2011 1 УЛИРЛЫН Е СЭТГҮҮЛ - mphpa.commphpa.com/images/content/file/newsletter_...

5
УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ Сэтгүүлийн анхны дугаар нээгдлээ АГУУЛГА Сүрьеэгийн судалгаа 2 Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн кампанит ажил 2 МНЭММН-ийн чадавхийн үнэлгээ 2 Гишүүдийн тухай 3 Зохистой хоол, идэвхтэй хөдөлгөөн кампанит ажил 3 Архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх кампанит ажил 3 Саяхан нийтлэгдсэн сонингийн нийтлэл 4 Зар 5 Нийгэмлэгийн амжилтууд 5 Нээлттэй боломжууд 5 Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн (МНЭММН) анхны улирлын Е-сэтгүүлийг өргөн барьж байгаадаа баяртай байна. МНЭММН нь 2001 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Нийгэмлэг нь хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах гэсэн эрхэм зорилготойгоор ажиллаж байна. МНЭММН нь олон чиглэлээр тухайлбал архи тамхины асуудлыг оруулсан халдварт бус өвчлөл, зам тээврийн осол гэмтэл, эх хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчин, эрүүл мэндийн удирдлага, менежмент бодлогын асуудлуудаар ажиллаж байна. Чадавхитай нийгмийн эрүүл мэндийн болоод бусад мэргэжлийн гишүүдийнхээ оролцоотойгоор нийгэмлэг нь судалгаа, сургалт, ухуулга нөлөөллийн олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэхүү сэтгүүл нь гишүүд болон сонирхсон хүмүүст МНЭММН-ийн болоод гишүүдийн үйл ажиллагааг танилцуулах мэдээлэл солилцоход зориулагдсан. Улирал бүр сэтгүүл нь нийгэмлэгийн болоод гишүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, болох гэж буй арга хэмжээ, гишүүдийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой мэдээллүүдийг агуулж улирал бүрд түгээгдэх болно. Гишүүдийг нийгмийн эрүүл мэндтэй холбоотой бусадтай хуваалцахыг хүсч буй шинэ мэдээ, зар холбогдох нийтлэлүүдийг тавих байдлаар сэтгүүлд хувь нэмэр оруулахыг уриалж байна. 2011 оны 9 сар, Цуврал 1 Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг Сүхбаатар дүүрэг, Бага тойрог, 6-р хороо, НҮБ-ын Гудамж, байр 3-46, Шуудангийн салбар, хайрцаг 46А/229, Улаанбаатар хот 210646A, Утас/Факс: (976-11) 325190 Е-майл: [email protected]; http://www.mphpa.com

Upload: hadieu

Post on 06-Feb-2018

237 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: 2011 1 УЛИРЛЫН Е СЭТГҮҮЛ - mphpa.commphpa.com/images/content/file/Newsletter_ Nov07_Mongolian_last_4p… · УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ Сэтгүүлийн анхны

УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ

Сэтгүүлийн анхны дугаар нээгдлээ

АГУУЛГА

Сүрьеэгийн судалгаа 2

Зам тээврийн осол гэмтлээс

урьдчилан сэргийлэх ухуулга

нөлөөллийн кампанит ажил 2

МНЭММН-ийн чадавхийн үнэлгээ

2

Гишүүдийн тухай 3

Зохистой хоол, идэвхтэй хөдөлгөөн

кампанит ажил 3

Архи тамхины хор хөнөөлөөс

урьдчилан сэргийлэх кампанит

ажил 3

Саяхан нийтлэгдсэн сонингийн

нийтлэл 4

Зар 5

Нийгэмлэгийн амжилтууд 5

Нээлттэй боломжууд 5

Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн (МНЭММН) анхны улирлын Е-сэтгүүлийг өргөн барьж байгаадаа баяртай байна. МНЭММН нь 2001 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Нийгэмлэг нь хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах гэсэн эрхэм зорилготойгоор ажиллаж байна. МНЭММН нь олон чиглэлээр тухайлбал архи тамхины асуудлыг оруулсан халдварт бус өвчлөл, зам тээврийн осол гэмтэл, эх хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчин, эрүүл мэндийн удирдлага, менежмент бодлогын асуудлуудаар ажиллаж байна. Чадавхитай нийгмийн эрүүл мэндийн болоод бусад мэргэжлийн гишүүдийнхээ оролцоотойгоор нийгэмлэг нь судалгаа, сургалт, ухуулга нөлөөллийн олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэхүү сэтгүүл нь гишүүд болон сонирхсон хүмүүст МНЭММН-ийн болоод гишүүдийн үйл ажиллагааг танилцуулах мэдээлэл солилцоход зориулагдсан. Улирал бүр сэтгүүл нь нийгэмлэгийн болоод гишүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, болох гэж буй арга хэмжээ, гишүүдийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой мэдээллүүдийг агуулж улирал бүрд түгээгдэх болно. Гишүүдийг нийгмийн эрүүл мэндтэй холбоотой бусадтай хуваалцахыг хүсч буй шинэ мэдээ, зар холбогдох нийтлэлүүдийг тавих байдлаар сэтгүүлд хувь нэмэр оруулахыг уриалж байна.

2011 оны 9 сар, Цуврал 1

Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг Сүхбаатар дүүрэг, Бага тойрог, 6-р хороо, НҮБ-ын Гудамж, байр 3-46, Шуудангийн салбар, хайрцаг 46А/229, Улаанбаатар хот 210646A, Утас/Факс: (976-11) 325190 Е-майл: [email protected]; http://www.mphpa.com

Page 2: 2011 1 УЛИРЛЫН Е СЭТГҮҮЛ - mphpa.commphpa.com/images/content/file/Newsletter_ Nov07_Mongolian_last_4p… · УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ Сэтгүүлийн анхны

Олон нийтэд түшиглэсэн сүрьеэгийн төсөл

МНЭММН-д саяхан хийгдсэн чадавхийн үнэлгээ

2

Дэлхийн Зөн Монгол байгууллагын Сэлэнгэ, Дорнод аймгийн эрүүл мэндийн газрууд, орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлсэн олон нийтэд түшиглэсэн 4 жилийн хугацаатай төсөл хэрэгжиж байна. Төслийн зорилго нь сонгож авсан орон нутагт эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах, сүрьеэгийн лабораторийн оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулах, олон нийтийг дайчлах, ухуулга нөлөөлөл хийх, эрүүл мэндийг боловсролыг сайжруулах замаар 4 жилийн хугацаанд тухайн орон нутгийн сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад хувь нэмэр оруулах юм. 2011 оны 07 сард төслийн явцийн үр дүнг үнэлэх судалгаа хийгдсэн. Энэхүү судалгаанд Сэлэнгэ, Дорнод аймгуудын 1319 иргэд оролцсон. Судалгаанд оролцогчдын хариултаар сүрьеэгийн талаар мэдээлэл авдаг үндсэн эх үүсвэр нь телевиз (31%), сонингууд (22%), эрүүл мэндийн ажилтнууд (15%) гэж хариулжээ. Судалгаагаар оролцогчдын дунд сүрьеэгийн шинж тэмдэг, халдварлах зам, болон эмчилгээний талаар буруу ташаа ойлголт түгээмэл байдаг нь нотлогдлоо. Төслийн цаашдын үйл ажиллагаанд олон нийтийн энэхүү ташаа ойлголтыг залруулахад чиглүүлэн ажиллах нь зүйтэй байна. For further information, please contact the MPHPA ([email protected]).

Зам тээврийн осол гэмтлээс

урьдчилан сэргийлэх кампанит

ажил

Зам тээврийн осол гэмтлийг бууруулах кампанит ажил Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад энэ оны 01 сараас 3 сар хүртэлх хугацаанд хэрэгжлээ. Энэхүү кампанит ажил нь жолооч нарт аюулгүй жолоо барих дадлыг дэмжих (хамгаалах бүс хэрэглэх, архи уусан үедээ жолоо барихгүй байх, хурд бууруулах), аюулгүй явган зорчигчийн дадал зуршлыг дэмжих замаар зам тээврийн осол гэмтлийг бууруулахад оршино. Кампанит ажил нь дараах үндсэн 4 багц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна, үүнд: хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, хүрч очих үйл ажиллагаа. Бэлтгэж, цацагдсан ТВ, радиогийн шторк болон сургалт сурталчилгааны материалд зорилтот бүлэг сайн гэсэн үнэлгээ өгсөн байна. Кампанит ажлын үр дүнд БСШУЯ, ЗЦГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас замын аюулгүй байдлыг сайжруулахад үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас энэ жилийн төсөвтөө ЕБС-ийн замын орчныг сайжруулахад тодорхой төсвийг суулгаж өгсөн.

Нийгэмлэг нь хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн чадавхийг нэгтгэн, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тогтвортой хөгжлийг

дэмжин ажиллах гэсэн эрхэм зорилготой.

IOGT олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Тэргүүн судлаачид” ТББ-аар

дамжуулан архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг ТББ-ууд болон МНЭММН-д тус тус чадавхийн үнэлгээ хийгдлээ. Энэхүү

үнэлгээ нь тухайн байгууллагын дараах чиглэлүүдээр чадавхийн үнэлгээг хийсэн, үүнд:

засаглал, стратеги төлөвлөлт, хяналт үнэлгээ, бодлого ухуулга нөлөөлөл ба хамтын

ажиллагаа, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээлэл мэдлэгийг түгээх технологи г.м.

Үнэлгээгээр МНЭММН-ийн зарим давуу талыг тодруулжээ. Үүнд Монголд байгаа

нийгмийн эрүүл мэндийн болоод бусад холбогдох чиглэлийн сүлжээнд холбогдож янз

бүрийн хамтрагч байгууллагуудтай хамтран ажилладаг туршлагыг дурдсан байна. Мөн

МНЭММН нь ухуулга нөлөөллийн кампанит ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэдэг

зарим нэг томоохон амжилт нь архины импортын татварын 2 хувийг нийгмийн эрүүл

мэндийг дэмжих чиглэлээр зарцуулах явдлыг хуульчилахад идэвх санаачлагатай

оролцсон явдал байлаа.

Байгууллагын хувьд зарим нэг сул талууд байгаа нь ялангуяа санхүүжилтийн асуудал

үүнд нийгэмлэг зөвхөн донор байгууллагуудаас хараат болж, хяналт үнэлгээний

төлөвлөгөө дутагдалтай зөвхөн төсөл хөтөлбөр тус бүрийн хяналт үнэлгээ хийгддэг

зэрэг асуудлууд байна. Үнэлгээнд мөн байгууллагын чадавхийг сайжруулахын тулд

байгууллага зорилгодоо хүрэхийн тулд илүү нээлттэй шийдвэр гаргах, гишүүдийн

оролцоог нэмэгдүүлэх, вебсайтыг тогтмол хугацаанд шинэчлэн сайжруулах хэрэгцээ

байгааг дурджээ. Та бүхэн энэхүү үнэлгээний дэлгэрэнгүй тайланг дараах емайлээр авч

болно <[email protected]>.

Page 3: 2011 1 УЛИРЛЫН Е СЭТГҮҮЛ - mphpa.commphpa.com/images/content/file/Newsletter_ Nov07_Mongolian_last_4p… · УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ Сэтгүүлийн анхны

3

2011 оны 06 сарын 16-17-нд Унгарын Будапеш хотод Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх Европын хурал зохиогдлоо. Энэхүү хурал нь Европ болон бусад орнууд хоорондоо осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн судалгаа, бодлого, хөтөлбөрийн туршлагаа харилцан солилцох боломж олгосон томоохон арга хэмжээ болжээ. Хурлыг Евросэйф (Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх Европын нийгэмлэг) байгууллага болон Унгарын Үндэсний нөөцийн яам, Европын Хороо, ДЭМБ-ын Европын бүсийн оффис зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Хурлын зорилго нь нотолгоонд тулгуурласан хөтөлбөрүүдыг танилцуулах, хэрэгжилтэнд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэхэд оршино. Нийт 39 орны төрийн байгууллагууд, их дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд болон хувийн салбараас 200 гаруй мэргэжилтнүүд /бодлого шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хэрэглэгчдийг хамгаалагч ажилтан, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, аюулгүй байдлыг дэмжигч мэргэжилтнүүд болон бусад судлаачид/ идэвхтэй оролцлоо. Хурлын нэг гол сэдэв нь зам тээврийн осол гэмтэл байсан бөгөөд энэхүү сэдвээр тус нийгэмлэгийн гишүүн Мөнхтүвшингийн Оюунболорын “Монголын замын осол гэмтэл” сэдэвт судалгааны ажлын постер танилцуулга тавигдсан. М. Оюунболорыг тус хуралд оролцоход МСС-ын Эрүүл мэндийн төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Хурлаар осол гэмтлийн тохиолдол бүсийн хэмжээнд өсөн нэмэгдэж буйг цохон тэмдэглэсэн байна. Нийгмийн эрүүл мэнд болон боловсролын салбарт бага санхүүжилт бүхий, инфляци өндөртэй орнуудын эмзэг бүлгийн хүн амын дунд осол гэмтэл өндөр тархалттай байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Энэхүү кампанит ажил нь 2011 оны 04 сараас 07 сар хүртэлх хугацаанд, хүүхэд залуучуудын дунд архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв зан үйлийг санал болгох, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх зорилготой явагдсан. Бусад кампанит ажилтай адил дараах чиглэлээр багц үйл ажиллагаа явагдсан үүнд, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны материалууд, ухуулга нөлөөлөл, хөдөө орон нутагт олон нийтийн арга хэмжээнүүд болон хүрч очих үйл ажиллагаанууд. Кампанит ажил хүүхэд залуучуудад таалагдсан бөгөөд ухуулга нөлөөллийн ажлын үр дүнд төрийн болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирч цаашид энэ чиглэлээр олон арга хэмжээ хамтран хийхээр төлөвлөөд байна.

