asian development bank and mongolia: fact sheet (mongolian)

4
Азийн Хөгжлийн Банк ба Монгол улс БАРИМТ МЭДЭЭЛЭЛ 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Азийн Хөгжлийн Банк (АХБ) 1991 оноос өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт албан ёсны хөгжлийн санхүүжүүлэгч байсаар ирсэн бөгөөд зах зээлд суурилсан эдийн засаг бүхий дунд орлоготой улс болох шилжилтэнд голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. 1991 оноос хойшхи хугацаанд Монгол Улс нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт хүлээн авсны дотор Азийн хөгжлийн сан (АХС) ба ердийн хөрөнгийн эх үүсвэр (ЕХЭҮ)-ээс санхүүжүүлсэн 1.2 тэрбум ам.долларын дүн бүхий Засгийн газрын нийт 56 зээл, 94.5 сая ам.долларын Засгийн газрын бус 4 зээл, нийлбэр дүн нь 218.4 сая ам.доллар болох АХС-ийн 12 удаагийн, Ядуурлыг бууруулах Японы сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн 24 удаагийн буцалтгүй тусламж, мөн 184 төсөлд хамаарах нийт 110.9 сая ам.долларын техникийн туслалцаа багтжээ. Одоо хэрэгжиж буй зээл тусламжийн багц нь 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар 18 зээл (544 сая ам.доллар), АХС-ийн 9 буцалтгүй тусламж (129 сая ам.доллар) болон 30 техникийн туслалцааны төслөөс (25 сая ам.доллар) бүрдэж байна. Голлон уул уурхайд түшиглэн түүхэн дээд түвшиндээ хүрсэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд арай тогтвортой хэмжээндээ хүрч буурлаа. Монголд хүртээмжтэй өсөлтийг цогцлоохын тулд эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг олноор бий болгон, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн эрүүл, бүтээмжтэй амьжиргааг баталгаажуулахад тал хээр, ой мод, гол нуур зэрэг байгаль орчны хамгаалал чухал. Өнгөрсөн хугацаанд ЕХЭҮ, АХС болон бусад тусгай сангуудын санхүүжилттэйгээр Монгол Улсад хуримтлагдсан дүнгээр нийт 965.7 сая ам.доллар зээл, тусламжийн ашиглалт болжээ. АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжсэн төсөл, хөтөлбөр АХБ-ны Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг туслалцаа нь үр дүнтэй санхүүгийн загваруудыг тэргүүний туршлага болсон мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй хослох замаар ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн билээ. Ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улс даяар орчин үеийн цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын систем байгуулах ажлыг АХБ-с дэмжин ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллуудыг хөгжүүлэх зорилгоор АХБ-аас 160 сая ам.долларын зээл олгож байгаа бол Монгол Улсын гурав дахь том хот болох Дархан хотод 80 мянга гаруй иргэдэд ашиг тусаа өгөх орчин үеийн цэвэрлэх байгууламжийн төсөлд 18.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялагтай хэдий ч экспортын зах зээлийн боломжуудыг ашиглаагүй хэвээр байна. Монгол брэндийг бий болгож, чанарын хяналтын тогтолцоог төлөвшүүлснээр Монголын компаниуд гадаадын зах зээлд гарах боломжтой болох юм. Иймээс АХБ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилласан ба үүнд, Монфрэш Фүүдс, Эрдэнэт хивс, Дархан нэхий, Витафит компаниуд багтжээ. 2014 онд Төв Засгийн газрын бус үйл ажиллагааны хүрээнд ХААН банкинд 40 сая ам.долларын санхүүжилт олгохоор батлагдсан нь бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэхэд зориулагдана. Үүнээс гадна АХБ 2013 онд Хасбанк болон ХасЛизинг компанид 40 сая ам.доллар зээлдүүлсэн нь мөн бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой байв. Монголын компаниудын хувьд ур чадвартай боловсон хүчний хомсдол хамгийн том хүндрэл болж байгаа тул АХБ-аас хөдөө аж ахуй, барилга, тээврийн салбарын техник, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд 25 сая ам.доллар олгожээ. Хүснэгт 2. Монгол Улс: Батлагдсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, хуримлагдсан дүнгээр a, b Салбар Нийт дүн (сая $) в % в Хөдөө аж ахуйн, байгалийн баялаг ба хөдөөгийн хөгжил 29 99.07 6.11 Боловсрол 24 125.91 7.76 Эрчим хүч 27 127.85 7.88 Санхүү 46 223.38 13.77 Эрүүл мэнд 34 219.79 13.55 Аж үйлдвэр, худалдаа 10 67.73 4.17 Олон салбарын 6 21.20 1.31 Төрийн секторын удирдлага 40 60.29 3.72 Тээвэр 45 567.15 34.96 Усан хангамж, хотын бусад дэд бүтэц ба үйлчилгээ 20 109.99 6.78 Нийт 281 1,622.35 100.00 a Буцалтгүй тусламж, техникийн туслалцааны хамтарсан санхүүжилтийг оролцуулсан дүн. б Засгийн газрын ба Засгийн газрын бус зээл, техникийн туслалцааг оролцуулсан дүн. в Дүнгүүдийг бүхэлчилсэн тул нийлбэр дүн зөрж болно. Хүснэгт 1. Монгол Улс: 2014 онд батлагдсан зээл, техникийн туслалцаа, буцалтгүй тусламж (сая $) Зээл Засгийн газрын Засгийн газрын бус Техникийн туслалцаа Буцалтгүй тусламж Нийт 168.50 40.00 10.31 218.81 – = тэг. Тайлбар: Буцалтгүй тусламж, техникийн туслалцааны хамтын санхүүжилтийг оролцуулсан дүн. Хүснэгт 3. Монгол Улс: Засгийн газраас бусад талуудад олгосон хуримтлагдсан дүнгээрх санхүүжилт, нэр төрлөөр Төслийн тоо 4 Дүн (сая $) Зээл 94.50 Хувь нийлүүлсэн хөрөнгө 1.60 Батлан даалт B ангиллын зээл Нийт 96.10 – = тэг.

Upload: lekien

Post on 31-Dec-2016

235 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Asian Development Bank and Mongolia: Fact Sheet (Mongolian)

Азийн Хөгжлийн Банк ба Монгол улсБАРИМТ МЭДЭЭЛЭЛ

2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 1991 оноос өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт албан ёсны хөгжлийн санхүүжүүлэгч байсаар ирсэн бөгөөд зах зээлд суурилсан эдийн засаг бүхий дунд орлоготой улс болох шилжилтэнд голлох үүргийг гүйцэтгэсэн билээ.

1991 оноос хойшхи хугацаанд Монгол Улс нийт 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт хүлээн авсны дотор Азийн хөгжлийн сан (АХС) ба ердийн хөрөнгийн эх үүсвэр (ЕХЭҮ)-ээс санхүүжүүлсэн 1.2 тэрбум ам.долларын дүн бүхий Засгийн газрын нийт 56 зээл, 94.5 сая ам.долларын Засгийн газрын бус 4 зээл, нийлбэр дүн нь 218.4 сая ам.доллар болох АХС-ийн 12 удаагийн, Ядуурлыг бууруулах Японы сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн 24 удаагийн буцалтгүй тусламж, мөн 184 төсөлд хамаарах нийт 110.9 сая ам.долларын техникийн туслалцаа багтжээ. Одоо хэрэгжиж буй зээл тусламжийн багц нь 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар 18 зээл (544 сая ам.доллар), АХС-ийн 9 буцалтгүй тусламж (129 сая ам.доллар) болон 30 техникийн туслалцааны төслөөс (25 сая ам.доллар) бүрдэж байна.

Голлон уул уурхайд түшиглэн түүхэн дээд түвшиндээ хүрсэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд арай тогтвортой хэмжээндээ хүрч буурлаа. Монголд хүртээмжтэй өсөлтийг цогцлоохын тулд эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байрыг олноор бий болгон, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх шаардлагатай байна. Ард иргэдийн эрүүл, бүтээмжтэй амьжиргааг баталгаажуулахад тал хээр, ой мод, гол нуур зэрэг байгаль орчны хамгаалал чухал.

Өнгөрсөн хугацаанд ЕХЭҮ, АХС болон бусад тусгай сангуудын санхүүжилттэйгээр Монгол Улсад хуримтлагдсан дүнгээр нийт 965.7 сая ам.доллар зээл, тусламжийн ашиглалт болжээ.

АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжсэн төсөл, хөтөлбөрАХБ-ны Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг туслалцаа нь үр дүнтэй санхүүгийн загваруудыг тэргүүний туршлага болсон мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй хослох замаар ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн билээ.

Ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улс даяар орчин үеийн цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын систем байгуулах ажлыг АХБ-с дэмжин ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллуудыг хөгжүүлэх зорилгоор АХБ-аас 160 сая ам.долларын зээл олгож байгаа бол Монгол Улсын гурав дахь том хот болох Дархан хотод 80 мянга гаруй иргэдэд ашиг тусаа өгөх орчин үеийн цэвэрлэх байгууламжийн төсөлд 18.5 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улс мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялагтай хэдий ч экспортын зах зээлийн боломжуудыг ашиглаагүй хэвээр байна. Монгол брэндийг бий болгож, чанарын хяналтын тогтолцоог төлөвшүүлснээр Монголын компаниуд гадаадын зах зээлд гарах боломжтой болох юм. Иймээс АХБ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэгчдийг дэмжиж ажилласан ба үүнд, Монфрэш Фүүдс, Эрдэнэт хивс, Дархан нэхий, Витафит компаниуд багтжээ. 2014 онд Төв Засгийн газрын бус үйл ажиллагааны хүрээнд ХААН банкинд 40 сая ам.долларын санхүүжилт олгохоор батлагдсан нь бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэхэд зориулагдана. Үүнээс гадна АХБ 2013 онд Хасбанк болон ХасЛизинг компанид 40 сая ам.доллар зээлдүүлсэн нь мөн бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой байв. Монголын компаниудын хувьд ур чадвартай боловсон хүчний хомсдол хамгийн том хүндрэл болж байгаа тул АХБ-аас хөдөө аж ахуй, барилга, тээврийн салбарын техник, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд 25 сая ам.доллар олгожээ.

Хүснэгт 2. Монгол Улс: Батлагдсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, хуримлагдсан дүнгээрa, b

Салбар №Нийт дүн(сая $)в %в

Хөдөө аж ахуйн, байгалийн баялаг ба хөдөөгийн хөгжил 29 99.07 6.11Боловсрол 24 125.91 7.76Эрчим хүч 27 127.85 7.88Санхүү 46 223.38 13.77Эрүүл мэнд 34 219.79 13.55Аж үйлдвэр, худалдаа 10 67.73 4.17Олон салбарын 6 21.20 1.31Төрийн секторын удирдлага 40 60.29 3.72Тээвэр 45 567.15 34.96Усан хангамж, хотын бусад дэд бүтэц ба үйлчилгээ 20 109.99 6.78Нийт 281 1,622.35 100.00

a Буцалтгүй тусламж, техникийн туслалцааны хамтарсан санхүүжилтийг оролцуулсан дүн.

б Засгийн газрын ба Засгийн газрын бус зээл, техникийн туслалцааг оролцуулсан дүн.

в Дүнгүүдийг бүхэлчилсэн тул нийлбэр дүн зөрж болно.

Хүснэгт 1. Монгол Улс: 2014 онд батлагдсан зээл, техникийн туслалцаа, буцалтгүй тусламж (сая $)

Зээл

Засгийн газрын

Засгийн газрын бус

Техникийн туслалцаа

Буцалтгүй тусламж Нийт

168.50 40.00 10.31 – 218.81

– = тэг.

Тайлбар: Буцалтгүй тусламж, техникийн туслалцааны хамтын санхүүжилтийг оролцуулсан дүн.

Хүснэгт 3. Монгол Улс: Засгийн газраас бусад талуудад олгосон хуримтлагдсан дүнгээрх санхүүжилт, нэр төрлөөр

Төслийн тоо 4Дүн (сая $)

Зээл 94.50Хувь нийлүүлсэн хөрөнгө 1.60Батлан даалт –B ангиллын зээл –Нийт 96.10

– = тэг.

Page 2: Asian Development Bank and Mongolia: Fact Sheet (Mongolian)

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (CAREC)-ийн хүрээнд Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтай харилцаагаа өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, ажлын байрны бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд нь АХБ дэмжин ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) – Монголын хилтэй Замын-Үдээр дамжуулан шинэ замаар холбосон нь аяллын хугацаа 20 цаг байсныг 8 цаг болгон бууруулжээ. Үүнээс гадна, 2014 онд 125 сая ам.долларын санхүүжилт нь батлагдсан, нийт 170 сая ам.долларын өртөгтэй зам тээврийн төслийн хүрээнд алслагдсан баруун бүсийг хөрш зэргэлдээ БНХАУ болон Оросын Холбооны Улстай холбох авто замын коридорыг барьж байгуулах ажил ид өрнөж байна.

Нийт 9.95 сая ам.долларын санхүүжилттэй техникийн туслалцааны багцууд эрчим хүчний салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг гүйцээх, цахим тогтолцоог нэвтрүүлэх замаар татварын орлогын төвлөрүүлэлтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн түүнчлэн эрчим хүч, тээвэр, санхүүгийн салбарууд дахь шинэ төслүүдийн бэлтгэлийг хангахад зарцуулагдана.

