2014 2015 оны хичээлийн жилийн зорилт

4
Батлав:...........................Захирал Т. Оюунбилэг “Номун далай” сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн зорилт: Нэг: Нийтлэг үндэслэл Шинэчлэлийн Засгийн Газрын Боловсролын салбарын 2014-2015 оны хичээлийн жилийн зорилт: Баянгол дүүргийн Засаг Даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 2014 оны III, IV улирлын зорилтууд “Номун далай” сургуулийг хөгжүүлэх 2012-2016 оны стратегид тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд оршино. Дээрх зорилго, зорилтуудыг үндэслэн стратегийн дараах чиглэлийг баримтлан сургалтын бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэчлэлийн Засгийн Газрын зорилт: 1.1 Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай Монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ. 1.2 Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ. 1.3 Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ. “Номун далай” сургуулийн зорилт: 1. Монгол хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх, сурагчдын бичгийн хэлбэрийг сайжруулах, алдаагүй бичих гэх мэтээр үе шаттайгаар сургаж хэ хэлний суурь чадамжийг эзэмшүүлэх нөхцөл, боломжоор хангана. 2. Практик сургалтын цагийг бий болгох, багш, сурагчдаар илтгэл, эссэ бичүүлэх, уралдаан тэмцээн зохиох, бие даан гүйцэтгэх даалгаврын жагсаалт гаргах зэргээр “Бүтээлч боловсрол, бүтээлч иргэн” уриаг хэрэгжүүлэх зорилт тавина. 3. Ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын хүсэл, сонирхол, саналд тулгуурласан ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжааны судалгаатай ажиллана. 3.1 Мэргэжлийн эрэлт хэрэгцээ онцлог, тухайн мэргэжлийг эзэмшихэд шаардагдах үндсэн суурь мэдлэгийн талаар сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч хэвшинэ. 3.2 “Хүүхэд- танин мэдэхүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж Монгол ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт ажил зохионо 3.3 Мэдээллийн технологи, сэтгүүл зүй, багш мэргэжлийн суурь баримжаа олгох 20-иос доошгүй цагийн сургалтыг хичээлийн гадуурх ажлын төлөвлөгөөнд тусган явуулна.

Upload: kocmoc11

Post on 26-Jul-2015

307 views

Category:

Automotive


6 download

TRANSCRIPT

Page 1: 2014 2015 оны хичээлийн жилийн зорилт

Батлав:...........................Захирал Т. Оюунбилэг

“Номун далай” сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн зорилт:

Нэг: Нийтлэг үндэслэл

Шинэчлэлийн Засгийн Газрын Боловсролын салбарын 2014-2015 оны хичээлийн жилийн

зорилт:

Баянгол дүүргийн Засаг Даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 2014 оны III, IV

улирлын зорилтууд

“Номун далай” сургуулийг хөгжүүлэх 2012-2016 оны стратегид тусгагдсан зорилтуудыг

хэрэгжүүлэхэд оршино.

Дээрх зорилго, зорилтуудыг үндэслэн стратегийн дараах чиглэлийг баримтлан сургалтын

бүхий л үйл ажиллагааг зохион байгуулна.

Шинэчлэлийн Засгийн Газрын зорилт:

1.1 Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг

эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга

барилтай Монгол хүүхэд төлөвших үе хэмээн

хөгжүүлнэ.

1.2 Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны

суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах

чадамж эзэмших үе хэмээн хөгжүүлнэ.

1.3 Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан

хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр

гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн

суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ.

“Номун далай” сургуулийн зорилт:

1. Монгол хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлэх,

сурагчдын бичгийн хэлбэрийг сайжруулах,

алдаагүй бичих гэх мэтээр үе шаттайгаар

сургаж хэ хэлний суурь чадамжийг эзэмшүүлэх

нөхцөл, боломжоор хангана.

2. Практик сургалтын цагийг бий болгох, багш,

сурагчдаар илтгэл, эссэ бичүүлэх, уралдаан

тэмцээн зохиох, бие даан гүйцэтгэх даалгаврын

жагсаалт гаргах зэргээр “Бүтээлч боловсрол,

бүтээлч иргэн” уриаг хэрэгжүүлэх зорилт

тавина.

3. Ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран

хамгаалагчдын хүсэл, сонирхол, саналд

тулгуурласан ирээдүйд эзэмших мэргэжлийн

чиг баримжааны судалгаатай ажиллана.

3.1 Мэргэжлийн эрэлт хэрэгцээ онцлог, тухайн

мэргэжлийг эзэмшихэд шаардагдах үндсэн

суурь мэдлэгийн талаар сурагч, эцэг эх, асран

хамгаалагчдад мэдээлэл өгч хэвшинэ.

3.2 “Хүүхэд- танин мэдэхүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж

Монгол ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлийг

төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт ажил зохионо

3.3 Мэдээллийн технологи, сэтгүүл зүй, багш

мэргэжлийн суурь баримжаа олгох 20-иос

доошгүй цагийн сургалтыг хичээлийн гадуурх

ажлын төлөвлөгөөнд тусган явуулна.

Page 2: 2014 2015 оны хичээлийн жилийн зорилт

Хоёр: Зорилго зорилт:

Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших, гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх “Зөв монгол хүүхэд’’үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

1.2. Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын төвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт, үнэлгээ, арга зүй, технологийн шинэчлэлийн туршилт, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх

1.3. ”Авъяас ‘’, ном багшийн хөгжил сургалтын орчин хэрэглэгдэхүүний хүртээмжийг

сайжруулах хөтөлбөрүүдийг сургалтын байгууллага бүрийн давуу тал, онцлогт суурилан

хөгжүүлэх

1.3.1 Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгааг үргэлжлүүлэх, авъяасыг бүх талаар нээх,

хөгжүүлэхэд багш, эцэг эх, олон нийттэй хамтран ажиллана

1.3.2 Номыг бүтээлчээр унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт

нийцсэн ном зохиох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжин анги, кабинетийг ангийн

номын сангаар хангана

1.3.3 Багшийн хөгжлийн хэрэгцээнд түшиглэн мэргэжил дээшлүүлэх танхимын болон зайны

сургалт хэрэгжүүлнэ

1.3.4 Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн

дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна

- “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрөө үргэжлүүлэн “Багшийн хөгжил”, “Ном”, “Авъяас”

хөтөлбөрийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан

ажлуудыг хугацаанд нь чанартай биелүүлнэ.

Хоёр: Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

1. Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дэд

хөтөлбөр болох “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын

шинэчлэл”, “Авъяас”, “Ном” /2013 оны 295 дугаар тогтоол/, Монголын багш нарын

баярын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдөр тэмдэглэх тухай 2013 оны

412 дугаар тогтоол, “Багшийн хөгжил” хөтөлбөр /2012 оны / А/136 дугаар тушаал/

Сургуулын өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны

мэргэжил дээшлүүлэх журам /2013 оны А/287 дугаар тушаал/

Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх,

дүгнэх журам /2013 оны А/293 дугаар тушаал/

Ерөнхий боловсролын сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах

чиглэл, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны үлгэрчилсэн чиглэл

/2013 оны А/299 дүгээр тушаал/

Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам /2013 оны А/305 дугаар

тушаал/

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын

үнэлгээний журам /2013 оны А/309 дүгээр тушаал/

Мэргэжлийн /хөтөлбөр/ чиглэл, индекс шинэчлэн батлах тухай /2014 оны А/78

дугаар тушаал/

- Дээрх хөтөлбөр, тушаал, заавраас гадна “Номундалай” сургуулийн сургалтын үйл

ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийш хангах

ажлыг үр дүнтэй зохион байгуулна.

Page 3: 2014 2015 оны хичээлийн жилийн зорилт

Шинэчлэлийн Засгийн Газрын

Боловсролын зорилт:

4. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий

боловсролын сургуулиудад 2014-2015

оны хичээлийн жилд бага боловсролын

сургалтын цөм хөтөлбөрийг

хэрэгжүүлж хэрэгжилтэнд хяналт

үнэлгээ хийж боловсронгуй болгоно.

5. Суурь боловсролын сургалтын хөтөлбөр

болон 12 дугаар ангийн математик,

хими, биологи, физик, англи хэлний

сургалтын хөтөлбөрийг шинээр

боловсруулж ерөнхий боловсролын

лаборатори 40 сургуульд тохирцыг

шалгана.

6. Боловсролын чанарыг тогтоох үндэсний

судалгааг зохион байгуулж, сургууль,

цэцэрлэгийн үйл ажиллагаанд өөрийн

үнэлгээ хийх арга зүйг хөгжүүлнэ.

10. Хүүхэд нэг бүрийн хөгжилд гарч буй

ахиц дэвшилд дэмжлэг үзүүлэх

сургалтын технологи арга зүйг багш

удирдах ажилтанд эзэмшүүлэх

урамшуулан дэмжих Боловсролын

технологийн үндэсний сангийн үйл

ажиллагааг жигдэрүүлнэ.

11. Сургалтын байгууллагын хөгжлийн

бодлого, төлөвлөлт хийх, шийдвэр

гаргахад багш, сурагч, эцэг эх, олон

нийтийн оролцоог хангах, мэдээллийн

ил тод, нээлттэй байдлыг хангаж

ажиллана.

“Номун далай” бүрэн дунд сургуулийн

зорилт:

Бага боловсролын сургалтын цөм

хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал бүр

хяналт үнэлгээ хийж, багш, эцэг эхээс

санал, хүсэлт авах ажлыг зохион

байгуулна.

Уран зохиол, иргэний боловсрол,

мэдээлэл зүйн хичээлийн сургалтын

хөтөлбөрийг сурагч, эцэг эх, багш,

эрдэмтэн судлаачдаас санал, зөвлөгөө

авсаны үндсэн дээр шинэчлэн

боловсруулж туршин үр дүнд анализ

хийнэ.

Боловсрлын чанарын удирдлагын

дотоодын хяналтын журмын

хэрэгжилтийг сайжруулж сургалтын үйл

ажиллагаанд үнэлгээ хийхэд эцэг эх,

олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажилд гарч

буй ахиц дэвшил, туршлагыг үнэлж

дүгнэх, сургалтын шинэлэг ач

холбогдолтой технологи арга зүйг багш,

удирдах ажилтанд эзэмшүүлж, сайн

туршлагыг урамшуулан дэмжинэ.

Сургуулийн болон багш нарын зөвлөл,

үүсгэн байгуулагч, сургуулийн

захиргаанаас сургуулийг хөгжүүлэх

стратегид үндэслэсэн бодлого, шийдвэр

боловсруулах, зохион байгуулах үйл

ажиллагаанд багш, эцэг эх, сурагч олон

нийтийг өргөнөөр татан оролцуулах,

гүйцэтгэлийг ил тод мэдээлэх, зэргээр

мэдээллийн ил тод байдлыг хангаж

ажиллана

Page 4: 2014 2015 оны хичээлийн жилийн зорилт

13. Ерөнхий боловсролын сургуулийн

сурагчдын батлагдсан загварын дүрэмт

хувцасаар жигдрүүлэх ажлыг эцэг эх,

олон нийтийн оролцоотой зохион

байгуулна.

14. Сургалтын байгууллага, багшийн үйл

ажиллагаанд аймаг, нийслэлийн

боловсролын газраас үзүүлэх мэргэжил,

арга зүйн үйлчилгээний ажлын чанарыг

сайжруулах, сургалтын арга зүй,

технологи хөгжүүлэхэд оролцоог

нэмэгдүүлнэ.

15. Сургалтын лаборатори, тоног

төхөөрөмж, сургалтын

хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг

чанаржуулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Багш сурагч, эцэг эхийн санал

хүсэлтийг харгалзан сурагчдын

нас биений онцлог, эрүүл ахуй,

гоо зүйд тохирсон цэвэр, үзэмжтэй

дүрэмт хувцсаар жигдрүүлнэ.

Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг,

эхийн сургалтын үйл ажиллагаанд

оролцох мэргэжлийн болон сэтгэл

зүйн /эцэг, эх/ боловсролыг

дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил,

арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг

өргөжүүлэх,

Хичээлийн байр, анги танхим,

лаборатори, төвийг шаардлагатай

тоног төхөөрөмж, сургалтын

хэрэглэгдэхүүнээр хангахад

зориулсан хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлнэ.