар болдоггүй хувцас, бороонд нордоггүй цув, ямар ч сум үл нэвтлэх хантааз гэх мэт маш олон хүний ой тоймд багтахааргүй зүйлсүүдийг хүн төрөлхтний хөгжил дэвшилт авч ирээд байна. Саяхан бидний хэзээ ч биелэхгүй гэж ярьж байсан зүйл маань биелж, бидний төсөөлөөгүй зүйлс амьдралд хэрэгжээд эхэлчихлээ. Бүр бидэнтэй яг адилхан хүнийг бүтээж, хүн төрөлхтний мянга мянган жилийн туршид тайлж чадаагүй тэр нууц бүхний учрийг тайлж бидний буурал түүхийг баяжуулсаар л. Баабар ахынхаа нийтлэлээс иш татвал бид шинжлэх ухаан технологийн дэвшлийн овсгоотой хэрэглэгч байхад л хангалттай. Сайн хэрэглэгч болохын тулд юун түрүүнд боловсрол мэргэжлийн сургалтанд яаралтай хамрагдах ёстой юм. Өнөөдөр бид компьютер гэгч зүйлийг муугүй л ашиглаж бүр цаашлаад ийм компьютерийг монголдоо үйлдвэрлэх боломж ч байна гагцхүү хийж бүтээх эрмэлзэлтэй байх хэрэгтэй хэзээ ч биелэхгүй, хэзээ ч бүтэхгүй гэсэн сэтгэлгээ ямар ч сайн зүйлийг авчирдаггүйг та бид хангалттай мэдэрсэн биз дээ. Сүүлийн үед дэлхийн хамгийн шилдэг бизнесменүүд мэдээлэл технологийн салбарт хүчээ үзэж эхэллээ. Та бидний сайн мэдэх Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон Google-ийн эзэд бүгд л энэ салбарт дэвшил авчирч дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтаж байна. Эцэст нь хэлэхэд мэдээлэл технологийн энэхүү салбарт дэлхийн бүх улс орон

хуйларч буй энэ үед бүгдээрээ хамтдаа 21-р зуундаа хөл зэрэгцэн алхацгаая гэж уриалмаар байна. Амжилтанд хүрэхэд нууц байдаггүй   Өнөөдөр Социалист, коммунист, фашист, нацист гэх мэтийн үзэл суртал нь хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн явцад гажуудал маягаар үүсч, төрийн энгийн шударга зарчмуудыг ихээхэн өөрчилсөн билээ. Манайд тогтнож байсан коммунист зарчим нь ард түмэн өөрийн гэсэн хувийн өмчтэй байхыг хориглож, төр бүхнийг өөртөө хариуцах болсон. Улмаар Төр ард түмнийхээ төлөө биш, ард түмэн төрийн төлөө амьдрах ёстой гэсэн ойлгомжгүй зарчим гарч ирсэн байгаа юм. Түүхийн туршид фашист, коммунист дэглэмүүд аз жаргалын ундарга гэр бүлийг хооронд нь тэмцэлдүүлэн салгаж, төрсөн ахан дүүсийн хооронд дайныг зарлаж, залуу үеийг ахмадуудынх нь эсрэг сөргүүлэн босгож байсан гашуун туршлага хүн төрөлхтөнд бий. Төр хүмүүсээс гэр бүлийнхээ төлөө зориулдаг үнэнч сэтгэлээс ч илүүтэйгээр төрдөө л үнэнч зөвхөн төрийн төлөө л ажиллаж, амьдралаа зориулахыг сурган шаардсаар ирсэн билээ. Бид ийм л нийгмийн золиос болсон ахмад үеийнхний амьдралын гашуун туршлагад тулгуурлаж өнөөгийн бид бүхний амьсгалж буй ардчилсан нийгмийг сонгосон. Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах л байх. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чаддаггүй. Гэхдээ улам олон улс орон ардчиллын системийг хүлээн зөвшөөрч, ардчилал хүн төрөлхтний ирээдүйн давалгаа нь болж байна. Ардчилсан улс орон өдрөөс өдөрт улам ч хурдацтай хөгжиж, нийгэм өдрөөс өдөрт нээлттэй болж, дэлхийн даяаршилтай хөл зэрэгцэн алхаж байна. Хүн төрөлхтний жам ёсны хөгжил рүү 1990 онд орсон цагаас хойш ардчилсан нийгэмд өсч торниж хүмүүжсэн хүүхдүүд маань өдгөө арван найман нас хүрч эрийн цээнд хүрцгээлээ. Абрахам Линкольн хэлэхдээ “Ардчилал гэдэг бол Хүмүүсийн төлөө хүмүүсээс бий болсон хүмүүсийн засаг мөн” гэж хэлсэн байдаг билээ. Ирээдүйн ХӨГЖИНГҮЙ МОНГОЛ улсыг ардчилсан нийгмийнхээ үр шимийг хүртэж, эрийн цээнд хүрсэн эдгээр АРДЧИЛЛЫН ЗАЛУУС маань бий болгож чадна гэдэгт би итгэж явдаг. Ардчилал нь манай нийгэмд маш олон сайн зүйлсийг авч ирж байна. Ардчилал бол хүмүүсийн үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж, улс төрийн эрх мэдлийг буруугаар ашиглах явдлаас сэргийлж чадах тогтолцоо мөн юм. Харин улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй эрх баригч хүмүүс эрх мэдлээ буруугаар ашиглахад ямагт бэлэн байдаг билээ. Яг ийм зүйл манай өнөөгийн нийгэмд үүсч бий болчихсон байна гэсэн хардалт надад өөрийн эрхгүй төрдөг гэдгээ юунд энд нуух вэ!. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Голын ус хэр тунгалаг байх нь ундарга нь ямар байхаас л шалтгаалдаг. Хүмүүс харилцан холбоотой амьдардаг, нийгэм ч мөн адил. Аливаа нийгэм хэр зэрэг ариун тунгалаг байх нь удирдах хүмүүс хэр үлгэр дууриалтай байна гэдгээс шууд шалтгаалдаг гээд хэлчихвэл хол зөрөхгүй биз. Олон түмнийг удирдан чиглүүлж, эрүүл сайхан нийгэм байгуулахын тулд эр зоригтой, өөрийн үүргээ бүрэн ухамсарласан тийм удирдах чадвартай удирдагч нар манай нийгэмд зайлшгүй шаардлагатай байна. Ямар ч ажилд мэдлэг чадвартай, бусдаасаа илүү хүн л дарга болох ёстой. Хэрэв мэдлэг чадваргүй хүн дарга болчихвол тэр нийгэм, хамт олныг харанхуй нүх рүү түлхэж болзошгүй. Удирдагч хүн бусдаасаа илүү ухаантай, алсын хараатай, удирдах чадвар сайтай, хамт олныхоо манлайлагч нь байх ёстой. Хамт олонд удирдлага хэрэгтэй байдгийн учир үүнд л оршдог бус уу. Удирдагч, дарга хүний удирдан зохион байгуулах ур чадвар нь хамт олны доторх элдэв зөрчил бэрхшээл, бүтээлч бус байдлыг засан залруулж, тэдний нөөц бололцоог дайчилж, хөгжил цэцэглэл өөд хэрхэн чиглүүлж буйгаар л илэрнэ. Гэхдээ удирдагч хүний шинж чанарыг захиргаадан дарангуйлах эрх дархтай хутган ойлгож огт болохгүй. Нийгмийн гишүүдийн хүсэл зоригт нийцээгүй эрх дарх нь удирдах чадвараас тэс өөр зүйл байдаг билээ. Манай өнөөгийн нийгэмд удирдах чадвартай алсын хараатай ухаалаг удирдагчид зайлшгүй шаардлагатай байна. Удирдах хүч чадварын үндэс суурыг бэхжүүлэхийн тулд нийгмийн ард иргэдийнхээ ухамсар болон улс төрийн боловсролыг өндөржүүлэн төлөвшүүлэх нэн шаардлагатай байна. Удирдагч хүнээс бидний хүсэж буй зүйл бол удирдагч хүн өөрт ноогдсон үүргээ гүнээ ухамсарласан байх явдал. Ийм энгийн ухамсар суугаагүй хүн дарга болвол хамт олон, нийгэмдээ нүгэл үйлдэнэ. Тийм удирдагчид өндөр

