ЦАГ НЬ БОЛСОН! barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд...

7
ÌÎÍÃÎËÛÍ Ñ¯ÐÜÅÝÒÝÉ ÒÝÌÖÝÕ ÍÈÉÃÝÌËÝà M O N G O L I A N A N T I- T U B ER C U L O S IS A S S O C I A T I O N Улаанбаатар хот 2019 он ЦАГ НЬ БОЛСОН! Хамтран ажилласан байгууллагууд СҮРЬЕЭ БАРИМТЫН ЦОМОГ

Upload: others

Post on 23-Feb-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

ÌÎÍÃÎËÛÍ Ñ¯ÐÜÅÝÒÝÉ ÒÝÌÖÝÕ ÍÈÉÃÝÌËÝÃ

MO

NGOLIAN

ANTI-T

UBERCULOSIS ASSOCIA

TION

Улаанбаатар хот 2019 он

ЦАГ НЬ БОЛСОН!

Хамтран ажилласан байгууллагууд

СҮРЬЕЭБАРИМТЫН ЦОМОГ

Page 2: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

ДЭЛХИЙ НИЙТЭЭР СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАХ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ

СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАХААР

ЦАГ НЬ БОЛСОН!

ЦАГ НЬ БОЛСОН!

ЦАГ НЬ БОЛСОН!

ЦАГ НЬ БОЛСОН!

ЦАГ НЬ БОЛСОН!

ЦАГ НЬ БОЛСОН!

ЦАГ НЬ БОЛСОН!СҮРЬЕЭ ӨВЧТЭЙ ХҮН БҮРТ ХҮРЧ,

ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖААР ХАНГАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ

БҮХ НИЙТИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХ

ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН АЮУЛЫГ ЗОГСООХ

ТА ӨӨРИЙГӨӨ БОЛОН ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛАХ

СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ ЭНДЭГДЛИЙН ТООГ ТЭГЛЭХ

СҮРЬЕЭГИЙН СУДАЛГАА, ИННОВАЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХЫН ЭСРЭГ ЗОГСОХ

ЧАНАРТАЙ

ЦАГ НЬ БОЛСОН!

ДЭЛХИЙ ДАХИН НЭГДЭВ 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нью Йорк хотод Нэгдсэн Үндэсний Байгууллага нэрийн доор цугларсан дэлхийн улсуудын засгийн газрын тэргүүлэгчид, төлөөлөгчид анх удаа сүрьеэгийн эсрэг анхаарлаа хандуулж, өөрсдийн эв нэгдлийг дахин бататгаж, 2030 он гэхэд сүрьеэгийн халдварыг дэлхий дахинд эцэслэх “Тогтвортой Хөгжлийн Зорилт”-д төвлөрч, энэхүү урьдчилан сэргийлэх боломжтой боловч аюулт сүрьеэгийн эсрэг тэмцэхэд яаралтай хөрөнгө оруулалт болон инновациийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Сүрьеэ, түүний эмэнд тэсвэртэй хэлбэр нь үхэлд хүргэх халдварт өвчний тэргүүн эгнээнд байхаас гадна, дэлхий дээрх хамгийн тэсвэртэй нян. Сүрьеэ нь ДОХ-н халдвартай хүмүүсийн голлох үхлийн шалтгаан болж байна. Мөн ядуурал, жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт зэрэг нь сүрьеэ өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг ба өвчнийг ноцтой үр дагаварт хүргэдэг учир цогц хариу үйлдэл шаардлагатайг харуулж байна. Бид дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд халдварын тархалтыг бууруулахад анхаарлаа хандуулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгодоо хүрэхийн тулд нэгдсэн. Иймээс, БИД 1. 2030 он хүртлэх ДЭМБ-ын Сүрьеэг устгах дэлхийн

стратеги болон холбогдох зорилтууд, хөтөлбөрүүдийг дахин батлах, үүндээ 2030 он гэхэд Сүрьеэгийн халдварыг дуусгавар болгох, дэлхийн стратеги, хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөх, хэрэгжүүлэх

2. 2017.11.16 – 17-нд болсон ДЭМБ-ын сайд нарын “Тогтвортой хөгжлийн эрин үед Сүрьеэ өвчнийг эцэслэх олон салбарын хариу арга хэмжээ” хурлаас гарсан “Москвагийн тунхаглал”-ийн үүрэг даалгаврыг яаралтай ажил хэрэг болгох

3. Сүрьеэгийн эсрэг салбар хоорондын харилцаа холбоог сайжруулж, 2030 он гэхэд сүрьеэ өвчний тархалтыг зогсоох Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний дотор судалгааны ажлыг эрчимжүүлэх

4. 2030 он гэхэд сүрьеэгийн тархалтыг зогсоохын тулд тохиолдол, тархалт, нас баралтыг бүртгэсэн баталгаатай тоон мэдээлэлтэй болох, орлого, хүйс, нас болон бусад улсын ашиглаж болох өгөгдлүүдийг нэгтгэж, мөн уг тоон мэдээллээ ашиглан үр дүнтэйгээр хүчин

чадлаа нэмэгдүүлж, дотооддоо болон бусад улсуудад мэдээллээ хуваалцах

5. Хөгжиж буй орнуудад судалгаа шинжилгээ болон сүрьеэгийн хөтөлбөр, хүн төвтэй нийгэмд чиглэсэн эдийн засгийн инновацийн дэмжлэгтэйгээр сүрьеэ өвчнийг урьдчилан сэргийлэлт, чанартай оношилгоо, эмчилгээ, сувилгаа, оношилгооны тоног төхөөрөмж, эмийн тусламжтайгаар устгах.

6. Дэвшилтэт технологийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээ асаргаанд хэрэглэх, тандалт судалгаа, цахим сургалтын тусламжтай эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй байдал, чанар мөн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх

7. Сүрьеэ өвчтэй хүмүүст оношилгоо, эмчилгээ, гаж нөлөөний менежмент, асаргаа, нийгмийн сэтгэлзүй, чанартай хоол тэжээл болон нийгэм эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарах

8. Сүрьеэ өвчнийг устгахад шаардлагатай чухал арга хэмжээ бол олон нийт болон иргэний нийгмийн оролцоотойгоор “Өндөр эрсдэлтэй” хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарах

9. Хүний эрхийг хүндэтгэсэн, нэгдсэн хүн төвтэй, олон нийтэд тулгуурласан эрүүл мэндийн системийг бий болгох

10. 2018 оноос 2022 он хүртэл 40 сая хүнийг /3,5 сая хүүхэд, 1,5 сая эмэнд тэсвэртэй, түүн дотроо 115,000 хүүхдийн сүрьеэ/ оношилж эмчлэх тухай амлалт өгөх

11. 2022 он гэхэд сүрьеэ өвчний дарамт ихтэй, дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан хурдацтай тархаж буй орнуудад урьдчилан сэргийлэх эмчилгээг хийх

12. Дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн хямрал болсон олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ болон асаргаанд анхаарах

13. Хүүхдийн сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээ, асаргаанд анхаарах

14. ХДХВ/ДОХ болон Сүрьеэ өвчний хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

15. Далд Сүрьеэг илрүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг жигд хүргэх

Page 3: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН

МОНГОЛ УЛСАД “СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАХ”

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 2030

УЛААНБААТАРЫН ТУНХАГ

ЗОРИЛТ 4. Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг уян хатан, шуурхай зохион байгуулах чадавхийг тогтвортой бэхжүүлж, нэн шаардлагатай вакцинийг хүн бүрт хүртээмжтэй болгож, зонхилон тохиолдох халдварт өвчний тархалтыг бууруулна.

Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 99.8, 10000 хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 13 болгон бууруулах.

Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 98.5, 10000 хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 14.4 болгон бууруулах.

I үе шат (2016-2020)

II үе шат (2021-2025) Товлолт дархлаажуулалтын хамралтын хувийг 99, 10000 хүн амд сүрьеэгийн тохиолдлыг 14 болгон бууруулах.

III үе шат (2026-2030)

Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага, манай улсын бодлогын хэрэгжилт, сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцохоор 2018 оны 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганд оролцогчид БИД, “Сүрьеэг устгах Москвагийн тунхаг”, “Сүрьеэг устгах НҮБ-ын Улс төрийн тунхаг”-ыг хүлээн авч,

УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг байгуулагдаж, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буйд талархаж,

Сүрьеэ өвчнийг устгахад олон салбарын оролцоо, хамтын ажиллагаа, Засгийн газар, хандивлагч байгууллагууд, иргэний нийгэм, хувийн салбарын үүрэг хариуцлага, үндэсний манлайлал зайлшгүй шаардлагатай болохыг тэмдэглэж,

Сүрьеэгийн тархалт хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засаг, улс үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүйг хүлээн зөвшөөрч,

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаад онцгой анхаарал хандуулахын чухлыг онцолж, сүрьеэ өвчнийг устгахаар дараах ҮҮРЭГ АМЛАЛТ АВЧ БАЙНА.1. Салбар дундын хамтын ажиллагаа, сүрьеэтэй

тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх

1.1 Сүрьеэгээс Сэргийлэх Хянах Үндэсний хороог 2019 оны 1 дүгээр улиралд багтаан байгуулна.

1.2 Сүрьеэгийн эрт илрүүлэлтийг сайжруулж, оношлогдсон тохиолдол бүрийг эмчилгээнд 100% хамруулж, эмчилгээний амжилтыг 90%-д хүргэж, нас баралтыг 2015 оны үзүүлэлтээс 30%-иар бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

1.3 Монгол улсад 2018-2022 онуудад жил бүр идэвхтэй сүрьеэтэй 9000 хүнийг илрүүлэн оношилж, эмчлэн, далд халдвартай 6800 хүнийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулахын төлөө хүчээ нэгтгэн ажиллана.

1.4 Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, Засгийн газрын санхүүжилтийг 2020 он гэхэд 80%-д, 2025 он гэхэд 100%-д хүргэнэ.

1.5 Нутгийн захиргааны байгууллагууд сүрьеэгийн тусламж үйлчилгээнд орон нутгийн төсвөөс зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж, бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжин ажиллана.

1.6 Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар онцгой анхаарна.

1.7 Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагаас чанарын шаардлага хангасан сүрьеэгийн нэг болон хоёрдугаар эгнээний эмийг улсын төсвөөр шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлнэ.

1.8 Бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг тогтмолжуулж, 2020 он гэхэд хүн амын 50 хувь, 2025 он гэхэд 75 хувийг сүрьеэ өвчний талаар зөв мэдлэг хандлага, дадалтай болгоно.

1.9 Сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүл, жирэмсэн эмэгтэй, хүүхэд, хоригдол, ХДХВ-ийн халдвартай иргэд, хар тамхи мансууруулах бодис тарьж хэрэглэгчид, уул уурхайн ажилчид, ядуучууд, хоол тэжээлийн дутагдалтай хүмүүс, чихрийн шижин, сэтгэц болон бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй, архи тамхины хамааралтай иргэд, өндөр настан, цэргийн насны залуучууд, эрүүл мэндийн салбарын ажилтан, шилжин суурьшигчид зэрэг сүрьеэгээр өвчлөх “Өндөр эрсдэлтэй” бүлэгт чиглэсэн эрт илрүүлэлтийг олон нийт, иргэний нийгэм, төр болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор тогтмол зохион байгуулна.

2. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх

2.1 2020 он гэхэд сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг стандартын дагуу бүрэн орон тоогоор ажиллуулна.

2.2 Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах тусламж үйлчилгээг өргөжүүлнэ.

2.3 Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх иж бүрэн явуулын үйлчилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулна.

2.4 Сүрьеэгийн диспансерийн тогтолцоог бэхжүүлж, тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулна

3. Өвчтөн төвтэй тусламж үйлчилгээг өргөжүүлэх

3.1 Сүрьеэтэй өвчтөний 39 хувь нь зээл авч, 45.5 хувь нь ажилгүй болж өвчтөн түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн дарамтанд өртөж байгааг эрс бууруулж, нийгмийн халамж, сэтгэл зүйн дэмжлэг, туслалцааг тэдэнд чиглүүлнэ.

3.2 Жил бүр бүртгэгдэж байгаа сүрьеэгийн өвчлөлийн 58 хувь, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 70 хувь, эмчилгээ таслалтын 10 хувь, нас баралтын 3.5 хувь нь Улаанбаатар хотод байгаатай холбоотойгоор хүн ам, шилжин суурьшигч, эмзэг ядуу өрхөд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.3 Сүрьеэгийн өвчлөл өндөртэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт салбар диспансерийг шинээр байгуулах, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн 16 ортой тасгийг дахин нээж, нийгэмд халдвар тараах эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээг авна.

4. Шинэ технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих

4.1 Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд сүүлийн үеийн дижитал технологи, молекул биологийн оношилгооны технологийг өргөжүүлж, шинэ санаачлага инноваци, судалгаа эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.

4.2 Сүрьеэгийн далд халдварын эмчилгээнд шинэ эмийг нэвтрүүлэх, цахим эрүүл мэндийг дэмжиж тандалт, оношилгоо, эмчилгээний чанарт дэвшил гаргана.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЭРИН ҮЕД СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ УСТГАХОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД

2018 ОНЫ 11 САРЫН 2

Page 4: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

Энгийн сүрьеэгийн үед тохирох тусламж үйлчилгээг үзүүлээгүй, сүрьеэгийн эмчилгээг хяналтгүй хийх, сүрьеэгийн эмийг зүй бусаар хэрэглэх, эмчилгээг дутуу буруу хийх, эмийн хангамж тасалдах, чанаргүй эм хэрэглэх, эсвэл өвчтөн дур мэдэн эмчилгээг таслах

Анхнаасаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар авсан байх зэрэг нь эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэхэд нөлөөлдөг.

СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ?ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ

ХАЛДВАРЛАХ ЗАМ

ШИНЖ ТЭМДЭГ

Сүрьеэ нь амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг нянгийн гаралтай ХАЛДВАРТ ӨВЧИН юм. Сүрьеэгийн нян нь хүний биеийн аль ч эрхтэнийг гэмтээж болох ч ихэнх тохиолдол буюу 70% НЬ УУШГИЙГ ӨВЧЛҮҮЛДЭГ.

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/ нь сүрьеэгийн нянгийн эсрэг үйлчилгээтэй эмэнд тэсвэртэй болж эмчлэхэд бэрхшээлтэй болсон сүрьеэгийн ХҮНД ХЭЛБЭР ЮМ.

ЭНГИЙН СҮРЬЕЭТЭЙ ӨВЧТӨНГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ.

Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн ихэнх нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг ба зөвхөн 10% нь өвчилдөг.

Сүрьеэтэй хүнтэй гар барих болон хэрэглэж буй эд зүйлсээр халдвар дамжихгүй.

Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ханиах, найтаах, ярихад сүрьеэгийн нян агаарт цацагдана.

14 хоног ба түүнээс дээш хугацаагаар

ханиалгах

Шөнө хөлрөх Цээжээр өвдөх Турах, бие сульдах

Цэр болон цустай цэр

гарах

Халуурах

Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй 1 хүн жилд 10-15 хүнд халдвар тараана.

СҮРЬЕЭГЭЭР ХЭН Ч ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ?

245

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэйНЭГ ӨВЧТНИЙГ ЭМЧЛЭХ ЭМИЙН ЗАРДЛААР

Яагаад олон эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсч байна вэ?

СҮРЬЕЭ ДЭЛХИЙ ДАХИНД

сүрьеэгийн улмаас нас барсан.

хүн ШИНЭЭР ХАЛДВАР АВЧ байна.

шалтгаан болж байна.7

тохиолдож байна.7

тохиолдол бүртгэгдсэн байна.7

2017 ОНДдэлхий дээр 10 САЯ ХҮН сүрьеэгээр өвчилж, 1,6 САЯ ХҮН нас барсан байна.7

1 САЯ ХҮҮХЭД сүрьеэгээр өвчилж 230,000 ХҮҮХЭД

4500 30000

558,000

Сүрьеэгийн улмаас өдөрт хүн нас барж,

Сүрьеэ нь ХДХВ/ДОХ-ын дараа орох нас баралтад хүргэж буй ХОЁР ДАХЬ

Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой УЛС ОРНУУДАД

2017 онд дэлхий дээр ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ сүрьеэгийн

Page 5: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд үүнээс 0-15 НАСНЫ 472 ХҮҮХЭД сүрьеэгээр өвчилсөн байна.

Сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн ДӨРӨВДҮГЭЭРТ, нас баралтын шалтгааны НЭГДҮГЭЭРТ бичигдэж байна.

Шинэ тохиолдлын 59,8% нь УЛААНБААТАР ХОТОД БАЙНА.

3779

12,000

4000

8000

472

59,8%

ХҮҮХЭД

65%

68% 12% 11% 7%

16-45

2767

Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн 3 дахь удаагийн судалгаагаар Монгол улсад сүрьеэгийн шинэ тохиолдлын дунд ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН

насны хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байна.

ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА.

Монгол улсад сүрьеэгээр өвчлөгсдийн

-ийг

65%

2767 тохиолдол

Монгол улсад 2003 онд анх олон эмэнд тэсвэртэй сүрьеэг илрүүлж, оношилж, бүртгэж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар Монгол улсад эмэнд тэсвэртэй сүрьеэгийн

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт

хяналт алдагдалт

нас баралтэмчилгээ үр дүнгүй болсон

Монгол улсын хүн амын дунд хийгдсэн тархалтын судалгаагаар сүрьеэгийн тархалт ДЭМБ-ын тооцооллоос 3 ДАХИН ИХ байна.

Нийт тооцолсон сүрьеэгийн тохиолдлын тоо

Үүнээс бүртгэгдэж ИЛЭРСЭН сүрьеэтэй өвчтний тоо

Үүнээс илрүүлээгүй, оношлогдоогүй тохиолдол

ТАРХАЛТ ӨНДӨР байна.

СҮРЬЕЭ МОНГОЛ УЛСАД СҮРЬЕЭГИЙН ӨВЧЛӨЛД НӨЛӨӨЛӨХ

ХҮЧИН ЗҮЙЛС

НЬ САНХҮҮГИЙН ДАРАМТАНД ӨРТСӨН БАЙНА.2

ЯДУУРАЛ

ТАМХИ

ХДХВ/ДОХ

Дэлхий дахинд оношлогдож буй сүрьеэгийн бүх шинэ тохиолдлын

үүдэлтэй байгааг тогтоожээ.

НЬ ТАМХИДАЛТААС ҮҮДЭЛТЭЙ.3

¼ НЬ ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛТАЙ БАЙДАГ.

Монгол улсад бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөнүүдийн 45,5% НЬ АЖИЛГҮЙ, 70%

70%

20%

2,7%

28%

15%

17-23

2-3

НЬ АМЬЖИРГААНЫ БАТАЛГААЖИХ ТҮВШНЭЭС ДООГУУР ОРЛОГОТОЙ1,

сүрьеэгийн улмаас өрхийн

Тамхины хэрэглээ нь сүрьеэгээр өвчлөх эрсдлийг 2-2,5 ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ БА

дэлхий нийтийн сүрьеэгийн тохиолдлын

АГААРЫН БОХИРДОЛ ДЭМБ-аас дотоод орчны агаарын бохирдол нь

ДАХИН ӨНДӨР БАЙДАГ.4

Агаарын бохирдлыг бууруулснаар

ӨВЧЛӨЛ ҮҮСГЭХЭД НӨЛӨӨЛДӨГ БА

дэлхийн нийт өвчлөлийн НЬ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН БОХИРДЛООС

АМЬСГАЛЫН ТОГТОЛЦОО, ЗҮРХ УУШГИНЫ ХАВДРЫГ БУУРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг НАС БАРАЛТАД хүргэх гол шалтгаан нь сүрьеэ өвчин бөгөөд эрүүл хүнтэй харьцуулахад сүрьеэгээр өвчлөх эрсдэл

Чихрийн шижинтэй хүмүүсийн СҮРЬЕЭГЭЭР ӨВДӨХ ЭРСДЭЛ нь эрүүл хүмүүсийг бодвол

Монгол улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдлоос

НЬ СҮРЬЕЭГЭЭР ӨВЧИЛСӨН БАЙНА.5

ЧИХРИЙН ШИЖИН6

НЬ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС БАЙНА.

ба дэлхий дээрх сүрьеэгийн нийт өвчлөлийнДАХИН ӨНДӨР БАЙДАГ

Page 6: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

ЦАГ НЬ БОЛСОН! АРГА ХЭМЖЭЭ АВАХ

ЦАГ НЬ БОЛСОН!

• Ялгаварлан гадуурхалтыг үгүй хийж хэнийг ч үлдээлгүйгээр чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээнд хамруулах ЭЭЛТЭЙ БОДЛОГЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ

• Сүрьеэг бууруулах тогтвортой хөгжлийн зорилтууд, ДЭМБ-ын Сүрьеэг устгах стратеги, Москвагийн тунхаглал, НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаас гарсан улс төрийн тунхаглал, Улаанбаатарын тунхаглал зэргийг хэрэгжүүлэх ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ

• Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх ажлыг сайжруулахын тулд НЭМЭГДҮҮЛСЭН, ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙГ БИЙ БОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ГАРГАХ; Сүрьеэтэй тэмцэх үйлсэд хандивласан 1 ам.доллар нь эргээд 43 ам.доллартай тэнцэх хэмжээний үр өгөөжийг нийгэмд өгдөг

• Илүү сайн шинжлэх ухааны шийдэл, хэрэгсэл, хүртээмжийг бий болгохын тулд СҮРЬЕЭ ӨВЧНИЙ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

ШИЙДВЭР ГАРГАГЧ, БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧ, УДИРДЛАГУУДАД

ХИЙХ НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ИДЭВХИЖҮҮЛЭХ

ТОГТВОРТОЙ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ИДЭВХИЖҮҮЛЭХ

СҮРЬЕЭ ӨВЧИНД АНХААРАЛ ХАНДУУЛАХ

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН СҮРЬЕЭГ УСТГАХАД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭХ

СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТ, НАС БАРАЛТЫГ УДААН ХУГАЦААНЫ УЙГАГҮЙ, ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД БУУРУУЛАХ БӨГӨӨД ДАН ГАНЦ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН

ХҮЧЭЭР АМЖИЛТАНД ХҮРЭХ БОЛОМЖГҮЙ ЮМ.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ УЧРУУЛЖ БУЙ

НИЙТ 10,6 САЯ ХҮН ӨВЧИЛЖ, тэдгээрийн ихэнх нь хөдөлмөр эрхэлдэг бол жилд дунджаар хөдөлмөрийн бүтээмж -аар буурна гэж үзвэл, жилд дунджаар 1,2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН өртөг гарна. 30%

ЖИЛД 1,7 САЯ ХҮН НАС БАРЖ, дунджаар 15 жилийн орлогын алдагдалд хүрч,

9,4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН нэмэлт алдагдал үүсч байна.

Жил тутам, сүрьеэгийн улмаас ойролцоогоор 11 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРаль нэг газар дэлхийн эдийн засгаас зарцуулагдаж байна.

ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ.

3,5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН

1,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН

санхүүжилт дутахад – сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд

санхүүжилт дутахад – сүрьеэгийн судалгаанд

10,4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

шаардлагатай болдог.

шаардлагатай болдог.

ХУВИЙН САЛБАР

УЛСЫН ТӨСӨВ

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

ГЛОБАЛЬ САН

65.5%33.5%

97%1%

Санхүүжилтийн хязгаарлагдмал байдал нь сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын болон Монгол улсын сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн тооцоолсноор Монгол улсад сүрьеэтэй тэмцэхэд 18-20 ТЭРБУМ төгрөг шаардлагатай байна.

Монгол улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн 65,5% улсын төсөв, 34,5%-ийг олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн салбар, бусад төсөл хөтөлбөр эзэлж байна.9

ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТ

ЯАРАЛТАЙ ҮЙЛДЭЛ БОЛГОЖШИЙДВЭР, АМЛАЛТУУДАА

УРИАЛЖ БАЙНА.

ШИЙДВЭР ГАРГАГЧ, БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧ

СҮРЬЕЭГ УСТГАХ ЦАГ БОЛСНЫГСҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ

ТА БҮХЭНД

ЦАГ НЬ БОЛСОН!

Page 7: ЦАГ НЬ БОЛСОН! Barimt tsomog.pdf2017 онд Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн 3779 ШИНЭ ТОХИОЛДОЛ бүртгэгдсэн бөгөөд

АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1 Дэлхийн банк, Амьжиргааны түвшний судалгаа, 2011, Монгол улс

2 “Сүрьеэ өвчний улмаас өвчтөн түүний ар гэрт учирч буй зардлын нарийвчилсан судалгаа” 2017 он

3 Сүрьеэ ба тамхины талаарх тоо баримт:

http://who.int.tb.challenges/tobacco/en/; http://who/int/tobacco/publications/health_effects/factsheet_tub_tob.pdf

4 ДЭМБ, Сүрьеэ ба ХДХВ-ийн талаарх тоо баримт: http://www.who.int/tb/challenges/HIV/tbhiv_factsheet_2014.pdf

5 ДЭМБ, Монгол улс дахь сүрьеэгийн тоо баримт https://extranet.who.int/sree/Reports?op=Replet&name=/WHO_HQ_Reports/G2/PROD/EXT/TBCountryProfile&ISO2=MN&outtype=html

6 Сүрьеэ ба чихрийн шижингийн тоо баримт https://www.who.int/tb/publications/diabetes_tb.pdf?ua=1

7 https://www.who.int/news-room/fact-sheets/detail/tuberculosis

8 Эрүүл мэндийн үзүүлэлтүүд, 2017 он

9 Сүрьеэгийн тусламж үйлчилгээний зарцуулалтын үнэлгээ, 2015 он