ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН report_sambuu_uyanga... · 2020. 9. 10. ·...

116
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН Бизнес процесс, өгөгдлийн шинжилгээ Зөвлөх С.Уянга 2020 оны 7 дугаар сарын 10 Улаанбаатар хот

Upload: others

Post on 30-Jan-2021

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

  • БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

    ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

    ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

    Бизнес процесс, өгөгдлийн шинжилгээ

    Зөвлөх С.Уянга

    2020 оны 7 дугаар сарын 10 Улаанбаатар хот

  • АГУУЛГА

    Товчилсон үгийн жагсаалт ............................................................................................................... 3Нэр томьёоны тодорхойлолт .......................................................................................................... 4Зургийн жагсаалт ............................................................................................................................... 5Хүснэгтийн жагсаалт ......................................................................................................................... 5Жишиг загварын жагсаалт ................................................................................................................ 6ОРШИЛ ................................................................................................................................................. 7Төслийн зорилго, хамрах хүрээ ............................................................................................ 7Зөвлөх үйлчилгээний зорилго, хамрах хүрээ, ажлын төлөвлөгөө ..................................... 7Арга зүй ................................................................................................................................... 8Зөвлөх үйлчилгээний тайлангийн бүтэц, агуулга .............................................................. 101. БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ ........................................................................................................... 112. МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ............................................................................. 132.1 Системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа ................................................................... 132.2 Системийн ерөнхий архитектур, бүтэц ......................................................................... 132.3 Бизнес процесс .............................................................................................................. 162.4 Системийн шаардлагыг хангасан байдал .................................................................... 213. ӨГӨГДЛИЙН ШИНЖИЛГЭЭ ......................................................................................................... 273.1 Системийн өгөгдлийн шинжилгээ ................................................................................. 273.2 Статистикийн мэдээлэл боловсруулалт ...................................................................... 273.3 ТХЗ-ын үзүүлэлтэд шаардлагатай мэдээлэл боловсруулалт .................................... 323.4 Нийгэм, жендэрийн статистик мэдээлэл боловсруулалт ............................................ 363.5 Өгөгдлийн зөв, бүрэн байдал, чанарын баталгаажуулалт, эрсдэл ............................ 444. МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ............................................................. 464.1 Бодлого, зохицуулалт .................................................................................................... 474.2 Боловсролын мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаа, нөөц ...................... 494.3 Мэдээллийн технологийн өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх нь ......................... 514.4 Бизнес процесс, системийн шаардлагыг тодорхойлох нь .......................................... 604.5 Хөндлөнгийн мэдээлэл ашиглалт, бусад системтэй холбогдох байдал ................... 645. ДҮГНЭЛТ ........................................................................................................................................ 666. ЗӨВЛӨМЖ ...................................................................................................................................... 696.1 Бодлого зохицуулалт ..................................................................................................... 696.2 Бизнес процессийн тодорхойлолт, системийн шаардлага ......................................... 706.3 Мэдээллийн системийн хөгжүүлэлт, тогтвортой байдал ............................................ 706.4 Өгөгдлийн шинжилгээ, ашиглалт .................................................................................. 71Уншиж судалсан, ашигласан материал ........................................................................................ 72ХАВСРАЛТ ......................................................................................................................................... 74Хавсралт 1. Уулзаж, ярилцсан ажилтнууд ......................................................................... 74Хавсралт 2. ДБУМС-ийн тайлан гаргалт, бүлгээр ............................................................. 75Хавсралт 3. ДБУМС-ийн тайлангийн тулгалт, батлагдсан маягт тус бүрээр .................. 78Хавсралт 4. ДБУМС-ийн өгөгдлийн ерөнхий тулгалт, бүлэг/цэс тус бүрээр ................... 93Хавсралт 5. ДБУМС-ийн процессийн ерөнхий нэгтгэл .................................................... 105Хавсралт 6. Conclusions (Дүгнэлт, англи хэлээр) ............................................................ 111Хавсралт 7. Recommendations (Зөвлөмж, англи хэлээр) ................................................ 114

  • Х у у д а с 3|116

    Товчилсон үгийн жагсаалт ESIS Education Sector Information System HEMIS Higher Education Management Information System HERP Higher Education Reform Project IDM Identity Management JAAS Java Authentication and Authorization Security MVC Model-View-Controller OID Oracle Internet Directory OPSS Oracle Platform Security Service АХБ Азийн хөгжлийн банк БМИҮЗ Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл БМТТ Боловсролын мэдээллийн технологийн төв БМТТ УТҮГ Боловсролын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар БСШУСЯ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам БУМС Боловсролын удирдлагын мэдээллийн систем ДББ Дээд боловсролын байгууллага ДБСБ Дээд боловсролын сургалтын байгууллага ДБУМС Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем ДБШТ Дээд боловсролын шинэчлэлийн төсөл МУБИС Монгол Улсын Боловсролын Их Сургууль МУИС Монгол Улсын Их Сургууль МХЗ Мянганы хөгжлийн зорилт МХХТ Мэдээлэл, харилцаа холбооны технологи НҮБ Нэгдсэн үндэстний байгууллага ТЗУГ Төрийн захиргааны удирдлагын газар (БСШУСЯ) ТХЗ Тогтвортой хөгжлийн зорилго ТХҮБ Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ҮСХ Үндэснийын мэдээллийн систем ХНХЯ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ХШҮДАГ Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын газар (БСШУСЯ) ЮНЕСКО НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЭЕШ Элсэлтийн ерөнхий шалгалт БХ Боловсролын хүрээлэн БҮТ Боловсролын үнэлгээний төв БЗС Боловсролын зээлийн сан НДЕГ Нийгмийн даатгалын ерөнхий газар ХНХЕГ Хөдөлмөр, нийгмийн халамжийн ерөнхий газар УБЕГ Улсын бүртгэлийн ерөнхий газар МХЕГ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ТЕГ Тагнуулын ерөнхий газар ЦЕГ Цагдаагийн ерөнхий газар ДББГ Дээд боловсролын бодлогын газар (БСШУСЯ) СХОГ Санхүү, хөрөнгө оруулалтын газар (БСШУСЯ) ОУТХГХАГ Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газар (БСШУСЯ) МИДСК Монголын их дээд сургуулиудын консорциум NSO National Statistical Office MECSS Ministry of Education, Culture, Science and Sports EITC Education Information Technology Center

  • Х у у д а с 4|116

    Нэр томьёоны тодорхойлолт

    • Багц цаг. Дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж. • Бизнесийн дүрэм (Business Rules). Тодорхой бизнесийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, хяналт, бизнесийн туршлагаар зохицуулагдах тогтсон дэг, зарчим, бизнесийн практик үйл ажиллагаа [10].

    • Бизнесийн үйл ажиллагааны (бизнес процессийн) дахин инженерчлэл (Business Process Re-engineering). Байгууллагын бизнесийн үйл ажиллагаа болон ажлын урсгалд дүн шинжилгээ хийж, түүнийг илүү үр ашигтай, илүү оновтойгоор шинэчлэн зохиомжлон улам боловсронгуй болгох үйл ажиллагаа [10].

    • Боловсролын мэдээллийн технологийн төв. Боловсролын салбарын мэдээллийн технологийн хэрэгжүүлэлт, систем, нэгдсэн сүлжээний хяналт, хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр энэ дүрэмд заасан эх үүсвэрээс санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан ажил, үйлчилгээ эрхлэх улсын төсөвт үйлдвэрийн газар [6].

    • Жендэр. Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага [21]

    • Жендэрийн мэдрэмжтэй үзүүлэлт (Gender–Sensitive indicators). Тухайн цаг хугацаа болон нийгэм дэх жендэрийн өөрчлөлтийг илэрхийлэх өвөрмөц үүрэг бүхий үзүүлэлт.

    • Жендэрийн эрх тэгш байдал. Эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх [21].

    • Мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө (Information Technology Strategy). Байгууллагын мэдээллийн технологийн системийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, шинэ системийг тодорхойлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох болон бүрэн автоматжуулах зорилго, зорилтуудыг тодорхойлж, тэдгээр зорилгод хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаануудыг тодорхойлсон бодлогын цогц баримт бичиг юм. Мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө нь байгууллагын стратеги төлөвлөгөөг бүрэн дэмжиж, түүнтэй нийцсэн байх хэрэгтэй [10].

    • Процессийн урсгалын диаграм (Process Flow Diagram). Процессийн урсгалыг зураглаж, асуудлыг илрүүлэх, шийдлийг гаргах болон үр ашигтай байдлыг хэмжих график дүрслэл [40].

    • Системийн шаардлагын тодорхойлолт (System Requirement Specification). Системийн шаардлагуудыг нэгтгэн агуулсан мэдээлэл бүхий тодорхой бүтэцтэй цуглуулга (бүрдэл). Захиалагч ба хэрэглэгчээс системийг тодорхойлон хөгжүүлэх техникийн багт тавьж буй шаардлагууды агуулсан баримт бичиг [40].

    • Сургалтын байгууллага. Боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээд.

    • Техникийн тодорхойлолт (Technical Specification). Худалдан авагч/захиалагч тал худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэр [40].

    • Шаардлага (Requirement). (A) Асуудлыг шийдвэрлэх буюу зорилгод хүрэхэд хэрэглэгчид шаардлагатай нөхцөл буюу боломж. (Б) Гэрээ, стандарт, тодорхойлолт болон бусад албан ёсоор батлагдсан баримт бичигт нийцсэн систем буюу системийн бүрэлдэхүүн хэсгийн хангах шаардлагатай нөхцөл буюу боломж. (В) Энэхүү тодорхойлолтын (A) буюу (Б) тодорхойлолтод буй нөхцөл буюу боломжийг баримтжуулсан дүрслэл, илэрхийлэл [40].

  • Х у у д а с 5|116

    Зургийн жагсаалт Зураг 2.1. ДБУМС-ийн ерөнхий архитектур Зураг 2.2. ДБУМС-ийн мэдээллийн ерөнхий архитектур Зураг 2.3 ДБУМС-ийн хамрах хүрээ Зураг 2.4. ДБУМС-ийн Дата импорт модуль: Мэдээлэл импортлох процесс Зураг 2.5 Веб сервисийн онлайн гарын авлага Зураг 2.6 БСШУСЯ, холбогдох байгууллагуудын шаардлагыг тодорхойлсон байдал Зураг 2.7 Системийн шаардлагыг тодорхойлсон байдал Зураг 4.1. БМТТ УТҮГ-ын бүтэц Зураг 4.2 Өөрчлөлтийн удирдлагын урсгалын бүдүүвч Зураг 4.3 Боловсролын үйл ажиллагааны дахин инженерчлэлийнн урсгал Хүснэгтийн жагсаалт Хүснэгт 1. Зөвлөх үйлчилгээний тайлан Хүснэгт 2. Зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөө Хүснэгт 2.1 ДБУМС-ийн модулиуд Хүснэгт 2.2 БСШУСЯ, холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагууд, тэдгээрийг

    үнэлэх боломжгүй тухай тайлбар Хүснэгт 3.1 Дээд боловсролын статистикийн удирдлага, хүний нөөц Хүснэгт 3.2 ДБУМС-ийн тайлан гаргалт, тайлангийн төрлөөр Хүснэгт 3.3 ДБУМС-ийн тайлан гаргалт, модуль бүрээр Хүснэгт 3.4 ТХЗ-ын үзүүлэлтэд шаардлагатай мэдээлэл Хүснэгт 3.5 ДБУМС-д ДБШТ-ийн нэгжийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал Хүснэгт 3.6 ДБУМС нийгмийн үзүүлэлтүүдийг гаргаж буй байдал Хүснэгт 3.7 ДБУМС жендэрийн үзүүлэлтүүдийг гаргаж буй байдал Хүснэгт 3.8 ДБУМС-ийн хянах самбар, жагсаалт, тайлангийн нэгтгэл Хүснэгт 4.1 Системийн тогтвортой байдлыг хангах чиглэл Хүснэгт 4.2 Санал болгож буй дүрэм журмууд Хүснэгт 4.3 БМТТ-ийн хүний нөөцийн бүрэлдэхүүн Хүснэгт 4.4. Өөрчлөлт хийх хүсэлтэд өгөх хариу Хүснэгт 4.5. Өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг нөлөөллийн түвшин Хүснэгт 4.6. Бизнес процесс тодорхойлох загвар Хүснэгт 4.7 Бизнес дүрэм тодорхойлох загвар Хүснэгт 4.8. Шаардлага тодорхойлох загвар Хүснэгт 4.9 Шаардлагын жишээ: Маягтад (Form) тавигдах шаардлага [40] Хүснэгт 4.10 Хөндлөнгийн цахим мэдээлэл

  • Х у у д а с 6|116

    Жишиг загварын жагсаалт Загвар маягт 1

    БСШУСЯ, холбогдох байгууллага, нэгж, албаас БМТТ-д ирүүлэх өөрчлөлтийн хүсэлт, хүсэлтэд өгөх хариу

    Загвар маягт 2 БМТТ-өөс бусад байгууллагад илгээх өөрчлөлтийн хүсэлт Загвар маягт 3.1 БМТТ-д ирүүлсэн мэдээллийн систем, программ, өгөгдлийн санд

    өөрчлөлт оруулах хүсэлтийн бүртгэл Загвар маягт 3.2 БМТТ-д ирүүлсэн техник хангамж, сүлжээнд өөрчлөлт оруулах

    хүсэлтийн бүртгэл Загвар маягт 3.3 БМТТ-д ирүүлсэн ирүүлсэн мэдээллийн технологийн бусад

    өөрчлөлт оруулах хүсэлтийн бүртгэл Загвар маягт 3.4 БМТТ-өөс бусад байгууллагад илгээсэн өөрчлөлт хийх

    хүсэлтийн бүртгэл Загвар маягт 4.1 БМТТ-д ирүүлсэн хүсэлт, төлөвлөгөөт өөрчлөлтийн дагуу

    мэдээллийн систем, программ, өгөгдлийн санд хийсэн өөрчлөлтийн бүртгэл

    Загвар маягт 4.2 БМТТ-д ирүүлсэн хүсэлт, төлөвлөгөөт өөрчлөлтийн дагуу техник хангамж, сүлжээнд хийсэн өөрчлөлтийн бүртгэл

    Загвар маягт 4.3 БМТТ-д ирүүлсэн хүсэлт, төлөвлөгөөт өөрчлөлтийн дагуу хийсэн мэдээллийн технологийн бусад өөрчлөлтийн бүртгэл

    Загвар маягт 4.4 БМТТ-өөс бусад байгууллагад илгээсэн хүсэлтийн дагуу хийгдсэн өөрчлөлтийн бүртгэл

    Загвар төлөвлөгөө 1 МТ-ийн стратегийн төлөвлөгөөний загвар Загвар төлөвлөгөө 2 Мэдээллийн технологийн өөрчлөлтийн төлөвлөгөө

  • Х у у д а с 7|116

    ОРШИЛ Төслийн зорилго, хамрах хүрээ

    БСШУСЯ 2012-2019 онд АХБ-ны санхүүжилтээр Монгол улсын их, дээд сургууль

    төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргах зорилготой Дээд боловсролын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь (i) дээд боловсролын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, (ii) дээд боловсролын сургалтын байгууллагын менежмент, санхүү, засаглалын үр өгөөжийг дээшлүүлэх, (iii) дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийн нийт төсөвт өртөг 20 сая ам.доллар, үүнээс МУ-ын Засгийн Газар 10 хувийг санхүүжүүлж байна. Төслийн гол зорилго нь дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг (ДБУМС) хөгжүүлж, нэвтрүүлэх явдал юм.

    Төслийн хүрээнд БСШУСЯ ДБУМС-ийг 2 үе шаттайгаар хөгжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл 18 сарын хугацаанд хэрэгжсэн төслийн 1 дүгээр үе шатанд бие даасан 6 зөвлөхөөс бүрдсэн зөвлөх баг ДБУМС-ийг (i) Foundation Frameworks, (ii) Academic Foundation, (iii) Student Recruiting and Admissions, (iv) Curriculum Management, (v) Student Administration, (vi) Academic Advising, (vii) Financial Aid, (viii) Суралцагчийн санхүү (ix) Consolidation and reports гэсэн 9 дэд системтэйгээр хөгжүүлсэн. БСШУСЯ дээрх 9 дэд системийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зөвлөх багаас хүлээн авсан. Улмаар төслийн 2 дахь үе шатыг 2019 оны 9 дүгээр сараас эхлүүлж, бие даасан 12 зөвлөх бүхий зөвлөх баг ажилласан. Төслийн 2 дахь үе шатанд ДБУМС-ийн өгөгдлийн агуулах, шинжилгээний программ хангамж, мэдээллийн портал зэрэг дэд системүүдийг хөгжүүлэх, системийн сайжруулалт, тогтвортой байдлыг ханган ажилласан байна. ДБУМС-ийн хөгжүүлэлтийн ажил 2020 оны 6 дугаар сард дуусгавар болж буйтай холбогдуулан БСШУСЯ-наас бие даасан шинжээчдээр ДБУМС-д үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн. Зөвлөх үйлчилгээний зорилго, хамрах хүрээ, ажлын төлөвлөгөө

    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ДБУМС-ийг турших, хүлээн авахад БСШУСЯ-нд

    дэмжлэг үзүүлэх, цаашид уг системийг сайжруулах, тогтвортой байдлыг хангах чиглэлээр зөвлөмж өгөх зорилготой.

    Зөвлөх үйлчилгээ нь дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийн бизнес процесс, өгөгдлийн шинжилгээг хийх, систем нь тодорхойлогдсон бизнес процесс болон тавигдсан шаардлагын дагуу хөгжүүлэгдсэн эсэхийг үнэлж, цаашид системийн хөгжүүлэлтийг сайжруулах, үйл ажиллагааг тогтворжуулах, түүний хэрэглээг дээшлүүлэхэд шаардлагатай зөвлөмж боловсруулах юм.

    Зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн 4 асуудлыг хамарна. Үүнд: 1. Бизнес процесс, өгөгдөл; 2. Бодлого ба өгөгдлийн зөрүүтэй байдал; 3. Өгөгдлийн шинжилгээ, ашиглалт; 4. Системийн тогтвортой байдал. Түүнчлэн уг системийн өгөгдөл болон бодлогын зөрүүтэй байдал хийгээд ДБУМС-

    ийн өгөгдлийн шинжилгээ болон БСШУСЯ-ны шийдвэр гаргалтад ашиглаж буй байдлыг үнэлэх юм. ДБУМС-ийг бизнес процесс болон тавигдсан шаардлагын дагуу боловсруулсан эсэхийг тодорхойлж, системийг хүлээн авах БСШУСЯ-нд зөвлөмж өгөх, МУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 111 тоот тогтоолоор [6] байгуулагдсан Боловсролын Мэдээллийн Технологийн Төв УТҮГ-аас уг системийг

  • Х у у д а с 8|116

    цаашид хэрхэн сайжруулах, хариуцан ажиллах чиглэл, арга замыг тодорхойлох юм. Зөвлөх үйлчилгээний хүрээнд нийлүүлэх тайланг Хүснэгт 1-д харуулав.

    Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд түүний удирдлага, зохицуулалт, хяналт чухал. Энэхүү зөвлөх үйлчилгээг БСШУСЯ-ны зүгээс Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Ю.Алтантуяа, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Хуягцогт нар чиглүүлж, удирдан ажиллахаар ажлын удирдамжид заасан. Ахлах шинжээч Ю.Алтантуяа нь ДБУМС-д тавигдах шаардлага, хамрах хүрээ, гүйцэтгэлийн чиглэлээр дэмжин ажиллаж, ДБШТ-ийн нэгжээс зөвлөхийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллээр хангаж, ажлын явц болон гүйцэтгэлийг хянах юм.

    Хүснэгт 1. Зөвлөх үйлчилгээний тайлан

    # Тайлан Хугацаа Тайлбар 1 Тайлан 1 2020 оны 6 сарын 10 Эхлэлийн тайлан: зөвлөх үйлчилгээний хамрах хүрээ,

    аргачлал 2 Тайлан 2 2020 оны 6 сарын 25 Үнэлгээний тайлан: 1) бизнес процесс, өгөгдөл, 2) бодлого

    ба өгөгдлийн зөрүүтэй байдал, 3) өгөгдлийн шинжилгээ ба ашиглалт, 4) системийн тогтвортой байдал

    3 Тайлан 3 2020 оны 7 сарын 10 Төгсгөлийн тайлан: Үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмж

    Зөвлөх үйлчилгээг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэх юм. Ажлын төлөвлөгөөг Хүснэгт 2-т харуулав.

    Хүснэгт 2. Зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөө

    # Хугацаа Ажлын нэр V VI VII

    27-4 8-12 15-19 22-26 29-3 6-10 1 Захиалагч, холбогдогч талтай уулзалт хийх 2 Шаардлагатай баримт бичиг авах 3 Баримт бичгийн судалгаа хийх 4 ДБУМС-ийн төслийн баримт бичигтэй ажиллах 5 ДБУМС-ийн үнэлгээний тайлангийн агуулгыг гаргаж,

    захиалагчаас санал авах

    6 Үнэлгээний аргачлал боловсруулах 7 Эхлэлийн тайлан гаргах 8 ДБУМС-ийн боломжийг судлах 9 Бизнес процесс, өгөгдөлд дүн шинжилгээ хийх

    10 Бодлого ба өгөгдлийн зөрүүтэй байдлыг тодорхойлох 11 Өгөгдлийн шинжилгээ, ашиглалтыг шинжлэх 12 Системийн тогтвортой байдлыг хангах чиглэлийг

    тодорхойлох

    13 Үнэлгээний тайланг гаргаж, талуудаас санал авах 14 Үнэлгээний тайланг сайжруулах, хүлээлгэн өгөх 15 Үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмж боловсруулах 16 Төгсгөлийн тайланг хүлээлгэн өгөх

    Арга зүй

    Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах аргуудыг ашигласан. Үүнд: • Баримт бичгийн судалгаа; • Ярилцлага; • Процессын шинжилгээ; • Шаардлагын шинжилгээ; • Өгөгдлийн шинжилгээ; • Системийн боломжийн судалгаа; • Харьцуулсан судалгаа; • Системийн шинжилгээ.

  • Х у у д а с 9|116

    Бизнес процесс болон өгөгдлийн шинжилгээний үнэлгээний аргачлалыг дараах байдлаар товч тодорхойлов.

    Бизнес процессыг үнэлэх

    Бизнесийн үйл ажиллагаа нь тавигдсан ерөнхий зорилгод хүрэхэд тодорхой үүрэг

    гүйцэтгэдэг, хувь нэмэр оруулдаг, онцлог шинж бүхий хэд хэдэн дэд үйл ажиллагааг агуулж болох буюу хэд хэдэн дэд үйл ажиллагаанд хуваагдаж болно. Иймээс бизнесийн үйл ажиллагааг тодорхойлох, дүн шинжилгээ хийхийн тулд бизнесийн үндсэн ба дэд үйл ажиллагааг түвшинд задалж үзэх шаардлагатай.

    Бизнес процессын шинжилгээг дараах байдлаар хийнэ. Үүнд: 1. ДБУМС-ийн техникийн баримт бичигт тодорхойлсон бизнес процессыг судална.

    Шаардлагатай бол нэмэлт, тодруулга авна. 2. ДБУМС-ийн хүрээнд бизнес процессыг тодорхойлсон загварын дагуу нэгтгэж,

    үнэлнэ. Шаардлагатай бол нэмэлт, тодруулга авна. 3. Системийн бизнесийн шаардлагыг хангасан эсэхийг шинжилнэ. 4. Шинжилгээний үр дүнг баримтжуулна. 5. Шинжилгээний үр дүнд үндэслэн зөвлөмж гаргана. Процессын тодорхойлолт нь тухайн процесст оролцогч, процессийн дараалал,

    уялдаа холбоо, үйлчлэх дүрэм, үр дүн, ашиглах баримт бичиг зэргийг багцлан харуулдаг. Иймд мэдээллийн системийн тодорхойлолт нь агуулгын хувьд бүрэн зөв, ойлгомжтой байдлаар тодорхойлогдсон байх шаардлагатай.