Зохистой хоол,

идэвхтэй хөдөлгөөн

кампанит ажил

Энэхүү кампанит ажил нь халдварт бус

өвчлөл болох зүрх судасны өвчлөл

чихрийн шижингийн 2-р төрлийн

өвчлөлийг бууруулахд зохистой хоол,

идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар

хувь нэмэр оруулахад оршино. Кампанит

ажил 2011 оны 03 сараас 06 сар хүртэлх 3

сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд

дараагийн 2, 3-р кампанит ажил нь 2013

он хүртэлх хугацаанд Улаанбаатар хот

болон 21 аймгуудад хэрэгжинэ.

үргэлжилнэ. Кампанит ажлын

дэлгэрэнгүй тайланг нийгэмлэгийн

вебсайтаас <www.mphpa.com> болон

Емайл [email protected] –ээс

үзэж болно. Кампанит ажлын сургамж,

үзэгч сонсогчдын ТВ-ийн шторк,

хэвлэмэл материалуудад өгсөн үнэлгээ,

ухуулга нөлөөллийн ажлын үр дүнгүүд

зэрэг мэдээллийг тайлангаас үзэж болно.

Гишүүдийн тухай шинэ мэдээ

Архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх кампанит ажил

Page 4: 2011 1 УЛИРЛЫН Е СЭТГҮҮЛ - mphpa.commphpa.com/images/content/file/Newsletter_ Nov07_Mongolian_last_4p… · УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ Сэтгүүлийн анхны

4

Архиар угждаг бодлого ард түмэнд хэрэггүй

Зохиогч: Ц.МӨНХЖИН, Сэтгүүлч Монгол Улс архиндаа живж байна хэмээн халагласаар монголын ард түмэн даруй 20 жилийг ардаа орхижээ. Гэвч халагласны тоолонгоор архичид нь цөөрөх биш 20 жилийн хугацаанд архины хэрэглээ нь багассангүй. Харин бүр ч нэмэгдэж, архины үйлдвэрүүд цэцэглэн дэвжиж томоохон хэмжээний группууд болон өргөжсөн нь Монгол Улсад архины хэрэглээ ямар түвшинд хүрснийг гэрчилнэ. Өвгөнтийн хөндийгөөр архичдаа төсөөлж ирсэн ойлголт өнөө цагт үгүй болсон нь тодорхой. Боловсон ажил хийдэг нэгнээс эхлээд боловсрол эзэмшихээр зэхэж буй арван жилийн хүүхдээр хүртэл хүрээгээ тэлсэн архичидтай хойно өөрчлөгдөхгүй гээд ч яах билээ. Зарим нэг нь хөгжиж буй орнууд энэ зовлонг үүрдэг нь бараг шинжлэх ухаанаар тогтоогдчихсон хэмээн хээв ярих нь ч бий. Гэтэл бид нэг хүнд ноогдох спиртийн хэмжээгээрээ дэлхийд толгой цохиж яваа нь яав ч зөв хэрэг биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар насанд хүрсэн нэг монгол хүнд жилд ноогдох архины хэмжээ 1998 онд 4.7 литр байсан бол 2009 онд 9.2 литр болон бараг хоёр дахин нэмэгдсэн нь жинхэнэ утгаараа Монгол Улс архин далайд умбаж байгааг харуулна. Хэдийгээр насанд хүрсэн иргэнд тулгуурлаж энэхүү судалгааг хийсэн ч хүүхэд залуучуудын дунд архидан согтуурах явдал эрс нэмэгдэх болсон байна. Монголын өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар тэдний 81.9 хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй орчинд аж төрж, 6-11 дүгээр ангийн сурагчдын 70.6 хувь нь согтууруулах ундааг ямар нэгэн хэмжээгээр хэрэглэсэн байдаг аж. Цаашилбал, тэдгээрийн 86.8 хувь нь хортой үр дагавар өгөхүйц хэмжээнд, 8.5 хувь нь аюултай хэмжээнд хүртэл хэрэглэж байгаа гээд бодохоор Монгол Улсын хөгжлийн түлхүүр болсон хүүхэд залуучуудын ирээдүй архины лонхонд живэх аюул энүүхэнд байгааг гэрчлэх мэт.