хариуцлагаас нүүрээ буруулж хэмжээгүй эрх дархаараа сүрдүүлэн айлгах ба мөнхүү эрх дархаа авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Тийм даргын авч яваа хамт олон, нийгмийн уур амьсгал эрүүл байдаггүй, эрүүл байх ч учиргүй. Ажил албаныхаа өндөр хариуцлагаас зугтаж, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээр зөвхөн хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьдаг хүн дарга байх эрхгүй билээ. Манай нийгмийн энэ хэцүү цаг үеийн доройтолд холбогдох эрх мэдэлтнүүд маань салшгүй холбоотой гэдгийг сануулах гэж их зүйл нуршчих шиг боллоо. Удирдах хүч чадал аяндаа бий болчихгүй. Өндөр албан тушаалд гарлаа гээд удирдах чадвар аяндаа бий болчихдоггүй шүү дээ. Бөх барилддаг, сансарт нисдэг, компаний захирал, төмөр замчин, мянгат малчин, улсын манлай уяач гэх мэт хэн ч бай улс төрийн тавцанд гарч ирж болно. Гэхдээ аливаа зүйлийг бизнесийн ашиг сонирхлын нүдээр хардаг тийм улс төрчид манай улс оронд огт хэрэггүй. Бүхэл бүтэн улс орны тэргүүнээр үл барам хамгийн бага хамт олны дунд ч дарга гэж хэлэгддэг хүн өөрийнхөө үүрэг хариуцлагыг ойлгож ухамсарласан байх ёстой гэж би хувьдаа үздэг. Удирдах албаны хэн бүхэн бүгдээрээ л хувийн эрх ашиг, хувийн жаргалыг хөөцөлдөх юм бол энэ хамт олон, нийгмийг хэн авч явах болж байна аа? Бүтээлч, дайчин давшингуй, амь бие хайргүй, үнэнч хичээл зүтгэлтэй хөдөлмөрч тийм хүн нийгмийг удирдан залж цаашид хөгжингүй улсын дайтай авч явна гэдэгт эргэлздэггүй. Удирдагч хүн дайчин давшингуй чадварыг эзэмшиж хамт олноо араасаа дагуулж, үүргээ тууштай ухамсарласан цагт л хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чаддаг. Удирдах хүн хүндэтгэл хүлээсэн байх ёстой. Дарангуйлагч, удирдагч хүн хоёр үүгээрээ л ялгагддаг. Сүүлийн үед Монгол улсын төрийн өндөр албыг хашдаг дарга нар болон холбогдох хүмүүс бүгдээрээ л хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьж аливаа зүйлд өөрийн ашиг сонирхолын үүднээс ханддаг болчихсон юм шиг... Тийм ч харагддаг. Улмаар энэ нь авилга хэмээх халдварт өвчин рүү түлхэн оруулж, нийгэмд хүнд суртал гэгч зүйлийг бий болгож бүр даамжруулж, дээд боловсролын салбарт хүртэл өвчинөө халдаж, цаашлаад энэхүү өвчин бүр бугларч архагших шинжтэй болж байна. Авилга улам газар авсаар л байна. Та бид зүгээр хараад суусаар байх юм гэж үү. Хэдхэн сарын өмнө Олон улсын валютын сангаас зохиосон нэгэн семинар дээр Вашингтоноос ирсэн Мартин гуай үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгээ дүгнэж: Танай оронд эдийн засгийн өсөлт үнэхээр ажиглагдлаа. 10.6 хувийн бодит өсөлт гарсан байна. Гэвч энэхүү өсөлтөөс шинээр ажлын байр бий болсонгүй. Ажлын байр буй болоогүй гэдэг маань ядуурал буураагүй гэсэн үг. Тэгэхээр нийгэмд буй болсон энэ өсөлт нь ард түмэндээ очоогүй гэсэн үг. Энэ нь чухамдаа танай оронд шударга хуваарилалт алга гэдгийг хэлж байна. Энэ бол Монгол орон аль зэрэг авилгад идэгдэж, эргээд нийгмээ аль хэр хоосруулж, хойш чангааж байгааг дээрээс нь харж дүгнэсэн зэрвэс шинжилгээ юм. Авилга гэдэг нь хэн нэг нь нөгөөдөө мөнгө өгөөд байгаадаа ч асуудал биш. Авилгын мөнгийг хахуульдагч төлдөг ч юм биш, ядуу хоосон ардууд л сүүлчийн таваг шөлөөрөө төлдөгт хамаг учир бий. Авилга ихсэх тусам энгийн ардын амьдрал тэр хэрээр доройтдог гэдэг бол нотлогдсон энгийн үнэн. Энэ дэлхийн олон улс үндэстэн гуйлгын тулам болж, ядуурал, гэмт хэрэгт дарлуулж, хөгжих биш ухарсаар буйн гол шалтгааныг мэргэжилтнүүд нэгэн дуугаар “авилга” гэж тайлбарладаг. Хүн өвчин туссан гэдгээ мэдэх үедээ л эдгээх арга замыг хайж эхэлдэг шиг хэвлэл мэдээллээр авилга газар авах боллоо гэж энд тэндгүй зарлаж авилга нь бүр даамжирч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боллоо. Хаана ч, аль ч улсад авилга бий. Хөгжингүй орнуудад ч авилга байдаг. Гэхдээ тэдгээр улсад авилгач этгээдүүдээ удаа дараалан хариуцлага хүлээлгэж, телевиз, сонин гэх мэт манайхны өхөөрдөн хэлдгээр 4 дэх засаглалаар улайж ичтэл нь булайг нь дэлгэж байдаг юм билээ. Харин Монголд бол тэр тийм авилга авлаа гэж сонсогддог мөртлөө тэгж хариуцлага хүлээлгэлээ гэж ер сонсогддоггүй. Авилгын хор хөнөөлийг мэдэхгүй, мэдрэхгүй байгаа болохоор бид авилгатай тэмцэхгүй байгаа хэрэг гэж үү? Зүгээр л дуугүй хараад суусаар байгаа юм гэж үү? Үгүй биз ээ. Бид авилгын эсрэг тэмцдэг. Улаанбаатар хотын төвд “Авилгатай тэмцэх газар” гэсэн том байгууллага одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж л байна. Авилгын талаар мэдээлэл авдаг утас хүртэл өдөржин шөнөжин ажиллаж байдаг. Дээд албан тушаалтнаас эхлээд дунд, доод шатанд засаглалын ялзрал нүүрлээд байгаа нь хэнд ч илэрхий атал зэрэглээ мэт гарт үл баригдаж, хяналтад үл гүйцэгдэнэ. Авилга байгаа нь асуудлын гол биш, авилгатай тэмцэх боломж нь

