тохиолдол

9
Тохиолдол -1 Өвчтөн Д 60 настай эрэгтэй. Зовиур нь сарын өмнөөс ууц нуруу бүсэлхий орчмоор өвддөг. Хааяа хүйт оргиж жирэлзэж хатгуулан өвддөг. Асуумжаас: Хүйтэн ус туулдаг ажилтай, чулуун шалтай орчинд ажилладаг. Үзлэгээр: Бүсэлхий нурууны доод хэсэг, зүүн хонго, гуяны ар хэсгээр хүйт оргисон, эмзэглэлтэй. Өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?Хийгдэх эмчилгээний талаарярилцаж давуу талыг сонгох. Тохиолдол -2 Өвчтөн Ш. 60 настай эрэгтэй. Зовиур нь сарын өмнө цус харваж биеийн баруун тал мэдээгүй болсоноос өдөр тутмын үйл ажиллагааг бие даан хийж чадахгүй байна. Үзлэгт:Баруун гар хөлийг зүүн гар хөлтэй харьцуулбал хатингаршсан, хөдөлгөөн нь хязгаарлагдсан. Ямар эмчилгээ сонгож хийх вэ? Хийх эмчилгээнд хэрэглэгдэх зүйлсийн талаар ач холбогдлыг ярих. Тохиолдол -3 Өвчтөн Т. 60 настай эмэгтэй. 2 жилийн өмнөөс өвчтний аюулхай ходоод орчмоор хүйт оргих, хоолны шингээлт муудах, гэдэс хэвлийгээр дүүрч хоржигнон цанхайх, хүйтэн шингэц муутай хоол идвэл чацга алдана гэсэн зовиуртай.Ямар эмийн бодистой, электрофорез эмчилгээний ямар байрлалаар эмчилгээг хийх вэ? Хийх байрлалын ач холвогдол юу вэ? Тохиолдол -4 Өвчтөн С. 60 настай эрэгтэй.Жолооч ажилтай. Сүүлийн үед хуурсан зүйл идэхэд цээж хорсох болсон.

Upload: copy-mn

Post on 27-Jun-2015

1.281 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: тохиолдол

Тохиолдол -1

Өвчтөн Д 60 настай эрэгтэй. Зовиур нь сарын өмнөөс ууц нуруу бүсэлхий орчмоор өвддөг. Хааяа хүйт оргиж жирэлзэж хатгуулан өвддөг.

Асуумжаас: Хүйтэн ус туулдаг ажилтай, чулуун шалтай орчинд ажилладаг.

Үзлэгээр: Бүсэлхий нурууны доод хэсэг, зүүн хонго, гуяны ар хэсгээр хүйт оргисон, эмзэглэлтэй.

Өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?Хийгдэх эмчилгээний талаарярилцаж давуу талыг сонгох.

Тохиолдол -2

Өвчтөн Ш. 60 настай эрэгтэй. Зовиур нь сарын өмнө цус харваж биеийн баруун тал мэдээгүй болсоноос өдөр тутмын үйл ажиллагааг бие даан хийж чадахгүй байна.

Үзлэгт:Баруун гар хөлийг зүүн гар хөлтэй харьцуулбал хатингаршсан, хөдөлгөөн нь хязгаарлагдсан. Ямар эмчилгээ сонгож хийх вэ? Хийх эмчилгээнд хэрэглэгдэх зүйлсийн талаар ач холбогдлыг ярих.

Тохиолдол -3

Өвчтөн Т. 60 настай эмэгтэй. 2 жилийн өмнөөс өвчтний аюулхай ходоод орчмоор хүйт оргих, хоолны шингээлт муудах, гэдэс хэвлийгээр дүүрч хоржигнон цанхайх, хүйтэн шингэц муутай хоол идвэл чацга алдана гэсэн зовиуртай.Ямар эмийн бодистой, электрофорез эмчилгээний ямар байрлалаар эмчилгээг хийх вэ? Хийх байрлалын ач холвогдол юу вэ?

Тохиолдол -4

Өвчтөн С. 60 настай эрэгтэй.Жолооч ажилтай. Сүүлийн үед хуурсан зүйл идэхэд цээж хорсох болсон.

Үзлэгээр:Өвчтөний хэл цайвар өнгөтэй хуурайдуу. Биеийн ар талд цөс орчим хөндүүр, өмнө талд аюулхай орчим эмзэглэлтэй. Өтгөн их хатдаг гэсэн. Ямар чанартай рашааныг ямар аргаар ямар дэглэмээр уух вэ?

Тохиолдол -5

Өвчтөн Ё. 10 настай. 7 хоногийн өмнөөс ханиад хүрч хамар битүүрч, усан нус гарч, хоолой өвдөж хөндүүрлэж эхэлсэн. 4 хоногийн өмнөөс ханиаж, халуурч, ногоовтор өнгийн бага зэргийн цэр гарна.

Page 2: тохиолдол

Үзлэгээр: Баруун далны доод хэсгээр тогшилтын дуу богиноссон, уушиг чагнахад амьсгал суларсан, жижиг нойтон хэржигнүүртэй. Гэрэл эмчилгээний ямар гэрлийн ямар аппаратуудаар шарлага хийх вэ?

Тохиолдол -6

Өвчтөн Ц. 75 настай эмэгтэй. Толгой эргэн, нүд бүрэлзэнэ, явахаар амьсгаадна.

Үзлэгээр: Арьс салст цонхигор цагаан, артерийн даралт 160/120. Артерийн даралт бууруулахын тулд электрофорез эмчилгээний ямар байрлалаар, ямар эмийн бодистой эмчилгээг хийх вэ? Цаашид ямар зөвөлгөө өгөх вэ?

Тохиолдол -7

Өвчтөн Н. 25 настай эмэгтэй. Дэлгүүрт худалдагч хийдэг. Удаан хугацаагаар лангууны ард зогсох болон машин унахад нурууны өвдөлт ихэсдэг. Эмнэлэгт үзүүлж, нурууны рентген шинжилгээ хийлгэсэн.

Үзлэгээр: Нуралам хооронд тэмтрэлтээр эмзэглэлгүй. Нурууны шулуун булчин чангаралтай.Нурууны бөхийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан. Булчингын хүч 2 хөлд 5/5. Рентгенд: Нугалам хоорондын зай хэвийн. Лордоз бага зэрэг ихэссэн. Ясанд голомтот болон бүтцийн өөрчлөлтгүй. Дээрх өвчтөнд ямар зөвөлгөө өгч. Ямар хэлбэрийн дасгал зааж өгөх вэ?

Тохиолдол -8

Өвчтөн Д. 38 настай эмэгтэй.Цэцгийн дэлгүүрт ажилладаг.Ороож баглах гэх мэт гараар хийх ажил ихтэй.2 жилийн өмнө ревматойд артрит гэсэн онош тавигдсан. Өвчин хурцдаж дахисан үед ажлын чадваргүй болдог бөгөөд намжсан үед өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, бие даасан байдаг боловч маш амархан ядардаг.

Үзэхэд: Бугуйн болон хурууны тэнийлгэх булчингийн хүч суларсан, нугалах булчингийн хүч бага зэрэг суларсан байсан. Үений далайц бага зэрэг хязгаарлагдсан. Энэ өвчтөнд хийгдэх сэргээн засах эмчилгээний зорилго болон эсрэг заалттай эмчилгээ нь юу вэ?

Тохиолдол -9

Өвчтөн Х. 38 настай эрэгтэй. Жолооч мэргэжилтэй. Өвчтөний өгүүлснээр 2 жилийн өмнөөс баруун түнхний үеэр хөндүүрлэн өвдөж хөдөлгөхөд хааяа нуржигнаж дуугарч явахад төвөгтэй болон доголж эхэлсэн. Эмчилгээ хийлгэхэд өвдөлт намдсан боловч хааяа хатгуулан бага зэрэг өвддөг нь намдахгүй байна гэсэн.

Page 3: тохиолдол

Үзэхэд: Үений хөдөлгөөн далайцыг зүүнтэй харьцуулахад бага зэрэг хязгаарлагдсан. Ялангуяа түнхний тэнийлгэх хөдөлгөөний далайц хязгаарлагдаж нугалах хэлбэрийн контруктур үүссэн. Баруун хөлөн дээр биеийн жинг бүрэн авахгүйн улмаас бага зэрэг доголж явна. Энэ өвчтөнд хийх сэргээн засах эмчилгээний үзлэгийг тоочно уу? Энэ өвчний үед үений ямар бүтцэд нэн түрүүнд өөрчлөлт гарах вэ?

Тохиолдол -10

Өвчтөн Т. 46 настай эрэгтэй жолооч. Бөөр нуруугаар хөндүүрлэж өвддөг. Бөөрний хэсэгт хийх элекрофорез эмчилгээний арга ямар байрлалаар хийх вэ?

Эмчилгээний хугацаа ямар байм вэ?

Тохиолдол -11

Өвчтөн С.17 настай. 10 хоногийн өмнөөс ханиалгаж, халуурсан.

Үзлэгээр: Өвчтөн нус гоожимтгой, хоолой улайсан, хөндүүрлэсэн, амьсгалын дээд зам цэр салст ихтэй байсан. Энэ өвчтөн цэр салстыг гадагшлуулах, гуурсан хоолойг чөлөөлөх зорилгоор ямар эмийн бодистой ямар утлага эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -12

Өвчтөн У.56 настай. 5 жилийн өмнө нэгэн компанид компьютерийн мэргэжилийн ажил хийдэг. 1 жилийн өмнөөс эхлэн хүзүү сээрээр хөшиж, халуу дүүрч чилдэг. Үзлэгээр: Рентген зураг авахуулахад шохойжилт үүссэн, маш их эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдмал. Энэ өвчтөнд хүзүүний татлагыг ямар схемээр хийх вэ? Ямар хэлбэрийн дасгал хөдөлгөөн хийлгэх вэ?

Тохиолдол -13

Өвчтөн П 50 настай эмэгтэй. Нойр муу нуруу хөшинө, амархан ядарна, тамир тэнхээ муусан.

Үзлэгээр: Хүзүү хөшиж өвдөнө, тамир тэнхээ муутай дарахад эмзэглэлтэй, нойронд муу. Дээрхи өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -14

Өвчтөн А 30 настай эмэгтэй. Нягтлан бодогч мэргэжилтэй. Бие нь сул тохой өвдөнө, хоол идсэний дараа огиудас хүрнэ, ходоод орчмоор цанхайж өвдөнө.

Үзлэгээр: Тэмтэрхэд аюулхайн баруун хэсгээр болон аюулхай орчим хөндүүрлэж өвдөнө.

Page 4: тохиолдол

Тохиолдол -15

Өвчтөн Д 47 настай эрэгтэй. Хувийн гурилын үйлдвэрт ажилтай.Жил хагасын өмнө харвалт өгч биеийн зүүн тал нь саажилтай болсон.Цус харвалтын дараах үлдэцийн улмаас нүүрний тал хэсэг нь мурийлт өгсөн, хацар саажилттай.

Үзлэгээр: Эрүү нүүрний саажилттай, хацар ясаа дагаж хөндүүрлэж өвдөнө, дагз орчмоор хүчтэй өвдөнө.

Тохиолдол -16

Өвчтөн Б 27 настай эрэгтэй оюутан. Асуумжаас: Өглөө болгон өлөн явдаг. Орой их иддэг.Хоол идсэнийхээ дараа шууд унтдаг. Энэ байдлаар 2-3 жил явж байгаа.Аюулхай мөгөөрсний дотуур өвдөнө.

Үзлэгээр: Нүүр ,,,,,,,,турсан, гарын алганы арьс хууларсан, хумсны арын арьс сөрсөн. Хумс хугарамтгай, Хэл цагаан өнгөртэй, Уруул омголтсон, нүд хонхойсон. Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -17

Өвчтөн Билгүүн 2 настай эрэгтэй. Хөхөө хөхөхөөр хөлөрнө, толгой том хар цайнд түлэгдсэн.

Үзлэгээр Түлэгдэлтийн 1-р зэрэгтэй биеийн байдал дунд зэрэг. Ямар эмчилгээ сувилгаа хийх вэ?

Тохиолдол -18

Өвчтөн С 45 настай эмэгтэй. Зовиур нь хэд хоногийн өмнөөс баруун хөл нь гишгэж явахад хэцүү үе мөчөө хөдөлгөхөд маш эмзэглэлтэй өвддөг. Өвчтөн нь байнга зогсож, явуулын ажил хийдэг.

Үзлэгээр: Өвчтөн баруун хөлний том үе нь улайсан дарахад эмзэглэлтэй. Ямар эмчилгээ хийх вэ? Хийх эмчилгээний арга техникт ярилцах.

Тохиолдол -19

Өвчтөн Н 3 настай эрэгтэй ханиалгана гэсэн зовиуртай. Бөгшүүлж хуурай буюу цэртэй ханиалгаад 2 хонож байгаа.

Үзлэгээр: Уушиг чагнахад нойтон хэржигнүүртэй, тогшиход хэнгэргэн чимээтэй Цэр нь бүрэн гадагшлахгүй байдалтай чимээтэй. Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -20

Page 5: тохиолдол

Өвчтөн Н 36 настай эмэгтэй. Зовиур: Зүрхээр хатгуулна, хөл гар янгинаж өвдөнө, үе мөч хавдаж, нойр хоолондоо муу байв.

Үзлэгээр: 38-39С халуунтай, судасны лугшилт түргэсэх, заримдаа удааширч хэм алдагдана, гар хөлийн үенүүд хавдаж хөдөлгөөн хязгаарлагдсан ямар эмчилгээ сонгож хийх вэ?

Тохиолдол -21

Өвчтөн Д 57 настай эрэгтэй. Толгой эргэнэ, халуунд гадуур явахад нүд бүрэлзэж шилэн хүзүү хөшинө, гар хөл янгиаж өвдөнө.

Үзлэгээр: А/Д 180/100, 150/90 байв. Пульс 1 минутанд 97 удаа бүдэг хүчдэл дүүрэлт дунд зэрэг. Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -22

Өвчтөн Г 13 настай эрэгтэй. Зовиур 4 хоногийн өмнөөс ханиалгах өглөөгүүр цэр ихээр гарах, орой болохоор хоолой сөөж боох маягтай болно.

Үзлэгээр: Гүйлсэн булчирхайн томрол идээлж хавагнасан. Ямаро эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -23

Өвчтөн Ц 58 настай. Нэгдэлд нягтлан бодогч хийдэг байсан. Хөл дээрээ арай гэж зогсдог, эвгүй хөдлөх юм бол хатгуулж өвддөг түүнээсээ эмээж шүрүүн хөдлөхгүй болсон.

Үзлэгээр: Хөдөлгөөн багатай ясны сийрэгжилт хавсарсан. Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -24

Өвчтөн С 23 настай. Өглөө бүр салсархаг идээрхэг цэртэй ханиалгана. Бие суларч халуурч, хөлөрнө, явахад амьсгаадна.

Үзлэгээр: Тогшилтоор уушигны хөдөлгөөн хязгаарлагдаж уушигны авиа өөрчлөгдөнө. Чагнахад амьсгал гаргахад ширүүн, нойтон хэржигнүүр сонсогдоно.

Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -25

Өвчтөн Ц 28 настай. Оёдолчин ажилтай. Сүүлийн үед өтгөн хатаж их дүлж бааснаас болж цагаан мах эргэж суухад их өвдөж байна гэсэн зовиуртай ирсэн.

Page 6: тохиолдол

Үзлэгээр: Өвчтөний хэл цагаан өнгөртэй, өгзөг орчим их өвчинтэй, цагаан мах эргэсэн, нүүр царайны илрэл цонхигор шаналсан байдалтай байсан.

Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -26

Өвчтөн Р.40 настай Хөдөө мал маллаж олон жил болсон. Их даарч хөрөх, орой унтахын үед үе мөчөөр янгинаж өвддөг.

Үзлэгээр: Үенүүд нь их хавдсан, их халуун оргисон байдалтай байсан. Ямар эмчилгээ хийх вэ?

Тохиолдол -27

Өвчтөн А. 36 настай эмэгтэй. Эмнэлэгт ирэхэд үзлэгээр А/Д 120/80, 110/70 , пульс 72 зүрхний цохилт тод жигд байв. Өвчтөн шөнө нойронд муу, ачааллын дараа ядарч сульддаг, хааяа үе мөчөөр янгинаж өввдөг гэсэн зовиуртай байсан.

Үзлэгээр: Өвчтөний гар хөлийн үзүүр хүйтэн, гаднаас нь харахад нүүр бага зэрэг хавантай байсан. Ямар эмчилгээ сувилгаа хийх вэ?

Тохиолдол -28

Өвчтөн Т 4 сартай. Зовиур:Мээмээ хөхөх, унтахдаа хөлөрнө, шилэн хүзүүгээ шөргөөж уйлна. Шээс үнэртэй.

Үзлэгээр Охины шилэн хүзүү халуун, хөлстэй, толгойн арын үс халцарсан, шээс үнэртэй, шилэн хүзүүгээ шөргөөж гэдийж уйлна.

Тохиолдол -29

Өвчтөн Х 22 настай оюутан,Зовиур: 14 хоногийн өмнөөс цэртэй ханиалгаж байгаа. 3 хоногийн өмнөөс цус, идээтэй цэр гарах болсон. Ханиалгахад цээжээр хөндүүр, халуурч толгой өвдөнө.

Үзлэгээр: Цээжний зүүн тал амьсгалд хоцорч оролцоно.Тогшилтын авиа богино. Чагнахад жижиг жижиг нойтон хэрчигнүүр сонсогдоно. Дууны доргио чангарсан. Ямар эмчилгээ, сувилгаа хийх вэ?

Тохиолдол -30

Жирэмсэн эх А. 32 настай. 40-41 нед. Илүү тээлттэй сүүлийн сарын тэмдэг 3/25 нд ирсэн.Төрөх хугацаа 12/26 нд. Эхийн нуруу ууцаар чилж өвдөнө гэсэн зовиуртай. Шөрмөс татна. Дарал 140/80, 150/90 хэвийн даралт нь 100/70 байдаг. Эхэд ямар эмийн бодистой электрофорез эмчилгээг, ямар байрлалаар хийх вэ?

Page 7: тохиолдол