    Процессын тодорхойлолтыг бүрэн гаргах нь дараах ач холбогдолтой. Үүнд: • ДБУМС-ийн хэрэглэгчийн бүх түвшинд системийн үйл ажиллагааг ойлгох,

    нэгдсэн ойлголттой болох; • Дээд боловсролын салбар, ДБСБ-ын үйл ажиллагааны процессийн бүрэн, зөв,

    нийцтэй байдлыг хянан магадлах, цаашид сайжруулахад суурь мэдээлэл болгон шууд ашиглах;

    • Процессын техникийн зураглалыг (диаграм) тодорхойлсон аргачлал, хэрэгслэлээр боловсруулахад шууд ашиглах;

    • Процессын урсгал, үйл ажиллагааны дарааллын талаар системийн хэрэглэгч, ДБСБ-ын ажилтнуудад зориулсан сургалтын материал, зөвлөмж, мэдээллийн чанартай зураглал, танилцуулга гаргахад шууд ашиглах;

    • ДБУМС-ийн бизнесийн шаардлагыг шинэчлэн тодорхойлох, системийн хөгжүүлэлтэд шууд ашиглах;

    • Процессыг боловсронгуй болгох, дахин инженерчлэхэд ашиглах.

    Систем шаардлагын дагуу хөгжүүлэгдсэн эсэхийг үнэлэх Аливаа мэдээллийн системийн хөгжүүлэлт нь захиалагч, нийлүүлэгч (хөгжүүлэгч),

    сонирхогч тал болон төсөл хэрэгжүүлэх багийн хооронд хийгдсэн албан ёсны баримт бичиг болох бизнесийн шаардлагын тодорхойлолт бүхий баримт бичгийг шаарддаг. Уг баримт бичигт төслийн хүрээнд системийн хөгжүүлэлтэд ямар асуудлыг авч үзэх, ямар асуудлыг авч үзэхгүй байх талаар болон төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, эцсийн хэрэглэгч ямар үр дүнд хүрэх талаар маш тодорхой заасан байдаг. Мэдээллийн системийг хөгжүүлэхээс өмнө түүнд тавигдах шаардлагыг бүрэн, зөв тодорхойлох нь чухал. Урьдчилсан байдлаар ДБУМС-ийн баримт бичигтэй танилцахад тухайн системийн бизнесийн болон техникийн шаардлагын тодорхойлолтыг тусгайлан боловсруулаагүй, бие даасан зөвлөхийн ажлын удирдамжид тухайн зөвлөхийн нийлүүлэх бүтээгдэхүүний тодорхойлолт

  • Х у у д а с 10|116

    байдлаар гаргасан байна. Энэ нь бизнесийн шаардлагын дагуу систем хөгжүүлэгдсэн эсэхийг үнэлэх боломжгүй байдалд хүргэж байна. Иймд зөвлөх багийн тайланд тусгагдсан шаардлагыг систем хангасан эсэхийг системийн боломжтой харьцуулан үнэлэх юм. Өгөгдлийг шинжлэх

    Системийн оролт гаралтын шинжилгээ, статистик мэдээлэл боловсруулалт, ТХЗ-ын

    зорилт, үзүүлэлтэд шаардлагатай мэдээлэл боловсруулалт, нийгмийн болон жендерийн шинжилгээнд шаардлагатай мэдээлэл боловсруулалтад дүн шинжилгээ хийж, улмаар өгөгдлийн бүрэн байдал, чанарыг үнэлнэ.

    Системийг тогтвортой байдлыг тодорхойлох

    Боловсролын мэдээллийн технологийн төвөөс ДБУМС-ийн үйл ажиллагааны

    тогтвортой байдлыг хангах, бүрэн хөгжүүлж, улсын хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх чиглэл, арга хэмжээг дор дурдсан 5 чиглэлээр тодорхойлж, холбогдох зөвлөмжийг өгөх юм. Үүнд:

    1. Бодлого, зохицуулалт; 2. Мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаа, нөөц; 3. Мэдээллийн системийн өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх нь; 4. Бизнес процесс, системийн шаардлагыг тодорхойлох нь; 5. Хөндлөнгийн мэдээлэл ашиглалт, бусад системтэй холбогдох байдал. Энэхүү зөвлөх үйлчилгээний тайланг цаашид боловсролын салбарын

    мэдээллийн системийн төлөвлөлт, хөгжүүлэлт, хэрэглээний талаарх бодлого боловсруулалт, практик хэрэглээнд ашиглах боломжтой. Зөвлөх үйлчилгээний тайлангийн бүтэц, агуулга

    Зөвлөх үйлчилгээний тайлан нь 6 бүлэгтэй. Үүнээс 5 ба 6 дугаар бүлгийг эцсийн

    тайлангийн хүрээнд нийлүүлнэ. Бүлэг бүрд холбогдох асуудлаарх өнөөгийн байдлыг нэгтгэн шинжилж, тулгамдсан асуудлыг тодорхойлж, дүгнэлт, зөвлөмж гаргаснаас гадна санал болгож буй шийдлийг хэрэгжүүлэхэд шууд ашиглаж болохуйц зарим жишиг, загварыг тодорхойлсон болно. Зөвлөх үйлчилгээний тайланг цаашид Боловсролын мэдээллийн технологийн төвд

    боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлт төлөвлөлт, хөгжүүлэлт, хэрэглээний талаарх бодлого боловсруулалт, практик хэрэглээнд ашиглах боломжтой. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь маш богино хугацаанд хийгдсэн, нөгөөтэйгүүр дээд

    боловсролын удирдлагын мэдээллийн системийн шаардлагыг анхнаас нь тодорхойлоогүй, системийн хөгжүүлэлт болон техникийн баримт бичиг бүрэн боловсруулагдаж дуусаагүй, системд мэдээллийг бүрэн оруулаагүй зэргээс үүдэн зөвлөх үйлчилгээний тайланд зарим асуудал орхигдсон, ташаа тодорхойлогдсон байхыг үгүйсгэхгүй.

  • Х у у д а с 11|116

    1. БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ

    Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль (1992), Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008), Бага, дунд боловсролын тухай хууль (2002), Дээд боловсролын тухай хууль (2002), Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль (2009) болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Эдгээр хуулийн үндсэн зарчимд боловсролын салбарын ардчилсан бөгөөд нээлттэй байдал; төрийн бүх сургуулийн захиргаа, санхүүжилтийг төвлөрсөн бус тогтолцоо; сургуулийн удирдлагыг аймгийн нутгийн захиргааны байгууллагад шилжүүлсэн; коллеж, их дээд сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлсэн; боловсролын хувийн байгууллагыг байгуулах боломжийг бүрдүүлсэн байх зарчмууд ордог.

    Бодлогын гол баримт бичгүүдэд “МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө 2006–2015”, “Үндэсний боловсрол хөтөлбөр 2010-2021”, “Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Төрөөс МХХ-ны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025”, Алсын хараа 2050 МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг баримт бичгүүд орно. “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө”, “Боловсролын салбарт мэдээлэл харилцаа, холбооны технологийн талаар баримтлах бодлого (2012-2016)” гэсэн стратегийн бодлогын хоёр гол баримт бичиг байдаг хэдий ч эдгээр баримт бичгийн хэрэгжилт 2015-2016 онд дууссан.

    Төрөөс МХХТ-ийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт, тэр дундаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, 2017 онд батлагдсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-д “Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхжүүлэх, инновацийг дэмжих, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлнэ” [1] гэсэн зорилго дэвшүүлсэн.