Манай баг

Удирдах зөвлөл А. Болд Ц. Бүжин Б. Цэвэлмаа Ж. Нарантуяа Д. Алтанчимэг Н. Оюунбилэг Гүйцэтгэх захирал П. Болормаа Хөтөлбөрийн менежер Ж. Ундармаа Хөтөлбөрийн ажилтан Ш. Морган Санхүүгийн ажилтан М. Янжинбадам Компьютерийн ажилтан Б. Өнөржаргал Сонирхлын бүлгүүд (Гишүүд)

Энэ бүхний гол буруутан бол мэдээж Монгол Улсын төр засаг гэдэгтэй маргах хүн ховор биз. Сүрхий нэртэй сүржин хууль баталсаар байгаа ч тэдгээр нь хэрэгжиж мань мэтийгээ гийгүүлдэг нь ёстой л нэг мянгуужингийн үлгэр болдгийг дээрх судалгааны дүн батална. Тодруулбал, Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх хуулийн долдугаар зүйлийн 7.2.2 хэсэгт 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэвч өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж огтоос үгүй. Сохор зоосоор сүнсээ худалдахаас ч буцахгүй тэдгээр нөхдүүдэд орлого л олж байвал өсвөр үеийнхэн нь архинд хордох нь огтоос сонин биш бололтой. Уг нь тэд санаа зовдогсон бол Монголын ирээдүй болсон өсвөр үеийнхэн маань энэ хэмжээнд хүртэл архи, согтууруулах ундаагаар өөрийгөө болоод өрөөлийг хордуулж суухгүй л дээ. Монгол Улсад архи согтууруулах ундааны үйлдвэрлэл энэ хэмжээнд хүртэл хөгжин цэцэглэх болсон бас нэгэн шалтгаан бол яалт ч үгүй мөнгө. Чамлахааргүй хэмжээний татвар төсөвтөө төвлөрүүлдэг болохоор тэдгээр үйлдвэрийнхээ хаалгыг бариулчих бодол Төрийн түшээдэд байхгүй нь тодорхой. Гэвч үүнээс гарч байгаа үр дагавар юу авчирч байгаа гэдгийг харах цаг одоо ирсэн. Архины үйлдвэрлэлээ хумьчихвал Монголын ард түмэн лав өлсч үхэхээргүй болсон гэдгийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрнө. Дэлхийн хэмжээний томоохон ордтой хэмээн цээжээ дэлдэж эхэлсэн Монголын төр нийгмийн эрүүл мэндийн салбартаа санаа зовнихгүй бол өнөөдөр олсноосоо ихийг ирээдүйд зарцуулах цаг айсуй. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрүүдээс гадна гаднаас архи согтууруулах ундаа импортлох нь мөн эрс нэмэгдсэн тоо бас бий. Тухайлбал, 2008 онд 19.199 тэрбум, 2009 онд 16.408 тэрбум төгрөгийн татварыг хилийн чанадаас Монголын зах зээлийг зорих архи согтууруулах ундаанаас халаасалсан гээд бодохоор Монголчууд архи гэдгийг ёстой л нэг гүзээлж өгч байна даа хөөрхий. Нэгэнт л мөнгөний хүчинд өвдөгч сөхөрчихдөг төр нь дотоодын үйлдвэрүүдээ цөөлж чадахгүйгээс хойш ядаж архи согтууруулах ундааны хэрэглээг өөгшүүлэхгүй баймаарсан. Гэтэл нэр бүхий хууль тогтоогчид нь мэдээллийн хэрэгслээр архи согтууруулах ундааг сурталчилдаг болгох хуулийн төсөл боловсруулаад түүнийгээ батлуулчихсан тохиолдол ч бий. Үүнийх нь ачаар архины сурталчилгаанаасаа овоо хэдэн цаас халаасалдаг болсон мэдээллийн салбарынхан нь нөгөө хэдэн хууль тогтоочиддоо талархал илэрхийлж хүндэтгэлийн өргөмжлөл хүртэл гардуулж байх нь бүр ч эмгэнэлтэй дүр зургийг харуулах аж. Ийм төрийн зохицуулалттай байгаа тохиолдолд Монгол Улс лав архин далайдаа живэхээс өөр гарцыг хэн ч олж харахгүй биз. Мэдээж хэрэг саар зүйлийн хажуугаар сайн зүйлүүд өрнөж байгаа нь хонгилын үзүүрт гэрэл асааж буй гэдгийг дурдахгүй бол болохгүй. Тодруулбал, нийгмийн эрүүл мэндийн салбарынхны уйгагүй хүчин чармайлтын хүчээр архи согтууруулах ундааны импортын татварын хоёр хувийг архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулах шийдвэрийг гаргуулаад авчээ. Энэ бол “Архиа бага ууж, айргаа тааваар уу” гэсэн Далай багшийн сургаалийг эсрэгээр нь ашиглаж байгаа Монголын төрийн бодлогыг бага ч атугай хазаарлах боломж юм. Жилдээ 300 гаруй сая төгрөг бүрдүүлж байгаа тус хоёр хувийн нэгийг нь Эрүүл мэндийг дэмжих санд, нөгөөхийг нь Хууль зүйн яамны харъяа архидан согтуурахтай тэмцэх санд хуваарилдаг ч хийж хэрэгжүүлсэн зүйл нь нүдэн харагдаж гарт баригдахгүй байсаар л байна. Тэгтэл энэ жилийн Эрүүл мэндийг дэмжих санд хуримтлуулсан нөгөөх нэг хувийн санхүүжилтынх нь тал орчим хувийг нь өөр төсөл хөтөлбөрт зарцуулаад эхэлсэн бөгөөд архины эсрэг ердөө 81 сая төгрөг төсөвлөжээ. Архидалттай тэмцэхийн тулд өөр эх үүсвэрүүдээс хөрөнгө олохын арга зам хайж, илүү далайцтай ажлуудыг зохион байгуулах тулд ажиллах ёстой салбарын сайд нь иймэрхүү бодлого барьж байгаа нь үнэхээр чамламаар санагдана. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар Ази номхон далайн бүсийн хүн амын нас баралтын тэргүүлэх арван шалтгааны гуравдугаарт архины хэрэглээ орж байгаа бол хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүн байрт жагсжээ. Ийм тодорхой баримтуудыг олон улсын байгууллагуудаас гаргасаар байтал архины хэрэглээгээ өөгшүүлж байдаг манайх шиг улс байхгүй нь лавтай. Нийгэмд нүүрлэсэн архины гамшигтай тэмцэхэд хөрөнгө мөнгөний бололцоо хаанаа ч хүрэхгүй байхад арай гэж олсон хэдээс нь хумсалдаг байдлаа зогсоож, эрээ цээргүй сурталчилгаагаа болихгүй бол архинд живсэн өнөөдрийн монголыг аврах хүн олдохгүй нь бололтой.

Page 5: 2011 1 УЛИРЛЫН Е СЭТГҮҮЛ - mphpa.commphpa.com/images/content/file/Newsletter_ Nov07_Mongolian_last_4p… · УЛИРЛЫН Е-СЭТГҮҮЛ Сэтгүүлийн анхны

БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн бүх

гишүүдийн ээлжит хурал нь 2011 оны 12 сарын 08-ны 14:00-17:30 хүртэлх хугацаанд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү ээлжит хуралдаа гишүүд өргөнөөр идэвхтэй оролцохыг урьж байна.

Нийгэмлэгийн ололт амжилтууд МНЭММН нь бусад ТББ-уудтай хамтран архины бодлогын ухуулга нөлөөллийн кампанит ажлыг сүүлийн 2 жил дараалан хийсний үр дүнд архи согтууруулах ундааны импортын татварын 2 хувийг Эрүүл мэндийг дэмжих сан болон Архидан согтуурахтай тэмцэх санд тус тус хуваарилах хуулийн саналыг УИХ-аар батлуулж архины эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг эрс нэмэгдүүлж чадсан байна. Нийгэмлэг нь төрийн болон ТББ-уудтай хамтран эрүүл зохистой хоол кампанит ажлын хүрээнд дотоодын хүнсний бүтээгдэхүүн дэх давс, сахар, өөх тосны агууламжийг бууруулах нөлөөлөх ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна. Энэхүү ажлын үр дүнд дотоодын томоохон хүнсний үйлдвэр болох Талх чихэр компани зарим нэрийн гурилан бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг тодорхой хувиар бууруулсан. Мөн Жүр үр компани өөрийн бүтээгдэхүүний шошгололтыг эрс сайжруулсан амжилтууд гарлаа. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн кампанит ажлын үр дүнд Хотын захирагчийн алба энэ жилийн төсөвтөө УБ хотын замын хөдөлгөөнд өндөр эрсдэл бүхий сургуулийн замын орчныг сайжруулахад тодорхой төсвийг суулгаж өгсөн амжилтуудтай байна.

Нээлттэй боломжууд

Зарлал:Нийгмийн эрүүл мэндийн онол практикийн анхдугаар бага хурал Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг нь 2011 оны 12 сарын 08-нд Улаанбаатар хотноо Нийгмийн эрүүл мэндийн онол практикийн анхдугаар бага хурал зохион байгуулах гэж байна. Хурлын үндсэн сэдэв нь “Хамтран ажиллаж суралцан, ухуулан таниулах замаар нийгмийн эрүүл мэндийг шинэ түвшинд хөгжүүлэх нь”.

МНЭММН нь онол практикийн бага хуралд тавих илтгэлийн хураангуйг хүлээн авч байна. Онол практикийн бага хурал дараах үндсэн 4 чиглэлд явагдана. Үүнд:

Бодлогын хэрэгжилт практикийн түвшинд Эрүүл мэндийн салбарын удирдлага менежмент Эрүүл мэндийг дэмжих Хүрээлэн буй орчны эрүүл мэнд

Илтгэгчийн илтгэл болон хураангуйн сэдэв нь нийгмийн эрүүл мэндийн одоогийн болон тулгамдсан асуудлыг хөндсөн байдлыг илүүтэй дэмжих болно. Хуралтай холбоотой мэдээлэл болох, илтгэлийн хураангуйг илгээх, хуралд бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг дараах вебсайтаас http://www.mphpa.com авна уу. Анхаарах хугацаа: Илтгэлийн хураангуйг хүлээн авах эцсийн хугацаа 2011 оны 11 сарын 10

2010 онд, тус нийгэмлэгт 5 сонирхлын бүлэг байгуулагдсан. Үүнд халдварт өвчин, халдварт бус өвчин, эрүүл мэндийн удирдлага менежмент, орчны эрүүл мэнд ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн (эх хүүхдийн эрүүл мэнд)чиглэлээр. Эдгээр бүлгүүдэд гишүүд сонирхлоороо нэгдэх боломжтой. Бүлгийн ахлагч болон түүнтэй холбогдох хаягуудыг дээрх хуудсаас үзэж болно. Голландийн Роял Тропикал Институт нь эрүүл ахуй, олон улсын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтуудыг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хуудаснаас үзнэ үү (http://www.kit.nl/training). Австрийн засгийн газрын дэмжлэгтэй Залцбургийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалт семинарын 2012 оны хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүмүүс дараах хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү (www.mphpa.com). Дараагийн улирлын Е-сэтгүүлд хувь нэмэр оруулахыг хүсвэл дараах хаягаар [email protected]

2011 оны 12 сарын 15-наас өмнө хандана уу. Янз бүрийн байдлаар хувь нэмэр оруулах боломжтой үүнд, сонирхолтой мэдээ, зураг, зар, одоогийн болон саяхан хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн тухай байж болно.