4. huuhdiin hunguvchluh

31
Хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээ

Upload: dashkaubuns

Post on 24-Jun-2015

154 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээ

Page 2: 4. huuhdiin hunguvchluh

Дэлхий дээр жил бүр 0-14 насны сая хүүхэд тутамд дунджаар 130 өмөн өвчин тохиолддог байна.

Хөгжилтэй оронд өмөн өвчин хүүхдийннас баралтын зонхилох шалтгаан болдог.

Өвчнийг эрт оношилсон тохиолдолд өмөнтэй хүүхдийн 67% нь зохистой эмчилгээг авч эдгэрэх боломжтой боловч хөгжиж буй орны хувьд ихэнхи оношилгоо удааширч цаг алдсанаас эмчилгээ авалгүй нас бардаг .

Page 3: 4. huuhdiin hunguvchluh

Өмөнтэй хүүхдийн эмчилгээний чухал нэг хэсэг бол өвдөлт болон бусад зовиур шаналгааг багасгах явдал байдаг .

Page 4: 4. huuhdiin hunguvchluh

Өвчний явцад хүүхэд бүр ямар нэг хэмжээгээр өвдөлт мэдэрдэг ба өвдөлт нь :

• Өвчнөөсөө • оношилгоо эмчилгээний ажилбараас • сэтгэцийн хямралаас болж үүсдэг .

Page 5: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхдийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь өмөн өвчний онош анх тавигдсан цагаас эхлэх ба эмчилгээ авсан ч аваагүй ч үргэлжлэх учиртай . Хүүхдийн зовиур шаналгааг эмнэлгийн ажилтан зөв үнэлж хөнгөвчлөх ёстой.

Page 6: 4. huuhdiin hunguvchluh

Хөнгөвчлөх эмчилгээнд олон мэргэжлийн эмч нарын баг ,

гэр бүл ,

нийгэм хамт олныг хамруулахад улам үр дүнтэй байдаг .

Page 7: 4. huuhdiin hunguvchluh

Одоогийн нөхцөлд манай орны хувьд хөнгөвчлөх эмчилгээ шаардаж буй хүүхдүүд өөд болтлоо урдийн өвчтэй эдгэрэх хүүхдүүдийн дунд хэдэн сараар заримдаа хэдэн жилээр хэвтэж эмчилгээ хийлгэдэг .

Тэднийг өөд болоод биеийг нь цагаан даавуугаар битүүлж тасгаас гаргах үед хажууд нь хамт тоглож байсан хүүхдүүд аав ээж нар ямар их сэтгэл санааны хямралд ордог бол.

Page 8: 4. huuhdiin hunguvchluh

Гэтэл хүүхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг хүсдэгүү

Хүүхэд үхэл гэж байдгийг мэдэх үү

Хүүхэд үхлээс айдаг уу, эсвэл гэр орноосоо хол байж тариа хийлгэхээс айдаг уу

Хүүхдийг эмнэлэгт хэвтэх шийдвэрийг хэн гаргадаг вэ

Page 9: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхэд өөрийн эрүүл мэнд ,эмчилгээ сувилгаанд шийдвэр гаргах эрхтэй юу

Энэ асуултанд хариулах нь улс орон болгонд түвэгтэй байдаг .

Page 10: 4. huuhdiin hunguvchluh

Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтэй хүүхдийн бүх талын эмчилгээ үйлчилгээнд эмийн аргаар эмчлэх , өвдөлтийг удирдах, шинж тэмдгүүдийг хянах, ба хүүхэд түүний эцэг эхэд тохиолдсон өвчин зовлонг хуваалцан сэтгэлийн дэм үзүүлэх зэрэг олон зүйлс хамаардаг .

Page 11: 4. huuhdiin hunguvchluh

Бөөр элэгний архаг үрэвслээр удаан хугацаагаар өвчилж, өвчин нь даамжирсаар эцэст нь эмчилгээгүй болох тохиолдолд эцэг эхийн сэтгэл санаа хүүхдийнтавиланд бэлтгэгдсэн байдаг .

Харин өмөн өвчний онош нь гэр бүлийн гишүүдийн амьдралыг эрс өөрчилдөг .

Page 12: 4. huuhdiin hunguvchluh

Эцэг эхчүүд эхлээд оношинд итгэхгүй ,цаашид гуниж гутран сэтгэлийн зовлонд орно.

Оношилгоо эмчилгээ хийлгэх гэж тэвдэн сандчина.

Эцэстээ туйлдаад эмнэлэг хүүхдэд нь анхаарал халамж хяналт бага тавьж байгаа юм шиг санагдан бухимддаг .

Өөрийн хүүхдийн нас барах аймшигт өдрийг хүлээж ирээдүйдээ итгэлгүй болдог учир хэвийн амьдрал түр зуур зогсдог .

Page 13: 4. huuhdiin hunguvchluh

Иймээс өмөнтэй хүүхэд түүний эцэг эхэд өвчинтэй тэмцэх сэтгэл зүйн болон тусламж дэмжлэг хэрэгтэй .

Хүүхэд маш эмзэг бөгөөд өвдөлт зовиураа намдаах аргаа бие даан хайж чадахгүйгээрээ насанд хүрэгсдээс ялгаатай тул эмнэлгийн ажилтнууд чадварлаг байх ёстой бөгөөд хүүхдийн асаргаанд эцэг эхийг идэвхитэй хамруулах хэрэгтэй .

Page 14: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхдийн өвдөлт намдаах аргууд

Хүүхэд өвдөж зовж шаналах ёсгүй . Онош тавьсан эхний мөчөөс төгсгөл хүртэл байнга анхаарах ёстой .

Эмчилгээ сувилгааны бүх ажилбар өвдөлтгүйгээр хийгдэх хэрэгтэй.

Page 15: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхэд эмчилгээний ажилбараас хамгийн их айдаг тул эмнэлэг, эмнэлгийн ажилтан, эмчилгээнд итгэхгүй, улмаар тэднээс айдаг , тайван биш цочромтгой болж, заримдаа хар дарж зүүдлэн нойр хоолондоо мууддаг .

Page 16: 4. huuhdiin hunguvchluh

Тэвчихийн аргагүй өвдөлттэй хүүхдүүд шаналан гутарч ганцаардмал болж, өөрийгөө тусгаарласнаас өвчнөө эсэргүүцэх чадваргүй болдог .

Хүүхдийн эцэг эх ойр дотныхон нь эмнэлэгт итгэлгүй, уур уцаартай болж, өөрсдөө хүүхэддэээ тус болж чадахгүй байгаадаа гутран өөрсдийгөө буруутгаж, заримдаа хүүхэдтэйгээ муудалцаж, түүний өвдөлт шаналгааг төсөөлөхөөс төвөгшөөдөг .

Page 17: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхэд өвдөлттэй байсаар байхад

-өвдөхгүй байгаа биз дээ,

-Сайн хүүхэд тул өвдөөгүй тиймээ

гэх мэтээр хүүхдийг хуурах гэж оролддог эцэг эх эмч сувилагч байдаг .

Энэ нь хүүхэд болон түүний гэр бүлийнхний итгэлийг алдагдуулж, айдас гутрал , сэтгэлийн шаналгаа үүсгэдэг .

Page 18: 4. huuhdiin hunguvchluh

Эд эсийн ижил гэмтэлтэй, ижил насны хүүхдэд өвдөлт өөр шалтгаантай, өвдөлтийн хүч, өвдөх хугацаа өөр өөр байдаг .

Иймээс зарим хүүхэд өвдөх болгонд уйлан тэврүүлэхийг хүсдэг бол зарим хүүхэд чанга чарлаж эцэг эхээ зодох, хазах үйлдлийг хийдэг .

Гэтэл зарим хүүхэд өвдсөн ч тэвчээр гарган шаналгаагаа хэнд ч хэлэхгүй хэвтдэг .

Page 19: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхдийн өсөж хүмүүжсэн орчин, хандлага, асарч буй хүний зан үйл , хүүхдийн өөрийн ааш зан , бодол санаа, зан үйлийн онцлог нь өвдөлтийг ихэсгэх ба багасгахад нөлөөлдөг .

Page 20: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхдэдээ ямагт хушуугаа цорвойлгон түүнээс ойр ойрхон өвдөж байгаа эсэхий нь асуух нь хүүхдэд өвдөлтийг ямагт сануулж, түр зуур ч гэсэн сатаарах боломж олгодоггүй .

Харин тайвуу уужуу сэтгэлтэй байх нь хүүхдэд нь өөрт нь тайван байж өвдөлтөө удирдах сарниулах боломжийг олгодог .

Page 21: 4. huuhdiin hunguvchluh

Өвдөлтийг үнэлэх

1. үнэлэх

Хүүхэд өвдсөн ч үгэр илэрхийлэхгүй байж болно . Нярай хүүхэд харц болон үйлдлээрээ илэрхийлнэ . Ахлах насны хүүхэд ажилбараас айхдаа өвдөлтөө хэлэхгүй нууж болно . / өвдлөө гэвэл тарина гээд /

2.Бие

Өвдөлттэй хэсгийг үзэхээс гадна бусад хэсгийг орхилгүй үзэх

Page 22: 4. huuhdiin hunguvchluh

3. Уялдаа холбоо

Өвдөлтөнд гэр бүл, эмчилгээ, орчны хүчин зүйлийн нлөөллийг судлах

4.Баримт бичиг

Эмч сувилагч эцэг эх өвдөлтийг тэмдэглэх

5. Дүгнэх

Шаардлагатай бол эмчилгээ шинжилгээг өөрчлөх

Page 23: 4. huuhdiin hunguvchluh

Өвдөлтийг эмийн бус аргаар эмчлэх

Энэ нь зөвхөн хавсрах эмчилгээ учир үүгээр зохистой эмийн эмчилгээг орлуулан орхиж болохгүй.Үүнд:

• Дэмжих / эргэлтийг найрсаг чөлөөтэй байлгах, хүүхдийн хайртай тоглоом, хүмүүсийг ойр байлгах, мэдээллийг сайн өгөх, өвдөлт өгдөг ажилбарыг хэзээ ч өвдөхгүй гэж худлаа хэлэхгүй байх /

• Сэтгэл заслын /эцэг эх хүүхдээ сайн мэдэх тул энэ талаар илүү авьяастай байдаг , хөгжим , энгийн бүүвэйн дуу, /

Page 24: 4. huuhdiin hunguvchluh

• Зан үйлийн / гүн амьсгалах- хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж, булчингийн чангарлыг багасган өрцийг суллаж, бие махбодийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг . Энэ аргад сургахдаа хүүхдийг амьсгалаа гаргахыг зааж өгч амьсгал гаргах болгонд булчингийн чангарал тавигдан шархны эдгэрэлт түргэсдэгийг мэдрүүлэх нь чухал .

• Физик эмчилгээ /халуун хүйтэн жин/

Page 25: 4. huuhdiin hunguvchluh

Эмийн эмчилгээ

Эхний шатанд эм уух чадвартай хүүхдэд парацетамол анхны сонголтын эм. Энэ нь хүүхдэд хамгийн өндөр үйлчилгээтэй, аспириныг бодвол ходоод гэдэсний салстыг гэмтээж, цус шүүрэх Рея ийн хам шинж үүсгэдэггүй.

Page 26: 4. huuhdiin hunguvchluh

2-р шатанд : кодейн бол хүүхдэд сонгомол эм . 6 сараас дээш насны хүүхдэд эхлээд 4 цаг тутамд кг жинд нь 0,5-1,0 мг аар уулгах.

Page 27: 4. huuhdiin hunguvchluh

3- р шат

Энэ шатны сонгомол эм нь хүүхдэд морфин . Өвдөлтийн хэлбэрээс хамааран түүнийг дангаар нь эсвэл хар тамхины бус эм туслах эмүүдтэй хавсран хэрэглэнэ. Таазан үйлчилгээ байхгүй . Морфины эхлээд уух тун 4 цаг тутамд кг жинд нь 0,15-0,3 мг аар бодож хүүхэд бүрийн онцлогийг харгалзан хэрэглэнэ.

Page 28: 4. huuhdiin hunguvchluh

Морфины усан уусмал гашуун байдаг тул өөрийх нь дуртай жимсний шүүсэнд найруулж өгөх. Морфины уусмалыг нарны гэрлээс хол , бараан шилэнд , сэрүүн газар, ялангуяа халууны улиралд нянгаас хамгаалалттай хадгалах хэрэгтэй . Эхлээд хэрэглэхэд унтаа байдалтай байгаад хэд хоногийн дараа багасдаг гэдгийг эцэг эхэд хэлж өгнө.

Page 29: 4. huuhdiin hunguvchluh

Морфиныг уухаар хэрэглэх боломжгүй бол судсанд болон арьсан дор, дуслаар , кг жинд нь 0,03мг байхаар бодож тарина .

Булчинд тарилга хийхийн өмнө лидокайны 2,5 %,прилокайны 2,5% тос түрхэх нь хатгалтын өвдөлтийг багасгахад тусалдаг .

Page 30: 4. huuhdiin hunguvchluh

Хүүхдэд анх удаа хүчтэй эмийн эмчилгээ ба өвдөлттэй ажилбарыг хийхдээ айдсыг даван туулах үе шатыг өнгөрөөсний дараа давтан ажилбарт орох нь зүйтэй .

Ажилбар дууссаны дараа зан үйлийн эмчилгээ хийх

Page 31: 4. huuhdiin hunguvchluh

Зүүгээр хатгах ажилбарын үед хэсэг газрын мэдээ алдуулалат:

2,5% лидокайн 2,5% прилокайн эрүүл арьсанд түрхээд бооход доод тал нь 1 цаг, дээд тал нь 4 цаг мэдээ алдуулдаг .

Эсвэл 2,5% лидокайн жижиг зүүгээр арьсан дор тарьж болно .