    Монгол Улсын Боловсролын хууль, Дээд боловсролын тухай хуулинд боловсролын мэдээллийг боловсруулах, мэдээллийн систем болон программ хангамж ашиглах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж ашиглах талаар тодорхой заалт байдаггүй. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /2014-2024 он/” баримт бичигт дэвшүүлсэн “боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах, дэд бүтцийг өргөтгөх” [27] гэсэн зорилтоос өөр бодлогын түвшинд тодорхойлогдоогүй байсан.

    2020 онд батлагдсан Алсын хараа 2050 МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь манай улсад боловсролын салбарын/удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх, ашиглах чиглэлээрх бодлого төлөвлөлтөд чухал алхам болсон гэж дүгнэж болно. Энэхүү баримт бичгийн “2.1 Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” зорилтын хүрээнд “Салбарын хүрээнд судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоог бэхжүүлж, олон талт түншлэлийг бий болгох”, “Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, хэрэглэж хэвших, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх” [30] гэж заажээ. Уг зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Боловсролын салбарын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, бүх түвшинд нэвтрүүлэн салбарын бодлого, төлөвлөлт, хяналт, мониторинг хийх үйл ажиллагаанд хэрэглэж хэвших, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах ажлыг тогтмол хийнэ. Энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэж үйл ажиллагааг нь тогтворжуулан боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн

  • Х у у д а с 12|116

    байгууллагад мэдээллийн системийн хөгжил тогтвортой ажиллагааг хариуцсан нэгж ажиллуулна” [30] хэмээн боловсролын салбарын/удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлтийн талаар тодорхой заасан байна. Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичгийн Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем) чиглэлээрх “Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болгож хөгжүүлэх”, “Төрийн байгууллагууд хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжирч, захиргааны зардлыг бууруулж, үйлчилгээний үр дүнг сайжруулах”, “Иргэдийн төрийн үйлчилгээнд зарцуулах хугацааг багасгах”, Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээрх “Кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэх” [30] зэрэг бусад зорилтууд шууд холбоотой.

    Боловсролын салбарын дэд бүтэц, техник хангамжийг оролцуулан Боловсролын салбарын/удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх, дэмжих тодорхой бодлого буюу стратегийн төлөвлөгөө байхгүй байна. Боловсролын мэдээллийн системийг зохицуулах стратегийн бодлогын гол 2 баримт бичгийн хугацаа дуусгавар болсон хэдий ч шинэчлэгдсэн төлөвлөгөө байхгүй тул чиглүүлэгч гол баримт бичиг хэвээр байна. Боловсролын салбарын энтерпрайз архитектур, төлөвлөгөөг БШУ-ны Сайдын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн A29 тоот тушаалаар батлагдсан “Боловсролын салбарт мэдээлэл харилцаа, холбооны технологийн талаар баримтлах бодлого (2012-2016)” баримт бичигт заасны дагуу боловсруулжээ. Энэхүү баримт бичиг нь үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаа, программ хангамжийн хөгжүүлэлт болон техник хангамжийн шаардлагыг тодорхойлж, системийн тогтвортой байдлын төлөвлөгөөг баталсан. Системийн хөгжүүлэлтийг "Боловсролын удирдлагад МХХТ-ийг нэвтрүүлэх" зорилтын дор тодорхойлсон.

    Боловсролын статистикийн үйл ажиллагааг Монгол Улсын Статистикийн тухай хууль (1997, 1999, 2004, 2008, 2012, 2015, 2016), Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль (2009), Дээд боловсролын тухай хууль (2002), Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (2016), Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (1996), Зөрчлийн тухай хууль (2017) зэрэг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлдэг. Боловсролын статистикийн үзүүлэлтийг хүн амын болон нийгмийн статистикийн үзүүлэлтүүдийн нэг хэсэг гэж үздэг тул БСШУСЯ, ХНХЯ-наас ҮСХ-нд боловсролын статистик мэдээллийг гаргаж өгдөг. Боловсролын салбарын статистикийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх, тайлагнах, ашиглах үйл ажиллагааг Монгол Улсын Статистикийн тухай хуулиар (1997) зохицуулдаг. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын статистикийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, статистикийн байгууллага, мэдээлэгчийн бүрэн эрхийг тогтоож, тэдгээрийн хооронд болон хэрэглэгчдийг статистикийн мэдээллээр хангах явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэхүү хуулиар статистикийн үйл ажиллагааны зарчим, статистикийн мэдээллийн төрөл, албан ёсны статистикийн үзүүлэлт, түүнийг гаргах үндэслэл, статистик судалгаанд оролцогчдын эрх, үүрэг зэргийг тодорхойлдог. ESIS системээр боловсролын өгөгдөл, мэдээллийг цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудаас цуглуулж, ҮСХ болон БСШУСЯ өөрсдийн мэдээллийн сувгуудаар хэрэглэгчдэд шууд түгээх буюу орон нутгийн статистикийн байгууллагуудаар дамжуулан хүргэдэг.

    МУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 111 тоот тогтоолоор [6] Боловсролын Мэдээллийн Технологийн Төв УТҮГ-ыг байгуулснаар цаашид ДБУМС-ийг оролцуулан МУ-ын боловсролын салбарын мэдээллийн системийг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. ДБУМС-ийн тухайд ҮСХ-ны даргын 2020 оны 03 сарын 24-ний А/30 дугаар тушаал [31], ҮСХ-ны даргын 2020 оны 03 сарын 24-ний А/31 дүгээр тушаал [32], БСШУС-ын сайдын 2020 оны 05 сарын 07-ны А/223 дугаар тушаалаар [33] дээд боловсролын статистик маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн баталсан нь уг системээр цуглуулах, боловсруулах, тайлагнах, түгээх өгөгдлийг бодлогын түвшинд эцэслэн тодорхойлсноороо чухал юм.

  • Х у у д а с 13|116

    Боловсролын салбарын мэдээллийн системийн технологийн шийдэл, мэдээллийн системийг шинээр хөгжүүлэх, шинэчлэх, сайжруулах болон түүний өдөр тутмын хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах, удирдан зохицуулахад мэдээллийн технологийн бодлого зайлшгүй шаардлагатай. Иймээс энэ чиглэлээр бодлогын баримт бичгүүд, дүрэм журам, заавар зэргийг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах нь чухал (4.”Мэдээллийн системийн тогтвортой байдал” бүлгийн “4.1 Бодлого зохицуулалт” сэдвийг харна уу). 2. МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ 2.1 Системийн хөгжүүлэлтийн үйл ажиллагаа

    БСШУСЯ 2012-2019 онд АХБ-ны санхүүжилтээр ДБУМС-ийг 2 үе шаттайгаар хөгжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл 18 сарын хугацаанд хэрэгжсэн төслийн 1 дүгээр үе шатанд бие даасан 6 зөвлөхөөс бүрдсэн зөвлөх баг ДБУМС-ийг (i) Foundation Frameworks, (ii) Academic Foundation, (iii) Student Recruiting and Admissions, (iv) Curriculum Management, (v) Student Administration, (vi) Academic Advising, (vii) Financial Aid, (viii) Суралцагчийн санхүү (ix) Consolidation and reports гэсэн 9 дэд системтэйгээр хөгжүүлсэн. БСШУСЯ дээрх 9 дэд системийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зөвлөх багаас хүлээн авсан. Улмаар төслийн 2 дахь үе шатыг 2019 оны 9 дүгээр сараас эхлүүлж, бие даасан 12 зөвлөх бүхий зөвлөх баг ажилласан. Төслийн 2 дахь үе шатанд ДБУМС-ийн өгөгдлийн агуулах, шинжилгээний программ хангамж, мэдээллийн портал зэрэг дэд системүүдийг хөгжүүлэх, системийн сайжруулалт, тогтвортой байдлыг ханган ажилласан байна.

    Дээд боловсролын салбарын БУМС болох HEMIS системийг (цаашид ДБУМС гэх) ДБСБ, түүний бүтэц, үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, сургалтын агуулга, суралцагчийн мэдээлэл, элсэлт, төгсөлт, шилжилт хөдөлгөөн, багшийн мэдээлэл, сургалтын хэрэглэгдэхүүний хөгжүүлэлт, судалгаа, эрдэм шинжилгээ, төслийг бүртгэх, удирдах боломжтой байхаар хөгжүүлж байна. 2.2 Системийн ерөнхий архитектур, бүтэц

    ДБУМС нь дээд боловсролын салбарын бодлого төлөвлөлт ба хэрэгжилт, хяналт

    шинжилгээ үнэлгээ хийх, шийдвэр гаргахад БСШУСЯ-нд дэмжлэг үзүүлэх систем юм. Энэхүү системээр дээд боловсролын салбарын мэдээллийг цуглуулах, нэгтгэх, боловсруулах, хадгалах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, түгээх үйл ажиллагааг дэмжсэнээр бодлого боловсруулагчид, бүх шатны шийдвэр гаргагчдыг найдвартай, цаг тухайн үеийн мэдээллээр хангах юм. Түүнчлэн мэдээллийн давхардал, зөрүүтэй байдлыг арилгах, баримт, судалгаан дээр суурилсан бодлого боловсруулах, нөөцийг үр дүнтэй хуваарилах, хамгийн сүүлийн үеийн баталгаат мэдээллээр хангах, төсвийн шударга, ил тод хуваарилалтыг бий болгох боломж бүрдэх юм. Төслийн багаас гаргасан системийн тайлангаас [4] харахад ДБУМС-ийн шийдэл нь үндсэн

    функц модуль, энтерпрайз компонент болон суурь фрэймвөрк гэсэн 3 хэсэгтэй. Зураг 2.1. Үндсэн функц, модуль нь тухайн бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах системийн шийдэл бөгөөд хэрэглэгч өдөр тутмын үйл ажиллагааг тухайн функц, модуль дээр хийх боломжтой. ДБУМС-ийн дотоод үйл ажиллагаа болон үндсэн функц, модулийн дотоод хэрэгцээнд ерөнхий байдлаар ашиглагдах энтерпрайз компонентын шийдлийг боловсруулжээ.

  • Х у у д а с 14|116

    Зураг 2.1. ДБУМС-ийн ерөнхий архитектур (Эх сурвалж: ДБУМС, Нэгдсэн тайлан, 2019)

    ДБУМС-ийг програмчлалын Java хэл, энтерпрайз ангиллын системд зориулсан Oracle

    Application Development Framework технологийг үндсэн хөгжүүлэлтэд ашигласан байна. Энэ хөгжүүлэлтийн фрэймвөрк нь Model-View-Controller (MVC) архитектын дагуу зохион байгуулагддаг, тухайн системийн үйл ажиллагааг серверт суурилан боловсруулдаг аж. PLSQL хэлийг ашиглан өгөгдлийн сан дахь хөгжүүлэлтийг хийжээ Тайлан анализ хийхэд их хэмжээний дата дээр комплекс тайланг хурдан хугацаанд гаргахын тулд аналитик өгөгдлийн сан (OLAP) технологийг ашигласан. ДБУМС-ийн функц, модулиудын үйл ажиллагааг бусад систем хооронд интеграци хийх

    шаардлагын дагуу веб сервисийн шийдлийг жава програмчлалын хэл дээр Java EE технологийг ашиглан RESTful төрлийн веб сервис гаргасан бөгөөд нууцлалын өндөр түвшинд боловсруулсан байна [29]. ДБУМС -д хөгжүүлсэн суурь фрэймвөркүүд [29]: • Analytics Framework – Аналитик фрэймвөрк; • Attachment Framework – Хавсралт материалын фрэймвөрк; • Event and Notification Framework – Ивент болон мэдэгдлийн фрэймвөрк; • Job Scheduler Framework – Жоб шкэйдюлер фрэймвөрк; • Logging Framework – Лог бүртгэлийн фрэймвөрк; • Report Framework – Тайлангийн фрэймвөрк; • Search Framework – Хайлтын фрэймвөрк; • Security Framework – Нууцлалын фрэймвөрк; • Approval Framework – Баталгаажуулалтын фрэймвөрк; • Integration Framework – Интеграцийн фрэймвөрк; • Data Import Framework – Дата импортын фрэймвөрк.

  • Х у у д а с 15|116

    Хүснэгт 2.1 ДБУМС-ийн модулиуд Модуль Тайлбар

    1. Сургалтын байгууллага

    Сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, мэдээлэл өөрчлөх, татан буулгах зэрэг үйлдлийг удирдана.

    2. Сургалтын агуулга Хичээл, дадлага ажил, төгсөлтийн ажил, шалгалт зэрэг сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан агуулгыг бүртгэж, удирдана.

    3. Сургалтын хөтөлбөр

    Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, төлөвлөгөөний бүтцийг зохион байгуулна.

    4. Суралцагч Суралцагч шинээр бүртгэх, суралцагчийн профайль, суралцагчийн хөдөлгөөн удирдах, сургуулиас хасах зэрэг суралцагчтай холбоотой мэдээлэл, хөдөлгөөнийг удирдана.

    5. Багш Багш шинээр бүртгэх, багшийн дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх, багшийг бүртгэлээс хасах, ... зэрэг багштай холбоотой үйл ажиллагааг удирдана.

    6. Дүн үнэлгээ Суралцагчийн хичээлийн дүн, шалгалтын дүн болон дадлага ажлын дүнгийн мэдээллийг удирдана.

    7. Боловсролын баримт бичиг

    Суралцагчийн төгсөлт, баримт бичиг олголтын мэдээллийг удирдана.

    8. Сургалтын орчин Хичээлийн байр, дадлагын байр, анги, танхим, лаборатори зэрэг сургалтын орчны мэдээлэл удирдана.

    9. Тусгай зөвшөөрөл Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн мэдээлэл, тусгай зөвшөөрлөөр олгосон мэргэжлийн чиглэл индексийг бүртгэх, өөрчлөх, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйлдлийг удирдана.

    10. Ажилтан Сургалтын байгууллагын хүний нөөцийн мэдээллийг удирдана.

    11. Эрдэм шинжилгээ, судалгаа

    Эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой мэдээллийг удирдана.

    12. Гадаад боловсрол Гадаадад сургууль төгсөж боловсрол эзэмшсэн суралцагчдын мэдээлэл, дүнгийн дүйцүүлэлтийн мэдээллийг удирдана.

    13. Санхүүгийн тусламж

    Санхүүгийн дэмжлэгийн эх сурвалж, хөтөлбөр, батлагдсан зээл тусламжийн мэдээлэл, тэтгэлэг, зээл олголт зэрэг мэдээллийг удирдана.

    14. Суралцагчийн санхүү

    Суралцагчийн сургалтын төлбөр төлөлт, төлбөрийн хэлбэр, буцаан олголт зэрэг мэдээллийг удирдана.

    15. Төсөл хөтөлбөр Төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг удирдана. 16. Комисс, хороо Комисс, хорооны мэдээллийг удирдана. 17. Тайлан Системийн модуль болон модуль хоорондын комплекс мэдээлэл дээр

    хяналт шинжилгээ, анализ хийх боломжтой. 18. Дата импорт Мэдээллийг эксел файлаас импортлон оруулах. 19. Лавлагаа Элсэлтийн ерөнхий шалгалт, диплом, боловсролын баримт бичиг зэрэг

    лавлагааны мэдээллийг удирдана. 20. Мэдээ, мэдээлэл Системтэй холбоотой болон дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээ,

    мэдээлэлийг цаг алдалгүй авах боломжтой. 21. Тохиргоо Системийн тохиргоог нэгдсэн байдлаар удирдана.

    Зураг 2.2. ДБУМС-ийн мэдээллийн ерөнхий архитектур

    (Эх сурвалж: ДБУМС, Нэгдсэн тайлан, 2019)

  • Х у у д а с 16|116

    ДБУМС-ийн функц, модуль дээр хийгдэж байгаа үйлдэл нь транзакшн өгөгдлийн санд хадгалагдах ба тухайн мэдээлэл дээр хайлт хийхийн тулд хайлтын системд хуулагдана. Транзакшн өгөгдлийн санд мэдээллийг Relational хэлбэрээр, хайлтын системд документ хэлбэрээр хадгалж, тухайн мэдээлэлтэй холбоотой файл, хавсралт материалыг файл сервер (File server) дээр хадгалдаг. ДБУМС-ийн функц, модулийн мэдээллийг аналитик өгөгдлийн сан (OLAP)-д хадгалдаг. Өгөгдлийн сангийн тогтвортой ажиллагааг хангахын тулд Real Application Cluster /RAC/ болон Dataguard технологиудыг тус тус ашиглажээ [29]. Системийн платформын тухайд дунд түвшний серверүүд (Middleware servers), өгөгдлийн

    сангийн серверүүд (Database servers), виртуаль машин серверүүд (Virtualization), үйлдлийн систем (Operation system) болон хяналт мониторингийн серверүүд (Monitoring servers) зэрэг сервер программ хангамжтай. Дараах сервер программ хангамжуудыг ашигласан байна. Үүнд [29]:

    1. Дунд түвшний сервер: • Oracle Weblogic – Мэдээллийн системийг ажиллуулах сервер; • Oracle SOA – Service oriented систем ажиллуулах сервер; • Oracle Identity Management – Нууцлал, хамгааллын асуудлыг шийдвэрлэх сервер; • Oracle Business Intelligence – Анализ шинжилгээ хийх сервер; • Oracle Managed File Transfer – Файл сервер; • Elasticsearch – Хайлтын сервер.

    2. Өгөгдлийн сангийн сервер: • Oracle Database 12c – Өгөгдлийн сан удирдах сервер.

    3. Виртуаль машин сервер: • Oracle Virtualization – Виртуаль машин үүсгэн зохион байгуулах сервер.

    4. Үйлдлийн систем: • Oracle Linux 6, 7 – Линукс үйлдлийн систем.

    5. Хяналт мониторингийн сервер: • Oracle Enterprise Manager – Мэдээллийн системийн менежмент, мониторинг хийх сервер.

    • Oracle OpsCenter – Техник хангамж болон виртуал машины менежмент, хяналт, мониторинг хийх сервер;

    • Dell Spotlight – Өгөгдлийн сангийн ажиллагааг хянах, мониторинг хийх сервер; • Cacti – Сүлжээний төхөөрөмжийг хянах, мониторинг хийх сервер; • Nfsen – Сүлжээний ачаалал, дамжих мэдээллийг хянах, мониторинг хийх сервер; • Rsyslog– Төвлөрсөн лог анализ хийх, хяналт, мониторинг хийх сервер.

    Системийн нууцлалын тухайд Oracle Platform Security Service (OPSS) технологийг ашиглан функциональ нууцлалыг, Java Authentication and Authorization Security (JAAS) технологийг ашиглан Oracle Internet Directory (OID) болон Oracle Identity Management (IDM) сервер дээр зохион байгуулах замаар системийн Authentication and Authorization нууцлалын хангаж байна. 2.3 Бизнес процесс Бизнес процессын хамрах хүрээ ДБУМС нь ДБСБ, түүний сургалтын орчин, тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, үйл

    ажиллагаа; суралцагч, багш, ажилтан, сургалтын хөтөлбөр, дүн үнэлгээ, суралцагчийн санхүү, сургалтын агуулга, боловсролын баримт бичиг зэрэг сургалттай холбоотой бүх бүртгэл, үйл ажиллагаа; гадаад боловсрол, төсөл хөтөлбөр, магадлан итгэмжлэл, эрдэм шинжилгээ судалгаа, комисс хороо, тэтгэлэг зэрэг дээд боловсролын салбарын бусад үйл

  • Х у у д а с 17|116

    ажиллагааг хамарч байна. ДБУМС-д 2020 оны 6 дугаар сарын байдлаар ДБСБ-ууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар (иргэний бүртгэл), Боловсролын үнэлгээний төв тодорхой түвшинд мэдээлэл оруулж, уг системээс Үндэсний статистикийн хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар вэб сервисээр мэдээлэл татан авч ашиглаж байна. Зураг 2.3.

    Зураг 2.3 ДБУМС-ийн хамрах хүрээ

    ДБУМС-ийн бизнес процессын тухайд ДБУМС боловсруулах багаас ирүүлсэн дээрх 18

    модулийн баримт бичгүүдийг судалж, системийн туршилтын хэрэглэгчийн эрхээр хандсан хандан системийн үйл ажиллагаатай танилцсаны үндсэн дээр ДБУМС-ийн бизнес процессийн ерөнхий нэгтгэлийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны байдлаар гаргаж энэхүү баримт бичигт хавсаргав (Хавсралт 5). ДБУМС боловсруулах багаас боловсруулсан баримт бичиг, үйл ажиллагааны

    тайлангуудыг судлах явцад захиалагч болон холбогдох талууд системд нэмэлт, өөрчлөлт хийх хүсэлтийг ямар байдлаар хүлээн авч, шийдвэрлэдэг нь тодорхой бус байна. Зүй нь багтаамж ихтэй ийм мэдээллийн системийн бизнесийн болон техникийн шаардлагыг маш тодорхой гаргахаас гадна системд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тодорхой дүрэм журмын дагуу өөрчлөлт хийх хүсэлт гаргах, түүнийг бүртгэх, шийдвэрлэх замаар гүйцэтгэх шаардлагатай байжээ. Энэ нь системийг эмзэг болгох, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг талууд анхаарах шаардлагатай. Зөвлөхийн зүгээс ДБУМС-ийн тогтвортой байдлыг хангах үүднээс мэдээллийн системийн өөрчлөлтийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар 4.3 Мэдээллийн технологийн өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” бүлэгт дэлгэрэнгүй өгүүлж, цаашид БМТТ үйл ажиллагаандаа шууд ашиглаж болохуйц загвар маягтуудыг санал болгосон болно. ДБУМС боловсруулах багаас гаргасан системийн тайлангаас [4] харахад ДБУМС-д дээд

    боловсролын сургалтын байгууллага (ДБСБ) бүр нэвтэрч үнэн бодит өгөгдлийг оруулах үүрэгтэй, жишээлбэл, ДБУМС-д багш шинээр үүсгэх, засах, дэлгэрэнгүй бүртгэл оруулах, баталгаажуулах, устгах зэрэг үйлдлийг их, дээд сургууль, коллеж хийж гүйцэтгэдэг гэжээ. Түүнчлэн хэрэглэгчийн төлөөлөл болгон ДБСБ-ын ажилтнуудтай хийсэн ярилцлагаас үзэхэд ДБСБ ижил мэдээллийг 2 системд бүртгэдэг, улмаар ажлын ачаалал эрс ихэсдэг, ДБУМС мэдээллийг тухайн ДБСБ-ын мэдээллийн системээс шууд татаж авдаггүй зэрэг хүндрэл гардаг аж. Ялангуяа системтэй ажилладаг ажилтнуудын тухайд ДБУМС-д өгөгдлийг зөвхөн гараас оруулах, эсвэл MS Excel файл хэлбэрээр импортолдог гэсэн ойлголттой, ижил мэдээллийг 2 системд давхар оруулдагт сөргөөр ханддаг хандлага ажиглагдаж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэх, ДБСБ-уудын системд өгөгдөл оруулах ажлыг хөнгөвчлөх зорилгоор

  • Х у у д а с 18|116

    ДБУМС боловсруулах багаас Дата импорт модулийг хөгжүүлж нэвтрүүлжээ. Уг модуль нь хичээл, дадлага ба ажил, шалгалт, багш, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, суралцагч, хичээлийн дүн, дадлага ба ажлын дүн, шалгалтын дүн, байр, анги, танхим, ажилтан, төгсөлт, баримт бичгийн мэдээллийг MS Excel файл дээр бэлдэж системд татах боломжтой.

    MS Excel файл хэлбэрээр импортлох мэдээллийн жагсаалт: • Хичээлийн мэдээлэл; • Дадлага ба ажлын мэдээлэл; • Шалгалтын мэдээлэл; • Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл; • Сургалтын төлөвлөгөөний мэдээлэл; • Суралцагчийн мэдээлэл; • Хичээлийн дүнгийн мэдээлэл; • Дадлага ба ажлын дүнгийн мэдээлэл; • Шалгалтын дүнгийн мэдээлэл; • Ажилтны мэдээлэл; • Багшийн мэдээлэл; • Төсөл, хөтөлбөрийн мэдээлэл; • Эрдэм шинжилгээний мэдээлэл; • Анги, танхимын мэдээлэл.

    Уг модулийн тодорхойлолт, дээр дурдсан мэдээлэл бүрийг импортлох талаарх дэлгэрэнгүй зааврыг [36] боловсруулж, системийн онлайн тусламжийн санд (https://hemis.edu.mn/help/#/DataImport/overview) байршуулсан байна.

    Датаимпорт

    ДБУ

    МС

    ДБС

    Б

    Датаимпорт

    Системднэвтрэнорох

    Татсанэкселфайлын

    загварындагууөгөгдлийгбэлдэх

    Датаимпортцэсийгсонгох

    Системдоруулах

    мэдээллийнтөрлийгсонгох

    Сонгосонмэдээллийнтөрлийн

    загварыгтатах

    Импортдататовчдээр

    даранбэлдсэнэкселфайлыг

    сонгох

    Хуулахүйлдэлхийх

    Зураг 2.4. ДБУМС-ийн Дата импорт модуль: Мэдээлэл импортлох процесс [36]

    (Эх сурвалж: ДБУМС, Дата импорт модулийн тодорхойлолт, 2019)

    Одоогоор (2020 оны 6 дугаар сарын байдлаар) ДБУМС нь ямар ч ДБСБ-ын мэдээллийн системээс мэдээллийг нь сервисээр татаж авдаггүй, ДБСБ-ууд системд мэдээллийг гараас оруулах буюу MS Excel файл хэлбэрээр импортлон оруулж байна.

    Мэдээлэл солилцох веб сервис Дээр дурдсанчлан ДБУМС-д ДБСБ-ууд мэдээллийг гараас оруулах, MS Excel файл

    хэлбэрээр импортлон оруулдаг нь тухайн байгууллагын мэдээллийн систем нь ДБУМС-тэй шууд холбогдон ажиллах боломжгүйтэй холбоотой. Өнөөдөр манай улсын ДБСБ-уудын үйл ажиллагаанд 40 гаруй сургууль/сургалтын систем, программ хангамжийг ашигладаг гэсэн тоо

  • Х у у д а с 19|116

    бий. Иймээс БСШУСЯ, ДБУМС боловсруулах багаас бүх ДБСБ-ыг ДБУМС-д холбох сервисийг хөгжүүлж нэвтрүүлэх боломжгүй, энэ асуудлыг ДБСБ-ууд өөрсдөө шийдвэрлэх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд систем хооронд болон системийн дотоод мэдээлэл солилцох шаардлагыг хангах зорилгоор функц модулийн бүртгэлийг веб сервис болгон гаргах шаардлага үүссэн тул ДБУМС боловсруулах багаас веб сервисүүдийг нэгдсэн шийдлээр интеграцийн фрэймвөрк ашиглан хөгжүүлсэн. ДБУМС-ийн веб сервисийг нууцлалын бодлого, дата нууцлал болон функциональ нууцлалтайгаар RESTful хэлбэрээр тодорхойлон гаргасан. Одоогоор ДБУМС-ийн 52 объектын 200 гаруй веб сервисийг боловсруулан нэвтрүүлж, ДБУМС-ийн веб сервисийг ашиглах бусад байгууллагын болон дотоод багийн хөгжүүлэгчдэд зориулан системийн архитектур, технологи, веб сервисийн шийдэл болон веб сервисийн бүтцийг агуулсан онлайн гарын авлага боловсруулж, системд байршуулжээ [4].

    Зураг 2.5 Веб сервисийн онлайн гарын авлага

    (Хандах хаяг: https://hemis.edu.mn/doc) ДБУМС боловсруулах багаас ДБСБ-уудад зориулан веб сервисийг хөгжүүлж, ашиглах талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ирсэн. Гэвч дор дурдсан нөхцөл байдал, шалтгааны улмаас уг сервисийг хөгжүүлж, нэвтрүүлсэн нэг ч ДБСБ байхгүй байна. Тухайлбал:

    • ДБСБ-д ашиглаж буй сургууль/сургалтын систем/программ хангамжийг ДБУМС-д холбох ажил нь өөрөө багтаамж ихтэй, хугацаа шаардсан ажил тул ДБУМС боловсруулах багаас бүх ДБСБ-ыг ДБУМС-д холбох сервисийг хөгжүүлж нэвтрүүлэх боломжгүй.

    • ДБСБ-гаас ДБУМС-д оруулах шаардлагатай мэдээлэл нь зөвхөн сургалтын үйл ажиллагааны мэдээлэл биш юм. Энэ нь сургалтын орчин, номын сан, хүний нөөц, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ зэрэг олон талын мэдээллийг хамардаг бөгөөд ДБСБ нь эдгээр мэдээллийг дотооддоо хэд хэдэн системээр боловсруулж ашигладаг. Жишээлбэл, МУИС Сургалтын СиСи системээс (https://sisi.num.edu.mn) гадна “Төслийн удирдлага бүртгэлийн систем” (https://project.num.edu.mn), “Эрдэм шинжилгээний менежментийн мэдээллийн систем” (https://research.num.edu.mn), номын сангийн систем (https://catalog.num.edu.mn) зэрэг хэд хэдэн системийг

  • Х у у д а с 20|116

    ашигладаг. Эдгээр системүүд нь технологийн хувь өөр өөр байх магадлал өндөр. Иймд дээр дурдсан мэдээллийг ДБУМС-д веб сервисээр солилцох нь ДБСБ-ын тухайд нэг биш хэд хэдэн систем дээр хийгдэх багтаамж ихтэй ажил болж байна.

    • ДБУМС, түүний үйл ажиллагааны хамрах хүрээ болон ДБСБ-ын үйл ажиллагааны хамрах хүрээ, сургууль/сургалтын мэдээллийн системийн зааг, ялгаа, эдгээр системийн уялдаа холбоог тодорхой гаргаагүйгээс хэрэглэгчийн түвшинд ойлголтын зөрүү үүсэж, системийн ач холбогдлыг бүрэн ойлгоогүй байх магадлалтай.

    • Ялангуяа ДБСБ-ын удирдах түвшний ажилтнууд ДБУМС-ийн веб сервисийн талаар ойлголт, мэдээлэлгүй, уг сервисийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг ойлгоогүйгээс энэ асуудал ДБСБ-ын түвшинд орхигдсон. Энэ асуудал бол мэдээллийн технологийн ажилтан, сургалтын албаны ажилтны шийдэх асуудал биш юм.

    • Томоохон, ялангуяа төрийн өмчийн ДБСБ-уудын тухайд өөрийн сургууль/сургалтын систем/программ хангамжийг ДБУМС-д холбоход, дээр дурдсан веб сервисийг хөгжүүлж нэвтрүүлэхэд боловсон хүчин, санхүү, технологийн нэмэлт нөөц, хугацаа, санхүүжилт/төсөв шаардлагатай. Иймд удирдлагын түвшинд уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

    • Нөгөөтэйгүүр томоохон ДБСБ-уудын тухайд сургууль/сургалтын систем/программ хангамжийн зэрэгцээ уг системийг ашиглах хэрэгцээ, сонирхол бага.

    ДБСБ-ууд веб сервисийг хөгжүүлж ашиглахгүйгээр одоогийн байдлаар өгөгдлийг ДБУМС-д оруулах нь ДБУМС-ийн өгөгдлийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдуулж, улмаар үүсэж буй болон үүсэж болзошгүй сөрөг үр дагавар, эрсдэлийн талаар "3.5 Өгөгдлийн үнэн зөв, бүрэн байдал, чанарын баталгаажуулалт, эрсдэл” бүлэгт өгүүлсэн болно. Иймд цаашид БСШУСЯ-ны зүгээс ДБСБ-уудыг веб сервисээ хөгжүүлж нэвтрүүлэхэд бодлогоор дэмжих, БМТТ-д чиглэл өгөх, шаардлагатай бол тодорхой санхүүжилт хийх шаардлагатай. Бизнес процессыг т