hoolzuin margaantai asuudluud

18
ХООЛЗҮЙН МАРГААНТАЙ АСУУДЛУУДАД ОРЧИН ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГИЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ

Upload: bathishig

Post on 20-Jun-2015

968 views

Category:

Business


11 download

TRANSCRIPT

Page 1: Hoolzuin margaantai asuudluud

ХООЛЗҮЙН МАРГААНТАЙ АСУУДЛУУДАД ОРЧИН

ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГИЙН ҮҮДНЭЭС

ХАНДАХ НЬ

 

Page 2: Hoolzuin margaantai asuudluud

Германы эмч Христоф Вильгелм Хүфеланд (1762-1836) "Амь насыг уртасгах урлаг" номондоо зөв хооллолтын асуудлыг хөндсөнөөс (Erich Kolb, 1976) хойш "зохистой хоол", "эрүүл хоол", "тэжээлийн

Page 3: Hoolzuin margaantai asuudluud

бодисын тэнцэл" зэрэг чиглэлээр хоёр зуугаад жил үргэлжилсэн хүч чармайлтын үр дүн болж өнөөгийн хоолзүйн баримтлал бүрэлдэн тогтсон байна. Сүүлийн 200 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд үйлчилж буй Хоолны тэнцвэрт чанарын онол нь тэжээлийн бодис болон илч нөхөлтөнд хоол хүнсний үүргийг дөвийлгэх зарчимд үндэслэж байгаа юм.

Page 4: Hoolzuin margaantai asuudluud

Энэхүү онол нь энергийн нөхөлтөд хөдөлмөр зарцуулалт, хүйсийн ялгааг гол болгодог. Хүний бие махбоди нь гидродинамикийн онолд захирагдана гэх үзлээс үүдэн махбодийн энергийн үнэлэмж нь энергийн зарцуулалттайгаа тохирч байх ёстой гэсэн хоолзүйн уг онолын эхний шаардлага амьдралд төдийлэн нийцэмжгүй байдаг бөгөөд хоолны

Page 5: Hoolzuin margaantai asuudluud

илчлэг нь зарцуулалтаасаа давах буюу дутах нь энгийн зүйл ба хянах боломж ч үндсэндээ үгүй юм. Хоёр дахь нөхцөл нь бие махбодийн физиологийн онцлогт хоолны химийн бүтэц тохирч байх явдал. Ийм байдлаар хүн хоногт 70 орчим бодисыг хоолоор авч байх зарчим юм. Энэ ч бас тооцох боломжгүй зүйл. Аль болох олон төрлийн хоол хэрэглэх гуравдугаар нөхцөл болон хоолны зөв дэг

Page 6: Hoolzuin margaantai asuudluud

баримтлах тухай дөрөв дэх нөхцөл нь болохоор ахиухан хооллож ундлахгүй бол энэ онол хэрэгжихгүй гэсэн санааг агуулж байна. Эдүгээ хоолзүйн шинжлэх ухааны онолын баримтлалд үндсэндээ хоёр чиглэлийн байр суурь илэрхий ажиглагдаж байна (В.А.Конышев,1985). 1. Хүн бүхэн өөрийн гэсэн төрөлхийн шинж төлөвтэй, иймээс өөртөө тохирсон орчин нөхцөл, хоол хүнстэй байх ёстой атал ямар нэгэн загварын

Page 7: Hoolzuin margaantai asuudluud

хүнийг сонгох юм уу, нийтлэг группээр нь ангилж болох эсэх тухай маргаан. 2. Хүний бие махбоди шиг нийлмэл түвэгтэй системд нэгэн зэрэг явагдаж буй биологийн бүх процессийг дундажлан зохистой болгох юм уу, удирдах боломжгүй байхад ямар нэг хоолзүйн дүгнэлт, зөвлөмж гаргах боломжгүй гэх үзэл.Эдгээр үзэл баримтлалын тухайд бид зарчмын өөр саналтай бөгөөд

Page 8: Hoolzuin margaantai asuudluud

тухайлбал, “хүн хэдийгээр хэт нийлмэл систем боловч өөр өөрийн энергийн чадавхитай төрдөг” гэсэн Махбодийн хуулийг баримталж, харин энергийн чадавхи нь дэлхийн хүний тоогоор ч юм уу үй олон хэсэг бүлгийг хамарсан хязгааргүй давтамжтай байх бус монголын уламжлалт баримтлалын дагуу бүх хүн зөвхөн гурван махбод (хий, шар, бадган)-ийн харьцаанд оршдог, эдгээр

Page 9: Hoolzuin margaantai asuudluud

махбоди нь тухайн хүний энергийн чадавхийг тодорхойлдог гэж үзсэнээр дэлхийн эрдэмтдийн дээрх хоёр маргааны эхнийхийг нь шийдвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүмүүнийг энерги хуримтлуулах хийгээд зарцуулах махбодийн үндсэн шинж чанараар нь 7 бүлэг болгон ангилж болох ба энэ үндсэн дээр илч нөхөлтийн тодорхой зарчим бий болно гэж үзэж байгаа юм.Хүн шиг нийлмэл түвэгтэй системд нэгэн зэрэг явагдаж буй биологийн

Page 10: Hoolzuin margaantai asuudluud

процессийг удирдах арга нь махбодид өөрт нь нэгэнт заяагдсан бөгөөд харин өнөөгийн шинжлэх ухаанд хүнийг зөвхөн физик биеийн хүрээнд ойлгож буйтай холбоотойгоор бий болсон хүний тухай өнөөгийн онолыг шинээр авч үзэж өөрчилснөөр хоёр дахь маргааныг шийдэх боломжтой гэж бид үзсэн юм.

Page 11: Hoolzuin margaantai asuudluud

Махбодид явагдаж буй биологийн процессийг хүн өөрөө ухамсартайгаар удирдах боломжтой бөгөөд үүний тулд махбодийн энергийн генераторыг хайж олох, махбодийн энергийг ашигтай ажилд хувиргах, махбодийн ашигт үйлийн коэффициентийг дээшлүүлэх, эсийг удирдахад мэдээллийн үүргийг тодорхой болгох гээд олон асуудлыг авч үзэх шаардлагатай, ийм боломж нэгэнт бүрдсэн гэж үзэж байгаа болно.

Page 12: Hoolzuin margaantai asuudluud

Дээр дурдсан хоёр чиглэлийн маргаантай үзлийн үндсэн дээр хоолзүйн хэтийн төлвийн талаар хоёр загвар хандлага бий болсон байна (В.А.Конышев, 1985). 1. Эхний загвар хандлага нь тарга, судасны хатуурал, чихэр шижин, цусны даралт ихсэлт, иммуний (дархлаа тогтолцооны) хийгээд хавдрын өвчнүүдийн ерөнхий нийтлэг талыг авч үзсэний үндсэн дээр тэдгээрээс урьдчилан сэргийлэх, олон өвчнөөс

Page 13: Hoolzuin margaantai asuudluud

зэрэг хамгаалах чиглэлээр шинэ хүнс, жор, дэг жаяг, хоолыг зохистой болгох программ зэргийг зохион бүтээх, бий болгох , энэ үндсэн дээр бүх өвчлөлийг нэгэн зэрэг бууруулах тухай үзэл. Энэ загвар хандлагыг бидний судалгааны хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.Махбодийн хоол, улирлын хоол, эрхтэн тэтгэх хоол, хязгаартай хоол,

Page 14: Hoolzuin margaantai asuudluud

Оюун санааны хоолны шинжлэх ухааны үндэслэл, идээ ундны тухай шинэ ойлголт, хоолзүйн шинэ баримтлал, хоол хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол,өвчний талаар шинэ тулгуур ойлголт бий болж байгаа нь энэ загвар хандлагыг шийдвэрлэх боломж бүрдүүлж байна. Тухайлбал, тарга, судасны хатуурал, чихэр шижин, хавдрын өвчний тухайд эрдэмтдийн

Page 15: Hoolzuin margaantai asuudluud

хайгаад байгаа ерөнхий нийтлэг тал нь тэдгээр өвчний тухайд исэлдэлтийн процесс дарангуйлагдаж, ангижралтын метаболит давамгайлах явдал мөн бөгөөд бидний олсоноор хоол хүнс нь хосолсон үйлчлэлтэйн хувьд тухайн процессийг лавшруулах, эс бөгөөс эсрэг үйлчилгээ үзүүлэх боломжтой, энэ шинж чанар нь тухайн өвчний эсрэг шинэ хүнс, дэг жаяг, зохистой хоолны программ боловсруулж

Page 16: Hoolzuin margaantai asuudluud

хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр хоолны шинэ программ нь дээрх загвар хандлагад зорилго болгон тодорхойлж байгаа шиг зөвхөн урьдчилан сэргийлэх, олон өвчнөөс зэрэг хамгаалах, бүх өвчлөлийг нэгэн зэрэг бууруулах төдийгүй энэ загвар хандлагыг үгүйлж буй эрдэмтдийн зориглон хэлж хараахан чадаагүй байгаа хоолоор эмчлэх, илааршуулах зорилгыг ч шийдвэрлэх боломжтой болж байна.

Page 17: Hoolzuin margaantai asuudluud

2. Хоёр дахь загвар хандлага нь нэг өвчний өвчлөлийн бууралт нь нөгөөгийнхээ өсөлтийг дагуулдаг гэх буюу хоол хүнсний бүтцийн өөрчлөлт нь өвчлөлийн давтамжийн бүтцийг өөрчилдөг тухай өвчнүүдийн антогонизмын тухай үзэл. Биднийхээр дээрх нь өвчнүүдийн антогонизм бус "мэдээллийн антогонизм" мөн бөгөөд хамгийн хүчтэй мэдээллийн нэг нь хоол хүнс юм. “Өвчин нь сөргүү

Page 18: Hoolzuin margaantai asuudluud

мэдээллийн үр дагавар” гэж үзсэн тохиолдолд эмчилгээ нь өөрөө тухайн мэдээллийн өөрчлөлт юм. Ийнхүү хоёр дахь загвар хандлагыг шийдэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.