iuu Брошур 2015

16

Upload: nguyentruc

Post on 27-Dec-2016

266 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: IUU Брошур 2015
Page 2: IUU Брошур 2015

CAMPUS MAP

A

B

F

A

B

D

E

F

G

H

C

ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ 1-Р БАЙР

ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ 2-Р БАЙР

ОЮУТНЫ БАЙР

СОЁЛЫН ТӨВ

ЗОЧДЫН БАЙР

УЛААНБААТАР БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

УЛААНБААТАР БАГА СУРГУУЛЬ

УЛААНБАТАР ЦЭЦЭРЛЭГ

Спорт заал

Интернет танхим

Лекцийн их танхимСоёлын төв

ОУУБИС хамтдаа спорт өдөрлөг

Оюутны цайны газар

ХАА-н тэнхимийн Батсүмбэр дэх дадлагын бааз

Page 3: IUU Брошур 2015

ГАРЧИГ

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль Монголын залуу үеийг хүсэл сонирхлоор нь элсүүлэн суралцуулж зохих шатны боловсрол, мэргэжил эзэмшүүлэн дэлхийн түвшинд сэтгэдэг Монгол Улсын болон дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах 21-р зууны боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна.

Түүнчлэн Монгол Улсын хувийн хэвшлийн болон төрийн өмчийн их, дээд сургуулиудтай эн зэрэгцэн хөгжиж боловсролын түвшинг дэлхийн энтэй болгохыг зорьж байна.

Манай сургуулийн хамт олон дэлхий нийтийн хөгжлийн ерөнхий чиг хандлагад нийцүүлж, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний ашиг сонирхолд таарч тохирсон сургалт явуулж, хөрвөх чадвартай, итгэл, хайр, найдвар бүхий мэргэжилтэн бэлтгэх таатай орчин бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Өнгөрсөн 20 жил, ирээдүйн 20 жил 02 ОУУБИС-ийн 20 жилийн ойг угтсан үйл ажиллагаа

IUB бидний бахархал 03Хүмүүнлэгийн салбар 04

Эдийн засгийн салбар 05 Инженерийн салбар

Хөдөө аж ахуйн салбар 07 Сувилахуйн салбар

Хууль зүйн салбар

Сургалтын тэтгэлэг 08Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв 09

Гадаадад суралцах хөтөлбөр

Дугуйлан, секц 10 Хамтын ажиллагаатай сургуулиуд

Зөвлөгөө өгөх төв 11 Номын сан

Оюутны дотуур байр

Интернет танхим

2014-2015оны хичээлийн жилийн 12 2-р улиралд болж өнгөрсөн үйл ажиллагаа

Их сурхуйн хүрээлэн 13

E

D

H

G

C

Page 4: IUU Брошур 2015

ӨНГӨРСӨН 20 ЖИЛ, ИРЭЭДҮЙН 20 ЖИЛ

Улаанбаатар их сургууль нь үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг угтан илүү их өсөн дэвжихийн төлөө 2015 оны 3-р сарын 2нд Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль болгон нэрээ өөрчилсөн билээ.

Оюутнуудын зүрх сэтгэлд агуу их мөрөөдлийг суулгаж, монгол болон олон улсын давцанд хувь нэмрээ оруулж чадах олон улсын түвшний боловсон хүчнийг бэлтгэхийн тулд нийт багш, ажилчид гал халуун зүрх сэтгэлээр хүчээ дайчлах болно.

Итгэл, найдвар, хайрыг уриа болгон Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагч, судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргасаар Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль нь өнөөдөр 20 жилийн ойтойгоо золголоо.

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль 1995 онд анхны тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлсэн бол 2002 онд Улаанбаатар дээд сургууль болон өргөжиж 2 дахь том алхмаа хийсэн. Монголын ууган хувийн их дээд сургуулиудын нэг төлөөллийн хувьд дээд боловсролын хөгжилд зохих хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Үүний дараагаар 2004 онд харьяа бага сургууль, 2008 онд харьяа бүрэн дунд сургууль, 2010 онд харьяа цэцэрлэгийг тус тус байгуулав. 2012 онд их сургууль болон өргөжиж, шинэ байраа ашиглалтад оруулснаар сургалтын орчны хүрээг тэлэн цогцлоож, хөгжлийн 3 дахь алхамдаа дэвшин үйл ажиллагаа явуулж байна.

▪�Дэлхийн их дээд сургуулийн жишгээр олон улсад танигдахуйц тэргүүлэх их сургууль болох эрхэм зорилготой юм. Одоо 3 дахь алхам буюу ирээдүйн хандлагаа тунхаглан зорилгодоо хүрэхийн тулд Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн маань хамт олон хүч боломж, оюун ухааны чадамжаа бүрэн ашиглан шинэ түүхийг бүтээх болно. Үүнд бид:▪�Дэлхийн боловсролын технологийг нэвтрүүлэх бүтээлч чанар, хамтран ажиллах чадвар ба соёл хүмүүжлээр манлайлагч

чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргана.▪�Эрдэм шинжилгээний бүтцийг сайжруулах аргаар эрдэм шинжилгээний ажлын чанарыг баталгаажуулах, эрдэм

шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн стандартад нийцсэн эрдэм шинжилгээг дэмжинэ.▪�Сургалтын орчин нөхцөлөөр дамжуулж ухаалаг чадварлаг боловсон хүчинг бэлтгэх, удирдлагын тогтолцоо болон

сургуулийн орчныг шинэчлэх аргаар цогцолборын бүтцийг боловсронгуй болгоно.▪�Дотоод болон гадаад харилцааг эрчимжүүлэн нээлттэй хамт олон байж, чанартай боловсролын зэрэгцээ сайн дурын

нийгмийн үйлчилгээнд хариуцлагаа ухамсарласаар ирсэн бөгөөд нийгмийн манлайлагч нь байхын тулд улам их чармайн ажиллах болно.▪�Тэнхим, салбаруудыг хамарсан бие даасан нэгдэлд тулгуурлаж нэгж тус бүрийг хөгжүүлэх, цогц боловсрол, эрдэм

шинжилгээ, барилга байгууламжийн бүтэц гэх мэт бүх талаас нь харсан цогцолбор шинжтэйгээр шинэ түвшинд гарна.▪�Энэхүү алсын зорилгодоо хүрснээр итгэл, найдвар, хайрын ухамсрыг батжуулж, 21-р зууныг манлайлсан сургалт

судалгааны их өргөө болно.

1995 он 2002 он 2013 он

2015.04.23-2015.04.30 хооронд 20 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагаатай Солонгосын их сургууль, байгууллагуудад Монголын үндэсний өв соёл, урлагаар сургуулиа сурталчлах оюутнуудын баг бүрэлдэхүүн БНСУ-ыг зорихоор бэлтгэлээ хангаж байна.

Page 5: IUU Брошур 2015

3 | 3 UBU ИХ СУРГУУЛЬ

Манай сургууль Монгол Улсын хувийн анхдагч их дээд сургуулийн нэг. Би өөрөө энэ сургуулийн

бүтээгдэхүүн учраас сургуулиараа маш их бахархдаг. Миний зүгээс сургуульдаа оруулах хамгийн том

хөрөнгө оруулалт бол сурсан мэдсэнээ оюутнуудтай хуваалцаж, оюуны цар хүрээгээ өргөжүүлэх. Энэ

миний чин хүсэл. Би сургуулиа хамгийн ёс зүйтэй, оюутнуудын төлөвшил сайтай сургууль гэж боддог. Манай

төгсөгчид ч Монголдоо тэргүүлэх байр суурийг эзэлдэг томоохон бизнесийн байгууллагуудад нэр хүндтэй,

чадварлаг ажиллаж байна.

Манай сургуулийнхан бүтээлч хамт олон. Зуны амралтаар гадаадын оюутан залуустай зуны сургалт, семинар зохион байгуулах, нийгмийн сайн дурын үйлчилгээ хийх талаараа бусад сургуулиудаас онцлог. Нэг жишээ гэхэд 2004 оны зун Номхон далайн орнуудын оюутны эрдэм шинжилгээний хурлыг сургуулиас зохион байгуулж олон орны оюутан залуустай нөхөрлөж тэднээс маш их зүйл сурч мэдсэн. Тэгэхэд танилцсан найзуудтайгаа би одоо хүртэл холбоотой байдаг.

О.Бурмаа 2006 онд Бизнес удирдлагын ангийг төгссөн. ОУУБИС-ийн Бизнес менежментийн тэнхимийн доктор багш

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль бидний бахархал

Д.Отгонбаатар 2006 онд Солонгос хэлний багш орчуулагчийн анги төгссөн. 2013 оноос Хотын захиргаанд олон улсын байгууллага хариуцан ажиллаж байгаа.

Т. Ганхөлөг Эрх зүйн 2-р курст суралцдаг, оюутны зөвлөлийн дарга

Сургуулийнхаа нэг хэсэг нь болоод хоёр дахь хавраа угтаж байна. Энэ хугацаанд сургуулийнхаа талаар бахархан ярьдаг олон зүйлтэй болсон. Юу гэхээр манай сургуулиас урлаг, спорт, бизнес гээд салбар салбарын олон манлайлагч төрөн гардаг. Энэ нь сургуулийн маань цэвэр тохилог орчин, сурч боловсроход зориулсан бүх талын материаллаг бааз, секц дугуйлан, мөн хамгийн чухал зүйл болох халуун дулаан уур амьсгалтай холбоотой гэж би боддог. Мөн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж гадаад улсад сурах бүрэн боломжтой, оюутнуудад олгодог тэтгэлгийн хувьд монгол улсдаа дээгүүр ордог сургуульд сурдгаа нүүр бардам ярьдаг шүү. Хэрвээ сургуулиа гурван үгээр тодорхойлооч гэвэл “Хариу нэхдэггүй ачтан” гэж хэлмээр байна.

Би сургуулиа Улаанбаатар коллеж байхад нь элсэн орсон. Тэр үед баруун дөрвөн замын барилгын коллежийн залгаа 3 давхар байранд хичээллэдэг байлаа. Коллежид сурдаг гээд хүмүүс янз бүрээр хэлдэг байсан. Надад сургууль маань цаашид хөгжих боломж харагдаж байсан болохоор би тоодоггүй байсан л даа. 4-р курсэд байхдаа солилцооны оюутнаар 1 жил сураад буцахад Улаанбаатар дээд сургууль болсон. Одоо их сургууль болчихсон байна. Энэ бол хөгжил дэвшил. Цаашид ч гэсэн хөгжин дэвшсээр байх болно.

Т.Ганхуяг 2003 онд Солонгос хэлний багш орчуулагчийн анги төгссөн. ОУУБИС-ийн Бизнес, сургалт, судалгаа, шинжилгээний төвийн судлаач, багш. Одоо БНСУ-д докторын сургалтад суралцаж байгаа

Page 6: IUU Брошур 2015

կ̯¯ÍËÝÃÈÉÍÑÀËÁÀÐ

СОЛОНГОС ХЭЛ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ

Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбар, гадаад худалдаа бизнес, банк санхүү, барилга уул уурхай, эрүүл мэндийн зэрэг салбарт төрөл бүрийн аман ба бичгийн орчуулга хийх, Эрдэм шинжилгээний ажил хийх,Аялал жуулчлалын газар ажиллах,Олон нийтийн байгууллагад ажиллах, Дотоод гадаадын магистрт суралцах чадвартай мэргэжилтэн болно.

СОЛОНГОС ХЭЛНИЙ БАГШ

Дотоод, гадаадын их дээд сургуулийн багш Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллах боломжтой.

СОЛОНГОС CУДЛАЛ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

СОЛОНГОС СУДЛААЧ

Солонгос судлаачЗохион байгуулагчМузейн тайлбарлагчАяллын хөтөчОрчуулагчХэлмэрчСолонгос компанийн мэргэжилтнээр ажиллах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ

Олон улсын болон үндэсний төсөвт, төслийн байгууллагад орчуулагч Аялал жуулчлалын компанид аялалын хөтөч Гадаад дотоодын байгууллагад орчуулагч, хэлмэрчНарийн бичигТөслийн мэргэжилтэнГадаад харилцааны мэргэжилтнээр ажиллах боломжтой.

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ

Багш Зохион байгуулагчНарийн бичигМузейн тайлбарлагчАяллын хөтөчСургалтын аргазүйч, Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах боломжтой.

МОНГОЛ СУДЛАЛ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

МОНГОЛ- СОЛОНГОС ХЭЛ СУДЛААЧ

Эх монгол хэл болон солонгос хэлийг мэргэжлийн түвшинд харьцуулан судалсан, монгол хүнд солонгос орны, солонгос хүнд монгол хэл, соёлыг танилцуулах, хоёр хэлний орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал бүхий судлаач, орчуулагч, бичиг хэргийн ажилтан

МОНГОЛ-СОЛОНГОС ХЭЛНИЙ БАГШ

Ерөнхий боловсролын дунд сургууль болон сургалтын бусад байгууллагуудад монгол болон солонгос хэлийг заах онолын мэдлэг, заах арга, ур чадвар эзэмшсэн, багшийн ёс зүй, анги удирдан ажиллах арга барил бүхий багш, орчуулагч

МОНГОЛ- АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ

Ерөнхий боловсролын бүх шатны байгууллагууд болон сургалтын бусад байгууллагуудад монгол болон англи хэлийг заах онолын мэдлэг, заах арга, ур чадвар эзэмшсэн, багшийн ёс зүй, анги удирдан ажиллах арга барил бүхий багш, орчуулагчаар ажиллах боломжтой.

Page 7: IUU Брошур 2015

ЭДИЙН ЗАСГИЙН ÑÀËÁÀÐ

ГЭР БҮЛ СУДЛАЛ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

СОЦИОЛОГИЧ /ГЭР БҮЛ СУДЛААЧ/

ШУА, судалгааны хүрээлэнгүүдэд судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Бүхий л яамд, түүний харьяа агентлагуудад хяналт үнэлгээ, судалгаа, бодлого, мониторингийн ажилтан ХАХНХЯ, харьяа агентлагууд, Нийслэл, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст мэргэжилтэн Цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын социологи, дүн шинжилгээний албаны мэргэжилтэн Статистикийн газар, аудитын газруудад судалгаа, хяналт, үнэлгээний мэргэжилтэн Гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээний байгууллага, гэр бүлд зөвлөгөө өгөх төв, төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, сургалтын байгууллагуудад зөвлөгч, сургагч багш

ХҮҮХЭД НИЙГМИЙН ХАЛАМЖ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

НИЙГМИЙН АЖИЛТАН

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Нийгмийн халамжийн ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн халамжийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, ЮНИСЕФ,Дэлхийн зөн ОУБ, Хүүхдийг ивээх сан ОУБ, Ерөнхий боловсролын сургууль,Хороо, дүүрэг, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэг, Эрүүл мэндийн нийгмийн ажилтны нийгэмлэг, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Монголын зуслангуудын холбоо, Хүүхдийн эрх, хамгааллын төв зэрэг байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллах боломжтой.

БИЗНЕС МЕНЕЖМЕНТ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Бүх шатны бизнесийн болон төрийн байгууллагад маркетингийн мэргэжилтэн, маркетингийн менежер, зар сурталчилгааны менежер, борлуулалтын менежер, зах зээл судлаач, брэнд менежер, сувгийн менежер, маркетингийн инженерчлэл, олон улсын маркетингийн судлаач, маркетингийн стратегич

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖЕР

Тур операторт аялал жуулчлалын менежер, аялал зохион байгуулагч, зочид буудал, жуулчны баазад зохион байгуулагч

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖЕР

Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт гүйцэтгэх болон дунд шатны менежер

САНХҮҮЧ, БАНКНЫ АЖИЛТАН

Арилжааны банкууд, ББСБ, ХЗХ, даатгалын компаниуд, брокер, дилерийн компаниуд, төрийн болон бизнесийн байгууллагад санхүүгийн хөрөнгө оруулалтын менежер, зээлийн эдийн засагч, нягтлан бодогч, теллер, дилер, харилцагчийн зөвлөх, санхүүгийн менежер

НЯГТЛАН БОДОГЧЕрөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, хянан шалгагч, аудитораар ажиллах боломжтой.

4 | 5 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Page 8: IUU Брошур 2015

ИНЖЕНЕРИЙН ÑÀËÁÀÐ

ЭДИЙН ЗАСАГ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГЧ

Хувийн хэвшилийн бизнесийн болон төрийн байгууллагад эдийн засагч, нягтлан-санхүүч, судалгааны болон төслийн менежер

БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГ МЕНЕЖМЕНТ

Бизнесийн бүх байгууллагад, эдийн засагч, менежер, банкны байгууллагад теллерээс эдийн засагч-менежер, ня-бо, шинжээч хийх боломжтой.

КОМПЬЮТЕР ПРОГРАМ ХАНГАМЖ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

Програмчлал, компьютерийн техник, сүлжээний техник, програм хангамж, харилцаа холбооны аль ч чиглэлээр

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ИНЖЕНЕР

Мэдээллийн систем ба өгөгдлийн сангийн дизайнер, вэб мастер, системийн шинжээч, өгөгдлийн сангийн администратор, програм зохиогчоор

ЭЛЕКТРОН СИСТЕМИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР

Электроник, компьютерийн техник хэрэгсэл ашигладаг газруудад инженерээр ажилладаг.

ДИЗАЙН

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙНЕР

Мультмедиа студид веб дизайнер Телевизийн студид веб дизайнер Хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер, төслийн мэргэжилтэн Графикийн сургалт судалгааны ажил эрхлэх, багшлах Удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах

ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕР

Барилгын зураг төслийн компани байгуулах, эрхлэх Барилгын дотор (интерьер), гадна орчны (экстерьер) зураг төслийн компанид дизайнер Интерьер, экстерьерийн сургалт, судалгааны ажил эрхлэх, багшлах Орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль экологид хор нөлөөгүй, үр ашигтай шинэ загвар бие даан зохион бүтээх дизайнер, төслийн мэргэжилтэн Удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЕР

Мебель, тавилга, модон эдлэлийн сургалт, судалгааны ажил эрхлэх, багшлах Мебель, тавилга, модон эдлэлийн компанид дизайнер, төслийн мэргэжилтэн Орчин үеийн үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль экологид хор нөлөөгүй, үр ашигтай мебель, тавилга, модон эдлэлийн шинэ загвар бие даан зохион бүтээх дизайнер Удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой

Page 9: IUU Брошур 2015

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙЖУУЛАЛТ-ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

ЗОО-ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ Ойн аж ахуйн инженер

Цэцэрлэгжүүлэлтийн инженер, дизайнер Их, дээд сургуульд мэргэжлээрээ багшлах Эрдэм шинжилгээний ажилтан Гадаад, дотоодын байгууллагад мэргэжлээрээ төслийн ажилтан Төрийн болон төрийн бус үйлчилгээний бүх байгууллагад мэргэжилтнээр ажиллах боломжтой.

ОЙЖУУЛАЛТ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН ИНЖЕНЕР

ХОТ ЧИМЭГЛЭЛИЙН ДИЗАЙНЕР

СУВИЛАХУЙ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

СУВИЛАГЧ

Улсын болон хувийн эмнэлгүүдэд сувилагчТББ-д эрүүл мэндийн ажилтан Улсын нэгдсэн төв эмнэлгүүдэд сувилагч Аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдэд сувилагч Мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломжтой

ЭРХЗҮЙ

Мэргэжил Эрхлэх боломжтой ажил

ЭРХЗҮЙЧ

Шүүгч Шүүхийн нарийн бичгийн дарга Хэрэг бүртгэгч Мөрдөн байцаагч Цагдаагийн ажилтан Прокурор Прокурорын туслах Өмгөөлөгч Өмгөөлөгчийн туслах Нотариатч Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч Тахарын албаны ажилтан Онцгой байдлын албаны ажилтан Тагнуулын байгууллагын ажилтан Хууль зүйн сургуулийн багш Нийгмийн ажилтан Хүний нөөцийн мэргэжилтэн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Хуулийн зөвлөх Гаалийн байцаагч Хил хамгаалах байгууллагын ажилтан Халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллах боломжтой.

ХӨДӨӨ АЖ АХУЙНÑÀËÁÀÐ

СУВИЛАХУЙНÑÀËÁÀÐ

ХУУЛЬ ЗҮЙН ÑÀËÁÀÐ

6 | 7 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Page 10: IUU Брошур 2015

ОУУБИС анх байгуулагдсан цагаасаа хойш оюутнуудынхаа нийгмийн халамж, сургалтын орчин, боловсролын чанар, хувь хүний хөгжил, төлөвшил зэрэг олон зүйлийг анхаарч ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь оюутнуудад олгох сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм.

Оюутан залууст сурлагын амжилт гарган суралцах бололцоог нээж өгөх, амьдрал ахуйд тус нэмэр болох, сурч боловсроход зайлшгүй хэрэгтэй, дэмжлэг авах зүйл бол оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, тэтгэлэг олгох явдал юм.

ОУУБИС нь амжилттай суралцаж буй оюутнуудынхаа сургалтын төлбөрийг 30-100 хувь хөнгөлөхөөс гадна сурах чин хүсэлтэй боловч амьдралын бололцоо тааруу оюутнуудаа дэмжин сургалтын тэтгэлгийг 30-100 хувь, спорт, урлагийн төрлөөр амжилт гарган сургуулийнхаа нэрийг гарган хот, улс, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд оролцсон оюутнуудаа 50-100 хувь хүртэлх

2014.09 - 2015.03 сар/1 хичээлийн жилийн байдлаар/-ын тэтгэлгийн нийт мөнгөн дүн, хувь хамрагдсан оюутны тоо

Он Тэтгэлгийн нэр, төрөл Оюутны тоо Хувь Мөнгөн дүн /төг/

Удирдах зөвлөлийн даргын нэрэмжит 11 70% 6370000

Ерөнхий захирлын нэрэмжит 25 50%, 70% 10170000

2011 оны урилга болон тэтгэлэг 22 100% 16280000

2012 оны урилга болон тэтгэлэг 28 100% 22570000

2013 оны урилга болон тэтгэлэг 20 100% 15845000

2014 оны урилга болон тэтгэлэг 7 50-100% 12110000

Байгууллагын нэрэмжит /Дун Инь, Чон Хи Чоль, Пёнбуг/ 34 50-100% 17075000

Эсгий урлалын төв 2 100% 1620000

Голч дүнгийн тэтгэлэг 92 30% 23115000

Нийгмийн үйлчилгээний тэтгэлэг 63 30-100% 16490000

Спорт, урлагийн тэтгэлэг 19 50-100% 8207500

Оюутны зөвлөлийн гишүүдэд олгох 20 30-100% 5861000

Багш, ажилчдын хүүхдүүдийн тэтгэлэг 12 30% жил 5988000

Олимпиадад байр эзэлсэн 6 30% 1542000

Цагийн ажлын тэтгэлэг

6 7 сар 360000

6 8 сар 360000

10 9 сар 570000

12 10 сар 760000

13 11 сар 820000

13 12 сар 820000

8 1 сар 480000

15 2 сар 730000

16 3 сар 950000

Вэсул байгууллага 4 1000000 төг 4000000

Нийт 464 173093500

ОУУБИС-ИАС ОЛГОДОГ СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

2014-2

015 1

,2-Р

УЛИ

РАЛ

сургалтын тэтгэлэгт тогтмол хамруулж байна. Түүнчлэн удирдах зөвлөлийн дарга болон ерөнхий захирлын нэрэмжит, Дун Инь, Чон Хи Чоль, Пёнбуг зэрэг байгууллага хувь хүний нэрэмжит, нийгмийн үйлчлэл ба цагийн ажлын тэтгэлэгт жилд дунджаар нийт оюутны 17%-д тэнцэхүйц оюутнууд хамрагдаж байгаа нь ОУУБИС-ийн удирдлагуудын сэтгэл, хичээл зүтгэл шингэсэн цаг үеэ олсон ажил болж байна.

Page 11: IUU Брошур 2015

ТЭНХИМИЙН НЭРС

▪Компьютер дизайн

▪�Хөдөө аж ахуй, Ойжуулалт

цэцэрлэгжүүлэлт

▪Компьютер програм хангамж

▪Сувилахуй

▪Солонгос хэл

▪Англи хэлний орчуулга

▪Англи хэл

▪Гэр бүл судлал

▪Солонгос судлал

▪Эдийн засаг

▪Бизнес менежмент

▪Эрх зүй

▪Монгол судлал

ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА/ТЭНХИМ ТУС БҮРЭЭР, ЖИЛИЙН ДУНДЖААР/

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь суралцаж буй оюутнуудыг хөдөлмөр эрхлэхэд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, сургалт, семинар явуулах, мэдээ мэдээллээр хангах, цагийн болон байнгын ажлын байранд зуучлах, орлогоо нэмэгдүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлнэ.

Түүнчлэн төгсөгч нарт зориулан ажлын байрны тухай мэдээ мэдээлэл өгөх, ярилцлагад бэлтгэх, гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжийн шаардлагын дагуу ажлын байранд зуучлах, төгсөгчидтэй байнгын харилцаа холбоотой ажиллах, төгсөгчдийн ажлын байрны судалгаа, шинжилгээг тогтмол хийж, тайлан мэдээ гаргаж ажилладаг.

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

ОУУБИС-ийн онцлог давуу талуудын нэг бол гадаадад суралцах хөтөлбөр байдаг билээ. Өнөөг хүртэл тус сургуулийг төгсөөд солонгос болон бусад орнуудад бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа нийт оюутны тоо 900 гаруй юм. Жилд дунджаар 600-700 оюутан төгсөж байгаагаас 15% нь гадаадад суралцахаар явдаг гэсэн тоо баримт байна.

Түүнчлэн ОУУБИС нь жил бүр оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зургаан сараас нэг жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж, 2-3 курсийн оюутнуудыг хамруулдаг.

Гадаадын 70 гаруй их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг бөгөөд 6-11 сургууль руу оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн долоо хоногоос зургаан сарын хугацаатай тусгай хөтөлбөр болон семинартоюутнуудаа оролцуулдаг бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар нийт 44 оюутан хамрагдсан.

Сөүл эмэгтэйчүүдийн, Санмён, Хансэ, Гунжү, Тэгү, Мугвон, Жүнан, Мугвон, Тунмён зэрэг их сургуулиуд руу сүүлийн 3 жилд нийт 52 оюутныг оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан.

ГАДААДАД СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР

8 | 9 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Page 12: IUU Брошур 2015

ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ СУРГУУЛИУД

Оюутны бие бялдар, авьяас чадвар, мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор улирал бүр дугуйлан секцүүд хичээллүүлдэг.

ДУГУЙЛАНГИЙН НЭР

English Reading club

TOPIK /дээд шат/ шалгалтад бэлтгэх

Солонгос хэлний харилцан яриа

Бүжиг

Залуу үе-Хөгжлийн гүүр

“Цагаан гар” бүжиг

Монгол, Солонгос хэлний орчуулга

Сувилахуйн англи хэл

Англи хэлний дүрэм, ярианы дунд шат

Судлаач оюутан

Digital illustration

Таеквондо

ОУУБИС-ийн найрал дуу

Усан будгийн дугуйлан

Жүжгийн дугуйлан

Монгол англи хэлний өгүүлбэрийн бүтэц судлах

Залуу Лидер мэтгэлцээний клуб

Зэрэгцээ орчуулгын дугуйлан

Солонгос хэлээр унших, бичих

Бийрэн бичиг

Солонгос-МонголМонгол-Солонгос орчуулга/мэргэжил/

Гитарын анхан шат

Хөл бөмбөгийн секц

Сагсан бөмбөгийн секц

Ширээний теннисний секц

Англи хэлний үйл үгийн цагууд

Крилл уран бичлэг

Монгол бичгийн уран бичлэг

Манай сургууль Америк, Хятад, Орос, Солонгос улсын 70 гаруй шилдэг их, дээд сургуультай оюутан болон багш солилцооны хамтын ажиллагаатай байдаг. Энэ жил Ханъсон, Пэгсог, Мүнъхва, Чүнан, Сувон, Тэжонъ эрүүл мэндийн их сургууль, Хуниг зэрэг их сургуулиудтай хамтран ажиллах гэрээг амжилттай байгуулаад байна.

ДУГУЙЛАН, СЕКЦ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД ЯВАГДАЖ БУЙ ДУГУЙЛАНГУУД

Page 13: IUU Брошур 2015

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР

ИНТЕРНЕТ ТАНХИМ

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

НОМЫН САН

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВИЙН ЗОРИЛГО: Оюутнууд, гэр бүлд тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, тэдэнд асуудлаа даван туулж амжилттай суралцах, ажиллаж амьдрахад нь туслан чиглүүлэх.

ОЮУТНУУДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ:▪Оюутан гэр бүлийн харилцаа

▪Үерхэл нөхөрлөлийн тухай

▪Гэр бүл төлөвлөлт

▪Ханиа хэрхэн сонгох

▪Хэрхэн амжилттай суралцах

▪Стрессээс гарах арга зам

▪Сэтгэл гутралаас гарах арга зам

▪Өөртөө итгэх итгэл

▪Зан чанарын асуудал

▪Оюуны эрүүл мэнд, зуршлын асуудал

ШИНЭ СУРГУУЛИЙН 1 давхарт 260 суудал бүхий уншлагын танхимтай. Дарга, эрхлэгч, номын санч 7 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон уншигч үйлчлүүлэгч та бүхэнд түргэн шуурхай үйлчилж байна. 40000 орчим номын фондтой, 192.168.14.3 гэсэн хаяг бүхий Lib4U цахим хайлтын програмтай бөгөөд электрон каталогоос хайлт хийх, цахим ном унших боломжтой. Ìàíàé ¿éë÷èëãýý:

▪Óíøëàãûí òàíõèì ▪Ãýðýýð íîì îëãîõ ▪Гадаад íîìûí ÷ºëººò ñîíãîëò ▪Ëàâëàãàà ºãºõ ▪Нîì ç¿éн мýäýýëýë ▪Íîì ñîëèëöîî ▪Øèíý íîìûí ¿çýñãýëýí ▪Электрон каталог, цахим ном▪Тогтмол хэвлэл ▪Цахим уншлага

ГЭР БҮЛД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:▪Гэрлэлт, гэр бүлийн үүрэг, хариуцлага

▪�Гэр бүлийн харилцаа, ёс суртахуун, эрүүл мэнд

▪Хүүхдийн хүмүүжил боловсрол

▪Архидалт, салалт, зөрчил гэх зэрэг

тулгамдсан асуудлууд

▪Гэр бүлийн хүчирхийлэл

▪Гэр бүлийн менежмент

▪Өрхийн эдийн засгийн төлөвлөлт

▪�Өрхийн үйлдвэрлэл, төсөл бичих, амьжиргаагаа

дээшлүүлэх заавар зөвлөгөө

▪Залуу гэр бүлд өгөх зөвлөгөө

▪Өсвөр насныханд зориулсан зөвлөгөө

Хөдөө орон нутаг болон УБ хотын алслагдсан дүүргийн оюутнуудад зориулсан, оюутны байрны стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн, интернет кафе, уншлагын танхим бүхий 200 оюутны багтаамжтай, 6 давхар тохилог дотуур байраар үйлчилж байгаа бөгөөд одоогоор 194 оюутан тус байранд амьдарч байна.

Солонгосын мэдээлэл харилцааны төвийн тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн 68 компьютероор тоноглосон тохилог орчноос интернетэд холбогдон хүссэн мэдээллээ олох боломжтой. Өдөрт 250-350 оюутан тогтмол үйлчлүүлдэг.

10 | 11 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Page 14: IUU Брошур 2015

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД БОЛЖ ӨНГӨРСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ӨВЛИЙН ТӨГСӨЛТ 2015.02.103.5 жил, түүнчлэн 4.5 жил суралцан төгсөж буй

оюутнуудын төгсөлтийн ёслол болж оюутнууд дипломоо гардлаа.

ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ 2015.02.11Ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг, нийгмийн

үйлчилгээний тэтгэлэг, спорт урлагийн тэтгэлэг зэрэг төрөл бүрийн тэтгэлгийн болзол хангасан оюутнууд тэтгэлгийн батламжаа хүлээн авлаа.

ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН 2015.3.06–09

Бүх анги курсийнхэн оролцох боломжтой энэ тэмцээний үеэр оюутан залуус спортоор танилцаж нөхөрлөн 3 өдрийг хамт олонтойгоо хөгжилдөн сайхан өнгөрүүллээ.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ЯРИАНЫ ТЭМЦЭЭН 2015.03.31

18 дахь удаагийн Солонгос хэлний ярианы тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

3,4-Р ÑÀР:ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ САРЫН АЯН

Зорилго:

Цэвэр орчинд эрүүл сурч боловсрох

ОУУБИСÎÞÓÒÍÛ ÀËÁÀÎÞÓÒÍÛ ÇӨÂËӨË

ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ НАР ШАЛГАРЛАА 2015.03.10

Ном унших сарын аяны хүрээнд зарласан оюутан, залуучуудад ном унших эрмэлзэл төрүүлэх, унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Тэргүүний уншигч шалгаруулах уралдаан”-ы дүн гарч шагналуудыг гардууллаа.

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ӨДӨРЛӨГ 2015.02.23

Ардын өв уламжлалаа хадгалан үлдээж, сурталчилан таниулах зорилготой энэ өдөрлөгөөр багш, ажилчин, оюутнууд үндэсний хувцсаараа гоёж ирлээ.

ЭХ ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ 2015.03.02-06

Монгол судлалын тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “Эх хэлний өдөр” энэ удаад ч мөн адил 5 өдрийн турш үргэлжилж үндэсний хэл соёлын тэмцээн уралдаанд анги ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2015.3.20

Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамтай хамтран зохион байгууллаа.

ЦЭВЭР ЦЭМЦГЭР ОРЧИН БҮРДҮҮЛЭХ” АЯН 2015.03.01–04.30

Тус сургууль сарын аян зохиодог уламжлалтай.

Энэ ажлын хүрээнд 3, 4–р сард “Цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх” сарын аян өрнүүлж байна. Энэ удаагийн аян оюутнууд “цэвэр, аюулгүй орчинд сурч, хог тарихгүй байж хэвших” зорилготой юм.

Page 15: IUU Брошур 2015

СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өнөөгийн байдлаар 11 удаагийн төгсөлтөөр 478 магистр төгсгөж өнгөрсөн хугацаанд Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан шилдэг мэргэжилтэнг бэлтгэх, сургалтын шатлал хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвар бүхий мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна.

Их сурхуй хүрээлэн нь одоогийн байдлаар 6 мэргэжлээр магистрантур, 2 мэргэжлээр докторантурын сургалтыг тус тус явуулж байна.

Магистрын сургалт▪Гадаад хэл шинжлэл ▪Програм хангамж ▪Эрх зүй ▪Бизнесийн удирдлага ▪Гэр бүл судлал ▪Зоо инженер

Магистрантурт элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ. Иргэний үнэмлэх /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/ Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /эхтэй нь тулгаж үзнэ/ Анкет Элсэхийг хүссэн өргөдөл Чээж зураг 3 хувь /3х4/ Бүртгэлийн хураамж төлсөн баримт

ХОЛБОО БАРИХ УТАС: 99107611, 96689311, 95965684

ИХ СУРХУЙ ХҮРЭЭЛЭН МАГИСТPАНТ, ДОКТОРАНТЫН ХЭЛТЭС

Докторантурт элсүүлэх мэргэжил ▪Гадаад хэл шинжлэл ▪Бизнесийн менежмент

Докторантурт элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ.Иргэний үнэмлэх /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/Бакалаврын болон магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар /эхтэй нь тулгаж үзнэ/АнкетЭлсэхийг хүссэн өргөдөлСудалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч танилцуулга (2 хуудас хүртэл)Чээж зураг 3 хувь (3х4)Бүртгэлийн хураамж төлсөн баримт

12 | 13 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ

Page 16: IUU Брошур 2015

бүлэг Мэргэжлийн нэр Өгөх ерөнхий шалгалт

1 Багш, гадаад хэлний/англи хэл, солонгос хэл/ Монгол хэл (босго оноо 400) Гадаад хэл

2Орчуулагч, гадаад хэлний/англи хэл, солонгос хэл/ Хэл шинжлэл

Монгол хэл (босго оноо 400) Гадаад хэл

3Социологи Нийгмийн ажил/хүүхдийн/

Нийгмийн тухай мэдлэг (босго оноо 400)

Гадаад хэл

4 Эрх зүй Нийгмийн тухай мэдлэг(босго оноо 400)

Гадаад хэл5 Олон улс орон судлал/солонгос судлал/

6

Бизнесийн менежментҮйлдвэрлэлийн менежмент Санхүү банкМаркетингМенежментАялал жуулчлалын менежментЭдийн засагНягтлан бодох бүртгэл

Математик(босго оноо 400)

Гадаад хэл

7Компьютерийн програм хангамжМэдээллийн системЭлектрон системийн автоматжуулалт Математик

(босго оноо 400)Гадаад хэл

8Компьютерийн график дизайнҮйлдвэрлэлийн дизайнИнтерьер дизайн

9 Ойн үйлдвэрлэлийн техник технологи Математик (босго оноо 400) Гадаад хэл

10 Зоо инженер, технологи Математик (босго оноо 400) Гадаад хэл

11 Сувилахуй хими (босго оноо 400) Биологи

Жич: Солонгос хэлний орчуулагчийн орой, англи хэлний орчуулгын орой, нягтлан бодох бүртгэлийн орой, сувилахуйн орой, эрх зүйн эчнээ ангид бакалаврын зэрэгтэй хүмүүсийг тус тус элсүүлнэ.

Дараах тохиолдолд 2015-2016 оны хичээлийн жилд ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ УРИЛГА олгож элсүүлнэ. /Тэтгэлэг олгох журмаар зохицуулна./ ▪2015 онд улсын олимпиадад 1-3-р байранд шалгарсан мэргэжлээрээ элсэж сурахыг хүсвэл;▪ ЕБС-иас орон нутгийн олимпиадад дараах байр эзэлсэн сурагчдын хагас жилийн сургалтын төлбөрийг доорх хувиар хөнгөлнө.

Үүнд: 1-3-р байр 70%, 4-5-р байр 50%, 6-8-р байр 30%;▪Элсэлтийн суурь шалгалтыг 700 ба түүнээс дээш оноотой өгсөн бол;▪Тухайн мэргэжлийн суурь шалгалтыг өндөр оноотой өгсөн бөгөөд бүлгийн элсэгчдийг тэргүүлсэн бол;▪Хөдөө орон нутгийн дунд сургууль төгсөгчдөөс тухайн сургуульдаа сурлагаараа 1-3-р байранд жагссан тухай сургуулийн захирлын тодорхойлолттой бол (ЭЕШ-ыг 600-гаас дээш оноотой өгсөн байх) ▪Зарим онцгой тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын шийдвэрээр

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:▪Иргэний үнэмлэхийн хуулбар.▪Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт▪Ерөнхий шалгалтын батламж▪Элсэхийг хүссэн өргөдөл▪3х4 хэмжээтэй чээж зураг 1%▪Бүртгэлийн хураамж төлсөн баримт

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2015 оны 6 дугаар сарын 22-ноос эхэлнэ.

ОУУБИС БАКАЛАВРЫН ӨДРИЙН АНГИД 2015 – 2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ МЭРГЭЖЛҮҮД

ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬМанай хаяг | Áàÿíç¿ðõ д¿¿ðýã 25-ð õîðîî, Íàìÿíæóãèéí ãóäàìæ,Óëààíáààòàð 210664, Ø/õ-658 | Óòàñ: 462026, 462027, 9116-5852, 9917-2098 | Ôàêñ: 462040www.ubu.edu.mn | www.facebook.com/ulaanbaataruniversity

ОУУБИС-ийн 2-Ð ÁÀÉÐ

ОУУБИС-ийн 1-Ð ÁÀÉÐ

СОЁЛЫН ТӨВ

ЗОЧДЫНБАЙР

ǯ¯Í 4 ÇÀÌ

ÓËÀÀÍÁÀÀÒÀÐÁ¯ÐÝÍ ÄÓÍÄÑÓÐÃÓÓËÜ

ÓËÀÀÍÁÀÀÒÀÐÁÀÃÀ ÑÓÐÃÓÓËÜ

ÍÀÐÀÍÒÓÓË ÇÀÕ

ÍÀÐÍÛ ÇÀÌ

ÎÞ

ÓÒÍ

Û

ÁÀÉ

Ð

SUN

DAY

ÏËÀÇÀ

ÓËÀÀÍ

ÁÀÀÒÀ

Ð

ÖÝÖ

ÝÐËÝÃ