хавчигдмал байгаад асуудлын гол шалтгаан нь болоод байна. Нийгэмд үүссэн бухимдлын учир шалтгаан нь ядуурал биш, харин шударга бус байдалд оршдог. Төр цэвэр байх нь нийт ард түмний ёс суртахууны төвшинтэй салшгүй холбоотой. Ёс суртахуунлаг ард түмнээс ёс суртахуунлаг удирдагчид төрж гардаг. Амьдрал эсвэл ямар нэгэн тэмцээн уралдаан юм болов уу? Ямар ч тэмцээн уралдаан өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг. Тэмцээнд оролцогч хүн бүр тэр дүрмийг баримтлах ёстой. Дүрэм зөрчсөн нь торгуулдаг, сануулга авна заримдаа хасагдана. Харин тэмцээнд оролцогч хүн дураараа тэмцээний ҮНДСЭН ДҮРМИЙГ өөрчилж болдоггүй биз дээ. Дүрэм зохиогчдыг хянаж байдаг ЦЭЦ нь сануулга өгөхөөр өөдөөс нь уурлаж дахиж би та нарын өмнөөс энэ дүрмийг засахгүй та нар өөрсдөө засч байгаараа гэж бусад дүрэм зохиогчиддоо хэлдэггүй биз дээ. Эвсэл “нэг хүн миний өмнөөс гарын үсэг зураад надад алтан медаль аваад ирсэн байна лээ би тэр хүнийг заавал олно би тэр хүнд заавал хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлдэггүй шиг санагдах юм. Бид бүгдээрээ тэмцээнд оролцогч тийм ч учраас бид өрсөлдөх ёстой. Өрсөлдөхдөө харин шудрага өрсөлдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өрсөлдөөний утга учир үгүй болно. Тэмцээнд хамгийн чухал нь шударга шийдэл. Ялах нь чухал боловч түүнээс чухал нь шударга, нэр төртэй ялах нь чухал. Бид тийм хүнийг хүндэлж явдаг. Орчин үе бол өрсөлдөөний үе. Гэвч өрсөлдөөнийг эв эеэ бусниулах тийм үе болгож болохгүй. Өрсөлдөөний явцад бие биенээ тэмцээнээс устгаж үгүй хийх биш, харилцан бие биенийгээ дэмжиж нийгмээ сайн сайхан болгох учиртай. Тэмцээнд ялж амжилт гавъяа байгуулъя гэвэл өрсөлдөгчөө үгүй хийх биш, өрсөлдөгчөө муулах биш зөвхөн шудрага л өрсөлдөх хэрэгтэй. Энэ л хамгийн нэр төртэй ялалт болно байх. Миний ажиглаж буйгаар бол сүүлийн үед манай төрийн зарим өндөр албан тушаалтан холбогдох эрх мэдэлтнүүд маань улс эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө гэсэн эрхэм зорилгоосоо нэлээд их хазайж ямар нэгэн нам хүчнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тэмцэлдэж байна. Намууд хоорондоо бүр чулуу шидэлцэж зарим нэгнийх нь толгой хагарч байна. Намын төлөө л гэвэл сайн муу нь хамаагүй, ямар ч зүйлийг ичих ч үгүй хамаа намаагүй хэнэггүйхэн хийж орхидог болжээ. Ардчилсан нийгэмд Намын үүрэг роль ихээхэн чухал байдаг нь үнэн. Гэхдээ шударга, ухаалаг ирээдүйн улс эх орныхоо сайн сайхны төлөө гэсэн эрхэм зорилгоо шингэтэл ухамсарлаж, удирдагчийн байр суурийн төлөөх тэмцэлдээ удирдагч хүн шиг өрсөлдөх хэрэгтэй. Харин хэн нэгнийгээ гүжирдэж, гүтгэж огтоос болохгүй шүү дээ. Ухаалаг өрсөлдөж, хэн чадвартай нь ялагч болох хэрэгтэй. 2008 оны сонгууль дөхөх үед улс төрийн мэдлэг тун тааруухан ард иргэд бид бүхэндээ барьж буй тэдний хамгийн том бэлэг бол улс төрийн инээдмийн тоглолт юм. Анх үзээд их инээдэг байсан. Харин сүүлдээ бүр инээд хүрэхээ болчихож. Их инээхээр уйлдаг гэдэг нь болж байна. Монголын ард иргэдийн уур бухимдал дээд цэгдээ хүрч, ядуурал газар авч, эдийн засгийн ихээхэн хямрал нүүрлэж бид өдрөөс өдөрт гэрэлтэй, гэгээлэг замаас бага багаар холдсоор байна. Хэн нэгний хэлсэнээр “манай ард иргэд үгүй мөн их улс төржиж байна даа”. Ам л нээвэл “урьд би ч …” гээд л өнгөрсөн үеэ магтаж санагалзах дуртай хүмүүстэй та бишгүй л таарч байсан биз. Өнгөрсөн нь хүний нүдийг хааж ирээдүйг нь харагдуулдаггүй. Өнгөрсөн нь хүний хөлөөс чангааж ирээдүй рүү нь гишгүүлдэггүй. Тийм хүний хувьд ирээдүй цаг гэж байдаггүйтэй адил. Социалист нийгэмд төрж, суралцаж, тэр үеийн хүмүүжлээр төлөвшиж байсан одоогийн зарим ахмадууд маань төгс нийгэм гэгддэг коммунизмд хүрэхийг хүсэн хүлээж байсан болоод ч тэр юм уу бидний амьдарч буй одоогийн ардчилсан нийгэмтэй нэг л сайн ойлголцож чадахгүй байгаа юм болов уу даа. Бид урьд нь их л мундаг ….. 2007 оны 7-н сарын 18 ны өдрөөс 22 хүртэл 5 өдрийн Либертари зуны сургалт Тав хоног үргэлжилсэн энэхүү сургалтын үед би олон сайхан хүмүүстэй танилцаж, санал бодлоо солилцож суух үедээ либертари итгэл үнэмшлээр үнэхээр бахарсан билээ. Либертари тунхаг нь улс төрийн нам хүчний биш харин иргэний тунхаг. Эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг энгийн нэгэн зарчим, амьдралынхаа хэв маяг болгох ёстой тэр зүйл мөнөөс мөн. Өнөөдөр төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт Монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг нэгэнтээ болжээ. Либертари үзэл нь хувь хүний ухамсар сайн дурын сонголтон дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэн ч гэсэн өөр зарчмыг амьдралдаа

баримталж болно. Энэ л шинж чанараараа Коммунист тунхагаас ялгагддаг. Бидний хүсэн хүлээж буй нийгмийн байгууламж бол Либертари нийгэм билээ. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул зовлон шаналал хөдөлмөр тэмцлийн үр дүнд бий болж түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой. Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс суурь нь хувь хүн юм. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүний эрх чөлөө нь бусад хүмүүсийн эрх чөлөөгөөр л хязгаарлагддаг. Та эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдын эрх чөлөөнд халдах эрх байхгүй. Үүнийг дур зоргоор аашлах гэдэг болохоос эрх чөлөө огтоос биш юм. Либертари үзлийн туйлийн зорилго бол төрийн эрх мэдлийг минимум байлгаж, харин хувь хүний эрхийг максимум хэмжээнд хүргэх явдал болно. Хүлцэн тэвчихүй бол либертари үзлийн нэг гол зарчим. Надаас өөр бодолтой байх нь тухайн хувь хүний эрх. Монголын бүх иргэд либертари үзэл бодолтой байх бололцоогүй. Ийм тоталитари шинж коммунизм, фашизм хоёрт л байдаг гэж үздэг. Та өөрийнхөө амьдралыг мэднэ. Хэрэв энэ зарчмыг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хүчирхийллийн төвлөрсөн зохион байгуулагдсан хэлбэр бол төр. Иргэний нийгэм Иргэний нийгэм: “Гэгээрч соёлжих явцад үзэл бодол, шинж чанарын хувьд биеэ даасан, тэгш эрхт иргэд нь нийгмийн зохицуулалтад сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцдог, тийнхүү оролцох эрхзүйн болоод ухамсрын орчин нь бүрдсэн нийгмийг хэлнэ.” Иргэний нийгэм гэдэг бол иргэний төлөө нийгэм биш, “иргэд нь өөрсдийнхөө төлөө, өөрснөө хамтарч, өөрснөө ажиллах хэрэгтэйг ухамсарласан нийгэм” билээ. Дэлхий дахины цаашдын чиг хандлага бол Иргэний нийгэмтэй салшгүй холбоотой байх нь улам тодорхой болж ирж байна. Хүн төрөлхтөн иргэний нийгэмд асар их найдвар ач холбогдол өгч байгаа хэдий ч иргэний нийгэм яг институтын хувьд батжаагүй л байна. Монгол улс маань сайхан ирээдүй өөд алхам алхамаар урагшилсаар байна. Ирээдүйн Монгол орны дүр төрх, “шинэ Монгол хүний” тухай мөрөөдлийг цээжиндээ зураглаад, чадах чинээгээрээ ойртоцгооё. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг үг байдаг шүү дээ.

Ким Ву Чун: Тэрбумтнаас шоронгийн хоригдол хvртэл

Єнгєрсєн оны байдлаар дэлхий дээр 700 гаруй тэрбумтан байгаа тухай Америкийн нэр хvндтэй "Forbes" сэтгvvл мэдээлсэн. Энэ тоо єдєр ирэх тусам єсч байгаа.

Тэрбумтан бvрийн баяжсан тvvх адилгvй. Єнєєдєр хорвоогийн хамгийн баян хvн гэгдэж байгаа хvн ємнє нь сохор зоос ч vгvй нэгэн бай сан байх нь цєєнгvй.Манай сонин "Тэрбумтан" цувралаар дэлхийн баячуудын хэрхэн эд хєрєнгє хуримтлуулсан vvх тvvхийг уншигч та бvхэнд толилуулж байгаа билээ.

Ємнєд Солонгосын "Daewoo" компанийг vндэслэгч Ким By Чун ажилдаа нэг л зарчмыг баримталдаг. Тэрбээр орлогын єсєлтийг л чухалчилдаг байв. Ємнєд Солонгосын засгийн газар тvvнийг нягтлан бодох бvртгэлдээ 40 тэрбум ам.долларын алдаа гаргасан, хувьдаа есєн тэрбумыг завшсан, улсын хил давуулан 24,6 тэрбумыг гадагш гаргасан гэж буруутгаад байна. Тэрбээр зургаан жил дэлхийгээр хэрэн хэсvvчилж яваад 2005 онд эх орондоо буцаж ирэхэд нь тvvнийг шууд нисэх онгоцны буудал дээр баривчилсан гом. Тvvнд бvх насаар нь хорих ял тєлєвлєсєн. Тэр жил 68 хvрсэн хєгшин бизнесмэн vvнийг мэдэж байсан ч эх орондоо буцаж ирэхийг илvvд vзсэн юм. Тэрбээр эх оронгvй тэнvvлч маягаар vхэхийг хvсээгvй аж. Харин эцэст нь шvvх тvvнийг арван жил хорих ял оноож, 23 тэрбум ам.долларын торгууль тєлєхийг албадан тушаасан.

Авто машин vйлдвэрлэлийн "Daewoo Motor" компанийн тєв байранд 2001 оны хоёрдугаар сард буурал vстэй том шилтэй инээмсэглэсэн хvний том зургийг хананд єлгэєд дор нь "эрэн сурвалжилж байна" гэж бичсэн байв. Энэ нь тус компанийг vндэслэн байгуулагч Ким By Чун. Энэ vеэр vйлдвэрчний эвлэлийн зуу гаруй гишvvд дугуй унан Францаар явж тvvнийг эрэн сурвалжилж байгаа тухай зурагт хуудас хаа сайгvй нааж байв. Харин энэ vед Ємнєд Солонгост "Daewoo"-гийн бусад удирдах албаны хvмvvсийг баривчилж байлаа. Тэднийг санхvvгийн баримт хуурамчаар vйлдсэн, зээлээ vрэн таран хийсэн

хэрэгт Солонгосын Засгийн газар буруутгалаа.

Ерєнхий захирлыг баривчилж чадаагvй ч тус компанийн дээд албаны 19 хvнд гурваас долоон жил хорих ял оноож, тэдний долоод нь 19 тэрбум 16 сая ам.долларыг улсад тєлєх торгууль нотдуулав.Харин Ким By Чун энэ vед Францад нуугдан нэгэн компанид зєвлєхийн алба хааж байлаа. Мєн тэрбээр дурсамжийн номоо бичин гольф тоглож, БНСУ-ын паспорттойгоор дэлхийгээр хэрэн хэсч байлаа. Ким 1937 онд сэхээтний гэр бvлд тєрсєн. Тvvний эцэг нь их сургуулийн багш байв. Гэхдээ Кимийн хvvхэд насыг цатгалан єнгєрсєн гэж хэлэхээргvй. Тэр vед Японы колони байсан Ємнєд Солонгос дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байлаа.

Улмаар дэлхийн хоёрдугаар дайн, дараагаар нь 1950-53 онд Солонгос иргэний дайнд нэрвэгдэв. Ким сонин худалдан гэр бvлээ тэжээж байлаа. Солонгос улс хоёр хуваагдахад Ким Сєvлийн нэр хvндтэй Йонсейн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тєгєєв. Солонгосчууд хэдийгээр дайны хєлд туйлдсан ч хуучин дарангуйлагч Япон улсыг эдийн засгийн хувьд давж гарах зорилгыг ємнєє тавьсан байлаа. Ким ч vvнтэй санал нэг байв.

