Аудитын тайлан - archive.audit.mn · Аудит хийх хууль эрх зүйн...

25
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: САГ-ын дарга, тэргүүлэх аудитор: С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: [email protected] Аудитын менежер: Г. Гүнжидмаа Утас: 261885 Цахим хаяг: [email protected] Шинжээч: Д.Будмаа Утас: 261740 Цахим хаяг: [email protected] ТАБ-ын хаяг: Үндэсний аудитын Газар Байршил: Чингэлтэй дүүрэг Цахим хуудас: www.audit.mn 2016 оны 2 дугаар сар Аудитын тайлан Хавсралт 1: Агуулга Хавсралт 2: Аудитын гэрчилгээ Хавсралт 3: Менежментийн захидал Хавсралт 4: Аудит хийсэн санхүүгийн тайлан Хавсралт 5: Төсвийн гүйцэтгэлийн тайлан

Upload: others

Post on 13-Jan-2020

20 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015

ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: САГ-ын дарга, тэргүүлэх аудитор: С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: [email protected] Аудитын менежер: Г. Гүнжидмаа Утас: 261885 Цахим хаяг: [email protected] Шинжээч: Д.Будмаа Утас: 261740 Цахим хаяг: [email protected] ТАБ-ын хаяг: Үндэсний аудитын Газар Байршил: Чингэлтэй дүүрэг Цахим хуудас: www.audit.mn 2016 оны 2 дугаар сар

Аудитын тайлан

Хавсралт 1: Агуулга

Хавсралт 2: Аудитын гэрчилгээ

Хавсралт 3: Менежментийн захидал

Хавсралт 4: Аудит хийсэн санхүүгийн тайлан

Хавсралт 5: Төсвийн гүйцэтгэлийн тайлан

АГУУЛГА

1. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл

2. Байгууллагын хууль, эрх зүйн орчин

3. Байгууллагын зорилго, үйл ажиллагаа

4. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим,

хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн

5. Материаллаг байдлыг тодорхойлох

6. Дотоод хяналт

7. Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар

8. Шилэн дансны мэдээлэл

9. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар

10. Гол, онцлог гүйлгээний талаарх (тохиромжтой бол) тайлбар

11. Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:

12. Материаллаг бус залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар:

13. Анхаарал татахуйц бусад чухал асуудал

14. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд

15. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл

16. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт

17. Зөвлөмж

18. Аудитын гэрчилгээний тохирох загварын талаарх дүгнэлт

Нэг. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл

Төсвийн тухай хуулийн 8.9.1, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2, 18.2-т

заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд /ҮАГ-САГ/2016/13-СТА-ТШЗ/ аудит хийлээ.

Аудитыг Төсвийн тухай, Төрийн аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн

тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандартын зарчмуудад нийцүүлэн төлөвлөлтийн шатанд боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулав.

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны санхүүгийн

тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт /УСНББОУС/, түүнд нийцүүлэн гаргасан улсын төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилт байв.

Төсвийн захирагч санхүүгийн тайлангаа УСНББОУС, түүнд нийцүүлсэн

Сангийн сайдын холбогдох журмууд, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, програм хангамжийн дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй.

Тухайн санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан

бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС-тай нийцүүлж материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь Төрийн аудитын байгууллагын үүрэг юм.

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны санхүүгийн

тайлангийн аудитыг 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 2016 оны 2 дугаар сарын 25–ны хооронд хийхээр төлөвлөн Үндэсний аудитын газрын САГ-ын НТАА-ны шинжээч Д.Будмаа хэрэгжүүлэв. /ТАБ-СТА-А-9/ Улсын ерөнхий прокурорын газрын 2015 оны санхүүгийн тайланг 2016 оны 1 дүгээр сарын 25-нд Үндэсний аудитын газарт 2/384 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна.

Үндэсний аудитын газар аудитыг 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 2016 оны 2 дугаар сарын 15-ны хооронд гүйцэтгэж, аудитын тайланг 2016 оны 2 дугаар сарын 25-нд Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагад гардуулна.

Хоёр. Байгууллагын хууль, эрх зүйн орчин

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газар Төрийн болон орон

нутгийн өмчийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Монгол Улсын Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /УСНББОУС/, Сангийн сайдын 2006 оны 388, 2008 оны 352 дугаар тушаалаар баталсан “Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар, санхүүгийн тайлан, тодруулгын маягт, санхүүгийн тайлан бэлтгэж гаргах аргачлал”-ыг ашиглаж байна. Тайлант онд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрддөг гол хуульд өөрчлөлт ороогүй байна. Гурав. Байгууллагын зорилго, үйл ажиллагаа

Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль

тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага болно.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хvний эрхийг баталгаатай хангах

явдлыг vйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэвшvvлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, прокурорын ёс зvйг чандлан сахиж, мэргэжлийн өндөр ур чадвар, хууль дээдлэх зарчимд тvшиглэсэн хууль сахиулах шударга тогтолцоог бий болгох явдал нь Прокурорын байгууллагын эн тэргvvний зорилт юм.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн

16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасан байна.

Төсвийн шууд захирагчтай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийг судалсан бөгөөд байгууллагатай холбоотой Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын үйл ажиллагааны талаар

төлөвлөлтийн шатанд ТАБ-СТА-А-1 маягтад тодорхой тусгасан.

Дөрөв. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн:

Аудит хийхэд Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шалгуур болгон ашиглав.

Аудитаар Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгөх үүднээс төсвийн захирагчийн удирдлагын бэлтгэсэн санхүүгийн тайлан нь материаллаг хэмжээний алдаатай

илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд төсвийн дансдын уламжлалт эрсдэл болон хяналтын эрсдэлийг тогтоон тухайн байгууллагын зүгээс тавьж буй дотоод хяналтыг үнэлж баримтжууллаа. /ТАБ-СТА-А-5/

Санхүүгийн тайланг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, зарим гүйлгээ ихтэй томоохон дансдад түүвэрчилсэн байдлаар аудитын нарийвчилсан горим, сорил 6-г гүйцэтгэв. /ТАБ-СТА-В-3/

Тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, системтэй танилцахад Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг Сангийн яамнаас гаргасан НББ-ийн бодлого, заавар, журамтай нийцүүлэн боловсруулж МУЕП-ын 2011 оны 35 дугаар тушаалын 5 дугаар хавсралт эрх зүйн актаар баталгаажуулан мөрдөж байгаа ба тайлант онд нягтлан бодох бүртгэлийн бодлогод өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэхүү бүртгэлийн бодлогын баримт бичиг нь УСНББОУС-тай нийцсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын санхүүгийн үйл

ажиллагаанд ашиглагдаж байгаа компьютерийн системийн үйл ажиллагаатай асуулга явуулах аргаар танилцан түүний нарийн төвөгтэй байдлын үнэлгээг хийхэд бага буюу мэдээллийн технологийн мэргэжилтэнг оролцуулах шаардлагагүй гэсэн үнэлгээ авсан тул аудитыг шууд гүйцэтгэлээ. /ТАБ-СТА-В-2/

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын санхүүгийн үйл

ажиллагааг бүртгэх, хянах, боловсруулах үйл ажиллагааг санхүүгийн “ACOLOUS 3.0” програмаар боловсруулан санхүүгийн тайлан бэлтгэх аргачлалын дагуу санхүүгийн тайланг гаргасан байна. Тав. Материаллаг байдлыг тодорхойлох Улсын төсвөөс санхүүждэг байгууллага тул төлөвлөлтөөр материаллаг байдлын суурийг төсвийн гүйцэтгэлийн зардлаар авч, түүний 2 хувиар тооцож 87.1 сая төгрөгөөр материаллаг байдлыг тогтоосон.

Зургаа. Дотоод хяналт

Бид санхүүгийн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хийсэн. Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалахын тулд жилийн турш үр нөлөөтэй ажиллах ёстой гол хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм. Тус байгууллагын дотоод хяналтын эрсдэлийг төлөвлөлтийн үед бага гэж тооцсон ба дахин хянахад дотоод хяналт хангалтгүй байна. 2015 онд Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын ажлын төлөвлөгөө хуваарь батлагдаагүй дотоод аудит хийгдээгүй байна.

Долоо. Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар

2015 оны батлагдсан төсвийг сар, улирлын хуваарийн дагуу салбарын яамны Төрийн сангийн харилцах дансаар дамжуулан санхүүжүүлснээс гадна төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хангах, төсвийг зардлын төрөл зүйлээр хуваарилан гүйцэтгэлд хяналт тавин ажилласан байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 онд улсын төсвөөс

урсгал зардалд 3,096.3 сая төгрөгийн санхүүжилт авч, нэмэлт санхүүжилтийн орлого 670.0 сая төгрөг, бараа үйлчилгээний орлогоор 4.7 сая төгрөгийн орлого олжээ. Үүнээс урсгал зардалд 3,096.3 сая төгрөг батлагдсанаас 3,026.1 сая төгрөгийг зарцуулж, батлагдсан төсвийг 70.2 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Нийт батлагдсан төсөвт зардал 2015 оны байдлаар 70.2 сая төгрөгөөр хэмнэгдсэн боловч зардлын бүлгийн дүнгээр хангамж, бараа материалын зардал 7.6 сая төгрөг, норматив зардал 2.4 сая төгрөг, эд хогшил худалдан авах зардал 16.7 сая төгрөг, томилолт, зочны зардал 7.3 сая төгрөгөөр тус тус хэтэрсэн байна.

МУЕПГ-ын 2015 оны 2/2705 дугаар албан бичгээр тавилга, эд хогшил,

техник тоног төхөөрөмж худалдан авах 55.0 сая төгрөгийн санхүүжилт авах хүсэлт гаргасны дагуу Сангийн сайдын 2015 оны 207 дугаар тушаалаар 50.0 сая төгрөгийг Сангийн сайдын төвлөрсөн арга хэмжээ бэлтгэл хангах зардлын данснаас санхүүжилт олгосон байна. МУЕПГ-ын 2015 оны 1/2900 дугаар албан бичгээр УЕПГ-ын байрны дээвэр, гадна пассад, албан өрөөнүүд шаардлага хангахгүй байгаа тул засварлаж, сайжруулах 693.0 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан байна. ЗГХЭГ-ын 2015 оны ХЭГ/1602 дугаар албан бичгээр засварын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайдад албан бичгээр хүргүүлсний дагуу Сангийн сайдын 2015 оны 244 дүгээр тушаалаар ЗГ-ын 2015 оны 281 дүгээр тогтоолыг үндэслэн УЕПГ-д 620.0 сая төгрөгийг Сангийн сайдын төсвийн багцын "Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр" арга хэмжээний төсвөөс санхүүжүүлсэн байна. Нэмэлт төсвийн нийт 670.0 сая төгрөгийн 23.7 сая төгрөгийг тавилга, эд хогшил, 11.5 сая төгрөгийг шатахуун, 5.0 сая төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын дээвэр, 9.8 сая төгрөгийг УЕПГ-ын 00-ийн өрөөний засвар, 620.0 сая төгрөгийг УЕПГ-ын төв байрны гадна пассадны засварт зарцуулсан байна. Найм. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газар нь байгууллагын веб сайт www.prokuror.gov.mn хаяг дээр “Шилэн данс” цэсийг ажиллуулж эхэлсэн. “Шилэн дансны тухай хууль”, “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-д заасны дагуу www.shilendans.gov.mn сайтад 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс холбогдох мэдээллийг оруулж хуулийг хэрэгжүүлж ажилласан байна.

Ес. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар

Аудитын төлөвлөгөөний дагуу аудитын 8 эрсдлийг тогтоож, батламж мэдэгдлүүдийн хүрээнд данс бүрээр нийт 6 нарийвчилсан горим, сорил гүйцэтгэв.

Арав. Гол, онцлог гүйлгээний талаарх (тохиромжтой бол) тайлбар:

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны санхүүгийн

тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэдгийг, түүнийг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, аудитын явцад санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хэмжээний мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, бусад орлого, бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, төлбөр хураамж, сургалт семинар зэрэг дансанд ажил гүйлгээ, үлдэгдэл, тооцооллуудыг түүвэрчлэн нарийвчилсан горим, сорилын аргаар шалгалаа. /ТАБ-СТА-В-3/ Арван нэг. Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:

Санхүүгийн тайлангийн аудитаар хөндөгдсөн гол асуудлуудыг дараах

заалтад хураангуйлан тэмдэглэв. Аудитын явцад материаллаг хэмжээний дараах алдаа илэрсэн байна. Үүнд:

1. Нийт батлагдсан төсөвт зардал 2015 оны байдлаар 70.2 сая төгрөгөөр хэмнэгдсэн боловч зардлын бүлгийн дүнгээр хангамж, бараа материалын зардал 7.6 сая төгрөг, норматив зардал 2.4 сая төгрөг, эд хогшил худалдан авах зардал 16.7 сая төгрөг, томилолт, зочны зардал 7.3 сая төгрөгөөр тус тус хэтэрсэн байна. Энэ нь байгууллага тухайн жилийн төсвийн хөрөнгийн хэрэгцээгээ зөв бодитой тодорхойлоогүй, төсвийн төлөвлөлтийн тооцоолол үндэслэлгүй хийгдсэнтэй холбоотой байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-д "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох" гэж заасантай нийцэхгүй байна.

Шийдвэрлэсэн: Төсвийн төлөвлөлтийг бодитой мэдээ, тооцоо,

судалгаанд үндэслэн хийж, бодит бус хэтрэлт, хэмнэлтийг үүсгэхгүй, үр ашиггүй зардал гаргахгүй байхад анхаарч ажиллах, зөвлөмж өгөх

2. МУЕП-ын 2015 оны Б/456 дугаар тушаалаар ажлын үр дүнг харгалзан 19.6 сая төгрөгөөр 81 ажилтанг шагнахаар шийдвэрлэжээ. Дээрх тушаалын хавсралт болох зардлын төсөвт хүн тус бүрт олгох цом, өргөмжлөлийн зардалд 8.9 сая төгрөг зарцуулахаар тусгаж олгосон байна. Энэ нь МУЗГ-ын 2014 оны 147 дугаар тогтоолын 4-т "Яам, агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр болон тэдгээрийн хэрэгжилтийг сурталчлан таниулахаас бусад зорилгоор өөрийн байгууллага, хамт олныг рекламдах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулах, цуврал олон

ангит кино хийхгүй бөгөөд баяр ёслол, байгууллага, салбарын ой, тэмдэглэлт өдөр зохион байгуулахтай холбогдуулан төсвийн хөрөнгөөр цаасан мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйлс, цүнх, календарь зэрэг зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхийг хориглосугай" гэж заасантай тус тус нийцэхгүй байна

Шийдвэрлэсэн: Төсвийг хэмнэлттэй үр ашиггүй зардал гаргахгүй байхад анхаарч ажиллах, зөвлөмж өгөх

3. МУЕП-ын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны А/95 дугаар тушаалаар цайны газарт ажиллах ахлах болон туслах тогоочийн орон тоог бий болгож цалинд 3.589.8 мянган төгрөг, НДШ 438.1 мянган төгрөгийг олгосон байна. УЕПГ-ын төв байранд 113.5 м2 өрөө тасалгааг 2015 оны 10 сард, сургалтын төвийн байрны 121 м2 өрөө тасалгааг 2014 оны 4 сараас эхлэн цайны газрын зориулалтаар бусдад ашиглуулж байгаа боловч түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрийн орлогыг төвлөрүүлээгүй байна. Энэ нь МУЗГ-ын 2014 оны 147 дугаар тогтоолын 3.3-т "шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтөй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх", ТӨХ-ны 2007 оны 42 дугаар тогтоолын “Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” хавсралтын холбогдох заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Шийдвэрлэсэн: Шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, бусдад ашиглуулсан хөрөнгөд түрээсийн гэрээ байгуулж ажиллах, албан шаардлага өгөх

Арван хоёр. Залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар

Аудитын явцад тухайн дансдын хувьд үүссэн материаллаг бус 65.6 сая

төгрөгийн алдааг залруулах боломжгүй байна.

Арван гурав. Анхаарал татахуйц бусад чухал асуудал

Анхаарал татахуйц чухал асуудал үгүй байна. Арван дөрөв. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд Дараах асуудлыг дараагийн шатны аудитаар авч үзэх шаардлагатай байна. Тухайлбал:

МУЕП-ын 2015 оны 12 дугаар сарын 8-ны Б/426 дугаар тушаалаар Ахмадын санд УЕПГ-ын цалингийн сангийн хэмнэлтээс 130.0 сая төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэж гүйцэтгэлээр 120.0 сая төгрөг шилжүүлсэн байна.

Нэмэлт төсвөөр санхүүжүүлсэн 670.0 сая төгрөгийн 23.7 сая төгрөгийг тавилга, эд хогшил, 11.5 сая төгрөгийг шатахуун, 5.0 сая төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын дээвэр, 9.8 сая

төгрөгийг УЕПГ-ын төв байрны 00-ийн өрөөний засвар, 620.0 сая төгрөгийг УЕПГ-ын төв байрны гадна пассадны засварт зарцуулсан зардлыг үзэх

Арван тав. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 66.5 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 42.9 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгч, 22.7 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага, 0.9 сая төгрөгийн алдааг залруулсан болно.

Арван зургаа. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт

Төсвийн захирагчийн төсвийн 2015 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар 5 зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжийн 97.3 хувийг хэрэгжүүлж, 2.7 хувийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Арван долоо. Зөвлөмж Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар 2 зөвлөмж өгөхөөр шийдвэрлэсэн болно.

Арван найм. Зөрчилгүй санал дүгнэлт

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын 2015 оны 12

дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн болон илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: САГ-ын дарга, тэргүүлэх аудитор: С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: [email protected] Аудитын менежер: Г. Гүнжидмаа Утас: 261885 Цахим хаяг: [email protected] Шинжээч: Д.Будмаа Утас: 261740 Цахим хаяг: [email protected] ТАБ-ын хаяг: Үндэсний аудитын Газар Байршил: Чингэлтэй дүүрэг Цахим хуудас: www.audit.mn

2010 оны 3 дугаар сарын 01

УЛСЫН ЕРӨНХИЙ ПОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015

ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Менежментийн захидал Тэргүүлэх ач холбогдол №2 зүйлс: Асуудал 1 Төсвийн зардал, зарцуулалт................3 Асуудал 2 Төсвийн зардал, зарцуулалт................4

2016 оны 2 дугаар сар

Менежментийн захидал

Үндэсний аудитын газар аудитын явцад илрүүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын удирдлагад зориулж бэлтгэсэн бөгөөд түүнд хяналтын сул тал, горимыг өөрчлөх замаар хяналтыг сайжруулах зөвлөмжийг өглөө.

Энэхүү менежментийн захидлын агуулга АОУС-ын дагуу хийгддэг ТАБ-ын аудитын горимоос урган гарсан болно. Бидний хэрэгжүүлсэн горим, сорил нь санхүүгийн тайлангийн санал дүгнэлт гаргахад зориулагдсан.

Тиймээс аудитын зөвлөмж нь дахин хяналт хийх үеийн нөхцөл байдлын талаархи бидний үнэлэлт, дүгнэлтийг тусгаж байгаа болно.

Төрийн аудитын байгууллага энэхүү зөвлөмжийг та бүхний бүртгэл,

тайлагнал, хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд харин зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм.

Аудитын явцад бидэнтэй хамтран ажилласан Улсын ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, ерөнхий нягтлан бодогч Ё. Мөнхбаяр, нягтлан бодогч С. Нямцэвээн, нярав Ц. Тогтохбаяр болон бусад санхүүгийн ажилтнуудад талархал илэрхийлье.

Асуудал 1: Төсвийн зардал, зарцуулалт

Тэргүүлэх ач холбогдол №1

ҮАГ-ын ажиглалт

Нийт батлагдсан төсөвт зардал 2015 оны байдлаар 70.2 сая төгрөгөөр хэмнэгдсэн боловч зардлын бүлгийн дүнгээр хангамж, бараа материалын зардал 7.6 сая төгрөг, норматив зардал 2.4 сая төгрөг, эд хогшил худалдан авах зардал 16.7 сая төгрөг, томилолт, зочны зардал 7.3 сая төгрөгөөр тус тус хэтэрсэн байна. Энэ нь байгууллага тухайн жилийн төсвийн хөрөнгийн хэрэгцээгээ зөв бодитой тодорхойлоогүй, төсвийн төлөвлөлтийн тооцоолол үндэслэлгүй хийгдсэнтэй холбоотой байна. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-д "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох" гэж заасантай нийцэхгүй байна.

ҮАГ-ын зөвлөмж

Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 заалтыг мөрдөж ажиллах.

Эрсдэлүүд

Батлагдсан төсөвт зардлыг хэтрүүлэн зарцуулах;

Төсвийн захирагчийн хариу

Аудитаар илэрсэн энэхүү алдаа, зөрчил дутагдлыг төсвийн захирагч хүлээн зөвшөөрсөн болно.

Асуудал 2: Үндсэн хөрөнгө Тэргүүлэх ач холбогдол №2

ҮАГ-ын ажиглалт

ҮАГ-ын зөвлөмж

Асуудал 2: Төсвийн зардал, зарцуулалт

Тэргүүлэх ач холбогдол №2

ҮАГ-ын ажиглалт

МУЕП-ын 2015 оны Б/456 дугаар тушаалаар ажлын үр дүнг харгалзан 19.6 сая төгрөгөөр 81 ажилтанг шагнахаар шийдвэрлэж, тушаалын хавсралт болох зардлын төсөвт хүн тус бүрт олгох цом, өргөмжлөлийн зардалд нийт 8.9 сая төгрөг зарцуулахаар тусгаж олгосон байна. Энэ нь МУЗГ-ын 2014 оны 147 дугаар тогтоолын 4-т "Яам, агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр болон тэдгээрийн хэрэгжилтийг сурталчлан таниулахаас бусад зорилгоор өөрийн байгууллага, хамт олныг рекламдах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулах, цуврал олон ангит кино хийхгүй бөгөөд баяр ёслол, байгууллага, салбарын ой, тэмдэглэлт өдөр зохион байгуулахтай холбогдуулан төсвийн хөрөнгөөр цаасан мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйлс, цүнх, календарь зэрэг зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхийг хориглосугай" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

ҮАГ-ын зөвлөмж

МУЗГ-ын 2014 оны 147 дугаар тогтоолыг 4-т заалтыг баримтлан ажиллах

Эрсдэлүүд

Холбогдох хууль тогтоомж, журам, заавар зөрчсөн байх;

Төсвийн захирагчийн хариу

Аудитаар илэрсэн энэхүү алдаа, зөрчил дутагдлыг төсвийн захирагч хүлээн зөвшөөрсөн болно.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН АУДИТ ХИЙГДСЭН САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН

2015 оны 12 дугаар сарын 31-нээс дуусвар болсон тайлант жил

/төгрөгөөр/

Дансны

код Балансын үзүүлэлт Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл

1 ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ДҮН 156,660,679.20 147,860,415.66

31 МӨНГӨН ХӨРӨНГӨ -

31200 Банкинд байгаа бэлэн мөнгө -

31210 Төгрөг - -

31213 Арилжааны банк дахь харилцах -

33 АВЛАГА 5,111,397.60 3,990,987.16

33100 Ажиллагчидтай холбогдсон авлага 3,315,797.60 2,745,387.16

33500 Бусад авлага 1,795,600.00 1,245,600.00

33510 Байгууллагаас авах авлага 1,626,000.00 1,076,000.00

33520 Хувь хүмүүсээс авах авлага 169,600.00 169,600.00

34 УРЬДЧИЛГАА 8,030,526.00 3,651,280.00

34710 Урьдчилгаа тооцоо 8,030,526.00 3,651,280.00

34714 Томилолтын урьдчилгаа 8,030,526.00 3,651,280.00

35 БАРАА МАТЕРИАЛ 135,553,195.60 140,218,148.50

35100 Түүхий эд материал 31,893,500.00 42,995,060.00

35300 Бэлэн бүтээгдэхүүн 31,893,500.00 42,995,060.00

35400 Хангамжийн материал 97,162,695.60 89,656,088.50

35410 Бичиг хэргийн материал 3,934,950.00 5,914,700.00

35420 Аж ахуйн материал 24,617,845.60 52,601,228.50

35430 Сэлбэг хэрэгсэл 235,000.00 185,000.00

35440 Түлш, шатах тослох материал 7,540,000.00 2,975,000.00

35470 Бусад хангамжийн материал 60,834,900.00 27,980,160.00

35600 Мал амьтад 6,497,000.00 7,567,000.00

36 НӨӨЦИЙН БАРАА 7,965,560.00 -

36100 Барааны нөөц 7,965,560.00

2 ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН 5,197,657,713.26 6,056,947,958.57

39 ҮНДСЭН ХӨРӨНГӨ 5,197,657,713.26 6,056,947,958.57

39200 Биет хөрөнгө 4,646,325,140.88 6,021,064,702.10

39201 Барилга, байгууламж, орон сууц 4,086,295,041.55 5,102,369,759.55

39202 Хуримтлагдсан элэгдэл (1,210,841,495.31) (1,266,127,689.40)

39203 Авто-тээврийн хэрэгсэл 1,261,733,165.00 1,303,612,865.00

39204 Хуримтлагдсан элэгдэл (709,355,193.75) (953,435,501.81)

39205 Машин тоног төхөөрөмж(компьютер) 263,488,104.00 1,349,331,605.58

39206 Хуримтлагдсан элэгдэл (96,812,540.40) (912,535,137.69)

39207 Тавилга, аж ахуйн эд хогшил 640,598,332.05 588,537,505.64

39208 Хуримтлагдсан элэгдэл (149,264,843.87)

(128,111,647.84)

39214 Бусад үндсэн хөрөнгө 199,024,435.70 97,560,061.70

39215 Хуримтлагдсан элэгдэл (3,501,010.12) (12,191,872.60)

39216 Дуусаагүй барилга, байгууламж 335,000,000.00 864,400,000.00

39217 Ном 8,807,950.00 8,807,950.00

39300 Биет бус хөрөнгө 551,332,572.38 35,883,256.47

39301 Програм хангамж 1,140,755,840.52 157,155,171.94

39302 Хуримтлагдсан элэгдэл (589,665,768.14) (121,271,915.47)

39303 Бусад биет бус хөрөнгө 2,910,000.00 2,910,000.00

39304 Хуримтлагдсан элэгдэл (2,667,500.00) (2,910,000.00)

3 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН III=I+II 5,354,318,392.46 6,204,808,374.23

4 НИЙТ ӨР ТӨЛБӨР 186,498,442.40 183,048,219.80

41 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР 186,498,442.40 183,048,219.80

41300 Өглөг 186,498,442.40 183,048,219.80

41360 Бусад өглөг 186,498,442.40 183,048,219.80

41361 Байгууллагад төлөх өглөг 186,498,442.40 183,048,219.80

5 ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН ДҮН 5,167,819,950.06 6,021,760,154.43

51 Засгийн газрын хувь оролцоо 3,872,986,772.99 3,872,986,772.99

51100 Засгийн газрын оруулсан капитал /Засгийн газрын сан/ орон нутгийн сан

3,872,986,772.99 3,872,986,772.99

51101 Өмч: төрийн 3,872,986,772.99 3,872,986,772.99

51102 -хувийн

51103 -хувьцаат

51104 Халаасны хувьцаа

51105 Нэмж төлөгдсөн капитал

51106 Эздийн өмчийн бусад хэсэг

51200 Хуримтлагдсан үр дүн 552,131,629.27 1,406,071,833.64

51210 Өмнөх үеийн үр дүн 552,131,629.27 552,131,629.27

51220 Тайлант үеийн үр дүн 853,940,204.37

51300 Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү 742,701,547.80 742,701,547.80

6 ӨР ТӨЛБӨР, ЦЭВЭР ХӨРӨНГӨ ӨМЧИЙН ДҮН VI=IV+V

5,354,318,392.46 6,204,808,374.23

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН АУДИТ ХИЙГДСЭН САНХҮҮГИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН

2015 оны 12 дугаар сарын 31-нээс дуусвар болсон тайлант жил

/төгрөгөөр/

Дансны код

Үзүүлэлт Өмнөх оны гүйцэтгэл

Тайлант оны гүйцэтгэл

I YЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ДYН (I) 4,782,006,292.00 5,209,871,002.08

11 ТАТВАРЫН ОРЛОГО

12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО 2,210,914,404.00 1,440,924,762.08

120004 Төсөв байгууллагын өөрийн орлого 2,210,914,404.00 1,440,924,762.08

1200041 Үндсэн үйл ажиллагааны орлогоос санхүүжих

1200042 Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих 26,521,490.00 2,050,000.00

1200045 Үнэ төлбөргүй хүлээн авсан орлого 2,184,392,914.00 1,438,874,762.08

13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 2,440,496,359.00 3,768,946,240.00

1310 Улсын төвлөрсөн төсвөөс 2,440,496,359.00 3,096,270,440.00

131001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 2,440,496,359.00 3,096,270,440.00

1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 130,137,400.00 672,675,800.00

131104 Дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө 670,000,000.00

131106 Төсвийн байгууллгын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого 130,137,400.00 900,000.00

133005 Төсвийн ерөнхийлэн захирагч хооронд хийсэн санхүүжилт 1,775,800.00

1340 Нийгмийн даатгалын сангийн төсвөөс санхүүжих 458,129.00 -

134001 Нийгмийн даатгалын сангаас санхүүжих 458,129.00

II ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ДҮН 3,240,154,488.37 3,756,552,704.78

21 УРСГАЛ ЗАРДАЛ 3,240,154,488.37 3,756,552,704.78

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 3,004,068,452.37 3,516,103,900.02

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 1,485,229,337.60 1,990,896,062.32

210101 Үндсэн цалин 1,429,142,537.60 1,929,585,562.32

210103 Унаа хоолны хөнгөлөлт 56,086,800.00 61,310,500.00

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 162,293,105.80 215,191,047.12

210201 Тэтгэврийн даатгал 162,293,105.80 215,191,047.12

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 56,798,130.83 86,059,115.40

210301 Гэрэл, цахилгаан 20,623,225.00 41,150,130.87

210302 Түлш, халаалт 27,413,498.00 32,321,788.40

210303 Цэвэр, бохир ус 2,649,254.71 3,602,549.76

210304 Байрны түрээс 6,112,153.12 8,984,646.37

2104 Хангамж, бараа материалын зардал 234,796,978.33 232,219,461.24

210401 Бичиг хэрэг 17,919,905.00 64,181,576.00

210402 Тээвэр, шатахуун 79,078,250.00 67,750,420.00

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 53,929,545.33 60,370,812.24

210404 Ном, хэвлэл 1,989,928.00 3,532,200.00

210405 Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал 1,725,000.00 740,000.00

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс 77,388,350.00 35,644,453.00

210407 Аж ахуйн материал худалдан авах зардал 2,766,000.00

2105 Нормативт зардал 52,378,709.00 9,683,612.00

210501 Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл 115,700.00

210502 Хоол, хүнс 52,263,009.00 9,683,612.00

210503 Нормын хувцас, зөөлөн эдлэл

2106 Эд хогшил, урсгал засварын зардал 106,603,676.00 74,488,614.00

210601 Багаж, техник, хэрэгсэл 1,199,429.00 -

210602 Тавилга 32,264,030.00

210603 Хөдөлмөр хамгааллын хэрэглэл 297,000.00

210604 Урсгал засвар 72,843,217.00 74,488,614.00

2107 Томилолт, зочны зардал 219,247,956.00 122,748,791.00

210701 Гадаад албан томилолт 173,037,117.00 88,615,721.00

210702 Дотоод албан томилолт 31,588,500.00 12,440,500.00

210703 Зочин төлөөлөгч хүлээн авах 14,622,339.00 21,692,570.00

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж 10,979,177.24 34,710,320.00

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж 10,031,427.00 2,100,000.00

210803 Даатгалын үйлчилгээ 29,884,660.00

210804 Тээврийн хэрэгслийн татвар 507,609.25 2,393,760.00

210805 Тээврийн хэрэгслийн оношлогоо 331,900.00

210806 Мэдээлэл, технологийн үйлчилгээ 271,656.00

210807 Газрын төлбөр 168,484.99

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 675,741,381.57 750,106,876.94

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 50,683,900.00 34,967,100.00

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 44,630,873.00 87,091,258.00

210903 Yндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол 580,426,608.57 628,048,518.94

210904 Найдваргүй авлагын алдагдал

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 71,094,839.76

2131 Засгийн газрын урсгал шилжүүлэг - 71,094,839.76

213101 Засгийн газрын дотоод шилжүүлэг 71,094,839.76

2132 Бусад урсгал шилжүүлэг 236,383,036.00 169,353,965.00

213204 Ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал 11,352,000.00

213207 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 70,936,756.00 99,941,625.00

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал 154,094,280.00 69,412,340.00

III YЙЛ АЖИЛЛАГААНЫ YР ДYН (III)=(I)-(II) 1,541,851,803.63 1,453,318,297.30

IV YЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ОРЛОГЫН ДYН 1,877,000.00 -

145002 Yндсэн хөрөнгө, бараа материал худалдсаны олз 1,877,000.00

V YЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ЗАРДЛЫН ДYН 132,167,037.63 599,378,092.93

225001 Yндсэн хөрөнгө худалдсаны гарз 132,167,037.63 599,378,092.93

VI YЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТ YР ДYН (VI)=(III)+(IV)-(V) 1,411,561,766.00 853,940,204.37

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН АУДИТ ХИЙГДСЭН МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

2015 оны 12 дугаар сарын 31-нээс дуусвар болсон тайлант жил

/төгрөгөөр/

Дансны

код Үзүүлэлт

Өмнөх оны гүйцэтгэл

Тайлант оны гүйцэтгэл

I YЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ОРЛОГЫН ДYН (I) 2,571,091,888.00

3,770,996,240.00

12 ТАТВАРЫН БУС ОРЛОГО -

2,050,000.00

120 Нийтлэг татварын бус орлого

2,050,000.00

120004 Төсөв байгууллагын өөрийн орлого -

2,050,000.00

1200042 Туслах үйл ажиллагааны орлогоос санхүүжих

2,050,000.00

13 ТУСЛАМЖ, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 2,571,091,888.00

3,768,946,240.00

1310 Улсын төвлөрсөн төсвөөс 2,440,496,359.00

3,096,270,440.00

131001 Урсгал үйл ажиллагааны санхүүжилт 2,440,496,359.00

3,096,270,440.00

1311 Нэмэлт санхүүжилтийн орлого 130,137,400.00

672,675,800.00

131104 Дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

670,000,000.00

131106 Төсвийн урамшуулал 130,137,400.00

1303011405

Төсвийн байгууллгын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого

900,000.00

133005 Төсвийн ерөнхийлэн захирагч хооронд хийсэн санхүүжилт

1,775,800.00

1340 Нийгмийн даатгалын сангийн төсвөөс санхүүжих

458,129.00

-

134001 Нийгмийн даатгалын сангаас санхүүжих 458,129.00

II НИЙТ ЗАРЛАГА ба ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН 2,541,838,388.00

3,770,996,240.00

21 УРСГАЛ ЗАРДАЛ 2,541,838,388.00

3,770,996,240.00

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 2,317,323,352.00

2,856,941,365.24

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил 1,436,606,464.00

1,998,063,617.00

210101 Үндсэн цалин 1,380,519,664.00

1,936,753,117.00

210103 Унаа хоолны хөнгөлөлт 56,086,800.00

61,310,500.00

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

215,981,357.00

210,774,000.00

210201 Тэтгэврийн даатгал 215,981,357.00

210,774,000.00

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 60,067,728.43

86,170,188.00

210301 Гэрэл, цахилгаан 20,623,225.00

41,140,980.87

210302 Түлш, халаалт 30,683,095.60

32,442,011.00

210303 Цэвэр, бохир ус 2,649,254.71

3,602,549.76

210304 Байрны түрээс 6,112,153.12

8,984,646.37

2104 Хангамж, бараа материалын зардал 149,347,207.33

150,525,677.24

210401 Бичиг хэрэг

15,810,745.00 20,477,576.00

210402 Тээвэр, шатахуун 49,060,500.00

41,915,440.00

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр 50,929,545.33

63,370,812.24

210404 Ном, хэвлэл 1,989,928.00

3,532,200.00

210405 Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал

1,725,000.00

720,000.00

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс 29,831,489.00

20,509,649.00

2105 Нормативт зардал 18,856,324.00

15,014,919.00

210501 Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл 115,700.00

210503 Нормын хувцас, зөөлөн эдлэл 18,740,624.00

15,014,919.00

2106 Эд хогшил, урсгал засварын зардал 85,390,982.00

79,295,844.00

210602 Тавилга 16,227,115.00

4,321,450.00

210604 Урсгал засвар 69,163,867.00

74,974,394.00

2107 Томилолт, зочны зардал 234,721,992.00

109,606,145.00

210701 Гадаад албан томилолт 178,468,803.00

84,131,075.00

210702 Дотоод албан томилолт 31,588,500.00

3,782,500.00

210703 Зочин төлөөлөгч хүлээн авах 24,664,689.00

21,692,570.00

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

22,331,177.24

34,710,320.00

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж

168,484.99

2,100,000.00

210802 Аудит, баталгаажуулалт, зэрэглэл тогтоох 10,031,427.00

210803 Даатгалын үйлчилгээ 11,352,000.00

29,884,660.00

210804 Тээврийн хэрэгслийн татвар 507,609.25

2,393,760.00

210805 Тээврийн хэрэгслийн оношлогоо

331,900.00

210807 Газрын төлбөр 271,656.00

2109 Бараа үйлчилгээний бусад зардал 94,020,120.00

172,780,655.00

210901 Бараа үйлчилгээний бусад зардал 49,364,900.00

54,355,563.00

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх 44,655,220.00

118,425,092.00

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ 224,515,036.00

237,337,256.76

2131 Засгийн газрын урсгал шилжүүлэг

- 71,094,839.76

213101 Засгийн газрын дотоод шилжүүлэг

213102 Засгийн газрын гадаад шилжүүлэг

71,094,839.76

2132 Бусад урсгал шилжүүлэг 224,515,036.00

166,242,417.00

213207 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

70,936,756.00

99,941,625.00

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал 153,578,280.00

66,300,792.00

III YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ (III)=(I)-(II)

29,253,500.00

676,717,618.00

IV ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ОРЛОГЫН ДYН (IV)

V ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ЗАРДЛЫН ДYН (V)

29,253,500.00

676,717,618.00

22 ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 29,253,500.00

676,717,618.00

2200 Дотоод эх үүсвэрээр 29,253,500.00

676,717,618.00

225001 Биет ба биет бус хөрөнгө худалдан авсан зардал

29,253,500.00

676,717,618.00

VI ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ (VI)=(IV)-(V)

(29,253,500.00)

(676,717,618.00)

VII САНХYYГИЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ

VIII НИЙТ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ (VIII)=(III)+(VI)+(VII)

-

IX Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл

X Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл

-

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН АУДИТ ХИЙГДСЭН ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

2015 оны 12 дугаар сарын 31-нээс дуусвар болсон тайлант жил

/ төгрөгөөр /

Код Үзүүлэлт Засгийн газрын

оруулсан капитал Дахин үнэлгээний

нөөц Хуримтлагдсан дүн

Засгийн газрын хувь оролцооний

нийт дүн

1 2013 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл -

2 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт

3,872,986,772.99

742,701,547.80

552,131,629.27

5,167,819,950.06

3 Дахин илэрхийлсэн үлдэгдэл

3,872,986,772.99

742,701,547.80

552,131,629.27

5,167,819,950.06

4 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт -

5 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний бууралт -

6 Орлогын тайланд хүлээн зөвшөөрөөгүй олз, гарз -

7 Тайлант үеийн үр дүн -

8 2014 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл

3,872,986,772.99

742,701,547.80

552,131,629.27

5,167,819,950.06

9 Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт - - - -

10 Дахин илэрхийлсэн үлдэгдэл

3,872,986,772.99

742,701,547.80

552,131,629.27

5,167,819,950.06

11 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний өсөлт -

12 Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний бууралт -

13 Орлогын тайланд хүлээн зөвшөөрөөгүй олз, гарз -

14 Гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү -

15 Тайлант үеийн үр дүн

853,940,204.37

853,940,204.37

16 2015 оны 12-р сарын 31-нээрх үлдэгдэл

3,872,986,772.99

742,701,547.80

1,406,071,833.64

6,021,760,154.43

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН АУДИТ

ХИЙГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2015 оны 12 дугаар сарын 31-нээс дуусвар болсон тайлант жил

/ төгрөгөөр /

ЭЗ

Ангилал

2015

Үзүүлэлт Төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү Хувь

I Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний

үлдэгдэл -

II НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН

3,096,270,440.00

3,026,099,900.24

70,170,539.76 2.32

21 УРСГАЛ ЗАРДАЛ

3,096,270,440.00

3,026,099,900.24

70,170,539.76 2.32

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

2,887,949,900.00

2,859,957,665.24

27,992,234.76 0.98

2101 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил

1,998,256,600.00

1,998,063,617.00

192,983.00 0.01

210101 Үндсэн цалин

1,927,105,000.00

1,936,753,117.00

(9,648,117.00) -0.50

210103 Унаа хоолны хөнгөлөлт

67,931,400.00

61,310,500.00

6,620,900.00 10.80

210105 Гэрээт ажлын хөлс

3,220,200.00

3,220,200.00

2102 Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх

шимтгэл

210,774,000.00

210,774,000.00 - 0.00

210201 Тэтгэврийн даатгал

210,774,000.00

210,774,000.00 - 0.00

2103 Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал

90,793,700.00

86,170,188.00

4,623,512.00 5.37

210301 Гэрэл, цахилгаан

26,370,200.00

41,140,980.87

(14,770,780.87) -35.90

210302 Түлш, халаалт

40,516,900.00

32,442,011.00

8,074,889.00 24.89

210303 Цэвэр, бохир ус

7,774,800.00

3,602,549.76

4,172,250.24 115.81

210304 Байрны түрээс

16,131,800.00

8,984,646.37

7,147,153.63 79.55

2104 Хангамж, бараа материалын зардал

131,908,900.00

139,558,677.24

(7,649,777.24) -5.48

210401 Бичиг хэрэг

20,296,600.00

20,396,576.00

(99,976.00) -0.49

210402 Тээвэр, шатахуун

36,168,600.00

30,415,440.00

5,753,160.00 18.92

210403 Шуудан, холбоо, интернэтийн төлбөр

62,969,600.00

63,339,812.24

(370,212.24) -0.58

210404 Ном, хэвлэл

2,727,000.00

3,432,200.00

(705,200.00) -20.55

210405 Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн

устгал, ариутгал

1,082,100.00

720,000.00

362,100.00 50.29

210406 Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс

8,665,000.00

21,254,649.00

(12,589,649.00) -59.23

2105 Нормативт зардал -16.26

12,574,200.00 15,014,919.00 (2,440,719.00)

210503 Нормын хувцас, зөөлөн эдлэл

12,574,200.00

15,014,919.00

(2,440,719.00) -16.26

2106 Эд хогшил, урсгал засварын зардал

79,772,900.00

96,481,344.00

(16,708,444.00) -17.32

210601 Багаж, техник, хэрэгсэл

28,000,000.00

27,963,100.00

36,900.00 0.13

210602 Тавилга

10,592,900.00

8,655,450.00

1,937,450.00 22.38

210604 Урсгал засвар

41,180,000.00

59,862,794.00

(18,682,794.00) -31.21

2107 Томилолт, зочны зардал

102,243,500.00

109,606,145.00

(7,362,645.00) -6.72

210701 Гадаад албан томилолт

41,599,500.00

84,131,075.00

(42,531,575.00) -50.55

210702 Дотоод албан томилолт

33,487,400.00

3,782,500.00

29,704,900.00 785.32

210703 Зочин төлөөлөгч хүлээн авах

27,156,600.00

21,692,570.00

5,464,030.00 25.19

2108 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний

төлбөр, хураамж

39,119,700.00

34,710,320.00

4,409,380.00 12.70

210801 Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил

үйлчилгээний төлбөр хураамж

4,550,000.00

2,100,000.00

2,450,000.00 116.67

210803 Даатгалын үйлчилгээ

29,630,000.00

29,884,660.00

(254,660.00) -0.85

210804 Тээврийн хэрэгслийн татвар

2,996,600.00

2,393,760.00

602,840.00 25.18

210805 Тээврийн хэрэгслийн оношлогоо

700,000.00

331,900.00

368,100.00 110.91

210807 Газрын төлбөр

1,243,100.00

1,243,100.00

2109 Бараа үйлчилгээний бусад зардал

222,506,400.00

169,578,455.00

52,927,945.00 31.21

210901 Бараа үйлчилгээний бусад зардал

55,627,800.00

53,545,563.00

2,082,237.00 3.89

210902 Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх

166,878,600.00

116,032,892.00

50,845,708.00 43.82

213 УРСГАЛ ШИЛЖҮҮЛЭГ

208,320,540.00

166,142,417.00

42,178,123.00 25.39

2132 Бусад урсгал шилжүүлэг

208,320,540.00

166,142,417.00

42,178,123.00 25.39

213207 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн

мөнгөн тэтгэмж

105,617,000.00

99,941,625.00

5,675,375.00 5.68

213209 Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал

102,703,540.00

66,200,792.00

36,502,748.00 55.14

III ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР

3,026,100,082.24

(3,026,100,082.24)

-

100.00

31 УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИХ

-

3,026,100,082.24

(3,026,100,082.24)

-

100.00

310001 Улсын төсвөөс санхүүжих

3,026,100,082.24

(3,026,100,082.24)

-

100.00

6 ТӨСВИЙН БУСАД МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

107.00

107.00 - 0.00

62 АЖИЛЛАГСАДЫН ТОО

107.00

107.00 - 0.00

620001 Удирдах ажилтан

10.00

10.00 - 0.00

620002 Гүйцэтгэх ажилтан

57.00

57.00 - 0.00

620003 Үйлчлэх ажилтан

40.00

40.00 - 0.00

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН АУДИТ ХИЙГДСЭН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН

ТАЙЛАН

2015 оны 12 дугаар сарын 31-нээс дуусвар болсон тайлант жил

/ төгрөгөөр /

Дансны

код

Үзүүлэлт Өмнөх

он Гүйцэтгэл

I Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл

II НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН 670,900,000.00

21 УРСГАЛ ЗАРДАЛ 670,900,000.00

210 БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 669,975,518.00

2104 Хангамж, бараа материалын зардал

- 11,500,000.00

210401 Бичиг хэрэг

210402 Тээвэр, шатахуун 11,500,000.00

2106 Эд хогшил, урсгал засварын зардал

- 658,475,518.00

210601 Багаж, техник, хэрэгсэл

210602 Тавилга 23,700,000.00

210603 Хөдөлмөр хамгааллын хэрэглэл

210604 Урсгал засвар 634,775,518.00

III ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР

- 670,900,000.00

1311 Нэмэлт санхүүжилтийн орлого

- 670,000,000.00

131101 Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив, тусламж

-

131102 Төсвийн жилийн явцад УИХ-аас соёрхон баталсан, ЗГ хоорондын гэрээ болон

ОУ байгууллагаас авах хөнгөлөлттэй зээл

-

131103 ЗГНХ,ЗДНХөрөнгө,түүнтэй адилтгах ангилагдаагүй нөөц хөрөнгөөс тухайн

төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

-

131104 Дээд шатны төсвийн захирагчийн төсөвт тусгагдсан төсвөөс доод шатны

төсвийн захирагчид хуваарилсан хөрөнгө

- 670,000,000.00

131105 Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт

орлого

- 900,000.00

131106 Төсвийн урамшуулал

IV НИЙТ ЦЭВЭР МӨНГӨН ГYЙЛГЭЭ (III)=(II)-(I)

V Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл

VI Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл