arhag gastrit

30
Архаг Гастрит Эмийн эмчилгээ Б.Батхүү

Upload: -

Post on 16-Apr-2017

801 views

Category:

Health & Medicine


7 download

TRANSCRIPT

Page 1: Arhag gastrit

Архаг Гастрит Эмийн эмчилгээ

Б.Батхүү

Page 2: Arhag gastrit

ТодорхойлолтХодоодны салст бүрхэвчийн

үрэвсэл, булчирхайн эсүүдийн хатингар, эд эсийн хувирал бүхий архаг өвчин

Page 3: Arhag gastrit

Анх 1987 онд Хеликобактерийн халдварын эмгэг жамыг Европын H.pylori-ийн Судалгааны Групп  (European Helicobacter Study Group-EHSG) байгуулагдсан цагаас хойш 20 гаруй жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд 4 удаа Хеликобактерийн талаарх зөвшилцөл гаргасан байна. 

Page 4: Arhag gastrit

Уг зөвшилцлөөр:• ХЭИЙГ ЭМЧЛЭХ ВЭ• ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ• ХЭЗЭЭ ЭМЧЛЭХ ВЭ

Page 5: Arhag gastrit

ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ 1. PPI 20 мг х2  + Кларитромицин (500мг х

2)+амоксициллин (1000 мг х2) эсвэл метронидазол (400-500мг х 2) хослолын 14 хоногийн эмчилгээ нь 7 хоногийн эмчилгээнээс илүү үр дүн сайтай байна. 

Хэрэв тухайн бүс нутагт хийсэн судалгаагаар 7 хоногийн эмчилгээ илүү үр дүн сайтай нь батлагдсан нөхцөлд 7 хоногийн эмчилгээг зөвлөх нь зүйтэй юм.

2. PPI + Кларитромицин + Aмоксициллин эсвэл Метронидазол хослолын эмчилгээ нь тухайн бүс нутгийн хүн амын дунд кларитромицинд тэсвэртэй хеликобактери 15-20 % -аас бага байгаа  үед хэрэглэнэ. Хэрвээ хүн амын дунд метронидазолд тэсвэртэй хеликобактер 40%-аас бага байгаа тохиолдолд PPI + Кларитромицин + Метронидазол гэсэн хослолыг сонгох хэрэгтэй.

Page 6: Arhag gastrit

Хеликобактер устгах эмчилгээний хоёр дах сонголт бол:

1. Висмут агуулсан эм (Денол) бүхий дөрвөлсөн эмчилгээ нь давтан эмчилгээний хамгийн зөв сонголт болно.

2. Харин висмут агуулсан эм өгөх боломжгүй үед PPI + Aмоксациллин эсвэл тетрациклин +Mетронидазол хослолыг авна.

Page 7: Arhag gastrit

Омепразол, OMEPRAZOLE

Өөр нэрс: Losec, Prilosec Үйлдэл, түүний механизм:

Ходоодны париеталь эсийн хананд орших устөрөгч\калийн солилцооны насосын аденозинтрифосфатаза ферментийг хориглох замаар устөрөгчийн протоны насосыг саатуулан давсны хүчил үүсэлтийг дарангуйлдаг.

Page 8: Arhag gastrit

Фармакокинетик: F=0,4 t1\2=30-60 минут, уурагтай холбогдолт 95%, ходоодноос хурдан шимэгддэг, ходоодны хүчилд тэсвэргүй учир системийн өмнөх элиминаци ихтэй, давтан хэрэглэх үед биохүрэхүй ихэсдэг, дийлэнх нь элгэнд хувирч шээстэй хамт гадагшилна.

Page 9: Arhag gastrit

Цээрлэл, болгоомжлол: уг эмэнд болон түүний найрлаганд агуулагдагч бодист харшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдэд хоргүй эсэх нь нотлогдоогүй.

Гаж нөлөө: толгой өвдөх, толгой эргэх, суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, гэдэс дүүрэх, ханиах, арьсаар тууралт гарах ба нуруугаар өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Page 10: Arhag gastrit

Савлалт: 20мг тунгаар капсул савлагдана.

Үнэ: 1600 төгрөг

Page 11: Arhag gastrit

Амоксициллин AMOXICILLINUM

Өөр нэрс: Amoxicillin trihydrate: Amoxil, Cilamox, Polymox,Wymox,

Trimox Amoxicillin\clavulanate potassium: Augmentin, Clavulin Үйлдэл: Пенциллиний бүлгийн хагас нийлэг антибиотик. Өргөн хүрээт үйлдэлтэй олон тооны грам+, ба грам-

микроб \стафиококк, стрептококк, пневмококк, энтерококк, хөхүүл ханиадны ба гэдэсний савханцар, протей, шигелла, сальмонеллын үүсгэгчид гэх мэт\-д нөлөөлнө.

Амоксициллин\клавуланат калийн давс нь пенициллиназа ферментэд тэсвэртэй харин амоксициллины тригидрат нь пенициллиназад тэсвэргүй.

 

Page 12: Arhag gastrit

Фармакокинетик: pka=2.4..7.4..9.6. Vd=0.4л\кг, F=0.93, CL=15л\цаг, t1\2=1.7 цаг, уурагтай холбогдолт 18% элэг, уушиг, булчин, цөсний уут, түрүү булчирхайд сайн хүрнэ. Мөн үе цээж хэвлийн гялтангий хөндийд болон эхэсийн хоригоор сайн нэвтэрнэ. Үйлдэл 6-8 цаг үргэлжилнэ. Заримдаа хувиралтанд орж бөөрөөр ялгарна. Мөн хөхний сүүгээр нилээд хэмжээтэй ялгардаг.

Page 13: Arhag gastrit

Хэрэглэх заалт тун: Грам+ ба грам- микробоор үүсгэгдсэн

системийн халдварууд шээс ялгаруулах замын хурц ба архаг халдваруудын үед:

◦Насанд хүрэгчид ба 20кг аас дээш жинтэй хүүхдэд 250-500гр 8 цагаар ууна.

◦20кг доош жинтэй хүүхдэд 20мг\кг 8цагаар \3 хувааж\ уух ба ноцтой хүнд халдварын үед 40мг\кг мөн 8 цагаар уух буюу 500-1000мг\м2 тунгаар 8 цагаар ууна.

Хүндрэлгүй заг хүйтэнд: Насанд хүрэгчдэд ба 45 дээш кг жинтэй хүүхдэд 3гр-ыг 1гр пробенецидын хамт 1 удаа уулгана.

Page 14: Arhag gastrit

Цээрлэл болгоомжлол: Пенициллиний бүлгийн эмэнд

харшилтай бол хэрэглэхгүй. Цефалоспорины бүлгийн эмэнд

харшилтай болон жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Огих, бөөлжих, суулгах, арьсны тууралт, анафилакси, цус багадалт, тромбоцитопени, лейкопени, эозонофили илрэх зэрэг гаж нөлөө гарч болзошгүй.

Page 15: Arhag gastrit

Савлалт: 250мг 500мг-ын капсул ба шахмал\Ж, К-1, К-2, К-3,К-4\

Үнэ: 1000 төгрөг

Page 16: Arhag gastrit

Метронидазол, METRONIDAZOLUM

Өөр нэрс: Trichopol, Klion, Flagyi, Orvagil, Protostat, Metronil, Tricom

Үйлдэл: Бүдүүлэг биетний эсрэг \трихоманицад амёмицид нөлөөтэй\

Агааргүйтэн микробууд \ Bateroldes, fragilis, coli, Clostridlum, Entamoebo, histolytica, Fusobacterium, Giardla lambila, Peptococcus, Pepto-streptocococcus, Trichomonas, vaginalis, Viellonella гэх мэт\-д бактерцид нөлөө үзүүлнэ.

Page 17: Arhag gastrit

Фармококнетик: Vd=0.7л\кг F=0.90 CL=3л\цаг t1\2=8цаг уурагтай холбогдолт 20%. Цөсөнд өндөр коцентрацитай хуримтлагдана, цус тархины ба эхэсийн хоригийг сайн нэвтэлнэ. Идэвхитэй митаболит үүсгэдэг. Дийлэнх нь шээстэй хамт 6-15% нь өтгөнтэй хамт гадагшилна.

Page 18: Arhag gastrit

Хэрэглэх заалт ба арга:Амёбиоз, лямблиоз, трихомонадозын үедАгааргүйтэн микробоор үүсгэгдсэн

нянгийн үед: насанд хүрэгчдэд ачааллын тун 15мг\кг ойролцоогоор 70кг тутамд 1гр 1 цагийн турш венийн судсаар тарина. Барих тун 7,5кг\мг ойролцоогоор 70кг жинд 500мг 6цагаар венийн судсаар тарих буюу уухаар хэрэглэнэ. Анхны барих тунг цохилтын тунгаас хойш 6 цагийн дараа хэрэглэнэ. Хоногийн дээд тунг 4гр хэтрүүлж болохгүй. Мөн ходоодны шархлааны хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.

Page 19: Arhag gastrit

Цээрлэл, болгоомжлол: ТМС-ийн хүнд эмгэгтэй болон цус төлжилт

доройтсон үе, нитроимидазолын бүлгийн эмэнд харшилтай өвчтөн, жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.

Нүдний торлог болон харааны талбайн өөрчлөлттэй элэгний эмгэгтэй архичин хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Таталт, невропати, атакси, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, сэтгэцийн эмгэгшлийн шинжүүд илрэх, огих, бөөлжих, суулгах, аманд зэв амтагдах, толгой өвдөх, арьсанд тууралт гарах, загатнах, дисбактериоз, лейкопени, үүсэх зэрэг гаж нөлөө үүсэж магадгүй.

Page 20: Arhag gastrit

Савлалт: 200мг.,500мг шахмалаар \Ж, К-

1, К-2, К-3,К-4\ 500мг \100мл тариагаар

савлагдана\ Үнэ: 1000 төгрөг

Page 21: Arhag gastrit

Де-нол \De-nol\

Өөр нэрс: Бискол, Вентрисол, Висмутын трикалийн цитрат, Трибимол

Фармакологийн үйлдэл: Helicobacter pylori-г үхүүлэх үйлдэлтэй шархлааны эсрэг бэлдмэл. Мөн үрэвслийн эсрэг, аргаах үйлдэл үзүүлнэ. Ходоодны хүчиллэг орчинд үл уусдаг висмутын оксихлорид ба цитрат нь тунаж уургийн бодистой хелат нэгдэл үүсгэн улмаар улайлт ба шархлааны гадаргууд хамгаалах өнгөр үүсгэнэ. Түүнчлэн простагландины нийлэгжилтийг сайжруулах, салс ба гидрокарбонатын шүүрлийг ихэсгэх, эс хамгаалах механизмыг идэвхжүүлэх, хоол боловсруулах замын салст бүрхүүлийг пепсин, давсны хүчил, фермент, цөсний хүчлийн давсны үйлчлэлд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх зэрэг үйлдэл тус тус үзүүлнэ. Гэмтэлтэй хэсэгт эпидермийн өсөлтийн хүчин зүйлийг хуримтлуулах ба пепсин ба пепсиногены идэвхийг сулруулна.

Page 22: Arhag gastrit

Фармакокинетик: Висмутын субцитрат хоол боловсруулах замаар бараг шимэгддэггүй. Ихэвчлэн өтгөнтэй ялгарна. Цусанд шимэгдсэн багахан хэмжээний бодис бмб-с шээстэй гадагшилна.

Page 23: Arhag gastrit

Хэрэглэх заалт: Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.

Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны хуцдал \ялангуяа Helicobacter pylori-той холбоотой\

Ходоод болон ходоод ба 12 хуруу гэдэсний архаг үрэвслийн хурцдал \ялангуяа Helicobacter pylori-той холбоотой\

Суулгах шинжээр илрэх гэдэс цочролын хам шинж.

Хоол боловсруулах замын органик өвчинтэй холбоогүй үйл ажиллагааны хямрал.

Page 24: Arhag gastrit

Хэрэглэх арга: Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 4 удаа хоолноос 30 минутын өмнө болон үдэш хэрэглэх ба эсвэл 2 ширхэгээр хоногт 2 удаа хоолноос 30 минутын өмнө хэрэглэнэ.

8-12 настай хүүхдэд 1 ширхгээр хоногт 2 удаа хоолноос 30 минутын өмнө ууна.

4-8 настай хүүхдэд хоногт 8мг\кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2 хувааж хоолноос 30 минутын өмнө ууна.

Шахмалыг бага хэмжээний усаар даруулж ууна. Эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ. Дараагийн 8 долоо хоног висмут агуулсан бэлдмэл хэрэглэж болохгүй.

Helicobacter pylori-ын эмчилгээнд Де-нолыг хеликобактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ.

Page 25: Arhag gastrit

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэоэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ.

Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах. Эдгээр шинж нь эрүүл мэндэд аюулгүй бөгөөд түр зуурын шинжтэй байдаг.

Харшлын урвал: Арсны тууралт, загатнаа. Де-нолыг удаан хугацаагаар өндөр

тунгаар хэрэглэж байгаа үед висмут ТМС-д хуримтлагдсанаас энцефалопати үүснэ.

Цээрлэлт: Бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, жирэмсэн ба хөхүүл үе, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Page 26: Arhag gastrit

Онцгой анхааруулга: Бэлдмэлийг 8 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд ба хүүхдэд зориулж тогтоосон хоногийн тунг хэтрүүлж болохгүй.

Де-нолын эмчилгээний үед висмут агуулсан өөр бэлдмэл хэрэглэхгүй. Бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэхэд ээлж эмчилгээний төгсгөлд үйлчлэгч бодисын цусан дахь концентраци 3-58мкг\л-с хэтэрдэггүй бөгөөд хэрэв 100мкг\мл-с ихэсвэл хордлого үүснэ.

Де-нолыг хэрэглэх үед висмутын дисульфид үүсдэг учир өтгөн хар бараан өнгөтэй болно. Зарим үед хэл бараан болж болно.

Page 27: Arhag gastrit

Эмийн харилцан үйлчлэл: Де-нолыг хэрэглэхээс өмнө ба дараа хагас цагийн хугацаанд ууж хэрэглэдэг бусад эмийн бэлдмэл, хоол унд хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь дээрх эмийн бэлдмэл болон хоол ундтай хамт хэрэглэвэл бэлдмэлийн үйлдэл өөрчлөгдөнө.

Эмийн хэлбэр, савлалт: 0,12г шахмалыг 8 ширхгээр хөнгөн цагаан фольгитой блистертэй гаргах бөгөөд 7ба 14 блистерийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлана.

Page 28: Arhag gastrit

Үнэ: 54000 төгрөг

Page 29: Arhag gastrit

Ашигласан материал1. Maastricht IV Florence

Consensus Report2. Клиникийн Эм Судлалын Үндэс

П.Батхуяг3. Эмийн лавлах Чүлтэмсүрэн Ч.

Ерөөлт

Page 30: Arhag gastrit