гэр бүлийн бизнес, төслийн менежмент 2 r uliral

Post on 19-Jun-2015

1.067 Views

Category:

Documents

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

LOGO

“ГЭР БҮЛИЙН БИЗНЕС, ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ”

ХИЧЭЭЛ

•Индекс: FS 306•Кредит цаг: 3•Судлах улирал: Хавар •Залгамж холбоо: Өмнө үзэх: Гэр бүлийн эдийн засаг•Мэргэжил: Гэр бүл судлал

№ Хичээлийн сэдэв Цаг Х/х

1 Бизнесийн ерөнхий ойлголт / Бизнес гэж юу ? 2 Лекц

2 Гэр бүл ба эдийн засаг 2 Лекц

3 Менежерийн ур чадвар 2 Лекц

4 Хэрэглэгчийн зах зээл буюу өрх гэр 2 Лекц

5 Жижиг бизнес ба жижиг дунд үйлдвэрлэл 2 Лекц

6 Бизнесийн харилцааны сэтгэл зүй 2 Лекц

7 Бизнесийн ёс зүй 2 Лекц

8 Олон улсын бизнес 2 Лекц

Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө:

№ Хичээлийн сэдэв Цаг Х/х

9 Төслийн ойлголт, төслийн төрөл, шинж чанар 2 Лекц

10 Төслийн санааг хэрэгжүүлэх нь, төслийн ажлын үе шатууд 2 Лекц

11 Төслийн мэдээ боловсруулалт, төслийн санал 2 Лекц

12 Төслийг албан ёсны хэлбэрт оруулах, төслийн судалгаа 2 Лекц

13 Төслийн тооцоолол, төслийн эрсдэл 2 Лекц

14 Төслийн төлөвлөлт, төслийн стратеги 2 Лекц

15Төслийг удирдах үеийн зохион байгуулалт, удирдлага, Хяналт ба зохицуулалт

2 Лекц

16 Төсөл хийх нь 2 Лекц

Семинарын хичээлийн сэдэв

1 Бизнесийн хууль эрх зүйн орчин 2 Сем

2 Менежментийн үндсэн асуудал 2 Сем

3 Маркетингийн үндсэн асуудал 2 Сем

4 Жижиг бизнес гэж юу вэ? 2 Сем

5 Даатгал болон эрсдлийн менежмент 2 Сем

6 Лидер ба удирдагчын сэтгэл зүй 2 Сем

7 Хүний биеийн хөдөлгөөний хэл 2 Сем

8 Төслийн шинэ санаа, төсөл зохиох аргачлал 2 Сем

Семинарын хичээлийн сэдэв

9Төсөл дээр ажиллах, төслийн зорилго, зорилтоо гаргах

2 Сем

10Төслийн ерөнхий хөтөлбөр боловсруулах, төслийн маягттай танилцах 2 Сем

11Төслийн судалгаа хийх, төслийн эдийн засгийн тооцоолол хийх 2 Сем

12Төсөл хийх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төсөл танилцуулах-багууд 2 Сем

13 Багийн төсөл 1 2 Сем

14 Багийн төсөл 2 2 Сем

15 Багийн төсөл 3 2 Сем

16 Багийн төсөл 4 2 Сем

Уншиж судлах ном зохиол

•Бурмаа Ж. Жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл зохиох аргачлал УБ., 2002•Дүгэржав Д. Бизнесийн эрх зүй. УБ., 2002•Бизнесийн гарын авлага. УБ., 2005•Наранцэцэг П. Бизнесийн ёс зүй. УБ., 2005•Пүрэвдагва Х. Менежерийн ур чадвар•Котлер. Маркетинг•Дорж. Менежмент•Глуков В.В. Менежментийн үндэс., 1997•Мягмарсүрэн Б. Төслийн менежмент УБ., 2000•Нарантуяа Ж, Цэцэгжаргал Төслийн менежмент., 2008

LOGO

БИЗНЕС ГЭЖ ЮУ ВЭ?

/Бизнесийн ерөнхий ойлголт /

Бизнес гэдэг нь “бизи” буюу завгүй байх гэсэн англи үгнээс “бизнесмен” хэмээх үйлдвэр худалдааны эзэн аж ахуйч хүн, “ажил хэрэгч овсгоотой хүн” гэсэн нэр үг үүссэн байдаг.

Өөрийн аж ахуйч сэтгэлгээ, овсгоо, зах зээлийн эрэлт сонирхлыг соргог мэдэрч, цаг мөч болгонтой уралдаж ажиллах чадвараа хөгжүүлж байдаг хүнийг бизнесмен гэдэг.

Хувиараа ажил үйлчилгээ эрхлэх хэлбэр голдуу жижиг бизнес буюу аж ахуйн байдаг. Жижиг аж ахуй эрхэлснээр улс, хамт олон, хувь хүний гурвуулангийнх нь сонирхлыг уулзуулж байгаа юм.

Бизнесийн үр өгөөж: Аливаа улс орны мөнгө, санхүүгийн байдал, технологийн өөрчлөлт, шинэчлэлт, ажлын байх бий болгох, бизнесийн тоо төрөлжилт нэмэгдэхэд жижиг бизнес ач холбогдлоо үзүүлж байдаг билээ.

Жижиг бизнесийн эдийн засгийн үр өгөөж нь:

Эдийн засгийн үр ашигТехнологийн өөрчлөлт, шинэчлэлт

www.themegallery.com

Ажлын байр бий болгохБизнесийн шинэ салбарууд үүсэхТом бизнест нөлөө үзүүлэх.

www.themegallery.com

Жижиг бизнес буюу гэр бүлийн бизнес: •Бие даасан эзэмшигчтэй•Бие даан үйл ажиллагаа явуулдаг•Орчиндоо үзүүлэх нөлөө бага•Ганц хүний буюу гэр бүлийн хамтарсан бизнесийг хэлнэ.

LOGO

ГЭР БҮЛ БА ЭДИЙН ЗАСАГ

Хүмүүс эдийн засаг /экономика/ хэмээх нэр томъёотой анхлан танилцахдаа товч тодорхойлолтыг мэдэхийг хүсдэг. Энэ нэр томъёо нь “ойконома” гэсэн үгнээс гаралтай бөгөөд “ойкос”-өрх гэр, аж ахуй, “номоос” хууль, журам буюу анх өрхийн аж ахуйн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байжээ.

Хязгаарлагдмал хэмжээтэй нөөцөөр юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх тухай асуудлыг судалдаг шинжлэх ухааныг эдийн засаг гэнэ. Гэр бүлийн эдийн засаг нь гэр бүлд

тохиолдож байгаа эдийн засгийн асуудлыг судалж байгаа эрдэмтдээс хамааран үүсч хөгжиж буй шинжлэх ухаан юм.

Гэр бүлийн эдийн засаг гэдэг нь гэр бүлийн нийт гишүүдийн хүсэл хэрэгцээг хангахын тулд хамгийн оновчтойгоор хувиарлах, гишүүдийн сэтгэл ханамжыг хангах зорилготой үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийн эдийн засаг

нь эдийн засгийн салбар шинжлэх ухааны нэг хэсэгт судлагдах нэгж хэсэг нь юм.

Өрхийн төсөв ба эдийн засаг нь гэр бүлд тохиолдож байгаа эдийн засгийн асуудлыг судалж байгаа эрдэмтдээс хамааран үүсч хөгжиж буй шинжлэх ухаан юм.

Өрхийн төсөв ба эдийн засгийн хоорондох харилцаа: Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангахыг эдийн засгийн онол гэнэ.

Хязгаарлагдмал нөөц:•Капитал: технологи шинэчлэгдэх•Газар: дахин нөхөгдөхгүй•Хөдөлмөр: насны хязгаар•Хөдөлмөрийн нөөц: хүн бүрд тэгш заяахгүй

Эдийн засгийн талбар дээр эдийн засгийн үйл хөдөлгөөнийг эргэлдүүлж байдаг гол эзэн нь өрх гэр юм.

www.themegallery.com

Тухайн гэр бүлийн үндсэн хэрэгцээ, хүслийг хамгийн дээд зэргээр хангаж өгөх зорилготойгоор хэрэгцээг дээд зэргээр хангах төлөвлөгөө боловсруулдаг гол обьект нь өрхийн төсөв юм.

Нийгэм дээрх эдийн засгийг бий болгодог обьектыг дотор нь 3 ангилдаг. Үүнд: •Өрх гэр •Аж ахуй нэгж•Засгийн газар эдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоотойгоор явагддаг эдийн засгийн орчин юм.

LOGO

МЕНЕЖЕРИЙН УР ЧАДВАР

Менежер гэдэг бол хүний сэтгэлийг удирддаг буюу удирдагч хүний хэлдэг. Сэтгэлийг нь онцгойлон авч үзэхгүй хүнийг захирагч гэнэ.

Жинхэнэ удирдагч хүнийг шалгахдаа тухайн хүн өөрийн багийн ажилтан, ажилчиддаа орой гэртээ харимааргүй байх, өглөө ажилдаа эрт очих гэсэн сэтгэлийг хэрхэн үүсгэж чадсан зэргээр хэмжигдэнэ.

Удирдагч хүний шийдвэр гаргалт нь тухайн хүнээ хувийн амьдрал сэтгэл санаа эрүүл мэнд гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.

Менежерийн үйл ажиллагаа уг чанартаа /бусад хүмүүсийн хүчээр/ зорилгодоо хүрэх явдал, өөрөөр хэлбэл янз бүрийн ажил мэргэжилийн хүмүүсийн хөдөлмөрийг идэвхтэй удирах явдал.

Цагийг мэдэрч зохион байгуулах, албан бичигт захидал төлөвлөх, хүмүүстэй зөв харилцах, олны өмнө үг хэлэх, хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх, зөвлөлдөх, ажилтнуудыг нэгэн бүлэгт нэгтгэн нягтруулах, элдэв зөрчлөөс урьдчилан сэргийлэх, арилгах гэх мэт удирдлагад зайлшгй хэрэгцээтэй шаардлагуудыг хир хангаснаар менежер хүний ур чадвар тодорхойлогдоно.

Хэрвээ амжилттай ажиллаыг /ажиллуулахыг хүсвэл менежер хүн маш олон тооны чадвар, дадал, дүй эзэмшсэн байх хэрэгтэй болдог.

Тэдгээрээс нэгэн сонгодог хэмээгддэг судалгаа менежер хүнд хамгийн чухал 3 төрлийн чадвар байдаг гээд тэдгээрийг:• Техникийн чадвар• Хүмүүс хоорондын харилцааны чадвар• Алсын хараатай байх чадвар гэж ангилжээ.

Менежер хүнд гурван боломж бий. Үүнд: •Юу ч хийхгүй байх•Ажлыг бусдаар хийлгэх•Өөрөө хийх

LOGO

ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ БУЮУ ӨРХ ГЭР

Хэрэглэгч: Бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж, түүний ашиг шимийг хүртэн таашаал авч байгаа хувь хүн, байгууллагыг хэлнэ. Хэрэглэгч нь заавал худалдан авагч байх

албагүй.

Хэрэглэгчийн зан үйл гэдэг нь бараа үйлчилгээг олж авах, хэрэглэх, зарцуулахад чиглэсэн хэрэглэгчийн үйл ажиллагаа бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө ба хойно нь хэрэглэгчийн зүгээс шийдвэр гаргах үйл явцыг багтаасан ойлголт юм.

Маркетингийн онолд “Хэрэглэгч бол хаан” гэдэг зарчим гол болдог. Хэрэглэгчийн зан үйл нь ухамсарт шинжтэй ба тухайн бараа, үйлчилгээг өөрийн хэрэгцээ, амьдралын хэв маягт хэр зэрэг таарч тохирч байгаагаас шалтгаалаад худалдан авна эсвэл худалдан авахгүй.

Хэрэглэгчдэд нөлөөлөх хүчин зүйл:

Хэрэглэчдийн хүнсний биш бараа худалдан авахад нөлөөлөх хүчин зүйл

Хэрэглэгчдийн бараа худалдан авахад нөлөөлөх нийгмийн хүчин зүйл

Бараа худалдан авах мэдээллийн үйлчилгээний түвшинд хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ, мэдээллийн эх сурвалж

Барааны нэр төрөл

Үйлчилгээний чанар

Дэлгүүрийн нэр хүнд

Барааны марк Хийц загвар Үнийн түвшин Сурталчилгаа

Нөхөр, эхнэр

Хүүхдүүд Найз

нөхөд Эцэг эх Хамт олон

Мэдээллийн албаны эх сурвалжууд

Мэдээллийн албан бус эх

Хэрэглэгчдэд нөлөөлөх хүчин зүйл:

Хэрэглэгч гэдэг нь ахуйн болон нийгмийн хэрэгцээгээ хангах сонирхолтой худалдан авах чадвартай өрх гэрүүд юм. Өөрөөр хэлбэл эрэлтээ тодорхойлж хэрэгцээгээ хангах орлоготой хүмүүс.

Хэрэглэгчийн судалгаанд гэр бүл, өрхийн аж ахуй нь судалгааны бие даасан чухал объект болдог. Үүнд хоёр үндсэн шалтгаан байдаг. •Ихэнх барааг гэр бүлийн хэрэгцээнд зориулж худалдаж авдаг.

www.themegallery.com

•Худалдан авах шийдвэр нь зөвхөн худалдан авагч биш, гэр бүлийн бусад гишүүдийн нөлөөнөөс ихээхэн хамааралтай байдаг.

LOGO

ЖИЖИГ БИЗНЕС БА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ

Бизнес эрхлэх гэдэг нь бизнесийн эрсдлийг тооцоолон зохион байгуулж, хэрэгжүүлэх үйл явцыг хэлдэг.

Дэлхийн улс орнууд өөрийн орны эдийн засгийн хөгжлийн түвшин, зах зээлийн багтаамж, бизнес дэх төрийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал, төсөв мөнгөний бодлогоос хамаарч жижиг бизнесийг өөр өөрөөр тодорхойлдог.

Үүний тулд ихэнхдээ дараах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж байна. Үүнд:•Ажиллагчдын тоо•Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ

•Нийт борлуулалтын орлого•Үйлчлүүлэгч хэрэглэгчдийн тоо•Үйлдвэрлэлд зарцуулсан цахилгаан эрчим хүчний хэмжээ гэх мэт.

Дээрх шалгуур үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглэгддэг, тооцоход хялбар үзүүлэлтүүд нь аж ахуйн нэгжид ажиллагчдын тоо, борлуулалтын нийт орлого юм.

Жижиг бизнесийн эдийн засагт үзүүлэх үр дагвар, нөлөө нь:•Санхүү•Шинэлэг санаачлага, нээлтүүд•Ажлын байр бий болгох

•Шинэ бизнесийн хэлбэр бий болгох•Том бизнест туслах зэрэг юм. Сүүлийн үед жижиг бизнесменүүдийн нөлөө олон улсын салбарт ч ихээнхэн мэдрэгдэх болсон.

Өнөөгийн байдлаар жижижг бизнесүүд дараах салбаруудад илүүтэй төвлөрч байна. Жижиг бизнесийн гол салбарууд:•Үйлчилгээ•Жижиглэнгийн худалдаа•Бөөний худалдаа•Үйлдвэрлэл

LOGO

БИЗНЕСИЙН ХАРИЛЦААНЫ СЭТГЭЛ ЗҮЙ

Бизнесийн харилцааны сэтгэл зүй харилцааны сэтгэл зүйтэй салшгүй холбоотой. Харилцааг зөвхөн нэг талаас нь авч үзэх боломжгүй.

Харилцааны агуул нь төрөл бүрийн байна. Тухайлбал:•Өөр хоорондоо мэдээлэл дамжуулах•Харицагч талууд бие биеэ таньж мэдэх

•Харилцан бие биесээ үнэлж дүгнэх•Харилцан бие биедээ нөлөөлөх•Харилцан үйлчлэлцэх•Бүлгийг болон олон нийтийг удирдах

Бизнесийн харилцааны сэтгэл зүйн мэдлэг олж авахад тань ажил хэрэгч харилцааны хэв маягийн талаарх мэдлэгтэй байх нь чухал байдаг.

Харилцааны системд тухайн хүний эзлэх байх суурийг сэтгэл зүйн үүднээс авч үзэхэд өөрийн үнэлгээ нь нэн чухал үзүүлэлт болдог.

Энэ байр сууринаас харилцааны загварыг авч үзвэл ерөнхий хоёр төрлийн загвар бий. •Сэтгэл зүйн таатай хэв маяг•Сэтгэл зүйн таагүй хэв маяг

Хvмvvстэй харилцахдаа тэдэнд таалагдах арга:•Цагаасаа хэзээ ч хоцрохгүй байх•Хvмvvсийг чин сэтгэлээсээ сонирхох•Аль болохоор инээмсэглэх

•Хvн өөрийнхөө нэрийг хамгийн сайхан нэр үздэгийг үргэлж санаж байх /Ямар инээдтэй нэр вэ? эмэгтэй эсвэл эрэгтэй нэртэй юм байна гэж хэзээ битгий хэл. Бүх нэр ямар нэгэн утга учирыг цаанаа агуул байдаг юм./

•Хvний яриаг анхааралтай сонсож, дэмжих

•Ярилцагч хvнийхээ сонирхдог сэдвээр ярилцах

•Хvнд давуу талыг нь мэдvvлэхийг хичээх

•Гадаад байдлаар нь тэр хүний хэзээ ч үнэлэхгүй байх

Бизнесийн харилцаанд хамтран ажилах улс орон, байгуулгын хүмүүсийн харилцааны онцлог, хэв маяг маш чухал нөлөөтэй.

LOGO

БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ

Бизнесийн ёс зүй гэдэг нь зах зээл дээр хэрэгжиж мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд өөрийнхөө үйл ажиллагааг үр дүнтэй явуулах чадвартай, хэлсэн үгэндээ үнэнч, шударга байдал дээр тулгуурласан ажил хэргийн соёл юм.

Бизнесийн ёс зүйд бизнесийн буюу удирдлагын урлагийг хамааруулах учиртай.

Удирдлагын ёс зүй нь хүмүүстэй харьцах харилцааны хэлбэр, тэдгээрт үзүүлж буй хүндэтгэл зэрэг уур амьсгалд таатай нөхцөл бүрдүүлэх харилцан бие биенээ ойлгох хэлбэр, дүрмийн цогц юм.

Эмиж бол таны дүр төрх, таныг бусдад илэрхийлэх нэрийн хуудас тань юм.

Эмиж гэдэг нь хураангуйгаар илэрхийлбэл өөрийн мөн чанар дүр төрхөө бусдад илэрхийлэхийг хэлдэг.

Эмижийг зөв бүрдүүлэх нь хувь хүний хувьд болон бизнесийн байгууллагын хувьд амжилтын эхлэл байдаг.

Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэсэн зүйр үг нь хүний ухаан бүхнээс чухал гэдгийг онцолж байгаа юм.

Гэвч бизнесийн орчинд хувцаслалт тодорхой үүрэг гүйцэтгэдэг юм.

Судалгаанаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль аль нь ч хувцаслалтандаа алдаа гаргадаг

Нэрийн хуудас: Ажил хэрэгч харилцааны явцад өдөр тутам, байнга хэрэглэгдэж байдгаараа онцгой ач холбогдолтой зүйл бол нэрийн хуудас юм. Нэрийн хуудас нь •Овог, нэр•Албан тушаал•Албан газар•Хаяг, •Утас, факсын дугаар гэх мэт зүйлийг агуулдаг.

Зоог барих ёс: Хүлээн авалт нь бизнесийн үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Ер нь сайн бизнесмен байя гэвэл бүх төрлийн хоол идэж чадах байх хэрэгтэй.

Өрнө, дорны аль ч оронд хоолыг хэт яарч идэх, ховдоглох, чимээ гарган зажлах, ёолохыг цээрлэдэг. Зарим оронд хоолыг идэх ёс эрэмбэ дараалалтай байдаг. Хэрэв үндэснийхээ хоолоор дайлахад нь яаж иддэг талаар нэрэлхэж зоволгүй асуух нь зөв.

Хоолонд нь илэрхий дургүй байдал үзүүлэх, сэжиглэх, үндэсний ёс заншлыг нь үлд тоомсорлох, эсвэл шоолонгуй аяс гаргавал зорьсон хэргээ бүтээж чадахгүйд хүрнэ. Та өөрөө л хоолонд уриагүй бол өмнүүр

нь орж тооцоо бодох шаардлагагүй.

LOGO

ОЛОН УЛСЫН БИЗНЕС

Олон улсын бизнес нь XX, XXI -р зууны зааг дээр орчин үеийн соёл иргэншлийн маш өргөн хүрээтэй үзэгдэл болсон. Дэлхийн эдийн засгийн нарийн төвөгтэй

энэхүү үзэгдэлд нэг хэвийн тогтсон тодорхойлолт өгөхөд хэцүү байдаг.

Олон улсын бизнес гэдэг ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл : Хоёр ба түүнээс дээш улс орны хооронд хийгдэж буй ашгийн төлөөх бүхий үйл ажиллагааны харилцаа холбоо юм.

Эдгээр харилцаа холбоонд худалдаа хийх зорилгоор аливаа нэг улсаас бусад улс руу дараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түүхий эд, материалыг худалдан авах, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эд ангийг хямд зардалтай оронд үйлдвэрлэж, угсрах, хилийн чанд дахь банк, даатгал, үйл ажиллагааны зардлаа бууруулах, хөрөнгөө эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтарсан болон үндэстэн дамнасан үйлдвэрлэлийг байгуулах зэргийг дурьдаж болно.

Энгийн утгаар нь авч үзвэл: Дэлхийн, бүс нутгийн, бусад улс орны зах зээл дээр ашиг олох зорилгоор хуулийн хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх үйил ажиллагаа гэж тодорхойлж болох юм.

Бизнесийн үйл ажиллагаа нь аливаа улсын засгийн газар, компани, хувь хүмүүсийн түвшинд хийгдэх ба тэдгээрийн зорилго ялгаатай байдаг.

Тухайн улсын засгийн газрын хувьд өөрийн улс төр, нийгэм, эдийн засагийн зорилго, зорилтыг хэрэгжүүлж, урт хугацааны ашгийг бий болгох.

Олон улсын бизнесийн үйл ажиллагааны зорилго нь:•Үйлчилгээг өргөтгөх•Нөөц баялгыг олж авах•Нэр төрлийг нэмэгдүүлэх

•Экспорт•Импорт •Тээвэр •Лиценз

•Франчайзингь•Гэрээ •Хөрөнгө оруулалт

Зорилгоо хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь:

Энэ бүх үйл ажиллагаанд: маркетинг, менежмент, санхүү нябо, боловсон хүчин, үйлдвэрлэл, үйлчилгээ орно.

Олон улсын бизнест дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд: •Газар зүйн орчин •Түүхийн орчин•Улс төрийн орчин•Эрх зүйн орчин•Эдийн засгийн орчин •Соёлын орчин

Олон улсын бизнесийн хэлбэрүүд: Олон улсын бизнесийн үйл ажиллагаа явуулах компаниуд нэг төрлийн аж ахуйн үйл ажиллагааны хэлбэрийг сонгох хэрэгтэй

Дараах хэлбэрүүд байна. •Бүтээгдэхүүний экспорт, импорт •Үйлчилгээний экспорт, импорт•Аялал жуулчлал, тээвэр•Хилийн чанад дахь үйл ажиллагаа•Цүнхэн доторх хөрөнгө оруулалт – нэг улсаас нөгөө улсад хөрөнгө оруулалт хийх

LOGO

ТӨСЛИЙН ОЙЛГОЛТ, ТӨСЛИЙН ТӨРӨЛ, ШИНЖ ЧАНАР

Төсөл гэдэг нь тусгай мэргэжлийн баг, төлөвлөгдсөн хөрөнгөөр, тодорхой хугацаанд нэгэн зорилго бүхий ажлыг хийж гүйцэтгэхийг хэлнэ.

Төсөл нь эхлэл ба төгсгөлтэй байх ба төсөл бүр өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартай.

Төсөл нь 20-р зуунд л шинжлэх ухааны нэгэн салбар болж тогтоогдсон. Төсөл нь санаанаас бий болдог. Санааг олохдоо урьд нь байсан зүйлийг дахин өөрчлөн сайжруулах болон эсвэл бүүр шинээр эрхлэнэ. Гэхдээ шинээр сэтгэж олж авсан санаа бүхэн амьдралд тэр бүр биелдэггүй.

Төсөл гэдэг нь Projectum гэсэн латин үгнээс гаралтай. Нөгөө талаас төсөл гэдэг нь цоо шинэ зүйлийг сэдэх, аливаа үйл ажиллагаа сайжируулах гэсэн 2 хэсэгт хуваагддаг.

1. Цоо шинэ зүйлийг сэдэх: -Бизнес төлөвлөгөө•Цоо шинэ зүйлийг сэдэж, олох•Хэн ч хийгээгүй зүйлийг хийх•Үр дүнгийг мэдрүүлэх эсвэл хаягдах гэсэн 3 агуулагтай байдаг.

2. Сайжируулах: - Бизнес төлөвлөгөө•Тухайн бүтээгдхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулах өөрчлөх зорилготой.•Зах зээлийн боломжийг судлах, эрэлтийг тодорхойлох боломжтой.

Төслийн төрөл:•Нийгмийн төсөл: тухайлбал ядуурлыг бууруулах төсөл үүнд хамаарагдана.

•Сургалтын төсөл: бүх төрлийн сургалт, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, үйл ажиллагаа /жишээлбэл: Соросын сангийн сургалтууд/

•Эдийн засгийн төсөл: бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх

•Зохион байгуулалтын төсөл: байгууллагын зохион байгуулалтын бүтцийг сайжруулах /Орон тоог багасгах/

• Шинэчлэлийн төсөл буюу техникийн төсөл: Цоо шинэ зүйлийг бий болгох, шинэ санааг тусгах. Техник технологийг шинэчлэх, арай жижгэвтэр төсөл.

•Хөрөнгө оруулалтын төсөл: тодорхой салбарт шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ өргөтгөхөд зориулж дахин нилээд хэмжээний хөрөнгийг төвлөрүүлж оруулах зэргийг багтааж ойлгодог.

•Холимог төсөл

Төсөл дотор төрлйн хувьд:•Ердийн •Томоохон хэмжээний гэж төслийг хуваадаг.

Ердийн төсөл нь микроТомоохон төсөл нь макро шинж чанартай.

LOGO

ТӨСЛИЙН САНААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ, ТӨСЛИЙН АЖЛЫН ҮЕ ШАТ

Аливаа төслийг санаан дээр тулгуурлан хийдэг бөгөөд санаа нь дараах шалгуурыг хангасан байх ёстой. •Үнэт зүйлс, хэм хэмжээ•Тодорхой шалгуур үзүүүлэлт•Өөрчлөлт шинэчлэлт

Санааны шалгуур үзүүлтийг ерөнхий буюу тусгай гэж 2 ангилдаг.Ерөнхий шалгуурт:•Захиалагчийн хэрэгцээ шаардлаг.•Эдийн засгийн хэрэгцээ шаардлаг. /Гадаад, дотоод/

•Хэрэгжих боломжууд

•Хамрах хүрээ•Уян хатан байдал•Шинэлэг байдал•Үр ашиг•Сонирхогч талуудын ерөнхий шаардлага г.м

Тусгай шалгуурт:•Тухайн төслийн эрэлт хэрэгцээ

Хэнд очих вэ? гэсэн үндсэн асуудлууд. Хэрэглэгчийн /үйлчлүүлэгчийн/ нас, хүйс, боловсрол, тухайн улс орны зах заалийн орчин, амьдралын түвшин, эдийн засгийн хөгжил.

Шалгуур үзүүлт

Технологи сайн байх түвшин

Нийгмийн байдал

Менежментийн бүтэц, зохион

байгуулалт

Үр дүн

Хөгжих боломж

Хэрэгцээ, шаардлага

Хэм хэмжээ

Шинэлэг байдал

Үр ашиг

Шалгуур үзүүлтийг үнэлэхдээ 5 үнэлгээр үнэлдэг.

LOGO

ТӨСЛИЙН МЭДЭЭ БОЛОВСРУУЛАЛТ, ТӨСЛИЙН САНАЛ

Төслийг саналыг албан ёсны хэлбэрт оруулах, төсөл бичихэд анхаарах зүйлс бол төслийг төсөвлөх ивээн тэтгэгчийг хайх, мэдээ материалын үнэн зөв байдлыг анхаарах, локиг дэс дараалал томьёо тэмдэглэгээний үнэн зөв байдлыг нягталж үзэх хэрэгтэй.

•Төслийн танилцуулга•Төслийн үндэслэл •Төслийг хэрэгжүүлэх салбарын орчины судалгаа

•Төслийн эрсдлийн судалгаа•Хөрөнгө оруулалт•Төслийн хүчин чадал

•Төслийн үйл ажиллагааны төлөвлөлт•Хүний нөөц•Үйлдвэрлэл, үйлчилгээний технологи•Удирдлага зохион байгуулалт•Төслийн ерөнхий дүгнэлт

LOGO

ТӨСЛИЙГ АЛБАН ЁСНЫ ХЭЛБЭРТ ОРУУЛАХ, ТӨСЛИЙН СУДАЛГАА

Төслийн саналыг албан ёсны стратикт оруулах төсөл бичихэд анхаарах зүйл. I. Төслийн төлөвлөх, ивээн тэтгэгчийг хайх зэрэг маш чухал хэсгүүд байдаг бөгөөд эдгээрийн дараа төслиийг албан ёсны хэлбэрт оруулах нь өргөн цар хүрээтэй асуудал юм.

Төслийг албан ёсны хэлбэрт оруулхад 2 зүйлийг анхаарах ёстой.•Мэдээ мэдээллийн үнэн зөв, бодиттой шалгах.•Логик дэс дараалал, томъёо тэмдэглэлийг нягтлаж үзэх.

II. Төслийг ямар хэл дээр бичихээс шалтгаалан тухайн хэлийг сайн мэддэг хүнээр орчуулна. Төслийн хянах эцсийн үе шат нь төслийг боловсруулсан хүмүүс бүх цуглуулсан баримт бичилгээ эмхлэж цэгцлэхдээ дараах зөвллөмжийг анхаарах хэрэгтэй.

Төслийн судалгаа: Төслийн ажлын үйл явцыг анхаарах ёстой нэг зүйл бол төслийн судалгаа юм. Судлаачид дэс дараа, систем, тодорхой үр дүн харуулсан байхаар хийх ёстой.

•Бодит шаардлагад нийцсэн асуудлыг онож тодорхойлох•Түүнийг хийсвэрлэн субектив байдлаас ялгах•Судалгааны гадаад орчинд байгаа бүх өөрчлөлтийг тооцох

•Аливаа эсэргүүцлийг даван туулах чадвартай байх

•Мэдээ мэдээллийг хуримтлуулж дүн шинжилгээ хийх

•Судалгаа хийх шалтгаанаа тайлбарлах буюу хэлэлцэх

•Дэмжлэг боломжуудыг хайх

LOGO

ТӨСЛИЙН ТООЦООЛОЛ, ТӨСЛИЙН ЭРСДЭЛ

Төслийн амьдрах чадварыг тодорхойлохдоо төслийн хувилбаруудыг өртөг зардал, хэрэгжих хугацаа, ашиг гэсэн үзүүлтүүдийг харьцуулах замаар үнэлгээ өгч сонголт хийдэг.

Үүний үндсэн дээр төслийн үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангасан, үнэ нь зардалаа нөхөөд ашигтай ажиллах боломж, зээлийн эргэн төлөлт зэргийг тооцон байдлыг харна.

Төслийн амьдрах чадварыг 2 байдлаар үнэлдэг. •Хөрөнгө оруулалтын үе шатыг өсгөх хэрэгцээ хангах•Төслийн орлогыг тогтворой нэмэгдүүлэх замаар оруулсан хөрөнгийг эргүүлэн төлөх чадвартай үгүйг тодорхойлно.

Төслийн эрсдэл нь нийгмийн, эдийн засгийн, зах зээлийн зүгээс тухайн үйл ажиллагаатай холбогдон гарч болзошгүй аюул саад бэрхшээлийг хэлдэг. Төслийн хамгийн чухал зүйл бол төслийн эрсдлийн сан байгуулах явдал.

Эрсдлийн сан байгуулахдаа эрсдлийн төрөл ангилал, судалгаа г.м хүчин зүйлсүүдийн зайлшгүй мэдэх шаардлагатай. Эрсдлийг дотор нь:•Урьдчилан төсөөлхөд бэрхшээлтэй гадаад эрсдэл

•Зайлшгүй харгалзаж үзэх хэрэгтэй гадаад эрсдэл

•Техникийн бус•Даатгалын эрсдэл гэж 4 ангилдаг.

Даатгал нь эрсдлийн зарим хэсгийн даатгах эдийн засгийн хэрэгсэл юм. Даатгалын санг бий болгон даатгалтай обьектод учирсан хохирлыг нөхөн төлөх санхүү эдийн засгийн харилцааны системийг даатгал гэнэ.

LOGO

ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСЛИЙН СТРАТЕГИ

Төслийн төлөвлөлт нь төслийн хөтөлбөрийг нарийвчлах, зорилго зорилттойгоо уялдуулан ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх, хүний нөөцөөр хуваарилан хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

Үйл ажиллагааг төлөвлөхдөө:•Үр дүнгээс нь эхлэх Зорилго – үр дүн – ажиллагаа

•Бүр эхнээс нь эхлэн дугаарлаж болно. Зорилго – ажиллагаа – үр дүн

Төлөвлөх үйл ажилгаа дараах 3 үндсэн бүтэцтэй. •Төслийн ажлын графикийг гаргах•Төслийн үйл ажилгааны бүдүүвчийг төсөвлөн зохиох.

•Төслийн үйл ажилгааны үр дүнг шнжилж судлах

Төлөвлөлтийг дараах үе шаттайгаар хийх ёстой•Бололцоо, боломжийг судлах•Зорилго, зориултуудыг тодорхойлох

•Төлөвлөгөөнд урьдчилан тооцоо хийх•Хувилбаруудыг тодорхойлох•Үйл ажиллагааны чиглэлээ сонгох•Туслах төлөвлөгөө боловсруулах

Аливаа төсөл нь Төлөвлөгөө төлөвлөлтөн дээр тулгуурлан цаг хугацааны хязгаар дотор төсвийг зохион тооцоолоно.

Үүнийг бүтээлч ажил гэдэг. Бүтээлч ажлаа хийж байх үед багын гишүүдийн нөөц бололцоо, хүч зэргийн харгалзан хөдөлмөрийн нөөцийг оновчтой хувиарлах нь хамгийн оновчтой.

Төслийн хамгийн чухал тооцоо нь хөрөнгө оруулалтын тооцоо буюу эдийн засгийн үр ашгийн тооцоо байна. Эдийн засгийн үр ашгийн тооцоо нь тухайн төслийн ашиг буюу алдагдлыг харуулдаг.

LOGO

ТӨСЛИЙГ УДИРДАХ ҮЕИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА, ХЯНАЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ

Төслийг хэрэгжүүлэх үеийн удирдлагын хэлбэр нь төслийн хугацаа, төслийг захиалагч талын шаардлага болон нөхцөл байдлын үр дагаврууд, төслийн цаашдын чиг хандлага, нөөц хувь зэргээс шалтгаалан удирдлагын зохион байгуулалтын хэлбэр нь өөрчлөгдөх магадлалтай байдаг.

Төслийг хэрэгжүүлэх үеийн удирдлагын хэлбэрийн гол зорилго нь нэгдмэл баг, нэгдмэл удирдлагатай байхад оршино.

Төслий зохион байгуулалтын нөхцөлд төслийн сонголт хийх, түүнийг хэрэгжүүлэх дуусгах хугацааг тогтоох асуудал нь техник, эдийн засаг, нийгэм зэрэг олон шинжлэх ухааны өргөн мэдлэг эзэмшиж байж шийдвэрлэхэд хүрдэг тул төсөлд стратегийн зорилго болон тавигддаг онцлогтой.

Төслийн удирдлагын түвшинд бол шийдвэр гаргахад бэлтгэх замаар түүнийг зохион байгуулалтынн түвшинд буюу төвдөө хүргэж хэрэгжүүлэх шаардлагатай болдог.

Иймээс төв удирдлагын болон төслийн багын хооронд удирдамжийн шинж чанартай мэдээллийг дээрээс доош нь, доороос дээшээгээ гэсэн замаар мэдээллийг хүргэхэд хүрдэг.

Хяналт шалгалт бол төслийн удирдлагын зүгээс тавигдсан зорилго биелэгдэж байгаа эсэх, үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодруулах, төлөвлөгдсөн зорилтыг биелүүлэхэд үзүүлж буй хор нөлөө зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд хяналт нь чухал үүрэгтэй байдаг.

Хяналт шалгалт нь төслийн багынханд төслийн биелэлтийн зарим үзүүлэлтүүд зөрчигдөж байвал төлөвлөгөө төслийг дахин боловсруулах боломжийг олгодог.

Төслийг биелүүлэх үйл ажиллагаа нь гадаад, дотоод худалдаанаас эхлээд, цаг хугацаа, өртөг, бусад тоны хэмжүүрүүд зэрэг асуудлууд өөрчлөлтөнд оруулахад хүргэдэг.

Хяналт нь байнгын үйл ажиллагаа байдаг бол үнэлгээ нь үе үе хийгддэг түвшин тогтоох зорилготой үйл ажиллагаа юм.

Хяналт нь шалгуур бүрээр хийгддэг бол үнэлгээ нь ерөнхий дүр зураг гаргах зорилготой байдаг.

Хяналт шалгалтын үр дүнд тухайн төслийн удирдагч буюу төсөлд оролцогчид хариуцлага хүлээдэг бол үнэлгээнд гадны хүмүүс оролцож мэргэжлийн хэсэг бүлэг хүмүүс тухайн төслийн хувьд бодит байдлыг бий болгохыг сануулдаг.

Төсөлд тавих хяналт шалгалт нь 3 төрөлтэй байдаг.•Урьдчилсан хяналт шалгалт•Явцын хяналт шалгалт•Гүйцэтгэлийн хяналт шалгалт зэрэг болно.

top related