ÁÀßÍÕÎÍÃÎÐ ÀÉÌÃÈÉÍ ÝÄÈÉÍ ÇÀÑÀà ÍÈÉÃÌÈÉÍ 2003 … · web...

9
ÁÀßÍÕÎÍÃÎÐ ÀÉÌÃÈÉÍ ÝÄÈÉÍ ÇÀÑÀÃ, ÍÈÉÃÌÈÉÍ 2014 ÎÍÛ 12 ДУГААР ÑÀÐÛÍ Ä¯ÍÃÈÉÍ ÒÓÕÀÉ ÒÀÍÈËÖÓÓËÃÀ Íýã.ҪѪÂ, ̪Íê,ÇÝÝË, ÕÀÄÃÀËÀÌÆ ***2014 онд аймгийн төсвийн орлогын дүн 7743.1 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 810.3 сая төгрөгөөр буюу 11.7 хувиар өссөн байна. 2014 онд нийт орлогын болон татварын орлогын төлөвлөгөөг Галуут, Шинэжинст, Баянөндөр, Гурванбулаг, Бөмбөгөр, Жинст сумдаас бусад сумууд биелүүлсэн байна. Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрөл дээр нь авч үзвэл: ус ашигласны төлбөр 100,5 сая төгрөг, ЦХТА орлого /суутган/ 39,2 сая төгрөг, АТӨЯХ-н татвар 20,8 сая төгрөг, ҮХЭХ-ийн татвар 46,1 сая төгрөг, Газрын төлбөр 22,1 сая төгрөг, патент 17,8 сая төгрөг, Газрын дуудлага худалдаа 7,6 сая төгрөг, Ус ашигласны төлбөр 100,5 сая төгрөг, Түгээмэл тархацтай АМАТ 13,6 сая төгрөг, Төсөвт байгууллагын өөрийн орлого 12,2 сая төгрөгөөр тасарч, бусад нэр төрөлд биелэлээ. Нийт орлогод ААНБ орлогын албан татвар 3.2 хувь, нэмүү өртгийн албан татвар 8.8 хувь, ЦХТА

Upload: others

Post on 02-Jan-2020

30 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ÁÀßÍÕÎÍÃÎÐ ÀÉÌÃÈÉÍ ÝÄÈÉÍ ÇÀÑÀÃ, ÍÈÉÃÌÈÉÍ 2014 ÎÍÛ 12 ДУГААР ÑÀÐÛÍ Ä¯ÍÃÈÉÍ ÒÓÕÀÉ ÒÀÍÈËÖÓÓËÃÀ

Íýã.ҪѪÂ, ̪Íê,ÇÝÝË, ÕÀÄÃÀËÀÌÆ

***2014 онд аймгийн төсвийн орлогын дүн 7743.1 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 810.3 сая төгрөгөөр буюу 11.7 хувиар өссөн байна. 2014 онд нийт орлогын болон татварын орлогын төлөвлөгөөг Галуут, Шинэжинст, Баянөндөр, Гурванбулаг, Бөмбөгөр, Жинст сумдаас бусад сумууд биелүүлсэн байна. Орлогын төлөвлөгөөний биелэлтийг төрөл дээр нь авч үзвэл: ус ашигласны төлбөр 100,5 сая төгрөг, ЦХТА орлого /суутган/ 39,2 сая төгрөг, АТӨЯХ-н татвар 20,8 сая төгрөг, ҮХЭХ-ийн татвар 46,1 сая төгрөг, Газрын төлбөр 22,1 сая төгрөг, патент 17,8 сая төгрөг, Газрын дуудлага худалдаа 7,6 сая төгрөг, Ус ашигласны төлбөр 100,5 сая төгрөг, Түгээмэл тархацтай АМАТ 13,6 сая төгрөг, Төсөвт байгууллагын өөрийн орлого 12,2 сая төгрөгөөр тасарч, бусад нэр төрөлд биелэлээ. Нийт орлогод ААНБ орлогын албан татвар 3.2 хувь, нэмүү өртгийн албан татвар 8.8 хувь, ЦХТА орлого 55.2 хувь, авто тээвэр өөрөө авагч хэрэгслийн татвар 4.1 хувь, бусад төлбөр хураамж 28.7 хувийг эзэлж байна. ***2014 онд орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын дүн 59762.1 сая төгрөг болж, орон нутгийн санхүүгийн дэмжлэгээр 12204.9 сая төгрөгийг, Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 9482,5 сая төгрөгийг, тусгай зориулалтын шилжүүлгээс 32125,5 сая төгрөгийн санхүүжилт

авсан байна. Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн зарлагын 46,4 хувийг цалин хөлсөнд, 5,1 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 48.5 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд зарцуулжээ. ***2014 онд орон нутгийн төсвийн өглөгийн дүн 57,9 сая төгрөг болж, өглөгийг зардлын төрлөөр нь авч үзвэл: нийгмийн даатгалын шимтгэлд 0.7 сая төгрөг, бусад зардалд 57.2 сая төгрөгийн өглөгөтэй байна. ***12 дугаар сарын эцэст иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 47916,1 сая төгрөгт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 125508,2 сая төгрөгт хүрчээ. Чанаргүй зээл 496.9 сая төгрөгт хүрсэн нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 0.4 хувийг эзэлж байна.

Õî¸ð. YÍÝ ÒÀÐÈÔ

2014 оны 12 дугаар сард өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тариф 2010 оны 12 сарынхаас 63,9 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 12,3 хувиар, өмнөх сарынхаас 1.4 хувиар өссөн байна.Хүнсний бараа ундаа усны бүлгийн дүн 2014 оны 12 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн дүн 4,7 хувиар, орон сууц, ус,цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн дүн 0,1 хувиар өссөн нь ерөнхий индекс 1.4 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

Гурав. ժĪª ÀÆ ÀÕÓÉ

***Мал тооллогын дүнгээр аймгийн хэмжээгээр 2014 онд 3465864 толгой мал тоолуулсны дотор тэмээ 41668, адуу 126311, үхэр 170767, хонь 989016, ямаа 2138102 толгой тоологдож, нийт малын тоо өнгөрсөн оныхоос 16.0 хувиар буюу 478.8 мянган толгойгоор өсөв. Аймгийн хэмжээнд мал таван төрөл дээрээ өссөний дотор Баацагаан, Баянговь, Баянлиг, Баянөндөр, Баянцагаан, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут, Жинст, Хүрээмарал, Шинэжинст сумууд малаа таван төрөл дээр нь өсгөлөө. 2014 оны байдлаар оны эхний хээлтэгчийн 88.9 хувь нь болох 1069179 эх мал төллөж, төл бойжилт 96,8 хувьтай байна. 2014 онд 33707 төл хорогдсон байна. 2014 онд аймгийн хэмжээгээр оны эхний малын 1,5 хувьтай тэнцэх 45746 том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдлын 85.9 хувь нь Бууцагаан, Өлзийт, Эрдэнэцогт, Баяновоо, Хүрээмарал, Баянговь, Галуут, Баянхонгор сумдад гарчээ. ****Аймгийн дүнгээр нийт 955,3 га талбайд тариалалт хийсний 10,6 га-д үр тариа, 225,3 га-д төмс, 166,2 га-д хүнсний ногоо, 553,2 га-д малын тэжээлийн ургамал тариалж, үр тариа 17.9 тонн, төмс 2612,2 тонн, хүнсний ногоо 2057.7 тонн, тэжээлийн ургамал 946 тонныг тус тус хураан авсан байна.Мөн хадлан 3908.5 тн, гар тэжээл 327.5 тн-ыг бэлтгэсэн байна.

ĺðºâ .ÀÆ ¯ÉËÄÂÝÐ

***2014 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 4991583,5 мянган төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 565700.0 мянган төгрөгөөр буюу 12.8 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг авч үзэхэд урд оны мөн үеэс дулаан 14,1 мян.г.калиар, чулуун нүүрс 9,7 мян.тн, талх 13.5 тн-оор өсч, нарийн боов 13,9 тн-оор, эрчим хүч 73,4 мян.квт.цаг буурчээ.

Òàâ. ÍÈÉÃÌÈÉÍ ÄÀÀÒÃÀË, ÕÀËÀÌÆ

***2014 онд тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт 18053.2 сая төгрөг, тахир дутуугийн тэтгэвэрт 3557.3 сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 1803.7 сая төгрөг, цэргийн тэтгэвэрт 381,7 сая төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 36.5 сая төгрөг, жирэмсэн болон амаржсаны тэтгэмжид 873.8 сая төгрөг, оршуулгын тэтгэмжид 222.8 сая төгрөг, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэрт 56.2 сая төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр 22,9 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид 170.0 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний эмийн

зардалд 3515.8 сая төгрөг, рашаан сувилалын зардалд 778,8 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд 353.6 сая төгрөг олгожээ. Нийгмийн даатгалын төв газраас тэтгэврийн санхүүжилтэд 15130,0 сая төгрөг авсан байна. ***Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 6703 хүнд 4617.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна.2014 онд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 8515 иргэнд 1325.6 сая төгрөгийн хөнгөлөлт, мөнгөн тусламж, 903 ахмадад 276.0 сая төгрөгийн нэг удаагийн хөнгөлөлт тусламж, хөгжлийн бэрхшээлтэй 185 иргэнд 213.1 сая төгрөгийн хөнгөлөлт тусламж олгожээ.

Çóðãàà. ÝЯ¯Ë ÌÝÍÄ

***Аймгийн хэмжээнд 2014 онд 2183 хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133 хүүхдээр цөөн байна.Архаг болон цочмог халдварт өвчний гаралтыг өнгөрсөн онтой харьцуулахад тэмбүү 59, арьсны мөөгөнцөр 28, трихоминиаз 109, гар хөл амны өвчин 19, салхинцэцэг 26, ёлом 3 тохиолдолоор нэмэгдсэн байна. 2014 онд нас баралтын 476 тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт нас баралт 25.6 хувийг эзэлж байна.

Äîëîî. ÁYÐÒÃÝËÒÝÉ ÀÆÈËÃYÉ ÈÐÃÝÄÈÉÍ ÒÎÎ

“””Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2014 онд 811 болж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзэхэд 0.6 хувь нь магистр, доктор, 21.8 хувь нь дипломын, 5.8 хувь нь тусгай мэргэжлийн, 8.1 хувь нь техникийн мэргэжлийн, 37.2 хувь нь бүрэн дунд, 19.5 хувь нь бүрэн бус дунд, 5.5 хувь нь бага боловсролтой,1.4 хувь нь боловсролгүй хүмүүс байна.Бүртгэлтэй ажилгүй иргэдийг нь насны бүлгээр нь судлахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.8 хувийг 15-24 насныхан, 39.9 хувийг 25-34 насныхан, 23.2 хувийг 35-44 насныхан,15.5 хувийг 45-59 насныхан эзэлж байна. 2014 онд бүртгэлтэй ажилгүй иргэдээс 1834 хүн ажилд зуучлагдан орсоны 23.8 хувь нь ХАА, ойн аж ахуй, ан агнуурын салбарт,27.8 хувь нь боловсруулах үйлдвэрт, 10.8 хувь нь барилгын салбарт ажилд зуучлагдан оржээ.

Íàéì.ÃÝÌÒ ÕÝÐÝÃ

*** 2014 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 430 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурч, бүх гэмт хэргийн 43.0 хувийг хөнгөн, 48.1 хувийг хүндэвтэр, 6.5 хувийг хүнд, 2.3 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Гэмт хэрэг зөрчлийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 682.9 сая төгрөгийн хохирол учирч, 440.4 сая төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлжээ.Гэмт хэрэгт 499 хүн холбогдогдсоны 10.0 хувь нь 14-17 насны хүүхэд, 90.0 хувь нь 18-аас дээш насныхан холбогдсон

байна. Нийт гэмт хэргийн 60.4 хувь нь Баянхонгор суманд, 39.6 хувь нь бусад сумдад үйлдэгдсэн байна.

ÀÉÌÃÈÉÍ ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍÕÝËÒÝÑ