evrop landshap

32
Европ тивийн ландшафтын тогт оц www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 21-Apr-2015

239 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: evrop landshap

Европ тивийн ландшафтын тогтоц

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: evrop landshap

Европ тив нь дэлхийн нийт

газар нутгийн 2%-г эзэлдэг,

хүн амын 11% нь амьдардаг

тив юм. Зүүн талаараа Азитай

холбогдож, Евразийг үүсгэнэ.

Европ тив нь хойд хэсгээр

Хойд мөсөн далай, өмнө

талаар Газар дундын тэнгис,

зүүн өмнөд хэсгээр Хар

тэнгисээр хүрээлэгдэнэ.

Европ нь дэлхийд талбайн

хамгийн бага хэмжээгээрээ 2-т

орох тив юм. Талбайн хэмжээ

нь 10,180,000 км2 болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: evrop landshap

Европ тивд орших 50 улс орон дотроос Орос улс хүн

ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд

орох ба Ватикан- Хот улс хамгийн жижиг юм. Европ

нь 731сая хүн амтай ба энэ нь Ази, Африкийн дараа

3-т байна. Дэлхийн хүн амын 11% амьдардаг ч НҮБ-

н тооцоогоор 2050 он гэхэд Европ тивийн хүн ам 7%

болтлоо буурах магадлалтай аж.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: evrop landshap

Европ нь, ялангуяа Эртний

Грек нь Өрнөдийн соёл төрөн

дэлгэрсэн газар хэмээгддэг.

Европ гэдэг нэр нь Грекийн

домогт гардаг Europa хэмээх

үзэсгэлэнт гүнжийн нэрнээс

гаралтай гэгддэг байна.

Одоогийн Европ, Евроази тив

гэсэн утгатай газарзүйн нэрийг

анх хэрэглэсэн хүн нь "Түүхийн

Эцэг" хэмээгддэг Геродот

билээ. Нутаг дэвсгэр – 10,5 сая

км квадрат vvнээс арлуудын

талбай – 0,7 сая км квадрат

юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: evrop landshap

Хамгийн өндөр цэг Эльбрус оргил д.т.д 5642м

•Эргийн шугамийн урт нь – 37

мянган км

Нутгийн дундаж өндөр -

д.т.д. 300м.

Хамгийн єндєр цэг нь

Эльбрус оргил – д.т.д. 5642 м.

Хамгийн нам газар нь

Каспийн тєвшин – д.т.доош 28

м.

Эх газрын хойд цэг нь

Нордкин хошуу – х.є. 71* 08’.

Эх газрын ємнєд цэг нь

Моррок хошуу – х.є 36*00’.

Эх газрын баруун цэг нь

Рокийн хошуу – б, у 9*34’

.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: evrop landshap

Газарзvйн байрлалЕвразийн эх газрын баруун хэсэг болох Европ тив дэлхийнбємбєрцгийн зvvн хагасын хойд хэсэгт байрлана. Энэ тивийн бvхнутгийн 1/4-ийг хэрчигдсэн эрэг ихтэй хойгууд эзэлдэг. Ємнєд бабаруун хойд талаараа Атлант болон Умард мєсєн далай, тvvнийсалбар тэнгисvvдээр хvрээлэгджээ. Эх газарт далайгаас хамгийнхол алслагдсан газар нь баруун хэсэгтээ 600 км, зvvн хэсэгтээ1600 км байна. Ази тивтэй Уралын нурууны зvvн, Кавказыннурууны ар бэлээр хиллэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: evrop landshap

Ашигт малтмал

Европ тив нефть шатах хийн баялаг элбэгтэй. Мєнтэнгисийн шельфэд ихээхэн нєєц бvхий нефтийн орднээгдсэн. Чулуун ба хvрэн нvvрсний ордууд ихэвчлэн Орос,Герман, Испани, Югослав Болгар Польшид бий. Чулуун бакалийн давсны ордуудтай. Европын баруун хэсгийн ашигтмалтмал маш их ашиглагдаж, нєєц нь эрс багасчээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: evrop landshap

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: evrop landshap

Амьтны аймаг

Тундрт томоохон хөхтнөөс цаа буга, цагаан vнэг

ховордож, мэрэгчдээр хєвхєлжин хэмээх хулгана

нилээд бий. Жигvvртэн элбэг, vvний дотроос гага

зэрэг усны ховор шувуудтай. Унаган амьтны нэг

болох аргаль бараг устжээ. Ховордсон дэлт чоно,

мөн цөөвөр бий. Хэвлээр явагчид элбэг. Тvvний

дотор хамалеон, геккон гvрвэлvvд Грекийн яст

мэлхий зэрэг амьтад ховорджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: evrop landshap

Ховордож буй амьтад

Danaus plexxipus

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: evrop landshap

Ховордсон амьтад

Геккон гүрвэл Хамелеон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: evrop landshap

Ховордож буй амьтадЦагаан үнэг (Alopex lagopus

эсвэл Vulpes lagopus), мөн

Туйлын үнэг , Цасны үнэг

гэгддэг энэ амьтан нь

Дэлхийн бөмбөрцгийн хойд

хагас, туйлын хүйтэн бүсээс

гаралтай үнэг юм. Цагаан

үнэг 85.3 см орчим урт,

мөрний өндөр нь 25-30 см ,

сүүл нь 31 см урт байна.

Эрэгчин нь үл ялиг биеэр

том юм. Биеийн жин нь 3.2-

9.4 кг хүрнэ.

Цаа Буга \PANGIFER

TARANDUS\

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: evrop landshap

Ховордож буй амьтад

Алтан мэлхий (Bufo periglenes) нь :

Уур амьсгалын өөрчлөлтөөс болжмөхсөн гэж хэлж болох анхныбиологийн төрөл зүйл болж байна.Цаашид энэ категорид ороходбэлэн 16,928 төрөл зүйл байгаа ньдэлхий дээрхи нийт амьтанургамлын аймгийн 40% нь болжбайна.

Геккон гүрвэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: evrop landshap

Уралын нурууны газарзүйн байрлал Уралын нуруу нь зэрэгцэн

орших хэд хэдэннуруунаас тогтсон уулсынсистем бөгөөд дорнодуртрагийн 60 хэмийншугамын дагуу оршино.Казахстаны умард хэсгийнтал нутгаас Хойд мөсөндалайн эргийн тундрхүртэл 2,498 км орчимнутагт сунан тогтсонбайдаг. Дундаж өндөр ньдалайн түвшнээс дээш900-1200 м болно.Хамгийн өндөр цэг ньдалайн түвшнээс дээш1,895 м өргөгдсөнНародная оргил юм.Вайгач арал, Шинэ Газарнь Уралын нурууныүргэлжлэл болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: evrop landshap

Газар нь идэгдэж эхэлж буй тул хөрсөн дорх байгалийн

асар их баялаг нь ил гарсан байдаг. Ялангуяа берил,

молор зэрэг эрдэнийн чулуу элбэгтэй. Мөн Уралын

нурууны баруун хойд хэсэгт орших Комийн эртний ой нь

ургамал амьтнаар баялаг учир Дэлхийн өвийн

жагсаалтад бүртгэгдсэн байдаг ч тус нутгаас алт

олборлож байгаа нь онгон зэрлэг байгалийг устгаж

байгаа юм.

Уралын нуруу нь Чулуун нүүрсний галавын сүүл үед бийболсон, өдгөө дэлхий дээр байгаа уулсаас хамгийн эртнийхнь юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: evrop landshap

Уралын нуруун дахь уурхай. 1910 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: evrop landshap

Усны систем

Уралын нурууны баруун талаар Ижил мөрний ай

сав багтах Кама, Белая зэрэг томоохон гол мөрд

урсч, эх газрын уур амьсгал бүхий ой хөвч

үргэлжилнэ.

Харин зүүн тал нь Обь, Эрчис мөрний ай савд

багтах бөгөөд өмнө талд нь тал хээр, төв хэсгээр

нь Баруун Сибирийн хотгорын тайга, намагтай

нутаг цэлийнэ.

Уралын нурууны өмнөд хэсгээс Урал гол Каспийн

тэнгисийг чиглэн урсч, Ази-Европын хилийн шугам

болно.

Уралын нурууны 68% нь Оросын Холбооны Улс,

32% нь Казахстан улсын нутагт оршино.

Геологичид Уралын нурууг Өмнөд Урал, Дундад

Урал, Хойд Урал, Хойд туйл орчмын Урал, Хойд

туйлын Урал гэж 5 хувааж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: evrop landshap

Хойд туйлын Урал (Полярный Урал): Хойдөргөргийн 69-66 хэм, дорнод уртрагийн 67-62хэмийн хооронд орших хэсэг буюу хамгийн өндөроргил Народная оргилоос хойдох хэсэг.

Хойд туйл орчмын Урал (Приполярный Урал):Хойд өргөргийн 66-64 хэм, дорнод уртрагийн 62-59 хэм.

Хойд Урал (Северный Урал): Хойд өргөргийн64-59 хэм, дорнод уртрагийн 59 хэм.

Дундад Урал (Средный Урал): Хойд өргөргийн59-56 хэм, дорнод уртрагийн 58-61 хэм. СеровоосЧелябинск хүртэл

Өмнөд Урал (Южний Урал): Хойд өргөргийн56-52 хэм, дорнод уртрагийн 60-57 хэм.

Хойд, Өмнөд Урал нь 1,500 м-ээс өндөртэйхарьцангуй өндөр уулс олонтой ч Дундад Урал нь600-800 м өндөртэй, харьцангуй намхан уулсаасбүрэлдэнэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: evrop landshap

Кавказын нуруу нь:

Евразийн эх газарт, Хар болон Каспийн тэнгисүүдийн

хооронд буюу Кавказын бүс нутагт орших уулсын систем

юм.

Кавказын нуруу нь дараах 2 нуруунаас бүрэлдэнэ:

•Их Кавказ

•Бага Кавказ

Их Кавказын нуруу нь Хар тэнгисийн зүүн хойд булан дахьСочи хотын орчимд Кавказын Байгалийн Нөөц Газраас эхлэнерөнхийдөө зүүнээс зүүн өмнө зүг рүү сунасаар Каспийнтэнгисийн эрэг дээрх Баку хотын орчимд хүрнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: evrop landshap

Харин Бага Кавказ нь Кавказтайгаа параллелиар, дунджаар 100 кмөмнө зүгт байрладаг.Месхетийн Их нуруу нь Бага Кавказын уулсынсистемд багтана. Их, Бага Кавказын нуруунууд Лихийн нуруугаархолбогддог бөгөөд тэр нь Колхис болон Курагийн нам доргазруудыг заагладаг. Бага Кавказ болон Армены уулархаг газар ньнийлээд Транскавказын уулархаг газрыг бүрдүүлнэ. Кавказыннурууны хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 5,642 метрөргөгдсөн, Их Кавказын Эльбрус оргил юм. 2014 оны өвлийнолимпийн зарим уралдаан тэмцээнүүд Сочи орчмын, Кавказыннурууны уулст зохион байгуулагдах болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: evrop landshap

Хар тэнгис нь зүүн өмнөдЕвропд, Анатолийн хойг (Турк)дээр байрлах, эх газар дундынтэнгис юм. Уг тэнгис нь Газардундын тэнгис, Эгейн тэнгисээрАтлантын далайтай холбогдоно.Босфорын хоолой нь Хартэнгисийг Мраморын тэнгистэй,улмаар Дарданелийн хоолой ньЭгейн тэнгистэй холбоно. Эгейнтэнгис нь Газар дундынтэнгисийн нэг хэсэг гэжтооцогддог байна. Эдгээртэнгисүүд (уснууд) нь Ази болонЕвроп тивийн хил юм. Хар тэнгиснь баруун хойд талдаа Керчийнхоолойгоор Азовын тэнгистэйхолбогдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: evrop landshap

Хар тэнгисийн нийт талбай нь 436400 км2,

хамгийн их гүн нь 2200 метр хүрнэ. Газар дундын

тэнгистэй адил Хар тэнгис рүү жилд 200 км

Атлантын далайн ус урсаж ирэх бөгөөд

ууршилтын улмаас ус нь харьцангуй өндөр

давсжилттай болдог байна. Эх газраас жилд 320

км.цэнгэг ус цутгах бөгөөд уг тэнгист цутгадаг

хамгийн том мөрөн бол Дунай мөрөн юм.Турк

,Болгар, Румын, Украйн, Орос, Гүрж улсууд Хар

тэнгистэй хиллэнэ. муж юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: evrop landshap

Хамгийн бага газар нутагтай Ватикан улс\0.44\км2www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: evrop landshap

Босфорын хоолой нь Ази Европ тивийн хооронд оршдогоороо бусад

хоолойнуудаас онцлог бөгөөд олон улсын тээвэрлэлтийн хамгийн

нарийн хоолой гэдгээрээ мөн онцлог той.

Хар Тэнгис болон Мраморын Тэнгисийг (Эгийн тэнгистэй

холбогддог. Эгийн тэнгис нь Газар Дундын Тэнгистэй холбогддог)

холбодог энэхүү хоолой 30км орчим үргэлжилдэг бөгөөд 40-

120метрийн гүнзгий юм. Эртний түүх тууж, романд олонтаа

дурьдагдсан энэхүү хоолойгоор аялахад үсрэнгүй хөгжилтэй

Европын тал болон аялал жуулчлал голдуу хөгжсөн Азийн хэсэг

зэрэгийг харж болдог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: evrop landshap

Сүүлийн жилүүдэд оргилжбайгаа Исландын галт уулагаарт их хэмжээний үнсцацан үнсэн үүл үүсгэснээсболж Европ тивд нислэгхойшлогдож, ИсландынРейкьявик хотоос 150 км-ийн зайд оршихЭйяфьялдаекюдль мөсөнуулын цөм идэвхижиноргилж эхэлсэн юм. Тус бүснутгаас 800 гаруй хүнийгнүүлгэн шилжүүлсэн байна.Галт уулын дэлбэрэлтийнулмаас асар том үнсэн үүлүүсч Европ тивийн зүгнүүдэллэж эхэлсэн юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: evrop landshap

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: evrop landshap

Европийн холбоо

1957 оны гуравдугаар сарын 25-нд Италийн нийслэлийн

"Palazzo dei Conservatori" ордонд Франц, Баруун Герман,

Итали болон Бенилюксийн бүлэг Европын эдийн засгийн

хамтын нийгэмлэгийг байгуулан Ромын гэрээнд гарын үсэг

зурсан нь өнөөгийн Европын холбооны үндэс суурь байсан

юм. Энэ түүхэн өдрөөс арван жилийн дараа тус тивийн

гурван нийгэмлэг /Европын нүүрс, гангийн нийгэмлэг,

Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Европын цөмийн

эрчим хүчний нийгэмлэг/ нэгдэж Европын нийгэмлэгийг

байгуулан өргөжсөн билээ. Дээр дурьдсан орнуудын

хооронд 1985 онд эд бараа, хил гааль, иргэдийн зорчих

эрхийг чөлөөтэй болгох Шенгений гэрээнд гарын үсэг зурж

ЕХ байгуулагдах суурь тавьсан юм. Ийнхүү 1992 оны

хоѐрдугаар сарын 7-нд Голландын Маастрихт Европын

холбоог байгуулах гэрээнд гарын үсэг зурж 1993 оны 11

дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: evrop landshap

Гэрээнд нэгдсэн валют, улстөрийн системийг тогтоож, Европынхолбоонд элсэхийн тулд Маастрихийн гэрээний хэд хэдэнзаалтыг биелүүлсэн байх ѐстой. Тухайлбал: Төсвийн зарлагадотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас хэтрэхгүй байх.Гаднын өр ДНБ-ий 60 хувиас бага байх. Үнийн өсөлт жилд 2.5хувиас хэтрэхгүй байх зэрэг олон арвин шаардлага тавьдаг.

Европын нэгдсэн валют еврог 1999 оны нэгдүгээр сарыннэгнээс мөрдөж эхлэн тус тивийн 12 орны 300 сая гаруй хүннэгдсэн валюттай болсноо 2001 оны нэгдүгээр сарын 1-нийгтэмдэглэсэн. Итали, Герман, Франц, Голланд, Австри, Ирланд,Грек, Испани, Люксембург, Португали, Бельги, Финланд улсеврог хэрэглэн анхдагч болсон. Европын холбоо 27 гишүүн/Герман, Франц, Итали, Бельги, Голланд, Люксембург,ИхБритани, Дани, Ирланд, Грек, Испани, Португал, Австри,Финланд, Швед, Унгар, Кипр, Латви, Литва, Мальт, Польш,Словак, Словени, Чех, Эстон, Болгар, Румын элссэн/ оронтой490 сая хүн амтай, нэгдсэн валюттай, нэгдсэн төв банктай,нэгдсэн паспорт, уриа, сүлд дуулал, цэрэг цагдаа, арми,машины дугаартай болоод байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: evrop landshap

Судлаачид, анх зам нээгчдийн явсан тэр нутгийн

зүг олз омог хайж баяжих гэсэн тэрсүүд этгээдүүд

тэмүүлэх болж, Ацтек, Майяа, Инкүүдийн үлгэр

домог мэт баялаг, америк тивийн ариун бумбын

орон болсон алдарт Эльдародогийн домог бүх

хүний шуналын сэтгэлийг төрүүлж байв. Перу ба

Мексикээс Испани руу алт, мөнгө тасралтгүй

цувах болж асар их үнэт металл урсан орж ирэх

болсноор европ хагартлаа баяжиж Испанийг

европын хамгийн хүчирхэг гүрэн болгосон юм.

Алт, мөнгө европын бусад оронд ч цутган орж

ирж, Португал, Испанийн олсон амжилтад бусад

орон ялангуяа Франц, Англи, Голланд, умард

Германы хотууд асар их шимтэн шохоорхох

болжээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: evrop landshap

ДүгнэлтЕвроп тив газар зүйн их нээлтээр

ихээхэн хэмжээний алт, мөнгө,

капиталыг өөртөө хуримтлуулж,

боолын, халуун ногооны

худалдаанаас асар их ашиг олж,

колончлогдсон бүс нутгуудаас

хямд өртөгтэй, ашиг унац ихтэй

баялгийг хуримтлуулж чадсан нь

энэ тивийн улс орнуудыг дэлхийн

тавцанд тэргүүлэгч эгнээнд

гаргаж чадсан байна. Европын

улс орнууд эдгээр баялагийн

багагүй хэсгийг шинжлэх ухаанд

зарцуулж механик, техник,

технологийн олон нээлтийг хүн

төрлөхтний өмнө хийхэд хүрсэн

бөгөөд эдгээрийг эдийн засгийн

салбарт үр ашигтайгаар ашиглаж

чадсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: evrop landshap

Эрдэмтэд дөрвөн мянга гаруй ургамлын төрөл

зүйлийг судалж шинжлэхэд тэдний 22 хувь нь нэн

ховордсон байжээ. Латин Америк, Африкт ургадаг

ургамлуудын тархац бараг өөрчлөгдөөгүй байхад

хүн ам ихээр төвлөрсөн Ази, Америк, Европ

тивийн хөрсний байдал эрс муудаж, ургамлын

тархац багассан байна. Хүчилтөрөгчийг

нэмэгдүүлж, хүн, амьтны амьдрах орчныг

бүрдүүлдэг ургамлын аймаг хүрээгээ хумьж

байгаа нь Европ тивийн аж үйлдвэржилтийн их

хөгжлийн нөлөөгөөр экологийн тэнцвэрт байдал

алдагдаж эхэлсэнтэй холбоотой юм.

www.zaluu.comwww.zaluu.com