crcnews 201010

36
1 CRC News 10 2010

Upload: crcgovmn-crc

Post on 20-Jun-2015

603 views

Category:

Education


11 download

DESCRIPTION

Crcnews 201010

TRANSCRIPT

Page 1: Crcnews 201010

1CRC News 10 2010

Page 2: Crcnews 201010

2 CRC News 10 2010

Page 3: Crcnews 201010

3CRC News 10 2010

Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын өдөр тус салбарын зохицуулах үйл ажиллагаа, үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, ажиллаж байгаа ажилтнуудад, инженер техникийн ажилтнууд болон нийт холбоочид Та бүхэндээ Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрийн өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсад Харилцаа холбооны зохицуулах байгууллага бий болсноор мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд салбарт шударга өрсөлдөөнт орчинг бүрдүүлэх, үнэ тарифын зохицуулалт хийх, орчин үеийн техник технологи болон үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэхэд чухал алхам болсон юм.

Өнгөрсөн жилүүдэд УИХ, Засгийн газар болон Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкнаас Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллагын үйл ажиллагаа, үр дүн нь олон улсын түвшинд хүрч, салбарынхаа хөгжилд нөлөөлөхүйц үүрэгтэй, ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тухай бүр үнэлж байсан ба дэмжиж хамтран ажилласаар ирсэн билээ.

Салбарын зохицуулах байгууллага нь үүсч байгуулагдсан хугацаандаа манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт томоохон ахиц дэвшил, өөрчлөлт гарсаныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх, шударга өрсөлдөөн, шинэ төрлийн үйлчилгээг ба хэрэглээг нэвтрүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр чиглэлээр хууль эрх зүй, бодлого зохицуулалтын олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Ялангуяа хөдөөг холбоожуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүүлэхэд Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлж, мэдээлэл холбооны дэд бүтцийг сайжруулах төслийг өндөр түвшинд хэрэгжүүлсэн амжилтаар манай хамт олон 15 жилийн ойдоо бэлэг барьж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи, сүлжээний болон техник, технологийн нэгдэн нийлэх үйл явц гүнзгийрч, интернэтэд суурилсан хэрэглээ үйлчилгээ зэрэг нь зохицуулалтын шинэ арга барил, зарчмыг хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Бид ойрын үед Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг шинэ түвшинд гаргах, тоон технологид шилжүүлэх хөтөлбөр, интернэт ба контентын зохицуулалт, интернэт суурилсан үйлчилгээ хэрэглээг дэмжих, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг боловсронгуй болгох, хөдөө орон нутгийн интернэт, шуудангийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт нөхцөл шаардлага боловсруулах, шуудангийн зип кодын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтыг хэрэгжүүлээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч байгуулсагдсаны 15 жилийн ойн баярын энэ өдөр зохицуулах байгууллагын ажилтан, ажиллагсад, байгууллага хамт олон ололт амжилтаа улам бататгаж, төр, хөрөнгө оруулагчид, хэрэглэгч олны өмнө хүлээсэн хариуцлагатай, хүндтэй үүргээ амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар

Мэндчилгээ

Page 4: Crcnews 201010

4 CRC News 10 2010

ÀÃÓÓËÃÀCRC news

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар

ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА

МэдээЛэЛ, ХАрИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАрЫН зОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН үЙЛ явдЛЫН тОвчООН

МэдээЛэЛ, ХАрИЛЦАА ХОЛБОО, ШУУдАНГИЙНСАЛБАрЫН үНдСэН СтАтИСтИК үзүүЛэЛтүүд-2010 ОН

3G тЕХНОЛОГИЙН тАЛААрХ түГээМэЛАСУУЛт ХАрИУЛтУУд:

дэЛХИЙН ШУУдАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар

3

10

12

16

21

6

11

7

Сэтгүүлийн зөвлөл:

дарга: Б.Болдбаатар ХХЗХ-ны дарга

Гишүүд: О.Баттогтох ХХЗХ-ны дэд дарга бөгөөд ЭЗМЗА-ны дарга Б.Мөнхбат ЗЗҮТА-ны дарга М.Мэнд-Очир РДЗХА-ны дарга У.Тамир ЗА-ны дарга З.Эрдэнэчулуун ША-ны дарга Д.Нямдорж даргын зөвлөх

Сэтгүүлийн эрхлэгч: А.Лувсан-Очир [email protected]

Хариуцлагатай нарийн бичгийн дарга Т.Наранмандах [email protected]

Фото зураг: С.Батболд [email protected]

Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв. А-блок. 5-р давхарСүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13Улаанбаатар-14201Монгол Улс.

Утас: +976-11-36 39 99Факс: +976-11 32 77 20

Цахим шуудан: [email protected]Цахим хаяг: www.crc.gov.mn

МэНдчИЛГээ

ГАдААд ХАрИЛЦАА

түүХэН тОвчООН

СтАтИСтИК

АСУУЛт, ХАрИУЛт

ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН БүрэН эрХт тӨЛӨӨЛӨГчдИЙН ИХ ХУрАЛ

АзИ, НОМХОН дАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА

Page 5: Crcnews 201010

5CRC News 10 2010

Үүрэн холбооны 3G технологи

МэдээЛэЛ, ХАрИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАрЫН үЙЛчИЛГээ эрХЛэГчдИЙН дУНд зОХИОН БАЙГУУЛАГдСАН

МэдээЛэЛ, ХАрИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАрт үЙЛ АЖИЛЛАГАА эрХэЛЖ БУЙ үЙЛчИЛГээ эрХЛэГчИд

У.тАМИрХХзХ-НЫ зОХИЦУУЛАЛтЫН АЛБАНЫ дАрГА

“ХАрИЛЦАА ХОЛБООНЫ зОХИЦУУЛАЛт-2010” ФОрУМ ФОтО АГШИН

АЙ-ПИ тв

Мобайл тв

22

24

26

32

34

30

31

ШИНэ тЕХНОЛОГИ

үЙЛ явдАЛ

үЙЛчИЛГээ эрХЛэГчИд

дУГААрЫН зОчИН

Мэдээ, МэдээЛэЛ

“ICT EXPO-2010”

“ХАрИЛЦАА ХОЛБООНЫ зОХИЦУУЛАЛт-2010” ФОрУМ

Page 6: Crcnews 201010

6 CRC News 10 2010

Мэндчилгээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд

Дэлхийн улс, орнуудад төдийгүй Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хурдацтай хөгжсөнөөр нийгэм, эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь өргөжин нийгмийн бүхий л амьдралд гүнзгий нэвтэрч улам бүр өдөр тутмын хэрэгцээ болсоор байна.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт “Мэдээлэлжсэн нийгэм” байгуулах замаар нийгмийн харилцааг боловсронгуй болгох, эдийн засгийн хөгжлийг дэмжих, цахим үйлчилгээг өргөн нэвтрүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт мэдлэгт суурилсан оюунлаг, бүтээлч, үр ашигтай мэдээлэл холбооны технологи ашиглан шинэ орчныг бүрдүүлэх, бүртгэлийн төгөлдөршлийг бий болгох зорилгоор “Цахим Монгол“,“бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох“ үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт бие даасан зохицуулах байгуулага үүсч байгуулагдан зах зээлийн өрсөлдөөн, зохицуулалтын таатай орчинг үе шаттай бий болгосноор Монгол Улс нь мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг тодорхойлох үндсэн индикатор үзүүлэлт болох 100 хүнд ногдох хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдийн тоогоор дэлхийн дунджаас 20-иод нэгжээр /хувиар/ илүү гарч, өндөр хурдны интернэтийн нийт урсгалын

хурд дэлхийн дундаж түвшнээс өндөр болж, үүрэн холбооны 3 дахь үеийн технологийг нэвтрүүлсэн, хөдөө орон нутагт олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулсан, хот ба хөдөөд суурин, үүрэн холбооны газар зүйн ялгаваргүй үнэ тарифыг нэвтрүүлснээр хот, хөдөөгийн тоон ялгааг багасгаж байгаа зэрэг томоохон ололт, дэвшилд хүрсэнийг энэ баярын өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд салбарын зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, мэдээллийн дэд бүтэц болон цахим хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг арилгахыг шаардаж байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд зохицуулах байгууллагын үүрэг роль нэн чухал болж байгаа юм.

Иймээс улс орны болон салбарын өмнө тулгамдсан тодорхой зорилтуудыг шийдвэрлэхэд зохицуулалтын орчинг улам боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болгох талаар түлхүү анхаарч ажиллах нь зүйтэй.

Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэндийн Та бүхэнд дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Page 7: Crcnews 201010

7CRC News 10 2010

Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбаруудын нэг хэмээн зарлаж, хөрөнгө оруулагчдад тааламжтай бүхий л нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд хөдөө орон нутагт шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, бүртгэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт, шинэ үеийн техник технологи, үйлчилгээ ба хэрэглээг бусдаас хоцрохгүй нутагшуулахад шаардлагатай зах зээлийн өрсөлдөөн, зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх талаар хүчин чармайлт гаргаж, дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн жилүүдэд мэдээлэл, холбооны шилэн кабелийн суурь сүлжээ байгуулах, бүх нийтийн компьютержуулалт, өрх бүрт интернэт хүргэх, төрийн байгууллага бүрийг вэбсайт, ажилтан бүрийг цахим шуудантай болгох дэд хөтөлбөрүүд, хөдөө орон нутагт үүрэн холбоо болон интернэт мэдээллийн үйлчилгээг хүргэх, үндэсний програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, сургалтын орчин үеийн шинэлэг хэлбэрийг бий болгох чиглэлээр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран

ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг ч тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Мэдээлэл, харилцаа холбооны шинэ ололт, хэрэглээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн дэмжих хэрэгсэл болгох, мэдээлэлжсэн нийгэм байгуулах, улмаар хүн амын өдөр тутмын хэрэгцээ болгох шаардлагатай урган гарч байгаа юм.

Цаашид салбарын мэдээллийн технологийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, өргөн зурвасын суурь сүлжээг байгуулах, цахим засаглалыг хөгжүүлэх, хөдөө орон нутагт интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг томоохон зорилтын хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх томоохон арга хэмжээ, зорилтыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, зөв оновчтой салбарын хөгжлийн бодлого, стратеги болон зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэх нь чухал байгаа юм.

Эцэст нь, зохицуулах байгууллагын хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын Даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар

Мэндчилгээ

Page 8: Crcnews 201010

8 CRC News 10 2010

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” баримт бичгээс Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын талаар тавьсан стратегийн зорилт, Та бүхний хүртээл болгож байна.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас Монгол Улсын эдийн засаг, санхүүд нөлөөлж буй хүндрэлийг даван туулах онцгой нөхцөл байдалд байгаа Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийн боломжийг цаг алдалгүй бүрэн ашиглахыг хичээн чармайж, Монгол улс, Монгол хүний хөгжлийг хангахуйц чадавхи бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, өндөр хариуцлагатай, ёс зүйт байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстэний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино гэж заажээ.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын чиглэлээр тавьсан зорилтууд

2.4. Дэд бүтэц, хот байгуулалтын бодлого 2.2.24. Орон зайн мэдээллийн санд тулгуурласан зөөлөн дэд бүтцийг \хаягжуулалт, кодчлол, бар код, зип код гэх мэт\ бий болгож, төрийн үйлчилгээг шинэ шатанд гарган, үр ашгийг дээшлүүлнэ.

2.2.25. Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, өрх бүрт хүртээмжтэй болгоно.

2.2.26. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

2.2.30. Шуудангийн үндсэн сүлжээг өргөтгөн шинэчилж, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлнэ.

2.5. Орон нутгийн хөгжлийн бодлого2.5.8. Малчид гар утас ашиглах, харилцаа холбоогоор шуурхай хангадах нөхцөлийг бүрдүүлнэ.

4.4. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх 4.4.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн

байгууллага сонгуулийн насны хүн амын бүртгэлийг тусад нь хөтлөх журамд шилжиж, Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэгт сонгогчдын бүртгэлд хяналт тавих асуудлыг хуульчилна.

4.4.2. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагууд (ИБМУТ, ЭХЭУБГ, ТЕГ-ын УБА)-ыг нэгтгэн зохион байгуулах замаар эрх зүйн бүртгэл (иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө )-ийг нэг цэгт хийх нөхцөл боломжийг бүрдүүлж, бүртгэл мэдээллийн ажлыг цахим хэлбэрт шилжүүлнэ.

4.4.3. Иргэний биеийн өгөгдөл болон бусад төрлийн мэдээллийг агуулсан “Иргэний ухаалаг үнэмлэх” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэний нийгмийн хамгааллын дугаар бий болгох асуудлыг судалж шийдвэрлэнэ.

4.4.4. Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг боловсронгуй болгох зорилгоор гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно нийцүүлэх цогц арга хэмжээ авна.

4.4.5. “Иргэний бүртгэл-паспорт хяналтын нэгдсэн сүлжээ” төслийн хүрээнд хилийн 20 боомтыг сүлжээнд холбох арга хэмжээ авна.

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Page 9: Crcnews 201010

9CRC News 10 2010

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) бол Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуульд заасан Хорооны бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан байгууллага юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжил нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдасгагч, хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл хөшүүрэг хэмээн үзэж байгаа билээ. Иймээс ч Монгол Улсын Их хурлаар 2008 онд баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг“-т ......мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ (5.3.4. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн бодлого хэсэг)...... хэмээн үзэл баримтлалыг томьёолсон юм. Түүнчлэн “Цахим Монгол үндэсний хөтөлбөр” (2005), “Цахим Засгийн газар мастер төлөвлөгөө” (2005), Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөр (УИХ, 35 тоот тогтоол, 2008), “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг (УИХ, 12 тоот тогтоол, 2008), “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр” (2008), Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 77 тоот захирамж зэрэг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийг боловсруулан гаргах үндсэн шаардлага болсон юм.

ХХЗХ-ны 2009-2012 оны үйл ажиллагааны стратеги /цаашид “Стратеги” гэх/-т Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий Сайдаас мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын зохицуулалтын асуудлаар баримтлах зохицуулалтын чиглэл, судалгаа боловсруулах, төлөвлөх, ХХЗХ-ноос гарсан тогтоол, шийдвэр болон зохицуулалтын үйл ажиллагаа, үйлчилгээний хэрэгжилтийг зохион байгуулах, зөвлөмжөөр хангах, олон

нийтэд сурталчилах, иргэдийн хэрэгцээг хангасан үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамарсан бие даасан ХХЗХ-ны үйл ажиллагааны стратегийг тодорхойлсон юм.

Энэхүү стратеги нь манай улсын салбарын хөгжлийн болон техник технологийн цаашдын хандлага, бодлогын хүрээнд зохицуулалтын орчинг боловсронгуй болгох Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, гол зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон байгууллагын үнэт зүйлсийг баримтлан хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү стратегийн үндсэн зорилго нь Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд салбарын зохицуулалтын таатай орчинг бүрдүүлснээр мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын зохицуулалтыг олон улсын жижигт хүргэж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, цахим засаглалыг бий болгох, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна. Энэхүү баримт бичигт ХХЗХ-ны үйл ажиллагааг улам боловсронгуй болгох зорилгоор эхний үе шатанд ажлын арга барилыг сайжруулах, цалин урамшууллын тогтолцоог шинэчилэх, чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа нийтэд сурталчилах, төлөвлөгөөт ажил, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн үр дүн биелэлтэнд дотоод хяналт, шинжилгээ мониторинг хийх замаар үнэлэлт, дүгнэлт тогтмол өгөх замаар боловсронгуй болгох, төрийн бус байгууллага, иргэдтэй нягт хамтран ажиллах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2009 оны 10 дугаар сарын хуралдааны 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлан хэрэгжүүлж байна.

ХАРИЛцАА ХОЛБООНЫ ЗОХИцУУЛАХ ХОРООНЫ 2009-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТеГИ

© МОБИКОМ

Page 10: Crcnews 201010

10 CRC News 10 2010

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛцАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА

ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН БүрэН эрХт тӨЛӨӨЛӨГчдИЙН ИХ ХУрАЛ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн байгууллага бөгөөд олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалтыг уялдуулах, мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулах, буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Тус байгууллага нь 1865 онд Олон Улсын Телеграфын Хороо нэртэй анх байгуулагдаж байсан. ОУЦХБ-ын төв нь Швейцарийн Холбооны улсын Женев хот, түүнчлэн Ази Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайланд улсын Бангкок хотноо байрладаг. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 189 орон гишүүнээр элссэн ба мэдээллийн технологи, харилцаа холбоо, радио холбоо, мэдээлэл болон стандартчиллын чиглэлээр ажилладаг.

Тус байгууллагад Монгол улс нь 1964 онд гишүүн орноор албан ёсоор элссэн ба Монгол улсын

Засгийн газрын төлөөлөл “Гишүүн” (Member) статустайгаар Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралд оролцдог.

Монгол Улсын Засгийг газар 1992 оны 12-р сард Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын “Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус бага хурал”-аар шинэчлэгдэн боловсруулж баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенц”-ийг Монгол Улсын Их хуралд өргөн барьж, 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр соёрхон

батлуулжээ.

Манай улс сус байгууллагатай хамтран 2000 оноос хойш цахилгаан холбоо ба дэлхийн худалдааны байгууллагын гэрээний талаар эксперт ажиллуулах, зохицуулах байгууллагыг бэхжүүлэх, электрон үйлчилгээг нэвтрүүлэх талаар хамтарсан төсөл, хурал семинарыг зохион байгуулсан.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын эрх барих дээд удирдах байгууллага болох Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал (Plenipotentiary Con-ference) 4 жилд нэг удаа хуралддаг. Энэ удаагийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурал 2010 оны 10 дугаар сарын 4-22-ны өдрүүдэд Мексик улсын Гуадалахара хотноо амжилттай болж өндөрлөсөн бөгөөд тус их хуралд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбооны зохицуулах хорооны Дэд дарга бөгөөд Эрх зүй, мэдээлэл, зкахиргааны албаны дарга О.Баттогтох амжилттай оролцоод ирлээ. Тус их хуралд Монголын төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу оролцож, хэлэлцсэн асуудлуудад манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, эрх ашгийг тусгах чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (ITU-D), Радио холбооны товчоо (ITU-R), Цахилгаан холбооны стандарчиллын товчоо

(TSB)-ны дарга нар болон Зөвлөх эрх бүхий Радио зохицуулалтын (Radio Regulation Board) хорооны гишүүд, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан Зөвлөлийн гишүүн орнуудыг сонгох сонгууль болж, Монгол Улсыг төлөөлөн саналаа

өглөө. Олон улсын ц а х и л г а а н х о л б о о н ы байгууллагыг 2010

оноос 2014 он хүртэл удирдахаар сонгогдсон багийг танилцуулбал, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар Мали Улсын иргэн Хамадин Тоуре (Hamadoun I. TOURЙ), Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор БНХАУ-ын иргэн Хоулин Жао (Houlin ZHAO), Цахилгаан холбооны стандартчиллын товчоо (TSB)-ны даргаар Англи Улсын иргэн Малколм Жонсон (Malcolm JOHNSON) нар улиран сонгогдож, Цахилгаан холбооны хөгжлийн товчоо (ITU-D)-ны даргаар Буркино Фасо Улсын иргэн Брахим Саноу (Brahima Sanou), Радио холбооны товчоо (ITU-R)-ны даргаар Франц Улсын иргэн Францис Ранси (Franзois RANCY), нар тус тус сонгогдсон байна.

Page 11: Crcnews 201010

11CRC News 10 2010

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага нь тус бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандардчилалын талаар хамтран ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг.

Тус байгууллага нь 1979 онд анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачлагаар байгуулагдаж байсан байна. АНДЦХБ-ын төв нь Тайландын вант улсын нийслэл Бангкок хот, Номхон далайн бүс нутгийн салбар нь Индонези улсын нийслэлд байрладаг болно.

Өнөөдрийн байдлаар тус байгууллагад бүс нутгийн 32 орон гишүүнээр \Member\, 92 байгууллага, компаниуд дагалдах гишүүн \Af-filiate member\ статусаар элссэн байна.

Монгол улс 1991 онд тус байгууллагад Засгийн газрыг төлөөлсөн “Гишүүн” (Member) статустай. Манай улс тус байгууллагын шугамаар зохион байгуулдаг мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны чиглэлийн олон улсын болон Ази, номхон далайн бүс нутгийн хурал, зөвлөлгөөн, курс, сургалтанд тогтмол идэвхтэй

оролцож ирлээ.

Одоогийн байдлаар, тус байгууллагатай манай улс дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. АНДЦХБ-аас зохион байгуулж буй Бүс нутгийн болон олон улсын хурал, зөвлөгөөнд тогтмол

оролцох замаар өөрсдийн үйл ажиллагаагаа уялдуулах, хувьчлал, зохицуулалтын туршлага судлах, мэдээллийн хоцрогдлын ялгааг арилгах, хүний нөөцийг хөгжүүлэх, эксперт авах, курс сургалтанд өргөн хамруулах зэрэг болно.

Тус байгууллагын зардлаар жил бүр мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр 20 шахам мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг Монгол Улсаас Ази, номхон далайн орнуудад сургаж байна.

Тус байгууллагын Удирдлагын хорооны \Man-agement Committee\ хурал жил дутам, Ерөнхий ассемблейн \General Assembly\ чуулган нь 3 жилд нэг удаа болдог.

АНДЦХБ-ын дээд удирдах байгууллага болох Удирдлагын хороо, Ерөнхий ассемблейн чуулганд Монгол улсын төлөөлөгчид оролцдог.

АзИ, НОМХОН дАЛАЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА

Дэлхийн шуудан холбооны байгууллга нь анх 1874 онд б а й г у у л а г д с а н бөгөөд төв б а й г у у л л а г а нь Швейцарь улсын Берн хотод байрладаг. Уг холбоо нь шуудангийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шуудангийн нэгдсэн сүлжээгээр найдвартай үйлчилгээ үзүүлэхэд туслах үүрэг бүхий эгнээндээ 191 гишүүн орныг нэгтнэсэн Нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжлийн төрөлжсөн байгууллага юм.

Дэлхийн шуудан холбооны байгууллаг нь улс хоорондын шуудан солилцооны дүрмийг б о л о в с р у у л а х , ү й л ч и л г э э н и й ч а н а р ы г д э э ш л ү ү л э х э д т е х н и к и й н т е х н о л о г и й н

туслалцааг үзүүлэх, солилцооны тоог нэмэгдүүлэх, хөгжлийн өөр өөр түвшинтэй улс орнуудын шуудангийн үйлчилгээний чанарыг нэг түвшинд хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг .

дэЛХИЙН ШУУдАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГА

ГАД

АА

Д ХА

РИЛ

цА

Аw

ww

.crc.gov.mn

Page 12: Crcnews 201010

12 CRC News 10 2010

1995

Журам гаргаж, харилцан холболтын гэрээг байгуулах ажлыг эхлүүлэв.

Радио давтамжийн зурвасын ашиглалт, үйлчилгээний төлбөрийн үнэлгээг тооцох

аргачлалыг боловсруулав.

Радио долгион хүлээн авах, хянах станцыг РТХЭГ-аас шилжүүлэн авав.

Шуудангийн үйлчилгээг цахилгаан холбооны үйлчилгээнээс салгаж, Монгол

Шуудан компанийг байгуулав.

Харилцаа Холбооны салбарыг зах зээлийн харилцаанд шилжих бүтцийн өөрчлөлт хийгдэж, МЦХК байгуулагдав.

1992

1994

1996

1998

2000 2001

1997

1999

2003

Монгол Улсын харилцаа холбооны салбарыг 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд Зохицуулах байгууллага байгуулах тухай тусгав.

Азийн Хөгжлийн Банкны “МОН 1300” төслийн үндсэн нөхцлийн нэг нь харилцаа холбооны зохицуулах байгууллага байгуулах явдал байв.

Харилцаа Холбооны тухай хууль батлагдав.

ДБЯ-ны дэргэд Харилцаа холбооны салбарын Зохицуулах

Зөвлөл байгуулагдав. Ажлын алба = Хяналтын улсын алба МЦХ ХК –ийг хэсэгчлэн хувьчилж,

(KoreaTelecom 40%), тусгай зөвшөөрлийн

гэрээ байгуулав.Анхны үүрэн холбооны

тусгай зөвшөөрлийг олгов.

Тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулж эхлэв.

Үйлчилгээний үнийн зохицуулалт хийж эхлэв.

Радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхлэв.

Монгол Улсын харилцаа холбооны салбарт техникийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлэв.

Салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгов зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Германы Детекон компанийн зөвлөх үйлчилгээг авав.

Харилцаа холбооны тухай хууль шинэчлэн батлагдав.

ХХЗХ-г шинэчлэн байгуулсантай холбогдуулан хорооны бүтэц, зохион байгуулалт, дэг, дотоод журмыг боловсруулж, зохицуулалтын шаардлагатай зарим дүрэм, журмыг шинээр боловсруулан гаргав.

Гомдол маргаан шийдвэрлэх, Чанарын үзүүлэлт тогтоох, Давамгайлагчийг тодорхойлох, Үнэ тариф тогтоох аргачлал, Харилцан холболтын, Зохицуулалтын үйлчилгээний хөлс хэмжээ г.м

радио долгионы тухай хууль батлагдав.

ХХЗЗ Шуудан Цахилгаан Холбооны Газрын харъяанд зохион байгуулагдав.

Үүрэн холбооны 2 дахь тусгай зөвшөөрлийг олгов.

Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулагдав.

Дэлхийн Банкны санхүүжилтээр Зохицуулах байгууллагыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж, АНУ-ын Analysis,

Канадын Mc Karthy Tetrault компаниудынн зөвлөх үйлчилгээг авав.

Улс хоорондын ярианы үйлчилгээнд өрсөлдөөн оруулав.

1993

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛцАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ЗОХИцУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ явДЛЫН ТОвчООН

2002

Page 13: Crcnews 201010

13CRC News 10 2010

2006

2008

2009

2007

2004

2005

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг бүрдүүлэх, зарцуулах журам” –ыг

батлуулав. Хөдөөгийн холбооны үйлчлэгчийг

шалгаруулах тендерт Жи-Мобайл ХХК шалгарч, CDMA-

450 системээр үүрэн холбооны үйлчилгээ

эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. ЗГ-ын 186, ТӨХ-ны 491 дугаар тогтоолоор

МЦХ ХК-ийн түрээсээр ашиглаж байсан сүлжээ, барилга байгууламжийг

түшиглэсэн зөвхөн сүлжээний үйлчилгээ

явуулах Мэдээлэл Холбооны Сүлжээ

төрийн өмчит ХХК байгуулагдав.

Улс хоорондын ярианы үйлчилгээний хяналтын нэгдсэн станц байгуулагдав.

УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 10 -р зүйлд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хийгдэх хувьчлал, өөрчлөн байгуулалт хийх үндсэн чиглэлийг тодорхойлсон.

Үүрэн холбооны 3 дахь үйлчлэгчид тусгай зөвшөөрөл олгов.

Шуудангийн тухай хууль батлагдав.

Уг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын шуудангийн дүрмийг шинэчлэн

батлуулж, шаардлагатай журмуудыг гаргав.

Бүх нийтийн үүргийн санг ашиглан үүрэн болон сансрын холбооны системд

тулгуурласан ярианы үйлчилгээг сум, багт хүргэх асуудлаар Дэлхийн банктай хамтран

Архангай, Баянхонгор аймгуудад туршилтын төсөл хэрэгжүүлэв.

“Шуудангийн нэгдсэн код” батлагдав.“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг Засгийн газраар батлуулав.ХХЗХ ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын (ITU-D) гишүүн байгууллага болов.БНҮҮС-аас “Сумдад утасгүй холбооны үйлчилгээ хүргэх” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнд Монгол улсын бүх сумдыг үүрэн телефон холбооны үйлчилгээгээр хангасан болно.Суурин телефон холбооны үйлчилгээнд өрсөлдөөн оруулах бодлого, зохицуулалтын хүрээнд Интернэт протокол ашигласан телефон ярианы үйлчилгээний зохицуулалтыг батлаж, хот, хот хоорондын интернэт телефон ярианы үйлчлэгч Скайнэтком ХХК-д тусгай зөвшөөрөл олгов.

Улс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийг хиймэл дагуулын “Кu” цараанд

олон сувгаар дамжуулах Засгийн газрын шийдвэр гарав.

Үүрэн холбооны 3 дахь үеийн /3G/ технологи, түүнд суурилсан үйлчилгээг Монгол улсад

нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэж буй 4 тусгай

зөвшөөрөл эзэмшигчдэд олгов.

БНҮҮС-г ашиглан хөдөө орон нутагт жижиг оврын тоон радио релей ашиглах, суманд

интернэтийн үйлчилгээ хүргэх, баруун бүсийн аймгуудад ФМ радиогоор Монголын радиог хүргэх зэрэг туршилтын төслүүдийг

хэрэгжүүлэв.

Дэлхийн банкны тусламжтайгаар Үндэсний радио давтамжийн хяналтыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж, радио долгионы хянах станцыг олон улсын жишгээр суурин, явуулын , зөөврийн хэмжилтийн техник хэрэгсэлтэйгээр шинэчлэн байгуулав.

АйПиТВ болон Мобайл ТВ-ийн үйлчилгээ эрхлэгчийг сонгох тендер зарлаж, тус бүр 2 үйлчлэгчийг шалгаруулж, мультимедиа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Үүрэн холбооны дотоодын харилцан холболтод газар зүйн ялгаваргүй төлбөрийг мөрдөх тухай шийдвэрийг гаргав.Ярианы үйлчилгээнд технологиос хамаарахгүй тусгай зөвшөөрөл олгох зарчимд шилжив.

Сүлжээ хоорондын дотоодын харилцан холболтод газар зүйн ялгаваргүй төлбөрийн системийг мөрдлөг болгож, харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг шинэчилсэн.

Үүрэн холбооны 3G технологийн үйлчилгээг нэвтрүүлж, интернэтийн утасгүй холбооны үйлчилгээ, хэрэглээг хэрэглэгчид хүртэх боломжийг бүрдүүлэв.

Сансарын хиймэл дагуул ашиглан улс орон даяар олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологиор дамжуулж эхэлснээр хөдөө орон нутаг, малчид Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр

түвшинд үзэх боломж бүрдэв.

2010

ТҮҮХИЙ

Н ТО

вчО

ОН

ww

w.crc.gov.m

n

Page 14: Crcnews 201010

14 CRC News 10 2010

Бат-Амгалангийн БОЛдБААтАрМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга

Жиймэнгийн САНСАрМэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн

Жанчивын УрАНчИМэГМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт

Наранцогтын БААтАрХУяГМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Төрийн холбооны газрын дарга, Доктор(Ph.D)

Аюушийн МӨНХБАтМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга

Буяндэлгэрийн МӨНХБАтМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Зах зээл, үнэ тарифийн албаны дарга

“Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх бүрэн бололцоотой.”

“Мэдээлэл, харилцаа холбооны сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн хөгжлийг манай салбарынхан Монголдоо нэвтрүүлж, нутагшуулан хэрэглэгчиддээ шинэ төрлийн үйлчилгээнүүдийг мэдрүүлсээр байна”

“Хөдөө орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байна.”

“Утсаар ярьж байхдаа, интернэтийн үйлчилгээг ашиглахдаа, сонин хэвлэлээ захиалан уншихдаа,телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны үр шимийг хүртдэг”

Монгол Улсын Харилцаа холбооны салбарынхан бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, улс орныхоо хөдөлгөгч хүч, тэргүүлэх салбар болж чадсан амжилтаараа бахархах бүрэн эрхтэй. Бас цаашид хамтдаа улам ихийг хийх хариуцлага үүрч байгаагаа ухамсардах үүрэгтэй.

“Манай салбарын ололт амжилт, хөгжил дэвшил нь иргэдийн эрүүл саруул, сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийг яаж ашиглаж болох, байгаль орчинд ээлтэй “ногоон эдийн засгийг” хөгжүүлэхэд салбарын гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чиглэсээр байна”

Норинпэлийн эрдэНэХүүМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, ШУТИС-ийн МХТС-ийн дэд захирал, Доктор (PhD), дэд Профессор.

Улс орны хөгжлийг тодорхойлоход манай салбарын хувь нэмэр мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа нь бидийг салбарын хөгжилдөө цаашид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах хандлагыг улам бүр шаардаж байна.

харилцаа холбооны салбарын тухай

Page 15: Crcnews 201010

15CRC News 10 2010

Page 16: Crcnews 201010

16 CRC News 10 2010

үүрэн , суурин телефон холбоо

Монгол Улсад 2010 оны эхний хагас жилийн байдлаар GSM системийн хоёр /Мобиком ХХК, Юнител ХХК/, CDMA системийн хоёр /Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК/ тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 2,34 сая-д хүрснээр 100 хүнд ноогдох телефон цэгийн нягтрал 84.4 болсон нь дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байна. Суурин телефон холбооны зах зээлд МЦХ ХК,

УБТЗ ХНН, Скайнэтком ХХК-иуд, утасгүй суурин телефон холбооны үйлчилгээгээр МЦХ ХК, Мобиком ХХК-иуд үйлчилгээ эрхэлж байна. Суурин телефон хэрэглэгчдийн тоо 2010 оны эхний хагас жилийн байдлаар 143,398-д, утасгүй суурин телефоны хэрэглэгчдийн тоо 47,099-д хүрээд байна.. Үүрэн, суурин телефон холбооны хэрэглэгчдийн 100 хүнд ноогдох нягтралыг ОУЦХБ-ын дэлхийн дундаж мэдээлэлтэй харьцуулан дараах зурагт нэгтгэн үзүүлэв. /*-ОУЦХБ-ын индикатор үзүүлэлтүүд жилийн байдлаар гардаг болно/.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛцАА ХОЛБОО, ШУУДАНГИЙНСАЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД-2010 ОН

Зураг-1. ОУЦХБ-ын дундаж үзүүлэлттэй харьцуулсан суурин болон үүрэн телефон холбооны 100 хүнд ноогдох нягтрал /2005-2010.06.30-ны байдлаар/

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Page 17: Crcnews 201010

17CRC News 10 2010

Интернэтийн үйлчилгээ

Монгол Улсад 2010 оны эхний хагас жилийн байдлаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч 77 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 38, Орон нутагт 21, Монгол улсын нутаг дэсвгэрийн хүрээнд18 байна. Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид интернэтийг урсгалаа сансрын хиймэл дагуул, Улаанбаатар төмөр замын шилэн кабелийн гарцуудыг ашиглан үйлчилгээгээ нийтэд үзүүлж байна. Интернэтийн үйлчилгээнд Dial-up, DSL, FTTH-

шилэн кабель, киоксал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, WiMax, VSAT зэрэг технологийг ашиглаж холбогдож байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоог нэгтгэн Зураг 2-т хариуулав. Дээрх үзүүлэлтээс харахад 2009 оноос интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь интернэтийн зах зээлийг нээлттэй болгосноос гадна ХХЗХ-оос 2008 онд үүрэн телефон холбооны операторуудад 3G-үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгосонтой холбон үзэж болох юм. 2010 .оны эхний хагаж жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд “Fixed broadband” хэрэглэгчийн тоо 56.475, “mobile broad-band” хэрэглэгчийн тоо 108.413-д хүрсэн байна.

Кабелийн телевизийн үйлчилгээ

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2010 оны эхний хагас жилийн байдлаар кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч 79 тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаагаас Улаанбаатарт-22, Орон нутагт-56, МУ-ын нутаг дэвсгэрт-1 аж нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэдэд кабелийн телевизийн

үйлчилгээ үзүүлэгчид шинээр их нэмэгдсэний үр дүнд орон нутгийн хэрэглэгчдийн тоо өссөн дүнтэй гарчээ. Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд коаксиаль кабель, утасгүй олон сувгийн MMDS холболтын технологи ашиглагдаж байгаа бөгөөд 2010 оноос Супервишн компани тоон технологид шилжээд байна. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо, зах зээлд эзлэх хувиар Зураг 3-4-д үзүүлсэн болно.

Шуудан холбооны үйлчилгээ

Манай улсын шуудангийн зах зээлд 2010 оны эхний хагас жилийн байдлаар нийт 67 байгууллага, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсоноос

улс хоорндын шуудангийн үйлчилгээ эрхлэх–51, дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх–7, шуудангийн үндсэн сүлжээ эрхлэх–6 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс ТӨҮГазар 3, хувийн хэвшлийн аж ахуйн

Зураг-2. Интернэтийн нийт хэрэглэгчдийн тоо /2006- 2010.06.30-ны байдлаар/

2

3

4Зураг-3. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо

/2005-2010.06.30-ны байдлаар/Зураг-4. Кабелийн телевизийн зах зээлд эзлэх хувь

/2010.06.30-ны байдлаар/

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

СТАТИ

СТИ

Кw

ww

.crc.gov.mn

Page 18: Crcnews 201010

18 CRC News 10 2010

Салбарын хөрөнгө оруулалт

Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс гэхэд манай салбарт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 98,0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байна.

5

нэгж 63, гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Шуудангийн зах зээлд тухайлбал улс хоорондын шуудангийн

үйлчилгээ эрчимтэй нэвтэрч өрсөлдөөн орж байгаа ба зарим үйлчилгээний тоон үзүүлэлтийг дараах зурагт тус тус үзүүлэв.

Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлтүүд /2010.06.30-ны байдлаар/

Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлтүүд /2010.06.30-ны байдлаар/

Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний солилцооны үзүүлэлтүүд /2010.06.30-ны байдлаар/

Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 оны ХБГ(хүлээгдэж байгаа гүйцэтгэл)/

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Page 19: Crcnews 201010

19CRC News 10 2010

Салбарын орлогын хэмжээ

Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын нийт орлогын хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа ба нийт орлогын бүтцийг үндсэн үйлчилгээнүүдийн төрлөөр авч үзвэл үүрэн телефоны үйлчилгээ нь зах зээлд орлогоороо тэргүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн тооны өсөлт ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой байна. Бусад үйлчилгээнд суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, сансрын холбоо зэрэг үйлчилгээнүүд хамрагдаж байна.

Хүний нөөц

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ инженер, техник, үйлчилгээний нийт 7260 гаруй үндсэн ажилтнууд ажиллаж байна.

Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч компаниудын гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар

үйлчилгээний чиглэлээр 5100 гаруй хүн байнгын ажлын байраар, кабель шугамын угсралтын ажил эрхлэгчдээр 500 гаруй хүн улирлын чанартай ажлын байраар тус тус хангагдаж байна.

Зураг-9. Салбарын нийт орлогын хэмжээ /2003-2010 оны ХБГ(Хүлээгдэж байгаа гүйцэтгэл)/

Зураг-10. Салбарын ажиллах хүчний судалгаа /2004-2010.06.30/

6

7

© ЮНИТЕЛ

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

© МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

СТАТИ

СТИ

Кw

ww

.crc.gov.mn

Page 20: Crcnews 201010

20 CRC News 10 2010

Page 21: Crcnews 201010

21CRC News 10 2010

3G тЕХНОЛОГИЙН тАЛААрХ түГээМэЛАСУУЛт ХАрИУЛтУУд:

© СКАЙТЕЛ

1. 3G гэдгийг энгийн утгаар ойлговол...3G технологийг хамгийн энгийнээр ӨНДӨР ХУРД гэж ойлгож болно. Таны гэр, ажлын интернэтийн хурд гар утсанд тань очиж байна.2. 3G технологийг хөгжлийн үе шатуудаар тайлбарлавал:1G Гар утсаараа зөвхөн яриа хийх боломжтой байсан. 2G Гар утаснаасаа мессэж явуулах боломжтой болсон. 2.5G Гар утаснаасаа интернэтэд холбогдох боломжтой болсон GPRS. 3G Гар утаснаас интернэт ашиглах хурд өмнөх технологыг бодоход илүү сайжирсан.3.5G өндөр хурдыг гар утсаараа мэдрэх боломж бүрдэж, ингэснээр гар утсаараа дүрсээ харж ярин, модем болгон ашиглаж өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийг авах, түүнчлэн телевизийн суваг хүртэл үзэх боломжтой болсон. 4G Дэлхий дахинаа эдүгээ 4G үүрэн холбооны дараа дараагийн үеийн технологиуд судлагдах, туршилтын шатандаа явж байна. 3. 3G технологийг ашиглан ямар үйлчилгээнүүдийг авч болох вэ?Видео дуудлага – Харилцан дүрсээ харж ярилцанаӨндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт – Гар утас болон тусгай төхөөрөмж ашиглан өндөр хурдаар интернэтэд холбогдоно.SMART – Гар утаснаасаа тусгай портал вэб хуудас үзэж, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах, бүх төрлийн контентыг өндөр хурдаар татаж авах боломжтой.Телевизийн нэвтрүүлэг - Гар утаснаасаа телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой.4. Гар утсаа 3G технологи дээр ажиллах боломжтой эсэхийг хэрхэн мэдэх вэ?Дийлэнх утаснуудыг www.gsmarena.com вэб хуудас руу хандан үзүүлэлтүүдийг харж болно.Эсвэл өөрийн гар утастай дагалдаж ирсэн утасны тайлбарыг харж тайлбарт:Сүлжээ (Network): UMTS 2100, HSDPA 2100, HSUPA 2100 эсвэл HSPA 2100 Дата (Data): 3G гэсэн үзүүлэлтүүд орсон байдаг.5. Гар утасны дэлгэц дээрхи сүлжээний тэмдэглэгээ ямар байдлаар гарч ирэх вэ?Nokia, Samsung, iPhone зэрэг утаснууд дээр 3G, 3.5G гэсэн тэмдэг гарч ирнэ.Sony Ericsson загварын гар утсан дээр 3G, 3.5G сүлжээ орж ирэхдээ бусад утаснуудаас өөр тусгай цэнхэр өнгийн тэмдэглэгээгээр илэрдэг.6. Миний утас 3G технологи дээр ажилладаг ч 3G гэсэн тэмдэглэгээ гарч ирэхгүй байна?Та утасныхаа сүлжээний тохиргоог хийх шаардлагатай. Сүлжээний тохиргоог хийхийн тулд:Nokia=> Settings=> Network=>Dual mode/UMTS Sony Ericcson=> Connectivity=>Mobile Networks=>GSM/3G networks=>GSM and 3G/3GSamsung=>Settings => Network=>Network Mode=> Auto-matic/UMTS7. дээрх сүлжээний тохиргоог хийсэн нь ямар учиртай юм бэ?Dual mode/GSM and 3G тохиргоог хийснээр таны утас 3G болон 2G сүлжээний аль сайн барьж байгаа руу автоматаар шилжиж байх болно.UMTS/3G тохиргоог хийсэн тохиолдолд таны утас 3G сүлжээ орсон газар буюу Дархан, Эрдэнэт болон

Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд ажиллана. Эдгээр бүс нутгуудаас гарсан тохиолдолд таны утасны сүлжээ унах болно. GSM гэсэн сонголтыг хийсэн бол таны утас 3G сүлжээнд орохгүй зөвхөн 2G сүлжээнд ажиллах болно.8. Улаанбаатар хотын захад байрлалтай зуслангуудад 3,5G үйлчилгээнүүдийг ашиглаж болох уу?Тухайн байрлалаас хамаарч ашиглах боломжтой. Уулаар халхлагдсан, хэт алслагдсан тохиолдолд сүлжээний чанар доголдох, сүлжээ орохгүй байх магадлалтай.9. видео дуудлага гэж юу вэ?Видео дуудлага үйлчилгээ нь 3G технологийн үндсэн үйлчилгээнүүдийн нэг. Та ойр дотны болон нүүр тулан уулзахыг хүссэн хүмүүстэйгээ гар утсаа ашиглан дүр төрхөө харж ярих боломжтой үйлчилгээ юм. 10. видео дуудлага яаж хийх вэ?1. Та видео дуудлага хийхийн тулд 3G гар утастай байх шаардлагатай.2. Видео дуудлага үйлчилгээг ашиглахын тулд эхлээд өөрийнхөө гар утсанд 3G сүлжээ байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Таны гар утас 3G сүлжээнд ажиллаж байгаа бол гар утасны дэлгэц дээр сүлжээний тэмдэглэгээтэй зэрэгцэн 3G сүлжээг илэрхийлэх тусгай тэмдэглэгээ гарч ирнэ.3. Үүний дараа Видео дуудлага хийх хүнийхээ дугаарыг цуглуулаад дуудлага хийх сонголтуудаа Video Call эсвэл Make Video Call гэсэн сонголтыг хийнэ. Улмаар таны залгасан хүн утсаа авахад Видео дуудлага амжилттай болж хийж эхэлнэ.11. Сүлжээний тохиргоог яаж хийх вэ?Nokia=>Settings=>Network=>Dual mode/UMTS Sony Ericcson=>Connectivity=>Mobile Networks=>GSM/3G networks=>GSM and 3G/3GSamsung=>Settings => Network=>Network Mode=> Auto-matic/UMTS12. дээрх тохиргоонууд ямар учиртай юм бэ?Dual mode/GSM and 3G тохиргоог хийснээр таны утас 3.5G болон 2G сүлжээнд автоматаар шилжин ажиллах болно.UMTS/3G тохиргоог хийсэн тохиолдолд таны утас 3.5G сүлжээ орсон газар буюу Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд ажиллана. Эдгээр бүс нутгуудаас гарсан тохиолдолд таны утас сүлжээгүй болох буюу үйлчилгээ ашиглах боломжгүй болно.GSM гэсэн сонголтыг хийсэн тохиолдолд таны утас 3.5G с ү л ж э э н д о р о х г ү й зөвхөн 2G сүлжээнд а ж и л л а х болно.

АС

УУЛТ, ХА

РИУЛ

Тw

ww

.crc.gov.mn

Page 22: Crcnews 201010

22 CRC News 10 2010

Дэлхий дээр Мэдээлэл харилцаа холбооны салбарт хөдөлгөөнт холбооны технологи гарч ирснээр холбооны хөгжлийн шинэ эрин үеийг нээсэн юм. Харин хөдөлгөөнт холбооны 3G технологи нэвтэрснээрээ мэдээлэл харилцаа холбооны салбарыг дахин шинэ хувьсалд хүрэх боломжийг нээж тэр ч утгаараа өнөөдөр салбарын хөгжил асар өндөр хурдтайгаар хөгжиж байна.

3G технологийн сүлжээний давуу тал нь мэдээлэл дамжуулалын хурд буюу мэдээллийг 20-40 Мбит/c асар өндөр хурдтайгаар (2.5 G үед хөдөлгөөнт холбооны сүлжээний мэдээлэл дамжуулах хурд 64-144 кбит/с байдагтай харьцуулбал) дамжуулж байгаад оршиж байгаа билээ. Энэхүү өндөр хурдны үр дүнд хэрэглэгч гар утсаа ашиглан хүссэн дуу, дүрст бичлэг, зураг зэрэг мультимедиа мэдээллийг татаж эхлэх болон ачаалан үзэхэд хэдхэн секунд шаарддаг болсон байна. Хэрвээ 2.5 G хөдөлгөөнт холбооны сүлжээний хэрэглэгч өөрт таалагдсан 3 минутын МР3 дууг татахад 6-9 минут шаардагдаж байсан бол 3G сүлжээний хэрэглэгчид өнөөдөр энэхүү дууг татан авахад 11 секунд л шаардагдана.Глобальчлалын эрин үед интернэт бол мэдээлэл дамжуулах үндсэн хэрэгсэл билээ. Гэхдээ интернэтийн хөгжлийн гол зорилго нь хэрэглэгчдэд хаана ч, хэзээ ч, аль ч цаг үед хялбар аргаар мэдээллийг хүргэх асуудал болоод байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үндсэн арга нь хөдөлгөөнт

холбооны хэрэглэгчдэд интернэтийг хүргэсэн алхам юм. Харин хөдөлгөөнт холбооны хэрэглэгчдэд интернэтийг хөдөлгөөнт байдлаар хүргэх бүрэн боломж 3G технологи нэвтэрснээр биелэлээ олсон билээ. 3G модем болон гар утсаа ашиглан интернэтэд холбогдсоноороо дээрх зорилго үндсэн утгаараа биелэлээ олж байгаа юм. Өнөөдөр манай улсад нэвтэрсэн 3G үйлчилгээний хэрэглэгч орон нутагт ашиглаж болох хамгийн өндөр хурд буюу 14 Мбит/c хүртэл хурдаар өөрийн интернэтийн хэрэгцээг хангах боломжтой. Малын бэлчээр дээр сууж байгаад л дуртай WEB хуудсаараа зочилж, дэлхийн өнцөг булан бүрт суугаа ахан дүүс, найз нартайгаа холбогдох зэрэг интернэтийн хэрэглээний асар өргөн боломж бүрдээд байна. Дараачийн бас нэгэн томоохон давуу тал бол 3G сүлжээ ашиглаж буй хоёр хэрэглэгч хоорондоо ярихдаа бие биеэнээ зөвхөн сонсох биш харилцан дүрсээ харж холбогдож боломж юм. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө интернэт хэрэглэгчийн мөрөөдөл байсан видеоконференц болон тухайн эгшний дүрс дамжууллыг өнөөдөр гар утасны хэрэглэгч хүртэх боломжтой болжээ. Хэрэглэгч хаана байгаагаас үл хамааран дотны хүмүүстэйгээ хаа ч явсан хамт байх боломжийг энэхүү үйлчилгээ олгодог. Хэрэглэгч ганцаараа дэлгүүрт худалдан авалт хийхдээ зөв сонголт хийх, бусадтай цаг хугацаа алдалгүйгээр харилцан ярилцаж шийдвэр гаргах, мартагдашгүй нандин агшнуудыг хамт байхгүй байгаа дотны

Page 23: Crcnews 201010

23CRC News 10 2010

хүмүүстэйгээ нэгэн агшинд хуваалцах гээд видео дуудлагын хэрэгцээг дурьдаад байвал олон билээ. Бас нэгэн чухал үзүүлэлт бол радио давтамжийн ашиглалт хэр үр ашигтай байх вэ гэдэг асуудал байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2G технологийн үед GSM сүлжээний үйлчилгээний оператор компани ярианы үйлчилгээ үзүүлэхэд төвлөрдөг ба ашиглалтын явцад 15-20 хувийг нь л ашигладаг байсан бол 2G үйлчилгээнээс 3G үйлчилгээнд шилжих үед радио давтамжийн ашиглалтын үр ашиг 8 дахин ихэсдэг гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Хөрөнгө оруулагчид болон үйлчилгээ эрхлэгч компаниудын 3G технологийг ашиглах явцад хийх мотивиацийн үндсэн арга бол өргөн зурвасын мэдээлэл дамжуулах үйлчилгээг түлхүү нэвтрүүлснээрээ 2G технологийн үеийн ARPU байнга буурах явдлыг эвдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн жилүүдэд Европын томоохон оператор компаниудын өргөн зурвасын мэдээлэл дамжуулах үйлчилгээг түлхүү нэвтрүүлснээрээ ARPU нь бүх олсон орлогын 80 хувийг эзэлж байгаа явдал харуулж байна. Харин 3G технологийн өмнөө тавьсан хамгийн том зорилт цаашид хэрхэн хэрэгжих нь л хараахан тодорхойгүй байна. 1980-аад оны дунд үеэс эхлэн дэлхийн улс орон бүрт хөдөлгөөнт холбооны сүлжээ бий болсон боловч хоорондоо ялгаатай технологи ашиглаж байгаагийн улмаас хэрэглэгч нэг сүлжээнээс нөгөө сүлжээнд шилжин ажиллах, өөр улс оронд зорчих үедээ гар утсаа ашиглах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн байна. Анх 3G буюу IMT 2000 технологийг бий болгох санал гаргах

болсон шалтгаан нь энэхүү хүндрэлийг шийдэх дэлхий даяар хэрэглэгчийн нэг төрлийн сүлжээтэй болох асуудал байсан. Өөрөөр хэлбэл 10 жилийн өмнө дэлхийн улс орнууд хөдөлгөөнт холбооны өөр өөр төрлийн технологи ашигладаг нь хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл учруулдаг байлаа. Энэхүү хүндрэлийг шийдэх хамгийн зөв арга бол хэрэглэгч дэлхийн аль ч улс оронд зорчсон өөрийнхөө гар утас болон өөрийн дугаараа ашиглан хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүртэх боломж олгох глобаль сүлжээ байгуулах асуудал байсан билээ.Харин манай мэдээлэл, харилцаа холбооны салбарт үүрэн холбооны үйлчилгээнд 3G технологийг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2009 онд үйлчилгээ эрхлэх болон давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК болон Жи Мобайл ХХК-иудад олгоод байна. Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгчдэд доорх шинэ үйлчилгээнүүдийг санал болгох бололцоо бүрэн нээгдээд байна. Үүнд: Видео дуудлага - Харилцан дүрсээ харж ярилцана Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт - Гар утас болон тусгай төхөөрөмж ашиглан өндөр хурдаар интернэтэд холбогдоно. SMART - Гар утаснаасаа тусгай портал вэб хуудас үзэж, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах, бүх төрлийн контентийг өндөр хурдаар татаж авах боломжтой. Телевизийн нэвтрүүлэг - Гар утаснаасаа телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой.

ШИ

НЭ

ТеХНО

ЛО

ГИw

ww

.crc.gov.mn

Page 24: Crcnews 201010

24 CRC News 10 2010

Мэдээлэл, харилцаа холбоооны салбарынхан жил бүрийн тавдугаар сард “ICT EXPO” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэ жилийн “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг олон улсад “Мэдээлэлжсэн технологитой сайхан хот, сайхан амьдрал” гэсэн уриатайгаар зохион байгуулахаар харилцаа холбооны олон улсын байгууллагаас шийдвэрлэсний дагуу манай салбарынхан “ICT EXPO 2010” үзэсгэлэнгээ ийм уриан дор зохион байгуулсан.

Энэ жилийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг Энэ жилийн “ICT EXPO-2010” үзэсгэлэнд Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо зохион байгуулахад оролцож, уг үзэсгэлэнд манай салбарын 80 гаруй үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ дэвшилтэт техник технологийн гайхамшигт хэрэглээг дэлгэн үзүүлэв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ICT EXPO-д оролцож буй манай салбарын үйлчилгээ

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛцАА ХОЛБООНЫ САЛБАРЫН

ҮЙЛчИЛГЭЭ ЭРХЛЭГчДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН

“ICT EXPO-2010”

Page 25: Crcnews 201010

25CRC News 10 2010

эрхлэгчдийн дундаас шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, шинэлэг үйлчилгээ, санал санаачлага зэргийг харгалзан үзэж шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн гэсэн шалгууруудаар шилдгийн шилдэг үйлчилгээ эрхлэгчийг шалгаруулан өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.

Мөн “EXPO-2010” үзэсгэлэнгийн үеэр манай салбарынхан нийт хэрэглэгчиддээ өөрсдийн үйлчилгээний урамшууллаар бэлэг барихаас гадна шинээр зах зээлд нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах, хэрэглэгчдэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл өгөхөд ихээхэн анхаардаг.

Түүнчлэн энэ жилийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь хүүхэд багачуудын дунд “Миний мэдэх мэдээллийн технологи” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдээр “ICT EXPO 2010”-ийн үеэр үзэсгэлэн гаргасан явдал байлаа.

Ирэх жил мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг ICT EXPO үзэсгэлэн манай салбарын 90 жилийн тэгш дүүрэн ойтой давахцан зохион байгуулагдах бөгөөд илүү шинэ дэвшилтэт техник технологийн хөгжлийг таниулж мэдрүүлсэн, хэрэглэгчиддээ шинэлэг үйлчилгээнүүдийг хүргэсэн тийм сайхан үзэсгэлэнгийн нээлттэй учран золгоцгооё!

ҮЙЛ

яв

ДА

Лw

ww

.crc.gov.mn

Page 26: Crcnews 201010

26 CRC News 10 2010

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛцАА ХОЛБООНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ҮЙЛчИЛГЭЭ ЭРХЛЭГчИД

“МэдээЛэЛ ХОЛБООНЫ СүЛЖээ” тӨрИЙН ӨМчИт КОМПАНИ

Монгол Улсын Их Хурлын 2005 оны 48 тоот тогтоолоор батлагдсан “Хувьчлалын хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 186-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 491-р тогтоолыг тус тус үндэслэн төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны үндсэн сүлжээ болон салбар сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцан сүлжээний бизнес дагнан эрхлэх Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийг байгуулсан. Улсын хэмжээнд харилцаа холбооны үндсэн болон салбар сүлжээний тогтвортой, найдвартай ажиллагаа, техникийн бэлэн байдал, системийн чанарын түвшинг хангахуйц ашиглалт үйлчилгээг хэрэгжүүлж үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын сүлжээнд чөлөөтэй, нээлттэй холбогдох боломж олгон, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор сүлжээний түрээсийн үйлчилгээг нээлттэй зарчмаар ижил тэгш нөхцөлөөр үзүүлэх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Компаний үндсэн үйл ажиллагаа, сүлжээний ашиглалт үйлчилгээний гол чиглэлүүд:

21 аймаг, 335 сумдад мэдээлэл, харилцаа • холбооны сүлжээний тасралтгүй үйл ажиллагааг хангах;21 аймаг 130-аад суманд 9400 км шилэн кабелийн • сүлжээ, хот хоорондын 27000 орчим километр агаарын шугамын ашиглалт үйлчилгээг хариуцах;Сансарын хиймэл дагуулын систем ашиглан улс • хооронд болон хот хооронд телефон холбооны үйлчилгээ эрхлэх Өгөгдлийн IP сүлжээний 21 аймаг, сумдыг • хамарсан сүлжээ.

Өндөр хурдны 40 сум суурин хамарсан 1Гб/сек • багтаамжтай шилэн кабелийн сүлжээ.Тоон радио релейний 24 станц бүхий 34MB/sec • багтаамжтай сүлжээ.IP хаягийн бүртгэлийн олон улсын APNIC • байгууллагын гишүүн болсон.

Сүлжээний техник технологийн шинэчлэл ба багтаамж:

Манай улсын холбооны түүхэнд одоогийн • байдлаар хамгийн өндөр хурдны STM 16 буюу 2.5Гб/сек багтаамжийн УБ-Өндөрхаан-Сайншанд-Даланзадгад-Баянгол- Дашинчилэн-УБ гэсэн шилэн кабелийн цагирган сүлжээ мөн STM4 буюу 622Mб/сек УБ-Булган-Мөрөн-Улиастай-Алтай-Баянхонгор-Баянгол-Дашинчилэн-УБ гэсэн гэсэн шилэн кабелийн цагирган сүлжээ ашиглаж байна. Алслагдсан баруун аймгуудын чиглэл УБ-• Булган-Мөрөн-Улиастай-Улаангом-Ховд-Өлгий чиглэлийн STM4 буюу 622Mб/сек багтаамжтай шилэн кабелийн сүлжээг ашиглаж байна. 2000 онд хот хооронд ашиглагдаж байсан STM1 • буюу 155Mб/сек багтаамжтай шилэн каблийн сүлжээг сумдын түвшинд ашигладаг боллоо.

Сүлжээний өргөтгөлийн төсөл хөтөлбөр:Төрийн өмчийн үндсэн шилэн кабелийн сүлжээг өргөжүүлэх талаар төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын харилцаа холбооны салбар дахь шилэн кабелийн сүлжээ дараах байдлаар өргөжинө. Үүнд:

Page 27: Crcnews 201010

27CRC News 10 2010

Монгол Улсын Засгийн газраас 1995 онд зарласан GSM үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгч шалгаруулах тендерт Монгол Улсын “NewCom” ХХКомпани, Япон улсын “Sumitomo” корпораци болон “KDDI” корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Мобиком ХХК нь шалгарч 1995 оны 9-р сард үүсгэн байгуулагдсан байна. Тус компани 1996 оны 3-р сарын 18-аас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Монгол Улсад үүрэн телефон холбооны үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн анхны үйлчилгээ эрхлэгч юм. Тус компани нь Франц улсын Alcatel компанийн дэлхийн хөдөлгөөнт холбооны хамгийн сүүлийн үеийн тоон систем болох GSM технологийн төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд 1999 оны 1 сараас CDMA системийн холболтын байгууламжийг ашиглалтанд оруулсанаар утасгүй суурин холбооны Мобифон үйлчилгээг нэвтрүүлсэн.

Тус компани нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд дараах төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна. Үүнд:

GSM технологиор үүрэн телефон холбооны – • Дараа төлбөрт мобизон багц (Zone 160-400), мобиком багц (Gold, Platinum, Sliver) үйлчилгээ болон урьдчилсан төлбөрт Мобикарт үйлчилгээ, Мобистудент,Нэмэлт үйлчилгээнүүд, GPRS/MMS технологи, Мобимедиа CDMA-WLL технологи дээр үндэслэсэн утасгүй • суурин телефон холбооны үйлчилгээ Интернэтийн үйлчилгээний бөөний урсгал • түрээслэх үйлчилээ /Wholesale/ Intelsat системийн сансрын хувийн хөдөлгөөнт • холбооны сүлжээ Хот хоорондын суваг дамжуулах сүлжээний •

МОБИКОМ ХХК

Төслөөр 8723км шилэн кабелийн сүлжээний • суурилуулалтын ажил хийгдэнэ.Төслийн үр дүнд шинээр 148 сум шилэн кабелийн •

сүлжээнд хамрагдана. Төслөөр 3 цагираг бүхий 10Гб/сек багтаамжтай • IP/MPLS-ийн сүлжээ байгуулагдана.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХУвЬЦААт КОМПАНИ

Монголын цахилгаан холбоо хувьцаат компани нь 1992 оноос “Улсын үйлдвэрийн газар” болгон зохион байгуулагдаж улмаар Монгол Улсын Засгийн газар Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 208 дугаар тушаал болон өмч хувьчлалын комиссын 28 тоот тогтоолоор “Гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани” болсон. Одоо тус компанийн хувьцааны 40 хувийг БНСУ-ын “КoreaТelecom” корпораци эзэмшиж байна.Тус компани нь олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд дараах төрлүүдийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Үүнд:

Суурин телефон холбооны үйлчилгээ• Улс хоорондын ярианы үйлчилгээ•

Хотын дотор болон хот хоорондын ярианы • үйлчилгээИнтернэтийн үйлчилгээ• Кабелийн телевизийн үйлчилгээ• Утасгүй суурин холбооны үйлчилгээ• Хэрэглэгчийн 33 нэр төрлийн нэмэлт үйлчилгээ•

Тус компанийн орон нутаг, улс, хот хоорондын цахилгаан холбооны үйлчилгээ буюу суурин холбооны үйлчилгээ, интернетийн болон кабелийн телевизийн үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүргэн үйлчилж байгаа бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар суурин болон утасгүй суурин телефон хэрэглэгчдийн тоо 170,000 орчим хүрээд байна.

ҮЙЛ

чИ

ЛГЭ

Э Э

РХЛЭ

ГчИ

Д

Page 28: Crcnews 201010

28 CRC News 10 2010

түрээсийн үйлчилгээ Улс хоорондын интернэт сувгийн үйлчилгээ• 3G үйлчилгээ • Олон улсын яриа, Роуминг үйлчилгээ•

Мобиком ХХК нь одоогийн байдлаар үүрэн холбооны үйлчилгээний хамрах хүрээгээ Улаанбаатар хот, 21

аймгийн төв болон 370 орчим сум, суурин газарт хүргээд байгаагаас үүрэн холбооны 3,5G үйлчилгээг 2009 оноос эхлэн Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд нэвтрүүлж, Монгол Улсын хэмжээнд нэг сая гаруй хэрэглэгчдэд үүрэн холбооны үйлчилгээг хүргээд байна.

СКАЙтЕЛ ХХК

ЮНИтЕЛ ХХК

Монгол Улсын Засгийн газраас зарласан үүрэн телефон холбооны хоёр дахь операторыг шалгаруулах тендерт Скайтел ХХК шалгаран 1999 оны 5 дугаар сарын 7-ны өдөр орон даяар үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдож, 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2001 онд AMPS системийг CDMA IS-95B системээр сольж улмаар 2004 оноос CDMA2000 1x буюу үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчиддээ мэдээлэл дамжуулалтын хурд болон ярианы нууцлалт хамгийн өндөр, цацраг туяаны түвшин хамгийн бага байдаг чанартай системийг нэвтрүүлэн ашиглаж байна. Тус компани нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд дараах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Үүнд:

CDMA технологиор үүрэн телефон холбооны •

– дараа төлбөрт VIP Class, Nice, VIP 100, Busi-ness Group, хүүхэд залуучуудад зориулсан d20 урьдчилсан төлбөрт Call Plus ба Econo, Skycall зэрэг 40 орчим нэмэлт үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна. утасгүй суурин холбооны Skyphone;• утасгүй интернэт буюу WAP; • 3G үйлчилгээ • Роуминг үйлчилгээ• NEX 3.75G сүлжээг ашиглан Nex Mobile -3.75G, • Nex Video Call – 3G, Nex Camera – 3.75G үйлчилгээг хүргэж байна.

Скайтел ХХК нь энэ оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хот, 21 аймаг болон 300 гаруй сум суурин газарт үүрэн холбооны үйлчилгээгээ хүргээд байгаа ба хагас сая гаруй хэрэглэгчдэд үүрэн холбооны болон 3G-үйлчилгээ хүргэж ажиллаж байна.

Үүрэн холбооны Юнител ХХК нь Монголын үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар стандартыг дээшлүүлж хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, шинэлэг үйлчилгээг хүргэх, үүрэн холбооны салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор 2005 онд зарлагдсан гурав дахь үйлчилгээ эрхлэгчийг шалгаруулах нээлттэй тендерээс шалгарч, 2006 оны 06 сарын 26-ны өдрөөс үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Юнител ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд зах зээлд дараах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргээд байна. Үүнд:

GSM технологиор үүрэн телефон холбооны •

дараа төлбөрт My life, Dream life урьдчилсан төлбөрт Dopin, Happy life, New life бусад нэмэлт үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байна. Залууст зориулсан ID-үйлчилгэээ• Олон улсын Роуминг үйлчилгээ• 3G үйлчилгээ • Live 3.5G сүлжээгээр дамжуулан live internet, • live mobile, live call үйлчилгээ

Тус компани нь энэ оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хот, 21 аймаг болон 300 гаруй сум суурин газарт үүрэн холбооны үйлчилгээгээ хүргээд байгаа ба 400,000 гаруй хэрэглэгчдэд үүрэн холбооны болон 3G-үйлчилгээ хүргэж ажиллаж байна.

Page 29: Crcnews 201010

29CRC News 10 2010

ЖИ-МОБАЙЛ ХХК

МОНГОЛ ШУУдАН тӨрИЙН ӨМчИт ХУвЬЦААт КОМПАНИ

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жи-Мобайл” ХХК богино хугацаанд Монгол Улсын өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгож, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэн, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтийг албан ёсоор хийж, анхны хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргэж эхэлсэн байна. Жи-Мобайл ХХК нь үүрэн холбооны шинэ үеийн буюу CDMA2000 1x/EVDO технологи дээр суурилагдсан дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тус компани мэдээлэл, харилцаа холбооны зах

зээлд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд дараах үйлчилгээнүүдийг гаргаад байна. Үүнд:

CDMA технологиор үүрэн телефон холбооны • дараа төлбөрт үйлчилгээний ЖИ-1 багц, ЖИ-2 багц, ЖИ-3 багц, урьдчилсан төлбөрт үйлчилгээний ЖИ-10 багц, ЖИ-20 багц, ЖИ-30 багц Үүрэн холбооны 3G үйлчилгээ• Интернэтийн үйлчилгээ• Хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээнүүд•

Жи-Мобайл ХХК нь Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 265 гаруй сум суурин газарт үйлчилгээгээ хүргэсэн ба 2010.06.30-ны байдлаар нийт хэрэглэгчдийн тоо 360,000 гаруйд хүрээд байна.

Монгол улсын Засгийн Газрын шийдвэрээр 1990 оны 7-р сарын 1-нд Монгол улсын Цахилгаан, шуудан холбооны газрыг Цахилгаан холбооны газар, Шуудан холбооны газар болгож өөрчлөн зохион байгуулснаар шуудангийн салбарын өөрчлөн байгуулалт эхэлсэн. Тэдгээр нь Засгийн газрын төсөвт агентлагын хэлбэртэй ажиллаж байсан бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 10-р сарын 24-ны өдрийн 274 тоот тушаалаар Шуудан холбооны газрыг Монгол Шуудан ТӨҮГ болгон өөрчилсөн. Монгол шуудан ТӨХК нь Монгол Улсын бүх аймаг, хотын төв дэх 21 Шуудан үйлчилгээний газар, сумдын 340 Шуудан үйлчилгээний салбар, нийслэл Улаанбаатар хотод 36 шуудангийн үйлчилгээний салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг долоо хоногт 2-5 удаа, аймгийн төв, сум хооронд

долоо хоногт 1-3 удаа хүргэж, дэлхийн 200 шахам оронтой шуудан солилцож байна. Мөн шуудангийн хамгийн шуурхай хэлбэр болох буухиа шуудан \EMS\-г 34 оронтой солилцон ажиллаж байна. Монгол Шуудан компанийн зах зээлд нэвтрүүлээд байгаа үйлчилгээнүүд:

Албан байгууллага иргэдээс бичиг, захиа, боодол • болон илгээлтийг хүлээн авч хүргэж гардуулах Шуудангийн тарифийн болон уран сайхны марк, • үнэт цаасны эх зураг зохиох, хэвлүүлж гадаад, дотоодын зах зээлд борлуулах Шуудангийн хэрэглэгчийн хайрцгаар үйлчлэх• Буухиа шуудангийн үйлчилгээ• Дотоод, гадаадын тогтмол хэвлэл, номын • захиалга хүлээн авах, хүргэж гардуулах Хэвлэл мэдээллийн зарлал хүлээн авах• Аерограммын үйлчилгээ•

Үргэжлэл нь дараагийн дугаарт

ҮЙЛ

чИ

ЛГЭ

Э Э

РХЛЭ

ГчИ

Д

Page 30: Crcnews 201010

30 CRC News 10 2010

ÀÉ-ÏÈ ÒÂ

ÌÎÁÀÉË ÒÂГЭЖ юУ вЭ?

АЙ-ПИ тв

АйПи ТВ нь өргөн зурвасын интернэт сүлжээ ашиглан тоон телевизийг ердийн телевизор дээр хүлээн авч үзэх боломжийг олгосон технологийн дэвшилтэт үйлчилгээ юм. Монгол улсад 2009 онд АйПи ТВ-ийн эрхийг 2 компани авсан бөгөөд үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болоод байна. Хүмүүсийн дунд АйПи ТВ-ийг интернэт ТВ-тэй андуурах нь ихээхэн түгээмэл байдаг. АйПи ТВ нь интернэт ТВ-ээс чанар болон зарим нэмэлт үйлчилгээрээ ялгардаг. Интернэт ТВ нь ердийн интернэтийн сүлжээ ашиглан хэрэглэгчийн комьпютер дээр гардаг бол АйПи ТВ нь тусгайлан зориулагдсан өргөн зурвасын интернэтийн сүлжээ ашиглан телевизороор хэрэглэгчидэд хүрдэг тул чанарын хувьд ихээхэн давуу юм. Түүнчлэн интернэт ТВ нь уламжлалт ТВ-ийн адил өөрсдөө мэдээ, нэвтрүүлэг хийх боломжтой зар сурталчилгаанаас санхүүждэг контентийн үйлчилгээ үзүүлэгч бол АйПи ТВ нь ердийн кабелийн ТВ-ийн үйлчилгээ үзүүлэгчтэй адилхан юм. Өөрөөр хэлбэл АйПи ТВ нь контент хийх эрхгүй байх ба кабелийн ТВ-ийн адил хэрэглэгчээс авах үйлчилгээний хураамжаас санхүүждэг байна. АйПи ТВ нь дараах нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжоороо бусад ТВ-ийн үйлчилгээнүүдээс давуу талтай юм. Үүнд:

• 2 талт үйлчилгээ (онлайн видео үйлчилгээ, вэб үзэх, е-мэйл, мэссэж, тоглоом гэх мэт)

• Худалдаа наймаа, телешор, билет захиалга

• Мэдээ мэдээлэл (цаг агаар, спорт, улс төр гэх мэт)

• Сувгуудийг өөрчлөх боломж (хэрэглэгч бүр өөрсдийн дуртай сувгуудийг үзэх)

• ТВ-ээр онлайн явж буй видео нэвтрүүлэгийг бичиж авах

• Гэрийн хамгаалалт дохиололын систем бий болгох

Мобайл тв (Mobile TV)

Мобайл ТВ нь утасгүй холбоог ашиглан хэрэглэгч хөдөлгөөнт орчинд мобайл төхөөрөмж дээр хүлээн авч үзэх боломжтой үйлчилгээ юм. Мобайл ТВ нь 2 талт үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой ба илүү хувийн шинж чанартай байдгаараа уламжлалт ТВ-ээс ялгаатай юм. Мобайл ТВ-ийг хэрэглэгчдэд хүргэх 2 үндсэн арга зам байдаг. 1) үүрэн холбооны сүлжээг ашиглан 3G технологиор телевизийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг.

Монгол улсад үүрэн холбооны Мобиком компани SMART-ТV, Скайтел компани Style3G үйлчилгээнүүдээр Мобайл ТВ-ийг үзүүлж байна. Дутагдалтай тал нь Мобайл

ТВ нь үүрэн холбооны яриа болон өгөгдөлийн үйлчилгээтэй багтаамж

булаацалддаг тул оператор компаний үйлчилгээний чанар мууддаг байна. 2) Тусгайлан зориулсан өргөн зурвасын сүлжээгээр Мобайл ТВ-ийн үйлчилгээг хүргэх нь чанарын хувьд давуу юм. Нөгөө талаас сүлжээ байгуулах хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг. Энэхүү сүлжээгээр Мобайл ТВ-ийн үйлчилгээг дамжуулахад олон улсын хэд хэдэн стандартууд байдаг (Жишээ нь: DVB-H, DMB, IS-DB-T гэх мэт). Ихэнхи улс орнууд энэхүү Мобайл ТВ-ийн үйлчилгээ эрхлэх эрхийг тендерээр өгдөг ба Монгол улсын хувьд 2009 онд T-DMB (182-190 MГц) болон CMMB (494-502 MГц) стандартаар тус тус нэг эрх өгөгдсөн байгаа билээ. Мобайл ТВ нь дараах нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой юм. Үүнд:

• Онлайн видео үйлчилгээ (Video-On-Demand)

• Зам заагч (Navigation System)

• Мэссэж бичих боломжтой (Instant messaging)

ГЭЖ юУ вЭ?

Page 31: Crcnews 201010

31CRC News 10 2010

ÌÎÁÀÉË ÒÂ

Интернэтийн хэрэглээ өсөн

нэмэгдэж буй орчин цагт хэрэглэгч өөрийн интернэтийн

хурдыг тогтмол шалгах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа тул Харилцаа

Холбооны Зохицуулах Хороо нь албан ёсоор OOK-LA компанийн интернэтийн хурд шалгах програмыг Монгол улсын дотоодын интернэт хэрэглэгчдэдээ зориулан нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Ookla компани нь өргөн зурвасын интернэтийн хурд шалгах болон вебд суурилсан сүлжээний оношлогооны програмуудаараа дэлхийд тэргүүлэгч компани юм. Хэрэглэгч та бидний сайн мэдэх speed-test.net –г дэлхийн интернэт хэрэглэгчдэд хүргэн ажилладаг ба өдөрт 2 сая интернэт хэрэглэгч хурдаа шалган үйлчлүүлдэг байна.

Хурд шалгагч програм нь Америк, Англи улсад байрлаж буй тестийн серверт холбогдож таны

интернэтийн хурдыг шалгах болно. Интернэт хэрэглэгч та бүхэн интернэтийн хурд шалгагч програмыг ашигласнаар дараах боломжуудыг авах болно.Үүнд:- Өөрийн интернэтийн хурдыг шалгаж тодорхойлох- Хэрэглэгч тестийн үр дүнг баримтжуулан зураг хэлбэрээр хадгалж авах зэрэг боломжтой юм. Ингэснээр та өөрийн хэрэглэж буй интернэтийн гэрээнд заасан хурдандаа хүрч байгаа эсэхийг хялбархан тодорхойлох боломжтой болох юм.

Domain Name System /DNS/ Энэхүү систем нь тухайн веб хаяг буюу дахин давтагдашгүй нэрийг IP хаяг болгон хөрвүүлдэг систем юм. DNS систем нь системийн бүтэцийн хувьд мод хэлбэртэй байдаг. Модтой зүйрлэхэд навчны цэг бүр нь нэг болон түүнээс илүү нөөц бичлэгтэй байдаг. Цэг бүр нь domain нэрний бүтэц болон мэдээллийг агуулж байдаг.

Top –Level –DomainsИнтернетэд буй нэрнүүд нь давхцах ёсгүй байдаг ба гагцхүү Top-Level-Domain-ээрээ ялгагдаж болно. Үүнийг өөрөөр Domain нэрний өргөтгөл гэж хэлэх нь ч байдаг.

Second-Level-DomainsТехникийн хэлээр бол google.com бол Second-Level-Domain. Учир нь Top Level Domain нь .com юм. Sub-domain гэдэг ойлголт гарч ирдэг.

Domain нэрний ерөнхий шаардлагаОнол ёсоор бол subdomain нь 127 хүртэл хэсгээс тогтсон байх боломжтой мөн тус бүрдээ 63

тэмдэгтээс тогтох боломжтой. Гэхдээ нийт domain нэрний урт нь 255-аас хэтрэх ёсгүй. Гэхдээ амьдрал дээр domain нэр бүртгэгч нь нэрний урт болон богинын хязгаарыг тогтоож өгдөг.

Internationalized domain name Нилээд европын орнуудын бичиг үсэгүүд нь non-Latin үсэгүүдээс тогтдог. Мөн Ази болон Арабын үсэг нь ялгаатай байдаг. Үүнийг шийдэхийн тулд Юникодыг ашигласан. Анх 1996 онд M. Duerst санал оруулж байсан. 1998-н оноос туршилт эхэлсэн. ICANN –аас IDNA-ийн бичиг баримтыг эцсийн байдлаар 2003-нд гаргасан. Мөн одоо бараг бүх Веб үзэгч программууд Юникодыг дэмжидэг болсон.

Internationalized domain name МонголдМонголд одоо хөгжиж байгаа бөгөөд Монголд Датаком компани хөгжүүлж явж байгаа билээ. Үүний тулд өөр дээрээ сервер ажиллуулж байгаа бөгөөд бусад интернетийн үйлчилгээ өөрийн серверт холбож байгаа билээ.

МЭД

ЭЭ

, МЭД

ЭЭЛ

ЭЛw

ww

.crc.gov.mn

Page 32: Crcnews 201010

32 CRC News 10 2010

Сур: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороооноос 2010 оны 5-р сард зохион байгуулагдсан “Харилцаа холбооны зохицуулалт 2010” форумын зорилго, онцлогийг танилцуулах уу? У.тамир: Манай байгууллага 2006-2009 онуудад үйлчилгээ эрхлэгчдийн дунд мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалт, шинэ техник технологи, түүнчлэн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван гарах арга замын талаар цуврал семинарыг бүх аймгийг хамруулан бүсчлэн зохион байгуулсан юм. Энэ жил дээрхи семинарын үргэлжлэл болгон Улаанбаатар хотод “Харилцаа холбооны зохицуулалт 2010” форумыг “Бизнесийн орчны шинэчлэл - үр ашигтай зохицуулалт” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд форумд хот, хөдөөгийн 300 орчим төлөөлөгчид оролцлоо. Энэхүү форум Монгол Улсад Харилцаа холбооны салбарын зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жил, Радио долгионы хяналтын станц байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд анхны арга хэмжээ болж зохион б а й г у у л а г д с а н а а р а а онцлогтой болсон юм. Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдтай хөгжиж, энэ нь зах зээлийн хувьсал өөрчлөлт, бизнесийн шинэ шинэ боломжийг дагуулсаар байна. Энэ үйл явц нь нэгдэн нийлэлт бөгөөд Монгол Улсад ч энэ өөрчлөлт бодитой болж байгаа нь зөвхөн салбарын удирдлага төдийгүй, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн менежментийн түвшинд ч технологийн хөгжилд нийцэн зохицох алхамуудыг, алсыг харсан шинэчлэлийг шаардаж байна. Тиймээс Зохицуулах хороо энэхүү нэгдэн нийлэлтийн үеийн бодлогоо тодорхойлох, ингэхийн тулд зах зээлийн өнөөгийн байдал, тохиолдож байгаа хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, түүнчлэн зохицуулалтын үйл ажиллагааг чухам юунд чиглүүлэх талаар үйлчилгээ эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсох, тэдэнтэй хэлэлцэн зөвлөлдөх нь энэ форумын үндсэн зорилго байсан юм.

Түүнчлэн энэ форумаар хэлэлцсэн асуудал, гаргасан зөвлөмж нь зах зээлийн шаардлагад нийцсэн урт хугацаанд тогтвортой үйлчлэх тийм зохицуулалтын бодлого, зарчмыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр, Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг бизнесийн шинэтгэлийн жил болгосон зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм.Сур: “Харилцаа холбооны зохицуулалт-2010” форумд мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан өргөн цар хүрээтэй оролцсон байна. тиймээс та уг форумын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлвэл ...?У.тамир: Юуны өмнө Монгол Улсад өнгөрсөн 15 жилийн хугацаанд зохицуулалтын ямар үе шатыг туулж, чухам юу хийж, өнөөгийн түвшинд хүрснийг нэгтгэн дүгнэж, олон улсын зохицуулалтын нийтлэг чиг хандлагын талаар Зохицуулах хорооноос товч танилцуулсан.

Уг форум “Интернэт, интернетэд суурилсан үйлчилгээний бизнес чиг хандлага”, “Өргөн нэвтрүүлгийн ирээдүй – контентийн хөгжил” ,“Шуудангийн хөгжлийн асуудлууд” гэсэн 3 салбар хуралдаантай болж, салбар хуралдаан бүр асуудал дэвшүүлсэн, тодорхой санал гаргасан илтгэлүүд тавигдаж, ажил хэрэгч халуун яриа өрнөсөн, хүн

бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүхий нээлттэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн. Форумд оролцогчид хөрөнгө оруулалтын үр ашгийг дэмжсэн, бүх талуудын ашиг сонирхолд нийцсэн бизнесийн орчныг бий болгох нь нэгдэн нийлж байгаа зах зээлийн хөгжлийг хурдасгахад чухал нөлөөтэй бөгөөд ийм орчныг бий болгоход зохицуулалтыг боловсронгуй, үр ашигтай болгох нь анхдагч алхам гэж үзэж, нэгдсэн зөвлөмж гаргасан юм. Сур: Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар салбар хуралдаанууд болж, олон олон асуудал хөндөгдсөн илтгэлүүд тавигдсан байна. тавигдсан илтгэлүүд, хэлэлцүүлгүүдийн эцэст уг форумд оролцогчдоос өгсөн зөвлөмжийн талаар тодруулаач...?У.тамир: Форумаас гаргасан зөвлөмжөөр интернет,

У.ТАМИРХХЗХ-НЫ ЗОХИцУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГАМонгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцаа холбооны зохицуулалт” форумыг энэ жил Монгол Улсын Засгийн газраас 2010 оны “Бизнесийн орчныг шинэтгэл”-ийн жил болгож зарласантай холбогдуулан “Бизнесийн орчны шинэчлэл - үр ашигтай зохицуулалт” сэдвийн дор 2010 оны 05 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Форумын хүрээнд интернэт, интернетэд суурилсан үйлчилгээний бизнес чиг хандлага, Өргөн нэвтрүүлгийн ирээдүй – контентийн хөгжил болон Шуудангийн хөгжлийн асуудлуудыг хөндсөн салбар хуралдаанууд болж, илтгэлүүд тавигдсан байна. Форумын төгсгөлд нийт оролцогчид салбар хуралдаануудад хэлэлцэгдсэн илтгэлүүд, асуулт хариултуудын нэгтгэл болгож Зохицуулах хорооонд хандан зөвлөмж гаргасан байна. Уг зохион байгуулагдсан форум, түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ХХЗХ-ны Зохицуулалтын албаны дарга У.Тамиртай ярилцлаа.

Форумын үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол урьд өмнө нь яригдаж байгаагүй, орхигдсон байсан гэж хэлж болохоор радио телевизийн зар сурталчилгааны зах зээлийн өрсөлдөөнийг хэрхэн үр ашигтай болгох, тэдгээрийг технологийн нэгдэн нийлэх үйл явцад зохицож чадах хөгжлийн зөв голдрил руу хэрхэн чиглүүлэх, ингэхийн тулд юуг зохицуулах вэ? ...гэсэн тулгамдсан асуудал байсан. үүний форумын зөвлөмжид тодорхой саналуудаар тусгагдсан.

“ХАрИЛЦАА ХОЛБООНЫ зОХИЦУУЛАЛт-2010” ФОрУМ

Page 33: Crcnews 201010

33CRC News 10 2010

радио телевиз, шуудангийн салбарыг хөгжүүлэхэд нэг талаас Зохицуулах хорооны өөрийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой асуудлаар, нөгөө талаас нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээний талаар тодорхой саналууд тавигдсан юм. Тэдгээрийг нэгтгэн дүгнэж үзвэл дараах асуудалд чиглэгдсэн байгаа юм. Үүнд: Нэгдүгээрт: Зохицуулах хорооны үйл ажиллагааны ил тод, хараат бус байдлыг хангах, ялангуяа гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог шинэ түвшинд гаргахыг онцлон тэмдэглэсэн юм. Хоёрдугаарт: түүнчлэн салбарын удирдлагын түвшинд харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх түлхүүр асуудлаар УИХ, Засгийн Газартай хамтран ажиллах, салбар хоорондын уялдааг хангах, эрх зүйн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, дэд бүтэц, сүлжээний хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгох, хөдөө орон нутагт интернет, радио телевиз, шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлох, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэг асуудлаар тодорхой бодлого гаргахыг санал болгосон. Гуравдугаарт: Зах зээлийн өнөөгийн байдлыг дүгнэн хэлэлцээд нэгдэн нийлэлтийн үед авч хэрэгжүүлэх тодорхой зохицуулалтуудыг, тухайлбал зах зээлийн зах зээлийн багтаамж, эрэлт хэрэгцээний нарийвчилсан судалгааг хийж, хөрөнгө оруулалтыг хамгаалах үүднээс тусгай зөвшөөрлийн тоонд хязгаар тогтоох, дэд бүтэц, сүлжээний нээлттэй байдлыг хангуулах, сүлжээ байгуулахад төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх боломжийг бий болгох, интернетийн болон шуудангийн харилцан холболтыг оновчтой, харилцан ашигтай болгох, телевизийн холболтын асуудлыг журамлах зэрэг өрсөлдөөний орчинг сайжруулахтай холбогдсон арга хэмжээ авахыг Зохицуулах хороонд санал болгосон. Форумын үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол урьд өмнө нь яригдаж байгаагүй, орхигдсон байсан гэж хэлж болохоор радио телевизийн зар сурталчилгааны зах зээлийн өрсөлдөөнийг үр ашигтай яаж болгох вэ, тэдгээрийг технологийн нэгдэн нийлэх үйл явцад зохицож чадах хөгжлийн зөв голдрил руу хэрхэн чиглүүлэх вэ, ингэхийн тулд юуг зохицуулах вэ гэсэн тулгамдсан асуудал байсан ба энэ чиглэлээр форумын зөвлөмжид тодорхой саналууд тусгагдсан. Тэдгээрийн нэг нь контентийн үйлчилгээг хөгжүүлэх зөв менежментийн систем бүрдүүлэхийг бүх талаар дэмжих, контентын агуулгын хяналт, түүний дотроос хүүхдийг сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбоотой зохицуулалтыг бий болгох асуудал байсан бөгөөд энэ нь интернетийн болон мобайл контентэд ч хамаарах асуудал гэж үзсэн. Форумын үеэр ихээхэн шүүмжлэгдэж, онцгой анхаарал татсан асуудал яах аргагүй аль аль салбарын зах зээлийг хэт либеральчилж, үйлчилгээний стандарт, чанар хангах асуудал туйлын хангалтгүй байгаа нь тэдний бизнесийн хөгжил, өрсөлдөөний орчинд сөрөгөөр нөлөөлж байна гэж үзсэн явдал юм. Тиймээс ч Зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ, үйлчилгээний чанар, стандарт мөрдөлтөнд тогтмол хяналт, мониторинг хийж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үзүүлэлт, аргачлалаар үнэлж, дүгнэдэг, үр дүнг ил тод мэдээлэх, хариуцлага тооцох механизмыг бий болгох асуудлыг форумд оролцогчид санал нэгтэй дэвшүүлсэн. Түүнчлэн салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтыг илүү боловсронгуй болгоход судалгаа, шинжилгээний асуудлыг өндрөөр үнэлж, энэ ажлыг гүйцэтгэх бүтцийг

Зохицуулах хорооны дэргэд бий болгохыг санал болгосон. Сур: зохицуулах хороо форумын зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна вэ?У.тамир: Форумаас гаргасан зөвлөмжийг Зохицуулах хороо анхааралтай авч үзэж, зарим нэг арга хэмжээг авч эхлээд байна. Жишээлбэл Зохицуулах хорооны хэлэлцүүлэг хийх дэгийг шинээр боловсруулан батлуулж, “онлайн болон мобайл контентын зохицуулалтын баримт бичгийг хэлэлцүүлж байна. Эдгээр баримт бичгүүдийг боловсруулахдаа контентын агуулгад зохицуулалт

хийх эрх зүйн орчинг тодорхойлох зорилгоор Монгол Улсын хуулиудын хүрээнд олон улсын нийтлэг жишгийн хамт авч үзсэн хууль эрх зүйн зөвлөлгөөг авч ажиллалаа.Технологиос үл хамаарах тусгай зөвшөөрлийн

тогтолцоог бий болгох зорилгоор тусгай зөвшөөрлийн ангилал, нөхцөл шаардлагыг босоо түвшинд тусгаарлалтыг хийх, хэвтээ түвшинд нэгтгэх чиглэлннр өөрчлөлт хийх саналыг боловсруулаад үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг хийж байна. Энэ ажлын хүрээнд контентын үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай зохицуулалтын талаархи концепцээ тодорхойлж, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг, түүнийг хэрэглэгчдэд дамжуулан хүргэхтэй холбоотой үйлчилгээнд хийх зохицуулалтын журам, холбогдох баримт бичгүүдийг боловсруулаад байна. Сансрын хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулахад тавигдах техникийн шаардлага, чанарын үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоож, хяналтын нэгдсэн системийг бий болгож, ажиллах дэг журмыг гарган мөрдүүлж эхлээд байна. Дэд бүтэц, сүлжээ байгуулахтай холбоотой стандартуудыг авч үзэн шилэн болон физик кабелийн суурилуулалтын стандартыг шинэчлэх, интернетийн түгээх сүлжээг барилга байгууламжид хүргэхэд тавигдах стандартыг шинээр боловсруулах ажлыг хийж байна. Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг шалгаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг энэ оны 6-р сараас 10-р сарын хооронд гүйцэтгэж, шаардлага хангахгүй байгаа зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хариуцлага тооцох, шаардлагатай зарим стандарт, чанарын үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулах, ашиглалт үйлчилгээний чиглэлээр сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байна. Сур: тантай мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. энэ жил зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ой тохиолдож байгаа юм байна. та хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?У.тамир: Монгол Улсад харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжөөд 15 жил болж байна. Мөн Радио долгионы хяналтын станц байгуулагдсаны 50 жилийн ойг бид энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тиймээс харилцаа холбооны зохицуулах байгууллага болоод радио долгион хяналтын станцад ажилласан байсан ахмад үеийндээ, одоо ажиллаж байгаа хамт олондоо ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.Сур: Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн талаар хийж байгаа ажлын талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хийж байгаа ажлаа танилцуулсан танд баярлалаа. Хийж, хэрэгжүүлж байгаа ажилд тань амжилт хүсье!У.тамир: Баярлалаа.

Контентийн үйлчилгээг хөгжүүлэх зөв менежментийн систем бүрдүүлэхийг бүх талаар дэмжих, контентын агуулгын хяналт, түүний дотроос хүүхдийг сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбоотой зохицуулалтыг бий болгох асуудал байсныг хөндөж ярилцсан.

ДУГА

АРЫ

Н ЗО

чИ

Нw

ww

.crc.gov.mn

Page 34: Crcnews 201010

34 CRC News 10 2010

Харилцаа холбооны зохицуулалт-2010 форумд оролцогчид

Б.Болдбаатар О.Баттогтох

Форумын ажлын хэсгийнхэн

Форумд оролцогчид

Page 35: Crcnews 201010

35CRC News 10 2010

Page 36: Crcnews 201010

36 CRC News 10 2010