Засгийн газрын бус хүрээн дэх үйл ажиллагааХувийн хэвшил дэх хөрөнгө оруулалтад түлхэц өгөх зорилгоор Төв Засгийн газрын бус улсын сектор болон хувийн салбарын төслүүдэд АХБ шууд санхүүжилт олгодог бөгөөд энэ нь шууд зээл олгох, өөрийн хөрөнгийн санхүүжилт, баталгаа, батлан даалт гаргах, В ангиллын зээл болон гадаад худалдааны санхүүжилт зэрэг хэлбэрээр хийгддэг юм. АХБ үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монголын хувийн хэвшлийн санхүүгийн салбарт 96.1 сая ам. долларын дөрвөн

төсөл хэрэгжүүлсэн байна. Монгол Улс дахь АХБ-ны Засгийн газраас гадуурх зээлийн үлдэгдэл болон олгохоор тохирсон санхүүжилтийн нийт дүн 2014 оны эцсийн байдлаар 88.77 сая ам. доллар байсан нь АХБ-ны Засгийн газрын бус зээлийн багцын 1.12 хувийг эзэлж байна.

АХБ нь Худалдааг санхүүжүүлэх хөтөлбөр(ХСХ)-ийнхөө хүрээнд хамтрагч банк санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан гадаад худалдааг дэмжих батлан даалт, зээл олгож буй нь зах зээлд буй хоосон орон зайг нөхөх зорилготой. 2004 оноос өнөөг хүртэл ХСХ-ийн хүрээнд 20.5 тэрбум ам.долларын худалдаа, 6,000 гаруй жижиг дүнд үйлдвэрийг дэмжсэн 10,300 гаруй гүйлгээ хийгдсэн бөгөөд 2014 онд 1,900 гаруй гүйлгээний дүнд 3.8 тэрбум ам.долларын арилжаа худалдаа хийгдэх боломжтой болжээ. ХСХ нь Монгол Улсын арилжааны 3 банктай хамтран хэрэгждэг ба нийт 105.86 сая ам.долларын худалдааг 130 удаагийн ажил гүйлгээгээр дамжуулан дэмжээд байна. Зах зээлд буй хоосон орон зайг нөхөхөөс гадна хөгжиж буй Азийн эдийн засагт хувийн хөрөнгийг татан оруулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгыг тус хөтөлбөр агуулдаг бөгөөд тэр ч утгаар Монгол Улсад хийгдсэн 105.86 сая ам.долларын худалдааны санхүүжилтийн даруй 36.66 хувийг хувийн хэвшлийн хамтын санхүүжилт эзэлж байна.

Хамтарсан санхүүжилтХамтарсан санхүүжилтийн арга нь АХБ-ны түнш санхүүгийн байгууллагууд, дэмжигч засгийн газрууд болон харъяа агентлагууд, олон талт санхүүгийн байгууллагууд болон арилжааны санхүүжүүлэгчид АХБ-наас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжийг олгодог. Ийм нэмэлт санхүүжилт нь албан ёсны зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, аль эсхүл арилжааны нөхцлөөр олгогдох В ангиллын зээл, эрсдэлийг шилжүүлэх хэлцлүүд, зэрэгцээ зээл, хувь нийлүүлсэн хөрөнгө, батлан даалтын хамтарсан санхүүжилт болон АХБ-ны ХСХ-ийн хүрээнд хийгдэх хамтарсан санхүүжилт зэрэг хэлбэрээр хийгддэг.

2014 оны эцсийн байдлаар, 25 бодит төсөлд хамаарах 102.7 сая ам.долларын болон 31 техникийн туслалцааны төсөлд хамаарах 25.6 сая ам.долларын хуримтлагдсан нийлбэр дүнтэй шууд нэмүү өртөг (ШНӨ) бүхий албан ёсны хамтарсан санхүүжилт Монгол Улсад хийгджээ. Харин тус улсад хэрэгжсэн гурван хөрөнгө оруулалтын төслийн хувьд арилжааны нөхцөлтэй хамтарсан санхүүжилтийн хуримтлагдсан ШНӨ 57.85 сая ам.доллар болсон байна.

2010 оны 1 сарын 1-ээс 2014 оны 12 сарын 31-ний хооронд хамтарсан санхүүжилттэй хэрэгжсэн төслүүдийн хураангуйтай www.adb.org/countries/mongolia/cofinancing хаягаар орж танилцах боломжтой.

Түншлэлийн харилцааАХБ ба Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын хөрөнгө оруулалтын банк болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай олон салбаруудад төсөл хамтран хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн, АХБ нь санхүүгийн үйлчилгээг бага орлоготой иргэдэд хүртээмжтэй болгох, хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр

Хүснэгт 5. Монгол Улс: Багцын чанарын үзүүлэлт, Засгийн газарт олгосон зээл, буцалтгүй тусламжийн хувьд, 2013–2014

Хэрэгжиж буй зээлийн төслийн тоо (2014 оны 12 сарын 31-ний байдлаар)

18

2013 (сая $) 2014 (сая $)Байгуулсан гэрээ/Төлөвлөсөн дүнa,б 4.7 12.2Зарцуулалтa 20.3 38.6

Хэрэгжиж буй буцалтгүй тусламжийн төслийн тоо (2014оны 12 сарын 31-ний байдлаар)в 9

2013 (сая $) 2014 (сая $)Байгуулсан гэрээ/Төлөвлөсөн дүнa,б 12.9 9.5 Зарцуулалтa 36.3 22.2

Асуудал бүхий төслүүд (%) 14

Тайлбар: Дүнгүүдийг бүхэлчилсэн тул нийлбэр дүн зөрж болно.a Тухайн жилдээ гэрээ байгуулагдаж, төлбөр хийгдэн, бүрэн хэрэгжсэн зээл/буцалтгүй тусламжийн

төслүүд багтсан.б Бодлогын зээл/буцалтгүй тусламж багтаагүй дүн.в Зөвхөн Азийн хөгжлийн сан болон АХБ-ны бусад тусгай сангуудын санхүүжилт багтсан.

Хүснэгт 6. Монгол Улс: Хамтарсан санхүүжилт бүхий төслүүд, 2010 оны 1 сарын 1-нээс 2014 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд

Хамтарсан санхүүжилт Төслийн тоо Дүн (сая $)Төсөлa 8 97.11 Зээл 50 10.87 Албан ёсны зээл 1 28.38 Арилжааны нөхцөлтэй хамтарсан санхүүжилт 3 57.86Техникийн туслалцааны буцалтгүй тусламж 22 21.36a Нэгээсилүүэхүүсвэрбүхийхамтарсансанхүүжилттэйтөслүүддавхартоологдоогүй.

Хүснэгт 4. Монгол Улс: Төслийн гүйцэтгэлийн үнэлгээ

Он

Гүйцэтгэлийн үнэлгээ

(%)

Хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн төсөл,

хөтөлбөрийн тоо2005 100.00 12007 100.00 12008 – 12009 50.00 42010 33.33 32012 – 22013 100.00 12014 100.00 1Нийт 50.00 14– = тоо баримт байхгүй.

Тайлбар: “Он” гэдэг нь төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан (ТХГТ) нийтлэгдсэн оныг хэлнэ. Өмнөх жилүүдийн баримт мэдээлэлтэй харьцуулахад, хүснэгтэнд нийтлэгдсэн үнэлгээ нь магадлагдсан ТХГТ болон хөндлөнгийн үнэлгээний дүнд суурилсан бөгөөд өөрийн үнэлгээг тусгаагүй болно. Түүврийн хэмжээ жижиг тул эдгээр үнэлгээний дүн тухайн улс орон дахь үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг төлөөлөхгүй.

Эх сурвалж: ТХГТ-ийн магадлагааны тайлан, төсөл/хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээний тайланд тусгагдсан үнэлгээ, 2014 оны 12 сарын 31-ний байдлаар

Page 3: Asian Development Bank and Mongolia: Fact Sheet (Mongolian)

дотоодын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

АХБ нь Хасбанк, Худалдаа хөгжлийн банк, ХААН банктай түншилэн, жижиг дунд үйлдвэрүүдэд үр дүнтэй, өрсөлдөх чадвартай санхүүжилтийг хүргэх, Капитал банк болон Төрийн банктай хамтран бага орлоготой айл өрхүүд ус түгээх шугам сүлжээнд холбогдоход нь шаардлагатай санхүүжилтийг олгож байна. Мөн түүнчлэн, АХБ-ны буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр орлого багатай иргэд Монос эмийн сангийн сүлжээнээс хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй эм бэлдмэл авах боломжтой болжээ.

Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь АХБ-ны Монгол дахь үйл ажиллагааны үндсэн хэсэг болсон билээ. Ийнхүү, АХБ нь дээд зэрэглэлийн хөрөнгө оруулагчдын консорциумын оролцоотой, 1.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 5 дугаар Дулааны цахилгаан станцийн бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байна.

Худалдан авалт

АХБ-ны Худалдан авах гэрээний эзлэх хувьАХБ нь өөрийн хөгжиж буй гишүүн улс орнуудад жил бүр зээл, буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны хэлбэрээр төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлдэг бөгөөд хэдэн тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил гүйцэтгүүлэх, зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулан ажилладаг. Ихэнх гэрээг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулдаг бөгөөд сонгон шалгаруулалтанд АХБ-ны бүс нутгийн дотоод, гадаад аль ч гишүүн улс орны компани болон хувь хүн оролцох боломжтой.

Зээл, буцалтгүй тусламжийн үйл ажиллагааны хүрээнд байгуулсан бараа бүтээгдэхүүн ба ажил, тэдгээрт холбогдох үйлчилгээний гэрээний нийлбэр дүн 2013 онд 6.59 тэрбум ам.доллар, 2014 онд 8.58 тэрбум ам.доллар байжээ. 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдсан дүнгээр нийт 135.21 тэрбум ам.долларын худалдан авалт хийгдсэн байна.

Зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны үйл ажиллагааны хүрээнд байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний нийлбэр дүн 2013 онд 511.13 сая ам.доллар, 2014 онд 555.30 сая ам.доллар байжээ. 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдсан дүнгээр нийт 9.98 тэрбум ам.долларын худалдан авалт хийгдсэн байна.

Зөвлөх үйлчилгээАХБ-ны зээл, тусламж, техникийн туслалцааны төслүүдийн хүрээнд зөвлөхүүдтэй байгуулсан гэрээний тоо 1966 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 45,584 хүрч, тэдгээрийн өртөг 9.98 тэрбум ам. доллар болжээ. Энэ хугацаанд Монгол Улсын дотоодын зөвлөхүүдтэй 20.03 сая ам. долларын өртөг бүхий 711 гэрээ байгуулан хамтран ажилласан байна.

Бараа бүтээгдэхүүн ба ажил, тэдгээрт холбогдох үйлчилгээАХБ-ны зээл, тусламжийн төслүүдийн хүрээнд 1966 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 135.21 тэрбум ам. долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн ба ажил, тэдгээрт холбогдох үйлчилгээ нийлүүлэх 194,667 гэрээг гүйцэтгэгч болон нийлүүлэгч нартай байгуулсан байна. Энэ хугацаанд 323.65 сая ам. доллар бүхий 1,884 гэрээг Монгол Улсын гэрээт гүйцэтгэгч болон бэлтгэн нийлүүлэгч компаниудтай байгуулжээ.

Хүснэгт 8. Монгол Улс: АХБ-ны зээл ба буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Бараа бүтээгдэхүүн, ажил ба тэдгээрт холбогдох үйлчилгээний гэрээ байгуулж ажилласан шилдэг 5 гүйцэтгэгч/нийлүүлэгч, 2010.01.01–2014.12.31

Гүйцэтгэгч/Нийлүүлэгч Салбар

Гэрээний дүн

(сая $)Одкон Холдинг ХХК TRA 7.91Хурдны зам ХХК TRA 4.49CHMM ХХК TRA 3.26Эсэнд Эй Трэйд ХХК ENE 2.85Хурд компани TRA 2.36Бусад 110.71Нийт 131.58

ENE = Эрчим хүч, TRA = Тээвэр.

Үйл ажиллагаанд тулгарч буй сорилтуудМонгол Улсын хувьд тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийг буй болгоход олон зорилтууд тулгарсаар байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг хурдацтай өсч байгаа ч хүн амын дөрөвний нэг орчим хувь нь ядуу хэвээр байна. Хөдөө орон нутагт ажлын байр хүрэлцээгүйгээс ард иргэд олноороо нийслэл хот руу шилжин нүүж, Улаанбаатар хотод өдгөө хүн амын тэн хагас нь суурьшаад байна. Гэтэл нийслэл хотын иргэдийн цөөнх нь л цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон ба зам нь түгжрэлтэй, сургуулиуд нь хэт ачаалалтай бөгөөд дэлхийн хамгийн хүйтэнд тооцогдох нийслэл хотын дулаан, цахилгааны хангамж ихээхэн эмзэг байдалтай байгаагийн зэрэгцээ агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд толгой цохиж байна. Үүнээс гадна, усны нөөцийн хомсдол болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшгуудын улмаас хөдөөгийн ард иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй тулгарсаар.

Монгол дахь ядуурлыг бууруулахын тулд хөдөө аж ахуй гэх мэт ажиллах хүчний оролцоо ихтэй эдийн засгийн салбаруудад бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх

Хүснэгт 7. Монгол Улсад Зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслүүдийн хүрээнд байгуулсан худалдан авалтын гэрээнүүдийн нийтэд эзлэх хувь

Нэр төрөл

2013 2014Хуримтлагдсан дүн

(2014.12.31)Дүн

(сая $)Нийтэд эзлэх %

Дүн(сая $)

Нийтэд эзлэх %

Дүн(сая $)

Нийтэд эзлэх %

Бараа бүтээгдэхүүн, ажил, тэдгээрт холбогдох үйлчилгээ 18.69 0.28 19.39 0.23 323.65 0.24

Зөвлөх үйлчилгээ 1.99 0.39 3.29 0.59 20.06 0.20 Нийт худалдан авалт 20.68 0.29 22.68 0.25 343.71 0.24

Хүснэгт 9. Монгол Улс: АХБ-ны зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төслийн хүрээнд Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажилласан шилдэг 5 зөвлөх, 2010.01.01–2014.12.31

Зөвлөх СалбарГэрээний дүн

(сая $)

Хангук Инженеринг Консалтантс ENE 0.55Монконсалт ХХК TRA 0.43Монголиан Констранкшн Прожект Консалтантс TRA 0.40Нийгмийн эрүүл мэндийн шинэ холбоо HLT 0.32Kэй Пи Эм Жи Аудит ХХК PSM 0.27Хувь хүмүүс 6.45Бусад 3.38

Нийт 11.80

ENE = Эрчим хүч, HLT = Эрүүл мэнд, PSM = Төрийн секторын удирдлага, TRA = Тээвэр.

Page 4: Asian Development Bank and Mongolia: Fact Sheet (Mongolian)

Энэхүү баримтад АНУ-ын ам.долларыг “$” тэмдгээр илэрхийлсэн бөгөөд бүх тоон мэдээллийг өөрөөр заагаагүй бол АХБ-ны өөрийн тооцоолол дээр суурилсан. Өгөгдлүүд өөрөөр заагаагүй бол 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар тусгагдсан. Энэхүү Баримт мэдээллийг жил бүрийн 4-р сард шинэчлэн гаргадаг. 2015 оны 4 сар

Монгол Улс болон АХБ-ны тухайд АХБ-ны гишүүнчлэл1991 онд гишүүнээр элсэн орсон

Хувь эзэмшил ба саналын эрх Эзэмшиж буй хувьцааны тоо: 1,596 (нийт хувьцаанд эзлэх хувь 0.015%) Саналын эрх: 41,043 (нийт гишүүнчлэлд эзлэх хувь 0.311%) Нийт бүс нутгийн гишүүнчлэлд эзлэх хувь 0.477%)Нийт өөрийн хөрөнгө: $23.12 сая долларХувь нийлүүлсэн хөрөнгө: $1.16 сая доллар

АХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн жинхэнэ гишүүн Мухаммед Сами Саид болон орлох гишүүн Гуаденцио Хернандес Жүниор нар ажиллаж байна.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт орон хариуцсан захирлаар Роберт M. Шоэллхаммэр ажиллаж байна. Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар нь 2001 онд байгуулагдсан бөгөөд АХБ ба Засгийн газар, хувийн хэвшил болон иргэний нийгмийн оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажилладаг. Суурин төлөөлөгчийн газраас Монголын талтай бодлогын асуудлаар хамтран ажиллах, түншлэлийн стратегийг боловсруулах, төлөвлөх, төсөл хөтөлбөрийн багцыг удирдахын зэрэгцээ Монгол Улс дахь хөгжлийн асуудлаарх мэдлэг, туршлагын төв байх чиг үүргийг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газрын хүрээнд АХБ-тай холбогдох асуудлыг Сангийн яам болон Монголбанк (Төв Банк) хариуцан ажилладаг.

Азийн Хөгжлийн Банкны тухайдОлон талт хөгжлийн банк болох АХБ нь 67 гишүүн оронтой бөгөөд тэдгээрийн 48 нь тус бүс нутгийн, 19 нь бусад бүс нутгийн улс орнууд юм. АХБ нь бодлогын хэлэлцүүлэг, зээл, өөрийн хөрөнгийн санхүүжилт, батлан даалт, буцалтгүй тусламж болон техник туслалцаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр голлон дамжуулж хөгжиж буй гишүүн орнуудын хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр иржээ. 2014 онд нийт 12.92 тэрбум ам.долларын зээлийг олгож (113 төсөл), 158.88 сая ам.долларын техникийн туслалцаа (256 төсөл)-г үзүүлж 405.342 сая ам.долларын буцалтгүй тусламжийн 17 төсөл хэрэгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ, шууд хамтарсан санхүүжилтын хэлбэрээр, албан ёсны зээл, буцалтгүй тусламж, арилжааны зориулалттай хамтарсан санхүүжилт буюу “В” ангиллын зээл, эрсдэлийг шилжүүлэх хэлцлүүд, зэрэгцээ зээл, АХБ-ны Худалдааг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтран санхүүжилт үзүүлэх зэргээр нийт 9.24 тэрбум ам. долларын шууд нэмүү өртөг бүхий хамтарсан санхүүжилтийг бүрдүүлсэн. 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд АХБ жилд дунджаар 12.10 тэрбум ам.долларын зээлийг олгож ирсэн байна. Мөн хугацаанд, АХБ болон тусгай сангуудаас санхүүжүүлэн жилд дунджаар 697.97 сая ам.долларын хөрөнгө оруулалтын буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа олгож, 156.69 сая ам.долларын техникийн туслалцааг үзүүлсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, хамтарсан санхүүжилтийг эс тооцвол, хуримтлагдсан дүнгээр нийт 216.21 тэрбум ам.долларын зээлийг 44 оронд хэрэгжсэн 2,729 төсөлд зориулан олгож, 256 буцалтгүй тусламжид нийт 6.87 тэрбум ам.долларыг зарцуулж, 3.75 тэрбум ам.долларын техникийн туслалцаа, үүн дотор бүс нутгийн хэмжээний техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна.

Холбоо барихМонгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар ICC цамхаг, Жамъян гүний гудамж-4 Улаанбаатар хот 14240, Монгол Улс Утас +976 11 323507/329836/313440Факс +976 11 [email protected]/mongolia

Сангийн яамЗасгийн газрын 2-р байр, С.Данзангийн гудамж 5/1 Улаанбаатар 15160, Монгол Улс Утас +976 51 267468/266415Факс +976 11 320247

АХБ-ны хэрэгцээтэй цахим хуудсуудАзийн Хөгжлийн Банкwww.adb.org

Азийн хөгжлийн төлөвwww.adb.org/publications/series/asian-development-outlook

Жилийн тайланwww.adb.org/documents/series/adb-annual-reports

Нэгдсэн мэдээллийн санwww.adb.org/publications/depositories

Хөгжлийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн бүрэн жагсаалттай дараах хаягаар орж танилцана уу:

Сататистик мэдээ, мэдээлийн сангуудwww.adb.org/data/statistics

шаардлагатай бөгөөд хүртээмжтэй хөгжлийг цогцлооход экспортын зах зээлд гарах нь туйлын чухал. Гэтэл, тээврийн зардал өндөр, логистикийн асуудал ярвигтай, тээвэрлэлтийн хугацаа урт байдаг нь хил дамнасан худалдааны өртгийг нэмэгдүүлж, Монголын экспортын барааны өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.

Ирээдүйн чиглэлМонгол Улс, АХБ-ны 2014–2016 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн завсрын шинэчлэл (МТСЗ) 2014 оны 8 сард батлагдсан бөгөөд 2012–2016 онд хамтран ажиллах хүчин төгөлдөр түншлэлийн стратегид 2 стратегийн шинж чанартай өөрчлөлт оруулсан билээ. Эдгээр нь засгийн газрын тэргүүлэх чиглэл дэх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хөдөө аж ахуй, байгалийн баялаг ба хөдөөгийн хөгжил болон санхүү гэсэн 2 салбарыг нэмж хамарсны зэрэгцээ хөгжлийн чухал хэрэгцээг шийдвэрлэхийн тулд ЕХЭҮ-ийн бололцоот санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн юм.

МТСЗ нь ажлын байр шинээр бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг дэмжихэд чиглэсний зэрэгцээ дэд бүтцийн нэн тэргүүнд тавигдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутгийн интеграцчиллыг дэмжих, нийтийн ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай болгох тал дээр анхааран ажиллахаар заасан. Мөн түүнчлэн, боловсон хүчний ур чадварын хомсдолыг шийдвэрлэхэд шаардлагатай боловсрол, сургалтын асуудлуудыг чухалчилсан билээ.

АХБ-ны дэмжлэг туслалцаа нь санхүүгийн байгууллагуудад чиглэж, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих болно. Цахилгаан, дулаан хангамж, нийтийн аж ахуйн үйлчилгээний бусад дэд салбарт үйлчилгээг хүргэх үйл явцын хувьд бодитой өөрчлөлт шинэчлэл явагдаж, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх явдлыг олон талт санаачлагууд дэмжин ажиллах бөгөөд АХБ өөрийн хамтарсан санхүүжилтийн түншлэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсын хөгжилд нэн түрүүнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нэмэлт хөрөнгө нөөц, мэдлэгийн бүтээгдэхүүнүүдийг зориулах болно.