Улмаар 1960 онд Ким By Чун Засгийн газрын дэргэдэх эдийн засгийн хєгжлийн зєвлєлд ажилд орлоо. Гэхдээ тэрбээр онолоос илvv практикийг илvvд vзэж байв. Улмаар жилийн дараа "Hansung-Industrial" хувийн компанид шилжлээ.Тэрбээр жинхэнэ "ажлын морь" байлаа. Амьдралдаа ганцхан удаа 1990 онд хvv нь машины ослоор нас барахад ажлаасаа чєлєє авч байжээ. Ким 29 настайдаа "Hansung Industrial" компанийн захирал болов. Тэрбээр єєрийн гэсэн эзэнт гvрэнтэй болохыг мєрєєдєж байлаа. Улмаар 1967 онд "Hansung"-aac халагдаж "Daewoo" нэртэй єєрийн компаниа нээв. Солонгосоос орчуулбал "Daewoo" нь "Том ертенц" гэсэн утгатай аж. "Daewoo" таван мянган ажилчинтай, арван мянган ам,долларын vндсэн хєрєнгєтэй нэхмэлийн vйлдвэр байв.

Ким Чу Вун амбицтайн зэрэгцээ бас зальтай бизнесмэн байлаа. Тэрбээр Хонконгод хийсэн сайн чанарын даавууг захиалагчдад vзvvлэн эхний удаа 200 мянган ам.долларын захиалга авч чадлаа. Энэ мєнгєєрєє нэхмэлийн машин худалдан авч даавуугаа нэхэв.Эхний жилдээ "Daewoo" 580 мянган ам.долларын бvтээгдэхvvн борлуулж, Австралийн Сидней, Германы Франкфуртад салбараа нээлээ.

Тэрбээр компанидаа бараг гэр бvлийн гэмээр халуун уур амьсгал бvрдvvлэв. Ажилчдынхаа ар гэрт санаа тавьж, єєрєє ажлынхаа єрєєнд диван дээр унтдаг байв. Vйлдвэрийн дарга нь ажлын цагаар нэхмэлчин бvсгvйчvvддээ єєрийн гараар шоколад тараан єгч байлаа.1972 онд компанийн экспорт 40 сая ам.долларт хvрлээ. Харин 1975 он гэхэд Ємнєд Солонгост тус компани 18 vйлдвэртэй, хилийн чанадад 16 салбартай, жилд зєвхєн экспортын эргэлт нь 172 сая ам.долларт хvрлээ.Гэхдээ энэ нь Кимд хангалттай байсангvй. Ганц нэхмэлийн vйлдвэрээр эзэнт гvрэн бий болгож чадахгvй гэдгийг тэр ойлгож байв.

Энэ vед Ємнєд Солонгосын эдийн засагт олигарх хэв маяг бvрэлдэн тогтсон байлаа. Ул сын ивээлд багтсан олигархууд бараг vнэгvй шахуу улсын vйлдвэр, банкуудыг худалдан авч байлаа.Єєрийн амжилтьщ нууцаа Ким By Чун "ямар ч нєхцєлд засаг тєртэй найзлах" чадвартайгаа холбон тайлбарладаг. Тэрбээр Франц, Судан, Пакистан, Вьетнам, Энэтхэг, Хятад, Ливи, Иран болон бусад улсын лидерvvдтэй дотно харьцаатай байж vvгээрээ дамжуулан бизнесээ явуулдаг байв. "Эрсдэл єндєр байх тусам ашиг их байна" гэж Ким хэлэх дуртай. Иймээс ч Иран-Иракийн дайны vеэр Иранд тємєр замын туннель барьж, Америк Ливид худалдааны хориг тавиад байхад Ливийн лидер Муамар Каддафигаас 1,7 тэрбумын захиалга авч байсан юм.Ким By Чун ашигтай vйлчлvvлэгчдээ єдер бvр дайлан ширээ засдаг байв. Харин єєртєє вискины шилнээс цай хундагалан уудаг байсныг нь хэн ч мэддэггvй байсан гэдэг.

Нэг удаа тэрбээр Гана улсын засгийн газрынхантай уулзахаар єглєє нь нисээд орой нь

тэнд таван одтой зочид буудал барих гэрээ барин буцаж ирсэн гэдэг.1990 оны эхээр олон талт vйлдвэрлэл эрхэлдэг ''Daewoo" групп жилд 50 тэрбум ам.долларын худалдаа хийдэг улсынхаа гурван том компани, харин дэлхийн 50 том компанийн тоонд орж байв. Ким Чу Вуны vйлдвэрлэлийн эзэнт гvрэнд 320 мянган ажилтан ажиллаж дэлхийн 110 оронд "Daewoo" гэсэн логотой хєгжим, компьютер, танк, сансрын тєхєєромж худалдах болов.Ким By Чуны намтарын ном 21 хєл дээр орчуулагдан хэвлэгдэж хоёр сая хувиар борлогдов. Энэ номонд туvний "Нэр тєрєє алдах нь нийгмийн хvvр болохтой ижил" гэсэн vг бий.Энэ vгийг єєрийн биеэр тэрбээр нотолсон юм.Ким By Чун 90-ээд оноос "Daewoo"-r машин vйлдвэрлэлийн дэлхийн тэргvvлэгч компани болгохыг мєрєєдєх болов. Их мєнгє бас цаг хугацаа шаардлагатай байлаа. Єрсєлдєєн бага, хєгжил муутай гэхдээ ирээдvйтэй зах зээлд тэрбээр заводуудаа барьж эхлэв. 1997 он гэхэд Украин, Польш, Иран, Вьетнам, Энэтхэг, Узбекистанд машины vйлдвэрээ нээв. Гэтэл Ємнєд Солонгосын улс тєрд єєрчлєлт гарав. Еренхийлєгчийг сонгуулиар гаргах болж, харин vйлдвэр заводууд дээр vйлдвэрчний эвлэл ажиллах боллоо.

Ким Чу Вуны анхны бvтэл-гvйтэл 1995 онд боллоо. Тvvнийг Ерєхийлєгч асан Ро Да У-д 14 сая ам.долларың хахууль єгсєн хэрэгт буруутгав. Гэсэн ч энэ удаа тvvнийг цагаатгалаа. "Sam¬sung","LG" зэрэг компаниуд ерєє багасган, ашгаа єсгєхийг хичээж байхад Ким Бу Чун дээрээс тvvнийг дэмжинэ гэдэгт итгэсээр байлаа. Гэтэл удалгvй Азийн зах зээлд хямрал болж "Daewoo '-г єр аалзын тор шиг хvллээ. Ким Засгийн газраас санхvvгийн тусламж хvслээ. Тэд зєвшєєрсєн ч "Daewoo"-r гадаад активаа худалдахыг шаардлаа. Олигархийн хувьд энэ нь мєрєєдлєєсєє сал гэсэнтэй ижил тул тэрбээр татгалзлаа. Хvнд байдлаас єєрийн хvчээр гарахыг хичээн хэдхэн сарын дотор 13,5 тэрбум ам.долларын хувьцаа гаргаж vгзэвЗээлдvvлэгч нар бvгд мєнгєє нэхэж "Daewoo" дампуурлын ирмэгт ирлээ. Сvvлдээ тэрбээр єєрийн хувийн хєрєнгєєрєє компанийнхаа зээлийн хvvг тєлж байв. Улмаар 1999 оны наймдугаар сард Ємнєд Солонгосын Засгийн газар "Daewoo"-r хяналтандаа авлаа. Ким By Чун болон бусад топ-менежер-vvд нь сvvлийн гурван жил дараалан санхvугийн тооцоондоо засвар оруулж байсан нь илэрч тус компанийн єр 65 тэрбум давсан нь тодорхой болов.

Хятадад эд ангийн vйлдвэрийн салбараа нээсний дараа ерєнхий захирал Ким Чу Вун гэнэт алга болсон юм. Хэдэн жилийн дараа тэрбээр тухайн vед Ерєнхийлєгч байсан Ким Де Чун надад утсаар тов тодорхой "хэсэг хугацаанд алга бол гэж хэлсэн" гэж хэлэх болно.Хэцvv байдалд орсон Ким жилийн доторхи бvх гэрээгээ цуцалж, гадаад ертєнцтэй тэр ч бvv хәл эхнэртэйгээ ч ярихаа болив, Тэрбээр дэлхийгээр хэрэн хэсч эртний ажил хэргийн андуудындаа толгой хоргодож байв.Харик 2005 онд 68 настай Ким эх орондоо буцаж ирсэн юм. Тэрбээр нэр гєрєє сэргээхээр ирсэн гэх бєгєєд "Би хэзээ ч авилга-чин байгаагvй" гэж мэдэгдэж байна.

Олигархуудыг хомроглон устгах явдал сvvлийн vед Ємнєд Солонгост нэгэн тєрлийн бvх ард тvмний зугаа болоод байгаа гэнэ. Тухайлбал, 2003 оны наймдугаар сард єглєєний таван цагт Сєvлийн тєв дэх конторынхоо 12 давхраас ажлын єрєєнийхєє цонхоор "Hyundai" концернийн тэргvvн 54 настай Чон Мон Хон vсэрч амиа хорлосон юм. Тvvнийг концернийн мєнгєнєєсєє Хойд Солонгост тусламж болгон єгсєн гэж буруутгасан, Харин одоо тvvний хvv Чон Мон У-г авилга єгсєн, их хэмжээний мєнгє хувьдаа завшсан хэрэгт буруутган баривчлаад байгаа юм.

Айдас хэзээ дуусах вэ? Ойрын хэдэн өдөр цаг агаар хичнээн сайхан тогтуун байгаа хэдий ч хүмүүсийн харилцааны уур амьсгал тогтуун байж чадахгүй байгаа нь харамсалтай... Харамсал төрмөөр олон зүйлс дундаас хамгийн эмгэнэлтэй нь хүн бүр улс төрч болсон ч юм шиг болоогүй ч юм шиг 2 тал болж талцаад үнэн нь ч мэдэгдэхгүй худал нь ч нотлогдоогүй маш олон мэдээ мэдээллүүд дунд төөрөлдөөд хаана төрсөн хэн гэдгээ хүртэл мартсан ийм л энгийн бус нийгмийн дүр төрх улам дотрон харагдах боллоо. Путин хурдан яваасай хэмээн чимээгүйхээн амандаа бувтнаж хашаа мэт сүржин урт хамгаалалт болон зогсож

байсан цагдаа нар болон талбай дээр яахаа мэдэхгүй 30 минут наашаачгүй цаашаачгүй болон түгжирсэн олон түмэн дундаас нэгэн залуугийн хэлсэн үг аливааг бодогдуулмаар юм шиг санагдсан... Би зам дундуур гүйвэл цагдаа нарт буудуулах байхдаа гээд л тоглоом болгоод хэлж орхилоо... Цаана нь нэг залуу буудуулах багадна бид нарыг хамт буудуул яана гэж байгаа нь сонстлоо. Аймар юмаа хаа сайгүй л айдас . 7-н сарын 1-ний үйл явдал үнэхээр Монголын газар нутаг дээр амьдарч буй амьтай болгоны сэтгэл зүрхэнд хэзээ ч арилашгүй гүн хар толбо айдас болон мөнхөрсөн бололтой. Хайран сайхан 5-н хүний амь нас... Буудсан хүн нь бол бидний нүдээр бүдүүлэг мунхаг баагий байгаа биз, гэхдээ тэд үүргээ л биелүүлсэн хэн нь тушаал өгсөн бэ гэдэг нь чухал гэж зөвтгөмөөр санагдсан хэдий ч ХҮН БҮРТ СОНГОЛТ БИЙ шүү дээ гэж бодохоор л аймар байгаам даа ТЭР хүмүүс... "Айдас" хэмээх энэхүү вирусыг зарим эрдэмтэдийн оношилж байгаагаар 2000 оноос идэвхижиж өнөөг хүртэл халдвар улам хурдацтай тархаж байна хэмээн үзэж байгаа юм билээ. Энэ цаг үед л Number One гарч ирсэнийг нь зарим зохиолчид НЯНГАР ХАДАНД ГАРСАН нь хэмээн өхөөрдөж үнэн нүүр царайг нь бага зэрэг пүүдэрдээд бараг л хэлчинсэн мэт санагдаж байсан гэдгээ энд юунд нуух вэ. МОНГОЛ хэмээх хүчирхэг гүрэн анх ХАМАГ МОНГОЛ нэртэйгээр 13-р зуунд эд хүчээ авч цэцэглээд өнөөгийн даяршилийн суурийг анх тавьж сүүлд МАНЖИЙН МОНГОЛ хэмээх нэрээр дэлхийн даяршилд 200 гаруй жил уусаад дараа нь ОРОСЫН МОНГОЛ хэмээх нэрээр соёлт шинэ иргэншилтэй хөл залгаж дэлхийн тавцанд 1990 он хүртэл замийнд суугаад Ардчиллын алтан хараацай гэгдэх агаа эгээ нарынхаа буянаар өдийд эрх чөлөөгөө эдэлмээр байна хэмээн орилох бүдүүн зүрхтэй аавын хүүхдүүд олширсон нь нэг ч гэсэн ололттой тал байсанд нь баярлууштай. "Би чиний хэлж байгаа үгийг үзэн ядаж байна гэхдээ чиний үг хэлэх эрх чөлөөний төлөө би үхэн үхтлээ тэмцэх болно " хэмээх энэхүү үгийг бодохоор их л зүйлийг эрэгцүүлэх хэрэг юм шиг ( Зарим хүмүүст хандаж хэлэхэд Хэрээ Галууг дуурайж хөлөө хөлдөөх хэрэггүй мэт...)... Яг үнэнийг хэлэхэд дэлхийн улс орнуудад одоог хүртэл Монгол хэмээх нэрийг дурсгахад мэдэх хүн тун цөөн мэдэх нэг нь Оросын Монгол уу Хятадын Монгол уу гэж л асуудгийм байна билээ... За зарим нь бүр ч мэддэггүй хэдэн эрдэмтэд нь Чингисийн Монгол уу гээд л за цаашаа яривал Өгөөдэй хаан, Гүег хаан, Хубилай хаан гээд л дундуур нэг Батмөнх хаан сүүлд нь Лигдэн, Тогоонтөмөр гээд л мэддэг. Бид ч мөн адил ... гэтэл Монгол улс маань өч төчнөөн хааны нүүрийг үзсэн хүчирхэг гүрэн байсан нь билээ. Гагцхүү эдгээр хаадууд дундаас түүхэнд хамгийн их гавьяа байгуулсан гэж тооцогдох тэдгээр агуу хүмүүсийн нэрс л хамгийн тод үлддэг гэдэг нь бас үнэн бололтой. Бүр чин үнэнийг хэлэхэд Монгол улсын тусгаар тогтнолыг 1990 оноос л дэлхийн олонхи улс орон хүлээн зөвшөөрч тэр үед л бид МОНГОЛ улс энд байна хэмээн бусад үе тэнгийнхэндээ дөнгөж толгойгоо цухуйлгасан биз дээ. Гэтэл ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж өөрийгөө алуурчин гэдгээ ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй бас авилгачин гэдгээ мэдэхгүй мэдхийг ч хүсэхгүй тийм л арчаагүй хувалз нар ард түмний минь ардчилсан сонгуулийг луйвардаж саналыг худалдан авч бидний эрх чөлөөг боймилж улсын маань төрийн цагаан сүлдийг хиртүүлж байгаа нь нулимс дусалмаар юутай харамсалтай юм бэ гэж хэлэхэд хүртэл багадмаар тийм аймар зүйл улс оронд маань болж байгааг харсаад байгаад дуугүй суух гэж үү. Увайгүй ухаан муутай хэдхэн эрх мэдэлтэнгүүд газрын наймаагаар хагартлаа хөлжиж тэр олсон мөнгөнийхөө хэмжээгээр өдөр тутам хүрээллээ тэлж аварга аалзны тор шиг сүлжээг бий болгоод биднийг өдрөөс өдөрт айдаст автуулсаар байгаа биш гэж үү! Айдсыг тас цохьё!Өнөөдөр миний гар утасруу залгаад ерөнхийлөгч Энхбаярыг дэмжээрэй тэр хүн мундаг хүн гэж ирээд л Private Number-s 5-н минут орчим намайг хэнд өгөх гэж байна гэж ирээд л улайтал минь байцаалаа шүү таминээ энэ одоо юу болж байнаа тун удахгүй тань руу бас залгах биз. Энэхүү "Айдас" хэмээх халдвартай вирусыг Ардчилсан үзэлтэй жинхэнэ ард түмний Ерөнхийлөгч л таслан зогсоож чадна учир нь шүүх цагдаагийн байгууллагын энэ утгагүй дарангуйллын байдлыг ерөнхийлөгч л өөрчилж чадах билээ...

Амьдралыг маань сайхан болгоод өгчих гэж бид хэлээгүй харин тайван амьдрах айдасгүй амьдрах тэр орчинг л бүрдүүлээд өгчих. Шудрага ёсыг тогтоож эрүүл нийгмийг бий болгоод л өгчих хэмээн гуйж байна мөн хүсч байна, итгэж байна...

“Амьдрал бол хүссэннээ идэж болох зоогийн газар” гэсэн сайхан зүйрлэлээр энэхүү эссегээ эхэлж таны мэлмийд толилуулъя. Яагаад амьдралд нэг нь ерөнхийлөгч, нэг нь эрдэмтэн аль эсвэл нэг нь архичин, нэг нь

хулгайч болдог юм бэ. Бүгд л нүцгэн ирээд нүцгэн буцдаг биш үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Миний бодлоор амжилтанд хүрсэн хүмүүсийн бусдаас ялгагдах хамгийн гол ялгаа бол өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадсанд байдаг болов уу. Хана ширтэн зүгээр гиюүрч сууж байхад нь тэнгэрээс амжилт нисээд ирнэ гэж байхгүй шүү дээ. Намайг бага байхад гэрийнхэн маань <“зах зээлийн” ухаантай хүүхэд шүү, наймаа хийвэл ч гайгүй сайн хийчихнэ дээ миний хүү> гэдэг байж билээ. Өглөө босоод л ээжтэйгээ хамт тортоо зарахаар “Меркури” дэх лангуу руугаа явж ээжийн эзгүйд ажлаа шаггүй сайн хийчихдэг байсан ба гэрийнхээ хүнсний зүйлийг бяцхан хүү нь цуглуулдаг байсан болoхоор хүүдээ урам хайрласан хэрэг байх. Энэ цаг үеэс би сэтгэл зүрхэндээ нэгийг мөрөөдөж ирсэн. Мэдээж бүтэх эсэх нь тодорхой биш ч сайн бизнесмен, улс орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах сайн эдийн засагч болно доо гэж бодох болсон юм. Эдийн засгийн удирдлагын ухааны салбарт Ази тивээс анхны Нобелийн шагнал хүртсэн Солонгосын алдарт ДЭҮ компанийн захирал Ким Ү Жүн <Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна> номондоо “Миний бага нас их ядуу зүдүү байсан. Би шөнө дөл хүртэл номын санд сууж, шөнийн тэнгэрийг ширтэн ажихад давжаахан цээжийг минь дүүргэдэг байсан мундаг бизнесмен болно гэсэн мөрөөдөмтгий дэврүүн сэтгэлээ одоо хир би мартдаггүй юм. Би хэзээ ч шантарч байгаагүй ...” гэсэн байдаг. Энэ бизнесмен шиг болохын тулд өөрийгөө сонсож, өөрийгөө удирдаж, өөрийгөө ялан дийлж амжилт гаргах нь миний нэн тэргүүний зорилго юм. Хэзээ нэг өдөр уншигч та Монгол брендийн зурагт үзэж, Монгол брендийн гар утсаар ярьж, таны амьдрал дэлхийд танигдсан Монгол брендтэй салшгүй холбоотой болох үе ирнэ гэдэгт итгээрэй. Уйгагүй суралцаж байж өсч хөгжинө, биеэ тоож эхэлвэл өсч урагшлах зогсож, хөгжих бололцоогоо алдана. Эргэн тойрноосоо нөлөөлж буй дохио сануулгыг сэтгэл зүрхнээсээ мэдэрч өөрийгөө чамлан идэвхийлэн суралцах болно оо. Анхаарал тавин уншсанд баярлалаа.

Мастерплан

Цаг агаар аажмаар дулааран хавар цаг айлчилж байгаль дэлхий өнгөө сольж байна... Номон дээрээс ингэж бичигдсэн хэсгийг уншмагц урин дулаан цагийг дотроо төсөөлөн, бүлээн салхи үлээж, шинэхэн ногоо үнэртэх шиг л болдог. Гэвч хаврын улирлыг зарим оюутан сурагчдын нүдээр харахад ачаалалтай өдөр хоногууд, дараалсан олон шалгалт шүүлгүүд, ядаргаанд орох гэх зэрэг мэдрэмжүүд төрдөг байх. Би тэдэнтэй адил хавар цагийг ингэж төсөөлдөг болоод 10 жил болж байна. Сурагч насны минь хувьд энэ миний эцсийн хавар. Амьдралын их далайд далбаагаа намируулан гарахад нэг алхам ойртож буй нь энэ билээ. Бүх шинжлэх ухааны хаан нь математик гэдэг. Миний өдий хүртэлх амьдрал энэ шинжлэх ухаантай нягт холбоотой. Багаас математикт дуртай байсан бөгөөд 4-р анги төгсөх жилдээ Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуульд шалгалт өгч элсэн ороод Нармандах багшийн гар дээр ирсэн нь уг шинжлэх ухааныг илүү гүнзгий судлахад том түлхэц болсон гэж үздэг. Би энэ “уяач” багшийн олимпиадад уяж уралдуулдаг гарын 10 “морьд”-ын нэг. Багаасаа уралдаан тэмцээнүүдэд байнга оролцож амжилт гаргаж байсан минь миний ирээдүйн амьдралд чухал хувь нэмэр болно гэж манайх гэр бүлээрээ боддог. Математикийн шинжлэх ухааныг судалснаар хүн цэгцтэй зөв бөгөөд задгай сэтгэх чадвартай болдог ба дөлгөөн тайван, юмыг хийхээс өмнө боддогт сургадаг. Өмнө жил монголоосоо шалгаран Казахстан улсад зохиогддог олон улсын олимпиадад оролцох боломжтой байсан ч тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэж, санхүүгээр ивээн тэтгэх байгууллага олдоогүйн улмаас явж чадаагүй. Харин энэ оны эхэнд бүх зүйл бүрдэж эх орноо төлөөлөн энэ олимпиадад амжилттай оролцоод ирсэн минь надад олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Бусад улс орны үеийн хүүхдүүдтэй харьцаж найзлан, нөхөрлөхөд үнэхээр сайхан байсан ба газар үзэж олон ч сайхан зүйл харсан. Алдарт Ейффелийн цамхгийг гадныхан хараад уулга алдан шагшин магтаж байхад Монгол хүн тэрийг хараад “Төмөр нь байвал хийчих л юм байна шүү дээ” гэж боддог шиг ямар ч гоё сайхан зүйл харсан эх оронтойгоо харьцуулж, эх оронд маань яагаад ийм зүйл байлгаж болохгүй гэж хэмээн боддог нь Монгол хүний гэм биш зан гэлтэй. Казахстан улс манай оронд зарагдаж буй өндөр үнэтэй түлшний асуудлыг шийдэж чадах мэт санагдсан бөгөөд нөгөө талаас тэд Монгол малын сүү, мах зэргээр дутагдаж байгаа мэт. Тэнд байх хугацаанд хэдийн ядуу ч Монгол хүн, Монгол ухаан, Монгол сэтгэхүй дэлхийн хаана ч гологддогүй гэдгийг ойлгосон. Уламжлалт

нүүдэлчин соёл, ёс заншил, дэлхийн хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэнт сайхан газар нутгаа чадах ядахаараа зүтгэн 21-р зууныг хүртэл бүрэн бүтнээр нь авч үлдсэнээрээ өөрийн ард түмнээр бахархах хэрэгтэйгээ тэндээс л мэдсэн. Эдийн засаг, мөнгө бол хийж болдог зүйл. Харин байгаль, эрүүл орчинг? “Өнөөгийн монголын шинэ үеийн залуус гадаадад өөрсдийгөө Монгол гэхээс ичиж байна. Хүн ядуугаасаа бус тэнэгээсээ ичих ёстой” хэмээн дэлхийг тойрон аялдаг Монгол залуу хэлсэн байдаг. Түүний аян замын тэмдэглэл, үзэл бодлыг унших тоолондоо “мундаг залуу шүү” хэмээн бодож хэзээ нэгэн цагт энэ залуу шиг олон улс орнуудаар аялж эх орноо сурталчлахын зэрэгцээ, гадны соёлыг ч гэсэн мэдэж аван эх орондоо таниулж дэлхийг монголтой холбох жижигхэн ч гэсэн нэг гүүр нь байхсан гэж мөрөөддөг. Даяаршиж байгаа энэ нийгэмд хэзээ нэгэн цагт ааваараа “Миний хүү, Монголын хүү бас дэлхийн хүү болжээ” гэж хэлүүлэх цаг ирнэ гэдэгт би итгэж явдгаа нуух юун. Юу юунаас түрүүнд эцэг эх хоёр минь намайг сургуулиа амжилттай төгсөж, их сургуульд суралцан сайн ажил мэргэжилтэй болж, сайхан амьдрахыг хүсэж байгаа нь эргэлзээгүй. Гэвч сайхан амьдрал гэж яг юу юм бэ? гэсэн асуудал гарч ирнэ. Хүн нэг л амьдардаг. Өглөө бүрийг жаргалтайгаар угтан, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь энэ мөн чанарт дөхөж очих болов уу. Тийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох ч нөлөөлнө гэж хүмүүс ярьдаг. Үнэний ортой. Маш олон сонголттой хаалгануудаас би нэгийг л сонгон татах учиртай бөгөөд ямар хаалганы цаана намайг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Томоохон нийгмийн зүтгэлтнүүдийн “Хэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ?” хэмээх лекцүүдэд сууж байхад ерөнхийдөө нэг л агуулгатай зүйл ярьж байсан. Өөрийн сонирхолтой хийхийг хүсдэг зүйл, өөрийн яг одоо чаддаг зүйл зэрэг зүйлсээ огтлолцуулаад тэндээсээ нэгэн үр дүнд хүргэх гэсэн. Би хөлбөмбөг сонирхдог тоглох дуртай, математик, физикт сонирхолтой бас хөгжим тоглох, дуу бичих дуртай. Амьдралын ухаанд суралцаж эхлээгүй байхдаа өндөр цалинтай мэргэжлийн хөлбөмбөгч болно гэж боддог байсан нь бараг бөмбөг өшиглөх дуртай хүүхэд бүрийн хийсвэр мөрөөдөл байх. Харин хөгжим тоглох мөрөөдлөө одоог хүртэл гээгээгүй л явна. Ирээдүйд сонгосон мэргэжлийнхээ хажуугаар олон сайхан аялгуу дуу бичнэ гэсэн зорилготой. Мөн сонирхолдоо тулгуурлан энд тэндхийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хичээн, гадаадад суралцаж сайн боловсрол эзэмшээд, шинэ үеийн сэхээтэн залуустайгаа нэгдэн Монгол орны төлөө хамтран ажиллах болно гэж боддог. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. Одоо би ирээдүйн сайхан амьдралын төлөөх “Мастерплан”-аа бичиж сууна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өөрийн гэсэн “Мастерплан”-тай гэдгийг би мэднэ. “Мастерплан” гэдэг нэртэй дууг ч би сонсох дуртай. Надад өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго бий. Гагцхүү түүнийг хөдөлгөх бага зэрэг хүч надад хэрэгтэй бөгөөд түүнийхээ төлөө тууштай тэмүүлэх арга ухаанд суралцаж байна.